СҮНС ХИЙГЭЭД ГАЛЫН ТУХАЙ ӨГҮҮЛЭХ НЬ

Сая Гегелийн “Түүхийн философийн лекцүүд”-ийг орчуулахдаа сүнс гэдэг үгийг өргөн хэрэглэсэн. Энэ нь манай төр нийгмийн өнөөгийн явдалтай үлэмж холбоотой юм. Одоо энэ тухай болон гүн ухааны зарим учир холбогдлыг товч тайлбарлахыг оролдоё. Read more of this post

ГЕОРГ ВИЛЬГЕЛЬМ ФРИДРИХ ГЕГЕЛЬ: ТҮҮХИЙН ФИЛОСОФИЙН ЛЕКЦҮҮД № 3

Гегелийн энэхүү лекц нүсэр том, “бүх түүхийг” гүн ухааны хувьд багтаасан суурь бүтээл гэдгийг нэгэнт дурдсан. Энд ялган авч орчуулсан хэсэг бол “Дэлхий дахины түүхийн газар зүйн үндсүүд” хэмээх газар зүйн детерминизмын үндэслэлээ гаргасан тун өчүүхэн хэсэг болно. Энэ хэсэгт монгол болон нүүдэлчдийн тухай маш товч өгүүлсэн байдаг. Манайхан үүнийг огт үзэлгүйгээр сургаар сонссоноо буруу зөрүү ярьж цуурдаг, энэ нь голчлон хүн ичиж үхмээр гаж хэлбэртэй болдог, амаараа хэчнээн ч засаж хэлсэн ч “монгол сэхээтэн” ер тоодоггүй болохоор би яг энэ хэсгийг ялган авч орчуулсан юм. Ганц удаа ч гартаа барьж үзээгүй, ядахдаа хальт ч болтугай хараагүй, үзээгүй байж аливаа “эрдэм номоор” амнаасаа хөөс сахруулан цэцэрхэж, мэдэмхийрэх сэхээтэн нэрт балай өвчтэй юмнууд Монголоос өөр газраас олдохгүй буй за…Гегель Монголыг зориуд судлаагүй, түүнийг нарийн сайн мэдэхгүй хэдий ч 200 гаруй жилийн өмнө Монголыг оруулсан философийн систем бүтээж чадсан ба энэ нь түүний суу ухааныг баталгаатай гэрчилнэ буй за… Read more of this post

ГЕОРГ ВИЛЬГЕЛЬМ ФРИДРИХ ГЕГЕЛЬ: ТҮҮХИЙН ФИЛОСОФИЙН ЛЕКЦҮҮД № 2

Дэлхийн гүн ухааны суутнууд, тэдний сор бүтээлээс монголчууддаа танилцуулахыг аминдаа их хичээх. Өөдөөс баярлалаа гэхгүй гэхэд нулимахгүй байж болмоор. Саяхан германы сонгодог философийн гол төлөөлөгчийн нэг Людовиг Фейербайхын “Шашны мөн чанар” бүтээлийг чадан ядан орчуулж олны хүртээл болгов. Гэтэл манай “ардчилсан сэхээтний” зарим ингэж дүгнэж байна: “Судлаач” хочтой Ганхуягийн бичиж байгаа зүйлийн агуулга их алсаас эхлэдэг. Жишээ нь шашингүй үзлийн тухай нэгэн герман философчийн аль 19-р зуунд бичсэн эрэгцүүлэлийг орчуулж тавьсан нь өнгөц харахад гэмгүй “мэдээлэлийн” чанартаа боловч алсуураа ардчилалын үндэс болсон хувь хүн түүний итгэл үнэмшил, хүний амьдралын сүнслэг чанарыг үгүйсгэж улмаар социализмийг зөвтгөх философийн үндэслэлийг хүмүүсийн тархинд цацаж байгаа арга нь гэж ойлгогддог.”
Хэрэв монголын “ардчилагчид” Людовик Фейербахыг хүртэл “социалист” гэх болтлоо балай тэнэг болж, дэлхийн философ сэтгэлгээний сонгодог туурвилуудыг үгүйсгэх хэмжээнд очсон бол тэднийг үтэр түргэн зайлуулах цорын ганц арга л үлдэнэ…
Read more of this post

ГЕОРГ ВИЛЬГЕЛЬМ ФРИДРИХ ГЕГЕЛЬ: ТҮҮХИЙН ФИЛОСОФИЙН ЛЕКЦҮҮД № 1

Георг Вильгельм Фридрих Гегелийг (1770-1831) сонссон хүн олон ч уншсан хүн энэ дэлхийд цөөн, тэр дундаас ойлгосон хүн хуруу дарам цөөн. Харин Монголд бол нэрийг нь барьж солиорох баагий үй түм. Гегель, одоогийн “барууны” дуудлагаар Хегел бол германы сонгодог философийн ноён оргилын нэг, романтизмын философийн эцэг болой. Дэлхий дээр философийн систем бүтээж чадсан хүн суут гэсэн ангилалд орох бөгөөд ийм эрхэм алдрыг философич болгон хүртээд байдаггүй. Харин Гегель “абсолют идеализмын” гэгдэх бараг төгс гэмээр систем бүтээж суут хэмээх алдрыг хүртсэн цөөн суутны нэг юм. Түүний олон бүтээл мөнхөд алдаршсаны дотор “Түүхийн философийн лекцүүд” бүр ч цуутай. Чухам эндээс л хүн төрөлхтний түүхийг үзэх үзэлд эргэлт гарсан бөгөөд ухаандаа К.Марксын түүхэн материализм эндээс эхтэй. Read more of this post

СҮЙРЛИЙН ҮР БА УРГАЦ

Нэлээд олон том үйл явдал зэрэг зэрэг болж, чингэхдээ хэт хурдан болж байгаа нь олон монгол хүний толгойг эргүүлж байна. “Хоёрхон гишүүнт” үйл явдал Таван Толгой, Оюу Толгойн алийг, эсвэл “гуравхан гишүүнт” Засгийн газар, С.Баяр, Ц.Элбэгдорж нарын асуудлын алийг ярихаа бараг хэн ч мэдэхгүй болов. “Дөрвөн гишүүнт” бол бүр баларч байгаа нь тэр. Бүгдийг нь хараах гэхээр хэний ч шүлс хүрэлцэхгүй болов. Энэ “хүнд нөхцөлд” бодох, эрэгцүүлэх, сэтгэх, үнэлэх, цэгнэхэд чинь хэрэг болно гэж үзээд саяхан хийсэн системийн анализаа толилуулж байна. Системийн анализ хийхээр загнадаг, хийхгүй болохоор бас загнадаг монгол зангаа татсан чинь дээр гэдгийг “уламжлал ёсоороо” сануулж байна. Read more of this post

ЭХ ОРНОО ИНГЭЖ ХАМГААЛДАГ

Хэдхэн хоногийн дараа фашизмыг ялсан Агуу Их Ялалтын 70 жилийн ой болох гэж байна. Энэ үеэр дэлхийн хамгийн сүрлэг, хамгийн түүхт цэргийн парад болно. Гэвч түүнээс бүр өмнө нэн түгшүүрт нөхцөлд болж, Их Ялалтыг анх дархалсан даруу боловч сүр жавлант парадын тухай өгүүлсү… Read more of this post

МАНАЙХНААС БУСАД НЬ БАЯЛГАА ЗҮГЭЭР ӨГДӨГГҮЙ.

Гадаадад тэгдэг ингэдэг гэх мөртлөө олон улсуудыг зэрэгцүүлээд хардаг монгол хүн тун цөөн. Нэн ялангуяа баялгаа хэрхэн яаж ашигладгийг сонирхдог хүн огт үгүй. Бараг л манайхаас бусад нь гадаадынханд баялгаа зүгээр өгдөг шахуу юм ярих. Ялангуяа Баабар баялгаа зүгээр өгч гадаадыхныг оруулж ирсэнгүй хэмээн монголчуудыг “зэрлэг”, “янаглан хорлогч”, “эх оронч” гэхчлэн аль байдгаараа доромжлох. Ёстой тийм юм байхгүй.
Ингээд хөгжингүй орнуудыг төлөөлүүлэн АНУ, Франц, “бялхаж цалгиж” байдгаар нь Арабын Нэгдсэн Эмиратыг, хөрөнгө оруулалт татаж эхлэж байгаагаар нь Аргентин, Египет, арай төстэй болохоор нь Казакстан, Литовыг гэхчлэн сонгон аваад эдгээр улс орнууд байгалийн баялгаа ашиглахын тулд гадаадын хөрөнгө оруулалтад ямар ямар шаардлага тавьдаг тухай товч аваад үзье.
Үүнийг үзсэн хэн ч гэсэн хөгжилтэй, хөгжиж байгаа, ядуу буурай ямар ч орон байгалийн баялгаа зүгээр өгдөггүй гэсэн цорын ганц дүгнэлт хийх болно. Энд би зөвхөн тэдгээр орнуудад мөрдөгдөж буй хуулиас тогтоомжоос авсан болохоор бодит үнэн баримт болох нь гарцаагүй. Тэгэхлээр Баабартангууд хортой суртал нэвтрүүлэг хийж, засаг төрийн олонхи эрхмүүд эх орноо худалдаж, түүнээс урвасан гэсэн үг…
Эндээс манайхаас бусад оронд төр засаг байдаг гэсэн нэн ноцтой дүгнэлт гарцаагүй гарна.
Read more of this post

ГАМШГИЙГ ДАВСАН САНХҮҮЧ

Манай эдийн засаг ер бусын хүнд байдалд ороод байна. Удахгүй дефольт ч зарлаж магадгүй. Ийм хүнд үед яах ёстой вэ гэдгийг би аль эртнээс судалж байгаа юм. Хүнд байдлаас гарах олон жишээ дэлхий дахинд байна. Гэхдээ худал яриад, байгаа бүхнээ зарж худалдаад хямралаас гарсан жишээ ганц ч байхгүй. Харин бүхий л хүч чадлаа дайчилж, зохион байгуулалтын ер бусын хатуу арга хэмжээ авдаг нь дэлхий нийтийн жишиг аж. Ингээд орчуулан буй мөнөөх номын нэг хэсгээс (параграф) толилуулж байна. Өмнө нь 5 хэсгийг Та бүхэн нэгэнт уншсан билээ… Read more of this post