САНХҮҮЧ ХИЙГЭЭД САРМАГЧИНГИЙН ТУХАЙ

Манайхан банкир, санхүүч гэхээр жигтэйхэн гаргуун ухаантай, лут мэргэжил туршлагатай хэн ч халдашгүй цөөн хүн хийдэг ажил, бусад нь зүгээр л хараад сууж байх ёстой мэт ойлгодог. Ер нь ч монголчууд банк санхүүгийн талын мэдлэгээ нэмэхгүй бол зах зээл мээлд шилжсэн, олигархитай тэмцэнэ мэмцэнэ энэ тэр гэж ярихаа болих л хэрэгтэй л дээ.
Ингээд анхны хичээл, хэрэв таалагдвал үргэлжлүүлнэ, загнавал больж л орхино. Тэгвэл цаад олигархууд чинь “заах” нь заана, гэхдээ практик дээр жинхнээсээ “гуйлгачин” болтол чинь зааж өгнө л дөө…

1970-аад оны сүүлээр АНУ-ын эдийн засаг, санхүүгийн нэгэн сэтгүүл сонин туршилт хийжээ. Хөрөнгийн бирж дэх компаниудын хувьцааны өсөлт бууралтын анализ хэр магадлалтай байдгийг мэдэхээр нэрд гарсан арав гаруй санхүүгийн аналитикуудыг авчирчээ. Бас нэг сармагчин авчирч гэнэ. Сармагчингаараа дартс шидүүлж компанийн нэр бичсэн цаасыг оновол тэрийг нь худалдаж аваад байж. Нөгөө мундаг аналитикууд нь санхүүгийн онол монол ярьж зөвлөгөө өгөөд арилжаагаа хийдгээрээ хийжээ. Ингээд ажлын өдөр дуусахад мань сармагчин нөгөө олон аналитикуудаас олон дахин их арилжаа хийж чадсан байна. Ингэхлээр санхүүч хүн сармагчингаас хамаагүй дор гэсэн дүгнэлт яах аргагүй гарч байгаа юм. Харин Чулуунбат мэтийн “сармагчингуудад” хулхидуулаад байгаа монголчуудыг юу гэж нэрлэхийг би үнэндээ мэдэхгүй байна. Юу ч гэсэн энэ өгүүллийг бичье дээ…
Дээрэмчин дэвших “хууль”
Саяхан УИХ банк санхүүгийн их гарын дээрэмчин О.Чулуунбатыг Төсвийн бодлогын байнгын Хорооны даргаар сонгож билээ. Энэ нөхрийг дээрэм хийх болгонд нь МАН шагнадаг хуультай. Тэгээд МАН-аас гарч МАХН-д элсэж УИХ-д дэвшиж сая нэг юм унах шиг боллоо.
Эхний шагнал нь Худалдаа хөгжлийн банкыг Н.Энхбаяртай нийлж дээрэмдсэний учир МАХН-аас 2004 оны 1 дүгээр сард “Дүүрэн арвижуулагч” цолоор шагнуулж билээ.
Сүүлдээ Монголд би тэдэн төгрөг оруулсан юм чинь хэдийг авахад “идэхэд яадгийм” гэж шууд хэлдэг болсон. Тэр сайн ажиллаад санхүү өссөн юм огт байхгүй, харин манай монголын баялгийг “эргэлдүүлэх” шаардлага гарсан хөрөнгө өөрөө орж ирээд байсан хэрэг. Үүнийг Монголын хөрөнгийг “үржүүлсэн” гэж өөр дээрээ наасаар байгаад олон хүнд үнэмшүүлсэн хэрэг л дээ.
Манайхан мэдэмхийрэх төрөлхийн өвчтэй боловч ганцхан банк санхүү гэвэл А ч байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг юм шиг. Үгүй ядахдаа дуугай байгаад байдаг юм. Дарга нар бол бүр тас харанхуй. Хэн “мэддэг” гэхээр Чулуунбат мэтийн банкны луйварчид.
Нөгөө талд нь ганц бичдэг нь сэтгүүлч А.Баатархуяг. Би хааяа нэг “өдрийн од” шиг бичнэ. Ингээд банк санхүүгийн салбарт “ард түмний” төлөөлөл дуусч байгаа юм.
Хэрэв бид зах зээлд орсон юм бол, хэрэв бид өөрийнхөө хувь заяаг мэднэ гэж бодож байгаа бол үүнийг заавал сонирхох ёстой бөгөөд үгүй ядахдаа луйварчин дээрэмчдийг гааруулж, галзууруулж, давруулахгүй байх бүрэн боломжтой.
Манай банк санхүүгийн систем
Өнөөдрийн байдлаар Монголд 14 арилжааны банк; 177 банк бус санхүүгийн байгууллага; 212 хадгаламж зээлийн хоршоо; 48 хамгаалалтын (аюулгүй байдлын) компани; 18 даатгалын компани байдаг бөгөөд тэдгээрт 15200 орчим хүн ажилладаг. Тэдгээртэй ердөө л 353 нэр бүхий компани том хамтран ажилладаг.
Бусад монголчууд бол цалин, тэтгэвэр авах, жижиг сажиг төлбөр хураамж өгөх, ойр зуурын зээл авах, эх орны хишиг авахаас өөрөөр банктай харьцаж сураагүй.
Хөрөнгийн биржийг энд оруулж болох боловч энэ нь дурдан буй 353 компанид л хамаатай. Монголын мөнгөн хөрөнгийн 95,6 хувь банкнуудад, 2,1 хувь нь ББСБ-д, 1 хувь нь Хадгаламж зээлийн хоршоо, 0,9 хувь нь даатгалын компанид, 0,5 хувь хамгаалалтын компанид эргэлдэж байдгаас харахад банк санхүү гэгч юу болохыг төсөөлж болно байх.
Яг нарийн ярих юм бол Хаан, Голомт, Худалдаа Хөгжил гурвыг л банк гэж нэрлэж болно.
Энгийн жишээ. Эрээн явж наймаа хийе гэж бодъё. Төгрөгөө юанаар солив. Тэнд худалдаа хийж юм авав. Энд зарав. “Монгол нөхөр” цаас солиод цаас өгөөд баялаг олоод ирсэн юм шиг санаж байгаа. Цаасны оронд тэр юу өгсөн гэж ? Үүнийг тэр бодох ч үгүй. Тэр нөхөр цаас өгөөгүй, монголын баялгаас өгсөн. Энэ “цаасыг нойлын” цаас болгох уу, алттай дүйлгэх үү, монголын буяныг үржүүлэх үү гүвэх үү гэдгийг санхүү мэддэг юм. Уг нь бидэнд хамгийн их хамаатай эд л дээ…
Дэлхийн мөнгө
ДНБ-нд үндсэн хөрөнгийн өсөлт, хуримтлалын нормын хувь АНУ-д 16 хувь байхад Хятадад 48 хувь байдаг. Мөн ДНБ-нд гэр аж ахуйн зардал АНУ-д 70 хувь, Хятадад 36 хувь болж байдаг. Эсрэг тэсрэг энэ хоёр эдийн засгийг харьцуулснаар аливаа улс хөрөнгө мөнгөнийхөө хэдэн хувийг хуримтлуулж, хэдийг нь иддэгийн дээд доод зааг тод харагдах юм. Манайд бол эдийн засаг нь өчүүхэн байж АНУ шиг иддэг гэж хэлж болно. Уг нь Хятад шиг хуримтлуулах ёстой ажгуу.
Эрс өсөлт, мөнгө, санхүүгийн актив, санхүүгийн хэрэгслүүдээр хэт баяжих нь 1970-аад оноос хөгжиж буй орнуудыг зах зээлд бий болсон үзэгдэл юм. Энэ бол үнэт цаас, мөнгө, деривативын хүрээ бөгөөд эдгээр нь нийлээд тэсрэлтэд хөгжлийн үзүүлэлт болно. Энэ нь хямралын өмнөх хэт төвлөрлийн баттай шинж болно.
Мөнгө санхүүгийн асуудлаа Монголчууд өөрөө мэдээд байдаг юм огт байхгүй.
“Мэддэг газар” нь Нью-Йорк, Лондон, Чикаго зэрэг англо-саксоны оффшор бүсийн санхүүгийн зах зээл, зах зээлийн дэд бүтэц, портфелийн институт, үнэ бүрдүүлэх төвүүд байдаг юм. Энэн дээр Бенилюксын оффшор бүсийг оруулж болно. Валютын систем нь доллар, евро хоёр байснаа одоо доллар үлдэж байна. Энэ системийг тогтвортой байлгах үүргийг АНУ-ын Холбооны Нөөцийн систем, Европын төв банкны санхүүгийн бодлого, санхүүгийн зохицуулалт, Олон Улсын Валютын Сан, Дэлхийн банк, Олон улсын тооцооны банк зэрэг болно.
Эдгээр төвүүдээр дамжихгүйгээр дэлхийн ямар ч улсын эдийн засаг, санхүүгийн үйл явц үл явагдана. Энэ нь өмч хадгалах, клиринг, тооцоо, төлбөрийн систем, рейтингийн дэд бүтэц, санхүүгийн хэрэгслүүдийг хадгалах бүтэц, бүртгэл, аудит, зөвлөгөө консалтинг, мэдээлийн дэд бүтэц гэхчлэн бүх салбар, талуудыг хамарч байдаг.
Дэлхийн хэмжээнд ДНБ-ий 60 орчим хувийг аж үйлдвэр эзэлж байдаг бол, банк санхүүгийн салбарын актив ДНБ-ий 75 хувьд хүрч байдаг нь түүний хэт төвлөрлийг илт харуулдаг. Ингэж эдийн засаг санхүүгийн активаар хэт ханах нь тухайн эдийн засгийг үлэмж тогтворгүй болгодог. Үүнийг одоогийн хямрал тод харуулж байна.
Сүүлийн үед нэн хүчирхэг болж буй юаныг заавал дурдах онцлон хэрэгтэй.
Дэлхийн хэмжээнд жижиг эдийн засгийн өөрчлөлтийн 70-80 хувь нь гадаад хүчин зүйлтэй холбоотой байдаг ба манай эдийн засаг 90 хувиас дээш гаднаас хамааралтай гэж үзэж болно.
Эндээс манай эдийн засгийн тусгаар тогтнол бүрэн алдагдсан гэж үзэж болох боловч бид ашигт малтмал, ялангуяа нүүрсээ мөнгөн баталгаа болгож чадвал бие даах боломж гарч ирнэ.
Учир нь дэлхийн мөнгө ганц алтаар биш, санхүүжилт болох нефть, нүүрс зэрэг ашигт малтмалуудаар баталгааждаг болоод удаж байна. Менделеевын үелэх системийн 111 элементийн 82 нь буюу 73, 8 хувь нь, хүнд гэгдэх 40 элементийн 25 нь буюу 62,5 хувь нь манай Монголд байдаг бөгөөд ихэнхийг нь үйлдвэрлэлийн зорилгоор ашиглах боломжтой. Бидэнд өвөг дээдэс маань ийм их баялаг үлдээсэнд нь бишрэн мөргөнөм.
Санхүүгийн дээрэм
Олон жилийн өмнө УИХ-ын дарга Р.Гончигдорж хөдөө уулзалт хийжээ. Улс төрчид ид банк дээрэмдэж байсан үе л дээ. Нэг лут өвгөн: “Монгол төгрөгийн ханш унаад байна, банкны валютын нөөц алга болоод байна, энэ одоо юу болоод байна ?!” гэсэн айхавтар асуулт тавьжээ. Тэгсэн чинь Гончигоо: Манайхан доллараар худалдаа хийхгүй юм чинь манай эдийн засагт ямар ч хамаагүй гэж “шаасан” байгаа юм.
Нөгөөдүүл нь ч гэсэн жигтэйхэн “сайн ойлгоод” дуугай болжээ. Энэ бол яг үнэнээсээ болсон явдал шүү. Эдүгээ манайхны банк санхүүгийн мэдлэг үүнээс нэг их дээрдээгүй гэж бодож байна.
Монголчуудын “идсэн уусан” гэж муулдаг олигархуудын бүх хөрөнгө банкаар дамжиж, санхүүгийн луйвраар бий болсон юм. Өмч хувьчлал, хөрөнгө оруулалт, төсөв, төсөл, бонд, хувьцаа, бирж гээд явж өгнө шүү дээ.
Монгол хэлээр бол “дансны аргаар шаачихдаг” юм.
Монголчуудын яг 98 хувь нь банк, санхүүгийн салбарт цалин авах, ойр зуурын зээл авах, бага сага төлбөр хийхээс нэг их хэтрэхгүй. Үлдсэн 2 хувь нь энэ их яриад байгаа тэрбум, их наяд төгрөгийн 98 хувийг хянадаг юм.
Байдал ийм байхад манайхан цалин нэм, эх орны хишиг өг гэхээс хэтрэхгүй, их л сайндаа бага хүүтэй зээл, эсвэл зээлийн хүүгийн өрөөс чөлөөлж өг гэнэ.
Би нэг зүйл анзаарсан юм. Ухаандаа банк дээрэмдчихэж, бонд чинь ийм тийм болчихлоо, хувьцаа чинь сүйд боллоо, дансны аргаар ингэж тэгж идээд байна гэж бичихэд манайхан тооно гэж байхгүй нь “даанч сайхан”.
Хэтэрхий “олон тоотой” болоод тэгдэг байх гэж заримдаа бодох, заримдаа ч шууд хэлэхэд “тэнэг” ард түмэн гэж уур хүрэх. Зах зээлийн нийгэмд орж 20 жил болчихоод банк санхүүгийн асуудал мэдэхгүй, эсвэл анзаарахгүй бол социализм байгуулсан нь хамаагүй дээр гэдгийг онцлон сануулж байна.
Санхүү гэдэг бол мөнгийг удирдах, бүр тодруулбал мөнгөн нөөцийг удирдах арга юм. Англиар их сонсголонтой money management гэдэг юм. Монголоор ч гэсэн түүнээс огт дутахгүй. “Сан” гэдэг нь “аливаа чухал зүйлсийг хуримтлуулан хадгалж, нөөцлөх газар, хөмрөг” болно. “Хүү” гэдэг нь ч яахав, манайхны хамгийн сайн мэдэх “зээлдүүлсэн мөнгөний дээр өсч нэмэгдсэн хувь” болно. Ингээд мөнгө эргэлдүүлэх газар болно. Мөнгө эргэлддэггүй газар үгүй боловч энэ ажлыг дангаар нь санхүү, хийдэг хүнийг нь санхүүч гэнэ.
Мөнгө олох, эргэлдүүлэх, зарцуулах гэдэг нь хэнд ч ойлгомжтой санагдавч энэн шиг зовлон гэж хорвоод байхгүй. Өөрөөр хэлбэл алхам тутамд эрсдэл учрана.
Мөнгийг ажиллаж олно, эсвэл зээлж олно. Нөгөө талд нь зөв зүйлд зарцуулах буюу улам их мөнгө олохын тулд хөрөнгө оруулж болно. Энд эрсдэл, цаг хугацаа хоёрыг заавал харгалзаж ашиг орлогоо тооцох ёстой. Энэ гурван зүйлийг уялдуулан тооцно гэсэн үг. Энэ бол зах зээлийн нийгмийн ерөнхий зарчим.
Манайд бол ихэнхи тохиолдолд тооцоо гэж бараг байхгүй дээ. Энэ нь зах зээлгүй нийгэмд 3000 гаруй жил болсон менталитеттай холбоотой байх. Бид зах зээлд ороод 20 орчим жил болж байгаа ч би нэг зүйлийг их гайхдаг юм. Зах зээлийн энэ 20 жилд би амьдралын түвшин, гэр бүл, ядуурал гэхчлэн мөн ч олон судалгаа хийлээ. Эдгээрт ёс юм шиг өрхийн орлого, зарлагын тухай асуулт заавал байх. За энийгээ мэддэг монгол ч өдрийн од шиг шүү дээ, дандаа “цээжнийхээ бан”-гаар тууна.
Ер нь “их олбол их иддэг, бага олбол бага иддэг” гэсэн “зарчимтай” болцийм байна лээ, манайхан. Санхүүч монгол өдрийн од гэсэн үг л дээ.
Ийм байж эдийн засгийн онол монол, бүх дэлхийн эдийн засгийн онол монолоор бол солиорч өгнө…
Ингээд эрсдэл, цаг хугацаа, ашиг орлого 3-ыг зэрэг тооцох гэхээр хувь хүний түвшинд ч тэр, байгууллага, улс орны түвшинд ч тэр хамаг “асуудал” үүснэ дээ. Зөв тооцвол “жаргал” буруу тооцвол “зовлон” болно.
Энд зээл, облигаци, хувьцаа, дериватив зэрэг санхүүгийн олон хэрэгслүүд гарч ирдэг. Эдгээрийг энгийн хүмүүс байтугай мэргэжилтнүүдэд ч хүртэл хэцүү ажил байдаг. Мөн энэ ажлыг хариуцсан ломбард, хадгаламж зээлийн хоршоо, банк, брокер зэрэг асар олон янзийн мэргэжлийн зуучлагч байгууллага, хүмүүс гарч ирдэг.
Эдгээр нь манийгаа бодоход мэргэжлийн боловч яг ажлаа хийхдээ тулбал бидэнтэй яг адилхан асуудлуудтай тулгарахаас гадна хулхидахаас эхлээд чанартай сайн үйлчилдэг гээд маш олон янз байх.
Манай санхүүгийн байгууллагуудын ажил ч гэсэн бас л “монгол нөхөр” шигээ лөөлөө болчихсон байдаг юм. Нэг л их гоё байр сав, компьютертэй, хүмүүс нь гоё хувцастай, инээдэг болохоос биш, яг санхүүгээ мэддэг эсэх нь их эргэлзээтэй…
Бид хувийн ч бай, байгууллагын ч бай санхүүг мэргэжлийн байгууллагад даатгахдаа өөрөө санхүүгийн мэдлэгтэй байх, хяналт тавих гэсэн ганц л аргатай үлддэг.
Гэтэл мэдлэг байхгүй, хяналт тавихгүй болохоор чинь идэлгүй яахийм. Олигархуудын “зөв” ш дээ. Хааяа нэг хэлсэн А.Баатархуяг, мань мэтийг өөдөөс хараачихна, ингэхлээр чинь хэн хэлж өгөхийм. Гурваас дээш тоо бичихээр залхуу, уур хоёр нь хүрээд өөдөөс загначихдаг ёстой “заяагүй” ард түмэн ш дээ. “Битгий тоогоор толгой эргүүлээд бай” гэдэг атлаа “1 сая дээрээ 1,5 саяыг нэмж хүүг нь 4 жилээр үржүүлэхдээ” цаг хүч хайрладаггүй ш дээ, энэ чинь худлаа юу, Та нар…
Ер нь бол санхүүгийн шинжлэх шинжлэх ухааныг хэд хэдэн үндсэн чиглэлд хувааж болно. Эхнийх нь бизнесийн шийдвэр гаргадаг корпоратив (хамтарсан) санхүү болно. Энд бага бизнесийн, дунд бизнесийн болон үйлдвэр худалдааны гэхчлэн олон явцуу чиглэл байх боловч хамгийн том нь энэхүү корпоратив санхүү юм.
Хэрэв бид корпорацийг санхүүгийн талаас нь авч үзэх юм бол хоёр бүлэг асуудал үүсдэг. Нэгдэх нь балансын актив хэсэг бөгөөд активын бүтцийг хэрхэн сонгох, өөрөөр хэлбэл компанийн сонирхож буй хөрөнгө оруулалтын төслийн олонлигоос сонголт хийх асуудал болно. Энд асар олон төслүүдээс эрсдлийг харгалзсан хамгийн үр ашигтай, компани болон хувь нийлүүлэгчдийн зорилгод хамгийн сайтар нийцсэнийг сонгох ёстой болдог.
Хоёр дахь асуудал нь капитал буюу хөрөнгийн бүтцийг зохистой болгох явдал байдаг. Энд корпораци эсвэл өөрийн болон хувь нийлүүлэгчдийн хөрөнгийг, эсвэл банкны зээл, облигаци гаргах зэрэг зээлийн хөрөнгийг, эсвэл ерөөсөө дотоод ашгаа ашиглаж болно.
Уг нь хувийн санхүү гэсэн түгээмэл ойлголт байдаг боловч манайхан мөнгө олохыг л ярьдаг. Ухаандаа тэтгэвэр гэхэд л манайхан “шал хөгшин” болсон хойноо бодож эхэлдэг. Бусад оронд бол хар залуугаасаа боддог. Ялгаа байгаа биз.
Цаашаагаа монгол хүн мөнгө хэрхэн олохыг бодох нь хамгийн түгээмэл, зарахыг бол нэг их бодоод ч байх шаардлага байхгүй, хэрэглээг хойшлуулах, хэмнэх бол тун цөөн хүний боддог ажил, хэдэн жилийн дараа аль нэг зүйлийг авахаар төлөвлөх нь бүр ч цөөн хүний ажил. Зах зээлийн эсрэг энэ тэнэг зан үйл аажмаар засарч буй боловч олон нийтийг хамарч нийгмийн хэм хэмжээ болтол их зайтай.
Ийм төрлийн асуудлууд төр, засагт ч тулгардаг бөгөөд үүнийг нийтийн санхүү гэнэ. Тухайлбал, төсвийг хэрхэн бүрдүүлэх, хэрхэн тэнцвэржүүлэх, энэ тэнцвэрийг богино болон удаан хугацаанд хэрхэн хадгалах, хэрэв төсөв тэнцвэржээгүй бол хомсдлын нөхөх мөнгийг хаанаас олох, үүнийгээ яаж сайн хийх, мөнгө хэвлэх үү, өрийн бичиг гаргах уу, гадаад дотоодын алинд нь мөнгөө аль валютаар хадгалах, ямар хэлбэрээр гаргах зэрэг олон асуудлыг нийтийн санхүү шийдвэрлэх ёстой.
Энэ нийтийн санхүү гэж ёстой бантан болж дуусч байна. Нийтийн нэртэй боловч төрд гарсан олигархууд л тоглож өгч байна ш дээ. Энийг хэлэхээр ард түмэн нь авч хэлэлцэхгүй, тоохгүй, эзэн нь өөрийнхөө юмыг “тоохгүй” болохоор хүн тоглодог юм байгаа биз дээ…
Энэ түвшинд санхүүгийн онол, онол-тоглолтын болон эмпирик загвар, өөрөөр хэлбэл бодит анализ, санхүүгийн янз бүрийн хувьсагчдад анализ хийх ажлыг санхүүгийн эрдэмтэд хийдэг.
Энэ нь “тоо мэдэхгүй” манайх шиг хүмүүст аймаар хэцүү мэт боловч үнэн хэрэг дээрээ жирийн л амьдралын ухааны асуудал юм.
Энд зээл, хүү, арилжааны ханш, хувьцаа, облигаци үнэ зэрэг санхүүгийн олон хэрэгслийн зэргийн тооцоонууд санхүүгийн зах зээлд хамаардаг юм. Эдгээр нь тодорхой маягаар харилцан үйлчилдэг бөгөөд ямар ямар хүчин зүйл ямар хэмжээгээр нөлөөлж байгаа болон цаашдаа яаж өөрчлөгдөхийг тайлбарлах ёстой болдог.
Энд жирийн хүн, айлтай яг адил асуудал үүсэх бөгөөд үүнийг зүгээр нэг шийдвэр гаргах биш, харин тодорхойгүй нөхцөлд шийдвэр гаргах гэж тодорхойлж болно. Энэ нь явцуу хугацаанд нөөцийг хуваарилах, шийдвэр гаргах гэсэн асуудал болохоос гадна асар их эрсдэлтэй байдаг. Энд хүлээж буй орлого, зорилгод хүрэхэд учрах эрсдэл хоёрын зохистой тэнцвэрийг олох ёстой болдог.
Санхүү нь бусад шинжлэх ухааны адил тодорхой парадигм, постулат дээр үндэслэдэг бөгөөд одоогийн байдлаар санхүүгийн 3 том “онол” байдаг.
Нэг. Оролцогчдын зохистой зан үйлийн үзэл баримтлал. Энд оролцогчид тодорхой зорилготой байдаг, иймээс түүндээ хүрэхийн тулд зохистой ажиллана. Санхүүгийн хувьд тэд эрсдэлээ харгалзан орлогоо аль болох их болгохыг хичээнэ, “зохистой түрийвч”-тэй болох асуудал яг энэ маягаар явагдана. Өөрөөр хэлбэл зохистой түрийвч гэдэг нь эрсдэлийн тухайн түвшинд дээд зэргийн ашиг олох тийм түрийвч болно. Хэт хийсвэрлэлд тулгуурласан энэ үзэл баримтлал практикт дандаа биелдэггүй. Манай Монголд бол биелэнэ гэж ёстой гонжгор.
Хоёр. Зан үйлийн санхүүгийн үзэл баримтлал. Өмнөх зохистой зарчим биелэгдэхгүй нөхцөлд шийдвэр гаргах зохистой зан үйлээс хазайж байгаа хүмүүсийн сэтгэл зүйг судалдаг. Энэ нь манайд их тохирно. Жишээ нь архидаж байгаа монгол хүнд ямар ч санхүүгийн “тооцоо” байхгүй. Эрүүлдээ байхгүй юм чинь согтуудаа байна гэж номонд хазгай. Гэхдээ манайхан бизнес төлөвлөгөө, гэрээгээ голдуу халамцуу хийдэг нь ажиглалтын судалгаагаар бүрэн нотлогдсон зүйл. Ухаандаа Цагаан сар гэхэд л санхүүгийн талаасаа зохистой зан үйлд яагаад ч үл тохирно. Ер нь бол монгол хүний зан үйлд зах зээлд “тохирох” шинж их ховор шүү дээ…
Гурав. Арбитр (шүүгч) байхгүйн үзэл баримтал. Арбитраж нь эрсдэлгүйгээр хэт ашиг олох боломж юм. Англи хэлэнд голдуу “free lunch” буюу “үнэгүй өглөөний хоол”, заримдаа “мөнгө хэвлэх суурь машин” ч гэж нэрлэдэг, учир нь энэ бол зүгээр нэг ашиг биш, чухамхүү эрсдэлгүй ашиг болно. Гэхдээ ганц нэг мөнгөний ашиг биш, харин эдийн засгийн ашиг, чухамдаа эрсдэлгүй хэт ашиг болно.
Ямар гоё юм, одоо ёстой “арбитрдаад” байдаг хэрэг гэж монгол хүн бодно байх. Жишээ авъя. Та хөрөнгийн бирж дээр хувьцааны гүйлгээ хийж байна гэж бодъё. Үүний тулд Та хямдарч байгаа компанийн хувьцааг худалдан авч, үнэтэй болж компанийн хувьцааг нь зарах ёстой.
Энгийн худалдаанд ч гэсэн энэ зарчим үйлчилнэ. Монголоор бол “зөрөөн” дээрээс ашиг олохыг хэлж байна. Одоо зөрөөн дээрээс ашиг олох ч нэг их явцтай байхаа больж байгаа. Бирж дээр голдуу хийдэг болсон. Тэнд бол өнөөдөр худалдаа хийгээд хоёр гурав хоногийн дараа тооцоо хийх бөгөөд энэ үед Та ямар ч мөнгөн хариуцлага хүлээхгүй. Ингээд л арбитраж болчихож байгаа юм.
Дээр дурдсан 3 үзэл баримтлал бүгдээрээ зах зээлийн тэнцвэрт байдалд арбитраж байдаггүй гэж үздэг юм. Зах зээл дээр эрсдэлгүйгээр хэт ашиг олох боломж байдаггүй юм. Хэрэв байдагсан бол нэг өлөн тоглогч гарч ирээд энэ боломжийг агшин зуур олж хараад тэр даруйд нь ашиглах байсан. Энэ нь үнийн өөрчлөлтөд хүргэх билээ.
Энэ тоглогч үнэ багатай актив худалдан авснаараа түүний үнийг өсгөж, хэт үнэтэй актив зарснаараа түүний үнийг бууруулдаг. Үүний үр дүнд эдгээр үнэ арбитражын боломж алга болох нэг тэнцвэрт түвшинд орж ирнэ.
Эндээс нэгдмэл үнийн хууль гэсэн постулат гарч ирнэ, хэрэв ирээдүйд бидэнд дараагийн төлбөр тооцоо, эрсдлийн үүднээс яг адилхан активтай хоёр түрийвч байгаа бол тэдгээр нь өнөөдөр адилхан үнэтэй байх ёстой болж таарна. Бидний сонирхон буй хоёр компанийн хувьцаа ирээдүйд адилхан байна гэж үзвэл одоо ч гэсэн тэдгээр нь адилхан байх ёстой. Энэ бол нэгдмэл үнийн хууль болно.
Гурав дахь практиктай холбогдох постулат юм. Энэ бол хамгийн чухал нь. Бусад шинжлэх ухаанд судалгаа шинжилгээний үр дүн, шинэ загвар, эмпирик үнэлгээ зэргийг хийгээд шалгаж туршсаны дараа хэрэглэдэг бол санхүүд бол эдгээрийг шууд практикт хэрэглэдэг. Чухам ийм болоод санхүүгийн шинэ зах зээл бий болж, ашиг хийдэг.
Эндээс 2 том зовлон гарч ирнэ. Нэг дэх нь санхүүгийн бодлого буруу зөв хийгээд загвар практик хоёр нь таарсан эсэхийг шалгах боломж бараг байдаггүй. Иймээс санхүүгийн салбарт эдийн засгийн гэмт хэргийн ихэнхи нь гардаг.
Удаах нь санхүүг хэдхэн хүн мэддэг, чаддаг гэсэн хуурамч төсөөлөл бий болгодог. Санхүүч хүнд академик хүрээнд ажиллах онцын шаардлага гардаггүй.
Энэ нь тэднийг хамгийн хаалттай, хамгийн гэмт хэрэгтэн шинжтэй болгодог. Манайд сонгодог жишээ нь О.Чулуунбат болно. Үнэн хэрэг дээрээ санхүү бол хүн ойлгохын аргагүй хэцүү, гайхамшигтай мэргэжилтнүүд л хийдэг салбар огт биш л дээ. Үүнийг би яваандаа нотолно гэж бодож байна.
Олигархийн гэмт үйлдлүүд дотроос хамгийн ноцтой нь банк санхүүгийн гэмт үйлдэл байдаг. Одоо үүнийг ойлгох цаг болсон.
Яагаад гэвэл улсын төсвөө хар, засгийн газрын бонд яаж байгааг хар, төгрөгийн ханшаа хар, монгол төгрөг нойлыг цаас болж байгааг хар, банкууд болон банкирууд яаж идэж байгааг хар, үнэ яаж байгааг хар.
Цаадуул чинь өөрийнхөө гарыг ардаа нуучихаад зах зээлийн “үл үзэгдэх гар” хулгай хийсэн энэ тэр гэж баахан “онол монол” ярина. Бараг хорин жил ярьж байна ш дээ…
Одоо бол заавал Таны халаас руу гараа хийх ямар ч хэрэг байхгүй. Харин ч хулгайлсан юмныхаа үртэсийг Таны халаасанд хийж өгдөг юм. Дэлхий дахинаа ийм юманд хөөрвөл тэнэг гэдэг юм. Энийг нь хэлсэн хүний өөдөөс загнавал усан тэнэг гэдэг юм.
Харин манайд бол бараг бүх сармагчингуудаа төрдөө гаргачихаад төрийн сүлд өршөө гэдэг…

Тэгээд Сарандаваа мэтийн авгайчуудаас “Мөнгөний тархи” гэсэн лекц мекц сонсож, мөнгө “өөрөө үржихийг” заалгаад хүлээгээд горьдоод суугаад байхаар чинь хуучнаар бол заяа чинь хаядаг юм, одоогоор бол сайн дураараа шулуулдаг юм, мангарууд аа…
“Үл үзэгдэх гар” гэж байхгүй, харин олигархийн бохир гар гэж л байгаа, тэрийг нь тасдаж хаяхгүй юу. Ид шид гэж байхгүй, харин шинжлэх ухаан гэж л байдаг юм, тэрэнд л үнэмш, түүнийг л шүт. Би энийг л хэлэх гэсэн юм.
Ингээд эхний хэсэг дуусч байна. Нэг зүйлийг онцлон сануулж байна. Надтай нэг их онол монол ярьж маргалдах гэсний хэрэггүй. Учир нь: 1. Би санхүүч болох гээгүй, 2. Би санхүүгийн шийдвэр гаргадаггүй, 3. Хулгайч дээрэмчдэд гаргасан уураа надад гаргах утгагүй. 4. Банк санхүүг анхаарч сур. Баабар Сангийн сайд байсан болохоор санхүүч ангилалд орно. 5. Сур, сур, бас дахин сур…
Судлаач Д.Ганхуяг
2013 оны 7 дугаар сарын 21.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

28 Responses to САНХҮҮЧ ХИЙГЭЭД САРМАГЧИНГИЙН ТУХАЙ

  1. Anonymous says:

    Их ойлгомжтой, ёг утгатай бичжээ. Баярлалаа.

  2. Mongolzuu says:

    Ёоооооо Ганаа ах аааа. Та бол …. мундаг…. хэлэх ч үг алга. би бас хичээж л байна.
    5. Сур, сур, бас дахин сур…

  3. Хэ хэ, гэр бүлийн санхүүгийн талаар бичсэн чинь намайг хэлээд байгаа юм шиг санагдчихлаа.

  4. Соёмбо says:

    Бат-Үүл БАРААН-Үүл үү? БААТАР-Үүл үү? гэдгээ харуулах цаг ирлээ.

  5. Ju says:

    Ireeduigees ilgeesen zahidal

  6. bi says:

    estoi goe kkk

  7. Guranz says:

    Ер нь бол монгол хүний зан үйлд зах зээлд “тохирох” шинж их ховор шүү дээ… гэдэг чинь л энэ нийтлэлийн базсан дүгнэлт боллоо. Юмыг баримжаагаар туудаг, хөрөнгө мөнгөтэй ажиллах, эд хөрөнгө хуримтлуулан өсгөх зэрэгт лөөлөө байсан нүүдэлчин ахуй сэтгэхүйтэй бид нарийн тооцоо судалгаа, шинжлэх ухааны үндэслэл, нямбай ажиллагаа шаардсан банк санхүү, хөрөнгийн зах зээл, бирж энэ тэрд одоохондоо сонирхогчийн түвшинд л байгаа байх. Бас нэг юм хэлэхэд энд тэндхийн блог портал сайтууд дээр байдаг ганц дургүй хүргэдэг юм гэвэл нэгнээсээ дээр гарахгүй хэвтэж нэгнээ доромжилж муулдаг комментууд судлаачын блог дээр хүртэл ажиглагдаж байна. Цагаа тулахаар эргээд автороо ч муулаад явах лалар зантай бялдууч шургалсан хүмүүсийн шинж шдээ.

  8. Anonymous says:

    Sudlaach geh um yamar erdem shinjilgeenii buteeluud tuurivisan um be ? Dandaa l huniig doromjilj baidag hun shuu dee. Uuruu hir saini huvi nemer ulsiin hugjild oruulsan hun be dee. Yamar ch tetgevriin hugshin tani shig um bicheed udur unguruuguud baij chadna shuu. Uguuj bagatai uduun hatgasan shinjtei um bichihee bolioch. Ta bol jinhene tsagaan gartan iimerhuu um bichij bah tavaa hangaj heden tugrug shantaajilj idej amidardag uvguni . Odoo boli doo tanii naad uvaigui zan chin burhanii orond tui ch hereg bolohgui.

  9. Энхээ says:

    Францын нэрт инээдмийн зохиолч Ж.Б.Мольер “Тайж нарыг дуурайж хөглөсөн нь” жүжгийнхээ тоглолтон дээр ирсэн язгууртнууд гол дүр Жүрдэнийг шоолон инээлдэж байхыг хараад хүн өөрийгөө хараад шоолж байна гэсэн юм гэнэ лээ. Тэрэн шиг өөрийнх нь тухай бичихээр хүмүүс сэтгэгдэл үлдээхдээ их ууртай байх юмаа. Ганхуяг ахад амжилт. Энд бичигддэг нийтлэлүүдээ олон хүнд хүргэх талаар та бодоороя. Монголд сэтгэлгээний хувьсгал хэрэгтэй.

  10. балжир удахан says:

    Ха ха энэ судлаач гээд өөрийгөө өргөмжлөөд худлаа шаадаг гар бүр будаач будаач гэхэд сахалаа будлаа гэдэг болох нь. Бас их мулгуу. Хазгар өвгөнд эрдэм бий хар авдранд ном бий гэж сонссон л байлгүй. Тийм их эрдэмтэй номтой ланжгар судлаач юм бол … байхгүй яасан юм бэ? Битгий л өөдөөс шаль наль хуц уль гээд бөөлжээрэй дээ

  11. Soogii says:

    10-т бичсэн хүн удган биш байна, захиалагт сэтгэгдэл, удган мудган, лам хуврага гэхээр судлаачийг айна гэж бодсон бол маш том эндүүрэл. Энэ хүнийг өөр шиг нь ш/у- ы гацаагүй баримт нотолгоогоор л няцаана уу гэхээс иймэрхүү тулга тойрсон хэрүүлийн үгээр хэзээ ч үгүй дээ.
    Дээр бас 8-д бичсэн мулгууд хэлэхэд олон жилийн өмнөөс одоогийн УИХ-н гишүүн Г.Уянгын эрхэлэн гаргаж байсан “Улс төрийн сонин”-г анх гарч байхад бичсэнээс өнөөг хүртэл туурвиж байгаа бичлэг нийтлэлүүдийг нь нарийн судлаад дүгнэх юм бол харин ч нилээн том, жинтэй эрдэм шинжилгээний бүтээлүүд гарч ирэх байх шүү. Монголд маань дурын тэтгэврийн хөгшид судлаач Д.Ганхуягийн дайтай нийтлэл бичээд байдаг байсан бол өнөөдөр монгол үндэстэн маань дэлхийн дээвэр болсон топ улс байх байсын биш үү, мулгуу гуай.
    Өгөөж багатай гэв үү, үгүй дээ 8-д байгаа усан толгойт оо. Харинчиг энэ хүнээс илүүтэйгээр нийгмээрээ орсон сэтгэлгээний ядуурал доройтол мухардал, оюун санааны хомсдол зогсонги байдлаас нь гаргахаар зүтгэж, бүх ухамсарт амьдралаа зориулж, аль муугаараа та нар шиг тэнэгүүдэд хараалгаж яваа хэн байгаам? Энэ хүний үгийг сонсох, тархины түгжрээгээ тайлах гэсэн, хамтран ажиллаж их өөрчлөлтийг эхлүүлэхээр зорьсон, бүр зүгээр л өөр хаанаас ч олж эс болох мэдээллээс нь хуваалцаж хүртэх гэсэн хүн, залуучууд юуны учир улам олширсоор байгаам бол? Ходоодны өлсөглөнгөөр хүн үхнэ, харин тархины тураалаар үндэстэн мөхөх аюултай бус уу?! Судлаачийн өөрий нь хэлсэн үг байдаг даа. Хүнд таалагдах гэж бичидгүй, хэрэгтэй учраас бичдэг гэж. Тэгвэл судлаачийн нийтлэлүүд таалагдахгүй хүмүүст энэ блогийн хаалгыг тогшихгүй байх, орж ирчээд шүлсээ үсчүүлэхгүй байхыг зөвлөе.
    Судлаач Танд амжилт хүсье!

  12. gankhuyag says:

    Балжир удгаан чи барагтай байгаарай. Намайг чи бөө судалдаггүй гэж бодоо юу ?! Та нарын сайн мууг “төр” хүртэл надаас асуудаг юм ш дээ. Чиний л хохь болно шүү…

  13. Undrah says:

    mash tovch saihan bichsen bainaa… ih deed surguuliudad iim amid hicheel zaadag bagsh baihgui baisan odoo ch baihgui l bolov uu tugsugchdiig haraad bhad… manai surguuliud oyutnuuddaa tsegtstei medleg ugduggui ni haramsaltai… buh hicheeluudeer tasarhai butarhai medleg/medeelel ugdug… dund surguulidaa shinjleh, dugneh, haristuulah dadlaga hiij suraagui huuhduud hairan 4 jilee demii unguruuj baigaa ni mash haramsaltai

  14. Гүнээ says:

    Сайн байцгаана уу.Соогий танд баярлалаа. Бүгдээрээ Ганаа судлаачаа өмөөрч хайрлаж хамгаалж байя. “Хүний олон хүнээ барьж иддэггүй” гэсэн үг байдаг даа. Ганаа ахаа, бичээд туурвиад, нийтлээд байгаарай. “Чихээ мушгиулж, хонгоо хорсгуулах, толгойныхоо эргүү”-г гаргахыг хүссэн дүү нар чинь….Хүндэтгэсэн,

  15. mongolzuu says:

    Балжир бацаанаа, хийдэг хийдэгээ хийх шиг сайхан юм гэж юу байх вэ дээ. Тоон дотор үсэг цохиж явах чинь. Санхүү эдийн засгийн тухай ярьж байхад хазгар өвгөн (зүйр үгээс авав) мэднэ гэж юу байх вэ. Хар авдарт бол үнэндээ юу ч байхгүй. Энэ бидэнд их шинэ ойлголт. Ойсооон.

  16. mongolzuu says:

    Харааж загнаж байдаг зарим хүн, заримдаа муудалцдаг ч гэсэн мань мэт дандаа энэ сайт дээр амьдарч байна гэдэг нь энэ хүний чадвар, сэтгэлгээд татагдаж буй хэлбэр юм. Одоо бүр шашны төлөөлөгчид хүртэл улстөрждөг цөвүүн цаг ирж дээ.
    Мэддэгээ мэддэг хүн – Чи бол тасарсан байлаа
    Мэддэгээ мэддэггүй хүн – Зэвэрлээ малаа салхи оруул наад толгойдоо
    Мэддэггүйгээ мэддэг хүн – Найзаа чи бол күүл шүү хичээгээд байдийм ш дээ, авах чанар байна шүү.
    Мэддэггүйгээ мэддэггүй хүн – Энэ сэтгэгдэл бичиж буй ихэнх махан толгойнууд ба хүний юм дуугүй гударч чадахгүй бас олон үгтэй хар, шар, зарим дүфффф баагийнууд.
    Ийм үг мэдэх үү (жоохон өөрийнхөөрөө хачирлачлаа кк)

  17. grandeura says:

    Манайхан ч цээжиндээ тоо бодох дуртай хүмүүс дээ, хэн нэгэн санхүүгийн талаар ярихаар тоож байгаа хүн ховор байгааг доор нь бичсэн комментоос харж болохоор байгааз дээ.

  18. Snow says:

    Nice nice, amjilt!

  19. Ганбаа says:

    “Үл үзэгдэх гар” гэж байхгүй, харин олигархийн бохир гар гэж л байгаа, тэрийг нь тасдаж хаяхгүй юу. Ид шид гэж байхгүй, харин шинжлэх ухаан гэж л байдаг юм, тэрэнд л үнэмш, түүнийг л шүт. —- Гоё хэлжээ. Нийтлэл янзтай.

  20. Snow says:

    Big like

  21. ganaa says:

    Заримдаа толгой ажиллуулах юм унших сайхан шуу. Харин та нэг мөнгөний урсгалын тухай юу гэж бодож байна Монголоос бусад орны ард тумэн жаахан унэтэй ч байсан нутаг нэгтнийхээ зарж буй юмыг идэж, өмсөж амидрах юм. Нутаг нэгтэндээ туслах юм. Монголчууд болохоор хамгийн хаямд байвал хэнээс ч хамаагуй авах юм. Зөвхөн өөртөө л ашигтай бол чөтгөртэй ч хамаагуй…Амэрикаас гарч байгаа мөнгөний урсгал болохоор Солонгос Хаятад Латин Амэрик руу. Монголчууд жаахан мөнгөтэй болохоор шинэ машин байшин сав гээд урж өгнөдөө. Гэхдээ яхав бугдээрээ биш л дэ. Зарим найз нарын толгой ни буур угаагдчихсан байдаг.

  22. bilgee says:

    Saihan bichjee

  23. delgermaa says:

    Mongol Ulsin barag buh mongiig ezemshig bui ter 2 huwi chini hadgalamjiin huugees ih olon saya togrogni orlogo oldog mortloo, orlogin tatwar toldoggui!!!!
    haa gazrin oligarhi adil um bish uu? ene delhiin hun amin 5 huwid delhiin bayalagiin 90 huwi towlorson baidag um bna, aria gaigui socila uls germand l gehed 10% gart omchiin 90% towlorood bna. Ewropin ornuudin tor zasag hamtraad bank-sanhuugiin oligarhiig yaj ch chadahgui baina uu daa, grekiig bol pokerdood orond ogch baih shig bna, araas ni spany, portugali, italy geed eeljee huleej bna daa. HUWISGAL(meijin huwislal bish uu, Parijin Kommuni hemjeenii cust huwisla) haragdaad bna, ene olon saya hun udaan tewchihgui bailgui dee…iimd mongolchuud bid sanhuugiin medleg bolowsroloo deeshluuleh zaawal heregtei, es tegwel ard olon hohirno shuu dee.

  24. чинцогт says:

    дараагийн нийтлэлийг тэсэн ядан хүлээж байна

  25. uugii says:

    mash chuhal sedev bn. sanhyygiin zah zeeld medeelel mash chuhal hychin zyi bdag. medeeleld oir hymyysiig ‘insider’ geed medeellee ashig oloh zorilgoor zadruulahiig huuliar horidog. getel manaid chuhamdaa insideruud buyu medeeleld oir bgaa hymyys ter davuu talaa ashiglaad mash ih ashig oloh bolomjtoi. chuluunbat guiag ‘bohir mungu gej bdaggyi’, ‘tsumiin hayagdal tiim hortoi bish ih ashigtai business’ gej yarihiig TV-eer yzeed yneheer yzen yadsan. iim uvaigyi bj boloh uu.

  26. Erdene says:

    MASH UNEN. ENE BOL BID NARIIN BAIGAA CARAI. MEDEEJ XUN BOLGON BUGDIIG MEDDEG BAIJ AMJIXGUITEI ADIL ENE NIIGEMD BIDEND UNENE ZUV UILCHILGEE UZUULJ BAIDAG SYSTEMIIG L IRGED BID SHAXAJ SHAARDAJ BII BOLGUULMAAR BAIGAA UM. YAY DAA BAIZ

  27. Anonymous says:

    ахаа, бөөгийн сайн мууг “Төр” танаас асуусан уу? Та юу гэсэн бэ? Манай ТТГ хүртэл сайн мууг нь мэдэхгүй юм. Өөрсдөө илт луйварчдын барьцаанд орчихсон явж байдаг. Ерөнхийлөгч зохицуулна л гээд байсан, юм дуулддаггүй.

  28. bobosh says:

    олон улсын энхийг сахиулах ажиллагаанд яваад ирсэн монгол цэргүүд ихэнх нь амь насаа дүйцэн байж олсон мөнгөө ченжээс үнэтэй машин аваад маргааш нь мөргөлдүүлээд будаа.монгол өрхийн төсвийн шийдвэрэ гэж

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: