Манайхан асар их байгалийн баялагтайгаа гайхуулан шагших боловч баялгаа бүртгэнэ, хянана гэдгийг огт мэдэхгүй. Нэгэнт хянахгүй, тоохгүй болохоор эрх мэдэлтнүүд дураараа дургих нь мэдээж хэрэг. Мөн монголчууд байгалийн баялаг ярихдаа нүдэнд ил байгаа хэдхэн томыг ярина, чингэхдээ хэрүүл хийхээс хэтрэхгүй. Жи: ОТ, ТТ, Эрдэнэт гэх мэт. Энэ хэдээс өөр баялаг, орд газрыг бараг мэдэхгүй, огт сонирхохгүй. Гэтэл 30 гаран жилийн дотор Монгол орныг хөдлөн гулд ухаж амжсан бөгөөд энэ хэрээр манай баялгийн хэмжээ бүх төрлөөрөө олон дахин нэмэгдсэн. Энийг ч бас сонирхохгүй. Нэгэнт ард түмэн нь сонирхохгүй байгаа тохиолдолд гадаадынхан сонирхох нь мэдээж хэрэг. Ингээд монголын баялгийн талаарх өрсөлдөөн, баялаг ашиглахтай холбогдон үүссэн буй зөрчил, хандлагын тухай товч өгүүлье.
Read more of this post