ХОЁР ХӨРШ НАЙЗАЛЖ БАЙНА

Дөнгөж өчигдөр Хятад-Оросын стратегийн аюулгүй байдлын талаарх наймдахь удаагийн уулзалт Бээжинд болов. Энэ уулзалтад оролцож буй ОХУ-ын Аюулгүй байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга Николоай Патрушевыг ХКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Си Ципин хүлээн авч уулзжээ. Тэгээд Си Ципин: “Оростой стратегийн харилцаа хамтын ажиллагаагаа бүх талаар шийдвэртэй хөгжүүлэх явдал бол Хятадын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл мөн” гэж мэдэгдэв.
Энгийн хүн ялгахын аргагүй дипломат энэ хэллэгт “шийдвэртэй” болон “тэргүүлэх” гэсэн үгс нэмэгдсэн нь зарчмын ихээхэн ач холбогдолтой гэж бодож байна.
Ингээд энэ удаагийн уулзалтаар хоёр орон өндөр түвшинд шууд харилцаагаа (контакт) идэвхижүүлж, практик хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохирчээ. Талууд тус тусын орны бодит байдалд нийцсэн бие биеийнхээ хөгжлийн замыг дэмжих, ажил хэргээ явуулах, бие даасан байдал, улс орноо хөгжүүлэх ашиг сонирхолд нь болон улс орноо хөгжүүлэх болон сэргэн мандахад нь бие биедээ шийдвэртэй туслахаар тохирсон байна.
Энд мөн л “сэргэн мандах” гэсэн их сонин гэмээр үг нэмэгдэж байгаа юм.
Талууд олон улсын болон бүс нутгийн чухал асуудлуудыг шийдвэрлэхэд харилцан үйлдлээ идэвхижүүлэх, бие биенийхээ санааг харгалзах, тэгш эрх, шударга ёс, нийтлэг ашиг сонирхлын зарчмыг баримтлах, НҮБ, Шанхайн Хамтын ажиллагааны Байгууллага, “Хорийн бүлэг”, БРИКС зэрэг олон талт хэлбэрээр нягт хамтран ажиллахаар тохирсон байна.
Дүгнэлт. Ингэхлээр Орос, Хятад хоёрын стратегийн түншлэл шинэ шатанд гарч байгаа нь тодорхой байна. Харин дунд нь байгаа бид хоёр том хөршөө юм л бол хараасан сууж байгаа нь зоригтойн шинж үү, тэнэгийн шинж үү гэдгийг би л лав мэдэхгүй юм байна…
Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 1 дүгээр сарын 10.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

18 Responses to ХОЁР ХӨРШ НАЙЗАЛЖ БАЙНА

  1. уншигч says:

    Ганаа гуай Сирийн дайнаас том гүрнүүд ашигтайгаар эргүүлж өрсөлдөгчөө буулгаж авахыг оролдож бна Сири унахад Ливан тэгээд Иран руу орох нь тодорхой бна Сирээс 2 хөрш ашиг унах уу Түрк том алдаа гаргаж улс орноо устгах зам руу оруулсан гэх Курдистан улс аажмаар үүсэх таатай орчин бүрэлдэж бгаа тухай үнэн үү

    • Ганаа says:

      Оросууд иргэдээ татаж эхэлснийг бодоход Сирид сүйд болж байна. Хайран улс гэж л бодож байна. Ингээд Иран, Ливан, Судан, Турк, Израиль гээд халдварлана байх. Хувилбар олон байгаа. “Аваргууд” энэ “хувилбарууд” дээр л “ажиллаж” байгаа нь мэдээж ш дээ. Одоо Газрын дундад тэнгисийн нефтийн урсгалыг хэн хянах вэ гэдгээ шийднэ дээ. Лав л Оросын 4 флотын цохилтын холимог бүлэг Газрын дундад болон Хар тэнгист орсон байна. Энэ нь Оросуудын сүүлийн 20 жилд байгаагүй тэнгисийн цэргийн том бүлэглэл юм…

  2. Болд says:

    Алх хадуурт зөвлөлтийн далбаа гэж бсанаа хятадын далбаанд алх хадуур нь шилжчихсэн явж бгаатай ижил бид хойноос хараат байснаа урдаас хамааралт болж тэгсэн атлаа тив алгасаж америк болох гэж жүжиг тавин хошгирцгоогоол улсын бодлого зорилго ч үгүй “Р.Чойномын хэлдэгчлэн УЧРАА МЭДЭХГҮЙ ХҮҮХДҮҮД УЛС БОЛЖ ТОГЛООД..” яваа нь яав ч сайны ёр биш бхаа. Сайн түншдээ ходоодоо даатган, сайн ахаасаа газрын тос бадарчлаал, сайн найзаа гэж замаа заалган гүйж бгаад бүдэрч унан тосондоо хальтирч ходоодоо сэгсэрч амь тасрах шахаал НҮБ-н тусламжаар дусал залгуулмар болж нэр төдий үлдэх вий дээ!?! Ямартай ч “айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэдэгчлэн улсын баатраасаа эхлээд урд хөршөө шоглочихоод шогтон уучлал эрээл, ардахаа хомунист хэлмэгдүүлэгчээр нь дуудаж ухамсарын шанаа аваал байх хэрэггүй бхоо. Уг нь цагийн сайханд АЛТАН АРГАМЖААТАЙ л явж бсан улс хар хайрцаг ч үгүй болчих гэж байх уу ТАМИНЬ ЭЭ. Өмнө-Хойнk 2 хөрш минь бий гэж өглөө бүр ТӨРбарьцгаагчдад /түрбарьцаалагч/ нартаа сануулж байдиймуу яадийн?!? кк

  3. ганбаатар says:

    Сайхан мэдээ оруулдагт тань баярладаг шүү. том том гүрнүүд ч яахав, амаа ангайгаад л дайрч байгаа биз. манайд өнөөдөр юу болчихов оо? төмөр зам барих гэж байсан хүнээ 2хон хүний хувийн өш хонзон маргаанаас болоод халчих юм. энэ төмөр зам төсөл одоо хэрэгжитлээ их удах байх. женко ТТ, сайншанд, чойбалсанд тус тусад нь 30-50км тасархай шороо овоолох сураг дуулдахын? төмөр зам гэдэг салбар өөрөө геополитиктай байнга холбоотой явж ирсэн байдаг. Энэ тухай таны бодол

  4. munkhtur says:

    Үнэхээр бидний өнөө маргаашийн хэдэн төгрөгнөөс чухал, анхаарууштай сэдэв хөндсөнд баярлалаа. Мөнхийн хоёр хөрштэйгөө бодлоготой харилцаж, тэнцвэрийг барьж байх чухал болов уу. Тэднийг сөрж зогсоод амжилт олохгүй нь тодорхой, харин зөөлөн тэнцвэржүүлэх буюу soft balance зөв арга байж магад. Тэгээд хажуугаар нь өнөө гуравдагч хөрш-ийн бодлогоо хэрэгжүүлнэ. Мэдээж энэ бодлого амжилттай хэрэгжих үндэс нь хоёр хөрштэйгөө эвтэй байх явдал гэж боддог. Ер нь гуравдагч хөршийн бодлогын талаар та ямар бодолтой байдаг вэ?

    • Ганаа says:

      Гуравдагч хөршийн бодлого байлгүй яадаг юм. Тэгэхдээ энэ нь хоёр хөршөө хараах гол нөхцөл болж болохгүй биз дээ. Энэ талаар бодох юм их бий. Уг нь энэ чинь нетээр ярьдаг асуудал биш л дээ. Гэхдээ хүн эхэлж яриад байхад болохгүй байна л даа…

  5. tsagaanaa says:

    ih gurenuudiin strategiin tushits garaz bol manaih dayarchilaliin ene niigemd amrahaan manaihiig zalgichih ni sht…. haraad suuj bdag archaagv t1iih l bhdaa

  6. tsagaanaa says:

    hadni zawsar hawchuulagdsan haliunii zulzaga shg l dayarchiliin ene niigemd jaal 2 tiishee daldagnaj bgaad manai mongol mohoh wiide… haa bgaa amerikt ch ma mongoliin uls tor ed.zasgiin talaar uls toriin bodlogot ni ortson bdag ngoo surhii henees ch haraat bus tortei erh choloot ediin zasagtai tusgaar togtnoson bvren erht mongol ene mon vv???? ta nadad hariulj ogooch….stoi l choinomiin heleer chuluun zewsgiin ued ch enenees teneg ywaagv dee!!!!

  7. Б.Хүрэлтогоо says:

    Хоёр хөршийн сүүлийн 100-н жилийн түүхийн үйл, явцаас харахад, ямар ч засаглал нь “Эх орныхоо эрх ашгийг бодсоноос, хувийн эрх ашиг, хувааж идэж уухаа урьтал болгосон засаг төр байгаагүйн илрэл нь өнөөдрийн хөгжил, цэцэглэлтийг бэлэглэж байгаа болов уу… Энэ үүднээс харахад “Эх орны эрх ашгийг тэргүүнд тавих” тэр ухамсар, төрийн дархлаа болон анагаагдах нь, магадгүй эрх чөлөө, тусгаар байдлаа алдаж, байсан он жилүүдийнх нь гашуун сургамжууд,”Далд ухамсарт нь төрийн хар хайрцагний бодлого болтлоо бэхэжсэн хариуцлага, гэгээрэл байж мэднэ… Мөн зовлон, зовлонгийн шалтгаанийг таньж мэдсэн үндэстэн ястны мөнхийн ухамсар дахь нөгөө орглуун хүчний түлхэлт ч байж мэдэх…

  8. Erdene says:

    minii xuvid ter guravdagch xursh geed olon ulsad yriad badar baigaag caaduul n medeed ix doog toxuu xiideg bolson baina lee. ediin zasgiin gurav daxi xursh ch gesen dee yamar gadaad n manaixiig shulaxaas bish xugjuulexiig bodox bilee dee

  9. lkhavgaa says:

    манайх гуравдагч хөрш гэдэг тэнэг юмнаасаа хэзээ салах вэ

  10. bi says:

    3dagch horshiin bodlogo mash zov gej demjij yavdag uuniig oros hyatad 2 oorsdiih ni emzeg tseg bolno gej sandarch torol buriin argaar 3dagch horshiin bodlogiig saarmagjuulj yavtsgui bolgoh gej oroldoj ulmaar darj avahiig husch bn ali ertniih shigeeree hoorondoo tohiroltson mongoliig huvaaj iden dundaa gartsgui bailgan uhuuleh ch gui mortloo seheehgui bolgoj bn oros hyatadiin tunshlel deer bichsen bie bieiinhee sanaag hargalzah higjiliin zamiig demjih bodlogo heleltseeruud mongold ashiggui harin ch auyltai haritsaa mon ug ni bol ed hoorondoo sorgoltson bie bieiinh ni erh ashig hariltsan sorgoltson bol mongol ter dund ni toglolt hiij oortoo ashigtai bdal bii bolgoh ni hamgiin sain bishuu bid evtei baiya hariltsan ashigtai baiya hichneen bodoj hiivch 2 horsh tiim bish bn shuu de humuusee 3dagch horshiin bodlogoos buu uhar eleg doog bologohod ni bitgii too buu uram aldaraarai gej husye uuniigee tuushtai heregjuulj ooriin erh ashigaa avch uldeh heregtei oros hyataduud mongoliin 3dagch horshiin bodlogod hamgiin egduutsej handdag yagaad gevel uunii tuslamjtaigaar tednii amnaas mongol garchihna gej uhaanaa aldtal aidag um

  11. уншигч says:

    Хариу өгсөнд баярлалаа Сири том гүрнүүдээс хэн нь хасагдаж хүчирхэгжих 2 хөрш холбоотон эсвэл түр холбоотон болохыг тодоруулах байх аа Оросын зарим шинжээчид цагийн бдлыг зөв уншихгүй дээрэнгүй бдлаар хандаж дүгнэдэг Үүнээсээ болж Орос Ойрхи дорнодод түр ялагдал хүлээх байх гэж боддог Үр дүнд Оросууд Монголд таагүй хандах вий дээ Оросын энэ таамаглал буруу бгаасай гэж хүсэж бна мөн Ормузын хоолой Нефтийн үнэ барьцаалсан Ираны эсрэг дайн эхлэхээс өмнө манайхан яаралтай шатахууны үйлдвэрээ босгомоор бгаа юм

  12. Migo says:

    “Талууд тус тусын … ажил хэргээ явуулах … улс орноо хөгжүүлэх ашиг сонирхолд нь … бие биедээ шийдвэртэй туслахаар тохирсон байна.” Ерөнхийдөө энэ 2 улс ойр орчим байтугай, дэлхийг ч хувааж идэхэд хэн хэндээ саад болохгүй, туслана гэдгээ дахин баталгаажуулж байна даа. Хөөрхий муу Монголд минь яригдаад байгаа нүүрс, нефть гээд л хамаг зүйлийг минь бидэнгүйгээр шийдэхээр тохирчихоо байлгүй. Манай аваргуудад ямар бодол байдгийм бол доо. Нэг л их өөрсдөө мэдэж байна, шийднэ, чадна гэж цээж дэлдсэн улс л байх. 2 хөршөөсөө яахыгаа асуудаг ч гэж юу байхав, гэхдээ эд ингэхэд бид тэгнэ гэсэн юм байдгийм болов уу даа.

  13. l.bold says:

    Ta bidnig tamiin togoondoo chanagdaj hereldeed suuj baih hoorond 2 horsh maani hogjil debshil yum yumaaraa hol yablaa daa hoorhii. Oros hogjil debshiliig hongon hunsneesee ehelseniig sain medeh yum bna.Buh torliin hunsnii buteegdehuunii uilldberlelee asar bogino hugatsaand bosgoson.Hunsnii ayulgui baidal bol ali ch ulsiin 1-rt tabigddag .gol asuudal Uunees hun amiin eruul mend shaltgaaldag .uuniig manaihaaan ontsgoi anhaarah heregtei !!!!Hujaagiin hort bodlogod orsoor 20-njiliig uzlee… Hort habdar ,alirgii,surie, ekzim geed suuliin ued gazar ablaashdee !!!Eh orniihoo tseber eko buteegdehuun yildberlel.shine debshilt tehnilogitei niilluulj mash olon uildbert horongo oruulj eko buteegdehuuneer delhiin zah zeeliig terguuleh bolomj huch Mongol orond baigaa gedegt erlelzeh hereggui bui zaa!!!Gazariin bayalagaa uhaj eh delhiigee eremdeg zeremdeg bolgoj suitgesenees100 hubi iluu baih daa.Hyatad uls choloot uildberlel taria nogoonii aa erhleh gm gar uildber choloot hudaldaag hun bur ,ail orh burt cholootei erh ogch hogjuulseneer olsgolon yaduurlaa dabj hogjiliin zamd orson shuu dee!bidend 2 horshoosoo surah zuil ih bii.sainiig ni ab saariig ni haya aa gedeg …

  14. Дашзэвэгийн Дүүрэнцэцэг says:

    Энэ бол миний жирийн хүний л бодол. Миний бодлоор Монголчудаа, хүний шувуудын үүрэн доторхийг зэмлэж байхын оронд, өөрийн шувууны үүрийг хамгийн түрүүнд харах нь зүйтэй юм болов уу. Хөнжлийнхээ хэрээр хөлөө жии гэгчээр, хоер том хөрш улс гүрнээр хэл амаар ч гэсэн оролдох дэмий л юм. Үндэстэн болгоныг муулж байхын оронд төрийнхөө удирдлагуудад тусгай чангарсан хууль гаргаж, хариуцлага хүлээлгэсэн дээр юм шиг. Аль нэгэн хоер гүрний нэгний дургүйг нь хүргэж байгаад тэд нар манай оронруу дайрахад томчуул бүгд л онгоцоор зугтаж ард түмэн бид л нэрвэгдэх байх. Ер нь хоер хөршөө муулахгүй ч сайлахгүй ч явж мөрөөрөө явж болдоггүй юм уу. Миний хувьд бол оросууд илүү манай оронд элэгсэг, арай дотно юм шиг бдаг. Миний өвөө, эмээ нар ямар ч гэсэн манай улс оронг бөөс хуурсаас нь салгаж, эрдэм боловсрол олгосон анхны орон гэдэг юм бна лээ.

    • Ганаа says:

      Хүүхдээ, ах нь чамд талархаж байна…

  15. Дашзэвэгийн Дүүрэнцэцэг says:

    Баярлаллаа. Харин ийм сайт гаргаж, бид нарын нүдийг нээж өгч байгаад Танд их талархаж байна. Таны сайтыг нэлээн хожуу л мэдлээ. Өдөр бүр уншиж, зөндөө ихийг мэдэж авч байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: