А.БААТАРХУЯГ: НАМУУД БА ХАМУУД

С.Амарсайхан ЗГ руу шадар болж зугтаж, Д.Сумъяабазар сайдаа өгч очоод үзэлцсэн ч золионд гарав. Эцэст нь Л.Оюун-Эрдэнэ намын генсекээ дэргэдээ аваад намдаа Ежов байгаад Берия болтлоо “өссөн” Х.Нямбаатарыг хот даяарыг илбэн тохинуулагч жанжнаар томилоод байгаа хэр нь хуучин хотынхны “өв залгамжилсан” нүсэр бүтцийг эвдэх гэж зүдэрч байна.

Read more of this post

ТӨР СҮЙРҮҮЛЭХ ДОНТОН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлч Б.Ганчимэгт ярилцлага өгч тэр нь бараг бүх телевизээр гарав. Энд ярьсан олон сэдвээс манайхан Ц.Элбэгдорж руу хийсэн дайралтыг нь “тогтоож авсан” ба бусдыг нь бараг анзаарсангүй. Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр л гэв гэнэт Ц.Элбэгдоржийг яриад байгаа юм биш л дээ. Л.Оюун-Эрдэнэ ноднин Цагаан сараар буюу 2023.02.28-нд том ярилцлага хийж, Ц.Элбэгдоржийн нүглийн тухай их дэлгэрэнгүй ярьсан нь одоо ч сүлжээнд байгаа. Ноднин хэлснийг нь “мартчихдаг”, саяхан хэлснийг нь “тогтоодог” хайнга зан бол яав ч зөв сэтгэлгээний арга биш юм. Сонгууль дөхсөн үед хийсэн энэ ярилцлага нь илүү анхаарал татсан нь эргэлзээгүй. Иймээс энэ ярилцлагыг шинжлэн үзье…

Read more of this post

Г.УЯНГА: МОЯА

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга “Монгол ялна” гэдэг уриа дэвшүүлэв. Уг нь энэ уриаг М.Энхсайхан нэр дэвшигч М.Энхболдод өмнө нь хэлээд өгчихсөн, түүгээр нь сурталчилгаагаа хийгээд явж байсан нь санамсаргүй хирнээ сонин давхцал. Нэр дэвших эрхээ авмагцаа М.Энхболдыг дэмжигчид “Хоржийлоо” гэж хашгирч байсан нь Түвдээр “Монгол ялна” гэсэн үг л дээ! Үүн дээр л алдсан юм. Цогт хунтайжийн цагаан байшинг галдахаар ирсэн Түвдүүд “Хоржийлоо” гэж хашгираад дайрдаг байхгүй юу…

Read more of this post

УИХ-ЫН ЧУУЛГАНЫГ ИЛТГЭЛЭЭС НЬ ШИНЖИХҮЙ

УИХ-ын хаврын чуулган нээгдэв. Чуулганы нээлт Монголын улс төр, түүний дотор УИХ-ын хийх ажлын чиглэлийг үндсэнд нь тодорхойлох бөлгөө. Чуулганы нээлт дээр УИХ-ын дарга Г.Занданшатар уламжлал ёсоороо программын шинжтэй ланжгар үг хэлэв. Энэ үгийг манайхан уншина гэж ёстой гонжгор. Харин үйлтэйгээрээ би л ганцаараа шахам унших бөлгөө. Энэ удаад Г.Заншатар даргын үгэнд орсон гол гол дүгнэлтийг шинжилж үзье. Даргын хэлснийг тод хараар, дор нь өөрийн тайлбарыг хавсаргав…

Read more of this post

СОНГУУЛЬД “АМ АВАХ” АРГУУД

Сонгуульд бараг бэлэн болжээ. Яг одоо “ам авч” байна. Яг бөхийнх шиг. Сонгуульд өрсөлдөх хүмүүсээ сонгож авна, тэднийгээ аль аль аль тойрогт зоох, намын жагсаалтын хэд дүгээрт жагсаах, нөгөө намын хэн хэнтэй тулгах, хэн хэнээс зайлсхийх, жижиг намуудаас хэдэн хүн оруулах, “гомдсон” хүмүүст албан тушаал амлах, үүнтэй холбоотой мөнгө төгрөгний асуудал гээд “хийх ажил” тун их. Сонгуулийн яг энэ хэсгийг манайхан бараг мэддэггүй. Энэ тухай товч өгүүлсү…

Read more of this post

“МАРТАГДСАН” ТЭМЦЭЛ

Монголчуудын мартамхай, улс төрийн мэдрэмжгүй, нийгмийн идэвхигүй гэдгийг бид өөрсдөө төдийгүй, дэлхий дахин мэддэг болжээ. Гэв гэнэт бүгдээрээ уурлаж, учир зүггүй оволзоно, хэдхэн хоногийн дараа тэрийгээ мартаж шалчийна. Юу ч болоогүй мэт дараагийн асуудал руу орно. Үүнийг нотлохын тулд би хүн бүхний сайн мэдэх, тэгсэн атлаа “мартчихсан” нэгэн том үйл явдлыг сануулах гэсэн юм. Түүнчлэн бүх хүн мартлаа ч гэсэн судлаач хүн хэзээ ч мартдаггүй гэдгийг нотлох гэсэн юм…  

Read more of this post

СОНГУУЛИЙН ХӨШГИЙГ СӨХӨХҮЙ ДОР…

УИХ-ын сонгууль хаяанд ирэв. Тун аядуу, ер нь бол сонгууль болох юмуу үгүй юмуу гээд хэлчихмээр. Гэхдээ л ширүүн тулалдаан хийхэд бүх юм бэлэн болсон нь хэн бүхэнд ойлгомжтой. Тэгсэн атлаа хамаг гол юм нь “нууцын зэрэглэлд” орчихжээ. Сонгуулийн талаар бараг ямар ч мэдээлэл байхгүй. Олон нийт байтугай тулхтай сэхээтнүүд хүртэл мэдэж байгаа юм огт алга. Тэгвэл бидэнд энэ “их нууц” руу өнгийгөөд шинжлэх ухааны анализ хийх боломж бий л дээ…

Read more of this post

АРД ТҮМЭН УХААНТАЙ ЮУ, ТЭНЭГ ҮҮ ?!

Манайхан шиг ард түмнээ лайтай их хараадаг улс байхгүй байх. Тэнэг, мангуу, тэмцдэггүй г.м-ээр цааш нь хязгааргүй үргэлжлүүлж болно. Нөгөө талд нь “тэнгэр угсаатай”, “дээд заяатай” г.м магтаал мундахгүй. Аль нь юм ?! Үүнд хариулахын тулд “ард түмэн” хэмээх ойлголтыг тайлбарлах ёстой.

Read more of this post