ЯАСАН ТАНИЛ ШИНЭЧЛЭЛ ВЭ, ГЭХДЭЭ ХОХЬ ЧИНЬ ШҮҮ

ЯАСАН ТАНИЛ ШИНЭЧЛЭЛ ВЭ, ГЭХДЭЭ ХОХЬ ЧИНЬ ШҮҮ

МАХН шинэчлэгдэж гэнээ. Бараг долоо хоног хэрэлдэж, арайхийн намын шинэ дарга сонгосноо шинэчлэл гэж ойлгоод байх шиг. Өнөөдөр намын шинэчлэл гэж цагаан хөөс цахруулан, улайрч байгаа хүмүүст хэлсэн ярьснаа битгий мартаж бай, чи өөрийгөө ч танихаа байтлаа хэтэрхий шинэчлэгдэж байна гэдгийг сануулах гэж энэ өгүүллийг тэрлэж байна. 1996 оны 7 – 8 дугаар сард Та нарын МАХН-ыг яаж шинэчилж эхэлснийг чинь сануулах гэсэн юм.

МАХН –ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б. Даш- Ёндон Танаа

Уриалга бичиг

…Намын шинэчлэл удааширч, намын дээд удирдлага, намын нэрээр засгийн эрхэнд гарсан хүмүүсийн хувьд улс төрийн ноён нуруу, шинэлэг сэтгэлгээ, бүтээлч уур амьсгал зарчимч шаардлага илт дутагдлаа. Одоо намын шинэчлэлийн асуудалд шинэ байдлаар хандаж, бодож боловсруулсан арга хэмжээг хэрэгжүүлэх цаг боллоо гэж МАХН-ын ойрын зорилтыг тодорхойлж байна. Энэ зорилтын хүрээнд намын их хурлыг бэлтгэн хуралдуулах, үзэл баримтлал, бодлогод зохих өөрчлөлт оруулах, намын тэргүүнийг сонгох, Ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгуульд одооноос бэлтгэж оролцох, дотоод нягтралаа бэхжүүлэх зэрэг асуудлуудыг хамруулж байна. Үүний тулд дараах арга хэмжээг авах шаардлагатай байна. Үүнд: А. Намын удирдах зөвлөл, бага хурал огцрохБ. Намын их хуралд бэлтгэх түр зөвлөл байгуулахВ. Намын их хурлын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг шинэчлэх.Бидний тавьж буй асуудлуудыг намын Бага хурлын болон Удирдах зөвлөлийн зарим гишүүд, санаачлага гаргаж буй намын гишүүдийн оролцоотой хуралдаанаар даруй хэлэлцэн шийдвэрлэхийг уриалж байна. МАХН-ын гишүүн:

Т. Ганди

Т.Гантөмөр

Б.Очбадрах

С.Энхбаатар

Н. Энхбаяр

Ч. Улаан

1996 оны 7 дугаар сарын 5.

Яасан танил шинэчлэл вэ? Яг өнөөдөр хэлсэн мэт байгаа биз. Өчигдөр, өнөөдөр хоёроо ялгахаа байсан Та нарын Намыг шинэчлэнэ гэж хэрхэн дайрч, улайрч байсан ааш авир чинь өнөөдөр нүдэнд харагдаж, тэмдэглэсэн цаас маань ч шарлаагүй байна. Энд мэдээж зургаан хүний гарын үсэг байгаа боловч цаана нь 1992-оос 1996 онд Б.Даш-Ёндонд хамгийн ойр байсан, одоо “Элсний 13” болчихсон адгийн хүмүүсийн ихэнхи байсан билээ. Та нар ичихгүй бол би ч бас ичихгүй шүү. Та нар тэр үед МАХН-ын Удирдах зөвлөлийн ажилтан байсан У.Хүрэлсүхээр “Залуучуудаас бүрдсэн МАХН-ыг шинэчлэх хөдөлгөөн” байгуулж турхирсаар байгаад МАХН-ын эрх мэдлийг булаан авч билээ. Та нараас болж сонгуульд ялагдаад ганц ч үг гоншигнолгүй, ёстой эр хүн шиг суудлаа тавьж өгсөн Б.Даш Ёндон багшийнхаа эр зоригоор би одоо ч бахархдаг. Та нар энэ агуу хүнээр туг тахиж, намын удирдлагыг булаан авахдаа хүртэл өнөөдөр шүтээд байгаа С.Баярыгаа хулхидаж байснаа санаж байгаа бизээ гэж найдъя. Хувь заяаны шоглоом гэж байдаг юм байна. Одоо Та нарыг С.Баяр дарга гээд гүйгээд байхыг харахад ёстой бөөлжис хутгаж байна. С.Баярыг үг хэлэхэд ядахдаа ичингүйрч алгаа сул таших болсонгүй юу? Та нар. Та нар Н.Багабанди, М.Энхболд нарыг бас л дагаж гүйгээ биз дээ. Одоо Та нар М.Энхболдыг огцруулаад дайснаа дарж, дархан цолоо мандуулсан баатар шиг аашилж байх шив?! Тэр чинь Н.Энхбаярын болон Та нарын тарьсан лай ланчгийг шавар шавхайтай нь биеэрээ үүрч ёстой эр хүн шиг авч гарлаа шүү дээ. Даш-Ёндон, Багабанди, Энхбаяр, Энхболд гээд хэдэн удирдагч дагаж гүйх ёстой янхнууд вэ? Ингээд Н.Энхбаяр болон Та нар МАХН-ыг ёстой нэг шинэчилж өгсөн дөө. Одоо Та нарын шинэчлэлийн үр дүнг монголчууд бэлхнээ харж байна. Н.Энхбаярыг хэн хэн тойрон хүрээлсэн билээ. Хэн түүнийг Үндэсний удирдагч, Монголын бахархал, Гималайн уул, хоёрдахь Чингис гэж магтан хөөрөгдөж байлаа. Эцэст нь Та нар ердөө л Авилгалын загалмайлсан эцэг төрүүллээ шүү дээ. Та нар өөрсдийнхөө бузар үйлдлээр Монголын төр болон нийгмийг гүн гүнзгий хямралд оруулснаа худлаа гэж хэлээд үзээч. Одоо Та нарын арав гаруй жил тарьсан нүгэл хилэнцийн лай ланчиг ахиад л С.Баяр дээр тунаж байна. Удахгүй болох сонгуульд МАХН ялагдвал, магадгүй түүнээс ч өмнө Та нар С.Баяраар туг тахих гэж гүйхээсээ сийхгүй гэдгийг би сайн мэдэж байна. Монголын шилдэг сэхээтнүүдийг хүн шигшмээр адгийн амьтдаар ахин тоглуулах цаг дууссан. Тэгж тоглодоггүй юм аа, новшнууд аа?! Би Та нар гэдэгт хорвоо ертөнцийн хамгийн муу утгыг оруулж, зөвхөн “Элсний 13” төдийгүй, УИХ, Засгийн газар болон МАХН-ын Бага Хурал, Удирдах Зөвлөлд ажилласан нэр бүхий новшнууд, түүнчлэн орон нутгийн заваан феодалууд, мөнгөөр улс төрийг шийдэх гэдэг бизнесменүүд, хаана бууж үхэхээ мэдэхгүй дарга дагаж далдганасан залуусыг бас оруулж байна. Түмэнгэрэл, Бадраа, одоо Хүрэлсүх, Занданшатар нарын жишээ хангалтгүй байна гэж үү. Тэрчлэн МАХН-тай сиамын ихэр болсон АН-ын новшнуудыг бас хамааруулж байна. Та нар УИХ-ын болон орон нутгийн сонгуульд ахин нэр дэвшинэ гэж горьдож байгааг чинь монголчууд бүгдээрээ мэдэж байгаа. С.Баяр, Н.Энхбаяр хоёрын дунд гүйсээр байгаад болчихно гэж бодож байгаа биз. Бодож л бай, новширч л бай. Нарийн яривал Н.Энхбаяр ч гэсэн Та нараас болж толгой авилгач болсон шүү. Энэ хугацаанд Та нарын хийсэн нүглийг ширхэг дараалан бүртгэх газар олон байсныг битгий мартаарай. Одоо Та нар намын шинэчлэл гэж донгодоод үзээрэй л дээ. Мэдээж Та нар яах юм гэж асууна. ЁСТОЙ, ХОХЬ ЧИНЬ ШҮҮ ?!

Судлаач Д.Ганхуяг

2007 оны 11 дүгээр сарын 1.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: