НИХТ БИДНИЙГ ИНГЭЖ ТӨЛӨӨЛДӨГ

НИТХ өнөөдөр улс төрийн хэрүүлийн талбар болж байна. Ингэхэд ер нь НИТХ гэж бидний эрх ашгийг хамгаалах, биднийг төлөөлөх байгууллага ер нь юу хийдэг газар байна аа гэж хүн болгон сонирхох нь лавтай. Энэ тухай өгүүлсү.
Гэхдээ дор өгүүлэх зүйлс бол ердөө л НИТХ-аас 2007 онд гаргасан тогтоолоос түүвэрлэж авсан жагсаалт бөгөөд нэмсэн, хассан зүйл огт үгүй гэдгийг учирлаж байна. Энд ямар ч тайлбар шаардлагагүй бөгөөд өмчийн холбогдолтой асуудлуудыг бид жичид нь нарийвчлан судалж байна.

Гадаадын байгууллагад олгосон зөвшөөрөл

1 дүгээр сарын 31. Тогтоол 22. Гадаадын хөрөнгө оруулалттай 23 нэгжид газар эзэмших зөвшөөрөл олгох тухай.

5 дугаар сарын 2. Тогтоол 79. Гадаадын хөрөнгө оруулалттай 17 аж ахуйн байгууллагад газар олгох тухай.

9 дүгээр сарын 6. Тогтоол 156. Гадаадын хөрөнгө оруулалттай 16 нэгжид газрын зөвшөөрөл олгох тухай.

Хуульгүй шагнал

1 дүгээр сарын 31. Тогтоол 26. ЗЗНДНТУТ-ын тухай хуулийн 11-2-7 заалтаар шагналд тодорхойлсон. ( Хуулийн ийм заалт байхгүй)

2 дугаар сарын 12. Тогтоол 28. ЗЗНДНТУТ-ын тухай хуулийн 11-2-7 заалтаар шагналд тодорхойлсон. (Хуулийн ийм заалт байхгүй)

Намын шагнал, даалгавар

6 дугаар сарын 14. Тогтоол Намын анхан шатны байгууллагад үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим хүмүүсийг шагнах тухай.

9 дүгээр сарын 18. Тогтоол 162. МАХН-ын зүгээс гаргасан даалгавар хэрэгжүүлэх тухай.

Шашныг ивээн тэтгэгчид

2 дугаар сарын 14. Тогтоол 33. Шашны 17 байгууллагад зөвшөөрөл олгох тухай.

4 дүгээр сарын 11. Тогтоол 61. Шашны байгууллагад зөвшөөрөл олгох тухай.

6 дугаар сарын 13. Тогтоол 114. Шашны 15 байгууллага байгуулах зөвшөөрөл олгох тухай.

6 дугаар сарын 13. Тогтоол 115. Шашны 2 байгууллага байгуулах зөвшөөрөл олгох тухай.

7 дугаар сарын 4. Шашны 6 байгууллагад ажиллах зөвшөөрөл олгох тухай.

11 дүгээр сарын 14. Шашны 7 байгууллагад зөвшөөрөл олгох тухай.

11 дүгээр сарын 28. Тогтоол 225. Шашны байгууллагад ажиллах зөвшөөрөл олгох тухай.

Гадаад зугаалга

3 дугаар сарын 14. Тогтоол 46. Б.Ундармаа Нью – Йоркт очих виз гаргуулах тухай.

4 дүгээр сарын 10. Тогтоол 59. Н.Болормаа тэргүүтэй 7 хүн Солонгост 4 өдөр ажлын айлчлалын зардал.

4 дүгээр сарын 25. Тогтоол. Солонгосын сургалтад орох 2 хүний зардлыг гаргах тухай.

6 дугаар сарын 13. Тогтоол 112. ИТХ-ын 12 ажилтан 11 хоног Чех, Герман, Унгарт ажиллах тухай.

6 дугаар сарын 13. Тогтоол 119. Я. Аюушжав 7 хоногийн томилолтоор Германы Гамбургт ажиллах зардал.

7 дугаар сарын 4. Тогтоол 137. Я.Аюушжав, Б.Ундармаа нарын 8 хоног Лондонд сургалтад оролцох тухай.

10 дугаар сарын 31. Тогтоол 201. Солонгос, Тайландад болсон аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга нарын сургалтад Н.Болормааг оролцуулах зардал.

11 дүгээр сарын 13. Хар тамхитай тэмцэх талаар Макаод болох олон улсын бага хуралд 8 дүүргийн даргыг оролцуулах зардал.

11 дүгээр сарын 14. НИТХ-ын 8 ажилтан Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх, бохирдлыг бууруулах талаар Сөүлд 5 хоногийн туршлага судлах.

Тансаглал

6 дугаар сарын 13. Тогтоол 113. “Шинэ зууны нийслэлчүүд” арга хэмжээнд 30 сая төгрөг гаргах тухай.

10 дугаар сарын 31. Тогтоол 202. НИТХ-ын нарийн бичгийн дарга П.Хангалд 65 мянга, М.Халтарт 50 мянган төгрөг олгож байх тухай.

11 дүгээр сарын 23. Тогтоол 221. НИТХ-ын даргын жолооч үүрэн телефон хэрэглэх зардлыг гаргах тухай.

11 дүгээр сарын 23. Тогтоол 222. Ерөнхий сайд, засгийн газрын гишүүдэд баяр хүргэх ёслолд 1 сая төгрөг гаргах тухай.

12 дугаар сарын 18. Тогтоол 239. НИТХ-ын төлөөлөгчдийн ажлыг дүгнэж, урамшуулах 1,365 сая төгрөг гаргах тухай.

12 дугаар сарын 18. Тогтоол 240. “Хийморь тэтгэсэн Улаанбаатар” цэнгүүнд 6,8 сая төгрөг гаргах тухай.

12 дугаар сарын 18. Тогтоол 243. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн 2007 оны ажил дүгнэх, 2008 оны зорилтыг тодорхойлох ёслолын арга хэмжээнд 5,4 сая төгрөг гаргах тухай.

Төлөөлөгч иргэн хоёрын ялгаа

10 дугаар сарын 31. Тогтоол 200. Тамгын газрын дарга Ц.Болдсайханы эмчилгээнд 1 сая төгрөгийн туслалцаа үзүүүлэх тухай.

11 дүгээр сарын 30. Тогтоол 227. НИТХ-ын төлөөлөгч Д.Бат-Эрдэнийн эмчилгээнд 1 сая төгрөг гаргах тухай.

11 дүгээр сарын 30. Тогтоол. 228. БГД-ийн 6 дугаар хорооны иргэн П.Жаргалсайхан, Н.Эрдэнэчимэг нарын гачигдалд зориулж тус тус 50 мянган төгрөг зарцуулах тухай.

Энэ балай юмыг нэмж тайлбарлах зав, цаг надад даан ч алга даа.

Судлаач Д.Ганхуяг.

2008 оны 2 дугаар сарын 26.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

4 Responses to НИХТ БИДНИЙГ ИНГЭЖ ТӨЛӨӨЛДӨГ

  1. Болд says:

    Дэндсэн гарууд юм даа

  2. Anonymous says:

    hehe

  3. alaad haytsan odoo ymar huu bolson boldoo. goridoltgui deerdeegui biZee

  4. bat says:

    ter negen tsagaas avahuulaad odoo ch iim ajguu…bhoo

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: