НОТОЛГОО

“Цагаан хэрээ” өгүүлэл гарсны дараа олон ч хүн дэмжив, олон ч хүн хараав ? Зарим нь бүр нотолгоо шаардах болов. Нэг уншигчийнхаа “нотолгоо” шаардсан саналд өгсөн хариугаа Танд толилуулж байна.

Таныг “Цагаан Хэрээ” биш гэж яаж итгэх вэ? Таныг 5 удаа огцорсныг бид хараагүй шүү дээ...Та хэрээ зангаа тавьдаггүй гэлээ, та тэгвэл хэрээний гар хөл болж байсан адилхан хэрээ л юм байна шдээ, та зангаа яаж тавьсан бэ? Та ч гэсэн тэр жигүүрүүд шиг өгөхгүй болохоор нь босч байгаа хэрээ байвал бол яах вэ?

– Би таньд итгэхийг маш их хүсч байна, таны буруутгах гэж хүссэнгүй, та үнэхээр ард түмний төлөө хүн юм бол тэрнийгээ тодорхой хэмжээгээр батлах л хэрэгтэй, шаардлагатай гэж үзвэл скайнер-даад ч гэсэн оруулчих..

Би энэ уншигчийн яг нүдэн дээр нь харуулж байгаад ахиж 5 удаа ажлаасаа халагдах ёстой юм байна л даа. Аль эрт 1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлөөс өөрөө өргөдлөө өгч гарсан маань тэр үедээ их л шуугиан болж байсан санагдана. Ийм явдал МАХН-ын түүхэнд анх удаагаа гарсан юмдаг. Хэрэв би хулгай хийе гэж бодсон бол амаа хамхиад л гүйцэх байсан. Энэ нотолгоо биш үү ?!

Миний амьдралын сүүлийн 10 жил шүүх, цагдаа, мунхаг харанхуй нам, төртэй, нарийн яривал эрх баригчдын харалган, хөнөөлт бодлого, хулгай, дээрмийг нотлоход зориулагдсан. Энэ нь тухайн тухайн үедээ сонин хэвлэлээр цаг ямагт ил тод гарч байсан. Тэхдээ “Улс төрийн сонин”, “Өдрийн сонин”, “25 ТV”, “Йигл” зэрэг тун цөөхөн мэдээллийн хэрэгсэл ингэх зоригтой байсан юм.

Дашрамд хэлэхэд би хэзээ ч, ямар ч үед худлаа ярьдаггүй, хулгай хийдэггүй. Үүнийг нотолгоо нь Н.Энхбаяр өөрөө болно. Би нэг л төгрөг хулгай хийвэл, нэг удаа л худлаа яривал Н.Энхбаяр гуай Х.Баатарынхаа араас “илгээнэ” гэдгийг би “нэг муу юм” мэдээд байдаг юм л даа. Яг анаад байгаа юм чинь…Тэр ч байтугай “хужаагийн эрлийз” болгох гэж МАХН-ын болон Улсын архивыг “зад” ухуулсан гээд л бодчих… Энийг бас “нотлох” ёстой юу ?! Харамсалтай нь тэр миний эсрэг одоо болтол ямар ч нотолгоо олоогүй нь бас л нотолгоо юм.

Надад хөдөлшгүй олон нотолгоо, бас бултахын аргагүй олон баримт байдаг. Энэ нь нэг талаас намайг хүнд байдалд оруулдаг ч, нөгөө талаар намайг хамгаалж байдаг юм.

Нэгэнт энэ уншигч “скайнер -даад ч гэсэн оруулчих” гэж шаардсан болохоор нэг л баримтыг нотолгоо болгож анх удаагаа нийтэд дэлгэж байна.

Энэ бичигт гарч буй “бүлгийн ахлагч” гэдэг бол 1998 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч байсан Н.Энхбаярыг хэлж байна. Ажлын албаны дарга гээд гарын үсэг зурсан хүн нь тэр үед Н.Энхбаярын хамгийн дотно хүн, одоо бол шоронд сууж буй “гаалийн” Х.Баатар болно.

Одоо тэдний харьцаа ямар болсныг, хэн нь хэнийгээ хорлосон гэдгийг хүн бүр мэднэ. Би ажлаас халагдсандаа уурлаад байгаа юм биш, харин энэ новшнууд улс орныг минь хөнөөж байгаатай 10 жил тэмцэж байгаа санаатай.

Нотолгоо гэхээр заавал нүдээрээ харсан юмыг хэлдэг юм биш. Хүний оюун дүгнэлт гэж нэг том юм байх. Энэ бол сэтгэл зүрхээрээ, итгэл үнэмшлээрээ асуудалд хандаж, үнэн болон бодит байдлыг нүд, чих зэрэг махан бодиороо биш, толгойгоороо бодож олохыг хэлдэг юм.

Иймээс надаас нэмж “нотолгоо” шаардахгүй байхыг энэ уншигч болон “нотолгоо” шаардахад цаг ямагт бэлэн байдаг бусад хүмүүсээс хүсч байна. Миний ярьсан, хэлсэн бүх юм нотолгоотой байдаг, иймээс ч би 10 жил нотолсоор ирсэн бөгөөд цаашид ч хөдөлбөргүй, хаашаа ч бултах аргагүй нотолж чадна…

Судлаач Д.Ганхуяг.

2008 оны 4 дүгээр сарын 16.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: