ТЭРГҮҮН ХАТАГТАЙН ШИНЭ АЛБАН ТУШААЛ

Сүүлийн хэдэн өдөр Ц.Элбэгдорж Солонгосоос “хахууль” авсан тухай чих дөжиртөл ярьж байна. Үүнийг учрыг би сайн мэдэхгүй юм. Гэхдээ хэдхэн жилийн өмнө 2006 онд ноён Н.Энхбаярыг Солонгосын шашны нэгэн байгууллагаас асар их мөнгө дагалдуулан “шагнаж”, түүнийг нь тэргүүн хатагтай О.Цолмон өөрийн биеэр улсын зардлаар очиж авч байсныг би мэдэх юм. Энэ талаар “Улс төрийн сонин”-д бичиж байсан өгүүллээ дахин нийтэлж байна. Хэрэг хуучирдаггүй юм гэдгийг Та ойлгоно гэдэгт найдаж байна.

Таван сарын өмнө би манай Ерөнхийлөгчийг “шагнал” нэрээр гадны шашны байгууллага худалдан авахаар зэхэж байгаа тухай сэрэмжлүүлэг “ӨС” сонинд бичиж нийтлүүлсэн билээ. Улс үндэстнийхээ аюулгүй байдал, үндэсний эрх ашиг, үндэстнийхээ нэр төрийг бодож үүнийг тэрлэсэн болохоос биш Н.Энхбаярыг шүүмжлэхийн дон шүглэсэндээ бичээгүй юм л даа. Миний сэрэмжлүүлэг хаданд хашгирсан цуурай болоод өнгөрсөн. Тухайн үедээ миний олж авсан мэдээлэл хөдөлшгүй үнэн байжээ.
Нийтлэл гарсны дараахан тэр “шагнал” гэгчийг Н. Энхбаярын яруу алдарт эхнэр О.Цолмон Солонгост очиж гардан авчээ. Ерөнхийлөгчийн зөвлөх, тамгын газрын ажилтнууд, хэвлэл мэдээллийн олон хүн сагсруулан дагуулсаар О.Цолмон Солонгост очив. Тамгын газрынхны ярьж байгаагаар Н. Энхбаяр өөрөө очиж авах, түүнийгээ тэнгэрт хадтал сурталчлах төлөвлөгөөтэй байсан юм. Хаа нэгтэйгээс Та өөрөө очиж авч болохгүй гэж болгоомжлуулсан сурагтай. Бодвол гадаад яам биз.
Төрийн тэргүүнд өгч буй шагналыг төрийн төлөөлөл гардан авдаг баймаар. Гэр бүлд нь өгч байгаа бол авгай нь гардан авахад болохгүй юу байхав. Хэнийг төлөөлж, ямар статустай хүн уг шагналыг авав гэдэг сонин бөгөөд эргэлзээтэй. Шууд хэлбэл ичгүүртэй явдал болжээ. Солонгосын талд үнэхээр ойлгомжгүй. Ерөнхийлөгчийн тамгын газарт дипломат ёс жаягийн наад захын мэдлэгтэй ганц ч болов ажилтан байсан бол арай ингэж монгол төрийн нэр төрийг гутаахгүй байх байсан.
Манай Үндсэн Хууль болон бусад ямар нэг хуульд эхнэр нь Ерөнхийлөгчийг орлоно, төлөөлнө гэсэн үг үсэг байхгүй. Ерөнхийлөгчийн тамгын газрыг Ерөнхийлөгчийн эхнэр бүрэн эрхтэй төлөөлнө гэж гэсэн заалттай хууль одоогоор гараагүй нь тодорхой.
Н.Энхбаярт хаяглаж, О.Цолмон гардан авсан тэр “шагнал” гэгчийг хаанаас олгодог, юуны учир өгдөг юм бол ? “Шагнал” –ыг олгогч нь Солонгосын шашны нэгэн байгууллага. Сөүлээс нэлээд зайтай жижигхэн сүмд “шагнал” гардуулах ёслол болжээ. Хамт явсан хүмүүсийн нэг нь тэр ёслолыг сүрдмээр сайхан болно гэж бодож очсон чинь юу байхав, ёстой ичиж үхмээр юм билээ, хэдхэн өвгөд хөгшид цуглачихсан, ямар ч зохион байгуулалтгүй хөгийн юм болсон. Ерөнхийлөгч өөрөө очсон бол ёстой жинхэнэ шараа болох байлаа гэж ярьж явах юм.
“Шагнал” олгох болсон гол үндэслэл нь Монголд Мэгжид Жанрайсаг бурхныг бүтээхэд Н.Энхбаярын оруулсан үлэмжийн их хувь нэмрийг үнэлэн олгож байгаа гэнэ. Диплом нь иймэрхүү үг үсэгтэй. Мэгжид Жанрайсаг бурхныг бүтээх ажлыг Н.Энхбаяр санаачлан эхлүүлсэн үү ? Үлэмж хувь нэмэр оруулсан уу ? Үгүй ээ. Үүн шиг худлаа юм байхгүй. Бурхныг бүтээх тухай зарлигийг анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1991 онд гаргаж, сүсэгтэн олны хандиваар бий босгосон юм. Жанрайсаг бурханыг олж ирэхээр уйгагүй хөөцөлдсөн хүмүүс нь Н.Энхбаяр биш, зохиолч Лха.Дарьсүрэн гуай, “Соёлын сан” –гийн тэргүүн Х.Гаадан хамба байсан юм. Санаачлагчид нь эд нар, бусад нөхдийн хамт. Тэнд Н. Энхбаярын нэр байхгүй. Бурхан бүтээх Засгийн газрын комиссийг Д.Бямбасүрэн гуай байгуулсан. Нарийн бичгийн даргаар нь Баянбат гэдэг хүн ажиллаж гол ачааг нь үүрдэг байлаа. Комиссийн анхны дарга нь Д.Дорлигжав, дараагийнх нь Н.Энхбаяр, Амарсанаа нар. Н.Энхбаяр комиссийн нөгөө хоёр даргаас илүү ажил хийгээгүй гэдгийг увайгүй бялдуучдаас бусад нь бүгдээрээ мэднэ. Комиссийг анхнаасаа тэргүүлж байсан Д.Дорлигжав сонинд ярилцлага өгөхдөө “Аравхан жилийн өмнөх, зургаа долоон жилийн өмнөх зүйлийг амьд гэрч нар нь хараад сууж байхад долигноод худлаа бичээд яриад эхлэх юм. Үүгээ болих хэрэгтэй” гэж голч үнэнээр хэлсэн байдаг.
Н.Энхбаяр комиссийн дарга байхдаа буяны хандивт бузар гараа дүрсэн тухай учир мэдэх хүмүүсийн яриа явдаг. Энэ шуналын бузрыг Х.Гаадан хамба түүнд хэлж сануулснаар хойш Н.Энхбаяр хамбыг үзэж чадахаа больсон гэж ч ярьдаг. Х.Гаадан хамба монголын бурханы шашинтны өмнө өмнө гавъяатай хүн мөн үү ? Яах аргагүй мөн. Х.Гаадан хамба “гавъяат” цол авах ёстой байсан боловч Н.Энхбаяр зуугаад өгөөгүй гэж шавь нар нь ил ярьдаг юм.
Н.Энхбаяр шүтээнийг бүтээхэд ийм л үүрэгтэй оролцсоныхоо төлөө Солонгосын шашны байгууллагаас шагнал хүртэж, эхнэр нь гардаж авчээ.
Хүмүүс үнэнийг мэдэх ёстой. Ямар үйлдэлтэй, ямар хүнийг дээрээ залчихаад байгаагаа ойлгох учиртай.
Н.Энхбаяр “шагнал” –ыг авахаар үхэн хатан хөөцөлдөж нэр нүүрээ барахын учир юусан билээ ? Хэргийн учир шагналыг ихээхэн хэмжээний мөнгө дагалддагт байгаа аж. Н.Энхбаяр мөнгөнд хязгааргүй хайртай. Мөнгөний төлөө тэр өрөөсөн нүдээ ухаж, өрөөсөн бөөрөө сугалаад өгчихөж мэдэх хүн гэдгийг сүүлийн он жилүүдэд түүнийг мэдэх хүмүүс хэтэрхий сайн таньсан гэж би “шагнал” авахаас бүр өмнө сонинд бичиж байсан. “Шагнал” нэрээр Ерөнхийлөгчийг шашны байгууллага худалдан авахаар зэхэж байна гэж сэрэмжлүүлсэн. Би үүнийг улс орноо, монгол төрөө бодож үүнийг болиоч ээ гэж хэлсэн сэрэмжлүүлсэн юм.
Н.Энхбаяр, О.Цолмон хоёр мөнгөний шуналдаа хөтлөгдөн энэ их мөнгө дагалдах “шагнал”-ыг ичих нүүргүй авчээ. Шагналын дагалдсан тавин мянган долларыг бэлнээр нь О.Цолмон халааслажээ. Яг ТВ-9 –ийг шууд хулгайлсан шигээ.
Ингэхдээ Н.Энхбаяр, О.Цолмон нар монгол улсын хууль журам, төрийн өндөр албан тушаалтны ёс зүйг бүдүүлгээр зөрчсөн гэж би үзэж байна.
Тавин мянган доллар бол одоогийн ханшаар 60 сая төгрөг. Эд нар ядаж 60 сая төгрөгийн татвар төлсөн үү ? Төлөөгүй гэдэгт би итгэлтэй байна. Яагаад гэвэл тэд ийм орлогоос татвар төлөх ёс зүйтэй хүмүүс биш. Гэнэт төрөл арилжин цоо шинэ хүн болоод татвараа төлчихсөн бол би уучлал гуйхад бэлэн. Татвар төлөөгүй бол Н.Энхбаяр татварын хууль зөрчсөн хариуцлагаа Н.Энхбаяр хүлээх ёстой. Их хэмжээний гадаад валют улсын хилээр оруулж ирэхдээ О.Цолмон гаалийн мэдүүлэгт мэдүүлсэн үү ? Үүнийг шалгах ёстой. Мэдүүлээгүй бол гаалийн хууль тогтоомж, дүрэм журам зөрчсөн үйлдэлдээ тэр хариуцлага хүлээх учиртай.
Шагнал дагалдсан мөнгийг соёлтой, ёс зүйтэй хүмүүс буяны үйлсэд, хүүхдүүдэд, нийтийн тусын тулд зориулан хандивладаг. Н. Энхбаяр энэ мөнгөнөөсөө өнчин ядуус, хүүхэд хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хандивласан гэж би л лав сонсоогүй. Өгсөн бол монголын радио, телевиз, сонин хэвлэл улиг болтол магтаж ярих байсан. Чив чимээгүй, таг чиг.
Тереза эх нэрээр алдаршсан агуу эмэгтэй Нобелийн шагнал хүртсэн. Тэр шагналаа Шведэд очиж хүлээн авахаас татгалзаж, замын болоод бусад зардал болох зургаа мянга долларыг Калькутта хотын ядуусыг нэг удаа хооллоход зарцуулахыг хүсч байсан билээ.
Н.Энхбаяр.О.Цолмон хоёрыг энэ буянтай эмэгтэйтэй жиших нь бурхан чөтгөр хоёрыг харьцуулсантай адил юм. Тэд бол ёс суртахуун, энэрэнгүй үзэл, буяны санааны хэлтэрхий ч байхгүй бэртэгчингүүд юм. Тэгсэн мөртлөө бурхны шашин, буян нүгэл, үйлийн үр гэж донгосохыг нь яана.
Н.Энхбаяр Солонгосын шашны байгууллагын мяндагтнуудад хариу барих цаг ирнэ. Юугаар бол ? Нөгөө баруун солгойгүй цацаж байгаа одон медаль уу, өөр зүйл үү?
Хан –Уул дүүргийн засаг дарга Загджавт Солонгосын нэг хийдээс микроавтобус бэлэглэсний төлөө Н.Энхбаяр хамба ламыг нь “Найрамдал” медалиар шагнаж, ичих ч үгүй телевизээр гарч байлаа.
Сүм хийдээс өгч буй шагналын мөнгийг аль нэг бизнесийн байгууллагаас хандивладаг юм. Солонгос бизнесменүүд мөнгөө салхинд зүгээр нэг хийсгэчихдэг тэнэгүүд биш. Магадгүй манай аль нэг тендерт оролцохоор бэлтгэж байгаа компани “шагнал”-ын мөнгийг ивээн тэтгэсэн байхыг үгүйсгэх аргагүй. Тэд мөнгөний хариугаа монголоос тойруугаар нэхнэ, авна. Энэ бол бараг гарцаагүй.
Энэхүү “шагнал” гэгчийн дээгүүр элээ шиг эргэлдэж, үүнийг би хөөцөлдөж олгуулж байгаа юм шүү гэж итгүүлэхийг оролдож буй нэг хүн байдаг аж. Энэ бол бурханч Г.Пүрэвбат нэртэй хараалч лам. Н.Энхбаярын итгэлийг хэнээс ч илүү олсон. Түүнийг төрд болон бусад газар төлөөлдөг болсон лам. Н.Энхбаярын зөвлөх, Үндэсний олон нийтийн радио, телевизийн удирдах зөвлөлд Н.Энхбаярын санал болгож оруулсан, гавъяат цол өгсөн зэргийг тоочоод байвал их урт жагсаалт болно.
Г.Пүрэвбат лам О.Цолмонг Солонгост очиход Хөх ордонд Солонгосын ерөнхийлөгчийн гэргийтэй уулзуулна, би тохирчихсон гэж сүржигнэсэн дуулдана. Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх ч уйгагүй хөөцөлдсөн боловч энэ уулзалт болсонгүй. Тэгтэл О.Цолмон багтаж ядталаа авирласан тухай замын ханиуд нь ярьж байна лээ. Монгол төрийн ажил нэг иймэрхүү хөгийн зүйл болжээ.
Энэ “шагнал” тойрсон асуудлыг УИХ, ялангуяа сөрөг хүчин, иргэний нийгмийн байгууллагууд анхааралдаа авч шалгаасай гэсэндээ үүнийг тэрлэв. Н.Энхбаярт шагнал өгсөн сүмийн удирдах зөвлөлийн нэг гишүүн манай их сургуульд судалгаа хийж, эрдмийн цол хамгаалахаар ажиллаж байгаа аж.
Авилгалтай тэмцэх байгууллагын эхний шалгах ажил энэ болох байх гэж найдаж байна. Аль хэр шударга ажиллахыг нь харъя. Одоо О.Цолмонгийн өмнөөс шүүхддэг О.Чулуунбат шиг луйварчин гараад ирэхийг нь харъя л даа…
Судлаач Д.Ганхуяг
2007 оны 2 дугаар сарын 11.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

31 Responses to ТЭРГҮҮН ХАТАГТАЙН ШИНЭ АЛБАН ТУШААЛ

  1. Үнэний эрэлд says:

    Морь гэдэг тэнгэртэй амьтан юм даа. Нүгэлтнүүдийг хүртэл морь нуруун дээрээ даадаггүй юм байна. Баярыг өвөл авч шидээд яалаа. Энхбаярыг баахан хамгаалалттай мордуулаадахсан чинь нэг сайхан амьтан чад хийв. Морь ч дүүрч, Монголын нуруу л бүү хугараасай.

  2. enhuush says:

    1.3 тэр бум гэдэг тоо их үү арай бага уу гэх болохоос ер нь дөхөж очих юм биш үү? Сонгуулиас хамаагүй өмнө Улсаасаа баян гэсэн яриа учир мэдэх хүмүүсийн дунд гардаг л байсан.

  3. zochin says:

    Sonin.mn site-d Ch.Tamir ‘Shiljiltiin togsgol’ niitleldee hedhen hun manai ene yalzarsan niigemd shinjleh uhaanch unelelt dugnelt ogch chaddag gejee. Tani ner bas baisan shuu.

  4. Soogii says:

    Sudlaach Tanii niitleluud unuudur tuuhen songoltoo zuv hiihed ni mash olon hun,tedneer damjin massad nuluulnu gedegt itgeltei baina.Tsaashid urnuh uil yavdaliin terguuleh egneed
    “gazarch” bolno gej naidya! Tand amjilt husye!

  5. Ganzorig says:

    Anhnii alham tavigdalaa Ard tymen songoltoo hiilee… URA!!!

  6. zochin says:

    Sudlaach aa shine eronhiilogchid zaaj zovloh heregtei, medleg nimgen hun shuu hoorhii. Olon hun nami ni bodoj, Enhbayaraas salbal hen ch yahav gej tuund durgui ch gesen sanal ogson.

  7. Үнэний эрэлд says:

    Ямар ч байсан ялсан шүү. Баяр хүргэе, Монголчууд аа.

  8. enhuush says:

    Ялсан шүү. Ганаа судлаач аа.
    Монголчууд шинэ ирээдүй, шудрага ёсны анхны алхмаа хийж чадлаа.
    Энд Таны үнэлж баршгүй хувь нэмэр орсон гэдэг би бат итгэлтэй байна. Таний үзэл баримтлал, иргэний зориг, судалгаанууд, авилгалыг илчилсэн, шүүсэн материалууд, хүмүүсийг сэрээсэн бичлэгүүд Монгол хүмүүст хүрсээр байсаан.
    Та цаашид системийн зайлшгүй хямралыг даван туулахад дахин үнэлж баршгүй тус дэмээ оруулна гэдэгт эргэлзэхгүй байна.
    Банжиг блогийн VperV блогоор минь ороод гараарай.
    Таньд баярлалаа.

  9. Tsogt says:

    Ganhuyag guidaa bayar hyrgiee, ene yalaltand tanii huvi nemer asar ih baisan shyy. medeeleliig yanz byriin helbereer sain avch chaddag tanii bolon busad hymyysiin bichseniig unshdag hot gazruudad Elbeg yalj, medeelel hyrch chaddaggyi, hu namiin syljee saitai huduud Enhbayar yalsan bnaa.
    Odoo Enhbayar tetgevertee garch Mongolchuudiig taivan orhij yzeesei dee.

  10. ganzorig says:

    Mr Namabar dahiad ulsiin ih hural-iin nuhun songuulid ner devshih magadlaltai baigaamuu?

  11. Нам бус залуу says:

    51 настай Намбарын Энхбаяр улс төрөөс зодог тайлна гэвэл ёстой эндүүрэл болно. Цаадах чинь одоо нөхөн сонгуульд ч үзэж магадгүй. Тэгээд л ахиад МАХН-тайгаа зууралдаад эхэлнэ биз. Харин азаар МАХН-ын 1-р хүнээр улс төрийн соёлоор арай илүү Баяр тодорсон нь яамай даа. Тэрнээс гадна 2 жилийн өмнө Энхбаярыг хурцаар шүүмжлээд шорон явах дөхсөн Хүрэлсүх Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа нөхцөлд Энхбаярт амаргүй л байх боловуу. Одоо муу Барсболд нохой нь хүртэл Энхбаярт томроно биз. Тэрнээс гадна Энхбаяр бушаахан ямар нэгэн хамгаалалт /ядаж л УИХ-ын гишүүний халдашгүй эрх гэх мэт/ олохгүй бол удахгүй Элбэгдоржийн томилсон шинэ прокурор нар авлигын зузаан хэргийг нь шалгаад эхэлнэ биз. Гоё юм ч болох нээ.

  12. Үнэний эрэлд says:

    Ганаа ах та нөгөө асуултаа дахиад нэг тавиач… Сонгууль өнгөрчихлөө, одоо эд нар яахын бол?

  13. amar says:

    Зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэдэг шиг хүн буруутгах гэсэн биш өөрийгөө сануулжээ дээ.

  14. зочин says:

    судлаач яагаад чимээгүй болчихвоо, ардууд нь хүлээгээд л байна шүү. Шинэчлэл өөрчлөлт солио холиогийн талаар дүгнэлтээ бичээч ээ.

  15. unshigch says:

    ganaa ahaa ta amiduu bi ene neg yum bolloo gj sanAA zovj bn shu

  16. unshigch says:

    yagad yum bichehgui udaad bn

  17. Herlen says:

    Udaan hugatsaagaar net orj chadahgui n ene ter gej bichmeer yum. Yasiin bol oir haviinh n humuus surag chimee gargaval sain san!

  18. hehe says:

    Ganaa sangiin gol barij yavdag shuumjildeg sedev ni duuschih shig bolloo hoorhii. odoo ter Surenhoriig irehiig huleene dee. tegeed tanii heden tuuhiin bichleguudiig chine unshmaar bna. yalanguya kazahuudad hariu barih, zuun gariin tuuhiin talaar, chingis khaan mongol eseh, mongolchuud tuuhendee ulsaa zahirch bsiim uu geh met durgui hurgesen asuultuudad hariu uguusei gej husnem oros hel deer bol bur sain…

  19. Soogii says:

    56-d handaj helehed sudlaach hund sedev duusna gedgiig tanaas l sonsoj baina,ta gaihaltai setgedeg hun yumaa.
    D.Ganhuyag Tani niitleluudeer humuus oyunii tsangaagaa taildag baisan bolohoor ih l uguilj baih shig baina.Tun udahgui sonirholtoi,gaihaltai bichleguud tsuvrana gedetg itgye!Buten jil zogsoltgui ajillasaniihaa daraa ene hun bas amrah heregtei baidag baihaa.Sudlaach Tand amjilt husye!

  20. kkk says:

    Tsolmon neeree l buhii l ajild ni hutgalddag gesen.
    TV deer ireed buun yum bolgodog gesen shuu kkkk.
    TV iinhen uunii medeegiinhen tegj na lee.
    Enh ba yar ch uudgui er yumdoo.
    avgaigaa tolgoi deer gargachihsan . . . . kkkk

  21. Tamir says:

    Hi yagaad uym bichihee bolchihov oo

  22. hehe says:

    za bolidoo 57 bi Enkhbayriin talaar l tegj helsiim. ene hunii gol barij shuumjildeg sedev ni Enkhbayar odoo ter hun buusan tiim bolohoor bichie geheer neg l bolj ogohgui bgaa bh))). sudlah zuil duusah talaar harin bi heleegui shu!.

  23. kkk says:

    sudlaach aigaad chimeegui bolchixov bololtoi

  24. mergen bodonguud says:

    chi enh bayar nohoi gedgiig sanaj yw ter bol tsusand shunasan zugeerl nohoi yum gej oilgo ugaasaa tsolmon gedeg shunalt ulugchin chine mongol ulsiig suiruuleed duussan

  25. Soogii says:

    Sain baina uu,Ta.Saihan zusaj baina uu? Bie tenhee tani sain gedegt itgye! 2 sar garui Tanii duu hooloig sonssongui,
    unshigch olon tani uguilj baina.Tun udahgui sonirholtoi niitleluud tsuvrana gedegt itgeltei baina.Tand amjilt husye!

  26. enkhee says:

    hi

  27. Oska says:

    Ganaa guai yamar udaan alga bolj bainaaa. Zugeer l baidag baih daa. Arai nogoo Enhbayar ni chad hiilgechihsen yum bish baigaa daa. Orosuud ch chadna shuu.

  28. TugZy says:

    “Haana mungu baina, ter minii Eh Oron”…:D

  29. Anonymous says:

    Sain uu mongolchuudaa. xevlel medeelliin kheregsleer garsan shuugianii daguu gadaadiin stagdaa shuuxiin baiguullaguud khyanalt yabuuldag. Getel manai mongol ugui shuu. Ene zaxia bol ix tom notlox barimt. Mongoliin shuux, avilgaltai temstex gazart sanuulj baina

  30. Oogii says:

    Hi tiim hvn baisimu ug ni gaigui l hvn bsn da

  31. Anonymous says:

    sudlaach ah ch shiirtei zagnadiishuu

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: