ЭНХБАЯРИЗМЫН СҮҮЛЧИЙН ОРОЛДЛОГО

Ерөнхийлөгчийн сонгуулийн улс төрийн үр дагаврыг одоо болтол хэнд ч дүгнээгүй байгаа. Энэ зунжингаа тун ч олон далд үйл явдал болж, хэлж заншсанаар улс төрийн хүчний дахин хуваарилалт болов. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө, өрнөлийн үед болон дараа нь юу болсныг тун цөөхөн хүн мэдэж байгаа. Энэ талаарх бодит баримт өгүүлэхийг зорьсон цуврал өгүүллийн анхныхыг толилуулж байна.
Дашрамд дурдахад энэ өгүүлэлд улс төрийн ерөнхий болон гадаад хүчин зүйл, нам хоорондын болон лидерүүдийн харилцаа, санхүү мөнгө, намуудын болон нэр дэвшигчдийн сонгуулийн луйвар, энэ үеэр болсон заваан явдлууд зэрэг олон зүйлсийг оруулаагүй, харин сонгуулийн үйл явцын пиар, зохион байгуулалтын талаас нь МАХН-ыг гол болгож өгүүлснээ учирлаж байна. Үнэнээ хэлэхэд нэг өгүүлэлд багтахгүй байна.

Хүчиндэлт
Н.Энхбаярын нэр хүнд 2008 оны сонгуулийн өмнө ч тэр, дараа нь ч тэр ихээхэн унасан юм. Энэ нь олон жил хуримталж ирсэн олон түмний дургүйцлийн зүй ёсны үр дүн байлаа.
Ерөнхийдөө бол хоёр нам болон судалгааны олон байгууллагын “дунджаар” түүний рейтинг 30 орчим хувьд хэлбэлзэж байсан юм. “Альтернатив” зэрэг зарим төв “Та 43 хувьтай мундаг байна” гэж хэлж байхад зарим нь 20 орчим байна гэх жишээний учраас би “дундаж” гэж хашилтад хэлж байгаа юм. Судалгааны байгууллага нэг л нам хүчинд үйлчилдэг атал манайхан хоёр талд мэдээлэл дамжуулдаг учраас нууц судалгаа гэж манайд огт байдаггүй юм. Үүнээс болж судалгааныхаа суурь өгөгдөхүүнийг “хулгайд” алдсан (зарсан ?!) зэрэг хэрүүл хараалыг ярих юм бол онигоо болох учраас түр азная.
Энэхүү тоо томшгүй олон судалгааны дүнг аль аль тал нь маш нууцалж байсан боловч мэргэжлийн тун цөөн хүмүүсийн хүрээнд үүнийг сайн мэдэж байсан юм.
Ингээд нэр дэвшихээс өмнөхөн 3 дугаар сарын 20-диор МАХН-аас явуулсан маш өргөн түүвэртэй, маш нууц судалгаагаар Н.Энхбаярын рейтинг 25 хувьтай, харин С.Баярынх 45 хувьтай гарсан билээ. Энэ бол МАХН-ынхны даргыгаа дагадаг сэтгэл зүй, үйлдлийн тод жишээ юм.
Хэрэв нэр дэвшигчийн рейтинг 30 хувиас доош орсон бол түүнийг нэрийг дэвшүүлэх нь тухайн хүнээ ч, намаа ч хорлох нь мэдээжийн хэрэг байсан. Гэвч Н.Энхбаяр нэр дэвшихээс өөрийг бодож чадахаа больчихсон, албан тушаал бол түүний амь амьдрал, үйл ажиллагаа нь хүчингээс өөр юмгүй учраас яаж дэвших механизм нь судлаачдад сонин байлаа.
Явц
Ингээд 4 дүгээр сарын 4-нд МАХН-ын Бага Хурал болсон бөгөөд мэдээжийн хэрэг энд дээрх судалгааны дүнг танилцуулаагүй. С.Баярын хэлснээр “хэдэн хүний хүрээнд” асуудлыг шийджээ. С.Баяр дургүйцлээ арай ядан нууж байлаа. Н.Энхбаяр МАХН, төр, бизнесүүдийг ямар аргаар, хэн хэний тусламжтайгаар, яаж хүчиндсэнийг жичид нь ярих боломж эрхбиш гарах буй за…Ямар ч байсан Н.Энхбаярын нэрийг 100% дэвшүүлсэнд гол учир байлаа. Энд улс төрийн ихэд алсын хараатай тоглолт болсон ч юм бил үү, хэн мэдлээ…
Ингээд МАХН-ын нүсэр машин бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэв. Бараг жил хагасын өмнөөс далд байдлаар эхэлчихсэн Н.Энхбаярын хувийн пиар МАХН-ын том пиартай нийлэхээр ямар нэг өсөлтөд хүргэх нь гарцаагүй байсан. Гэхдээ энэ ресурс нь дор тоочих олон шалтгааны улмаас сар гаруй болоод дуусах нь тэр. Энд АН сайн ажиллаад гийгүүлчихсэн юм огт байхгүй.
Миний баттай мэдэж байгаагаар МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд энэ удаагийнх шиг асар их мөнгө, хүн хүч дайчилж байсан тохиолдол байхгүй юм.
Ер нь Ерөнхийлөгчийн сонгууль бол намаас биш, хүнээсээ хамаардаг жамтай. 1997 болон 2001 оны сонгуульд Н.Энхбаярын тэргүүлсэн МАХН Н.Багабандийг нэрийг нь дэвшүүлээд хаячихаж байсныг би дэндүү сайн мэднэ. Гэхдээ л Н.Багабанди өөрийнхөө нэр хүндээр гараад л ирдэг байсан. Харин энэ удаад МАХН нэр дэвшигчээ үнэхээрийн сайн дэмжив.
4 дүгээр сарын 20-ны хавьцаа Н.Энхбаяр Ц.Элбэгдоржоос 2 пункт илүү, 5 дугаар сарын эхээр 4,5 пункт илүү болсон нь үүний нотолгоо юм.
Нэгэнт ганц хүн нэр дэвшсэн тохиолдолд намын рейтинг, түүнчлэн тухайн намаас нэр дэвшихээр горилогсдын рейтинг гол нэр дэвшигч рүү “гулгадаг” зүй тогтол байдаг. Энэ тохиолдолд С.Баярын рейтинг Н.Энхбаяр руу шилжих үзэгдэл болсон нь тодорхой юм. Магадгүй өөр хүмүүсийнх ч байсан юм бил үү. Гэхдээ ийм их жин дарахаар хүмүүсийг би санахгүй байж ч магадгүй.
Ер нь бол тогтвортой улс оронд ямар ч нэр дэвшигчийн рейтингийг “үхээд босъё” гэсэн ч 6 орчим хувиас илүү өсгөж чаддаггүй юм. Манайхан дэндүү гажигтай учраас 20- 30 хувийн савалгаа энүүхэнд шүү дээ…
Ийнхүү сонгуулийн барометрийн зүүний үзүүр Н.Энхбаяр руу нэг сайн савалж авснаа буцаж эхлэх нь тэр. Ингээд л байдал бишдээд ирлээ. Энд гарцаагүй зүй тогтол эхэлж байна.
Сонгуулийн кампанид рейтинг өсгөх, түүнийг тогтоон барих хоёр гол үе шат байдаг бөгөөд олонхи эрдэмтэд тогтоон барих нь илүү хэцүү гэдгийг нотолсон байдаг.
Хоёр муугаас бага мууг нь…
Ер нь бол Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж хоёрын рейтинг их ойролцоо байсан ба Ц.Элбэгдоржийг хавьгүй илүү гэж хэн ч нотлоогүй. Энэ талаар олон баримт хэлэх онцын шаардлага байхгүй биз.
Ямар ч гэсэн “хоёр муугаас бага мууг нь” гэсэн сэтгэл зүйн зарчим үйлчилж эхлэв. Зарим хүн Ц.Элбэгдоржийн штаб “аймаар сайн” ажиллаад ялсан гэж бодож байвал тун их эндүүрэл болно. Энэ үгэнд ялалтад гол үүрэг гүйцэтгэсэн цөөн аналитик, стратегууд нэг их гомдохгүй байх гэж санана.
Пиарт хөрөнгө мөнгө, хүн хүч, зохион байгуулалт, мэдээлэл гэсэн 4 том ресурс байдаг.
Эхний хоёр ресурсаар МАХН ёстой зодож байлаа. Харин мэдээллийн ресурсаар МАХН үнэхээр чадал нь хүрэхгүй байв. Энэ нь МАХН цаг үеэсээ үлэмж хоцрогдсоныг илтэд харуулах жишээ болно. Наад зах нь л интернет огторгуйг МАХН бүрэн алдчихсан байлаа.
АН-ын зохион байгуулалт илүү сайн байгаагүй, харин цомхон байсан тулдаа амиа аварч гарсан гэж би дүгнэж байна. Цомхон юманд илүү үйлдэл хийх шаардлага тун бага гардаг нь зүй тогтол юм.
Иймээс монголчууд Ц Элбэгдоржид сайндаа биш, харин Н.Энхбаяраас залхахдаа саналаа өгсөн гэж дүгнэхэд огт буруудахгүй гэж бодож байна.
Үүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байнга санаж явах ёстой болов уу. Гэхдээ манай томчууд ч дэндүү их мартамтгай шүү дээ…
МАХН-ын холион бантан
МАХН-ын сонгуулийн удирдлага МАХН-ын зүсэн бүрийн байгууллагууд, Ерөнхийлөгчийн Тамгын Газар, хөлсний болон сайн дурын бие даасан олон хэсгүүдийн дунд тарамдсан байжээ. Тэр ч байтугай зарим дарга нар нь хүртэл “өөрийн” багтай болчихсон байжээ. “Гавъяа” байгуулах гэж тэр шүү дээ. Ер нь бол хорлох гэсэн дайснаас гавъяа байгуулах гэсэн хэнээтнүүд нэр дэвшигчдийг хавьгүй илүү хорлодог юм ш дээ. МАХН-д ийм “гавъяатнууд” дэндүү олон байлаа.
Сүүлд нь сонсож байхнээ МАХН сонгуулийн үеэр 40-50 комисс, ажлын хэсэг байгуулсан ажээ. Үүнийг сонсоод би: “Наад С.Баяр чинь ямар үхснээ хийж байсан юм ?” гэтэл Удирдах Зөвлөлийн 30 гаруй дарга, МАХН-ын бүлгийн 40 гаруй дарга болон намын олон эвэртэн туурайтан нар нь өөрөө мэдээд байгуулчихсан юмсанжээ. Ийм балай олон юмыг чинь Бурхан багш ч удирдаж чадахгүй байсан буй за.
Дээрээс нь өч төчнөөн монгол пиарчдаас гадна АНУ, ОХУ зэрэг газруудаас пиар баг авчирч ажиллуулжээ. Ямар ч ухаантай хүнд энэ холион бантан дундаас оновчтой шийдвэр гаргах боломж огт байхгүй юм.
МАХН-ын сонгуулийн кампанид Ерөнхийлөгчийн Тамгын Газар гэж жигтэйхэн том эрх дархтай байгууллага оролцож намаа захирах гэсэн нь ихээхэн хор хүргэжээ. Тэнд байсан мэддэг, чаддаг ганц нэг хүнийхээ үгийг ч авсангүй.
Сүүлдээ бажгадаж бие биедээ итгэхээ больжээ. Иймээс удирдлагын шийдвэр сарниж, үүний улмаас МАХН гэсэн нүсэр организмын хэвтээ босоо тэнхлэгүүд бараг дур дураараа ажиллах болсон байна. Энэ нь МАХН доторх дургүйцлийг ихээхэн нэмэгдүүлж, сүүлдээ замбараагүйдэл болсон байна.
Нэр дэвшигч болон түүний эхнэр энэ үйл явдалд голлон оролцож ихээхэн нөлөөтэйгээр үймүүлжээ. Уг нь сонгуулийн штаб байгуулж, зохион байгуулалтаа нэгэнт хийгээ л бол нэр дэвшигч ерөнхий менежерийг “бос гэвэл босч, суу гэвэл суух” зарчимтай байдаг юм. Авгай бол энд огт падгүй байдаг ёстой.
Ноён Н.Энхбаяр гуайнханд ийм хүмүүжил огт байхгүй билээ. Эхнэр нөхөр хоёр МАХН өөрийнх нь эсрэг ажиллаж байна гэсэн дүгнэлт хийж өөрсдөө бие даан ажиллах оролдлого эрчимтэй хийсэн байна. Ингээд О.Цолмон хатагтай “судалгаа худлаа гараад байгаа” учраас хуучин “Прогноз” төвийн захирал, одоо Унгарт элчин сайд байгаа О.Эрдэнэчимэгийг дуудаж судалгаа хийлгэжээ. Социологи гэдгийг огт мэдэхгүй, цаг ямагт худал судалгаа гаргадаг байсан О.Эрдэнэчимэгийн судалгаагаар ч гэсэн ноён Н.Энхбаярын рейтинг өрсөлдөгчөөсөө 7 пунктээр доор байгаа нь “тогтоогджээ”.
Ингээд МАХН-ын бус пиарчид, сайн дурын ухуулагчдыг хөлслөн ажиллуулах “их” ажилд шамдан оржээ. Ингээд асар олон зэрэгцээ бүтэц үүсчээ. Нэрийг нь хэлээд яахав, нэг сэргэлэн хүүхэн “Надад баг байгаа, би МАХН-ын бүтцээс тусгайдаа зэрэгцэн ажиллаад Таныг ялуулж чадна” гэхэд нь түүнд 100.000 сая төгрөг өгсөн явдал ч хүртэл гарчээ. Өөр хэдэн ч ийм багт мөнгө өгсөн юм бүү мэд, мөнгийг ёстой нэг цацах шиг болжээ. Хаанаасаа ч гардаг их мөнгө юм, гэхдээ үүнийг мөшгөхөд нэг их ухаан орохгүй л болов уу даа…
Энэ хачин замбараагүй үйлдлээс болоод МАХН-ын гишүүд, ялангуяа сэхээтнүүд нь дургүйцэж эхэлсэн байна. Хэрэв нийтэд нөлөө бүхий сэхээтний 10 орчим хувь дургүйцвэл сүйрэл болдгийг дурын сурах бичгээс үзэж болно.
Үүний улмаас 5 дугаар сар дөнгөж гармагц Н.Энхбаярын рейтинг геометрийн прогрессоор унаж хэлэв. Жишээлбэл, олон судалгааны дунджаар энэ үед Улаанбаатарын 9 дүүргийн 7-д нь түүний рейтинг Ц.Элбэгдоржийнхоос хасах 2,5 –аас – 9,5 пункт доогуур болов. Хэдхэн хоноод 5 дугаар сарын яг дунд гэхэд энэ тоо хасах -7,0-оос – 28,0 (БГД) болж нэмэгдэв.
Олон нийтийн сэтгэл зүйн сонголтын ийм хандлагыг хэнбугай ч өөрчлөх боломжгүй бөгөөд ингээд л Н.Энхбаярын сүүлчийн оролдлого сүйрчээ. Тэр өөрөө ч үүнийгээ мэдэрч байсан ба телевизийн халз ярилцлага түүний сэтгэл зүйн арчаагүй төлөв байдлын тод илэрхийлэл болсныг бид бүгдээрээ харсан. Улс төрийн хувьд амиа хорлохын сонгодог жишээ энэ болов.
Сонирхолтой нь МАХН, АН—ын рейтинг нэг их өөрчлөгдөөгүй хоёулаа 30 орчим хувьд хэлбэлзэж байсныг манай социологичид хүчин зүйл, хамаарлаар нь тооцон гаргавал дараагийн сонгуулийн үеэр олдошгүй чухал материал болно гэдгийг батлан хэлж болох байна.
Энхбаяризмын өш хонзон
Сонгуулийн үр дүнг бид бүгдээрээ мэдэж байгаа. МАХН 25 хувьтай байсан рейтингийг 49 гаруй болтол нь, АН 22 хувьтай байсан рейтингийг 50 хувь хүртэл өсгөсөн байна.
Ноён Н.Энхбаяр өөрийнхөө ялагдлыг МАХН-аас болсон гэсэн дүгнэлт хийжээ. Иймээс энэ зунжингаа л өш хонзон авах ажил хийлээ дээ, ноён экс…
Ёслолд өмсөх дээлээ захиалчихсан, залхаах хүмүүсийнхээ жагсаалтыг гаргачихсан, төрийн байгууламжийг өөрчлөх төлөвлөгөөгөө товлочихсон байсан нөхөр сонгуульд ялагдсаныхаа төлөө улс төрийн өш хонзон зангидаж, засгаас хийх гэж байгаа л бол дурын ажлыг гацааж эхэллээ.
Зарим хүн сонгуульд зөвхөн Н.Энхбаяр ялагдсан гэж бодож байвал тун их эндүүрэл болно. Тэрээр гадаад, дотоод томилолт, эдийн засгийн хууль бус үйл ажиллагаа, хувийн харилцаагаараа нягт холбогдсон гэмт хэргийн томоохон сүлжээний толгойлогч бөгөөд энэ гаж үзэгдлийг би энхбаяризм гэж нэрлэж байна.
Ямар ч гэсэн бид Ц.Элбэгдоржийг сонгосондоо биш, энхбаяризмаас салсандаа илүүтэй баярлах ёстой байх…
Энхбаяризм бол МАХН, АН болон бусад жижиг намууд, УИХ, ЗГ, төрийн бус байгууллагууд зэрэг монголын нийгмийн давхар, салбаруудад бүгдэд нь нэвчсэн бохир улс төр, далд эдийн засаг, авилгын сүлжээний хамгийн хор хөнөөлтэй бүлэг мөн.
Тэдний амь амьдрал Энхбаяртай шууд холбоотой учраас рейхстагийн хамгаалалтад байгаа фашистууд шиг л байна. Одооноос л цэвэр энхбаяристууд тодорч байна. Ил хэн, далд хэн байгаа нь дэндүү тодорхой байгаа. Тэгээд Энхбаярынхаа бункерийг хамгаалах уу, шинэ замаар явах уу гэдгээ өөрсдөө л мэдэж дээ…
Иймээс Та нарыг зүгээр байвал би зүгээр байна, харин Монгол Улсыг нэмж үймүүлэх аваас би ч бас зүгээр суухгүй. Анх яаж улс төрд орсноос чинь эхлээд хэд хувирч, яаж аяглаж, яаж ард түмний хөрөнгөөр цулайж байсныг чинь зарим хүмүүс мартсан байж болох боловч судлаач хүн мартдаггүй юм.
“Унасан хүнийг өшиглөдөггүй” гэсэн “монгол зодооны” зарчмаар олон сар дуугай явлаа. Тэгсэн чинь юу вэ, мань аварга сөрөг хүчин ч зохион байгуулж байх шиг. Энхбаяр сөрөг хүчин болчихоор чинь ер нь юу гэгч болохов ?! “Шар дээл”-ээ олон тасдаж “шар дарцаг” хийчихээр л сөрөг хүчин болчихдог болж байна уу ?!
Одоохондоо тэр том том төслүүдээр дамжуулан мэргэжилтнүүдийг худалдаж авах ажил хийж байна. Ингээд 20 жил хулгайлсан мөнгөөрөө төрд ахин гарах нь л дээ…
Гэхдээ Та нарт ямар ч найдвар байхгүй гэдгийг би баталгаатай хэлнэ…
Зүсээ яаж ч хувиргалаа гэсэн энхбаяристуудын үйл ажиллагаа одоохондоо МАХН болон С.Баярын эсрэг чиглэж байна. Энийг ч яахав дүүрч гэж бодоход тун удахгүй ямар ч засгийн эсрэг (?!) чиглэх болно доо. Энэ бол гарцаагүй !!! Ерөнхийлөгчид ч гэсэн нэг их таатай юм болохгүй л байх.
Ард түмэн ч, МАХН ч дургүй байхад хүчиндэн нэр дэвшиж, хажуугаас нь үймүүлж өөрөө уначихаад эргээд хонзогнохыг монголоор нэрлэж би үнэндээ чадахгүй л байна.
Гэхдээ Монголд улс төрийн цоо шинэ нөхцөл байдал үүсч, А.Баатархуягийн хэлдгээр улс төрийн хүчний дахин хуваарилалт болж, улс төрийн шинэ бүлэглэлүүд үүсэх үйл явц эргэлт буцалтгүй эхэлчихсэн шүү дээ.
Ер нь бол МАХН-ыг халж, С.Баярыг огцруулж мэдээж болно, бас АН-ыг ч халж сольж болно. Магадгүй цаг нь ч болсон юм бил үү. Миний хувьд дэвшилтэт ямар ч сөрөг хүчнийг дэмжинэ, гэхдээ тэнд энхбаяристууд л ор мөргүй алга байх ёстой…
Судлаач Д.Ганхуяг
2009 оны 9 дүгээр сарын 6.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

36 Responses to ЭНХБАЯРИЗМЫН СҮҮЛЧИЙН ОРОЛДЛОГО

  1. dk says:

    Sudlaachiin ajild amjilt husie~ daraa daraagiin niitleluudiig tani shimten huleej bgaa shuu,
    manai televiz soniniihon uls torchdiin ongorsond helsen amlasan ugiig n yagaad davtaj gargadaggui yum be? 4 jiliin omnoh baitugai gants jiliin omno helj bsan ugiig n odoo neg gargaval ch….

  2. Öîëìîí says:

    Маш сайхан таалагдаж байна. Таны бичлэгийг уншихад миний сэтгэлд бүрэн нийцдэг гэдгийг уламжилъя.

  3. jagaa says:

    Tahi blogt bga niitleluudiig iluu olon khund khurgekhiin tuld bi yu khiivel deer ve.

  4. tuya says:

    mash ih bayrlalaa. tani niitleliig tesen yadan huleeg unshdag shuu. amjilt husie.

  5. unshigch says:

    Enhbayart nam ni durgui, ard olon durgui baihad hen ch AN-aas garsan yalah ni barag il baihad, AN arai oligoi hun gargahgui dee gej haramsaad l, Elbegdorjiig harah tutam icheed baidag. Daan ch utgagui erunhiilogchtei bolson. Medeej Enhbayaraas salsan ni az. Gehdee l baga muugii ni songoh bish hamaagui iluu hun songoh bolomj olond olgoh baisan yum. Odoo tegeed ene shine eronhiilogch yu hiij baigaa yum be?
    Enhbayart durguitssen ter 10 huvi seheeten odoo yu hiij baigaa bol? Enhbayart durgui ooroor helbel niigmiin arai shudraga heseg ni namiin hariyalal gelgui niilj yum hiimeer, ene golood baigaa eronhiilogchoo yum hiilgemeer baina!!!

  6. дэмжигч says:

    энхбаяраасаа ху нам нь жийрхэж байгаа гэх юм. сайн байна. цагаа тулахаар наад ардчиллын хэдэн дурак л хувааж иднэ дээ

  7. Bat-Erdene says:

    Энхбаяризмын балгаар Монголд феодализмын үнэр ханхалж байна.

    Хаан үхлээ :{, хаан мандтугай :}!

  8. bayarism says:

    Таны сүүлийн 2 өгүүлэлдээ үнэхээр цаг үеийн асуудлуудыг хөнджээ. Нэг нь хоёр толгойн цаад ач холбогдол үнэ цэнийн талаар, сүүлийнх нь энхбаяризм одоо хүртэл “амь тавиагүй” байгаа талаар…
    Тэгвэл Баяр, түүний засгийн газар бол Энхбаяризмын өөрийнх нь ” үр могой”. Одоо энэ “үр могой” ” Хөрөнгө оруулалтын Гэрээ”-гээр монголыг устгах эхлэлийг тавих гэж байна гэж ойлгоод байгаа.
    Тиймээс ерөөсөө энэ Баяризм гэхүү Энхболдизм гэхүү энэ феноменийг нэг тайлбарлаад өгөх хүн бол та гэж итгэж байна. Танд баярлалаа.

  9. Баяраа says:

    Уг нь миний бодлоор Монголыг устгах энэ тэр гээд айхтар нацист юм яриад баймааргүй санагдаж байнаа. Жишээ нь Хонконгууд Барууны хөрөнгө оруулалтаар л өдий зэрэгтэй болсон биз дээ. Яахав Хонконгчууд үр хүүхэддээ Англи нэр /Жишээ нь: Steven Chu, Jackie Chan, Anna Lee гэх мэтээр/ өгдөгийг эс тооцвол өнөөдөр Английн нөлөөнд автаад, эрхшээлд нь ороод тусгаар тогтнолоо алдаад, үндэс угсаанд нь аюул занал учруулаад байгаа юм алга л байна шүү дээ. Харин ч наад муу эх газрын Хятадуудтайгаа жаахан дээрэнгүй, бараг л бүдүүлэг соёлгүй юмнууд гэж харьцдаг бололтой юм билээ. Миний л олж уншсанаар Оюутолгой шиг ордод хөрөнгө оруулалт хийх хүчин чадалтай аварга корпораци дэлхийд хэдхэн байдаг юм билээ. Айвенхоу Майнз бол жижигхэн компани шүү дээ. Харин Рио Тинтотой Оюутолгойг хамтран ашиглах гэрээ байгуулснаар хувьцааны үнэ нь овоо өссөн дуулдаж байсан. Та бүхэн http://www.wikipedia.org веб хуудсаар ороод Рио Тинто Айвенхоу Майнс хоёрыг харьцуулаад үзэж болноо. Ер нь Монголчууд бид халаасандаа жаахан мөнгөтэй, сэтгэл өөдрөг, цээж тэнүүн л явж байвал тэр Канад, Австралитай нь гэрээ байгуулвал яасан юм бэ. Тэрнээс гадна зарим нөхдүүд өөрсдөө очоод шороо ухаад, хүдрийг нь боловсруулаад өгчих юм шиг л ярьж дөвчигнөх юм. Юманд чинь бас багцаа баймаар юмаа. Хүрз аваад хэдэн минут шороо ухахад л хэсэгхэн зуур амармаар болдог биз дээ. Энэ салбартаа ажиллаад сурчихсан том компаниудтай учраа ололцоод гэрээ хэлэлцээрийг нь байгуулчихаж чадахгүй юм бол Монголчуудыг жинхэнэ STUPID гэж доромжлох байлгүй. За за үг олдож үхэр холдлоо ажлаа хийх минь.

  10. demjigch says:

    Юу үнэн, энэ үнэн байна шүү, саяхан Хитлерийн төрд гарч ирж, шинэ нацист дэглэм гээчийг тогтоогоод, улмаар тэр авантюр нь дэлхийн дайны хэмжээнд хүрсэн тухай маш бодит баримтат кино үзлээ. үнэхээр Энхбаярын засаг төр рүү мацаж байсан алхамууд, түүнийг манай аль ч талын модон толгойнууд харсаар байгаад хэрэгжүүлүүлж байсан үйл явдлууд тэр кинон дээр шууд харагдлаа.
    шинэ хүчин, шинэ хүмүүс хэрэгтэй байна. улаан дээлтэй л бол… гэгч үлгэр зурагдсан пянз болоо байна болоод байна

  11. uyanga says:

    Алга болчихоор чинь олон л юманд хардаж байлаашт. Ер нь бол өнгөрсөн сонгуулиар Энхбаяр л биш бол хэн ч яахав гэсэн сэтгэлгэлгээ давамгайлцан юм биш үү? Энхбаярыг үзэн ядсан масс МАХН-г энэ хүнтэй хутгаж ойлгоод байх шиг. Үнэн чанартаа манайд улс төрийн хүчин, ялангуяа нам гэдэг юм байхаа болиод удаж байгаа биз дээ? Харин олзоо хуваах гээд алалцаж байгаа чонын сүрэг нэг өвөр, түрийдээ орж, нэг партнёроо солиод л холион бантан хийж гүйцлээ.Хамаг байдгаа хуваагаад идчихсэн. Одоо уул, уурхай руу том том таваг бариад дайрч эхэллээ. Нам, хүчин, хүн, амьтан нь солигдсон ч тоглоомын дүрэм хэвээрээ бол дахиад л нэг Энхбаяр төрж л таараа. Удирдагчийг шүтэж амьдардаг манайхан дахиад л биднийг аврах “ардын баатар”-ыг хүлээгээл. Удахгуй тэрэнд нь тааруулж нэг хүн төрүүлж л таарна. Харин уул, уурхайн хувьд гэвэл биднийг аврах биш харин боомилж алах дэлхийн томчуудын гар яваа нь ойлгомжтой. Тэдэнтэй эн зэрэгцэж чадахгуйгээс хойш дунд нь аятайхан биеэ үнэлээд байж байх нь бараг илүү юм болох биз.

  12. gankhuyag says:

    8-д. Б.Лхагвасүрэнгийн “Үр могой” бол жинхэнэ эхийн хайр болон могой шиг үрийн тухай өгүүлсэн гэж санана. Та ч Н.Энхбаярыг ЭХ ХҮН гэж ойлгодог юм байна. Хуучин Та нар шууд дайрч доромжилдог байсан бол одоо яруу найраг майраг руу ордог болжээ. Шүлгийг гарчигнаас нь цааш уншиж байж ойлгодог юм ш дээ.
    Намайг яаж ийгээд С.Баяртай “холбочихмоор” санагдаад байгаа биз…

  13. gankhuyag says:

    11-ийн Уянгаад. Та маш зөв дүгнэж байна. Энэ талаар би бичихээрээ нэг болсон. Гэхдээ энэ өгүүлэлд “бүгдийг” багтааж амжаагүйгээ учирласан л юмсан. Харин Таны сүүлчийн өгүүлбэртэй л санал нийлмээргүй байна даа. Яагаад гэвэл бид томчуудтай “шууд энэ зэрэгцэх” зорилго тавиагүй, хоёрт дунд нь “аятайхан биеэ үнэлнэ” гэдгийг чинь сайн ойлгосонгүй.

  14. О.Ганзориг says:

    Монгол дахь сонгуулийн рейтингийн динамикыг тооцох,хянах, зохицуулах боломж байгаа гэдгийг таны өгүүллээс харж авлаа. Нөхөн сонгуульд “ардын дайснуудад” хичээл заагаад хэрэг байна уу гэсэн саналыг хэлмээр байна. Одоо экс шокноос гарчихсан байх магадлалтай. Нөхцөл байдлыг бодитой үнэлээд зохистой технологи сонгоод явчихвал түүнд боломж бий. Тэрээр одоо контрпланаар ажиллах нь бараг тодорхой доо. Өрсөлдөгчид тусалбал яасан юм бэ Ганаа ах аа

  15. gankhuyag says:

    Нээрээ ч одоо бодсон чинь “хичээл заачихсан” юм шиг байна. Гэхдээ өөр олон “хичээл” бас бий ш дээ…Дашрамд хэлэхэд Та нар өөрсдөө сонгуулийн технологид суралцаж, судлаж, төлөвлөж, нөлөөлж сурсан л дээр дээ.

  16. uyanga says:

    Таны нийтлэлийг алгасалгүй уншиж тархиа цэнэглэхийг хийчээдэгч монголын заваарч гүйцсэн улс төр гээч юмыг цэгцэлж ойлгоход даанч ухаан хүрэхгүй юм даа. “Томчуудтай эн зэрэгцэх” гэдэг нь миний ойлгож байгаагаар бие даасан, хараат бус байдал тогтоогүй манайх шиг жижиг улс тэдний дунд хийгдэх тоглоомонд эвтэйхэн ороод, аяатайхан байр суурь эзлээд байх бодлогыг л олоод явсан нь илүү гэж бодсон юм. Хөзрийн том мод атгачаад яаж тоглохоо мэдэхгүй байж ялагч болох гээд үзээд байх хэрэг байгаа ч юм уу. Энэ нь зөвхөн уул, уурхай гэх мэт э/з-гийн асуудалд холбогдуулж ойлгож байгаа хэрэг. Хоёр хөршинхөө дунд хохирогч царайлж гүйсээр байгаад үүссэн ашиг сонирхлын зөрчил дундаас нь тусгаар, тогтнолоо олж авсан шиг л.

  17. uyanga says:

    Аан, бас нэг асуулт… Яавал Энхбаяристуудыг дахиж босгохгүйгээр нам дарах вэ? Энэ хямрал гээч нь нэг талдаа төрөөс төрсөн бөмбөлгөн баячуудыг байх ёстой байранд аваачиж байх шиг байна. Гэхдээ үхэх хүртлээ үхэр буугаа тавина гэгчээр амь тасартлаа хэр их балаг хийж, гай тарих бол? Энэ их мөнгөний Jack Pot атгацан улсууд зүгээр ч нэг яваад өгөхгүй нь ойлгомжтой. Монголын зах зээлийн 4/1-ийг дангаараа атгацан Энхбаярын сүр хүч бас ч гэж тийм амархан бууж өгөхгүй л болов уу. Энхбаярын үе дууслаа гэхэд тоглоомыг үргэлжлүүлэх дараачийн тоглогчдын дүрэм нь юу байх юм бол? Их юм хийгүй юмаа гэхэд багахан шиг гай, барцад учруулаасай.

  18. bayarism says:

    Хэхэхэ та нээрээ айхтар “хартай” хүн байна шүү. Үр могойны тухайд тантай санал нэг байна. Залруулга бичээгүй нь миний алдаа. Зүгээр л хотын бүлэглэл бол Энхбаярын өөрийнх гаргаж ирсэн улсууд байсан, тэд нар нь эргээд өнөөхөө унагаасан гэж хэлэх гэсэн ухаантай.
    Хүмүүс С.Баярт нэлээн найдвар тавьж байсан боловч олон үйл явдлууд түүнийг мөн л “муур багш” байжээ гэдгийг харуулж эхэлсэн. Нэр хүнд нь энэ Оюу Толгойн гэрээгээр нэлээд доошилж байгаа нь дамжиггүй. Би ч тэдний нэг адил үүнд сэтгэл зовниж явдаг юм.
    Миний хувьд таны маш өндрөөр үнэлж явдаг учраас, одоогийн энэ эрх барьж байгаа бүлэглэлийн талаар цэвэр судлаачынхаа үүднээс бодол саналаа хуваалцах байхаа гэж найдаж байгаа юм. Тэрнээс асуудал Баяр,Балдандаа биш гэдгийг минь зөв ойлгоорой.

  19. Э.Болор says:

    16. Уянгын бичсэн дээр саналаа хэлэхэд, бид маш том юмны хэрчсэн үргэжлэл учраас л өдий “хэмжээтэй” байгаа байх. түүнээс биш хохирогч царайлахаар өрөвдөөд үлдээдэг цаг үе тэгэхэд байгаагүй. геополитикын үздэгээр эх газрыг хайр найргүй хуваах бодлогоор явалдаж байсан.
    харин бид нэг мөр болгосон үзэл санаагүй, мэддэг нэг нь түүнийгээ хав дарж хоол болгох ухаан гентэй учраас л тухайн үеийн гэрээ, хэлцэл, халхын голын дайны дараа хохироод л өнгөрсөн.
    одоо байгаа энэ хэдэн даргын суудал эзлэгсэд ч мөн адил мөнгө хөөцөлдөхөөс эх орны эрх ашгийг ойлгохгүй, хүсэхгүй байна.
    тэгэхээр үндэстний гэж хэлэхэд ямар санагдах юм байгаа юм, алс хэтийн нэгдсэн зорилго, хараагаар бид хууль дүрмээ ч гаргаж мөрдүүлмээр байна. ингэхгүй бол олигархи, эсхүл Увс, Ховдын гэдэг шиг тархиар ахиад л жаран жарныг туулах вий дээ

  20. уншигч says:

    Хаха. нийтээрээ шахуу ядуу бас дээр нь харанхуй сэтгэлгээг энэ шар дээлтээс хайгаад байх юум.
    Гэм буруутай нь шүүхээр батлагдаагүй бол хэнбугай ч гэсэн гэмт хэрэгтэн биш гэдэг нийгэм байгуулаад бгаа санахын ..
    Шар дээлт гараж ирээд үр удмаа үгүй хийгээсэй. Хорыг хороор гэдэгсэн.
    Даанч энэ бүтэшгүй санаа лдаа. Шимэгч нар хэзээд өөрсдийгөө сордогүй л байхгүй юу . Тэдэнд шинэ цус үргэлж хэрэгтэй байдаг шиг тээ Ганаа ахаа!

  21. Selmen togmid says:

    Ganaa axaa . Bi ooroo mongol xyn boloxoor mongoliin ireedyin talaar busdiin adil sanaa ix zobdog.Mongoliin uls torzidiin buznessiin medleg unen doroi bainaa.Oyu Tolgoin gereeg zugeer neg gutliin uildberiin xemjeegeer yarilzaad baix yum.Ediin zasagiin ix medlegtei xumuus xaanaas mongo oloxoo uridzilan xaraxiig bododxgui.Tiim xereg z baixgyi.Xaa baigaa Mongoliin Gazriig oznoon say dollar gargaj uxaad Mongold yildber baiguulaad mongoliig xogjuuleed mongolzuud ni bayjaad … ene bol estoi ulger. Alt bol abaad yabaxad amarxan.Bayar said yagaad uund itgeed baidag yum. Xaytaduud orosuud bolon xen ch xorongo oruulaxgyi. Zobxon gereegee xiizixbel Ivanhoe mining ooriinxoo delxiin zax deerxi xubizaag ondor unetei zaraad ashgaa abaad alga bolno.tegeed ch mongoliin uls toriin baidal togtborgui bolxoor ter olon say dollariig gargax bank ch delxiid baixgui. Xarin onoodor bolomj burdej bui Oyu Tolgoin gereenii “tsaasaar” mongo oloxiig Ibanhoe bododj baigaa gej boddog. Uund bol Inxex amerik, kanad,europ bizness xumuus xunii setgexyigeer togloj mongo oldog bolood 100 jil garui bolj baina. Baixgui yumiig bailgaad, xunii yumiig ooriin yum shig zardag ni engiin uzegdel.Gereeg bol xezee z ustgaj bolno.Ashgaa olzixood eruul mend doroitloo odoo boleyo gebel yax be.Shuuxeer yabaad yaax ch ugui. Shuux ni tegeed 10 jil urgeljilne.Mongoliin zasgiin gazar syr badruulaad negen jijig amisgaatai ygyi u gemeer jijig companyd xol aldaad neg l eoozgui. Xulgailaagyin xergiig amerikt 6 sar shiidej baixad, xulgailaxiin bol door zax ni 1 jil bolno.Ibanhoe mongoliig jinxen yas goridson noxoi shig bolgoj baigaag yagaad iolgodogui yum boldoo.Xizneen say saikhan geree xiigeed ganzxan ch amidraagui tyyx delxii deer olon bii.Geree bol gol asuudal bish.100000 dollariin geree xiibel 40000 dollariin deposit abdag ni erdiin uzegdel.Ter ix mongonii 40 bitgii xel 10 % gargaxad 10 bitgii xel 20 ivanhoe bagadna.Tiim boloxoor Ibanhoe mongoloor bol xor nairuulj yabaa. Neg buderbel mayanga budrene gedeg shig ali budreed exelzixsen shuudee ene Ivanhoe .Latin Amerikiin ixenx uurxainuudiin gereeg Ivanhoe metiin guilagzid xiigeed odoo tend Xaytaduud 100 % ezemshdeg ni delxiid eruul xun buxen medej baigaa.Delxiid deegyyr ordog tomriin yuldberiig xaytaduud ezemshdeg.Delxiin zax zeel ruu manaix oorsdoo orox ni ulyy amarxan yagaad gebel manaix oorsdoo delxiin banknaas mongo zeeleed oorsdoo bolobsruulaad gargana gebel amidrald oirxon bolno.

  22. Zail says:

    Zail zail, Enkhbayariig husehgui baina. We need new generation!

  23. B. says:

    Enhbayar gej uneheer “mundag” hun yum daa.
    Uhsen arslangiin tolgoinoos chono aina gedeg l unen bolood baih shig bna.
    Odoo bolson blgui dee.
    gavyaniihaa amraltiig avaad idej uusan mongooroo saihan taivan amidraad yavj bolohgui yum baih daa.
    Zuugdeed l baih “olon” tom shaltgaan baigaan bna l daa.
    Bayar-n zasgiin gazartai l orootsoldohguihen shig ayataihan ajiliig ni hiilgeesei l gej zalbirj suuya daa. Ene hunees odooo oor yu hushev

  24. Soogii says:

    Niitlel mash saihan bichigdjee,bayarlalaa.Mungutei hun huchtei gej…Enhbayar buh yumiig munguur hudaldan avch boldog gej boddog,getel munguur hemjigdehgui unet zuil baidgiig ene nasandaa l lav oilgohgui yum shig baina.
    Namiinhaa baga hurlaas gantsaaraa 100%-n sanalaar garch irehiin tuld aldar ner,alban tushaaliimn undurlugt hurtlee
    hiij sursab buh argaa ashiglasan daa:mungu,alban tushaaliin amlalt, shagnal,ailgan surduulelt geed l…Olon jil ard olond onogdoh yostoi baisan,tuunii “hulgailsan” mungnuus bas ch ugui chamlaltgui heseg ni ungursun songuulid zartsuulagdsan baih,olon ch hunii halaas tuntiisen dee,getel
    ur dun ni huseegui yalagdal.uuniig Enhbayar nuhun songuuliar l erguulj avah bolno baih.Nuhun songuulid oroltsoh ni topdorhoi.Ene huniig uls turiin tavtsangaas bur zailuulahad tiim ch amar bish yum shigee.Nuhun songuuliar garaad ireesei gej husegchid,zalbiragsad olon baigaa,tednii nudend uursudud ni ashigtai alban tushaal avsan,tuunii amalsan mungu ni haragaj baigaa.Ydaj baihad ene Elbegdorj erunhiilugchiin baij baigaagee.Haana bainaa nuguu ardchilsan shudraga yos,shudraga shuuh enee teree geed l …
    baisan ni.Ugui yahav ee bas chig ‘chamlahaar changa atga” gej yum hiij l baina,ene niigmiin yalzarsan togtoltsoog uurchluhud medeej hugatsaa shaardagdana.Tegeed ch tuund ajillahad mash hetsuu baigaa.Manaihan chini ih
    soninsh dee,unuudur amalsan bol margaash ni l shuud avah gedeg setgehuitei.Unendee shudraga bus,huuli bus buhnees zalhsan olon tumen ardchilal geech ni amidraliig uurchlunu
    gej itgesendee Elbegdorjiig songoson shuudee.Getel odoo ene itgel ni niigmiin setgehuid uuseed baigaa ergelzeegeer soligdoh yum bish baigaa?Suuliin ued Enhbayariin tuhai tuunii hiij buteeseniig magtan duulsan olon niitleluud ar araasaa l tsuvarch baina.Ogt yu ch hiigeegui dandaa haraar baisan gevel unend ul niitseh bizee.Soyoliin said bolohod ni yalanguya seheetnii davharaga mash talarhan huleej avch baisan gedeg.Uls turd orood l “bohirdson” hundee.Hunii shunalaa gej.”Yadarhad yar” gegcheer uurt ni yag tohirson taar shuudai Tsolmon guai buur ch “mordohiin hazgai” bolgood tuuchihsandaa.Ene huniig uls turd dahin hul tavihgui gedegt sudlaach Ta hir itgeltei baigaa ve? Tanii huviin intuits?
    Sudlaach Ta MAHN uurchlugduj,shinechlegdej,tsag ue niigmiin hugjilteigee en zeregtseesei gej husej baih shigee..
    Tanii niitleluudiig anhaaraltaigaar shimten unshij daraa daraagiinhiig ni huleej baidag shuu.Tand amjilt husye!

  25. gankhuyag says:

    Соогий минь дээ. Би Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг бичихийн тулд МАХН-ыг хөндөхөөс өөр аргагүй биз дээ. Хоёр нам холилдсон, заваарсан тухай бичье гэвэл асар олон боть ном бичих болно байх. Бас сонгуулийн үеэр болсон хачин заваан болгоныг бичвэл чамгүй зузаан ном болно биз. Ингээд зөвхөн пиарын талаас нь, МАХН-ын өнцгөөс Н.Энхбаярын үйлдлийг нэг өгүүлэлд багтааж бичсэн санаатай юм. Нэг өгүүлэлд олон юм багтдаггүйг Та сайн мэднэ байх. Харин энэ өгүүлэлд гарч буй судалгаа болон бусад тоо баримтууд хаана ч гарч байгаагүй, бас тун цөөхөн хүнд байдаг юм. Ингээд тэр нөхөр өөрөө унасныг би хөдөлбөргүй нотолсон гэж бодож байна. Н.Энхбаяр улс төрд ороод “бохирдсон” хүн гэж Та өөрөө хэллээ шүү дээ. Тэгвэл түүнийг “цэвэр” байлгахын тулд тэр “бохирддог улс төр”-өөс нь хол байлгах ёстой биз дээ. МАХН-ыг шинэчлэгдээсэй гэж бодоод горьдоод байгаа юм л надад алга. Шууд хэлэхэд энэ бол бараг боломжгүй байх аа.

  26. Uyangagiin nuhur says:

    UYANGAGIIN HELSEN “DUND NI AYTAIHAN BIE UNELEED BAIYA” GESNIIG OILGOSONGUI,SEX HIIYE GEJ OILGOGDOJ BAINA SHUU NAAD HEL YARIAGAA JOOHON TSEGTSTEI AIN,BURUU OILGOLT UGCH BAINA SHUU TE D.GANKHUYAG DARGAA.

  27. Uyangagiin nuhur says:

    D.GANKHUYAG DARGAA, NIITLEL BICHEHEER DANDAA BURUU TALAAS NI SETGEGDEL ULDEEDEG “NIITLELIIN DAISNUUD” IH BAINA SHUU./UYANGAAG HELEEGUI SHUU/

  28. Tamir says:

    Sain Ganaa ahaa

    Saihan oguulel taalagdlaa.

  29. arshi says:

    чингэлтэйд дэвшиж байгаа сураг байх юм. худлаа л байгаадаа бурхан минь.

  30. gankhuyag says:

    Үнээн. Гэхдээ түүнээс айгаад байх юм байхгүй ш дээ.

  31. uyanga says:

    Хүмүүс минь дээ. Удам судар, үүх түүхээрээ бахархдаггүй монгол хүн гэж хаа байхав дээ. Гэхдээ л монгол хүн гэхээр л бараг баас ч гаргадаггүй тэнгэрийн амьтан гэх үзлээсээ салах цаг болсым биш шүү. Энэ мифдээ бид л өөрсдөө итгэчихээд урагшаа явахаа байчихаад байгаа штээ. Яахав, жаахан бүдүүлэг үг хэрэглэсэн нь хүмүүсийг эмзэглүүлээд байгаа бололтой. Өөрийнхөө мууг хүлээн зөвшөөрөх хэцүү ч үнэн хэрэгтээ манжийн дарлал нуран унаснаас хойш яаж явж тусгаар тогтнолоо олсон билээ. Колонийн эрийн үе эхлээд байсан тул Богдын ЗГ өрнөдийн орнуудад бичиг хүргүүлж Монголын асуудлыг маргаантай болгож, дээрээс нь Орос, Хятадын дунд сонирхолын зөрчил үүсгэн байж автономит эрх авсан. 15 оны гэрээгээр Алтай, Саяны бүсийг Орос, Хятад хоёр хувааж аваад манайд Ховдын Хязгаарыг л үлдээсэн биз дээ. Хэдий муу ч өнөө Сталингийн хүчээр дөнгөж 48 онд л албан ёсоор бие даасан гэж. За, одоо энд түүх ярьж цэц булаацалдаад ч яахав дээ.

  32. Soogii says:

    Sudlaach Tand ene udriin mend hurgye.Ta namaig arai tashaa oilgochih shig bolloo.Bi unendee Taniig urid ni hamaaraltai baisan namaa shinechlegdeesee gej ” goridood” baina hemeen ogt bodoogui shuu.Avah ch geeh ch ymtai ene namiig
    Enhbayarizmiin yamar ch ul murgui,namiinh ni huuchin ner ch uguigeer tsoo shine hursun deer,surug huchin bolj garch ireh tiim namiin tuhai l bodson yum.Tegeed ch Tanii zuv yum baina,ene bol barag bolomjgui gej.

  33. gankhuyag says:

    Соогий. Уг нь чи бид хоёр “нэг долгион дээр” ярьдаг ш дээ. Энэ нь надад их таатай байдаг. Гэхдээ би ташаа ойлгосон байх аа. Бас хажууд нь хэт их ачаалалтай үед заримдаа “нөхөр, дайснаа” виртуаль огторгуйд ялгаж мэдрэхээ больчихдог явдал бий шүү. Чамд амжилт хүсье.

  34. Dulmaa says:

    Hu nam Enhbayariig gargaad l ireh yum bol uneheer oorchlogodhgyi bol eshul uls toroos archigdah tsagni bolj eshul buren chinechlegdeh tsagni bolj gej helnee…AN ch ter hu namiin neg heseg bolj.IImd hu nam,AN, iin huuchi yalzarsan lideruudiig demjdeggyi jiriin gichuud 3 dahi huchintei niilj 2012 ond chine uls toriin huchin songuulid yalah tsagni boljee gej helne..ter tsag bolson yum chig baina.HU nam AH 2 luivraar bui bolson ih hurliig baiguulaad l suuj baina chuu dee..

  35. uugii says:

    amjilt husie.

  36. Îþóí says:

    Энхбаяризм гэж өргөмжлөөд дэмий санагдна.Энхбаярын улангасал гэвэл ямар вэ?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: