РОБЕРТ ДАЛЬ. ИРГЭНИЙ МЭДЛИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД

Нэлээн эрт 2004 оны сүүлээр алдарт Роберт Далийн өөрийнх нь зөвшөөрсний дагуу түүний “Ардчиллын тухай” хэмээх номыг найз Ч.Энхбатынхаа хамт орчуулж, “Зориг сан”-гийн шугамаар үнэгүй тарааж билээ. Энэ бэсрэг ном олон залуу хүний ширээний ном болсонд би одоо ч гэсэн сэтгэл хангалуун явдаг юм. Юм нэг хэвэндээ байдаггүй болохоор Р.Далийн нэгэн чухал өгүүллийг орчуулан хүргэж байна. Яагаад гэвэл манай өнөөгийн олон зөрчилт асуудлыг ойлгоход онолын энэ өгүүлэл ихээхэн тус болно гэдэгт найдаж байна. Бидний “тулга тойрсон хэрүүл”, мухардлаас гарах цорын ганц арга бол шинжлэх ухаанд түшиглэх явдал. Ингэх цаг нь нэгэнт болсон. Магадгүй энэ нь манай ядмаг ардчиллыг “засахад” тус болох ч юм бил үү. Гэм нь нэлээн том юм, гэхдээ муухан номноос нэг их дутахгүй л байх.

Роберт Даль улс төр судлалын шинжлэх ухааны доктор, АНУ-ын Йелийн Их Сургуулийн профессор, социологийн салбар дахь эрдэм шинжилгээний ахлах ажилтан, орчин үеийн хамгийн нэрд гарсан улс төр судлаачийн нэг. Хуучин Улс төрийн шинжлэх ухааны Америкийн Холбооны Ерөнхийлөгчийн алба хашиж байсан. Одоо Үндэсний шинжлэх ухааны Академи, Америкийн философийн нийгэмлэг, Шинжлэх ухаан-Урлагийн Америкийн академийн гишүүн, Британийн Академийн сурвалжлагч-гишүүн.
Тэрээр 1960-аад онуудад АНУ-ын улс төрийн мөн чанарын талаар К.Райт Миллз-тэй ихээхэн ач холбогдолтой мэтгэлцээнд орсон. Миллз Америкийн бүх засгийн газрыг мөн чанартаа эрх баригч нэг л элит анги бүрдүүлж байсан гэдэг үзэл бодлыг баримталж байв. Харин Даль үүнийг татгалзаж, улс төрийн бодлогыг бүрдүүлэхэд харилцан яриа, зөвшилцлийн үндсэн дээр бие биетэйгээ ажилладаг янз бүрийн элитүүд оролцдог гэж үзсэн. Даль хэрэв энэ нь нийтэд түгсэн санаагаар ардчилал биш юм бол ядахдаа полиархи (холимог засаглал) болно гэж үзсэн. Хожим нь Далийн бүтээлүүд улам гутранги өнгө аястай болсон юм. Тэр сүүлчийн “How Democratic is the American Constitution?” хэмээх номондоо АНУ-ын Үндсэн Хууль бол байх ёстойгоосоо бага ардчилалтай бөгөөд “миний төсөөлж байгаагүй, хүсч байгаагүй энэхүү Үндсэн Хуулийн эмх замбараагүй явдалтай төстэй энэ зүйл”-ийг шийдвэрлэхэд өчүүхэн төдий ч болон юу ч хийж чадахгүй” гэж тэмдэглэсэн байдаг.

Иргэний мэдлийн асуудлууд
(“Competence” хэмээх үгийг би ийн хэрэглэв. Учир нь энэ бол яг таг мэдлэг биш, дан ганц туршлага биш, албан тушаалын эрх мэдэл биш, харин иргэдийн өөрсдийнх нь мэдэж чадах тэр л зүйл юм. Энэ нь мэдлэг, чадвар, мэргэшил, нэр хүндтэй байх, туршлага зэрэг утгын “хольц” юм. Ер нь бол “мэдээд чадна” гэсэн агуулгатай. Ингээд монгол руу мэдэл гэж буулгасан нь илүү дээр гэж үзлээ. Гэхдээ энэ оноолт ташаа байвал мэргэн Уншигчид маань залруулна биз ээ).
Ардчиллын амьдрах чадвартай улс төрийн загвар бий болгохын тулд иргэдийн улс төрийн мэдлийн тодорхой түвшин шаардлагатай. Хүмүүс нь өөрийгөө удирдах урлагт дөнгөж шинээр суралцаж буй шинээр бүрдсэн ардчилсан буюу ардчилж буй улсуудад иргэний мэдэл онцгой ач холбогдолтой юм. Гэхдээ ардчилсан институтууд хүний хэд хэдэн үе дамжин оршиж байсан тэдгээр орнуудад иргэдийн мэдэл хангалтгүй байгааг харуулсан олон тооны баримтуудтай тулгарч байна. Иргэдийн мэдлийн хязгаар нь түүнийг хөгжүүлэх шинэ арга замыг системтэйгээр эрэлхийлэх хэрэгцээ үүсэх хүртэл хангалттай хатуу тодорхойлогдсон байгаа. Ийм замын заримыг нь бид дор авч үзэх болно. Хэрэв бидний шинжилгээ үнэн болбол энэхүү шалгууруудыг иргэний мэдлийг зөвхөн хуучин ардчилсан орнуудад төдийгүй, энэхүү асуудал бүр ч их хурц байгаа шинээр мэндэлсэн ардчиллуудад ч хэрэглэж болох юм.
Эхлээд бид өөртөө хоёр суурь асуудал тавиад үзье. 1) Иргэнийг мэдэлтэй гэж үзэхийн тулд тэрбээр ямар ямар шалгуур хангасан байх ёстой вэ? 2) Ардчилсан орнуудад буюу аль нэг улс оронд энэхүү стандартыг хангаж чадах иргэд хангалттай олон байгаа юу ?
Эхний асуултад эрх баригчид улс төрчийн бодлогоо амжилттай хэрэгжүүлэхийн тулд чухамхүү “нийгмийн сайн сайхныг” харгалзах ёстой, мөн түүнчлэн энэхүү сайн сайханд хүрэх шаргуу эрмэлзэлтэй байх ёстой тухай уламжлалт маягаар ярьж эхэлнэ. Өөрөөр хэлбэл тэд “иргэний буянт үйлстэн” болох ёстой. Гэхдээ энд итгэл үнэмшилтэй ардчилагч дээр дурдсан үндэслэлүүдийг зөвшөөрөхийн зэрэгцээ шууд л татгалзаж эхлэх бөгөөд бид платон маягийн халамжлагчид, күнзийн түшмэдүүд, лениний тэргүүлэгч нам, технократууд буюу өөр ямар ч юм аль нэг элитийн эрх мэдэлтэй өөрсдөө тулгарна. Би энэхүү ардчилсан түдгэлзлийг зөвшөөрөхгүй, гэхдээ тэдэнтэй энд маргахгүй. Онцгой мэдлэг, буянт үйлс бүхий жижиг бүлгийн эрх мэдэл бол ёс суртахууны хувьд гүн гүнзгий үндэстэй бөгөөд түүхэн туршлагаар батлагдсан гэж би үзэж байна. (Энэ асуудлаарх миний санаа “Democracy and Its Critics” (New Haven: Yale University Press, 1989 номонд тусгагдсан байгаа).
Энэ сэдвийг ноцтойгоор авч үзэх шаардлагагүй бөгөөд ингэвэл бид анхлан томъёолсон сэдвээсээ хэт хазайх болно. Ингээд бидний ардчилсан гэж төсөөлж буй систем болон энэхүү систем доторхи “эрх баригчид” ба “иргэд” гэдэг нь ихээхэн хэмжээгээр харилцан солигдох нэр томъёо гэдгийг би нөхцөлт байдлаар гарган ирж байна. Өөр дурын системтэй адилаар ардчилсан системүүдэд ч гэсэн эрх баригчид улс төрийн мэдлийн тодорхой түвшинг эзэмшсэн, өөрөөр хэлбэл тэд удирдлагынхаа өмнө тулгарсан зорилгуудыг бүрэн ухамсарлаж, эдгээрийг амьдралд хэрэгжүүлэх явдлыг хангах талаар ажиллахад бэлэн байх ёстой гэж ухаалгаар үзэж болно.
Гэхдээ энэ томъёолол шууд л хэд хэдэн ноцтой асуудлыг хөндөөд эхэлнэ. Иргэд хэний тулд нийгмийн сайн сайхан байдалд хүрэхийг тэмүүлэх ёстой гэж ? (“Ашиг сонирхол” болон “сайн сайхан байдал” гэсэн ойлголтуудыг зааглаж болно, гэхдээ энэ бүтээлд би ингэж ялгахгүй).
Энэ асуултад өгөх хэвшмэл хариултыг бүдүүн тоймоор хоёр хувааж болох бөгөөд нэгдэхийг нь өргөн буюу сонгодог үзэл бодол, хоёрдахийг нь явцуу буюу элитийн шинэчлэгдсэн үзэл бодол гэж нөхцөлт байдлаар нэрлэж болно.
Тулгамдсан асуудлыг өргөн үзэл бодлын үүднээс бол иргэд өөрсдөө нэг хэсэг нь болж байдаг ямар нэг илүү том бүлэглэлийн сайн сайхны төлөө, тухайлбал: бүх нийтийн сайн сайхан, полис буюу хот улсын сайн сайхан, нийгмийн ашиг сонирхол, бүх нийтийн амар сайхан байдал, анги, улс орон, ард түмний гэх мэтчилэн ашиг сонирхлын төлөө тэмүүлэх ёстой гэж үздэг. Хэрэв энэ үзэл бодлыг орчин үеийн ардчилалд авч хэрэглэх юм бол дараах зураглал гарч ирнэ: сайн иргэн бол нийгмийн болон улс төрийн амьдралд чин сэтгэлийн ашиг сонирхолтой байна, тэрээр мөрийн хөтөлбөрийн баримт бичгүүд, нэр дэвшигчид, намуудын тухай их сайн мэдээлэлтэй байна, мөн тэрээр бусад иргэдийнхээ хамт нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд идэвхитэй оролцоно, бас тэр иргэн улс төрийн цуглаан гэх мэтэд оролцож, өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж, өгсөн саналаараа дамжуулан засгийн газрын бодлогод идэвхитэй нөлөө үзүүлнэ. Эдгээр бүх үйлдлүүдийн сэдэл нь мөнөөх л бүх нийтийн сайн сайхан байдал руу эрмэлзэх явдал болж байна.
Ардчилсан орнууд дахь иргэдийн тун өчүүхэн хэсэг нь л энэхүү төгс зураглалтай төстэй байдаг, үлдсэн олонхид нь ийм зүйл огт байхгүй гэдэг нь нэн тодорхой юм. Тэгвэл энэхүү зураглалыг өнөөдөр бид төгс загвар гэж үзэх ёстой юу ? Сонгодог бүдүүвчийг орчин үеийн ардчилсан орнуудад хэрэглэхэд тэр нь иргэн хүнийг ганцхан улс төрийн нэгжийн гишүүн гэж үздэг болохоор түүний зохиомол, амьдралаас хол шинж тэр дорхноо л харагддаг юм. Гэхдээ өнөөдөр иргэд хамт олон болон улс төрийн тоо томшгүй олон нэгжид орж болж байна. Орчин үеийн хүн төрөлх хотоосоо эхлээд бүх хүн төрөлхтнийг хүртэлх бүхий л утгаар иргэн болж чадаж байна. Сонгодог үзэл бодол нь чухам ямар бүлгийн сайн сайханд хүрэх гэж иргэн хүн эрмэлзэх ёстой вэ ? гэсэн асуултад хариу өгч чадахгүй байна. (Энэ асуудлыг миний “Dilemmas of Pluralist Democracy: The Public Good of Which Public?” in Peter Koslowski, ed., Individual Liberty and Democratic Decision-making (Tubingen: J.C.B. Mohr, 1987) бүтээлд тодорхой авч үзсэн).
Харин явцуу үзэл бодол нь бидний хувьч шинж чанарт илүү нийцдэг бөгөөд иргэн бүр өөрийнхөө хувийн ашиг сонирхолд таацуулан үйлдэх ёстой (энд “хувийн” гэдэг ойлголтод мань иргэнтэй шууд холбоо бүхий жишээлбэл, гэр бүл, найз нөхөд гэх мэтчилэн бусад хүмүүсийг оруулж болно) гэж үздэг. Энэхүү явцуу хандлагын олон төрлийн алинаар нь ч “нийгмийн сайн сайхан” гэдэг бол олонхийн эрх мэдлийн найдвартай зарчмын үндсэн дээр нэгдсэн тусгай тусгай хүмүүсийн хувийн сайн сайхны эгэл нийлбэр болно. (Энэ асуудлыг зохиомлоор хүндрүүлсэн гэж надад бодогддог юм. Ардчилсан орнуудад үүнийг шийдвэрлэх уламжлал нь ямагт олонхийн эрх мэдлийн зарчим байсан. Гэхдээ “олонхийн эрх мэдэл”-ийн зарчмын утга холбогдол ойлгомжгүй. Түүнийг тайлбарласан маш олон зөрчилтэй зүйл байдаг, бас хамгийн их ардчилсан орнууд энэхүү зарчмыг практикт олонхийн эрх мэдлийн зарчмаасаа илүүтэйгээр зөвшилцөлд хүрэх үйл явцад хэрэглэснээрээ ихээхэн өөрчилсөн юм.)
Орчин үеийн үзэл бодол нь олон талаар сонгодог байр суурийг илэрхийлж байна. Жишээлбэл тэр нь иргэд өөрийнхөө хамаарагдаж буй илүү өргөн хамтын нийгэмлэгийн байр суурийг хамгаалах, бэхжүүлэхийг эрмэлздэг, үүний тулд тэд өөрийн хувийн ашиг сонирхлыг хязгаарлаж чаддаг гэдэгтэй ямар ч байдлаар зөрчилддөггүй. Үнэхээр ч иргэд олонхи тохиолдолд чухам ингэж үйлддэгийг ажиглалт үзүүлж байна. Тэгээд ч одоо үед улс төрийн амьдрал хүмүүсийн хувь заяанд улам их нөлөө үзүүлэх болсноор тэд ч нийгмийн асуудалд анхаарч, нийгмийн амьдралд оролцох болсон байна.
Гэхдээ орчин үеийн явцуу үзэл бодлын дагуу иргэдэд тавьж буй шаардлага нэн ядмаг, үүнд харгалзах иргэний боловсрол бүр ч долоон дор, иргэний мэдэлд тавих саад тотгор үлэмж их болжээ. Энэ нь наад зах нь дараах гурван үндэслэлийн үүднээс шударга болно. Үүнд: 1) нийгмийн хувьд чухамхүү юу юу ашигтай гэдгээсээ илүү, иргэдэд өөрсдийнх нь ашиг, үр өгөөж тэдэнд хавьгүй илүү ойлгомжтой, 2) нийгмийн сайн сайхны нэрийн өмнөөс үйлдэх өдөөгч сэдлээс өөрийнхөө ашиг сонирхлын төлөө үйлдэх өдөөгч сэдэл нь илүү хүчтэй, 3) хэрэв иргэд нэгэнт хувийнхаа ашиг сонирхлыг ухамсарласан бол жам ёсны аминч үзэл нь эдгээр ашиг сонирлоо хангах талаар үйлдэл хийхэд тэднийг гарцаагүй түлхэх зэрэг болно.
Хэрэв энэхүү бүрэн ухаалаг үндэслэлүүдийг хүлээн авах юм бол нөгөөх иргэний мэдлийн асуудал маань ердөө л мэдлэгийн асуудал болж хувирна. Харин сонгодог үзэл бодол бол үүний эсрэгээр хувийн ашиг сонирхол бол иргэдийн үйлдлийн хувьд цорын ганц өдөөгч сэдэл болох учиргүй гэж үздэг. “Бүхний” ашиг сонирхолд хамгийн их нийцэж буй мэдлэг гэдэг бол нэг хэрэг, харин энэхүү мэдлэгт нийцүүлэн үйлдэл хийх нь огт өөр асуудал юм. Хэрэв зарим иргэд өөрийнх нь хувийн ашиг сонирхол нийт нийгмийн ашиг сонирхолтой зөлчилдөж байна гэж үзэх юм бол энэхүү нийгмийн ашиг сонирхлын дагуу ажиллах эрмэлзэл нь хүчтэй эвдэрнэ. Хүмүүсийн хувьд нийгмийн сайн сайхан байдал нь хувийнхаас хавьгүй илүү гэж үздэг тэр хүмүүс ч гэсэн иймэрхүү аялдах зан үйл нь хувийн ашиг сонирлын үйлдлээс ямагт маш их хүндрэлтэй байдгийг хүлээн зөвшөөрөхгүй байж чадахгүй юм.
Нийцсэн (адекват) иргэн
Ардчилсан орнуудын иргэдийн олонхи иргэний мэдлийн өндөр стандартад (асуудлыг сонгодог болон орчин үеийн утгаар ойлгоход) нийцдэг нь үнэн эсэх талаарх эргэлзээ цаг ямагт байсаар ирсэн юм. Гэхдээ ХХ зууны дунд үе хүртэл иргэдийн улс төрийн зан үйлийн тухай мэдээ баримт хэсэг бусаг байсан бөгөөд голдуу хувийн сэтгэгдэл дээр үндэслэгддэг байлаа. Хэдийгээр олон зохиогчид иргэний мэдэл дутагдалтайг заан хэлж байсан боловч тэдгээр нь энэхүү ажиглалтаа өргөн хэмжээний бодит судалгаагаар хэзээ ч баталж байгаагүй. (Жишээлбэл, Jose Ortega y Gassette, The Revolt of the Masses (London: Allen and Unwin, 1961 [1930] –ыг үзнэ үү).
Ойролцоогоор 1950-иад оноос эхлэн бүх ардчилсан орнуудад олон нийтийн санал бодлын асуулга, иргэний идэвхийн мониторинг байнга явуулах болсон юм. 40 гаруй жилийн туршид олж авсан өгөгдөхүүнээс үзэхэд иргэнийг боломжит аялдагч гэж үздэг сонгодог үзэл бодол, мөн иргэнийг идэвхитэй зохист (рационал) аминч үзэлтэн гэх орчин үеийн үзэл бодлын аль аль нь ардчилсан нийгмүүдийн дундаж иргэдийн зан үйлийг харуулж чадахгүй байна.
Хэдийгээр янз бүрийн ардчилсан орнуудын иргэдийн зан үйлд (энэ нь ялангуяа сонгуулийн зан үйлд онцгой хамаарна) тодорхой ялгаа байгаа ч гэсэн бидэнд байгаа өгөгдөхүүнүүд нь ямар ч дундаж иргэн төгс загварт ч, аль эсвэл өөр үзэл онолд ч (парадигм) нийцэхгүй байгааг харуулсаар байна. Тун өчүүхэн тооны иргэд л улс төрийг үнэхээрийн сонирхдог аж. Хэрэв санал өгөх тэдгээрийн оролцоог хасчих юм бол, өөрөөр хэлбэл сонгуулийн кампани идэвхитэй явуулдаг, улс төрийн ямар нэг намд ажилладаг, улс төрийн жагсаал, цуглаанд оролцох буюу улс төрийн ямар нэг байгууллагын гишүүн байж улс төрийн амьдралд оролцдог иргэдийн тоо бүр ч илүү цөөн болно гэж хэлж болно. (Жишээлбэл, Sydney Verba, Norman H. Nie, and Jae-on Kim, Participation and Political Equality: A Seven-Nation Comparison (Cambridge: Cambridge University Press, 1978), Table 3.2, “Political Participation in Seven Countries”, 58-59-ийн үзнэ үү).
Ийм хэдий боловч дундаж иргэн хүнд мэдээллийн бүхэл бүтэн урсгалууд нээлттэй байдаг бөгөөд тэрбээр улс төрийн асуудлууд болон сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг тун бага ойлгодог байна.
Эдгээр баримтуудыг ардчилсан орнууд дахь иргэдийн олонхи нь сайн иргэний “төгс загварт” нийцэхгүй мэт, түүгээр ч үл барам тэднийг үндэсний сонгуулийн кампанийн богинохон үеийг эс тооцвол яг иргэн гэж үздэггүй, үнэн хэрэг дээрээ тэд бүгдээрээ иргэн биш мэтээр тайлбарлахыг оролдож ирсэн. Энэ нь миний бодлоор илт нугалаа болно. Нарийн авч үзэх юм бол тэд үе үе иргэн болдог, өөрөөр хэлбэл тэд “хавсран ажилладаг” иргэн юм. Тэдний олонхийн хувьд улс төр бол амьдралынх утга учир биш, магадгүй энэ нь хэвийн зүйл юм биш үү ?
Одоо бидэнд буй социологийн мэдээллийг харгалзах юм бол “сайн иргэн”-ний тухай сонгодог болон орчин үеийн стандартууд нь орчин үеийн ертөнц дэх бодит иргэдийн үйлдэлд хэтэрхий хатуу хүрээ тогтоож өгсөн гэдэг дүгнэлтийг хийж болно. Иргэний зан үйлийн илүү зөөлөн стандарт ямар байж болох вэ ? Одоо тэгээд “сайн иргэн”-ий тухай биш, харин “хэвийн”, буюу “нийцсэн” иргэний тухай ярих гээд үзье л дээ. “Хэвийн” иргэн гэж юу вэ ? Хэвийн нийцсэн иргэн гэдгийг өөрийнх нь хувийн ашиг сонирхолд юу юу нийцэж байгаа, энэхүү ашиг сонирхлоо хамгаас илүүтэй хангах улс төрийн ямар сонголт хийх талаарх наад захын хангалттай мэдээлэлтэй хүн гэж үзэхээр тохиръё. Мөн түүнчлэн энэхүү иргэн өөрийнхөө ашиг сонирхолд нийцүүлэн үйлдэл хийх хангалттай хүчтэй өдөөгч шалтгаантай гэж тохиръё.
Энд ч гэсэн ардчиллын талынхныг тун таагүй баримт хүлээж байдаг ба практик дээр иргэдийн олонхи нь энэхүү нийцсэн иргэний багасгасан стандартад ч нийцдэггүй юм. Түүнээс гадна иргэний мэдлийн түвшинг дээшлүүлэх асуудал нь шинээр бүрэлдсэн ардчилалд төдийгүй, ардчилсан институтууд олон жилийн турш оршиж, өнөөг хүртэл тэрхүү системийн хөгжил дууссан гэж үзэж байсан улсуудад ч тохиолддог юм. Гэхдээ бид ардчиллыг жинхнээр нь хөгжүүлэхийг үнэхээр эрмэлзэж байгаа, иймээс бид иргэний мэдлийг бодитойгоор дээшлүүлэх арга зам хайх ёстой.
Нөхцөлт шийдвэр
Ардчилсан орнуудад иргэдийн мэдлийн түвшинг дээшлүүлэх асуудлыг нөхцөлт байдлаар дараах утгаар шийдвэрлэхийг санал болгож болох юм. Үүнд: Иргэдэд улс төрийн бичиг үсгийн доод шат маягтай баталгаажуулсан мэдлэгийн наад захын зайлшгүй түвшинг хангаж өгнө. Тэдгээрийн ойлгох асуудлын түвшинг масс-медиагаар дамжуулан хүрэлцээтэй, найдвартай, хямд мэдээллээр хангах аргаар байнга дээшлүүлнэ. Ийм мэдээлэл байснаар иргэний албан тушаал эзлэхээр тэмүүлж буй улс төрийн намуудын өрсөлдөөнийг хангана.
Нэр дэвшигчид сонгогчдын саналын төлөө өрсөлдөхдөө иргэдийг мэдээллээр хангах ёстой. Энэхүү мэдээллийн үндсэн дээр иргэд улс төр, намууд болон тэдгээрээс нэр дэвшигчдийн дэвшүүлж буй хөтөлбөр, саналын талаар, түүнчлэн эдгээр намын манлайлагчдад итгэл хүлээлгэж болох эсэх, тэд хэр зэрэг шударга, ажил хэргээ мэдэж байгаа талаар ухамсартай сонголт хийж чадахуйц байх ёстой. Иргэд ийм хэмжээний мэдээлэлтэй болохоор дараагийн сонгуулийн босгон дээр улс төрчид буюу намуудаас үйл ажиллагааных нь тайланг шаардаж чаддаг байна. Улс төрийн зүтгэлтнүүд үйл ажиллагаагаа тайлагнах учраас сонгуулийн өмнөх амлалтаа амьдралд хэрэгжүүлэхийг эрмэлзэх болно.
(Нийт ардчилсан орнууд дахь институт болон үйл явцад тохирох эмпирик зураглалыг би олж чадахгүй. Энэхүү товч, мэдээж бүрэн биш зураглалыг би өгөхдөө АНУ-ын дахь сонгогчдын зан үйлийн хэд хэдэн зохих талуудад хийсэн Вениамин Пейжийн ултай шинжилгээг ашигласан юм. (Benjamin I. Page): Choices and Echoes in Presidential Elections: Rational Man and Electoral Democracy (Chicago: University of Chicago Press, 1978); мөн Алан Вэрийн (Alan Ware) харьцуулсан өргөн шинжилгээг үз. (Alan Ware) Citizens, Parties, and the State: A Reappraisal (Princeton: Princeton University Press, 1987).
Энэ бүдүүвч олон талаар бодит байдалтай нийцэж байгааг үгүйсгэж болохгүй юм. Үүнийг богино хугацааны гэхээсээ удаан хугацааны алслалт дахь улс төрийн бодит байдлыг дүрслэхэд илүүтэй хэрэглэж болно. Сонгуулиудын хоорондын богино хугацаанд болохоор сонголтын зан үйлийн хамгийн санамсаргүй загварууд голдуу үйлчилдэг бөгөөд энд ухамсартай сонголт огтхон ч гол үүрэгтэй байдаггүй юм. Хэрэв бид хэд хэдэн сонгуулийг багтаасан урт үеийг аваад үзэх юм бол эсвэл сонгогчдын зан үйлийн хадгалагдан буй загвар, эсвэл улс төрийн бодлого, манлайлагчдын хөтөлбөрийг өөрчлөхөд хүргэдэг олон нийтийн санал бодлын ихээхэн өөрчлөлтийг олж харах болно.
Сонгогчдын хийж буй сонголт нь улс төрчдийн талаарх байгаа мэдээлэл дээр дандаа үндэслэгддэг гэж үзвэл буруу болно. Гэхдээ сонгууль бол засгийн эрхэнд буй улс төрийн намууд, тэдгээрийн манлайлагчдын бодлогын талаарх сонгогчдын үзэл бодол эрс хурцаддаг тийм үе юм. Ажил хэрэг муу байгаа, үүнд Засгийн газрыг буруутгах эсэхээ тодорхойлохын тулд намын бодлогын тухай дэлгэрэнгүй, нарийн мэдээлэл сонгогчдод хэрэггүй юм. Улс төрийн тоглолтын дүрэм нь сонгогчдын иймэрхүү зан үйлд манлайлагчид хариулахад бэлэн байх ёстойг сануулж байна.
(Ian Budge и Richard I. Hofferbert нар Hans-Dieter Klingemann, Francois Petry, Torbjorn Bergman, Hans Keman и Kaare Strom нартай хамтран дайны дараах үеийн ардчилсан 13 улсын намын мандат, засгийн газрын үйлдлийг системтэйгээр судалж саяхан дууссан бөгөөд энэхүү судалгааны урьдчилсан хэвлэгдээгүй үр дүнг зохиогчид нь надыг судал гэж дуртайяа өгсөн юм. Дайны дараах үеийн эдгээр 13 орон дахь Засгийн газар бүрдэхэд нөлөөлсөн бүх намуудын сонгуулийн хөтөлбөрт хийсэн тэдний шинжилгээнээс үзэхэд эрх мэдэлд хүрмэгцээ намууд сонгуулийн өмнөх амлалтаа голдуу биелүүлдэг байна. Харин John D. Huber и G. Bingham Powell, Jr. нар 70-аад оны төгсгөл 80-аад оны эхэн үеийн 12 орны 38 Засгийн газар дахь засгийн газрын байр суурь, нөлөө бүхий эвслийн тунхагласан байр суурь болон сонгууль дээр иргэдийн хүсэж байсан зүйлсийн хооронд ихээхэн нийцэл байгааг олсон байна. Гэхдээ парламент дахь суудал болон өгсөн саналын тоо нэн ач холбогдолтой байдаг олон намт системүүдэд энэхүү харьцаа нь нэг нам буюу намын эвсэл голдуу ялж байдаг мажоритар хяналттай системүүдээс илүү тод илэрч байжээ. Жишээлбэл Автрали. “Bringing About Correspondence Between Citizens and Policy-Makers: A Test of Two Visions of Liberal Democracy” ( Энэ илтгэлийг Нийгмийн шинжлэх ухааны Мидвестийн холбооны жил тутмын хуралдаан дээр 1992 онд танилцуулсан юм. Чикаго, Иллинойс, 1992 оны 4 дүгээр сар).
Дунд хугацааны алслалтад бол хэрэв сонгогчид улс төрийн манлайлагчид ба засгийн газрын үйл ажиллагаанд ямар нэг хэмжээгээр сэтгэл хангалуун байвал тэд голдуу үлддэг, харин сэтгэл хангалуун бус байвал манлайлагчид ба засгийн газар солигддог. Хэрэв сонгуулийн хэд хэдэн кампанийг багтаасан үеийг авч үзэх юм бол сонгогчдын олонхийн тодорхой сонголттой зөрчилдөх ахул улс төрийн манлайлагчид, засгийн газар тэсэн үлдэж чаддаггүй.
Хэрэв иргэний мэдэлтэй холбоо бүхий асуудлуудыг шийдвэрлэх уламжлалт аргууд нь өнгөрсөн үеүдэд амжилттай үйлчилж байснаа сүүлийн жилүүдийн үйл явдлууд тэдгээрийн амьдрах чадварыг эргэлзээтэй болгож байна. Энд: 1) нийгмийн амьдралын цар хүрээ өөрчлөгдсөн, 2) нийгмийн амьдрал улам бүр нарийн нийлмэл болж байгаа, 3) холбоо харилцааны технологид өөрчлөлт гарсан гэсэн гурван шалтгаан нөлөөлж байна.
I. Нийгмийн амьдралын цар хүрээнд гарсан өөрчлөлт
Хүмүүсийн амьдралд нөлөөлөх шийдвэрүүд нь улам их, асар олон хүн амьдарч буй улам их том газар нутагтай холбогдон гарч байна. Ардчилсан орнуудын иргэд өөрсдөөс нь маш хол зайнаас гаргаж байгаа шийдвэрт нөлөөлөхийн тулд босоо чиглэлд эрх мэдлээ төлөөлөн шилжүүлэх системийг цаг ямагт шаарддаг. Заримдаа Европын Хамтын Нийгэмлэг бүрэлдэж, улмаар түүний хил хязгаар өргөжсөн шиг шинэ, илүү томоохон холбоо байгуулахыг шаарддаг.
Гэхдээ эндээс аль нэгэн засгийн газар шийдвэр гаргах эрхтэй газар нутгийг өргөтгөх нь түгээмэл бөгөөд бүхэнд тохирох дүрэм журам гэж үзэж болохгүй юм. Үүний эсрэг хандлагын жишээ нь Зөвлөлт Холбоот Улс болон Югославын төвлөрсөн системийн задралыг дагалдсан эмгэнэлт үйл явдлуудыг ярихгүй юмаа гэхэд Италид бүс нутгийн засгийн газруудыг байгуулж, Бельги болон Францад нутгийн өөрөө удирдах ёсны үүрэг өсөн нэмэгдэж, Квебек болон Шотландад тусгаар тогтнолын хөдөлгөөн бэхжиж байгаа явдлууд болно.
Засгийн газар өөрийнхөө нутаг дэвсгэрийн гадна ажиллаж буй улс төрийн хүчнүүдэд ноцтой нөлөөлөл үзүүлж чадахгүй байх нь олонтаа бөгөөд үүнчлэн эсрэгээрээ өөрийг нь сонгосон иргэдийн амьдралд иймэрхүү нөлөөлөл үзүүлж байдагт гол асуудал оршино. Энэ тохиолдолд цорын ганц боломжит шийдвэр нь том газар нутагт нөлөөлөл үзүүлэх ямар нэг илүү том улс төрийн институтэд бүрэн эрхээ шилжүүлэх явдал болох бөгөөд энэ нь уламжлалт утгаарх газар нутгийн засгийн газар ч байж болно, өөр ямар нэг гэрээ хэлэлцээгээр холбогдсон засгийн газруудын холбоо ч байж болно.
II. Нийгмийн амьдрал улам бүр нарийн нийлмэл болж байгаа нь
Хүн амын боловсролын түвшингийн өсөлт (улмаар илүү нарийн нийлмэл улс төрийн асуудлуудын учир начрыг олох иргэдийн чадвар ч гэсэн болно) нь бүх ардчилсан орнуудад хэвшмэл үзэгдэл болж байгаа юм. Ирээдүйд ч энэ хандлага хадгалагдана гэж хүлээж болно байх. Харамсалтай нь үүнийг зэрэгцээгээр улс төрийн амьдралын загварууд ч гэсэн үлэмж нарийсаж, түүний дээрээс иргэдийн өсч буй боловсролын түвшин улс төрийн бүхий л олон янз байдлын учрыг олоход хангалттай тус нэмэр болж чадахааргүй болтлоо нарийссан гэдгийг хүлээн зөвшөөрбөл зохино.
Улс төрийн амьдралыг ойлгох явдал нь нийгмийн амьдралын асуудлууд бүхэлдээ улам бүр өсөн нэмэгдэх нарийн нийлмэл шинжтэй болсны улмаас ихээхэн хүндрэлтэй болж байна. Өсөн нэмэгдэх (буюу буурах) нарийн нийлмэл байдал гэдэгт чухам юу ойлгож байгаагаа нэгэн утгатайгаар томъёолох нь ихээхэн хүндрэлтэй хэдий ч тулгамдсан асуудлуудын иж бүрдэл шинж нь түүнийг бүрдүүлэгч хувьсагчдын тооны өсөлттэй адилаар өсч байна гэсэн анхдагч үндэслэл (постулат) гаргаж болох юм.
Нарийн нийлмэл байдалд нөлөөлөгч хүчин зүйлүүд дээр иргэд хувьсагчдын ач холбогдлын зэрэг болон тэдгээрийн тархалтын хүрээг үнэлж дүгнэх чадваргүй гэдгийг нэмэн оруулах хэрэгтэй. Сүүлийн тавин жилийн туршид бүхий л ардчилсан орнуудад улс төрийн янз бүрийн асуудлууд нь нөхцөл байдлын өрнөлтөд маш олон хувьсагчийн зэрэгцсэн нөлөөллийг хэн ч үнэлэн дүгнэх чадваргүй болтол нарийн нийлмэл болсон гэдгийг дурдвал миний нотлох гэж оролдоод байгаагаас хавьгүй илүү тодорхой болно байх.
Иймээс ойлголтын нарийн нийлмэл байдал (когнитив нарийн нийлмэл байдал) нь зөвхөн анхаарвал зохих тулгамдсан асуудлуудын тоо хэмжээ өссөнөөс төдийгүй, улс төрийн асуудлууд болон бүхэлдээ засгийн газрын бодлогын дотоод нарийн нийлмэл байдал улам бүр ихсэж байгаагийн үр дагавар болон гарч ирж байгаа юм. Гадаад бодлого, хөдөө аж ахуй, эрүүлийг хамгаалах, ядуурлын асуудлууд, эдийн засгийн өсөлт болон тогтворжилтын асуудлууд, татвар, цагаачлал гэхчлэн улс төрийн ямар ч салбарыг бид авч үзлээ гэсэн хамгийн мэдээлэлжсэн, хамгийн сайн бэлтгэгдсэн иргэд хүртэл учрыг нь олж хүчрэхээргүй асар олон хувьсагчдын цуглуулгатай тулгарна.
Эдгээр салбар тус бүр нь эргээд улс төрийн бусад өвөрмөц асар олон чиглэлтэй холбогдох бөгөөд эдгээр нь ч гэсэн хангалттай олон талтай, нарийн нийлмэл байна. Улс төрийн шийдвэр гаргахад нөлөөлөгч хүчин зүйлүүдийн олон янз байдал нь өргөн салбарт ч (жишээлбэл, гадаад бодлого), явцуу хүрээнд хамаарах салбарт ч (жишээлбэл, гадаадын эдийн засгийн тусламж) эдгээр бүх чиглэлүүдийг бие биенээс нь үл хамааруулан авч үзнэ гэсэн хэрэг болно. Ингээд ирэхлээр улс төрийн шийдвэрийг хангалттай өгөгдөхүүнгүйгээр голчлон гаргадаг тохиролцоонд үнэлгээ өгөх явдал гэж үзэж болно. Ухаандаа жишээлбэл, хэрэглээгий нь үлэмж багасгасан, түүний хамт хүрээлэн буй орчны ашиг сонирхлыг хангасан бензин ямар үнэтэй байх вэ ?
Улс төрийн амдралын нарийн нийлмэл байдал нь энэхүү асуудлуудын хүрээнд экспертүүд жирийн иргэдээс илүү мэдэлгүй, заримдаа дутуу мэдэлтэй байх явдлыг улам их төрүүлж байна. Ийм хачин утгагүй байдал нь экспертүүдийн суурь мөн чанар анхнаасаа ерөнхий асуудлаарх үнэлэлт дүгнэлт хийхийг үгүйсгэдэг, ийм учраас тэд хэсэгчилсэн асуудлуудад үнэлгээ өгөх чадвартай хэдий ч асуудлыг өргөнөөр харах явдал байдаггүй. Экспертийн бүхнийг хамарсан дүгнэлтүүд нь түүний нарийн мэргэжлийн үр дагаврыг цаг ямаг дагуулж байдаг. Тэдний аль нэгэн загвар буюу аргуудыг зөвхөн хязгаарлагдмал хүрээнд туршсан байдаг атал тэдгээрийг амьдралын бүхий л тохиолдолд хэрэглэж болно гэсэн үнэнхүү итгэл үнэмшил тэднийг хөтөлж байдаг юм.
Экспертүүд өөрсдийнх нь дүн шинжилгээнд үзэл суртлынх нь үйчлэл хэр зэрэг нөлөөлж байгааг үл харгалзан хамгийн нарийн нийлмэл үзэгдлийг хүртэл өөрийнхөө онолын хүрээнд татан оруулахыг цаг ямагт оролдож байдаг. Тэд өөрсдийнхөө хийсэн экспертизийн зааг хязгаарыг хүлээн зөвшөөрдөггүй юм.
Экспертүүд өөрийнхөө явцуу салбарын гадна бол ажил хэргийг голдуу биднээс дор ойлгодог гэдгийг ухамсарлан ойлгох нь бидний олонхид таатай байж болох авч харамсалтай нь ганц энэ нь бидний асуудлаа шийдвэрлэхэд тус болж чадахгүй юм.
III. Харилцааны (коммуникаци) технологид гарсан өөрчлөлт
Хөгжингүй орнууд дахь харилцааны нийгэм-техникийн хүрээ хязгаар ХХ зууны явцад асар их өөрчлөлтөд орсон гэдэг нь хэн бүхэнд тодорхой. Нийлмэлийн бүх түвшний улс төрийн мэдээллийн цар хэмжээ хүчтэй өсч, харин түүний өртөг багассан. Ийм маягаар эдүгээ улс төрийн асуудлаарх мэдээлэл хэзээ ч байгаагүй хүрэлцээтэй болжээ. Жорж Орвел-ын “1984” номондоо өгүүлсэн бүрхэг зөгнөл биелсэнгүй. (Дашрамд дурдахад энэ алдарт номыг саявтархан монгол хэлнээ орчуулсан байгаа- Орч- Д.Г).
Харилцааны технологид гарсан өөрчлөлт нь бүх нийтийн, төвлөрсөн хяналтад хүргэсэнгүй. Харин ч технологи урвуугаар нөлөөлж, 1991 онд Зөвлөлт Холбоот Улсад төрийн эргэлт хийх гэсэн оролдлогын үеэр факсын аппарат байсны ачаар ардчилагчид ялахад ихээхэн тус болсон байна.
Мэдээллийн асар их хэмжээ илүү мэдэл буюу ойлголтын илүү өндөр түвшинг бий болгосон гэж хараахан хэлж болохгүй юм. Бидний үзсэнчлэн нийгмийн амьдралын цар хүрээ, түүний нарийн нийлмэл байдал, түүчлэн мэдээллийн цар хэмжээ зэрэг нь иргэдийн боломжийн түрүүлсэн өсөлтийг шаардаж байна.
Харилцааны технологид гарсан өөрчлөлтүүд нь Орвел-ын дүрсэлсэн Том Ахын түгээмэл засаглалд хүргээгүй хэдий ч энэ боломж хараахан алга болоогүй, учир нь шинэ технологийн боломжийг хөгжилд ч ашиглаж болно, мөн дундаж иргэний мэдлийг дарахад ч ашиглаж болно. Харамсалтай нь иргэний мэдлийг дээшлүүлэх гэсэн шинэ технологийн боломжийг гүйцэд ашиглаагүй байгаа гэдгийг тэмдэглэвэл зохино.
Өөрчлөлтийн үр дагавар
Улс төрийн шийдвэрийн цар хэмжээ болон нарийн нийлмэл байдлын зэрэг, түүнчлэн харилцааны технологид гарсан өөрчлөлт нь иргэний мэдэлд хэд хэдэн үр дагавар бий болгожээ.
1. Онолын эрэгцүүллийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээ
Урьд гаргасан шийдвэрийн үр дагавар эдүгээ шууд нөлөө үзүүлэх болж байна. Жишээлбэл, Токиод гаргасан шийдвэрээр өрсөлдөх чадвар илүүтэй шинэ автомашин үйлдвэрлэсэн нь Турин, Детройт дахь бусад маркийн машинуудыг гүйлгээгүй болгож, эдгээр фирмийн автомашин үйлдвэрлэл дэх ажлын байр цөөрсөн үр дагаварт хүргэсэн.
Гэхдээ үйл явдалд нөлөө үзүүлэх буюу тэдгээрийн үр дагаврыг сулруулах гэж эрмэлзсэн улс төрийн бодлогын тухай дүгнэлт хийх үед хувийн туршлага бараг тус болдоггүй. Цаг хугацаа, орон зайгаар тусгаарлагдсан үйл явдлуудын хоорондын холбоо харилцааны тухай мэдэл бүхий дүгнэлт хийхэд шууд туршлага хангалтгүй юм.
Тэгэхлээр иргэд хувийнх нь туршлагад байхгүй найдвартай бөгөөд таарах мэдээллийг олж, үнэлж дүгнэх ёстой болж байна. Иргэд нийгмийн асуудлуудаар үнэлэлт дүгнэлт өгөхийн тулд өөрсдийнхөө хувийн туршлагад цаашид найдах ёсгүй бөгөөд учир нь тэд өөрийнхөө үнэлэлт дүгнэлтийг хийсвэрлэл-онолын байгуулалтад үндэслэн хийх ёстой болж байна.
Ингэснээр иймэрхүү төрлийн мэдээллийн үнэ цэнэ түүнийг дундаж иргэн олж авахад ахиад л хүндрэл гарах тэр хэмжээгээр өсөх болно. Иргэдийг найдвартай бөгөөд нийцтэй мэдээллээр хангаж чадахуйц төрийн институт байгуулж болох уу ? Үүний тулд харилцааны шинэ технологи шаардагдана гэж бодож байна.
Хэрэв ийм институт байгуулагдвал тэр нь улс төрийн болон мэдээллийн элитүүдээс дундаж иргэнд харьцангуйгаар нөлөөлөх явдлыг хүчтэй болгох бус уу ? Энэ асуултад хариулт байхгүй юм. Ямар ч байлаа гэсэн ардчилсан орнуудын социологичдын судалгаанд энэ асуудалд одоо байгаагаас илүү их анхаарал хандуулах ёстой.
2. Аминч үзэл (эгоизм), хамтач үзэл (альтруизм) болон ашиг сонирхлын зөрчил.
Улс төрийн нэгжийн хүн ам болон газар нутаг өсөхийн хэрээр томрон буй улс төрийн нийтлэгийн иргэдэд “иргэний сайн үйл” байх магадлал эрс буурах зэрэг харилцан хамаарал бүхий нэлээд өөрчлөлтүүд гарч байгаа. (Энэ бүлэгт авч үзсэн асуудлуудыг миний Dilemmas of Pluralist Democracy (New Haven: Yale University Press, 1982), 143-48 бүтээлд тодорхой авч үзсэн байгаа)
Нэгдүгээрт хамтын нийгэмлэг хэчнээн том байх тусам түүнд дотоод зөрчил байх магадлал ихэснэ. Улмаар тэр хамтын нийгэмлэгт иргэдийн зөрчил үүсэх илүү их магадлалтай.
Түүнээс гадна хамтын нийгэмлэгийн гишүүдийн тоо өсөхийн хэрээр тэдний “нийгмийн сайн сайхан байдал”-ын тухай ойлголт улам бүр онолын шинжтэй болох нь гарцаагүй юм. Дурын иргэний хувьд нийт иргэдийг мэдэх явдал улам улам хүндрэл бэрхшээлтэй болно. Тодорхой түвшнээс эхлээд л, ухаандаа НАТО болон ЕЭС зэрэг үндэстэн дамжсан холбоодыг ярьдаггүй юмаа гэхэд энэ нь огтоос боломжгүй зүйл юм.
Ийм учраас “хамтын нийгэмлэг” нь тодорхой нөхцөлд хүмүүсийн хоорондын ямар нэг нөхөрсөг харилцааны тухай хөндөхгүй байлаа гэхэд нэг нэгнээ биечлэн таньдаг хүмүүсийн бүлэг байхаа больдог. Энэхүү хамтын нийгэмлэг нь анги, үндэстэн, угсаатны бүлэг, улс орон гэж нэрлэгдэх хийсвэр дэд бүлгүүдээс голчлон тогтох болдог ба зарим үед түүнийг хүн төрөлхтөн гэж нэрлэж ч болдог. Иргэн хүн ийм асар нарийн бүтцэд орж буй хүмүүсийн ашиг сонирхлыг хэрхэн үнэлж дүгнэх вэ ?
Зарим нь нийгмийн сайн сайхан байдлыг гүн ухаан болон нийгмийн хийсвэр онолын тусламжтайгаар харуулахыг оролддог. Үүний эсрэг үзэл нь нийгмийн алив бусад гишүүдийн ашиг сонирхол нь миний өөрийн ашиг сонирхолтой бүрэн нийцэж (эсвэл бүрэн зөрчилдөж) буй гэсэн гэнэн үндэслэлээр илэрхийлэгдэнэ. Мөн “нийгмийн ашиг сонирхол” гэсэн ойлголтын мөн чанарыг огтоос бодохгүй байж ч бас болно.
Ийм маягаар хамтын нийгэмлэгт орж буй хүмүүсийн тоо өсөхийн хэрээр нийтлэг ашиг сонирхол буюу нийгмийн сайн сайхан байдал гэж юу юм гэдэг тухай төсөөлөл нь шууд туршлагаас улам бүр бага хамаарах болж, харин хийсвэр санаа бодол, эрэгцүүллээс улам их хамаарах болж байна.
Түүнээс гадна цаг хугацаа өнгөрөх тутам нийгмийн сайн сайхан байдал болон хувь хүний буюу тодорхой бүлгийн шууд ашиг сонирхлын хоорондын ялгааны тухай төсөөлөл нь өөрөө улс төрийн амьдралд нөлөөлөгч хүчин зүйл болон хувирч байна. Үүний үр дүнд аминч зөн билэг нь илүү өргөн хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд нийгмийн сайн сайхан байдалд хүрэх гэсэн иргэдийн эрмэлзлийн замд байнга саад болдог байна.
Дашрамд дурдахад иргэний сайн үйлийн тухай төсөөлөл нь иргэдээс улам их хамтач үзэл шаарддаг юм. Хэдийгээр иргэний сайн үйлийн тухай ойлголт цаг хугацааны хувьд өөрчлөгдөж, хэзээ ч нарийн шалгууртай байгаагүй боловч Аристотелиос эхлээд өнөөг хүртэл энэ сэдвээр туурвигчид бусад хүний хувьд шударга байх гэдэг нь бусдыг хүндэтгэх, ойлголцол болох зан үйлийн тодорхой дүрэм журам, нийгмийн хэм хэмжээг хатуу мөрдөхөөр дамжин хувь хүнд хөгжсөн байх ёстойг заан хэлж байсан бөгөөд эдгээрт хайр, нөхөрлөл, найрсаг амьдрах, харилцан холбоотой байх зэргээр дамжин хүрдэг аж.
Бусдыг хүндэтгэх нь өөрийгөө бусдын оронд тавьж, ертөнцийг тэр хүний нүдээр харна гэсэн хэрэг болно. Хүн бусдыг хүндэтгэх мэдрэмжээ хөгжүүлснээр өөрийн аминч үзлийг сөрөн зогсох хүчтэй болох бөгөөд түүний иргэний сайн үйлс нь хувийн ашиг сонирхлын тухай төсөөллөөс нь ч илүү хүчтэй болдог. Гэхдээ иймэрхүү мэдрэмж нь бүх гишүүд нь шууд хүмүүн харилцаа бүхий харьцангуй бага нийтлэгийн хүрээнд буюу өөрөөр хэлбэл зөвхөн жижиг бүлэгт л бий болдог байна. Ийнхүү томоохон хэмжээтэй шинэ болон шинэлэг нийтлэгүүд нь иргэдийн сайн үйлсийг ухамсартай түвшинд ч (когнитив), сэтгэл хөдлөлийн түвшинд ч хөгжих боломж олгодоггүй байна.
3. Шүүмжлэл маргаан хийгээд эрэгцүүлэл сэтгэлгээ
Улс төрийн холбоод өргөөшөө өсөхийн хэрээр тухайн иргэн шууд нүүр тулсан харилцаатай иргэдийн эзлэх хувь гарцаагүй багасдаг. Нийгмийн асуудлуудын мөн чанар нарийсахтай холбогдон дундаж иргэдийн бүлгийн өөрийгөө боловсруулан хүрч болох мэдлийн түвшин үлэмж буурдаг. Учир нь эдгээр иргэд цэгцтэй мэдээллээр өөрөө өөрийгөө хангаж, түүнийг шинжлэн дүгнэж, зөв гаргалгаа хийж чадахгүй юм.
Ийм учраас хэрэв бид хүмүүсийн ухамсарт зонхилон буй үзэл бодлыг бэхжүүлэх төдий биш, харин иргэдийн мэдлийн түвшинг өргөхийг хүсвэл экспертүүдийн оролцоо зайлшгүй чухал юм. Миний бодлоор орчин үеийн ардчилсан орнуудад оршин буй институтын системүүд энд ахиад л тохирохгүй юм.
4. Төлөөлөгчидтэй тогтоосон холбоо
Түүнчлэн улс төрийн холбоодын цар хэмжээ өсөхийн хэрээр өөрсдийн сонгосон төлөөлөгчидтэй шууд нүүр тулан харьцаж чадах (эсвэл телевизийн хөтөлбөрөөр дамжин харилцах) иргэдийн тоо биет байдлаар, чингэхдээ гол төлөв цаг хугацаа хангалтгүйгээс хязгаарлагдмал байдаг нь ойлгомжтой билээ.
Нөгөө талаас орчин үеийн технологи нь сонгогдсон төлөөлөгчид сонгогчдоосоо алс байгаатай холбогдон урьд нь үүсдэг байсан харилцааны бэрхшээлийг үгүй болгосон юм. Үүнээс гадна нэлээд асуудлын талаарх олонхи хүмүүсийн үзэл бодол давхцдаг, олон нийтийн санал бодлын шинжлэх ухааны үндэстэй санал асуулгууд олон янзийн үзэл бодлыг илэрхийлдэг, тэдгээрийн алийг нь дэмжиж байгаа түвшинг тодорхойлж болдог гэдгийг харгалзах юм бол иргэн хүн өөрийн сонгосон төлөөлөгчтэй шууд харилцах явдал заавал шаардлагатай биш юм.
Гэхдээ эдгээр ололт амжилт нь шийдвэрлэж байгаагаасаа илүү олон шинэ асуудлыг үүсгэж байна. Олон нийтийн санал бодлын асуулгад өгөх хариулт нь сайтар бодож тунгаагаагүй, хариулт нь голчлон нэг хэвийн байдаг учраас тэдгээр нь иргэдийн сэтгэлгээ, эргэлзээ болон хувилбаруудыг дэнслэх явдлыг бүрэн орлож чаддаггүй болно. Түүнээс гадна харилцааны орчин үеийн технологи нь манлайлагчдаас иргэд гэсэн ганцхан чиглэлийн харилцааны боломжийг хүчтэй болгож, урвуу харилцааг сулруулдаг байна. Уг нь иргэд нь манлайлагчдаа хянах ёстой атал энэ нь манлайлагчдад иргэдээ хянах нэмэлт боломжийг олгож байна.
5. Итгэл хүлээсэн орлуулагчдын (суррогат) асуудал
Эдгээр асуудлуудын алинаар нь ч мэдэл бүхий дүгнэлт гаргах хангалттай мэдлэг бүхий хүн гэж огт байхгүй юм. Ийм учраас олонхи асуудлуудаар дүгнэлт хийхийн тулд иргэд өөрсдийн итгэж буй дүн задлан шинжилгээ орлуулагчдад тулгуурлах ёстой болно. Энэ нь зөвхөн дундаж иргэн төдийгүй, мөн сайн мэдээлэлтэй судлаачид болон экспертүүдэд ч хамаарах бөгөөд тэд үнэн болон эрхэмлэлийн талаарх өөрийнхөө дүгнэлтийг гаргаж байдаг, мөн өөрийгөө мэргэжилтэн гэж мэдэрч буй тэр салбарын асуудлыг хөндөж байлаа ч гэсэн ихэнхи тохиолдолд хүн мэргэжил нэгтнүүдийнхээ дүгнэлтэд тулгуурладаг юм. Энэ үед итгэл хүлээсэн оруулагчид нь заавал энэхүү итгэлд тохирсон байх албагүй. Тунгаагаад үзвээс иргэдийн мэдлийн тодорхой түвшин нь иймэрхүү суррогатуудад зүгээр л нэг итгэхээс илүү зүйлийг иргэдээс шаарддаг бололтой. Өөрөөр хэлбэл, иргэд үнэхээр итгэл хүлээлгэх буюу эсвэл итгэл эс хүлээлгэх орлуулагчдыг ялгаж чаддаг байх ёстой.
Хэрэв иргэд үнэлгээний найдвартай шалгуурыг олох юм бол дээр дурдсан шалтгааны улмаас иргэний мэдэлд хүрэх замд учрах олон саад бэрхшээл хавьгүй хөнгөн болно. Улс төрийн үйл явдлыг иргэд дамжуулан хүлээж авдаг хамгийн чухал хоёр суррогат бол улс төрийн манлайлагчид болон улс төрийн намууд болно.
Хэрэв иргэн хүн улс төрийн өвөрмөц олон асуудлуудын талаар өөрийнхөө хувийн дүгнэлтийг гаргах хангалттай мэдээлэл буюу мэдэл байхгүй гэж мэдрээгүй бол тэрээ голдуу тодорхой намаас нэр дэвшигчдэд найдаж, түүнд иргэдийн өргөн хүрээний ашиг сонирхлоо илэрхийлэх эрхийг олгодог.
Удирдлага, бодлого болон сонгогчдын залгамж шинжтэй холбоотойгоор улс төрийн намуудыг олонхи сонгогчид итгэл бүрэн хүлээж болох орлуулагч (суррогат) гэж хүлээн авдаг. Түүнчлэн улс төрийн ихээхэн үйлс бүтээсэн нэр дэвшигч энэхүү үүргийг гүйцэтгэж болдог. Хэрэв нам нь сул, сонгогчдод тодорхойгүй олон нэр дэвшигч, үйл ажиллагаагаа өрнүүлэх гэж буй энэ салбартаа туршлага байхгүй, улс төрийн амьдралд оролцох гэсэн шинэчүүл сонгуульд оролцох аваас энэ нь сонгогчдоос иргэдийн мэдлийн хавьгүй илүү өндөр түвшинг шаардана. Ардчилсан дэглэмтэй нэлээд орны хувьд АНУ нь тодорхойгүй нэр дэвшигчид хэтэрхий олонтой, тодорхой албан тушаалд өрсөлдөгч хүмүүсийн нийгмийн имижийг бүрдүүлэх гэж үхэн хатан зүтгэдэг, сонгогчдын (электорал) намын сул шинжийн хамгийн адгийн тохиолдол хэмээн төсөөлөгддөг. (АНУ –д улс төрийн намуудын үүрэг унаж, “улс төрийн эдийн засгийн хүрээ”-ий үүрэг хүчтэй болж байгаа талаар олон бүтээл хийгдсэн. Тэдгээрийн дундаас Alan Ehrenhalt, The United States of Ambition: Politicians, Power, and the Pursuit of Office (New York: Times Books, 1991)-ыг дурдаж болно. Сонгуулийн явцад улс төрийн тодорхой намтартай нэр дэвшигч болон тодорхойгүй нэр дэвшигч хоёрын хооронд сонголт хийх болоход голчлон эхнийхийг нь сонгодог нь хачирхалтай боловч баримт юм.)
Үүний үр дүнд АНУ дахь иргэний мэдэлд хүрэх замд учрах саад тотгор нэн илт байдаг юм. Гэхдээ улс төрийн үйл ажиллагааны эртний уламжлалтай намуудын байр суурь суларч, дундаас нь сонгогч заавал сонголт хийх нийтэд тодорхойгүй нэр дэвшигчид олноороо бий болох аваас бусад ардчилсан орнуудыг ч ийм хувь заяа хүлээж байгаа.
Иргэний Ассемблейн үзэл санаа
Улс төрийн амьдралын цар хүрээ, нийгмийн үйл ажиллагааны цар хэмжээ, харилцааны хэлбэрт гарсан өөрчлөлт нь иргэдийн мэдлийг дээшлүүлэх асуудлыг шийдвэрлэх явдлыг хангаагүй гэж батлахдаа би өмнөх бүх институтуудыг ямар нэг өөр юмаар солих ёстой гэж огт бодоогүй юм шүү. Би юуны өмнө урьдын аргууд дээр шинэ институт болон технологийг нэмэх ёстой гэж үзэж байна.
Найдвар төрүүлж буй олон боломжуудын дундаас би юуны түрүүнд эрх мэдлийг илүү том нэгжийн хүрээнд илүү жижиг нэгж рүү шилжүүлэх тухай санааг дурдмаар байна.
Бид улс төрийн амьдралын цар хэмжээ өсөн нэмэгдсэний үр дагаврын тухай ярихдаа бодит шалтгаанаар үүссэн гэдэг үзлийн талаасаа газар нутаг өргөсөж байна уу (жишээлбэл, хүрээлэн буй орчны бохирдлын эх үүсвэр), эсвэл эдгээр асуудлыг шийдвэрлэх ёстой засгийн газруудын газар нутгийн мэдлийн цар хэмжээ ихэссэнээс үү гэдгийг ялгаж зааглах ёстой. Асуудлын эхний тал нь олон талаар хоёрдахийгаа зөвтгөдөг. Гэхдээ л эндээс нэгдмэл газар нутаг бүхий засгийн газар эдгээр бүх асуудлуудыг шийдвэрлэх бүрэн эрхийг ямагт эдлэх ёстой гэж дүгнэж огт болохгүй юм. Нэлээд тохиолдолд зарим нэг эрх мэдлийг нутгийн удирдлагын бага шиг байгууллагад шилжүүлэх нь илүү дээр байдаг. (Энэхүү зорилтыг зах зээл шийдэж чадна, гэхдээ илүү цэвэр шинжилгээ хийхийн тулд зах зээл нийцтэй шийдвэр гаргаж чадахгүй гэж үзье )
Эрх мэдлийн төвлөрлийг багасгах, засаглалын механизмд сүүлийн арваад жилүүдэд үүсэн бий болсон зарим хандлагын тухай би дээр нэгэнт ярьсан билээ. Гэхдээ дээд болон доод түвшний засгийн газрын хууль ёсны эрх мэдлийн хоорондын сонголт нь цаг ямагт автономи, угсаатны буюу түүхэн өөрийн адилтгал, хамтын нийгэмлэг болон эв нэгдлийн мэдрэмж, сонгогдсон манлайлагчдад шууд хандах, улс төрийн үндсэн асуудлуудаар зөвшилцөл хийх зэрэг өрсөлдөгч олон эрхэмлэлүүдийн дундаас солилцоо хийх явдал байдаг.
Эдгээр асуудлаарх байр сууриуд нь: албан ёсны ард нийтийн санал асуулга, идэвхигүй эсэргүүцэл, хориг, өдөөн хатгалга, илүү том улс төрийн нэгжид ухамсартайгаар орох, хүч хэрэглэсэн буюу энх тайван гарц олох гэх мэтчилэн янз бүрийн аргуудаар илэрч болдог.
Гэхдээ жирийн иргэд бол тэр болгон нөхцөл байдлыг үнэлж, өөрийн байр суурийг боловруулж, эдгээр солилцооны учир шалтгааны талаар дүгнэлт гаргаж чаддаггүй юм. Тэдний хувьд өөрийгөө илэрхийлэх нэг хэрэгсэл бол иргэний ассемблей болно.
Эрэгцүүлэн сэтгэх, үйл явдлыг үнэлж дүгнэх, санал зөвлөмж гаргах үйлс хийдэг тохиолдлоор сонгон авсан иргэдийн ассамблей нь иргэний оролцооны институт болон гишүүдийнхээ иргэний мэдлийг дээшлүүлэх чухал хэрэгсэл болж чаддаг талаар олон судлаачид санал бодлоо илэрхийлж байсан. Түүнээс гадна иймэрхүү ассамблей нь шууд ажилд оролцож амжихгүй байгаа дийлэнхи олонхи иргэдийн хувьд итгэл хүлээлгэх суррогатын үүргийг гүйцэтгэж чаддаг.
Таамгаар сонгон авсан иргэдийн Ассамблей нь засаглалын хууль ёсны байгууллагуудыг орлох ёсгүй. Үүний оронд тэр нь экспертүүдийн тусламжтайгаар сайтар мэдээлэлтэй иргэдийн ухамсартайгаар боловсруулсан дүгнэлт болох олон нийтийн санал бодлын асуулгын гарган дэвшүүлж чаддаггүй жирийн иргэдийн байр суурийн талаарх тийм мэдээллийн эх үүсвэр болж чадах юм.
Миний мэдэж байгаагаар ийм зүйлийг хараахан хийгээгүй байгаа хэдий ч Миннесота штатын шинэ ардчилсан үйл явцын төлөөх Жефферсон төвийн Нэд Кросби (Ned Crosby) нийт үндэстний сонгууль төдийгүй, мөн штатын болон нутгийн өөрөө удирдах ёсны удирдах байгууллагад нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт үнэлгээ өгөх “иргэний жюри” гэсэн туршилтуудыг хэдэн жилийн турш явуулсан юм.
(“Постлиберал ардчиллын өрсөлдөж буй онолууд” гэсэн эрдэм шинжилгээний хуралд зориулсан Citizen Juries as a Basic Democratic Reform”, University of Texas at Austin, 8-10 February 1991 гэсэн бүтээлд буй. “Иргэний жюри”-тэй тун төстэй санааг 1969 онд Питер Диенэл (Peter Dienel) хэлж байсан гэж Нэд Кробси цохон тэмдэглэсэн байдаг. 1970 онд би “Томоохон хотын мэр, штатын губернатор, сенатор, тэр ч бүү хэл Ерөнхийлөгч зэрэг асар том полиархийн сонгогдсон төлөөлөгчдийн дэргэд зөвлөлдөх байгууллага маягаар ажиллуулахын тулд эртний (төлөөлөгчдийг сугалаагаар сонгох) ардчилсан энэхүү институтыг сэргээн байгуулах нь зүйтэй” гэж үзсэн бүтээлээ хийж байхдаа Диенэлийн After the Revolution бүтээлтэй хараахан танилцаагүй байсан бөгөөд намайг энэхүү сэдвийн боловсруулалтыг үргэлжлүүлж байх үед энэхүү ассамблейг “minipopulus” гэж нэрлэдэг байсан юм.)
Таамгаар “иргэний жюри”-д сонгон авсан иргэдийн тоо ямагт нэг их олон байдаггүй (голдуу 12 орчим хүн байдаг). Орон нутгийн төсвийг хуваарилахад ихээхэн эрх мэдэлтэй байдаг төлөөлөгчдийн танхимийн гишүүд дундаас тойрогт “иргэний жюри” бүрдүүлэх саналын Кросби саявтар дэвшүүлсэн юм.
Иргэний Ассамблейн өөр нэг төрлийг Жеймс Фишкин (James Fishkin) дэвшүүлсэн юм. Түүний санал болгож буй загвар нь бусад орнуудад тохирохгүй байж болох хэдий ч америкийн нөхцөлд тэр нь яв цав нийцэх юм. Таамгаар сонгон авсан (нийгмийн янз бүрийн давхаргуудаас), ойролцоогоор 600 орчим иргэдээс бүрдэх бүлэг ерөнхийлөгчийн сонгуулийн жилийн нэгдүгээр сард цугларч, ерөнхийлөгчийн сонгуулийн кампани албан ёсоор эхлэх хүртэл гурван өдрийн турш Ерөнхийлөгчид нэр дэвшсэн ардчилсан болон бүгд найрамдах намаас нэр дэвшигчидтэй танилцана.
(James Fishkin, Democracy and Deliberation (New Haven: Yale University Press, 1991); и “The Case for a National Caucus: Taking Democracy Seriously”, The Atlantic, August 1988 бүтээлүүдийг үз. Мөн АНУ дахь Ерөнхийлөгчийг сонгох системийг бүрэн шинжлэл болон шүүмжлэл Nelson Polsby, Consequences of Party Reform (Oxford: Oxford University Press, 1983) номонд байгаа).
Иргэдийн төлөөлөгчид энэхүү гурван өдрийн туршид асуулт тавьж, экспертүүдийн тусламжтайгаар хариултуудыг эрэгцүүлнэ. Эдгээр ажлын үр дүнд энэ бүлэг өөрийгөө илэрхийлэх, нэр дэвшигчдийн бодлогод хандах харилцаагаа илэрхийлэх дотоод сонголтоо хийнэ. Фишкины санаагаар бол энэхүү кампанийн мөн чанар нь мэтгэлцээн болон эрэгцүүлэн бодсоны үр дүнд бий болсон жирийн иргэдийн байр суурийг америкчуудад танилцуулахад оршино. Энэхүү сонгуулийн үр дүн нь иргэд гэнэтийн болон бодож байгаагүй хариулт өгдөг олон нийтийн санал бодлын асуулгын өгөгдөхүүн, түүнчлэн бараг л тохиолдлын шинжтэй урьдчилсан сонгууль зэргийг тэнцвэржүүлэгч болж чадна.
Одоо урьд нь бий болгосон иргэний ассамблейн туршлагыг задлан шинжлэх төдийгүй, харин ч энэхүү загварыг цаашид боловсруулах ажлыг шуурхай хийх цаг үе нь яг одоо болоод байна.
(Миний бүтээлийн зэрэгцээгээр Герман, Их Британи зэрэг улсад иймэрхүү төслүүд байдгийг Кросби дурдсан байдаг. Иргэний ассамблей нь эрүүлийг хамгаалахын тэргүүн ээлжийн арга хэмжээг боловсруулахад онцгой үр нөлөөтэй байсан байна. Ореган муж улсын туршлагыг задлан шинжлээд Жек Нагель (Jack H.Nagel) “таамгаар сонгон авсан төлөөлөгчдийн ассамблей” буюу DARB” байгуулахыг санал болгосон байдаг. “Хагас буюу дээд тал нь нэг ажлын өдөр DARB –ын сайтар төлөвлөсөн ажлыг хийхэд хангалттай. Ореган муж улсын Эрүүлийн хамгаалахын комисс, “Ореганы эрүүлийг хамгаалахын төлөө” байгууллага болон орон нутаг дахь бусад нийгмийн хөдөлгөөнүүдийн нийгмийн бүлгүүдийн хуримтлуулсан дадлага туршлага, мэдлэгийг DARB-ын хүрээнд бүрэн хэрэглэж болно”. “Combining Deliberation and Fair Representation in Community Health Decisions” University of Pennsylvania Law Review 140 (April 1992): 2101-21.)
Өөр нэг чухал зорилт нь гэвэл аналитик мэдээллийн илүү хүртээмжтэй байдлыг хангах явдал болно. Энэхүү зорилтуудыг улс төрийн намууд болон эдгээр намаас нэр дэвшигчид буюу нийтийн мэдээллийн хэрэгсэл өөртөө хүлээнэ гэж тооцож болохгүй юм.
Гэхдээ орчин үеийн теле харилцааны хэрэгслийн тусламжтайгаар судлаачид болон мэргэжилтнүүд мэдлэг болон гаргалгаа дүгнэлтээ өргөн олон хүн амд хүртээж чадна. Энэ нь туйлын хүнд зорилт бөгөөд гэхдээ тэр нь экспертүүдийн дүгнэлттэй иргэд шууд танилцаж, тэдэнд цаашдын мэдлэг, гутранги үзлийн эрүүл саруул хувийг боловсруулахад нь тус болох юм. Загвар болгон нь тухайлсан тодорхой улс орны хэрэгцээ болон боломжтой сайтар уялдсан байх ёстой. (“Controlling Neuclear Weapons”, 82-85 гэсэн бүтээлдээ би мэргэжлийн экспертүүд болон тохиолдлоор сонгон авсан хүмүүсийн чармайлтыг хослуулах систем нь АНУ-ын хувьд тохирохуйц юм гэсэн санааг илэрхийлсэн байгаа. Энэ загварыг бусад орнуудад хэрэглэж болно гэдэгт би итгэлгүй байгаа.)
Өөр нэг, нэн ялангуяа техникийн өндөр мэдлэг шаардсан мэдээлэлтэй ажиллах үед нэн тохиромжтой шийдвэрийн нэг бол иргэний ассамблей өөрийнхөө нэрийн өмнөөс ажиллах эрх олгосон ассамблейгаас сонгосон экспертүүд байж болох юм. Ийм маягаар ассамблей нь тухайн экспертийн нэрээр “суррогатын итгэлийг хүлээгч”-ийн үүргийг гүйцэтгэж болох юм.
Хууль тогтоох журмаар хэлэлцэж буй маргаантай асуудлуудыг хэлэлцэх, санал өгөхөд иргэдийг шууд оролцуулах замаар төлөөллийн ардчилсан байгууллагуудад иргэдийн оролцоог хангахын тулд орчин үеийн теле харилцааны технологийн боломжийг ашиглах саналын олон судлаачид болон АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн нэг Росс Перо (Ross Perot) санал болгож байсан юм. (Түүнчлэн Роберт Паул Вулфийн (Robert Paul Wolff) “шууд агшин зуурын ардчилал” Defence of Anarchism (New York: Harper Torchbooks, 1976), 34-37; мөн “Strong Democracy”-йин 281-290- д байгаа Бенжамин Барберийн (Benjamin R. Barber) “нийт үндэстний санаачлага, санал асуулгын тухай” болон “электрон санал өгөлт”-ийн тухай үзэж болно. Телевизийн халз мэтгэлцээн дээр нэр дэвшигчдийн байр суурийг сонгогчдоор үнэлүүлэхийн тулд санал хураалтын электрон системийн боломжийг ашиглахыг Росс Перо өөрийнхөө сонгуулийн кампанийн явцад америкчуудад санал болгож байсан юм.)
Гэхдээ энэхүү саналыг хэрэгжүүлсэн тохиолдолд нэмэлт бэрхшээл үүсэх бөгөөд орчин үеийн ардчилал нь ухамсартайгаар сайтар бодсон бодлогод хохиролтойгоор санал асуулга явуулах хүсэл санаанд улам ихээр автагдах болж байгаа. (Барберийн (Barber. 285-286 дахь тал) дээр дурдсан бүтээлд сонгуулийн ухамтсарт чанарыг дээшлүүлэхийн тулд электрон холбооны хэрэгсэл ашиглахыг санал болгосныг тэмдэглэх ёстой.)
Иргэд болон албаны хүмүүсийн хооронд, түүнчлэн иргэдийн хооронд шүүн хэлэлцэх, дүгнэлт гаргах, хоёр талын шууд холбоо тогтоох хэрэгсэл байдлаар телевизийн системийг ашиглах боломжуудыг авч үзсэн байдаг. (Jeffrey B. Abramson, F. Christopher Arterton, and Gary R. Orren. The Electronic Commonwealth: The Impact of New Media Technologies on Democratic Politics (New York: Basic Books, 1988) –ийг үзнэ үү.) Энэ боломжийг ч гэсэн маш нухацтай судалж, боловсруулбал зохино.
Бусдыг хүндэтгэх мэдрэхүйг хөгжүүлэх нь
Дээр авч үзсэнчлэн орчин үеийн нийгмийн асар их цар хүрээ, хувилбаруудын олон янз байдал нь “нийт иргэд” гэсэн ойлголтыг бүрдүүлж буй, бидэнд ойрхон атлаа тодорхойгүй хүмүүст ухамсартай тус хүргэх мэдрэмж бий болоход саад учруулж байдаг. Нийгмийн сайн сайхан байдлын зайлшгүй нөхцөл болсон иргэний сайн сайхан байдал бол: Бурхны хүсэл зоригийг нарийн ухамсарлахаар дамжуулан хатуу чанд нөхцлүүдийг биелүүлэх зэрэг Кантын хамтач ёсыг заримдаа шаарддаг юм. Гэхдээ хэрэв иргэний сайн үйлстнүүд бусдад туслах ухамсартай мэдрэмжээр дэмжигдээгүй иймэрхүү цэвэр хамтач ёсыг шаардах аваас орчин үеийн ардчилсан орнуудын олон нийтийн ухамсарт нэвтрэн орох тэдний боломж тэгтэй тэнцүү байна.
Хэрэв тус болох хүн нь ойлгомжгүй хийгээд аймшигтай бол бусдад туслах мэдрэмж бий болох нь ихээхэн хүндрэлтэй байдаг. Иймээс харьцангуй холимог орнуудад бусдад туслах мэдрэмж алдагдаж, харин ч эсрэгээрээ хэрэв өөрийнх нь орчинд өөр угсаатны буюу өөр арьстны гаралтай хүмүүсийн эрс өсөлттэй тулгарвал өөрийнхөө ардчилсан эрх, хүний эрхийн төлөө сэтгэл зовниж эхэлдэг. Энэ асуудал АНУ үүсэх үеэс авахуулан улс төрийн амьдралын өдөр тутмын жагсаалтаас одоо болтол гараагүй байгаа бөгөөд тэдний ардчилсан чадавхи өсөх цэг нь болсон, харин өнөөдөр энэ асуудал европын ардчиллуудад (цагаачлалын өсөлт үр дүн болон үүний улмаас угсаатан- хүн ам зүйн үр дагавар болж) тулгаран ирж байна.
Цааш цаашдаа тэнд энэ асуудал улам бүр хурцадмал болох нэн их магадлалтай юм. Түүнээс гадна энэ нь дараагийн зуун жилд ардчилсан улсуудын голлох асуудал болон хувирна.
Үүнтэй холбогдон: иргэдийн бусдад туслах мэдрэмжийг хөгжүүлж болох уу, хэрэв болдог бол яаж хийх вэ ? гэдэг асуулт урган гарч байна. Энэ салбар дахь шийдвэрлэх үүрэг сургалтын байгууллагууд болон нийтийн мэдээллийн хэрэгсэлүүдэд ногдож байна. Харамсалтай нь бид энэ асуудалд илүү анхаарал хандуулахад уриалан дуудаж байгаа боловч чухам ямар маягаар түүнийг шийдвэрлэх вэ гэсэн асуултад өгөх хариулт бидэнд одоохондоо алга байгаа юм.
Уламжлалт ардчилалтай орнуудад ч тэр, шинээр бүрэлдсэн ардчилсан улсуудад ч тэр угсаатны болон арьстны үндсэн дээр зөрчил бий болж, өсөн нэмэгдэх аваас энэ асуудал хамгийн хурц асуудлын нэг болон босч, нэн шуурхай үйлдэл хийхийг шаардах болно.
Би ингээд л дуусгахыг хүсэхгүй байна. Миний бодол дүгнэлтүүдийг сайтар боловсруулсан санал гэж үзэх хэрэггүй, эдгээрийг нэмэн боловсруулж, дахин шалгах ёстой гэдгийг би сайтар ойлгож байна.
Энэхүү цогц асуудлуудаар туурвисан бусад олон хандлагууд байгаа гэдэг нь эргэлзээгүй хэрэг, тэдгээрийн олонхи нь сая миний товч өгүүлснээс ч илүү үр дүнтэй байж мэдээж болно. Миний зорилт бол иргэний мэдлийн асуудлуудыг шийдвэрлэх жор гаргахад биш, харин шинжлэх ухааны зоримог хандлага хийгээд төрийн институтын түвшинд практик туршлага шаардсан эдгээр асуудлуудыг хурцлахад оршиж байсан юм.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

24 Responses to РОБЕРТ ДАЛЬ. ИРГЭНИЙ МЭДЛИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД

  1. Anonymous says:

    Иргэний жюри ih taalagdlaa

  2. Soogii says:

    Yamar sonin yum be,2-t baisan setgegdel yagaad ustav aa? bi ene huntei sanal neg baisan yum.Urd ni Tanii blog-s setgegel alga bolj baihiig sanahgui yum baian.Bi Tanii niitleluudiig unshij Tantai bolon busadtai sanal bodloo huvaaltsaj yavdag jiriin negen unshigch.Uneheer gaihaj baina! Ter setgegdliig ali boloh olon hun unshaasai gej bodoj baisan yumsan.

  3. Anonymous says:

    Zo zo udahgui ene huni bodloor boldog bol udahgui tv ,pc ch yumuu neg media heregsel haraj bgaad uls toriin songoltoo hiideg bolohnee
    Daanj uls toriin songolt bolon erh medeliin talaarhi oilgolt irgedin tun baga heseg oilgdog gesen bolohoor heseg buleg humuusiin erh ashig yamagt deeguur bhnee.
    Ayn Randiin objectivism zugeer onol yum bna.

  4. Uyangagiin nuhur says:

    D.GANKHUYAG DARGAA, “NIITLELIIN DAISNUUD”-SETGEGDEL BARAG BICHEEGUI BN HEHE, HATCHIHSAN TARHITAI UCHRAAS IIM YUM UNSHAAD OILGOHGUI L DEE.

  5. Бодол says:

    тиймээ аливаа юм шинжлэх ухаанч бишээр хөгжинө гэвэл манай улсын байгаа царай төрхөөр л хөгжинө гэсэн үг. гэхдээ нийт иргэд, эсвэл ихэнх хэсэг нь эрдэм мэдлэ, улс төрийн ойлголттой болж байж нийгмийн амьдрал оролцоно гэж байхгүй. тэднийг ерөнхийд нь залдаг юм бол хэтэвчийг нь хэр зэрэг хоослохгүй байх хүн гарна, түүнийг дэмжинэ гэсэн бодол байдаг.
    тэгэхээр ерөнхий сонголтыг иргэд, үндсэн засвар залруулгыг үйлдвэрчний эвлэл, иргэний хөдөлгөөн л хэрэгжүүлж таарна

  6. gankhuyag says:

    Эрхэм Бодол оо. Тантай санал нэг байна. Миний бодлоор шинжлэх ухаан л хамгийн их үүрэгтэй байх болов уу даа…
    Маш гүнзгий агуулгатай, тэгээд хялбаршуулж бичсэн, бас дээр нь дэлхийд алдартай эрдэмтний ийм өгүүлэл их ховор байдаг. Уг нь ийм өгүүллийг уншаад манай нөхцөлд ингэвэл тэгвэл зүгээр юм гэсэн өргөн хэлэлцүүлэг явуулдаг ёстой. Энэ өгүүллийг би “хийх юмаа олж ядаад” орчуулсан юм биш л дээ. Манайханд “ямар нэг том зүйл” харагдаагүй бол би л буруу сэтгэсэн бололтой…
    Монголчууд бид чинь хэдий болтол “цээжнийхээ бангаар” чалчиж, “санаан зоргоороо” үйлдэх ёстой гэж?! Харин ч одоо “таалагдсан юмаа биш, хэрэгтэй юмаа хийх” цаг болсон бус уу…
    Саналаа бичсэн Танд үнэхээр баярлалаа.

  7. COMMENT says:

    HERUUL BICHIHLEER SUREGLEED GANAA AHAA, GANAA AHAA GEED NALIGNAAD BAIDAG NOVSHNUUD BAIHGUI BOLJEE. ENE OGUULELIIN TALAAR NEG HESEG MASH OLON SEMINAR (IH SURGUULIIN HICHEEL SHUU, SEM NAIR BUS) BOLJ BAISAN. OGUULELIIG BICHIHDEE ERH MEDELD OIR IRGEDTEI EVROP, USA-IIN SUDLAACHDAD ZORIULSAN. DAHIN HELEY SUDLAACHDAD SHUU. GEHDEE MONGOLCHUUD YUM BOLGOND HOSHUU DURJ, UIL YAVDAL BOLGOND OORIIN DUGNELT HIISEN BAIDAGAARAA EVROP, AMERIKIIN IREGDEES OVORMOTS.

  8. uyanga says:

    Манайд ш/у дээр суурилсан иймэрхүү тайлбар, дүгнэлтийг ойлгомжтойгоор гаргаад, нийгмийн мэдлэгт нэмэр болчихдог аналитикууд хэр их байдаг юм бол? Мань мэт нь хагас, дутуу ойлголоо гэхэд нийгмийн масст нам цохиулаад байхаар тэр яриад байгаа өөрчлөлт нь яаж гарах вэ дээ. Адекват иргэдийн тоо шийдвэр гаргагчдад нөлөөлөхүйц хэмжээнд хүрээгүй цагт явцуу эрх ашиг давамгайлсаар байх болно. Нэг ёсондоо, асуудлыг ш/у-ны үндэслэлтэйгээр авч үздэг хэсэг хэзээ ч шийдвэрт нөлөөлөхгүй, тэдний өмнөөс нийгмийн масс явцуу эрх ашгийнхаа хүрээнд ямар ч асуудлыг шийдчихнэ л гэж үзээд байгаа юм л даа. Жишээ нь сонгуулийг зөвхөн засаглалын талаар “а”-тай хүмүүсийн дунд явуулж нэгэнт чадахгуйгээс хойш нийгмийн масс “сая таван зуу”-гийн сонгох нөхцөлт шийдвэрт хүрэхтэй адил. Нөгөөтэгүүр, манлайлагч бүлгүүд адекват иргэдийн хяналтаас гадуур оршихын тулд явцуу эрх ашгийг ямагт хөхиүлэн, дэмжих байх. Гэхдээ дандаа утопи үзэлтэй яваад яахав. Манай 7 сарын 1-ний үйл явдал ардчиллыг шинээр бүрэлдүүлж байгаа бараг бүх улсад шил дараалан давтагдсан. Үүнээс үзэхэд нийтээрээ хүртэх үр ашигт хамтарсан үзлээр хандаж сурж байгаа юм болов уу даа. Харин тэр бусдыгаа хүндэтгэх үзэл санаа нүүдэлчин соёлоор хэдэн зуун дамнан амьдарсан манайханд тийм ч амар нэвтрэхгүй бололтой. Гэхдээ ч бас нэг үе бодвол бага ч гэсэн ойлголттой болсоор л байна. Даан ч биднийг ойлгож ядсаар байтал дэлхий хэдийнээ өөрчлөгдчихсөн, тоглоомын дүрэм өөр болчихсон байх юм дөө.

    Тэр 4,7 дээр бичсэн хүн хэнийг шордоод байгаам бол? Нэр мэрээ сонгосон нь хүртэл… өдөн хатгасан этэр…

  9. uyanga says:

    Сүүлийн үед бүх л сонин, сайтууд дээр Энхбаярыг хамгаалсан, өрөвдсөн нийтлэл. Энэ хүний сонгуулийн сурталчилгаа хуульд заасан хугацаанд хамаагүй юм байна л даа. Энэ одоо үхэшгүй Кашей юм уу, хаашайн… Новш гэж. Энхбаяыг орж ирэхээс өмнө уул, уурхайн гэрээ энэ тэр нь яах юм бол? Зассс, яагаад ч нэмэргүйм байна, яршиг

  10. VperV says:

    Би Ганааг хэрүүл бичдэг гэж харин ч боддоггүй. Чимээгүй байгаан учир нь уншиж ойлгож байгаа юмандаа хүн чинь хариу бичдэг юм.Хүүхдүүд уншиж байгаа бизээ.Би лав хэдэн өдөр уншаад уншаад нэг л орж ирэхгүй өөрийн болохгүй байна.
    Харин та тэр семинарт нь сууснаараа маньдаа тайлбарлаж өгвөл гялайх нь байна шүү.

  11. VperV says:

    Уянгаа. Дөнгөж сая харин ч Энхбаярыг “өрөвдөөгүй” нэг бичлэг блогтоо оруулчаад энд хэсэж явна. Наад өрөвдсөн тактик чинь пиарын шинэ багийнх нь эхлэл. цаашаа хэрхэн үргэлжлэхийг нь харъя.

  12. Anonymous says:

    minii zohioson “enkhbyariin bodol” duug hed heden gazar huvilj tavimaar bna ganaa ahaa. enkhee. tumee 2iig hetruulsen yum zailuul hevleliin hural hiigeed baisan. tumee ch ehnertee neg tumur avah geed amjsangui azgui tahia.

  13. gankhuyag says:

    7-д. Яг энэ өгүүллээр Их Сургууль байтугай, Монголд нэг ч семинар явагдаагүй. Энэ бол зөвхөн судлаачдад зориулсан өгүүлэл огт биш. Таныг энэ өгүүллийг монгол хэл дээр анх удаагаа үзэж байгаа гэдэгт би огт эргэлзэхгүй байна.

  14. uyanga says:

    10-т. Хаана, ямар семинар болох гээд байна? Тэрүүхэндээ булагнаад өнгөрөх юм юм уу, өргөн хүрэтэй юм болох гээд байна уу? Тархины царцаа гаргах юм сонсчмоор л байна. Блог хаягаа савчуул зүгээр юм.

  15. Seminar says:

    Mongold boloogui ee, europ, americiin ih surguuliudiin seminariin tuhai yariad baihad. Yun mgl . Amjilt

  16. COMMENT says:

    mongold sem nair boldiin, baruund bol seminar boldiimaa. mongold yun ene uguuleliig zadalj yarih manatai

  17. gankhuyag says:

    Нэгд, Та Баруунд болсон семинарыг Монголд “гайхуулаад” байх хэрэг огт байхгүй. Хоёрт, Монголчууд бүгдээрээ биш ч гэсэн тодорхой хэсэг нь ойлгож л таараа. Та ядахдаа ард түмнээ бага шиг доромжил. Гуравт, Та тэр мундаг семинаруудад нь суусан юм бол санаа оноогоо хэл л дээ. Хэрэв Та баруунд семинар болдог гэдгээс өөр үг хэлж чадахгүй байгаа бол огт сэтгэж чаддаггүй хүн юм. Иймээс явж семинараа хийж үз.

  18. Saihan says:

    Sedviig saya l unshlaa.Tanyg yaagaad tag bolchihov gej gaihaj baisan shuu.Uuchlaarai,oguullegiin orchuulga arai l togs bolsongui.Tany niitleliig unshdag, uls tor sonirhdog bolohooroo l duustal ni unshsan.Mongol helnii mergejliin huneer hyanuulbal zugeer baih baisan bolov uu .Amjilt husie!

  19. Suren says:

    Nadad Chingis haany maani ueiin toriin baiguulalt ih songodog baij gej sanagddag shuu.Oguullegiig unshaad ANU-d yamar yarshigtai tovogtei baidag yum gej bodogdloo.4-t:Mongolchuud Enhbayaryn gai(soyolyn said baihdaa nom unshdag ard tumniig ulsyn nomyn hudaldaany gazraas ni salgasan!),BSShUY-hariutslagagui ajillagaanaas bolj neg heseg nom unshih ni bagassan gej uzdeg. Mongolchuudygaa buu goochil.

  20. gankhuyag says:

    Эрхэм Сайхан. Энэ өгүүлэл нийт 27 хуудастай. Ийм хэмжээний шинжлэх ухааны өгүүлэл орчуулаад үнэ төлбөргүйгээр хүмүүст түгээж байгаа ганц ч болов хүнийг Монголоос олчихвол би Танд маш их баярлах байна. Та эхийг нь огт үзээгүй учраас миний хаана нь алдсаныг хэзээ ч хэлж чадахгүй. Та ойлгохгүй бол “цогц биш” болчихдог юм биш л дээ. Хэлнийхэн цаад шинжлэх ухааныг нь огт мэддэггүй учраас тэдэнд үзүүлэх ямар ч шаардлага байхгүй. Би тархинд чинь хоол бэлтгэж өглөө. Одоо би халбагадаж өгч чадахгүй.

  21. зочин says:

    РОБЕРТ ДАЛЬ гуайн энэ номыг Зориг сангаас авч уншиж байсан. нэлээн хэдэн удаа уншиж байж л ойлгомоор эд байна лээ. орчуулга нь тйим муу юум уу эсвэл угаасаа тийм хэцүү хэллэгтэй юм болов уу гэж бодоод л өнгөрч байж билээ.

  22. gankhuyag says:

    Магадгүй л юм. Чи өөрөө нэг “юм” орчуулчих л даа.

  23. Нийтлэлийн агуулгын талаар биш хэлбэр хөөгөөл монгол хэл энэ тэр яриад явчих юм аа хаахахха

  24. УТС says:

    Ганаа ахаа танд маш их баярладаг шүү. Орчуулга хийгээд тэр тусмаа хүмүүст үнэгүй хүргэнэ гэдэг их буянтай ажил. Мини хичээл ном төдийгүй, оюунд маань маш их хөрөнгө оруулалт болдог. Ардчиллыг төгс хэрэгжүүлнэ гэж байхгүй харин түүнд дөхөхийг цаг ямагт эрмэлзэх нь ардчиллын хэрэгжилтийг хангахад ихээхэн нөлөөлөх байх. үүний нэг нь манай улсад иргэний нийгмийн хөгжлийг шинжлэх ухаанд үндэслэн чиглүүлбэл ардчилал, улс төрийн соёл, төлөвшихөд бодит нөлөө үзүүлэх юм.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: