“ЮМ” ХИЙНЭ ГЭНЭ ҮҮ ?

Монголын төрд 1990 оноос Соёлын сайд болж улмаар хашиж болох бүх дээд албан тушаалыг бараг 20 жил сэлж тэлээлсэн Н.Энхбаяр одоо УИХ-ын гишүүн болж “юм хийнэ” гэнэ ээ…
Хорин жилийг ямар ч “юм хийхэд” хангалтай хугацаа гэж хэн ч хэлэх байх. Ийм хугацаанд феодализм, социализм, капитализмын алийг нь ч байгуулж амжина гэж би бодож байна.
Монгол хэлний “юм” гэдэг шиг хэтэрхий өргөн утгатай, тодорхойгүй үг дэлхийд бараг байдаггүй байх. Тайлбар тольд өгүүлснээр бол юм гэдэг бол “аливаа байгаа бүх бодот, зарим хийсвэр зүйлийн ерөнхий нэр” болно.
Ингэхлээр бидний хамгийн сайн мэдэх “юм хийх” болон түүний эсрэг утгатай “юм хийгээгүй” буюу “юу ч хийгээгүй” хэмээх хэллэгүүд нь ямар нэг тодорхой утга заахаасаа өмнө бидний сэтгэлгээний гажгийг харуулна.

Улс төрд гэхэд л наад УИХ, Засгийн Газраа “юм хийлгээч” гэвэл түүнийг өмөөрч байгааг л илтгэнэ. Өөр юу ч харуулахгүй. Эсвэл “Засгийн Газар юу ч хийгээгүй” гэвэл мөн л адил огтоос утгагүй хэллэг болно. За хувь хүн дээр бол бүр ярилтгүй. Нарийн яривал хорвоогоор дүүрэн эсвэл “юм хийх” гэсэн, эсвэл “юу ч хийгээгүй” хүмүүс пиг дүүрэн байгаа. Иймээс монгол хэлний “юм “ гэдгийг бид ямар нэг тодорхой, үр дүнтэй, эерэг сөрөг утгаар нь хэмжиж болох зүйл дээр л хэрэглэх нь зүйтэй гэж би хэлэх гээд байна л даа.
Н.Энхбаяр өөрийгөө “их юм хийсэн” гэж бодоод байгаа бололтой. Харин үүнийг бол би бүрэн дүүрэн зөвшөөрнө. Гэхдээ түүний “хийсэн юм”-ны лай ланчгийг бид өнөөдөр хангалттай амсаж байна. Яагаад гэвэл “юм”-ыг сайн, муу гэж хувааж болдог юм.
Манайхан шаггүй мартамтгай учраас ноён Н.Энхбаярын 2000-2004 онуудад хийсэн “юмыг” дахин сануулах нь зүйд нийцнэ гэж үзэж байна.
Төрийг хэн үймүүлсэн гэж ?!
Бидний монголчууд Үндсэн Хуултай мэт ойлгож явдаг нь огт буруу бөгөөд манайд Үндсэн Хууль гэж байхгүй. Яагаад гэвэл түүнийг 1999 оны 12 дугаар сард Н.Энхбаяр алга болгочихсон юм. Үүнийг манай том том хуульчид хангалтай нотолсон байдаг.
“Үндсэн хуулийн өөрчлөлт нь сайжруулах биш муутгасан өөрчлөлт болсон. Олноор баталдаг шийдвэрийг цөөнхөөр баталдаг, байнга ажилладаг парламентыг 100 хоног ажилладаг болгож, засгийн эрх мэдлийн хуваарилалтыг алдагдуулсан” Гавъяат хууль Б.Чимэд
“Хууль бусаар хийсэн өөрчлөлтөө буцааж хүчингүй болгох хэрэгтэй”. Ерөнхийлөгч асан П.Очирбат
Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуульд заасан төрийн байгуулалтын суурь концепцийг өөрчилсөн. Цэцийн анхны дарга Г.Совд агсан
“Засгийн эрхийг ард түмний мэдлээс гаргаж намын удирдлагын мэдэлд шилжүүлэв”. Хууль зүйн ухааны доктор, генерал Б.Пүрэв
Монголын анхны хуульч – академич С.Нарангэрэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчснийг засуулахаар Цэцэд өргөдөл гаргаж хянуулан өөрийн зөв болохоо нотолсон.
Төрд хууль бусаар халдсаныг үүнээс илүү яаж нотлох ёстой гэж ?!
Монгол Улсын Ерөнхийлөгчийг хөдөө явсан үед эзгүйчилж, ХАГАС ӨДӨРТ багтаан Үндсэн хуульдаа халдаж, төрт ёсны түүхэндээ арилшгүй хар толбо суулгасан гол эзэн нь Н.Энхбаяраас өөр хэн байх билээ.
Энэ үеэр албан тушаал, орон сууц амлаж “өөрийн талд” оруулъя гэсэн санал гаргаж, МАХН-ын удирдлага Цэцийн зарим гишүүнтэй биечлэн уулзсан баримт нэг их хуучраагүй байгаа. Энэ бол төрийн албаны бүр дээд шатанд хээл хахуулийг нэвтрүүлсэн нэг л жишээ юм.
Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт хууль бус болсныг нотолсон Цэцийн шийдвэрийн дараа УИХ дахь МАХН-ын бүлгийн хурлыг Н.Энхбаяр удирдан хаалттай хийлгэж УИХ-ыг Үндсэн хуульд заасны дагуу ажиллах боломжийг хаасан.
Ерөнхийлөгч болон Цэцийн ямар ч саналыг УИХ хүлээн авч болохгүй, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад парламентад суудалтай ба суудалгүй ямар ч намтай ярихгүй гэхчлэн ярьсан хэлснийг нь мэддэг хүн олон л байдаг юм даа…
Тэр хурлын тэмдэглэлийг Ерөнхийлөгч Н.Багабанди үзье гэхэд “танилцуулахгүй” гэж бичгээр мэдэгдсэн бөгөөд хэдэн жил хав дараад, УИХ-ын 2000-2004 оны бичиг баримтыг цэгцэлж архивт шилжүүлэхэд өгөөгүй, одоо хаана байгаа нь тодорхойгүй байгаа.
Ингэхлээр бидэнд одоо Үндсэн Хууль байхгүй бөгөөд чухам үүнээс болж Монголын төрт ёс сүйрлийн байдалд орсон юм. Ийм “том юм” хийсний хариуцлагыг ердөө л ганц хүн хүлээх ёстой. Учир нь одоо ч гэсэн Н.Энхбаярт Үндсэн Хуулийг ахин өөрчлөх төлөвлөгөө бэлэн байгаа нь нэг их нууц “юм” биш шүү дээ. Үндсэн Хуулийг өөрчлөх цаг нь аль хэдийн болсон, гэхдээ ноён Н.Энхбаярын “юм”-аар хийвэл Монгол Улс сөнөх нь мэдээжийн хэрэг…
Хямрал өнөөдөр болоо юу ?!
Монголын шинэхэн ардчилал системийн хямралд орлоо гэдгийг аль эрт 1998 онд би хэсэг нөхдийн хамт бичихээрээ нэг болдог.
Өнөөгийн хямрал, самуурлын уг үндэс нь 2000-2004 онд Н.Энхбаяр хязгааргүй эрх мэдэлтэй байх үед тавигдсаныг няцаах, үгүйсгэх боломж хэнд ч байхгүй.
Нийгмийн даатгалын хөрөнгийг төсөвт ашиглаж, цаашид дэлхийн хамгийн өндөр шимтгэлтэй орон болсноос гадна манай иргэд тэтгэвэр авах эсэх нь эргэлзээтэй болсон. Татвар хэд дахин өссөнөөр амьдралын түвшин буурч монголчуудыг нийтээр нь ядууралд оруулсан.
“1999 онд гаалийн орлого 75 тэрбум байснаа 2004 онд 254 тэрбум болов. Импорт энэ хугацаанд нэг дахин өссөн” гэж гаалийн дарга Баатар 2005 онд бахархан мэдэгдэж байлаа. Төр нь сайн ажиллаад тэгсэн гэж бодож байна уу ? Үгүй шүү. Зүгээр л гааль дээр “жишиг үнэ” гэгч өндөр татвар тогтоож, ард түмнээ дээрэмдээд л болоо. Гурил будаа, хувцас, сурагчийн дэвтэр гээд бараг бүх зүйлээ гаднаас авдаг манай улсын иргэд, хүүхэд бүрээс энэ мөнгийг суйлж цуглуулсан юм шүү дээ. Харамсалтай нь манайхан төрдөө дээрэмдүүлснээ бараг тоодоггүй юм даа…
Н.Энхбаярын засаглалын 4 жилд монголчууд гүн ядууралд орж, 642 мянган хүүхэд буюу нийт хүүхдийн 64 хувь нь ядуу, нэн ядуу гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн нь олон улсын баримт шүү дээ ?!
Иргэд үй олноороо ядуурснаас хувиараа алт, жонш мэтийг олборлогчдын тоо үсрэлтийн байдлаар өсч, албаны зарим мэдээгээр 100 мянгад хүрсэн.
Зуд болов, мал үхэв. Дараа жил нь үлдсэн хэд нь өсөх нь байгалийн жам. Мөн малын гоц халдварт өвчин гарч түүхий эд гадаадад авахаа больсон юм. Ингээд арьс шир, ноосыг маш бүдүүлэг технологиор, байгаль сүйтгэн байж боловсруулсныг “боловсруулах үйлдвэр үсрэлтийн байдлаар хөгжлөө” гэхчлэн дүгнэнэ гээч. Тэгээд энэ мэт хөгийн “юм”-аа Засгийн газрын 10 ололт амжилт гэж зарлах мэт бол энүүхэнд. Үүнийг ямар ч эрүүл ухаантай хүн “юм хийсэн” гэж үздэггүй юм.
Хэвлэлийн эрх чөлөөг хавчиж, чөлөөт хэвлэл устахын ирмэгт тулж ирсэн. Эдгээр жилүүдэд Н.Энхбаярыг шүүмжилсний төлөө 4 жилд 14 нийтлэлч шүүх, цагдаа, прокурорт албан ёсоор байцаагдаж, зарим нь ял эдэлжээ. Дургүйг нь хүргэсэн “Улс төрийн сонин” мэтийг хаалгах нь жирийн үзэгдэл байлаа. Нөгөө талд нь хатагтай О.Цолмон “Чөлөөт хэвлэлийг дэмжих сан” байгуулж, бараг бүх хэвлэлийг худалдан авсан нь ил тод баримт…
Элчин сайдын яаманд ажиллах жолоочийг хүртэл намын дарга мэддэг болсон. Намд гэх нэрээр өгсөн хөрөнгийн хэмжээ, “Үндэсний удирдагч”-д үнэнч эсэх, хахууль зэргээр шалгуур болгон төрийн албанд томилдог болсон. Төрийн албанд мэдлэг, чадвартай нь биш, “өөрийн” хүн томилогддог болсноос төрийн байгууллагууд жинхэнэ ёсоор ажиллаж чадахаа байсан нь чухам энэ үед хамаарна. Монголын төрийн алба үлэмж доройтох үндсэн шалтгаан болсон энэ уршгийг арилгахад олон жил шаардагдана.
Тэр ч байтугай эрүүгийн хэрэгтнийг Ерөнхий прокурорын орлогчоор томилсон “сонгодог” жишээ ч бий. Хуулийн байгууллагын боловсон хүчнийг иймэрхүү хөндлөнгийн, “өөрийн” хүмүүсээр дүүргэх ажлыг системтэй хийсний үр дүнд Монголын хууль хүчний байгууллагын чадвар үлэмж алдагдсан.
Гааль, татвар, хууль зэрэг төрийн байгууллагад хахууль өгч авдаг сүлжээтэй, журамтай, тарифтай, төрийн албанд томилогдоход өгдөг “хандив”- тай болж авилга, хахууль төрийн бодлогын түвшинд гарч ирсэн. Үүнийг л “авилгалын сүлжээ”, эзнийг нь “загалмайлсан эцэг” гэж нэрлээд байгаа юм л даа.
Монгол улс авилгалтай шийдвэртэй тэмцэж түүнээс ангижрах, эсхүл авилгалд бүрэн идэгдэх хоёр замын нэгийг сонгох уулзварт ирснийг НҮБ болон АНУ-ын олон судалгаа тухайн үед хөдөлбөргүй нотолсон байдаг.
Энхбаяртангууд монголын нийгмийг ийм замаар явуулж, ийм уулзварт авчирчээ.
Хууль өнөөдөр завхраа юу ?!
Нийгмийн баялгийг Энхбаярт ойр цөөн хүн хуваан хүртэх давуу эрх олгосон. Нийгмийн даатгал, татвар, гаалийнхан хэдэн зуугаар нь сууц барьж өөрсдөө авсан, зарим сайд нарт өгсөн. 2004 онд УИХ-ын гишүүн болсон Улсын нийгмийн даатгалын газрын дарга сонгуулийн дараа ажлаа өгөх хооронд 108 айлын сууц тараасны дотор өөртөө авсан.
Энхбаяр Дорноговь аймгийн засаг даргыг улиран ажиллахаас татгалз гэж шахаж, шанд нь хотод яамны хэлтсийн даргын ажил өгч, үнэгүй сууц олгосон. 2004 оны сонгуульд аймагтаа МАХН-ыг ялуулсан гэж хэд хэдэн аймгийн засаг даргад сууц өгсөн. Энэ бүхэн хэний мөнгө юм ?!
Ерөнхий сайд болоод 2 яам шинээр байгуулж, бүх яаманд дэд сайдын орон тоо нэмсэн. Салбарын яам, засгийн газрын гишүүн байсаар байтал өөртөө нийгмийн бодлогын гэх мэт зөвлөхүүд буй болгосон. УИХ-ын дарга болмогцоо 6 орон тоотой УИХ-ын даргын ажлын алба гэдгийг шинээр байгуулсан. Түүнээс өмнөх УИХ-ын дарга нар Тамгын газраараа ажил хийлгээд болоод байсан. Ерөнхийлөгч болоод 6 зөвлөхийг 8 болгож, Тамгын газартаа 9 орон тоо нэмсэн. Энэ бүхний үр дүнд Монгол Улс төрийн албан хаагчдынхаа ч тоог мэдэхээ больсон учир дэлхийд анх удаа төрийн албан хаагчдын тооллого явуулсан нь үүний нотолгоо.
Хуулийг мөрдөхгүй байж болно гэсэн “дүрмийг” Н.Энхбаяр л төрд хэвшүүлсэн.
Дайн самуунгүй, байгалийн гамшиг болоогүй байхад хүний хөгжил Энхбаярын засаглалын 4 жилд өчүүхэн ч ахиагүй, энэ үед манай улс хүний хөгжлөөрөө дэлхийн 177 орноос 114-т оржээ. Өсвөр үеийн 60-70 хувь нь өсөлтөөр хоцрох болов. Сүрьеэтэй хүний тоо 2 дахин нэмэгдэж 10 мянган хүнд 1500 болжээ.
2003 онд 123 хүн амиа хорлож, 880 хүн “золгүй явдлаар” нас барсан байна. 2003 онд ганцхан барилгын салбарт 500 хүн үйлдвэрлэлийн осолд өртөж гэмтсэн байна.
Нийгмийн дэг журам, уур амьсгал эрс муудсан. Асар их өссөн гэмт хэргийн тоо бүртгэлийг буруу хөтөлж, худал мэдээлдэг систем тогтоосон.
2002.9.01-нээс дагаж мөрдөх болсон Эрүүгийн хуулиар өмнө нь гэмт хэрэг гэж тооцож байсан зарим үйлдлүүдийг гэмт хэрэг гэж тооцохоо больж хуулиас хассан, мөн хохирол барагдуулсан, хоорондоо эвлэрсэн гэдэг шалтгаанаар гэмт хэргийг хаадаг болсон. Авто ослын, хулгайн, зодооны зэрэг хэдэн мянган хэрэг энэ замаар тоо бүртгэлд орохоо больсон. Ингээд манай гэмт хэргийн бодит тоо албан ёсны статистикаас 8 дахин их болсны учир нь энэ юм.
Газрын будлиан улаан цагаандаа гарч, нэг газрыг 2-3 хүнд өгсөн, нэгнээс нь булааж нөгөөд нь өгсөн, Дархан цаазат газар, нийслэлийн усны эх булаг, улсын нөөцийн газар зэрэг халдашгүй газруудад хэдэн арваар нь газрын зөвшөөрөл өгснийг ярих нь бараг илүүц биз.
Монголд шудрага ёс оргүй болсныг Энхбаяр бүрэн хүлээн зөвшөөрснөөр үл барам “Монголын төрд мөнгөтэй хөрөнгөтэй хүн орох үүд хаалга нээлттэй байна” мэдэгдэж байсан. Тэгээд үүнийг хэн ийм болгосон болж байна ?!
Монголд хоригдлын тоо 6000-аас хэзээ ч дээш гарч байгаагүй юм. Гэтэл Н.Энхбаярын засаглалын жилүүдэд 7000 хол давжээ. Түүний дотор хүүхдийг олноор нь хорих болсон. Эрүүгийн гэмт хэргийн тухай хэвлэлд гарсан материалыг заавал шалгаж байх, эрүүгийн хэрэг үүсгэх нэг үндэслэл болгох заалт аль ч улсын эрүүгийн хуульд байдаг юм. Гэтэл манай тэрхүү заалтыг Энхбаяр хассанаар хэвлэлд бичсэн зүйлийг шалгах боломжгүй болгожээ.
Н.Энхбаярын эрх барих үед Монгол улсад гадаадын хууль бус цагаачид дураараа дургих таатай нөхцөл бүрдүүлж, тэд ч түүнийг овжноор ашигласан нь одоо шийдвэрлэхэд бэрх асуудал болоод байна. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж 30 хоног хүртэл хугацаагаар ирсэн “зочдыг” бүртгэхгүй болсон юм. Үүний улмаас албан ёсны мэдээллээр манайд гадаадаас орж ирэгсэдийн зөвхөн 8 хувь нь бүртгүүлдэг, 92 хувь нь бүртгүүлдэггүй болжээ.
2005 онд хууль бусаар оршин сууж байгаа гадаадын иргэдийг хэд хэдэн байгууллага хамтран анх удаа далайцтай шалгахад 30 хоногийн хугацаатай ирээд буцаагүй зочин – хятад 631 илэрсэн байна.
Монголчууд эх орондоо гадаадынханд зодуулж, боол нь, татвар эм нь болж амьдрах болсон нь төр засгийн буруу биш гэж үү ?
Эх орноо хэн худалдсан юм ?!
Н.Энхбаярын баг Монгол улсын газар нутгийг ашигт малтмалын лиценз нэрээр хувьд, түүний дийлэнх нь гадаадынханд эзэмшүүлж, монголын ард түмнийг газар шорооноос нь салгасан. 1995-2005 онд ашигт малтмалын хайгуулын 1678 лиценз олгосноос 1460 буюу 87 хувийг Энхбаяр, 137 буюу 8.2 хувийг Ц.Элбэгдорж, 29 буюу 1.7 хувийг П.Жасрай, 15 буюу 0,9 хувийг М.Энхсайхан Засгийн газар толгойлж байхад олгожээ.
Н.Энхбаярын баг 2000 онд 46 лиценз олгож байсан бол 2001 онд 123, 2002 онд 383, 2003 онд 265, 2004 оны хагас жилд буухынхаа өмнө 643 лиценз олгож амжсан байна. Өөрийн хүмүүст 8-22 лиценз зэрэг олгосон ч рекорд тохиолдол ч бий.
Өөрөөр хэлбэл олгосон нийт лицензийн 1489 буюу 88.7 хувийг МАХН засгийн эрхийг дангаар барьж байхад, 8.2 хувийг хамтран барьж байхад олгосон нь нийт лицензийн 96,9 хувь болдог юм.
Намын дүрэм, ажлын зарчим, уламжлалыг бүрэн гажуудуулж, нам дотор ардчиллыг бүрэн устгасан. Намын нарийн бичгийн даргыг бага хурлаас сонгодог байхад Энхбаяр удирдах зөвлөлөөс томилж, таалагдахгүй бол намын дүрмийг мөрдөхгүй гэдгээ шууд илэрхийлсэнийг одоо гишүүд нь санадаг болов уу ?
Энэ бүх “юмны” үр дүнд МАХН-ын рейтинг 2006 оны эхээр “Прогноз” төвийн судалгаагаар 19 хувь хүртлээ унасан юм даа.
Хүн харахад Буддын шашинтан боловч үнэн хэрэг дээрээ Мунийн шашныг шүтэж, уг шашны дээд шагналыг авснаа худал гээд үзэг л дээ, тэр. Их “юм хийхээр” хоёр шашинтан болж болдог л юм байна.
Н.Энхбаяр төрийн байранд лам залж авчирч хараал хийлгэдэг тухай сонинуудад их тодорхой бичиж байсан. Лав л надад чамгүй олон хараал хийлгэснийг нь би тухайд бүрд нь бичиж л байсан даа…Хараал хийлгэж төр барина гэдэг бол арчаагаа алдсан хүний шинж биш үү ?!
х х х

Дээр дурдсан баримтууд бол олон улсын болон албан ёсны байгууллагуудын судалгаа, дүгнэлтэд тулгуурлаж ноён Н.Энхбаярын хийсэн “олон юм”-ны ердөө л зах зухаас нь өгүүлсэн болно. Зарим хүн нийгмийн хамаг муу муухайг ганц хүн рүү тохлоо гэж ярих л байх.
Тэгвэл ямар үхснээ хийж “Үндэсний удирдагч”, “Хоёрдугаар Чингис”, “Гималайн уул” болсон юм ?! Энэ бол миний өгсөн нэрүүд биш шүү дээ. Ийм л эмзэг асуудлуудыг шийдвэрлэх гэж улс төрд ордог юм ш дээ.
Ингээд ноён Н.Энхбаярын “хийсэн олон юм”-ны үр дүнд системийн хямралаас задрал руугаа шилжиж байна даа.
Мөн зарим нь Н.Энхбаяраас “айсандаа” бичээд байна гэж орилох л байх. Миний хувьд түүнийг Ерөнхий Сайд, Ерөнхийлөгч болон мандаж явахад нь айгаагүй байж одоо айх ч ёстой илүү зан болно биз.
Энэ өгүүлэл хүмүүсийн мартсаныг сануулах гэсэн судлаачийн мэдээллийн системийн ердөө л зах зух нь юм. Энд ХХБ, ХЗХ, ашигт малтмалын болон газрын наймаа, Засгийн газруудыг унагасан, бүх нам, ТББ, хөдөлгөөнүүдийг үймүүлсэн зэрэг сүүлийн үеийн нийтээр мэдэх олон гэмт үйлдлүүдийг огт оруулаагүй. Тэр олон боть “хар данс”-ыг чинь яаж ч бүгдийг нь уудлах вэ дээ…
Түүнээс биш мэдэхгүй байгаа хэрэг огт биш. Үүнээс илүү “хорлогчинтой юм”-ыг би л лав төсөөлөхгүй байна. Ингэж орвонгоор нь сөнөөж хаячихаад одоо бас нэмж “юм” хийх гэнэ дээ. Одоо ч ёстой болих уу даа…
Төрд одоо байгаа чөтгөрүүдээ яая гэж байж хамгийн “том чөтгөр”-ийг буцааж сонгох ёстой болж байна уу ?! Монголын төр дэх чөтгөрүүдийн “орон тоо”-г ээлж дараатай устгах зорилтыг бид дэвшүүлэх ёстой. Ер нь бол бүрмөсөн дуусгах л болно доо…
Ноён Н.Энхбаярын “хийх юм”-ыг хатагтай О.Цолмон үндсэнд нь тодорхойлдог гэдгийг бид огт мартах ёсгүй. Ингээд л монголчууд бидний хувь заяа хатагтай О.Цолмонгийн “хийх юм”-аас шууд шалтгаалах учир жанцантай болдог ажгуу. Энэ тохиолдолд О.Цолмонгийн нэрийг нөхөн сонгуульд дэвшүүлсэн нь хавьгүй дээр л дээ…

Судлаач Д.Ганхуяг
2009 оны 9 дүгээр сарын 24.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

20 Responses to “ЮМ” ХИЙНЭ ГЭНЭ ҮҮ ?

  1. О.Ганзориг says:

    Ардчиллын нөхөн сэргээлт, сэргээн босголт ч гэдэг юм уу Монголчуудын хүний улс төрийн фанат сэтгэлгээнд түшиглэсэн кампанит ажлаар дамжин хэрэгжих нөлөөллөөр үндэсний удирдагчаас ангижрах боломж байгаа гэж би боддог.Энэ зорилтыг хэрэгжүүлэх зохион байгуулалтын нөөцийг эзэмшиж байгаа АН яагаад “хөдлөхгүй” байна вэ? Та юу гэж үздэгвэ?ний мэдэх хувьсгалуудын түүх хоёр шат дамжсан гэж харагддаг. Оросын/1905, 1917/,Монголын /1911,1921//хувьсгал мөнгэж үзвэл шүү дээ/хувьсгалуудын энэ жишиг давтагдах “шаанс” бий юу

  2. arshi says:

    Нийт хүмүүсийг боловсруулахгүйгээр эндээс гарахгүй дэгээ, өөрсдийнхээ сонгосон хүмүүсийг шүүмжилцгээх юм, өөрсдийгээ шүүмжлээсэй билээ, та нар л сонгосон шдээ гэж хэлмээр л санагддаг. энэ адгийн шаарын хийж ирсэн бүхий л үйлдлүүдийг нийтээр мэддэг, түүнээс сэргийлэх тухай олон сэтгүүлч, судлаач, нийтлэлч сануулж байсан, гэвч тэр хийх гэсэн хортой *юм*-аа нйигэмд хийсэн, одоо ч дуусаагүй бололтой. яах гэж ийм *юм* хийгээд байдгийг, түүний үндэс нь яг юу вэ, манай *капитализм *-д ийм *юм*-нууд цаашдаа зөндөө л төрөх байлгүй дээ,яаж дархлаа бий болгох вэ. ийм *юм*-нуудыг зөвшөөрөгсөд байсаар байгааг сонгуулийн дүн харуулж байна. цаг хугацаа хэрэгтэй байдаг юм болов уу даа.

  3. Bolor says:

    cag xugacaa gej ene tom xuchin zuil denduu ix asuudliig xaaj bnaa, niigmiin zuzaan davxargiig serexiig xuleevel bid xezee ch nar xaraxgui, ene bol say ungursun xeden jileer notlogdood bn, bid erx chuluug erxemlegch, sain saixan amidraliig xusex xun bur niiteeree orolcoj baij edgeer chutguruudiig solij chadna,
    uund xutlux xuch l xeregtei bn daa; yay daa baizzzzz

  4. shorongiin hargalzagch says:

    yagaad enhbayariig shorond hiij chadahgui baigaa yum be? esvel mongold shorong UIH gedeg boloo yu?… muugiin uzeh geegui barij shorond hed honuulaad hiisen gemt hergiin il tod bolgood daraa ny urshuuj bolno shuu dee ene huniig shorond hiij hariutslaga tootsoh yum bol asar olon jijig enhbayaruudiig nomhotgoj bolmoor yum. enhbayar zamiin zaagaad tuuniig dagaj baigaa enhbayaristuud toolj baragdashgui olon baigaad hamag uchir baih shig. shorond hiigeed uguuchee ene huniig.

  5. Batbayar says:

    Үндсэн хуулийн өөрчлөлтийг ганц Энхбаяраас гадна, Элбэгдорж Гончигдорж нар хамсаатан болж бүлэглэн хийсэн шүү дээ. Би хувьдаа ерөнхийлөгчийн сонгуулиар Энхбаярт өгсөн. Учир нь хаашдаа Намба Уан, Намба Тү 2 луйварчны нэг нь сонгогдох нь баттай тул ядаж Энхбаяр нь гараад нөгөөх нь улс төрөөс арчигдаасай гэж бодсон юм. Одоо харамсалтай нь Намба Уан, Намба Тү хоёр хоёулаа нэг нь ерөнхийлөгч, нөгөө нь ерөнхий сайд болох гэж байна. Ард түмэн минь шударга ёсыг сонголоо гэсэн чинь улам дордчихсон байгаа биз, ингэж л биднийг чадаад байгаа юм даа.
    Таны энэ бичлэгийг би бас бичдэг юмуу гэж боддог байсан юм, миний дуулснаас Энхбаярын ЗГ-н үед олгосон лиценз 6400 гэж байсан санагдах юм. Юутай ч дэндүү гэхэд багадахаар л тоо байсан санагдана.

    Эцэст нь Энхсайханы ерөнхийлөгчийн засаглал юм уу, Бат-Үүлийн 2 танхимтай болж АИХ-с хүчтэй Ерөнхий сайд гаргахгүй бол манайх шиг ядуу улсад жалганы 76-н систем тохирохгүй байгаа юм биш үү?

    “Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь таван мянган долларт хүрээгүй улсуудад ардчилал жинхэнэ утгаараа хөгжих боломжгүй. Харин нэг хүнд ногдох ДНБ нь 20 мянган доллараас дээш гарсан улсууд ардчилалгүйгээр хөгжих боломжгүй юм”
    Үүнийг өөрөө юу гэж боддог вэ?

  6. gankhuyag says:

    Та улс төр, тоо баримтуудыг жигтэйхэн сайн мэддэг л юм байна ш дээ. Тиймээс надаас асуугаад яахав дээ. Таныг их сайн бичдэг гэж би ойлголоо. Тэгээд бичээч дээ гэж Танаас чин сэтгэлээсээ хүсч байна.

  7. Tumenod says:

    Tiim shuu dee. 24-r toirgiinhon mini ta nar Khentii, Uvs, Zavkhaniihan bish shuu, ta nariin gar mongoliin ireedui bna. Songuuliar ogson mungiig ni avaad songoltoo harin ZUV hiigerei

  8. Soogii says:

    Gaihaltai gej uulga aldahaas uur yahav dee.Sudlaach Tand bayarlalaa.Haramsaltai ni Ta urd ni ene buh “yum” yund hurgeh geed baina,yamar hor urshigtain talaar zunduu l helj,bichij,sanuulj baisan ch unuug hurtel Enhbayarizm ami
    buhtei orshij [hediigeer tuunii buh “yum” deesen duruun deer denjignej] baigaag yu gelteei ni bilee.Neg l tatval bugd huvruh utastai adil.Ter utasnii uzuuriiees hen negen,yamar negen “yum” tatahiig bugd huleegeed l…Yamar Ta uuruu guij ochij yaliin togtool unshiltai bish.
    Enhbayar teneg hun bish,ali ert 10 jiliin umnu undsen huulindaa uurchlult oruulahdaa buh yumiig nariin tootsooolj gantsiig l durdhad “zasgiin gazriig ard tumnii medlees gargaj,namiin udirdlagiin medeld shiljuulseneer…”
    tuunii umnu ed hurungu,erdes bayalag,alban tushaal,nuguu ulgert l gardag ‘gaihamshigiin yertuntsud” hureh uud haalgaa neejee.Gaali gedeg alban tushaaltnuudiin bayjih saaliin unee bailaa shuudee,odooch baisaar l baigaa,endees l avilgiin suljee telj ehelsen gej bodno,ter yed chini uul uurhai.alt zes,uran,Oyu tolgoi,Tavan tolgoi hol bailaa shuudee.Bur tomchuud ur huuhed ah duu naraa gaaliin ajiltan bolgohod uguh avah jishig une hurtel totson baisan gedgiim.
    Mongoliin yaduuraliin tuhaid yarih yum alga,Deeguur l yaduural buursan gej tseejee deldeed baidag ni unen biz dee,songuuli duhuud ireheer turd uilchildeg sudalgaanii
    baiguulaga ni hurtel hudlaa medee gargadag,sayahn erunhiilugcjiin songuuliin umnuhun Golgor hatagtai ulaih ch uguigeer ene tuhai medegdej bailaashdee.Ichij uhmeer yum.
    Yag nariin,bur ard olnii gun run orj sudalgaa hiideg hen,yamar baiguullaga baidag yum bol?Ger horoololuudaar yavaad tend bosson 2-3 davhar house-g es tootson,huduu aimag,oron nutagt,tuvuus alslagdsan gazruudiin humuusiin
    amidraliig sonirhodg hen bainaa?! Hen negen ever tuuraitan
    “ard”-n amidraltai taniltsahaar ochihod nuguu l ali deven galviin cotsializmiin ueiinh shigee belduuleed huduugiin
    tumnii maani amidral ingej saijirch baina geed gadna ni
    tractor,motor cycle,baga obriin achaanii mashin zergiig soichhood l bayraltsgaahiig ni yanaa.Ard olnii heden % ni
    ingej amidarch baigaa bol?
    Nam gedeg nereer hichneen olon jil,hichneen olon huniig helmegduulsen tuhai bodohoosch aimaar.Burhanii orond odson olon saihan aaviin huvguud harj l baigaa,deerees,heg l udur hariugaa avah baih,Enhbayar guia ch ih “nomtoi” hun bolohoor ayuliig uuruusuu zailuulj,busdad hurgej chadna gej boddog boltoi.Ene yaldamd sudlaach Tand er ni aidas gej baidag uu?Ih olon hun,Taniig demjijchid dandaa l bolgoomjtoi baihiig sanuuldgiig haya ch gesen anhaarmaaraa.
    Hatagtai Tsolmon buh “yum”-d alban tushaalin tomilgoo,
    halaa selgee,shagnal uramshuulal.yal shiitgeld oroltsoj baigaa ni Filatova Tsedenbaltai tustei yum shig haragdavch ene 2 emegtei gazar tenger shig uur ulsuud yumaa.Neg heseg helehiin muugaar heluulj baisan ter oros emegtei mongoliin ur huuhed,hoich ueiin tuluu hiisen yum ni daanch ih.Tuunii baiguulj ugsun barag aimag bur,hotiin duureg bolgond baigaa yasli tsetserleg,surguuli,niisleliin huuhdiin ordon,hurmiin ordon,olon ulsiin “Nairamdal” zuslan geedl…ed buhniigee
    uhehdee evdej nuraagaad yum uu,avsandaa avaad odoogui biz dee??Getel Tsolmongiin hiij buteesen ni yu,haana biana?Harin ch deer durdsan buhnii orond orchin ueiin surch humuujij,hugjihud taatai barij baiguulah hurungiig nuhurteigee hamt huvidaa zavshsan l unend oir bolovuu.
    Sudlaach tanii ene niitlel ene udaad ch zuv songolt hiihed nen ach holbogdoltoi gej naidnam,Tand amjilt husye!

  9. Nyamdulam says:

    ene Enhbayar boliosoi.toriig avilgal mongonii suljee bolgochihood hor nairuulj yas hayaj toriig hutgan uimuulchiheed odoo ooriigoo buh albiig hashsan turchlagatai geed l ooriin sonin TV eer bas yu ch medehgyi namiin gichuudeer heluulj magtuulj yavna.toriig tor bich bolgochihood odoo bas yu hiih gej yavna..Avilgaliigni shalgaach..

  10. цолмон says:

    аливаа ЮМ хэмжээ хязгаараа давахаар л нөгөө БУГ-ЧӨТГӨР нь болдог байх. Энхбаяр одоо болно доо. Хүний АДГУУСнаас ялгарах нэг гол шинж чанар – шунал хүслээ жолоодож захирч чаддагт оршидог байх гэж би боддог .

  11. uyanga says:

    Хүүш… Өнөөх чинь нэрээ татчихсан байшт. Үнэн л байдаг байгаа даа. МАХН “Э”-тэйгээ гайгүй тохироо хийсийн болов уу? За, ямар ч байсан дүүрч? Энхбаяр төрд орж ирэхгүй гэдэг чихэнд чимэгтэй л сонсогджийн

  12. shorongiin hargalzagch says:

    shorond irehiin huleegeed baital neree tataj avch gemees multrah tohirgoo hiichihev shiv dee zaa yaaya gehev tsolmon ajaagaa huleegeed suugaad bna daa ha ha ha

  13. uyanga says:

    Таны блог хаягийг twitter дээр тавьчих уу? Олон хүн орж, тархиндаа салхи орууласай гэж бодох юм. Та өөрөө twitter account нээчүүл шинэ нийтлэлээ олон хүнд хүргэх боломжтой болно гэж бодох юм. Social network ч гэлээ их зүгээр эд байгаа юм. 140 үгээр хязгаарлаж мэдээлэл хүргэдэг. Сонирхоод үзээрэй

  14. gankhuyag says:

    Тэг л дээ. Би ч бас сонирхоод үзье. Баярлалаа

  15. Anonymous says:

    Shar deelt bie dah bodoltoi bgaa bailgui esvel …….
    Jasiin nyrav hiiheer tohirii hiisen baih . Tolgoi idegjee iim hurdan uls toroos zailuulna gedeg yu l bol ..
    Ednii bulaig uudlaad ymar barah bish

  16. Soogii says:

    Suuliin ued niislelchuud maani bohir agaaraa bush,nuhun songuuliar l amisgalj baisan met.Harin unuudur gunzgii urt amisgaa avch taivshrah shig bolj baihchinevee.Za ashgui dee N.Enhbayar uls turd dahin orj irehgui ni gej bodson chini bas ugui yum bolov uu.Odoo bas yamar nuudel hiiheer beldej bainaa,tsaadah chini.Araich dee,bie daaj neree devshuuleh…Ter bas ingej chadnaa.Iim tohioldod ayalguu saihan momngol helnees mini ene hund tohirson ug nadad l lav oldohui baina.

  17. Selmen togmid says:

    Bizixees unbshix ni amarxan.Xarin bizseniig uxaj oilgox ni xezuu.Ter bolgoniig xymyyst oilguulax gexeer nas xurexgyi.Uxaantai zob uxamsarlasan xumuust ixenx xumuus durgui.Tegeed deer ni mongold amidarz baij mongol xuniig xairlaj suraagui eronxiilegz baisan Nambariin Enkhbayriig yax be .Tolgoi deeree zalaad zalbiraad xebtej baix estoi yum uu?…

  18. T says:

    Наймаалж…Аалзны тор…Шинэ үе өсч өндийж байна, Тэд л өөрчлөнө дө, энэ бүхнийг, итгэж байна…Харин тэд нараас маань өмнө амжаад бүрмөсөн сөнөөчихгүй бол…Ганаа ах мэтийн хүмүүс шинэ үеээсээ өмнө бүгдийг нь сөнөөлгөчихгүйн тулд л “юм хийж” байхдаа

  19. БатЭрдэнэ says:

    хэлэх үг алга. яг бичиж. танд сайн сайхныг хүсье.

  20. osohoooch says:

    “Юм хийх” гэдэг чинь бас “хараал жатга хийх” гэсэн утгаар ороод байдаг байх аа тэ? хэхэ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: