ШИНЖЛЭХ УХААНЫ ХУВЬСАЛ: МЭДЛЭГЭЭС ОЙЛГОЛТОД, БОДИТ БАЙДЛЫН СОНГОДОГ МЭДЛЭГЭЭС ХОЖМЫН СОНГОДОГ БУС ОЙЛГОЛТОД

Шинжлэх ухаан гээч юм бараагүй хол хөгжөөд явчихжээ. Зарим нь шинжлэх ухаан “зогсчихсон”, “мухардчихсан” гэж дүгнэх. Бидний мэдэх уламжлалт шинжлэх ухааны салбарууд цоо шинэ төлөв байдалд орж, эдүгээ шинэ зүйлийг олон шинжлэх ухаан хавсарч, нийлж байж хийх болжээ. Цоо шинэ “багц” шинжлэх ухаан үүсч байгаа олон шинж илт байна. Түүний тэргүүн эгнээнд нь яваад байхгүй юмаа гэхэд ядахдаа бараагий нь алдчихгүй явбал зүгээр юмсан гэж бодоод энэ өгүүллийг аль зун орчуулсан юм. Улс төр, эдийн засаг, ашигт малтмал гэж байхад юуны чинь шинжлэх ухаан гэж хэлэх хүн байвал Та бид “тулга тойрсон яриа”-наас заавал холдож сэтгэлгээгээ шинэчлэх ёстой гэж би хэлэх байна. Үүнтэй төстэй, нэгтгэн дүгнэсэн бүтээл үй олон буй ч энэ өгүүлэл шиг товч бөгөөд ойлгомжтой өгүүлсэн нь тун цөөхөн. Харин зохиогч нь орос хүн учраас бараг л хамаг юмыг оросууд нээчихсэн мэт хандсан тал буй. Гэхдээ тэрийг нь хаячихсан нь дээр л дээ…
Зарим хүнд энэ нь их хүнд, амьдралаас хэт хол мэт санагдаж магадгүй. Эсвэл хадуураад шашин, шинжлэх ухаан хоёрыг шууд л хөзөр шиг хольчихож хараахан болохгүй байх. Бид сэтгэлгээгээ илүү өндөр түвшинд гаргаж, энэ бүхнийг ойлгож, ойлгохыг оролдож байж л ирээдүйгээ бүтээж чадна. Шинжлэх ухааныг үүнээс илүү хялбарчлах боломж огт үгүй байх…Бид хэдий болтол хуучнаараа явах гэж ?!

В.Э. Войцехович. Орос Улс, Тверийн Их Сургуулийн профессор
Хожмын сонгодог бус шинжлэх ухаан бол хүн хэмжээст нийлмэл системийн тухай шинжлэх ухаан мөн
Шинжлэх ухаан өөрийн хувьслын явцад жам ёсны мухар сүсэг, эртний натур философи, сонгодог шинжлэх ухаан, сонгодог бус шинжлэх ухаан, хожмын сонгодог бус шинжлэх ухаан гэсэн хөгжлийнхөө томоохон үе шатуудыг дамжин хөгжиж иржээ. Шинжлэх ухааны сэтгэлгээний үр хөврөл аль эрт “шинжлэх ухааны өмнөх үе”-д жам ёсны мухар сүсэг, эртний натур философи байдлаар үүссэн бол сонгодог шинжлэх ухаан XYII – XYIII зууны үед төлөвшин хөгжсөн байна. Энэхүү сонгодог шинжлэх ухааныг голдуу үлгэр жишээ, “жинхэнэ шинжлэх ухаан” хэмээн одоо болтол ойлгодог.
Сонгодог шинжлэх ухааны механицист үзэл санаа ХХ зуунд үл нийцэх болж иржээ. Ингээд шинжлэх ухаан квант-релятивист болж, улмаар XX зууны төгсгөл XXI зууны эхээр синергетик шинжлэх ухаан болж хувирав. Цөөнгүй эрдэмтэд, ялангуяа барууны эрдэмтэд одоо болтол яг шинжлэх ухаан бол (туршилтын болон эмпирик) харьцангуй саяхан буюу XYI-XYII зууны үед эхэлсэн гэж үздэг бөгөөд түүнийгээ сонгодог шинжлэх ухаан гэж нэрлэсээр байгаа. Түүний үндсийг Г.Галилей, Р.Декарт, И.Ньютон нар тавьсан. Евроцентрист энэхүү үзэл одоо нэгэнт хоцрогджээ.
XYI-XYII зууны шинжлэх ухааны эрхэмлэл бол бодит үнэнийг олох явдал гэж үзэж байлаа. Энэ үед мэдлэгийг алдаа гаргадаг, үнэнийг гуйвуулдаг хүний субъектив онцлогийн нөлөөллөөс дээд зэргээр ангид байлгах ёстой байв. Мөн энэ үед ертөнцийн механик дүр зураг болон түүнд нийцсэн арга зүй (методология) ноёрхож байлаа. Энэ үзлийн ёсоор бол байгаль нь өөртөө хангалттай (хүний оролцоо хэрэггүй), холбоо харилцаа нь хэсэг бусаг шинжтэй, тэгшитгэлд ашигладаг математик функцүүд нь аналитик шинжийг агуулдаг, харин шинжлэх ухаан нь кумулятив байдлаар хөгждөг, өөрөөр хэлбэл өмнөх үр дүнг шинэ зүйлийн хэсэгчилсэн тохиолдол гэж үздэг байв. Ертөнцийг ингэж үзэхэд байгаль дэлхий нь мөн чанартаа машинтай төстэй болдог байлаа. Хэсэг болон биесийн хөдөлгөөн нь байгалийн хөдөлшгүй хуулийн дагуу явагдана. Энэхүү хууль нь ертөнцийг удирдана. Иймээс танин мэдэхүйн гол зорилго нь байгалийн нэгэн утгат хуулийг нээхэд оршиж байв.
Харин биологид хувьслын онолыг нээсэн, физикт цахилгаан соронзон талбайн онолыг нээсний дараагаар XIX зууны хоёрдахь хагасаас эхлэн механицист үзэл баримтлал шүүмжлэлд өртөж, шинжлэх ухааны дараа дараагийн хувьсгалын явцад түүнийг бүрмөсөн няцаасан байна.
Квантын онол, харьцангуйн тусгай онол (ХТО), харьцангуйн ерөнхий онол (ХЕО) зэрэг нь шинэ үзлийг үүсгэж, ертөнцийн квант-релятивист, магадлалт зураглал болон сонгодог бус арга зүйг бүтээжээ. Натурализм, захын шинж (локаль), аналитик үзэл, тасралтат үзлүүд шүүмжлэлд өртөж, шинжлэх ухааны хамтын нийгэмлэгийн (шинжлэх ухааны философи) ихэнхи хэсэг тэдгээрийг үгүйсгэх болов. Тэр ч байтугай бодит үнэний эрхэмлэлийг хүртэл дахин харж үзэж эхлэв.
Мэдлэг нь нь өөрөө субъектив шинжтэй мэт (эрдэмтэн ажиглагч шууд буюу шууд бусаар мэдлэгт оролцох болсон) болов.
Тухайлбал, харьцангуйн тусгай болон ерөнхий онолд координатын системийг байнга ашигладаг. Квантын онолд ажиглалтын нөхцөл нь мэдлэг дотроо ордог бөгөөд түүнийг арилгаж болдоггүй. Математикийн суурь үндэслэлд судлан буй субъектээ математикт шууд оруулдаг интуиционизм (зөн билгийн үзэл) бий болов. Түүнээс гадна Гильберт математикийг үзэхдээ математикийн мэдлэгийг үндэслэх арга гэсэн үзэл санааг дэвшүүлэв. Аварга буюу мета онолууд объектын онолуудыг судалж, үндэслэж өгөх болов. Өөрөөр хэлбэл аварга онолууд нь объектыг (онолыг) судлах өвөрмөц маягийн “субъектын” үүргийг гүйцэтгэх болов.
Бүр Ньютоны бий болгосон байгалийн хуулиудын захын шинж чанар нь шүүмжлэлд өртөж, улмаар алсын үйлдлийн эффект буюу ЭПР эффект (Эйнштейн-Подольский-Розены эффект) нээгдэж, дараа нь Ж.Беллийн тэгш бусын зарчим бий болов.
Квантын физик дэх сүүлийн үеийн туршилтуудаас үзэхэд (шинжлэх ухааны нийгэмлэгийн хүлээн зөвшөөрсөн, баталгаатай) мэдээлэл эгэл хэсгээс эгэл хэсэг рүү гэрлийн хурдаас миллиард дахин илүү хурдтай дамждагийг нотолсон байна. Чухам юу болж байгаа нь огтоос тодорхойгүй хэдий ч иймэрхүү төрлийн туршилтуудыг (фотоны) “телепортаци” гэж нэрлэсэн байна.
Байгальд угаасаа байсан мэт тасралтат шинж хүртэл эргэлзээнд өртөж байна. Иймээс аналитик функцүүд хангалтгүй болоод байна. Харьцангуйн ерөнхий онол болон квантын онолд тензор, Гильбертын огторгуй, функционалууд, тэр ч байтугай экзотик дельта-функци гэх мэт ойлголтуудыг хэрэглэх болов.
Хоёр мянган жилийн турш шинжлэх ухааны хөгжил бол кумулятив шинжтэй, өөрөөр хэлбэл шинэ мэдлэг нь хуучны дээр нэмэгдэнэ, гэхдээ түүнийг халж өөрчлөхгүй гэж ойлгосоор ирсэн юм. Гэхдээ аль XIX зуунаас шинэ онолууд нь хуучныг зарчмын хувьд цоо шинээр авч үзэх болж, харин нийцлийн зарчмууд нь логик гэхээсээ илүү метофор (хувиралт) утгатай үйлчилдэг гэдгийг тогтоожээ.
Энэ бүхний үр дүнд шинжлэх ухаан бүхэлдээ “тосон будгийн” суурь (континуаль) зураглал биш, харин тасралттай зүймэл мозайкыг санагдуулах болов.
Квант-релятивист, сонгодог бус шинжлэх ухаан нь өөртөө магадлалт шинж (байгалийн хуулиуд нь нэгээс бага магадлалын тодорхой зэрэгтэйгээр явагдана), мөн бодит тохиолдол (байгалийн уг суурьт дурын үйл явцад зайлшгүй, тохиолдол хоёр нэгэн зэрэг явагдана; тохиолдлыг арилгаж болохгүй бөгөөд тохиолдол нь урьд нь үзэж байсан шиг субъектив зүйл биш, харин объектив гэж хүлээн зөвшөөрдөг болсон) зэргийг багтаадаг.
Байгал нь өөрөө хувьсан өөрлөгдөх зүйл болсон учраас шинжлэх ухаанд объект – субъектын үнэн гэсэн сонгодог бус эрхэмлэл бий болж байна.
Энэ бүхний үр дүнд ХХ зууны эхэн гэхэд сонгодог шинжлэх ухааны огт өөрлөгдөшгүй объектууд (бодисын фазын төлөв байдал, химийн элементүүд, тогтвортой биологийн зүйлүүд, одод гэх мэт…) нь магадлалт, квант-релятивист объектуудаар (эгэл хэсэг-долгион, координатын систем болон ажиглалтын нөхцлөөс хамаарах биес, хар нүх, тархаж буй галактик гэх мэт) солигдов.
ХХ зууны 70-аад оноос эхлэн шинжлэх ухаанд бүр ч илүү хачирхалтай явдал гарах болов. Шинжлэх ухааны шинэ хувьсгал эхэлж, хожмын сонгодог бус шинжлэх ухаан, товчоор бол ПНКН буюу постнеклассик шинжлэх ухаан (Стёпин.В.С.) үүсэв. Синергетика, антроп зарчим, түгээмэл хувьслын үзэл (эволюционизм), виртуалистика, нийлмэлийн онол зэрэг бий болов.
Синергетика бол шилжилтийн үйл явцуудыг судалж, улмаар тэдгээрийн цаадах өөрийн зохион байгуулалтын хуулиудыг олохыг хичээдэг.
Витуалистика нь виртуал-мэдээллийн буюу илүү өргөн утгаар бол виртуал бодит байдлыг судална.
Түгээмэл хувьслын үзэл баримтлал бүхий л байгалийг хөгжлийн нэгдмэл үйл явц байдлаар төсөөлж, хорвоо ертөнц, био мандал, социум буюу нийгэм, хүнд нийтлэг байх хувьслын хуулиудыг хайдаг. Үүнийг заримдаа даяар хувьслын үзэл гэх нь буй.
Нийлмэлийн үзэл баримтлал нь хүн хэмжээст нийлмэл системийн өвөрмөц онцлогийг томъёолохыг оролддог.
Эдгээр бүх үзэл баримтлал, онолуудад объектуудыг ямар нэг чиглэлд хувьсан өөрчлөгдөж буй үйл явц гэж, “мөнхийн хөдөлгөөн” гэж, “урсан буй юмс” гэж илтэд үзэж байна. Ийм маягийн “объект–үйл явц”-ын жишээ гэвэл фазуудын төлөв байдлын хоорондын шилжилт, динамик замбараагүйдэл (хаос), фрактал зэрэг олон ойлголт багтана. Энэхүү шинэ шинжлэх ухаанд субъектын үүрэг улам бүр нэмэгдэж буй бөгөөд ийнхүү хүн хэмжээст нийлмэл систем нь судалгааны үндсэн судлах зүйл болон хувирч байна.
Сонгодог шинжлэх ухааны объектив үнэн, тэр ч бүү хэл сонгодог бус шинжлэх ухааны объект-субъектын үнэн нь шилжилтийн үйл явц болон замбараагүйдлийг ойлгоход хангалттай биш болж байна. Иймээс шинэ, хожмын сонгодог бус үнэнийг ойлгох эрэл явагдсаар байна. Хожмын сонгодог бус шинжлэх ухааны объект нь В.С.Стёпины үзэж байгаагаар хүн хэмжээст нийлмэл систем болж байна. Эндээс орчлон дахь, ахуй дахь хүний гүйцэтгэх үүргийг ихэд сонирхож байна. Ялангуяа шинжлэх ухааны хамтын нийгэмлэгийн анхаарлыг космологи, синергетика дахь антроп зарчмууд, бүхэлдээ бол орчин үеийн шинжлэх ухааны ертөнцийг үзэх үзлийн суурь үндэслэлүүд ихээхэн татаж байна.
Шинжлэх ухааны хөгжлийн орчин үеийн шатыг хожмын сонгодог бус гэж нэрлэх нь хэр зохистой вэ ? Сургалтын зорилгод бол энэ нь шинжлэх ухааны мэдлэгийн хувьслын залгамжлалт шинжийг илэрхийлж байгаагаараа зөвдөх нь мэдээжийн хэрэг. Үүний хамт нэлээд эрдэмтэд “хожмын сонгодог бус” гэсэн нэр томъёог шүүмжилж, шинжлэх ухаанд болж буй орчин үеийн үзэгдлийг хувьсгал (Т.Куны үзэл санаагаар) нэрлэж байна. Үнэхээр ч шинжлэх ухаан гэдэг дээр “бус”, “хожмын” гэх мэтчилэн угтвар нэмэх, хачирлах нь механик болон кумулятив үзлийн өнгө аясыг агуулж байгаа бөгөөд ажил хэргийн мөн чанарыг бүдэгрүүлж байгаа юм. Энэхүү арга нь XXI зуунд ч гэсэн сэтгэл санаагаараа “өнгөрсөн сайхан үе”, өөрөөр хэлбэл XYII зууны “механицист” үзэл санаандаа байсаар байгаа хуучинсаг үэзлтнүүдийн төлөөс юм. Ингэж чимэг хачир нэмэх нь шинэ зүйлийг хуучин хувцсанд нууж байгаа хэрэг юм.
Хожмын сонгодог бус шинжлэх ухааны хувьд гэвэл түүнийг синергетикийн шинжлэх ухаан гэж нэрлэх нь зөв ч байж магадгүй. Мөн чанартаа бол сонгодог шинжлэх ухаан бол механик, сонгодог бус шинжлэх ухаан нь квант-релятивист, харин хожмын сонгодог бус шинжлэх ухаан нь синергетикийн шинжлэх ухаан гэж дүйлгэн үзэж болно.
Синергетикийн шинжлэх ухааны гол зарчмуудын нэг нь антроп зарчим болно. Энэ зарчим нь эхлээд космологид үүсч, дараа нь синергетикэд, улмаар виртуалистика, нийлмэлийн онол болон нийт шинжлэх ухаанд тархсан юм.
Космологи дахь антроп зарчим
(Жич: антроп гэдэг нь хүн гэсэн грек үгнээс гаралтай юм. Жишээлбэл: антропологи гэвэл хүн судлал гэж монгол хэлнээ буулгадаг. Харин яг антроп гэхээр хүн гэсэн утгатай үг маш олон байгаагаас шалтгаалаад нэг л болж өгөхгүй байна. Ингээд антроп чигээр нь авлаа. Хожим таарсан монгол үг олдох биз – Д.Г.)
Түүнийг голдуу хүчтэй болон сул гэсэн хоёр хувилбараар авч үздэг. Хүчтэй антроп зарчим гэдэг нь: амьдрал болон оюун ухаан хувьслынхаа үйл явцад гарцаагүй бий болдгоор орчлон тодорхойлогдоно. Сул антроп зарчим гэдэг нь амьдрал болон оюун ухаан нь хөгжлийнхөө үйл явцад бий болж чаддагаар орчлон тодорхойлогдоно гэж үздэг.
Өнгөрсөн зууны 50-60-аад онуудад нэлээд эрдэмтэд амьдрал болон оюун ухааны үүсэл нь с (гэрлийн хурд), е (электрон цэнэг), h (Планкийн тогтмол), Н (Хабблын тогтмол), g (гравитацийн тогтмол), 1/137 (нарийн бүтцийн тогтмол) зэрэг физикийн суурь тогтмол хэмжигдэхүүнүүдээр нөхцөлдөнө гэдгийг нээсэн юм. Эдгээр физикийн суурь тогтмол хэмжигдэхүүнүүдийн аль нэг нь 1% өөрчлөгдлөө гэхэд бусад тогтмолуудыг өөрчлөгдөхөд хүргэдэг. Ийм сэтгэлгээний туршилтын үр дүнд хангалттай нийлмэл систем ерөөсөө үүсэхгүй орчлон бүрдэх юм.
Жишээлбэл, анхдагч тэсрэлтийн дараа устөрөгчийн атом H болон гелийн атом He үүсэх бөгөөд харин амьдрал үүсэх болон түүнийг цаашдын хөгжилд зайлшгүй шаардлагатай илүү хүнд атомууд үүсдэггүй байна. Гравитаци тогтмол g өөрчлөгдсөний үр дүнд гаригууд одон дээр унах буюу дурын алсад холдоно. Ийм маягаар амьдрал болон оюун ухаан нь байгалийн хуулиудад болон манай Аварга галактикт байгаа физикийн суурь тогтмолуудын утганд “программчлагдсан” мэт сэтгэгдэл төрнө.
Антроп зарчим хэрхэн үүссэн бэ ?
Энэ зарчмыг 1956 онд Алма-Ата –д болсон астраномчдын Бүх Холбоотын YI зөвлөгөөн дээр зөвлөлтийн эрдэмтэн Г.М.Идлис анх удаа тогтоосон байх магадлалтай. Хожим 5-10 жилийн дараа иймэрхүү үзэл санааг немцийн астраномч О.Хекман, английн космолог Ф.Хойл болон бусад хүмүүс илэрхийлсэн юм. “Антроп зарчим” хэмээх нэр томъёо шинжлэх ухааны хүрээнд аажмаар тархсан юм.
Ингээд 1973 онд Николай Коперникийн төрсний таван зуун жилийн ойд зориулсан эрдэмтдийн хурал дээр английн физикч Брандон Картер энэ нэр томъёог оруулснаар нийтэд тодорхой болсон юм. Картерийн үзэж байгаагаар амьдрал оршиход боломжтой байхын тулд физик тогтмолууд маш бага диапазонд (хэлбэлзэлд) байх ёстой. Эдгээр тогтмолуудыг хэмжиж үзсэн хэмжигдэхүүнүүд үнэхээр эдгээр диапазонд оршдог байна.
Өөрөөр хэлбэл орчлон нь амьдрал үүсэхэд зайлшгүй байх яг тийм байдлаар бүтээгдсэн ажээ. Хэрэв физик хэмжигдэхүүнүүд өчүүхэн төдий өөр байсансан бол амьдрал байх боломжгүй юм.
Картерийн дараа “антроп зарчим” нэр томъёо ертөнцийг дээд хүчин бүтээсэн гэх үзэл баримтлалын талынхны шүүн хэлэлцэх дуртай сэдэв болсон юм. Тэд энэхүү зарчмыг орчлон, түүний дотор амьдрал тохиолдлоор үүссэн байх ёсгүй бөгөөд Ертөнцийг бүтээгч болон түүний хүсэл зоригийн дагууд бий болсны үнэмшилтэй нотолгоо гэж үздэг юм.
Тухайлбал Евангелийн пастор, хуучин астраномич байсан Хью Росс амьдрал оршин байх боломжтойгоор маш нарийн “сонгон авсан” хэмжигдэхүүн бүхий физик тогтмолуудын олон тооны жишээг тоочсон байдаг. ( www . bigfoot . com /~ perakh / bibl _ science)
Мөн Н. Авиезер, Ф. Хирен, П. Глинн, В. Бредли болон бусад олон хүмүүс антроп зарчмыг Бурханлаг байдлаар тайлбарласан олон үндэслэл гаргасан байдаг.
Түүнчлэн энэхүү зарчмын янз бүрийн хувилбарууд бий болсон юм.
“Сул антроп зарчим” гэж нэрлэгддэг хувилбар (САЗ) хамгийн их тархсан юм. Физикч Стивен Хокинг “Цаг хугацааны Товч Түүх” хэмээх нэрд гарсан номондоо: “Агуу их буюу хязгааргүй орчлонд ухаант амьдрал үүсэх хөгжих нөхцөл нь зөвхөн тодорхой бүс нутагт, хязгаарлагдмал цаг хугацаа, орон зайд үүснэ гэдгийг Сул Антроп Зарчим нотолсон. Ийм учраас эдгээр бүс нутгууд дахь ухаалаг амьтад өөрсдийнх нь амьдрал зайлшгүй оршин байх яг тийм нөхцөл орчлон дахь тэдний хэсэгт байгаад гайхах хэрэггүй” гэж бичсэн байдаг.
Антроп зарчмын өөр нэг хувилбарыг Хүчтэй Антроп Зарчим (ХАЗ) гэж нэрлэдэг.
ХАЗ-ыг Хокинг: “Энэхүү онолын ёсоор бол эсвэл олон янзийн орчлон байна, эсвэл нэг орчлонгийн хязгаар дотор тус бүр нь өөрийн гэсэн анхдагч хүрээ зааг болон шинжлэх ухааны хуулиудын цуглуулга бүхий янз бүрийн бүс нутгууд (район) байдаг. Эдгээр бүс нутгуудын олонхи нь нийлмэл организм хөгжихөд тохиромжгүй байдаг бөгөөд тэдгээрээс манай орчлонтой төстэй тун цөөхөн нь ухаалаг амьдрал тасрахад “Яагаад орчлон энэ байгаагаараа байдаг юм бэ? гэж асуудаг. Үүний хариулт “Хэрэв орчлон өөр байсан бол бид энд байхгүй байхсан” гэсэн тун амархан утгатай байна. (Хокинг)
Антроп зарчмын өөр нэг хувилбарыг англиар Participatory Anthropic Principle гэж нэрлэдэг бөгөөд агуулга нь орчлонг хүн ажиглах явдал нь өөрөө тодорхой хэмжээгээр энэхүү ажиглалтын шинж чанарыг тодорхойлдогт оршино. Энэхүү үзэл баримтлал нь квантын механикийн Копенгагены тайлбарлал гэж нэрлэгдсэн үзэл санаанаас үүдэлтэй юм.
Байгалийн тухай үүнтэй төстэй төсөөллийг Будда айлдсан байдаг. Нэгэн шавь нь хүрээлэн буй ертөнцийн яаж бүтсэн тухай асуухад Будда нигүүлсэнгүй байдлаар дуугай байсан байна. Яагаад ? Учир нь шавь нь түүний сургаалиас юу ч ойлгосонгүй. Буддизмын гол сэдэв нь: Та ертөнцийн хэрхэн харахаар хүсвэл яг тийм байдлаар л ертөнцийг харна” гэсэн байдаг. Ийм учраас уг зарчмыг ингэж ойлгохыг “буддын антроп зарчим” (БАЗ) гэж нэрлэж болно.
Эцэст нь Эцсийн антроп зарчим (ЭАЗ) гэж нэрлэсэн өөр нэг хувилбарыг Барроу болон Типлер нар “The Anthropic Cosmological Principle” 1986 номдоо санал болгосон юм. Энэ үзэл баримтлал нь өмнөхөөсөө ихэд цаашилсан бөгөөд “орчлон өөрөө оршихуйд ухаант амьтан түүнийг ажиглаж байх ёстой” гэж үзсэн байдаг.
Хүн болон орчлонгийн харилцааг иймэрхүү байдлаар талбарлах нь уламжлалынхаа дагуу сэтгэдэг эрдэмтдийн шүүмжлэлд өртдөг юм.
Жишээлбэл Барроу болон Типлерийн номыг шүүмжилсэн тоймдоо Нью –Йорк Таймс (1986 оны 5 сар) сонинд Мартин Гарднер антроп зарчмыг хамгийн хачирхалтайгаар шүүмжилж, түүнийг CRAP буюу монголоор хэрүүл, өөрөөр хэлбэл “Үнэхээрийн инээд хүрэм антроп зарчим” гэж шоолсон байдаг.
Үүний хамт антроп зарчмын сул үндэслэгдсэн хэд хэдэн хувилбарын хувьд үл тоомсорлох үзэл байх нь мэдээж хэрэг боловч физик тогтмолуудын хэмжигдэхүүн болон амьдрал үүсэх шаардлага хоёр гайхамшигтай нийцэж байгаа нь өөрөө баримт юм. Антроп зарчмуудыг янз бүрээр тайлбарлахаас үл хамааран түүний бүх хувилбарууд дээр дурдсан нийцлийг хүлээн зөвшөөрөхөд үндэслэгдсэн болно.
Антроп зарчмын агуулгад орчлон болон түүнд харгалзах физикийн суурь тогтмолууд олон янз байх асуудал, хүний суурь тогтмолуудтай (физик буюу математик) холбогдох холбоо харилцааны асуудал өөрийн гэсэн утга агуулгатай болдог юм.
Эндээс “хүний тогтмол” буюу “хүний тоо” (Войцехович) гэдэг юм оршин байж болох уу ? гэсэн ер бусын “солиотой” асуудал үүсдэг юм. Өөрөөр хэлбэл зарим орчлонд хүн физик утгаар оршин байх боломжтой, заримд нь боломжгүй байх утгаар энд ярьж байгаа юм. Хэрэв бид Дэлхийн гадаргуу дээр ч гэсэн хүн амьдрах боломжтой, мөн хүнд таатай мужууд байдаг, мөн хүн бараг байдаггүй (50 градусын халуун цөл, цельсийн 90 градусаас доош температур нь буудаг хүйтэн Антарктид) газар байдаг гэдгийг санах юм бол дээр тавьсан асуулт бүрэн утгатай болно.
Үүн лүгээ нэгэн адил 1 болон 2 хэмжээст огторгуйд амьд амьтан мэтийн нийлмэл систем боломжгүй, харин 3 хэмжээст огторгуйд амьдрах боломжтой юм.
Харин хүний тооны асуудал нь математик тогтмолоос физик тогтмолыг гарган авч болох уу ? гэсэн Гильбертийн асуудалтай холбоотой юм.
Математик суурь тогтмол гэдэг нь 1, p, e, i тогтмолууд болон Эйлерийн I тогтмол болон бусад хэмжигдэхүүнүүд болно. Эдгээр нь өөр хоорондоо холбоотойгоос гадна бие биенээсээ урган гардаг. Гэхдээ эдгээр нь физик болон материаллаг ертөнцтэй холбоотой юу ? Энэ асуултад өгөх нийтээр хүлээн зөвшөөрсөн хариултыг зуугаад жил олоогүй байна. Олон эрдэмтэд математик тогтмолоос физик тогтмолыг гарган авах гэж оролдож байна. Энэ замдаа тэд нэрд гарсан математикчид болон онолын физикчдийн “Математикт бүх юм бий” гэсэн, өөрөөр хэлбэл бүхий л физикийн хууль, тогтмолууд, нийт ертөнцийн физик бүтэц зэрэг нь бүгдээрээ нэгэнт нээсэн буюу одоохондоо нээгээгүй байгаа ирээдүйн математик бүтцэд боломжийн хувьд агуулагдаж байдаг гэсэн итгэл үнэмшлийг удирдлага болгож байдаг юм. (Войцехович, 1987)
Энэ баталгааг зөвхөн Пифагор төдийгүй, “Тоо бол бүх зүйл мөн” гэдгийг аль нэгэн байдлаар хүлээн зөвшөөрсөн дараагийн зууны олон эрдэмтэд дэмжих байсан юм.
Чухамхүү ийм учраас XYII зуун буюу Шинэ үеийн туршилтын болон эмпирик шинжлэх ухаан эхлэх хүртэл яагаад математикийг байгаль шинжлэлд хэрэглэдэг бэ буюу “Байгалийн шинжлэх ухаан дахь математикийн тайлбарлагдашгүй үр нөлөө”-ний тухай (Вигнер) асуултыг тавьж байгаагүй (тавьж ч чадахгүй байсан байх) юм. XYII зуун хүртэл иймэрхүү асуултууд нь ертөнцийн мөн чанарт математик байдаг гэсэн олонхи эрдэмтэд, гүн ухаантнуудын итгэл үнэмшлийн улмаас утгагүй болох байсан билээ.
Илт мэдээж зүйлийг тайлбарлах ч хэрэггүй, батлах ч хэрэггүй байжээ. Үүний зэрэгцээ байгаль шинжлэл бий болсноор шинжлэх ухааныг идэвхигүй объект болох байгалийг шулан зовоох явдал мэтээр ойлгох болсон байна. Гэхдээ энэхүү шулан зовоох нь амьд юмсыг үхдэл болгон хувиргадаг, иймээс ертөнцийн бүхэллэг шинж, юмсын түгээмэл холбоо дотооддоо түүнтэй холбоотой болон түүнд чиглэгдсэн (жишээлбэл позитивизм, прагматизм) сонгодог (механицист) шинжлэх ухаан болон гүн ухааны чиглэлүүдэд живэн алга болжээ.
Харин орчин үеийн шинжлэх ухаан буюу хожмын сонгодог бус шинжлэх ухаан нь ертөнцийн тухай бүхэллэг төсөөллийг дахин сэргээхийг оролдож, ертөнцийг амьд болон амьгүй матери, хүн болон орчлон хамтдаа байгаа, нэгдэл дунд байгаа, зэрэгцэн хамтарч хөгжиж буй синергетикийн организм хэмээн ойлгодог болов.
Бидний хувьд математикийн янз бүрийн тодорхойлолтууд дундаас түүнийг боломжит хэлбэржсэн бүтцийн нийлбэр цогцос хэмээн ойлгодог тэрхүү тодорхойлолт ач холбогдол бүхий болно.
Ингэж үзэх аваас манай физик ертөнцийг эцсийн дүндээ математикаар дүрслэн үзүүлж болох юм. Учир нь математик нь өөртөө бидэнд тодорхой буй физик ертөнц төдийгүй, онолын хувьд хараахан нээгдээгүй байгаа, шинжлэх ухаанд таамаглалын түвшиндөө ч тодорхойгүй байгаа өөр ертөнцийн олонлогийг багтааж байдаг юм.
Антроп зарчим нь яагаад одоо болтол Суурь Математик Зарчмуудаас Суурь Физик Зарчмуудыг гарган авч чадаагүйг тайлбарладаг.
Энэ нь дараах учиртай юм. Хүчтэй Антроп Зарчмыг буюу хүчтэй томъёолсон антроп зарчмыг үнэн гэж авч үзье. Тэгвэл Суурь Физик Зарчмууд нь орчлонд оролцон байгаа оюун ухаант ажиглагчтай холбоотой байх нь тодорхой. Үүний зэрэгцээ Суурь Математик Тогтмолууд нь түүнтэй холбоогүй бөгөөд өөрөөр хэлбэл зөвхөн манай ертөнцийг төдийгүй, өөр олон ертөнц, түүний дотор хүнгүй, угаасаа амьдралгүй ертөнцүүдийг агуулан байх чадамжтай.
Ийм учраас Суурь Математик Тогтмолуудад зарим нэг хязгаарлалт, жишээлбэл бидний Аварга Галактик дахь хүнийг дүрслэн харуулах антроп зарчим болон хуулиудыг илэрхийлсэн өөр нэг тогтмол (буюу тогтмолууд) нэмэх хэрэгтэй. Энэ Тогтмолыг анхны хүн Адамын нэрээр А гэж нэрлэе. Суурь Математик Тогтмолд энэхүү А тогтмолыг нэмэх юм бол ертөнцийн боломжит олонлог антроп ертөнцийн, өөрөөр хэлбэл хүн оролцсон ертөнцийн олонлог болтлоо цөөрөх болно. Суурь Математик Тогтмол дээр А тогтмолыг нэмбэл (СМТ + A) Суурь Физик Зарчмыг (СФЗ) гарган авч болно.
А тогтмолыг хаанаас гарган авах вэ ? гэвэл түүнийг хүнийг дүрслэн тодорхойлдог манай мэдлэгийн салбар, жишээлбэл интуционизм (зөн билгийн үзэл), хүмүүнлэгийн математикаас олох боломжтой. (Войцехович, 1989, 1996)
Хүн хэмжээст математикийн тухай санааг анхлан голландын эрдэмтэн Л.Э.Я.Брауэр 1908 онд хэлсэн байдаг. Тэрбээр түүх, сэтгэл зүй болон хүмүүнлэгийн бусад салбарт хэрэглэдэг (Гейтинг) сэтгэлгээнд чиглэсэн математик дахь шинэ чиглэл болон түүний үндэслэл болсон интуиционизмыг бүтээсэн байна.
Брауэр жишээлбэл чөлөөтэйгөөр бий болсон дараалал, эрх чөлөөг мета ойлголт, ерөөсөө бол аль нэг асуудлыг хүмүүс яаж шийдэхээс хамаарсан объект гэж авч үзсэн байна. Жишээлбэл, p тоог задлахад 1234567890 гэж үүсэх үү ? гэсэн асуулт байна. Энэ асуулт тун хүнд бөгөөд учир нь энэ тоо транцендент шинжтэй, p –г задлах “урт” нь хязгааргүй байдаг.
Өнөөдөр бид энэ асуултад хариулж чадаж байна. p–г задлахад тоонуудын дурын төгсгөлт дараалал үүсдэг байна. Гүн ухааны хувьд бол энэ маш сонирхолтой юм. Муруй болон Шулууны хоорондын харилцаанд БҮХ ЮМ байдаг байна. Брауэрийн зэрэгцээгээр энэ талаар бүр Пифагор, Платон, Николай Кузанский, Г. Лейбниц, Г. Кантор болон бусад агуу их математикчид болон гүн ухаантнууд бодож чадах байсан.
Хэрэв p –г орчлонтой зүйрлэвэл түүн дотор антроп “дэд ертөнц” болон антроп биш дэд ертөнц байдаг байна.
Хожим нь Брауэр өөрийн хувийн чөлөөт сонголтоос хамааруулан аль нэг математикийг бүтээж байдаг идэвхитэй эхлэл – Бүтээгчийн тухай ойлголтыг математикт оруулж ирсэн юм.
Субъектлэг эхлэлийн тухай үүнтэй төстэй үзэл санаа Э.Цермоло-гийн (сонголтын аксиом) математик үндэслэл, Гильбертийн метаматикт бий болсон билээ. (мета онол нь судлан буй объекттой харилцах талаараа субъект мэт үүрэг гүйцэтгэдэг).
Оюун санааны математикийн тухай иймэрхүү үзэл санааг О. Павел Флоренский, А.Ф. Лосев, В.В. Налимов болон бусад хүмүүс дэвшүүлсэн байдаг.
Энэхүү сүүлчийн тохиолдолд математик гэдэгт тоо болон дүрсийн тухай шинжлэх ухааныг биш, тэр ч бүү хэл төгсгөлгүйн тухай шинжлэх ухааныг (Г.Вейль) биш, харин математикийн мөн чанар бол чөлөөнд байдаг хэмээн үздэг Г.Кантор, математикийн хэлбэржсэн тоглолтын мөн чанарын тухай бичсэн Д.Гильберт, математик, урлаг, амьдралын дотоод нэгдлийн тухай бичсэн Э.Брауэр нарын сургаалийг ойлгох нь мэдээжийн хэрэг юм.
Семантик континуумд баглагдсан утга санааг задлан үзэх утгаар ахуй болон ухамсрын аяндаа үүсэх үзэл баримтлалыг боловсруулахдаа Налимов геометрийн түгээмэл шинжийг (пангеометризм) үндэслэж, зөвхөн амьдрал төдийгүй, тэр ч байтугай ухамсар хүртэл цаг хугацааны явцад “геометр” үндэс суурьтай болдог гэж үзсэн юм.
Ийм маягаар антроп зарчим нь хүнийг (буюу субъектыг) шинжлэх ухааны мэдлэгийн төвд оруулж ирсэн байна. ХХ зууны төгсгөлд байгалийг ойлгох ойлголт нь субъект (хүн) хэмжээстэй байсан. Хүн болон орчлонгийн холбоо харилцааны тухай сургааль болох Антропика нь цэвэр ертөнцийг үзэх үзэл, гүн ухааны үзэл баримтлалаас шинжлэх ухааны онол болон хувирав.
Антроп зарчмын жам ёсны үндэслэл нь түгээмэл хувьслын үзэл санаа болох бөгөөд үүнд немцийн гүн ухаантан И.Г.Фихте болон Г.Гегель, дараа нь оросын космистууд Н.Ф. Федоров, В.С. Соловьёв, К.Э. Циолковский, А.Л. Чижевский, В.И.Вернадский нар, түүнчлэн францын космист Э. Ле Руа, Тейяр де Шарден нар хувь нэмрээ оруулсан юм.
Синергетик дэх антроп зарчим
Антропикийн хөгжилтэй зэрэгцэн түүнтэй төстэй үзэл санаа синергетикэд бий болжээ. Антроп зарчмыг синергетикийн агуулгаар хэлэлцэх ажлыг С.П. Курдюмов, Е.Н. Князева хоёр явуулав. Тэдний гол санаа бол “Антроп зарчим нь энэхүү ертөнцөд нийлмэл орших зарчим болно” гэсэн үндэслэлд оршино. Өнөөдөр макро түвшинд нийлмэл систем оршин байх боломжтой байхын тулд эхлээд микро түвшин дэх эгэл үйл явцууд нь маш сонголттойгоор явагдах ёстой гэж тэд үзэж байна. ( Князева, Курдюмов. С. 62 – 63).
Өөрөөр хэлбэл систем нь хувьслын замаар шат дараалан өгсөх явдал нь улам бүр бага магадлалтай үйл явдал, үйл явц (процесс) хэрэгжих явдал юм. Ийм маягаар дээрх эрдэмтэд космологийн антроп зарчмыг орчлон болон хувьсал нь хэлбэрийн хувьд нарийсан нийлмэлжих чиглэлээр термодинамикийн 2 дугаар эхлэлийг даван туулах явдалтай холбон үзэж байгаа юм.
Үнэн хэрэгтээ космологууд ч тэр, синергетикчид ч тэр антропос (хүн) гэдэгт нийлмэлийг ойлгодог бөгөөд физикийн суурь тогтмолын хэл дээр болон синергетикийн хэл дээр орчлонд нийлмэл зүйл орших боломжийн тухай л шүүн хэлэлцдэг юм.
С.П. Курдюмов, Е.Н. Князева нар сул антроп зарчмыг улам бүр нарийсан нийлмэлжиж байгаа орчлонд нийлмэл зүйл орших боломж (потенциал хэрэгжих шинж) гэж баталдаг. Энэхүү зарчмын хүчтэй хувилбарыг тэд томъёолоогүй байгаа, гэхдээ энэ нь боломжтой, орчлонд ямар ч хамаагүй нарийн нийлмэл шинжтэй систем байж болох аж.
Үнэхээр ч нийлмэлийн онол буюу нийлмэл системийн онолыг ихээхэн хөгжүүлж, тодорхой томъёолох хэрэгтэй байгаа юм. Энд нийлмэл бүрдлүүд тоймгүй их байгаа нь мэдрэгдэж байгаа бөгөөд магадгүй тэдгээр нь ахуйн маш олон төлөв байдалд оршиж, улам бүр хурдан харилцан үйлчлэлийг болон харгалзах мэдээллийн дамжуулалтыг ашигладаг, эхлээд амьд, дараа нь ухаант, улмаар хэт ухаант болсон амьд биет байж болно. Орчин үеийн шинжлэх ухаанд энэ тухай таамаглал бол ЭПР-парадокс, Беллийн тэнцэтгэл бус болон түүний үр дагавар зэрэг болох юм.
Чингээд орчлон гэдэгт ажиглан буй болон шинжлэх ухааны хувьд сэтгэж буй ахуйн хэсгийг ойлгож байгаа бөгөөд тэр нь өөрийн зохион байгуулалтын хууль, хувьсал зэрэг синергетикийн утгаар тайлбарлагдах физикийн суурь тогтмол ба физикийн хуулиудын нийлбэр байдлаар илэрхийлэгдэнэ.
Виртуалистика дахь антроп зарчим
Антропика болон синергетикийг удаалан ХХ зууны 80-90-ээд оноос эхлэн виртуалистика үүссэн нь сонирхолтой юм. Энд антроп зарчмуудыг ойлгох бүр ч илүү нарийн ойлголт хөгжиж байгаа юм.
Виртуал шинжийн анхдагч үзэл санаа эрт дээр үед үүссэн юм. “Виртуал шинж” гэсэн нэр томъёо нь хожим дундад зууны үед бие даасан гүн ухааны утгатай болж иржээ. Энэхүү ойлголтын гол утга санаа нь: “боломж” (аристотелийн “дюнамис), үзэл санаа оршихуйн арга (платоны “хуулбарын хуулбар”), зуучлагч маягаар үйлчлэгч (virtu s гэдгээс үүссэн) юмс, түүний эрчим хүчлэг шинж болон бусад шинж чанар бүрэлдэх явдлыг тодорхойлогч “дотоод хүч”, хүчин зүйл зэрэг болно. Виртуал шинжийг ойлгоход XYII зууны үед Г.Лейбницийн бий болгосон боломжит ертөнцийн ойлголт гол үүрэг гүйцэтгэсэн юм.
Гэхдээ энэ үзэл санаа маш удаан, аяар хөгжиж байсан юм. Зөвхөн ХХ зууны төгсгөл үед болоход виртуалистика бүрэн хэмжээгээрээ гарч ирэв. Мэдээлэл зүй, мэдээллийн технологийн онол, өөрийн зохион байгуулалтын онолууд, хүн болон техник, “төсөөлөн буй ертөнцийн” талаарх судалгаа шинжилгээний хөгжил, ер нь бол ертөнцийг үзэх шинжлэх ухааны шинэ хандлага, хожмын сонгодог бус шинжлэх ухаан зэрэг нь виртуалистикийг идэвхжүүлсэн байх. Синергетикийн утга санаа олмогцоо виртуалистика амжилттай хөгжиж эхлэв.
Виртуалистикийн метафизик үндэс нь полионтик үзэл баримтлал байдаг юм. Полионтика гэдэг нь “ахуйлаг шинж”-ийнхээ зиндаагаар эрх тэгш ахуйн (бодит байдлын) олон ертөнц (план) байдаг гэж үздэг. Эдгээр олон ертөнцийн нэг нь виртуал бодит байдал болно. Хүн нэг ертөнцөөс нөгөөд шилжиж, ертөнцүүдийн хооронд, нарийн яривал идэвхитэй болон боломжит, тогтмол болон виртуал гэх мэтийн хооронд холбоо тогтоож чаддаг.
Виртуалистикийн (объектуудтай адилаар) голлох том ойлголтууд (концепт) нь виртуал юмс, виртуал бодит байдал, виртуаци, мэдээллийн виртуал шинж, мэдээлэл, мэдээллийн бодит байдал, виртуал–мэдээллийн бодит байдал зэрэг болно. Субъект, мөн квазисубъектууд нь мөн л адил виртуал-мэдээллийн бодит байдалд үйлчилж байдаг.
Виртуалистикийг ойлгоход учрах гол бэрхшээл нь (мөн нэгэн адил синергетик, антропика болон нийлмэлийн онолыг ойлгоход) дотоод болон гадаад, түүнчлэн идэвхитэй болон латент шинжийг ялгах (А.Д.Королёв) асуудалд оршино.
Хүнд дараах хоёр төрлийн объектыг ялгахад хүндрэл учирдаг. Энэ нь 1) гадаад буюу хүнээс үл хамааран оршдог, гэхдээ биетэй харилцан үйлчилж, энэ үед үүссэн сэрлийг дамжин илэрдэг ил объект, 2) дотоод буюу өөрөөр хэлбэл гадаад болон дотоод эх үүсвэрийн улмаас ухамсарт төрдөг, сэтгэхүйн туршилт, мэдрэхүй, төсөөлөл, бэлэгдэл, магадгүй зөн билгийн гэгээрэл, дүрслэн төсөөлөхүй, хий мөрөөдөл (фантази) зэргийн улмаас үүсдэг дотоодын объект болно.
Энд хэлний урхи гэгч үүсдэг бөгөөд энэ нь бэлэгдэл үүсч, үйлчилж, харин түүний зүйл (дүр төрх ) нэгэнт байхгүй үед тэрхүү бэлэгдэл нь боломжит шинжтэй болж, улмаар далд төлөв байдалд шилжих буюу чанараа өөрчилдөг. Ингээд энэхүү нэрээс үүдсэн виртуал объект үүсдэг. Гэхдээ гадаад талын утгаараа энэ нь байхгүй учраас энэ нь ахуй, бодит байдал, байгаль, түүнчлэн хүнийг өөрийг нь танин мэдэхүйг гажуудуулдаг.
Виртуалистикийн өвөрмөц онцлогийн гол утга санааг дараах байдлаар тайлбарлаж болно.
Ахуй болон бодит байдлын маш олон ертөнц оршин буй. Ердийн хэллэгт бол биелэг бодит байдлыг л бодит байдал гэж үздэг бөгөөд өөрөөр хэлбэл энэ нь тухайн хүний хүлээн авсан (гол төлөв хүмүүжил болон боловсролоор дамжсан) ертөнцийг үзэх үзэл, гүн ухаан, ертөнцийн дүр зураг зэргийн тусламжтайгаар систем болон зохион байгуулагдсан мэдрэхүйн олонлог болно. Ихэнхи хүмүүс бодит байдал гэдэгт түүний зөвхөн биелэг хэсгийг ойлгож байдаг.
Ахуйн үлдэх бүх ертөнцүүд (план) нь иймэрхүү “биелэг үзлийн үүднээс” бол хоёрдугаар зэргийн, хамааралт шинжтэй, “жинхэнэ бус”, үүсмэл мэт харагдах бөгөөд тэдгээрийг виртуал бодит байдал гэж нэрлэдэг. Тэдгээрийн жагсаалтыг багцаагаар нэрлэвэл: “боломжит ертөнц”, “потенци”, “эрчим хүч”, “төгс эрхэмлэл” (идеал), “төгс бодит байдал”, “сэтгэл зүйн юмс”, “сэтгэл зүйн бодит байдал”, тухайлбал, ухамсар болон “ухамсрын бодит байдал” (түүний дотор “хэм хэмжээндээ буй ухамсар”, “ухамсрын өөрчлөгдсөн төлөв байдал”), “субъектив юмс”, “субъектив бодит байдал”, “нийгмийн юмс”, “нийгмийн бодит байдал” гэх мэт олон зүйл болно.
Ингэж ангилах нь ойролцоогоор зөв хэдий ч энэ бол анхны бодол, анхлан ойртоход л тэгж санагдана. Хэрэв жинхэнэ бодит байдал гэдгийг зөвхөн биелэг зүйл гэж ойлгох аваас жинхэнэ хүн бол юуны өмнө бие байх бөгөөд энэхүү ангилал нь тодорхой утга санаа бүхий юм. Хэрэв олон хэмжээст бодит байдлыг хүлээн зөвшөөрч, хүнийг зөвхөн ганцхан бие гэж үзэхээс татгалзах аваас хүнийг дээд зэргийн нарийн нийлмэл гэдгийг ямар нэг хэмжээгээр хүлээн зөвшөөрөх ёстой болно. Энэ тохиолдолд юмс ч, үзэл санаа ч, зүүд ч, хий мөрөөдөл ч (фантази) бодитой болж, хүнийг бие, сэтгэл, оюун санаа болон магадгүй өөр илэрхийлэгдээгүй, танин мэдэгдээгүй зүйл гэж үзэх ёстой болно.
Ийм өргөн утгаар бол бодит байдал гэдэг нь: 1) ядахдаа ямар нэг утга санаатай, өөрийн гэсэн эрч (инерци), өвөрмөц онцлог, эсвэл мөн чанар болон чанарыг (Гегелийнхээр) эзэмддэг, “тулгуурладаг” бүх юмс, 2) харилцан үйлдлээр дамжин, бусдаар дамжин өөрийгөө мэдэгдүүлж буй буюу илэрч буй бүх юмс болно.
Дашрамд дурдахад энд харилцан үйлдэл гэдгийг хамгийн өргөн утгаар авч үзэж байгаа бөгөөд өөрөөр хэлбэл зөвхөн биет харилцан үйлдлийг биш, бас жишээлбэл, үлгэрт гардаг шиг “хаашаа гэдгийг нь мэдэхгүй зүг рүүгээ яв, юу гэдгийг нь мэдэхгүй юмаа ол” гэсэн ямар нэг юмны тухай миний бүдэг бараг мэдрэмж, эсвэл уран сайхны сэтгэлгээний “дугуй квадрат”, эсвэл зэн-буддизм дахь “нэг гараараа алга таших” зэрэг зүйлсийг багтааж болно.
Виртуал бодит байдлын (боломжит ертөнц, боломжит хэлбэр) ийм өргөн ойлголт нь шинжлэх ухааны танин мэдэхүйн түүхээр баталгаажиж байгаа юм. Танин мэдэхүй нь тэмдэглэсэн, тогтмол утгыг тэмдэглээгүй утгыг чөлөөтэй, өсөн хөгжих (динамик) болгон хувиргаж, объектын утга санааг өргөсгөх замаар явж ирсэн байна. Жишээлбэл, тоо хэмээх математик объект нь мянга мянган жилийн туршид бодит (натурал) тоо, рациональ тоо, иррациональ тоо, бодит тоо гэх мэтчилэн утга санааны асар их хувьслыг дамжиж ирсэн юм. Физикт л гэхэд энергийн тухай ойлголт XYII зуунд зөвхөн эерэг утгыг агуулж байсан бол ХХ зуунд сөрөг утгыг, харин одоо бол хуурамч (иж бүрдэл) утгыг илэрхийлж байна.
Эндээс дараах гаргалгаа хийж болно: боломжит том ертөнц (виртуал) болон боломжит бага ертөнц оршин байна. Том ертөнц нь хамгийн дээд (максимум) утгаар боломжтой (Бурхны гэж хэлсэн ч болно), харин бага ертөнц нь боломжит “бодит байдал” (хүний хувьд) болно.
Эндээс виртуалистика дахь антроп зарчим нь: 1) өргөн, өөрөөр хэлбэл Сул Виртуал Антроп Зарчим : виртуал бодит байдал бол түүнд хүн оршин байх боломжтой байдаг, 2) явцуу, өөрөөр хэлбэл Хүчтэй Виртуал Зарчим: виртуал бодит байдал бол түүнд хүн заавал оршин байх ёстой гэсэн утгатай байдаг.
Энэ үед виртуал бодит байдлыг “орчлон” гэсэн ойлголтыг боломжит дээд (максимум) зэргээр нэгтгэн дүгнэх явдал гэж ойлгож болно.
Бид голдуу виртуал шинжийн 2 дахь утгыг ойлгож, шүүн хэлэлцдэг бөгөөд энэ нь илүү илт, танин мэдэгдэх, дасаж сурсан, хүн хэмжээстэй байдаг юм. Үүнийг бүр Протагор оруулж ирсэн бөгөөд тэрбээр: “Хүн бол оршин байгаагийнхаа улмаас оршин байгаа болон оршихгүй байгаагийнхаа улмаас оршихгүй байгаа бүхий л юмсын хэмжээ мөн” гэж сургажээ.
Гэхдээ гүн ухаан болон теологоос үзэхэд илүү өргөн 1 дэх утга санаа (хүнээс биш, Бурхнаас заяасан) оршин байх ёстой. Мэдээжийн хэрэг “Хүн”, “Бурхан”, “Бүтээгч”, “Дээд хүч” гэсэн нэр томъёонуудыг ойлгох маш олон өнгө аяс буй. Энэхүү олон өнгө аяс нь ариун дээд Эцэг –Бурхнаас эхлээд Атман-Брахман (арийчуудын ертөнцийн үзэл санаа), “нэрлэж болохгүй, харанхуй Дао” (даосизмыг үндэслэгч Лао Ци) хүртэлх туйлын олон янзын утга санааны цогцыг бүрэлдүүлдэг.
Гүн ухаан, шашин, шинжлэх ухаан, урлагийн түүхүүд нь бидэнд иймэрхүү утга санааны туйлын олон янз байдлыг бидэнд өгдөг. Мэдээжийн хэрэг эдгээр бүх утга санаанууд нь (өнгөрснөөс ч, ирээдүйгээс ч ) Виртуалистика дахь Сул Антроп Зарчим дахь виртуал бодит байдлын зөвхөн нэгээхэн хэсэг болно. Ийм утга санааг дурын хүн – шашин шүтэгчид, шашингүйн үзэлтэн, ертөнцийг үзэх үзэл нь төлөвшөөгүй хүн ч гэсэн зөвшөөрөх нь лавтай.
Антроп зарчмын, тухайлбал ВАЗ (виртуаль антроп зарчим) мөн чанар нь юунд буй, хамгийн энгийн утга санаа нь ямар юм бэ ? Торд (Мөнхийн гэрээ) нэгэн Дээд Хүч Моисейг Синайн ууланд ирэхийг дууддаг. Моисей уул руу өгсөхдөө дуудсан зүйлийг “Чи хэн бэ ?” гэж асуухад “Би бол оршигч” гэж хариулсан байдаг. Үүнийг зөвхөн Бүтээгч л туйлын байдлаар оршиж болно гэж ойлгож болно. Үлдэх бүх юмс харьцангуй юм. Дурын юм, амьтан, хүн нь их болон бага зэрэгт (степень) оршин байж болно. Иймээс юмсын оршихуйн зэрэг нь Бүтээгчид ойрхон байгаа зэргээс хамаарна. Бүтээгч бол идэвхитэй, үлдэх бүх юмс боломжтой хийгээд виртуал байна.
Хүчтэй виртуал антроп зарчим нь эмх замбараа муутай. Энэ нь виртуал бодит байдал бол хүнд бүрэн хүрэлцээтэй, түүнд нээлттэй, учир нь түүнийг хүн бүтээдэг. Хүн ямар ч зорилтыг шийдвэрлэж болно (хэдийгээр зарчмын хувьд жишээлбэл, зорилт дэвшүүлэх нь утгагүй шинжтэй байдгийг тогтоосон ч гэсэн).
Виртуалтистика дахь сул антроп зарчим нь наад зах нь 3 чухам үзэл санааг агуулдаг: 1) “бүхий л боломжит зүйлс зарчмын хувьд бодит байдлаар” оршин байдаг, тэрээр боломжит (потенциаль) бодит байдал (универсум) болно, 2) түүний зөвхөн хэсэг нь, Кантынхаар бол “бидний төлөө юмс” л хүнд хүрэлцээтэй, 3) энэхүү хүн хэмжээст хэсгийн гадна талд хүнд хүрэлцээгүй, “хүн хэмжээст биш”, танин мэдэж болохгүй ертөнц оршин байх ба энэ нь “өөртөө буй юмс” болно.
“Өөртөө буй юмс”-ыг танин мэдэж болох уу? Энд хоёр үндсэн үзэл буй: 1) “өөртөө буй юмс”-ын танин мэдэж болно (хэдийгээр зарчмын хувьд, боломжийн хувьд ч гэсэн), 2) үүнийг танин мэдэх боломжгүй (боломжийн хувьд ч гэсэн).
Эхний үзэл нь Виртуал Сул Антроп Зарчмыг Виртуал Хүчтэй Антроп зарчимтай ойртуулж байна. Хоёр дахь үзэл нь Виртуал Сул Антроп Зарчмыг “цэврээр” нь авч үзэж байна.
Энэхүү хоёр зарчмын аль нь (хүчтэй болон сул) “жинхэнэ бодит байдал”-тай нийцэж байгааг шийдэхийн тулд Виртуал Антроп Зарчмын хоёр хувилбарыг тухайлсан тохиолдол байдлаар хоёуланг нь агуулсан контекстыг (онол, үзэл баримтлал, сургааль) хайж олох шаардлагатай. Ийм контекст танин мэдэхүйн түүхэнд байсан бөгөөд энэ нь даосизм, буддизм, исихазм болон дуугайн гүн ухаанд (Богданов) байдаг болно.
Эдгээр сургаальд дурын үзэл санаа, ойлголт, тэр тусмаа хэлэнд (нэр томъёо) зааг хязгаар байдаг гэх санаа байхаас гадна мөн дурын, хамгийн түгээмэл хэл, ерөөсөө хэл нь хязгаарлагдмал шинжтэй гэсэн үзэл санаа агуулагдаж байдаг юм.
“Хэл бол бидний ахуйн гэр орон” мөн гэсэн М.Хайдеггерийн алдартай илэрхийлэл байдаг. Үүнийг гэрт амьдрах тохитой гэж ойлгох ёстой юу ? Гэрээс гадна ч байж (амьдарч) болно шүү дээ. Тохигүй хэдий ч боломжтой. Хэл- гэр орны хил хязгаарыг байнга тэлэх явдал нь өөрийгөө логосоос гадуур, хэлбэрээс гадуур сэтгэдэггүй барууны танин мэдэхүйн үндсэн зорилтыг бүрдүүлдэг юм. Гэхдээ хамгийн чадавхит уян хатан хэл, дээд зэргийн түгээмэл хэл өөрийн хил хязгаартай байдаг.
Хэлний хил зааг бол мөн чанартаа ойлголтын хил зааг болно. Энэхүү хилээс гадуур бол хэлний гадуурх, ойлголтын гадуурх, дуугай байхад үндэслэгдсэн ахуй байна. Тэнд ямар нэг юм байгаа боловч хэлбэр байхгүй, ингэхлээр ялгаа байхгүй, ингэхлээр мэдээлэл байхгүй юм. Энд зарчмын хувьд ойлголтын хэл байх боломжгүй юм.
Хүн хэлний зааг хязгаарт дөхөөд ирмэгц цаг ямагт парадокс үүсдэг жамтай.
Виртаул Антроп Зарчмын хоёр хувилбарыг нэгтгэхэд дээр санал болгосноос гадна хүний мөн чанараас урган гарсан өөр тайлбар ч боломжтой юм. Хэрэв барууны буюу хүний христианы загварыг авч үзэх юм бол хүн нь гадаад хэсэг – бие, түүний дотор психика (сэтгэл), улмаар үүний дотор оюун санаа (монада, мөнхийн хэсэг гэх мэт) орших “матрёшка” мэтээр төсөөлөгдөнө. Энд нэг болон хоёр дахь бүрхүүл нь төгсгөлтэй, зөвхөн гурав дахь нь мөнх (төгсгөлгүй) байна.
Арийн (брахманист болон буддын) соёлд 3 биш, 7 “биеийг” ялгасан байдаг. Тухайн тохиолдолд 3 болон 7-ын хооронд ялгаа байхгүй юм. Хамгийн гол нь дэлхийн бүх соёл, хамгийн нэр хүндтэй сэтгэгчид бүхий л оршихуйн нэгдлийг, улмаар мөнхийн болон төгсгөлийн хооронд гүүр оршин байгааг хүлээн зөвшөөрдөгт байгаа юм.
Боломжит ертөнцийг танин мэднэ гэдэг бол: 1) биеийн боломж, 2) психикийн (сэтгэлийн) боломж, 3) оюун санааны боломжийг (монада) дэс дараалан нээнэ гэсэн хэрэг юм. Дээр дурдсан 1,2,3 гэсэн зэрэг нь олонлогийг бүрдүүлж байгаа бөгөөд 1 олонлог нь 2 олонлогийн хэсэг, энэхүү 2 олонлог нь дараачийн 3 олонлогийн хэсэг болох юм.
Гэхдээ 3 олонлог (оюун санааны хувьд боломжтой) дээд зэргийн боломжтой байж болох уу ? гэсэн асуулт бол асууж буй субъектын ертөнцийг үзэх үзлээс хамааран нээлттэй байна. Хэрэв субъект Виртуал Антроп Зарчмыг хүчтэй утгаар нь ойлгож байгаа ахул 3 буюу дээд зэргийн боломжит олонлиг “байна” гэсэн хэрэг болно. Энэ тохиолдолд хүн (нарийн яривал түүний монада) зарчмын хувьд Бурхантай нийлж, тийм болох чадвартай. Энэ үед олонлог 3 нь боломжийг дээд зэргээр идэвхижүүлэгчийн хувьд универсум буюу түгээмэл шинжтэй болно. Энд “өөртөө байгаа юмс”-ыг танин мэдэх боломжтой юм.
Хэрэв субъект Виртуал Антроп Зарчмыг сул утгаар нь ойлгож байгаа ахул дээрх асуултад “үгүй” гэж хариулна. Энэ тохиолдолд хүний монада нь Бурхан болох чадавхигүй болох ба олонлог 3 нь дээд зэргийн боломжтой биш, универсумаас хавьгүй бага утгатай болно. Энд “өөртөө байгаа юмс”-ыг танин мэдэх боломжгүй. Гэхдээ энэ үед голчлон олон янзийн зөрчил (антиноми) үүсдэг. Мөн энд ертөнцийг үзэх сургаалийн хил заагийн тухай, “бодит байдал”, “боломжит зүйл” (потенциал), “идэвхитэй зүйл”, “виртуал зүйл”, “мэдээлэл” гэх мэтчилэнгийн олон ойлголтын хил заагийн тухай парадокс үүснэ. Энэ бүхний цаана хэлбэргүй ахуй оршин байна. Өөрөөр хэлбэл мэдээлэл байхгүй, хэл байхгүй. Энд ахуй байж байдаг, харин танин мэдэхүй байхгүй юм.
Ирээдүйд “мэдээлэл” гэсэн ойлголтын хил хязгаарт дөхөн ирэхийн үест хүний өмнө Виртуал Антроп Зарчмын нэгийг авах буюу эсвэл хоёуланг нь хязгаарлагдмал гэж үзэх ахуйн шинэ үзэл, улмаар үүнд нийцсэн шинэ ойлголт, шинэ контекст нээгдэж ч магадгүй юм.
Гэхдээ өнөөдөр нэгэнт Виртуал Антроп Зарчмыг сул (өргөн) утгаар авч үзэх нь Виртуал Антроп Зарчмыг хүчтэй (явцуу) утгаар авч үзсэнээс илүү өргөн төдийгүй, гүнзгий байгаа нь тодорхой байгаа юм.
Учир нь Виртуал Антроп сул зарчим нь хүний хувьд ихээхэн эрх чөлөө олгож, бүтээлч шинжийг буй болгож буй бөгөөд улмаар виртуал, боломжит болон потенциал чанарын хил хязгаарыг өргөтгөх илүүтэй боломж олгож байгаа болно. Эрх чөлөө болон бүтээлч шинжийг Дахин сэргэлтийн эрин үеэс авахуулан (Пико де Мирандола) ялангуяа ХХ зуунд (Н.А.Бердяев) хүний хамгийн гүнзгий, салшгүй шинж (атрибут) гэж үзсээр ирсэн юм.
Ийнхүү антроп зарчмыг космологи, синергетика болон виртуалистика зэрэгт хөгжүүлсээр иржээ. Одоо мэдээж хэрэг хожмын сонгодог бус шинжлэх ухаанд Антроп Зарчмыг хэрхэн тодорхойлж байгаа асуудал руу шилжие.
Хожмын сонгодог бус шинжлэх ухаан дахь антроп зарчим
Орчлонгийн оршихуй, хувьсахуй болон хэлбэр, систем, бүтэц нарийн нийлмэл болох явдал нь хүн оршин байгаагийн ачаар (идэвхитэй буюу боломжит) явагдах байдлаар Орчлон бүтээгдсэн.
Тухайн тохиолдолд бид орчлон гэдэгт бидний амьдран буй, орчин үеийн шинжлэх ухааны онолын (физикийн) үндсэн дээр хүлээн авдаг байгаль болон ертөнцийн тухай боломжит дээд хэмжээний төсөөллийг ойлгож байна. Энэхүү төсөөлөл нь физикийн ойлголт болон хуулиуд, физикийн суурь тогтмолууд, түүнчлэн синергетикийн (өөрийн зохион байгуулалтын онол) болон виртуалистикийн (виртуал бодит байдлын онол) ойлголт болон хуулиудыг өөртөө агуулна.
Энэ үед хүнийг оюун санаа, психик, талбай, биет түвшингүүдэд оршин буй систем гэж төсөөлдөг. Оюун санааны түвшин дэх хүний шинж чанарууд бол: харгалзах оюуны соёлын (гүн ухаан, теологи, урлаг) хэлбэрээр илэрхийлэгддэг эрх чөлөө, бүтээлч чанар, хайр, туйлын шинж (абсолют ) зэрэг болно. Сэтгэл зүйн түвшин дэх хүний шинж чанарууд бол үнэн, сайн үйлс, гоо сайхан зэрэг төгс эрхэмлэлд нийцсэн оюун ухаан, танин мэдэхүй, ёс суртахуун зэрэг болно. Биет-талбайн түвшинд бол хүн нь эр эм хоёр хүйсний үндсэн дээр амьдардаг тодорхой геном бүхий (25 мянган гентэй), хамтын ухамсартай, нийгэм болон материаллаг соёлыг бүтээдэг амьтан болно.
Улмаар хүний идэвхитэй оршихуйг хүлээн зөвшөөрөх үед бид хожмын сонгодог бус шинжлэх ухаан дахь хүчтэй Антроп зарчмыг дагаж, харин потенциал оршихуйг хүлээн зөвшөөрөх үед Сул зарчмыг нь дагадаг байна.
Ийнхүү хожмын сонгодог бус шинжлэх ухааны онцлог нь зөвхөн хүн хэмжээсэнд байгаа бус (В.С.Стёпин), харин XYII – XIX зууны субъект-объектын сэтгэлгээг таягдан хаяж, сэтгэлгээний хүмүүнлэг аргад ойртох, мөн хүмүүнлэгийн шинжлэх ухаанд хэвшмэл байгаа субъект – субъектын сэтгэлгээнд ойртох явдал болно.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

34 Responses to ШИНЖЛЭХ УХААНЫ ХУВЬСАЛ: МЭДЛЭГЭЭС ОЙЛГОЛТОД, БОДИТ БАЙДЛЫН СОНГОДОГ МЭДЛЭГЭЭС ХОЖМЫН СОНГОДОГ БУС ОЙЛГОЛТОД

  1. Anonymous says:

    germaniig orsuud shig nemts gej bicheed baih yum

  2. gankhuyag says:

    Хэрэв орос эх дээрээ немц гэсэн бол би яг тэр чигээр нь буулгах үүрэгтэй. Би өөрөө мэдээд засаад байх юм бол орчуулга хийхийн хэрэг огт байхгүй.

  3. Ganbayar, Eagle TV says:

    Орчуулгын талаар хэлэх хэдэн үг байна. Тухайлбал, Орос хэлэнд нацистын удирдагч Adolf Hitler-г Адольф Гитлер гэж орчуулдаг. Уг нь бол Герман хэлээрээ Адольф Хитлер. Англи хэлэнд галигаар нь дуудвал Эйдольф Хитлэ гэж дуудах жишээтэй. Баабар зэрэг манай томоохон сэхээтнүүд Хитлэр гээд заншчихвал болохгүй гэх газаргүй л гэж хэлсэн байна лээ. Гэхдээ энэ бас маргаантай. Жишээлбэл, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн нэр нь Англи дуудлагаараа Бөрак Оубама гэж дуудагдана. АНУ-ын Ерөнхийлөгч асан Авраам Линкольны нэрийг Эйбрахам Линкон гэж дуудах жишээтэй. Яамаар ч юм бэ дээ. Монгол хэлэнд Англи хэлний New гэдэг үгийн Нью гэж буулгадаг. Уг нь Англи хэлэндээ Нү гэж дуудагддаг. Жишээ нь Нью-Йорк гэхийн оронд Нү Ёорк гээд биччихвэл их л эвгүй харагдаад байгаа биз. Харин Монголчууд New Zealand, New Delhi зэрэг улс, хотын нэрийг Шинэ Зеланд, Шинэ Дели гээд орчуулаад дадчихсан хойно Нью-Йорк хотыг Шинэ Ёорк гээд биччихэд болохгүй л гэх газаргүй юм даа. За энэ зөвхөн миний бодол шүү. Ганхуяг ахын бичсэн өгүүллээс хазайсан бол sorry гэх байна.

  4. Togi says:

    1.-d CHI GANTSHAN NEMTS GEDEG UGIIG L UNSHAAD OILGOSON BN L DA. UUR SHINJLEH UHAANII TALAAR HELEH UG ALAG UU AIN,MODON TOLGOI MINI.
    3.-D (GANBAYAR EAGLE)BICHSEN UGUULLEES HAZAIH BAITUGAI SOLIOROOD YAVCHIHLAA, MINII OILGOSNOOR CHI L LAV MONGOLOOS MONGOL RUU ORCHUULDAG BAIHAA, SHINJLEH UHAANII TALAAR UNSHAAD YU CH OILGOHGUI BGAA BIZDEE CHI, CHAMD HUNII NER HOTIIN NER CH ORCHUULAAD YAVAH CHADVAR BHGUI.

  5. Эрхэм Тоги-д says:

    Чам шиг маанаг юмнуудын орчуулга ухаантай юмыг харин ч МОНГОЛ хэлэнд буулгах гэж зовдог юм ш дээ. Чи л харин Монголоос-Монгол гэж их сайн гадарладаг бололтой. Англи улс хаана байдаг вэ гэсэн чинь Африк тивийн Ангол улсыг заадаг чамархуу хүмүүс байдаг юм шүү нээрээ. Тэгэхээр эрхэм Тоги, хэл гэдэг чам шиг хүмүүсийн оролдох ажил биш.

  6. Soogii says:

    Uls turiin talaarhi niitlel,shuumjleluudees onoliin niitleluud humuust hureh ni medeej hetsuu l dee.Tuhain salbariin hun l bish bol oilogohod haylabargui.Gehdee ene taliin niitleluudiig unshij,oilgohiig oroldoj bai l hund uurt ni yamar ih potentsial baidgaa neej,uuriiguu bolovsruulahiin tuluu tuushtai yavah husel ermelzlel turuh bolov uu.Shinjleh uhaanii undsen tulguur zarchmiig barimtlaj baij l niigem maani eruul hugjih suuri tavigdana.
    Unuudur bid uls orondoo eruul niigmiig tsogtsluulahiig yamar iheer husch baigaa bilee dee!
    Humuus sanaj bodsonoo chuluutei ilerhiileh erhtei ch bas tuunii hajuugaar soyoltoi baih hem henjuuriig dagaval yasiim gedeg bodol turluu.Urd ni ene blogt humuus tegtlee bie biene eldveer duudadgui baisan shig sanah yum,suuliin ued humuusiin buhimdal ch ih baih shig,yanz buriin helleg hergeldeg bolj.uul ni sudlaach maani unshigch bidniig uhaaruulah,gegeeruuleh tal dee ih l ajillaj baigaa gej boddog doo.Sudlaach Tand amjilt husye!

  7. gankhuyag says:

    23 хуудастай энэ том өгүүллийг залуучуудад хэрэг болох болов уу гэж бодоод орчуулсан юмсан. Орос эхийг нь үзээгүй байж орчуулгыг шүүмжлэх нь солиотой хүний ажил юм. Би энийг дагалдаад ажил хэрэгч санал шүүмжлэл, маргаан өрнөнө гэж бодож байсан юм. Харамсалтай нь тэгсэнгүй. Гэхдээ монголд үүнийг ойлгоод цааш нь судлаад явах залуус хангалттай олон байгаа нь ямар ч эргэлзээгүй. Иймээс би улам олон бүтээл орчуулах болно.

  8. tsendee says:

    Энэ зїйл маш их зїйл бодогдуулж байна. Гэтэл миний уншсан хэдхэн зїйл дэргэд нь харьцуулахад ч ичмээр байна шїї. Танд баярлалаа.

  9. gankhuyag says:

    Эрхэм Цэндээ. Яалаа гэж Та ичих ёстой гэж ? Хэрэв Та өөртөө эргэлзэж, өөрийгөө голж байвал харин ч сайны шинж гэж би бодож байна. Энэ нь Таныг сурах, суралцах маш их боломжтойг л нотолж байна. Харин юм болгоныг “мэдээд” ирвэл “болохоо байчихдаг” жамтай байдаг.

  10. Hvn says:

    Орос эхийг нь үзээгүй юм байна. Гэхдээ шинжлэх ухааны хувьд нийгмийн тал руугаа хазайсан юм шиг санагдлаа. Илүү философи тал руугаа.

  11. gankhuyag says:

    Би ч бас тэгж анзаарсан. Бодвол хэт олон хэсэг болчихсон салбаруудыг одоо хүрсэн түвшинд нь нэгтгэн дүгнэх гэж ингэсэн юм болов уу даа. Философлог шинжтэй ямар нэг зарчим, категорийн системд тулгуурлаж багцлахаас өөр арга байхгүй байх. Би шинжлэх ухааныг нийгэмд үйлчлэх ёстой гэж л ойлгодог юм ш дээ. Ингэхлээр нийгмээс өөр хаашаа “хазайх” ёстой гэж Та бодож байна вэ ?!

  12. duguilan says:

    Ийм олон хуудас мөн амаргүй сэдэвийг орчуулж блогтоо тавьсанд баярлалаа. Антроп зарчимын талаар мэдэж авлаа. В.Э. Войцехович антроп зарчимыг баримтлан дэмждэг математикч, философич бололтой. Тэгэхээр өөрийнхөө харах өнцөгөөс буюу антроп зарчимаасаа Ш.Уныг тайлбарлахыг оролдсон мэт, эсвэл ШУын ололт амжилт чиг шугамаар антроп зарчимаа бататгах гэсэн мэт. Энэ бичлэгийн доор хүмүүс сэтгэгдэл үлдээж сонирхолтой сэдэвээр ярилцах болов уу гэж хэдэн өдөр харуулдлаа хэхэ. Тэгээд ороод хартал энэ олон сэтгэгдэл дээрх сэдэвтэй бараг хамааралгүй байгаа нь миний бодсон бодолыг бататгах мэт: Жирийн уншигч, сонирхогч В.Э. Войцеховичийн бичсэнийг уншвал юу ч ойлгохгүй. Математик, логик, физик, философийн асуудалуудыг бага зэрэг гадарладаг, мэддэг, бүр мэргэшсэн хүмүүсийн асуудал болохоор энэ талаар ярилцах хүн тэр бүр олдохгүй байх л даа. За энэ бол миний бодол байлаа.

    Ганаа судлаач танаас орчуулгатай холбоотой шууд нүдэнд өртсөн ганц хоёр зүйлийг асуух гэсэн юм.
    1. “аварга буюу мета онолууд” гэж эхний хэсэгт бичсэн
    байна. Metatheory гэдэгийг аварга онол гэсэн үү? Хэрэв тийм бол миний бодолоор “аварга” гэх нь огт тохирохгүй байна л даа. Мета-онол бол онолуудыг авч үзэх талбар буюу онолуудын олонлог. Метаматематик, дээд шатны логикт яригддаг зүйл. Математикийн судалдаг зүйл жишээ нь функц, нэмэх хасах үйлдэл гэх мэт. Математикчийн хувьд 1+1=2 асуудалгүй, түүнд энэ талаар маргалдаад ярилцаад байх зүйлгүй. Харин метаматематик түвшинд асуудал арай өөр болно л доо. Нэмэх үйлдэл буюу ()+() энэ чинь юу вэ, ()=() тэнцэтгэл тэнцүүгийн тэмдэг юу юм, 1 гэсэн тоогоор юу илэрхийлж байгаа юм гэх асуудалыг яриад эхэлвэл мета-математикийн асуудал болно. Тэгэхээр аварга онолууд гэхийн оронд “мета-онол” хэвээр нь байлгавал ямар вэ.
    2. “Сонгодог шинжлэх ухааны механицист үзэл санаа” гэсэн байна. энэ өгүүлбэр орос эх хувилбар дээрээ юу гэсэн байгаа бол? Механицист гэдэг үгийг л ойлгох гээд байна л даа. Миний мэдэхээр Ньютоны физикийг классик буюу сонгодог физик гэдэг. Түүний үзэл бол тэр чигээрээ МЕХАНИК үзэл. Орчлон ертөнц байгалийн хуулиудад, тэр дундаа хөдөлгөөний, захирагдана. Хэрэв тэр хуулиудыг мэдэж авбал өнөө маргааш, өнгөрсөн ирээдүйг бүгдийг нь тэдгээр хуулиудын дагуу хэлж чадна, орчлон ертөнц тэр чигээрээ яг механик бугуйн цаг мэт гэж үзэж байсан. Гэхдээ энэ үзэл буруудсан. Хэрэв энэ сэдэвтэй дээрх үг хамааралтай бол “механицист” гэх орос үгийн оронд монгол хэлэнд буй “механик” гэдэгийг хэрэглэвэл илүү дээр мэт. Эсвэл механицист гэдэг өөр үзэл санаа бас байна уу?

  13. gankhuyag says:

    Нэг. Таны зөв байна. Би хэт бүдүүн тоймоор орчуулжээ. Зарим хүмүүс хэт олон гадаад үг хэрэглэлээ гэж зэмлэдэг гэсэн өөрийгөө “цагаатгах” маш сул үндэслэлээс өөр юм надад алга. Цаашдаа анхааръя.
    Хоёр. Сая дахин шалгаж үзэхэд орос дээрээ яахын аргагүй “механицизм” гэж байна. Өөр үзэл санаа байхгүй ээ. Яг Таны хэлсэн агуулгыг илэрхийлж байгаа. Харин энэ бол гүн ухаан болон нийгмийн бусад шинжлэх ухаанд эртнээс тогтсон нэр томъёо юм. Таны санаа сонирхолтой боловч тогтсон ойлголтыг гэнэт өөрчлөхөд их хэцүү байх аа. Ухаандаа “механик” гэхэд лав л орос, монгол хоёрт “жолооч молооч” л бодогдох байх. Танд баярлалаа.

  14. Ganbayar, Eagle TV says:

    Нэр томъёо орчуулгын талаар цуврал хэлэлцүүлэг явуулж, сайхан ярилцмаар байгаа юмаа. Би хуучин даргыгаа байхад ийм санаачлага гаргаад хэрэгжүүлье гэж бодож байсан. Даанч худлаа ярихаас хэтэрсэн юм алга. Дээхэн нэг телевизээр АНУ-ын Сангийн сайд Тимоти Гайтнерыг Эрдэнэсийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга гэж орчуулсан байхыг сонслоо. Миний ажигласнаар манай хэлний сургууль төгссөн оюутнууд Англи хэлээр ярих, сонсохдоо давгүй боловч бичгийн хэл нь ёстой тааруухан. Дээр дурьдсанчлан үгчлэн орчуулвал Эрдэнэсийн сангийн ерөнхий нарийн бичгийн дарга гэж орчуулахад буруудахгүй мэт харагдаж байгаа боловч Монгол хэлэнд Сангийн сайд гэдэг оновчтой, товчхон орчуулдаг. Улсын мөнгө санхүү, сан хөмөргөө хариуцаж байдаг хүн гэдэг утгаараа оновчтой л орчуулга. АНУ, Их Британи зэрэг орнуудад Secretary гэдэг нь Minister буюу сайд гэдэг үгтэй ижил утгатай. Жишээ нь: First Lord of the Treasury, Chancellor of the Exchequer, Secretary of the Treasury зэрэг албан тушаалыг Сангийн сайд гэж орчуулахад л утга, агуулгаа илэрхийлж чадна. Climate Change гэдэг ойлголт байна. Цаг уурын өөрчлөлт, цаг агаарын өөрчлөлт зэргээр олон янз орчуулсаар ирсэн. Сүүлийн үед харин уур амьсгалын өөрчлөлт гэж орчуулаад хэвшиж байх шиг байна. Бодоод байхад илүү өргөн утгатай, оновчтой л орчуулга юм. Үгийн утгыг нь ухаад үзэхээр уур амьсгалын өөрчлөлт, өөрөөр хэлбэл Climate Change гэдэг ойлголтын дор агаарын температурын өөрчлөлт, далай тэнгисийн усны түвшин нэмэгдэх, ган гачиг, зуд, үер усны гамшиг, хар салхи гэх мэт олон үр дагавар агуулагдаж байх жишээтэй. Харин цаг уурын өөрчлөлт гэж орчуулахаар /би ч гэсэн нэг хэсэг ингэж орчуулдаг л байсан/ телевизүүдээр тодорхой цагт нэвтрүүлдэг цаг агаарын мэдээ Weather Forecast-г хэлээд байгаа юм шиг ойлгогдож болохоор байгаа юм. Эцэст нь гадаад хэл ялангуяа Англи хэлийг сонирхон судалж байгаа оюутнууддаа хандаж хэлэх зөвлөгөө байна. http://dictionary.cambridge.org/ online толь бичгийг ашиглаж байгаарай. Олон хуудастай, зузаан толь эргүүлж суухаас илүү хялбар, илүү хурдан. Бас үг нь дуудлагатайгаа, олон салаа утгатайгаа, зарим тохиолдолд өөр үгтэй хавсарч өвөрмөц хэллэг, хар ярианы хэллэг болсон хувилбар нь ч байдаг. Та бүхэн сургуулиа төгсөөд ямар нэгэн байдлаар хэлээ ашиглаж ч таарна. Жишээ нь Польш, Чех, Франц хүний нэрийг орчуулахад төвөгтэй байдаг. Энэ тохиолдолд http://www.wikipedia.org веб хуудсанд орж, хайлгаад үзэхэд хааяа галигтайгаа байдаг юм шүү. Эсвэл Монгол хэлээр бичиж үзээд Google-дэж болно. Оросууд эвтэйхэн орчуулчихсан байдаг юм. Тус болж магад. Нэмж хэлэхэд Англи хэлний хавсарсан нийлмэл өгүүлбэрээс шантралгүйгээр орчуулж сурахыг хичээгээрэй. Зарим тохиолдолд урт өгүүлбэрийг 2 таслаад орчуулсан ч утга санаа нь алдагдахгүй. Гэхдээ чухам ямар утга агуулсан, Монгол хэлэнд буух, ойлгогдох онцлог зэргийг нь харгалзах хэрэг гарна. Залуу оюутан та бүхэнд амжилт хүсье. Эцэст нь хэлэхэд орчуулгын ажил үнэхээр амаргүй, хүнд хөдөлмөр шүү. Би 4-р курс төгсөх жилээ Орос хэлнээс Сравнительная политология нэртэй сурах бичиг орчуулж байлаа. Золиг гэж өөртөө үлдсэн ганц ширхэг номоо хааяа харж суухад энийг ингээд орчуулчихгүй яавдаа гэх ухааны юм бодож, өөрийгөө голдог л юм. Гэхдээ 22 настайдаа орчуулсан гэж бодохоор бас ч чамгүй хөдөлмөр шүү. Жич: Судлаач Ганхуяг таны орчуулгыг тухтай, нухацтай уншинаа.

  15. gankhuyag says:

    Сайхан санал байна. Хуучин социализмын үед “Улсын нэр томъёоны комисс” гэж байлаа. Манайд орж ирсэн нэр томъёог тэнд л орчуулж, оноож, нэгдсэн ойлголттой болж, ном болгон хэвлүүлдэг байлаа. Миний л мэдэхээр тэнд хэл шинжлэлийн хамгийн мундагчууд ажиллахаас гадна тухайн мэргэжлийн томчуудыг энэ ажилдаа татан оролцуулдаг байсан. Уг нь ийм л байх ёстой байх. Социализмынх гээд бүх юмаа устгаж болмооргүй л санагддаг юм. Одоо энийг л сэргээх хэрэгтэй байх даа. Тэгэхгүй бол дур дураараа давхиж байгаад монгол хэлгүй үлдэх нь гарцаагүй.

  16. duguilan says:

    хариу бичсэн танд баярлалаа.
    Механицизм гэдэг үгтэй урд нь тааралдаж байгаагүй болохоор гайхсан хэрэг л дээ би. Тэгээд бага зэрэг гүүгэлдлээ. Ихэвчлэн 18, 19р зуунд хэрэглэдэг байсан бололтой.Энэ үг орос хэлэнд хэрэглэгддээд хэвшичихсэн юм шиг байна.
    Хэхэ, ШУны нэр томъёог монгол хэлрүү хөрвүүлэх талаар бол зарим нэгийг нь хөрвүүлээд ихэнхийг нь тэр чигээр нь үлдээх хэрэгтэй гэж боддог. Олон жилийн өмнө би бол бусдын нэгэн адил наад олон гадаад үгнүүдээ монгол хэлрүү хөрвүүл гэж чанга дуугарах байсан байх. Гэхдээ энэ бол юу ч мэдэхгүй хүний л шинж байжээ гэдэгийг одоо мэднэ. Юу ч ойлгосонгүй, наад гадаад үгнүүдээ монголруу орчуулчих, тэгвэл би ойлгох гээд байна гэсэн хүмүүст зориулж орчуулгын ажилаа эвдэх огт хэрэггүй мэт. Бүх үг нь монголоор бичсэн ч тэдгээр хүмүүс юу ч ойлгохгүй. ШУны хэлээр өөр түвшинд яригдаж байгаа асуудал. Тийм хүмүүст хандаад таны ойлгохгүй байгаа тань түмэн зөв, яагаад гэвэл тухайн яриж байгаа сэдэвийн хэлийг мэдэхгүй, ярилцаж буй зүйлийг гадарлахгүй байна, эхлээд та ШУны тухайн сэдэвтэй холбоотой үгсийн сан, ухагдахуун, хэлийг, мөн яригдаж байгаа зүйлийг судалсаны эцэст дээрх сэдэв юуны талаар яриад байгааг сая ойлгоно гэвэл дээр 🙂
    ШУны нэр, үгс, аль хэлийг баримталвал тохирох тухай надад ганц хоёр санаа байдаг л даа.
    Монголын сэхээтэнүүдээс ЗХУт суралцсан нь давамгайлдаг байсан үе бий. Тэдний нөлөөгөөр орос үг ухагдахуун хэрэглэдэг байлаа. Одоо байдал өөр болж Англи, америк хэлтэн давамгайлах чигтээ орсон. Тэгээд гадаад үгсээ ихэвчлэн англи америк маягаар дуудах боллоо. Жишээ нь монголд “эмоушн” гэдэг нэг хамтлаг байна. Хэрэв тэд нар наяад онд гарч ирсэн бол хамтлагаа “эмоци” гэж нэрлэх байсан байх. Англи америк хэлний бичлэг дуудлага хоёр тэнгэр газар мэт зөрүүтэйг хүн болгон мэднэ. Тиймээс шинжлэх ухааны нэр томъёог авч хэрэглэхдээ монголчууд бид аль болох латин дуудлага, үндэсийг нь баримтлах хэрэгтэй гэж би боддог (IT салбарыг эс тооцвол). ШУны хэллэгтээ эмоушн биш эмоци, интэрнайшнал биш интернациональ, иррэйшналь биш иррациональ, фанкшн биш функци гэх мэт. латин дуудлага бичлэгийг нь мэдэж, дадсан монгол судлаач эрдэмтэн дэлхийн хаана ч очсон латин үгстэй таарах болно. Мөн ШУ хөгжсөн бусад газар, жишээ нь герман, орос г.м бүгд ихэвчлэн латин дуудлагаараа, бичлэгээрээ явдаг.
    За бүр хадуурчихлаа. Миний ШУ ч гэж юу байхав, гадарладаг төдий. Бурхангүй газрын бумба галзуурав гэдэг шиг юм болох гээд байна. Гэхдээ бурхангүй үед бумба гуай галзуурах тийм ч буруу зүйл биш л дээ хэхэ.

  17. gankhuyag says:

    Юу нь хадуурлаа гэж ? Харин ч сонин байна. Би зориуд судлаагүй боловч орос хэлний шинжлэх ухааны олон нэр томъёог баруунаас, ялангуяа германаас их авсан байдаг бололтой юм билээ. Марксизмаа судлах гээд л тэгсэн бололтой байдаг. Одоо бодоход тэр шүү дээ. Харин би залуудаа “орос” л юм байх гэж боддог байсан. Гэхдээ Оросын шинжлэх ухаан чинь бид мэт голоод байхааргүй мундаг эд л дээ. Одоо хэдүүлээ нэр томъёогоо болиод шинжлэх ухааны хувьслаа Монголтойгоо холбоод бичвэл яасан юм бэ ?! Ер нь бол агуулгаа л ойлгож байвал “эмоушн” гэсэн ч, “эмоци” гэсэн ч онцын их ялгаагүй гэж би бодож байна.

  18. duguilan says:

    оросууд германаас олон үг авсан нь ганц марксизмаас болоогүй л дээ. Энэ бол хожуу түүх. Герман хэлтэй эрдэмтэд нэг хэсэг, буруу биш бол 18,19р зуун мөн 20 зууны эхэнд ШУныг ялангуяа физик, математик, хими, философи, техникийн ололт, нээлт бүтээлээрээ тэргүүлж байсан. Тиймээс олон улсын эрдэмтэд тэдний дотор оросууд ихээр германд суралцдаг байсан. Дараагийн нэг шалтгаан бол Оросын Екатерина хатан хаан герман хүн байлаа. Тэрээр маш олон герман эрдэмтэд, уран бүтээлчидийг Орост урьж аваачдаг байсан. Санкт Петрбургийн ШУны академи нэг хэсэг дэлхийд тэргүүлэгч академи байсны нэг шалтгаан бол Екатеринаагийн бодлогын үр дүн байсан байх. За тэгээд хэдэн мянган герман тариачинаа дагуулаад ирсэн хатан хаан юм билээ. Би ч оросын ШУыг “голоогүй” л дээ,хэхэ. Монголд сүүлийн хорин жилийн дотор ШУ,судалгаа шинжилгээ, шинжлэх ухаанч сэтгэлгээ шалдаа буучихсан. Одоо дахин сэргэхдээ арай өөр зүгийн салхи сэвэлзүүлээд байна уу даа хэхэ.
    Эмоци ч гэсэн эмоушн ч гэсэн ялгаагүй гэж арай хэлж болохгүй юм шиг. Нэгэнт монголчууд таны хэлсэнээр ШУнаас хол хоцорчихсон явж байгаа. Тиймээс бусадын аль хэдийн хийгээд ойлгочихсон зүйлийг мэдэж сурч авахын тулд тэдгээр хүмүүс ямар хэл, ямар нэр томъёо, ямар ухагдахуунаар юуг нэрлээд хэлээд байгааг эхлээд ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл цагаан толгойг нь мэдэх хэрэгтэй. Түүний дараа өөрөө учир начирыг нь ойлгоод нээлт ололт амжилтаа хийх байх. Тэрнээс гадна өөр хоорондоо ойлголцохын тулд нэгэн нэр томъёонд бүгдээрээ санал нийлэх хэрэгтэй. Би фанкшн гээд та функц гээд гурав дах этгээд ффффф гэж яриад байхгүй тулд л.
    “ШУны хувьсалаа монголтой холбоод бичвэл” таны саналыг баяртайгаар хүлээж авлаа. Гэхдээ энэ том сэдэвээр ярих надад арай ахдсан хэрэг болно. Бусад хүмүүс юу гэж хэлэхийг чагнамаар байна би 🙂

  19. gankhuyag says:

    Та бид хоёр Оросууд нэр томъёогоо хаанаас олж авсан түүх, эсвэл ерөөсөө нэр томъёог яаж монголчлох тухай яриад суугаад байх уу ? Шинжлэх ухаанаас нэр томъёо үүсдэг болохоос биш, нэр томъёоноос шинжлэх ухаан үүсдэггүй. Иймээс эхлээд шинжлэх ухаанаа ярих ёстой. Энэ бол зарчим. Та бид хоёр урвуугаар нь яваад байна. Одоо нэр томъёо, түүнийг орчуулгын “онолоо” болиод шинжлэх ухаанаа ярья гээд Танаас гуйгаад байна ш дээ.

  20. duguilan says:

    таны орчуулгын ажилыг уншихаар хамагийн түрүүнд хэлний асуудал шууд хөндөгдөөд байна л даа. Таны орчуулга зарим нэг талаар ялангуяа нэр томъёо буруу зөрүү юм байна. Би дээр асуусан шүү дээ. наад зах нь жишээ нь Аварга онол гэж та юу хэлээд байгаа билээ гэж. Миний харж байгаа нь л энэ, цаана алдаа хэд ч байгаа юм билээ. Ингээд буруу яриад байж болохгүй биз дээ.
    таны хэлсэн зүйлд л хариу бичсэн. Бүх юм ганц марксизм ленинзмээс угсаатай биш гэлээ. тэрнээс биш тантай Орос германы харилцааны талаар яриж танд ядаргаа болох гээгүй.
    Уучилаарай, таны уур хилэнг бадараагаад байх шиг байна. Үүгээр сэтгэгдэл бичихээ зогсооё.

  21. gankhuyag says:

    Би Танд маш эелдэг хандсан. “Аварга онол” гэдгийг буруу орчуулжээ гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн. Ер нь бол “аварга” чигээрээ явсан ч онцын алдаа гарахгүй. Мөн би Таны олон саналыг дэмжсэн. Та одоо хэмжээнээсээ хэтэрч байх шиг байна. Шинжлэх ухааныг биш, нэр томъёо хөөцөлдөхийг дэлхий нийтээрээ “софизм” гэдэг. Та энэ “софизм”-ийг орчуулчих л даа. Энэ бол Та л байна. Иймээс нэр томъёоныхоо сэтгэгдлийг зогсоосон нь дээр. Эсвэл би орос эхийг нь Тан руу явуулъя. Тэгээд орчуулахыг чинь харъя л даа.

  22. Hvn says:

    Энд чинь нуль нэр томьёо ярьсан улсууд байх юм. Дашрамд хэлэхэд Ганхуяг судлаач та өөрөө шинжлэх ухааны талаар хэр зэрэг буу халж, ном хаялцах мэдлэгтэй хүн бэ? Би тантай шинжлэх ухааны талаар ярилцвал та ойлгож чадах уу? Таныг би зөвхөн улс төр судлаач л гэж ойлгодог шүү. Би бол хэдийгээр мэргэжхил өөр боловч физик, хими, математикийн шинжлэх ухааны талаар бага зэрэг мэдлэгтэй, сонирхлын үүднээс уншиж судалж байсан. Ер нь маш олон зүйл рүү орж байжээ. Эрдэмтэн судлаач ч байж үзлээ, санхүү талаар ч ажиллаж үзлээ. Ер нь өчнөөн зүйл хийж үзжээ. Би бол ярилцаж болно. Харин та ойлгох бол ч яахав. Бас нэг зүйл байна, нарийвчилсан сэдвээр ярилцах юм уу, эсвэл зүгээр л шинжлэх ухааны хөгжлийн цаашдын төлөвийн талаарх бүдүүн тойм зүйл ярилцах юм уу гэдэг сонин байна. Тэр дээр нэг хүн Ньютоны классик механик хоцрогдсон, таарахаа больсон гэсэн утгаар шүүмжилсэн байх шиг байна. Би бол Ньютоны классик механик чиглэлийг дэмждэг хүн юм шиг байгаа юм. Хүмүүс одоо энэ чинь юу яриад унав. Тэр чинь харьцангуй, квант физикийн зэрэг олон онолд таарахгүй, бут цохигдсон, 17-р зууны онол энэ тэр гээд л унах биз. Ойлгох хүн гарахгүй биз, гарвал баярлах байна, ойлгохгүй эсэргүүцэх хүн өчнөөн гарах биз. Би чухам юу хэлээд байгаагаа тайлбарлаж болно. Харин тайлбарлавал зузаан боть ном шиг зүйл бичих биз.

  23. gankhuyag says:

    Харин тэгээд яагаав ?! Би тал талаас нь ярилцъя гэж л орчуулж байна ш дээ. Тэгсэн чинь юу вэ, бараг л гэмт хэрэг хийчихсэн бололтой юмдаг аа. Таны бичих олон боть номноос ядахдаа ганцыг нь энэ дэлхий дээр үзсэн хүн байхгүй гэдэгт би итгэлтэй байна. Тэгээд тэр номоо яриач дээ. Хэн Таныг боль гэсэн юм ?! Би бүх шинжлэх ухааныг Тан шиг мэдэхгүй учраас сонсмоор байна л даа.

  24. Hvn says:

    1-д би ном бичнэ гээгүй, би одоо өөр мэргэжлээр ажилладаг. Надад тэгж ном бичээд явж байх зав байхгүй. 2-т байгалийн шинжлэх ухаанаар явж байгаа бол зөвхөн физикээр явна гэж байхгүй, зөвхөн химээр яваад байна гэж байхгүй. Харин МОНГОЛД л тэгж явдаг юм. Энэ шинжлэх ухаанууд чинь хоорондоо холбоотой. Таны мэдэхгүй байх нь аргагүй, та сайн дурын нийгэм судлаач юм чинь. Ингээд л яриа таарахгүй болоод ирж байгаа юм. Танд лекц уншиж өгөх үү? Нийгэм судлаач, байгалийн шинжлэх ухааны чиглэлийн хүн 2 байгалийн шинжлэх ухааны талаар буу хална гэж та хаанаас сонсоов? Эсвэл та сонин хачин болгож сонсмоор байгаа юм уу? Тэгвэл юунаас эхлэх үү? Эйнштейний харьцангуй онолоос эхлэх үү? Эсвэл утасны онолоос эхлэх үү? Бүр болохгүй бол Курт Геделийн онолоос эхлэх үү? Эйнштейний онолоос эхлэе гэж бодоё. Тэгвэл танд юу тайлбарлах уу? Томьёо бичиж гаргалгаа хийж үзүүлэх үү? Та өөрөө дурын хялбархан томьёо нэт дээр бичих гээд үз дээ, бөөн цаг хугацаа орно. Магадгүй тан шиг завтай хүн бол бичих л байх л даа. За томьёо энэ тэр бичихгүй байг гэж үзье, тэгвэл ерөнхийд нь үгээр тайлбарлая гэж бодьё. Юунаас эхлэх үү? Огторгуй муруйдаг гэдгээс эхлэх үү? Өөрөө огторгуй муруйдаг гэж мэдэх үү? Таталцлын үндэс нь огторгуйн муруйлт гэж Эйнштейн үзэж байсан гэдгээс эхлэх үү? Тэгвэл огторгуйн муруйлт гэж чухам юу юм гэдгийг тайлбарлах уу? Үнэн хэрэгтээ үзэгдэх байдлаас нь болоод огторгуйн муруйлт гэж нэрлэвэл таарна гэдгээс эхлэх үү? 3-т таны байгаа байдал чинь надад огт таалагдахгүй байна. Яг солиотой хүн шиг санагдаад байх юм.

  25. Hvn says:

    4-т таны бичсэн бичлэгүүдийг уншиж байлаа. Шуудхан хэлсэн бол уучлаарай. Таны ай күү өндөр биш. Би өчнөөн олон хүнтэй тааралдаж явлаа. Тэдэн дотор суут гэх нь хаашаа юм, цоорсон ухаантай хүмүүс маш ховор байсан шүү. Ганц хоёроор л тоологдоно. Тийм хүмүүс байдаг юм. Тэдний юу ярьсныг би бүр хожуу л ойлгодог байлаа. Харин та бол ухаантан биш, тэгсэн мөртлөө том том юм ярьж, том том дүгнэлт өгөхийг нь яана. Та алдсан байх вий гэдгээс айхгүй байна уу? Айхгүй байх нь аргагүй. Та “судлаач” юм чинь.

  26. Hvn says:

    Өнөөдрийн лекц үүгээр дууслаа. Ойлгохгүй бол хохь нь. Ер нь нийгэм судлаачид физикийн лекц уншаад дэмий юм байна. Оршил лекц ч ойлгохгүй. Миний бичсэнийг зөвхөн хэрүүл гэж бодоод байгаа бололтой. Наад дотор чинь маш чухал зүйл тууж яваа, дахиад сайн уншаа гэж хэлэлтэй нь биш. Ойлгохгүй шүү дээ. Юу нь чухал, юу нь чухал биш гэдгийг ч мэдэхгүй шүү дээ.

  27. Hvn says:

    Ганхуяг гуай гялс бичсэн сэтгэгдлээ устгадаг гэж байна ш дээ. Үнэхээр элэг хөшөөм юм аа. Бас өрөвдмөөр ч юм шиг. Бичсэн 2, 3 сэтгэгдлээ эргээгээд тавихгүй юм уу, Ганхуяг судлаач гуай?

  28. Anonymous says:

    nemts gej bitgii bichseechee gesen 1-deh hun bna ene odoo minii buruu yu baahan heruul… mongolchuudaa hunii hudulmuriig joohon ch bolov unelj baival yaasan yum be. yalanguya oyun uhaanii hudulmuriig. yadaj muugaar bodhod orchuulsan oros ehtein tulgaj orchuulah argiin hulgailchihaad sain boljee amjilt husye dahiad nadaa medlegee hulgailuulahiig husej bna gej magtaj chadah hun bna uu? Ene uuriiguu hvn gej nerlesen setgegdel bichigch chi er ny yu oilgochihood ingej ongirood baigaa yum be??? end ehleed chinii yariad baigaa einshteinii onoloos uur yum yarij bna setgehui anhdagch uu materi ahndagch uu gesen asuultiin tuhai yarigdaj bna herev chi einshteind tiim durtai yum bol ireedui unuudriig todorhoiloh tuhai sinergetikiin oilgoltiig einshteiniin onoloor tailbarlaad ug dee tegvel bi chamd buuj ugye bi chinii shavi chin bolyo.

  29. DN says:

    ШУ нь нийгэмд үйлчлэх учиртай гэж боддог гэжээ. Би үүнтэй санал нийлэхгүй байна. Нийгэм бол хүнд л хамаатай ойлголт. Гэтэл энэ ертөнц дээр зөвхөн хүн амьдардаггүй шүү дээ. ШУ бүх ертөнцийн тусын тулд үйлчлэх учиртай гэж бодож байна.

    ШУ-ны ард суурь сэтгэлгээ л явж байдаг. Суурь сэтгэлгээ шинэчлэгдвэл бүх зүйл орвонгоороо эргэнэ. http://www.iinii.mn сайтаас цоо шинэ сэтгэлгээний тухай мэдээллүүдийг сонирхоорой.

    • DN says:

      Энэ сайт одоо байхгүй болсон. Суурь сэтгэлгээний тухай дахин ярилцах боломж гарна гэж найдаж байна.

  30. gankhuyag says:

    Шинжлэх ухаан хүний нийгэмд болон хүнд туслах үүрэгтэй. Та хүн биш амьтан болох нь ойлгомжтой тул амьтныхаа шинжлэх ухааныг судалж үз.

  31. enkh says:

    shuud oilgogdok ni saikan bna

  32. Болд says:

    Reblogged this on Ганболд and commented:
    Мухар сүсэг, натур философи, шинжлэх ухаан, бөөмлөг ухаан, синергетик ухаан (тасралтат бодлын зарчим, шилжих ухаан, бодон бүрдүүлэх ухаан, ариусгах ухаан, нэгтгэх ухаан)

  33. Anonymous says:

    shinjleh uhaanii gurav dugaar huvisaliin talaar haanaasolj blh uu???

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: