ЧИМЭЭГҮЙ СОНГУУЛЬ

Энэ нөхөн сонгууль нэг л “чимээгүй” яваад байгааг олон хүн анзаарч байгаа байх. Хуучин бол манай аваргууд өдийд ёстой “манаргаж” өгдөгсөн. Чимээгүй байх нь ядаргаагүй амар л юм. Би энэ сонгуулийг “заяа нь мэдэг” гэж хаячихаад орчуулга морчуулга гээд сууж байсан юм. Тэгсэн чинь юу вээ, намууд нь холилдчихоод, улс төрийн бүлэглэлийн сүлжээний дайн эхэлчихдэг юм байна. Зах зээлд аль хэдийн орсон улс төрийн бүлэглэлүүд сүлжээнд гарцаагүй ордог юм байна. Тэгээд л чимээгүй байгаад байхгүй юу. Энэ тухай өгүүлсү.
Улс төрийн сүлжээний бизнес
Манай улс төрийн сүлжээ гэдэг бол тодорхой хүн буюу бүлгийн толгойлсон, тэдний шууд санжүүжилт, хяналтаар ажилладаг, шаталсан бүтэцтэй, “мэргэжлийн” боловсон хүчинтэй, цэрэгжсэн зохион байгуулалттай, сонгогчдыг мөнгөөр худалдан авах зорилго бүхий, намаас гадуурх улс төрийн бизнесийн “том хамтлаг” юм.
Энэ нь гэмт хэргийн болон луйврын бусад сүлжээнээс огт ялгарахгүй, харин монголчуудын хувь заяаг атгасан улс төрийн том том лидерүүд оролцдог ганц л шинжээрээ ялгагдана. Улс төрийн сүлжээний бизнес Монголд аль эрт цэцэглэсэн бөгөөд энэ нь МАХН, АН хоёрын хамтын бүтээл юм.
Улс төрийн намууд зохион байгуулалтын бүтцээ ашиглан сонгуулиар ажиллах нь “юу нь буруу байгаам ?” гэж “биеэ үнэлэгчид” болон “онолчид” орилох нь мэдээжийн хэрэг. Үгүй шүү !!!
Энэ олон сүлжээ чинь намаас гадуур болчихоод байна. Чухам энэ төр засаг, намыг ёстой хөнөөж байна.
Энэ хоёр намын сүлжээ олон жил ужгирч олонд дасал болсон төдийгүй “бизнесийн” бие даасан томоохон “салбар” болтлоо хөгжжээ. Энэхүү сүлжээний бизнесийн “мэргэжилтнүүд” монголоор пиг дүүрэн болоод байна. Сүүлдээ бүр “сонгууль хурдан болоосой, мөнгө олох юмсан” гэж ил тод мөрөөддөг болж байна.
Хэдхэн жилийн өмнө хоёр намын сүлжээ өрсөлдөн, бас ч гэж бие биеээ хянахчаа болж, хэрүүл уруул хийдэг байсныг олон хүн мэдэж байгаа. Одоо бүр энийгээ ч хийхээ больчихоод “чимээгүй” сонгууль руу орж байна. Энэ нь манайд улс төрийн задрал, арчаагүйдэл болж байгааг тод харуулж байна.
Муу юм хэзээ ч өөдөлдөггүйн жамаар МАХН, АН-ын сүлжээ задарч огт өөр шинж чанар бүхий олон сүлжээ бий болж өрсөлдсөнөөс энэ нь шалтгаалж байна.
Хүн харахад л хоёр нам байгаа болохоос биш, цаана нь маш олон “бие даасан” сүлжээ бий болоод ёстой замарч, замруулж байна.
Ингээд гол гол “сүлжээ”-үүдийг товч авч үзье. Энд нам намаар нь биш, бүлэг бүлгээр нь авч ярих арга зүйн “шинэ зарчим” хэрэглэсэн болно. Энэ нь “юмны учир” олоход илүү хялбар гэж бодож байна.
С.Баярын сүлжээ
Энэ бол МАХН-ын үндсэн сүлжээ бөгөөд түүний гол гол ресурсыг хяналтандаа байлгадаг. Тэд Д.Зоригтийн нэрийг дэвшүүлж, “Оюу Толгой”-н гэрээгээр “туг”-аа хийн энэ сонгуулиар байр сууриа бэхжүүлэх гэж чармайж байна. Энэ МАХН-ыг “залуу” харагдуулахаас гадна угаасаа намаа “өөрийн мэдлийн” залуучуудаар бэхжүүлэх гэсэн бодит оролдлого юм. Гэтэл бас “зовлон” байна аа. МАХН-ын даргыг суудлыг эзлэх нь 2012 оны сонгуульд бүлгээрээ амжилт олох ганцхан арга учраас өрсөлдөөн хурцдаж МАХН-ын үндсэн “сүлжээ” олон хэсэг болчихоод байна.
С.Баяр энэ 11 дүгээр сард ажлаа өгөх тухай яриа гараад байгаа нь энэ бүлэглэлийн дотоод зөрчлийг улам хурцатгаж байна.
М.Энхболдын сүлжээ
МАХН дотор “хотын” гэж нэрлэгдэх энэ сүлжээг мэдэхгүй хүн байхгүй бөгөөд М.Энхболд Ерөнхий сайд, улмаар МАХН-ын даргын суудлыг алсуураа бодож байгаа нь тодорхой юм. Энэ сүлжээ С.Баярын сүлжээтэй зарим талаар нэг мэт боловч харьцангуй “бие даасан” бодлого явуулж байна.
Н.Энхбаярын сүлжээ
Хэд дараалан “ялагдсаны” улмаас сүйрч байгаа хэдий ч МАХН болон бусад нам, мөн төрд байсан хуучин нөлөөнийхөө инерцээр ажиллаж байна. Тэгэхдээ хамгийн гачлантай нь энэ сүлжээ МАХН-ын эсрэг ажиллаж байна. Миний хувьд Н.Энхбаярыг сайн мэдэх боловч түүнийг АН-д ингэж улайн цайм “орчихно” гэж бодоогүй явсан юм. Энэ тухай дор өгүүлэх бөгөөд Н.Энхбаярын сүлжээ одоо АН-ын гол түшиг тулгуур болж байна.
Тэрээр өөрийн телевизүүдээр Р.Бурмаагийн рекламыг 60 хувийн хөнгөлөлттэй үнээр цацаж, ҮШН-аар дамжуулан 50 сая төгрөг хандивлаж, бас МАХН-ын захиалгат нэвтрүүлэг, рекламыг бусад телевизүүдээс хоёр дахин өндөр үнээр авна гэж боожээ. Хариуд нь МАХН ч мөнгө өгөхгүй боож, үүний улмаас ТВ 9 телевизээр Д.Зоригтийн нэг ч реклам цацагдахаа больжээ. Харин ч ТВ 9 Д.Зоригтийн Оюу Толгойн гэрээг ёстой нэг будаа болгож байна.
“Алтан гадас”-ын сүлжээ
Энэ сүлжээг Н.Энхбаяр, Р.Гончигдорж нар байгуулсан боловч одоо С.Баярын сүлжээний нэг хэсэг болсныг бүгд мэдэж байгаа. Тэд одоо Гончигдоржийг шахаж энэ удаад Засгийн Газрын талд байна. Ухаандаа Н.Батбаяр зэрэг МҮДН хэмээх “дэд сүлжээ”-ий үймээнээс болоод “Алтан гадас” Засгийн тал, Н.Энхбаярын тал гэж хоёр хуваагдчихаад байна. Н.Алтанхуяг нарын олон хүн мэдээж Засгийнхаа талд байгаа.
МоАХ сүлжээ
Х.Баттулгын тэргүүлдэг энэ сүлжээ уг нь АН-ын гол тулгуур байсан юм. Энэ удаад сайд болсон даргыгаа дагаад Засгаа бараадаж байна. С.Эрдэнэ УИХ-ын гишүүн болсноор энэ сүлжээ ирэх том сонгуульд гол үүрэг гүйцэтгэх ба хүч болон тоо нь нэмэгдэх хандлагатай. С.Эрдэнэ Н.Энхбаяртай хатуу тооцоотой байгаа нь алсдаа их чухал хүчин зүйл болно.
Чухам үүнийг харгалзан үзэж улс төрийн бодлогоор МоАХ С.Эрдэнийг УИХ-д оруулаад Р.Бурмааг золиослох тохиролцоог хийснээр алдагдлаа нөхөж чадсан юм.
Элбэгдоржийн сүлжээ
Уг нь нэг их сүлжээ гээд байхааргүй юм. Гэхдээ төрд байгаа Ардчилсан хүчний “бэлэгдэл” болж байна. Ерөнхийлөгч намын хэрэгт орж болохгүй боловч ямар нэг хэмжээгээр нөлөөлөхийг оролдож байна. Энэ сүлжээ ид бүрэлдэж байгаа ба ирэх том сонгуулиар өргөжих хандлагатай. Энэ удаад МАХН болон Засгийн Газартай тохироо хийхэд оролцсон. Иймээс МоАх сүлжээтэй их ойрхон байдаг бөгөөд төрийг тэнцвэржүүлэгч гол хүч болж байна. Ерөнхийлөгч Оюу Толгойн гэрээг дэмжих, хариуд нь Ерөнхий сайд түүний авилгатай хийх тэмцлийг дэмжих тохиролцоо хийсэн бөгөөд эдний аль аль нь нийгэмд ач тусаа өгнө.
Эдгээр том сүлжээнүүд цааш цаашаагаа олон “дэд” болон “орон нутгийн” гэж задрах бөгөөд эдгээрийг тоочвол барагтай хүний “толгой эргэх” учраас ингэсгээд больё.
Нэр дэвшигчдийн цаана…
Олигархуудыг гарт бүрэн орсон манай яруу алдарт хэвлэл мэдээлэл өнөөдөр “дооз”-ыг нь тохируулан сулхан дуугарч байна. Ямар огт дуугай байгаад байлтай нь биш…
Ингээд манай ихэнхи иргэдийн хувьд МАХН-аас Д.Зоригт, АН-аас Р.Бурмаа нар дэвшиж, бие даасан С.Жавхлан нар л харагдаж байна.
Энэ нэр дэвшигчдийн цаана намууд огт байхгүй, харин дээр дурдсан бүлэглэл болон тэдгээрийн янз бүрийн хослолууд л байгаа. Энэ нь холион бантан болж байгаагаас гадна угаасаа учир утгаа бүрэн алдаад байна.
Д.Зоригт
Түүнийг мэдээж С.Баяр, М.Энхболд нар дэмжиж байгаа. Уг нь М.Энхболд түүнд “өртөй” л хүн дээ. Мөн АН-аас “Алтан гадас”, МҮДН-ын хагас дэмжих нь мэдээжийн хэрэг. МоАХ Д.Зоригтийг дэмжихгүй ч, Р.Бурмааг бас дэмжихгүй. Харин МАХН дангаараа Засгийн Газар бүрдүүлэх ёстой нэг шинэ нэртэй хуучин сүлжээний үлдэгдэл жигтэйхэн идэвхитэй ажиллаж байна. Энэ бол Н.Энхбаяраас өөр хэн байх билээ…
Р.Бурмаа
Уг нь Р.Бурмааг нам нь “нэг утгаар” дэмжиж байсансан бол тэр гарцаагүй ялах хүний нэг мөнөөс мөн. Том намын дэмжлэг дээр дурдсан сүлжээний будлианаас болоод ихээхэн сул байна. Зарим нь ёс болгож хэдэн үгээр “дэмжчихээд” дараа нь “зугтаад” алга болж байна. Харьцангуй бие даасан З.Энхболд л түүнийг дэмжиж байх шиг.
Чингэлтэй дүүргийн АН-ын дарга Б.Батбаатар нэр дэвшээгүй учраас тэнд намын сүлжээ бүрэн унаад байна. Энэ үйл явдалд С.Эрдэнэ нэмж оролцох нь бараг ойлгомжтой.
Р.Бурмаа ч үүнийг мэдээд АН-ынхныг “үл итгэх” зарим хандлага гаргажээ. Хэн ч гэсэн ийм нөхцөлд ингэх нь мэдээжийн хэрэг.
“Бэлэн” сүлжээ
Одоо Р.Бурмаагийн цорын ганц түшиг тулгуур нь Н.Энхбаяр болж байна. Учир нь өөрөө нэр дэвшвэл ажиллуулна гээд МАХН-аас гадуур бэлтгэчихсэн нэг “сүлжээ” түүнд бэлэн байсан юм. Ингээд тэр хугацаа нь хэтэрсэн “Доширак”-аар Р.Бурмааг дайлж эхлэв.
Ухаандаа М.Энхсайханы ҮШН гэхэд л “эвсэл” болж, мөнгө санхүүгээр ихээхэн тусалж байна. Мөн Д.Зоригтийн саналыг хуваах зорилгоор С.Жавхлангийн нэрийг дэвшүүлжээ. Тэр нь үүнийгээ мэдэж байгаа эсэх нь тодорхойгүй. Дуучин хүүхэд энийг яаж ч мэдэхэв…
Ингээд Р.Бурмааг сонгох гэсэн иргэдийн хувьд Н.Энхбаяр ард нь нуугдчихаар сонголт хийхэд их хэцүү болж байна. Хэдийгээр Бурмаа том биетэй ч гэсэн Энхбаяр бүр ч том биетэй болохоор харагдаад л байна даа. Н. Энхбаяраас болоод олон хүн зугтаагаад байна.
Чимээтэй сонгууль
Олон намын олон бүлгийн олон сүлжээ холилдоод толгой түрүүгээ алдчихаад юм хэлж чадахаа байсны улмаас бүгдээрээ чимээгүй байгаа юм. Харин сүлжээн дотроо бол мөнгө тарааж байна, тагнан туршиж байна, амлаж байна. Одоо сүлжээнд дотор 100.000 төгрөг тараах бол юу ч биш болж. Энэ бол баримт юм шүү. Өөрчлөгдсөн юм ганц ч алга…
Энэ нь “чимээтэй” байснаасаа долоон дор болж байгаа хэрэг. Үүнийг нам төрийн удирдлагын механизм бүрэн алдагдаж, одоо хяналтаас гарч байна гэж дүгнэж болно.
Саяхан би Чингэлтэйгээр яваад ирлээ. Хэдэн самбар, тугнаас өөр юм юу ч алга. Сүлжээнүүд нь бүгдээрээ далд ажиллаж байна. Яг л хулгайч шиг…
Сонгууль ил тод байх ёстой атал одоо бүр байчихаад “нууцаар” сонгууль хийдэг болж байна.
Учир нь энэ сонгууль нам болон түүнээс нэр дэвшигчийг биш, аль намын аль бүлгийг дэмжихэв гэсэн утгагүй байдалд орчихоод байна.
Намын сүлжээнүүд ийм адгийн арга руу орж байгаа бол миний хувьд бие даан нэр дэвшсэн Г.Уянгыг дэмжих нь зүйтэй гэж бодож байна. Энэ нь бүх асуудлыг шийдэхгүй нь мэдээж. Гэхдээ хэт даварсан, хууль бус үйлдлийг зогсоохгүй юм аа гэхэд саармагжуулах цорын ганц арга болно.
Зарим хүн дэмжиж байгаа хүнээ магтаад бараг Бурхан шиг болгох. Би тэгж чаддаггүй юм. Ямар ч гэсэн Г.Уянгаа иргэд бидний төлөө олон жил тэмцэхдээ миний болон нөхдийнхөө итгэлийг алдаж, зорьсноосоо няцаж байгаагүй юмдаг.
МАХН, АН хоёрт илүү ганц суудал байсан ч яалаа, байхгүй ч яалаа…
Гагцхүү тэдэнд сануулга л хэрэгтэй байна.
Судлаач Д.Ганхуяг
2009 оны 10 дугаар сарын 12.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

36 Responses to ЧИМЭЭГҮЙ СОНГУУЛЬ

  1. dk says:

    уучлаарай, сүүлийн өгүүлбэр тань маш зохисгүй болжээ.
    судлаач хүн “асуудал”-д ингэж хайнга хандаж болохгүй гэж бодож байна,

  2. gankhuyag says:

    Би харин ч хамгийн зохистой болсон гэж үзэж байна. Мөн огт хайнга хандаагүй. Хоёр намын байж байгаа царайг л хэлсэн юм. Уг нь Та бид хоёр гайгүй сайн ойлголцдог гэж би боддог юм ш дээ. Гэхдээ би Таны “маш зохисгүй”, “хайнга” гэсэн үнэлгээнд гомдоогүй шүү.

  3. Ганбаатар says:

    Уг нь би Ичинноровыг эдэн дундаасаа арай гайгүй нь юм уу даа гэж бодож байсан. Бурмаагийн бишээ Энхбаярын сүлжээний ач тусаар сонгуульд оролцох эрхээ хасууллаа. Миний хувьд бас Бурмаа Зоригт 2ын хэн нь ч гарсан ялгаагүй л санагдаж байна. Нээрээ Уянгаа гараад ирвэл уг нь зүгээр ч юмуу. Гудамжны жагсагчдын дуу хоолой Их Хурал дотор ороод ирвэл…

  4. baska says:

    ichinnoroviig buur ulaan tsaim gargasangui arai ch dee ,cningelteigiinhen yadahdaa ichinnorov bhgui yum chini uyangaag demjeeseedei ,

  5. нам says:

    нам гэж юу ч болов доо, орчин үеийн улс төрийн нам гэж ийм юм байдын бол уу? азийн ардчилсан орнууд япон солонгос энэтхэг эд нарт өчигдөр дайсагнаж, бараг алалцаж байсан намууд өнөөдөр нэгдээд нэг нам болоод л. ан ху нам хоёр хэзээ нэг хүүхэд төрүүлэх бол? магадгүй ихэрлэнэ. энэ үнэн шүү энэ хоёр мангасаас хоёр ихэр адгийн муухай мутант нам төрж магадгүй. “Мутант нам” гэж ҮШН, ИЗН зэрэг намыг нэрлэе байз

  6. chimbaa says:

    Uyanga gej huuhen reketeer amidarlaa zalguuldag. Ene udaad MAHNaas ehnii eeljind 30 saya togrog avch Burmaad sahvar haaj bgaa. ene bol barimt

  7. gankhuyag says:

    Энэ мэтийн хараал зүхэл гарна гэдгийг би мэдэж байсан учраас нэлээд олон тодорхой баримтуудыг өгүүлэлдээ нэмлээ. Ингэх нь олон хүнтэй “хэрэлдэх” явдлаас намайг чөлөөлж байгаа юм. Өмнө нь уншсан хүмүүс миний түвэг удсаныг өршөөгөөд тоо баримтуудыг нэмж уншвал би их баярлах байна. Харин зарчмын болон бүтцийн хувьд яг хэвээрээ байгаа шүү

  8. Anonymous says:

    ta uyangaag soij iim uguulleg bichsen tiim u

  9. Anonymous says:

    unuudur sonind bichsen xaritsuulalt bol arai l muuxai bolson bna. songuuliar ajillasan neg ch xuniig gomdoogoogui dee… mun zuulun suudald suugaal gudamjind garsangui gej bna. xuuliig tsegtslex gej xuutsulduj yavj baixad mash ix daramttai uchirch baisan shuu dee.
    xaritsuulaltaa yagaad boditoi bichij boloogui um be?

  10. gankhuyag says:

    8-д. Би зөвхөн судалгаагаар батлагдсан, баримттай, итгэл үнэмшил болсон зүйлээ л бичдэг. Улс төрийн сүлжээнүүд бодитой байгаа.Сүлжээнүүд өрсөлдөж байгаа. Үүнээс болж нам гэдэг байгууллага утгаа алдаж байгаа. Бурмаа намуудын сүлжээний золиос болсон. Түүний ард нь Н.Энхбаяр “нуугдчихсан” байна. “Нууц” сонгууль болж байна. Эдгээр баримтыг няцаах боломж огт байхгүй. Иймээс энэ балиар сүлжээг зогсоож чаддаггүй юм аа гэхэд саармагжуулах шаардлага үүсч байгаа биз дээ. Тэгээд л Г.Уянгаагаа дэмжиж байна.

  11. gankhuyag says:

    9-д. Миний энэ өгүүлэл өчигдөр “ӨС” сонинд (10 сарын 14. № 248) гарсан. Өөр хаана ч гараагүй. “Өнөөдөр” сонинд би юу ч бичээгүй.
    Эсвэл Та бид хоёр өөр өөр сонин яриад байгаа юм болов уу ?!
    Сонгуулийн үеэр Ганхуяг нэрээр бичдэг нь ахиад гараад ирсэн байж ч магадгүй. Ийм эргэлзээтэй тохиолдолд миний блогоос шалгаж байгаарай. Би бичсэн юмаа эхлээд заавал блогтоо тавьдаг юм.

  12. Zochin says:

    Ene niitleliin etsiin zorilgo n suulchiinhee hesegt bgam bn gej oilgoloo. Uyangaagiin “Sanuulga” gdg chamin image bas taniih bh gej hardlaa. Tanii “suljeend” chin setgeleesee amjilt husey

  13. gankhuyag says:

    Овоо ш дээ, сүүлчийн ганц өгүүлбэрийг “тогтоочихож”. Тэгээд өмнө нь бичсэн “сүлжээ”-үүд огт худлаа юу. Г.Уянга надаас юу ч гуйгаагүй. Тэр надаар заалгаад байх хүн огт биш. Би түүнд энэ өгүүллээс өөр юугаар ч “туслаагүй”. Яасан, сүлжээ чинь “уначихаа” юу ?!

  14. МАХН says:

    Бурмаа явчлаа, яг энд бичсэн тохиролцоогоор. Одоо сүүлийн найдвар Уянгаа л болж байх шив. Гэтэл энд голдуу АН-ынхан Уянга руу дайрсан байх юм. Танай намын лидерүүд АНУ-д зугтаад гарчихсан байхад энэ бүсгүй л аварсан. Дараа нь түүний ачаар төрд орж ирчихээд одоо МАХН-тай хуйвалдаж нэр дэвшигчээ баллаж байна. Ийм үед Уянгаа бие даахаас яах билээ? Үнэндээ Уянгаа Бурмааг хуваахгүй, Бурмаа Уянгааг хуваана. Уянгаа МАХН-аас 30 саяыг авсан гэж Бурмаагийнн штабт байгаа МАХН-ын бага хурлын гишүүн цуурхал тарааж, бас намыг нь хагалж ноолууран цамц тараасан юм билээ. Тэгэхээр энд нам алга. Харин бүлэглэл байна гэдэг үнэн.

  15. Anonymous says:

    Баатархүү нийтлэлч болох шинжтэй залуу бгаам. Даанч Уянгын талаар ган хийхгүй тиймхэн бгаад бдаг юум . Ганаа ахаа та нэг хэлээд бичүүлэх юум бишүү. Өөрөө ( Баатархүү) улс төрийн соёл гаргаад бгаа юум болуу. Гэр бүлээ магтаад эвгүйлдээ адгийн тэнэг авгайгаа гэдэг шиг тээ мөнүү.
    Эсвэл сахалт ёрөнхийг балиашиглдаг мн25 (өө тийн монголнюүс гээд Монголын сэтгүүлзүйн загалмайлсан эцгийн медиагын зурагт билүү) дургуйцээд бдаг юум болуу одоо ч хамт олон гэдэг юум амьдралын баталгаа лдаа тээ Ганаа ахаа
    Уул нь ч тэр хамт олон хавиас шаврын хаалтыг дэмжих магадлал өндөрдөө тиймүү
    Та ч сүлжээг мөн сайн олож харах юумаа. Мэрэгжилийн нүдээ гэж .. Таниас сурах юум их бнаа .

  16. gankhuyag says:

    За, Таны комментыг шинжлээд үзье. Та сэтгүүлч А.Баатархуягийг маш сайн мэдэж байна. Гэхдээ санаатайгаар Баатархүү гэжээ. Мөн А.Баатархуяг-Г.Уянга-25 ТВ-Монгол нюьс-Н.Багабанди гэсэн сүлжээ “зохиох” гэж их хичээжээ. Даанч холболтыг нь хийж чадсангүй. Мөн УИХ-д би нэрээ дэвшүүлээгүй. Та объектоо олсонгүй. Мөн Таны логик болон бичлэгийн стиль хоёрын хэмнэл огт зохицохгүй байна. Энийг санаатайгаар “гэнэн цайлгандах” гэж сэтгэл зүйд нэрлэдэг. Эндээс Танд ямар ч авъяас алга гэсэн цорын ганц дүгнэлт гарна. Сүлжээгээ уначихаар уур чинь хүрээд байгаа биз. Ер нь бол “сүлжээ”-г Тань шиг хүмүүс л унагадаг юм. Би л Таны оронд байсан бол ичсэндээ авсан мөнгөө буцаагаад өгчихнө өө.

  17. ganhayag says:

    hagas medsen teneg sagsuu hazgai heltei maanag tolgoi odoo boli naad uls turuur ami zogooh oo

  18. ganhayagt says:

    Burmaag bitgii hudlaa hardaad bai

  19. gankhuyag says:

    Энэ өгүүллээс Р.Бурмааг муулсан ганц үг ч гэсэн олоод ирвэл би их баярлах байна. Түүнийг муулах, хий хоосон хардах ямар ч шалтгаан надад байхгүй. Энэхүү “Сонгууль” жүжгийг би биш, намуудын хуйвалдаанаар аль эрт зохиочихсон юм. Үр дүн нь дэндүү ойлгомжтой хуйвалдааны сүлжээ илчлэгдсэнээр ядахдаа түүний нэр төр цэвэр үлдэнэ байх л даа. Иймээс хүн золиослож байгаа наад булай сүлжээ, Энхбаярыгаа л харааж үз. Тэгээд юмыг жаахан ул суурьтай эрэгцүүлж сур л даа.

  20. Anonymous says:

    Uyangaa garval ih tom surgamj bolno gesen utgatai niitel gej oigoloo. Ter suljeen dund taraagaad baigaa 100.000 yund zoriulagdaj baigaa yum be? Songuulia zuv hiimeer baina. Zuv gehuudee zuv toolmoor baina daa. Tegvel ergeed chimeetei songuuli boloh bailgui dee.

  21. gankhuyag says:

    Та зөв ойлгожээ. Г.Уянга гарсан нь өнөөгийн нөхцөлд хамгийн зохимжтой хувилбар гэж би бодож байна. Сүлжээнд тарааж байгаа мөнгийг мэдээж санал худалдаж авахад л зориулдаг ш дээ. Чингэлтэйд маш олон хүн хэд хэдэн сүлжээнд зэрэг орчихсон “манаргаж” байна лээ. Манайхан чинь их “сэргэлэн” ш дээ…Ажиглаад байхад ойрын өдрүүдэд сонгуулиас өөр “юм юм” л болох байх даа…

  22. Anonymous says:

    Уянга хүүхэн улс төрийн бие үнэлэгч гээд зарим нэг нь хэлээд бдаг юум . Үнэхээр л тийм юум бна. Урд зүгээс хутгаад бай гээд заавар өгөөд бдаг юум болуу. Тэгэхдээ энэ хүүхнээр л хужаа нар дутав гэж
    Дотор хүн мөнгө эрх мэдэлд дуртай гэж нээрээ .. Дүү хүүхэн нь гэж нэг шоохууз жириййн залуугын амьдралд том толбо болсондоо. Мөнгөгүй Монгол хүн биш гэдгийн гэсэн наад хэдэн хужаа нар чинь .
    Ганаа ахаа та бодолтой л бгаарай . Эсвэл цус цусаа таньдаг гэсэн

  23. gankhuyag says:

    Энхбаярын төрийн бүх байгууллага 10 гаруй жил намын болон төрийн архив, бусад бүх баримтыг ухаад олж чадаагүй юмыг сонгуулийн өмнөх өдөр Та л гэнэт олж гэнэ дээ. Овоо ш дээ. Та “Шинэ цагийн Бадамдоржтонгуудад сургамж болгох нь”, “10.000 гаминг 400 монгол ялж чадна” шиг өгүүллийг энэ яваа насандаа бичиж огт чадахгүй. Наадах чинь дэндүү хоцрогдсон арга байна. Гэхдээ Танд өөр аргаар оролдоод үзэх жаахан ч гэсэн хугацаа байна шүү дээ.

  24. Soogii says:

    Sudlaach Tanii songolt zuv baidagt itgedeg! Tand amjilt husye!Bayarlalaa.

  25. UYANGA says:

    ZA TA NAR BOLIJ UZ, 1-RT SONGUULID HEN YALAAD HEN YALAGDAH NI TA NART OGT PADLIIGUI. 2-RT YALAGDAH YALAHIIN HARIUTSLAGIIG TA NAR BISH S.BAYAR UURNE. 3-RT UYANGAA SONGUULID YALAH YAMARCH SONIRHOL BHGUI\MEDREL NI MUUDAAGUI BOL\ MUNGUU AVAAD YAVJ BGAA HUN, IIM BNA,NUHUDUU, NIITLEL UNSHSAN NUHDUUD OLON YUM TSETSERHEED BH SHAARDLAGA ALGA.

  26. gankhuyag says:

    Нэг, энд монголын иргэд үзэл бодлоо илэрхийлж байна, хоёр, буруу сонговол лайгий нь С.Баяр биш, бид үүрдэг юм, гурав, Г:Уянга иргэдийн нэн тодорхой эрх ашгийг илэрхийлж байгаа. Танд Монгол Улсын хувь заяа огт падгүй гэж монголчуудад уриалах ямар ч эрх байхгүй. Тэгвэл Та хамаатайгаар нь тэр гадаад (?) улсынхаа төлөө үгээ хэлэхгүй юу.

  27. UYANGA says:

    26-D YAG UNENDEE ENE HARIUTSLAGIIG BID AMIDRALAARAA L UURNE L DE. BI UYANGAAG ZARCHIMCH, UZEL BODOLDOO BAT SUURITAI GEDGIIG NI MEDNE. UDAHGUI MGL BUTSNA,1 JILIIN DARAA.END SURAH GEJ IRSEN BOLOHOOS BISH.

  28. Hariu bicheerei says:

    ganhuyagaa neg yum asuuj boloh uu. bi heseg naiz nuhudteigee niilj jijig bulgem baiguulah bodoltoi baigaa. zorilgo ni gadnii companiudiin no-toi medeelel tatvar nuusan zergiig TTG medegdeh ch yumuudaa. Tanitai holbogdoj zuwulguu avch boloh uu. Last_mogican@yahoo.com gesen hayagaar.

  29. Habul says:

    zorigt barag garchihaj baigaan bishuu… yamar ch baisan balin hamartiigaa darj baival busad ni ch gaigui baihaa. tegeed ch ene zasgiin gazar maani togtvortoi yavah nohtsol burdej baih shig baina. ta uuntei sanal niileh uu?

  30. gankhuyag says:

    Үүний өмнөх “Гацаа хийгээд гачлан” өгүүлэлдээ би: “Жүжгийн зохиолыг нь бичээд, дүрүүд нь тодроод, түүнд тоглох хүмүүс ба эхлэл, өрнөл, туйл, төгсгөл нь тодорхой болчихсон байна. Одоо л нэг монголчууд Азийн цээжин дээр ардчиллыг бадамлуулах гэж санал өгнө. Тэгээд яагаад ч юм бүгдээрээ Д.Зоригтод саналаа өгсөн байх болно…” гэж бичсэн байгаа. Ийм “цахим жүжиг” тавьснаар нөхцөл байдал улам хүндэрнэ. Энэ долоо хоногоос бүр ч илүү “муу ёрын юм” эхэлнэ гэдгийг дээрхийн адил баталгаатай гэж хэлж чадах байна. Тэгээд МАХН, АН хоёрын “алийг нь ч ялуулж болохгүй” гэсэн миний үгний учрыг ойлгоод ирэхээрээ “дээдэс доодосгүй” бүгд амаа барьж л таарна даа…

  31. Habul says:

    Ganhuyag guai, nadad neg asuult bainaa. tegeed ter Enkhbayar ni hezee ch dald orohgui gesen ug uu?

  32. Habul says:

    bas neg asuult ni Zorigt tegvel sanal luivardaad ch gesen garchih baisan gesen ug uu? uul ni gishuuniig uls toriin buleglel bish irged songoj baigaa biz dee?

  33. gankhuyag says:

    Хабул аа. Үгүй л дээ. Н.Энхбаяр огт сэтгэж, үйлдэж чадахгүй болсон байна. Ухаандаа Та бид “уналаа” гэхэд нэг “ёолчихоод” л цаашаа гүйгээд явчихна. Харин Н.Энхбаяр маш өндөр, дэндүү их өндрөөс унасан болохоор их “зовлонтой” юм байна. Би түүнийг дэндүү сайн мэддэг ч одоо бол үйлдлийг нь ойлгохгүй болж ирж байна. Энэ замбараагүй үйлдэл нь түүнийг улам л хүнд байдалд оруулах нь гарцаагүй. Тэр дахин “босч” чадахгүй…

  34. gankhuyag says:

    Хабул аа. Д.Зоригт “цахим сонгууль”-ийн луйвраар “илт давуу” ялсан. Энэ бол баталгаатай. Мэдээжээр ялах байсан мөртлөө луйвар хийчих юм аа. Энэ бол өөртөө итгэлгүйн баттай шинж. Мөн МАХН луйвраас өөрөөр явж чадахаа больсон гэсэн хэрэг л дээ. АН ч ялгаагүй шууд тохиролцоогоор бууж өгсөн. Одоо ч гэсэн надад асар их мэдээлэл ирсээр байна. Дашрамд хэлэхэд би мэдээллээ ард түмнээсээ олж авдаг.
    Яалаа гэж дээ ?! Та яасан гэнэн юм бэ ? Гишүүнийг Чингэлтэйнхэн биш, бүлэглэлийн сүлжээ тохиролцоогоор “сонгодог”. Одоо Д.Зоригт “цэвэр” ажиллахгүй юм бол “ялалт нь ял” болно гэдгийг би сайн мэдэж байна. Та бид удахгүй үзнэ ээ. Гэхдээ дэндүү их хожимдох л болов уу даа…

  35. chimed says:

    Ene busgui yagaad gantshan Burmaad shavar haagaad MAHNiin Zorigiig muulahgui baisan yum bol, ene huuhniig yagaad MAHNiin nevtruulguudeer magtaad baisan yum bol, ene avgai yamar mongoor bair suuts absam yum bol, Ganaa ahaa ta heleed ogooch

  36. gankhuyag says:

    Наана чинь Р.Бурмаа, Г.Уянгаас хоёроос хавьгүй илүү “том юм” болох гэж байгааг харахыг бодвол ямар вэ ?! Та бидний “тулга тойрсон” яриа ч өнгөрч байх шиг байна даа…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: