“ЦАХИМ” СОНГУУЛЬ

Чимээгүй сонгууль тохиролцсон ёсоороо болов. Энэ удаад техникийн томоохон “дэвшил” гаргаж иргэдээс биш, компюьтерээс санал авдаг болж байна. МАХН 2005 оны 12 дугаар сард болсон III Бага Хурлаараа “Цахим нам” болох хөтөлбөр дэвшүүлсэн юм. Тэр нь 4 жил огт биелэлгүй байсаар веб сайтаа ч олигтой хийж чадахгүй байсан “маанаг” нөхдүүд гэнэт “ухаан орж” цахим сонгууль явуулав. С.Баярын “инноваци” ингэж хэрэгжиж байгаа бололтой. “Цахим сонгууль“ гэгч шинэ луйврын тухай ард түмэндээ өгүүлбэл цаашдаа тэдэнд хэрэг болж магадгүй. Уг нь бол маанаг хүмүүс тэр чигээрээ үлддэг гэдгийг нотлох нь илүүц ажил. Гэхдээ л энэ луйврыг илчлэх нь судлаач хүний үүрэг болой.
Хуучин луйвар
Хуучин бол сонгогчдын нэрсийн жагсаалтыг хорооны засаг даргын бэлтгэж өгснөөр 3-5 хувь хийдэг байсан. Сонгууль болгонд тохируулан сонгогчдын тоог дураараа өөрчлөн зөвхөн нэг л хувийг “зарга заальхай” хийсэн хүмүүст хальт үзүүлнэ. Харин бусад хувиудыг ашиглан сонгогчдыг “зөөж”, мөнгө тарааж, “задгай” хэмээх хүснэгтэд нэмэн нэмсээр аажмаар “зохистой хэмжээ” хүртэл өсгөнө. Энэхүү “зохистой хэмжээ” нь МАХН, АН-ын тохиролцоогоор явна. Тойрог, хэсгийн гээд мэргэжлийн болчихсон луйварчид үүнийг нь гардан зохицуулна.
За энийг ч хүн болгон мэдэхээс гадна социологич Ч.Тамир, Ц.Болд, О.Мөнхбат нарын олон судлаач, бас дотоод гадаадын олон байгууллагууд судлаад хэлэхээрээ л нэг болсон. “Сонгууль хэт шударга биш байна” гэж…
Түүний дотор “Сонгогчдын боловсролын Академи”, түүний тэргүүн Р.Бурмаа мөн ч их ажил хийж, энэ эх захаа алдсан луйврыг байнга илчилж ирсэн. Дашрамд хэлэхэд миний бичсэн “Монгол сонгууль” өгүүлэлд орсон сонгуулийн луйврын тоо баримтуудын олонхийг Р.Бурмаа надад өгч их тус болсон билээ. “Монгол сонгууль”-ийн талаар ийм өндөр мэдлэгтэй атлаа энэ лайтай хоёр намыг “засрана” гэж бодсон нь түүний алдаа.
Шинэ луйвар
Гэв гэнэт нөхөн сонгуулийг цахим хэлбэрээр явуулдаг юм байна. Тэгээд урд нь хэлж байхгүй яасан юм ? гэсэн асуулт мэдээж гарна. Хэрэв хэлчих юм бол “мэддэг” хүмүүс асууж шалгаагаад баригдах нь лавтай байсан. Ингээд “техникийн дэвшлээ” нууж байгаад гэнэт гаргадаг байна ш дээ. Орчин үеийн техник хэрэгсэл нэвтрүүлэхэд юу нь муу байсийм гэж, “шинэ юм”-ыг эсэргүүцлээ гэж зарим нь хэлэх л байх.
Хүнийг өөрийг нь гүйцдэг юм гэж энэ дэлхийд байдаггүй учраас ямар ч хөгжингүй улс орон сонгуулийнхаа дүнг гараараа тоолдог юм. Мэдээж компюьтер болон түүний сүлжээ байх боловч түүнийг зөвхөн хавсарга байдлаар ашигладаг жишигтэй. Техникийг муу юманд ашиглавал бүр ч илүү муу болох нь гарцаагүй юм.
МАХН-ын компюьтер
За одоо шинжлээд үзье. Хэдэн “ямбий” компюьтер аваад иржээ. Шахсаар байгаад төр болон намуудад дандаа ямбий компюьтерүүд байдаг болохоор нь би ингэж хэлж байна.
Тэр хэдэн ямбийгаа сонгуулийн хэсэг дээр аваачиж тэрэн дотроо нөгөө “хүнд үзүүлдэг” нэрсийнхээ жагсаалтыг шивээд оруулчихжээ. Тэрийгээ хэвлээд үүдэн дээрээ наачихаж. Энд чинь ямар ч боловсрол хэрэггүй. Бичиг үсэг мэддэг хүн байхад л болно.
Хүний толгой эргүүлэхийн тулд ахиад нэг компюьтер аваад ирж. Энэ хоёрыгоо утсаар холбочихож. Тэгээд “шийрлэж” (share) байгаад мэдээллээ сольдог болгочихож. Энэ нь утсаар ярьж байгаатай яг адилхан юм. Энд бас л огт ухаан орохгүй. Компюьтер тоглодог захын пацаан л хийж орхино.
Энэн дээрээ нэмж, баахан хүснэгт, диаграмм зэрэг үзүүлэнгийн “юм” хийчихэж. Курсийн ажил хийж байгаа дунд сургуулийн захын хүүхэд ч амархан хийдэг эд л дээ, энэ мууг нь.
Сонгогчийн үнэмлэхэнд код тавиад тэрийгээ нэр, хаягных нь ард оруулчихаж. Компюьтер дотор нь “баахан тоотой” нэг багана нэмэгдсэн гэсэн хэрэг л дээ. Одоо л ёстой луйвар эхэлж байна…
Монгол сонгогч үнэмлэхнийхээ кодыг уншина гэж ёстой номонд хазгай. Хэдэн тоо л байгаа биз. Мань монголд ямар хамаа байна, тэр хэдэн тоо…
Мөн жагсаалтад тэр нөхрийн өмнө буюу хойно байгаа хүний кодыг сонирхоно гэж бодож байна уу ?! Тийм “илүү” юм сонирхох “завтай” сонгогч монголд л лав байхгүй.
Нөгөө урьд нь яриад байсан олон нэрсийн жагсаалт хаашаа орчихов гэж хэн ч гэсэн асууна байх. Байж л байгаа ш дээ. Гэхдээ бодвол өөр газарт, арай илүү дээд газрын “жинхнээсээ том” өөр компюьтерт л байгаа.
Одоо бол тэндээс “дээрээс” нь дураараа “нэмж хасахад” бүрэн боломжтой болноо доо. Энийг сөрөг хүчин, ажиглагч нар ёстой “хянаж” харагдана ш дээ. Хэрэв ганц нэг хүн гадарлаад хэл ам болбол ямбий компюьтерээ үзүүлж “ямар ч утасгүй байгаа биз ?!” гэж л хариулах байх. Агаараар интернетийг холбож болдог гэсэн “маш чухал юм” хэний ч толгойд орохгүй. За даа, утсаар холбосон байсан ч манайхан огт “харахгүй” л юм даг.
Тойрог, хэсгийн хорооныхонд энэ нь “толгой”, энэ нь “бөгс” компюьтер гэж нэг муу заагаад өгчихөж. Тэд нар нь ядаж тогтоосон нь их юм ш дээ…Сонгуулийн өдөр шал маанаг юмнууд “Техникийн дэвшил” гаргасан, “Ямар ч будлиан гарахгүй” гэж донгосч байгааг нь Та бүхэн ханатлаа хараа л биз.
Одоо хэл ам гарвал: “Би ерөөсөө оролцоогүй, энэ компюьтер л өөрөө л “бодчихсон” ш дээ” гээд мэлийгээд зогсож байхад амар байхгүй юу. Одоо бүр байчихаад компюьтер рүү “чихэх” адгийн арга руу орж байна.
“Илт давуу” луйвар
Олон газрын, олон “сүлжээний”, олон судалгаагаар Д.Зоригт ялах нь тодорхой байсан. МАХН, АН аль хэдийн тохирчихсон юм чинь. Жинхэнэ судалгаагаар Д.Зоригт 40-45 орчим хувьтай байсан ш дээ. Байдал ийм байхад заавал албатай юм шиг луйвар хийх ямар шаардлага байгаам ?! “Илт давуу” ялах гэж заавал ингэх ёстой юм уу ?!
Энийг өөртөө итгэлгүй байгаагийн баттай шинж гэж би үзэж байна. Бас МАХН, АН хоёр хуйвалдаан, луйвар хийхгүйгээр “зүгээр байж чадахаа байчихжээ” гэж дүгнэж бүрэн болно.
Санал өгөх өдөр, ялангуяа орой үдэш саналаа өгөх гэж явсан хүмүүсээс сонгогчийн үнэмлэхийг нь 10.000 төгрөгөөр худалдаж авчээ. Алгын чинээ цаасыг арван мянгаар зарчихад юу нь болохгүй гэж. Ёстой “азтай юм” гэж үүнийг л хэлдэг байх. Гэхдээ энэ аз чинь хор хохирлоос өөр юу ч авчрахгүй дээ…
Одоо бол худалдаж авсан үнэмлэхүүдээ “жинхэнэ” толгой компюьтерээс бөөн бөөнөөр нь оруулаад л асуудал гүйцнэ дээ. Тэгээд бүх мэдээлэл “delete” гэсэн ганц товч дарахад л устана. Ингээд “эд мөрийн баримт” юу ч байхгүй л болно доо. Гэхдээ ул мөргүй юм гэж огт байдаггүй юм ш дээ…
Энийг худлаа гээд үз л дээ. Тэгвэл хэн хэний, ямар компани энэ “систем”-ийг хэдэн төгрөгийн “тендер”-ээр ямар хугацаанд хийсэн, эсвэл хэн гэдэг хүн “зохиосон” ? Программ нь одоо байгаа юу ? Хамгаалалт нууцлалыг хэр хадгалсан бэ ? Алгоритм нь хаана байна ? гэдгийг эхлээд хариулчихаж үзээрэй л дээ.
Та нар ард түмнийг тэнэг гэж бодож байвал ёстой эндүүрэл шүү. Тэгээд чаддаг юм бол 2012 оны сонгуулиа компюьтерээр хийгээд үз л дээ…Та нарт жинхэнэ “техникийн дэвшил” үзүүлээд өгөх хүн монголд олон л байгаа шүү…
Судлаач Д.Ганхуяг
2009 оны 10 дугаар сарын 20.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

23 Responses to “ЦАХИМ” СОНГУУЛЬ

  1. Î.Ãàíçîðèã says:

    2012 оны сонгуулиас Хүрэлсүх гэдэг ерөнхий сайдаас өөр юу ч хүлээх хэрэггүй болж байна. Aз таарвал шүү дээ. С.Баяр хяналтаас өөрийгөө ангижирсан гэж үзэж байгааг энэ сонгууль харууллаа. АН-аас юу ч хүлээгээд нэмэргүй болж байх шиг. Тэгэхээр Хүрэлсүх гэдэг ерөнхий сайдыг найдвар гэж итгэх л үлдлээ дээ. Гэхдээ Зоригт энэ тэр гээд огцом сайдууд гараад ирдэг цаг иржээ.

  2. javzaa says:

    saihan heljee, neeree orohod tiimerhuu zuil ajiglagdsan shuu. songuulias umnu bichsen bol zugeer bj dee. nersiin jagsaaltiin nuutslal gej bdaggui ni unen yum bna lee. yana daa mongolchuud.
    hezee neg shudarga niigemd hun shig amidarhiin boldoo. harhnii amidral mood bolson tsag hurdan duusaasai

  3. Ганбаатар says:

    Дээрх хүнд: Яагаад Хүрэлсүх гэж? Тэр Баяраас илүү гэж бодож байна уу? Би Баярын дэмжигч биш л дээ. Гэхдээ Хүрэлсүх аль ч талаараа, аль ч газар байсан Баярын чигчий хуруунд ч хүрэх хүн биш байх.
    Энэ удаа яахав дээ, хоорондоо тохирчихсон байсан болохоор сонгууль харьцангуй чимээ шуугиан багатай болох шиг боллоо. Миний бодлоор Ху нам Энхбаярын урт гараас бас айгаагүй ч бэргэж байсан учир найдвартай нь дээр гэж луйвардсан байж болох талтай. Хэрвээ би зөв ойлгосон бол таны хэлж байгаагаар бол ойрын ирээдүйд Ху нам тарж бутрах уу?
    Түүнээс гадна Баяр үнэхээр өвчтэй байна уу? эсвэл төрийн ажлаас хөндийрөх онцгой шалтгаан байна уу? би бол ерөнхий сайдын аялгүй байдалтай холбоод их л муугаар хардаад байгаа. Хардах шалтгаан нь түүний өвчний түүх, оношийг олон нийтэд мэдээлж байгаа нь нэг бол маш гэнэн бодлогогүй алхам, эсвэл олон нийтийг санаатайгаар төөрөлдүүлэх гэсэн зорилготой худал мэдээлэл. буруу хардалт байгаасай гэж найдахаас.

  4. S says:

    Hacker-dej durtai ni garch ireh bolomjtoi jum bolov uu

  5. gankhuyag says:

    Сонгуулиас өмнө мэдээгүй байсан юм аа. “Надад нэг л сонин санагдаад байна” гэж бичиж болохгүй биз дээ. Одооноос л мэдээлэл ирж байна даа.

  6. цолмон says:

    Яг л үнэнийг нь бичсэн байна даа.Ер нь ч дандаа л голыг нь олж,сэтгэлд тултал бичдэг Ганхуяг судлаачдаа ажлын амжилт болон аюулгуй байдлыг чин сэтгэлээсээ хүсэж байна.

  7. munkh says:

    negent Zorigt garah n tiim oilgomjtoi yum bol nuguu surkhii yum bicheed baidag baisan Munkhbayasgalan, Ganchimeg ene ter hed heden setguulchid yagaad Burmaa ruu ilted dairaad baisan yum be. ter ichinnorov gej yagaad tegeed neg ikh baatar durd toglood hohirogch bolj jujigleed baisan yum be, hudlaa jaahan duulianaar nerd garahiig oroldoo yu?

  8. gankhuyag says:

    Жинхэнэ “том юм” нь яг эхлэх гэж байхад ямар “жижиг юм” асууж байна аа. Та удахгүй болох “том юм”-ны цар хүрээ, үр дагаврыг төсөөлөх гээд оролдоод үзээч. Монголчууд бид заавал “яс махандаа” тулгаж байж ойлгох ёстой юм биш шүү дээ.

  9. Болд says:

    Ганхуяг гуай таныг хүндэлж явдаг шүү.
    Сүүлийн үед яагаад нийтлэл бичихээ болио вэ?

  10. Habul says:

    Ta udahgui boloh ter “tom yum”niihaa dur zurgiig ni neg gargaad ogooch

  11. gankhuyag says:

    Хабул аа. Үнэнээ хэлэхэд би сайн мэдэхгүй байна аа. Газар чичирхийлж байгааг мэдээд яг хаана, хэзээ, ямар хүчтэй газар хөдлөлт болохыг мэддэггүйтэй төстэй ч юм уу даа. “Чихээ дэлдийлгээд” л сууж байна. Би гэж нэг сүрхий амьтан түрүүлж мэдчихээд бусдаасаа “нуугаад” байгаа юм огт байхгүй. Уг нь хэвийн нийгэмд шинжлэх ухааны таамаглал (прогноз) -ыг их анхаарч үздэг юм бил ээ. Харин манайд бол “дүр зургийн” боломжит хувилбарыг биччихээр наад зах нь баталгаа, нотолгоогүй гээд харааж, загнаад л эхэлнэ ш дээ. Та намайг зөв ойлгоорой.

  12. Мөнгөө says:

    Нөхөн сонгуулийн дүнг арай ч ийм гарна гэж бодоогүй юм. Зоригт ялах нь ялна гэхдээ гэхдээ бүхэл бүтэн 30% иар ялна гэж бодсонгүй. Гэтэл Сант Марал сангийн сүүлийн судалгаагаар АН бүх талаараа МАХН – аас илүү гарсан байдаг. Түүнийг нь нөхөн сонгуультай харьцуулбал бураа хазгай.
    Р.Бурмаа жил гараны өмнө энэ дүүрэгт, хүмүүсийн хэлж байгаагаар Цэнхэр Чингэлтэйд хүчтэй өрсөлдөж луйвраар “жагсаалт”-наас гарсан хүн. АН энэ хүний төлөө хураагаа ч хөдөлгөөгүй. Тэгэхээр тохироо орсон гэдэг бол тодорхой. Э.Бат-Үүл энэ ялагдлаа намынхаа дунд, анхан шатруу чихсэн байна лээ.
    Сант Маралын судалгаа худалаа. эсвэл сонгуулийн дүн худлаа.
    Сүүлийнх нь үнэн биз ээ.
    Техникийн дэвшилийн булхайг огт анзаарсангүй би.
    Баярлалаа танд

  13. Anonymous says:

    Бас нэг юум нэмээд хэлэхэд тулгалт гэдэг нугалаа бодоод олчихсон бнлээ.
    Таны хэлээд бгаа энэ цахим хэлбэрт нь хэрэгтэй болоод тэгсэн байх. Тэр баркод гэдэг үлгэр үүргээ бүр давуулан биелүүлсэндэгээ.
    Аа тийн Баяр бараг он гарахгүй сайдын суудалаа өгнө гэх золбин үг тэнүүчилээд бгаа .Энэ үнэн үү?
    Сэлмэн Тогмидыг хошигруулаад бгаа дээр бичсэн нөхөр ( О.Ганзориг) Баярын эрүүл мэндийг сайн мэдээд бор шувуу нисгээд бна уу?
    Хрэлсүх ч дээ нохойд барих мод байх.

  14. EB says:

    Ганаа чи өгүүллээ “буруу” нэрлэжээ 😉 Уг нь “Цахим сонгууль буюу Монголд жинхэнэ э-Засаглалын ирлээ” гэсэн бол болох байж. Олон дарга нар олон жил э-засаглал гэдгийг ойлгохгүй, яахаа мэдэхгүй байсан юм. Хэнд ч хэрэггүй юм хийж төслийн мөнгө ч их үрсэн дээ. Харин одоо “хэрэгтэй” гэдгийг олж харлаа… Eврикаа !!! … PR-чдад өрсөлдөгчид гарч ирэв… намын программистууд, хакерууд … Одоо э-Ардчилалын бүрэн ялалт руу бүгдээрээ… !!!

  15. бас яг энэ талаар гэхдээ технологийн талаас нь http://www.dulmandakh.com/2009/10/blog-post.html дээр бичиж байсан юм. сэтгэгдлүүд нь бүр сонирхолтой.

  16. gankhuyag says:

    Дөлөө Танд их баярлалаа. Та яг л зөгнөж дээ.

  17. gankhuyag says:

    14-т. Таны зөв. Хяналт тавих тухайгаа одооноос бодохгүй бол “Э-ардчилал” манийгаа “бүрэн орлоно” байх шүү. Нэг бодлын амар ч юм уу…

  18. Цахим санал хураах машин ингэж хийж байсан юм http://tinyurl.com/yfrlb94, уг нь СЕХ-ныхонд ч гэсэн үзүүлж байсан эд. Их л сайн судлая гээд байсан юм

    Саяны сонгуульд хаанахын ямар зүйл хэрэглэсэн бол?

  19. hehe says:

    naad machine chine orost haa saigui bdag mashinuudiin neg mon u? sensor ekrantai, tom tom knopuudtai? hiisen geheer zagvariig ni zohioson hereg u? dotorh computeriig ni hiisiim u? esvel zugeer programiig ni bichsen um u? sanal huraah machineiig zugeer l jijig sensor ekran deer hiij bolnoshude, rs232, ethernet port ashiglaad!”easy view” eneteriig shiree bolgon deer taviad… gol ni iimerhuu ajliig shalgahiin tuld nam bolgonoos programistuudiin bag garsan bh l heregtei bolow u?!))

  20. @hehe
    Загвар, программыг нь Монгол залуус хийсэн. Prototype бэлдээд, дэмжлэг авбал цааш нь хөгжүүлэх санаатай байсан юм.

    Орос улсад байсан талаар нь мэдэхгүй, Америкд тэр үед энэ сэдвээр нилээн ширүүн маргаантай байсныг санаж байна

  21. Anonymous says:

    Саяын нөхөн сонгуулиар сонгогчын үнэмлэхийг кодлоод( barecode)
    тэрийгээ уншигчаар ( barecode scanner) уншуулаж компютерт баталгаажуулан буртгэж бсан юум. Хэдэн хүн сонгууль өгөх ёстойгоос тэд нь өглөө гэдгийг дэлгэцэн дээр гаргаж үзүүлэж бсан юум.
    Дэлгүүрт бдаг кассын машин шиг л ….
    Дээр бгаа машин чинь л арай л ухаалаг харагдаж бна. Юу гэж л ийм зүйлээр сонгууь явуулах вэдээ . Луйвардах боломжыг багасгаад баларна гэдгээ энэ хэдэн луйварчид мэдэхийн дээдээр мэдэж бгаа!

  22. Anonymous says:

    За Ганаа ахаа бичээд байждээ. Стандарт бус сайд огцорж байх шиг бна!
    Хадны мангаа шатрын хөлгөн дээр гараад ирлээ!
    Харин хэнийг түлхэж бэрс гаргаад унагах бол та юу гэж бодож бна?

  23. Tsendee says:

    Стандарт бус сайд суудлаасаа буусан юм биш ээ. Шатрын хєлєг єрєєтэй хэвээрээ байгаа. Хєлєгийн ард байх тоглогч байхыг хїссэн юм болов уу гэж хардаж байна. Оюу толгой гэдэг хїїг єлгийдєж аваад санхїїгийн эрх чєлєєндєє хїрсэн байх магадлал нэлээд єндєр хувьтай байна. Тэр эрх чєлєє ямар єнцгєєс харах нь чухал шїї. Харин программчлалын тївшиний хувьд Єчнєєн олон хамгаалалттай том том сайтууд руу халдлага єдєрт хэдэн мянгаараа бїртгэгддэг. Тэр мэдээж тодорхой сонирхлын хїрээнд хийгдэж байгаа. Манай тєрийнхний сайтууд тэрэнд єртєєд хамгаалалтын системээ сайн болгосон эсэхийг нь сайн мэдэхгїй л байна л даа. Гэхдээ хїїхдийн будуу гэдэг шиг хамгийн энгийн довтолгооноос хамгаалж чадахгїй л систем программистууд ажиллаж байгаа л юм шиг санагдаад байгаа м даа. Тийм байж цахим сонгууль явуулах ухаан санаанд багтаж байдаг. Бас л хамаагїй юм бичээд байна даа.

    Єєр бас нэг зїйл нэг их мєнгє олсон баатрууд ТВ-р нэг гарч єєрсдийгєє ямар єчїїхэн хїмїїс гэдгээ мєн сайхан рекламдав. Английн хєрєнгийн биржийнхний тооцоогоор 300 тэрбум гаруй долларын /єнєєдрийн ханшар/ єртєг бий болгох хэмжээний ордыг 250 сая доллар зээлэх хэрэгсэл болгож байгааг нь харахад мєн ч єрєвдєлтэй харагдаж байна лээ шїї. Цаашдаа томоохон тоглоом хийх ордууд нь бэлэн байгаа зарим мэдээлэл ч тїрїїчээсээ батлагдчихаад байна даа.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: