САЙН БАЙНА УУ, 2012 ОН…

С.Баяр “эрүүл мэнд”-ийн шалтгаанаар Ерөнхий сайдын ажлаа хүлээлгэж өгөхөөр шийджээ. Олны цуурхлаар “хүүхэн эргүүлж” болоод байсан хүн “эрүүл мэндээр” ингэтлээ дорд орно гэж огт байдаггүй юм. Олон хүнд “хорвоо ертөнц эргэчихсэн” юм шиг бодогдож байгаа байх. Зарим нь жигтэйхэн “баярлаж” байгааг би дэндүү сайн мэдэж байна. Хэн хэн нь гэдгийг тодорхой ярих цаг тун ч удахгүй. Олон хүн намайг Н.Энхбаяр судлаач гэж хочлох. Орь ганц судлаач гав ганцаараа төр, нам нэртэй олон хүнтэй зэрэг зэрэг “байлдах” боломжгүй байсан юм. Тэрнээс биш бусдыг нь, нэн ялангуяа “сүүдэр”-т байсан хүмүүсийг огт “мэдэхгүй” буюу “мартчихсан” гэсэн хэрэг огт биш. Одоо тэд нар “гэрэлд гарах цаг” болсон гэж бодоод байх шиг. Тэгвэл надад ч гэсэн тэднийг ”гэрэлд цохиулах” боломж дэндүү хангалттай байгаа. Энэ явдал бол “Сайн байна уу, 2012 он” гэснээс өөр юм огт биш. Энэ тухай өгүүлсү.
Нам дотор…
С.Баяр МАХН-ыг ямар үед хүлээж авсныг олон хүн “мартчихсан” байж магадгүй учраас дахин сануулах нь зүйтэй байх. 2004 оноос эхлэн хоёр “том” нам засгийг хоёр хоёр жилээр ээлжилж барина гэж “Зөвшилцөл” № 1, № 2, № 3 –ыг дэс дараалан байгуулж байсан. Тэгээд “цагаан дээр хар”-аар бичсэнээ хог дээр хаян Ц.Элбэгдоржийг тэсгэл нь хүрэхгүй огцруулсан. Ингээд Н.Энхбаяр маш их хүчлэн байж М.Энхболдыг “залгамжлагч”-аараа томилсон. Энд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үнэлж баршгүй тусалсан…
Асар удалгүй “тангараг нь там” болж, МАХН-ыг үймүүлсэн. Ингээд М.Энхболд, Н.Энхбаяр хоёр “амь тэмцсэн” тулалдаанд орсон. Маш их гарз хохирол үзэж, олон ч хүний аминд хүрсэн дээ…
Яг энэ үед МАХН –д Ө.Энхтүвшингийн “Ардчилал, шударга ёс…” жигүүр, Б.Жаргалсайхны “Шинэ эргэлт” хөдөлгөөн, Т.Гантулгын “Онц Их Хурлын төлөө” хөдөлгөөн зэрэг үй олон “бослого” гарсан юм. Дашрамд дурдахад энэ олон жигүүр хөдөлгөөний нөхдүүд улс төрийн тулгуур бүх баримт бичгүүдээ бүгдээрээ надаар хийлгүүлснээ нэг их мартчихаагүй байх гэж санана. Зарим нь нэрээ ч хүртэл надаас авсан бус уу ?!
Та нарын “улс төрч” гэдэг ёстой лөөлөө л байна. Ер нь ингэхэд би Та нарын өмнөөс “ичих” ямар албатай гэж ?! Миний санааг “өөрийн” болгож, ТВ-ээр ярихыг чинь хараад Та нарт бүгдэд нь “гавъяат” өгчихмөөр л байсан шүү…
Тэр үед би Тэд нарыг МАХН-ыг “шинэчлэнэ” гэж бодоод арчаагүй тархинд чинь “цэнэг” нэмж байсан болохоос биш, албан тушаал аваад таг чиг алга болно гэж зүүдлээ ч үгүй. Одоо бодоод байхад Та нараас мөнгө нэхдэг байж л дээ…
Та нар миний “толгойны ачаар” хангалттай их мөнгө идсэн дээ…Одоо намайг ядуу мядуугаар нь дуудмаар байгаа биз…Харин энийг ёс суртахуун, бас мэдлэг боловсрол, бас мэдээллийн систем гэдэг юм. Тэр нь одоо ч гэсэн Та нарт үзээд өгье гэсэн ч байхгүй…
Энэ том тулалдаан холион бантан болж, энэ дундаас аваад гарчих “олигтой” хүнгүй байсан учраас арга буюу С.Баярыг зүтгүүлсэн. Тэр гарч ирээд нам доторхи “бослого”-ыг дарах хамгийн энгийн мөртлөө найдвартай арга олсон юм. МАХН-ын Удирдах Зөвлөлийг өргөтгөж, бас төрийн албанд хэдэн нөхөрт албан тушаал өгөөд л болоо. Аль хэдийнээ тараад алга болох байсан МАХН-ыг чинь тэр л “аварсан”. С.Баяр МАХН доторх цорын ганц боловсролтой хүн гэдгийг би хэтэрхий сайн мэддэг юм. Цорын ганц шүү дээ…
Төр дотор…
2008 оны сонгууль дэндүү аймаар луйвар байлаа. Худлаа гэж хэлэх гээд үзээрэй л дээ. Үүнийг болон дараах олон ноцтой үйл явдлуудыг (!!!) Н.Энхбаяр эртнээс голлон зохион байгуулсныг би олон удаа хэлж байсан. Энэ хүнд нөхцөлд С.Баяр ахиад л “эвийг бодох” арга хэрэглэж хамтарсан Засгийн Газар байгуулсан юм. Дашрамд дурдахад “стандарт бус байдал” нэр томъёог би анх гаргасан бөгөөд энэ нь ноён С.Баярын “тайлбарлалд” ямар нэг байдлаар тус болсон л байх. Гэхдээ би өөрөө “давхиж очоод” л энэ адгийн новш нар шиг С.Баярт “шивнээгүй” юм шүү…
“Юм мэддэг” олон хүн үүний зөв бурууг одоо ч гэсэн ярьдаг юм. Би ч гэсэн сайн дүгнэж чадахгүй л байна. Ингээд С.Баяр бараг “дайтах” шахсан төрийг ахиад л түр ч гэсэн “эвлүүлэв”.
Энэ нь ноён Н.Энхбаярт огт таалагдаагүй юм. Тэгээд нам дотроос нь үймүүлж эхлэв. Энэ үед чинь манай улс чинь хоёр Ерөнхий сайдтай болчихсон байлаа шүү дээ. Уншигч нар минь, надаас хаана байна тэр Үндсэн Хууль мууль чинь гэж л битгий асууж үзээрэй дээ. Тэр мэр чинь манай “аваргуудад” ямар хамаа байна ?!
Дараа нь Ерөнхийлөгчийн сонгууль болов. Н.Энхбаяр С.Баярыг өөр шигээ ч юмуу, М.Энхболд шиг санаж байсан байх. Мэдээж С.Баяр “үндэсний удирдагч”-аас хавьгүй илүү ухаантай, бас төрөлхийн зоригтой байлаа…
Хуучин Н.Энхбаярын эдэлж байсан “Алтангадас” хүүхнийг бөөлжис нь хутгаж байсан ч С.Баяр хөнжилдөө аваад орчихсон л юм даа…Ингэж байж л энэ муу “төр шиг юм” нь одоо болтол тогтож байгаа ухаантай.
Энэ хооронд Н.Энхбаяр С.Баярын орны хөлийг “хөрөөдөж” эхлэв. Энэ нь Ерөнхийлөгчийн болон саяхны нөхөн сонгуулиар бүр ч ил тод болов. Харин С.Баяр гүрдийсээр байгаад “Оюу Толгой” гэсэн нэг хүүхэдтэй болсон нь их юм ш дээ…
Энэ бол “Оюу Толгой” – гэрээ жигтэйхэн сайхан болчихсон хэрэг огт биш, харин валютын нөөцөөсөө эхлээд хамаг “буяныхаа уут”- ыг гүвчихсөн хувхай хоосон саванд “юм” хийх гэж эхэлснийг нь хэлж байна…
Бүлэглэл дотор…
С.Баяр МАХН болон төрийнхөө “эвийг сахих” гэж байх хооронд Н.Энхбаяр нам дамжсан маш олон бүлэглэл байгуулаад амжчихаж. Энэ тухай өмнө нь би тодорхой өгүүлсэн. Одоо энэ бүлэглэлүүд 2012 онд шууд бэлтгэж байна.
Ер нь бол МАХН, АН хоёр одоо “хөнжлөөсөө гарах” цаг аль хэдийнээ болсон юм. Хэдийгээр энэ нь ердийн нэг зүй тогтол боловч тэд өөрсдөө ямар ч гэмгүй амьтад шиг С.Баярын хөнжлийг шууд “хуу” татаж байна…
Ингэлээ гээд ичгүүр нь өөр хүнд л ирнэ үү гэхээс биш, С.Баяр түүнийг огт тоохгүй…
Манайд нэг зүй тогтол байдаг бөгөөд үүнийг: ”Сонгуулийн дараа бол нам баяртай, төр мандтугай, сонгууль дөхөөд ирэхээр төр баяртай, нам мандтугай” гэж томъёолж болно.
Арай, ноён Н.Энхбаяр ил гарахаа больж “сүүдэр”-үүд нь ил гараад л дундуур нь “гүйчихнэ” гэж бодоод байгаа юм биш биз дээ. Энэ “сүг сүүдрүүд” МАХН, АН-ын аль алинд нь байгааг шууд хэлэх нь шударга ёсонд нийцнэ гэж би бодож байна. Наад “нууц амраг” чинь аль хэдийн ил болчихоод байхад эсвэл “салах” ёстой, эсвэл “суух” ёстой” л доо…
Эсвэл би наад муу ёрын “нууц явдал”-ыг чинь дэлгэх ёстой юу ?! Тэгвэл ч харин болж байна шүү…
МАХН дотор бол “нусаа ч арчиж чадахгүй пацаанууд” болон “юугаа ч мэдэхээ больсон зөнөгүүд”-ийн хооронд л байлдаан болж байна даг. Энэ юу нь сонин байгаа юм…
Энийг чинь системийн цогц өөрчлөлт хийж байж шийддэг болохоос биш, Ерөнхий сайд сольсноор шийддэг юм огт биш, тэгээд нам хэний мэдэлд байгаа юм ?!
Ингээд л бодоод байж дээ. Одоохондоо үүнээс цааш хэлэх боломж надад байхгүйг Та бүхэн ойлгоно буй за…
Сайн байна уу ? 2012 он…
Судлаач Д.Ганхуяг
2009 оны 10 дугаар сарын 26.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

64 Responses to САЙН БАЙНА УУ, 2012 ОН…

  1. Anonymous says:

    Nam Bayariin medeld gesen ug uu tehleer Bayariin tomilson hun garch hunjluusuu AN-g huuh yum bna l daa. Bodvol zasgiin gazriin uil ajillagaag heviin haragduulahiin tuld shadar saidaa erunhii bolgoj ter zaind ny heniig ve? hen negniig chiheh baihdaa. Zaa taamagaa devshuuleed baigaarai.

  2. Anonymous says:

    Bagabandiig erunhii sad bolgoyo he he he

  3. demjigch says:

    yestoi zuv naad heden novshoos chini salah tsag uul n bolchihood l baina l daa iim baidlaat udval ch mongol sunuchihuj magadgui bolood aidas hurgeed l baih yumdaa suhbaatar janjin shig oligtoihon zolbootoi zorigtoi er mongold duuschihsan yum baih daa.ter sistemiin uurchlultiig chini naaduul chini hiih ch ugui hiilgeh ch ugui l baihaadaa teheer yaahav ihgej suusaar baigaad uls undestnee sunuhiig haraad l suugaad baih uu…..????

  4. үл мэдэгч says:

    бид өөрсдөө өнөөдрийн байдлаархи шиг хэмжээний боловсролтой байгаа цагт байдал хэзээ ч сайжрахгүй. эднийг бид л сонгосон биздээ. баяр гэгч бөөлжис нь хүрч байсан ч ямар ч хүүхнээс буцдаггүй гэдгээ харуулж л байсан шд. коммунистуудын бөхийн өргөөнд хийж байсан сонгуулийн сурталчилгааны үеэр АН-ын нэг саяыг өгвөл улс шууд сүйрнээ л гэсэн. тэр өөрөө тэгж хэлж байсныг олон хүн харсан байх. хэдхэн хоногийн дараа нэг сая таван зуу бүрэн боломжтой гээ л тууж явсан. юу гэж ойлгох ёстой юмь бүү мэд. би бодохдоо боловсрол,мэдлэггүй ард түмнийг яаж ч доромжилж болдгийн сонгодог жишээ л гэж ойлгосон. иймээс судлаачийн хэлсэнтэй санал нэг байдаг. бид харааж, зүхэж байхаар жаахан юм уншицгааж, өөрсдөө өөрсдийнхээ, эх орныхоо, үр хүүхдийнхээ төлөө тэмцэхгүй бол миний төлөө намайг огт таньдаггүй хүн, хүмүүс надад сайн сайхан зүйл хийж өгнө гэхээр бас л ойлгохгүй юмаа. яагаад ч юм энэ блог хүмүүсийн үзэл бодлоо солилцдог, маргалдаж, үнэн зөвийг олдог, шүүдэг, тунгаадаг газар болохгүй байгаа юм шиг санагддаг.

  5. Hvn says:

    Н.Энхбаяр судлаач.

  6. gankhuyag says:

    Тийм. Тэгээд юу гэж ?! Тэрийг чинь би биш, “найзууд” нь л “ална” даа. Энэ үгийг би бараг 10-аад жилийн өмнө хэлж байсан санагдана…

  7. Soogii says:

    Sudlaach Tand ene udriin mendiig hurgye.
    Niitlel mash ih taalagdlaa.bayarlalaa.Shivshig,shivshig! Huneer yum hiilgej,hunii tolgoi dotrohiig ashiglachihaad achiig martana gedeg bol horvoogiin hamgiin uudgui chanar.Harin ch deerhi hudulguunuud Tantai hamtraad daraa daraagiin alhamuudiig hiisensen bol baidal uurchlugduh baisan uu? Altan gadasiin talaar yamar goyo helee ve,uunees iluu zuileliig yaj olhov?
    Uneheer Tanii helj baisanaar ” Tom” yum ehelj baih shig baina.Ta urd ni zunduu olon yumiig uridchilan harj,helj seremjluulj baisan,yaj haraaj zuhuulj baisan ch daraa ni bodit unen bolood l ungurdug baiv.Tegeed cj Ta taamaglalaa zaaval shinjleh uhaanii onoliin undsen deer tulguulaj devshuuldeg,deer ni huvi hunii nariin medremj,jinhen “yasnii” sudlaach hunii intuition tani “tom tesrelt’ bolohiig heljee.
    Byariig tal talaas ni nohod shig “boorolsoor” baigaad l eruul mendiin shaltgaanaar alban tushaalaasaa tatgalzahad hurgeh shig l bolchihov uudaa,uur “tom” shaltgaan baiv uu?
    Yavch zugeer ingeed buugaad uguh hun ogt bishdee.Yag odoo C.Bayariig solih ni hamgiin zohisgui ue bainaa,nuguu
    “Nuuhiig ni avah geed,nudii ni sohlov” gegch l boloh niee.
    Manaihan yamar ch huniig ehluulsen yumii ni duusgalguigeer zamiin talaas ni unagadag neg tiim hugiin zangaa hezee orhih yum boloo.Bid ch gesen ireh 2012 onii songuulid odoonoos l beldeh heregtei bus uu,irgenii medleg,bolovsroliig deeshluuleh tal deer ih yum hiih heregtei yum shigee.Hun bur -“bi l bolj baival,minii business bolj baival” gedgeesee salj,shudraga,ardchilsan niigemd ter hun buriin oroltsoo zailshgui hereteig medruulj oilguulahiin tuld l ajillah yostoi bolov uu.
    4 dehi hunii suuliin helsentei sanal niilehgui baina.Harin ch ene blog-r damjuulj mash olon hun amidarch bui niigmiinhee bolohgui buhniig iluu iheer oilgoj,medreed uuriin sanaa bodloo ilen dalanguigeer huvaaltsaj,zarim ued oirhon baisan bol bariltsaad avahaarch shiruun margaan bolj baisan sanagdah yum,harin tanii uuruu l temtsehgui bol hen ch tanii umnuus temtsehgui gedegtei tani 100% sanal niilj baina,tand ch bas amjilt husye!

  8. цолмон says:

    Ганхуяг судлаачаа, Таныг хоймортоо уриад,олны чихний бөглөөсийг гаргах,эх оронч сэтгэлтэй жинхэнэ өөрсдөө хэлдэг-3 ч билүү 4 дэх ч билүү засаглал болж чадах чадаж байгаа ТҮ Монголд 1 ч гэсэн байна уу? Өнөөдөр бараг хүн бүр /техникийн боломжтой бол/ ТҮ үзэж байгаа шүү дээ.25ТҮ би хувьдаа хамгийн гайгүй нь/Алтайгаар авч үзэхэд/ юм шиг санагддаг.Өөрсдөө ч АНХНЫ ХУВИЙН АРДЧИЛСАН ТҮ гэж тунхагладаг шүү.Гэвч ……………… Таны дуу хоолойг сонсож,биетээр харж,бидний дотор бас ийм хүн байгаа гэдгийг мэдүүлмээр байна.Одоохондоо ИНТЕРНЕТ айл болгонд хүрэх боломжгүй байна.Таныг гүнээ хүндэтгэж,бичлэг бүрийг амтархан уншигч нэгэн байна.Нийгмийг цэвэрлэх үйлсэд тань АМЖИЛТ хүсье.

  9. dk says:

    мэдэхгүй юм даа, сайн ч бай муу ч бай, ямартаа ч “гэрээ” байгуулж дөнгөлөө, одоо л нэг “их бүтээн байгуулалт” эхлэнэ, монгол хүн сайхан амьдрана, сайхан амьдрах ёстой гэж итгэж байсан дундаж давхрагынханд эргэлзээ, үл итгэх байдал, бас айдас төрж эхэллээ, нийгэмд бүрэлдэж эхлэж байсан энэхүү эерэг уур амьсгалыг бусниулах, төрийг хямруулах нь хэнд ашигтай вэ? Баяр юунаас айх болов? юунд сүүлээ хавчсан жингэр шиг зугтаах болов? цааш…. Путин Бээжинд дээд хэмжээний уулзалт хийсний дараа Баяр ажлаа өгөхөө мэдэгдлээ, магадгүй бидний асуудлыг биднээс далдуур шийддэг өнгөрсний тэр арга одоо ч хэвээрээ байна уу? угаас “стандарт бус ЗГ”, мэдээж шийдвэр ч нь “стандарт бус”, тийм үү? тэгэхээр стандарт бус шийдвэрийг стандарт хэлбэрт оруулах хэрэгтэй юу? Оюутолгойн гэрээ цуцлагдах уу? магадгүй л юм,

  10. Anonymous says:

    Зүгээр л сандал ширээний алаан болож бна! Баяр архи их уудаг дээр нь элэгний өвчтэй гээ биз дээ! Хэд хоног амьд яваж хийсэн мөнгөө үрмээр бгаа шдээ.
    Тэрнээс хэн нэгнээс айгаад эсвэл хэсэг бүлэг этгээдийг дарамт шахалтаас алба өгөж бгаа нь юу л бол. Харин энэ дээр нь улс төр хийх гэсэн улс төрч хэсэг бүлэг нөхдүүд зөндөө бгаа байх шүү!
    Баяр бхгүй болчихоор л Монгол улс сүйрэх гээд л эсвэл хэн нэгэн хадны мангаа гараж ирээд алаад өгөх юум л нийгэмд төрүүлээд байх юум.
    Сайдын алба ямар Хааны ширээ бишдээ! 21 зуун гарчихаад яваж байхад ..
    Хоцорогдсон посткомунистууд капитализм байгуулах гээд улс орныг хорлочихоод одоо үр удам болох жентелмен хархнуудадаа үе залгамжлуулах гээд бна.
    Нэг ч гэсэн Ху гын хулгайч улс төрөөс холдож бвал Монгол улсад л хэрэгтэй шдээ

  11. дэмжигч says:

    Таны бичсэнийг уншиж, өөр өөрийнхөөрөө дүгнэлт хийдэг олон хүмүүсийн нэг нь би. Улс орны өнөөгийн байгаа байдлыг харахад дараагийн сонгууль болтол энэ Засгийн газрыг тогтвортой ажиллуулах нь Монголчуудын дийлэнх /улс төр, албан тушаалын хэнээтнүүд болон үүнийгээ ашиглаж баяжсан цөөн хэсгээс бусдад/-ийн эрх ашигт нийцэх бөгөөд ингэхээс өөр арга алга. МАХН-ын хувьд Баяраас намаа авбал чонын амнаас гараад барын аманд орохын үлгэр болох биз. Эцсийн эцэцст ерөнхий сайдад эрүүл энхийг хүсэхээс өөр юм алга даа.

  12. Anonymous says:

    Монголын төрийг Энхбаяраас бага ч атугай холдуулж чадсанд баярлаж байна Үүнд Баярын оролцоо байсан болуу хэмээн боддог Гэхдээ төрд гарсан олон хувалзууд монголыг ч сорж байнадаа Таарсан ч ард түмэн, тэдэндээ жигтэйхэн хайртай юм. сонгоод л дэвшүүлээд л байх юм

  13. Aagii says:

    манайхан гэж балай юумнууд юундаа сандралдаад байгаан бол Баяр гэгч Ху-гийн хулгайч өөр хулгайчдаа зайгаа тавьж өгч байхад нээх сайн хүнээ алдах гэж байгаа юум шиг гонгинолдоод. Ямар ард түмэн байна тийм удирдагчид байдаг бусуу. Баяр юунаасаа ч айгаад сүүлээ хавчаад байгаан ч гэх шиг хэхэ. Ганхуяг ах бичууд байгаарай амжилт хүсье. Эцэст нь хэлхэд царай заяа хоёртоо л гомдоод сууцгаа эсвэл ухаантайхан байж энэ нийгмийг өөрчилцгөөе.

  14. Anonymous says:

    Баяр тун зөв шийдвэр гаргажээ. Тэрээр биеийн эрүүл мэнд сайнгүй байгаа нь ажиглагдсан.бас ямар нэг дарамт шахалт байсан л байх. Нөгөө талаар Оюу толгойгоос зохих шагнал урамшлаа /аванз урдчилгаагаа/ авсан.хэрүүлтэй уруултай, өрсөлдөөн тэмцэлтэй их ачаанаас салж, олсон их мөнгөө бие амар үрж казинадож бас биеэ эмчлүүлж зугаацаж залуу охин эргүүлж дарс шимж явсан нь хамаагүй дээр. Эр хүний санадаг санаа Харамсалтай нь чи төрд байгаа луйварчин хувалзнуудтай огт тэмцэл хийж чадаагүй тул түүхэнд гялалзах юм багатай л хоцорлоодоо Ямар ч гэсэн улс төрийн ой гутам бохир балиар өмхий галт тогооноос холдож чадлаа Гэхдээ 7 сарын 1 нд төрийн бузар булай луйвар дээрмийн эсрэг тэмцсэн тэмцэлд буудуулж амь үрэгдсэн залуус шоронд эрүүдэн шүүгдсэн олон залуусын хэрэгт хожмын өдөр түүхийн гэсгээл цээрлэлд Баяр гэдэг хүн буруугүй байвал нэн сайнсан

  15. gankhuyag says:

    Нэрээ нуусан, арчаагүй амьтан чи сайн сонс. Таны логик мэдээж мэт боловч цаанаасаа утгагүй чинь мэдэгдэж байна. Та “тагнуулын сургууль” төгссөн атлаа эцэс сүүлд нь арчаагаа алдсан адгийн новш болон хувирч. Би түүхэнд гялалзах гэж огт тэмцээгүй. Та нарыг “жорлон”-гоос гаргах гэсэн юм. Үгүй бол “хохь чинь” гэдэг юм. Та л үзээгүй болохоос биш, би энийг 10 гаруй жил бичиж байна. Харин Та ганц ч мөр бичээгүй, тийм чадвар Танд огт байхгүй. Сайн тогтоож аваарай даа. 7 дугаар сарын нэгэнд амь үрэгдсэн залүусын төлөө Н.Энхбаяр л ганцаараа хариуцлага хүлээнэ. Би энийг минут, секундээр нь, бүх хүчин зүйлээр нь задлан нотолж чадна. Та үүнийг хэзээ ч баталж чадахгүй. Энд л Та бид хоёрын ялгаа байгаа юм даа.

  16. Hvn says:

    Би түүхэнд гялалзах гэж огт тэмцээгүй. Та нарыг “жорлон”-гоос гаргах гэсэн юм. -Энэ юу гэсэн үг вэ? Мэдрэл нь муудаагүй байгаа даа. Таныг хэлээгүй, С.Баярыг хэлээд байна. Та өөрийгөө арай С.Баяр гэж бодоогүй байлтай. Эсвэл Тэр гэхийг би гээд балайраад байгаа юм уу?

  17. gankhuyag< says:

    Та ч “бэлэн” хүлээж байж. Би мэдэж байсийм аа… Та 14-т бичсэнээ эргээд нэг унш даа. 10 минутын өмнө бичсэнээ “санахгүй” бол Та ч хэнд ч хэрэггүй болж дээ. “Хүн” ээ, би Таныг дэндүү сайн мэднэ. Ядахдаа нэрээ “солихдоо” анхаарч бай л даа…”Түүхэнд гялалзах” гэсэн нэр томъёог Та л өөрөө гаргасан. Чингэхдээ Та С.Баярыг биш, намайг хэлсэн. Та ядахдаа цаанаасаа “заавар”-аа авч байгаад бич л дээ. Энийг би Таны төлөө л хэлж байна.

  18. Hvn says:

    Ганхуяг гуай, ай пигаар нь шалгах гэж нэг юм байдаг юм ш дээ. Блогт хүртэл ай пигаар нь шалгаж болно. Мэдэхгүй бол мэдэж ав. Ёстой шал дургүй хүрчихлээ. 14-т бичсэн нөхөр харсан бол элэг нь хөших биз. Харин би бол таныг солиотой гэдгийг чинь тунчиг сайн мэднэ л дээ. Тэрнийгээ мэдэхгүй, элдэв долоон юм ярьж хадуурч давхина. Ноён Энхбаяр судлаач гуай. Үүнээс чинь харахад таныг үнэн юм ярьж байна гэдэг магадлал тунчиг бага. 2-т би нэрээ бараг сольдоггүй. Нэрээ нуух зайлшгүй шаардлагатай бол л нуудаг. Тантай онцын шаардлагагүй юм ярьж байгаа тохиолдолд надад сонгосон нэрээ нуух шаардлага байхгүй. Судлаач гуай та үүнээс дүгнэлт хийгээд үз дээ. Танд туслахад тантай ач холбогдолгүй зүйл ярьж байнаа гэсэн үг. Та л үүнийг онц ач холбогдолтой гэж ойлгоод байгаа болохоос. Онц ач холбогдолтой, тэгээд нууцад хамаарахуйц зүйл ярьж байгаа бол би нэрээ нуулгүй яахав.

  19. Алтангэрэл says:

    Улс төр судлаач Ганхуягийн бичсэнийг байнга уншдаг. тэрээр бичгийн өндөр чадвартай хэлэх гэсэн санаагаа маш хурц тод илэрхийлдэгээр нь би дэмждэг билээ. Мэдээж санал зөрүүтэй зүйл хаяа гардаг л даа. Дээр 14 т зөвхөн Баярын тухай бичсэнийг өөрийнхөө тухай хэллээ гэж эндүүрсэн бололтой юм Тэгээд л нилээд бачуурч Та нарыг жорлонгоос гаргах гэсэн юм Новш хэмээн харааж эгдүүцжээ.
    Баяр засгийн газрыг бүрдүүлэхдээ газрын наймаанд холбогдсон хууль засаж албан тушаалаа огцорч байсан өөрөөр хэлбэл тун хэцүүхэн хөмүүсийг авсан үүнд нь би болоод олон нөхөд сэтгэл дундуур байдаг 7сарын нэгний үйл явдалд өөрөөр хэлбэл таван сайхан залуу буудуулахад олон зуун залуус хүний сайхан үрс шоронд эрүүдүүлэхэд Баярын гар оролцоогүй байгаасай гэсэн санааг илэрхийлсэн хэрэг лдээ Бас хажуугаар нь Баярын удирдаж хэлэлцээ хийж батлуулсан Оюутолгойн гэрээнд сэтгэл дундуур байдагаа цухалзуулсан хэрэг юм Гэтэл энийг Ганхуяг өөрийгөө хэллээ гээд эгдүүцсэн нь харамсалтай бүр гайхаж байна. Би тагнуулын сургууль төгсөөгүй жирийн багш хүн байна.өөр хүнтэй андуурч байх шиг байна.Мөн 12 дахь сэтгэгдэл минийх юм Харин 16 минийх биш Дашрамд дурдахад одоогоос 6 жилийн өмнө би Монголын ардчилалд оруулсан хувь нэмрийг нь үнэлж сэтгүүлч Баатар хуяг Сэтгүүлч Алтай/УИХ гишүүн/ Улс төр судлаач Ганхуяг зэрэг долоон сэтгүүлчийг Эрх чөлөөний одонд тодорхойлж шагнуулж байснаас сэтгүүлч Алтай та хоёр шагналаас татгалзаж байсныг санаж байна. Ямар ч гэсэн Ганхуяг гэсэн үнэмлэхтэй Эрхчөлөөний одон одоо хадгалагдаж байгаа болно.

  20. gankhuyag says:

    Таны Ай Кю-г би дэндүү сайн мэдэж байна. Тэгвэл Та сайн тогтоож ав. Би нэг ч удаа нэрээ нууж байгаагүй. 20 гаруй жил бичихдээ шүү дээ. Танд “онц ач холбогдолтой” болон “нууц”-д хамаарах ямар ч мэдээлэл огт байхгүй. Тэгээд чаддагийм бол хэл л дээ. Юу ч байхгүй байж нэрээ нуух чинь л харин Таны “арчаагүйн” баттай шинж. “Ай- Кю” чинь Дэмбэрэлийн л бизнес шүү дээ. Аль 1970-аад онд хоцрогдсон ш дээ, Та мэдээгүй юм уу ?! Нэг их өөр хүн болох гэж ядаж гэнэ дээ…

  21. Hvn says:

    Юу ч мэдэхгүй хүний утсыг чагнадаг гэж огт дуулаагүй л юм байна шүү.

  22. Hvn says:

    2-т хэлэхэд наад 14-т бичсэн хүн чинь танд хэлээд байгаа юм биш үү. Харвал тантай холбогдож байсан л хүн бололтой. Таны таних л хүн байна даг. Мэдрэл муутай амьтан.

  23. Hvn says:

    Тэр 21-д бичсэн сэтгэгдэлд дургүйцлээ илэрхийлэхдээ болчимгүй зүйл хэлчихлээ. Уучлал хүсье. Ганхуяг гуай, тээр хэлээгүй юу энэ тэр гэхгүй юу?

  24. Алтангэрэл says:

    Ganaa.mn блогт анх удаа зочлоод сэтгэгдлээ /14/бичсэн чинь нь Ганхуяг гуайн уур омгийг шатаах шиг боллоо. өөр хүнтэй андуураад байх юм. бас бичсэн санааг ойлгохгүй бүр хадуураад явчих шиг боллоо.тэр намайг танихгүй л дээ Ай пи ч гэхшиг Дэмбэрэлийн бизнес ч гэх шиг бүр ойлгомжгүй юм яриад эхлэв. нэг муу блогт сэтгэгдэл бичиж хоёр өгүүлбэр хэлэхэхэд нэр усаа нуугаад ч би яахав дээ. Сайн эрд бас жаахан ёо ёо байгаа даг шүү.

  25. Hvn says:

    Чи ч яг миний ард дандаа бичиж таардаг нь ч юучив дээ, Алтангэрэл гуай? Ха, ха, ха.

  26. Hvn says:

    Судлаач Ганхуяг гэгч – Танд “онц ач холбогдолтой” болон “нууц”-д хамаарах ямар ч мэдээлэл огт байхгүй. Тэгээд чаддагийм бол хэл л дээ. Юу ч байхгүй байж нэрээ нуух чинь л харин Таны “арчаагүйн” баттай шинж. “Ай- Пи” чинь Дэмбэрэлийн л бизнес шүү дээ. Аль 1970-аад онд хоцрогдсон ш дээ, Та мэдээгүй юм уу ?! Нэг их өөр хүн болох гэж ядаж гэнэ дээ… -гэжээ. Хэрэв үнэхээр тийм бол би нэрээ нуугаад байх ямар шаардлага байнаа? Гэхдээ МОНГОЛ чинь жижигхэн шүү дээ. Энэ улстөрийн толгойд байгаа бараг бүх хүнийг би сургаар мэднэ. Энхбаярынх гэхэд л Чингэлтэйд аавынх нь зусланд гардаг байсан юм. Энхбаяр ч аавындаа ирдэг байсан. Би тэр үед хүүхэд байсан. Элбэгдоржийг гэхэд л бас сургаар мэднэ. Баярыг гэхэд л бас мэднэ. Хэдэн архичин дагуулсан л нөхөр байсан гэнэлээ. Тэр үед би хүүхэд байлаа. Миегомбын Энхболдыг гэхэд л бас мэднэ. Ингээд тоочоод байвал их зүйл бий. Манай орон ч жижигхэн шүү дээ. Сайн ярьвал бүгд хамаатан садан болчих гээд байдаг юм. Би зөвхөн хагас дутуу л тоочлоо. Өшөө ч ихийг тоочиж болно. Тэглээ гээд шүүмжлүүлсэн нөхдүүд нь манийгаа дарамтлах гэж оролдох нь төвөгтэй юм. Эрхэм судлаач Ганхуяг гуай таныг ийм ил тод бичээд байхад яагаад нөгөөдүүл нь таныг дарамтлахгүй байна гэдэг чинь үнэн сонирхолтой байна. Магадгүй таныг нэг муу солиотой амьтнаар яахав гэж боддог биз.

  27. Hvn says:

    Танд өгөх хариулт энэ байна.

  28. gankhuyag says:

    Би өдөрт 200 гаруй хүнтэй нетээр харьцдаг. Энэ бол ямар ч хүнд “хэт ахдах ачаа” гэдгийг хэн ч ойлгоно. Харин Та нар “гав ганцаараа” надтай хэрэлдээд байгаа гэж бодож байгаа байх. Хэрэв андуурсан бол намайг уучлаарай !!! Энийг би үнэнээсээ хэлж байна.
    Гэхдээ Та нар өөрсдөө өдөрт 200 гаруй хүнтэй харьцаад үзээрэй л дээ…Тэр үед Та нарын “солиотой, солиогүй”-г амархаан шалгачихаж болно ш дээ. Харин би улс төрийг “сургаар” биш, баримтаар мэддэг юм л даа.

  29. Hvn says:

    За, тэгвэл ч Ганхуяг гуай нэг их өдөрт 200 хүнтэй нэтээр хэрэлдсэн л нөхөр юм шив дээ. Харин таны МОНГОЛ-д авилгал огт байхгүй гэдэг өгүүлэл чинь таныг бичсэн гэхэд тун боломжийн болжээ.

  30. Hvn says:

    Бас нэг зүйл хэлэхэд таны баримт, миний сураг 2 ойлголтын хувьд яг адил гэж бодогдоно. Эсвэл танд нотлох баримт, гэрч болох гэрчүүд нь бэлэн байгаа бол наад баримтуудаа авилгатай тэмцэх газар өгч буян болооч. Хэрэв хуулийн дагуу нотлох баримт, гэрчлэх гэрч нь бэлэн биш буюу байхгүй бол та бид 2-ын сураг, баримт 2 адил болж байгаа нь тэр дээ.

  31. gankhuyag says:

    Үгүй л дээ. “Хүн”-ээ. Дор хаяж 70-80 хувь нь намайг дэмждэг юм. Тэгэхгүй бол ямар “үхснээ хийж” энэ блогийг ажиллуулах юм. Харин Тань шиг отоод сууж байдаг “нөхдүүд” 10 орчим хувь л байдаг юм. Та намайг ” боломжийн” гэж үнэлж баЙгаа чинь овоо ш дээ. Үнэндээ бол энийг зөвхөн би л бичиж чадна…Харин Та бол зөвхөн “нулимж” л чадна…

  32. gankhuyag says:

    Та өөрийгөө шууд л “АТГ” гээд хэлчих л дээ. Би одоо л Таны “стиль”-ийг таньж байна. Маш их баярлалаа. Гэхдээ Та “IQ” -гээ жаахан дээшлүүл л дээ. Таниас үнэхээр гуйж байна…Ер нь би ингэхэд Танд “таалагдах” гэж бичдэггүй юм л даа. Та миний баримтыг “сураг” болгох гэвэл ёстой “гонжгор” нь…

  33. Hvn says:

    Миний стилийг таньдаг нь овоо ш дээ. Танихгүй бол гомдох байлаа. Ха, ха, ха.

  34. Herlen says:

    Ene HUN gej neg oron garan yumtai nervee barj yah n iiv de. Hey HUN-ee ta sudlaach huniig taivan orhij aydaach…
    Otgonbayr guai “Банкны салбарт коммунизм эргэж ирлээ” niitlel gargasan baih yum.
    Ulsiin Ih Hural n banknii huu-gee uursduu dotorhoilchihdog bolchihvol tend Central Bank gej baihiin yamar utga uchir bnaa.
    Ene 76 chini odoo bugdiig n uursduu gardaj hiih nee.
    Yamar emh zambaraatai yum bolj bnaa.
    Ingeed ulgen salgan togtood baisan n deer uu,
    Esvel neg musun zadraad, ahij shineer ehlene geheer bas hetsuu yum aa…
    Yaltai ch bilee.

  35. тодруулмаар байна says:

    Би тэд нарт хэлж өгсөн миний “толгойны ачаар” хангалттай их мөнгө идсэн

    энд гарч байгаа, би миний энтэр чинь хэн юм бэ? та юм уу?

    тэхээр та монгол улсын далдаас удирдаж байдаг, цор ганц оюуны төв нь гэсэн үг үү?

    ямар нэг далд санаа агуулаагүй, зүгээр л гайхан асууж байгаа юм шүү, та их бухимдалтай байгаа бол шууд хариулах гэлгүй, тайвширч байгаад хариулаарай, мэдээж би хэрүүл өдөөгүй, хэзээ ч санаанд орж байгаагүй зүйл олж уншсан болохоороо үнэхээр гайхаж эргэлзээд асууж байгаам шүү.

  36. gankhuyag says:

    Миний “уур” дуусчихаад их удаж байгаа. Угаасаа л их хурц зантай хүн шиг байгаа юм. Та энд нэр нь дурдагдсан хүмүүсээс өөрсдөөс нь асуу л даа. “Улс орноо хөгжүүлье”, “нам мамаа шинэчлэе” гээд “царай алдаад” байхаар нь хийгээд өгчихдөг юм аа. Тэрийг маань энд тэнд “өөрийн” болгож ярьсаар байгаад “дарга” болонгуутаа “шинэчлэх”-ээ больчихдогт “дургүй хүрдэг” гэх үү дээ. Энийг далд гэнэ үү, ил гэнэ үү, Та л мэдэх хэрэг байх. Би Таныг сайн ойлгож байна аа.

  37. Hvn says:

    Судлаач Ганхуяг танаас уучлал хүсье. Үнэн хэрэгтээ таны солиотой байна уу, эрүүл байна уу, ухаантай байна уу, тэнэг байна уу надад огт хамаагүй. Би хэзээ ч шударга бус зүйлтэй эвлэрч байгаагүй, хэзээ ч буруу зүйлийг буруушаадаг зантай юм. Бүр багын ийм зантай юм. Одоо энэ өгүүлэл дээр чухам яагаад тань луу дайрснаа товч тайлбарлая. Та дээр 14-т сэтгэгдэл бичсэн хүн С.Баярыг хэлээд байхад өөрийгөө хэлсэн гэж ойлгосон нь миний анхаарлыг татсан хэрэг. Хүний юу хэлж байгаа утга санааг ойлгохгүй байгаа хүнээр даажин хийхээр шийдсэн хэрэг. Энэ бол миний буруу л даа. Тэгээд өгөөш шидтэл та ч үмхээд авлаа. Бүр үмхэх үмхэхдээ намайг 14-т бичсэн хүнтэй андуурч, том алдаж, хадуурч давхисныг нь яана. Таниар тоглосон энэ тоглоомдоо үнэхээр хүлцэл өчье. Гэхдээ эр хүмүүсийн тоглоом хатуу гэдэг биз дээ. 34-т сэтгэгдэл бичсэн хүн та ч үзмэрч бол хол явах хүн байна даа, ха, ха, ха.

  38. Hvn says:

    Бас нэг зүйл хэлэхэд хамгийн эхлээд яагаад Н.Энхбаяр судлаач гэж хэлсэн бэ гэвэл бас учир начиртай зүйл шүү. Бүх юм ямар нэг зүйлээс эхэлсэн эхлэлтэй, өрнөлтэй, төгсгөлтэй байдаг. Би Энбаярын дэмжигч биш нь тодорхой.

  39. ganzorig says:

    Ene hyn* odoo yamar yadargaatai yum be? yu gej helehgeed! hendee yug batlah geed baigaam be?

  40. VperV says:

    Харин би Ганхуяг гуай шиг хүнийг энэ цаг үед Монголд төрүүлж өгсөнд Бурханд талархаж байдаг юм.Түүний хувийн зан чанар бол яахвээ. Ам хэл нь заримдаа өргөс шиг үг яриа нь гашуун байдаг л юм.
    Авилгачид чинь харин зан аашны хувьд хүний хайлангууд ш дээ.Тэр гаалийн Баатар гуайг хар.Хачин сайхан зөөлөн ааштай хүн гэнэлээ. Намбарын хүүг ч гэсэн тулаад уулзвал их сайхан яриатай хүн гэдэг.Харин тэдний хийж байсан, байгаа үйлдлүүдийн эцсийн үр дагавар нь хэдий хир хугацаанд Монголын ард түмний хувь заяанд хэрхэн нөлөөлөхийг нь бодохоор уурлах ч багаддаг юм.
    Ганхуяг судлаач аа.Дээр үед таныг МАХН дотроо чадалтай ганц нь гэж ярьдаг байсныг санаж байна.Энхбаяр таниас идсэн будааныхаа ачаар овоо л явлаа. Нэг мэдсэн чинь Та маань намаасаа гараад эргээд нөгөөдүүлтэйгээ “байлдаж” байгааг чинь харж л байсан.АНд орчоосой тэгээд тэдэнд жаахан туслаасай гэж мунхаглан бодож байлаа. Харин та тэгсэнгүй.
    Эрх баригчид таны блогийг уншдаг болов уу? Тэдэнд санаа аваад засаж залруулах боломжийг уг нь өгөөд байгаа юм шиг.
    Таны блогыг нээгдсэн цагаас нь эхэлж уншлаа. Бичсэн бүх зүйлийнхээ, асуудлынхаа хариуг, шийдлийг та онолын ч хувьд, практикийн ч хувьд мэдэж байгаа гэдгийг чинь би мэдэрдэг юм.
    Уг нь өнөөдөр та блогоор бус, шийдвэр гаргадаг удирдлагын түвшингийн хүмүүст нь зөвлөөд тэдний ажлыг дүгнээд судлаад явж байх ёстой хүн гэж боддог юм.

  41. Soogii says:

    Tiim shuu,40-tei sanal neg baina.

  42. Anonymous says:

    Hvn Ganhuyagiin shidsen uguushiig l umhechihsen yum bishuu daan ch neree bichiheesee umnu multarchih shig bolloo he he he.

  43. Hvn says:

    Би албан ёсоор уучлал гуйсан. Хэн нь хэнийхээ өгөөшийг үмхсэнийг та нар өөрсдийнхөөрөө л бол. Би судлаач Ганхуягийн өгөөшийг үмхсэн байна уу, судлаач Ганхуяг миний өгөөшийг үмхсэн байна уу гэдэг нь сонин биш. Гол нь уучлал гуйж байнаа гэдэг нь л чухал гэж бодно. Гүйцээ.

  44. Дэмжигч says:

    монголын аж амьдралыг эвдэн бусниулагч намуудаас яаж салах, шинэ салхи, эрүүл үйл ажиллагааг бий болгон төрүүлэх арга чаргын нэг бол Ганхуягийн блог юм. нөгөө ночирхогчдын үгээр улс төрийн шинжлэх ухаанаар монголд одоо шударга ёсыг тогтоох улс төрийн хүчин гаргаж ирэх маш хүнд. авилгын хууль сахиулах тогтолцоотой нийгэмд, төр эргүүлэхийг уриалан дуудах бас амь насанд халгаатай.
    Хүн гээд байгаа нөхөр ч тэр бусад нь ч тэр, шударга бусын төлөө дотроо бухимдаж хэлсэн нэгэн рүүгээ нулимахаа больё. дэргэдээ байгаа давалгаанд хөвж яваа зомгол болсон нөхдүүдээ сэнхрүүлээд монголоо аваръя

  45. GALSAN says:

    bayariig jaal umuurch l bichjee.dashendon guai zahialj bichvvsen bailgvi.bayar bol naiz nuhud muutai,olniig araasaa daguulah chadvar baihgvi,olon tvmniig vrgelj uuruusuu holduulj yvdag,tuilbargvi, hvvhed baihiin iim zantai baisan yg heveeree.alivaa zvil hvndreed ireheer eviig ni olood bultchihdag zana ni say erunhii saidiin ajlaa uguhud ni tod haragdlaa.oyu tolgoin geree gej ymar ch ashigggvi aimshig uls orniihoo deer huralduulchihaad bultlaa.bayar ene tvvhen hariutslagaas hezee ch multrahgvi.ymar ch baisan mongoliin tvvhend eh ornoo hudaldsan 2 dahi SHANZAV BADAMDORJ bolloo.vvniig ganhyag ta umuuruud bailgvi hvleen zuvshuuruh estoi.

  46. gankhuyag says:

    Энэ өгүүллийг зөвхөн миний блогоос 700 орчим хүн үзжээ. Цахим өртөө, Даяар Монгол болон бусад сайтаас бүр ч илүү олон хүн үзсэн биз. Мэдээж намайг дэмжсэн, маргасан, хараасан олон хүн байсан. Эдний дундаас хамгийн адгийн шаар нь Та байна. Энэ үгээ С.Баярыг Ерөнхий сайд байхад нь хэлэхгүй ямар үхснээ хийж байсан юм. Би Оюу Толгойн талаар сайн муу ямар ч дүгнэлт хийгээгүй байгаа. Харин миний БАГШААР оролдохыг би огт тэвчихгүй. Хэрэв ахиж БАГШААР минь оролдож новширвол би Таныг “Шанзав Бадамдорж” С.Баярт өөрийн гараар “тушаах” болно. Тэгээд тэр Шанзавтайгаа “түүхэн хариуцлага”-аа тооцно биз. Дашрамд хэлэхэд тэрний бие дажгүй байгаа ш дээ…

  47. Herlen says:

    Mongold ih medegchuud n yamar ih yum be?
    Hugjingui ornii dundaj irgenii hemjeend duitseheer bolovsrol-medlegtei humuusiin too n niit hun amiin heden huvi bh bol doo. Uuruur helbel, hugjingui ornii standartad niitseheer (esvel edgeer orond unelegdeheer) human capital-tai irgediin too ih tsuuhun huvitai garah bhaa.
    Edgeer tsuuhun bolovsroltoi humuusees l
    “Bi ene talaar unshij uzeegui bolohoor todorhoi hariult ugj chadahgui n” ch yum uu
    “bi medehgui yumniihaa talaar yaridaggui” …and so on
    gesen aytaihan hariultuud garah bhaa…
    Za daa busad n ch bugdiig medeed, medreed baih shig bnaa.
    Ene niigmiinh n MASS(olonhi)-n oyunii baidal(mentality) yamar unique bnaa.
    Zahiin taxi-nii jolooch hurtel “Bi chuham Bayariin orond baisan bol ingeh baisan tegeh baisan” gee l hariult n belen baih yum daa.
    Niigem deh shinjleh uhaanii standart unelemj aldagdahaar bugdeeree sanaan zorgoor burahad amar boldog baih daa.
    Yah iin bugdiinh n bodol zuv yum chini…

  48. gankhuyag says:

    Хэрлээн. Та зөв дүгнэж байна. Хэрэв Танд зав гарвал миний сүүлийн үед хийсэн орчуулгуудыг “шүүмжилснийг” нь үзээрэй. Эх зохиолыг нь огт үзээгүй байж л шууд “нулимна” шүү дээ. Яг хаана нь, чухам юу юу алдсаныг хэлээд өгөх хүн бараг байдаггүй юм. Мэдээж тодорхой алдаа байвал би хүлээн зөвшөөрч л таарна, харин зүгээр л “цогц болсонгүй”, “ойлгомжгүй”, “маш муу” гэж дүгнэвэл би огт зөвшөөрөхгүй. Ийм хүмүүстэй “мэддэг хэлээр нь ярих” нь зүйтэй гэж би дүгнэдэг. Танд баярлалаа.

  49. Herlen says:

    … continued…
    za tegeed bugdiig medcen yum chini nemj medeed yah ch yum bilee! uuruur helbel tanin medehuin sedel 00 bolnoo gesen ug.
    Bultaaraa bugdiig medeed ireheer tuhain niigem high way-eer yavj bgaa yum shig l hugjih iim bgaam biz dee.
    Niigemd guitsetegj bui uureg roli bolon mergejliin ontslogoor n jishee durday l daa.
    Ih medegchdiin superstar-uud n nuguu 76 shuu dee. za edgeer humuus uls ornoo yamar saihan hugjuuldegiig nadaar heluuleltgui medeh bailgui..
    Za emch nar bol buur ORIG doo!!! Jinhene nariin mergeshliin emch ih hovor. bugd UNIVERSAL DOCTOR. yamar ch uvchtuniig gadnaas n haraa l lam otoch nar shig l helne shuu dee. shuud haraa l onoshii n togtoogood, dotor ii n ongoilgood, YAMAR CH NAIDVARGUI hamgiin orig hariultiig helne. Heseg amidarchihaar baisan uvchtun tsuvdaagaa unjuulaad hichneen udaan yavah bilee…(ene bodit jishee shu)

    PS: za comment unshihaa bolyo. urdahaa hiiya. barag huviin blog shig yum bolchloo uuchlaarai!

  50. gankhuyag says:

    Сайн уу ? Хэрлээн. Ах нь бараг гав ганцаараа хамгийн хүнд хэцүү үзэл санааны “тулалдаан” хийж байна. Та энэ комментууд нэг “чангараад”, нэг “сулраад” байгааг мэдэрч байгаа биз ээ. Энийг “орон нутгийн” гэж нэрлэдэг. Ингэж ядаж байхад чинь чи хажуугаас орж ирээд “гүн ухааны гуниглал”-аараа надад чамгүй саад болж байна. Би Таныг энэ адгийн амьтадтай “хольмооргүй” байна. Бид бие биенээ сайн мэдэх болохоор “хэт чанга” үед битгий орж ирээч гэж гуйж байна. Би Таныг гомдоохыг огт хүсээгүй.

  51. Herlen says:

    Tanii zuv. Bi ch ingej bichseniihee daraa demii ch yum bichchelee dee gej bodoj bailaa. Zarimdaa uls oron, niigem ediin zasgiin baidaliin talaar bodohoor yalt ch gui buhimdal turuh yum, teriigee avaachaad site-n deer nyalaad tavichlaa. Uneheer uuchlaarai!
    Za tegeed jaahan uchir meddeg hed n hichneen buhimdaltai ch gesen teriigee dotroo shingeegeed, bie biendee ali boloh eyreg energy tsatsaj, aytaihan atmosphere uusgej baisan n ui tumen HUND GAR-uudiinhaa dund arai jaahan setgel amar baih baih daa.

  52. gankhuyag says:

    Баярлалаа. Гомдсондоо болоод бүр хаяад явчихсан юм болов уу гэж айж байлаа ш дээ. Та энэ 44-т бичсэн “Дэмжигч” гэж нөхрийг юу гэж бодож байна ?! Энэ хүний нөгөө өгүүлэлд минь бичсэн “санал”-ыг уншаад харьцуулаад үз л дээ. Эд нарын арга үнэхээр “нарийсч” байгааг л Танд хэлж чадах байна. Би бухимдлаа л гаргаж байна ш дээ. Хэрлээн, Та “Х” хувилбарын тухай миний бичсэнийг эргээд нэг үзвэл сайн л байна. Би “дайснуудтай” хэзээ ч эвлэрдэггүй. Яагаад гэвэл тэдэнд ямар ч эерэг энерги байдаггүй юм.

  53. Mongoliin irgen says:

    Ganhuayag guai ! ene buhniig unshij baihad buunii nohoinuud bas mer ser orj irdeg yum bnaa, tanii blogt.
    Anh udaa orj unshih bna. Tand amjilt hysie.

  54. Herlen says:

    Ene demjigch ah-d unelelt dugnelt uguud baival dahij huurch orj uneluuleh geed salahgui bh daa. (^_^)
    Iim yumaar buunii nohoi hiij baidag tsaad EZED n enendee taarsan mahan tolgoinuud baidag bailgui dee.
    Uuriiguu uguush hayaad bn gej bodood bh shig bn sht. Mani demjigchiinheer bol Ganaa.ah huvisgal hiigeed, mani demjigch tugii n namiruulaad guih yum shig bn sht. Herendee dajgui l setgej bn sht. enuugeer ih hol yavah bh oo.
    Demjigchdee amjilt husnee!!! (^_^)

    PS: Bi jaahan shogch taldaa shuu. Demjigchee uuchlaarai! Bi tugnaas chini bariltsanaa.

  55. Herlen says:

    Gehdee DEMJIGCH-d ogt buruu baihgui ee.
    Eznii hoolnii uldegdeliig shavhaj ideh nohoinii yos. Yamar turj uheltei n bish!!!

    PS: 1 yum bichcheed, teriigee urguulaad, nemeed bodood baih iim aa. Ingeheeree buruudah geed bdag iim shuu.

  56. gankhuyag says:

    Хэрлээн. Ардын уран зохиолч Д. Пүрэвдорж гуай “Өргөс”-өөс ингэж асуужээ:
    Өргөс чи юунд
    Өштэй юм шиг
    Өлмий дороос
    Өвдтөл хатгана вэ ?
    Тэгсэн “өргөс” ингэж хариулжээ:
    Өнгөт хорвоо гэдэг чинь
    Өдөн дэвсгэр биш шүү дээ
    Өлмий тавих газраа
    Өөрөө харах ёстой шүү дээ.
    Ах нь чамд энийг л хэлье дээ. Өөр юу гэхэв ?

  57. gankhuyag says:

    53-т. Та маш зөв анзаарчээ. Эд намайг энэ блогийг нээснээс хойш отоод суучихсан юм. Эхлээд “шизо”, “номын цагаан солио”, “паранойя” мэтийн эрүүл мэндийн онош тавьж байлаа. Дараа нь шууд үзэл санааны дайралт хийдэг боллоо. Одоо бол “магтдаг” болж байна. Энийг л метафор буюу хувирал гээд байгаа юм л даа. Энэ бол “мэр сэр” асуудал огт биш. Гэхдээ цаадуул чинь яаж ч хичээгээд “толгой нь ажиллах”-аа огт больчихсон юм.

  58. ganbaa says:

    ganhuyg guaig demjij bdag shuu .amjilt husie.HUN metiin jijig nohduuded hairan tsagaa buu zaraa ah mini .ter hezee ch il garch ireed metgeltsej chadahgui l baihgui yu daa.

  59. zorigoo says:

    Ganhuyag guai.

    Ta chini HU namd udirdah zuvluliin gishuun hurtel hiij yavsan bizdee. Nas namba, turshlaga, medlegiin krugzor ene teriin huvid hamaagui dutuu dulimag humuustei ingej hereldeh shaardlaga baina uu? Tanii niitleluudiig yer ni bainga shahuu l unshdag l daa. Baatarhuyag, Baabar, Tsenddoo nar bas l niitlelch bas l tan shig corruption bolood busad haritslagagui buur munhag gej helmeer turiin aldaa zavharliig shuumjildeg, uuruur helbel “eruul setgedeg” gehuu dee. Ted nariin niitlelees harahad yag l hen bichseniig ni bichlegees ni yalgaj bolohoor baidag. Ta uuriin biye bolood oyun uhaanii energy-g iimhen yumand oroltsoj aldaj asgaad baigaa tani ireeduid hevlegdeh niitleluudiin chini iriig mohooj medeh bus uu? (by increasing your stress)
    Salhi hichneen uleevch alsad dunhiih hairhan shig l taivan suu l daa.

    aan?

  60. zorigoo says:

    nemj helehed teneg munhag huntei temtsej buu marga gedeg bilguun nomch Byambiin Renchin guain ug bii shuu dee

  61. Unshigch says:

    Sain baina uu. Minii nasnii batsaan tanid eldev yum zuvluud baih ch haashaa l yumbe. Gehdee herev bi bsan bol geh bodol orj ireed boldoggui ee… Bi bsan bol ter “mer ser”-uudiig saihan “magtaad” comment bolgoniig ni saishaagaad baih baisan baij magadgui. Uchir ni:
    1st Hun magtuulah aimar durtaishd
    2nd Yu ch gej dairaad bsan emotion-oo joohon daraad “magtaad” baihaar suuldee yaj ch chadahgui boldog tuhai bi umnu sonsoj bsan yum.
    3rd “Handiig ugvul handah zug uuruu togtono” gej D. Sukhbaatar helsiin gee biz dee… Tand bi zuvluh geegui yum shuu. Zugeer l bi baisan bol gej genet bodogdood l setgegdelee bichlee…
    Ah tiin. “Magtah” gedeg ni dolignoh bol bishshdee te… 😛

  62. hen 1n. says:

    odoo yahavdee.

  63. hen 1n. says:

    amidral mongon dr togtdog hoino

  64. мангас says:

    Ганхуяг гуай.Таны нийтлэлийг уншдаг,зарим зуйлд санаа нийлдэг уншигч бна.Та улс төрийн талаар оюутан залууст лекц унших боломж байдаг уу?бидний уе чадна чадахгуй гээд маргад байдаг шиг та нарийн ургэлжлэл оюутнууд шу удээ. таньтай энэ талаар саналк солилцвол ямар бна?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: