ТОМУУТАЙ ХИЙСЭН “ДАЙН”…

Уг нь би “Ханиадны дараа тооцоо бодно” гэсэн юмсан. Гэтэл “өндөржүүлсэн бэлэн байдал”-аа сунгасаар байгаад Шинэ жил дөхүүлчихдэг байна ш дээ. Дараа нь Цагаан сар, Мартын 8 гэнэ дээ, харж л байгаарай… Нэгэнт шинэ жил дөхсөн учраас манай яруу алдарт Засгийн Газар томуутай хийсэн тэмцлээ ард түмэндээ тайлагнаж байна. Нэгэнт ”хар данс” нь байж байхад “тооцоо” бол оройтохгүй л дээ. Энэ тухай өгүүлсү…
Цаана чинь вакцин ирэх гэж байна…
Уг нь энэ томуу чинь 10 дугаар сарын 3-нд эхэлсэн юм ш дээ. Түрүүчийн талийгаачийн 49 хоног нь аль хэдийн өнгөрч, ер нь бол хоёр сар буюу 60 хоног болсны дараа мэдээллээ гаргаж байна даа. Одоо энхрий хайрт Засгийн Газрынхаа албан ёсны мэдээллээс иш татъя.
ДЭМБ-ын шугамаар нийт 270.000 хүн тун вакцин орж ирэхээс эхний ээлжийн 100.000 хүн тун, мөн Засгийн Газрын тендерээр орж ирэх 60.000 хүн тун вакцин энэ сард багтаж орж ирнэ. ДЭМБ-аас нийлүүлэх дараагийн 170.000 хүн тун вакциныг 2010 он гарсны дараа оруулж ирэхээр холбогдох газруудтай хамтран ажиллаж байна.
Ёстой янзтай, би л лав өөртөө болон гэрийнхэндээ 2 юмуу 3-ыг зэрэг хийлгэнэ шүү…За тэртэй тэргүй “гар мушгиж” байгаад тарьчих юманд санаа зовоод ч яахав. Одоо бол “вакцин” шахах нь л дээ…
Энэ ард түмний зовлон зүдгүүрийг эрх баригчид ёстой “жаргалан” болгож чадах юм аа…
Албан ёсны мэдээллээр бол лабораториор батлагдсан 1165 тохиолдол (энэ бол тохиолдол огт биш ?!) бүртгэгдсэнээс нийслэлд 793, орон нутагт 372, нас барсан 24 хүн байна…
Өөрөөр хэлбэл Та нар Монгол Улсын 30 гаруй иргэнийг алжээ. Үгийн шууд утгаар шүү дээ…Энд би жирэмсэн эхчүүдийг тооцож байна. Уушигны хатгалгааны хүндрэл гэхчлэн “онош” тавьдаг, бүртгэлийн “арга” зэргийг тооцвол ч бүр ч сүйдтэй хэрэг болох биз. Энд тооны болон анагаах ухааны мэдлэг огт хэрэггүй шүү дээ. Цаана чинь вакцин ирэх гэж байна, баярлацгаа монголчууд аа, “энэрэлт” төр засагтаа…
Юу хийсэн гэнэ ээ ?
Өнөөдөр Та нарын тайлангаар ямар үхснээ хийхийм ?! Хэдхэн өдрийн өмнө буюу 2009 оны 10 дугаар сарын 27 –нд юу хэлж байсныг чинь би сануулмаар байна.
Энэ өдөр Эрүүл мэндийн сайд Ц. Ламбаа хэлж байна: “Томуу бол эхлээд, тусаад, өргөөжөөд, оргил үедээ ороод, дараа нь намждаг. Харин “манай томуу” шууд л эхний хоёр шатаа алгасаад шууд л “оргил үе”- дээ орчихсон”. Ямар ч дуусдаггүй “оргил үе” гэж байдгийм…
Харин ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр хэлж байна: “Бид дөрөвдүгээр сараас хойш, өвчнөөс урьдчилан сэргийлэх, болон болзошгүй үеийн бэлтгэл ажлуудыг хийсний дүнд 10-р сар хүртэл өвчин гаргалгүй барьж чадсан”. Ямар элэнцгийн чинь “бэлтгэл ажил” гэж ?! Арай “хүн алах” бэлтгэл хиймээргүй юм… Энэ үгийг амнаасаа унагаагаагүй гэж хэлэх гээд үзээрэй л дээ.
Энд би дэд сайд Ж.Цолмон, Нийслэлийн Ц.Ганхүү зэрэг “авгай хүүхнүүд”-ийн яриаг огт оруулаагүй…Тэдний юу юу гэж донгоссоныг бүгдээрээ мэдэх хойно, уураа бараад юухэв…
Ер нь бол Засгийн Газрын ажлын хэсэг нийт 10 удаа “хуралдаж”, 62 асуудал “хэлэлцэн шийдвэрлэснээс” 60 нь биелж, 2 нь “хэрэгжиж” байгаа юм байна.
”Сайн” ажилласан тулдаа 24 –хэн хүн үхэж, хэрэв “өөр засаг” байсан бол бүр баларч дуусахгүй юу ?! Иймээс төр засагтаа баярлаж явдгийм шүү дээ, монголчууд минь…
Өөр мэдээ
Энд жишээ болгож албан ёсны ганц л жижиг мэдээ өгүүлье. Дөнгөж саяхан 2009 оны 11 дүгээр сарын 24-нд Багахангай дүүргийн Засаг дарга захирамж гаргаж ханиадтай тэмцэх ажлын хэсэг байгуулжээ. Ханиад гараад 40 гаруй хонож байна…Ажлын хэсэг нь “судлаад” үзсэн чинь халдвар авч болзошгүй 500 иргэн тэнд байх юм гэнэ. Тэгээд “хөтөлбөр” боловсруулжээ. Тэрийгээ хэрэгжүүлээд 32 өрхийн 34 хүнд гэрт нь хүнсний “нэмэлт бүтээгдэхүүн” хүргэж өгчээ. “Хөтөлбөр”-ийн хоёрдугаар шатанд хамрагдах иргэдийнхээ “судалгаа”-г нэмэн гаргаж “тоолж” байгаа аж. Эрхэм уншигч намайг тоо, цэг таслал андуурсан гэж битгий л бодоорой доо. Монголын Багахангай дүүрэгт нэг өрх нэг л хүнтэй байдаг юм ш дээ…
Энэ мэтийн үй түмэн “өөр мэдээ”-нд дарагдчихаад юун “тооцоо” бодохтой мантай сууж байна даа…
Энэ мэтийн “мэдээ”-ээс Засгийн Газрын энэхүү мэдээлэл бүрдсэн гэж би баттай ойлгож байна.
Уг нь би Засгийн газрын мэдээллийг бичгийн соёлын маш өндөр түвшинд боловсруулдаг гэж ойлгодог ухаантай. Гэсэн чинь Монголын Засгийн Газрын мэдээлэлд цагаан дээр хараар: “Бээжин-Улаанбаатарын нислэг хийх Боинг онгоцыг Аэробусаар гурван удаа сольж, 49 ширхэг амьсгалын аппаратыг тээвэрлэн авчирч эмнэлгийн байгууллагуудад олгов” гэж яахийн аргагүй бичсэн байх юм. Арай гурвын гурван Аэробус “шахна” гэж баймааргүй юм, гэхдээ л шалгахгүй бол магадгүй аваргууд шүү дээ, энэ “засаг” чинь…
Энд асуудлын гол нь бичиг үсэг, найруулга зүйн алдаандаа байгаа юм огт биш, харин засаг төр нь “ханиадны тайлан”-д хэр зэрэг хайнга, хүйтэн цэвдэг хандсанд байгаа гэж би бодож байна.
Ард түмнээ хуурахдаа ядахдаа мэдээллээ зөв биччихэж болно оо доо. Миний “тооцоо бодох” хэвээрээ шүү дээ…
Судлаач Д.Ганхуяг
2009 оны 12 дугаар сарын 6.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

50 Responses to ТОМУУТАЙ ХИЙСЭН “ДАЙН”…

  1. Perfect says:

    Yor ni bid end hun bur oorsdiin blog, shar airagnii naizaasaa hetrehgui gal togoonii yaria hiij baisnaas zohion baiguulalttai neg buleg baiguullaga bolood temtsvel yaadag yum. Ene baigaa nohdiig unagahaasaa omno shineer baiguulah systemee sain bodoj tolovlomoor yum shig, 90 ond hen zaluus garch ireed erh darh, hamgamjiig ustgana gechiheed unaganguutaa l oorsdoo tednees iluu erh darh, hangamjiin toloo oor hoorondoo uraltsaj ehelsen shuu dee. Tegeed odoo 20 jiliin uraltsaanii ur dun yor doo ene. Zohion baiguulaltand oroh heregtei zov humuusiig negtgeh heregtei sanagdaj baina.

  2. perfect-d says:

    DONGOSDOG DURNII HONGIO VE CHI. IIM SHALIHGUI ODOON HATGALGAA TA NAR BOLIL DOO

  3. gankhuyag says:

    Бүх төрлийн судалгаагаар олон түмний дургүйцэл асар их нэмэгдэж байгаа. Энэ ч шалихгүй зүйл огт биш шүү дээ…

  4. Anonymous says:

    vaktsin huleej suulgui tamiflu ahiuhan avaad emchilgee deeree anhaarah heregtei shuu dee. gej hellee geed ene eruul mendiin yamnii baij baigaa tsaraig.

  5. gankhuyag says:

    Энэ вирус чинь хэлбэрээ өөрчлөөд Гонконгоос наашилж байгаа ш дээ. Та бидэнд ахиад л “шинэ” вакцин авдаг хэрэг гарах байх даа…

  6. Anonymous says:

    ene neeree yamar yadargaatai virus ve. franced 2 hun nas barsnii negd ny tamiflu uilchildeggui virus baisan gene. odoo relenzagiin ereld garhaas.

  7. Алтан эрдэнэ says:

    төр засгийхан монголоо гээчихсэн хүмүүс байхиймма.Арай дүнгүүр залуучуудыг нь гадаад руу цөлчихсөн,эдний эсрэг босох залуучуудыг нь гэрээний ажилчин далбаан доор боолоор илгээчихсэн, бага залуу үеийг маань зугаа цэнгэл архинд автуулчихсан, үлдсэн хөгшүүлээ дарамталчихаад монголыг зарж идэж, хөнөөж дууслаа. Арай дэндүү юм…

  8. odko says:

    1 буюу perfect-ийг дэмжиж байна.

  9. tsogt says:

    төмөр зам барина барихгүй гээд байх юм. мөнгөтэй хүмүүс бол хаагуурч хамаагүй зам барихнээ дээ. аль нь зөв юм бол доо

  10. болор says:

    үнэхээр өрөвдмөөр ч юм шиг, өмнөөс нь ичиж үхмээр ч юм шиг. тэр шадар сайд нь ийт мэдээлэл гаргахад нь гарын үсэг зураад зөвшөөрөл өгч байгаа ш дээ.
    бас энэ тахлын үеэр мэдээлэл хийж байгаа нь ээ. арай нударгатай зүйл ярьж баймаар юм. эм захиалаад, худалдаж аваад, уутанд хийгээд үүрч яваад гэх шахуу юм тоочдог яамаар ч яах юм, шадар сайдаар ч юугаа хийдэг юм, засгийн газар ч байгаад яадаг юм?
    түвшин түвшиндээ таарсан үг хэллэг, бодлого, үйлдэл ярьж сураасай,
    ерөөсөө бидний байгаа царай энэ

  11. БатЭрдэнэ says:

    Гумилевын номноос орчуулан нийтэлж байгаад баярлаж байна танд.
    үүнтэй холбоотой юм асуух гэсэн юм. Монголд болж байгаа үйл явдал олонхоос шалтгаалж байна уу? Цөөнх пассионар улсууд идэвхгүй байна уу? Эсвэл ерөөс одоогийн Монголд пассионар улсууд алга уу? Алга бол бий болгох арга байдаг уу? за баахан асуулт тавьчихлаа уучлаарай. Үхэхээс айхгүй үнэний төлөө явдаг хүн даанч ховор байгаа юм шиг санагддаг болчихлоо. Бодоход эрх баригчид нэг их айхтар хүмүүс биш санагдах юм. Хуучин социалист системийн үлдэгдэл тэд нарыг ингэж дээр барьж чадаад байх шиг санагдаж байна. Хүмүүс системд их итгэж, хувь хүмүүст итгэхгүй байна. Тэгтэл систем нь өөрөө унахад бэлэн болчихжээ.

  12. Hvn says:

    Нээрээ ч МОНГОЛ-ын Төрд идээ бээр бий. Гэхдээ идээ бээрийг хүчээр шахах юм уу, алгуур аажуухан шахах юм уу гэдэг асуудал чухал. Хүчээр шахах гэж оролдоход асуудал буруу тийшээ эргэвэл яана. Энд хувь хүний асуудлаа байг гэхэд тусгаар тогтнолын асуудал, эрсдэлийн асуудал яригдана шүү дээ. Би хүчээр төрийн эргэлт хийхийн эсрэг байр суурьтай байсаар ирсэн. Аажуу алгуурхан өөрчлөлт хийхийг дэмжиж ирсэн. Гэвч Төрд шимэгчид, хувалзнууд үүрлэжээ. Адгийн наад захын жишээ нь миний хувьд М.Энхболд гэдэг хүнийг ойроос ажиглах бололцоотой байлаа. Түүнийг, тэдний гэр бүлийг харж байх бололцоотой байлаа. Тэд чухам хэн байгаад хэн болцгоосныг, хаана хаана өөрсдийн ямар хүмүүсээ шургуулсныг, өөрсдөө чадахгүй юм байж бусдыг хэрхэн жийхийг харах бололцоотой байлаа. Эрхэм судлаач Ганхуяг таныг С.Баярын улаан фен гэдгийг чинь мэднэ. С.Баяр тийм хүмүүсийг дэмжиж шадар сайд ч болгож байх шиг. Ийм учраас би С.Баярын Засгийн Газрыг эсэргүүцэж байсан юм. Бас болоогүй ээ. Эвлэрэл, эв нэгдэл гэдэг үгээр эвтэйхэн хаацайлнаа. За, тэр С.Баяр ч яахав. Үнэнийг хэлсэн хүний эсрэг явуулга хийж болно гэж үү дээ? Энэ чинь шударга ёс уу? Энэ явуулга хийх арга барил нь Н.Энхбаяраас эхтэй болов уу. М.Энхболд нь түүнийг нь сайн суралцсан хэрэг. Гэхдээ үнэхээр Н.Энхбаяраас эхтэй эсэхийг миний бие хэлж мэдэхгүй юм. Үнэхээр тэвчээр алдрах үе байх юм. Хэрэв би тавьсан зорилгогүй бол, хэрвээ надад мөрөөдөл байхгүй байсан бол, миний үзэл бодол маань намайг хазаарлан зогсоогоогүй бол би ганцаараа ч гэсэн зэвсэг үүрээд тэмцэх байлаа. Гэхдээ тэгж хүндээ хөнгөнөөс өгөөд яахав.

  13. Уянга says:

    Ер нь энэ жил болгон шинээр мэндэлдэг элдэв вирус энэ тэр нь нэг л сэжигтэй. Эхлээл SARS гээл 2 жил бужигнасан, дараа нь шувууны гээл 2 жил, одоо гахайны томуу гээл 2 жил үргэлжилнэ. Зүгээр л бизнес л гэж харагдаад байна. Дэлхийн ЭМБ-ын удирдах зөвлөлийн гишүүд нь дэлхийн том фармацефтийн компанийн төлөөллүүд байдаг гэж дуулсан. Дэлхий соелжих хирээр хүний аж төрөх орчин сайжирч байна. Массив халдвар бараг үгүй болсон. Аль ч улсад энгийн томуугаар жилд хэдэн зуун хүн үхэж байхад хэн ч юу ч ярьдаггүй. Манайд л гэхэд нялхасын эндэгдлийн ихэнх хувь нь томуу хүндэрсэнээс болдог. Дор хаяж жилд 100 хүүхэд чад хийдэг байх. Анагаах ухаан анитибиотикоос татгалзахад хүргэсэн учраас эмийн корпорациуд глобаль зах зээлийг хамарсан нэг удаагийн бизнес модуль гаргаад байх шиг. Дэлхийг хамарсан тархалтын эсрэг вакцины нэг удаагийн арилжаа хичнээн хэмжээний мөнгө цутгаж оруулах билээ. Монгол мэтийн жижиг зах зээлийг эхэндээ тоогоогүй, бид ч тоогоогүй л байх. SARS-ын үед 9 цагаас хойш баар цэнгээний газруудын ажиллагааг хорьсоноос хэтрээгүй. Шувууны ханиадны үеэр хэд хэдэн нүүдлийн шувууд үхлээ гээд дараа жилээс нь засаг баахан вакцин авсан. Тэгтэл энэ жил тэр нь гахайны томуу болж нөгөө хэдэн саяын вакцин нь хэнд ч хэрэггүй агуулахад муудаад л хэвтэж байна. Энэ жил баахан хүн үхлээ гээд ирэх жил тэрбүмаар нь вакцин нөөцлөх биз. Даанч гахайн биш арслангийн томуу ч болж магадгүй. Одоо ч гэсэн баахан вакцин авсан улс, орнууд шатчихлаа шүү дээ, Вирус нь хэлбэрээ өөрчлөөд тамифлю гээчид нь тэсвэртэй болчиж ч гэх шиг. Нэг ёсондоо халимнууд нь акуулуудаа, акуулууд нь цурхайгаа залгиж явсаар эцэст нь мань мэтийн жижиг загаснууд нь амьд гарах гэж тэлчилж байх шиг байна даа. Энэ хорионы үеэр хамгийн инээдтэй нь 9 цагаас хойш бүх газрыг хаах шийдвэр. Яахлаараа Монголд дандаа “шоучин” вируснүүд орж ирээд байдаг юм бол оо. Өдөр нь унтаж, унтчихаал, орой нь гараал “фиеста” болоод л идэвхжээд байдым байх даа. Чацаргана гэж одоо хэний бизнес юм бол оо? Алтанхуягийнх гэж сонссон. Тэрнийхээ оронд хэдэн витамин С тараачихсан бол арай үнэмшилтэй юм.

  14. Уянга says:

    Хямрал энэ тэр гээл төр засагтай хийдэг бизнес нь зогсонги байдалд орчих гээд, тендэрээр жаахан юм цохих гэхээр өөр хоорондоо булаацалдаал, иргэний энэ тэр юмнууд нь олон таван юм яриад л хавчигнаж байхад нь шинэ вирус гэж “буянтай” юм орж ирээд энэ хэдэн дээрэмчдийг том, жижиг гэлтгүй ёстой “башийлгаад” ававшт. Ёстой чаддаг, чаддагаараа хэрэгтэй, хэрэггүй юм шахаж эхэллээ дээ. Чацаргана л гэнэ, аарц л гэнэ, ариутгалын бодис, маск, за зүсэн зүйлийн л юм болж байх шиг. Сүүлдээ цэцэрлэгүүдийн анги тус бүрт озоны аппарат өгөв ч гэх шиг. Тэр нь миний харсанаар аквариумны агааржуулалтархуу эд юм уу даа. Тэрнийхээ оронд цэцэрлэгүүдийн үүдэн дээр кварцын гэрэл зоочуул хүн үнэмшинээ дээ. Санитол л гэнэ, тэрнийхээ оронд нойтон салфетка өгч болоогүй юм уу. Ядаж л хямд тусна шүү дээ. Энэ “монос фарм” гэж бас нэг сайхан лоббичид төрж дээ. За тэгээд, өөр юу зохиож болмоор байна, одоо л хийдэг газар болчоод байна шүү дээ.

  15. Цолмон says:

    МУ сонгуулийн хуулиа өөрчилөхгүй бол байдал хэзээ ч засрахгүй.Аливаа өвчний онош нь тодорхой байхад, зохих эмчилгээг нь хийхгүй санаатайгаар хүнийг тарчлааж байгаатай манай улсын байдал агаар нэг байна гэж бодох юм.Дээд дарга энэ бүхнийг мэдсээр байж, чихний хажуугаар өнгөрөөж байгаа нь ТӨРИЙГ ЭЭЛЖЛЭН ЗАЙДАГНАЖ БАЙГАА 2 НАМЫН ЭРХ АШИГТАЙ шууд холбоотой.

  16. Цолмон says:

    Уянгаа УЛСТӨРИЙН СОНИНГОО гаргах болоогүй юм уу

  17. Уянга says:

    16-ийн Цолмоон… Андуураадын, андуураадын. Монголоор дүүрэн янз бүрийн Уянга байгаа шүү.

  18. цолмон says:

    Бие нь жижиг ч ухаан нь уужим, баргийн эрд байхгүй зоригтой жинхэнэ АРДЧИЛАЛЫН ДАЙЧИН тэгээд ч УЛСТӨРИЙН СОНИН Монголд ганц, түүнийг эрхлэгч-гаргагч нь бас ганц Уянга шүү.Энд төөрч байгаа бол ОЙД ТӨӨРСӨН САРМАГЧИН атугай буй…

  19. цолмон says:

    Ганхуяг судлаач аа. Таны хурц үнэн үгтэй / ҮНЭН ҮГ ГАШУУН / нийтлэлүүдийг уншиж суухад, заримдаа бага зэрэг хатуу ч гэсэн маш их таашаал авч, нүд нээгддэг шүү. Танд амжилт хүсье.

  20. BLOCKBUSTER says:

    Hvn-д

    Өөртэй чинь санаа их нийлж байна. Энхболд гээч нөхрийг түрүүний ерөнхий сайдаар тавихад би эсэргүүцэж байсан. Ямар хүн гэдгээ хангалттай харуулж ирлээ. Яахав улстөрч гэдэг утгаар нь харвал үнэхээр тэр ул суурь сайтай улстөр сайн хийж чадаж байна. Даанч санаа нь монголын төлөө биш юм. Миний имэйл хаяг yu_bna@yahoo.com Мэссэнжэрт уулзаж санал бодлоо солилцож болох уу?

  21. Anonymous says:

    Ардчилалыг бөөцийлж өсгөөд 20 нас хүргэжээ.Юу гэдэг мангас болж томорсныг эргэн хараач Ардчилагчидаа! Ардчилалыг эхлүүлсэн өсгөсөн гэж бие биедээ баатар, төрийн шагнал өгч байхаар юу өсгөж бий болгосныг дүгнээд үнэнд нийцэх ялыг өгөх нь зүйтэй мэт.Ажил хийвэл дуустал гэдэгсэн.Анхнаас оролцоод одоог хүртэл хамт төр барьж яваа новшнууд энэ бүх балиар зүйлүүдийнхээ хараалыг хүртээсэй.
    Авилгал
    Алуурчид,хулгайчид
    Авилгалчин,авилгал авагч
    Ард түмнээ бууддаг цагдаа
    Эх орноо худалдагчид
    Эх орныхоо эрдэнэс баялгыг зөөгчид
    Хулхи шүүх, хүч хэрэглэгч цагдаа
    Монгол үндэстнийг доромжлогчид, сэтгүүлч,нийтлэлч
    Монголын эх орончдыг алсан алуурчин
    Авилгалчин ерөнхийлөгч
    Ард түмнийг үзэн ядах үзэл буюу ад-чилал
    Ард түмнээ турхирагч,хошгоруулагч ерөнхийлөгч
    Ард түмний баялгийг нефтийг хужаад тал засан өгсөн ерөнхийлөгч
    Ард түмнээ хулхидан хуурагч худал амлагч намууд
    Ард түмнээ хулхидан, авилгалаар цатгалдсан төрийн түшээд
    Хужаагийн эрлийз төрийн түшээд
    Хужаагийн боол төрийн бөөс
    Хортой хүнс, худалдагдсан гааль
    Хороор дүүрсэн газар шороо
    Гадныхны эрхийг хамгаалсан хууль
    Газар шорооноосоо хордон үхсэн ард түмэн
    Согтуу нийгэм
    Архин далай
    Бөөнөөр нь утаанд хордуулах хот
    Бүхэл эрдэнэсээ гадныханд бэлэглэх бичиг цаас
    Өвөг дээдсээ үл хүндэтгэсэн худал түүх(нүүдэл суудал)
    Өвөр зуураа алалдан тэмцэлдэх жалга довны үзэл
    Монгол туургатнаа ад үзсэн Модон турга-тан
    Монгол хэлээ ад үзсэн яажгий хэлтэн
    Монгол соёлоо, мартагнуулсан модон соёл
    Хариуцлагагүй төр, худалдагдсан гишүүд,сайд
    Хариуцах төрөө боомилсон алуурчин хууль
    Монгол түмнээ шахаанд оруулсан ядуурал гуйлгачилал
    Монголоор дүүрэн актанд гарсан ямбий машинууд
    Урвагч, шарвагч, янхан, янхдалт
    Ухаанаа алдсан хөөрөлгөн залуус
    Эх орноосоо дайжсан Монголчуудын цуваа
    Эмгэг өвчнөөр дүүрэн дампуурсан эмлэг
    Хортой ,хогтой хужаа солонгос хоолны газар
    Хордож суудаг баар цэнгээний газар
    Эмх замбараагүй чанаргүй олон барилга
    Эрх мэдэлд дурласан хоосон толгойтой дарганцарууд
    Ширгэсэн гол ,шатсан ой,хордсон байгал…

    Дурдаад дуусахгүй муу муухай бүхнийг Монголд бий болох үндэс суурийг тавьж өгсөн, тавилцсан ардчилагч нэртэй авилгалч нараа…хэлэх юм байна.Та бүхний зүүдэндээ үзсэн ардчилалыг Америкууд биш аугуу их өвөг дээдэс минь жинхэнэ утгаар нь хийсэн юм. Айлаас эрэхээр авдараа уудал.Америкийг дууриахаас түүхээ судал малнуудаа. Та бүхний Монгол түмнийг хулхидсан 20 жил үүгээр дуусах болтугай. Үнэнг мэдтүгэй ард түмэн минь Монголчууд минь..!!!
    Ардчилал Монголд жинхэнэ утгаараа биелээгүй.Монголд ардчилал байхгүй.Бид хошгорчээ.Бид ийм ардчилалыг 20 жилийн өмнө сонгосон гэж үү? Үгүй ээ ! Жинхэнэ ардчилалыг хөгжүүлэх ёстой байсан жинхэнэ баатар эх орончидыг маань алаад, өөрсдийгөө худал магтан хөөргөх, шагнаж урамшуулах новшнуудыг тэнгэр гэсгээнээ цаг нь болохоор!

  22. bataa says:

    olon hun tani blogoor orj setgedel bichdeg uchraas end deerhiig oruulchihlaa.ganaa ahaa oilgooroi

  23. зочин says:

    Мэдрэл муутай коммунистууд ухаан нь улам элийрч балайраад амиа хорлох дээрээ тулжээ. Ардчилал байхгүй коммунист нийгэмдээ байсан бол энэ 21 д comment бичигч аль хэдийнээ ганц худагт улс төрийн хэргээр буудуулчихсан байсандаа Ардчилалын буянаар амнаасаа цагаан хөөс сагаруулан их хуцах юм даа/Үүнийг 21 д сэтгэгдэл бичигчид зориулсан юм шүү Ганхуяг гуй өөртөө зориулж хэмээн андуураад их бухимддаг тал бий шүү/

  24. gankhuyag says:

    Яахав дээ, чиний найзын л бичсэн шүлэг байна даг. Наад найзыгаа буудахгүй юу…

  25. Anonymous says:

    Элдэв сайтууд дээр коммент бичээд явж байдаг ажилгүйчууд энүүгээр нилээн орж ирдэг бололтой юм. 21дэх коммент-г харахаар (уншаад ч дэмий бололтой), ийм бодолтой хүн байдаг гэж бодохоор жигшмээр ч юм шиг өрөвдмөөр ч юм шиг….Гэхдээ жигшихээс илүү өрөвдөх юм даа.
    12-н Hvn-д хандахад:
    Улс төр, нийгмийн байдлыг дүгнэхдээ, тухайн нэгж субъект руу байгаа онилолгүйгээр системээрээ нь харж байвал зүгээр болов уу. Жишээ нь: C.Баярын хувьд М.Энхболдыг дэмждэгтээ биш, тэр хүн бүхэл бүтэн фракц тэргүүлж, нилээн хэдэн кноп эзэмшдэг болохоор тоглолтонд оруулахаас өөр аргагүй байсан. Төрийн байгууламж хоорондын харилцааг зохицуулсан хууль нь хэрэгждэггүй, төлөөлөгчдийн улс төрийн соёл-ухамасарын дутагдал зэргээc болоод… стандард засгийн газар ч оршин тогтнох аргагүй болчоод байна.

  26. бат says:

    Ганхуягаа танай коммунистууд л хүн бууддаг юм шүү Хэдэн юмаа эрээчээд л хэвтэж байвал барав. Юун хэрүүлч пизда вэ

  27. gankhuyag says:

    Намайг “коммунист” биш гээд 6 удаа ажлаас халж, нам мамаасаа аль хэдийнээ хөөгөөд, шүүх мүүхээрээ шийтгээд их удаж байгаа ш дээ, гөгшөөн…Надад 10 гаруй жил учирсан энэ дарамт шахалтын 100-ны 1 тааралдахад л Та ёстой нэг “амьтан” болно гэдэгт гэдэгт би огт эргэлзэхгүй байна.

  28. bataa says:

    namaig buuduulj yahnav dee.Ene shuleg bishee.tolgoid orj irsnee l bichsen um.
    Ardchilal Mahn nam 2 bol 2 uur nertei bolohoos yag l taarsan taar shuudainuud shuu dee.Bi mahn-g umuuruh ni bitgii hel sonsohoos durgui hurdeg .Medeh humuus ni batalna biz.Hunii blogiin setgedel deer heruuliin alim tarisan bol uuchlaarai.Gehdee tanidag ahiinh mini um gej bodood l oruulsan um.

  29. БАТ says:

    Ганхуяг новшоо чи намайг амьтан болгох гэж заналхийлэх яахав, Эрх баригчид цаана чинь тавын таван хүн буудчихаад эх эцгийнх нь үрийнх нь ханийх нь нулимс хатаагүй байна Чи өөрийн блогоороо 6 дахь хүнийг нь хүн буудаж алахыг уриалаад сууж байдаг чамаас коммунист үнэр чинь арилаагүй байна лаларын хулгайчаа. Хэрүүлч новш вэ

  30. gankhuyag says:

    Эрхэм Батаа. Би хэнийг ч буудаагүй. Бас уриалан дуудаагүй. Ядахдаа өмнөхийг нь унш л даа, “мал” аа. Харин ч ядарсан ард түмнээ дайсагнуулахгүй гээд хэлээ хазаад байгаа гэдгээ аль эртнээс олон удаа хэлсэн. Уураа татвал чамд л өлзийтэй байх шүү..

  31. Hvn says:

    BLOCKBUSTER-т хандаж хэлэхэд: Санаа бодлоо солилцож болноо. Мессенжер хаяг руу чинь ч холбогдож болно. Болохгүй нь юу байх билээ. Гэхдээ би чамайг интернетийн араас хэн гэж мэдэх билээ? Чи хэрэв сэтгүүлч байвал яах уу? Би чамд ярилцлага өгөх үү? Бүр, чи хэрэв судлаач Ганхуяг байвал яах уу? Би чамд тэр тэгсэн, энэ ингэсэн гэсэн мэдээлэл өгөх үү? Чамтай холбоо барьж, санаа бодлоо солилцож болноо. Чи yu_bna@yahoo.com хаягаар холбогдох бол, би taiwan_daa@yahoo.com-оор холбогдохгүй боловч, нууц ай дигаараа холбогдох нь лавтай. Гэхдээ санал бодол солилцохдоо нэр ус, ажил мэргэжил, элдэв хүний нэр дурдахгүй л дээ. Уучлаарай, би бол хашир хүн. Чамайг урд нь сэтгэгдэл бичихэд л би намайг сонирхож байгааг мэдэрсэн юм. Гэхдээ би алдсан байж болно. Уг нь урьд цагт мм-ийн зөрөөгүй алдаагүй хэлдэг байлаа. Одоо үе үе буудаад байх болж. 25-д бичсэн Anonymous-т хандаж хэлэхэд сүүлийн үед систем, системийн хямрал л гэж ярих болж. Энэ бол туйлшрал. Бүх юм системийн гажуудал, хямралаас болж байна гэдэг өрөөсгөл. Хууль хэрэгжихгүй байна л гэнэ. Хуулийг хэрэгжүүлдэг нь хүн өөрөө. С.Баярт кноп хэрэгтэй л байсан гэнэ. С.Баярт кноп хэрэгтэй байсан байж болноо. Гэхдээ ямаанаас тэмээний гарз гэж мэдэх үү? Яахав С.Баярт өөрт нь кноп хэрэгтэй л байсан юм байгаа биз. Ингэлээ гээд улс орноо эрсдэл рүү түлхдэг ерөнхий сайдыг харж байгаагүй юм байна. Эм гашуун ч гэсэн хүн эдгээдэг юм. Зүгээр хар ухаанаар бодоод үз дээ. Хулгайч луйварчин төрд хэрэггүй нь ойлгомжтой. Хулгайчтай нийлээд төр барьж байна гэхээр хэнд хэн нь хэрэгтэй нь ойлгомжтой л байгаа биз дээ. Аргагүй дээ, С.Баярт зарчим гэж байхгүй нь ойлгомжтой, стандарт бус шийдэл гаргадаг нөхөр шүү дээ. Тэр удаад ч гэсэн стандарт бус л шийдэл гаргасан байна шүү дээ. Стандарт бус шийдэл гаргаад байвал тоглоомын дүрэм байгаад ч хэрэггүй. Хэн өөрийн юу дуртай хөгжмөө тоглоно…. Уучлаарай, үндсэн сэдвээсээ хазайгаад явчихлаа. Системийн гажуудал бол бүхний үндэс биш. Одоо тэгвэл яах вэ? Системийн гажуудал ярих бол сайтар бодож үзэх хэрэгтэй, судлах хэрэгтэй. Түүний дараа хэрэв шийдлээ олсон бол засдаг юм байгаа биз. Харин хувь хүний асуудал, намуудын боловсон хүчний төлөвшлийн асуудлыг ярих юм бол цэвэрлэгээ явуулах цаг аль хэдийн болсон. Зарим нэг стандарт бус шийдэл гаргадаг нөхдүүд шавар хаагаагүй байсан бол өнөөдөр аль хэдийн эхэлчих байлаа. Энэ бүхэн, цэвэрлэгээ явагдахгүй бол яах вэ гэдэг асуулт гарч ирнээ дээ. Хариулт нь маш тодорхой. Цус, нулимс. Намын ялагдал улс орны эрх ашгаас илүү л байдаг юм байна. Цус, нулимсгүйгээр Төрийн удирдлагаас аажим аажмаар хувалзнуудыг шахах ёстой байтал толгойг нь илж, суудлаар шагнаж байгааг юу ч гэж ойлголтой нь билээ. Ёстой нөгөө 5 төгөлдөршил, хүний хөгжил гэсэн уриа лоозонгоо хашгираад явж байхаас. Мартсанаас Ерөнхий сайд Сү.Батболд онол сургаж хүн хөгжүүлнэ гэсэн шүү. Өөрийн биеэр хүнийг хөгжүүлэх хичээл заах юм гэсэн. Орчин үед онол зааж хүн хөгжүүлдэг шинэ хэлбэр дэлгэрчээ. Мунхаг миний бодоход сумгүй бууны хэрэг байхгүй, буугүй сум бүр ч хэрэггүй. Өнөөгийн улс орныхоо нөхцөл байдлыг харахад Сү.Батболд худлаа лоозондохоос хэтрэхгүй. Хүнийг хөгжүүлж болноо. Гэхдээ онол, лоозонгоор биш.

  32. radnaa says:

    mongold ardchilal hugjisungui geed baigaa humuust ardchilal hugjij l baigaa yum bish uu iim zamaar yavhaas uur arga baihgui gej suiliin ued bodogdoh bolloo. 7.1nees hoish ch gesen hed heden udaa niigemiig donsolgoson yum bolj baij etsest ny ihenhy humuus uhaarch yaj boldog yaaj boldoggui gedgiig mederdeg bolson ued l ta bidnii huseed baigaa jinhene ardchilal mongold ireh baih. mongolchuud bid heterhii belenchleh setgelgeetei gedeg ny ardchilal deerch haragdaad baina. erunhii said bolohgui bol boldog huniig olood tavchihaya tegeed l ter ny bidnii umnuus iljig shig zutgeed mongol ulsiig hugjuul chadahgui bol muu heluuleed ogtsor gesen bodoltoi baih yum. ene systemiin yalzral geed baigaa yum ch ter. jiriin ajilchin bailaa ch saidiinhaa uuduus egts harj baigaad saidaa ta buruu yum hiilee gej heleh zorigtoi baih heregtei. getel ihenhy ny saidaa yaaj iij panaaldaj baigaad uuriiguu tatuulchih sanaatai baidag tiim humuusiig harsan dargantsaruud ih zantai hund surtaltai ajilaa bish huviinhaa erh ashigiig iluud boddog tiim l bolood bna shuu dee. tedniig bid bii bolgochihood bid uursduu muulaad suuj baigaa yum bish uu? mongoliig ardchilal ruu hutluh zamd gants hoyor ny bish buh mongolchuud zutgeh yostoi. bugd negen zereg neg duugaar buruu yumiig zugeer orhidoggui bolvol mongold yamar ch chutguriig 76-d songoson ter hun muu yum hiij chadahgui bolno shuu dee.

  33. Anonymous says:

    Hvn-д тэр онол монолын талын яг хэлсэн шүү! сурах насан дээрээ комунизмын сургаалыг цээжилсэн улсуудын үзэл бодол нь яг тэр хэвээрээ бдаг бололтой . Бүгд биш бхлдаа тэгэхдээ л дийлэнх нь . 40 дээш насных нь мажийж байж энэ чөтгөрийн тойрогоос гарна гээд бичсэнийг гайхаж блаа тэгсэн үнэн бололтойдог.

  34. BLOCKBUSTER says:

    Hvn-д
    Ямар ч гэсэн миний бичсэнд хариулсанд баярлалаа. Та өөрөө энэ Ганхуяг гуайтай адил хөөрхөн хартай хүн бололтой. Би сэтгүүлч ч биш Ганхуяг гуай ч биш. Зүгээр санал бодлоо солилцоё гэсэн юмаа. Миний талаар эргэлзэж байгаа бол дээр үед бичиж байсан 2 блогны хаягаа үлдээе. http://oyutolgoi-blockbuster.blogspot.com http://whoisbaabar.blogspot.com Тэгээд заавал өөрийнхөө айдигаар ярихгүй байсан ч болно шүү дээ. Үнэндээ yu_bna@yahoo.com ч миний иймэрхүү газар хэрэглэдэг айди. Таны бичлэгээс харахад юм үзсэн сүрхий хүн шиг байнаа. Голохгүй бол жаал юм ярилцая л даа

  35. Selmen togmid says:

    Internet delxiin byx xynd 24 tsag jiliin 365 xonog byx xumuust ijil tybshind yilzildeg yum.Minii blog gej omzirxox xereggyi. Yzyylmeergtyi bol xaaj bolno.Neelttei baibal daisan baina uu xamaatan naiz baina uu xamaagyi bygd yzex bolno.Xyn bolgon odor bolgon oorzlogddog yum .Nasnaas xamaagyi, yamar xool idej yamar gazar amidarsnaar xamaardag yum .Odor bolgon xuuxed chin arxizin aab, yanxan eejiig xarbal odoogiin 5 nastai xuuxduud gemt xeregten bolj tordog yum.Naad niigmee exleed yanzalzix. ooroosoo dutagdlaa xai.Atga elsen zixreer songuulia bitgii xudald. tegexeer chin ayndaa niigem chin oorzlogdono.Abilgalzin xaa baina geed xaigaad baix xereggyi. Olsoj zobson ch gesen ooriinxoo zyrxeeree songuulia og.Tegbel ta nar amjiltand xyrne.Songuulii chin xulgailbal xulgailsan xynee alaad bai xairlax xereggyi aab eej amrag sadan baisan ch gesen adil…….enii chin shudraga yil yabdal gedeg yum.Mongolzuud zooxon, olon bolj yrjix xeregtei geed xulgaiz abilgazaa yrjyyleed bai tegbel daraa ni demokrat xeregtei geed bitgii xuz.

  36. gankhuyag says:

    Энд би “Томуутай хийсэн дайн”-ны тухай бичсэн. Тэгсэн чинь бүх дэлхийн интернетийн эрх чөлөө болон миний хувийн асуудал болгон хувиргаж байх шив. Үгүй шүү, энэ миний блог, миний оюуны өмч. Энд хэн ч надтай маргаж, ярилцаж, сайдаж муудаж болно. Ингэх ч эрхтэй. Харин зориудын зохион байгуулалттай бүлэглэн, албан байгууллагын (?!) техник хэрэгсэл ашиглан үндсэн сэдвээс холдуулах юм уу намайг системтэйгээр доромжлох явдлыг би хэрхэвч тэвчихгүй. Би Та нарт виртуаль огторгуйн буюу интернетийн боломж гэж юу байдгийг удахгүй үзүүлнэ. Энийг би энэ блогийг уншигч 116.000 хүний өмнө амлаж байна. Үүнээс өөр яаж том амлах бил ээ, тийм үү, үгүй юу. Та нар оюун сэтгэлгээ, информатикийн онолоор намайг ялах гэж байгаа бол горьдсоны чинь гарз. Надад ч гэсэн шилдэг мэргэжилтнүүд хаа сайгүй бий…
    Явж явж би огт хохирохгүй, “дарга нар” чинь хангалттай хохирно, харин Та нар л “уйлана” даа. Магадгүй зарим байгууллага, түүний нэр хүнд, төлөвлөгөө нурах ч юм бил үү.. Энэ үедээ харин надад битгий гомдоорой гээд эртхэн захичихъя…

  37. Hvn says:

    BLOCKBUSTER-т: миний сүрхий хүн гэж юу байхав. Аягүй би чамаас дүү байгаа биз. Харин юм үзсэний тухайд бол амьдралдаа юу эсийг үзэж явсан гэх вэ? Чиний наад 2 блогоор орж үзсэн. Чамтай холбоо барих болно. Нэн түрүүнд сайтар бодож үзэх шаардлагатай. Түүний дараа ажилдаа дарагдаад мартчихгүй бол холбоо барих болно.

  38. gankhuyag says:

    Хүнээ чи одоо л нэг хүн шиг болох шинжтэй. Гэхдээ би Та хоёрын холбоочин огт биш. Харин Та болон бусад бүх уншигч энэ блогт надтай маргалдаж, мэтгэлцэж, шүүмжилж, саналаа хэлэх чинь үргэлж нээлттэй. Ингэх гэж л энэ блог байгаа. Гэхдээ хэнбугай ч гэсэн ярилцаж буй сэдвийн хүрээнд тодорхой баримт, нотолгоо, үндэслэлтэй ярих ёстой. Энэ бол МИНИЙ БЛОГНЫ ДҮРЭМ. Энэ блогт дүрмээ ГАНЦХАН БИ ӨӨРӨӨ тогтооно. Угаасаа ч зарчим нь ийм байдаг. Ер нь бол намайг доромжилж, дээрэлхэх огт боломжгүйг Та хэдээс бусад нь сайн мэднэ дээ. Үүнээс өөрөөр гэх ахул би Таныг “циркийн амьтны” дайтай болтол чинь сургана гэснээ огт мартаагүй. Учир нь би шинжлэх ухааны дөртэй хүнийг “үнэрлээд” л мэддэг юм. Танд тийм юм даан ч нэг алга даа…

  39. gankhuyag says:

    Хүнээ. “ДҮРЭМ”-ийг ганцхан БИ тогтооно. Чаддаг юм бол өөрөө блогоо нээчихээд комментоос өөр хэдэн юм бичиж сурчихаад өөрийнхөө дүрмийг тэндээ тогтоо. Намайг үндэслэлтэй, баримттай шүүмжлэх, маргах явдал хүн-ээс бусдад нь нээлттэй бөгөөд чөлөөтэй…

  40. Уянга says:

    Хөөе, хүмүүс ээ. Хаашаа хадуурцгаагаад явчихав даа. Ханиадаа ярья л даа. Маргааны сэдэв ханиад штээ.

  41. gankhuyag says:

    Асуудал ийм байгаа юм. Ханиад болсон. Маш олон хүн үхсэн. Төр засаг хоёр сарын турш бараг юу ч хийгээгүй. Энийг шүүмжилмэгц энэ сэдвээс холдуулах гэж над руу зохион байгуулалттай дайралт хийж байна. Бодвол төр засаг нь “их сайн” ажилласан бололтой юм дагаа. Би бол ханиадны үеэр төр засгийн байгууллага, албан тушаалтнууд яаж ажилласан, яаж хүний зовлонгоор мөнгө хийсэн баримт нотолгоо, эсвэл үгүйсгэсэн зүйл л ярьмаар байх юм…Олон хүн чинь маш олон баримт мэдэж байдаг жамтай…

  42. Уянга says:

    Тийм шүү. Бидний нэг иймэрхүү арчаагүй сэтгэлгээнээс болж монголын эмгэнэл өдий болтол оршсоор байгаа гэдэгтэй санал нэгдэж байна. Харин ханиадыг “бөөс” болгож хараад, яриад байгаа хүмүүс санаатай юм уу, санамарсагүй ингээд байдаг юм уу гэдэгийг хэлж мэдэхгүйм даа. Сэдэв үл хамааран хэрэлдмээр байвал “ийшээ ороод ир” гээд тусдаа цонх нээчихсэн л байх юм, энэ блогт. Тэр рүү нь ороод чөлөөтэй цамнаач дээ, зарим уншигчид. Чи ямар блогны эзэн биш, чамд “падлийгүй” гэх байх л даа. Гэхдээ судлаачын блогыг шимтэн уншигчийн хувьд, мөн цахим орон зайд өөрт таарсан блог хуудас сараачигчийн хувьд зарим нэг юман дээр санаа оноогоо хэлчүүл зүгээр санагджийн. Учир нь энэ бүхэн миний ч эрхийг хөндөөд байх шиг. Ганц, нэг дуртай сайт, блогоор орж өөртөө жаахан цаг гаргахад хүртэл загнуулаад байх бололтой. Эсвэл бүгдийг нь “бөөс” болгоод хаячихсан байх шиг. “Элдэв коммент бичиж суугаа муусайн ажилгүй юмнуудаа, битгий энүүгээр дэмий тэнээд бай, зайлцгаа” гэнэ үү? Амар юм болох нь л дээ. Удахгуй “эхнэрээ буруу хусаадын чи, ингээч” гээд хүний хөнжил рүү нь дайрах гарууд их орж ирэхнээ. (Sorry my english). Тэгэхээр манайхаан, ямар ч асуудлын субьектив чанарыг ойлгоо ч үгүй байж дан обьектив талаас нь юманд хандаад байвал бид өнөөдрийн энэ байдлаасаа гарахгуй л дээ. Ноёрхон, дарангуйлагчид ямар нэгэн хяналт үгүй цагт л амь бөх оршдог. Үүний тулд ард түмний нэгдмэл чанарыг алдагдуулж, бүгдийг нэг бол нэг хэвэнд цутгасан юм шиг сэтгэлгээтэй болтол нь мангууруулж, нэг бол насан туршийн дайсан болтол нь зуун зуун жилээр хагалган бутаргаж, нэг бол ядуурал, архинд живсэн хүн сүг болгодог. Өнөөдөр манайд энэ бүх аргыг сонгодог утгаар хэрэглэж ирсэн. Яагаад хэрэгжээд байгааг мэдэж байна уу? Яаг энэ блогт мэтгэлцэж байгаа шиг ийм ухаантай, ухаангуй юмнуудаас болдог юм. Өт шараад агшаасан гоймон гээд л өгөөд байгааг нь “сайхан байнаа”гээл хусаад байдаг. Наадах чинь өт байнаа, өт идсээр байгаад ходоод чинь будаа боллоо гээд хэлээд өгсөн хүнийг бусадтай адил биш, биднээс өөр, гаж, манай нийгэмд таарч, тохирохгуй, хамгийн муу хүн болгож харагдуулах гэдэг. Тэгээд нийтээрээ үзэн яддаг. Үнэн үгэнд итгэхийг хүсдэггүй мөртөө манипуляцид нь бид массаараа автдаг. Парисын дарь эрхийн сүмийн Квазимодо бол яг энэ дүр төрх. Юм ухаардаггүй хүмүүс бол түүний үзээрийн муухай төрхийг л анзаардаг. Тэгтэл тэр энэхүү зохиолын хамгийн үнэнч, шударга бие хүн. Тиймээс бэлэн мэдээллээр тархиа угаалгаад байснаас Ганхуяг судлаач мэтийн хүмүүс нь уг нь бидэндээ хэрэгтэй л юмсан даа. Харин буруу, зүрүүг нь тунгаах, алийг нь авч, алийг нь хаяхаа тухайн хүний оюун л мэдэх хэрэг.

  43. Bayaraa says:

    Huue, Uyangaa, chinii bichsen yumnaas awah yum alga. Gehdee hamgiin ih sonirhol tatsan ug ni huue, ehneree buruu husaadiin yu yu bilee ter bailaa. Emegtei hun gehed sonin l setgehui yum.

  44. gankhuyag says:

    Уг нь сэтгэл зүй бол шинжлэх ухаан л даа. Үүнийг олон хүн сонирхож, “оролдож” болох боловч тэр бүр олигтой ашиглаж чаддаггүй юм. Шалтгаан нь маш энгийн. Хүн зүгээр л байгаагаараа байж чадахаа больчихдог юм. Эндээс л хамаг “алдаа” гарч ирнэ дээ. Ойр зуур бол яахав дээ, харин улс орны болон өөрсдийнхөө хувь заяатай холбоотой асуудлаар “тоглох” нь утгагүй. “Тоглоом нь шоглоом” ч болдог явдал буй…Үүнийхээ оронд “хайрт” төр засаг маань ханиадны үеэр ингэж ингэж “сайн” ажилласан, үүнд ийм ийм “хайрт” дарга нар маань ийм ийм “гавъяа” байгуулсан гээд бичвэл яасан юм. Гахайн томуутай тэмцэх үүрэг надад л лав байхгүй. Надаар “тогловол” энэ томуу чинь арилчихмаар санагдаад байгаа биз. Харин интернет “томуу”-гийн хүрээ жигтэйхэн багасаж байгаа ш дээ…

  45. Bayaraa says:

    Bi Uyangaad handaj bichsen yum. Bur Uyangaad gej baigaa. Tegsen sudlaach gesen tsoltoi Ganhuyag umnuus ni hariulaad ch baigaa yum shig sonin sonin bolood baih yum. Humuus uuruu uurtuu ih ner tsol gunshin ih uguh yumaa. Tanidag baagii uurtuu orlogchiin orlogch gesen tsol ch ugchihsun yawj baih shig. Mun tsaaguur chine netiin tomuunii tarhalt bagasch baina gene shuu humuusee. Proxy hereglej orohoo erh bish medeh bailgui dee.

  46. gankhuyag says:

    Баяраа өөрөө Уянга болчихоор нь тэгсэн юм аа…

  47. Soogii says:

    Zarim negnii setgelgeeniih ni tsar huree,hemjee ni yaj ch muruududuud deerhiin- sudlaach D.Ganhuyag,Uyanga nariin hemjeend hurehguigees hoish busdiin tsagiig barj,uuruu ch nervtej baihiin orond bolichihvol yasiin.

  48. Demjij bna says:

    Hehehe, nad niitlelees iluuteigeer comment-uud ni sonirholtoi bdag um. Gehdee Bi busadtai haritsuulahad tarhia arai uur zuild zoriuldag bolohoor, ta bugdiin bichsen comment-uudad avah geehiin uhaanaar handdag um setgel dotroo. Bicheed baigaarai humuusee, hehehe.

    Cheers, from Toronto.

  49. Уянга says:

    Баяраа… Нэгдүгээрт, миний бичсэнээс юм олж, авч чадаагүйд чинь харамсаж байна. Гэхдээ л энэ бүгдээс ЯГ ӨӨРТ ЧИНЬ ЗОРИУЛСАН саркастик харьцуулалтыг бол олоод авчихсаныг чинь бодвол их торгон мэдрэмжтэй хүн юм. Тэгэхээр авах юмаа авчихсан л юм байна гэж үзэхээс. Хоёрдугаарт, эрэгтэй хүн гэхэд түмпэн, шанаганы хэрүүл хөөсөн чавганц нар шиг, бас их хачин гэмээр сэтгэж байгааг чинь би ч бас гайхаж байна. Гуравдугаарт “судлаач” гэдэгийг ажил, мэргэжлийн нэр юм бодсон чинь “цол” байсныг танаас л мэдлээ. Тийм цолыг хаанаас, хэн өгдөгийг нэг хэлээд өгнө биз, мэддэгээрээ. Эцэст нь гэж хэлэхэд Ганаа судлаачийн блог олон хүнд “ГАЙ” болоод байгаа нь үнэн бололтой. Баяраа мэт тан шиг хүмүүсээр комментын манаач хийлгэж байгаагаас нь үзвэл эзэнтэйгээр таарч, тохирсон таар, шуудайнууд л юм байна. Хүний бичсэнд няцаалт өгчих хэмжээний тархи байхгуй бол энэ нэг өрөвдмөөр ажилдаа ч хүртэл тэнцэж чадахгуйд хүрэх юм байна даа. Одоо гол юмаа хэлчий. Эргүүтсэн төлөг шиг энүүгээр сүүтэгнээд байх хэрэгггүй. Чиний байх газар лав биш юм байна.

  50. Herlen says:

    Үндсэн ажил нь юм болохоор дахин дахин ирээд хуцаад байх байлгүй дээ!
    Цаад ажил олгогч дээрээ очоод, “Өөр ажил байна уу?, Би энэ ажилд чинь гологдоод… Тэр муу судлаач чинь хэдэн фэнүүдтэйгээ нийлчээд намайг эвдэвлээд байна! Тэгээд ч миний толгой доторхи тэдний хаана нь ч хүрэхгүй байна.” гээд үнэн учраа хэлээд очвол, цаадуул чинь ойлгоноо!

    Daisnii tserguuded zoriulav! Nerii n durdval heterhii ih yum bainaa. Yasan olon nohoitoi BOSS ve?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: