YYНИЙГ ОДОО ХИЙ, ЭСВЭЛ…

Улс орон, үндэстний өмнө сүүлийн жилүүдэд хуримтлагдаж, зайлшгүй шийдвэрлэх ёстой болоод буй зангилаа асуудлуудад нийт монголчуудын анхаарлыг хандуулахыг би хүсч байна. Үүнийг нийт даяараа ул суурьтай, илэн далангүй ярилцах цаг хугацаа, нийгмийн бодит шаардлага бий болсонд гол учир нь байгаа юм. Уг нь энэ шинжилгээг одоогоор нэрийг нь хэлж болохгүй бишрэм өндөр боловсролтой нэг хүний хамт 2004 оны сүүлчээр дээд түвшний улс төрийн хөтөлбөр байдлаар хийсэн юм. Гэхдээ аль нэг нам, эрх баригчдын захиалгаар бус, нөхцөл байдлыг бодитойгоор үнэлэн дүгнэх шаардлагын улмаас чингэсэн болно. Бидэнд тодорхой бус шалтгаанаар үүнийг хэрэгжүүлж амжаагүй, бодвол эсвэл ойлгоогүй, эсвэл зориглоогүй биз ээ. Одоо бол заавал хэрэгжүүлэх цаг болсон гэж үзэж байна. Ер нь бол системийн шинжилгээний дүгнэлт нэг их өөрчлөгддөггүй юм.

Аливаа төр, засгийн үүрэг бол тухайн орны нийгмийн баялаг, бүх төрлийн нөөцийг хамгийн оновчтой хуваарилах замаар нийгмийн сайн сайханд хүргэх бодит алхам хийхэд оршино. Монголын төр, засаг энэ үүргээ биелүүлэх нь бүү хэл, өөрөө ч төрлөг шинжээ бүрэн алдаад байна.
Монгол төрийн ажил холион бантан болсон нь мэргэжилтнүүдэд төдийгүй, нийт иргэдэд тодорхой болжээ. Ийм арчаагүй байдлаар 2012 оны сонгуульд орж, хэн ч тэвчимгүй төрийн байгууламжаа хэвээр хадгалж, эрх мэдэлдээ үлдэх гэсэн явиургүй оролдлогыг улс төр-бизнесийн өрсөлдөгч бүлэглэлүүд хийж байна. Одоо ийм боломж огт байхгүй.
Эрх баригчдын зэрлэг өрсөлдөөн, ямарваа эрүүл ухааны хэм хэмжээнээс гажсан удаа дараагийн үйлдлүүд нь тэвчээрийн боломжит дээд хязгаартаа тулж ирсэн нийгмийн сэтгэл зүй, үйлдлийг огтхон ч хяналтгүй болгож байна. Энэ нь нийгмийн тэсрэлтийн аюулыг бодитойгоор бий болгож байна.
Сүүлийн хорин жил хуримтлагдсаар одоо задралд хүрээд буй улс төр–нийгмийн хачин замбараагүй нөхцөл байдал нь Монголын төрийн байгууламжийг үлэмж дорой болгожээ. Олон жилийн турш аливаа юмыг танай манай, хар, цагаан, үнэн худал гэх үзэл, үйлдлээс уламжлан Монголын төр хэлбэрийн хувьд л төр мэт харагдаж байгаагаас бус, тодорхой ажил хийх, шийдвэр гаргах, үр дүнд хүрэх ямар ч чадваргүй болоод байна.
Монгол орны ирээдүй, хувь заяа бол намууд болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөр хуваасан дөрвөн жилийн хэрчим огт биш.
Эрх мэдэл, албан тушаалын төлөө улайрсан тэмцэл нь Монгол Улсын албан ёсны төрийн институтууд болон үндсэн хоёр нам, тэдгээрийн бүлэглэлийн бодит улс төрийн бодлогын хооронд асар их зөрүү гаргаж, Yндсэн Хуулийн суурь үндсийг эрх зүй, үзэл баримтлалын бүхий л хүрээгээр нь ганхуулж байна.
Монгол орноо өрнөсөн ардчилал шинэчлэлийн үйл явц ихээхэн зөрчилтэй явагдаж, амжилтаасаа хавьгүй давсан системийн гажуудлыг бий болгожээ.
Өнгөц харахад эдүгээ Монгол Улсад ардчилсан Yндсэн Хуулиас эхлээд ардчилсан сонгуулийн систем бүхий нийтийн эрх байна. Манайд чөлөөт худалдаа, үнэ бүрдэлт, зах зээлийн харилцаа, либералжсан гадаад худалдаа, чөлөөт валютын систем байна. Чөлөөт худалдаа эрхлэгчид, хувийн өмчтөнүүд хөгжиж, олон тооны бөөний болон жижиглэнгийн худалдааны сүлжээ бий болж, хувийн банк, пүүс кампаниуд, даатгалын болон хөрөнгийн бирж хөдөлмөрийн товчоод ажиллаж байна. Гэхдээ эдгээрийг ардчилал, зах зээлийн эдийн засаг биш гэдгийг нотлоход тийм ч хэцүү бус.
Мөн үг хэлэх эрх чөлөө, олон ургалч үзэл, олон намын тогтолцоо зэрэг ардчиллын бусад олон зүйлсийг нэмэн дурдаж болно. Эдгээр нь бас л хэлбэрийн төдий зүйлс бөгөөд үүний цаана нийгэм болон хувь хүнийг боомилогч нийтийн гамшиг бий болоод ихээхэн удаж байна.
Дээр дурдсан бүхэн нь дийлэнхи тохиолдолд ардчилал хөгжсөн болон хөгжүүлж буй орнуудынхаас тэс өөр мөн чанар, аргаар явагдаж, ихээхэн сөрөг үр дагавар төрүүлж байна. Монгол улс системийн хямралаас задралд шилжиж, феодалын маягийн тогтолцоотой болоод байна. Иргэний нийгэм хэмээх зүйл оргүй болжээ.
Энд ажилгүйдэл, ядуурал, гэмт хэрэг зэрэг хүн бүхний мэдэх асуудлаас гадна ерөөс нийгмийн үнэлэмж, эрхэмлэл, ёс суртахуун, нийгэмшил, хүмүүжил, харилцамжийн асуудлыг бүхэлд нь хөндөх шаардлага тулгарч байна.
Бидний хөгжингүй орнуудын жишгээр байгуулсан төрийн байгууламж хэлбэрийн хувьд л ардчилсан мэт харагдаж байгаа боловч ямар ч утгаар ардчилсан төр биш юм. Учир нь эдүгээ манай төрийг хүн төрөлхтний мэддэг ямар ч төртэй дүйцүүлэн үзэх боломжгүй байгаа нь үүнийг нотолж байна.
Төр болон төрийн байгууллагууд нь шийдвэрээ ард түмнээсээ далдуур гаргадаг, тэднийгээ үл тоомсорлодог, төрийн албан хаагчид нь нийтээрээ шахам авилгалд идэгдсэн байвал нийгэм болон үндэстнээ доройтуулах нь гарцаагүй юм. Энэ бүхэн нь төрийн бодлогын шинжлэх ухаанч чанар алдагдсан, боловсон хүчний бодлого замбараагүйдсэн, төрийн удирдлагын арга барил бүдүүлэгжсэн зэрэг бодлогын болон үйл ажиллагааны асар олон алдаатай холбоотой.
Ардчилал, ардчиллын бодлого нь эдийн засгийн бүлэглэлүүдийн нөлөөлөл, тэр ч байтугай ноёрхлын хэрэгсэл болсоор удаж байна. Энэ бүлэглэлүүдийн амьдрах арга нь төрийн бүхий л төрлийн нөөц бололцоог (ресурс) зөвхөн хувьдаа буюу бүлэгтээ ашиглах хязгааргүй шунал болж байна.
Улс төрийн бүлэглэлүүдийн арчаагүй харалган шинж, улс төрийн тогтвортой нэгдэл үүсгэх чадваргүйгээс үүдэн нам–улс төрийн холбоодод дулдуйдсан эдийн засгийн ашиг сонирхлын бүлгүүд дэндүү дураараа дургиж байна.
Манай төр эдийн засгийн сонирхлын шууд объект болж, төр болон төрийн албан тушаал нь бизнесийн шууд хэрэгсэл болон хувирчээ.
Улс төрийн зөрчил нь жүжигчлэл, улс төрийн нөхцөл байдлын хурцдал нь тоглолтын шинж чанартай болж байна. Монголын төр зарим хүмүүст улс төрийн байр сууриа авран хамгаалах, зарим хүмүүст өөртөө ашигтай шийдвэр гаргах хэрэгсэл төдий зүйл юм. Энэ нь эрх мэдлийн төлөө улангасал бий болгож байна. Эдгээр нь улс төрийн нам гэгчээр халхлагдаж, намууд далд эдийн засаг, бохир улс төрийг тэтгэх шимтэй хөрс болж байна.
Улс төрийн намын бүтэц, нийгмийн хяналтаас гадуур далд, нууц шийдвэр гаргах гаж зуршил нь улс төрийн нөлөөллийн нэн явцуу бүлгүүдийг төрүүлэх гол шалтгаан болж байна. Yүний тодорхой жишээ нь Yндсэн Хууль болон бусад тулгуур хуулийг алхам тутам, үйлдэл бүртээ алгасах, зөрчих, үл тоомсорлох аргаар нэн явцуу хүрээнд хууль бус шийдвэрүүд гаргаж буй явдал болно. Төрийн удирдлага, түүний системийн гажгууд зэрэг олон жил хуримтлагдсан, тулгамдсан суурь асуудлуудыг монголын төр оргүй мартаж, огт шийдвэрлэлгүй удсанаас төр нь нийгмээ удирдаж чадахаа больж байна.
Ийм нөхцөлд явцуу бүлгийн хүрээнд шийдвэр гаргах нь нь дэндүү аюултай хэрэг юм. Байнгын тасралтгүй хуйвалдаан Монгол төрийг шууд тамирдуулан доройтуулж байна.
Төвд төдийгүй орон нутагт феодалжсан, бүдүүлэгжсэн засаглал ихэд хүчирхэгжиж, энэ хэрээрээ үндэсний эрх ашгийн эсрэг хүчин болов. Удаа дараагийн сонгууль шууд луйвар болон хувирч, нийтийн самуун болтлоо өргөжиж байгаа нь ард түмний дургүйцэл, эгдүүцлийг жам ёсоор төрүүлж байна.
Манай улс төр болон улс төрчид хууль ёсыг үл тоомсорлохоос хэдийнээ хэтрээд одоо бүр ёс суртахуун, үйлдэл, хариуцлагаа умартаж, улс төрийн хүрээ зааг гээч юм огт байхгүй зэрлэг дүрмээр тоглох болжээ. Тэд ард түмнийг шууд хууран мэхлэгч, шулан мөлжигч бие даасан страт (анги) болон хувирсан байна.
Манайд улс төрийн намуудын бүрэн дампуурал болоод удаж байна. Намууд зөвхөн толгой баячуудаас бүрдсэн, тэдний явцуу хүрээнд гаргасан шийдвэрээр хөдөлдөг хувийн компани төдий зүйл болтлоо гажжээ.
Манай намуудын үзэл суртал, зохион байгуулалт, гишүүнчлэл, удирдлагын арга барил, парламентад суугаа гишүүдээ хянах чадвар зэрэг олон шинжүүдийг нягтлан үзвээс тэдгээрийг ардчилсан орны ардчилсан нам гэж нэрлэх ямар ч үндэслэл байхгүй юм. Намууд олон түмний саналыг татах үзвэр үзүүлэн маягтай зүйл болж, иргэдийн саналын мэргэжлийн луйварчид болсон байна.
Иргэд маань хоёр том намыг хоёулаа адилхан луйварчин, дээрэмчдээс бүрддэг гэдгийг мэддэг болж. Тэд гарах гарцаа мэдэхгүй хэдий ч хилэгнэж байна. Монгол Улсад олон намын бодит байдал үнэн хэрэг дээрээ алга болоод удаж байна. Монголд одоо ганц (МАХН) нам, түүний аясаар хөдөлдөг, өөрсдийгөө сөрөг хүчин гэж нэрлэсэн наманцаруудын тогтолцоо л байна.
Түүгээр ч үл барам улс төрийн намуудын зааг ялгаа алга болж, дээд, дунд түвшиндээ уусан нэгджээ. Гэхдээ олон түмэнд урьдын адил хоёр нам өрсөлдөж байгаа мэт ойлгуулахыг хичээж байна.
Ингэснээр манай оронд сөрөг хүчний институт гээч зүйл оргүй устжээ.
Учир нь намуудад нарийн тодорхойлсон стратегийн баримжаа алдагдаж, улс төрийн үйлдлийнхээ үндэслэлийг үл тоомсорлох, үл хариуцах хандлага газар авч, түр зуурын зорилгыг баримжаалсан бохир улс төр ноёрхох болов. Yүнээс улбаалан эрх мэдэл болон хувийн өмч хоёр нэгдэн нягтрах ганц л үзэгдэл үлдэв.
Сүүлийн үед төрийн бүхий л үүргүүдийг (функци) хувьчлах гэсэн шууд эрмэлзэл бий болж байна.
Эрх мэдэл авна гэдэг нь тооцоо бодох, хувийн талаар баяжих, хийсэн гэмээсээ зугтах, байр суурь буюу статус–кво–гоо хадгалах хэрэгсэл болон хувираад байна. Монгол Улс нэгдмэл улс биш Монголын аймгуудын холбоо маягийн зарчмаар ажиллах болж Yндсэн Хуулийн зарчмууд үлэмж гажуудаж байна.
Yүнээс үүдэн манай төр эхлээд хүч чадалгүй, чадвар муутай төр байснаа эдүгээ төр нэртэй эрх баригч бүлгүүдийн зэрлэг өрсөлдөөний талбар, бие биенээ дийлэхээ байсан, хүч нь тэнцсэн, хэт явцуу бүлгүүдийн улс төрийн казино болон хувирч байна. Монголын төр улам жижгэрч, тэмцэлдэж, бутрал, задралын байдалд нэгэнт оров.
Энэхүү төр хэмээгч нь маргиналь бүлэг, төрийн албан хаагч, сэхээтэн, тэтгэврийнхэн, хөдөөгийнхөн зэрэг нийгмийн олон том бүлгийн доройтлыг зогсоох ямар ч чадваргүй байна.
Хэрэв монголын нийгэм, үндэстэн нийгэм–эдийн засгийн дорвитой өөрчлөлт хийе гэвэл юуны өмнө төрийн энэхүү бохир байгууламжийг өөрчлөх зайлшгүй бөгөөд бодит шаардлагатай тулгараад байна.
Манай нийгэм ядарч байна. Олон түмний идэвхи, оролцоо эрс буурлаа. Оюун санааны мухардал, цөхрөлд олон нийт нэгэнт оржээ. Хүмүүс ердөө л өөрийнхөө аюулгүй байдлыг хангах гэж тэмүүлэх боллоо. Тэд төрдөө итгэхээ аль хэдийнээ больж, сэтгэл зүйн гүнзгий хямралд байна. Монгол хүн хаашаа харж, хэнд хандаж “Төрийн сүлд өршөө” гэж залбирахаа мэдэхээ больж.
Бид бие даасан тусгаар улс, бүрэн эрхт үндэстэн байя гэвэл дээр дурдсан системийн гажуудлыг засах ёстой. Ийм цаг нэгэнт болчихоод, нэн даруй шийдвэрлэхийг шаардаж байна. Одоо аядуу болон төвч байх боломж шавхагдаж байна.
Иймийн тулд Монголын төрийн байгууламжийг сууриар нь өөрчлөх цаг нь болсон гэж би үзэж байна. Монголчууд бид (энд би төр гэсэн үгийг огт хэрэглээгүй ?!) нэн түрүүнд юу хийх ёстой вэ ?
1.Yндэсний хөгжлийн үзэл. Монгол Улс ямар чиг баримжаагаар хөгжих нь огт тодорхойгүй учраас эрх мэдэл авахын тулд юу дуртайгаа амладаг, авсан хойноо үндэсний ач холбогдолтой шийдвэрийг дур зоргоороо гаргадаг практиктай болоод тун удаж байна.
Манай улс төрчид газар хувьчлалыг 2 хоногт, мянганы замыг 5 хоногт, бүсчилсэн хөгжлийн асуудлыг 4 хоногт, сүүлдээ “эх орны хишиг”-ийг 2 хоногт шийддэг дээд зэргийн мулгуунууд болон хувираад байна. Сүүлийн жилүүдэд төрийн болон намуудын түвшинд оюуны сэхээтнээ шахан зайлуулсны гор нь одоо гарч байна. Монголын төр шинжлэх ухааны үгийг сонсохоо огт байсан. Улс орноо хэрхэн, яаж хөгжүүлэх чиг баримжаагүй байж түүнийг хөгжүүлэх тухай ярих нь хоосон ам л болно.
2. Улс төрийн нам. Манайд улс төрийн намыг иргэдийн ашиг сонирхлоо илэрхийлэх гэж чөлөөтэй эвлэлдэн нэгдсэн байгууллага гэж одоо болтол үзсээр байна. Сүүлийн үед аль ч парламент, аль ч засгийн газар намуудаас бүрддэг, иймээс төрийг бүрдүүлж буй намууд нь өөрөө ардчилсан байх ёстой гэсэн зарчим бий болоод тун удаж байна.
Намуудын үйл ажиллагаа, ялангуяа сонгуулийн үеийн хөрөнгө санхүү, зохион байгуулалт зэргийг төр, иргэний нийгмийн зүгээс хянахгүй юм бол улс төр нь тоглоом болдог аж. Манай бүх намууд шинэ хөрөнгөтний гэсэн ангилалд орох боловч чухам ямар бодлого баримталж байгаа нь огт тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл ард түмний төлөө ажиллах намгүй болоод байна.
Улс төрийн намуудаа шинэчлэхгүйгээр бид нэг ч алхам урагшилж болохооргүй тийм заагт тулж ирлээ.
Шууд хэлэхэд МАХН 2000 оноос хойш хэт хуучинсаг, дарангуйллын систем болон хувирснаараа Монгол орны хөгжилд үлэмж хортой нөлөө үзүүлж байна. МАХН шийдвэр гаргадаг цөөн тооны удирдагчид, тэдний төлөө саналаа өгч, дарга нараасаа албан тушаал болон бас бус зүйл горьддог, айдаг фанатик хүмүүсээс зонхилон бүрдэх болжээ.
АН ч гэсэн бие биенээ дэгээдэн унагах донтой бөгөөд мэргэшсэн жижиг бүлгүүдэд хуваагдаж, улс төрийн баримжаа, утга учраа бүрэн алджээ. Энэ хоёрын завсарт нэн тодорхой бүлэг улс төрийн тоглолт хийж, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зуршилтай болж байна. Түүгээр ч үл барам АН–ын нэн тодорхой бүлэг, хэсгүүд МАХН–тай олон жилийн турш нэг нам мэт хамтран ажилласаар ирсэн бөгөөд одоо ч нягт хамтран ажиллаж байна.
Хэдхэн жилийн өмнө МАХН болон АН хоёр зарчмын ялгаагүй гэж дүгнэж болж байсан бол одоо намаа ч үл тоосон бүлэглэлүүдийн өрсөлдөөн гаарч байна. Эдгээр бүлгүүд зөвхөн намын нэрийг л зүүж байна. Энэ нөхцөлд МАХН болон АН-ын шинэчлэгдэх боломж бараг бүрэн дууссаныг цохон тэмдэглэж байна.
3. Сонгууль. Сонгуулийн систем гэдэг бол санал авах тоолох, суудал хуваарилах системээс хавьгүй өргөн ойлголт гэдгийг бид ухаарах ёстой. Сонгууль болон түүнтэй холбоотой хуулиуд өнөөгийн шаардлагаас үлэмж хоцрогдсон. Санаатайгаар ингэж байгаа нь нэн тодорхой юм.
СЕХ, ХЭYК, АТГ зэрэг байгууллагуудад огт ажиллахгүй байна. Энэ бол онол, систем яриад байх асуудал огт биш, ард түмний хувь заяа, тэдний Yндсэн Хуульд заасан эрх, эрх чөлөөтэй холбоо бүхий амин чухал асуудал мөн.
Сонгуулийн үй түмэн булхай хийдэг түгээмэл практикийг хаах талаар бид тууштай тэмцэх ёстой. Эс чингэх аваас бид ямар ч сайхан сонгууль явуулаад огт нэмэргүй юм. Ардчиллын амин сүнс болсон хүний сонгох, сонгогдох эрхийг алхам тутамдаа зөрчиж байж ардчиллын тухай ярих ч боломж байхгүй юм.
4.Авилгалтай тэмцэх. Авилгал манай нийгмийн ердийн үзэгдэл болон хувираад байна. Энэ талаар бид олон жилийн турш ярихаас өөрийг хийсэнгүй. Авилгал болон далд эдийн засаг ДНБ–ий 60–70 хувьд хүрч байна. Манай төрийн албан хаагчдын дийлэнхи нь шууд авилгалчид, албан тушаалын гэмт хэргийн сүлжээний гишүүд болон хувираад байна. Энэ нь бохир улс төр дэлгэрэх шимтэй хөрс болж байна. Олон түмний дунд ярьдгаар “идэж уух“ гэж, өөрөөр хэлбэл авилгал авах гэж улс төрд орох нь нийгмийн түгээмэл хэм хэмжээ, ёс заншил болжээ. Авилгатай тэмцэхгүйгээр бид нэг ч алхам урагшилж чадахгүй бөгөөд энэ бол бидний нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал мөн. Авилгатай тэмцэнэ гэдэг бол авилгачдыг төрөөс зайлуулна гэсэн хэрэг юм. Чингэхдээ гол гол томчуудаас эхлэх нь зүйн хэрэг.
5.Төрийн удирдлага, санхүүжилтийн зарчим, арга барилыг өөрчлөх. Онолын хувьд ч, практикийн хувьд ч төр нь иргэддээ 800 гаруй төрлийн үйлчилгээ үзүүлэх ёстой. Энэ нь хэвлийд буй хүүхдийг эмч хяналтад авахаас эхлээд тодорхой хүн нас эцэслэхэд газар, тэтгэмж олгох хүртэлх хүний амьдралын бүхий л үеийг хамардаг. Манай төр болон төрийн байгууллагууд эсвэл ийм үйлчилгээ үзүүлэхгүй, эсвэл авилгал авч, эсвэл ихээхэн хүнд суртал чирэгдэл болж байж үзүүлдэг жирийн явдал болжээ. Энэ байдал нь төрд итгэх олон түмний итгэлийг үлэмж алдруулж байна. Нийгмийн хамгаалал, нийгмийн халамж гээч зүйлийг монголын төр ор тас мартсан. Ингэснээрээ манай төр ард түмний эсрэг хүч, үндэсний дайснууд болон хувирч байна.
Хуулиа өөрөө эхлэн зөрчдөг албан хаагчидтай байхад төрийн ажил олигтой байх ямар ч учиргүй. Түүнчлэн манай бүх шатны төрийн байгууллагын ажлын арга барил үлэмж хоцрогдоод байна. Иргэддээ хүнд суртал гаргах, хөшүүн хойрго хандах, авилга авах, чирэгдүүлэх, дураараа аашлах зэрэг есөн шидийн арчаагүй арга барил манайд ноёрхож байна. Энэхүү арга барил нь феодалын болон социализмын үеийнхээс ч долоон дор байна. Иймээс төрийн удирдлага, санхүүжилт болон ажлын арга барилыг өөрчлөн шинэчлэх талаар багц арга хэмжээ авах ёстой.
6. Иргэний нийгмийг хөгжүүлэхэд дөхөм үзүүлэх. Бид Yндсэн Хуулиндаа заасан хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм цогцлуулах үүргээ умартсан гэхэд хилсдэхгүй. Иргэний нийгмийг дээрээс заавар тушаалаар байгуулж болохгүй нь ойлгомжтой. Гэхдээ манай орны түүхэн онцлог болон менталитетын голлох шинжийг харгалзан Монголын төр иргэний нийгмийг шууд байгуулах зорилт тавьдаггүй юмаа гэхэд түүнийг хөгжүүлэх, дэмжих, дөхөм үзүүлэх, тэтгэх талаар байнгын цогц арга хэмжээ авах ёстой. Гэхдээ эрх баригчидтай байнга, далдуур хуйвалдаж, иргэдийн нэрийг барьж бизнес хийгээд сурчихсан иргэний нийгмийн хуурамч байгууллагуудыг татан буулгаж, тэдгээрийн олон нүүрт, улиг болсон зүтгэлтнүүдийг зайлуулах ёстой.
7. Нийгмийн хамгааллын бодлого. Баян ядуугийн ялгарал ихсэж, олонхи нь мал шиг, цөөнх нь хэт тансаг амьдарч байна. Нийгмийн баялгийн хуваарилалт дэндүү шударга биш байна. Ядуу болон эмзэг бүлэгт хаягласан мөнгө, хөрөнгийг баячууд замаас нь шууд хулгайлж байна. Нийгмийн баялгаас төр болон төрийн албан тушаалтнууд хулгай хийхийг шууд таслан зогсоох нь манай үндэстний амин зорилт мөн.
Манай төр бүх төрлийн нийгмийн баялаг, гадаадын зээл тусламжаар арилжаа хийдэг бизнесийн байгууллага мөн. Чухам ийм болохоор нь төрд ажиллах гэж үхэн хатан зүтгэдэг болой.
Монголоос дүрвэсэн их нүүдэл (миграци) болж байна. Гадаадад гарч ажиллах нь монголчуудын амь зогоох нэгэн гол арга болж байна. Ийм маягаар удаан явбал Монголд монгол хүн үлдэхгүй байх. Энэ нь монголын төр задралд орсныг харуулах тод үзүүлэлт мөн. Иймээс бид нийгмийн баялгийг шударгаар хуваарилж, нийгмийн хамгааллын бодлогыг тууштай хэрэгжүүлэх ёстой.
Нийгмийн хамгаалал гэдэг бол баялгийг иргэн бүхэнд хувь тэнцүүлэн тараахаас тэс өөр зүйл юм. Энэ бол аль ч нийгэмд байдаг хөгжлийн шаардлага мөн. Аливаа ажил үйлсэд эхлээд сэтгэл, хүсэл зориг хэрэгтэй байдаг. Одоо ийм хүн, нам, хүчин алга болоод удаж байна. Монголын олон нийт үүнийг хангалттай ухамсарлаж, ойлгосон нь бүх төрлийн судалгаагаар харагдаж байна.
Дурдсан асуудлуудыг цогцоор шийдвэрлэе гэвэл Үндсэн Хуулийн өөрчлөлтийг гарцаагүй хийнэ гэсэн хэрэг болно. Үүнийг эвтэйхэн хийчих өргөн боломж байгаа.
х х х
Монголд гэнэн ардчиллын үе дуусч, бодит ардчиллын цоо шинэ үе эхэлж байна.
Эх орон, үндэстнийхээ төлөө бодит ажил хийдэг төр бидэнд хэрэгтэй байна. Асар удахгүй энэ төр засгийн харалган үйлдлийн улмаас улс төр , эдийн засгийн задрал замбараагүйдлийн шатандаа орж, монголчуудын амьдрал үлэмж хүндрэх нь дэндүү ойлгомжтой байгаа. Бидэнд үүнээс илүү доош уруудах эрх байхгүй.
Шинэ ухаарлаар тэтгэсэн шинэ зорилтыг хэрэгжүүлэх арга зам зөндөө буй. Энэ бол нүүрлэн ирсэн бодит байдал, жам ёсны хандлага юм.
Албан тушаалын тулалдаан, хэнээрхэл, баяжиж хөлжих дон, шунал, хуйвалдан бүлгэрхэх зуршил, дадал зэргээсээ шалтгаалан манай дээдсийн оюуны сүв, билгийн мэлмий бараг хаагдаж байгаа хэдий ч гарц байгаа гэдгийг сануулж байна.
Нийгмийн системийнхээ янз бүрийн бүрдэл, хэсгүүд, тэдгээрийн шатлалуудын шүтэн барилдлагааг хангаж, тогтворжуулах, үндэстнээ хөгжүүлэх үр дүнтэй хувилбаруудыг би гарц хэмээн нэрлэж байна.
Хэрэв эрх баригчид гарц хайх, сэтгэн бодож, үйлдэх хэрэггүй гэж үзэх ахул ард түмнээ арчаагүй мухардлын золиос болгохгүйн төлөө бодит алхам, тодорхой үйлдэл хийх нь Та бидний эрх бөгөөд үүрэг болно.
Энэ бол цоо шинэ дүгнэлт биш, шинэ санаа бол огт биш, мөн энд санаанаасаа зохиосон зүйл ганц ч байхгүй. Энэ бол монголын ард түмний түгээмэл ярьдаг сэдэв болон манай олон ухаантан, сэтгэгчдийн бодол санааг нэгтгэн тусгасан, шинжлэх ухааны системт судалгаа шинжилгээний дүгнэлт болно.
Өргөн олон Монголчууддаа толилуулж буй энэхүү дүгнэлтийг хотол олноороо шүүн хэлэлцэж, бодол үйлдэлдээ тусгана гэдэгт найдахын хамтад боломжит бүхий л хэлбэрээр түгээхийг хичээнгүйлэн хүсч байна.

Судлаач Д. Ганхуяг.
2010 оны 1 дүгээр сарын 01.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

40 Responses to YYНИЙГ ОДОО ХИЙ, ЭСВЭЛ…

  1. Tseegii says:

    Tand uuheer byarlalaa. yaj shiideh be. yamar garts bna be. demjine shuu.

  2. Anonymous says:

    таны нийтлэлүүдийг байнга уншдаг. Үнэхээр энэ улс төр ёстой хэцүүдлээ. бачимдаж байна.

  3. уншигч says:

    Сайн байна уу
    Таны энэ нийтлэлд … Хэрэв эрх баригчид гарц хайх, сэтгэн бодож, үйлдэх хэрэггүй гэж үзэх ахул ард түмнээ арчаагүй мухардлын золиос болгохгүйн төлөө бодит алхам, тодорхой үйлдэл хийх нь Та бидний эрх бөгөөд үүрэг болно… гэжээ.
    Би хувь хүнийхээ хувьд эрх баригчдыг (эрх баригчид ч гэж дээ миний сонгосон хүмүүс) юу ч хийхгүй гэж бодож байна. Учир нь тэд боломжтой цаг үед юу ч хийгээгүй, одоо бол бүлэглэлүүдийн хоорондын элдэв тэмцэлдээ автаад юун ард түмэнтэй манатай байхаа.
    Бас таны дээрхи өгүүлбэрийг иргэн миний үүрэг гэсэн утгаар нь хүлээж авч байна. /Мөн энэхүү өгүүллийг боломжит хэлбэрээр нь тараахыг/
    Асуулт байна: Манай оронд үүссэн засаж, залруулахыг өөрөө шаардаж байгаа энэхүү нөхцөл байдлыг ганц удаа засаад цаашдаа хэвийн гольдролоороо явах ганц боломж нь иргэдийн хяналт мөн үү, хэрвээ мөн бол иргэд шаардагдах хэмжээнд өөрсдөө боловсорсон уу бол уу, ер нь ямар аргаар бид дахин ийм байдалд орохгүй байх дархлаатай болдог вэ?

  4. Perfect says:

    Сайн байна уу?
    Шинэ оны мэнд хүргэе!
    Одоогийн Монголын нийгэм задарч туйлдсэн байдлыг хэрхэн засаж залруулах арга нь миний бодлоор үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар Ерөнхийлөгчийн засаглалтай болох, дээд шүүхийг ард түмнээс шууд сонгох, одоогийн намууд болон ТББ татах буулгах, нэр бүхий этгээдүүдийг дахин улс төр, нийгмийн харилцаад идэвхитэй оролцохыг хязгаарлах, эрүүгийнхэн (авилгагч нар энэ ангилалд орно) болон нинжа нартай нэгдсэн хатуу бодлого явуулах дахин хүмүүжүүлэх лагер ч байж болох.
    Зорилгогүй туйлдсан Иргэдээ зорилготой, ирээдүйдээ итгэх итгэл бий болохын тулд нийгэм даяараа алсыг харсан уриа зорилготой болох.
    Үндэсний үзэл, монголоороо бахархах үзлийг дэлгэрүүлэх, монгол бичгээ сэргээн хэрэглэх зэрэг болно.
    Гэвч хэрхэн хэнтэй нийлж эхлүүлэхээ мэдэхгүй юм.
    Таны бодлоор хэрхэх хэрэгтэй вэ?

  5. Enko says:

    Negiig boduulsan niitlel boljee. Bodohoos gadna oroldoh husel torloo. Herhen tus dem boloh ve?

  6. gankhuyag says:

    Дээр бичсэн хүмүүст хамаатуулалгүйгүйгээр нэг зүйл хэлье гэж бодлоо. Би олон жил олон хүний “интернет” болон “утсан” зөвлөгөө, сургамж, “онол”, шүүмжлэлийг авсаар байгаад үнэндээ залхаж байна. Эрх баригчдыг биш, намайг “хүмүүжүүлэх” гэж дайраад хэнд ч, ямар ч ашиггүй. Таны хүүхдийн 10 мянгыг хаслаа, шинэ гэр бүлийн хагас сая болон бусад бүх амлалтаасаа буцлаа. Одоо бидэнд амласан 1,5 сая биш, ердөө л 120 мянган төгрөгийг зөвхөн заримд нь Цагаан сарын өмнө хэд хуваан олгоно гэж байна. Тэрийг чинь энэ баячууд “иргэн” учраас бас л Та бидэнтэй адилхан авна л даа Үүнийг би л хувьдаа доромжлол гэж үзнэ. Энийг “сайхан” гэж байгаа бол надад илүү ярих зүйл огт байхгүй. Одоо Та бидэнд сэтгэх, үйлдэх, хамгийн гол нь өөрөөсөө эхлэх л үлдсэн байх.

  7. 1.618 says:

    hmm, ter nerii ni helj bolohgui undur bolovsroltoi erhem gdg ni hen yum bol doo, nuutslah tusam ulam sonirhol ihseed bhiin, uzel bodloo helehees aij amidrah gdg bas l hetsuu ch yumaa daa

  8. gankhuyag says:

    Өөрөө нэрээ нуучихаад бусдыг нэрээ ил гарга гэж шаардахыг монголоор илүү зан гэдэг юм. Тэр хүнийг ажлаа саадгүй, тайван хийг гэж бодоод нэрийг нь хэлэхгүй байхаар би өөрөө мэдээд шийдсэн юм. Бидний үзэл бодол энд ил тод байна. Харин Танд юу байгаам ?!

  9. dorj says:

    ganhuayg yag u khelekh geed baigiig oilgokhgui bn
    urd n ikh l oilgomjtoi bichdeg khun umsan.
    iim erinkhii um khend kheregtei um ve,
    shine onii mend amjilt khysei

  10. gankhuyag says:

    Үүнээс илүү ойлгомжтой зүйл огт байхгүй. Харин удахгүй эдийн засгийн байдал хүндрэнэ. Энэ бол гарцаагүй !!! Тун удахгүй наад 120 мянга чинь ганц ширхэг талхны мөнгө л болно. Тэгээд амлалтаасаа сурсан зангаараа буцах үед Та талх ч үгүй хоцроно. Та үүнийг ходоодоороо мэдэхийн үед “ерөнхий” гээд байгаа юм чинь дэндүү тодорхой болно доо. Би үүнийг л Танд урьдчилан сануулж байна.

  11. Tsooj says:

    Tord baigaa tsoohon hedhen hun 20 jil idlee! Anhandaa nuugaad, icheed gaigui l baidag baisan. Odoo buur zambaraagaa aldaj baina.

  12. Энээ says:

    Монгол улсын олонх иргэд аль нэг намын гишүүн биш хирнээ энэ намуудын тоглоомын талбар болж байгаа нь үнэн шүү. Нам бус олонх сэхээтнүүд, эрдэмтэд, монголоо гэсэн иргэдийн санаа бодол огт сонсогдохгүй байна. Бид энэ бүх дампуурлыг зүгээр хараад суух хэрэггүй гэдэгтэй санал нэг байна. Түрүү түрүүчийн иргэний хөдөлгөөнүүд шиг хөдөлгөөн биш өндөр түвшний шинэ хувьсгал хийх хэрэгтэй байна. Утаан дотор амьдарч, хог түүж, олон улсаас мөнгө гуйж өрөнд,барьцаанд орж, өвчинд нэрвэгдэж, залуус нь зугаа цэнгэлд мансуурч , оюуны хоосролд орж байна … 21-р зуунд Чингисийн монголчууд бид ингэж ядуу амьдрахаа больёоо,таминь ээ…бид чинь 20 биш 2-хон сая .. Энэ нийтлэлийг дэмжиж түгээх нь хамгийн түрүүнд хийх зүйл гэж бодлоо.
    Танд шинэ оны мэнд хүргэж амжилт хүсье.

  13. itgelt says:

    nad hulgaich uud chini odoo byr davraad nam damjsan syljeetei boljee niigmiig udirdan temtseh udirdagch baij chadah zorig potentsialtai hyn l hyn heregtei baina daa

  14. bandigai says:

    Нам дээр суурилсан төрийн тогтолцоог халаад оронд нь өрх гэр, хамаатан садан дээр суурилсан төрийн тогтолцоотой байвал ямар вэ

  15. Narantuya says:

    танд шинэ оны мэнд хүргэе! Таны гаргасан санал санаачлагыг дэмжиж байна. Яаж туслах вэ?
    Та энэ бүхнийгээ телевизээр гаргаж болохгүй юу? Яг юу хийх ёстой вэ? Юунаас эхлэх вэ?

  16. sonirhogch says:

    alban tushaal hudaldaalhiig l yunii turuund zogsoomoor baina. ulsiin alband hahuuli byalduuchilalaar ochison hun ta bidnii tuluu neg huruugaach hudluguhgui. alban tushaaltan hiisen ajilaa irgeded medeeleh yostoi tednii tsaling jiriin irged bid l tulj baigaa shuu dee. tiim uchiraas 2 namiig shahaj gehuu dee bid bugd bodloo niiluulj zutgej baigaad tom bolon jijig dargantsaruud hiisen ajilaa niited iltgej baih systemiin uurchilult hiih heregtei gej bodoj bna. Bas ter iltgel unen zuv gedgiig tuhain baiguullagiin ajilchidad asuulga yavuulj shalgadag ulsaas hamaaralgui tusgai baiguullaga baih heregtei. Internet hugjsun unuu ued yu hiisen yu hiigeeguigee bidend medeeleh bol aihtar hurungu mungu zartsuulsan hiihed hetsuu asuudal bish gej bodoj baina. Tegej chadsan ued alban suudald luivarchin bish eruul uhaantai yum hiih bodoltoi hun ochidog bolno. Ter ued alban tushaaliig huviin zorilogtoo urvuulan ashiglah, hamaatnaa tatah, ulsiin hurungu mungu shamshigduulah, songuuli luivardah geed ene buh buruugaaraa ergesen horvoo zuv zam ruugaa orj magadgui. Etsiin etsest ta bid ch gesen deer baigaa hediig hardaad buhimdaad suuh shaardlaggui bolj ene yaduu zudruu amidraliin shaltgaaniig ulsaas haih bish uursduu meriih yostoi gej uhaarah baih.

  17. Уянга says:

    Тийм ээ, тамтагаа алдсан энэ нэг гэрээ нэг сайн цэвэрлэж, юмсыг байх ёстой байранд нь байрлуулан цэгцлэх цаг болсон. Тиймээс Таны хэлсэнчлэн сайтын нэрийг дурьдаад Твитерийн хэрэглэгчдэд цацав.

  18. gankhuyag says:

    Баярлалаа. Та бүхэнд.

  19. Chimgee says:

    Ganhuyag ahaa, Baabar guai her boditoi bichdeg yum boloo. Ta nadaa hariulaad ogooch guij baina

  20. Ganbayar, Eagle TV says:

    Эрхэм Чимгээ! БОДИТОЙ гэдэг тодотголыг чи ямар утгаар хэлээд байна аа?

  21. Dashrentsen says:

    Сайна уу хө. Гайгүй сайн болжээ. Өөр юу нухаад байна. наад өгүүллийг чинь хоёр ч уншлаа. Фиодалын төр, улс төрийн казино зэрэг хэллэгээр цааш нь үргэлжлүүлэх хэрэгтэй юм шигээ.нэг уулзмаар байна. Хуучин соц орны ком намуудын хөрөнгийн хэмжээ, Хитларын үндэсний социолист намын хөрөнгөтэй холбогдолтой судалгаа байвал новшоо ухаад олж байгаарай. Өдрийн сонины нэг шинэ сайт гарсан байна. Наадахаа тэнд тавьчих. Цаашаа хэрүүл болоод явж л байг

  22. Anonymous says:

    miiga_17@yahoo.com ene bol odriin soninii site d medee ogoh hayg

  23. Irgen says:

    Bi odoo bga ene turiin togtoltsoo system, arga bariliig undeseer ni uurchilmuur sanagddag. Shudarga bus zuil denduu ikh bna sh dee. Jishee ni 14 terbum tugrug idcheheed 4 n jil shorond suugaad garch bna. Baigaliin bayalgaa ugchihuud deerees ni bonusand ni usaa ugch bna. Ene arai dendej bna. Shudarga bus zuil mongold bur gazar avchee. Bid uunii esreg hucheer temtseh heregtei l gej bodoj bna.

  24. boldoo says:

    Tanii henddeg sedev mash zev ch eniig zasah heg engersen bolov uu.Yagaad gevel yaduu setgelgeetei ard tymen gedeg menhiin yaduu baidag bololtoi um

  25. Энхээ says:

    урд талд нь 1300 хүнтэй дэлхийд 2-т орж байгаа улс байдаг,хойд талд нь 300 хүчирхэг улс байдаг,гэтэл энэ хоёр айлын дунд Монгол гэдэг 2 хагас/ 3 хүрэхгүй/ хүнтэй 40 малтай,газар доороо ийм их баялагтай атлаа байнгын хэрүүлтэй ийм ядуу амьдралтай арчаагүй айл байх юм.Би танд ойлгомжтой байлгахын тулд улсаа хоёр хөрштэйгөө зүйрлэн бичлээ.Ингэж арчаагүй амьдарч байх ёстой ард түмэн юм уу бид чинь

  26. Анхаа says:

    Оюуны хоцрогдолтой ард түмэнд бол ямар ч баялагтай байлаа гээд ядуу л байна л даа:Миний бодоход Монголд цөөхөн хүн ухаантай байж тэд л улсаа авч явсан,харин бусад нь унагасан юмдаг.Монгол нутгаас төрсөн ухаантнууд бол:Чингис хаан,түүний хүү Өгөөдөй хаан,Мөнх хаан,ач Батхаан,гаднын ч гэсэн Монголын төлөө зүтгэсэн 8 дугаар Богд, Оросод амьдралаараа тоглуулсан ч гэсэн улс орныхоо тусгаар тогтнолыг баталгуужуулахын төлөө ил далд аргаар тэмцсэн Цэдэнбал дарга ийм л хэдхэн 6 хүн л төрсөн байдаг юм даа. Бусад нь яахав дээ тэр их хүмүүсийн инерцээр хүчээр хөдөлж байсан хүмүүс шүү дээ.Энэ 6 хүний тэмцэл зүтгэл дээр л Монгол улс маань тогтсон гэхлээр агуу хүн цөөтөй үндэстэн юм даа.Одоо бол ер нь улс гэж яахын тулд байх ёстойг төсөөлдөг удирдагч бий үгүйг сүүлийн 20 жилд л лав олж харсангүй.Харин улсаа өндийлгөж хөгжүүлэх бус иддэг,мөлжиж болдог гэсэн ойлголттой тийм давхарга бий болжээ.

  27. gankhuyag says:

    Уг нь “баян” сэтгэлгээтэй ард түмний дунд жаргах ёстой атлаа “ядуу” сэтгэлгээтэй Монголд төөрч төрчихөөд үндэстнээ харааж яваа олон сэхээтнийг би сайн мэднэ. Харин энийг бол хуулбар сэтгэлгээ, гутранги үзэл гэдэг юм. Би ч гэсэн монголчуудынхаа залхуу, мэдэмхий, хэт аминч, бүдүүлэг зэрэг адгийн менталитетэд үнэн голоосоо дургүй. Гэхдээ нэгэнт ингээд төрчихсөн юм чинь энэ “навсайсан” ард түмнийхээ төлөө зүтгэнэ дээ.
    Бидэнтэй бидэнгүй наад төр чинь өөрөө нурж байна. Нэг их удахгүй дээ. Энэ төр огт болохгүй байгааг гагцхүү Та бид мэдээд эрх баригчид “юу ч мэдэхгүй” байгаа юм биш шүү дээ. Тэд үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа атлаа албаар арчаагүй байлгах сонирхолтой байгаа. Төр нурахдаа ямар аймшигтай байдгийг Та бүхэн төсөөлөх байх. Иймээс би нийгэм, үндэстэндээ хор уршиг багатай шийдвэрлэх арга зам, гарц хайж байгаа царай нь энэ л дээ. Оюун ухаан, сэтгэл зүрхээ дайчилбал уг нь гайгүй ш дээ…

  28. Уянга says:

    Хууль зүйн үндэсний хүрээлэнд энэ сарын 11-нд 14 цагаас “Бодит байдал ба ид шид” сэдвээр чөлөөт хэлэлцүүлэгийг гишүүн Тэмүүжин зохион байгуулах юм байна. Оролцох хүсэлтэй хүн бүрт нээлттэй гэсэн. Энэ мэт арга хэмжээгээр залуусын нийгмийн орорлцоог идэвхжүүлж, угжирсан гаж менталитетыг халах зөв алхам байж болох юм. Судлаач та энэ хэлэлцүүлэгт оролцож бодол санаагаа нэмэрлэвэл мэдэмхий олны сэтгэхүйг зөв чигт түрэх болно гэж найдаж байна. Та уг хэлэлцүүлэгт оролцох боломжтой юу?

  29. ганхүү says:

    Сайн байна уу. Сайхан өвөлжиж байна уу. Танд шинэ оны мэнд хүргэе. Мөхөс бээр таны нийтлэл, бүтээлийг шимтэн уншсаар өдий боловч мэдсэн, харсан, дуулсан нь ядмаг тул комээнт гээчийг үлдээхээс ичэж зовохын санаа байдаг байсан бөгөөд энэ удаа бичихээс өөр арга байсангүй ээ.Монгол төр болохгүй байна гэдгийг дээдийн эрдэмтэнээсээ эхлээд мэдлэгээр хомс би хүртэл мэдэрч байнаа. Төрийн шийдвэр, үр дүн нь гэрийн минь тогоотой хоолонд нөлөөлсөөр уджээ. Төрийн төлөө оготно бооно гэдэгчлэн үг хэн тоож нохойг хэн саахав гэсээр байтал өөрийгөө биш хүүхдүүдээ бодоод дуугармаар санагдаад байдаг болжээ. Ойлгосноор ОДОО ХИЙ нь … ЭСВЭЛ гэсэн олон санааг агуулаад байнаа. Тиймд одоо хиймээр байна.
    Таны ворд прээс хаягийг яахуу мэсэнжирийхээ бүх листнийхэд мөн өөрийн хүн зочилдоггүй блогтоо эх сурвалжийг нь тодотгон оруулаваа. Одоо хийхээс айх юмгүй цаг нь иржээ.

  30. Bold says:

    “Энэ” ард түмэн ухаантай юу. Тэд “ТЭДНИЙГ” томчууд гээд “хоймортоо” залжээ. Тэд шударга ёсыг бус “ТЭД”-ний нэг л болохыг хүсдэг. Тэд өөрсдийг нь “шавар”-аас татаж гаргах гэсэн “сайхан сэтгэлтэн”-ий сэтгэл рүү зүгээр л ус цацдаг. Дахиад асууя. “Энэ” ард түмэн ухаантай юу. “ТЭД” л лав миний ард түмэн ухаантай л гэдэг юм байна лээ.

  31. gankhuyag says:

    Ер нь ингэхэд хүний “ухаантай” эсэхийг яаж, юугаар хэмжих ёстой юм. Боловсрол уу, соёл уу, мэдлэг үү, ажиллах чадвар уу, сэтгэлгээ юу ? Жишээлбэл, фашизмыг төрүүлсэн германуудыг ухаантай юу, үгүй юу гэвэл Та юу гэхэв ?! Таны энэ нэр томъёо чинь энгийн ухамсрын огт тодорхойгүй ойлголт байна. За яршиг, өөр дээрээ жишээ авахад би л лав олон удаа тэнэгтдэг, мөн олонхи тохиолдолд “ухаантай” байдаг. Энд би ард түмний ухаантай, ухаангүйг шүүн тунгаах гээгүй, нийгмээ засаж сайжруулах асуудал ярьж байна. Эдгээр чинь огт өөр асуудлууд шүү дээ. Та заавал хариу нэхээд байгаа юм бол Монголын ард түмний зарим нь “ухаантай”, зарим нь “шал тэнэг” гэж би хариулах байна даа. Гэхдээ аль аль нь “ухаангүй” эрх баригчдад хууртахаа больсон нь олон судалгаагаагаар харагдаж байгаа шүү.

  32. хөгжлийн цогц загвар says:

    тулхтай хөгжлийн үзэл баримтлал гэхүү номлол гэхүү нэг тийм ойлголт байна:

    open-sustainability.com гэсэн сайтын Sustainability Governance Framework гэсэн линкээр орвол тулхтай (тогтвортой) хөгжлийн үлгэрчилсэн ерөнхий загвар гэмээр зүйл нийтэлсэн байхыг харж болно.

    http://open-sustainability.com/wiki/Sustainability_Governance_Framework

  33. gankhuyag says:

    Танд баярлалаа. Гэхдээ би сopy, paste хийсэн ямар ч зүйлийг блогтоо тавихгүй. Хүн өөрөө хөдөлмөрлөж,өөрийнхөө оюун ухааныг зарцуулсан материал бол хамаа алга. Наадах чинь манай эдийн засагчдын аль дивангалавт хуулбарласан браимтлал бөгөөд өөрсдөө ч тэрнийгээ ойлгодоггүй юм билээ дэг. Би тэднийг нэр нэрээр нь, бас хэрэгжүүлээд сөнөөсөн төслийн тоо, мөнгөний хэмжээг нь ч сайн мэднэ. Тэгээд өөрсдөө загвар, модель, матриц, концепци, номлолоо гаргаж ирээд энэ сөнөчихсөн эдийн засгаа сэргээх чинь яасан юм. Надад манай эдийн засагчдаас сураад байх юу ч байхгүй. Учир нь миний өөр нэг мэргэжил эдийн засагч, гэхдээ тийм ч муу байгаагүй…

  34. Отгонбат says:

    Эдийн засгийн хөгжлийн судалгааны үүднээс энэхүү саналыг оруулж байна.

    Танд шинэ жилийн хишиг их байхыг хүсье.

    Төрийг судалгааны төвд тавьж судалсан нь 21р зууны эхэн үеийн Монгол улсын өмнө тулгарч буй том асуудлуудад нийт Монгол хүмүүсийн анхаарлыг татаж чадсан байна гэж бодож байна. Судалгааны үр дүн нь тэдгээр асуудлуудын зангилаа холбоог гарган харуулж, асуудлын эх үүсвэрээс нь авахуулаад маш сайн логиктой дараалуулан тавьж өгсөн нь еранхийдөө нийт нийгмийн судлаачдын судалгааны ажлын суурь зарчим болж өгөхөөр байна гэж дүгнэж байна.

    Өнөөдөр Монгол улсын иргэн болон бусад улсын иргэн Монгол хүний бахархал бол яах аргагүй Чингис хаан болон түүний бүтээн байгуулсан Их Монгол Улс/Монголын Эзэнт Гүрэн/ гэж бодож байна. Энэхүү бахархалд тулгуурласан амьдралд хандах үзэл болон зарчим нь өнөөгийн глобалчлагдсан нийгмийн харилцаанд болон түүнээс урган гарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд хэрхэн оролцох вэ гэдэг асуултад хариулж чадахгүй байна.

    Нийт нийгмийн идэвхитэй гишүүдийн дунд Монголын улсын хөгжилийн чиг хандлага болох, нийтлэг зарчмыг гаргаж, түүндээр үндэслэсэн хөгжлийн судалгаануудыг хийж эхлэх нь гарц байж болох уу. Дээрхи судалгааны үр дүнг цаашид нягтлан харвал:

    1.Yндэсний хөгжлийн үзэл.
    2. Улс төрийн нам.
    3. Сонгууль.
    4.Авилгалтай тэмцэх.
    5.Төрийн удирдлага, санхүүжилтийн зарчим, арга барилыг өөрчлөх.
    6. Иргэний нийгмийг хөгжүүлэхэд дөхөм үзүүлэх.
    7. Нийгмийн хамгааллын бодлого.

    Улсын хөгжлийг хэмжихдээ тухайн улсын иргэдийн амьдралын түвшинг авч үзэх нь өнөөдөр дэлхий нийтийн жишиг болжээ. Үүнээс дурьдвал ДНБ ба нэг хүнд ногдох ДНБ, хүний хөгжлийн индекс, жини үзүүлэлт гэх мэт. Эдгээрийг ерөнхийд нь харах юм бол аливаа улсын нэгж хугацаанд хэр их баялагийг бүтээн, хэрхэн хуваарилж байгаагаар нь тодорхойлж авч үзэж байгаа ба үүнээс нь хамаарч тухайн улсын хөгжил хамаарч байна гэж үзэж байна.

    Дэлхийн ихэнхи оронд хүлээн зөвшөөрөгдсөн эдийн засагчдын судалгаанаас харахад эдийн засгийн хөгжил болон өсөлтөд нөлөөлж буй гол үзүүлэлтээр мэдлэг ба технологийг авч үзэж байна. Зөвхөн эдийн засгийн ухаанд ч бус, олон нийтийн хэвлэл мэдээлэлд мэдлэгийн эдийн засгийн тухай болон түүний хүчин зүйлсийн тухай гарч байгаа. Мэдлэгийн эдийн засгийн судалгаанд үндэслэн, төрийн тогтлолцоо болон нийгмийн гишүүдийн харилцааг авч үзэх нь дээр дурьдсан нийтлэг зарчимыг бий болгоход суурь болох болов уу.

    Мэдлэг. Мэдлэгийг аль эртнээс судалсаар ирсэн бөгөөд маш олон төрлийн тодорхойлолтууд гарч ирсэн үүнийг ойлгоход хэцүү болгож өгсөн байна. Энэ өргөн ойлголтыг ерөнхийд нь боловсрол /education/ гэдгээр ихэнхи судалгаанд хэрэглэсэн байдаг.

    Технологи. Мөн өргөн ойлголт бөгөөд нарийвчлан ангилбал биет болон биет бус технологи гэсэн тодорхойлолтыг ЮНЕСКО-ын тайлан болон Mokyr зэрэг судлаачид хийсэн байдаг. Энгийнээр хэлбэл технологи нь зөвхөн техник биш бөгөөд зохион байгуулалт гэдэг талаас нь бас авч үзэх нь нэн чухал юм. Биет бус технологи /disemboddied technology/ буюу зохион байгуулалт /organization/ нь эдийн засгийн хөгжил ба өсөлтөд нөлөөлсөн судалгааг олон эрдэмтэд хийсэн байдаг. Жишээлбэл дэлхийн 2р дайн сүйрсэн эдийн засагтай Япон 1950 оноос хойш гадны техникийг оруулж ирэн, шинээр зохион байгуулалтыг бий болгосон нь эдийн засгийн судалгааны нэгээхэн том үр дүн байдаг. Жишээлбэл JustinTime, Quality Control гэх мэт.

    Үргэлжлэл …

  35. Отгонбат says:

    Хөгжил хүргэх шийдэл юу байж болох вэ. /Комментийн үүднээс бичихэд үгийн сонголт хийх хэцүү юм/

    1. Улсын хөгжлийн үзэл. Монгол улсын алсын харааг Энх тайванч Орон /Peaceful Country/ гэж тодорхойлж болж болох юм.

    2. Улс төрийн нам. Парламентын засаглалтай Монгол улсын төрийн тогтлолцоонд улс төрийн намын хөгжил шууд нөлөөлж байгаа нь бидний нүдэнд ил байна даа. Төрийн байгууллагуудын уялдаа холбоо болон төрийн үйлчилгээг хөгжүүлэхийн тулд хамгийн түрүүнд улс төрийн намын хөгжил нэн чухал асуудалв. Ялангуяа ардчлалыг шинээр байгуулж байгаа манай улсын хувьд улс төрийн намыг улс төрийн сонирхолтой бүлэг хүмүүсийн цугларал бус, нийгмийн шинжлэх ухааны судалгааны институци болгон, мөн түүнчлэн улс төрийн намын өрсөлдөөнийг нарийн зохион удирдан, нийгэм, эдийн засгийн бодлогын судалгааны өрсөлдөөн болгох хувирган хөгжүүлэх нь шийдэх ёстой нэн тэргүүний асуудал байна.

    Улс төрийн намыг хөгжүүлэхэд ардчлал хөгжсөн орны улс төрийн намын технологийг судлан, үр дүнтэй зүйлсийг нэвтрүүлэх хэрэгтэй болов уу.

  36. Отгонбат says:

    Хөгжилд хүргэх шийдэл юу байж болох вэ. /Комментийн үүднээс бичихэд үгийн сонголт хийх хэцүү юм/

    1. Улсын хөгжлийн үзэл. Монгол улсын алсын харааг Энх тайванч Орон /Peaceful Country/ гэж тодоройлон, түүн дээр үндэслэн төвийг сахисан гадаад бодлогыг хэрэгжүүлэн, хүчтэй эдийн засагтай улс орнуудыг өөрийн эдийн засагт байх оролцоог дэмжин, хүчний харилцааг тэнцвэрцүүлэх замаар явж болох юм.

    2. Улс төрийн нам. Парламентын засаглалтай Монгол улсын төрийн тогтлолцоонд улс төрийн намын хөгжил шууд нөлөөлж байгаа нь бидний нүдэнд ил байна даа. Төрийн байгууллагуудын уялдаа холбоо болон төрийн үйлчилгээг хөгжүүлэхийн тулд хамгийн түрүүнд улс төрийн намын хөгжил нэн чухал асуудалв. Ялангуяа ардчлалыг шинээр байгуулж байгаа манай улсын хувьд улс төрийн намыг улс төрийн сонирхолтой бүлэг хүмүүсийн цугларал бус, нийгмийн шинжлэх ухааны судалгааны институци болгон, мөн түүнчлэн улс төрийн намын өрсөлдөөнийг нарийн зохион удирдан, нийгэм, эдийн засгийн бодлогын судалгааны өрсөлдөөн болгон хувирган хөгжүүлэх нь шийдэх ёстой нэн тэргүүний асуудал байна.

    Улс төрийн намыг хөгжүүлэхэд ардчлал хөгжсөн орны улс төрийн намын технологийг судлан, үр дүнтэй зүйлсийг нэвтрүүлэх хэрэгтэй болов уу.

  37. Ard Auysh says:

    Ene niitlel bichsend bayarlalaa. Bi ch bas mulguugaas zugtaj yavna gej uuriiguu taivshruulj hunii gazar tsulugdun amidarch irsen hun. 10-aad jilee, zaluu nasnii todorhoi hesgee ardaa udeej baij, bid nar l uuriiguu, neg negnee uuduu tatahgui bol hen ch tatahgui ni dee gedgiig setgel zurhendee oilgood irlee. Nad shig gadnaas alt haij, gertee altaa uldeesen olon hun bii l dee, chonondoo honio hadgaluulaad, alsiig zoriv doo… Ene ursgal namjij, geriinhee altiig medreh, edleh tsag irj yavnaaa.

    Deer UHAANTAI ARD TUMEN gej heniig helehev gedegt uuriin amerikiin uhaant ailuudaas (bolovsrol, sanhuu, eruul mendiin asuudlaa zuvuur shiidej chadsan heden ger buluud, ovoo bayan hotuudad amidardag) ajiglasan zuilee bichie, Mongold ch gesen iim tengerleg ger buluud bii, manaih yag l gol dunduur ni davshij yavsan ail l daa.. eej mini jaahan mulguu hun baidag yum, zalhuu ch yumuu, tiim l neg amidrah chadal, ermelzel ni untarsan hun baisan baigaan odoo bodohod gadaad garaad uzchihsen tegeed mongoloo haritsuulaad gutraad guniad deep depression-geer uvchilsun hun baisan, muu aav mini zutgeseer zutgeseer alsad uurd yavsan daa.. Aav bol opportunist, chamgui sain gene, talenttai teruugeeree geree tejeesen, setgelee huursan hun baisan.

    Za ene ch yahav, mongold ch, amerikt ch uhaant arduud ni yamar zan chanartai baina ve geheer:
    1. Huuli durem, eos, juramiig deedeldeg, zahidag, zavharval temtsdeg, zugshruuldeg, buruud nud am ni aimaar hurts, haraagaad l dairj orood muu muuhaig ni heleed avdag humuus
    2. Uuriinhuu amidralaas, orchnoos, tatvariin mungu, niitiin hurungunuus, tsalinjuulj baigaa turiin albatuudaas yu husej baigaagaa mash sain meddeg
    3. Mungiig ali boloh zuv argaar, mash ih hudulmurluj baij tsugluulsan
    4. Olson hedeesee buyan uildehdee sain
    5. Olnoos hudulmurch huneer uuriiguu toiruulsan
    6. Gol ni mungu, bayalagiin une tseniig meddeg, terend shunah hemjeegeeree hudulmurluj chaddag, shudarga mungu hahuuliin mungiig anddaggui, hahuuliig ilchilj, uuruu ter oron zaind zuvuur mungu oloh zamaa zassan.
    7. Zugeer neg ch horom unguruuduggui, zugeer suuna gej er ni baihgui, tom jijig hugshin zaluugui bainga l neg zuil oroldoj, unshij, oeoj, hatgaj, setgej suuna.
    8. Ger buliin hair, neg negnee hairlah hairiig medersen.
    9. Chamin tansag amidral, tav tuhiig erhemledeg. Uuriiguu, ger bulee hezee ch garguund ni gargaj, muu muuhai yavuulahiig husdeggui, uuriin gesen bardam zantai ter hemjeegeeree hend ch doromjluulj, henii ch tenegreliig uurch, tevchij chaddaggui, muud tevcheer muutai, saind asar ih tevcheertei.
    10. Medeej tsever ariun baih, technology ashiglan amidralaa, ajlaa hunguvchluh chin huseltei.

    Eruusuu l sain saihan amidral gedgiig shudarga, tansag, eruul, bayan, hudulmurch, tsever ariun, auyulgui, nuhursug, erdemleg, erhemseg, humuunleg, zalhuuralgui, zarchimch, ovsgoot, doromjlolgui, ene tegsh, deerelhehgui, deerelhuulehgui buyantai, halamjtai amidral gej oilgoson bnaa, ene sain saihan uhaantai amidraad baigaa Mongol geltgui buh undestend iim humuus ih bna. Mongold ulam olnooroo baival, deereesee ulgerleed, dergedeesee shishee avaad yavval uul ni Mongol shig bayan, uudam, suga deeshleh chancetei oron alga doo. Hun am ch tsuuhun yum, zaaval neg negen deeree gishgij deeshleh shaardlagagui, zereg deeshlehed oron too ihtei iim l oron.

  38. hehe says:

    bi ene shinjleh uhaanii ugiig sonsohoo bolison gedeg yag unen, eniig l bid sain zasaad boloh butehguig mergediin(sudlaachid, shinjeechid, erdemtediin) ugnees oilgoj hiih heregtei, tegvel busad asuudluud ni ayandaa zasagdaad ireh bh gej boddog. Esvel zaluusiig iim medeeller sain hangaj bgaad garuud bas hezee negen odor ene namiin deer ni garna ter boltol ni sain tolgoig ni “ugaah” heregtei… tand bayarlaa amjilt husie! tand harah ontsog ch uul ni baina shu!eedee…

  39. Batbayar says:

    Sain baina uu? Ene bugdiig oilgohiin deedeer oilgoj baigaa ch yaj zovoor evlelden negdej uurchloh, edgeer sanal sanaachlagiig jinhene utgaar ni jinhen mongolch setgeleer duuren irgedeer demjuuleh asuudliig shiideh ni ehnii chuxal heseg. Tegeed udirdan chigluuleh tsQm hen baih geed olon asuudald sanal negdeh ni chuhal baina. Minii boddog neg chuhal asuudal bol mass ni baina asuudliig sain oilgoj baina tegeed bosood irlee gehed niigem udirdagch shaardaj ehlene end ugoh hariult baidaggui. Tiimees ter udirdagch buyu tolgoid ni zogsoh hun hen be? gedegiig ehelj todorhoi bolgoh ni chuhal baih. Tiimees ter huniig bii bolgoh asuudal yamar be? N.Bagabandiig eh orniihoo toloo ami bie zolioslooch geed ard tumnii neriin unoos husvel yamar ve? Ter hun itgel togs shidvel ard tumen dagahgui gej uu. Ene zuvhon minii huviin asuult.

  40. Batbayar says:

    Ter hun namaasaa tatgalzah bolov uu?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: