Л.Н.Гумилев. Долдугаар хэсэг

ЭНД ЗЭРГЭЛДЭЭ ШИНЖЛЭХ УХААНЫ ӨГӨГДӨХҮҮНҮҮДТЭЙ ХАРЬЦУУЛАХ ЗАМААР УГСААТНЫ НИЙЛЭГЖИЛТИЙН ДУРДСАН ҮЗЭГДЛИЙГ ТАЙЛБАРЛАХ ОРОЛДЛОГО ХИЙНЭ. ЭНЭ ХЭСЭГ НЬ ТААМАГЛАЛТ ШИНЖТЭЙ БОЛОВЧ ӨМНӨХӨӨСӨӨ ЯЛГААТАЙ НЬ ДУРЫН ӨӨР ТАЙЛБАРЛАЛ ДЭЭР ХИЙСЭН УГСААТНЫ НИЙЛЭГЖИЛТИЙН ШИНЖ ЧАНАРЫН ДҮРСЛЭЛТЭЙ ҮЛ НИЙЦЭХ БОЛНО ГЭДГИЙГ ӨГҮҮЛНЭ.
XXVII. Систем дэх талбай
УГСААТНЫ НИЙЛЭГЖИЛТ
Угсаатны судлаачид хэл, биеийн шинж (арьс өнгө), аж ахуй эрхлэх арга, шашин, техникийн түвшин болон шинж чанар зэрэг харагдах үзүүлэлтээр ангилал хийх хүртэл хэт угсаатан болон угсаатны хооронд их зайтай мэт санагддаг. Гэвч бид системийн холбоонд нь анхаарлаа хандуулаад эхэлмэгц тэр нь алга болчихдог. Дүрслэх угсаатны судлалын байр суурийг хэт угсаатны системийн янз бүрийн элементүүдийн тогтвортой харилцааг судалдаг, түүний хөрш системүүдтэй харилцахыг тэмдэглэдэг угсаатны түүх эзэлдэг юм. Ингэхэд хийсвэр гэж болж байсан зүйл жинтэй бөгөөд үйлчилдэг нь харагддаг. Гэтэл бусад тивүүдээр тархсан “Эллиний соёл” (Македон болон Римийг оролцуулаад), “Мусульманы ертөнц”, “Европын соёл иргэншил” нэр томъёонууд, “Дундад Улс” (угсаатны хувьд маш их зүймэл орон-Хятад) буюу “Евроазийн нүүдлийн соёл” (монгол болон түрэг) зэрэг нь зүгээр л нэг үг бус, харин угсаатан судлаач-ажиглагч нарт бүтэн эрэмбээр дээгүүр байдаг нь харагддаг техникийн хувьд бэхжсэн, нийгмийн хувьд хэлбэржсэн угсаатны бүхэллэгийн нийлбэр цогцсыг тэмдэглэж буй хэрэг юм.
Бичиг үсэг үүсэхээс өмнөх эрин үеүдэд энэ эрэмбийн угсаатны бүхэллэг нэлээдгүй үүсч, хөгжлийн тэр л шатуудыг туулан, өөрийнхөө араас чулууны хэлтэрхийгээр хийсэн дурсгал, овоолсон хог, шавар суулганы хэлтэрхий зэргийг үлдээж, заримдаа хүрч боломгүй ширэнгэ ой буюу арал дээр “овог” болон үлдсэн байдаг.
Хэрэв ийм аваас техникийн туйлын нам түвшинтэй, соёл иргэншлийн “эртний” шатанд байгаа гэж тооцогддог олон зожиг угсаатнууд нь угсаатны нийлэгжилтийн анхны биш, харин сүүлчийн шат болно. Ийм жишээ нь Африкийн ширэнгэ ойн пигмей, Австралийн аборигенууд, Сибирийн палеоазийн угсаатнууд, Памирын галт газрынхан болон уулынхан зэрэг болно. 1. Рычков Ю. Г. Антропология и генетика изолированных популяций (Древние изоляты Памира). М., 1969; Алтухов Ю. П., Рычков. Ю. Г. Популяционные системы и их структурные компоненты: генетическая стабильность и изменчивость //Журнал общей биологии. 1970. Т. XXXI. № 5. С. 507-526.
Тэдний байгалийн нөхцөлд дасан зохицсон хэмжээ нь тэд хөдөлмөрийн багаж, зэвсгээ боловсронгуй болголгүйгээр биоценозын бүтцэд оршин байхыг нь дэмжиж чадахуйц тийм л хэмжээнд байдаг. Гэхдээ байгалтай болон угсаатны хүрээлэлтэй харьцах энэхүү систем нь хүн амын өсөлтийг хязгаарлахад хүргэдэг юм. Энэ нь Шинэ Гвинейд онцгой тод илэрдэг ба хүний нэрийн тоо хатуу хязгаартай учраас папуас залуу хөрш овгоосоо хүний толгой авчирч, түүнийхээ нэрийг мэдэж аваад хүүхэдтэй болох эрхтэй болох нь саяхан байжээ. Ийм маягаар папуасууд нутаглан буй бүс нутгийнхаа байгалийн нөөцтэй өөрийнхөө тэнцвэрийг тэтгэдэг байна. Энэ нь оргилох шинжийн тэгд ойрхон түвшин юм. Тэд бусад харилцааны хувьд хөдлөнги ард түмнээс дутдаггүй юм.
Үлдэц угсаатнууд нь өөртөө хүний тоо хэмжээнээс бусад амьд байгалийн элементүүдийн тодорхой тоо хэмжээ, техникийн хувьд зохион байгуулагдсан амьгүй бодис зэргийг багтаасан тогтвортой системийг ёс мэт бүрдүүлсэн байдаг. Энэ нь этноценозод (бидний дүрсэлсэн нарийн иж бүрдлийг ийн нэрлэж байна) хүмүүсийн зэрэгцээгээр гэршүүлсэн ямар нэг амьтан, таримал ургамал, өдөр тутмын хэрэглээний зүйл–юмсыг багтааж байдаг гэсэн хэрэг юм. Эскимосчуудыг нохой, зүү, дотоод шаталтын мотор тавьсан каяк хэмээх завьгүйгээр сэтгэшгүй юм. Тунгусууд буга, лайка нохой, арабууд тэмээ, индаинчууд эрдэнэшишийн түрүүгээр барьсан пуэбло хэмээх урц гэх мэттэй холбоотой байдаг. Этноценозыг бага зөрчсөн бол угсаатан гаждаг, хэрэв зөрчил нь хангалттай их бол сүйрүүлдэг.
Заримдаа этноценозын эвдрэл нь угсаатныг дандаа мөхөөгөөд байдаггүй, харин түүний хамт тэдэнтэй холбоотой амьтан, ургамлыг хөнөөдөг. Голчлон зөвхөн систем устаж, харин бүрдэл хэсгүүд нь өөр угсаатан, этноценозын бүтцэд ордог. Угсаатан бүрэн мөхөж, этноценоз эвдэрсэн ч угсаатны нийлэгжилтийн давтамж анхдагч хэв маягаасаа зарим хазайлттайгаар үргэлжлэх нь ажиглагдах тохиолдол ч гардаг. Тухайлбал, римийн соёлын хэмнэл рим угсаатан устаж, үүний дараа Римийн эзэнт гүрэн мөхснөөс хойш олон зууны туршид бүх Европоор үргэлжлэн мэдрэгдмээр байсан. Хэрэв ийм ахул бид угсаатны инерци гэсэн ойлголттой тулгарч байгаа ба харин инерци нь физик үзэгдэл билээ. Нэгэнт оршихоо байсан биеийн инерци гэж хаана байж болох вэ? Манай шинжилгээнд ямар нэг юм дутагдаж байгаа нь илт байна. Ингэхлээр шинэ ойлголт оруулж ирэх хэрэгтэй бөгөөд түрүүлээд шууд хэлэхэд байгалд цахилгаан соронзон, гравитацийн болон бусад талбайтай төстэй, түүнийхээ хамт тэдгээрээс ялгагдах угсаатны талбай гэж байдаг. Түүний оршин буйн баримт нь тухайлсан хүмүүсийн хувийн үйлдэлд биш, харин хүмүүст үйлчлэгч хамтын сэтгэл зүйд байдаг байна.
УГСААТНЫ ТАЛБАЙ
Талбайн зарчим нь хувь хүн болон зүйлийн амьдралд, түүний бүх илрэлд, бүх үе шатуудад түгээмэл илэрдэг. Энэ илрэлүүд нь өөрөө хоёр хэсэгт хуваагддагийг харахад амархан. Нэгдэх нь зүйлийн хөгжлийн үйл явцыг, өөрөөр хэлбэл түүний оршихуйн латент (боломжит) хэлбэрээс дэлгэмэл (идэвхижүүлсэн) хэлбэрт шилжих шилжилтийг тэтгэдэг. Органик бүхлийн оршихуйг хангах, түүний бүхэллэг байдлыг (амьдралын нэгдэл) байгаагаар нь хангах, түүний хэлбэрийг хадгалах явдлыг хангагч энэхүү органик бүхлийн элементүүдийн зан үйлд оршдог. Энэ хоёр тохиолдлын аль алинд нь бүхлийн олон тооны элементүүдийг зохицуулсан үйлдэл байдаг, өөрөөр хэлбэл талбайн зарчим илэрнэ. Гэхдээ хөгжлийн явцад түүний объект (бодьгал) бүрэлдддэг ба өөрөөр хэлбэл морфологийн (хэлбэр судлал) хувьд ч, физиологийн хувьд ч тасралтгүй өөрчлөгддөг. Эдгээртэй харгалзан хөгжлийн талбай нь (эмбрионы буюу морфогенийн талбай) хөдлөнги чанараараа ялгагддаг. Хөгжиж буй эрхтэн буюу залуу хөгжиж буй хүний дурын талбай өгөгдсөн агшин бүрт өмнөх агшинд ямар байснаасаа ялгаатай болдог. Тухайн хэв шинжийн бүлгүүд байхыг нөхцөлдүүлдэг, харьцангуй тогтвортой, түүний бүхэллэгт хадгалагдах явдлыг хангаж байдаг органик бүрдлийн элементүүдийн зан үйл нь энэхүү талбайг ондоогоор зохицуулдаг. Гэхдээ дээд эрэмбийн бүлгүүдэд хэвшмэл байх нэгдмэл байдал нь тэдгээрийн ахуйн бусад талуудад тархахгүй байж чаддаггүй. Бидний хувьд энэхүү нэгдэл нь зөвхөн хэлбэрээр дамжиж биш, харин тус бүр нь ямар нэг бүхэллэг бөгөөд нэгдмэл байдлаар оролцож, хувьслын үйл явц дахь эдгээр бүлгүүдийн зан үйлээр дамжин тунхаглагддаг нь ойлгомжтой юм.
Угсаатны нийлэгжилтийн үйл явцад тэдний бүтэц, зан үйлийн нэгдлээр илэрхийглэгдэж байдаг бүлгийн бүхэллэг шинж, тэдний нэгдлийн баримтаас бид энэ үйл явцыг зохицуулж, тааруулдаг талбай оршин байдаг гэж дүгнэж болно. Энэхүү талбайнуудыг филогенетик (амьтдын түүхэн зүй тогтол) шинжтэй гэж нэрлэж болно. Учир нь аль нэг хэв шинжийн бүлгийн чанарууд нь бид бүлгийн хэв шинжүүд дэх хувьслын үйл явцын мөн чанарыг олж чадах уг бүлгийн хамгийн бүрэн тодорхойлолт болдог. Одоо болтол тогтонги утгаар хэрэглэгдэж байсан ч гэсэн энэ үед уг ойлголт нь хөдлөнги утга холбогдолтой болдог. 2. Энд авч үзсэн биологийн үндэслэлүүд нь биологийн ухааны доктор Б.С.Кузин-тай ярьсан ярианы үр дүн бөгөөд би түүнд нэн тусгай асуудлуудаар зөвлөгөө хийгээд тайлбарлал өгсөнд гүн талархал илэрхийлж байна.
Ингээд түүх, угсаатны судлал, тэр бүү хэл сэтгэл зүйгээр сонирхон оролдох нь үгийн бүрэн утгаар байгал судлал руу эргэн ирэхэд хүргэж байна. Хүмүүс Дэлхийн биохүрээнд ордог учраас тэдний ухамсаргүй зүйл буюу сэтгэл хөдлөлийн хүрээнд нөлөөлж буй биохимийн үйл явцын үйлчлэлээс зугтаж чадахгүй юм. Этногенийн болон ландшафтогенийн үйл явцуудад нэгдэн нийлж байдаг хүмүүсийн үйлдлийг сэтгэл хөдлөл нь ухамсраас ч багагүй хэмжээгээр түлхэж өгдөг. Үүний үр дүнд орчны эсэргүүцлээс оргилох шинжийнхээ инерцийг алддаг, шинэ оргилох шинжийн түлхэлт, өөрөөр хэлбэл микро бүлээр эвдэгдэн угсаатан ландшафтын тэнцвэрт байдлын үлдэц төлөв байдалд шилжиж байдаг оргилуун шинжтэй шинэ үеийнхэн үүсдэг.
Нийгмийн амьтдын хамтын үйлдэлд хувь шинжээс даван гарсан зан үйл хамгийн тодорхой илэрдэг. Хүний нийгэм дэх хамт олны үйлдэл нь эдгээр хамт олны ухамсартай тавьсан буюу тэдний жолоодогчийн зорилгоор тодорхойлогдоно. Энэхүү зорилгыг удирдлага болгон, түүнд хүрэх тодорхой төлөвлөгөөтэй болоод хүмүүс хот сүндэрлүүлж, аж ахуйн янз бүрийн салбарыг хөгжүүлж, олзворлосон зүйлсээ оршихуйдаа гэх мэтээр хуваарилдаг. Түүнчлэн нийгмийн шавьжууд ч гэсэн бүх цуваандаа зориулсан нийтийн сууц барьж, хоол хүнсээ хамтран олж, хуваарилан, хойч үеэ хүмүүжүүлдэг гэх мэт.
Амьтдад буй хувь шинжээс даван гарсан зан үйлийн мөн чанарт одоо болтол шинжлэх ухааны хангалттай тайлбар байхгүй. Түүнийг голдуу төрөлх зөн билэг гэж нэрлэдэг. Энэхүү бүдэг байдлыг юу тайлбарлах вэ ? Байгалийн шалгарлын онол нь төрөлх авъяасын ч, ерөөс организмын бүх чанаруудын ч үүслийн тухай асуудалд хариу өгдөг юм. Гэхдээ нэгдүгээрт тухайн үзэгдлийг энэ онолын үүднээс тайлбарлах нь түүний тусламжтайгаар хувьслын бүх үйл явцыг тайлбарлахтай адил итгэл багатай юм, хоёрдугаарт ямар нэг үзэгдлийн тухай мэдэх нь өөрөө аяндаа түүний мөн чанарыг ойлгоход хангалтгүй юм. Иймд бид зан үйлийн хувь шинжээс давсан мөн чанарыг нарийн тодорхойлох хүртлээ төрөлх авъяасын үүслийн тухай асуудлыг шийдвэрлэнэ. Магадгүй, өнөө үед бидэнд энэхүү бодит өгөгдөхүүнд шаардлагатай зүйл байхгүй төдийгүй, энэ салбарт үйлдэл хийх ойлголт нь хүртэл боловсрогдоогүй байж болох юм. Гэхдээ энэ нь өөрийн гарган авсан ерөнхий дүгнэлтүүдээс уламжлан үүнд хамаарах баримтыг цуглуулах, тэдгээрийг ангилах, тэдгээрийг тайлбарлахыг оролдоход саад болохгүй юм.
Зүйл болон хувь хүмүүсийн амьдралын бүхий л илрэлүүдэд талбайн зарчмыг хэрэглэснээр бид энэхүү талбайн үйлчлэлийн объектыг тодорхой төсөөлж болно. Хувь хүний бодит шинж нь шууд болох нь илт юм. Гэхдээ биологичдоос бусад нь ч үүнийг ухамсарлахгүйгээр хүлээн зөвшөөрдөг. Жишээлбэл, “нохой”, “хэрээ”, “могой”, “цурхай” зэрэг зүйлүүдийг тэмдэглэдэг ойлголтууд ахуйд ч хүртэл тархсан байдаг.
Зүйл нь бодит байдлынхаа хувьд өөрийнхөө нэгдмэл шинжийнхээ ачаар тунхаглагдаж байдаг. Гэхдээ систем зүйн аргуудыг ашиглаж буй хэн бүхний хувьд зөвхөн зүйлүүд л бодит байдал биш, харин түүхэн нэгдэлд оршиж, түүхэн хувь заяаны нийтлэг шинж хэвшмэл байдаг угсаатнууд ч гэсэн бодит байдал мөн.
УГСААТНЫ ТАЛБАЙН ХЭМНЭЛҮҮД
Угсаатны талбайн үүргийн үзэл баримтлалыг энд ингэж тодорхой авч үзсэнээр этнологид шилжүүлээд ирмэгц энэ нь хамгийн нарийн асуудлуудыг шийдвэрлэх юм.
Эхлээд ашиглах нэр томъёоныхоо утга холбогдлыг тохирох хэрэгтэй. Эдгээр нэр томъёо нь зэргэлдээ шинжлэх ухаануудад хүлээн зөвшөөрсөн нэр томъёодтой нарийн шинжээрээ давхцахгүй байлаа ч гэсэн цаашдын төсөөллийг шүүн тунгаахад зайлшгүй ойлголтыг уншигчдад өгөх гэсэн зохиогчийн санааг тодруулах юм. Тухайлбал, организмын талбай нь түүний хязгаарын гадна үзэгдэн буй организмын үргэлжлэл юм. Улмаар энэ нь бие бол бид мэдрэхүйн эрхтнээрээ хүлээн авч байдаг, хүчний шугамын давтамж бүхий талбайн хэсэг юм. Эдүгээ талбай нь хэлбэлзлийн ямар нэгэн давтамж бүхий байнгын хэлбэлзэх хөдөлгөөнд оршдгийг тогтоогоод байна. 3. Акинщикова Г. И. Соматическая и психофизиологическая организация человека. Л., 1977. С. 94.
Энэхүү хэлбэлзэл нь өөрөөр хэлбэл Г.И.Акинщиковын бичиж байгаагаар “чичиргээний өдөөгчид нь нэг орчноос нөгөө орчинд саадгүй нэвтэрдэг, хатуу, шингэн, хийн орчинд тархах түгээмэл шинж чанар бүхий онцлогтой байдаг. Организмд яг чичиргээг хүлээн авахад тусгайлан зохицсон эрхтэн байхгүй” аж. Тэрээр цааш нь чичиргээ организмд удаан үйлчлэх үед үүсдэг, мэдрэлийн болон физиологийн өөрчлөлтүүд болон дотоод эрхтнүүдэд үйлчлэх хэвийн чичиргээний тухай өгөгдөхүүнүүдийг цааш нь оруулсан байна. Хүнд нөлөөлөгч чичиргээний хүрээнд гео соронзон талбай болон гадаад орчны бусад үйлчлэлийн өөрчлөлтүүд, Нар, Сарны нөлөөгөөр нөхцөлдсөн хоног, өдөр, сар, жил, олон жилийн гэх мэт эрхтнүүдийн идэвхийн хэлбэлзлийг оруулдаг байна. 4. Там же. С. 99.
Ганц энэ ажиглалт л этнологийн цуглуулсан бүхий л материалыг тайлбарлахад хангалттай юм. Зөвхөн судалгааны эталон болгож угсаатны системийг авах, өөрөөр хэлбэл организмын түвшингөөс бүлийн түвшинд шилжих хэрэгтэй юм.
Энд авсан өгөгдөхүүнийг ашиглавал системийн хувьд (манай тохиолдолд угсаатан) дасаж амжсан хэлбэлзийнх нь тодорхой давтамж нэг талаас, хамгийн тохиромжтой, нөгөө талаас тэр хаашаа ч, юуны төлөө ч хөгжихгүй учраас хэтийн төлөвгүй юм. Гэхдээ үе үе болон түлхэлтээр (манай тохиолдолд оргилох хүчний) цоо шинээр өөрчлөгдөн бүтэцжсэн систем ч зөрчигдөж, тухайн үйл явцад саад бологч элементүүдийг зайлуулан энх амгалан тэнцвэрт байдалд тэмүүлдэг. Ийм маягаар угсаатны түвшинд хэмнэл болон хэт илүүдэл (экцесс) хэмнэл, энх амгалан ба уран бүтээл гайхалтайгаар хослох нь ажиглагддаг. Чингэхдээ уран бүтээл нь ямагт зовлонтой байдаг.
Бас нэг зүйл. Янз бүрийн бүс нутаг дахь угсаатны нийлэгжилтийн оч үсрэх тухай ярихдаа бид энэхүү үзэгдлийн хэмнэлт шинжийг ерөнхий гүн ухааны сэтгэлгээгээр биш, зүгээр л энэхүү хэмнэлт чанар нь ажиглалттай зөрчилдсөн учраас үгүйсгэсэн юм. Гэхдээ аль нэг давтамжаар талбайгаас хазайх угсаатны хэлбэлзлийг (бичихэд амархныг нь бодож ингэж нэрлэв) угсаатны нийлэгжилтийн үйл явцад өөрчлөгдөн байдаг хэмнэл болон идэвхитэй адилтгаж болох юм. Үүнийг тайлбарлахыг оролдъё. Утсыг (буюу камертон) татсаны дараа дуугарч эхэлнэ, гэхдээ түүний хэлбэлзэл нь аажмаар суларсаар дуу намжина. Өөр хүчээр ахин татвал тэр нь дахин чанга буюу сул дуугарна. Ингээд яг таг давхцал байдаггүй, бодит байдал дээр нэг утас биш, сонсох (акустик) танхимтай асар том найрал хөгжим эгшиглэж байна. Хэдийгээр хэт илүүдлийн улмаас (микромутаци) үүссэн анхдагч лугшилт унтрах зэрэг нэг зүй тогтолд захирагддаг ч гэсэн угсаатны талбайнууд нь өөр хоорондоо адилгүй байдаг. Түүнийг нотлогдсон (индуктив) гэж үзэхгүй байлаа ч гэсэн энэ тайлбарлал нь бүх тодорхой баримтуудын тайлбарласнаар батлагдаж байна. Үүнийг байгалийн шинжлэх ухаанд зайлшгүй бөгөөд хангалттай нөхцөл гэж үздэг.
Энд авч үзсэн угсаатны талбайг (буюу түүнтэй адил тэнцүү үзэгдэл) бид угсаатны дотно шинж, эсвэл урвуугаар харь шинж гэж үзэж байна. Шууд мэдрэхүйд оршин бүх угсаатнуудад хэвшмэл байдаг өөрийгөө бусдад сөргүүлэн тавих (“бид” болон “бид биш”) зарчмыг бидний санал болгон буй үзлээр энгийнээр тайлбарлаж болно. Нэг хэмнэлийг тээгч хүн өөр хэмнэл тээгчтэй тулгарахад ямар нэг өөр шинэ хэмнэл, гэхдээ өөрсдөд нь амин байсан тэр хэмнэлтэй аль нэг хэмжээгээр үл зохицох хэмнэлийг хүлээн авна. Шинэ хэмнэл нь заримдаа таалагдаж болно, гэхдээ төсгүй байдал нь тайлбарлал байхгүй хэрнээ эргэлзээ төрүүлэхгүй баримт байдлаар ухамсарт тэмдэглэгдэн үлдэнэ. Харин зан үйлийн тогтсон үзэлд угсаатны талбайн хэмнэл бий болох нь дээр хэлснээр дахин давтагдахгүй юм.
Чухам угсаатны талбай байгаагийн ачаар янз бүрийн соёлын үйлчлэлд өртсөн, түүхэн хувь заяагаар тасарсан угсаатнууд хэсэг хэсэг болон задардаггүй юм. Хэрэв угсаатны талбайн анх өгөгдсөн хэмнэлийг алдагдуулсан шалтгааныг арилгахчих юм бол тэдгээр нь дахин сэргэж ч болно. Дашрамд хэлэхэд эндээс л эх орноо санахуйн (ностальгия) үзэгдлийн тайлбарлал гарч ирдэг. Харь, тэр ч байтугай тааламжтай хүмүүсийн дунд орхигдсон хүн хачин эвгүй байдал, уйтгарыг мэдэрч эхэлдэг. Гэхдээ энэ мэдрэмж нь эх орон нэгтнээ олсон үед суларч, гэртээ харьсан үед алга болдог. Энэ нөхцөлд цаг агаарын нөхцөл ч, тав тухтай байгаа нь ч ач холбогдолгүй байдаг.
Энэхүү тайлбар нь угсаатныг анхдагч байдлаар ойлгох шалтгааны талаарх эргэлзээг үгүй болгож байна. Учир нь угсаатны нийтлэгийн үндсэнд биофизикийн үзэгдэл байдаг бөгөөд тэдгээрийг нийгэм, экологи, хэл зүй, үзэл суртал гэх мэтийн хүчин зүйлүүд гэж тооцох нь тэнэг хэрэг.
Одоо бид яагаад “үндэстний биш”, өөрөөр хэлбэл угсаатны гаднах, шинэ төрсөн хүүхдүүд байдаг вэ? гэсэн асуултад хариулж болох юм. Угсаатны талбай, өөрөөр хэлбэл яг байгаа угсаатны үзэгдэл хүүхэд болон эхийн биенд төвлөрдөггүй, харин тэдний дунд илэрдэг. Анхны уйлаан, анхны уургаа шимэн эхтэйгээ холбоо тогтоосон хүүхэд ээжийнхээ угсаатны талбайд ордог. Түүн дотор байх нь түүний өөрийнх нь угсаатны талбайг бүрдүүлдэг ба хожим нь эцэг, төрөл төрөгсөд, бусад хүүхэд болон бүх ард түмэнтэй харьцсанаас л болж өөрчлөгддөг. Амьдралын эхний үед талбай сул байх бөгөөд хэрэв хүүхдийг угсаатны өөр хүрээлэлд оруулбал чухамхүү талбай л дахин өөрчлөгдөнө, харин ааш зан, чадвар, боломж зэрэг нь өөрчлөгдөхгүй. Үүнийг угсаатны хамаарлыг солих гэж нэрлэж заншсан, хүүхэд насанд энэ нь харьцангуй зовиур багатай өнгөрдөг.
Хүний бие хүн эхний гурваас таван жилд төлөвшдөг. А.С. Макаренкогийн баталснаар тав хүртэлх насандаа буруу хүмүүжсэн хүүхэд дахин хүжүүжил шаарддаг. Л.С.Орбели “Гадаад орчны нөлөөгөөр хүүхдэд төрснийх нь дараагаас л нөхцөлт бус рефлекс боловсордог тухай туршлагаар үндэслэгдсэн онол” бүтээсэн байдаг. 5. Симонов П. В. Высшая нервная деятельность человека. М., 1975. С. 31-32
Хүүхдийг гурван наснаас доош байхад зөвхөн тэжээдэг гэхээсээ түүнийг энхрийлж, анхаарч, саймширдаг ээжээс нь салгах нь тун аюултай байдаг. Ингэж салгах нь оюуны чадвар буурах, нийгмийн гаж зан үйлтэй болох, хэт эмзэг буюу догшин болоход хүргэдэг. 6. Мөн тэнд.
Энд генийн аппарат биш, харин харьцах үед харилцан үйлчилж байдаг хүүхэд том хүн хоёрын био талбай үйлчилж байгаа нь илт байна. Энд үзсэн зүйлс зөвхөн хүнд төдийгүй, дээд эрэмбийн систем болох угсаатанд ч мөн адил байна.
УГСААТНЫ ТАЛБАЙ БА УГСААТНЫ НИЙЛЭГЖИЛТ
Салах замаар, нийлэх замаар гэсэн хоёр аргаар угсаатан үүсдгийг бид дээр тайлбарласан билээ. Одоо хамгийн гол агшин болох нэмэгдэхүүнийг сэлгэх биш, бүтээлч үүсэн бүрдэхийн тухай ярья. Угсаатны нийлэгжилтийн асаах агшин нь цаг ямагт оргилох хүчдэлийн түвшний эрс өсөлттэй давхцдаг гэдгийг бид тэмдэглэсэн. Зүйрлэвээс нэгдэх урвал нь анхдагч бүрдэл хэсгүүд эрчим хүчний өндөр халалтын үед л явагддаг, угсаатны суурь үндэс нь эгшин зуур алдагдаж, тэр хүртэл байгаагүй хослолуудад дахин талстжидаг.
Халалтын ийм үеүдийг бид II зуунд Византийн бүхэллэг үүссэн, YIII зуунд нэгэн зэрэг мусульманы хэт угсаатан, төвдийн болон хойд Хятадын угсаатнууд бүрэлдсэн, IX зуунд европын дундад зууны үндэстнүүд бий болсон, XII зуунд монгол болон зүрчид угсаатан төрсөн, XIY зуунд их оросууд бий болсныг иш татаж байна. Ингэж бий болох бүрийн өмнө далд бойжих үеүд байсан нь тодорхой бөгөөд үүнийг харгалзаж буй түүхийг судлах замаар нээж, дүрслэх боломжгүй байдаг. Гэхдээ бид зүй тогтлыг олсноор түүхэнд тэмдэглэгдсэн угсаатнууд ийм маягаар үүссэнийг болон эсвэл үлдэц болсон, эсвэл зөвхөн түүхэн сурвалжуудад дурдагдсан эртний угсаатнуудын үүссэн талаар логик дүгнэлт хийх эрхтэй юм.
Хүн төрөлхтний түүх жигд биш бичигдсэнийг санавал зохилтой. Гэхдээ хэрэв бидэнд тэульчи, (патагончууд), меланезчууд буюу койсончууд (готтентотууд болон бушменууд) зэрэг палеоазийнхны угсаатны нийлэгжилтийн хөдлөнги үйл явц тодорхой байвал тэдэнд оргил шат байгаагүй гэж тооцох үндэслэл байхгүй. Харин ч урвуугаар бидний нээсэн зүй тогтлыг үндэслэн бүх угсаатнууд өөрийн баатарлаг эрин үе, өөрийн цэцэглэлттэй байсан гэж үзвэл зохино. Гэхдээ хатуу догшин цаг хугацаа уламжлал нь тасарсан, тайлж уншсан бичиг үсэггүй эдгээр эрин үеүдийн талаарх ой дурдатгалыг арчин одсон бөгөөд энд түүхийн уламжлалт арга зүй хүчгүй байдаг. Ийм учраас манай зорилгод хангалттай, зайлшгүй гэсэн боломжит зүйлсийг хийх явдлаар хязгаарлая.
Эдгээр болон эдгээртэй адилтгах олон үзэгдлийн олонлигийг зан үйлийн зохист шинжийн нөхцөл, улмаар өөрийн хувь заяаг ухамсартайгаар сонгосон явдал байгаа эсэхээс гарган тайлбарлах боломжгүй юм. Энд бид угсаатны хамт олны мэдээж хэрэг статистик шалтгаацалтай зан үйлийн ухамсаргүй, байгалийн хүчний үйл явцтай тулгарч байна. Хятадын болон нүүдэлчдийн хэт угсаатны “талбайн” хэмнэл нь тэдний хооронд нөхөрсөг харилцааг улс төрийн санаагаар тулгалаа ч гэсэн хэзээ ч бөх бат, удаан үргэлжилсэн байгаагүй тийм их ялгаатай байсан билээ. Энэ нь ч тохиолдлын хэрэг биш байлаа.
Тухайн хэмнэл өөр хэмнэлтэй хослох үед онолын хувьд эсвэл зохирол, эсвэл эс зохирол үүсдэг. Эхний тохиолдолд угсаатны уусан нийлэх үзэгдэл болно, хоёр дахь тохиолдолд тэдгээрийн холбоо эвдэгдэж, өвөрмөц төрлийн аннигиляци буюу харилцан устгах үйл явцад хүргэж, аль нэгнийх нь буюу хоёулангийнх нь талбайн хэмнэл алдагддаг.
Хэрэв оргилох хүчний түлхэлт буюу тэсрэлт болбол эвдэрсэн холбоотой талбай нь өөрт хэвшмэл хэмнэлээ алдаж, тэр болтол тэдэнд байгаагүй шинэ талбай олж авдаг. Шинэ талбайн шинж чанар нь түлхэлтийн (мутаци) хүч, бүс нутгийн ландшафтын нөхцөл, багтан орж буй бүлийн генетик код, нийгмийн хөгжлийн түвшин, соёлын уламжлалын тогтвортой байдал болон эсвэл зөнгөөрөө, эсвэл эрс дайсагнагч хүрээллээс шалтгаална. Өөр ч олон тодорхойлох агшныг тоочиж болох авч тусгайд нь хийх нь зүйтэй учраас оргилох түлхэлтүүд болон тэдгээрийн үр дагаврыг явдал дундаа, хөнгөн тайлбарлахгүй хэрэггүй. Чухам энд л нисэлт, уналтаас бүрдэх угсаатны түүх байдаг билээ.
Ийнхүү угсаатны нийлэгжилт нь: 1) хүмүүс өөрийнхөө хамт олны дотор харилцааныхаа тодорхой дэг журмыг тогтоож байдаг учраас нийгэм–улс төрийн, 2) хөдөлмөрийн зэвсэггүй хүн гэж байгаагүй, байхгүй учраас техникийн, 3) хүмүүсийг багтаасан эко систем нь олон янз, Дэлхийн ландшафтууд нь олон төрлийн байдаг учраас хүрээлэн буй орчноосоо оршихуйн хэрэгслээ шавхаж байдаг учраас газар зүйн гэсэн байнга үйлчлэгч гурван хүчин зүйлийн зэрэгцээгээр угсаатны түүхийн бүрдэл хэсгийн нэг болж заримдаа үүсдэг, био хүрээний байгалийн үйл явц мөн. Энэ гурван үзүүлэлт нь дурын зогсонги угсаатныг тодорхойлоход хангалттай, харин угсаатны нийлэгжилтийн хөдлөнги шинж нь дэлхийн гадаргуугын тодорхой хэсэг дээр заримдаа үүсдэг, нэг бус, харин тодорхой угсаатнууд нь дэд систем, бүрдэл, тусгай хэсэг нь болдог хэт угсаатан гэж нэрлэгддэг систем буюу бүлэг угсаатныг төрүүлдэг оргилох шинж гэсэн дөрөвдөгч хүчин зүйлийн хүчээр явагддаг болно.
ХЭТ УГСААТНЫ МӨН ЧАНАР
Хэт угсаатны системийн гишүүдийн өөр хоорондын дотно шинжийг юугаар тодорхойлох вэ ? Яагаад тэд өөр хоорондоо бүтээлч холбоонд орох чадвартай байдаг ? Яагаад нэг хэт угсаатныг нөгөөгөөс нь зааглан байдаг тодорхой хүрээнээс гарган тэдгээрийг өргөтгөж болдоггүй юм бэ ? Бидний харснаар хэт угсаатнуудын үл нийцэл нь тэднийг албадан хослуулбал хүн ам зүйн харилцан устгалд хүрэхээр тийм их байдаг. Өөр үгээр хэлбэл францын рыцариуд, арабын ёс төр, грекүүдийн боловсрол, кельт болон литовчуудын эр зориг, кумануудын (половчууд) шантаршгүй эрч хүчээр хэчнээн ч бахархлаа гэсэн тэдний харилцсан бүс нутгуудад зөвхөн угсаатны эвдэрхий балгас л үлддэг юм. Жишээлэн яривал хэрэв хоёр нүсэр хатуу биеийг мөргөлдүүлэхэд үрэлт үүсч, эргэн тойронд нь өмнөх физик төлөвд нь нэгэнт буцаан оруулах боломжгүй үртэс хэлтэрхий цацагддаг лугаа юм. Хэт угсаатны түвшинд харилцах үеийн эвдрэлийн үйл явцууд нь буцалтгүй байдаг.
Тийм байдаг байж. Тэгвэл хэт угсаатны дотор 1) нийгэм–эдийн засгийн бүтэц, 2) нэг буюу хоёрдугаар зэргийн арьстан, 3) хэл, 4) зан заншил болон ахуйн зан үйл, 5) шашин зэрэг олон төрөл байдал оршин байдаг. Эдгээр тухайлсан шинж тэмдгүүдийг дэс дараалалтай авч үзье. Яагаад гэвэл аль нэгэн гадаад шинж тэмдгийг нь үзэгдлийн гүний мөн чанар гэж үзэх эрмэлзэл байнга төрөх гээд байдаг юм.
XII зууны төгсгөлд “Христианы ертөнц “ нь франц, провансаль, кастил, галисий (энэ нь мөн португал хэл), баск, бретон, тоскан, неаполитан (тэр үед нийт италийн байгаагүй), өмнөд Англид саксон, хойд Англид норвег хэлүүдээр, мөн немц, дани, швед, польш, чех, унгар, латин зэрэг олон аялгийн олон хэлийг ашигладаг байлаа. Тэр ч байтугай нэг жижигхэн гүнлэг буюу хаант улсад төрөлх хэл нь янз бүрийн хүмүүс оршин сууж, энэ нь тэдний өөр хоорондоо харьцахад саад болдоггүй байсан юм. Тэд хөршүүдээсээ хэлийг нь сурцгааж, харин латин хэлийг соёл, шашны хэл байдлаар ашигладаг байжээ.
Түүнчлэн “Мусульманы ертөнц”–д араб, перс, түрэг аялга, сири, курд хэлийг ашиглаж байв. Византийн зөвхөн Контантинополь гэхэд л грек, армян, славян, исаврий хэлүүдээр ярьж, харин эртний грекээр бичихийг оролддог байжээ. Харин яруу найрагчид л хоёр- гурав буюу тэдгээрийн элементүүдийг багтаасан ямар нэг эрлийз хэл дээр бичихийг оролдож байв.
Эндээс гарах дүгнэлт ойлгомжтой, бидний үзсэнээр хэл бол угсаатны шинж тэмдэг биш, улмаар хэлний ялгаа нь харилцаж холбогдоход саад болдоггүй байна.
XII зуунд хэт угсаатны эдийн засгийн нэгдмэл бүтцийн тухай ярих нь тэнэг явдал болно. Хүн амын ихэнхи хэсэг нь амь зогоох (натурал) аж ахуйгаар амьдарч байснаас хөршүүдтэйгээ харилцах шаардлага байгаагүй. Хамгийн гүйцтэй эдийн засгийн холбоо хязгаар нутгуудаар байсан бөгөөд чухам тэнд бие биенээ харилцан устгадаг байв. Хотууд дахь эдийн засгийн амьдрал нэлээд идэвхитэй байсан боловч энд хүн амын сөрөг өсөлт ажиглагдаж байлаа. Шавааралдсан, ариун цэврийн бус нөхцөлд дурын халдвар олон хүний амийг авдаг байсан ч хот нь ахиад л тосгоноос ирэгчдээр дүүрдэг байлаа.
Хэт угсаатныг бүрдүүлсэн арьтнууд нэн олон янз, тэдний хослолууд ч тохиолдлын байсан юм. Загалмайтны аян дайнд Норманд, Саксоны цэнхэр нүдэт шар толгойтнууд, Бургундын ногоон нүдэт хүрэн үстнүүд, хар үст туранхай провансалууд, том хамарт италичууд ( бүр Римийн эзэнт гүрний үеэс Ломбордид суурьшсан сирийн удмынхан), арабчуудаас тэр бүр ялгахын аргагүй испаничууд хамтдаа явж байв.
Мусульманы дайчдын эгнээнд туркмен, суданы негрүүд, Атласын хавцлын хамитууд, Араратын бэлийн курдууд мөр зэрэгцэн тулалдаж байв. Бедуины сэмбэгэр төрхтэй арабууд нь өөрсдөө хүртэл грузин, нок, итали, согд, индус, черкес, абиссин ээж буюу эмээтэй байжээ. Ингэхлээр арьстны бүрэлдэхүүн нь байлдан эзлэлтийн далайцыг л харуулдаг болохоос биш, хэт угсаатны хүн зүйн нэгдмэл байдлыг огтхон ч нотолдоггүй.
Соёлын болон “мэдээллийн харилцааны” төстэй байдал нь бас л биш юм. 8, Энэ бол С.А. Арутюнов болон Н.Н. Чебоксаров нарын нэр томъёо болно. (см.: Арутюнов С. А, Чебоксаров И. Н. Этнические процессы и информация //Природа. 1972. N 7. С. 58-63.
Үүнд зарим талаар нийгмийн үйл ажиллагааны шинж чанар, харин дараа нь газар нутгийн тархай бутархай байдал саад болж байв. Рыцарь буюу хуягт цэрэг болох гэсэн хүү өөрөөр бол анхны тулалдаанд үхэх учраас зургаан наснаасаа сэлмээр байлдаж, морь унаж сурдаг, санваартан болох хүн латин хэл цээжилж, мастерийн туслах торхны мод харуулдах буюу чигжээс хийн нуруугаа бөгтийлгөж, тариачин үхрээ хариулж, усан үзмээ тэгшилж байдаг байв. Хүн бүр хоорондоо хэзээ ч чалчиж амжихааргүйгээр өөр өөрийнхөө ажилд зүтгэдэг байв. Үнэхээр ч тэдний мэргэжил ийм их ялгаатай болохоор “мэдээллийн харилцааны“ хэрэгцээ нь тун өчүүхэн байжээ. Хэрэв Нортумберлендийн англичууд шотландууд руу дайрсан байвал Кент, тэр тусмаа Бордогийн хүмүүс бүгдээрээ нэг хаантай боловч тэдний тухай бодохыг ч хүсдэггүй байжээ. Харин Халифатын улс арабчууд өөрсдөө ч хүртэл гайхмаар амархан газар нутгийн эмиратуудад задарсан бөгөөд харин эдгээр бие даасан улсуудын эрдэмтдийн хоорондын холбоо алдагдаагүй байна. Шашны номлол, гүн ухаан угсаатны нийтлэгийг тодорхойлдог юм биш байгаа даа ?
Түүнээс гадна янз бүрийн үзэл бодол тулгарах үед л ярилцдаг байжээ. Харин ингэхэд зөрөлдөөн, хэрүүл үүсдэг байсан аж. Клерьогийн Бернардо болон клюнийн лам нар Пьер Абеляр болон парижийн оюутнуудын эсрэг хийсэн маргаан нь ийм байсан. Гэхдээ энэ нь “Христианы ертөнц”-ийн бүхэллэг байдлыг эвдээгүй билээ.
Бернард католик сүм хийдийг бичиг үсэггүй санваартнууд болон завхай зайдан хамба нараас цэвэрлэж, францын YII Луи, немцийн III Конрад хоёр хааныг загалмайтны аян дайнд босгож амжсан билээ.
Харин Абеляр нь католик сүм хийдэд концептуализм хэмээх гүн ухааны систем болон нэг пап (II Целестин), нэг буруу номтон (Арнольд Брешианский), 19 кардинал, 50 хамба (епископ–Орч) лам бэлэглэжээ. Клюнийн дайснууд нь Абелярийг хийд рүү зайлуулсан ба тэрээр хөөсөн хүмүүстэйгээ эвлэрээд 1142 онд нас баржээ. Тэхлээр “харилцааны бөөм” гэж юуг тооцох билээ ? Түүдэг гал хүртэл явсан маргааныг уу, хүчний өмнө үг дуугүй зөвшөөрөхийг үү ? Эсвэл бүр амараар нь улигт мэдээллийн холбоо нь угсаатны нийлэгжилтийн хүчин зүйл биш, харин тэмцэлдэгч талуудын аль нэгэнд нь хамаарахын шалгуур үзүүлэлт юм уу ?
Мөн тэр XII зуунд туарегийн марабутуудын (даяанчид ) эсрэг берберийн номлогч Ибн Тумартын хойд Африкт дэгдээсэн “Бурхны нэгдлийн” талаарх маргаан бүр ч илүү догшин байв. Энгийн мунхаг хүмүүс Бурхныг хүнтэй шууд адилтган Бурханд гар, нүүр гэх мэт байдаг хэмээн ойлгож байжээ. Ибн Турмарт болохоор “Аллах түүний гар” гэдэг нь түүний олон шинжийн нэг, тухайн тохиолдолд үйлдэл юм, мөн түүний нүүр царай бол жишээлбэл сонсгол, харааны адил түүний олон шинжүүдийн бас л нэг нь юм, үнэн хэрэг дээрээ энэ гар гэж юу болох нь чанадад байдаг гэж мэдэгдсэн байна. 9. Мюллер А. История ислама: В 4 т. Т. 4. СПб., 1896. С. 228.
Энд мөнөөх “харилцааны мэдээлэл” нь тогтмоор юм шиг ч болсноо үгүй болжээ. “Нэгдлийн” талынхан болох Альмохадууд “олон бурхантан” Альморавидуудыг хэрчиж алжээ. Ингэж цус урсгасны шалтгааныг хэнд ч ойлгомжгүй шашны номлолын зөрөлдөөн гэж тооцох нь юу л бол. Ер нь бол берберүүд туарегуудтай тэмцэлдсэн гэж үзэж заншжээ.
Бурхны мөн чанарын шинжүүдийн (атрибут) тухай маргаан мянган жилийн турш мусульманы шашны номлолд намжаагүй, гэхдээ тэр нь цус урсгасан үр дагаварт дандаа хүргэдэггүй. Харин ч урвуугаар цус урсгасан дайнууд нь жишээлбэл, Алигийн удмынхны эрхийг хамгаалах, Фатьмаг халифийн ширээнд залах мэтийн өөр лоозонгийн дор үүсч, явагддаг. Эндээс асуудлын гол нь эрдэмтний томъёололд байгаа юм биш, эрж олбол зохих ямар нэгэн юманд байна.
Гэхдээ бид угсаатны мономорфизмын (нэгдмэл шинжийн) үзэгдэх бүхий л шалтгаануудыг орхилоо гэхэд өөр хоорондоо төсгүй системийн нөхцөлд угсаатны нийлэгжилтийн үйл явцын нэгдмэл байдлыг юу гэж тайлбарлах вэ ? Огт өөр хүчин зүйл байх ёстой нь тодорхой байна.
Тийм ээ, тэр бол байдаг. Түүнийг бид: бүс нутгийн угсаатны суурь дэвсгэрийг (субстрат) өөрчлөлтөд оруулж байдаг орон зай–цаг хугацааны эрчим хүчний харьцааны орджих (констелляци) гэж нэрлэе.
(Энд зохиогч одод ямар нэг шалтгаанаар хэсэг хэсэг болон тусгай ордууд болох үйл явцтай зүйрлүүлэн хэлсэн байна. Уг нь яг үгчилбэл оддын орд гэсэн утгатай нэр томъёо юм – Орч.)
Янз бүрийн хэмжээ болон жинтэй үелээ бөмбөлөг нэг захад нь асгасан тэгш биш ёроолтой зөөгүүр (поднос) байна гэж төсөөлөөд үзье. Бөмбөлгийн эгнээг өргөн биш хүрз шиг зүйлээр түлхэе. Түлхэлтэд өртсөн нь янз бүрийн хурдаар өнхөрч, бусад нь байрандаа үлдэнэ. Өнхөрсөн бөмбөлгүүд аажмаар зогсож, хачин гайхалтай шинэ дүрс үүсгэнэ. Хэрэв өөр газраас ахин түлхвэл бөмбөлгийн хэмжээ, тэдний инерци, тэдний хөдлөн буй гадаргуугын овгор товгороос болж дүрс нь өөр болно. Гэхдээ дүрс нь түлхэлтийн үр дагавар болно. Энэ бол дүрслэл буюу бүдүүвч юм. Одоо бодит байдал руу оръё. Оргилох шинжийн түлхэлт (микромутаци) тодорхой бүс нутгийг хамарч, тэнд байгаа угсаатнуудыг хөдөлгөөнд оруулан, шалгарлаар шинж тэмдгүүд нь алга болдог оргилох шинжийн алдагдлын улмаас унтардаг. Хөдөлгөөн эхлэх үед хуучин угсаатнууд нь суурь дэвсгэрийн үүрэг гүйцэтгэх харьцаа бүхий шинэ систем үүсдэг. Тухайн бүс нутгийн түлхэлтэд өртсөн бүх угсаатнууд тэжээгч ландшафт болон угсаатны хүрээлэлдээ (хөршүүддээ) харьцах харьцаагаа өөрчилж, илтэд олон янз байдал үүсгэнэ. Гэхдээ тэд бүгдээрээ нэг л адил лугшилт авсан болохоор тэд төстэй байдлын шинж (нэг чиг рүү өнхрөх адил) гаргадаг. Энэ нь тэдгээрийг хэт угсаатан болгон нэгтгэдэг .
Хэт угсаатныг “соёлын хүрээ” буюу оргилох түлхэлттэй нэгэн зэрэг үүссэн үзэл суртлын үзэл баримтлалтай жишин харьцуулж болох болов уу ? Ийм сэтгэлгээ байдаг авч энэ нь ердөө л дур татсан зүйл юм. Үзэл баримтлал, гүн ухаанчлах, гоо зүйн жаяг ёс, ёс зүйн хэм хэмжээ гэх мэт нь байгалийн үзэгдэл биш, хүний оюун ухааны хэрэг юм. Хүмүүсийн гараар бүтээгдсэн эд юмсын адил “оюун ухааны” гэж нэрлэсэн эдгээр үнэт зүйлс нь эсвэл хадгалагдан үлдэнэ, эсвэл өршөөлгүй цаг хугацаанд эвдрэн сүйрдэг. Хэдийгээр эдгээр нь сургаалийн замаар өөрийг нь бүтээсэн угсаатан нүүдэллэхээс хавьгүй хурдан тархдаг ч шинэ хөрсөн дээр тэдгээрт гажуудал гарах нь гарцаагүй байдаг. Хоёр жишээ хангалттай.
Христианы номлол Y зуунд сургаалийн замаар Энэтхэгээс Ирланд хүртэл, Кавказаас Эфиопийг оролцуулан тархсан билээ. Хаа сайгүй мандаж байлаа, ….гэвч баатарлаг үйлс, номлогчдын золиосын замаар хүрч чадсан төстэй байдал нь тогтсон тааллын хүрээ, бурханд сүжиглэх жижиг хэсэг, мөн хэсүүлч уран зохиолын дүрслэлээр (жишээлбэл, Граалын тухай домог) хязгаарлагдах болов. Энэхүү дотно шинж нь оргилох шинжийн ид үед байсан агшин л байсан агаад хожим нь бүгд тархан алга болжээ. Египет оюун санааны бие даасан байдал руу тэмүүлж байгаад монофизит (Христосыг хүн биш, нэгэн бурханлаг шинж гэж үздэг урсгал–Орч) болсон, Месопотами руу иракийн шахын хамгаалалтын дор несторианууд явсан, шинэ хэт угсаатныг толгойлж байсан Рим өөрөө “онхолдсон”, Византаас хөөгдсөн бүх буруу номтнуудыг Аравийд ислам нэгтгэж, арабуудын өөрийгөө бататгасны бэлэгдэл болгож, тэднийг шашин шүтлэгтээ азтай нийлүүлсэн. Соёлын уламжлагдах шинж бэлэн байна, гэхдээ байгалийн үйл явц түүний хажуугаар нисэн өнгөрч, хүмүүсийн бүтээсэн бүх даланг угаан арилгадаг ажээ.
Буддын сургаалийн хувь заяа ч адилхан билээ. Энэ сургааль өөрийнхөө эх орон Бенгальд алга болж, харин Цейлон, Япон, Төвд, Сиам, болон Монголд тогтсон тааллын үндсээ ч алдан өч төчнөөн хэлбэрийг олсон бөгөөд зөвхөн нэр томъёонууд болон Будда–Шагжмуни гэсэн нэр л үлджээ. Дашрамд дурдахад энэ хүнийг христианууд ариун хан хүү Иосаф гэж шүтдэг юм. Ахиад л Граалын жишээ шиг соёлын нөлөөлөл нь угсаатны дотно байдлыг гэрчилдэггүй юм.
Ингээд угсаатны мөн чанар нь газар зүйн хүрээнд оршиж, оргилох түлхэлтийн лугшилт болон бүс нутгийн ландшафтын хослолоор тодорхойлогддог юм байна. Хэрэв газар зүйн саадаар тусгаарлагдсан хоёр, гурав, дөрвөн бүс нутаг түлхэлтэнд өртсөн бол өөр хоорондоо холбоогүй тийм тооны хэт угсаатан бий болно. Гэхдээ эдгээр угсаатнууд адилхан настай болохоороо өмнө буюу хойно нь бий болсон угсаатнуудаас ялгаатай нь цагийн зэрэгт (синхрон) хөгждөг. Ингэхэд тэдгээртэй төстэй бидний үзсэн зөрчилдөөн үүснэ.
Оргилох түлхэлтэд өртөөгүй хөрш угсаатнууд ч гэсэн шинэ угсаатны хувьд суурь болж өгдөг. Угсаатны хүрээлэл нь хөгшрөлтөөс бусад аль ч шатандаа байгаа угсаатны нийлэгжилтийн шинж чанарт ямагт нөлөөлж байдаг. Шинэ угсаатан бүр түүний газар нутаг дээр, түүнийг тойрон байсан өмнөх угсаатнуудын хувьд хоёрдагч шинжтэй байдаг. Түүний хамт шинэ угсаатан бий болох нь хөрш угсаатнууд болон хэрэв тэр нь дахин бий болсон угсаатны идэвхээр тасарсан байсан ч тэдний хөгжилд гарцаагүй ул мөрөө үлдээдэг. Угсаатны хөгжлийн механизм нарийн байдаг бөгөөд гэхдээ түүний зарчим нь ойлгомжтой байх ёстой.
Хүмүүсийн зан үйлийн тогтсон үзлийг зөвхөн ашиг хонжоо, материаллаг баялаг бүрдүүлдэггүй юм. Тэдний хайр дурлал, үзэн ядалт зэрэг нь сэтгэхүйн ухамсаргүйн дадсан байдалтай ихээхэн хэмжээгээр холбоотой агаад үүний ачаар “өөрийн” болон “хүний” гэсэн үгс нь хийсвэр ойлголт биш, харин бодитойгоор оршин буй угсаатны талбай, хэмнэлийн мэдрэмж болж байдаг. Ингэж баймаажин угсаатнууд, тэдгээрийн бөөгнөрөл болсон хэт угсаатнууд нь тохиолдлын үлээлт юмуу доргилтоос хөзрийн байшин шиг нуран уналгүй, мянга мянган жилээр оршин байдаг байна. Гэхдээ оргилох шинж, өөрөөр хэлбэл угсаатны талбайг хэлбэлзүүлэгч хүч алга болмогц найрал хөгжим зогсож, ингээд угсаатан (хэт угсаатан) өөрийнхөө хүндээс болж өөрөө задран унадаг.
ХИМЕРҮҮД
Угсаатнууд бие биенээ “химлэх” нь ямагт байдаг. Нэг угсаатны дотор бол энэ нь аюултай уршиг тарьдаггүй, харин хэт угсаатны угсаатны түвшинд ийм халдварлал (метастаз) нь үхэлд хүргэгч шимэгч хослолыг бий болгодог. Энэ үйл явцын механизмын бүдүүвч нь ийм байдаг. 10. Химера гэдэг нь барын толгойтой ямаан биетэй, луун сүүлтэй үлгэр домгийн амьтан юм. Дам утгаар бол бодит байдлаар үл нийцэх элементүүдийн хослол болно.
Түлхэлтийн улмаас үүссэн хэт угсаатны систем нь бүс нутгийнхаа байгалтай нягт холбоотой байдаг. Түүний салбар, дэд системүүд болох угсаатан, дэд угсаатнууд нь өөр өөртөө экологийн хөндийг олж авдаг. Энэ нь тэд бүгдэд оршихуйн төлөө тэмцлээ доод хэмжээнд хүртэл бууруулах, зохицуулалт хийх боломжийг олгодог. Энэ нь эргээд нийгмийн хэлбэрүүд бүрдэхийг хөнгөвчилж өгдөг. Энэ нөхцөлд цус урсана, гэхдээ бага учраас амьдарч болдог. Гэхдээ хэрэв энэ системд шинэ харийн угсаатны бүлэглэл нэвтрэн орвол тэр нь өөртөө экологийн хөндий олж чадахгүйгээс болж ландшафтаас биш, харин оршин суугчдыг нь мөлжиж амьдардаг. Энэ бол жирийн хөршлөл биш, хамтын амьдрал (симбиоз) биш, харин хоёр өөр үл авцалдах системийг нэгэн бүхэллэг болгосон хослол, өөрөөр хэлбэл шимэгчид юм. Амьтан судлалд жишээлбэл, амьтны биед цагаан хорхой орсноос үүссэн бүтцийг шимэгч бүтэц гэж нэрлэдэг. Амьтан шимэгчгүйгээр оршиж чадна, харин шимэгч нь эзэнгүй бол үхнэ. Шимэгч нь амьтны биед амьдрахдаа эзэн буюу шимэгчийг тээгчийн цус буюу цөсөнд албадан оруулсан өөрийнхөө гормонуудаар организмын биохимийг өөрчилж, хүнс тэжээлийн нэмэлт хэрэгцээг тулган түүний амьдралын орчилд хамтран оролцдог. Үүгээрээ шимэгч шинж нь хамтран амьдрахаас (симбиоз) ялгаатай. Хамтран амьдрах үед, жишээлбэл, даяанч хавч хальсан дотроо түүнийг дайснаас хамгаалдаг актини хэмээх зөөлөн биетнийг тээж явдаг, харин актини нь хавч дотор хөдөлж илүү тэжээл олж авдаг.
Хэт угсаатны хамтран амьдрах үед хоёр бүрдэл нь үе үе гарах зөрчлийг үгүйсгэхгүй боловч байгалийн өгөөжийг ашиглан хамтран амьдардаг. Гэтэл хамтран амьдрах үед хэт үндэстний мөргөлдөөний бүхий л аймшиг нь хэт угсаатны түвшинд шимэгчийн хорноос болж гардаг. Гэхдээ угсаатан буюу дэд угсаатны түвшинд эрзийзжих нь үхэх үр дүнд хүргэдэггүй, эсвэл уусан нэгдэх, эсвэл үлдэц дэд угсаатан төрүүлж болно.
Хүчтэй, оргилох шинжээр хөвчирсөн угсаатны систем өөрийнхөө орчинд гаднын элементүүдийг орууддаггүй нь жам ёсны хэрэг юм. Ийм учраас XII зуун хүртэл Баруун Европт шимэгч бүтэц цөөн тааралдаг байлаа. Гэхдээ л тэд XIII зууны эхээр бий болсон юм. Үүний жишээ болгож Прибалтикт илдтэний одонгийн (рыцарийн бүлэг) байгуулсан улсыг авч болно, тэд ливчуудын болон хамжлагийн төлөв байдалд хандан амьдарч байсан летт болон курчуудын оролцоотойгоор дайны үл ажиллагаа явуулсан юм. Ливчуудад ч, леттчуудад ч гэсэн псковчууд болон литовчуудын цуст дайн хэрэггүй байсан авч тэднийг харийнхан хавчин хяхаж, хаашаа ч гарах газаргүй болгожээ. Ийм учраас хүний өмнөөс толгойгоо алдахад хүрсэн байна.
Өөр нэг жишээ нь захын (хязгаарын) шимэгчид–Болгарууд болно. 660 оны хавьд төрөлх Кавказын тал нутгаасаа хазаруудад шахагдсан болгарын орд Аспарухын удирдлагын дор славянчуудын нутагшсан Дунайн хөндийг эзлэн авсан юм. Болгарууд нь евроазийн тал нутгийн хэт угсаатны төлөөлөгчид байсан ба славянчуудтай бараг хоёр зуун жилийн турш хамтран амьдарсан нь тэднийг шимэгч систем болгожээ. Гэхдээ болгарууд цөөн байсан учраас зарим хэсэг нь славяны орчинд шингэж, зарим нь Добруж болон Бесарабийд, өөрөөр хэлбэл улс орны зах хязгаараар суурьшсан юм. 11. Артамонов М. И. Болгарские культуры северного и западного Причерноморья //Доклады ВГО. Вып. 15. Л., 1970. С. 12-13.
864 онд славянжсан болгарын хаан Борис загалмайн номд орж, энэ нь түүний ард түмэн бидний “византийн” гэж нөхцөлт байдлаар нэрлэж буй тэрхүү хэт угсаатанд орсныг харуулсан юм. Гэхдээ энэ нь тэртэй тэргүй хязгааргүй байсан элементүүдийн тоог л нэмсэн юм. Грекийн үнэн алдартны шашны хамт Болгарт бага азийн маркионитийн болон богомилийн шашин ирж, үүний улмаас улс орны дотоод дахь үзэл суртлын хямралдаан хүчтэй болсон юм. Византитай хийсэн дайн улам бүр харгис хэлбэрүүдийг олж, 1018 онд Болгарын хаант улс унахад дууссан юм. Дөнгөж 1185 онд болгарчууд валахын удирдагч Асенийг болгар болон валахуудтай хамтран амьдарч байсан евроазийн нүүдэлчин–половчуудын тусламжтайгаар чөлөөлжээ.
Угсаатны хэсэгчилсэн шимэгчлэлийн элементүүдийн нэг нь боолын худалдааны институт юм. Өөр хүнийг эрх мэдэлгүй болгон хувиргах нь боолын худалдаачнаасаа илүү тэр хүнийг өөр хүн гэдэгт итгэсэн зайлшгүй урьдач нөхцөл байдаг юм. Египет болон англосаксуудын тариаланчдад (плантатор) энэ бол негр, римчүүдэд–бүдүүлэгчүүд, иудей нарт агтлаагүй хүн, мусульманчуудад кафир буюу “буруу номтон” гэх мэтээр тэднийг нэрлэж байв. Харин өөрийнхөндөө болохоор хамжлага мэт харьцдаг байжээ.
Өөрийн боолчлолын институтыг ямагт ёс суртахуунгүй гэж үзэн Афинд–Солон, эртний Израйльд–Хоёрдагч хуулийг зохиогч зэрэг хууль тогтоогчид толгойлон эсэргүүцэл үзүүлж байсан зэрэг нь сонирхолтой байдаг, гэхдээ л өөр овгийнхныг боолчлохыг далайн амьтдын ангуучид–тлинкит болон алеутууд хүртэл зүй ёсны гэж үздэг байсан юм. Тэдний аж төрөлд боолын хөдөлмөр хэрэггүй байсан тул боол эмэгтэйг гэрийн зарц, харин эр боолыг нь өргөлийн ёслолийн үед алдаг байжээ.
Мессений илотууд (тариачид) тэднийг дээрэмдэж, алж байгаад биш, адилхан л Гераклитуудын удам–спартын язгууртнууд үүнийг хийж байсанд дургүйцдэг байсныг саная. Энэ нь эллинчүүдийг алмайруулдаг байсан хэдий тэд өөрсдөө шунахай боолын эзэн юмуу боолын худалдаачид байсан юм.
Боол эзэмшлийн формацийн сонгодог орон–эртний Элладад овог хоорондын дайнд ялагчид нь ялагдагсдынхаа хувийн эрх чөлөөг үгүй болгодоггүй, харин тэднээс татвар авдаг байжээ. Тухайлбал, Пинда арлаас энэ тэгш газар нүүн ирсэн фессалчуудын өвөг дээдэс өөрсдийг нь эзлэн түрэмгийлсэн эллинчуудыг пенест буюу ядуучууд гэж нэрлэдэг байжээ. Энэ бол Y зуунд колонит байсан, задран буй Римийн эзэнт гүрний мужуудийн феодалын боолчлол шиг нийгмийн үзэгдэл болох нь эргэлзээгүй юм.
Угсаатны “нас ахих” хэрээр зан авир нь харгис болж байв. НТӨ 435 онд коркирчууд коринфын колони–Эпидамныг эзлэн аваад Коринфын биш тэр олзлогдогсдыг, коркирчуудтайгаа адилхан боол болгон худалдаж байжээ. 12. Вебер Г. Всеобщая история, 2-е изд.: В 15 т. Т. 2. М.. 1894. С. 597.

Мөн ийм зүйл НТӨ 413 онд болж, сиракузууд олзлогдсон афинчуудыг чулуу бутлах газарт хаяж, маш бага ундлаад цангаж үхээгүй афин биш хүмүүсийг нь боол болгон худалджээ. Тэд өрсөлдөгчдийгөө дайсан гэж үзэх болсон байна. 13. Там же. С. 657.
Римчүүд болохоор дэс дараатай байжээ. 69 онд Веспасианы легионууд Кремоныг эзлэн аваад тэдгээр нь римийн иргэд байснаас боол болгон худалдаж болохгүй байсан учраас бүх оршин суугчдыг нь алсан байна. Энд мөн л араб, португал, болон англо–францын боолын худалдаанаас ялгаатай нь илт буй нийгмийн үзэгдэл болж байна. 14. Там же. Т. 4. М.. 1898. С. 224.
Хэрэв тооцооллын анхдагч цэгийг өөрчлөх юм бол улс орны хүн амыг амьтан, ургамал, үнэт эрдэсийн зэрэгцээгээр шимэгч угсаатан ашиглаж байдаг ландшафтын бүрэлдэхүүн хэсэг гэж үзэж болно. Гэхдээ ийм үзэл бодлыг мөнөөх л мөлжлөгөдөө сонирхолтой, тэр хүмүүсээс бусад хэн нэг нь хүлээн авах нь юу л бол. Гэхдээ энэ нь түүхээр байнга няцаагдаж байдаг. Хэдийгээр боолчлолын институт байнга ажиглагддаг ч угсаатны шимэгчлэлийн тухайлсан нөхцөл байдал тогтвортой, удаан байх нь ховор байдаг, гэхдээ л цаг ямагт шинээр нөхөн төлжиж байдаг.
Ийм маягаар байгалтай холбоогүй мэт онцгой угсаатнууд байгаа нь ч гэсэн угсаатан байгалийн холбооны тухай үндсэн, тэр тутмаа идэвхигүй хүлээн авах сэдвийг эвдэхгүй юм. Жишээлбэл, цаг уурын нөхцөл, өвчин тахал буюу хоол хүнсний шинж чанар зэрэг нь шимэгч угсаатнуудын хувьд өөрийнхөө бүс нутгийн байгалтай шууд хамаарах угсаатнуудтай бас л ижилхэн байна. Ийм учраас бүх гариг дээр нэгдмэл угсаатан бүтээхийн тулд бүсчилсэн шинж, атмосферийн циклоны урсгал, ой болон талын ялгаа, дээр нь мэдээж уул болон хөндийн ялгааг устгах хэрэгтэй. Харамсалтай нь энэ нь дэндүү боломжгүй юм.
Угсаатан хоорондын хямралдааныг биологийн ч, зөвхөн нийгмийн ч ойлголтуудад хамааруулж болохгүй, хэрэв ингэвэл энэ тайлбар нь бидний нэгэнт гарган дүрсэлсэн био хүрээний амьд бодисын биохимийн эрчим хүчний илрэл болох оргилох шинжийн үзэгдлээс гаран алга болно. Хэт угсаатны түвшинд угсаатны харилцааны дөрвөн хувилбар боломжтой бөгөөд түүнийг тодорхойлогч хүчин зүйл нь харилцагч угсаатнуудын оргилох хүчдэлийн зэрэг болох нь ойлгомжтой. Хэрэв бид оргилох шинж нь бага үлдэц угсаатныг оргилох хүчдэлтэй угсаатантай хослуулбал уусан нэгдэх юмуу сул угсаатнаа шахан гаргах явдал хамгийн магадлалтай. Хэрэв сул оргилох шинжтэй хоёр буюу түүнээс дээш угсаатан оршин байвал тэд modus vivendi байдалд оршиж, бие биенээ дарамтлахгүй. Хэрэв тэд хүчтэй, гэхдээ оргилох шинж нь тэнцүү бол эрлийзжилт явагдах бөгөөд хэмнэл ногдуулах нь зан үйлийн тогтсон үзлийг гажуудуулж, түүнийг хамт олондоо хохиролтойгоор хувь хүнд аятайхан болгож өгдөг, энд хүн бүр бусдыг хонжихыг эрмэлздэг учраас ийм хамт олон нь голдуу устгалд өртдөг. Гэхдээ хэрэв эрлийзжилт байгаа үед оргилох түлхэлт болбол эрлийз бүлийн нэмэгдсэн тогтворгүй байдал нь (лабиль) зан үйлийн шинэ тогтсон үзэл, шинэ бүтцэд хүргэх бөгөөд улмаар нийгэм–улс төрийн шинэ хувилбарт орж, өөрөөр хэлбэл шинэ угсаатан бий болно. Энэ үйл явцыг нэг талаас хангалттай өндөр температурт хурдасгагчийн (катализатор) оролцоотойгоор дөнгөж эхэлж буй химийн урвалтай, нөгөө талаас сэтгэл хөдлөлийн (ухамсаргүйн) хүрээнд үүссэн сэтгэл зүйн бүтээлч үйл явцтай харьцуулж болох юм.
Угсаатны (арьстны биш шүү) эрлийзжилтийг нэг утгаар үнэлж дүгнэх боломжгүй гэдэг нь эндээс гарч байна. Газар орон, цаг хугацааны нэг нөхцөл байдалд тэр нь угсаатны суурийг хөнөөж байна, өөр нөхцөлд түүнийг гажуудуулж байна, гуравдахид нь шинэ угсаатан болгон хувиргаж байна. Гэхдээ энэ нь хэзээ ч ул мөргүй өнгөрдөггүй юм. Төрийн хэмжээнд ч, овгийн холбоо буюу моногам (ганц нөхөр буюу эхнэртэй) гэр бүлийн хэмжээнд ч этнологийг үл хайхрах явдлыг хойч үеийнхнийхээ хувьд хийж буй гэмт хэрэг, хөнгөмсөг явдал гэж ангилж үзэх ёстой.
XXVIII. Оргилох шинжийн мөн чанар
БИО ХҮРЭЭНИЙ ТУХАЙ В. И. ВЕРНАДСКИЙН СУРГААЛЬ
Угсаатны эрчим хүчний мөн чанарын тухай асуудлыг тавихдаа бид эрчим хүчний ямар хэлбэр эдгээр үйл явцыг бүтээж байгааг үзүүлэх ёстой. Гэхдээ үүний тулд зарим энгийн төсөөллөөсөө салж, тэдгээрийг шинжлэх ухааныхаар солин орлуулах ёстой. Бид өөрийгөө бие даасан организм, тэр байтугай бусад организмуудтай байнга харилцан үйлчлэгч организм гэх дадсан харилцааныхаа оронд “ Бид амьд организмыг ямар нэгэн бүхэллэг, нэгдмэл зүйл гэж илэрхийлэх ёстой. Учир нь тэд бүгдээрээ геологийн асар их хүчээр тодорхойлогддог…био хүрээний функци болдог”. 15. Вернадский В. И. Химическое строение биосферы Земли и ее окружения. (к соответствующим параграфам этого труда даются ссылки в тексте).
Дэлхийд амьдран буй организмууд нь зөвхөн хувь шинжийн нийлбэр биш, харин “хүрээлэн буй орчинтойгоо өөрийн амьсгал, хоол хүнс, үржил зэрэг атомуудын биогенийн гүйдэлтэй холбоо” бүхий “амьд бодисууд” юм.
В. И. Вернадскийн сургаалиар био хүрээ нь гаригийг гадаргуу дээрх “амьд бодисуудын” зөвхөн хальс төдий биш, харин хөрс, тунамал болон хувирагч (метафор) чулуулаг, агаарын чөлөөт хүчил төрөгч зэрэг геологийн хугацаан дахь түүний амьдралын бүхий л бүтээгдэхүүнүүд болно. Бид өвөг дээдсийнхээ шарил дээгүүр явж, аль эрт үхсэн хүмүүсийн амьдралаар амьсгалан буй агаад хойч үеийнхнээ амьсгалуулахын тулд өөрсдөө ч гэсэн энэхүү байгалийн хүчин рүү явж ордог. “Бүх амьд зүйл геологийн хугацааны турш дахь хувьслын үйл явцад өртөж, өөр хоорондоо холбогдсон, тасралтгүй өөрчлөгдөж байдаг организмуудын нийлбэр цогц болно. Цаг хугацааны явцад энэхүү хөдлөнги тэнцвэрт байдал нь тогтонги тэнцвэрт байдалд шилжин ороход тэмүүлж байдаг…Хэрэв эсрэг чиглэлд үйлчлэх, эн тэнцэх ямар ч үзэгдэл байхгүй бол хэчнээн илүү удаан оршин байх тусам төчнөөн хэмжээгээр чөлөөт эрчим хүч нь тэг рүү ойртоно.”
Энэ зарчмыг ойлгохын тулд өөр нэг нөхцөл байдлыг гадарлах ёстой. Гаригийн амьгүй бодис нь энтропи (маш бүдүүн тоймоор бол замбараагүй байдал –Орч) өсөх хуульд захирагдана. Харин амьд бодис бол энтропийн эсрэг шинж чанартай байдаг. Амьд болон амьгүйн энэ бүх олон янз байдал нь “атомын биогенийн миграци” буюу био хүрээний амьд бодисын “биохимийн эрчим хүч”-тэй холбоотой.
Эрчим хүчний энэ хэлбэр нь физикчдийн судалдаг бусад зүйлтэй яг адил тийм бодитой бөгөөд үйлчлэх шинж чанартай байна. Энэ нь тэдэнтэй адил энерги хадгалагдах хуулинд захирагдаж, өөрөөр хэлбэл калори буюу килограммометрээр илэрхийлж болдог. Манай гариг нь геологийн хугацаанд 1) Нарны цацрагийн эрчим хүч, 2) Дэлхийн дотоод дахь радио идэвхит задралын атомын эрчим хүч, 3) манай галактикаас гарч буй цацарсан элементүүдийн сансрын эрчим хүчийг шингээж, эрчим хүчээ баяжуулж байдаг. 16. Там же. С. 283.
Эрчим хүчний энэ хэлбэр нь хаврын цөөрөмд бий болсон усны ургамлын ганцхан навч л намар гэхэд түүний жам ёсны хил–эрэг хүртэлх бүх гадаргууг дүүргэхэд хангалтай байдаг шиг организмуудыг боломжит дээд хязгаартаа хүртэл өсөн үржихэд хүргэдэг байна. Хязгаартаа хүртэл тархах энэ хууль био хүрээний бүх амьтдад үйлчилдэг, ингэхлээр хүнд ч адилхан үйлчилдэг байна.
Гэхдээ био хүрээ нь организмууд болон түүний бүрдлүүдэд хил зааг тавьдаг юм. Био хүрээ нь зүймэл шинжтэй: амьтан, ургамлын зарим зүйл нь бусдыгаа хязгаарлаж, их бага хэмжээгээр биоценозын хөдлөнги тэнцвэрт байдал болох амьдралын зохицлыг үүсгэдэг. Дэлхий дээрх цаг агаарын нөхцөл янз бүр. Энэ нь бүсчлэл, далайгаас хол ойр байх, агаарын даралтын шинж чанарын өөрчлөлт, циклоны үүсэл болон бусад шалтгаануудаар тодорхойлогддог. Ийм байх ахул организмын хувьд нэгэнт газар нутгийн хувьд тархах боломжийг нь хязгаарлаж байгаа тул дасан зохицох хэрэгцээ үүсдэг байна. Ийм учраас амьд болон амьгүй элементүүдээс бүрдсэн нарийн систем гэж тайлбарлаж болох геобиоценоз нь тогтвортой байдаг. Үүн дотор биоценозын конверси буюу амьдрах нэг орчинд буй амьтан, ургамлын дунд эрчим хүчний эргэлтийг (циркуляци) хангаж байдаг байнгын үйл явц болж байдаг.
Хүмүүс ч гэсэн биоценозод орж байдаг. Байнга үүсдэг бэрхшээлийг даван туулахад био хүрээнд титэм өмсгөгч угсаатны нийгэмлэгийн хүч явдаг юм. Тайван төлөв байдалд тэр нь хөршүүдтэйгээ догшин харьцахгүй, байгалийг идэвхитэй өөрчлөх чадваргүй байдаг, энэ нь идэвхитэй үржлээр түүний гишүүдийн тоо өсөхөд тусалдаг. Ингэж оршихуйн нөхцөл нь хүний хамтран захирагдах шинж болсон угсаатан системийн хувьд үүсдэг юм. Мөн энэхүү оргилох шинж нь систем дотроо зонхилохын төлөө бие биенээ устгахад хүмүүсийг түлхэж байдаг. Үүний дараагаар нийгмийн институт, уламжлалаас үндсээ авсан эрч нь системийн оршихуйг тэтгэж байдаг боловч энэ нь зогсонги байдалд орох тавилантай. Энэ нь өмнө нь байсан бүх угсаатнууд хөгжингүй байсан ба одоо хөгжиж буй угсаатнууд хэрэв алга болдоггүй юмаа гэхэд хэзээ нэг цагт “тогтвортой” болно гэсэн хэрэг юм.
Угсаатнуудын дийлэнхи олонхи нь тэдний тооноос үл хамааран тухайн ландшафтын биоценозод орж, тодорхой газар нутаг дээр амьдарч байсан ба амьдарч байна, тэгээд тэднийхээ хамт өвөрмөц маягийн “хаалттай систем”-ийг бүрдүүлдэг. Бусад нь хөгжиж, үржсээр өөрийнхөө биохорын хүрээнээс гадагш тархдаг, гэхдээ ингэж өргөсөх нь дахин эзэмшсэн, гэхдээ дасан зохицохуйн тогтворжсон салбарт анхдагч хэв шинжийн угсаатан болон хувирснаар төгсдөг. Термодинамикийн сансрын үйл явцуудад ч үүнтэй бүрэн адилтгал явагддаг аж. “Хаалттай системд энтропи тасралтгүй ихсэж байдаг. Улмаар организм (буюу организмын систем болох угсаатан–Л.Г.) хуримтлагдсан энтропийг системтэйгээр зайлуулах ёстой. Ийм учраас амьд бодис нь хүрээлэн буй орчинтойгоо эрчим хүч болон энтропийг байнга солилцох ёстой болдог. Энэ солилцоо нь үүний төлөө мэдээллийнхээ нөөцөө ашиглаж байдаг удирдагч системээр зохицуулагдана. Организм буюу системд мэдээллийн нөөц хар аяндаа үүсэх нь огт бүтэшгүй зүйл юм. Тэгэхлээр эдгээр нь удамшин дамждаг байна. 17. Спиридонов М. Н. На переднем крае космической науки //Природа. 1966. № 8. С. 112.
Дээр өгүүлснээр физикчдийн мэдээлэл тэмдэглэдэг удамшин дамжих үзэгдлийг түүхийн хэлээр “уламжлал”, биологийн хэлээр “дохиоллын удамших шинж” гэж нэрлэдэг байна. Дээр тэмдэглэсэн бүхнээс үзэхэд угсаатны нийлэгжилт нь–эрчим хүчний үйл явц, харин оргилох шинж нь угсаатны нийлэгжилтийг тэжээж байдаг эрчим хүчний тэр хэлбэрийн үр нөлөө юм.
МУТАЦИ БОЛ ОРГИЛОХ ТҮЛХЭЛТ
(Мутаци гэдэг нь латины өөрчлөлт гэсэн утгатай үг бөгөөд удамшлын бүтэц, генийн мэдээлэл гэнэт өөрчлөгдөхийг заасан биологийн нэр томъёо бөгөөд нь монголоор гэнэтийн хувирал гэж дүйлгэж болох юм –Орч)
Геобиоценоз дахь тайван байдал мөнхийн зүйл биш юм. Эдгээр нь түүнийг тээгчдэд хөнөөлтэй хачин гайхалтай идэвхийн таталтаас (спазм) болж тасалддаг. Нугаар тайван гэгч нь дэвхцэж явсан дэвхэргүүд гэнэт царцааны сүрэг болон хувирч, замдаа тааралдсан бүх юмсыг устган үхлийнхээ өөдөөс нисдэг. Халуун бүсийн шоргоолжнууд тохилог үүрээ орхин замдаа үхэхийн тулд …олдсон бүх зүйлийг устган хөдөлцгөөдөг. Лемминг хэмээх мэрэгчид далайн долгионд живэхийн тулд хэдэн зуун мод газрыг туулдаг. Микроорганизмууд хөнөөлт тахал халдвар төрүүлэн бас л ингэж үйлддэг. Эдгээр хачирхалтай үйлдлүүдийг хэрхэн тайлбарлах вэ ? Бидний хувьд В. И. Вернадскийн биогеохимийн бүтээлүүд рүү ахин хандах ёстой болж байх шиг.
Биогеохимийн нэгдүгээр зарчим: “Био хүрээнд дэх химийн элементүүдийн атомуудын биогенийн их нүүдэл нь (миграци) өөрийнхөө илрэлийн хамгийн дээд хэмжээнд тэмүүлдэг. Гаригийн бүх амьд бодис чөлөөт эрчим хүчний эх булаг болж, мэдээж хэрэг “чөлөөт эрчим хүч”–ний физик утгаар “ажил” хийж чадна” хэмээн тунхагладаг. В.И.Вернадский: “өөр тал руу, эсрэг энтропи болон илэрдэг амьд бодисын эрчим хүч байдаг. Учир нь амьд бодисын үйлчлэлээр ажил хийх чадвартай чөлөөт эрчим хүчний хөгжил бүтээгддэг” гэдгийг ойлгож байжээ. Ингэхлээр манай гариг био хүрээний тэнцвэрт байдлыг тэтгэхэд зайлшгүй байхаас хавьгүй их эрчим хүчийг сансраас хүлээн авдаг байна, энэ нь дээр дурдсан шиг амьтдын дунд экцесс буюу мөхөлд хүргэхийг бий болгож, харин хүмүүсийн дунд бол оргилох түлхэлт буюу угсаатны нийлэгжилтийг төрүүлдэг байна.
Угсаатны нийлэгжилтийн (түүнийг унтрах, дараа нь угсаатан үлдэц болон хувирах хүртэлх) үйл явц үүсэх болон явагдах зайлшгүй нөхцөл нь оргилох шинж, өөрөөр хэлбэл зорилго чиглэлтэй хэт хүчдэл гаргах чадвар байдаг байна. Үүнийг бид зөвхөн таамаглал, өөрөөр хэлбэл тэмдэглэгдсэн баримтыг тайлбарласан дүгнэлт хийж тайлбарлаж чадахгүй юм. Гэхдээ оргилох шинж бол гадаад орчны эрчим хүчийг сорон авах, түүнийгээ ажил хэлбэрээр зарцуулах төрөлх чадвар гэх мэтийн өөр тайлбарлал бий болох боломжийг үгүйсгэж болохгүй. Хүмүүст энэ чадвар нь нэн хүчтэй хэлбэлздэг бөгөөд заримдаа түүний лугшилт нь хувийн ч, зүйлийн ч өөрийгөө хамгаалах зөн билгийг эвдэлж, үүний улмаас бидний нэр томъёогоор оргилуун гэж нэрлэсэн зарим хүмүүс өөрсдийнхөө хүрээллийг өөрчлөлтөд хүргэх үйлдлийг хийхгүй байж чаддаггүй. Энэ өөрчлөлт нь угсаатан буюу хүний хамтын нийгэмлэгийн дотоод харилцаа, байгал орчинд адил хэмжээгээр хамаарна. Чингээд оргилуун шинж нь эрчим хүчний мөн чанартай байдаг бөгөөд харин тийм хүний сэтгэл зүй нь ландшафт, ард түмэн, соёлыг бүтээж, бас эвдэж байдаг оргилуун шинж тээгчдийн нэмэгдсэн идэвхийг урамшуулагч лугшилтуудыг өөрийнхөө түвшинд хувиргаж (трансформаци) байдаг.
Бидний нотолгоо огтхон ч гаж зүйл биш ээ. Энэ нь физиологийн маргаангүй үндэслэл дээр тулгуурласан юм. Бүр И.М.Сеченов орчны үүргийг физиологийн хүчин зүйл гэж тодорхойлон: “Өөрийнх нь оршихуйг дэмжин буй гадаад орчингүйгээр организм байх боломжгүй юм. Ийм учраас организмын шинжлэх ухааны тодорхойлолтод түүнд нөлөөлөгч орчин нь орох ёстой” гэсэн байдаг. 18. Сеченов. И. М., Павлов И. П., Введенский Н. Е. Физиология нервной системы /Под ред. акад. К. М.Быкова. М., 1952. С. 142.
Хэрэв ийм ахул орчны эрчим хүчний тэнцвэрийг (баланс) авч үзэхээсээ татгалзаж болохгүй юм.
Организм амьдрах үйл ажиллагаандаа шаардлагатай эрчим хүчийг биеийн дулааныг барьдаг, үхэж буй эсийг сэргээдэг зөвхөн хоол тэжээлээр л олж авдаггүй юм. Амьсгал, өөрөөр хэлбэл уушгин дахь исэлдэх үйл явц ч гэсэн организмын амьдралд түүнээс ч багагүй шаардлагатай. Цахилгаан (дэвсгэр ионжих), гэрэл, радиаци, гравитацийн зэрэг эрчим хүчний бусад хэлбэрүүдтэй харилцсан тухайд ч мөн ийм зүйл хэлэх ёстой. Эд бүгдээрээ организмд янз бүрээр нөлөөлдөг, гэхдээ тэдгээрийн аль нэггүйгээр амьдарч болохгүй юм. Ийм учраас гадаад орчны эрчим хүчийг организмын эрчим хүчинд дахин боловсруулах механизм нь физиологийн судлах зүйл мөн. Этнологич бидний хувьд: яагаад хүмүүст амьтдаас ялгаатай идэвхийн зэргийн хэлбэлзэл нь ийм их байдаг вэ? гэсэн өөр зүйл чухал байна.
Энд адил тэгш хоёр таамаглал дэвшүүлж болно. Эсвэл оргилуун шинжтэй хүн энгийн хүнээс илүү их эрчим хүч авдаг, эсвэл тэр адилхан авсан эрчим хүчээ аль нэгэн зорилгод хүрэх гэж төвлөрүүлэн чиглүүлдэг (мэдээжийн хэрэг ухамсаргүйгээр). Аль ч тохиолдолд үр дүн нь адилхан, хүмүүсийн дээд мэдрэлийн үйл ажиллагаа тухайн зүйлд яг хэвшмэл, хэвийн шинжтэй байхыг бодвол илүү идэвхитэй болно.
Ийм маягаар хэрэв нийгмийн нөхцөл нь хүний үйлдлийн чиглэмжийг тодорхойлдог бол тэдний эрчим хүчний хүчдэл нь организмын төлөв байдал, түүний дотор генетикийн хувьд нөхцөлдсөн шинж тэмдгүүдээр тодорхойлогдоно. Энд бид гэнэт бий болсон шинэ шинж тэмдгийн үүсэл нь холилдсоны үр дагавар биш гэсэн биологийн зарим үзэгдлүүдтэй шүргэлцэж байна. Энэ нь оргилох шинжийн тэсрэлтийг (буюу оргилох түлхэлт) тогтсон хэмжээнээс янз бүрийн хазайлт үүсгэгч мутагенийн өөрчлөлт дагалддаг гэсэн хэрэг болно. Гэхдээ бас л өөрчлөлтийн бүтээгдэхүүн болсон биеийн болон сэтгэл зүйн гажигтай хүмүүс оргилох шинжийн үр дагаваргүйгээр мөхдөг, энэ утгаараа тэд хасагдана.
Я.Я.Рогинский, М.Г.Левин нар арьстныг бусадтай харьцуулахад арьстны шинж тэмдэг уян хатан чанараар бага байдгийг тэмдэглээд гэсэн хэдий ч түүхэн үеүдэд эрлийзжихийн хажуугаар үүссэн арьстны нүүр царайны өөрчлөлт байдгийг заасан юм. Шинж тэмдгийн өөрчлөлт нь эсвэл шинэ нөхцөлд дасан зохицсоны үр дүн, эсвэл өөрчлөлтийн үр дүн болж явагддаг аж. 19. Рогинский Я. Я., Левин М. Г. Основы антропологии. С. 465-468.
Гэнэтийн өөрчлөлтийн (мутаци) тохиолдолд ашигтай шинж тэмдэг нь хадгалагдаж, хортой нь байгалийн шалгарлаар гээгддэг. Хэрэв тээгчдээ ч, түүний ойр дотнынхонд ч хөнөөлтэй гэдгийг хэлэхгүй бол оргилох шинж нь арьстны биш, хортой шинж тэмдэг юм. Учир нь ийм. Хэрэв дайн улс орны чанадад болж байвал оргилуун хүмүүс нь гэр орон, аж ахуйгаа орхин алс холын аян дайнд явахад тэдгээр нь уналтад ордог. Конкистадорууд нь Анауаке, Перу, Филиппинд тулалдаж, байнгын цэргүүд нь Нидерланд, Францад байлдаж байсан XYI зууны Испанид ийм байсан юм. Чадварлаг ажилтнууд байхгүй нь хурц мэдрэгдэж, усан онгоц барих хадаасаа хүртэл Нидерланд, Германиас худалдан авахад хүрч байв. Үүнээс зуун жилийн өмнө толедийн хуяг Европт хамгийн шилдэг нь гэж тооцогдож байсан юм.
Гэхдээ энэ хамгийн муу нь биш. Оргилох халалтын үед ямагт овог хоорондын цус урсгасан мөргөлдөөн болж, зөвхөн өрсөлдөгчид төдийгүй, тэдний гэр бүлийнхэн ч золиослогддог. Ийм дайн Европт гвельф болон гибеллины хооронд, мөн Хятадад “байлдаант улсуудын” үед (НТӨ 403-221 онуудад) болсон. Эдгээр болон төстэй дайнуудад байлдсан нь биш, харин ухаалаг нуугдаж чадсан нь амьд үлдэж байсан юм. 20. Гумилев Л. Н. Троецарствие в Китае //Доклады ВГО. Вып. 5. Л., 1968.
Гэхдээ шинж тэмдгийн хувьд оргилох шинжийн онцлог нь бусад зүйлээс гадна тэрээр эцэг эхийн нийгмийн онцлогоор биш, харин биологийн хувьд удамшсан “хууль бус” гэж нэрлэгдсэн хүүхдүүд байгаагийн ачаар бүлүүдийг тогтоон барьдаг байсан. Хатуу (нийгмийн) болон корпускуляр (угсаатны) гэсэн системийн холбоо байсан нь “нийгмийн организм” ч бай, хэт угсаатан ч бай бүхэл системийн хувьд шинж тэмдгийн ач холбогдлыг дээшлүүлж байсан юм. 21.Семенов Ю. И. Категория “социальный организм” и ее значение для исторической науки //Вопросы истории. 1966. № 8.
Байгал орчин болон угсаатны хүрээлэлд үзүүүлэх үйлчлэлийн хэмжээ нь зөвхөн техникийн түвшингөөс биш, харин угсаатны нийлэгжилтийн аль нэг шатаа туулж яваа бүхэллэг болох угсаатны оргилох хүчдэлээс хамаардаг. Түүгээр ч барахгүй Г.Ф.Дебец, И.А.болон Н. Н. Чебоксаровууд мутаци нь бүх Ойкуменыг биш , харин газар зүйн тодорхой бүсийг хамардаг гээд “Бидний өвөг дээдэс хүрэн арьстай, хар үстэй, хүрэн нүдтэй байсан ба харин цайвар нүдтэй, шар толгойтой хүмүүс өөрчлөлтийн замаар бий болж, гол төлөв, Балтийн болон Хойт мөсөн далайн эрэг хавиар Хойт Европт төвлөрсөн юм” гэдгийг заасан билээ. 22. Дебец Г. С. О некоторых направлениях изменений в строении человека современного вида //Советская этнография. 1961. №2. 23. Чебоксаров Н.Н., Чебоксарова И.А. Народы, расы, культуры. М., 1971. С. 121.
Эдгээр өөрчлөлт нь олон үүсдэг гэдгээс бусдаар оргилох түлхэлтээс ялгагдах юм байна гэж үү ?
Мутацийн үүсэл, мутаци нийлэгжилтийн шалтгааны тухай асуултад хариулахаас зүгээр л үргэчих хэрэгтэй. Энэ асуултад биологичид хүртэл хариулдаггүй бөгөөд тэд туршлагаар олж авсан өгөгдөхүүн буюу артефакт, лабораторид гарган авсан зүй тогтлыг байгал дээр бидний харж буй зүйл рүү механизаар шилжүүлэн авчрах нь буруу гэдгийг шударгаар тэмдэглэдэг. Гэхдээ манай шинжлэх ухаан этнологи нь туйлын цаг хугацааны тэмдэглэгээтэй байдаг, ийм хэрэгслийн тусламжтайгаар зарим ашигтай үр дүнд хүрч болдог юм.
Бид оргилох түлхэлтийг микро өөрчлөлттэй зэрэгцүүлэн үзсэн болохоор түлхэлтийн он цаг, талбарыг түүхэн замаар судалж, биологичид өөрсдийнхөө байх сууринаас тайлбарлаж болох өгөгдөхүүнүүдээр биологийг баяжуулж болох юм. Биологийн микро өөрчлөлт этнологийн хэлээр уртраг болон өргөргийн чиглэлд, уртраг болон өргөрөгт ямар нэг өнцгөөр татсан дэлхийн гадаргуугын бүсийг ямагт хамардаг оргилох түлхэлттэй холбоотойгоор хэт угсаатан үүсдэгийг бид дээр тод үзүүлсэн билээ. 24. Нийтийн тооллын дараагаас нийтдээ найман оргилох түлхэлт болсон бөгөөд угсаатны нийлэгжилтийн үеэр (фазаар -Орч) үзэх юм бол өмнөх хоёр мянган жилд болсонтой тоогоороо адил бололтой. Зураг 5-аас үз.
Ландшафтын бүсүүд нь уул, цөл, далайн хойг гэх мэт ямар ч газар нутаг дээр байлаа гэсэн тэр нь нэгдмэл үлддэг. Ландшафтууд болон угсаатны суурь нь оргилох тэсрэлт хамарсан газар нутаг дээр л нөхцөлдөж, нэгэн үед хоёр, гурав, дөрвөн янзийн угсаатныг ч төрүүлж чадна. Эрлийзжих замаар оргилох шинжийн тэмдгүүд шилжихийг мэдээжээр тооцоогүй, энэ нь эрлийзүүдийн антропологийн хэв шинжид шууд тусах байхсан. Түүнчлэн газрын бартаа нь соёлын солилцоо, дуурайх замаар хуулбарлах явдлыг үгүйсгэдэг. Үүний аль алийг нь материаллаг соёл, урлагийн бүтээлүүдээс амархан ажиглаж болно.
Бид тусгайлан дүгнэхийг шаардсан онцгой үзэгдэлтэй тулгарч байх шиг байна. Шинэ хэт угсаатан (угсаатан) заавал хэд хэдэн угсаатны дэвсгэрийн хольцоос үүсдэг гэдгийг санацгаая. Энэ нь энгийн цахилгаан батарейг дотроо гүйдэлтэй байлгахын тулд цинк, зэс, хүчилтэй байх ёстой гэдгийг сануулахгүй байна гэж үү ? Энэ нь мэдээж зүйрлэл бөгөөд гэхдээ л орчны эсэргүүцлийн улмаас аажмаар унтарч байдаг эрчим хүчний үйл явцыг тайлбарлаж байна. Хэрэв ийм ахул лугшилт ч мөн адил эрчим хүчний шинжтэй байх ёстой, тэр нь харсаар байтал газрын дээрх байгалийн болон нийгмийн нөхцлүүдтэй холбоогүй тул түүний гарал үүсэл нь гаригийн гадна л байж болно. 25. Дэлхийн гариг орчмын бүрхэвчийг судалсан М.М.Ермолаевын үзэж байгаагаар ионосфера нимгэн болсон шөнийн цагт сансрын цацраг Дэлхийн гадаргууд хүрдэг байна. Сансраас ирэх ийм тохиолдлын цохилтын ач холбогдлын тухай асуудлыг шийдвэрлэж болох аж. ( Ермолаев М. М. О границах и структуре географического пространства //Известия ВГО. Вып. 5. 1969).
Оргилох тэсрэлтийн талбарыг авч үзэх үед дэлхийн бөмбөрцөг маань ямар нэг туяа, өрөөсөн бөөрөнд нь туссан, харин оргилох түлхэлтийн тархалт нь гаригийн овгор товгороор хязгаарлагдаж байгаа мэт сэтгэгдэл төрдөг юм. “Цохилт” болсон газарт янз бүрийн эрлийзүүд үүсч, тэдгээрийн ихэнхи хэсэг нь амьдрах чадваргүй, анхны үедээ алга болдог. Оргилуун хүмүүс ч гэсэн бас л хэм хэмжээнээс гадна байдаг бөгөөд оргилуун хүмүүсийн онцлог нь тэдгээрийг байгалийн шалгарлаар арилгахаас өмнө угсаатны түүх, урлаг болон утга зохиолын түүхэнд ул мөрөө үлдээдэг жамтай. Эдгээрийн аль аль нь угсаатны амьдралын бүтээгдэхүүн юм.
Оргилох тэсрэлт буюу хүчдэлийн талаар: тохиолдлын хазайлт (флуктаци), тэнэмэл ген бий болсон, гадаад шалтгаантай (экзогенийн) үүсгүүр гэх мэт өөр таамаглал ч дэвшүүлж болно. Гэхдээ энд дурдсан бүхэн нь баримттай зөрчилдөж байгаа юм. Энд үзсэн таамаглал батлагдахгүй байхыг үгүйсгэхгүй, гэхдээ энэ нь газар зүй, түүхийн тулгамдсан асуудлуудад угсаатны нийлэгжилтийн эрчим хүчний мөн чанарын үзэл баримтлалыг хэрэглэхэд яагаад ч нөлөөлөхгүй юм.
” ЛАНДШАФТУУДЫН “УУЛЗВАР”
Манай уншигчдын тавьсан: яагаад шинэ угсаатан үүсэхэд заавал хоёр буюу түүнээс дээш ландшафт, хоёр буюу түүнээс дээш угсаатан, хоёр буюу түүнээс дээш “нийгмийн организм” шаардлагатай байдаг вэ ? гэсэн асуултад хариу өгөхийн тулд угсаатан ландшафттай харьцах асуудалдаа эргэн оръё. Энэ чинь тохиолдлуудын цуваа юу, зүй тогтол уу ? 26. Семевский Б. Н. Взаимодействия системы “человек – природа” //Природа. 1970. № 8; Куренной В.Н. Пассионарность и ландшафт //Там же; Рыч-ков Ю.Г. Антропология и генетика изолированных популяций (Древние изоляты Памира). М., 1969′, Алтухов Ю. П., Рычков Ю. Г. Популяционные системы и их структурные компоненты: генетическая стабильность и изменчивость // Журнал общей биологии. 1970. Т. XXXI. № 5. С. 507-526.
Угсаатан бие даасан үзэгдлийн хувьд ландшафттай харилцахыг шинжлэхэд энэ хоёр нь эргэх хамааралтай, угсаатан нь ч ландшафтыг өөрчлөгч байнгын хүчин зүйл болдоггүй, ландшафт нь ч гаднын үйлчлэлгүйгээр угсаатны нийлэгжилтийн шалтгаан болж чаддаггүйг харуулж байна. Угсаатны болон нийгмийн зүй тогтлын харьцаа нь урвуу хамаарлыг ч үгүйсгэж байна, учир нь Дэлхийн угсаатны хүрээ нь нийгмийн хөгжлийн хувьд зөвхөн дэвсгэр нь байдаг, харин хүчин зүйл болдоггүй.
Нийгмийн зүй тогтлоос ялгаатай нь угсаатны хувьд газар нутгийн агшин шийдвэрлэх шинжтэй байдаг бөгөөд шинэ тохиолдол бүрт энэ нь дээр дурдсан нөхцлүүдийг хангах л шинэ бүс нутаг байна. Ард түмэн үүсэх нь олон төвтэй: угсаатны нийлэгжилтийн тэсрэлт нь хөгжих буюу зогсонги байдалд байгаа ард түмнүүдийн ахуй, соёлтой, мөн тэдний арьстны бүрэлдэхүүн, эдийн засгийн болон техникийн түвшинтэй холбоогүй, харин орон зай, цаг хугацааны тусгай нөхцлүүдтэй холбоотой юм. Ландшафт өөрөө шинэ угсаатныг төрүүлдэггүй, учир нь ландшафт аль нэгэн, тэр ч бүү хэл хамгийн тохиромжтой газар үүсч мянга мянган жилээр байгаад байдаггүй. Угсаатны нийлэгжилтийн бүс нутгууд нь цаг ямагт өөрчлөгдөж байдаг. Бидний сонирхсон үйл явц энд ч, тэнд ч үүсч эхэлдэг нь түүнийг газрын бус хүч өдөөж байна гэсэн хэрэг юм. Эндээс бид угсаатны нийлэгжилтийн эх булгийг Дэлхий гаригийн хүрээллээс хайж, ахиад л биогеохими рүү оръё.
Оргилох тэсрэлтээс үүсдэг систем болох угсаатны мөн чанарын тухай сэдвээсээ ургуулан бид угсаатныг эрчим хүчлэг үзэгдэл гэж тодорхойлох эрхтэй юм. Эхлэн буй эрчим хүчний үйл явц нь өмнө нь байсан үйл явцын инерцийг ямагт даван туулдаг, иймээс инерци нь хэчнээн бага байна, түүнийг гэнэтийн түлхэлтээр эвдэхэд төчнөөн амархан байдаг.
Нэг төрлийн угсаатнаар дүүрсэн нэг хэвийн ландшафт, улс төрийн институтын хэлбэрт шингэсэн хүмүүсийг нэгтгэгч уламжлал зэрэг энэ бүх нүсэр цул нь харьцангуй бага түлхэлтэд маш бага хариу үйлдэл үзүүлнэ. Гэхдээ ландшафтын хослолын үед аж ахуйн янз бүрийн аргын хослол үүсэх нь гарцаагүй. Зарим хүмүүс далайд загас барьж, зарим нь ууланд малаа хариулж, зарим нь талбайд талх тарьж, дөрөвдэх нь хөндийд усан үзэм ургуулж байдаг. Хэрэв тэд бүгдээрээ нэг өвөг дээдэстэй байсан ч гэсэн орчны янз бүрийн нөхцөлд дасан зохицох зайлшгүй байдал нь хэд хэдэн үеийн дараа тэднийг өөр хооронд нь бараг төсгүй болгоно. Энэхүү төсгүй байдал нь тэдний хоорондын системийн холбоо өөрийн зүгээс хуучирсан нийгмийн системийн шинэчлэлийг гарцаагүй дагалдуулдаг үйлдвэрлэх хүчин болон үйлдвэрлэлийн харилцааны үндсэн дээр нийгмийн давших хөдөлгөөн нэгэн зэрэг явах хүртэл ихэссээр байх болно. Хэрэв тухайн угсаатны түүхэн хувь зохиолын эргэлтийн улмаас хоёр–гурван улс буюу овгийн холбоо үүсвэл системийн тогтвортой байдал бүр ч бага болно. Ийнхүү хөгжлийн нийгмийн болон угсаатны шугамууд систем дотроо харилцан сүлжилддэг.
Тийм системүүд нь хөдөлмөрийн хуваарь, мэргэжил нарийсахын ачаар эдийн засгийг хөгжүүлэх утгаар нэн бүтээмжтэй байдаг, Тэд бүтээгдэхүүний харилцан солилцоо, харилцан тусламжид заншсан учраас угсаатны хүрээлэл, өөрөөр хэлбэл өөрсдийг нь эзлэн авахыг оролдож буй хөршүүдээ эсэргүүцэх муугүй чадвартай байдаг, гэхдээ оргилох түлхэлт ёс мэт тэдгээрийг гайхалтай амархан унагаадаг. Угсаатны нийлэгжилтийн асах агшинд янз бүрийн соёлын түвшин, аж ахуйн хэв маяг төсгүй уламжлал зэргийн хослолууд нь адилхан таатай нөлөөлдөг. Энд ерөнхий агшин нь сонирхон буй асуудлаараа талбарлаж болох олон янз байдлын зарчим байдаг.
Угсаатны хүрээг бие биетэйгээ шүргэлцэж байгаа хэд хэдэн өргөн хавтангийн хослол гэж төсөөлье. Энэ хийцийг босоо чиглэлээр цохьё. Юуны өмнө хавтан биш, харин тэдгээрийн хоорондын заагт эвдрэл гарч, дараа нь хавтангуудыг гажаах гинжин урвал явагдах нь мэдээж. Жишээлбэл, YI–YII зуунд Византи, Иран хоёр тогтвортой систем байж, харин тэдний хоорондын хилийн мужуудад арабууд оршин сууж, тэдний үйлчлэлийг авдаг байлаа. Оргилох түлхэлт арабуудыг хольж хутган Мухаммедийн талынхны бүлэг (консорци) ялгаран гарсан юм. Дөрвөн үеийн дотор эхлээд угсаатан, дараа нь Эброгоос Памир хүрсэн хэт угсаатан бүрэлдсэн юм.
Шинэ бодолтой хүмүүс өөр хоорондоо харилцан үйлчилж, сэтгэл хөдлөл, сэтгэл зүй, зан үйлээрээ нэг бодолтой болсон бүхэллэг маш хурдан үүсдэг бөгөөд үүний суурь үндэс нь биофизикийн үзэгдэл байгаа нь тодорхой юм. Юутай ч гэсэн энд бид өвөрмөц маягийн нэгдмэл хэмнэлтэй тулгарч байна. Зөвхөн энэ нь л ажиглагч хүнд ямар нэг шинэ, дасаагүй, өөрийн бус мэт харагддаг. Булаан эзлэлт бол угсаатан тархах, өөрийнхөө системд харь овгийнхыг нэгтгэх цорын ганц хэлбэр биш юм. Үйлчлэлийн объект болсон системийг өөрчилдөг шашны номлолын хэлбэрээр соёлыг шилжүүлэн хөгжүүлэх, ахуйн болон урлагийн зүйлсийг нэвтрүүлэх явдал бас байдаг. 988 онд славянууд христийн номлолд орсон нь Византийн угсаатан соёлын талбарыг өргөжихөд хүргэсэн. Хятадад хар тамхи, керосин дэнлүү зарсан нь түүнийг Англи болон Америкаас хараат болгож, эхлээд ахуйг нь, дараа нь төрийн засаглал, эцэст нь Чин гүрний хэт угсаатны системийг ганхуулж, зөвхөн улс төр, нийгмийн өөрчлөлт төдийгүй, жишээлбэл, хятадууд манжийг уусгасан угсаатны өөрчлөлтийг дагалдуулсан юм.
Ийнхүү угсаатны нийлэгжилт үүсэхэд оргилох шинжийн лугшилт зайлшгүй бөгөөд харин бодит байдалд ажиглагдан буй олон янз байдал нь ландшафтын болон цаг уурын нөхцөл, угсаатны хөршлөл, соёлын уламжлал, мөн түүнчлэн түлхэлтийн өөрийнх нь хүч буюу лугшилтаар тодорхойлогдоно. Хэдийгээр угсаатны нийлэгжилтийн үйл явцууд нь шинж чанар болон чиглэлээрээ төстэй хэдий ч угсаатан бүр өвөрмөц, давтагдашгүй байдгийн учир нь энэ юм.
НООХҮРЭЭНИЙ ТУХАЙ БОДОЛ
Нэгэнт олон удаа тэмдэглэснээр түүхэн үйл явцад хүмүүсийн ухамсартай үйл ажиллагаа сэтгэл хөдлөлөөс багагүй роль гүйцэтгэдэг, гэхдээ тэдгээрийн шинж чанар зарчмын хувьд янз бүр байдаг. Үнэнд сэтгэл харамгүй тэмүүлэх нь техникийн хувьд болосронгуй болгох боломжийг тодорхойлж, түүгээрээ үйлдвэрлэх хүчний өсөлтийн урьдач нөхцлийг бүрдүүлэгч шинжлэх ухааны нээлтүүдийг төрүүлдэг. Гоо сайханд шохоорхох нь зураачийн ч, үзэгчийн ч сэтгэл санааг төлөвшүүлнэ. Шударга ёсыг эрхэмлэх нь нийгмийн өөрчлөн байгуулалтыг урамшуулдаг. Товчоор хэлбэл, “эрчим хүчний хэлбэр болоогүй хүний оюун ухаан түүнд хариу үзүүлж байгаа мэт үйлдлийг хийдэг” ба дэвшил хэмээн нэрлэх үзэгдлийн лугшилт болж, материйн хөдөлгөөний нийгмийн хэлбэртэй холбогддог. 27. Вернадский В. И. Указ. соч. С. 272.
Түүхэн үйл явдал бүрт хамтран оролцдог материйн хөдөлгөөний энэ хоёр хэлбэрийн холбоо нь их бага хэмжээгээр тодорхой юм. В.И.Вернадскийн үзэж байгаагаар чухамхүү зүйлийн хувьсал нь био хүрээнд (биохимийн хоёрдугаар зарчим) тогтвортой байх амьдралын хэлбэрийг бүтээхэд хүргэдэг, улмаар чиглэмжтэй ( дэвшилтэт) хөгжил нь гариг ертөнцийн үзэгдэл болно. Ю.П.Трусов энэ үндэслэлийг нарийвчилж, “өөрийг нь төрүүлсэн, хязгаарлагдмал ертөнцөд харьцахдаа нийгэм нь зөвхөн үе залгамжлалын шинжүүдийг төдийгүй, түүнийг биологийн бүхий л ертөнцөөс ялгадаг зарчмын гүн гүнзгий шинэ шинжүүдтэй байдаг…Эдгээр шинжүүд нь юуны өмнө оюун ухаан, ертөнцийг танин мэдэхүй, нийгмийн хувьд зохион байгуулагдсан хөдөлмөртэй холбоотой” гэж баталсан байдаг. 28. Трусов Ю. 17. Понятие о ноосфере //Природа и общество /Отв. ред. М., 1968. С. 37- 38.
Энэ ялгаа нь түүнийг био хүрээнээс онцгой муж болох ноо хүрээ, өөрөөр хэлбэл оюун ухааны үйл ажиллагааг талстжуулж байгаа урлаг, шинжлэх ухаан, утга зохиолыг оролцуулсан хамгийн өргөн утгаар техник бүтээгдэхүүн нь болж байдаг оюун ухааны хүрээг ялган үзэхэд хүргэсэн байна.
Хүний гарын үр өгөөж нь байгалийн бүтээлээс анхнаасаа ялгаатай байдаг. Тэдгээр нь биоценозыг системийнх нь хувьд тэтгэж байдаг, бодис болон эрчим хүчний солилцоо байнга явагдаж байдаг биоценозын конверсоос гардаг. Хүний туурвил нь байгалаас бодисын хэсгүүдийг сугалан авч, тэдгээрийг хэлбэрийн бүслүүрт хавчин оруулдаг. Чулуунууд пирамид болон Парфен болон хувирна, ноос–пижак, металл–сэлэм буюу танк болно. Эдгээр зүйлс нь өөрийн хөгжил байхгүй, зөвхөн эвдрэн сүйрнэ. С.В.Калесник байгал болон техникийн зарчмын энэхүү ялгаанд өргөн утгаар хандаж, хүний бүтээл, туурьвил болгон ийм биш гэдгийг заасан юм. Улаан буудайн талбай, суваг, үхэр сүрэг буюу гэрийн муур зэрэг нь хүний үйлчлэлээс үл хамааран газар зүйн орчныхоо бүрэлдэхүүнд үлддэг. 29. Колесник С. В. 1) Проблема географической среды //Вестник ЛГУ. 1968. № 12. С. 91-96; 2) Еще несколько слов о географической среде //Известия ВГО. 1966. №3. С. 247- 250.
Ийнхүү антропо хүрээ нь үхмэл техно хүрээ болон амьд байгалийн хооронд засврын байр эзэлдэг. Тэгсэн хэдий ч тэдгээр нь эсрэг байр сууринд оршдог. “Ноо хүрээ”–г үнэлэхдээ Ю.К.Ефромовын “социо хүрээ” гэж нэрлэсэн засварыг оруулах нь зохимжтой юм. Тэр: “ингээд “оюун ухааны хүрээ” өөрөө оюун ухаантай юу ? Түүний хөгжил нь хөрс болон тунамал чулуулагт нуугдмал буй чулуун нүүрс, нефтний шахагдмал эрчим хүчний нөөцөөр манай гаригийг баяжуулж байгаа амьд үйл явцыг орлоход хүргэж байна. Микроорганизмын өмнөх амьдрал нь бидэнд хөнөөлтөй сансрын цацрагаас аварч, озоны давхраа, атмосферийн хүчилтөрөгчийг бидэнд бэлэглэж байна, Газар бүрхсэн ургамал нь гэрлийг амьд матери болгон дахин боловсруулдаг фотосинтезийн фабрикууд болж байна. Бидний бага ах дүү нар болох амьтад нь биоценозыг тохируулж, тэдэнд тогтвортой байдлыг дамжуулж байна” гэжээ. 30. Ефремов Ю. К. Ландшафтная среда нашей планеты //Природа, 1966. № 8.
Хэрэв тэр үнэхээр оршин байлаа ч гэсэн ноо хүрээ нь бидэнд юу өгөв өө ? Чулуун зэвсгийн үеэс залтас, тохиолдлоор гээгдсэн хавчаар, цавчдас зэрэг олон тооны чулууг л үлдээжээ. Неолитийн үеэс-сууршиж байсан газрын хогон овоо үлдсэн. Эртний үе-хотуудын нуранги, Дундад зуун–цамхгуудын туурийг л бидэнд бэлэглэсэн. Эртний байгууламжууд, жишээлбэл, пирамид болон Акрополь зэрэг нь бидний үед хүрч ирсэн ч гэсэн энэ нь харьцангуй удаан эвдрэгч зөнгөөрөө (инерци) бүтцүүд юм. Манай үед ч гэсэн ой, талын оронд бетонжуулсан талбай, хог хаягдлын овоо харахыг хүсдэг хүн олдохгүй л болов уу. Техник болон түүний бүтээгдэхүүнүүд нь оюун ухааны биежилт л юм.
Товчоор хэлбэл бид ноо хүрээ оршин байгаад яаж ч хандлаа гэсэн техник, амьдрал хоёрын огт эсрэг байдаг нь маргаангүй болно. Энд угсаатныг эхлэн үүсгэгч оргилох шинж болон соёл, техникийг бүтээдэг мэдлэгийн хүрээ хоёрын харьцааг тодорхойлох зорилт урган гарч байна.
XXIX. Оргилох шинж ба ухамсрын хүрээ
ТООЦООЛЛЫН СИСТЕМ
Хэрэв бид хувийн болон үзэгдэж буй өөрийгөө хамгаалах төрөлх зөн билгийн лугшилтыг (1) жиших хэмжээ (эталон) болгон авч үзвэл оргилох шинжийн лугшилт нь (P) урвуу тэмдэгтэй болно. Оргилох шинжийн лугшилтын хэмжээ нь өөрийгөө хамгаалах зөн билгийн лугшилттай харьцуулахад эсвэл их, эсвэл бага, эсвэл тэнцүү байж болно. Эндээс уламжлан хүмүүсийг оргилуун (P>1), зохиролт (P=1), дэд оргилуун (P<1) ангилж болно. Эдгээр бүлгүүдийн харьцаагаар систем дэх ( манай тохиолдолд) оргилох хүчдэлийн түвшин тодорхойлогдоно. Оргилох түлхэлтийн араас угсаатан нь хурдан өсч, дараа нь “хэт халалт” болж, үүний дараагаар байнгын сааталтай жигд удаан уналт болдог. Хэрэв үүгээр муруй байгуулбал энэ нь инерцийн үйл явцыг тогтоосон явдал болно. Энд бүх хэмжигдэхүүнүүд нь эсрэг байх бөгөөд хязгаар нь бараг хүрч болшгүй тэг байна.
Хүмүүсийн үйлдэж буй тодорхой үйлдлүүдийн дийлэнхи олонхи нь эсвэл хувийн, эсвэл зүйлийн өөрийгөө хамгаалах зөн билгээр тулган хийгддэг. Зүйлийн өөрийгөө хамгаалах зөн билэг нь үржих, хойч үеэ хүмүүжүүлэх эрмэлзлэлээр илэрдэг.
Гэхдээ оргилох шинж нь эсрэг чиглэлтэй байх нь ч бий, тэр нь эрх тушаалд шунах, нэр алдар хөөцөлдөх, бардам зан, хардлага болон бусад шунал гэх мэт хоосон шунахайрлын төлөө өөрийгөө болон эсвэл төрдөггүй, эсвэл бүрэн хайхралгүй орхидог үр хүүхдээрээ золиос хийхэд хүмүүсийг хүргэдэг. Эндээс бид оргилох шинжийг эсрэг зөн билэг буюу сөрөг тэмдэгтэй зөн билэг гэж үзэж болно. Оргилох шинжийн анхдагч тэсрэлттэй холбоогүй угсаатан гэж байгаагүй, байж ч болохгүй учраас энэ нь бүх угсаатнуудыг харьцуулан хэмжих хэмжигдэхүүн болдог.
Улмаар бид бүр угсаатныг угсаатны талбайн оргилох хүчдэлийн өгсөлт, бууралтынх нь хэмжээгээр ангилж болох юм. Хазайлт (флуктаци) байгаа нь энэ зарчмыг нэлээд хүндрүүлэх боловч хэтэрхий их биш байдаг, ийм учраас оргилох шинжийн хурдан өсөлт, удаан уналт гэсэн бүдүүвч нь бидэнд тодорхой буй бүх угсаатнуудад бодитой үйлчилнэ. Энэ нь тохиолдол байж хэрхэвч таарахгүй. Ийм учраас бид угсаатны нийлэгжилтийн асаах агшныг орчны эсэргүүцлийн үед алдагдсан инерцийг угсаатны системд мэдэгдэж буй түлхэлттэй адилтган үзэж болох юм.
Зөн билгийн ч бай, оргилох шинжийн ч бай лугшилтууд нь сэтгэл хөдлөлийн хүрээнд байдаг. Гэвч сэтгэл зүйн үйл ажиллагаа ухамсрыг ч хүртэл хамарна. Ингэхлээр бид дээр дурдсантай харьцуулан жиших болохуйц лугшилтын тийм ангиллыг ухамсрын салбараас эрж хайх хэрэгтэй болж байна. Өөрөөр хэлбэл тэр нь амьдралаа хадгалахад чиглэгдсэн бүлэг лугшилт, хоосон золиосонд амьдралаа өргөх өөр нэг бүлэг лугшилт гэж ангилагдах ёстой. Тооцооллыг эвтэйхэн болгохын тулд амьдралыг баталгаажуулагч лугшилтыг нэмэх тэмдэгтэй, золиослогч лугшилтыг хасах тэмдэгтэй болгоё. Ингэвэл эдгээр үзүүлэлтийг дасаж сурсан Декартын координатын системтэй төстэй хавтгай проекцэд оруулж болно. Энд эсрэг тэмдэг нь “сайн” буюу “ашигтай”, харин сөрөг тэмдэг нь “муу” гэсэн хэрэг биш гэдгийг сануулж байна. Физикт ч гэсэн катон болон анион, химид хүчил болон шүлтэнд чанарын үнэлгээ өгдөггүй шүү дээ.
Ер нь бол зөвхөн материйн хөдөлгөөний нийгмийн хэлбэрт л дэвшлийг зогсонги байдал болон бууралтад сөргүүлэн тавих утга байдаг. Байгалийн тасралттай үйл явцаас ухамсарласан зорилго хайх нь учир утгагүй телеологи (бүх юм зорилготой байдаг гэх–Орч) болно. Уул үүсэх үйл явц нь газар тэгшрэх үйл явцаас юугаараа ч “илүү” биш, үр тогтох болон төрөх нь үхлийн адил организмын амьдралын жирийн л явдлууд, ийм учраас угсаатны үйл явцуудад сайн, муугийн шалгуур байхгүй. Гэхдээ энэ нь угсаатны нийлэгжилтэд систем, хөдөлгөөн, тэр ч байтугай хөгжил байхгүй гэсэн хэрэг огтхон ч биш, тэнд зүгээр л “урд тал” болон “ард тал” гэж байдаггүй юм. Дурын хэлбэлзэх хөдөлгөөнд зөвхөн хэмнэл, мөн их бага хэмжээний хүчдэл л (давтамж) байдаг.
Нэр томъёонуудаа тохиръё. Ухамсрын эерэг лугшилт гэдгийг зөвхөн зорилго байдлаар өөрийгөө хэрэгжүүлэхийг шаарддаг, тэсэхийн аргагүй аминч үзэл (эгоизм), хүсэл зориг, бодол санаа хэмээн ойлгоно. Харин бодол санаа гэдэгт хийх боломжтой нөхцөлд хариу үйлдлийг сонгох чадвар гэж ойлгоно. Харин хүсэл зориг гэдэгт шилж авсан сонголтынхоо дагуу үйлдэл хийх чадварыг ойлгоно. Эндээс хүмүүсийн бүхий л тактикийн болон зөн билгийн (рефлектор) үйлдлүүдийг бусад хүмүүсийн албадлагаар буюу хангалттай нөлөөтэй нөхцөл байдлын улмаас хийж буй үйлдлийн адилаар энэ зэрэглэлээс хасна. Гэхдээ дотоод дарамт нь эсвэл зөн билгийн, эсвэл оргилох шинжийн ноёлох үзэл (императив) болж, зан үйлийг мөн л шалтгаацуулдаг. Ингэхлээр түүнийг угсаатны талбай, уламжлалын дарамтын зэрэгцээгээр хасах хэрэгтэй. “Чөлөөт” буюу “аминч” лугшилтын хувьд том биш, гэхдээ хүн өөрийнхөө үйлдлийн төлөө ёс суртахууны юмуу хууль зүйн хариуцлага хүлээдэг хатуу хүрээтэй салбар үлдэж байна.
Энд бид ахиад л товч тодорхойлолт өгөх боломжгүй байдалтай тулгарч байна, гэхдээ практикийн хувьд энэ нь хэрэггүй юм. Хүн төрөлхтний хамтын туршлага албадмал үйлдлийг гэмт хэргээс нарийн ялгаж чадна. Өөрийгөө хамгаалсан аллага нь дээрэм буюу өс хонзонгийн зорилгоор үйлдсэн аллагаас ялгаатай, толгой эргүүлэх нь хүчиндэхээс ялгаатай гэх мэтчилэн. XIX зууны дунд үед ийм үйлдлүүдийг адилтгах оролдлого хийж байсан боловч энэ нь ул суурьгүй цэцэрхэл болсон юм. Л.Н.Толстойн Ф.М. Достоевскийтэй хийсэн утга зохиолын далд мэтгэлцээнийг санахад л хангалттай юм. Манай үед хүн өөрийнхөө төлөө хэчнээн ч ухаалаг халамж тавьлаа гэхэд тэр нь хөрш буюу хамт олны эрхийг ухамсартайгаар зөрчих эрхийг түүнд олгохгүй юм.
“Ухаалаг аминч үзэл”-д эсрэг чиглэмжтэй лугшилтын бүлгүүд сөрөн зогсдог. Энэ нь бүхэнд тодорхой, тэглээ гээд оргилох шинж ч гэсэн бас л хэзээ ч нэгдмэл зэрэглэлд ялгарч байгаагүй билээ. Бүх хүмүүст үнэнд (юмны тухай тэнцүү төсөөлөл бий болгох эрмэлзэл), гоо сайханд (урьдач төсөөлөлгүйгээр таалагдаж буй тэр зүйл), шударга ёсонд (ёс суртахуун болон ёс зүйд нийцүүлэх) хачирхалтайгаар шохоорхох хүсэл байдаг. Энэхүү шохоорхол нь лугшилтын хүчээрээ хүчтэй хувирч, байнга үйлчилж буй “ухаалаг амин үзэл”-ээр ямагт хязгаарлагдаж байдаг, гэхдээ нэлээд тохиолдолд илүү хүчирхэг болж, хүнийг оргилох шинжээс дутахааргүйгээр үхэлд хэлбэрэлтгүй хүргэдэг. Энэ нь ухамсрын хүрээн дэх оргилох шинжийн адилтгал шиг байдаг, иймээс мөн адил тэмдэгтэй байдаг. Үүнийг “аттрактив шинж” гэж нэрлэе. ( латины attractio, ionis, f. буюу дур хүсэл).
(Аттрактив гэдэг нь татагдах, шохоорхох, дурлах гэсэнтэй дүйх утгатай, үүнийг шохоорхох гэх нь илүү эвтэй бололтой–Орч)
Шохоорхох шинжийн мөн чанар ухамсрын мөн чанарын адил мөн л тодорхойгүй, тэхдээ түүний өөрийгөө хамгаалах зөн билгийн лугшилт болон оргилох шинжийн лугшилттай нийцэж байгаа нь завины мотор (сэлүүр буюу мотор) буюу жолооны харьцаатай адилхан юм. “Ухаалаг аминч үзэл” болон түүний эсрэг зүйл болох шохоорхох шинж нь яг ийм маягийн харьцаатай юм.
Ийм учраас бид ялган авсан лугшилтынхаа зэрэглэлийг: ухамсаргүйн зүйлийг нь абцисс тэнхлэгт, ухамсрын зүйлийг нь ординат тэнхлэгт оруулж координат болгон тавиад үзье. ( Зураг 2 – ыг үз )
Гэхдээ ийм нарийн зураглал хэрэгтэй юу, хэрэгтэй бол юуны тулд вэ ?
ЛУГШИЛТЫН ЗЭРЭГЛЭЛИЙН ХАРЬЦААНУУД
Зөн билгийн лугшилтын биологийн мөн чанартайд эргэлзэхгүй байж болно. Удаан амьдрах хүсэл ч, хойч үеэрээ дамжуулан өөрийгөө нөхөн сэргээх хүсэл ч тэр амьтны зүйл болон хүнд хэвшмэл байх биологийн шинж тэмдэг мөн. Хэрэв ийм ахул түүний хэмжээ хүний үйлдэлд нөлөөлдөг гэсэн утгаараа тогтвортой байх ёстой. Энэ нь хүний амьдралд тэмүүлэх нь амьдарч байсан, одоо амьдарч байгаа, ирээдүйд амьдрах бүх хүмүүст ямар ч тухайлсан тохиолдолд адилхан байх болно. Өнгөц харахад энэ нь ажиглагдан буй бодит байдалтай зөрчилддөг.
Үнэн хэрэг дээрээ сайн дураараа дайнд явж, амиа хорлож, эцэг эхчүүд нь хүүхдээ зөнд нь хаяж, заримдаа ч алах зэргээр амьдралаа үнэлдэггүй хүмүүс өчнөөн олон байдаг. Үүний зэрэгцээгээр дайнаас зайлсхийсэн оргогчид, амьдралаа аврахын төлөө доромжлолыг тэвчдэг хүмүүс, голдуу тааруухан, муу хүүхдүүдийнхээ төлөө амьдралаа өгсөн эцэг эхчүүд ч бас олон байдаг. Энэ талаарх өгөгдөхүүн маш цацагдмал ! Ажиглаж буй үзэгдлийн нийлбэрт систем байхгүй мэт санагдана.

Зураг 2. Оргилуун–шохоорхох зарчмаар хүмүүсийг ангилсан байдал.
Нөхцөлт тэмдэглэгээ: 1) бэртэгчин, 2) тэнэмэл–цэргүүд, 3) гэмт хэрэгтнүүд, 4) нэр төр хөөгчид, 5) ажил хэрэгч хүмүүс, 6) түрэмгийчүүд, 7) эрдэмтэн хүмүүс, 8) бүтээлч хүмүүс, 9) бошиг үзүүлэгч буюу зөнчид, 10) шуналгүйчүүд, 11) бясалгагчид, 12) дур татагчид.
Энэ нь хүнд бие хөнгөхөнөөсөө хурдан унадаг гэсэн эртний үзэл бодлыг санагдуулахгүй байна гэж үү ? Зөвхөн Галилейн туршлага л хүндийн хүч шувууны өд, төмөр бөмбөлөг хоёрт адилхан үйлчилдэг, харин унах хурдны ялгаа нь гадны үзэгдэл болох агаарын орчны эсэргүүцлээс хамаардаг гэдгийг нотолсон билээ. Бидний анхаарлыг татаж буй санаанд ч гэсэн мөн ийм байна.
Зураг 2 дээр урвуу лугшилт–оргилох шинжийг дүрсэлсэн байгаа. Алгебрийн хувьд нэмэх юм бол түүний хэмжээ нь эерэг абцисс дээр дүрсэлсэн лугшилтын аль нэг хэсгийг, заримдаа тэднийг бүгдийг нь нөхөн орлодог. P лугшилтын хүч нь зөн билгийн лугшилтаас бага (нэгж болгон авахад тохиромжтой хэмжээ), түүнтэй тэнцүү, түүнээс их байж болно. Зөвхөн сүүлчийн тохиолдолд л байгаа хүнийг бид оргилуун хүмүүс гэж нэрлэнэ. Жишээ нь P=1 – гүн Л.Н.Толстойн зохиолын Андрей Волконский ноён болно, P<1 – чеховын сэхээтнүүд, арай бага нь–жирийн бэртэгчин, түүний араас А.М.Горькийн эртний өгүүллэгүүдийн дэд оргилуун хүмүүс–хөл нүцгэнчүүд болно, үүнээс доошоо бол мангуучууд, зэрэмдэгчүүд орно.
Хэрэв оргилох хүчдэл нь зөн билгийн хүчдэлээс дээш бол яахав ? Тэгвэл хүний оргилуун шинжийн (зан үйлийн) зиндааг тэмдэглэж буй цэг абциссын сөрөг салаа руу шилжинэ. Энд конкистадорууд болон газар хайгчид, яруу найрагчид болон тэрс номтнууд, эцэст нь Цезарь болон Напалеон нар шиг санаачлагатай хүмүүс байрлана. Тэд мэдээж хэрэг тоогоор маш цөөн, гэхдээ тэдний эрчим хүч нь түүх байгаа газар болгонд тэмдэглэгдэж байдаг идэвхитэй үйл ажиллагаа өрнүүлэхэд нь тэдэнд тус болж байжээ. Үйл явдлуудын овоолгыг харьцуулан судлах нь оргилох хүчдэлийн хэмжээг тодорхойлох анхны ойртолтыг өгөх юм.
Мөн ийм дэс дарааллыг бид ординат тэнхлэгт тавьсан ухамсартай лугшилтуудад ажиглаж болно. “Ухаалаг аминч үзэл”, өөрөөр хэлбэл “бүхнийг надад” гэсэн зарчим нь хязгаартаа (лимит) бол тогтвортой хэмжигдэхүүн байдаг. Гэхдээ тэр нь эсвэл нэгжээс бага (бидний өөрийгөө хайрлах лугшилт гэж үзэж буй), эсвэл түүнтэй тэнцүү, эсвэл түүнээс бага байдаг шохоорхох шинжээр хязгаарлагдана. Сүүлчийн нэгжээс бага байх тохиолдолд золиослогдогч эрдэмтэд, урлагийн төлөө алба тушаалаа орхисон зураач нар, амьдралаа эрсдүүлэн байж шударга ёсыг хамгаалдаг үнэнд дурлагчид, товчоор хэлбэл Дон Кихот маягийн “үзэл баримтлалтнууд” гэж хэлж болох янз бүрийн хүмүүс орно. Ингэхлээр бидний ажиглах боломжтой хүмүүсийн бодит зан үйл нь байнгын хоёр эерэг хэмжигдэхүүн, байнгын хоёр сөрөг хувьсагчаас бүрдэж байна. Гэхдээ сүүлчийн хоёр нь л ажиглагдах зүйлийг зан үйлийн ойлголтуудын олон янз байдлыг бодит байдалд нь тодорхойлдог. ( Зураг 2-ыг үз )
Шууд хэлэхэд дээр дурдсан бүх лугшилтууд нь сэтгэл зүйн шинжлэх ухааны “доминант” буюу зонхилох шинж гэсэн тодорхойлолттой дүйдэг. Гэхдээ манай зорилтын хувьд бол хэд хэдэн зонхилох шинжийг ялган авч, жшээлбэл, манай сэдэвт ач холбогдолгүй учраас libido мэтийн бусад шинж тэмдгүүдийг анхааралгүй үлдээх хэрэгтэй юм. Мөн тэдний харьцааг олохын тулд сонгож авсан зонхилох шинжүүдийнхээ чиглэмжийг (вектор) тогтоох нь бүр ч илүү чухал болно.
ҮЗЭЛ БАРИМТЛАЛАА УГСААТНЫ НИЙГЖИЛТЭД ХЭРЭГЛЭХ НЬ
Тодорхой хүмүүсийн сэтгэл зүйг судлахад бидний санал болгож буй тооцооллын үзэл бодол, систем тун бага зүйл өгнө. Оргилох шинжийн түвшин нь хүний бүхий л амьдралын туршид хэвшмэл байх төрөлх шинж тэмдэг байдаг учраас хэмжээний харьцаа нь өөрчлөгдөхгүй. Харин шохоорхох шинжийн тухайд гэвэл тэр нь багш, найз, сурагч зэрэг гаднын хүмүүсийн нөлөөгөөр өөрчлөгдөж байдаг, ингэхлээр түүний өөрчлөгдөх шинж нь хүний биш, хамт олны үйлдлээс хамаарна. Гэхдээ л угсаатны нийлэгжилтийг судлах үед хэдийгээр мэдлэгийн түвшин, үр дүнгийн боломжийн өнөөгийн түвшинд нөхцөлт харьцаагаар илэрхийлж болох ч гэсэн бидний санал болгож буй үзэл баримтлалын зарчмууд маш тохиромжтой юм. Одоо байгаа нь ч гэсэн шинжилгээ хийхэд нэн тустай.
Бид бүх угсаатнууд төгс байдлаар ч гэсэн, бүдүүвч байдлаар ч гэсэн нэг маягийн хэд хэдэн шат дамждаг гэдгийг сайн мэднэ. Жишээлбэл, хөгжлийн тасралт буюу гаднын оролцооноос холилдоон болж, бүдүүвчээс олон тоогоор гажсаныг амархан харгалзаж, үндсэн зүй тогтолд авч үзэхээс хасч болно. Дараа нь тэдгээрийг нэгтгэн дүгнэх үед харгалзах, өөрөөр хэлбэл ард түмний бодит түүхийг сэргээн тогтоох нь маш амархан болдог. Зүй тогтлоос тохиолдлыг ялган үзэж байя.
Хүмүүсийн янз бүрийн бүлгүүдийг жишээ болгон авч үзье, чингэхдээ энэ нь бидний мэдэх оргилуун болон шохоорхох бүлэг байг. Ингэвэл бүлэг тус бүр нь координатын тэнхлэг дээр биш, харин тэнхлэгүүдийн хоорондын хавтгайд байрлах болно. Хавтгайн дөрөвний нэг тус бүрд зөвхөн өөрийнхөө сэтгэл зүй, физиологийн гол хуулиар тодорхойлогдсон өвөрмөц зан араншинтай хүмүүсийн бүлгүүд байрлана. (Зураг 2). Зургаас харахад ёс суртахууны шалгуурыг анхааралгүй үлдээсэн. Энэ нь санал болгож буй ангиллыг судлах зүйлийг бодитой авч үзэх боломж олгож, жам ёсны түүх байдлаар авч үзэхэд хүргэж буй юм.
Бидэнд координатын системдээ нэг агшинг биш, зуун жилийг аравтын интервалтай оруулах өгөгдөхүүнүүд байна гэж бодоод үзье. Ийм маягаар бид оргилох хүчдэлийн хувилбаруудыг угсаатны амьдралын дундаж хугацаанд илэрхийлж чадна. Бидэнд P хэмжигдэхүүнийг хэмжих, өгөгдсөн хэмжээг тоогоор илэрхийлэх боломж байсан бол энэ тохиолдолд оргилох хүчдэлийн өөрчлөлтийн муруйг зүгээр л байгуулж, дараа нь математикийн хувьд муруйг харуулсан тэгшитгэл зохиож болох байсан. Гэхдээ одоохондоо феноменологик (байж байгаа) дүрслэлээр хязгаарлая. (Зураг 3)
Гэхдээ энэ нь судалгааны хувьд хэтэрхий их зүйлийг өгдөг. Үйл явдлын цаг хугацааны шигүү интервалыг өөр шигүү интервалтай ямагт харьцуулж болдог. Эдгээр харьцааг иймэрхүү харьцуулсан хүснэгтээр үзэгдэм илэрхийлж болдог. Гэхдээ тэдгээрт тусгагдсан үзэгдлүүд нь оргилох шинжийн хэлбэлзлийг тооцоогүй учраас түүхчдийн анхаарлыг татаж байгаагүй юм. Одоо эдгээр хүснэгтүүд утга санаа, ач холбогдлоо оллоо.

Зураг 3. Угсаатны нийлэгжилтийн үйл явцыг тодорхойлогч Р функцийн төгс болгосон явц
Нөхцөлт тэмдэглэгээ: нэлэнхүй шугам–Р түвшний хувилбарын хязгаарууд, а–оргил буюу акматик шатан дахь Р түвшний хувилбарууд, б–гадаад холилтын улмаас Р түвшин эрс унасан байдал.
ТҮҮХЭН НЭГТГЭЛ ДЭХ ОРГИЛОХ ШИНЖИЙН БАЙР СУУРЬ
Зохиогч энд шийдвэрлэгч хүчин зүйлийн эцсийн ач холбогдлыг өгөх гэсэн учраас оргилох шинжийг дүрслэхэд ийм их анхаарал тавьсан мэт санагдаж болно. Гэвч ийм биш юм. Оргилох шинжийн тухай сургааль нь угсаатны нийлэгжилтийг өрөөсгөлөөр судлах үед үүссэн хоосон зайг бөглөхийн тулд л гарч ирсэн юм. Түүхэн дэх нийгмийн амьтны тухай сургаалийг халах биш, харин түүнийг байгал шинжлэлийн ухаануудын маргаангүй өгөгдөхүүнээр нэмэх явдал бол түүхийн нэгтгэлийн хувьд зайлшгүй байх онолын оршлын зорилго болно. 31. Оценку предлагаемого подхода см.: Вопросы философии. 1971. № 1. С. 158.
Одоо угсаатны нийлэгжилтэд шалтгаацан нөлөөлөх дөрвөн бүлгийн хоорондын харьцааг үзүүлэх нь зүйтэй. Тэдгээрийн хоёр нь дээд зиндааны, үлдэх хоёр нь захирагдмал шинжтэй. Ерөнхий байдлаар бол энэ нь бүдүүвч, гэхдээ чухамхүү түүхийн болон газар зүйн дурын шинжлэх ухаантай холбоотой байдаг зүй тогтлоос тохиолдлын зүйлийг ялгахад хэрэгтэй бүдүүвч болно. Эдгээрийн аль аль нь угсаатны нийлэгжилтэд үйлчилдэг, цаг хугацааны хувь өөрчлөгддөг хувьсагч хэмжигдэхүүнийг судалж байдаг юм. 32. Плеханов Г. В. К вопросу о роли личности в истории //Соч.: В 24 т. Т. 8. М.; Л.; 1923. С. 273-306.
Нийгмийн хөгжлийн анхдагч бөгөөд гол хүчин зүйл бол үйлдвэрлэх хүчний хөгжил байдаг, үүний улмаас үйлдвэрлэлийн харилцаанд өөрчлөлт гарч, ингэснээр нийгэм зохион байгуулагддаг. Энэ даяар үйл явцыг түүхэн материализмын марксист – ленинист онол бүх талаас нь нэгтгэн дүгнэсэн байдаг. Гэхдээ бидний дээр дурдсанаар газар зүйн орчны ач холбогдлыг хэтрүүлэх, өөрөөр хэлбэл “газар зүйн детерминизм” нь эерэг үр дүнд хүргэдэггүй.
Лугшилтыг биш, угсаатны нийлэгжилтийн үйл явцын алхмуудыг тодорхойлогч хоёрдахь хүчин зүйл бол газар зүйн орчин юм. Үүний үүргийг үгүйсгэхийг С.В.Калесник “газар зүйн үгүйсгэх үзэл” хэмээн зөв нэрлэсэн байдаг. 33. Колесник С. В. Общие географические закономерности Земли. 34. Исаченко А. Г. Детерминизм и индетерминизм в зарубежной географии // Весн. ун-та. 1971. № 24. С. 85- 96; 1972. №6. С. 85- 95.
Үүнийг Г. В. Плеханов А. Лабриолитай хийсэн мэтгэлцээндээ тэмдэглэж “Орчин үеийн италичуудыг (XIX зууны төгсгөл) эртний римчүүдийн амьдарч байсан байгал орчин хүрээлж байгаа, гэсэн хэдий ч Карфагенийг эзлэгчдийн догшин зан авиртай бидний орчин үеийн Менеликийн албатуудын “зан авир” бараг төсгүй юм даа ! ” гэж хурц ухаанаар хэлсэн байдаг. 35. Плеханов Г. В. О материалистическом понимании истории //Соч. Т. 8. С. 254-255.
2300 жилийн туршид хүний үйлчлэлээр Италийн ландшафт өөрчлөгдсөн гэж татгалзаж болох юм, гэсэн хэдий ч нимбэгийн төгөл бүхий битүү ой, маквисийн (ургамал) шугуйг солиогүй нь Адуейн дэргэд италийн армийг ялагдалд хүргээгүй юм.
Эдгээр хүчирхэг хүчин зүйлүүд нь хослоод үйл явдлын “хувийн нүүр царай” болон тэдгээрийн зарим хувийн үр дагаврыг биш, харин ердөө л нийгэм–түүхийн үйл явцуудын “ерөнхий чиглэл”-ийг тодорхойлдог. 36. Плеханов Г. В. К вопросу о роли личности в истории. С. 298.
Чухам иймэрхүү жижиг зүйлс нь консорци бий болох буюу эвдрэх, заримдаа дэд угсаатныг хадгалагдах буюу сарнихад хүргэдэг ба гэхдээ л ховор ч гэсэн угсаатны хувь заяанд нөлөөлж, онцгой тохиолдолд хэт угсаатан бий болоход ч үйлчлэл үзүүлж чаддаг. Түүхийн өгөгдсөн хэрчимд нөхөгдөж байдаг түүхэн тахир муруйн ийм жишээнүүдийг хэдийгээр зөвхөн Европын түүхийн материал дээр хийсэн хэдий ч Г.В.Плехановын иш татсан зохиолд хангалттай элбэг үзүүлсэн юм. Уншигчид Алс Дорнодын түүхийн ийм адилтгам өгөгдөхүүнийг бидний бичсэн “Тал нутгийн гурамсал” бүтээлээс олж болно. 37. Гумилев Л. Н. 1) Древние тюрки; 2) Хунну; 3) Поиски вымышленного царства.
Ийм маягаар өөрөө өөртөө зүй тогтол болдог, гэхдээ дээд эрэмбийн үйл явцад тохиолдол байдаг шалтгаан-үр дагаврын гинжин холбоо зэрэг доод эрэмбийн хүчин зүйлийг ялган авч болно. Энэхүү богино зүй тогтлууд нь эргээд түүхийн явцаар байнга тасарч, хоёрдугаар эрэмбийн зүй тогтол гэх мэтээс хамаардаг. 38. Плеханов Г. В. К вопросу о роли личности в истории. С. 294.
Жишээлбэл формаци солигдох гэх мэтийн даяар үйл явдлыг авч үзэхэд эдгээр хувилбаруудыг тооцохгүй байж болно, гэхдээ угсаатны хувьд эдгээрийг тооцох нь зайлшгүй байдаг. Ингээд энд материйн хөдөлгөөний нийгмийн хэлбэрт үйл явдлын логик байдаг шиг био хүрээ тогтоход хамаарах оргилох шинжийн тэсрэлт болон хазайлтын үүрэг гарч ирж байна. Өөрөөр хэлбэл, оргилох шинж нь угсаатны нийлэгжилтийг тодорхойлогч цорын ганц хүчин зүйл биш, тэхдээ тэр нь зайлшгүй байх хүчин зүйл болно. Оргилох шинжгүйгээр угсааны нийлэгжилт байхгүй ! Ийм учраас түүний нөлөөллийг үгүйсгэсэх нь үр дүнг хольж хутган илт алдаа өгдөг. Сум байнаасаа нэг миллимерт, эсвэл таван метрийн хажуугаар гарсан нь байг оноогүй болохоороо ач холбогдол байдаггүй, ийм учраас дээр тэмдэглэсэн дүрслэлүүдээ үргэлжлүүлье.
Бид одоо болтол түүхийн янз бүрийн үеүдийн жишээг ашиглан оргилох шинжийг удамшлын биологийн шинж тэмдэг мэтээр авч үзэж байсан. Ийм маягаар бид түүх шинжлэх ухааныхаа хувьд байгалийн үзэгдлийн зарим зүй тогтлыг судлах боломж өгдгийг харсан. Ингэхлээр түүх нь зөвхөн өөрөө өөртөө ашигтай байж болно, гэхдээ туслах шинжтэй байгал судлалын шинжлэх ухаан болно. Одоо болтол түүхийг энэ зорилгоор ашиглаагүй байсан юм.
НЭГТГЭН ДҮГНЭЛТ
Дээр авсан бүх ажиглалтууд болон тэдгээрийг нэгтгэн дүгнэлт нь хөгжлийн нийгмийн болон угсаатны хэмнэл үл давхцахыг тэмдэглэхэд хүргэж байна. Нэгдүгээрт–энэ нь спираль тасралтгүй, аяндаа хөдөлгөөн, хоёрдугаарт, тасралттай, байнгын тэсрэлттэй, орчны эсэргүүцлийн үед инерци нь унтардаг үзэгдэл юм. Цаг хугацааны хувьд дараалсан нийгмийн өөрчлөлт–формаци халагдах болон угсаатны нийлэгжилтийн үйл явцууд нь яагаад ч давхцдаггүй. Заримдаа орос мэтийн угсаатнууд хоёр-гурван формаци туулж байхад заримдаа угсаатнууд жишээлбэл, парфянчууд болон түрэгүүд нэг формацийн дотор бий болж, задарч байдаг. Хүн төрөлхтний нийгмийн хөгжил дэвшилттэй, харин угсаатнууд бол алга болох тавилантай.
Одоо бол дүгнэлт хийж болно. Угсаатны нийлэгжилт бол анхдагч эрчим хүчний цэнэгээ (В.И.Вернандскийн тэмдэглэснээр биохимийн) орчны эсэргүүцлийн улмаас зарцуулдаг, энэ нь угсаатныг ландшафтын болон хүний хүрээллийн тэнцвэртэй байдал–зогсонги байдалд хүргэдэг, өөрөөр хэлбэл бүтээлч хүчнээсээ хагацсан үлдэц (персистент) төлөв байдалд угсаатан орох үед түүнийг үлдэц угсаатан болгож хувиргадаг инерцийн үйл явц юм. Чухамхүү оргилох шинжийн өндөр халалтын ачаар зөвхөн өндөр температурт хурдасгуурын оролцоотойгоор зарим химийн урвал явагдаг шиг материйн хөдөлгөөний нийгмийн болон байгалийн хэлбэрүүдийн хооронд харилцан үйлчлэл болж байдаг. Амьд бодисын биохимийн эрчим хүч болсон оргилох шинжийн лугшилтууд нь хүний сэтгэхүйд хугаран угсаатнуудыг бүтээж, хадгалж, бас оргилох хүчдэл сулармагц алга болгож байдаг.
Төгсгөлд нь бидний санал болгож буй угсаатны нийлэгжилтийн үзэл баримтлал нь диалектик болон түүхэн материализмтай хэр зэрэг нийцдэгийг тодруулах хэрэгтэй. Энэ хоёр бүрэн нийцдэг юм. Нийгмийн хэлбэрийн хөгжил нь аяндаа явагддаг, нийгэм-эдийн засгийн формаци халагдах нь хэдийгээр янз бүрийн бүс нутагт хөгжил нь жигд биш ч гэсэн даяар үзэгдэл болно, материйн нийгмийн хэлбэрийн хөдөлгөөн нь давших болон дэвших шинжтэй, түүний чиглэл нь спираль байдаг. Ингэхлээр энэхүү хөгжлийн ерөнхий зүй тогтлын гүн ухааны онол нь бүхэлд нь авсан антропо хүрээнээс бүтэн эрэмбээр дээгүүр, орон зай, цаг хугацаан дахь угсаатны зүймэл болсон угсаатны хүрээнээс хоёр эрэмбээр дээгүүр байдаг гэсэн хэрэг юм. Өөр үгээр бол этнологи нь сэдэв, асуудлын өвөрмөц байдлыг харгалзсан диалектик материализмын хувийн тохиолдол болно.
Байгалийн бүх зүй тогтлууд магадлалт шинжтэй, ингэхлээр тохиолдлын, замбараагүй зүй тогтолд захирагдана. Энэ нь эрэмбэ нь хэчнээн өндөр байна объектод зүй тогтлын үйлчлэл нь төчнөөн тууштай байна, эрэмбэ нь хэчнээн доогуур байна, тохиолдлын үүрэг, мөн чөлөөний зэрэг төчнөөн их өснө гэсэн хэрэг юм. Эхний тохиолдлын хязгаар нь галактик болно, хоёр дахь тохиолдолд атом болно, харин хэт галактик, хэт атомын үзэгдлүүдийг өөр аргаар судалдаг ба бидний ухамсар өөрөөр хүлээн авна. Харин тэдгээрийн хооронд үзэгдлүүдийн эрэмбийн дэс дараа (градаци) байдаг. Угсаатны үзэгдэл нь эдгээр хязгаарын дотор завсрын байр эзэлдэг. Угсаатан дахь хөдөлгөөний хэв маяг нь–хэлбэлзэл, хөгжил нь–инерц болон тасралт, тогтвортой байдал нь системийн холбоогоор хангагдаг, мөн үл давтагдах болон бүтээлч байдал нь хувийн ч, сэтгэл зүйн түвшинд ч сэтгэлгээнд хугарч байдаг амьд бодисын биохимийн эрчим хүч-оргилох шинжийн үр дүн байдаг.
Бидний үзлээр “угсаатан” гэсэн ойлголтын товч тайлбар ийм юм. Энэ бол нийгмийн ч, биологийн ч ойлголтуудад оруулж болохгүй энгийн ойлголт бөлгөө. Энэ дүгнэлт нь түүх–газар зүйн баримтуудыг эмпирик байдлаар нэгтгэсэн зүйл болно.
УГСААТНЫ НИЙЛЭГЖИЛТИЙН МУРУЙ
Бичил огторгуйгаас (нэг хүний амьдрал) макро огторгуй (бүхэлдээ хүн төрөлхтний хөгжил) хүртэлх түүхэн бүхий л үйл явцад хөдөлгөөний нийгмийн болон байгалийн хэлбэрүүд хамтран оролцохдоо нэн гайхамшигтай, заримдаа холбооных нь шинж чанарыг олохын аргагүй хүнд болдог. Энэ нь ялангуяа мезо буюу дунд огторгуйд хөгжиж буй угсаатны үзэгдэл байх, өөрөөр хэлбэл үүсэх агшнаасаа дуусах агшин хүртэл буюу зогсонги төлөв байдал хүртэлх угсаатан бий болох үйл явц гэж бидний үзэж буй угсаатны нийлэгжилтэд онцгой хамаарна.
Энэ ойлголт нь угсаатны судлалд саяхан болтол байсаар ирсэн: угсаатны нийлэгжилт бол угсаатан үүсэх явдал, өөрөөр хэлбэл угсаатны өөрийн ухамсар бий болохын төгсгөлийн агшин гэсэн ойлголтоос ялгаатай гэдгийг тэмдэглэх нь илүү зүйл биш.
Газар зүйн талаасаа угсаатан үүсэх үндэс нь бүл болох бөгөөд бидний сонирхож буй санаагаар бүлийг тодорхой ландшафтыг өөрийнхөө хэрэгцээнд зохицуулан өөрчлөхтэй нэгэн зэрэг өөрсдөө ландшафтдаа дасан зохицож буй оргилох шинжтэй хүмүүсийн бүлэг гэж авч үзэж болно.
Гэхдээ төрөх агшин богинохон. Бий болсон хамт олон нь гишүүдийнхээ хооронд үүргийн тодорхой хуваарь бүхий систем болон шууд зохион байгуулагдах ёстой. Эсрэг тохиолдолд түүнийг хөршүүд нь шууд л устгах болно. Системийн бүхэллэг байдлыг тогтоон барихын тулд шинж чанар нь тодорхой тохиолдол бүрт газар нутгийн (газар зүйн нөхцөлдөлт) болон цаг хугацааны (хүн төрөлхтний хөгжлийн шатууд) нөхцөл байдлаар программчлагдсан нийгмийн институтыг тогтоодог. Чухамхүү өөрийгөө бататгах хэрэгцээ системийн хурдан өсөлт, газар нутгийн өргөсөлт, угсаатны дотоод дахь холбоо нарийсах зэргийг нөхцөлдүүлдэг, түүнийг хөгжүүлэх хүчийг бүлийн яг байгаа оргилох шинжээс цутган авдаг. Системийн өсөлт нь орчны эсэргүүцлээс удаанаар алдагддаг, чөлөөт эрчим хүч болон сарнидаг хөгжлийн инерцийг ч бүтээдэг.
Угсаатны амьдралын үйл ажиллагааг зохист хэмжээнээс нь бууруулсан ч гэсэн нийгмийн институт нь оршин үлдэж, заримдаа өөрийг нь бүтээсэн угсаатнаасаа ч илүү гарч үлддэг. Тухайлбал, эртний Рим, бардам Византи дурдатгал болсон хэдий ч римийн эрх нь Баруун Европт идээшсэн юм. Хэрэв абцисс тэнхлэг дээр хугацаа хойшлогдсон бол ординат тэнхлэг дээр юу орох вэ? Угсаатны нийлэгжилтийн үйл явцыг урамшуулж буй эрчим хүчний тэр хэлбэр, өөрөөр хэлбэл оргилох шинж байх нь тодорхой. Гэхдээ энэ үед оргилох шинжийн дээд хэмжээ нь доод хэмжээтэйгээ яг адилхан амьдрал болон соёл цэцэглэхэд огтхон ч таатайгаар нөлөөлдөггүйг санах хэрэгтэй. Оргилох шинжийн “хэт халалт” нь системийн дотор ч, түүний хил дээр ч, угсаатны харилцааны бүс нутгуудад ч харгис хэрцгий цус урсгахад хүргэдэг. Үүний урвуугаар оргилох шинжийн түвшин тэгд ойртох болсон аль нэг орны хүн ам бүрэн зөнгөөрөө, үлбэгэр болсон үед угсаатны болон байгалийн хүрээллийг эсэргүүцэх чадвараа алддаг, энэ нь ямагт үхэлд хүрэх хамгийн дөт зам болно. Оргилох шинж нь угсаатны нийлэгжилтийн бүхий л үйл явцад оролцдог, энэ нь даяар хэмжээнд этнологийн харьцуулалт хийх боломжийг бий болгодог юм.
Бид өөр нэг бэрхшээлийг туулаагүй л байгаа. Энэ нь оргилох шинжийг хэмжиж болохуйц хэмжээг хараахан олоогүй явдал юм. Бидэнд хүрэлцээтэй баримтат материалын үндсэн дээр бид зөвхөн өгсөлт болон уналтын тухай, оргилох хүчдэлийн (угсаатны амьдрал дахь үйл явдлын давтамж) их бага хэмжээний тухай ярьж, харин хэд дахин гэдгийг нь мэдэхгүй байгаа. Гэхдээ энэ саад нь гол зүйл биш, “их”–“бага” зэргийн харьцаа нь өөрөө феноменологик онол бүтээхэд байгал судлалд хангалттай далайцтай, үр бүтээлтэй байдаг. Харин ажиглаж буй хэмжигдэхүүнийг яг таг хэмжих, эмпирик шинжлэх ухааныг хэлбэржүүлэх зэрэг нь танин мэдэхүйн цорын ганц, ямагт тохиромжтой зам ерөөс биш. Иймээс тэмдэглэсэн “хүндрэл” нь үзэл баримтлалын дутагдал гэхээсээ түүний өмч юм.
Манай үеийн сургуулийн боловсрол нь уншигчдыг гэрчилсэн зүйлд итгэх, бодит эгнээний тооны бодит байдалд итгэх гэсэн хоёр төрлийн урьдач бодолд сургачихсан юм. Энэ хоёр нь буруу биш юмаа гэхэд нарийн зүйл биш.
Түүхэн сурвалжийн үнэн магад шинжийг эдүгээ түүхэн шүүмжлэлээр хязгаарлаж байгаа нь хэний ч эргэлзмээр зарчим юм. Бодит тоо нь хийсвэр зүйл бөгөөд байгал дээр тоо биш, үзэгдлүүд байдаг. Бодит тоог нягтлан бодох бүртгэлд л хэрэглэнэ үү гэхээс биш, зарчмын хувьд тэнцүү буюу адилтгах зүйл нэг ч үгүй, түүх буюу байгал судлалд хэрэглэхэд тохиромжгүй. Физикт математик аппарат эртнээс хэрэглэсээр ирсэн, гэхдээ: “шинжлэх ухааны тайлбарлалд хүртэцтэй бүхий л үзэгдлүүдийг математикийн томъёололд оруулж болно гэж бодох нь буруу…Энэ үзэгдлүүдийн тухайд гэвэл давалгаа хад мөргөн сарнидаг шиг математик бүрхүүл нь бидний оюун ухааны төгс туурвилд тулгаран зад үсэрдэг”. 39. Вернадский В. И. Избранные труды по истории науки. М., 1981.
Харин Альберт Эйнштейн бүр хурцаар:“ Хэрэв математикийн теоремуудыг бодит ертөнцийн тусгалд хэрэглэх гэвэл тэдгээр нь яг нарийн байж чадахгүй, бодит байдлын шалтаг заагдах хүртэл л яг нарийн байдаг”. 40. Экономическая и социальная география: проблемы и перспективы /Отв. ред. О. П. Литовка. Л., 1984.
ХХ зууны эхээр математикт сөгдөх явдал өвөрмөц маягийн шүтээн болж, байгал судлаачид болон хүмүүнлэгийн ухааныхны хүчийг ихээхэн барсан юм.
Угсаатны нийлэгжилтийн шатуудыг тодорхойлохын тулд судлан буй эрин үеийн гол гол үзүүлэлтүүдийг ялган авч, энэ үндсэн дээр тэдгээрийн хослолууд дээр түүнд нэгэн утгат тайлбар өгөх хэрэгтэй юм. Ийм үзүүлэлт нь зан үйлийн гол шинж, түлхэлтийн агшин, үйл явдлын логик болно. Үйл явдлын логик нь био хүрээний хазайлтын чиглэлийг, түүний дотор угсаатны системийн оргилох шинжийг тусгадаг. 41. Гумилев Л. Н. Биосфера и импульсы сознания //Природа. 1978. № 12. С. 97-105.
Угсаатны дурын систем шаталсан шинжтэй, хэт угсаатан нь дотроо хэд хэдэн угсаатныг, угсаатан нь бас дэд угсаатан болон консорци гэх мэтээс бүрддэг. Доод эрэмбийн дарааллын тоо ихсэх нь ямагт оргилох хүчдэлийн өгсөлттэй холбоотой байдаг, багасах нь үүний урвуугаар байдаг. Ийм байдлаар оргилох шинжийн хэмжигдэхүүнийг шууд биш, гэхдээ ямар ч гэсэн дам байдлаар харьцуулах боломжтой, гэхдээ дарааллын тоог тооцоолохыг зөвхөн экспертийн үнэлгээний аргаар хийж болдог. Чухам энэ арга нь янз бүрийн салбар угсаатны нийлэгжилтэд байдаг, хэт угсаатны системийн оргилох хүчдэлийн түвшинд гарсан тэдгээр өөрчлөлтүүдийн нэгтгэлийг хийх боломжтой болгодог. Үүнийг Зураг–4-т графикаар үзүүлэв.

Зураг 4. Угсаатны системийн оргилох хүчдэлийн өөрчлөлт ( нэгтгэл)
Зураг 4 –ийн абцисс тэнхлэгт жилээр илэрхийлсэн цаг хугацааг авсан, энд муруйн эхлэлийн цэг нь угсаатан үүсэх шалтгаан болсон оргилох түлхэлтийн агшинтай давхцана. Харин ординат тэнхлэгт угсаатны системийн оргилох хүчдэлийг гурван шкалаар авсан. Энэ нь 1) Р 2 (хурьцлаа хангах чадваргүй) түвшингөөс Р 6 (золиослох чанар) түвшин хүртэлх чанарын шинж тэмдгүүдээр, 2) n+1, n+2, n+3 гэх мэт дэд угсаатны (угсаатны дэд систем) тоон шкалаар, энд n нь түлхэлтэнд өртөөгүй, зогсонги байдалд байгаа угсаатны доторх дэд угсаатны тоо, 3) “угсаатны түүхийн давтамжийн шкалаар (бидний ойлголтоор К.П.Ивановын анх санал болгосон угсаатны холбоо тасрах үйл явц гэсэн тайлбарлалтай давхцаж буй үйл явцууд) болно. 42. Иванов К. П. Механизм этногенеза – инструмент исследователя этнокультуры //Проблемы изучение и охраны памятников культуры Казахстана /Отв. ред. Р. Сулейманов. М., 1983. С. 79-80.
Энд конвикси (консорци)–дэд угсаатан-угсаатан–хэт угсаатан гэсэн угсаатны системийн эрэмбийн дэс дарааллаас хамааруулж, үйл явдлын цар хүрээний тухай ярьж болно. Оргилох хүчдэлийн муруйг байгуулахын тулд бид хоёр буюу түүнээс илүү дэд угсаатан мөргөлдсөн угсаатны хэмжээний үйл явдлуудыг ялгаж үзье. Заагч муруйгаар угсаатан дахь дэд оргилуун хүмүүсийн нягтралын өөрчлөлтийн явцыг тэмдэглэсэн. Угсаатны нийлэгжилтийн шатуудын нэр нь хугацааны шкалын дагуух хэрчмүүдтэй харгалзана. Энэ муруй бол янз бүрийн түлхэлтийн улмаас үүссэн бидний янз бүрийн хэт угсаатанд зориулан бүтээсэн, дөчин угсаатны хувь хувийн нийлэгжилтийг нэгтгэсэн муруй юм. Түлхэлт тус бүрийн хувьд оргилох хүчдэлийн түвшний чанарын шинжүүд нь адилхан, харин тэдгээр нь хурьцал хангах чадваргүйгээс эхлэн золиослох чадвар хүртэл заагдсан дэс дараалалд өөрчлөгдөнө. Гэхдээ эдгээр шинж чанаруудыг угсаатны ямар нэг дунджилсан “нүүр царай” хэмээн авч үзвэл зохино. Үүнтэй нэгэн зэрэг угсаатанд зурагт тэмдэглэгдсэн бүх хэв шинжүүдийн (тип) төлөөлөгчид орж байгаа, гэхдээ статистикийн хувьд оргилох хүчдэлийн тухайн түвшинд нийцсэн хэв маяг ноёрхож байгаа болно.
Харахад дадаагүй оргилох шинжийн илрэлийн муруй нь үйлдвэрлэх хүчний дэвшлийн шугам болох төлөөлөх үзүүлэлт (экспонент)–тэй ч, өгсөлт уналт нь хэмнэлээр солигдож байдаг синусоидтой ч, давтагдаж байдаг жилийн улирлуудтай ч, биологийн хөгжлийн тэгш хэмт циклоидтой ч адилгүй юм. Бидний гаргасан муруй нь тэгш хэмгүй, тасралттай, цаг хугацааны явцад жигд биш юм. Энэ нь түүдгийн шаталт, дарьтай агуулахын тэсрэлт, навч хагдрах үзэгдлүүдийг судлан дүрсэлж байдаг кибернетикуудэд маш ойлгомтой байдаг. Эхний жишээгээр хязгаарлая.
Түүдэг нэг талаасаа асдаг. Дөл мөчрүүдийг эргэн тойрон хамарч, түүдгийн доторхи хүчилтөрөгчийг маш хурдан шингээнэ. Температур унаж, хүрээлэн буй агаарын хүчилтөрөгч эгнүүлсэн мөчрийн дотор руу нэвтрэн орж, модыг дахин дүрэлзүүлдэг. Хэд хэд дүрсхийсний дараа цог үлдэж, аажмаар намжин, улмаар үнс болон хувирдаг. Энэ үйл явцыг дахин давтахын тулд шинэ мөчир, шинэ дөл хэрэгтэй. Үүнтэй адилаар бөмбөлгийг түлхэхэд эхлээд түлхэлтийн хүчний улмаас хурдан хөдөлж, дараа нь орчны эсэргүүцлээс болж инерцээ алдан, улмаар зогсдог. Нарийн яривал механикт тайван байдал гэж нэрлэдэг орчинтойгоо тэнцвэртэй төлөв байдалд орно.
Дээр үзсэнээр угсаатны нийлэгжилтийн үйл явцууд нь антропо хүрээний хувьд гадаад түлхэлт буюу тэсрэлтээр өдөөгдөнө. Эдгээр лугшилтын улмаас угсаатан нь бат цул байдлаас зүймэл байдалд хувирч, өөрөөр хэлбэл угсаатны хүрээ болно. Эндээс нэгдмэл хүн төрөлхтөн нь ямар нэг юмаараа өөр хоорондоо төстэй, мөн ямар нэг юмаараа голдуу зан үйлийн тогтсон үзлээрээ төсгүй хүн буюу микро бүлийн мөнхөд өөрчлөгдөн байдаг хослолуудаар олон янз байдалтай болдог.
Түлхэлтийн шалтгаанууд нь зөвхөн өөрчлөлт, үнэндээ зан үйлийн тогтсон үзэлд тусдаг, гэхдээ нийлбэр шинжид (фенотип) ховор нөлөөлдөг бичил өөрчлөлт л байж болно. Өөрчлөлт нь ямагт өөрийнхөө талбарын бүх бүлийг хөнддөггүй. Зөвхөн зарим, харьцангуй цөөн тооны хүмүүс л өөрчлөлтөд ордог, гэхдээ энэ нь бидний цаг хугацаа өнгөрөхөд жинхэнэ угсаатан гэж тэмдэглэх болдог шинэ “үүлдэр” үүсэхэд хангалттай билээ. Угсаатны нийлэгжилтийн тэсрэлтийн талбар буюу оргилох шинжийн түлхэлт нь Дэлхийн тодорхой бүс нутгуудтай огтхон ч холбоогүй байдаг. 43. Оргилох түлхэлтийн газар зүйн өгөгдөхүүнийг К.П. Иванов тодорхойлсон юм. (Гумилев Л. Н., Иванов К. П. Этносфера и космос //Космическая антропоэкология: техника и методы исследований. Материалы Второго Всесоюзного совещания по космической антропоэкологии. Л., 1984).

Зураг 5 дээр ром тоогоор түлхэлтийн дэс дараалсан дугаарыг, араб тоогоор тухайн оргилох түлхэлтийн улмаас үүссэн угсаатныг дугаарласан болно.
Угсаатан тус бүрд түүний түүхэн буюу нөхцөлт нэрийг оноосон, дараа нь хашилтан дотор зураг дээрх цэгт харгалзах түүний бий болсон газар зүйн буюу угсаатан соёлын мужуудийн нэрийг оруулсан. Зарим тохиолдолд өгсөлтийн шатны чухал үйл явдлууд буюу товч тодорхойлолтыг өгсөн. Хашилтан дахь дугаарын дараа түлхэлтийн хугацааг зааж өгсөн.
Оргилох түлхэлтийн бүсүүд нь өргөргийн чиглэлээр 300 километр орчим өргөнтэй нарийн зурвас байдаг ба уртрагийн чиглэлд ойролцоогоор манай гаригийн тойргийн 0,5 хувь болох нэлээд том байдаг. Тэдгээр нь геодезийн шугамуудтай төстэй. 44. Мөн тэнд. Зохиогч би бээр 5 ба 6 дугаар зураг, түүнийг тайлбарлал хийхэд тусалсан К.П. Ивановт гүн талархал илэрхийлж байна.
Түлхэлт нь маш ховор, мянган жилд хоёр юмуу гурван удаа, тэгэхдээ нэг газартаа бараг хэзээ ч дахин болдоггүй. Ингээд НТӨ мянган жилд хоёр түлхэлт: YIII зуунд Аквитанийгаас эхлээд Лациум, Эллада, Киликий, Парсаар дамжин Энэтхэг хүрсэн нэгдэх, III зууны үед орчин үеийн Монголын тал нутаг болон Казакстаныг хамарсан хоёрдахь түлхэлт болсон нь тод ажиглагддаг.

Зураг дээрх оргилох түлхэлтийн домгууд:

• I (НТӨ XYIII зуун). 1) Египетчүүд, (Дээд Египет). Эртний хаант улсууд сүйрсэн. XYII зуунд гиксосууд Египетийг эзэлсэн. Шинэ хаант улс. Фива дахь нийслэл (1580 он). Шашин солигдсон. Озирисийн культ, пирамидуудын байгуулалт зогссон. Нумиби болон Азид түрэмгийлэл үйлдсэн. 2) Гиксосууд (Иордани, Хойд Аравий), 3) Хеттүүд (Дорнод Анатолии). Хэд хэдэн хатто–хуритийн овгуудаас хеттүүд бүрэлдсэн. Хаттусууд мандсан. Бага Ази хүртэл тэлсэн. Вавилоныг эзлэн авсан.

• II (НТӨ XI зуун). 1) Жоучууд (Хойд Хятад: Шэньси). Жоу улс Шан Инь гүрнийг булаан эзэлсэн. Тэнгэрийг шүтэх үзэл бий болсон. Хүнээр өргөл барихыг зогсоосон. Талбайгаа дорно зүгт далай хүртэл, өмнө зүгт Хөх мөрөн хүртэл, умар зүг цөл хүртэл тэлсэн. 2) (?) Скифүүд (Төв Ази).

• III (НТӨ YII зуун). 1) Римчууд; (төв Итали). Италийн янз бүрийн хүн амын (латин–сабино-этрусс) оронд римийн нийтлэг– дайчид бий болсон. Дундад Итали дахь дараачийн тархан суурьшилт. НТӨ 510 онд бүгд найрамдах улс бүрдсэнээр дууссан Италийг булаан эзлэлт. Шүтлэг, цэргийн зохион байгуулалт, улс төрийн систем солигдсон. Латин цагаан толгой бий болсон. 2) Самнитууд (Итали). 3) Эквууд (Итали). 4) (?) Галлууд (өмнөд Франц). 5) Эллинчууд (дундад Грек). XI–IX зуунд ахейн критомикений соёлын уналт. Бичиг үсгээ мартсан. Пелопоннесийн дорийн улсууд бүрэлдсэн (YIII зуун). Эллинчууд Газрын дундад тэнгисийг колоничилсон. Грек цагаан толгой бий болсон. Бурхны дүр төрхийг (пантон) дахин өөрчилсөн. Хууль тогтоомж. Хот улсын аж төрөх ёс. 6) Лидийчууд. 7) Килийкийчүүд (Бага Ази). 8) Персүүд (Персидүүд). Мидүүд болон персүүд бүрэлдсэн. Эзэнт гүрнийг үндэслэгч Дейок ба Ахемен. Мидийг өргөтгөсөн. Ассир тусгаарласан. Ойрхи Дорнодод Ахеменидүүдийн улсуудыг байгуулснаар дууссан Эламын оронд Персүүд мандсан. Шашин солигдсон. Гал шүтэх болсон. Маги.

• IY (НТӨ III зуун). 1) сарматууд (Казакстан). Европын Скиф рүү довтолсон. Скифүүдийг бут цохисон. Рыцарь хэв маягийн хүнд морин цэрэг үүссэн. Парфянчууд Ираныг эзэлсэн. Язгуур угсаа бий болсон. 2) Кушанчууд–согдууд (Дундад ази). 3) Хүнчүүд (өмнөд Монгол). Хүнчүүдийн овог аймгийн холбоо бүрдсэн. Хятадтай мөргөлдсөн. 4) Сүмбэ. 5) Пуё. 6) Когурё (өмнөд Манжуур, хойт Солонгос). Солонгосын эртний улс Чосон мандаж, буурсан (НТӨ III зуун). Тунгус–манж–солонгос–хятадын холилдсон хүн амын оронд овгуудын холбоо үүсч, хожим нь солонгосын анхны улсууд болон Когуре, Силла, Пэкче болж өссөн.

• Y (НТ I зуун). Готууд (Өмнөд Швеци). Готууд Балтийн далайгаас Хар далай руу шилжин суурьшсан. Христийн ёсыг авахаар дууссан эртний соёлоос өргөнөөр хуулбарласан. Дорнод Европт готын эзэнт гүрэн бий болсон. 2) Славянууд. Карпат орчмоос Балти, Газрын дундад болон Хар тэнгис хүртэл тархсан. 3) Дакууд (орчин үеийн Румын). 4) Христианчууд (Бага Ази, Сири, Палестин). Христианы нийтлэгүүд үүссэн. Иудаизмтай муудалцсан. Римийн эзэнт гүрний хязгаарыг тэлсэн. 5) Иудей (Иудейн ёс). Шүтлэг болон ертөнцийг үзэх үзэл шинэчлэгдсэн. Талмуд бий болсон. Римтэй дайтсан. Иудейн хязгаараас өргөн дүрвэсэн. 6) Аксимутууд (Абиссинчууд). Аксумын мандалт. Аравий болон Нубийг өргөнөөр түрэмгийлж, Улаан тэнгист гарсан. Хожим нь (IY зуун) христианы ёсыг авсан.

• YI (НТ YI зуун). 1) Араб–мусульманууд (Төв Аравий). Аравийн хагас арлын овгууд нэгдсэн. Шашин сольсон. Ислам. Испани, Памир хүртэл тэлсэн. 2) Ражпутууд (Индийн хөндий). Гуптагийн эзэнт гүрэн унасан. Энэтхэг дэх Буддын нийтлэгүүдийг устгасан. Улс төрийн бутралын үед кастын систем нарийссан. Ведантын шашны гүн ухаан бий болсон. Гурван монотеизм: Брахма, Шива, Вишну. 3) Ботууд (өмнөд Төвд). Буддистуудын захиргаа–улс төрд тулгуурлан хаант засгийн эргэлт. Төв ази, Хятадад тэлсэн. 4) Табгачууд. 5) Хятадууд (хойд Хятад: Шэньси, Шандун), Хойд Хятадын бараг мөхсөн хүн амын оронд хятад–түрэгийн (табгач) болон Гуаньлун бүлгээс гарсан дундад зууны хятад гэсэн хоёр шинэ угсаатан бий болсон. Табгач нар Тан гүрнийг байгуулан бүх Хятад, Төв Азийг нэгтгэсэн. Буддизм, энэтхэгийн болон түргийн ёс заншил дэлгэрсэн. Хятадын үндсэрхэг үзэлтнүүдийн сөрөг байр суурь. Эзэнт гүрэн мөхсөн. 6) Солонгосчууд. Силла, Пэкче, Когуре улсуудын хооронд ноёрхлын төлөө дайн болсон. Тан улсын түрэмгийллийг эсэргүүцсэн. Силлагийн эрх мэдэлд Солонгосыг нэгтгэсэн. Күнзийн ёс суртахууныг эзэмшиж, буддизм идэвхитэй тархсан. Нэгдмэл хэл бий болсон. 7) Ямото (Япончууд). Тайкийн эргэлт. Хаанаар толгойлуулсан төв улс үүссэн. Күнзийн ёс суртахууныг төрийн ёс зүй болгосон. Буддизм өргөн тархсан. Хойд зүг түрэмгийлсэн. Булш бунхан байгуулахыг зогсоосон.
• YII (НТ YIII зуун). 1) Испаничууд (Астури). Арабуудаас Пиренейн хойгийг чөлөөлөх дайны (реконкист) эхлэл. Испани–рим, гот, алан, лузитан зэргийн холилдсоны суурин дээр Астури, Наварра, Леон болон Португалийн гүнлэг зэрэг хаант улсууд үүссэн. 2) Франкууд (францчууд). 3) Саксууд (немцүүд). Агуу Их Карлын эзэнт гүрэн үндэстэн–феодалуудын улсууд болон задарсан. Викинг, араб, унгар, славянуудыг няцаасан. Христианы шашин тууштай үзэлтэн болон папын салбарууд болон задарсан. 4) Скандинавууд (өмнөд Норвеги, хойд Дани). Викингуудийн хөдөлгөөн эхэлсэн, Яруу найраг болон руни бичиг үүссэн. Тундр руу лопарейчууд шахагдсан.
• YIII. (НТ XI зуун). 1) Монголчууд (Монгол). “Урт дурын хүмүүс” бий болсон. Овог аймгуудыг ард түмэн–цэрэг болгон нэгтгэсэн. Ясу–хууль тогтоомжийг бий болгосон. Бичиг үсэг бий болсон. Улсаа Шар мөрнөөс Хар далай хүртэл тэлсэн. 2) Зүрчид (Манжуур). Хагас хятадын маягийн Чин гүрэн бий болсон. Өмнө зүгт түрэмгийлсэн. Хойд Хятадыг эзлэн авсан.
• IX (НТ XIII зуун). 1) Литовчууд. Хааны хатуу эрх мэдэл бий болгосон. Литовын хаант улсыг Балтийн тэнгисээс Хар далай хүртэл тэлсэн. Христийн шашныг хүлээн авсан. Польшуудтай уусан нэгдсэн. 2) Их оросууд. Литовчуудын булаан эзэлсэн (Новгородоос бусад) Эртний Русь устсан. Москвагийн ханлиг мандсан. Алба хаах язгуур угсаа өссөн. Дорнод Европын славян, түрэг, угор хүн амын өргөн эрлийзжилт. 3) Турк–османууд (Бага азийн баруун хэсэг). Ойрхи Дорнодын идэвхтэй мусульман хүн ам, олзлогдсон славянуудын хүүхдүүд (янычарууд), Газрын дундад тэнгисийн далайн тэнэмэлүүдийг (флот) османы ноёдууд (бейлик) нэгтгэсэн. Цэргийн хэв маягийн Султанат. Оттомоны Порта. Балкан, Өмнөд Ази, хойт Африк Марокко хүртэл булаан эзэлсэн. 4) Эфиопууд (Эфиопи дахь Амхара, Шоа). Эртний Аксум устсан. Соломонидуудын эргэлт. Эфиопийн үнэн алдартний түрэмгийлэл, Дорнод Африкт Абиссиний хаант улс мандаж, тэлсэн.

Бидний нэгэнт ярьснаар нэг адил түлхэлт нь хэрэв түүний бүсийг физик-газар зүйн янз бүрийн бүс нутгууд хааж байвал оргилох шинжийн өсөлтийн хэд хэдэн голомт (үр дүн нь хэд хэдэн хэт угсаатан) үүсгэж болдог байна. Тухайлбал, НТ YI зууны түлхэлт Аравий, Индийн хөндий, өмнөд Төвд, хойд Хятад, дундад Японыг хөнджээ. Эдгээр бүх орнуудад нас чацуу угсаатнууд үүсч, чингэхдээ тус бүрдээ өвөрмөц тогтсон үзэл, соёлтой байжээ. Тэдний хөрш–Византи, Иран, Их Тал, айнууд нь ахмад байлаа. XII зуунд зүрчид болон монголчууд бий болж, тэднээс бүгдээс нь залуу байсан юм. Ард түмнүүдийн их шилжин суурьшлын дараах балгас дээр байсан Баруун Европ IX зуунд сэргэсэн, харин Дорнод Европ нь XIY зуунд сэргэсэн. Чухам ийм учраас Орос, Литва хоёр нь Франц, Германтай харьцуулахад хоцрогдоогүй, харин ч хамгийн залуу угсаатнууд юм. Дашрамд дурдахад Оросыг хэт угсаатан гэж нэрлэх нь зөв бөгөөд Москва эргэн тойрноо байлдан эзлэлгүйгээр олон угсаатныг нэгтгэж байсан юм.
Зураг 4–т үзүүлсэн муруйг шаардлага гарсан тохиолдолд консорци, конвикси, дэд угсаатан, угсаатанд хэрэглэж болох ба тэгэхдээ масштабыг нь өөрчилж, угсаатны харилцааны нөлөөллийг харгалзах хэрэгтэй юм. Хэт угсаатны түвшинд угсаатны нийлэгжилтийг цаг хугацаанд жиших үед бид угсаатан соёлын систем (Зураг 6) болон тэдгээрийн цус ургасан, энх тайван, эдийн засаг, үзэл суртал, гоо сайхны шинжтэй байдаг харилцааг харж байна. Энэ харилцаа нь ч гэсэн угсаатны түүхийн судлах зүйл юм.
Угсаатны нийлэгжилтийн харьцангуй үргэлжлэл янз бүр байх нь ойлгомжтой юм. Өгсөлтийн бүхий л шат ойролцоогоор 300 жил байх ба өсөлтийн үйл явц нэн эрчимтэй явагддаг. Оргил буюу буюу акматик шат нь ойролцоогоор мөн л ийм хугацаатай. Чухам энэ үед л угсаатны иж бүрэн өөрийн шинж тогтож, эзлэн түрэмгийлэл дуусч, хэт угсаатны соёлын бүрдлийн төлөвшил бий болж байдаг. Хугарлын шат нь маш бага байх ба 150–200 жилд болж өнгөрдөг. Өөрийнхөө үргэлжлэх хугацаагаар инерцийн болон хөгшрөлийн шат нь ихээхэн хүчтэй ялгагдана. Энэ нь угсаатны задрах дотоод үйл явцын идэвхээс ч, өмнөх үед хуримтлуулсан материаллаг суурийн хөгжлийн зэргээр тодорхойлогдох түүхэн хувь заяанаас ч, мөн талбайн физик–газар зүйн нөхцөл, холимог угсаатны төлөв байдал зэргээс хамаарна. Эцэст нь түүхэн үлдэц угсаатан орших гомеостазын буюу зогсонги шатны үргэлжлэх хугацаа нь бутцохигдсон угсаатны үлдэгдлийг багтаан байгаа газар нутгийн түүх–газар зүйн онцлогоос бүхэлдээ хамаардаг. Хэрэв энэ нөхцөл таатай байвал тэр нь зожиг угсаатан болж, түүний газар нутаг руу нь хөршүүд нь шунахайрах хүртэл тодорхойгүй удаан оршин байдаг. Ийм маягаар угсаатны нийлэгжилтийн бүх орчил нь угсаатан нийгмийн систем хэлбэржих агшнаас эхлээд уг угсаатан үлдэц угсаатан болон хувирах хүртэл 1200 орчим жил болно. Энэ нь мэдээжийн хэрэг угсаатны нийлэгжилтийн үйл явцыг аль ч шатанд нь эвдэж болох гадаад сэлгэлт байхгүй үед л ийм байдаг.


Зураг 6. I–XY зуунд Евроазийн угсаатан соёлын системийн хөдлөнги шинж (динамика)

ТҮҮХ БА ЭТНОЛОГИ
Угсаатны нийлэгжилтийн бүдүүвч нь угсаатны түүхийг судлах явдлыг хөнгөвчилж, тодорхой байдаг ч гэсэн зөвхөн туслах сануулах арга төдий юм. Энэ нь түүхэн өгүүлэмжид хамаарах бөгөөд ном хадгалах агуулгатай номын сангийн каталог шиг, өнөөгийн хотод гудамжууд нь үлдэж, байшингууд нь солигдсон Москва хотын хуучин план зураг шиг зүйл юм. Мэдээж планаар биш, хотод амьдрах хэрэгтэй, гэхдээ план нь танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн гудамжуудыг баримжаалахад маш их тус болдог.
Угсаатны нийлэгжилтийн шинжлэх ухаанаас ялгаатай нь угсаатны түүх бол холимог хүчин зүйлт үзэгдэл болно. Түүнд газар зүйн зэрэгцээгээр олон янзийн зүймэл үйл явцад хамтран оролцогч болох биологи, нийгэм–улс төр, түүх–сэтгэл зүйн болон соёл судлалын хүчин зүйлүүд оролцож байдаг. Оргилох шинжийн онцгой чухал ач холбогдол нь тэрээр өрсөлдөгч угсаатны системийн чадавхит боломжийн хэмжээ болдогт л оршдог, иймээс үйл явдлын төгсгөлийг шалтгаацуулдаггүй ч гэсэн тухайн эрин үеийн хүчний харьцааг тодорхойлж байдаг. Гэхдээ био хүрээний үзэгдэл болон угсаатны тухай шинжлэх ухаан-этнологийн давуу тал нь өсөн нэмэгдэгч хүчин зүйлүүдийн олонлогийг үнэлгээнд өгөгдөх цөөн тоонд оруулж, уламжлалт түүхэн хандлагаар шийдвэрлэж болохгүй зорилтыг энгийн болгон хувиргадагт л оршдог. Түүний арга зүй нь уламжлалт түүхийн арга зүйд алгебр арифметикт харьцдаг шиг л байдаг. Энэ нь хөдөлмөр зарцуулалт багатай, энэ нь тэнцүү хүч чармайлт зарцуулахад илүү урт эрин үеийн илүү олон бүс нутгийг хамрах боломж олгож, энэ нь эргээд анх харахад өөр хоорондоо холбоогүй мэт холын баримтуудыг харьцуулах замаар олон олон нарийвчлал оруулах боломж олгодог. Түүнээс гадна алгебрийн томъёоны адил арифметикийн хувьд ямагт шалгаж болдог, мөн этнологийн дүгнэлтийг түүхийн шинжлэх ухааны уламжлалт аргуудаар ч шалгаж болно. Гэхдээ этнологи нь түүхийг “үнэний эрэл” гэж үзэж, энэ үгийн бүрэн утгаар түүхийг ашигладаг хэдий ч нийгмийн түүхийг хэзээ ч орлохгүй юм. Гэвч түүх нь хоёр нүүрт Янусын адил (цаг хугацаа, аливаа эхлэл, төгсгөлийн бурхан–Орч) судлах зүйл нь хүний гар болон оюун ухааны бүтээл болсон тэр газарт, өөрөөр хэлбэл барилга болон завод, эртний ном болон ардын урлагийн бичлэг, феодалын институт болон грекийн хот улс, гүн ухааны систем болон далдын тэрс номтон, сав суулга, сүх, хээтэй ваар, зургийг судалж болдог тэр газарт л хүмүүнлэгийн ухаан болдог.
Түүний хамт этнологийн арга зүйг хэрэглэх нь холын болон ойрын гажилт (аберраци) болон түүнтэй холбоотой заавал гүйцэтгэх ёстой гэдэг нь үлэмж тархсан дадсан төсөөллөөсөө ухамсартайгаар татгалзахыг шаарддаг.
Бэртэгчингүүд хүн эртний хүнийг аж үйлдвэрийн хотуудын орчин үеийн оршин суугчдыг бодоход жигтэйхэн мулгуу байсан, тэгээд аажим аажмаар хэдэн арван үе солигдох замаар чадвар хуримтлуулж, бүтээл туурвил нэвтрүүлж эхэлсэн гэж үздэг. Энэхүү нэн хэврэг үндсэн дээр өнгөрсөн үед цаг хугацаа, өөрөөр хэлбэл хөгжил өнөөгийнхөөс удаан явдаг гэсэн эрдэмтэд хүртэл хүлээн зөвшөөрсөн төсөөлөл үүссэн юм. Ийм учраас чулуун зэвсгийн үе нь түүхчдэд жишээлбэл, Сэргэн мандалтаас удааширсан мэт санагддаг. Энэхүү алслалтын гажиг нь (аберраци) Нарыг өөрийнхөө нударганаас томгүй гэж үзэх хүүхдийн итгэлтэй л адил болой. Гэхдээ орчин үеийн полинезчүүдийн өвөг дээдэс хэдийгээр төмөр зэвсэг байхгүй ч гэсэн Т.Хейердалтай адил хугацаанд бальс модон салаар Номхон далайг гаталж чаддаг байсан. Майя нарын өвөг дээдэс орчин үеийн үржил, генетикийг мэдэхгүй ч хромосомыг нь хоёр дахин нэмэгдүүлэн хөвөнгийн ургамлын зүйлийг гарган авч байсан ба үүнийг аажим хийж болохгүй билээ. Мөн хойд америкийн индианчууд нумынхаа сумны үзүүрт галт уулын чулуугаар (обсидиан) зэв хийж ашиглан, испанийн зэрлэгшсэн мустангуудыг сургаж, прерий хэмээх америкийн хээр талыг 60 жилээс бага хугацаанд эзэмшсэн юм.
Бэртэгчдэд угсаатны түүх нь “эхлэл болон төсгөлгүй амьдрал”, хэдийгээр янз бүрийн ажиглагч дурын үзэгдлийг янз бүрийн талаас нь хардаг учраас ч гэсэн ямар ч бүдүүвчид орохгүй “тохиолдлуудын” эрээн мярааны цуглуулга мэт санагддаг. Тийм ээ, орчин үеийнхэн оргилох түлхэлтийг хэзээ андуурдаггүй байгаагүй. Болж буй зүйлс нь тэдэнд ямагт байсан жам ёсны мэт санагдана. Эртний римчууд бүгд найрамдах улс нь эзэнт гүрнээр солигдсон гэдгийг гурван зуун жил анзаараагүй байж байгаад Диоклетиан ордны ёс заншлыг өөрчлөх үед л тэд хаант засагтай гэдгээ олж мэдсэн байдаг. Зэрэгцээ үйл явц, жишээлбэл, ландшафт буюу цаг агаарын өөрчлөлт зэргийг үгүйсгэснээр гүнзгийрч байдаг ойртолтын гажгийн (аберраци) үр дагавар нь ийм байдаг. Ойртолтын гажгийг засаглалын улс төрийн хэлбэрээс хамаагүй хурдан өөрчлөгддөг хэдий ч ерөөсөө ямар нэг байнгын зүйл мэт хүлээн авдаг юм.
Гэхдээ этнологи сэдвээс зохих ёсоор алслагдмал байлаа ч гэсэн цаг хугаацаны “өнгө” солигдохыг харж, тэр ч байтугай нэг эрин үеэс нөгөөд шилжих шилжилтийн жигд байдалд засвар хүртэл хийж чаддаг юм. Энэ үедээ тэр сурвалжийг дахин өгүүлэх дадсан аргаас татгалздаг, учир нь тэд түүх бичигчдийн амьд өгүүллийн оронд үйл явдлуудын тухай хуурай мэдээллийн гинжин хэлхээг олж авдаг болно. Тэрээр зөвхөн цаг хугацааны өөр масштаб болон өөр үйл үйл явдлыг судалдаг эртний биологи буюу геологичдын адил үйл явдлын логикийг илрүүлэх ёстой болдог. Хүнийг судлах тухай ярьж байхад хуулийг ингэж зөрчиж болох уу ? Тийм ээ ! Болохоор барахгүй, зайлшгүй шаардлагатай. Хүмүүнлэгийн ухаанууд нь хүн болон, түүний үйл хэргийг судалдаг тэр зүйл, харин байгалийн ухаанууд нь амьд, үхсэн, царцанги, өөрөөр хэлбэл хэзээ ч амьд байгаагүй тэр зүйл болон байгалийг судалдаг гэж бодож заншжээ.
Хүснэгт 3. Угсаатны нийлэгжилтийн үйл явцыг шинжлэхэд судлах зүйлдээ дараалан ойртох нь
Ойртолтын зэрэг
Гэхдээ энэ улиг болсон хуваалт нь бүтээлч биш бөгөөд түүнийг утгагүй болгогч зөрчлөөр дүүрэн юм. Анагаах ухаан, физиологи, болон хүн судлал нь хүнийг судалдаг боловч хүмүүнлэгийн шинжлэх ухаан биш. Эртний сувгууд, толгод болон хувирсан хотын тууриуд нь байгалийн ухаан геоморфологийн хүрээнд байх антропогенийн хэт өөрчлөгдсөн (метаморфизм) болсон гадаргуу болно. Үүний урвуугаар голдуу домог, жуулчдын хэдэн арван гар дамжсан зөгнөлт өгүүллэгүүдэд тулгуурласан XYI зууныг хүртэлх газар зүй нь Дэлхий дахины их үер болон Атлантидийн тухай өгүүллэгэд үндэслэсэн геологийн адил хүмүүнлэгийн ухаан болно. Коперникийг хүртэлх одон орон судлал ч гэсэн Аристотель, Птолемей, бас Косьма Индикопловын сэдвийг судлахад тулгуурласан хүмүүнлэгийн шинжлэх ухаан байлаа. Хүмүүс ч гэсэн төгсгөлгүй орон зай–Огторгуйд өлгөгдсөн бөмбөлөгөөс илүү Далайгаар хүрээлэгдсэн хавтгай Дэлхий дээр амьдрахыг дээрд үзэж байлаа. Энэ үзэл бодол бүх нийтийн дунд боловсролыг үл харгалзан одоо ч гэсэн оршсоор л байна.
Энд хэлснээс ургуулан сэтгэлгээний хэв маягийг, тэр тусмаа шинжлэх ухааныг судлах зүйлээр нь хуваах үзэх нь буруу гэж амархан дүгнэж болно. Анхдагч мэдээллийг авсан аргаар хуваах нь хавьгүй тохиромжтой байдаг. Энд чөлөөт сэтгэлгээний үр шимийг унших, сонсох, мэдээлэх гэсэн–домог бүтээх, өөрөөр хэлбэл энэхүү үгийн шууд утгаар заримдаа туршилттай, байгал шинжлэлийн судалгаа, ажиглалт хийх гэсэн хоёр хандлага байх боломжтой. Ингэж хуваахад ажиглагдах баримтуудыг эмпирик байдлаар нэгтгэн дүгнэхэд үндэслэгдсэн этнологи нь байгал судлалын хэсэг болно. 45. Гумилев Л. Н. Гуманитарные и естественнонаучные аспекты исторической географии //Экономическая и социальная география: проблемы и перспективы. С. 42-57.
Харин түүний туршлагын үүргийг криминалистик шиг сурвалжуудын гэрч мэдээнд зөрчил гаргадаггүй экспертиз гүйцэтгэдэг. Гэмт хэргийг мөрдөх үед санаагаа авахуулах гэж голдуу туйлын их сонирхдог гэрчүүдэд зүгээр л итгэх биш, харин мэдүүлгүүдийг харьцуулан дүйлгэж үздэг билээ. Яахаараа түүх бичигчдийг алагчилдаггүй, шударга хүмүүс гэж үзэх ёстой юм бэ ?
Түүх нь ямагт жирийн бус хэсэг бусаг баримтуудын эрээн мяраан цуглуулга болж байхад, зөвхөн ийм баримтыг нь орчин үеийнхэн тэмдэглэж байхад “эмпирик нэгтгэл”–ийг босгох боломж бодитой биш болно. Цор ганц ажиглалтыг шүүмжлэлтэй хүлээж авдаггүй. Энэ нь ажиглагч өөрөө, тэр ч байтугай түүний хувийн мэдрэмж дотор нь байдаг тохиолдлын, бүрэн биш, гажуудуулсан нөхцөл байдал байж болно. Гэхдээ энэ бүх дутагдлыг зөвхөн гарцаагүй алдааг дүгнэлт томъёолохын тулд зөвхөн болохоор барахгүй үл тооцох болтол нь тийм их багасгасан ажиглалтын их тоогоор л нөхөж болно.
Чухамхүү түүхэн цаг хугацаанд тодорхой байгаа бүх угсаатныг тооцох замаар (бүрэн байдлын зарчим) болон одоо ажиглагдан буй байгалийн хуулийн дагуух идэвхтэй байдлын ( актуализм) зарчмыг удирдлага болгон өнгөрсөн үед ажиллаж баймаажин бид газар зүйн орчны суурь дэвсгэр дээр угсаатнууд төрөх болон үхэхийг гэрчилсэн угсаатны нийлэгжилтийн зүй тогтлыг олж илрүүлсэн юм. Энэхүү хуримтлагдсан материалыг хууль зүйн сургуулийн түүхчид ч, хэлний бүтэц зүйчид ч (структуралист) ашигласангүй. Учир нь тэдний аль аль нь хөдлөнги чанарыг биш, тогтонги чанарыг судалж байдаг.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: