ВАКЦИНЫ ТУХАЙ ТОВЧ МЭДЭЭ

Өнгөрсөн 2009 оны 10 дугаар сарын 3-нд “гахайн томуу” манайд гарснаас хойш бүтэн улирал өнгөрч байна. Ханиад өнгөрснөөс хэзээ хойно бидний “гарыг мушгиж” байгаад вакцин хийнэ дээ гэж би сануулж байсан. Бүтэн гурван сар гаруйн дараа одоо хүчиндэн хийж байгаа вакциныг цаадуул чинь Улсын нөөцийн хөрөнгөөр 2 тэрбум гаруй төгрөгөөр худалдаж авсныг уншигчиддаа мэдэгдэж байна. 2007 оны 11 дүгээр сард УИХ ханиадтай тэмц гээд 6 тэрбум төгрөг баталж өгснийг нь баахан оношлогооны аппарат шахаж, бидэнд “үйлчлээд” аль хэдийн дуусгачихаж. Өөрсдөө болохоор вакцинаа аль эрт нууцаар хийлгэчихээд одоо “үлдсэн” ард түмнээ албадан вакцинжуулж байна.
Монголчууд, ялангуяа хүүхдүүдийн эрүүл мэнд бол вакцинаар мөнгө шахдаг бизнесийн туршилтын туулай огт биш. Луйварчид банк, барилга, ашигт малтмал дээрэмдэхээс бүр хэтрээд монголчууд бидний эрүүл мэндээр тоглож бизнес хийж байгааг би судлаачийн хувьд анхааруулж байна. Ядахдаа бидний эрүүл мэндээр тоглохыг бүгдээрээ таслан зогсоох хэрэгтэй байна даа…

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

20 Responses to ВАКЦИНЫ ТУХАЙ ТОВЧ МЭДЭЭ

  1. нацаг says:

    Сайн байна уу,
    танд огноог нь засна уу гэж сануулах гэсэн юм (2007 -> 2009).

  2. Saaral says:

    өө, тэр вакциныг ДЭМБ-аас үнэгүй өгдөг юм байх гэж бодож байсан юм, томчууд ч том бизнес хийж дээ.

  3. gankhuyag says:

    Баярлалаа. Өөр юм бодож байгаад алдчихжээ. Сая засчихлаа.

  4. Bolor says:

    энэ вакцин чинь тусгай нөхцөлд хөргөгчинд хадгалж байж хэрэглэдэг эд байна лээ. зурагтаар ч тэгж харагдана лээ. манай ханагарууд тэр Франц энээ тэрээгээс яаж авчирч байгаа вэ. хадаглах нөхцөл нь алдагдвал хэрэгцээгүй эд гэсэн шүү таминь ээ

  5. gankhuyag says:

    Ханиадаар далимдуулж “өөр шугам”-аар оруулж ирсэн амьсгалын болон оношлогооны гэх мэт янз бүрийн аппарат, эм, хэрэгсэл, машин зэрэгт шахсан мөнгөний тоо бол учир тоймоо алдсан. Аль нь гадаад тусламж, аль нь сонгуулийн “өглөг”, аль нь төсвийн мөнгө гэдэг нь “холилдчихоод” байгаа учраас би “тоолж” арай л дуусаагүй байна. Франц гэснээс тэнд ханиадыг “огт тоохгүй”, вакцин бараг хийлгээгүй юм байна лээ.

  6. anand says:

    Тэд ард түмний эрүүл мэндийг өчүүхэн ч бодохгүй байгааг л сайн мэдэж байна. Ханиадны тархалт дээд цэгтээ хүрсэн тэр үед санаатай эм эмчилгээнийх нь хангалтыг удаашруулж байсан.Эм оруулж ирэх тендер дээрээ тохиролцож чадахгүй новшроо биз дээ Та нар?

  7. Tuvshinjp says:

    Europ-n holboo sayhnaas ene H1N1-g tsar tahal hureh hemjeend hureegui bsan gej medegdeed bh shig bna. Vaccine-ii huvid ch gesen iim bogino hugatsaand gargaj avah bololtsoo baga. Standard-aar ni gargaj avaagui geed boon l shuumj yavaad bh hsig bna daa. Yer ni suuliin jiluudees em uildverlegch nar sur badruulj vaccine, em tariag humuust zarj mungu oldog bolson gedeg.

  8. Уянга says:

    Энэ ханиадыг зохиож гаргасан олон улсын фармацевт компанийхан маш их бизнес хийсэн. Түүнийг нь эсэргүүцэж Францын иргэд вакцин хийлгэхээсээ татлгалзсан. Хүмүүс нь вакцин хийлгэхгүй байсан тул хэт их вакцин нөөцөлсөн Испанийн ЗГ арга буюу вакцинаа эминй үйлдвэрүүдэд нь буцаасан. Энэ их дээрмийн хажуугаар манай хулгачид хүртэл дутахааргүй холион бантан хийж эхэлсэн. Хулгайчдыг дэмжих гээгүй л бол юу л гэж тэр вакциныг нь хийлгэхэв. Хүүхдүүдээ ч хийлгэхгүй.

  9. uyanga says:

    za za shaa l daa. yag odoog hurtel franced gahain haniadnii vaccin hiilgeh geed orhiin bas guurgiin emnelegiin gadaa lag urt oocher baij l baina sh tee. eldev yaria hooroo garch baigaa n unen. gehdee vaccinaas haniad n iluu ayultai gedggig europiinhon oilgohiin deedeer oilgoj bna. er n europt ovol huiten bolonguut jil bur vaccin hiidiin shuu

  10. Tamir says:

    Za ter nariin shiriin yumiig n medehgui yum. Business bol bj l bga, haana ch bdag. US-d hurtel G.W.Bush, D.Cheney nariin companytai holbootoi asuudluud bhad manai ulsad ch harin ch neg saihan hugjsun bga lda. Yamar ch bsan WHO-iin report-oos harahad Greece, Norway, Belgium nar France-aas zahialsan vaccine-iihaa toog bagasgasan yum bn le. Teheer gants manaih zahialsan bish yum bn, zahialsan vaccine n hend ch hereggui ed bish bolov u? Ene aihtar virus n ali uchnuun jiliin umnuus zusee huvirgaad yavaad bga bolhoor hiilgechihed gemgui l sanagdah yum?! Tand jiriin humuusiin medehgui bga medeelel bgad, teriigee delgehgui bol bi lav hiilgeh l yum bn

  11. gankhuyag says:

    Би зүгээр л анхааруулсан. Хийлгэнэ үү, байна уу Таны л мэдэх хэрэг байх…

  12. dari says:

    Ganhuyag, Uyanga,Baatarhuyag, Ta nariin niitlel,sonin hevleleer garah burd huleen huleen baij unshdag.Ta nar bolon busad /Baasan/ nariin heden huniig uneheer setgel zurheeree demjij hairlaj baidag shuu. Olon mongol hun oilgoj negdej baij l ene muu muuhai yumtai temtsej yalj chadna, getel minii mongol humuus yag negdeed hamtraad ajllah tal deeree ih l dutagdaltai yum bilee.Bi ch jijig bolovch business hiij yavsan /mongold/, uneheer hetsuu dee. uur yu helehev.Tanid eruul enhiig eruue.Amjilt husie. Minii baigaa gazar l lav ter vaccine-g hiigeed l baih shig baina,manai zarim erh medeltnuud yaj ch guivuulj mungu bolgoj chadna gedegeti bi l lav sanal niilj baina.

  13. gankhuyag says:

    Эрхэм 9-д. Одоо Европт хийж байгаа вакциныг энэ хавар гарах дахин дэгтэлтээс сэргийлж байгаа. Харин “манай” вакцин бол “намрынх” юм л даа. Вакциныг урьдчилан сэргийлж хийлгэдэг байх. Надад ч бас эрүүл мэндийн “зөвлөх”-үүд байдаг. Хавар намраа ялгаж сурчихаад над руу дайрч үзээрэй.

  14. Dorjpalam says:

    Chi ondoo dandaa l nadad medeelel baina geed gants medee delgej uzuulehgui burheg yum bichchiheed bi bi tseejee deldeed baih yum. Yum heleh gej baigaa bol undesleliig ni sain gargaad heleh heregtei shuu dee. Hun daramtlah geed ch bgaa yum shig ongiroh geed ch bgaa yum shig l nadad barimt bgaa, nadad zovloh baigaa, nadad shavi baigaa geed baih yum. Yor ni bichih yumaa sain sudlaad iim yum iim yumnaas bolood bolohgui bna, bolj baina, odoo ingeh heregtei geed bichsen ni deer shuu Ganaa.

  15. gankhuyag says:

    Энэ хаврын ханиад чинь “гахай”-ных биш, харин “ямаа-ных шүү дээ. Танд “ямаа” болох ч боломж нээлттэй байгаа. Та тэр “хэрэгтэй” мэдээллээ цалингий нь авч байгаа Ламбаа, Цолмон, Ганхүү нараасаа асуу. ЭМЯ Таны өмнө үүрэг хүлээсэн болохоос биш, би огт хүлээгээгүй. Би зүгээр л анхааруулсан юм. Харин энэ “балай” юмаа зогсоохгүй бол Танай ЭМЯ-ыг би дарамталж чадна шүү. Та хүйн халдварын тухай мэдээлллийг арай надаас авна гэхгүй юм байгаа биз дээ.

  16. bi l bna da. says:

    TANII BICHSEN ZUILIIG UNSHDAG. XULEEN ZUBSHUUURDUG DEMJDEG. GANTS L ZUIL XELIE URSHUUNU BIZ. COMMENT BICHSEN XUMUUSTEI BITGII MARGAJ ZUBXUN UURIIN ZUB GEJ BITGII DAIRCH ZARIMDAA DOROMJILJ BAIGAACH.TANII UZEL BODLIIG XULEEN ZUBSHUURUXGUI BGAAGIINXAA TULUU TANAAR DOROMJLUULAX ESTOI GEJ UU…TUILIIN UNEN GEJ BDAGGUI BOLOXOOR ESERGUUTSEX XUN ZUNDUU L GARNA SH DE. TER BUXENTEI ARSALDAAD BNA GEDEG CH … ZA ZA TAND AMJILT

  17. gankhuyag says:

    Мэдээж намайг хэн ч шүүмжилж, бас маргаж болно. Харин тэр нь баримттай, нотолгоотой байх ганц л шаардлага би тавина. Харин ингэлгүйгээр шууд үгүйсгэх, доромжлох, худал мэдээллээр бусдын анхаарлыг сарниулах, намайг яаж амьдрах тухай сургааль айлдах зэргийг би хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Туйлын үнэн гэж байдаггүйг би сайн мэднэ. Гэхдээ жишээлбэл шүүмжилж буй хүн энэ үргүй зарж буй 2 тэрбум + 6 тэрбум төгрөгийг худал, бүхэл бүтэн 3 сарын турш ЭМЯ хамгийн үр бүтээлтэй зөв ажилласан гэдгээ баримтаар нотолж чадаагүй тохиолдолд минийх л үнэн байна. Хэрэв би худал хэлсэн бол хариуцлагаа хуулийн дагуу өөрөө хүлээнэ. Танд баярлалаа.

  18. цолмон says:

    ЭМЯ ны сайд нар зөвхөн ажлаасаа чөлөөлөгдөх бус хуулийн хариуцлага ард түмний өмнө хүлээх ёстой.

  19. bodol says:

    16-d. Chi buruu yariad baina. Ganhuyagiig shuumjleh humuus eldev buduuleg ugeer dairalgui boditoi yumaar shuumjleg l dee. Tiim yum haragdalhgui l baina sh dee.

  20. hundetgesen eegii says:

    oird zav garahgui tanii blogoor orj irelgui udjee.,tanii niitleluudiig ihed shimten unshij ergetsuulen bodoh durtai shuu.harin ta suuliin ued joohon uurtai bolson yum uu daa.. biee bodoj baigaarai amjilt husie.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: