Л.Н.Гумилев. Наймдугаар хэсэг

УГСААТНЫ НАС
ЭНД УГСААТНЫ БҮХЭЛЛЭГИЙН ХӨГЖЛИЙН БҮДҮҮВЧИЙГ ҮЗҮҮЛЭХ БӨГӨӨД ЯАГААД ТЭД МӨНХ БАЙЖ БОЛДОГГҮЙГ ТАЙЛБАРЛАНА

XXX. Шинжлэх ухааны эрэлийн арга
ЦАГ ХУГАЦАА БА ТҮҮХ
Түүх бол цаг хугацаанд урсан өнгөрч буй үйл явдлуудыг судалдаг, гэхдээ цаг хугацаа гэж юу болохыг хэн ч мэддэггүй. Энд гайхмаар зүйл байхгүй. Магадгүй загас харьцуулах юм байхгүй болохоор ус гэдгийг мэдэхгүй байж ч болно. Тэднийг агаарт гаргаад ирэх үед агаар ус хоёрыг харьцуулан ашиглах цаг хугацаа үлдэхгүй.
В. И. Вернадский үхлийг орон зай, цаг хугацааны хуваагдал гэж үзсэн ба түүний бодлоор царцмал бодис хугацааны гадна байдаг аж. 1. Вернадский В. И. Химическое строение Земли и ее окружения. С. 135.
Үзтэл түүний зөв юм, гэхдээ түүхчид оршин буй юмс өнгөрсөнд болдог гээд, зөвхөн үхэлтийн үйл явцтай л ноцолдож байдаг. Харин өнгөрсөн зүйл нь бодитой юу? Энэ асуудлаар орчин үеийн эрдэмтдийн дунд нэгдмэл үзэл бодол байхгүй. Бидний дээр сануулсан зарим үзэл бодлыг тодорхой авч үзье.
Өнгөрсөн үе гэж байхгүй гэж үздэг үзэл бодол орших болж, нэн их тархсан байна. Жованни Жентиле: ”Өнгөрсөн үед хүмүүс төрж, бодож, хөдөлмөрлөж байсан…гэхдээ тэд гоо сайхнаас нь таашаал авдаг байсан, нүдэн дээр нь хавар ногоорч, намар шарлаж тасран унадаг цэцэг буюу навч лугаа адилаар цөм үхэцгээсэн. Тэдний тухай ой дурсамж амьдардаг, гэхдээ дурдатгалын ертөнц нь мөрөөдлийн ертөнц шиг юу ч биш юм. Дурдатгал нь мөрөөдлөөс лав л илүү биш” гэж бичжээ. “Өнгөрсөн баримтуудын амьдрал болон ач холбогдол нь цаас, бичиг буюу өнгөрснийг дурын бодит үлдэгдлээр нээгдэхгүй гэдгийг түүхч хүн мэддэг, тэдгээрийн сурвалжууд нь түүхчийн өөрийнх нь хувь хүнд байдаг”
Эдгээрийг зөвшөөрөх боломжгүй, гэхдээ энэ сэдвээр бичсэн өөр зохиогчид байгаа учраас маргалдахыг түр хойшлуулъя. 2. Энэ болон үүний дараах Барууны гүн ухаантнуудын идеалист үзэл санааг И.М.Коны номоос авав. Цаашид энэхүү номноос иш татна. Кон И. М. философский идеализм и кризис буржуазной мысли. М., 1939. С. 156.
В.Дильтей, П.Гардинер и Б.Рассел нар бүр ч илүү шийдэмгий байв. Эд бүгдээрээ түүхийг үгүйсгэж, түүний гаргалгаа нь буруу, түүхчид нь алагчлалгүй, шударга байж чаддаггүй болохоор тэд гарцаагүй субъектив байдаг гэж баталж байв. “Түүхэн ертөнцөд анхдагч элемент нь орчинтойгоо амьдралын идэвхитэй харилцан үйлчлэлд байгаа субъектийн зовлон юм” гэж В.Дильтей бичсэн. “Янз бүрийн үзэл бодлоор, янз бүрийн чиглэлээр, янз бүрийн ашиг сонирхол, зорилгоор, янз бүрийн зайнаас, янз бүрийн түвшинд бичиж байгаа түүхчдээр нээлгэх гээд хүлээж буй туйлын бодит шалтгаан байхгүй” гэж П.Гардинер баталдаг. Түүхийн үнэт чанар нь “бидний өөрийнхөөс жигтэйхэн ялгаатай нөхцөл байдалд оршин буй хүн хэмээгчийн тухай мэдлэг, гэхдээ хатуу задлан шинжилсэн шинжлэх ухааны биш, нохойг хайрлагч хүн нохойныхоо тухай хэр мэддэгтэй төстэй мэдлэг өгдөгт оршино” гэж Б.Рассел мэдэгдэж байна.
Дээр дурдсан сэтгэгчид ийм их гутранги дүгнэлт хийх материалыг орчин үеийн түүхчид өгсөн юм. Тэднийг Анатоль Франс: “Бид түүх бичиж байна гэж үү ? Бид ямар нэгэн текст, баримтаас амьдрал буюу үнэний жаахан ч гэсэн хэлтэрхий гарган авах гэж оролддог бил үү? Бид зүв зүгээр л сэдвийг хэвлэж байдаг. Бид үг үсгээр хөөцөлддөг… Оюун санаа байхгүй” (“Оцон шувууны арал”) гэж оновчтой бичсэн нь бий. Энд зарим зүйлийг тодруулах ёстой.
Маргаан эхлээ л бол хэл шинжлэлийн үл ойлголцол дээр үндэслэсэн байхсан. Өнөөдөр түүх нь бие биетэйгээ холбоотой боловч нэн ялгаатай: 1) Эртний сурвалжийг хэвлэх буюу орчуулах–энэ нь зайлшгүй боловч, зөвхөн түүхий эд өгдөг, 2) Түүхэн шүүмжлэл–энэ нь эртний зохиогчдын санаатайгаар, заримдаа санамсаргүйгээр хийсэн худал зүйлийг шигшиж тунгаан хагас боловсруулсан бүтээгдэхүүн авдаг, 3) Олж авсан материалаа өмнө хуримтлагдсантай жишин харьцуулах–энэ нь бүтээгдэхүүн биш боловч хараахан хэрэглээний зүйл биш, 4) Тавьсан асуудлын төлөвлөгөөнд өгөгдөхүүнийг тайлбарлах, 5) Шинжлэх ухаануудын зааг дээрээс гарч буй шинэ асуудлыг дэвшүүлэх гэсэн хэд хэдэн ажлуудаас бүрддэг юм.
Дээр дурдсан болон тэдэнтэй ойрхон бусад олон гүн ухаантнууд завсрын боловсруулалт хийлгүйгээр хагас боловсруулсан түүхий эдээс захиалгын бэлэг авч чадаагүйдээ гоморхдог юм. Энэ нь огт боломжгүй, бас өөр зам байгаагүй, байх ч үгүй. Гэхдээ энэ замаар ганц ч хүн явж байгаагүй гэсэн өөр зүйл дээр гүн ухаантнууд зөв юм.
Харахад хамгийн энгийн нэгтгэн дүгнэлт нь бодол санаа хайлж, эхлээд гайхал төрүүлэм, дараа нь үнэнч уншигчдыг итгүүлдэг тийм их сэтгэлийн хөөрөл, мэдрэмжийн хурц байдлыг шаарддаг юм. Оюун санаа болон баримтын ямар сонголтын явцыг ашиглан сэдвийг батлав гэдэгт хэргийн учир байгаа юм биш. Гол учир яагаад заримдаа шинэ сэдэв олж, баталж чадав гэдэгт оршдог. Энэ бол шинжлэх ухааны урлалын гал зуух бөгөөд үүнийг мэдэх нь мэдээж хэрэгтэй, гэхдээ ганцхан мэдлэг багадна. Бүтээл туурвилын сэтгэл зүйн энэ нууцлагийг эртний грекчүүд түүхийн бурхан Клио–д ногдуулдаг байжээ. Энэ бурхан өнгөрсөн үе бол хувийн зовлон, мөрөөдөл ч биш гэдэг гүн ухаантнуудын гутранги үзэл бурууг бидэнд хэлж өгч байна. Учир нь одоо бол эгшин зуур өнгөрсөн болж буй зөвхөн агшин юм. Ирээдүй байхгүй, учир нь аль нэгэн үр дагавар гаргах үйлдэл хийгдээгүй байгаа, мөн тэр нь үйлдэгдэх эсэх тодорхойгүй. Нүүрлэн буй үйл явдлыг практик үнэ цэнийн тооцоог хассан орцтой зөвхөн статистикийн хувьд тооцож болно. Харин өнгөрсөн нь оршин байдаг, оршин байгаа бүх зүйл өнгөрсөн болдог, мөн ямар үйл хэрэг тэр дороо л өнгөрсөн болдог. Чухам ийм учраас л биднээс гадна, бидний хажуугаар оршин буй цорын ганц бодит байдлыг судалдаг юм.
Харин субъектив ойлголтын үнэн магадын тухай яриа бол бэртэгчний чалчилт юм. Москвагаас Ленинград хүртэлх зайг миллиметрийн нарийвчлалтай тооцох боломжгүй бөгөөд хэрэггүй юм. Түүхэнд ч гэсэн бас ийм бөгөөд түүнд асуудал дэвшүүлэх өөрийн гэсэн онцлог бий.
Түүхэн хүмүүсийн мэдрэмжийн өнгө аясыг биш, харин нийгэм, угсаатан, соёлын үйл явцыг судлах нь зүйтэй юм. Анхдагч мэдээлэл цуглуулах үед нарийвчлалын зэрэг маш бага байдаг, үйл явцыг удаан гэгч нь зүлгэх үед тохиолдлын алдаа харилцан нөхөгдөж, үүний ачаар эрин үеийг ойлгох практик зорилтыг хангагч ойлголтыг олж авч болно. Хамрах хүрээ нь хэчнээн өргөн байвал нарийвчлал нь төчнөөн өндөр байна. Ажил хэргийг ингэж тавих үед жижиг сажиг зүйлсийн тоог зайлшгүй байхаас хэтрүүлэх нь утгагүй юм. Учир нь эдгээр нь кибернетик “шуугиан” үүсгэдэг юм. Харин өгөгдөхүүнийг сонгох зарчим нь дэвшүүлсэн зорилтоор заагдана.
Угсаатан бол биофизикийн үзэгдэл, оргилох шинж бол ухамсрын адил био хүрээний амьд бодисын эрчим хүчний үр дүн, мөн тэдгээртэй тэнцүү, тэдгээртэй холбоотой соёлын түүх нь хөдөлгүүрийн биш, жолооны үүрэг гүйцэтгэдэг гэдгийг тогтоосноороо бид дэвшүүлсэн зорилтыг шийдвэрлээгүй, харин зөвхөн түүнийг шийдвэрлэх аргыг л тэмдэглэсэн юм. Гэхдээ яаралгүйгээр манай орчин үеийн шинжлэх ухаанд асуудлыг ийм байдлаар дэвшүүлсэн явдал байна уу гэдгийг үзье. Байдаг юм байна! К.Ясперс өөрийнхөө шийдлийг санал болгосон бөгөөд одоо үүнтэй танилцъя. 3. Jaspers К. Vom Urspning und Ziel der Geschichte. Zurich, 1949.
Баруун Европт (зөвхөн тэнд) Y зууны Августины үеэс Гегелийг хүртэл түүхэн үйл явцыг эхлэл төгсгөлтэй, өөрөөр хэлбэл өөрийн утга санаат төгсгөл бүхий нэгдмэл шугам мэтээр авч үздэг гүн ухаан–түүхийн үзэл баримтлал ноёрхож байлаа. Энэ үзэл баримтлалаас эхлээд Төгс байдлыг (абсолютизм) эрмэлзэх байдлаар түүхийг шашинлагаар сэтгэх явдал үүсч, дараа нь шашингүйн “дэвшлийн шашин” бий болжээ. Энэ онолын хамгийн шинэхэн хувилбар нь Ясперсийн үзэл бодол юм.
Ясперс бүх түүхээс “тэнхлэгийн хугацаа”–г ялган гаргасан бөгөөд энд НТӨ 800–200 оны хооронд Хятад, Энэтхэг, Перс, Палестин болон Элладад одоо оршин буй мэт хүний тэрхүү хэв маяг бүрэлдсэн оюун санааны хөдөлгөөн нэгэн зэрэг үүссэн байна. Хятадад энэ бол Күнз, Лао–зы, Энэтхэгт–Упанишадууд болон буддизм, Иранд–Заратуштра, Палестинд–номлогчид, Элладад Хомер болон агуу гүн ухаантнууд гарсан явдал болно. Эндээс л дэлхийн бүх шашин, гүн ухааны системүүд үүсэн гарсан, мөн бусад ард түмэн “тэнхлэгээс өмнөх” учир түүхэн биш, зөвхөн “тэнхлэгийн” ард түмэн, тэднийг үргэлжлүүлэгчдээс “гэрэл гэгээ” авдаг, учир нь “тэнхлэгийн хугацаа”–нд “оюун ухааны өдөөлт” болж, үхэл, төгсгөл, эмгэнэлт буруу, хүний оршихуйн учир утгын тухай “ахуйн сүүлчийн асуудлуудыг тавьсан юм. “Тэнхлэгийн хугацаа” бол удаах бүх түүхийн язгуур мэт зүйл юм.
Ингэж тэмдэглэсэн бие биенээсээ үл хамаарах соёлуудын хөгжилд зэрэгцэл хаанаас, ямар замаар үүссэнийг Ясперс тайлбарлаагүй юм. Хятад, Энэтхэг болон Европт нүүдлийн арийчууд довтолсон нь ч, эдгээр орнууд дахь нийгмийн нөхцөл ч хангалттай шийдэл өгч чаддаггүй юм. Үзэгдлийн нийлэгжилтийн асуудлууд нээлттэй үлдэж байгаа бөгөөд гэхдээ Ясперсийн ард түмэн, соёлуудын хоорондын жинхэнэ холбоог хангадаг гэж үзсэн энэ үед, заасан бүс нутгуудад “гүн ухааны итгэл” үүссэн баримтууд нь эргэлзээ төрүүлж чадахгүй билээ. Жинхэнэ холбоо бол байгалийн, ураг төрлийн, нийгмийн холбоонууд биш, харин оюун санааны холбоо. Түүнд зөвхөн экзистенциал (оршихуй) түвшинд хүмүүсийн үйлддэг харилцааны үед “сүүлчийн асуудлууд”, “учир утгагүй нөхцөл байдал”-аас л болж хүрдэг.
Энд бид зогсож байна. Учир нь одоо болон ирээдүйг шүүн хэлэлцэх, түүхийн учир утгыг тайлбарлах оролдлого зэрэг экзистенциал сургаалийн гүн ухааны хэсэг нь хэрэв зөвхөн суурийг нь хангалттай тавьсан тохиолдолд л сонирхолтой байж чадна. Энэ нь ч гэсэн эргэлзээтэй мэт санагдана.
Юуны өмнө энэ “тэнхлэг” нь маш их өргөн юм. Зургаан зуун жил бол олон зүйлийг чихэж болох хугацаа бөгөөд хэрэв түүхийн НТӨ 800-200 он хүртэлх хэрчмийг харьцуулаад үзэхэд энэ хугацаанд янз бүрийн улс орнуудад янз бүрийн үр дүн бүхий агуу их өөрчлөлтүүд гарсан нь илт байна. Жишээлбэл, Хятадад Хань гүрэн нэгдсэн, харин Эллад болон Персийг “түүхэн биш” бүдүүлэгчүүд болох македон, парфянууд эзэлсэн байна. Юм юм л болжээ.
Цааш нь анхааралтай уншия. Зохиогч “давших хөдөлгөөний үеийн төгсгөл”-ийг Хятад дахь Цинь гүрэн (НТӨ 221–202 он), Энэтхэг дэх Маурьягийн хаант улс, Римийн эзэнт гүрэн болон эллин маягийн улсуудтай давхцуулжээ. Гэтэл НТӨ III зуунд Египет дэх диадохуудын хаант улс, Сири, Македон, Бактрий зэрэг нь ерөөсөө хүчирхэг байгаагүй, харин Рим Пунийн дайнд тамирдаж, Энэтхэг дэх Маурья хаант улс НТӨ 226 онд Ашокийн нас барсны дараа задран унасан юм. Болж өгөхгүй байна. Харин Баруунд задрал, Хятадад ойртон нягтралт болж байлаа. Хэрэв Хятадыг Августын эрин үетэй харьцуулбал цаг хугацааны оролт нь 300 жил болно. Их биш гэж үү ?
Оюун санааны амьдралын эх булаг болох “тэнхлэгийн хугацааны” үзэл санааг эртний америкийн түүх ч гэсэн үгүйсгэдэг, майя, тольтек болон Анд дахь инкуудын өвөг дээдэс (Тиуанакогийн соёл) эртний хятад, энэтхэг, перс, иудей, грекүүдээс юугаараа ч дутуу байгаагүй юм. Хятад нүүдэлчин монголчуудын түрэлтийг тогтоон барьж байсан гэдэг нь огтоос буруу бөгөөд энэ явдал харин ч урвуугаар байсан юм.
Үл ойлголцох бусад шалтгуудыг ч олж болох авч хэрэг үүндээ байгаа юм биш. Ясперсийн үзэл баримтлал нь шинээр төрсөн мэт болсон, үсрэлт буюу “цөмрөлт” бүтээсэн тэрхүү таван ард түмний хүй нэгдлийн зэрлэгүүдэд үзүүлсэн буянт үйлс хэмээн түүхийг ойлгох гэсэн үндэслэл бүхий оролдлого юм. Үзэл санааг ингэж хэлбэржүүлэх үзэл санаа нь Дундад зууны бүх буруу номтны анхдагч сурвалж болсон Августин төдийгүй, өөрийгөө бурхнаас сонгогдсон тухай сургааль бүтээсэн эртний иудейн сэтгэгчдэд ч байсан юм. Газар сайгүй үүсдэг үйл явц болох угсаатны нийлэгжилтийн сургаалиас ургуулан Ясперсийг зөвшөөрч болохгүй юм, ганцхан үл зөвшөөрөх ч багадна. Дурын маргаанд амархан живдэг жижиг сажиг зүйлийг сонгодог байдлаар ухан ойлгох замаар биш, “тэнхлэгийн хугацаа”-ны араас үргэлжилсэн мянга мянган жилийн турш дахь түүхэн бодит байдлыг илтээр тоймлох аргаар, нотолгоог эсрэг талаас нь (ad absurdum) хийхийг оролдоод үзье. 4. Үнэн хэрэгтээ Ясперс хагас амьтан “бүдүүлэг хүн”-ийнхээ түвшинд үлдсэн хүмүүсээс оюун сэтгэлгээний хувьд хөгжих чадвартай болсон онцгой үүлдрийн хүмүүс бий болсон гэж ойлгон баримт болгон ялгаж үзсэн байна. Тэрээр угсаатны нийлэгжилтийн акматик шаттай төстэй зүйл олж харсан боловч янз бүрийн бүс нутгийн түүхэн болон газар зүйн олон янз байдлыг үгүйсгэсэн байна.
Эхлээд Ясперсийн тэмдэглэсэн эртний хэд хэдэн соёлын хөгжлийн зэрэгцэл үнэхээр байсныг хэлэх хэрэгтэй, гэхдээ тэр нь цорын ганц байгаагүй, мөн хятад, энэтхэг, иран, иудей, грекүүдийг хүмүүсийн онцгой категори гэж ялган үзэхээр тийм их үр дүнтэй байгаагүй юм. Бидний эсрэг сэдэв энэ байна. Одоо өөр зүйлийг авч зье.
ТҮҮХЭН ГАЗАР ЗҮЙГЭЭС УГСААТНЫ СЭТГЭЛ ЗҮЙ ХҮРТЭЛ
Угсаатныхаа гадна буйн адил өвөг дээдэс нь хэрэгцээнд нь хөөн оруулсан дасаж дадсан байгал орчныхоо гадна амьдрах нь хүнд эвгүй байдаг. Бид антропогенийн ландшафт үүсэх механизм болон угсаатны нийлэгжилтийн шатуудтай түүний холбоог гаргасан. Энэ бол нэлээд хатуу холбоо бөгөөд түүнчлэн этноценозыг бүрдүүлэг угсаатны системийн хамтын сэтгэл санаанаас хамаардаг, угсаатны хөгжил нь бидний одоо мэдэж байгаагаар оргилох хүчдэлийн түвшин, ландшафтад дасан зохицохуйн шинж чанар, угсаатны аль нэгэн гол шинжтэй холбоотой. Судалгааны санаанд ингэж хандах үед өөр хэв маягийн хөгжлийн дэргэд техникийн соёл иргэншлийн давуу талын тухай евроцентрист үзэл санаа хэрэггүй болдог юм. Үнэхээр ч Энэтхэгийн газар тариалангийн соёл буюу Канадын эскимосчуудын анчны соёлыг хотожсон аварга нэгдлүүдэд оршин суугчдын амьдралын аргаас хавьгүй дор гэж үзэж болох уу даа ? Зөвхөн хотынх нь манай ихэнх уншигчдад дасал болсноос тэр гэж үү ?
Гэхдээ бид бэртэгчин субъективизмээс татгалзах гэвэл бидэнд угсаатан болон хэт усгааатны соёлуудыг харьцуулах найдвартай шалгуур хэрэгтэй юм, учир нь тэдгээрийг үнэхээр өөр хоорондоо бүрэн тэгш утгатай, адил үнэ цэнэтэй гэж үзэж болохгүй юм. Энэ зорилгоор бид угсаатны нийлэгжилтийн үйл явцыг зүгээр л нэг дүрслэн үзүүлэхээр хязгаарлалгүй, угсаатны нийлэгжилтийн шатууд, антропогенийн төлөв байдал нь бие биендээ засвар болж байдаг угсаатны нийлэгжилтийн онцлогийг дахин авч үзэх ёстой болж байна.
Угсаатан-сэтгэл зүйн тогтсон үзлийн ялгаа нь угсаатны хөгжих газрын цаг агаар, гадаргуу, амьтны болон ургамлын аймгаар тодорхойлогддог гэдэг нь Монтескьеээс ч бүр өмнө тодорхой байсан юм. Эдгээр үзэл санаа нь X–XIY зууны арабын газар зүйчдийн дунд ч газар зүйн шалтгаацлын (детерминизм) тулгуур болон байсан бөгөөд түүний буруу нь худал байсандаа бус, ажиглаж буй үзэгдлийг дутуу тайлбарласанд байсан юм. Энэ чиглэлийн газар зүйчид зуун зуунаар нэгдмэл байдалтай, зүй тогтолтой өөрчлөгдөж байсан угсаатны сэтгэл зүйн хөдлөнги чанар (динамика) гэсэн гол зүйлийг харгалзаагүй байв. Үүнийг оросын утга зохиол, түүхийн илт жишээгээр тайлбарлая.
Орос, нарийн хэлбэл их орос үндэстэн маш эртнээс оршин байсан. Домгийн Рюрикийг түүнээс багагүй домоглог Олег болон Игорь нартай авлаа ч гэсэн аль ч тохиолдолд бидний шууд өвөг дээдэс XIY зууны эх орчим татаарын халдан довтолгооны дараагаас л тэмдэглэгдсэн байна. Адилхан л оросууд болсон тэд нар бидэнтэй адилхан биеэ авч явсан болов уу ? Үгүй юм. Огт тийм биш. Жишээлбэл Пушкин өөрийг нь гомдооход дуэльд орж буудалцсан. Бидний хэн нь ч гэсэн өөрийг нь хараан доромжлох буюу эхнэрийнх нь талаар хов жив зөөж байхад дуэльд орж буудалцахгүй. Бид Пушкиний үеийнхэнтэй харьцуулахад өөрийгөө ондоогоор авч яваа учраас өөр угсаатан болчихсон юм уу ? Үүнд зөвшөөрсөн хариу өгч болмоор ч юм шиг…Эсвэл үгүй ч байж болох юм шиг. Яагаад гэвэл бидний зөн билэг Пушкин бидэнтэй адилхан орос гэдгийг хэлж өгөөд байна. Тэгвэл Пушкинаас гурван зуун жилийн өмнө дуэль байгаагүй, ерөөсөө түүнийг мэдэх ч үгүй байсан Догшин Иваны үед жишээлбэл худалдаачин Калашников эхнэрийг нь гомдоосон хааны цэрэг (опричник гэдэг байсан) Кирибеевичтэй яах байсан бол? Лермонтов үүнийг маш нарийн бичсэн байдаг. Худалдаачин эгзгийг нь олж, шударга нударган тулалдаан хийж, өрсөлдөгчийнхөө чамархайд гэнэдүүлэн цохижээ. Тэрээр өөрийнхөө амиар золиослон гомдоогчийг алсан байна. Пушкин болон Лермонтовын эрин үеийн хүмүүсийн бодлоор энэ бол ихээхэн жигшүүртэй явдал юм. Ингэж хийдэггүй байсан юм! Хэрэв чи эрүүл тулаанд гарсан бол шударгаар тулалд. Гэхдээ манай орчин үеийнхний бодлоор бол худалдаачин Калашников туйлын зөв юм хийсэн, тэр ч байтугай Догшин Иван: “Чамайг би цаазлах нь цаазлана, аллага бол жигшүүртэй хэрэг, гэхдээ би зандалчинг явуулж чамд миний үнэнч зарцыг алах үндэслэл байсан учраас чиний төрөл төрөгсдийг өргөлгүй, татваргүй худалдана гэдгийг зарлана” гэсэн байдаг.
Үүнээс бүр хоёр зуун жилийн өмнө бол ийм тохиолдолд ерөөсөө хэн ч гомдоогчийг, ялангуяа тэр нь засаг ноён, нөлөө бүхий тайж (боярин) мэтийн нийгмийн өндөр зиндаатай байсан бол алахыг оролдохгүй байхсан. Гомдсон цэрэг, санваартан буюу смерд зүгээр л өөр ханлиг руу явдаг байв. Москвад тааруухан байвал Тверь руу явна. Харин Тверьт нь муу болбол Суздаль руу, хэрэв Суздаль нь таалагдахгүй бол Литва руу явах жишээний. Гомдолд огт өөр хариу үзүүлж, огт өөр зан үйлийн тогтсон үзэл гаргаж байна. Эндээс бидний авсан зарчмын дагуу тухайн тохиолдолд огт өөр өөр угсаатны тухай ярих ёстой болж байна. Гэхдээ бид энэ бол нэг үндэстэн гэдгийг мэдэж байна, энд бид статистикт тэмдэглэгдээгүй, үзэгдэл бүрийг нь түүний өнгөрсөнтэй нь, мөн түүний ирээдүйн хэтийн төлөвтэй нь авбал зохих зүй тогтолт өөрчлөлтийн үйл явцуудтай тулгарч байна. Гомдолд хариу үзүүлэх зан үйлийн ийм нарийн зүйл нь газар зүйд ач холбогдолтой гэдэгт эргэлзэж болох юм. Гэвч хэдийгээр үүнээс арай бүдэг боловч антропогенийн ландшафтыг бүрэлдүүлдэг адилхан том үзэгдлүүд байдаг байна.
Янз бүрийн угсаатнууд байгалд янз бүрээр харьцдаг гэдгийг бид тогтоосон, гэхдээ угсаатны нийлэгжилтийн адилхан шатандаа буй нэг угсаатан аж ахуйгаа янз бүрийн аргаар хөтөлж, үүгээрээ амьдран буй ландшафтдаа янз бүрээр нөлөөлдөг байна.
Түүнээс гадна зөвхөн хотын архитектур төдийгүй, мөн суурин, тэр ч байтугай эдлэн газартай байшингууд хүртэл антропогенийн ландшафтын бүрэлдэхүүн хэсэг болж байдаг. Харин энэ нь тухайн угсаатны хүмүүсийн үйл ажиллагааны шинж чанараас хамаардаг нь нотолгоогүйгээр ойлгомжтой билээ.
Ийм маягаар “үндэсний зан араншин” гэж нэрлэгдэх зүйл нь домог бөгөөд учир нь энэ нь эрин үе болгонд, тэр ч бүү хэл угсаатны нийлэгжилтийн шатууд солигдох дэс дараалал зөрчигдөөгүй байсан үед ч өөр өөр болж байдаг. Жишээлбэл, Илья Ильич Обломов, түүний зарц Захар нар залхуу хүмүүс. Гэхдээ тэдний өвөг дээдэс Ижилийн чанадын баялаг газраас татааруудыг хөөн, тэндээ ашиг орлоготой аж ахуй хөтөлж, өөрсөддөө тохитой сайхан байшин барьж, түүнийгээ ном болон зургуудаар дүүргэсэн юм. Раневскийн дээдэс интоорын цэцэрлэг ургуулж, салхины аясанд өгсөн юм. Островскийн жүжигт гардаг худалдаачид өвөг дээдсийнхээ хуримтлуулсан хөрөнгийг үрэн таран хийдэг. Тэгэхдээ “орос” сэтгэл зүйн хэв маягт нарийлан хураах юмуу хөгжилтэй, санаа зоволтгүй үрэн таран хийхийн аль нь хэвшмэл байна даа? Магадгүй эрин үеэс, өөрөөр хэлбэл угсаатны нийлэгжилтийн шатнаас хамааран аль аль нь байсан байх. Эдгээр өөрчлөлт нь газар зүйн орчны өөрчлөлттэй ч, нийгэм-эдийн засгийн формацийн халагдалттай ч функциональ холбоогүй бөгөөд эдгээрийн аль алинтай нь байнга харилцан үйлчилж тууштай явагддаг байна. Гэхдээ энэ нь түүхэн үйл явцад холбоотой үйлчилдэг “үл хамааран хувьсагчийн” тайлбарлал болно.
ҮҮНИЙГ СӨРЖ
Хэрэв түүхийг цаг хугацааны функци гэж үзээд, үүнтэй холбоотой бүхий л урьдач бодлоос татгалзах юм бол цаг хугацаа жигд биш урсдаг нь мэдэгдэнэ. Энэ үнэлэлт нь ихээхэн дасаж дадаагүй зүйл болохоор нэр томъёогоо тохирох ёстой, яагаад гэвэл энд санал болгож буй тодорхойлолт нь Ньютон болон Эйнштейны математик үзэл баримтлал болон судалж буй зүйлийн үе солигдохыг тооцдог “биологийн” хугацааг хөндөөгүй, зөвхөн “түүхэн” цаг хугацааг л хөндөж байгаа юм. Дээр дурдах онцлогийг геологийн хугацаанд бас л хэрэглэх ёсгүй бөгөөд царцанги бодис нь өөрийн гэсэн зүй тогтолтой байдаг юм. Энд хүний болон түүний бүрдэх шинж чанарын онцлогоор л хязгаарлая. Энэ нь ч бас багадах юм.
Түүхэн цаг хугацаа нь физик (үргэлжилсэн), биологи болон харьцангуй (континум) цаг хугацаанаас ялгаатай нь үйл явдлын дүүргэлтээр өөрийгөө илрүүлдэгт оршино. Бидний “цаг хугацаа” гэж нэрлэж буй тэр зүйл нь эрчим хүчний потенциалын тэгшитгэлийн үйл явц бөгөөд энэ нь заримдаа эрчим хүчний потенциалын тэгш бус байдал, өөрөөр хэлбэл олон янз байдлаар дахин бүтээгдсэн тэсрэлтээр (түлхэлт) зөрчигдөж байдаг. Эдгээр түлхэлтээс болж био хүрээнд үүссэн лугшилтууд нь гоо сайхан–урлаг, үнэн–шинжлэх ухаан, шударга ёс-ёс суртахуун, эрх мэдэл–энэ лугшилтын ачаар төр байгуулагддаг, ялалт–гаднын орныг булаан эзлэх буюу дуурийн дуучны түр зуурын амжилт зэргүүдэд эрмэлзэн тэмүүлэх явдлаар илэрдэг бүтээл туурвилуудын материаллаг үндэс мөн.
Эдгээг лугшилтууд нь эерэг, өөрөөр хэлбэл бүх амьд зүйлийг өршөөн нигүүлсдэг, хүний гараар бүтээгдсэн бүхнийг үнэлдэг, амьдралыг бататгагч байж болно, мөн сөрөг, өөрөөр хэлбэл эрчим хүч, мэдээлэл, бодис гурвыг салгаж, мэдээллийг өөрийн таалалд авдаг байж болно. Сөрөг лугшилт нь эрчим хүчний квантыг цаг хугацааны заагийн гадна авч оддог бөгөөд энэ нь үйл явцын жинхэнэ төгсгөл болно. Гэхдээ эерэг лугшилт нь эрчим хүчийг царцанги бодистой дахин нэгтгэж, мэдээллийг хүлээн авах бөгөөд ертөнц нь шинээр дахин оршихуйгаа үргэлжлүүлнэ. Эрчим хүчний цэнэгээ алдсан үед бүхий л үйл дахин давтагдаж, сайхан зүйлс алга болдог. Иймээс ч их үйлсүүдээр дүүрэн эрин үеүд дэх гарз нь ийм их байдаг, гэхдээ үхлийн эсрэг Ой санамж сөрөн зогсож байдаг. Угсаатны хамтын Ой дурдатгал бол соёлын түүх бөлгөө.
ӨСӨЛТ БА УНАЛТ
Дэвшлийн онолын ёсоор өсөлт ч, уналт ч байхгүй. Евроазийн эх газрын баруун хагас арал хүн төрөлхтний түүхэнд онцгой чухал ач холбогдолтой гэж зарим үндэслэлгүйгээр үзэх явдал дасал болжээ. Үүнийхээ нотолгоо болгож, сонгодог Элладын цэцэглэлт, Александр Македонскийн аян дайн, Римийн эзэнт гүрнийг байгуулсан, Дахин сэргэлтийн эриний гайхамшигт зургууд, XYI – XIX зууны “агуу их нээлтүүд” болон колонийн булаан эзлэлтийг дурддаг юм. Гэхдээ ингэхдээ дээр дурдсан “мандалт”–ууд нь Дэлхий дахины түүхийн дэвсгэр дээр төдийгүй, Газрын дундад тэнгисийн сав газрын түүхийн дэвгэр дээрх тохиолдлын явдал гэдгийг хардаггүй. Элладын цэцэглэлт нь үнэн хэрэгтээ Афиныг богино хугацаанд ноёрхсон явдал байсан. Александрын ялалтууд нь парфян, сак, болон индусуудын хариу цохилтыг дуудаж, македоны бие даасан байдлыг сүйрүүлсэн, харин Римийн тухайд бол жичид нь ярина. Испани, франц, англичуудын далайн чанад дахь улаан, хар, хүрэн арьст угсаатнуудыг сүйртэл булаан эзэлж авсан ялалтын хувьд гэвэл конкстадорууд, авантюристууд болон худалдаачдын (негоциант) булаан эзлэлт шиг хэр зэрэг богино настай байсан нь одоо илт байна.
Харин Европын түүхчдийн бичихийг хүсдэггүй, гэхдээ бидний шинжилгээний зүйл болсон цаг хугацаагүй эрин үеүд нь ихээхэн урт удаан байсан билээ. Соёлын уналт нь өсөлттэйгөө яг адилхан түүхийн чухал үйл явдлууд билээ. Урлаг, утга зохиол, гүн ухаангүй бүхэл бүтэн зуу зуун жилүүд хаанаас гараад байдаг юм бэ ? Үүнийг тайлбарлая.
Бүхэл бүтэн ард түмнүүд өөр улсуудад байнга шилжин суурьших эрин үеүдэд бусад соёлыг харилцан үл таашаах үед, хэт угсаатны түвшинд харилцах үед урлагийн дурсгалыг хадгалах нөхцөл туйлын таагүй байдаг. Римийн эртний үеийн өвийг XY зуунд гуманистууд гарган авч эхэлсэн. Византийн соёлын өгсөлтийн эрин үеийн хачин сайхан иконууд иконтой тэмцэгчдийн золиос болсон. Угор, алан, орос, хазаруудын зоос, цутгамал болгон хайлж байсан тансаг алт, мөнгөн чимэглэлүүд ч гэсэн Даян дэлхийгээр (Ойкумен) нэг цацагдсан. Гайхамшигт оёдол, хатгамал, тансаг хоргой хувцаснууд, үйсэн дээр бичсэн түрэгийн яруу найраг, цаг хугацааны эрхээр өгөршиж, огторгуй үүсэн тухай баатарлаг үлгэр, домгууд нь тэдгээрийг уран уншдаг магтан дууны хэлтэйгээ хамт устжээ. Ийм л болохоор нь НТ I мянганыг “бүүдгэр”, “цаг хугацаагүй”, “соёлын зогсолт”, тэр ч бүү хэл “зэрлэг байдал” гэж нэрлэдэг юм.
Үйл явдлыг түүхийг судлахаар дамжуулсан тойруу зам нь дурдсан эрин үе нь бүтээлч, хүч шавхсан, эмгэнэлтэй байсан ба ажиглагдан буй хоосон зайг сэтгэл санаа, оюун ухааны хүчгүйдэл биш, шатаж болох бүхнийг үнс нурам болгосон зүрх болон тэчъяадлын шаталт тодорхойлж байжээ гэдгийг харуулж байна.
Угсаатны түүхийн даяар зүй тогтлын судалгаанд орохдоо олон хүний нотолгоо шаардахгүй гэж үздэг евроцентризмын зарчмыг шууд хаябал зохино. Үнэн хэрэг дээрээ XYI-XX зууны эх хүртэл европын ард түмнүүд колоничлох ажиллагааны замаар дэлхийн талыг эзэлж, үлдэх хагасыг нь эд бараа, үзэл санаа оруулах замаар эзэлсэн юм. Сүүлчийн энэ зам нь гэсэн мөн л багагүй орлого оруулсан билээ.
XIX зуунд бусад ард түмнүүдийн дэргэд европчуудын давуу тал нэн илт байсан бөгөөд Гегель герман, англосаксуудын хэрэгжүүлэх ёстой даян дэлхийн дэвшлийн зарчим дээр түүхийн гүн ухаанаа бүтээсэн юм. Учир нь тэр Ази, Африкийн бүх оршин суугчид, Америк болон Австралийн унаган хүмүүсийг (абориген) “түүхэн биш ард түмэн” гэж үзэж байсан юм. Гэтэл бүтэн хагас зуун жил өнгөрч, дэлхий дэх европчуудын ноёрхол нь дэвшлийн зам биш, харин үзэгдэл (эпизод) болох нь тодорхой боллоо. Европын (Баруун) далайн чанад дахь үргэлжлэл болсон Америк болон Австрали нь өөрийнхөө жам ёсны төгсгөл хүртлээ явсан эртний ард түмнүүдийн нэгэнт туулсан шугамтай адил зүй тогтлын тэр л шугамтай шууд холбоотой. Өөр үгээр хэлбэл, хоцрогдсон гэж нэрлэж заншсан тэрхүү ард түмнүүд зүгээр л өөрийнхөө өгсөлт, уналтыг туулан өнгөрөөсөн үлдэц угсаатнууд болой. Ийм учраас ч тэдний материаллаг соёл нь ядмаг, оюун санааны соёл нь хэсэгчилсэн шинжтэй байдаг. Угсаатны нийлэгжилт нь тасралттай үйл явц учраас угсаатнуудад “нас” гэсэн ойлголт хэвшмэл буй. Ард түмэн хөгшрөх тухайд маш их ярьж, бичиж байсан боловч түүхчид энэ нэр томъёог уран сайхны зөгнөл мэтээр хүлээн авдаг. Үнэн хэрэг дээрээ хүүхдүүд төрж, улмаар үе шинэчлэгдэж байхад хөгширч болохгүй гэж үү? Ингээд бид энэ удаад систем зүйн ерөнхий санаанаас биш, харин өргөн мэдлэгтэй дурын түүхч буюу угсаатан судлаачийн хувьд илт байдаг тодорхой угсаатны сэтгэл зүйгээс ургуулан энэ бүхнийг үзүүлэхийг хичээе.
ТООЦООЛЛЫН ЗАРЧИМ
Дурын угсаатныг насаар нь ангилах үндэс болгон хувь хүнд хамт олон харилцах нэг ч системийг орхихгүй байх тийм агшныг авах нь зүйтэй юм. Дурын хамт олон гишүүд тус бүрийнхээ эрх чөлөөг хязгаарлаж, бүхэл хамт олны ашиг сонирхлын шаардлагаар бусад гишүүдтэйгээ тус тусад нь тооцоо боддог. Угсаатан ч гэсэн энэ ерөнхий дүрмээс гаждаггүй бөгөөд харин түүнийг бүрдүүлж буй хүмүүст үйлчлэл үзүүлэх шинж чанар нь цаг хугацааны явцад өөрчлөгддөг, мөн энэхүү өөрчлөлтөд тодорхой зүй тогтол ажиглагддаг юм.
Тогтонги төлөв байдалд байгаа угсаатны хувьд гишүүдийнхээ хоорондын харилцааг хамгаалан хадгалах эрмэлзэл хэвшмэл байдаг. Овгийн нийгэмд, жишээлбэл, шинэ төрсөн хүүхэд бүрт түүний амьдралын байр, түүний боломжийн хязгаар зэргийг хатуу заасан, чингэхдээ түүний хувийн авъяас, чадварын түвшинг үл харгалзах уламжлалын харгис дарангуй ёс байсан. Жишээлбэл мангуу нөхрөөс насаар залуу баатар буюу суут ухаантан байлаа ч түүнээс нийгмийн зиндаагаараа дор гэдгээ харгалзах ёстой, тэр ч байтугай хэрэв үхэж буй овог нэгтнүүдээ эмчлэн эдгээх буюу хөршүүдтэйгээ хатуу догшин дайн хийх зэргийн өвөрмөц нөхцөл гарч залуу хүнд туслахгүй л юм бол тэр авъяасыг нь хамт олон ашиглах хүртэл амьдарч чадахгүй ч байж болно. Тийм үед л зөвхөн харанхуйгаас аврагч тэр хүнийг л онцгойлон үзэх ба ахмадыг дээдлэх зарчим нь өөрөө хөндөгдөлгүй үлддэг.
Хувь хүнд ингэж харьцах явдал зөвхөн овгийн байгууллын үед л байдаг юм биш. Хөгжингүй ангит нийгэмд энэ нь кастын систем буюу систем дэх язгуур угсаа суларсан үед тод илэрдэг. Эдгээр хувилбаруудын алинд нь ч хамт олон хувь хүнд түүний эзлэх байрыг зааж, түүнээс өөртөө болон өөрийнхөө байр сууриар сэтгэл ханах зөвхөн ганцхан зүйлийг л шаарддаг. Учир нь ингэж сэтгэл ханах нь хамт олныг хадгалан үлдэх сэтгэл зүйн үндсэн нөхцөл болж өгдөг юм. Энэ байдал нь дэмжлэгийг ч, шагшин магтахыг ч хүртмээргүй мэт санагдана. Гэвч дүгнэлт хийхийг яарахгүй байя.
Яг ийм зарчмыг тогтонги угсаатан өөрийг нь хүрээлэн буй байгалтай харьцахдаа удирдлага болгодог. Тэр нь угсаатныг тэжээж, баялгийнхаа илүүдлээс өгч байхад харин угсаатан нь гишүүддээ тогтсон хэмжээнээс илүү зүйлийг түүнээс шаардахыг хориглодоггүй. Ойд байгалийн шалгарал, оршихуйн тэмцлийн үр дүнд моднуудын 10 хувь нь үхдэг. Энэ 10 хувийг л барилга барих, түлш хийхэд ашиглаж болно, түүнээс илүү гарч болохгүй гэсэн хэрэг билээ. Түүнчлэн туурайтныхаа сүргийн өсөлтөөс үйлдвэрлэгчдэд хохирол учруулалгүй хүнсэнд хэрэглэн нядалж болно.
Сиу овгийнхон буюу хар хөлтнүүд бизонтой харьцахдаа энэхүү хэмжээг хэр зэрэг нарийн тодорхойлж чадсан гэж санана! Агнуур нь тэдний хувьд нийгмийн ажил байсан бөгөөд ямарваа дур зоргийн үйлдлийг хамгийн хатуу арга хэмжээгээр таслан зогсоодог байсан. Үүний ачаар угсаатан болон түүнийг багтаагч ландшафт хөдлөнги зогсонги (гомеостаз) төлөвт оршиж, хүн амьтан, ургамал хязгааргүй удаан оршин байх боломжийг бүрдүүлдэг байв. Гэхдээ Африк, Австрали буюу Гренланд хаана ч бай дурын ландшафт дахь энэхүү тэнцвэрт байдал нь угсаатны нийлэгжилтийн өмнө нь болсон үйл явцын үр дүн, түүний эцсийн шат гэдгийг бид мэднэ.
Харамсалтай нь түүх зөвхөн түүнийг зааж өгсөн хүндээ л ашигтай байдаг юм. Эсрэг тохиолдолд бэртэгчин “эрүүл ухаан” амьд байгалийг эзэмших хөнөөлт үзэл баримтлалыг тунхагладаг. 1894 онд америкийн геолог–хүн судлаач У.Ж. Макли: “Хүмүүс зэрлэг амьтдыг захирахдаа зөвхөн сургаж болох амьтдыг л хадгалан үлдээх ба үлдсэнийг нь устгах ёстой” гэж бичиж байжээ. 5. Дуглас У. О. Трехсотлетняя война. Хроника экологического бедствия. М., 1975. С. 53
Хамгийн тэмдэглүүштэй нь сиу овгийн индианчууд үүний эсрэг үзэл баримтлалыг сахиж: “Газар дэлхийн Эзний бүтээсэн юм хуваагдашгүй, биднийг оршин буй бүх юмтай ах дүүгийн барилдлага холбож байдаг” хэмээн үзэж байлаа. 6. Там же. С. 33.
Дүгнэлт нь ганц утгатай бөгөөд сиу нар хэдийгээр өөрөөр нэрлэж байсан ч өөрийнхөө практикт–“геобиоценоз” болон “био хүрээ” гэсэн ойлголтуудыг удирдлага болгож байхад харин өөрийнхөө цаг үеийн үзэл бодлын түвшинд оршиж, түүндээ олзлогдсон соёлжсон эрдэмтэн хүн өөрийнхөө хүчийг “байгалийн нүүр төрхийг өөрчлөн, түүнийг өмнөхөөс нь сайхан болгож, юуны өмнө ашигтай амьтдыг тэсэн үлдэхэд нь тусалж, ашиггүйг нь устгаж, хөгширч буй гаригийг цаг хугацаа, хүч чадалгүйн үгүйрүүлэгч үйлчлэлээс хамгаалахад” зарцуулсан гэж номлож байна. 7. Там же. С. 153.
Америкийн эрдэмтэн болон түүний өрөөсөн дугуйнуудад бие байгаа учраас тэд ч гэсэн өөрсдөө дүр төрхийг нь тийм өөдрөг өөрчилсөн, энэ тухайд өнөөгийн ач нар нь харамсаж буй тэрхүү байгалийн бүрэлдэхүүн хэсэг болдог гэсэн санаа харш бөлгөө. Тэр үед алдаршсан “Хүний хүч”-ийг 1948 онд Ф.Осборн огт өөрөөр: “Үнэндээ энэ бол ухаангүй, хяналтгүй, хүний эрчим хүчний түүх юм” гэж тодорхойлсон юм. 8. Цит. по: Дорст Д. До того как умрет природа. С. 45.
Энэхүү эрчим хүчээр буюу системийн оргилох шинжээр зөвхөн амьтан, ургамал төдийгүй аж төрөх ёс нь оргилох шинжийг тээгчдэд ойлгомжгүй бөгөөд дургүй хүрэм байсан тэрхүү индианчууд ч устгагдсан юм. 9. Гумилев Л. Н. Этногенез в аспекте географии //Вестник ЛГУ. 1970. № 12. С. 89.

Ийм учраас америкчууд байгалийн гүн ухаан нь тэднийхээс 300 жилээр түрүүлж байсан хүмүүсийг “зэрлэгүүд” гэж үзэж байв. Үүний үр дүнд биоценоздоо экологийн хөндий олж авч чадсан индианчууд өөрсдийнхөө бага ах дүүгийн хамтаар мөхсөн юм. Тэднийг дахин сэргээн хийвэл зохих байгалийн бүрэлдэхүүн хэсэг гэж шударгаар тайлбарладаг.
Шинэ араншинтай хүмүүс угсаатны шинэ бүхэллэгийг бүтээж эхэлмэгцээ л нийтийн амьдралын шинэ зарчим дэвшүүлж, “Чи хэн байх ёстой, түүгээрээ л бай” гэсэн шинэ дэг гаргадаг. Хаан хаан шиг байх ёстой, цэрэг бол цэрэг шиг, зарц бол зарц шиг байх ёстой, яагаад гэвэл хатуу нэг захиргаагүй бол шинэ систем нь эсвэл гаднын дайсантай тулгарах үед, эсвэл голдуу хуучин дэг журмыг илүүтэйд үзсэн овог нэгтнүүдтэйгээ тулгарах үед задран унадаг.
Анхдагч болон хоёрдагч зарчмуудын хоорондын ялгаа тийм ч их биш мэт санагдаж болно, гэхдээ л ийм биш юм. Хөдлөнги угсаатан бүрэлдэхэд нэгдүгээр үүргийг үүнээс өмнө байсан төрсөн эрх биш, харин хамт олны өмнөх үүрэг гэсэн ойлголт гүйцэтгэдэг. Байрандаа зохицохгүй хаан ширээнээсээ буух буюу алагдаж, тэнцэх хүнээр солигдох ёстой, муу рыцарь хөөгдөн, муу зарц зодуулах ёстой. Эрх байхгүй, харин хийсэн үед шагнагдах үүрэг л байна. Шагнал нь янз бүрийн: заримдаа энэ нь мөнгө (бенефиции), заримдаа эрхтнүүдтэй засаглал хувааж барих боломж гэх мэт байна, гэхдээ л ямар ч гэсэн сайн сайхан байдалд хүрэх шийдвэрлэгч хүчин зүйл нь төрсний эрх биш, харин ажил хэргийн зарчим байдаг.
Дахин үүссэн угсаатны доторх систем нь голдуу түрэмгийлэлд дуртай байх нь буй, ингээд хөршүүд нь түүний золиос болдог. Хэрэв тэд хүчтэй бол тэдний эсэргүүцлээс болж систем зад үсэрнэ, хэрэв сул байвал систем мандаж, угсаатны нийлэгжилтийн үйл явц хурдан явагдана. Гэхдээ чухамхүү энд л шинэ хэв маягийн хүмүүст төдийгүй, тэднийг нэг овгийнхон болон, хөршүүдээ ялахад хүргэсэн зарчимд ч гэсэн аюул нуугдаж байдаг. Нарийн яривал ялалт нь өөрөө хамгийн их аюул юм. Зорилтуудын ихэнхи хэсэг шийдэгдмэгц үүрэг нь хүмүүсийг дарж эхлэх ба ингээд өмнөх зарчмын оронд шинэ (гуравдахь): “Өөрийнхөөрөө бай” гэсэн зарчим гарч ирдэг.
Цэрэг хүн зөвхөн ноёны зэвсэг зөөгч биш, харин Ромуальд юмуу Бертран болохыг хүсч, лам бичмэл сэдвийг зүгээр л унших юмуу хоосонд үйлчлэхээ больж, буруу номтон болж буруутгагдах эрсдэл хийн уншсан зүйлээ тайлбарлаж, зураач хүн зурган дээрээ гарын үсгээ зурж, худалдаачин зүгээр л худалдааны шинэ зам хайхаа больж, өөрийнхээ нэрээр фирм байгуулж, тариачин хүн нийтлэгийн эрхийг хамгаалахаа больж, “Адам газар хагалж байхад Ева жентльментэй утас ээрч байсан уу?” гэж ярих болсон тэр үед л үүнээс өмнө төрсөн эрхийн замыг тасалж байсан шиг үүргийн дэгийн гинжийг эвдэгч шинэ үе гарч ирдэг.
Үүргийн хүчний оронд хүчний эрх бий болж, энэ нь зөвхөн хөршүүд нь мөн л хүчтэй, тэднээс дутахааргүй харгис гэдгийг харгалзан үзэх зайлшгүй байдлаар хязгаарлагдаж байдаг. Хамтын ажиллагаанаас өрсөлдөөн болж хувирдаг хөршүүдийн хооронд хүчээ шалган үзэх нь цус урсгасан мөргөлдөөнд гарцаагүй хүргэдэг. Энэ нь шинэ үеийн төлөөлөгчдийн нэр төрд дурласан шунахайрлын объект болохыг хүсээгүй, хөгжлийг гүйцэж амжаагүй байсан үндсэн олон түмний дургүйцлээс бүр ч хүндэрдэг.
Баялгийн хуримтлагдсан илүүдэл, гадаад бодлогын хойшлуулшгүй зорилтыг шийдвэрлэх зэрэг нь хүмүүсийн тодорхой хэсгийг тэдний хариуцсан үүргийнх нь ихээхэн хэсгээс чөлөөлдөг, энэ үед хувь шинж хүчтэй болж, энэ үед хамт олон ”Үүргээ биелүүлдэг трибун (нийгмийн зүтгэлтэн) л бүү бол, харин Гай Грак бай, зөвхөн рыцарь биш, харин Пьер Байяр бол, Боярийн думын гишүүн биш, харин Василий Шуйский бол” гэсэн дэгийг чимээгүй томъёолдог. Энд хувийн онцлог нь нийгмийн хэрэгт оролцохоос ч хамаагүй илүү илэрч байна. Өмнө нь энэ хүмүүс соёлын ноёрхох шинжийн тодорхойлсон ажил хэрэгт бүх хүчээ зориулж байсан юм.
Гэхдээ хувь шинжийн хөгжил нь идэвхитэй хувь хүмүүсийг мөргөлдөөнд, ихэнхдээ цуст мөргөлдөөнд хүргэдэг. Угсаатны дотоодод буюу хэт угсаатны нийтлэгийн (соёлын) түвшинд бүх хүчийг нь барсан харгис өрсөлдөөн үүсдэг, үүнийг нь одоо болтол гадаад зорилтын шийдвэрээр чиглүүлж ирсэн юм. Жишээлбэл, XI–XIII зууны Европт “Христианы ертөнцийн” оргилох шинж оргил шатандаа оржээ. Үүний үр дүнд Унгаруудыг няцааж, норманнууд болон реконкистыг бут ниргэж, энэ нь гибелличуудын гвельфчуудтай хийсэн дайн, загалмайтны аян дайнаар солигдсон бөгөөд энэ нь соёл, төрт ёсонд ч хүртэл таагүй нөлөөлсөн юм. Гибеллин болон гвельфын дайн нь рыцаржсан Гогенштауфенууд болон “авиньоны олзны” папыг мөхөлд, өөрөөр хэлбэл эзэнт гүрэн задрах, сүм хийд доромжлогдоход хүргэсэн билээ. Загалмайтны аян дайнууд, өөрөөр хэлбэл колонийн түрэмгийллийн анхны оролдлого бүх чиглэлдээ асар хүнд ялагдлаар дууссан юм. Иерусалимийн хаант улс болон Латины эзэнт гүрэн тэр үеийн ертөнцийн газрын зургаас арчигдаж, харин Ливоны одон (рыцарийн бүлэглэл) амьд үлдсэн хэдий ч Дорно зүгт европын рыцаруудын шахалт үзүүлдэг түшиц газраас Литва ч, Орос ч үл тоох газар нутаг дээр феодалын жижигхэн эзэмшил болон болон хувирсан юм.
Ийм “цэцэглэлт” нь ихэнхдээ хариу үйлдэл, өөрөөр хэлбэл аллага, хэрцгийллийг хязгаарлах эрмэлзлийг өдөөдөг. Үүнд нь аминч хүмүүсийн үеийн төлөөлөгчид бие биенээ маш идэвхитэй хөнөөх буюу тэднийг баялаг олзоор далласан гадаад дайнд үхэж үрэгддэг нөхцөл байдал нөлөөлж, тэдний хувийг тууштай бууруулдаг. Оргил шатанд оргилох шинжийн ерөнхий бууралт нь өвөрмөц байдаг нь үнэн юм. Өгсөлтийн үеүд нь оргилох хүчдэлийн түвшин эрс унаж, дараа нь дахин өсөлтийн үе залгадаг оргилох уналттай (депресс) сүлжилдэж байдаг. Гэхдээ дараагийн өсөлт нь өмнөх түвшиндөө нэгэнт ахиж хүрдэггүй.
Ингэж сүлжилдэхийн механизм ойлгомжтой: энэ шатанд оргилуун хүмүүс хангалттай олон, тэдний генийн сангийн тархалт их байдаг. Тэдний хууль ёсны, түүнээс бүр ч илүү хэмжээгээр хууль бус үр удам нь дотоодын самуунд эцэг болон томчуудынхаа үрэгдсэний дараа ирсэн сүйрлийн төлөв байдлаас системээ гаргадаг юм. Гэхдээ ерөнхий бууралт байсаар л байх бөгөөд яваандаа ээлжит уналтаас гаргаж чадахуйц систем дэх оргилох шинжийн нөөц хангалтгүй болдог. Уналт нь тогтвортой болж, түүний нэг хэвийн шинж нь угсаатны нийлэгжилтийн шинэ шатны үүдийг нээдэг.
Нэр төр хөөцөлдсөн иргэдийн тэмүүлэл хүслээс ханатлаа залхсан угсаатны гишүүдийн идэвхигүй олонхи “Агуу ихүүдээс бид залхлаа” гэсэн шинэ дэг томъёолж, баатар болохыг хүссэн нэг овогтнуудаа дэмжихээс нөхөрсгөөр татгалздаг. Энэ нөхцөлд оргилох шинжийн уналт хурдасч, нийгмийн өөрчлөн байгуулалт нь угсаатны хөдлөнги чанараар чиглүүлж байдаг хэрэгцээнээс гарцаагүй хоцрогддог.
Хэдийгээр багасч буй боловч оргилох шинжийн нөөц нь эрс шийдэл рүү тэмүүлэх эрмэлзлийг тодорхойлж, нөхцөл байдал хурцадмал, хангалттай ач холбогдолтой болдог. Энэ үед зарим нь “сайн сайхан хуучин цаг” руугаа буцахыг төгс эрмэлзэл болгон харж, зарим нь хөршүүдэд нь ажиглагдаж байгаа (инерцийн шат) соёлжсон амьдралыг эрхэмлэдэг. Өөрөөр амьдрах хэрэгтэйг хүн бүр ойлгодог боловч зөвшилцөл хайхын оронд хүн бүр бусдыгаа өөр шигээ амьдрахыг албаддаг. Ингээд салж тарах явдал гарцаагүй болно. Амьд үлдсэн оргилуун хүмүүс эсвэл нэг, эсвэл нөгөө бүлэглэлд нэгдэж, ийм маягаар хугаралтын шатны гарцаагүй шинж болсон иргэний дайнд бие биенээ хөнөөдөг.
Гэхдээ оргилуун хүмүүс бас дахин бие биенээ хөнөөж байх зуурт хүч, хэрэгслийн дутагдлаас иргэний дайныг үргэлжлүүлэх боломжгүй болтлоо тэдний тоо цөөрдөг. Тэр үед тэднээс ялсан нэг нь хамтын амьдралын зарчмыг амархан өөрчилж: “Над шиг байцгаа” хэмээн мэдэгддэг. Энэ нь “Би бол агуу их, чи (хүн бүрт хандана) намайг дагах ёстой, дагахаас татгалзвал хуйвалдаан юмуу буруу ном болно, гэхдээ чи надаас илүү гарч ч чадахгүй, шоолж ч чадахгүй, надтай зэрэгцэж ч чадахгүй, учир нь энэ бол хуйвалдаан юмуу шазруун зан, чи надтай адил болохыг хичээж ч зориглохгүй, учир нь энэ бол залхуурал, эцсийн дүндээ мөн л хуйвалдаан” гэж хэлсэн хэрэг юм. Шинээр байгуулагдсан хамт олонд хуйвалдаан байдаггүй, учир нь дөнгөж сая өнгөрсөн эрин үе нь хүчирхийллээс үнэхээр жигшүүлсэн байдаг, иймээс хүмүүсийн дийлэнхи олонхи нь хүчтэний дур зоргоос хамгаална гэж найдаж болох дурын дэг журмыг дээрд үздэг.
Заримдаа ялагч, хууль тогтоогч нь жишээлбэл, Октавиан Август, түүний залгамжлагчид мэтийн бодитой байгаа хүмүүс байдаг, гэхдээ энэ нь голдуу зэрэгцэх ёстой, дуурайх хэрэгтэй хүний хийсвэр идеал байдаг. Аль ч тохиолдолд нь хэргийн утга санаа өөрчлөгдөхгүй, гэхдээ биет болон ёс суртахууны албадлагын хоорондын харьцааны хувилбарууд нь угсаатны шинжилгээнд гол зүйл биш юм.
“Соёл иргэншил” хэмээн голдуу нэрлэдэг “цэцэглэлт” болон дараагийн нөхцөл байдал нь нэг л адил үеийн давхар биш, харин янз бүрийн шатууд байдаг. Дэс дараалан баримтлах ёстой дээр дурдсан зарчмын дагуу хөгжлийн орчил нь бидний ажиглаж буй шинэ зан үйлийн авир бүхий хүмүүсийн үе зонхилсноор тодорхойлогдоно. “Соёл иргэншил” нь (хөгжлийн инерцийн шатны адил) материаллаг соёл хуримтлуулах, ахуйгаа цэгцлэх, өнгөрсөн эрин үеэс өвлөгдөн ирсэн угсаатны зүйн салбар онцлогийг арилгахад таатай цаг үе юм. Энэ бол хөдөлмөрт дуртай римийн бэртэгчин–“алтан дундаж” Августын цэцэглэж эхэлдэг үе болно. Бэртэгчний хэв маяг угсаатны хөгжлийн бүхий л шатанд тааралддаг, гэхдээ эртний шатуудад рыцарууд болон хувиа бодогчдод дарагддаг. Харин энд тэднийг энхрийлж, тэд хаашаа явдаггүй, юуг ч авдаггүй бөгөөд тэд тайван л байлгаж байвал бурхдад ч мөргөхөд бэлэн байдаг.
Эрүүл “бэртэгчин” увайгүй явдлыг үймээн самууны эрин үе гарцаагүй дагалддаг. Европт энэ нь католик болон протестантууд бие биенээ ялгахаа байсан үед “Cuius regio, eius religio” сэдэвт биеллээ олжээ, энэ нь үл хайхралын дээд илрэл болж байв. Византийд ийм “ядаргаа” Македоны улсын үед болон Дукад (XI зуун) болжээ. Тэр үед славяны зоригт варангууд, армяны чадвартай офицеруудаар хамгаалагдсан Эзэнт гүрэн баяжиж, таргалан … дорд оржээ. 10. Варанги (оросоор – “варяги”) гэдэг бол цэргийн албанд хөлслөгдсөн гадаад хүнийг ингэж нэрлэдэг байжээ.
Исламын соёлд энэ нь Тимуридууд, Сефевидууд болон Их Моголын эрин үе байв. Хятадад–Юань болон Мин улсын үе байв, Римд–Диолетианы шинэчлэлээр сайнаар дууссан принципатын үе байлаа.
Хамаагүй дутуу боловч, товч үзсэн эдгээр жишээнээс үзэхэд заагдсан утгаар бол “соёл иргэншил“ нь энэ насанд хүртлээ үхээгүй бүх ард түмнүүдэд хэвшмэл байдаг аж.
Дээр дүрсэлсэн систем дээд зэргийн тогтвортой баймаар мэт санагдах авч түүхэнд туршлага яг урвуу зүйлийг баталж байна. Чухам Навуходоносорын хаант улсыг зөнч Пнаид шавар ишэн дээр буй металл тариан түрүүтэй адилтгасан нь сонгодог зүйрлэл болсон юм. Дээр дурдсан бүх “соёлжиж иргэншсэн” эзэнт гүрнүүд цөөн тоотой, “хоцрогдсон” дайснуудын цохилтод гайхалтай амархан унасан билээ. Тухайн тохиолдол тус бүрт тусгай шалтгаан хайж болно, гэхдээ л үзэгдлийн гадаргууд биш, түүний гүнд нь байгаа ямар нэг нийтлэг зүйл байгаа нь илт юм. Учрыг нь тунгаая.
Хэрэг дээрээ “Христианы ертөнцөд” зөвшилцлийн сүүдэр ч байхгүй байв. Хаадууд нь папын зарлигийг үгүйсгэж, феодалууд нь “Бурхны ертөнц”-ийн зарласан өөрөөр хэлбэл сүм хийдийн хуульчилсныг анхааралгүй, өөр хоорондоо тулалдаж байв. Хотуудад манихей–катарууд ном айлдаж байсан. Тосгодод тэрс үзлийн ёс заншлыг мөрдөж байв. Хүн бүр тунхагласан, маргаангүй зарчмын төлөө биш, харин өөр өөрийнхөө төлөө тэмцэж байв. Гэхдээ энэхүү янз бүрийн эрмэлзэл бүхий нийлсэн олон түмэн угсаатны дотор биш, харин зах хязгаар дахь буруу номтон, шашны хагарал гаргагчидтай тэмцэх гэсэн угсаатан соёлын нэг л ноёлох шинжид багтаж байлаа.
XYI–XYII зуунуудад хүрээлэлд харьцах харьцаа бодитой болж, системийн оргилох шинж бүр багасмагц цаг хугацааны заагийг арилгасан системийн ээлжит хялбаршуулалт болов. XIX зуун гэхэд зан үйлийн тогтсон үзлийн хөтлөгч шинж нь нэг төрлийн бүдүүлэгжсэн хомхой зан болох энгийн баяжих шунал болов.
Конкистадорууд болон корсарууд үхлийн эрсдэл рүү явсан, тэгээд бүтэн үлдсэн цөөнхи нь ердөө л архины мухлагуудаар цацахын тулд гэртээ алт авчирчээ. XIX зуунд эрсдэлээс зайлсхийж, орлогоо банкинд байрлуулах болов. Лигистуудтай гугенотуудын хийсэн дайн парламент дахь санал хураалтаар солигдож, шархдангуут нь зогсоодог болсноор дуэль аюул багатай болжээ. Бүр XYIII зууны дайнууд нь хаад ноёдын улс төрийн үйлдэл болон хувирч, зөвхөн цэргийнхэнд л хамаарах болов. Стерн Англи, Францын дайны ид үед Францад алдарт аяллаа хийж, түүнийг дайны үйлдэлд хамаа бүхий зохиолч, сэтгэгч гэж хэний толгойд ороогүй юм. Тэр ч байтугай Напалеон Европыг эзэлсэн нь ард түмний, өөрөөр хэлбэл ухамсарлагдаагүй, лугшилтын эсэргүүцэлтэй дундад зууны уламжлал хадгалагдан үлдсэн Испани, Тироль зэрэг “хоцрогдсон” орнуудад л тулгарсан юм. Харин системийн оргилох шинж нь өндөр байсан Орос гурав дахин их хүчтэй дайсны цэргийг үл харгалзан 1812 онд ялалт байгуулсан билээ.
Гэхдээ оргилох шинжийн түвшингийн бууралт нь сул оргилуун болон дэд оргилуун хүмүүст үйл ажиллагаагаа зохион байгуулах огт байгаагүй боломж өгсөн юм. Европт хүчээр биш, зан заншлаар дэмжигддэг хууль ёс, дэг журам тогтов. Энэ шатанд хүрсэн эмх цэгцийн ачаар бүх Америкийг колонийн хувьд эзэлж, Абиссинээс бусад Австрали, Энэтхэг, Африкийг эзэлж, Хятад, Турк, Персийг эдийн засгийн хувьд захирах боломжтой болжээ. Шинжлэх ухааны ололт амжилтад үндэслэгдсэн техникийн соёл иргэншил туйлын ихээр хөгжиж, урлаг болон хүмүүнлэгийн шинжлэх ухааныг их мөнгө хаяхад хайран биш зайлшгүй тансаг зүйл гэж үзэх болжээ. Товчоор хэлбэл устан алга болсон Rax Romana-гийн оронд далайн чанад дахь үргэлжлэл бүхий Rax Eurepаica үүссэн бөгөөд аль аль цэцэглэлтийн шалтгаан нь дээд хэмжээнээсээ тэрхүү хугаралт хүртэлх зохистой хэмжээндээ хүрсэн оргилох шинжийн бууралт байсан юм. Үүний дараа доод хэмжээ рүүгээ очих хөдөлгөөн явагдах болно.
Судалгааныхаа эхэнд тавьсан нөхцлийн дагуу бид энэ аяллаа дуусгаж байна, учир нь саяхны үйл явдал ихээхэн холын мэт төсөөлөгддөг ойрын гажилт, өөрөөр хэлбэл дурын судалгааг учир утгагүй болгодог масштаблаг шинж зөрчигдөхөөс зайлсхийж байгаа юм. Энэ үед зөвхөн адилтгах хэмжигдэхүүнийг, өөрөөр хэлбэл хэт угсаатны системийг хэт угсаатны системтэй харьцуулан үзэх нь зохистой. Ийм учраас бид үзэл баримтлалаа тайлбарлах явцдаа Эртний болон ойрхи дорнодын Дундад зууны жишээнүүдийг дахин дахин авч байсан юм, одоо түүнийг давтах хэрэгцээ байхгүй.
Бид “угсаатны нас” гэж биетээр нэрлэсэн угсаатны нийлэгжилтийн шатуудыг тодорхой авч үзэхэд шилжие.
XXXI. Оргилох шинжийн өгсөлт ба хэт халалтын шатууд
УГСААТАН ТӨРӨХ НЬ
Угсаатны нийлэгжилт эхлэх хамгийн энгийн хувилбар нь өөрөө өөрчлөгдөж чадахгүй тогтонги төлөв байдлын дэвсгэр дээр шинэ угсаатан үүсэх явдал юм. Нэгдүгээрт, угсаатны гишүүдийн хэн нь ч ийм өөрчлөлтийг хүсдэггүй, хоёрдугаарт, хэн ч үүнийг төсөөлж чадахгүй, гуравдугаарт үйл явцын шинж чанарыг өөрчлөхийн тулд ямар ч өөрийн ухамсраар бүтээж болохгүй эрчим хүчний хүчирхэг, чиглэсэн лугшилт хэрэгтэй, хэрэв ийм биш бол энерги хадгалагдах хууль зөрчигдөнө. Гэлээ ч гэсэн угсаатнууд үе үе үүсдэг. Ямар маягаар гэдгийг нь авч үзье.
Янз бүрийн аж ахуйн систем, янз бүрийн соёлтой хэд хэдэн угсаатан нэг газар нутаг дээр зэрэгцэн амьдардаг. Тэд бие биедээ дассан байдаг, тэдний хооронд том биш, ёс мэт мэдэгдэм үр дагаваргүй өнгөрдөг мөргөлдөөн байнга гарч л байдаг. Учир нь хэлбэлзэл хатуу заагдсан хязгаар дотор явагддаг, энэ нь зогсонги буюу гомеостаз төлөв байдал болно.
Ингээд бүс нутгийн хүн ам хөдлөнги төлөв байдалд шилжинэ, өөрөөр хэлбэл хөгжиж эхэлнэ. Хөгжлийн эхний шатанд үеэ өнгөрөөсөн харилцааг халах тэсрэлт маягийн зүйл болно. Энэ нь ямагт ингэж болдог: нэг буюу хоёр үеийн дотор өвөг дээдэс нь нямбай авч явсан хязгаарлалттай үл эвлэрэх нэлээд тооны хүмүүс бий болно. Тэд зөвхөн аль нэгэн гэр бүлд төрсөн тохиолдлоор урьдаас шийдэж, тодорхойлоогүй, харин өөрсдийнх нь авъяас, эрч хүч, аз хийморьт зохицсон амьдралын байр суурийг шаарддаг. Хамт олон тэдэнд эсэргүүцэл үзүүлдэг учраас тэдний эхнийх нь үхэж үрэгддэг, гэхдээ үржлийн үйл явц зайлшгүй идэвхитэйгээр явагдах аваас эдгээр зоригтой “хангалуун бус” хүмүүс өмнөх хэв шинжийн тайван хүмүүст хүсэл зоригоо нэгтгэн тулгах хангалттай тоонд хүрнэ. Эртний сүмийн суурь нь зовлонтнууд болон золиос бологчдын хүүрэн дээр тогтож байдаг. Ийм зүйл Альба–Лонги хаантай дайтахын тулд латин гаралтнууд долоон толгой дээр цугларч Римийг үндэслэхэд болсон юм. Мөн ийм зүйл “үнэнч” малчин–дээрэмчин Давид хүчтэй нухлагдсан еврейн овгуудыг (хабира) нэгтгэж, энэ үндсэн дээр шашны төвлөрсөн засаглалтай хүчирхэг хаант улсыг байгуулахад болсон юм. Энэ хоёр тохиолдолд боол эзэмшлийн формаци хадгалагдан үлдсэн билээ. Дээр дурдсан бүхнээс Мухаммедийн хамтрагчид–мухажирууд болон ансарууд, зулуст– баатарлаг дайчин Чаки, Дингана болон Сегевайо нар, түүнчлэн Замбезийн эргийн матебалууд юугаараа ч ялгагдахгүй юм. Мөн тэдэнтэй адилхан викингийн цэргийн хүрээ, эртний Каролингийн баронууд, Агуу Их Карлын гүнгүүд, “Дугуй ширээний найрныхан” гэж уран зохиолын бодит дүр болсон рыцарууд байна. Тэд бас л дассан ахуйг эвдэж, үүнийгээ нүгэл биш, харин гавъяа гэж үзэж байлаа.
Угсаатны зан үйлийн тогтсон үзлийн өөрчлөлт, оргилох түлхэлтийн бүр ч хурц тод жишээ байна. XII зуунд Их талд цэргийн ардчиллын бүрдэл болох орд задарсны дараа үүссэн овог аймгийн ахуйн хэм хэмжээгээр нийгмийн амьдралаа зохицуулж байсан янз бүрийн ард түмнүүд оршин амьдарч байлаа. Нүүдэлчдийн хагасаас илүү нь несторианы христийн шашныг шүтэж, харин Байгалийн чанад болон дорнод Монгол дахь монголчууд бие даасан шашинтай байв. 11. Гумилев Л. Н. Поиски вымышленного царства, С. 229-304.
Энэхүү угсаатны суурин дээр овгийн ахуйд үл нийцэх, хамгийн оргилуун “урт дурын хүмүүс” гэж нэрлэгдсэн овог ялгаран гарах үйл явц алгуурхнаар явагдаж эхлэв. 12. История стран зарубежной Азии в Средние века /Под ред. А. М. Голдобина. М., 1970. С. 207.
Эхлээд тэд уул талаар хүнс тэжээл хайж байснаа, дараа нь гарцаагүй дээрэм хийх ёстой байв, тэгэхэд тэдний үхэл урьдчилан шийдэгдсэн байсан юм. Дараа нь тэд багавтар бүлэг зохион байгуулж, эцэст нь есөн насандаа өнчирсөн, язгуур угсаат Боржигин овгийн үгүйрч хоосорсон гишүүн Тэмүүжинг тойрон нягтрах болжээ. Тэмүүжин чадамгай дипломатын болон зохион байгуулах авъяасынхаа хүчээр эхлээд багавтар ордыг байгуулж амжаад, дараа нь бүх Тал нутгийг Урал хүртэл нэгтгэж, зэвсгийн хүчээр эзэлсэн овог аймгуудыг эрх сүрээрээ монголчуудтай зэрэгцэн алс холын аян дайнд оролцох болтол нь номхотгосон байна.
Тэдний ноёлох шинжийн (доминант) чиглэл нь онцгой хүнд болон бүхий л үед түвэгтэй болж байсан нөхцөл байдалд хариу өгөх шаардлагаар тодорхойлогдож байв. Хятадууд болон дундад азийн мусульманчууд түрэг болон монголчуудтай харьцахдаа хойд америкийн колонистууд индианчуудтай харьцаж байсан шиг ханддаг байв. Хятадууд болон мусульманчууд нүүдэлчид рүү тэднийг биет байдлаар устгах зорилгоор системтэйгээр довтолж, чингэхдээ боол болгон зарахын тулд л зөвхөн жижиг хүүхдүүдийг өршөөдөг байжээ. 13. Васильев В. П. История древности восточной части Средней Азии от Х до XIII века. СПб., 1857. С. 227.
Ийм учраас цусан өшөө, хамтын хариуцлагын овгийн байгууллын ойлголтыг удирдлага болгосон нүүдэлчдэд хяналт байсангүй, гэхдээ түрэмгийлэгчдийн эсрэг дайн хийх ухамсарласан хэрэгцээ байсан юм.
Тэмүүжиний нэгтгэсэн Тал нутаг мөнхийн дайснуудаа бут ниргэх, цохилтыг цохилтоор хариулах хангалттай хүчтэй байлаа. Энд онцгой тэмдэглэлтэй нь христианууд болон тэрс үзэлтнүүд гар гараа барин үйлчилж байсан байдаг. Чингисийг залгамжлагчдын цаашдын аян дайнууд нь зөвхөн хятад үндэстний Сүн гүрний дайсагнагч үйлдлүүд, бут цохигдсон хорезмын “хэлтэрхий” Желал–аддин, кыпчакуудыг өөрийн талд авсан оросын ноёд, монголын элчинг бут ниргэсэн унгаруудын үйлдлүүдээс болж хийгдсэн байна. Монголчууд эзлэн авсан газар нутгийнхаа хэсгийг орон нутгийн хүн ам дундаас Монголын хаантай холбоо тогтоох нь өөрийгөө аврах явдал гэж үзсэн бүлгүүдийг олсны ачаар тогтоон барьж байсан юм. Ийм хүмүүс нь Мусульмануудын дарамтыг амссан Өмнөд Азийн армянууд, Орост бол оросын газар нутгийг католикуудаас (швед, немц, болон тэдний холбоотон литовчууд) хамгаалан зогссон Александр Невский нар байв. Янз бүрийн хүн амтай асар том газар нутгийг нэгдмэл бүхэл болгож чадахгүй байв, тэгээд монголын булаан эзлэгчдийн жижиг бүлгүүдтэй орон нутгийн хүн ам аажмаар уусан нэгдсэнээр янз бүрийн соёлтой, янз бүрийн нийгмийн байгуулалтай шинэ угсаатнуудыг бүтээж, хэд хэдэн улс болон задарсан юм. Ухаандаа алтан ордны татаарууд, өөрөөр хэлбэл Волга орчмын хотынхон Чингис хааны төвч зангаар нэгдсэн олон овгийн хүн амаас бүрдэж байсан. Мөн Яик дахь талын ногайчууд, казакын овгийн холбоонд (жүз) нэгдсэн дорнын нүүдэлчид, узбек, ойрад, буриад халх–монгол болон баргуудын үлдэгдэл зэрэг болно.
Угсаатны систем үүсэх энд авсан жишээнүүд нь энгийн учраас тодорхой байдаг юм. X зууны догшин ган Их Талыг зуун жилээр үржил шимгүй болгож, удаах XI зуунд амьдрах бүс нутаг чийглэг болох үед хүмүүс дахин нутагшсан юм. Дахин дасан зохицох үйл явц нь талын хүн амыг олшруулсан боловч түүнийг нэгтгээгүй байсан юм. Зөвхөн оргилох түлхэлт л приморийн тайга, байгалийн чанад дахь тархай бутархай угсаатнуудыг дорно зүгт зүрчид, байгалийн чанадад монголчууд гэсэн хүчирхэг бүтээлч хоёрхон угсаатан болгон нэгтгэжээ. Угсаатны ойртон нягтралт харьцангуй амархан өнгөрч, анхдагч угсаатны суурь дэвгэрийн зогсонги төлөв байдлын үндсэн дээр үүсчээ. Шинэ угсаатны тэлэлтийг голчлон гаднынхан эсэргүүцэж байв. Хүн болон техникээр асар их давуутай байсан ч тэд бутцохигдсон юм. Энэ нь монголчуудын ялалт урьдчилан шийдэгдчихсэн байсан хэрэг мэдээж биш. Ацтекууд болон зулусууд яг ийм нөхцөлд байдалд ялагдал хүлээсэн билээ. Монголчууд зүгээр л ялалтын боломжуудыг ашиглаж чадсан юм, гэхдээ энэ нь нэгэнт угсаатны нийлэгжилт биш, харин улс төрийн түүх болох юм.
Угсаатны нийлэгжилтийн анхлагч шатуудыг нэгэнт туулчихсан, гэхдээ тогтонги биш, хөдлөнги байдалд байгаа угсаатнуудын суурийг хөндсөн оргилох түлхэлт болох тохиолдол үүнээс хавьгүй илүү түвэгтэй байдаг. Ийм нөхцөл байдал нь I зуунд Римийн эзэнт гүрний хүрээнд, эллин, эртний грек, сири угсаатнуудын зааг дээр адилхан ойрхон, адилхан дээр дурдсан бүхэнд харийн нэгэн бүл үүсэн явдал юм. Энэ бол угсаатных нь голлох шинж орчин тойронд нь харийн бөгөөд ойлгомжгүй учраас бүх хүрээлэгчид нь үзэн ядддаг, өөрийнхөө орчинд иудейгаас эллиннийг ялгадаггүй, “хаанд хааныг өгсөн” христианы нийтлэг байлаа.
Христианы энэ өчүүхэн нийтлэгээс I зуунд эхлээд угсаатан төрөн гарч, дараа нь бидний византийн гэж нэрлэдэг соёл бүхий асар том хэт угсаатан төрөн гарсан юм. 14. Христианы нийтлэгүүдийг боолчуудын нийгмийн хөдөлгөөн, сект, “дотоод пролетари нарын” бүрдэл (А.Тойнби) гэх мэтчилэн янз бүрийн талаас нь авч үздэг. Харин бид бол асуудлыг огт өөр талаас нь авч үзсэн этнологийн аспектыг санал болгож байгаа юм.
Христиан угсаатны бүрэлдэх механизм нь гадна талаасаа дээр үзсэнээс ялгаатай авч мөн чанараараа түүнтэй адил юм. Номлогчид зовлон эдлэгчид, магтаалчид, бясалгачид бүгдээрээ Фермопильд Спартийн Леонид, Ронсевалийн хавцалд Роланд үхсэн, мамлюкуудад олзлогдсон Хэтбух ноён болон бусад олон баатрууд үхсэн шиг үйлдэж байлаа. Хэдийгээр анхны христианчуудын тодорхой үйлдэл нь рыцариуд болон цэргүүдийнхээс ялгаатай байсан боловч тэдний зан үйлийн ноёлох шинж, сэтгэл зүйн зураглал нь зарчмын хувьд адилхан байсан юм, үр дүн нь мөн адилхан байв. Өвөрмөц соёл бүхий хүмүүсийн шинэ хамт олон, өөрөөр хэлбэл шинэ угсаатныг бүтээсэн ба гурван зуун жилийн дараа тэд уяман өвчтэй дарангуйлагч, алуурчин Константинийг дэмжиж, түүнд ялалт болон титэм олгосноороо зөвхөн ил оршин байх эрхээ олж авснаар сэтгэл нь амарсан билээ. Тэр үед 313 оноос “христиан–ромей” угсаатан дэлхийн нийтийн түүхэн ач холбогдол бүхий баримт болсон билээ.
ОРГИЛОХ ШИНЖИЙН ӨГСӨЛТ
Угсаатны нийлэгжилтийн өгсөлтийн шат нь халсан хий тэлдэгтэй адилхан түрэмгийлэлтэй ямагт холбогддог. Византийн христианчууд ч үүнээс ангид байгаагүй юм. Гэхдээ цэргүүд биш, худалдаачид, лам–номлогчид төрөлх орныхоо чанадад өөрийнхөө цуцашгүй эрч хүчийг гаргадаг байжээ. Египетийн даяанчид бүр III зуунд Фиваидыг орхин, баруун зүгт номлохоор явцгааж, христосын бус Рим болон друидийн (эртний кельтүүдийн шашин–Орч) Британийг дамжин өнгөрч, оршин суугчид нь римийн дур зориг, соёл иргэншлийг мэдэхгүй байсан ногоон арал Эрин хүртэл явжээ.
Y зуунд Ирландад уламжлалыг нь шинэ бүрдэл–Византид үүссэн Дорно дахинаас авчирсан учраас римийн пап ч, барууны сүм хийдийн цаг тооны бичигт ч хүлээн зөвшөөрөөгүй бие даасан христианы сүм үүсчээ.
Византи угсаатан өвөг дээдэс байгаагүй юм. Энд түүнийг бүрдүүлэгч хүмүүс нь хүн дүрст мичнээс (питекантроп) үүсээгүй нь мэдээжийн хэрэг, гэхдээ угсаатан бол хүмүүсийн тоо толгой биш, харин хуучин соёлыг эвдэх угсаатны нийлэгжилтийн асаах агшны үед байх зайлшгүй бүрдэл хэсэг болсон оргилох түлхэлт байгаа үед, түүхэн цаг хугацаанд үүсдэг хөдлөнги систем юм.
Эрт дээр үед Газрын дундад тэнгист өөртөө Лациум болон финикийн хотуудын хөгжлийн үйл явцыг багтаасан цорын ганц эллиний соёл оршин байсан юм. Угсаатны талаасаа бол энэ нь баруун европыг санагдуулдаг бөгөөд эллиний үндсэн цөм нь эллиний соёлын олон талт бүх хувилбаруудыг шавхан төлөөлж чаддаггүй байсан. Мэдээж Рим, Карфаген, Пелла зэрэг нь өөрийн гэсэн салбар онцлогтой байж, бие даасан угсаатныг төлөөлж байсан боловч хэт угсаатны утгаараа эллинжсэн соёлын өргөн хүрээнд ордог байсан юм. Дашрамд дурдахад энэ нь шинэ зүйл биш боловч бидний хувьд чухал эхлэлийн цэг юм. Римийн ноёрхол нь ижилсэлтэд дөхөм болж, грек хэлийг латинтай тэгшитгэн тавьсан нь Газрын дундад тэнгисийн бараг бүх хүн амыг нэг угсаатан болгон нийлүүлсэн юм.
Гэхдээ НТ I зуунд Римд дараагийн хоёр зуун жилд нь шинэ бүхэллэг бүрдүүлсэн шинэ хүмүүс бий болжээ. Бий болсон үеэсээ л авахуулаад энэ хүмүүс “хэлтнүүд” (христийн бус сургаалийн нэг төрөл–Орч), өөрөөр хэлбэл бусад бүх хүмүүст өөрсдийгөө сөргүүлэн тавьж, үнэхээр ч тэдний дундаас мэдээж хэрэг анатоми болон физиологийн шинжээрээ биш, харин зан үйлийн шинж чанараараа ялгаран гарсан юм. Дашрамд дурдахад тэр нь римчууд болон грекчүүдтэй огт нийлдэггүй байсан иудей нартай бас л харь байж, шүтлэгээсээ болж хавчлагад өртөж байгаагүй юм. 15. Зелинский Ф.Ф. Соперники христианства. СПб., 1910; Николаев Ю. В поисках за божеством. СПб., 1913.
Христианы нийтлэгийн гишүүд “византи” угсаатны цөмийг бүрдүүлсэн бөгөөд ямар маягаар ингэж чадсаныг нь одоо авч үзье.
330 онд эзэн хаан Константин нийслэлээ жижигхэн хот Византид шилжүүлж, түүнийг тансаг сайхан Контантинополь болгон хувиргасан юм. Тийшээ бүх газраас оргилуун хүмүүс цутган түрэх болжээ. Олон тооны готууд цэрэгт алба хаах нэрийдлээр Фракийд суурьшив. Славянчууд бэхлэлтийн Дунайн шугамыг нэвтлэн гарч, Пелопоннесийг оролцуулан Балканы хагас арал дээр суурьшив. Сиричууд По голын хөндийгөөс Шар мөрний тохой хүртэл тархан байрлав. Ингээд YI зуун гэхэд олон овгийн, олон хэлийн, гэхдээ нэгэн цул угсаатан үүссэн бөгөөд үүнийг бид нөхцөлт байдлаар византийн гэж нэрлэдэг. Эртний өв болох грек хэл нь зөвхөн төрийн болон нийтэд ойлгомжтой хэл байж, харин гэртээ бол бүгдээрээ төрөлх хэлээрээ ярьдаг байжээ. Энэхүү ”византийн” угсаатан маш хурдан хэт угсаатан болсон бөгөөд түүний аятай сайханд армян болон гүржүүд, исаврууд болон славянчууд, аланууд болон крымийн готууд татагдаж байсан юм.
Византийн түүхийг эсвэл Римийн эзэнт гүрний түүхийн үргэлжлэл (Гиббон), эсвэл христианы “Грекийн хаант улс” бий болсон (Ф.И.Успенский), эсвэл феодалын формацийн дорнод европын хувилбар хэмээн тайлбарладаг. Эдгээр бүх аспектууд нь византийн түүхийн янз бүрийн талуудыг тусгасан, гэхдээ византийн түүхийн өвөрмөц шинжийн асуудлыг шийдэлгүй үлдээж байна. Бидний үзэл ч гэсэн мөн л түгээмэл болох гэж өрсөлдөхгүй, гэхдээ л Европын угсаатны түүхэн дэх цоорхойг бөглөж байгаа болно.
“Византи” гэж НТ I–II зууны оргилох түлхэлтийн улмаас Палестин, Сири, Бага Азид үүссэн, өөрийнхөө бүх хазайлт, урсгалуудаараа Сүм хийд болон хэлбэржсэн, төрийн засаглалтай харилцах тогтсон үзлээ олж авсан үзэгдлийг нэрлэе. Энэ бүхэллэг Дорнод Римийн эзэнт гүрний хил хязгаараас ихээхэн өргөн байсан бөгөөд олон зууны туршид ингэж амьдарсан юм. Энэ нэрнээс татгалзаж болох авч цаашид нухацтай хэлэлцэхийн тулд асуудлыг дэвшүүлэн тавих явдлыг дуусгасан, ойлгоход хялбар болгосон гэж үзэж болохгүй юм.
ХОЁР ДАХЬ РИМ ҮҮ, АНТИРИМ ҮҮ ?
Хэрэв бид угсаатны нийлэгжилтийн муруйн буурах мөчрийг тайлбарлаж байсан бол зорилт хялбар байх байсан. Бид угсаатан-нийгмийн системийн өсөн дэвших хялбаршлыг тогтоож байсан бол түүний бууралт нь өөр төрлийн элементүүдийн өгсөлт болон нэвчилт байдаг. Гэхдээ бид өгсөх мөчрийг тайлбарлах болбол энэ нь хамаагүй түвэгтэй болно. Өсөн буй оргилох шинжийн үед ноёлох шинж шууд олддоггүй. Мөхөж буй хэт угсаатны явж буй уламжлал болсон жам ёсны дайсантайгаа гэхээсээ өөр хоорондоо хатуу ширүүн тэмцэлддэг хөгжлийн хэд хэдэн чиглэл үүсдэг.
Гэхдээ ийм байсан хэдий ч өмнөхтэй нь харьцуулахад энэ бүх өрсөлдөгч системүүд түүнийг хамгаалахаар оролдсон ч адилхан үйлчилдэг. Юлиан Отступник римийн шүтлэгийг нөхөн сэргээхийг оролдоод … Христийг Митрагаар сольсон. Митраизм нь римчуудын хувьд христианы адил тийм харийн шашин байсан, гэхдээ л эдгээр шашнууд Нероны үед Римд нэгэн зэрэг нэвтэрсэн билээ. Митраизмыг бишрэгчид нь римийн язгууртнууд (нобил) биш, харин иллирийн цэргийн эзэн хаад байсан, мигреумуудад санваарыг төрсөн газар, гэр орноосоо хөндийрсөн легиончууд, ихэнхдээ харийнхан голдуу авдаг байжээ. Хэрэв Юлиан ялж, христийн ёсыг үгүй хийсэн байлаа ч тэрээр Квирин бурхан болон гичий чонын удмыг биш, зөвхөн христианы нийтлэгийн бүтээснээс өөр маягтай, Антирим гэж ойлгоход зөвдөх системийг л бэхжүүлэх байсан юм.
Эдгээр нийтлэгүүд нь уран бүтээлийн галзуу тэмүүллийг гаргадаггүй байсан хуучин системээс салсан оргилуун элементүүдийг алгуур нэгтгэж, гурван зууны туршид үл анзаарагдам урссан юм. Христианы нийтлэгүүд нь эзэнт улс дахь хамгийн оргилох шинжтэй консорциуд байлаа. Гэхдээ л Римийн эзэнт гүрэн засаг захиргааны хувьд “дорнод” болон “өрнөд” гэж зааглагдаж байсан ч нэгдмэл соёл–нийгэм–улс төрийн бүхэллэгийг төлөөлж байв. Тэгэхлээр тэнд бие биетэйгээ энтропи болон сөрөг энтропи солилцож байдаг оргилуун болон дэд оргилуун шинжтэй бүс нутгийн бүл зэрэгцэн оршиж байжээ. Өөрөөр хэлбэл эртний унаган зан авирын уламжлалыг тээгчид шинэ уламжлалыг эхлэгч, галзуутай домог бүтээгчидтэй хаяа нийлүүлэн амьдарч байжээ. Газар нутгийн хуваагдал нь тэдний хувьд сайн зүйл байх байсан, учир нь Рим зах хязгаарынхаа угсаатнуудаа дурын римийн хүнийг үзэн ядах болтол нь гомдоосон байдаг. Иймээс ч нэг угсаатныг (римийн) нөгөө угсаатнаар (византийн) шахан гаргах үйл явц Римийн эзэнт гүрний бүх нутаг дэвсгэрт явагдаж, жигтэйхэн зовлонтой хийгдсэн юм. Ийм учраас угсаатны нийлэгжилтийн шинэ үйл явц болон түүний бүрдэх эхний шатны “эхлэл”-ээр аль нэгэн хугацааг зөвхөн нөхцөлт байдлаар л санал болгож болно.
НТ I зууны дундуур мэргэн номч Павлийн сургаалиуд нь угсаатны анхдагч сууриасаа хараахан ялгаран гараагүй байгаа консорцийн эхлэлийг тавьсан бөгөөд римчүүд түүнийг хэдийгээр иудаизмын нэг төрөл гэж ойлгож байсан ч ямар нэгэн бүхэллэг зүйл гэж хэдийнээ харсан байна.
НТ II зууны дунд үед гүн ухаантан Юстины үйл ажиллагааны ачаар христианчууд иудаизмаас эрс тэс салсан онцгой хэт угсаатан болж ялгарсан, тэр үеийнхээ гностикуудыг (христ, грекийн гүн ухаан, дорно дахины шашны хольц эртний урсгал –Орч ) христианд тооцож байв.
НТ IY зууны эхэнд христианчууд римийн хэт угсаатны бүрэлдэхүүн дэх угсаатан болсон бөгөөд үүнийг Константин арга буюу хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэсэн хэдий ч тэдний байгуулсан Дорнодын эзэнт гүрэн нэр томъёо нь этнологийн утгаар бол хараахан Византи биш байлаа, харин түүнийг сүм хийдийн христианы ёсны зүгээс митраистууд, неоплатончууд, донатистууд, арианчууд болон түүхчдийн нүдэн дээр бүтээгдсэн, орчин үеийнхэнд илт болсон бусад шинэ угсаатнуудын салбаруудтай өрсөлдсөн талбар гэж үзвэл зохино.
Эрт цагт дайчин, дараа нь эрх чөлөөнд дуртай Барууны угсаатнууд римчүүд өөрсдийг нь эзэлсний дараа легионуудад зоригт морьтнууд, мэргэн харваачдаа нийлүүлж байв, гэхдээ IY зуунд энэ нь төгсөв. Бүхнийг “оргилох энтропийн” эргэлтгүй үйл явц авч оджээ. Зөвхөн галло–римчүүд болон бриттууд төдийгүй батавууд, фризүүд, иберүүд, нумидийчууд ч гэсэн эр зориг, биеийн хүч, тэсвэр тэвчээр зэрэг хувийн шинж чанарууд байсан хэдий ч эд хөрөнгө, гэр бүл, амьдралаа хамгаалж чадах нэмэлт шинж чанар тэдэнд байсангүй. 16. Моммзен Т. История Рима: В 4 т. Т. 5. М., 1949. С. 440.
Бүс нутгийн зүүн хэсэгт баян, соёлтой аланчууд яг ингэж байсаар байгаад зэрлэг цөөн тооны хүнчүүдэд эзлэгдсэн байна. Нүүн ирсэн азийнхны суурьшсан, адислагдсан Италид бас л тааралддаг байсан “сүүлчийн римийнхэн” бүхнээс хулчгар нь байсан юм.
Гавъяат фракийчууд болон иллирийчүүд бүр III зууны үед оргилох шинжээ зарцуулчихсан байлаа. Энэ үйл явцын механизм энгийн: зоригтой, эрч хүчтэй залуус “алба болон аз жаргалын бурхны” төлөө легионд явж, идэвхигүйчүүд нь эх орондоо гэр бүл болж байлаа. Ингэж онцгой шинж тэмдэг бүлээс зайлуулагддаг юм.
IY зуунд хамгийн байлдах чадвартай, сахилга баттай римийн цэргүүд нь христианы нийтлэгийн гишүүдээс бүрдэж байв. Тэднийг Тэрслэгч Юлиан арга буюу ашиглаж байв. Гэхдээ тэд нар өөрийнхөө нэг шүтлэгтнүүдийн эсрэг, жишээлбэл, III зууны төгсгөлд Галлид бослого гаргасан–багаудуудын эсрэг тулалдахаас шууд татгалзаж байв. Ийм зарчимт байдал нь тухайн үедээ тохиромжгүй байсан авч чухамхүү энэ нь үнэнч байх, сэтгэл зүрхний тухай төсөөллөө аль эрт алдсан, Юпитер болон Марс бурхандаа итгэхээ байсан, Римийн ертөнцийн сэтгэл санаагаар унасан иргэдийг бодоход христианы нийтлэгийн чанд дүрэм журмаар хүмүүжсэн легионерүүдийг бэлтгэж байсан юм.
III зуунд Римийн эзэнт гүрний дорнод болон өрнөд хагасын хооронд үүссэн ялгааны тайлбарлалыг нийгмийн байгууллаас хайх нь үр дүнгүй юм. Энэ нь бүр II зууны үед бүрэн бэлэн болоод байсан. Хүн амын арьстны бүрэлдэхүүн ямар ч ач холбогдолгүй байсан, учир нь бүр I зууны үеэс Грек болон Сирийн оршин суугчид Римийг эрт цагт хүчирхэг байсан өвөг дээдсийн удмаас төрсөн гэж үздэг байсан. Энэ нь ч зөв байлаа.
Гэхдээ IY зуунд Дорнодын тосгонууд биш, харин хотын оршин суугчид санаачлагыг булаан авав. Тосгоны амьдралын уйтгарт байдлаас түвэгшээсэн оргилуун хүмүүс хотуудад цугласан байна. Оргилох түлхэлтийн үр дүн нь мөн тэр IY зуунд харагдсан юм. Бага ази, Балкан, Сири дэх Римийн эзэнт гүрний иргэдийн байр суурийг нөхцөлт байдлаар византи гэж нэрлэсэн шинэ угсаатнууд эзэлсэн юм. Түүний хүчин чармайлтаар бүдүүлгүүдийг няцааж, аварга том хот–Константинополийг байгуулж, гар урлал эзэмшиж, хөршүүдтэйгээ төдийгүй Хятадтай хүртэл худалдаа хийсэн ба хамгийн гол нь Сири, Бага Ази, Фракий болон Македоны ландшафтуудыг хадгалсан билээ. Эдгээр улс орны унаган хүмүүст хамаарах латифундийн идэвхигүй аж ахуй зэрлэг хандлагыг зарим хэмжээгээр сааруулж, Византид ирсэн хүмүүсийг оршин буй хууль, ёс заншилд бусад хүмүүсийн адил захирагдах байдалд албадан хүргэсэн нь илт байна.
Эзэнт гүрний нийслэл Константинопольд хэдийгээр хүн амын тоо нь саяас давсан ч байгалийг устгаагүй юм. Хот эгэл хүмүүсийн гэр бүл халамжлан хамгаалж, тэтгэдэг ногоон цэцэрлэгүүдэд живж байсан юм. Хар болон Гантигийн тэнгис хүн амыг загасаар хангаж, Нил мөрний түрлэгээр жил бүр хөрс нь сэргэж байдаг Египет болон хар хөрст “Скифий”-ээс (Хойд Хар далай орчмын тал нутаг) талх оруулж байлаа. Эндээс байгалийг устгалгүйгээр соёл бүтээж, аж ахуй хөгжүүлж, агуу их байгууламж босгож болдог юм байна. Ийм байдалд византичууд илүүдэл эрчим хүчээ (оргилох шинж) тэдэнд өөрсдөд нь багагүй гай тарьсан бурхны үгийн маргаан, хэрүүлд биш, оршин буй ландшафтдаа хоргүй зарцуулснаар хүрсэн юм.
ЯЛЗРАЛ БА ДАХИН СЭРГЭЛТ
Тэхэд Баруунд бүх юм өөрөөр явж байлаа. Инженерийн техникийн хөгжил (зам, акведук хэмээх суваг бүхий гүүрэн байгууламж, галер хэмээх аварга усан онгоц) нь хоёр сая хүн амтай Римийг хангаж чадаж байлаа. Тийш нь Сицили, хойд Африкаас талх, Грек, Провансаас дарс, Испаниас ноос авчирдаг байв. Учир нь тэр үед Италийг бод малын бэлчээр, итали бүсгүйчүүд ямагт цэцгэнд дуртай болохоор цэцгийн тариалангийн талбай болгон хувиргасан учраас зөвхөн шинэ мах, цэцгийг л авчирдаггүй байжээ. Рим юу ч үйлдвэрлэдэггүй, зөвхөн хэрэглэдэг л байсан юм. Гэхдээ I–II зуунд римийн түшмэдүүд хязгаар мужуудаа мөлжих системийг ухаалаг зохион байгуулж, тэдгээрийн дээрэмдүүлсэн хүн амыг зарим нэг хууль ёсны хатуу дэг журам (дандаа мөрдөгддөггүй) тогтоон нөхөн шагнадаг байсан бол III–IY зуун болоход энэ тухай ярихаа ч байсан юм. Цэргийн эзэн хаад эрх мэдлийн төлөө улс орноо иргэний дайны талбар болгон хувиргав. Ингээд легионеруудыг урамшуулах хэрэгтэй болсон учир баян латифундистуудын эзэмшлийг хоморголон хурааж, жижиг (парцелляр) газар эзэмшигчдээс мөнгө шахан гаргахад хүрсэн юм. Жижиг газар эзэмшигчид өөрийн ээлжинд маргаашийн шийтгэлийн тухай бодох нь аймшигтай бөгөөд учир утгагүй байсан учир өнөөдөр л өөрийгөө тэжээхийн тулд парцелл газраа хүчлэн ашиглах болжээ. Хүн амын тоо тасралтгүй унаж, харин амьд үлдсэн нь эсэргүүцэх хүсэл зоригоо алджээ. Энэ эрин үед угсаатны амьд хүч биш, харин нийгмийн бүтэц болон төрийн уламжлал л Римийн эзэнт гүрний аварга том барилгыг тогтоон барьж байлаа. Энэ нь удаан үргэлжилж чадахгүй байсан юм.
Хүчгүй болсон Баруун бургилж буй Дорнодод амархан захирагдаж, 393–394 онд франк Арбогастын толгойлсон хуйвалдаан–эсэргүүцлийн сүүлчийн оролдлогын дараа үнэн алдарт шашинд захиргааны хэлбэрээ нэгэнт олсон Византийн зах хязгаар болон хувирсан юм. Энэ арга хэмжээг Феодосий хэрэгжүүлсэн ба нэн чухал үр дагавартай байлаа: “Христээр нэгдсэн угсаатан” хэт угсаатан болтлоо тэлж, харин христианы сэтгэлгээний урсгал иргэний болон оюун санааны төвлөрсөн засагт дайсагнан ханддаг угсаатны өөрийгөө бататгасны бэлэгдэл болсон юм.
Готууд 381 онд Ертөнцийн Константинополийн Сүмээр шүүн буруутгагдсан арианы ёсоо хадгалсаар байв. Үүгээрээ тэд византийн бүхэллэгээс өөрсдийгөө ялгаж байсан юм. Нумидийн берберүүд буруу номтнуудыг ч биш, зүгээр л хагарал гаргагч донатистуудыг дэмжиж байв. Харин Африк Римийн эзэн хаадын гараас гарав. Гэхдээ Галлий болон Испаний буруу номтнуудын удмынхан Ертөнцийн Сүмээс дэмжлэг хүсч, эзэн хааны засгаас тусламж хүлээсэн боловч харамсалтай нь амжилтгүй болов. Дорнодод ч илүүдэл цэргийн хүч байхгүй байлаа.
Энэ хэт хүндрэлтэй нөхцөл байдалд хүнчүүд болон германчуудын тоо томшгүй сүргээс Галлийг хамгаалсан рим бүсгүй, герман эрийн хүү Аэций амьдарч, ялж, үрэгдсэн юм, гэхдээ 454 онд ажил хэргийн ярианы үеэр эзэн хаан Валентиниан өөрийн гараар түүнийг алсан аж. Аэцийд ч, Валентинианд ч римийн гэх зүйл юу ч байсангүй, харин нэгдэх нь эр зоригтой, ухаантан байсан, удаах нь атаархуу урвагч л байсан юм. Ямар ч хэт угсаатанд янз бүрийн хүмүүс байдаг. Гэхдээ Дорнодод Аэцийтэй адил хүмүүс Баруунаас хавьгүй олон байсан юм. Ийм л учраас адгийн гэмт хэрэг Константинопольд бас байсан ч хотоо хөнөөгөөгүй, харин Аэцийг үхсний дараа шууд л 455 онд Римийг соёлыг сүйтгэгчид (вандал) сүйрүүлсэн юм. Тэнд жинхэнэ римчууд байсан уу? Хэрэв байсан бол “Мөнхийн хот”-оо хамгаалан зогсох байсан.
Зарим хүн “бүдүүлгүүд” Римийн эзэнт гүрнийг сүйрүүлээд, римийн ард түмнийг устгалгүй, харин тэдэнтэй уусан нийлсэн гэж таамагладаг. Үнэхээр тийм гэж үү? Тэгвэл хүн ам зүйн өгөгдөхүүнийг аваад үзье. НТ I зуунд Италийн хүн ам 7–8 сая байснаа 600 оны хавьд 4–5 сая болсон байна. 17. Козлов В. Я. Динамика численности народов. М., 1969. Табл. 12.
Сири болон Бага Азиас, өөрөөр хэлбэл семит-христианаас дүрвэн ирсэн лангобард, герул, рут, готууд цутгасаар байсан ч хүн ам нь хоёр дахин багасчээ. Чухам энэхүү сүүлчийн хүмүүс Милан, Верона, Падун, Равенни, Аквитаний зэрэг хойд Италийн хотуудын хүн амын үндсийг бүрдүүлсэн юм. Энэ үед Мариягийн шинэчлэлтийн дараа ядуу хүн амын ихэнхи хэсэг нь легионуудад алба хааж, гэр бүлээ болгож чадахааргүй ядарсан амьтад болж эргэн ирсний улмаас Италийн латин хүн ам эрс цөөрсөн байдаг. Баян язгууртнууд болон морьтонгууд нь боол бүсгүйчүүдийнхээ дундаас олон амрагуудтай байж, тэднийгээ завхай зайдан явдлаар дамжуулдаг байжээ. Цезарийн үеэс авахуулаад тэднээс римийн нөхөрт гарсан эмэгтэй (матрон) үлдээгүй юм. 18. Моммзен Т. История Рима. Т. 3. М.. 1941. С. 440.
Ингээд Умар болон Дорнодоос дүрвэн ирэгсдийнхээ хамтаар хүн амын тоо нь бараг хоёр дахин буурсан явдал нь Y–YI зууны үед Италид угсаатны солигдолт болж, хуучин нь алга болж, түүний оронд угсаатны эрээвэр хураавар бий болсныг өгүүлж байна.
Апенниний хагас арлыг готууд болон лангобарууд эзлэн авахад тэр хүн амаар ядмаг байсан ба чухам ийм учраас л тэднийг захирах болсон байна. Бид угсаатны түүхээс гадуур шийдвэрлэх боломжгүй угсаатны нийлэгжилтийн бүхий л нарийн асуудлыг тайлбарлахын тулд эдгээр жишээг ийм дэлгэрэнгүй авсан юм. Хуучин эзэнт гүрний дорнод зах хязгаарт амьдрах чадвартай христианы урам зориг байж баймаажин өөрийн гэх нэргүй бүхэллэгийг бий болгосон билээ. Y зуун хүртэл өсөн төлжсөн эртний христианы суурь дээр Римийн эзэнт гүрний бүхий л орон зай болон хөрш олон онуудыг хамарсан “ромеи” хэмээх хуучин нэрээр өөрийгөө нэрлэсэн угсаатан бий болсон юм. YI зуунаас Македон, Фракий, болон Пелопоннест славянууд суурьших болов. Эпирт–албаничууд, Бага Азийн өмнөдөд–исаврууд, төвд нь–галатууд, хойд зүгт нь-лазамууд, дорно зүгт нь–айсорууд суух болж, харин Сири нь грекийн давхраатай хэдий ч зөвхөн хотдоо, тэгэхдээ цөөн тоотой байсан билээ. Грекийн унаган хүн ам арлууд дээр удаан тэсэж байтал Крит болон Киприйг YIII зуунд арабууд эзэлж, тэдний грек хүн амыг боолын зах дээр зарах болов. Ийнхүү хүн ам нь алаг цоог, гэхдээ грек хэлийг нийтэд ойлгомжтой, утга зохиолын байдлаар ашигладаг Константинополийн хотын хүн ам л үлдсэн юм.
Хэдийгээр византийн угсаатнууд сайхан утга зохиол бүхий хэл, усан хоолойнуудтай хот, зам, цэцэрлэг, хил дээрх цайзууд бүхий соёлын баялаг өвийг өвөг дээдсээс авсан ч гэсэн византуудыг римийн буюу эллиний үргэлжлэл гэж тооцож болох уу? Шинэ хүмүүс эдгээр баялгийн заримыг нь ашиглаж, заримыг нь ариглан хамгаалж, заримыг нь харамсалтайгаар алдсан юм. Гэхдээ римийн христиан болох византчуудын бүхий л бодол санаа эллин болон латинчуудаас өөр байсан юм. Хамгийн гол нь угсаатны ноёлох шинж орвонгоороо өөрчлөгдөх үед системийн оргилох хүчдэл буураагүй, харин ч өссөн юм.
Христийн шашны янз бүрийн урсгал, чиглэлийн консорциос үүссэн шинэ угсаатан Римийн эзэнт гүрний бүрэн алдсан мэт байсан эрчим хүчийг гаргаж байлаа. Энэ эрчим хүч нь Фиваидийн египет лам нар, сирийн хоосон цээжлэгчдийг Орост болон Евфратын эргээс Ирланд, Энэтхэг, Дундад ази, тэр ч байтугай Хятад хүрэхэд түлхсэн билээ. Энэ бол ухаан бодол–оюун санааны түрэмгийлэл байсан бөгөөд зэвсгийн хүчээр баталгаажаагүй, ямар ч практик зорилго буюу материаллаг эрх ашиг хөөгөөгүй тусмаа илүү хачирхалтай байдаг юм. Энэхүү үйл ажиллагааны шалтаг өөрт нь байсан юм. Энэ бол үүргээ биелүүлэх ухамсраасаа сэтгэл ханахын тулд хийсэн үйлс байсан юм. Ийм чин сэтгэл нь хандсан хүмүүсийн зүрх сэтгэлд нөлөөлж өндөр оргилуун шинжтэй номлогчдын бодит зардлыг хэмжээлшгүй даван гарсан үнэн алдарт шашны сургаалийн ялалтыг хангасан билээ.
Эзэнт гүрний дотоодод бол мөн л энэ онцлог нь улс төрийн хэрүүл маргаанд шилжин ордог шашны маргаан хэрүүлд хүмүүсийг түлхэж байв. Нэг бол нэгдмэл оршигч, нэг бол төстэй оршигч хэмээн тайлбарладаг. Яагаад эцэг бурхан болон хүү бурхны харьцааны тухай маргаан зайлшгүй байж, үнэн алдартнуудад ч, арианчуудад ч бодит ашиг өгөөгүй цус урсгасан ял шийтгэлийг дагуулдаг байсан юм бол? Урвуугаар IY–YI зууны византичууд эдийн засаг, улс төрийн ашиг хонжоогоо зарчмуудынхаа төлөө золиослосон, гэвч тэдний ихэнхи хэсэг нь амьдрах чадваргүй болж, алга болсон юм.
Гэхдээ тэдний ямар нэг хэсэг, үзтэл хамгийн үнэтэй зүйл нь хадгалагдан үлдсэн юм. Энэ бол эртний ертөнц мэддэггүй байсан, христианы Барууныхан эзэмшээгүй, мөн мусульманы Дорно дахиныг өөрийнхөө аясаар дахин өөрчилсөн тэдгээр зарчмууд байсан билээ. Византи нь оюун санааны элементүүд, тухайлбал түүнгүйгээр дотоод харилцаагаа бүтээхэд маш хүндрэлтэй байх нандин сэтгэл гэсэн категорийг төрийн харилцааны системд оруулж, төрийн хэрэгцээтэй тэдгээрийг хавсрах аргыг олсон юм. Үүнээс болж төр хохироогүй юм.
Византи нь Баруун Европыг идэж байсан “яр шарх”–төрийн эрх мэдэл оюун санааныхтай тэмцэж байсныг мэдэхгүй байв. Тэгш номч Константинаас авахуулан эзэн хаад сэнтийдээ залрахдаа диакон хэмээх хэргэм авдаг, үүнийхээ ачаар сүмийн Цуглаанд оролцож, зайлшгүй гэж үзсэн шийдвэрээ тулгадаг байв, учир нь “эзэн хаан бол сүм хийдийн дээд ноён, шүтлэгийг хамгаалагч” байжээ. 19. Дим Ш. Основные проблемы византийской истории. М., 1947. С. 71.
Энэ нь хамба ламыг хоёрдугаар байранд тавьсан хэдий ч түүнд римийн папад ч байгаагүй боломжийг өгдөг байсан билээ. Гэхдээ л эзэн хаан зөвхөн улс гүрний титэм өмсөгч биш, мөн нүгэл, сул тал бүхий хүн юм. Хамба лам түүнд сүмийн наминчлал үзүүлж, сүмд орохыг нь хориглож, титэмлэх буюу гэр бүл салахаас татгалзаж чаддаг байв. Эзэн хаан арми командалдаг хэдий ч хамбын ивээлгүйгээр тулалдаанд явдаггүй байсан. Хэрэв эзэн хаанд захиргааны түшмэд ёс байсан ч хамба ламд лам нар, бурхны үгтнүүдийн дайчид захирагддаг байжээ. Оюун санааны болон төрийн хүчнүүд нь бие биенээ тэнцвэржүүлж, үүний улмаас угсаатны шинэ бүхэллэг бат бэх байсан юм. Гэхдээ соёл нь яасан бол ?
ОРГИЛОХ ШИНЖИЙН “ХЭТ ХАЛАЛТ”
Эртний сэтгэлгээний эллинжсэн газар зүйг төрүүлсэн натурфилософи болон сократууд, стоикууд, эпикурчуудын ёс зүй гэсэн хоёр чиглэл нь үхэгсдийг амь оруулахад итгэдэг тэр хүмүүсийн хувьд чухал байхаа больсон байна. Үхсэний дараах оршихуйг бодит байдлын адил маргашгүй зүйл хэмээн үзэж, улмаар үхсний дараа өөрийнхөө сүнсийг аврах талаар санаа тавих явдал үүсчээ. Энэ нь өнөөдрийн богино амьдралыг хадгалахаас илүү чухлаар төсөөлөгдөж байлаа. Учир нь нөгөө ертөнцийн амьдрал нь тэнд өөрийнхөө сайн сайхныг хангаж чадах, мөнхийн мэт төсөөлөгдөж, практик ач холбогдолтой болов. Ертөнцийн зовлонгоос мөнхөд аврагдах явдлыг зовлонт үхэл бүхнээс шилдэг хангаж байлаа. Ийм учраас Миланы зарлиг гарсны дараагаас л “циркумцеллиончууд” (өөрөөр хэлбэл “тэнүүлчдийн эргэн тойрон”) гэж нэрлэгдсэн африкийн зарим донатистууд хэт итгэлтний (фанатик) бүлэг байгуулж, нэг аянчинг барьж аваад өөрсдийгөө Христийн алдрын төлөө алахыг түүнээс шаарджээ. Нөгөө хүн нь тахиа алахад ч хүртэл аймшигтай байдгаа хэлж ийм үүргээс хэлтрүүлэхийг наминчлан гуйжээ. Тэгэхэд нь түүнд эсвэл өөрсдийг нь алах, эсвэл өөрөө үхэхийн аль нэгийг сонгохыг тулгасан байна. Зовлонт үхэл бүх нүглийг нь цагаатгах учраас тэд дурын ямар ч үйлдэл хийж чадах байв. Нөгөө хөөрхий эр тэднээс муныг нь авч ээлж дараалан толгойг нь цохиж алжээ. Тэд мөнхийн амар амгалангийн горьдлогоор үхэцгээжээ.
Энэ хөдөлгөөнийг Гэгээн Августин болон Хойд Африкийн Гиппон хотын хамба лам хавчин хөөх замаар устгасан байна.
Сири болон Египетэд фанатизм нь гэлэнчлэх ёс гэсэн үүнээс ч багагүй хурц хэлбэрийг олсон байна. Хүмүүс мөнхийн сайн сайхны төлөө өөрийгөө зовоож, алба ажлаасаа хагацаж, гэр бүл бололгүй байх болжээ. Тэднээс цөлд суун даяанчилж байгаа хүмүүс нь хэнд ч гай тарьдаггүй байсан бол олноороо байсан тэнүүлч лам нар мужийн захирагчид төдийгүй, эзэн хаадын ч санааг зовоодог байлаа. Учир нь тэд хэнээс ч, юунаас ч айдаггүй, мөн хэнээс хамаардаггүй, ойрын хүмүүст хортой үйлдлийг ухаангүйгээр туйлын идэвхитэй хийдэг байжээ. Энэ бол хувийнх нь бодол санаанд ч, нөхцөл байдлын хүчинд ч автдаггүй оргилох шинжийн туйлын хэлбэр юм. Ийм учраас лам нар хурдан үхэж үрэгддэг байсан ба өөрсдөө л үүнийг хүсдэг байсан.
Залуу Византийн аз болоход фанатикууд ямар гэсэн цөөн байлаа. Сүм хийд болон төрд оюун ухаанаа гээчихээгүй оргилуун хүмүүс ажиллаж байв. Тэдний хувьд авралын номлол бас л чухал байсан, гэхдээ тэд түүнийг ойлгохыг хүсч байв. Сүм хийд хавчин хяхаж байхад христианчууд үхлийн аюулын дор амьдарч, бие биенээ тогтоон барьж байлаа. Тэдэнд өөрсдийнхээ шүтлэгийг чөлөөтэй номлохыг зөвшөөрөх үед түүний үндсэн зарчмуудыг янз бүрээр хүлээн авч, янз бүрээр ойлгож байсан нь тодорхой болсон юм. Тэр үеийн хүмүүсийн сэтгэл зүрхийг шатаасан оргилох шинжийн гал нь нөхөрсөг маргаан, ярианы оронд урсгасан цусаар унтраадаг галыг дуудсан билээ.
Бидний санал болгосон үзэл баримтлалын үүднээс далд үе дуусч түлхэлт болсны дараа 300 жилд оргилох шинж хөгжиж, өсөн нэмэгдэх үед нийгмийн хэлбэр олсон консорци үүсэх ёстой юм. Византид ийм хэлбэрүүд нь христианы янз бүрийн сэдвүүдийг номлох мэтээр бүрэлдсэн сектууд байсан билээ. Номлол (сект) бүрт үнэнч бишрэгчдийн цөм, үзэл бодлыг нь хуваалцагч буюу талархагч бүрхүүл, ялгаагүй ханддаг боловч маргалдааныг нь хувийн хэрэгтээ ашигладаг хүмүүсийн орчин байдаг байлаа. Сүүлчийн ийм хүмүүсийн тоонд үнэнч митраист байсан Тэрслэгч Юлианаас бусад бараг бүх эзэн хаад орж байсан юм. Гэхдээ Юлиан нарийн улс төрийн бодлоготой байв. Тэр аль нэг шашинд хавчлага, мөрдлөгө хэрэглээгүй, зөвхөн түүний эрх мэдлийн эсрэг л биш бол шашны янз бүрийн сэтгэлгээний төлөөлөгчдийн бие биенийхээ эсрэг тэмцэх бүрэн боломж олгож байсан юм.
Энэ нөхцөл байдалд хамгийн адгийн үүргийг хотуудын хүн ам гүйцэтгэж байв. Константинд хүртэл тэд христианчуудын цусанд шунаж, Траян хүртэл авч үзэхээс татгалзаж байсан тийм их ховын бичгийг бичиж байжээ, түүний зарлигаар христиан хүнийг өөрөө мэдэгдэж ирсэн үед л цаазлах болжээ. Христианы ялалтын дараа эдгээр новшнууд буруу номтнууд, гностикууд, тэрс үзэлтнүүдийн талаар хов бичих болж, гүн ухаантнуудыг түйвээж, засгийн эсрэг үймээн зохиох болов. Өөрийн гэсэн итгэл үнэмшлийн номлол тэдэнд байгаагүй, байлгахыг ч хүсэхгүй байв.
Төрийн хэрэгт оргилуун гэлэнчлэлийг ч, дэд угсаатны олныг ч ашиглахгүй байж чадахгүй байсныг ажиглахад хүнд биш юм. Учир нь хил хязгаарт байдал туйлын хурцадмал болж, цэрэг болон түшмэлийн хэрэгцээ асар их байлаа. Эдгээр тушаалуудад харийн хүмүүсийг, готуудыг бүр ч ихээр авахад хүрсэн бөгөөд эдгээр нь зэрлэгүүд, гепидууд болон герулуудаас хамаагүй эелдэг байсан юм.
Готын залуучууд Константинополь дахь албанд дуртайяа элсэж, генерал хүртэл албан тушаал ахиж байсан, мөн готын жанжныг өөрт нь итгэдэг овог нэгтнүүд нь дэмжиж, тэр өөрөө тэдэндээ итгэдэг байсан учраас голдуу төрийн эргэлт гаргадаг байв. Энэ бол нийслэлийн хотожсон ландшафт дахь жам ёсны консорци байсан билээ. Тэд христианы ёсыг үүргийн журмаар авч, нарийн учрыг нь ойлгохыг оролдох эргэлзээгүйгээр аль нэгэн номлолд нэгдэж, яагаад ч юм бурхны үгийг мэддэг дээд утгаар бол тэдний дайсан нь буруу гэдгийг хатуу мэддэг байлаа.
Германчуудын эсрэг талд зэрлэг исаврууд, килийкийн далайн дээрэмчдийн удмынхан зогсон байлаа. Августад бутниргэгдсэн тэд III зууны үймээний үеэр римийн засгийн аливаа нөлөөллөөс чөлөөлөгдөж, хуурай газар болон далайд дээрэм хийхээ үргэлжлүүлэв. Тэдний зэрлэг эр зориг Византид алба тушаалыг ахих явдлыг нь хангаж, тэдний нэг атаман Зинон эзэн хаан (474–491 он), өөр нэг Лев Исавр нь 717 онд өөрийн эзэнт улсыг байгуулсан билээ. Готын өрсөлдөгчид байсан хэдий ч исаврууд өөр шашин шүтлэг барьж, тэгэхдээ ахиад л түүний агуулгаас үл хамааралтай байжээ.
IY зууны эхэнд Александрийд эрдэмтэн, өө сэвгүй сүмийн удирдагч (пресвитор) Арий болон диакон Афанасийн дэмжсэн, даяанч, итгэл үнэмшлийнхээ төлөө цогтой тэмцэгч хамба лам Александр нарын хооронд маргаан гарав. Тэд готууд болон исавруудын тухай бодоогүй, гэхдээ тэдний маргаан тэмцлийн бэлэг тэмдэг, угсаатны нийлэгжилтийн үйл явцын шалгуур үзүүлэлт болсон юм.
Мөн ийм бие даасан байдал, өвөрмөц байдалд Египет, Сири татагдаж Месопотамигаас салахыг эрмэлзэв. Тэнд ч, энд ч шашны өнгө аятай консорциуд үүсэв. Эдгээр үйл явцын үр дагавар нь олон зууны туршид Ази, Хойт Африкийн түүх, соёлын хөгжлийг тодорхойлсон билээ.
ОЙЛГОЛТЫН ЯРУУ НАЙРАГ
Танин мэдэх болон ойлгох хэрэгцээ нь хоол хүнс юмуу эмэгтэй хүний хэрэгцээнээс багагүй хүчтэй байдаг. Тэр нь олон янзын хувилбартай олон хүнд нэг бол уран бүтээлд автах, нэг бол мухар шүтлэгт бишрэх зэргээр илэрдэг, гэхдээ л тэр нь оргилох хүчдэлтэй шууд хамааралтай байж, түүний чиглэмж нь тулгамдсан асуудал байгаагаар тодорхойлогдоно.
IY зуунд Христос бол Эцэг Бурхан гэж үздэг монархианы ёс болон Павел Самосатскийн сургааль Христос бол бурхны ухаанаар халхлагдсан хүн мөн гэж айлдсан нь нэгэнт хаягдсан байв. “Тэгээд яах юм бэ?” гэсэн асуултыг сониуч ухаантнууд тавих болов. Эдгээрт сүмийн удирдагч Арий “Христос бол Оюун Ухаан, гэхдээ тэр Бурхны Хүү, түүнийг оршоогүй үед цаг хугацаа байгаагүй. Оюун ухаан урьдчилан мөнх, гэхдээ Эцгээсээ “бага”, өөрийн “эхлэлтэй” учраас мөнх бус. Хэрэв Оюун Ухаан төрсөн бол Эцэг–Бурхан нь эцэг биш, Хүү-Бурхан нь хүү биш” гэж хариулсан юм.
Арийг “Үгүй” гэж татгалзсан хамба Александр болон диакон Афанасий нар “Эцэг болон Хүү бурхан хамт оршин байдаг. Хүү нь гэрлийн эх булгаас гэрлийн туяа гардаг шиг төрдөг, “Эцэг” болон “Хүү” гэсэн үгүүд нь зүгээр л зүйрлэл, үнэн хэрэг дээрээ Оюун ухаан бол Ариун Гурвалын нэг нүүр (ипостась) юм” гэж хэлжээ. 20. История Византии: В 3 т. /Под ред. С.Д. Сказкина. Т. 1. М., 1967. С. 168.
Асуудлыг нарийвчлан үзье. Арий Эцэгтэйгээ төстэй оршигч Хүүг баталж байна, Афанасий– нэгдмэл оршихуйг нотолж байна. Грек хэлэнд эдгээр үгүүд нь ганцхан үсгээр ялгагддаг юм. Ганцхан энэ үсгийн төлөө бараг гурван зуун жилийн туршид ийм олон хүнийг хөнөөлөө гэж үү дээ! Мэдээж ийм биш, хэрэв алсан бол түүний төлөө биш, түүнээс болж биш, харин зүгээр л түүний халхавчинд дор алсан хэрэг.
Зөвхөн сүм хийдийн сэтгэгчид биш, бичиг үсэггүй олон түмэн туган дээрээ гүн ухааны билэгдэл зурж аваад, түүнтэйгээ тулалдаанд орох чадвартай байдгийг шалтаг сонгосон байдал харуулж байна. Тэр үед сэтгэлгээг хүндэтгэдэг байжээ.
Гүн ухааны ойлголтын яруу найраг нь өөрийн хүрээнд эзэнт гүрний бүх дорнод хагасыг татан оруулсан юм. Энэ маргаанд эрдэмтэн ламтангууд болон ард түмэн тэгш оролцож байлаа. 321 онд Александрий дахь эзэмшил газрын Чуулган Хурал (Собор) Арийн сургаалийг шүүжээ. 325 онд Вселенскийн Чуулган Хурал асуудлыг Афанасийн сургаалийн талд шийдвэрлэжээ. Арийг цөллөгт явуулан, түүний бүтээлүүдийг шатаасан байна.
Харин 335 онд гүтгүүлсэн Афанасийг цөллөгт илгээж, жилийн дараа эзэн хаан Константин Арийг цагаатгасан бөгөөд тэр нь хор ууснаас юмуу, нууц алуурчны гараар удалгүй үхсэн байна. Гэсэн хэдий ч 341 онд Антиохий дахь Чуулган Хурал дээр арианчууд ялан дийлсэн байна. Тэднийг эзэн хаан Констанций ивээлдээ авчээ. Гэхдээ ямагт байдаг ёсоор ялагчид муудалцаж, зарим нь никейн сургаальтай эвлэрэл хайж, бусад нь бүх улигт номлолыг оюун ухаанд тодорхой байхыг шаардан цаашаагаа Арий руугаа явж, гурав дахь нь буруутан болж шүүмжлүүлэхээс зайлсхийхийн тулд мөлгөр томъёолол санал болгож байжээ.
Арианы ёсны албан ёсны номлолыг 359 онд Римини дэх Чуулган Хурал боловсруулсан байна. Ингэж өнгөрсөн үеүдэд готууд, бургундууд, вандалууд, лангобардууд энэ номд оржээ. Тэд нар нэн тайван орныг удирдаж байсан Констанцийн торгон цэргийг бүрдүүлж байлаа.
Харин никейчүүд цөллөгөнд сууцгааж байв. Тэднийг зөвхөн христианчуудыг бие биенийнх нь эсрэг тэмцэлдүүлэхийн тулд шашин шүтлэгт эрх чөлөө өгсөн буруу номт Юлиан сулласан байна. Гүн ухаанчлал нь ойлголтын яруу найргаасаа гарч, этиологид (өвчний шалтгааныг судалдаг анагаах ухааны салбар–Орч) шилжсэн байна.
Зөвхөн 381 онд испани эр Феодосий Константинопольд Ертөнцийн II Чуулган Хурал хуралдуулж, ариан болон македончуудад сүмийн дээд шийтгэл (анафема) дамжуулсан байна. Энэ үеэс эхлэн арианы ёс нь римчүүдийн биш, германчуудын шүтлэг болжээ. 21. Македон-чууд Ариун Үзэл бол Гурвалын нүүр царай биш, харин бүтээгдсэн гэж сургадаг байна.
Энэ удаад зөрчлүүд нь догматикуудын зарчмын асуудлаар биш, харин бурхны сургаалийн (теологи) ямар ч өнгө аяс байхгүй үл ойлголцлын хөрсөн дээр үүсэх болжээ. 439 онд Константинополийн хамба ламаар перс угсааны, нэн чанд, эрдэмтэн Несторий гэгч болов. Аль аль нь нийслэлийн лам нарыг ертөнцийн сайханд харш биш зүйлээр шахах болж, үүний эсрэг 397–404 онуудад мөнөөх Иоанн Златоуст тэмцсэн авч мөн л азгүйджээ. Бурхны үгийг айлдахдаа Несторий номон дээрээ бол маргаангүй “Бурханд ээж байхгүй” гэсэн үгийг айлдчихжээ. Түүний дайснууд энэ сэдвийг шууд шүүрэн авч Онгон Марияг доромжилсон мэтээр гүтгэн тайлбарлажээ. Ингээд 431 онд Эфессийн Чуулган Хурлаар шүүж, Несторийг зайлуулжээ.
Ингээд л энх тайван тогтоомоор аядмагц египетийн лам нар Христэд хүний эхлэл байгааг үгүйсгэсэн үг хэлцгээн, бас л 449 онд эзэнт гүрний бүх сүм хийдийн болон аль аль чиглэлийн төлөөлөгчид Ертөнцийн Чуулган Хуралд дахин цуглажээ. Энд Христэд бурханлаг шинжийн зэрэгцээгээр хүний мөн чанар байгаа юу? гэдэг асуудлыг ярьсан байна. Тэр үед энэ нь жирийн асуудал байгаагүй юм. Хэрэв египетийн монофизитуудын (бурхныг нэг бие гэж үзэх үзэл–Орч) зөв бол загалмай дээр хүн биш, харин зовлонг амархан давдаг, тэр ч байтугай түүнийг мэдэрдэггүй Бурхан нэрвэгдэх байлаа. Хэрэв тийм ахул хүмүүс, бид сул дорой, өвдөлтөөс айдаг тул энэ нь жишээ биш юм. Гэхдээ нөгөө талаасаа Христэд хүний мөн чанар байгааг хүлээн зөвшөөрөх нь түүнийг доош нь хийж буй хэрэг бус уу? Ийм учраас монофизитууд “Хоёр юмыг хүлээн зөвшөөрөгсдийг хоёр хэсэг цавч” хэмээн хашгирч байжээ. Чуулган ширүүхэн болохоор байв.
Хоёр биеийн тухай сургаалийг грек, италичууд дэмжиж, тэдний эсрэг египетчүүд зогсч байв. Чуулган болж байсан танхимд хуралдааны үеэр бохир, үс сахалдаа баригдсан, оржимжоо нөмөрсөн, том сүх барьсан египетийн мянга мянган лам нар дайран оржээ. Лам нар хамба нарыг зодож, бичээч нарын хурууг хугалж, патриархуудыг хөлдөө дэвсэлсэн байна. Дээдсийн хөлсөлж явуулсан манаач нар нь үүнд оролцсонгүй, учир нь тэдэнд урсгал оргилох шинж, санаачлага байсангүй.
Одоо нөхцөл байдлыг шинжлэх гээд үзье. Сирийн тариачид Несторийг патриархийн сэнтийд залахаас өмнөөс Константинопольд түүний ноёрхлын үед, түүнийг цөлсний дараа ч гэсэн византийн түшмэдүүдэд дургүй байсан юм. Гэхдээ тэдний дургүйцэл Буруу үр тогтсон болон Христийн мэндэлсэн зэрэгтэй ямар ч хамаагүй байсан юм. Гэхдээ Сирийн хүн ам Несторийгийн үзэл бодлыг дэмжсэн юм, энэ нь тэдэнд илүү ойрхон бөгөөд ойлгомжтой байсан нь илт байдаг. Гэхдээ эфессийн шашны сургуулийн оюутнууд болон монофизийн дайсан–зарим антиохийн лам нар (иерархи) персийн Месопотами руу дүрвэн явах үед Сири дэх ардын хөдөлгөөн унтарсан билээ. Константинополийн засгийн газрын дарлалд дургүйчүүд мэдээж хэрэг үлдсэн, гэхдээ 482 онд монофизит ёстой зөвшилцөл агуулсан эзэн хааны зарлиг (“Энотикон”) гарсны дараа тэд египетчүүдтэй нэгдэж, өөрөөр хэлбэл нийгэм-улс төрийн байр сууриа хадгалахын тулд үзэл суртлын байр сууриа 180 өөрчилсөн юм.
Несторийг жинхэнэ номлогч гэж үзэн, цөллөгөнд зовж байсан түүнийг чин сэтгэлээсээ шүтэн бишрэгчид Нисибед христианы их сургууль үндэслэж, христийн ёсыг Хятад хүртэл номлож, Константинополийн улс төрийн дайсан Ираны шахын үнэнч албатууд болсон юм. Гэхдээ тэд сэтгэлгээний хэв маяг, сэтгэл зүйн араншин, зан үйлийн тогтсон үзлээрээ византчууд хэвээрээ үлдсэн билээ. Ийм маягаар Византи нь буцалсан шингэн савнаасаа даргин гардаг шиг улсынхаа хилийн чанадад цалгин гарсан билээ.
Дараа нь Константинополь болон Александрийн хооронд буюу египетийн сүм хийд болон грекийн патриархийн хоорондын тулалдаан залгажээ. Хүч бараг тэнцүү байв. Асуудлыг сүм хийдийн өсч буй нөлөөллөөс болгоомжилж байсан төрийн засаглалын байр суурь шийдэв.
451 онд Халкидонд эзэн хаан Маркианы өөрийнх нь удирдлага дор шинэ Чуулган хуралдуулсан байна. Энэ Чуулган 449 оны Эфессийн Чуулганы шийдвэрийг цуцалж, түүнийг “эфессийн дээрэм” хэмээн нэрлэжээ. Египетчүүд үүнд хагарлаар хариулж, бурхны ажил хэргээс грек хэлийг хөөж, коптскийн өвөрмөц патриархийг сонгожээ. Тэдний хоёр дахь патриархи ёсыг Антиохийд Яков Барадей үндэслэсэн бөгөөд түүнийг залгамлагчид яковитууд нэрийг авсан юм.
Зөвшилцлийн шийдвэр гаргах замаар задралыг төгсгөл болгох гэсэн эзэн хаан Ираклийн оролдлого YII зуунд Ливаны уулсад бэхэжсэн марконитуудын сектийг бүрдүүлж, бас нэг урсгалыг үүсэхэд л хүргэсэн байна. Ийнхүү IY зуунд нэгдмэл византийн үндэстэн харилцан дайсагнагч дөрвөн дэд угсаатан болон задрав. Энэ нь үнэн хэрэг дээрээ Римийн патриатхийг, улмаар бүх Барууныг салахад хүргэж, несторианчууд Дорно зүгт дүрвэж, монофизитууд арабын халифатын эрх мэдэлд оров. YII зуун гэхэд Римийн эзэнт гүрэн грекийн хаант улс болон хувирчээ.
Одоо үйл явдлын шинжилгээнд оръё. Шашны маргаанаас хэн хожсон бэ? Зөвхөн үнэн алдартны болон Византийн дайснууд хожсон юм. Ариан–лангобардууд Италийн ихэнхи хэсгийг эзлэн авч, мусульман–арабууд Сири, Египет, Карфаген, Армян, Гүржийг байлдан дагуулав. Буруу номт–славянууд Балканы хагас арлыг үгүйрүүлж, Пелопоннес хүртэл тэд оршин суух болов. Византид нэгдэл хэрэгтэй байсан боловч тэр нь хүрч болшгүй байлаа. Хотын хүн амын оргилох хүчдэл өссөн, гэхдээ түүнийг тээгчдийг өрсөлдөгч консонциудад нэгдэх замаар өөрийгөө илэрхийлэхэд албадсан юм. Дэд угсаатан дотор өссөн тэр хүмүүс нь өөрийн ээлжинд эзэнт гүрнээс салсны дараагаар угсаатан болсон юм. Заримдаа буруу номтны нийтлэгийн үндсийг эллинийг адислах үеийн дараа хадгалагдан үлдсэн эртний овгууд бүрдүүлдэг байжээ, гэхдээ тэдгээр нь голдуу том хотуудад үүссэн, удам зүйн хувьд нэг төрлийн биш, өөрийнхөө нэгдлийг зөвхөн зан үйлийн ноёлох шинж, нөхөрсөг чанарынхаа ачаар тэтгэж байгаа консорциуд байсан юм. Өөр үгээр бол үйл явдалд оролцогчийн хувьд хоосон номлол байсан, харин түүхчдийн хувьд шалгуур үзүүлэлт болсон угсаатны нийлэгжилтийн идэвхитэй үйл явц байсан юм.
XXXII Сэлгэлт
ЭНД Ч БАС ЗҮЙ ТОГТОЛ БУЙ
Бид даяар угсаатны нийлэгжилтийн баримтат талыг шинжлэээгүй, харин төгс (идеал) зүй тогтлыг үзүүлсэн бөгөөд энэ нь үнэн хэрэг дээрээ тухайн угсаатанд харьцах гадаад үйлчлэлээр байнга эвдэгдэж байдаг юм. Ийм учраас бид хэн ч ганцаараа амьдардаггүй, нэг бол хөршүүд илүү ахимаг, туршлагатай, нэг бол ямар ч угсаатан байнга түгшиж байдаг залуу, халуун байдаг Дэлхий дахины түүхээс жишээ авсан юм. Гэхдээ төгс муруй бол үйл явцыг яг байгаа байдлаасаа зөрчигдсөн шинж чанарыг тайлбарлахад зайлшгүй хэрэгтэй, учир нь бодит байдал дээр бид угсаатны түүхийн урт хэрчмүүдэд харилцан нөхөгдөж байдаг тахир муруйг голдуу хардаг. Одоо бид оргилох түлхэлтийн инерци нь дурын, тэр ч байтугай хамгийн таатай нөхцөлд ч 1200 жилд алдагддаг, гэхдээ азтай угсаатнууд жам ёсныхоо төгсгөлийг хүртэл амьдардаг гэдгийг мэдэж байна. Түүхэнд бол бид угсаатны нийлэгжилт хамгийн янз бүрийн насандаа байнга тасарч байдгийг ажиглаж байна. Гэхдээ энд ч гэсэн статистик зүй тогтол байдаг юм.
Угсаатны нийлэгжилтийн анхны шатандаа байгаа угсаатан жинхэнэдээ дийлдэшгүй бөгөөд эрхшээлд орохгүй, иймээс түүнийг эзлэхийн тулд ямар ч амжилтаар нөхөгдөшгүй тийм их зардал хэрэгтэй. Гэхдээ хөгжлийнхөө шатыг сольж буй угсаатан эмзэг бөгөөд хэрэв нөгөөх нь хангалттай оргилуун бол хөршийнхөө золиос болж магадгүй. Ийм учраас угсаатны оргилох хүчдэлийн муруйн шатуудын шилжилтэд, тэр тусмаа эдгээр нь ямагт хил зааггүй, аажуу байдаг болохоор анхаарлаа хандуулъя. Эдгээр шилжилтүүд нь ч гэсэн бас өөрийн амин шаардлагатай.
Тогтвортой төлөв байдлаас өгсөх төлөв байдалд шилжихэд: “Ертөнцийг засах хэрэгтэй, учир нь тэр муу” гэсэн амин шаардлага тунхагладаг. Муу гэдгийг ямагт аль нэгэн байдлаар үндэслэдэг, гэхдээ эрсдэл нь маш их. Хүчээ хараахан авч амжаагүй шинэ төрсөн угсаатан өөрсдийг нь засаж зүгшрүүлэхийг хүсэхгүй байгаа хөршүүдийнхээ хүчтэй эсэргүүцэлд бут хагарч болно. Ийм явдал XIX зуунд зулусуудад тохиолдсон бөгөөд Чака гэгч (1810-1828) тэднийг шинэчилсэн ассегай буугаар хангаж, жагсаалд сурган ялалтад хүргэсэн юм. Гэхдээ Чака Европын техникийн дэвшилд сургасангүй. Аман талаас нь цэнэглэдэг гөлгөр гол төмөртэй бууг штуцер буугаар солимогц л бурчууд зулусуудыг бутцохиж, эзлэн авсан газар нутаг дээрээ Трансваалийн бүгд найрамдах улсыг үндэслэсэн юм.
1820 онд Чакийн улсаас салан гарсан Матабеле хэмээх зулуссын өөр нэг улс нь цаашаа нэлээд удаан тогтсон билээ. Өмнө зүгийг эзлүүлэхээр явуулсан армийн командлагч Мзиликази нь эргэж ирэлгүй тэндээ өөрөө хаан болсон аж. 1888 онд түүний хүү Лонгегула Сесиль Родсын англи цэргүүдэд ялагдсан юм. Зулуссуудын оргилох түлхэлт өөрсдийнх нь цусанд хахаж залгигдсан юм.
Ийм жишээ хаа сайгүй олон байдаг, гэвч өгсөлтийн шатнаас оргил шатанд шилжих шилжилтийн үед угсаатанд үүсэх хоёрдахь аюулыг тэмдэглэх нь бүр илүү чухал билээ. Яг энэ үеэр бүтцийн элементүүдийн нэг захиргаат шинж эвдэгдэж, хүн бүр “өөрийнхөөрөө” байхыг хүсч, үүнийхээ төлөө бүтээсэн байгууллагаа эвдэж, угсаатныхаа ашиг сонирхлыг хувийн ашиг сонирхлынхоо золиос болгодог. Энэ үед ёс мэт ихээхэн цус урсдаг боловч соёл нь нэрвэгддэггүй, харин ч цэцэглэдэг байна.
Энэ хувилбарын тод жишээ нь X зуунд Арабын халифат гүрэн эмиратууд болон задарсан явдал юм. Мэргэжилтнүүдийн тэмдэглэснээр улс төрийн задрал нь мусульманы холимог угсаатны соёлын цэцэглэлттэй давхцсан нь тохиолдлын биш болох нь илт байна. Үл давтагдах бүтээлч хүмүүсийн үнэ цэнийг хүлээн зөвшөөрсөн нь араб хэлээр бичдэг эрдэмтдийг онцгой байр суурьтай болгожээ. Султанууд болон эмирүүд тэднийг өрсөлдөгчид хэмээн харалгүй, харин ч тэднийг оюун санааны болон гоо зүйн хүрээнд “өөрийнхөөрөө байх” боломж олгожээ. Гэхдээ заримдаа ийм “сэлгээ” нь дор өгүүлэх эмгэнэлт үр дүнд хүргэдэг аж.
Угсаатны хувьд гуравдагч шилжилт буюу оргил шатнаас хугаралтын шатанд шилжих үе нь хамгийн аюултай байдаг. Энд “Бид агуу их хүмүүсээс залхлаа” гэсэн амин шаардлага үүсч, энэ үндсэн дээр зөвхөн илүүдэл төдийгүй, мөн хэрэгтэй оргилуун хүмүүс, бас заримдаа гэм зэмгүй бодь хүмүүс үрэгддэг байна.
Афинчууд угсаатны доторх хүчдэлийн үналтын эрин үедээ Сократ болон Алкивиад нартай тооцоо бодсон. Сократын үхэл нь тэднийг зуун зууны шившгээр булсан бол Алкивиадыг хоёр удаа хөөсөн нь эндээс үүдсэн таагүй явдлаас болж Пелопоннесийн дайнд ялагдах явдлыг нь хангаж өгчээ. Энэхүү гунигт жишээнүүдийг афиний иргэд (демос) засаагүй билээ. Тэд Платон, Аристотель нараас “салсан” шигээ мөн бусад идэвхитэй олон иргэдийнхээ өмчийг санал хураах замаар хурааж, Афиныг скифийн талхаар хангаж байсан худалдаачинд театрын тоглолтын мөнгө гаргах буюу гурван шурагт усан онгоц (трирем) барихыг тулгаж байсан зэргээс Афин тусгаар тогтнолоо алдсан юм. Александр Македонский үзэсгэлэнт хотыг өршөөсөн боловч түүнийг удаалсан булаан эзлэгч римчууд өөрийнхөө үеийн заншлын дагуу афинчуудын заримыг алж, тэр бүү хэл заримыг нь боол болгон худалдсан юм.
Эртний грек–латиний хэт угсаатан хугарлынхаа шатыг НТӨ II–I зуунд туулсан билээ. Энэ үед эллиний оргилуун хүмүүс Бүгд найрамдах улсдаа амьдралынхаа байр суурийг сайжруулах найдлагагүй зөвхөн эсвэл цэрэг, эсвэл үг хэлийн багш болон алба хааж байлаа. Римчүүд ч гэсэн сайхан байгаагүй юм. Тасралтгүйгээр 100 гаруй жил үргэлжилсэн иргэний дайны эрин үе нь ард түмэн болон сенатыг үгүйрүүлжээ. Гракхын хувьсгал, Мария болон Сулла нарын дайн, анхны улс төрчийн гурвалсан холбооны (триумвират) геноцид, хоёр дахь яллах жагсаалт (проскрипци) нь Римийн улсыг хямралын төлөв байдалд оруулсан юм. Зөвхөн Август болон түүний талынхны үйл ажиллагаагаар алдаршсан инерцийн шатандаа шилжсэн нь зарим нэг тайвшрал авчрав. Гэхдээ л түүний үнэ цэнэ асар их байжээ: “Над шиг байцгаа” гэсэн амин шаардлага дийлсэн нь уламжлалт “римийн эрх чөлөөг” үнсэн товрог болгосон юм. Бүгд найрамдах улсын бүх байгууллагууд засгийн дур зоригоор халхавчилсан гоёмсог чимэглэл болон хувирчээ. Овидий цөллөгт үхэж, мөн Гораций болон Вергилий нар зусарчид болон бялдуучдын ордны хүмүүс болцгоожээ. Нероны атаархлаас Сенека үхэж, өөртөө анхаарал тавьснаас болж үхсэн энгийн боловч авъяаслаг хүмүүсийн тоо замаа алдав. Хамгаалалтгүй, буруугүй өөрийнхөө эх орон нэгтнүүдээ ингэж хэрцгийлсний шинж чанар, чиглэлийг Светонийн “Арван хоёр цезарийн амьдрал түүх” болон Г.Буасьегийн “Римийн цезарын үеийн сөрөг хүчнүүд” номнуудад тодорхой бичсэн байдаг.
Шилдгүүдийг язгуур угсаа болон баялгаар нь биш, харин хувийн шинж чанараар нь алах систем угсаатны нийлэгжилтийн үйл явц унтрах зүй ёсны үр дүн юм. Яг ийм шинж тэмдэг, илт мөн ийм өвчин Дукийн дэргэд Византид (XI зуун), монголын үеийн төгсгөлд Иранд (XIY зуун), Тимуруудын дараах Дундад Азид (XYI зуун) ажиглагдсан билээ. Ингээд энэ бол насны өвчин юм. Үүнийг тэмдэглээд Рим рүү эргэн оръё.
ОРГИЛОХ ШИНЖИЙН ХОМСДОЛ
Тэр үед хуучин эзэнт гүрний “Дорнод” буцалж, харин “Баруун” нь хэлбэрэлтгүй царцаж байлаа. Y зууны эхэнд Рейн болон Дунайгаар хил тасрав. 402 онд вестготууд Итали руу цөмрөн орсон, гэхдээ Вероны дэргэд бут цохигджээ. 405 онд свев, бургунд, вандал болон алан нарын бүлгүүд мөн л Итали руу цөмрөн орж, гэхдээ 406 онд Флоренцийн дэргэд ялагдан бууж өгчээ. Тэдэнд Рейний эргийг нэгэнт эзэлсэн франкууд болон алеманнууд байгаа Галли хүрэх замыг зааж өгчээ. Тэд вандалуудыг бут ниргэж, үгүйрэн хоосорсон Галлийг биш, харин өөрсдийгөө аварчээ. Галлчууд өөрийгөө хамгаалах нь байтугай зөвхөн залбирч л байлаа. Баатарлаг кельтүүдийн удмынхан ингэхийг хэрхэн төсөөлөх билээ ? ! Мөн ийм явдал Испанид болжээ: свевүүд Галисийд, аланчууд Лузитанийд, вандалууд–Бетикт суурьшихаар шийдэж тэр цагаас хойш Андалуси гэж нэрлэгдэх болсон юм. 410 онд готууд Римийг эзэлж, түүнийг дээрэмдээд зөвхөн сүм хийдийг үлдээжээ. Ингээд 412 онд өмнөд Галлийг эзэлж, 419 онд вандалуудыг Испаниас Африк руу хөөж, үүнийхээ төлөө Аквитанийг бэлгэнд авчээ. Бургундчууд Ронын зүүн эргээр суурьшиж, харин алеманнууд Рейний зүүн эрэгт суурьшсан. 430–439 онуудад готуудын Испаниас хөөсөн вандалууд маврууд болон нумидийчуудын дэмжлэгийг хүлээн Африкийг эзэлжээ, ингээд 455 онд Римийг эзэлж, түүнийг түүнийг учир утгагүй устгажээ. 449 онд римчүүд легионуудаа татсан Британид англууд, саксууд болон ютууд орж ирэв. Британийн кельтүүд галлчуудаас долоон дор байж өөрсдийгөө хядуулжээ.
476 онд римийн албанд байсан герулууд засгийн эрх мэдлийг гартаа авч, Баруун эзэнт гүрнийг цуцлав. Арван жилийн дараа соёл иргэншлийн сүүлчийн аралхан болсон Суассоныг зэрлэг франкууд эзлэн авав. Римийн сүүлчийн баатарлаг иргэн Смагрий тэнцвэргүй тулалдаанд үрэгджээ.
489 онд остготууд Дунайн эрэг, Балатон нуурыг орхиж, Итали руу хөдөлсөн бөгөөд 493 онд түүнийг хамгаалж байсан германчуудыг бут ниргэжээ. Энэ бүх германчууд НТ I зууны оргилох түлхэлтэд өртөж, улмаар өгсөлтийнхөө шатанд байсан билээ.
Энд тэмдэглэлтэй нь: Баруун болон Дорнод эзэнт гүрнүүдэд нийгмийн нэг байгуулал, нэг шашин байсан ба тэдэнд тал талаас нь адил хүчээр шахаж байсан варварууд гэсэн ганцхан дайсан байжээ. Гэхдээ хөгшрөлтийн (обскураци) шатандаа байсан Дорнод нь үүнийг няцааж, Баруун нь унасан юм. Оргилох түлхэлтийн улмаас бүлд бий болсон хүчнүүдийн хүрсэн угсаатны шинэчлэлийн өгсөн зүйл нь энэ л байна. Ийм учраас ч Римийг Дорнодоос гаралтай вандал Стилихон болон хагас герман Аэций нар хамгаалж байсан юм. Ийм араншинтай хүмүүс Баруунд нэргүй, харин тэдгээрийг Дорнодод Велизарийгаас Алексей Мурзуфл болон Иоанн Кантакузин хүртэл алдаршуулж байсан юм. Энэ товч тэмдэглэл нь түүнгүйгээр амжилттай хамгаалах ч боломжгүй оргилох шинжийн алдагдал ямар аймшигтайг ойлгоход хэрэгтэй болно. Варварууд маш цөөн, жишээлбэл, вандалууд ердөө л 80 мянга, түүнээс цэрэг нь 16 мянга байсан . Ийн атлаа тэд Римийг үнс нурам болгожээ. Германчуудын эзэлсэн газар нутаг удаан хугацаанд хүнд гарз байсан юм. 22. Martial R. Vie et cons lance des Races. Paris, 1939. P. 80.
YI зуунд Юстиниан Римийн эзэнт гүрнийг дахин сэргэх оролдлого хийсэн юм. Тэр вандалын болон остгтын хаант улсуудыг устгаж, Испани дахь вестготуудыг химхэж амжсан боловч Константинопольд байлдан эзлэлтээ амжилттай дуусгах мөнгө ч үгүй, хүн ч үгүй, үзэл санаа ч үгүй хоцорсон юм. Гэрт нь славян болон персүүд дургиж, готуудын оронд ард нь бүр ч илүү зэрлэг франкууд зогсож байсан лангобарууд хүрч ирсэн байхад готуудтай тэмцэнэ гэж юу байхав дээ ! Франкуудад номлол нь зэвсгээс илүү үйлчилж байсан, гэхдээ оюун санааны давшилтад миссионеруудын харилцан туслалцааг хангагч дотоод нэгдэл, зорилгоо нарийн ухамсарлах явдал туйлын чухал байжээ. Харин гностикууд болон неоплатончуудыг ч зайлуулж чадсан Византид миссионерууд хэзээ ч байгаагүй юм.
Остготуудаас византийн жанжингуудын байлдан авсан Италид лангобардууд довтлон орсон нь 568 онд болжээ. Гэхдээ лангобардууд Италийн зөвхөн хэсгийг нь л эзэлсэн юм. Ингэж Византи болон германы хаант улсууд байрладаг, римийн иргэд эзлэгдсэн ард түмэн, дарлагдсан анги болон хувирсан алдагдсан газар нутаг хоёрын хил тогтсон билээ.
Ийнхүү ард түмнүүдийн Их шилжилтийг тайлбарлаж болно: Энэ нь дак болон еврей нарыг хөнөөж, тэднийг өөрийнх нь хүч бас л байсаар асан Рим рүү хэтэрхий эрт довтлоход хүргэсэн, Византийг бүтээсэн христианчуудын ялалтыг хангасан оргилох түлхэлтийн үр дүн байсан юм. Энэ нь Дорнодод оргилох шинжийн потенциал тэнцүү байснаас байлдан дагуулалт болоогүй, харин Баруунд энэ потенциалын ялгаа ихээхэн байснаас гот, вандал, бургунд, свев, алан, лангобард, болон франкууд соёлжсон мужууд руу байгалийн хүчин лугаа адил урсан орсон хэрэг байлаа. Тэд тоогоор цөөн байсан авч оргилуун хүмүүс байв, өөрөөр хэлбэл тэдний хүн бүр өөрийнхөө арьсыг биш, харин өөрийн овог, гэр бүл, удирдагч, алдар гавъяа, айсуй ирээдүйг боддог байлаа. Газрын дундад тэнгисийн үзэсгэлэнт эргүүдийг эзлэн авсан балти орчмын ойн болон Хар далай орчмын тал газрын оршин суугчид шинэ нөхцөлд дасан зохицоогүй байв. Тэд өөрсдөө аж ахуй эрхэлж чадахгүй байсан боловч ялагчийнхаа хувьд хамаг шилдгийг нь авч байсан юм. Гэхдээ нутгийн унаган хүмүүсийн оролцоогүйгээр энэ нь ч бас хэрэгжимгүй болсон юм. Ийм учраас Y–YI зууны варварын хаант улсууд шимэгч бүхэллэг болон хувирч, шимэгч атлаа тогтворгүй байсан юм. YII зууны үед арабчууд Африк, Испанийг эзлэн авч, зөвхөн Атлас болон Астурын уулынхны эсэргүүцэлтэй тулгарсан ба тэнд ландшафтууд нь римийн соёл иргэншлийн нөлөөлөлд хамгийн бага өртсөн байсан аж. Тэнд байгалтай зохицон амьдардаг бербер, баск зэрэг эртний угсаатнууд л бүтэн үлдсэн билээ. Өөрийнх нь нутгийн байгал тэднийг хамгаалжээ.
Гэтэл ойгоос тансаг байшин болон сүм барьж, Испанийн хоосорсон уудам нутагт үйлдвэрлэлийн хонины аж ахуй хөгжүүлж, харин өмнөд Атлас уулын бэлээр одоо болтол сэргээгүй байгаа хөрсний нимгэн ялзмагт үеийг сангийн адуун сүргээр тагтаршуулсан римийн колоничдын удмын тэр хэсэг харгис булаан эзлэгчдийн өмнө хойд зүгийн–скандинавууд, дорно зүгийн–аварууд, өмнө зүгийн–мусульмануудын (араб–берберүүд) адил ямар ч хамгаалалтгүй байсан юм. Энэ азгүй хүмүүс Дорно зүгээс аврал нэгэнт хүлээгээгүй юм. Ингэж өнгөрсөн Y–YII зуунд грек болон вельски нар (латинаар ярьдаг хүмүүс, бас волохууд) бие биенээ эх орон нэгтэн гэж үзэхээ больжээ. Түүхэн хувь заяа буюу “юмсын хүч” тэднийг өөр өөр замд хөтөлжээ.
УГТАХ ШИНЖ
Ялсан тевтончууд болон ялагдсан вслькичүүд уусан нийлээгүй, гэхдээ бие биенээ үзэн ядаж, хардсаар удаан хугацаанд хамтран амьдарсан юм. Баруун Европ нь хэт угсаатнаас угсаатны харилцааны бүхий л сайн муу үр дагавар бүхий бүс болон хувирсан байдаг. Эзлэгдсэн газар нутаг дээр үүссэн бүх бүдүүлэг хаант улсууд гайхалтай хурдан задарч, Римийн соёл болон YII зуунд харгис догшин, аймшигт хэрцгийчүүд болон хувирсан эртний германчуудын эр зоригийг өөртэйгөө хамт хаман оджээ. Угсаатны сэлгээний үед эвдрэх үйл явц ялсан болон ялагдсаны хувьд адилхан хурдасдаг ажээ. 23. Энэ талаар О. Тьерри “Рассказах из времен Меровингов” номондоо гайхалтай сайхан бичсэн байдаг. Тэрээр “газар дэлхий халуун ууран дээр” байдгийг үзүүлсэн юм.
Энэхүү YIII зуунд Византи иконоор тэмцэлдэх явдлаар илэрч байсан дотоодын догшин хугаралтын үеэ туулж явав, харин Азид YII зуунд үүсэн араб–мусульманы, табгачийн (дундад зууны хятад), түрэг–түвдийн (тэднийг нийлэгжилт болон газар нутгийн шинж тэмдгээр нь нэгтгэж болно) хэт угсаатнууд цэцэглэж, өргөжин тэлж байлаа. Баруун Европ гүн гүнзгий уналтыг туулж байлаа. Тэр нь түрэмгийллийн объект болсон билээ. Арабууд Луара хүрч, аварууд Рейн хүртэл довтлон түйвэргэж, славянууд Эльбагийн баруун эргийг эзэмшиж, тэр ч байтугай түүний бэлчрийг гаталж байлаа. Римээс өвлөн авсан аж ахуйн систем бүрэн задарч, Францын газар нутаг дээр унаган ой сэргэн ургажээ. 24. Дорст Ж. До того как умрет природа. С. 39.
Эл байдал нь оргилох шинж үнэхээр дорд орж, хамгийн консерватив анги тариачид хүртэл зөвхөн өлсөж үхэхгүйн тулд газар боловсруулах идэвхээ доод хэмжээнд нь хүртэл бууруулсныг харуулж байна. Меровингуудын улсын хаадыг тэр үед ч гэсэн “залхуучууд” гэж хочлож байсан ба тэдний цэргүүд нь үнэнч байх, үүрэг хүлээх уламжлалаа умартан зэрлэг зоргоороо өрсөлдөж байв. Хоёр хэт угсаатныг хавсруулсны хор хохирол харилцан адил буюу угталцсан шинжтэй байлаа.
Дэг журам тогтоох зарим оролдлогыг Өндөр Пипин, Карл Мартелл, Намхан Пипин зэрэг Каролингийн анхны улс төрийн бодлоготнууд хийсэн бөгөөд тэд арабуудын түрэлтийг зогсоож, римийн паптай холбоо тогтоосон юм. Тэдний хүчин зүтгэл Агуу Их Карлын эзэнт гүрнийг бүтээсэн амжилтаар төгссөн боловч түүний ач нарынх нь үед задран унасан билээ. Энэ эзэнт гүрэнд бүх юм импортын байжээ. Византиас үзэл суртал авч, Ирландаас боловсрол олж, аваруудаас цэргийн техникээ (рыцарийн морин цэрэг) зээлдэж, испанийн араб болон еврейчүүдээс анагаах ухааны шимийг хүртдэг байжээ. Энэ бүхнийг хамтад нь “Каролингуудын дахин сэргэлт” гэж нэрлэдэг.
Каролингуудын эзэнт гүрнийг уламжлалт түүх судлалд Агуу их Карлаас эхэлж тоолдог учраас франц гүрний үргэлжлэл хэмээн авч үздэг. Илүү үндэслэлтэй үзэл баримтлалыг О.Тьерри дэвшүүлж, Каролинги бол орчин үеийн Францын газар нутаг дээр зөвхөн бүдүүлэг хүчний замаар ноёрхлоо хэрэгжүүлж байсныг заан хэлсэн байдаг. Бретань, Аквитани, Прованс болон Бургунди нь бие даасан байдлаа хамгаалж чадахгүй байсан учраас л тэдний эрх мэдлийг хүлээн зөвшөөрсөн юм. Үүний урвуугаар франкончуудын өвөг дорнод франкууд нь Каролингуудтай салшгүй холбоотой байсан билээ. Ийм маягаар энэ гүрэн болон түүнийг дэмжигч угсаатан–франкуудыг ард түмнүүдийн Их нүүдлийн үеийн германы хэт угсаатанд хамааруулбал зохино. Үнэхээр ч ийм байсан бөгөөд энэ үзлийн үүднээс тэдний цэргийн амжилтыг амархан тайлбарлаж болдог.
Оргилох шинжийн бууралтын ерөнхий дэвсгэр дээр Карл Мартелл, Намхан Пипин, Агуу их Карлыг тойрон цугларсан галло-римчүүдийн удам, цэргүүдийн тасархайнуудтай холилдсон германы суурьшсан иргэд дайснууд нь хараахан сул байсан учраас хүчтэй байлаа. Каролингууд нь Прованс (737-739), Аквитани (760-768), Ломбарди (774), Бавари (788) зэргийн бие даасан байдлыг устгаж, арабчуудаас Барселоныг булаан авч (801), аваруудыг ялсан (802-803) юм. Сүүлчийн хоёр дайныг эс тооцвол энэ бол өөрийнхнийгээ ялсан ялалт, “немцүүд немцүүдийгээ бут цохисон” явдал байв. Агуу их Карлыг залгамжлагчдын үед энэ амжилт нь шалдаа бууж, Дунай болон Эльбагийн хөндийг славянууд булаан эзэлж, “испанийн нийтлэг” (тэр үед марк гэдэг байжээ –Орч) эзэнт гүрнээс салж, мөн эзэнт гүрэн нь ч бүрэлдэхүүн хэсгүүд болон задарсан юм.
Ингээд Карлын эзэнт гүрнийг дундад зууны европын хэт угсаатны эхлэл биш, харин ард түмнүүдийн Их нүүдлийн инерцийн төгсгөл хэмээн авч үзэх нь шударга болно.
Системийн өсөлт нь хөгжлийн инерцийг бүтээж, тэр нь орчны эсэргүүцлээс болж аажмаар алдагдаж, үүний улмаас угсаатны нийлэгжилтийн муруйн буурах мөчир нь өгсөх мөчрөөсөө ихээхэн урт болдог нь бараг дүрэм юм. Угсаатны амьдрал үйл ажиллагаа зохист хэмжээнээсээ доош ортлоо буурсан ч гэсэн нийгмийн институт нь үргэлжлэн оршиж, заримдаа бүтээсэн угсаатнаасаа ч илүү удаан орших нь буй. Хэдийгээр эртний Рим болон омог бардам Византи дурдатгал болон хувирсан ч римийн эрх нь Баруун Европт идээшсэн билээ.
Этнологийн үечлэлтэй нийгэм–эдийн засгийн үечлэл огт тохирдоггүй юм. Эртний феодалын улсууд нь энэхүү баялаг орныг Меровинг, бургунд, болон бриттуудын булаан эзлэгчид хуваан авч байсан үед Галлийн газар нутаг дээр Y–YI зууны үед үүссэн юм. Энэ нь францын угсаатны нийлэгжилтийн эхлэл нь феодалын формаци үүсэхээс даруй дөрвөн зуунаар түрүүлсэн, ингэхлээр эдгээр үйл явцууд нь өөр хоорондоо фукционал холбоогүй гэсэн хэрэг юм. Түүнээс гадна энэ газар нутаг дээр үүссэн феодализм нь хэв маягийн хувьд ялгаатай байдаг. 25. Шевеленко А. Я. К типологии генезиса феодализма //Вопросы истории. 1971. № 1. С. 97-107.
Бүдүүлэгчүүдийн халдлагын улмаас тэнд үүссэн угсаатны таван бүс нутагт феодализмийн таван хэв маяг харгалздаг юм. Франкууд Сена болон Марна голын хөндийд “бүдүүлэг болон эртний элементүүдийг зохистойгоор сэлгэсэн” амьдрал тогтоож, Римийн холбоотой байсан бургундууд нутгийн оршин суугчдаас боолынх нь (серв) 1/3, эзэмшил газрын 1/2, хагалах талбайн 2/3 –ыг булаан авч, удаан хугацаанд нутгийнхантай усан нэгдээгүй юм, вестгот, остгот, болон арабууд бие биенээ халж байсан Прованс нь Барууны ертөнц биш, харин “Византийг санагдуулам” эртний хотуудын олон уламжлалыг хадгалан үлдэж, вестготууд зуу хүрэхгүй жил ноёрхсон (418–507 он хүртэл) Аквитани нь хөрш Прованс болон франкын газар нутгаас эрс ялгаатай болсон, 845 он хүртэл тэднийг франкийн түрэмгийлллээс хамгаалж байсан римчүүдээс Y зууны дунд үед бриттуудын булаан авсан Бретань, өөрөөр хэлбэл эртний Арморика онцгой байр суурьтай байлаа, үүний дараа бие даасан Бретанийн хаант улс болон салан тусгаарлагч Дольскийн архиепископ үндэслэгдсэн байна.
Ингэж нийгмийн хөгжлийн үндсийг нэвтлэн угсаатны нийлэгжилтийн үйл явцын хүрээ зааг харагддаг юм.
ГАЖИЛТ
Ингээд бид: үзэл суртлын болон техникийн бүхэллэг болсон соёл болон биологийн үзэгдэл болсон угсаатан хоёрын харьцааны тухай сэтгэл хөдөлгөм асуудлын өмнө тулж ирлээ. Эртний христианы соёл нь (бидний авч үзэж буй IY–YII зууны бүрэн тодорхой ойлголт) хуучны Римийн газар нутаг төдийгүй түүний хязгаар нутаг: Армени, Аравии, Абиссини, Германийн хэсэг болон ногоон арал Эринийг хамардаг. Эрин арлын хувь заяа онцгой гайхамшигтай юм.
Кельтүүд христианы уламжлалыг 482–461 онуудад Римээс биш, харин Сири болон Египетээс хүлээн авсан. Ногоон арал дээр гуйлгачин лам нар шинэ Фиваидыг агуйн оронд сүрлэн овоохойд амьдардаг тийм л ялгаатайгаар бүтээсэн юм. Тэдний дунд сүм хийдийн сүрлэг шатлал үүсээгүй, гэхдээ лам нарын нөлөө ард түмний дунд асар их байв. Улаан өндөгний баярыг хүртэл Юлианы тооллоор биш, хаврын тодорхой өдөрт хийж заншсан байв. XI зууны эцэс хүртэл ирландын лам нар Баруун Европ дахь хамгийн соёлтой христианчууд байж, бие даасан байдлаа хамгаалж байлаа (римийн папаас болон тэдний сүсэгтэн Английн саксон болон норманд хаадаас хэлбэрэлтгүй тууштай).
Эндээс бид соёлын түүхийн аспектаар энэхүү зөрчилдөөнийг авч үзэхдээ кельтүүдийг эртний христианы, өөрөөр хэлбэл византийн бүхэллэгийн хувилбаруудын нэг гэж үзэх ёстой. Мөн тийш нь “Каролингийн дахин сэргэлт” болон вестготын Испанийг оруулбал зохино. Энэ бол асуудлыг логик бөгөөд дэс дараатай шийдвэрлэсэн явдал юм. Гэхдээ түүхч бүр үүнийг дутуу, ингэхлээрээ хангалтгүй гэж үздэг. Дэлхий дээр угсаатангүй хүн, ландшафт болон геобиоценозын өвөрмөц бөгөөд дахин давтагдашгүй хослол гэж ойлговол зохих эх оронгүй угсаатан байдаггүй. Хэрэв бид эдгээр соёл тээгч-хүмүүсийг (дурын бусад) ингэж тооцоогүй бол өөрөөр ч байсан байж магадгүй юм.
Оргилох түлхэлт нь зөвхөн Дорнод Европ болон Ойрхи Дорнодын бүс, Шведээс Палестин хүртэл хамарсан юм. Эндээс кельтүүд нь түүний хязгаарын гадна байж, ийм ч учраас 406–407 онд римчүүдэд хаягдсан бриттууд пиктууд болон англосаксуудтай хийсэн дайнд ялагдаж, бүх эрэгтэй кельтүүдийг устгасан нь илт байна. Британий зөвхөн баруун мужууд л харгис дайсны эсрэг удаан тэсэж чадсан юм. Кельтүүд сөрөг довтолгоонд шилжиж, том биш ялалтууд байгуулж, тэр ч байтугай эх газар шилжин суурьшиж, романжсан Арморикыг франкын хаад болон өөрсөддөө дайсагнагчдаас тусгаар тогтносон кельтийн Бретань болгон хувиргасан юм.
Кельтийн өөр нэг овог–скоттууд бүр римийн үеэс авахуулан Ирландаас хойт Британид суурьшиж, Римд захирагдаж байсан бриттуудыг байнгын довтолгооноороо айлгадаг байлаа. Энэ тэмцлийг тэд англосаксууд болон норманнчуудтай X зуун хүртэл үргэлжлүүлсэн юм. Товчоор ярьвал кельтүүд гэнэтийн хүч олчихсон мэт байлаа. Энэ нь тийм амархан хэрэг үү ? Учрыг нь олъё.
Уэльс, Корнуэльс, тэр тусмаа Ирланд римийн соёлд хамгийн бага өртсөн байсан юм. Тэд овгийн уламжлалаа хадгалан үлдсэн ба булаан эзлэх эрин үеэс нь үлдсэн оргилох шинжийн харьцангуй их биш нөөцтэй байсан юм. Энэхүү нөөц нь Галли болон Британи хоёр рим болон германы түрэмгийллийг амжилттай эсэргүүцэхэд хангалтгүй байсан, гэвч тэдний аль аль нь оргилох шинжээ зарцуулж дуусмагц кельтүүд Византаас зээлдсэн соёлтой байсан учраас тэдний лугшилтыг нэмэх ч үгүй, хасах ч үгүйгээр хүчний харьцааг тэнцвэржүүлэх болов. Гэхдээ энэ нь тэдэнд угсаатны сэтгэл зүйн сөрөг шинжтэй байсан ч бодитой байсан “Бид германчууд биш, бид тэдэн рүү довтлохыг хүсэхгүй” гэсэн ноёлох шинжээ тодорхойлоход нь тус болсон юм. Ингэж сөргүүлэн тавьсан нь Уэльс 1283 он хүртэл англичудыг сөрөн зогсоход, харин Ирланд византийн соёлын уламжлалаа бүрэн алдсан хэдий ч бүр удаан тэсэхэд хангалттай байв.
Санал болгож буй тайлбарлал нь урьдчилсан шинжтэй юм. Магадгүй манай эриний үед Эринаас өмнө зүг Баскони, Атлас, Сахарыг дамжин Гвинейн хойг хүртэл явсан Атлантын далайн эрэг хавьд онцгой оргилох түлхэлт болсон байх. Энэ тохиолдолд туарегууд (Альморавидууд), берберууд (Альмохадууд) болон банту нарын тархалтын идэвхийн тэсрэлтийг тайлбарлаж болох юм. Гэхдээ энэ саналыг нарийвчлан шалгах хэрэгтэй бөгөөд энд ажлын таамаглал маягаар дэвшүүлсэн болно.
ЗАЛУУ НАСНЫ АЛДАГДАЛ
Европын залуу ард түмнүүд ганхаж буй Римийг дийлсэн боловч түүнийг гажгаас халдвар авч тонилсон нь гайхмаар зүйл биш юм. Гэхдээ угсаатнууд оргил шатандаа орох үедээ л сул дайсныхаа гарт үрэгддэгийг л гайхмаар. Нэг шатнаас нөгөөд хийх шилжилт нь угсаатны хувьд аюул дагуулдаг нь илт байна. Могой арьсаа сольж байхдаа арчаагүй байдаг шиг угсаатан “сэтгэлээ солих”, өөрөөр хэлбэл зан үйлийн тогтсон үзэл, нийгмийн дэгээ өөрчлөх үедээ хүчгүй байдаг аж.
Испанийн конкистадорууд Төв болон Өмнөд Америкт эртний соёл иргэншлийг илрүүлж, тэднийг үгүй хийсэн гэх үзэл ихэд дэлгэрсэн юм. Энэхүү мөрийг зохиогч хүртэл хамаарагдах индианчуудыг хайрладаг хүн бүр арьстныхаа шилдэг төлөөлөгч, олон зууны соёлыг тээгч ацтек болон инкуудыг харамсан гашууддаг юм.
Аз болоход сүүлийн үед америкийн угсаатны нийлэгжилтийн зарим үеийг тогтоож чаджээ. Мехсик болон Перу дахь индианчуудын эртний соёл тийм эрт биш боловч эрс унтарсан байдаг аж. Мексикийн хойгт амьдарч байсан ольмекууд YI зуунд алга болж, байраа энд ирсэн тотонакуудад тавьж өгчээ. Анауаке дахь соёлыг бүтээсэн Тольтекууд улс гүрнээ 720 онд байгуулжээ, үүнээс өмнө юу байсан бол ? Перуд YIII–X зуунуудад инкуудаас өмнөх аймар угсаатны соёл–Мочика болон Тиауанакоийн археологийн соёл устжээ. Америкт дайснаа хүйс тэмтрэх дайн явагдаж байсан учраас угсаатны бүрдлүүд археологийн соёлуудтайгаа хамт алга болжээ. Зарим инкууд л үүнд ороогүй юм, гэхдээ тэд хараахан байгаагүй байсан. 26. Энэ талаарх ном зохиол асар их хэдий ч хэрэгцээт мэдээллийг дараах бүтээлүүдээс олж болно: Диего де Ланда. Сообщение о делах в Юкатане, 1566 г. /Пер., вводная статья и примечания Ю. В. Кнорозова. М.; Л., 1955; Инка Горсиласо де ла Вега. История государства инков /Пер. В. А. Кузмищева; Под ред. Ю. В. Кнорозова. Л., 1974 и мн. др. Полезное, хотя и неполное, обобщение см.: Стингл М. Индейцы без томагавков. М., 1971.
Энэхүү эртний угсаатнууд римчууд францчууд болон испаничуудтай харьцаж, римээс тэд хэлний соёлын уламжлал, генийн сангийн хэсэг, хотын нуранги, хэсэг бусаг мэдлэгийг уламжлан авсан шиг инк болон ацтекуудад тэгж харьцдаг байжээ. Гэхдээ тэд римчүүд байгаагүй. Түүнчлэн шилжин суурьшсаныхаа дараа ацтек, инкүүд шинэ угсаатан болсон юм.
Гэхдээ IX-Х зуунд францчууд, провансальчууд, испаничууд (Астурии дахь), немцүүд, ломбардчууд болон пьемонтчууд зэрэг нь аль хэдийн шинэ хэв маягийн угсаатан болон бүрэлдэж эхэлсэн байдаг, харин Америкт “Ард түмнүүдийн Агуу их нүүдэл” хожим болсон байна.
Хэрэв домогт итгэх юм бол зөвхөн XI зуунд Перугийн өмнө зүгт Манко Капак болон Мама Окльо гэсэн анхны инкууд бий болсон байна, мөн тэр үед 1068 оны орчим ацтекуудын өвөг дээдэс Рио –Грандед ирж, бусад овгийн хамт өмнө зүг рүү хөдөлжээ. XII зуунд чичимекичууд (үгчилбэл “зэрлэгүүд”) римийнхэн Галли болон Испанид хийсэн шиг тольтекуудын үлдэгдлийг эзэлж, соёлын уламжлалыг нь тасалжээ. XIY зуун гэхэд л ацтекууд Теночтитланыг (1325) үндэслэж, тольтекуудын соёлын үлдэгдлийг хүлээн авсан байна. Мөнхүү XIY зуунд Инка Виракоча Испаничуудын эзлэн авсан тэрхүү эзэнт гүрнийг байгуулсан аж. Гэхдээ түүхэн утгаараа Виракоча эргэлзээтэй юм. Зөвхөн 1437 онд Инка Пачакутек инкүүдийн нэр төртэй дайсан чанкуудыг ялж, толгойлогчдыг нь цаазалж, энэхүү угсаатны үлдэгдлийг гарцаагүй үхэл Амазонкийн ой (сельва) руу зугтахад хүргэжээ. 27. Баатарлаг чанкууд энэхүү ногоон тамд бүтэн үлдсэн юм. Тэдний удам хойчийг энэхүү мөрүүдийг бичсэний дараа Амазонка мөрний эх хавьцаагаас олсон байна.
Дараа тэр эзэн суудлыг булаан авч, инкуудын түүхийг мэддэг эрдэмтдийг цаазалж, бичиг үсэг сурахыг хориглож, инкийн соёл иргэншлийг бататгаж байсан зан үйлийг цагдах болов. Тэр Жанна д’ Арк, Ян Гус, Петрарки болон Жотто нарын үеийнхэн байв. Виракоча нь Агуу их Карлтай адил, харин Пачакутек нь боловсорсон байдал, бүтээлч сэтгэлгээ, “Каролингийн дахин сэргэлтийн” боломжийг зэрлэгшиж буй Европт өгсөн Шударга Людовик болон Лотари нартай адил байсан.
Пачакутекийг залгамжлагч Инка Тупак Юпанки 1476 онд Чину (хойд Эквадор) уулыг эзэлж, индианчуудыг хатуу ширүүн мөлжих дэглэм тогтоож, сангийн газар хагалуулж, өвөлд нь Андад зам тавих ажлыг албадан хийлгэж байв. Индианчуудыг талархдаг хүмүүс инкүүдийг үзэх ядах нь эргэлзээгүй юм, гэхдээ энэ нь зөвхөн логикийн хувьд тэр болой.
Италид Дахин Сэргэлтийн үе болсон мөнхүү XY зуунд ацтекийн хаан Пачакутека, түүний мэргэн зөвлөгч, сэтгэгч Инка Тупак Юпанки нар тельтекуудын соёлыг дахин сэргээсэн юм. Ицкоатль болон түүнийг залгамжлагч I Монтесума I (1440-1468) Анауакыг (Өмнөд Мексик) эзлэн авч, харин Тлакаэлель “цэцэгийн шүтээн”, өөрөөр хэлбэл тулгарсан сүйрлээс Газар дэлхийг аврахын тулд хүнээр тахил өргөдөг ёсыг нэвтрүүлжээ. Энэ бол алахын тулд алдаг жинхэнэ ёрийн муу зүйл байлаа.
Индианчууд чадахынхаа хэрээр хамгаалсан юм. Хуастекууд болон тараскичууд өргөл хийхээр тэдний залуусыг барихыг оролдсон ацтекуудын бут цохижээ. Арауканууд соёл иргэншлийг нь эзлэх гэж ирсэн инкийн дайчдыг няцаажээ. Инки Тупак Юпанкийн хагас хууль ёсны хүү (индиан татвар эмээс гарсан) Атауальпа хууль ёсны залгамжлагч Инки Уаскарагийн эсрэг Китог (Эквадор) тойрон амьдарч байсан овгуудын удирдагч болон ашиглагдсан юм. 1527 онд босогчид ялж, олзонд бууж өгсөн бүх инкүүдийг алжээ. Ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдийг харгисаар тарчилгаж байв. Инкүүдээс цөөн хүн үлдсэн юм. Яг энэ эмгэнэлт агшинд испаничууд бий болжээ. 1532 онд Писарро Атауальпуг олзлон авч, сүмийн баялгийн дээрэмдэж, золио авч, олзлогдогсдыг цаазалж… байхад байрнаасаа хэн ч хөдөлсөнгүй.
Түүний төлөө хэн явах билээ ? Тэр инкүүдийн хувьд дарангуйлагч, урвагч, харин индианчуудын хувьд дарлагч инкүүдийн зулбадас байлаа. Агуу Их Инкийн сүүлчийн хүн-Манко Капак индианчуудыг чөлөөлөх дайнд уриалахад түүний араас тун цөөхөн хүн дагасан бөгөөд, эднийг бутниргэхэд Альмагрогийн (1535) отрядын хэдхэн зуун испани хангалттай байв.
Бас ийм амархан орчин үеийн Колумба дахь муискуудын гүрэн сүйрсэн юм. Энэ бол шунахай, мөрөөдөмтгий конкистадоруудын хүсэж байсан мөнөөх “Эльдорадо” байсан билээ. Муискууд маш сул эсэргүүцэл үзүүлсэн учир 1536 онд Гонсало Кесадын аз гийсэн билээ. Энэ нь ердөө л НТ–ын II мянганы эхэнд хойд Андын эртний соёлууд алга болох үед байсан мөн л харьцангуй залуу угсаатан байжээ. Хойд зүгээс нэвтрэн ирсэн овгууд унаган нутгийнхныг бут ниргэжээ. 28. Башилов В. А. Древние цивилизации Перу и Боливии. М., 1972. С. 196-197.
Ялагч испаничууд энэ оронд дээд төрөлтөн доод төрөлтнийг доромжилж буй мэт харьцаж, өөрсдөө болохоор тэдний хийсний талыг нь ч хийж чадахгүй байлаа. Жишээлбэл, муиска нарыг дээд эрэмбээр харсан индианчуудыг хорт могой язганалдсан газар дорх нууранд оруулдаг байв. Азгүй тэд могойтой тааралдаж, хатгуулж үхэх хүртлээ тэнд хөвдөг байжээ. Ахлагч нартай харьцахыг суугаагаараа түүн рүү нуруугаа харуулж, нүүрээ өвдгөн завсраа ортол нь тонгойлгосон үед л зөвшөөрдөг байв. Индианчууд ахлагч нараа хамгаалахгүй байсныг ажиглахад амархан юм.
Гэхдээ өмнөд арауканууд конкисдатор Педро Вальдивийг 1553 онд хөнөөж, түүний бүх отрядыг устгасан эрэлхэг гавъяа байгуулсан билээ. 1598 онд арауканууд испаничуудыг Био–биогийн цаана гартал шахаж, харин 1744 онд Испани Арауканыг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрч, түүний элчин сайдыг Сантьяго–де-Чилид хүлээн авсан байдаг. Гэхдээ арауаканууд нь “соёл иргэншсэн” ард түмэн байгаагүй юм. Тэд эртний уламжлалаа хадгалан үлдсэн байна. Энэ нь тэднийг XIII зууны оргилох түлхэлт ч, XYII зууны Америкийн “ард түмнүүдийн Агуу их нүүдэл” ч хөндөөгүй гэсэн хэрэг юм. Угсаатны нийлэгжилтийн эртний шатууддаа угсаатан төгсгөлийн шатныхаа адил сул байдаг байна.
1521 онд мөнөөх Кортес нэг мянган испанчуудтайгаар Куаутемокын 30 мянган зоригт ацтекуудыг ялсан, учир нь Тласкаллын тотонакууд болон чичимекууд ацтекуудын ноёрхлыг устгахын тулд 50 мянган дайчин гаргасан байлаа. Индианчууд испаничуудыг өөрсдийнхөө адил тэгш овгуудын нэг мэтээр хүлээн авч, тэднийг ухамсартайгаар дээрд үзсэн юм. Тэд буруу тооцсон байж ч магадгүй, испаничуудын Америкт авчирсан эрүүдэн шүүх ёс нь (инквизаци) сайнаар хэлэхийн аргагүй зүйл байсан билээ. Гэхдээ түүний шүүхээр орохгүй байж болох байсан, учир нь цаад санаагаараа инквизаци нь довтолгооны биш, хамгаалахын тулд бүтээгдсэн байлаа.
Тайлбарлая. 1529 онд туркууд Алжирийг эзэлсэн. Испанийн эргийн шугам мусульманчууд буухад нээлттэй байсан ба улс орны дотор ийм боломжийг мөрөөдсөн олон тооны морикууд болон еврейчүүд байлаа. Өөр шүтлэгтнүүдийн төвч байдалд үнэхээр эргэлзсэн Испанийн засгийн газар тэднийг цэргийн болон иргэний алба хаахыг нь хориглов, гэхдээ энэ нь тэдний загалмайлахыг хориглож чадахгүй байв. Ийм учраас загалмайлсан мавр буюу еврейчүүд испаничуудтай эн тэнцүү алба хаших болж, тэдний олонхи нь загалмайлахыг их зантай хүлээн авсан боловч хуучин шүтлэгийнхээ ёс заншлыг мөрдсөөр байсан юм. Чухам үүнээс болж инквизаци үүсч, шүтлэгээс няцсаны төлөө шийтгэх болжээ. Энэ нь шүүхээр орохгүй байхын тулд зүгээр л католицизмийг хүлээн авахгүй байж болно гэсэн хэрэг байлаа.
Америкт инквизациар хүнээр өргөл хийх, ялангуяа хүүхэд алсны төлөө хатуу шийтгэдэг байжээ. Энэ нь мэдээж индианчуудын сэтгэл зүрхээс бол хүчирхийлэл байсан бөгөөд гэхдээ хүүхдүүд л хайран байлаа. Өргөл барихаас татгалзсан индиан хүн амьдралынхаа төлөө тайван байж чадаж байв. Харин ацтекуудыг болиулах нь хамаагүй хүнд байв. Тэд олзонд орсон дурын хүнийг өргөлийн тавцан (теокалли) руу чирдэг байв. Хэрэв тэр хүн нь ухаантай, зоригтой, сайхан байвал чулуун хутганд өртөх боломж нь улам нэмэгддэг байжээ. Ийм учраас испаничууд Америкт 300 жил бэхэжсэн юм.
Санал болгож буй харьцуулсан аспектаар Европ болон Америкийн түүхийг авч үзвэл бид Америкт өөрийн “Агуу их нүүдэл” болон “эртний соёлын мөхөл” зэрэг байсан, гэхдээ угсаатны нийлэгжилтийн шинэ тэсрэлтийг өдөөсөн оргилох түлхэлт 500 жилийн хожим буюу XIII зуунд болсныг харах болно. Ацтекууд болон инкууд өөрийн гүрнийг байгуулахдаа кельтүүдийн хувьд англосаксууд, галло-римчүүдийн хувьд франкууд ямар байсны адил нутгийн хүн амын хувьд бас л булаан эзлэгчид байсан юм. Ингэхлээр XYI зууны эхний ацтек болон инкүүд нь X зууны франц, испани болон италичуудтай адил насыг туулж байжээ. Энэ үе нь Римээс өвлөн авсан европын соёлын задрал, гадаад цохилтод үзүүлэх эсэргүүцэл буурсан үе байсан юм ! XYI зуунд испаничууд болон португалчууд ирээдүйнхээ колонийг эзэлж байсан шиг тийм амжилттайгаар унгарууд, берберүүд, скандинавууд Каролингийн эзэнт гүрэн болон англосаксуудын хаант улсуудыг дээрэмдэж байлаа. Ацтек болон инкүүд нь гаднын саад байгаагүй бол өсөлтийн хөдлөнги шатнаасаа цэцэглэлтийн оргил шатанд шилжих үедээ, өсөлтийн хугарлынхаа агшинд довтолгоонд өртсөн нь тодорхой байна.

Хүснэгт 4. VII-XVI зуунууд дахь Баруун Европ болон Америк дахь угсаатны нийлэгжилт

Тогтвортой шатандаа байгаа овгууд руу испаничууд дайрмагц тэр бут цохиулж, хамгаалалтад шилжив. Түүнээс ч илүү команчууд XYIII зуунд испаничуудыг Рио–Грандын цаад хүртэл шахаж, семинолууд испаничуудын нэгэнт эзэмшсэн Флоридыг булаан эзлэв. Мексик болон Андад испаничуудын индианчуудтай эрлийзжих явц энэ хоёр бүрдлийн ихээхэн оргилуун хүчдэлийн үед маш эрчимтэй явагдаж, 1810–1822 онуудад тусгаар тогтнолоо олсон олон шинэ угсаатныг үүсгэсэн юм. Испаний колонийн оронд конкисдаторуудын хүчрээгүй байсан Юкатан, Чили, Патагони болон Галт газрын индианчуудыг захирах явдлыг хэрэгжүүлсэн Анти–Испани үүсэв. Тасарсан үйл явц дахин сэргэж, гэхдээ XYI зуун хүртэл болсон зөвхөн тэр газартаа л явагдав. Хойт Америкт индианы хэт угсаатнуудын оронд Европ болон Африкаас ирэгсдийн харилцааны бүс бий болов.
Хойд Америкт зогсонги шатандаа эргэн орсон, харьцангуй эртний угсаатнууд нутагшжээ. Европчуудыг бий болохоос бүр өмнө баруун талаас нь Их Нууруудын мужид нэвтрэн орсон ирокезууд болон Кордильерийн бэлээр байсан атапаскууд түүнээс гадна байлаа. Зөвхөн ирокез болон атапаскууд л Америк дахь “ард түмнүүдийн Агуу их нүүдэл”-д оролцогч, угсаатны нийлэгжилтийн тэсрэлтийн үр шим байсан юм. 29. Аверкнева Ю.П. Индейцы Северной Америки. М.. 1974. С. 172. Энэ үзэл баримтлалыг археологийн өгөгдөхүүн олж няцаах гэсэн оролдлогууд үндэслэлийнхээ шинж чанараас шалтгаалан үнэмшилгүй болсон юм. (Мөн тэнд. С. 174-176).
XII зууны орчимд атапаскууд эскимосчуудыг тундр руу шахаж, бусад нь өмнө зүг, Аризоноор тархсан билээ. Гэхдээ тэд өмнө зүгт хүчирхэг гүрэн байгуулж чадаагүй юм, учир нь прерийн уужим нутаг явган анчдад хүршгүй байв. Атапаскичууд, өөрийн дорнод хөрш команчи нарын адил хүнс тэжээлээр бага голын хөндийн эргээр суурьшиж, хүн амынх нь өсөлт зогсов. Прерийд зугтан ирсэн испанийн морьд зэрлэгшиж, мустангийн сүрэг болон хувирмагц л талын индианчууд адууны аж ахуйг эзэмшиж, навах болон апачи овгийнхон энэ талаараа дэлхийд алдаршсан юм.
Гэхдээ хожимдсон байлаа. Шинэ Ертөнцөд дасан зохицож амжсан кваттерууд, трапперууд колоничдын удам ковбоичууд зэрэг нь индианчуудыг хүний тоо, техникээрээ ёстой “дарж” байв. Энэ бол тасарсан угсаатны нийлэгжилтийн жишээ бөгөөд өмнө зүгийн хувилбаруудаас ялгаатай нь үйл явц дахин сэргээгүй юм. Испаничууд арьсны үзэлтнүүд биш байлаа, иймээс холимог гэр бүл тэднийг гайхшралд оруулаагүй юм. Гэхдээ англосаксууд, ялангуяа эмэгтэйчүүд “скво нөхрүүдээ” эсэргүүцэж, тэднийг нийгмээс хөөж байв, харин тэдний эрчүүд нь “Сайн индиан бол үхсэн индиан” гэсэн зарчмыг удирдлага болгож байлаа. Умрын индианчуудын эмгэнэл XIX зууны 70–аад онд “индианы дайн” гэж нэр авсан яргаллаар дууссан юм. Үүний дараачаас АНУ–д индиан угсаатнууд үлдэц болон үлджээ.
ЭРГЭН ИРСЭН ЗАЛУУ НАС
Испани ялагдашгүй колоничид болох хүртлээ Өмнөд Америк болон Мехсикийн колониудыг дураараа эзэмшиж байлаа. Гэтэл Напалеон 1808 онд Байоннд хааны гэр бүлийг баривчлан, хааны сэнтийд өөрийн ах Жозефийг суулгаж, үед эх орныхоо тусгаар тогтнол, уламжлалаа хамгаалсан испаничуудын эсрэг дайн эхлэхэд колонийн асуудлууд хойшлогдсон юм. 1810 оноос 1821-1822 онуудад Испани босогчдыг номхруулах гэж амжилтгүй оролдсон билээ. Колонийн дэглэмийг холын испаничуудаас боссон креолуудыг илүүтэй үзэн ядаж байсан зөвхөн зарим индианчуудын овгууд дэмжиж байв. Одоо анхаарлаа Мексикт хандуулъя, учир нь энд булаан эзлэлтээр сэлгэгдсэн угсаатны нийлэгжилтийн сэргэн тогтох үйл явц хамгийн ил тод явагдсан байдаг.
XYI зуунд испаничууд болон индианчууд хурдан холилдож, Мексикт испани угсаатны салбар хувилбар үүсмээр байтал урвуугаар болж, XYIII зууны төгсгөлд угсаатны хоёр бүлгийн оронд бие биенээ үзэн ядагч угсаатны дөрвөн бүлэг үүсэн юм. Ингэж хуваагдсаныг захиргааны муу удирдлагын үр дүн гэж үздэг ч үүний шалтгаан нь гүнзгий бөгөөд харилцаа хэт угсаатны түвшинд эндээс гарах бүхий л үр дагаврынхаа хамт явагдсан нь илт байна.
Гартаа бүх дээд албан тушаал болон худалдааг төвлөрүүлсэн нийгмийн дээр давхрага нь давируул бүхий хүн буюу “гачупинууд” хэмээх хоч авсан Испанийн унаган иргэд байлаа. 30. Парке Г. История Мексики. М., 1949. С. 93.
Тэдний тоо их биш, мөн тэдэнд харьцах харьцаа таагүй байсан юм. Гэхдээ гачупинууд өөрсдийнх нь давуу байдлыг хангалттай хэрэгжүүлж байсан арми болон сүм хийдийнхнийг гартаа атгаж байлаа.
Эднээс нийгмийн нэг шат доогуур Мексикийн унаган иргэд креолууд (ойролцоогоор нэг сая хүн) байсан ба тэд ямагт индиан цусны хольцтой конкисдаторуудын удам байсан юм. Эд бол индианчуудын ажилладаг асьенд хэмээх тариалангийн талбайг эзэмшигч баячууд байлаа. Креолууд эзэн хаан, сүм хийддээ үнэнч байдлаа хадгалан, хүнд сурталт гачупинуудыг үзэн ядаж, тансаг найр хөөрөөн дунд амьдарч байлаа.
Гэхдээ XIX зууны эхэнд креолуудын дундаас өөрийнхөө хүчийг ашиглахыг эрэлхийлсэн оргилуун хүмүүс бий болов. Энэ хүмүүс францын утга зохиол уншиж, тэдний ихэнхийг харгис үхэлд хүргэсэн амьдралын зорилгоо олж авсан юм.
3 юмуу 4 сая индианчууд эсвэл асьенд буюу хүдэр олборлох газарт пеон (барлаг) байдлаар, эсвэл тосгондоо касикуудын (жолоодогчид) удирдлагын дор ажиллаж байсан юм. XYI зуунд тэдний байдал сайжирч, испанийн түшмэдүүдийн шаардлага ацтекуудынхаас даван гараагүй, тэгээд ч Унцилопотчлид хүүхдээр өргөл барих шаардлагагүй болсон байлаа. Гэхдээ XYII–XYIII газар эзэмшигч креолууд индиан овгуудын газар руу өнгөлзөх болж, гуйвамтгай түшмэд–гаучилинууд тэднийг муу хамгаалж байв. 31. Там же. С. 102-103.
Лам нар олон индианчуудыг католик шашинд хандуулсан боловч энэ нь тун өнгөц болж, индианчууд өөрийнхөө зан заншил, онго шүтээнээ хадгалсаар байв. Гэхдээ сургуулиудад бол индиан хүүхдүүдийн чадвар испаничуудаас дээр байсан ба ацтекийн удмынхан багш болоод конкистадоруудын удмынхныг латин хэл, католик шүтлэгт сургасан явдал ч бий. 32. Там же. С. 97.
Гэхдээ XYI зууны холимог гэрлэлтийн улмаас үүссэн 2 сая эрлийзүүд (метис) бүхнээс дор амьдарч байв. Соёлын өсөлтийн хэрээр тэднийг креолууд орчноосоо түлхэж, гачупинууд тэднийг бослогод өдөөлгөхгүйн тулд индианчуудын дунд амьдрахыг нь хориглож байсан. Метисуудын хувьд зөвхөн хүнд ажил буюу дээрэм л нээлттэй байсан ба тэдний эсрэг шүүхгүйгээр буудан алдаг онцгой цагдаа зохион байгуулсан байв. 33. Там же. С. 123.
Гэхдээ тэдний тоо оргилох хүчдэл шигээр өссөн юм. Учир нь метисуудад конкистадорууд болон ацтекуудын ген холилдож байсан юм. Ийм учраас тэд мөхсөнгүй, харин ч хөгжлийн хэтийн төлөв бүхий онцгой дэд угсаатны бүлэг болон ялгарсан билээ.
Ийнхүү Мексикт XIX зууны эхэнд аль эрт XYI зуунд Ф.Кортесийн булаан эзлэлтээр таслагдсан өгсөлтийн шат эргэн ирсэн билээ.
1808 онд угсаатны энэ бүх бүлгүүд бие биенээ үзэн ядаж байсан учраас гачупинууд болон өөр хоорондоо тэмцэлдэж эхэлсэн юм. Тэд өөрсдийгөө америк гэж нэрлэсэн ганц зүйл дээр л санал нэгтэй байж, үлдэх бүх зүйл дээр тэдний хооронд зөвшилцөл байгаагүй юм. Ийм учраас санваартан Идальго болон Морелосын удирдсан 1810–1817 оны индианчуудын анхны бослогыг креол офицеруудтай, метис болон мулат цэрэгтэй байнгын арми бут ниргэсэн билээ. Гэхдээ 1821 он гэхэд индиан цусны хольцтой креол хурандаа Итурбиде тусгаар тогтнолынхны талд орж, Испанийн цэргүүдийг Мексикээс хөөн гаргасан юм. Гачупинууд тавцангаас бууж, тэдний орыг Итурбиде хүртэл хамаарах мексикийн консерваторууд эзэлсэн билээ.
Хүчний цаашдын харьцаа ийм байв. Консерваторууд сүм хийдийнхэн болон армид түшиглэж байв, энэ нь гол төлөв креолууд, испаничуудын удмынхан байжээ. Аядуу либерал–креолууд өөрийнхөө газрыг хадгалсан парламентын либерал бүгд найрамдах улсыг хүсч байв. Туйлшрагч либерал–метисууд сүм хийд, армийн дайсан байлаа, харин индианчууд цагаанаар явж, тэднийг тайван байлгахыг л хүсч байв. Иргэний дайн, эргэлтүүд 1920 он хүртэл үргэлжилж, индианчуудын нийгмийн институт–касикизмыг хүлээн зөвшөөрсөн метисуудын ялалтаар дууссан юм. Индианчууд бүхэллэгийг төлөөлөөгүй байсан учраас угсаатны хувьд ялж чадахгүй байсан юм. Асуудлынхаа мөн чанараар овог бүр тусгай угсаатнууд байсан юм.
Ийм учраас индианы оргилуун хүмүүс, жишээлбэл, төрсөн болон хүмүүжлээрээ сапотек Хуарес боловсрол олж авмагцаа туйлшрагч либерал–метисуудтай нэгдэж, францын байнгын армийг ялж байсан юм.
Америкийн дипломатууд энэ орон дотроо дэг журам тогтоож чадахгүй гэж ярьцгаан Мексикийг шоолцгоож байв. Гэхдээ оргил шатныхаа төгсгөлд тэдний англи өвөг дээдэс мөн л Улаан болон Цагаан сарнайн дайныг өдөөсөн билээ. Мексик нь зүгээр л энэ шатаа гурван зуун жилээр хоцрон туулсан юм.
Оргилох “хэт халалт” нь соёлын элементүүд болон урлагийн олон үнэт дурсгалыг голдуу оргүй болгодог бөгөөд Мексик ч үүний гадуур байгаагүй юм. Гайхамшигт уран барималтай тансаг сүмдийг Европын дундад зууныг ч даван гарсан харгис байдлаар болж өнгөрсөн пронунсиаменто–ын үед үрэгдүүлсэн билээ. Метисууд европын гэсэн бүх зүйл, түүний дотор католик шашны дайснууд байсан юм. Индианчууд бурханлаг хүмүүс байсан хэдий ч тэдэнд лам нар биш, сүм хийд хэрэгтэй байсан. Тэд баярынхаа үеэр сүмдээ очиж, ариун баримлуудыг эртний онгон шигээ цэцгээр чимж, тэднийхээ өмнө бурхны өмнө мэт бүжиглэдэг байжээ. Лам нарыг хамгаалан 1926–1927 онуудад “кристерос” -ын отряд байгуулсан креолууд боссон юм. Бослогыг хатуу ширүүн дарсан бөгөөд чингэхдээ гэм буруугүй тариачид нэрвэгдсэн юм.
Ийнхүү Мексикийг испаничууд байлдан эзэлснээр тэнд амьдарч байсан угсаатнуудын материаллаг соёл, үзэл сурталд асар их нөлөө үзүүлсэн юм. (төмөр хэрэглэх, адуу, үхэр, хонь, гахай зэрэг бий болсноор амьтан болон ургамлын аймгийг өөрчлөх, усан үзэм, оливийн ургамал бий болж, католик шашин дэлгэрэх гэх мэт). Гэхдээ угсаатны нийлэгжилтийн чиглэл өөрийнхөө урсгалд орсон юм. Испанийн эзэмшлийн гурван зуун жилийн үеийг угсаатны нийлэгжилтийн муруйны тахирлалт гэж авч үзэх нь зөв болно. Үүнээс цааш бид шүүн тунгаахыг зориглохгүй, учир нь Латин Америкийн угсаатны нийлэгжилтийн оргил шат хараахан дуусаагүй, үзэгдлийн ерөнхий зүй тогтол тодорхой болсон үед л таамаглал хийж болох юм.
XXXIII. Хугаралтын шат
ОРГИЛОХ ШИНЖИЙН ХУГАРАЛТ
Византийн жишээн дээр бид угсаатны системийн оргилох хүчдэлийн илүүдэл нь түүнд өөрт нь дандаа ашигтай байдаг биш, мөн оргилох шинж алдагдах нь тийм ч их хөнөөлтэй биш гэдгийг урьд нь үзсэн билээ. YII зуунд Римийн эзэнт гүрнийг сэргээх оролдлого бүтэхгүй нь ойлгомжтой болсон юм. Юстиниан өөрийнхөө ард түмний хүчийг давуулан үнэлж, дорнодынхоо дайсны хүчийг дутуу үнэлсэн юм. Түүний дайснаа дутуу үнэлснийг нь буруутгасан хүнд тэрээр Византийн цорын ганц ноцтой дайсан бол Перс гэж үзэж байв. Энэ улс нь чинган сайд (визир) Маздакын (488-629) шинэчлэл болон түүний үр дагаврыг арилгах, мөн байнгын армийн шилдэг хэсгийг хөнөөсөн Бахрама Чубины (590- 591) бослогын улмаас суларсан байсан юм. Гэхдээ 604–628 онуудын дайнд Византи нь асар их хүчлэн байж, Хазарыг түшиглэж байсан түргүүдийн тусламжийн ачаар ялсан юм.
Энэ дайнд Византи ч, Иран ч тамирдсан, ийм учраас ч Аравийн хагас арлын үлдэц овгуудаас бүрдсэн араб–мусульманы шинэ угсаатны довтолгоо нь персүүдийн хувьд ч, грекүүдийн хувьд ч эмгэнэлтэй байсан билээ. Ирак бүхэлдээ эзлэгдэж, хуу дээрэмдүүлэв. Византи нь Сири, Египет, Карфаген, талархаг Киликийг алдаж, 718 он болж байж арабууд Константинополийн ханын дэргэд цохигдон, үүний дараа Бага Азийн нутаг дэвсгэр дээр болж байсан дайн нь үргэлжилсэн дээрмийн довтолгоо, сөрөг довтолгоо болон хувирсан юм.
Балканы хагас арал дээр ч гэсэн Византи мөн л ялагдал хүлээв. 679 онд хазаруудаас зугтсан болгарууд Дунайг гатлан Дунай болон Балканы хоорондох орнуудыг эзлэв. Дорнод Римийн эзэнт гүрэн грекийн хаант улс болон хувирч, зэрлэгшиж буй Европ руу хүрэх ажил хэрэггүй болов. Европ нь дэлхийн хүчин чадлын төвлөрлөөс өмнөөс нь арабууд, дорноос нь аварууд, умраас нь скандинавын викингүүдийн дээрмийн довтолгооны объект болон хувирчээ. Оргилох шинжгүйгээр энэ бүх дайснуудыг няцаах нь маш хүнд байсан юм.
Гэхдээ Византийн хүч дээрх газруудыг алдсаны дараа, хүн ам нь хойшлуулахыг хүсч байсан ч Константинополийн засгийн газар Балканы хагас арлын (689 он) славян аймгуудыг захирч, 718 онд нийслэлийнхээ хананаас арабуудыг няцааж чадахаар тийм их байлаа. Мусульманчуудтай хийх дайны санаачлагыг дайчин исаврууд хүлээсэн бөгөөд тэд ч гэсэн грекүүдээс ихээхэн ялгагддаг байжээ. Оргилох шинжийн нам түвшинд сул мэдрэгддэг угсаатан соёлын ялгаа нь византийн угсаатан хугарлынхаа ширүүн шатанд орсон YIII зуунд хурцдаж, энэ нь исаврийн гүрний эзэн хаадуудтай хийсэн бурхны дүрийн тэмцлээр илэрч байв.
Үүний өмнө нь байсан өссөн оргилох шинж бүхий оргил шатандаа Эзэнт гүрний бүх бүс нутгийн хилийн алтан гинжийг тасалж, Сири, Египет, Африк болон Арменийг омеядын халифуудын гарт хаяж, харин Италийг лагобардын хаадын саварт оруулсан үеийг бодоход хамгийн жам ёсны бус цаг үе байсан бололтой. Тэр үед хуваагдал жам ёсоороо үүсч, арианчууд, монофизитууд, несторианчууд “Бид Ариун Гэрээг сайн ойлгодог учраас Та нар шиг юм мэдэхгүй хүмүүс биш” хэмээн баталж байлаа. Халкедонитууд тэдэнд мөн л ингэж хариулан, үүний дараа шашны тунхаглалын угсаатан–сэтгэл зүйн шалтагтай угсаатны салалт болсон юм. Гэхдээ хэрэлдээд таран салж болох байсан нь жам ёсны гарц байлаа, гэтэл бурхны дүрийн тэмцэл нь бүгд жам ёсны бус, иймээсээ ч аймшигтай байсан юм.
Үнэн хэрэг дээрээ шударга бус мусульман, буруу номтон болгарыг ялсан үнэн алдартны хаан гэнэт хуурамч гүн ухаан болон урлагийн сэтгэл хөдлөлийн шүлгүүдийг зааглах шалтгаар шашны урлагийг хорьж, дээр нь бас албан байр сууриа ашиглан ажил хэргийнхээ мэргэжилтэн лам нарыг сургахыг хүсэх болсонд түүнийг хэн дэмжих билээ ?, тэр нь төрийн ч, лам нарын ч нэрийг зүүсэн язгууртны долигнуурууд, цэргэнцрүүд байв. Тэрс үзэлтэй төсгүй, гэхдээ ой гутам явдал байлаа.
Бид бурхны дүрийн тэмцлийг улс төр, эдийн засаг болон үзэл суртлын талуудаас нь түүхэн шинжилгээ хийх санаатайгаар үлдээсэн юм. Энэ талаар олон зүйл бичсэн, гэхдээ этнолог хүний хувьд чухал зүйлсийг орхисон. Яагаад исавр цэрэг Эх Дагинын дүрийг сэлмээр цавчиж, харин грек бүсгүйчүүд амьдралаа эрсдүүлэн байж энэ цэргийг чулуу, модоор балбаж байсныг Эзэн хаад болон хамба нарын хамгийн гүн гүнзгий сэтгэлгээ тайлбарлаж чадахгүй юм. Тэдний аль аль нь бичиг үсэггүй, бурхны ном болон улс төрийг гадарлахгүй, ийм нарийн төсөөллийн тухай ийм агшинд бодож чадахгүй байсан шүү дээ.
Энэ эрин үеийн үйл явдлуудын энгийн бөгөөд үнэн тайлбар бий юм: бурхны дүрийн тэмцэл нь бага азийнх, харин бурхны дүрийг шүтэх нь эллиний үзэгдэл байв. Азичуудын хувьд икон нь үзэгдэх дүр байхгүй хийсвэрлэл байдлаар Үнэний сэнтийд өөрийн санаагаа өргөх ёстой сүмийн чимэглэл байсан. Харин грекүүдийн хувьд икон нь өөр ахуйн цонх: түүн дээр царай дүрслээгүй, мөн хуурамч царай ч, нүүр ч байхгүй, ийм болохоор оюун санааны хувьд төгөлдөржих нь үнэнийг нээж өгдөг гоо зүйн ойлголттой хавсран байдаг зүйл байсан юм.
Византийн оргилох хүчдэлийн түвшин YIII зууны үед хугаралтын шат хүртлээ доошилсон байдаг. Үүний улмаас зарчмын биш зөрөлдөөн ч гэсэн ажил явдлын тусын төлөө яваагүй цус урсгах шалтаг болон өссөн байна. Византаас болж Итали салж, 751 онд лангобардууд Равенныг эзэлж, харин 756 онд папын гэгээн улс байгуулагдав. Гэтэл эзэн хаан Константин Копроним салсан мужууддаа дэг журам тогтоохын оронд гэртээ дүрслэх урлаг сонирхогч хамгаалалтгүй хүмүүсийг хядаж байсан юм.
787 онд Никейн долдугаар Чуулган Хурал түр зуурын тайвшрал авчирсан энэ үед болгаруудын үймээн Дунайд бэхжиж амжсан юм. Зөвхөн Азид л гарцаагүй амжилтанд хүрсэн ба энэ нь араб–мусульманы хэт угсаатныг нэгтгэсэн Халифатын улсад байдал бүр ч долоон дор байснаас болсон юм. Аббасидийн улсын үеийн Халифат нь хэсгүүд болон задарч, чингэхдээ Византи шиг шийдвэрлэх зарчим нь шашны хэлбэрээр далдлагдсан угсаатны асуудлууд байсан юм. Халифатын задрал нь Византийнхаас түрүүлсэн бөгөөд Халифат амсаж туулсныхаа ачаар нь угсаатны нийлэгжилтийн дараагийн, инерцийн шатандаа улс төр, эдийн засгийн хувьд бэхжиж амжсан билээ. Одоо дүгнэлт хийе.
Угсаатны нийлэгжилтийн эхний хоёр шатанд угсаатны систем нь түүнийг эсэргүүцэлтэй болгодог өсөн нэмэгдэж буй оргилох хүчдэл нь гаднын үйлчлэлийг даван туулахад хүргэдэг. Гэхдээ угсаатан дахь энэхүү анхны шатуудад ч гэсэн оргилох шинж болон зөн билэг нь тэнцвэржсэн зохиролт хүмүүс байж, тоогоороо олонхи байдаг. Энэ хүмүүс ноцтой байдаг. Тэдний орчинд дэд оргилуун хүмүүс дураараа дургиж эхлэх үед тэд хэл ам дэгдээж (хүмүүсийг хөнөөдөг), санаанд нь таарахгүй хүмүүсийг колонид цөлөх мэтийг зохион байгуулдаг. Үүгээр тэд хүмүүсийн дохиоллын удамшилтын үндэс болсон угсаатны зан үйлийн тогтсон үзэл болон уламжлалыг хав дардаг.
Оргилуун хүмүүс бүр ч нарийн: тэд хэрэгтэй, мөн өөрийгөө хамгаалж чаддаг. Ийм ч учраас тэд бие биенээ хөнөөх эрхтэй болдог, түүнийгээ ч өргөн ашигладаг байна. Гэхдээ системд оргилуун хүмүүс байгаа нь түүнийг уян хатан бөгөөд гаднын үйлчлэлийг эсэргүүцэх чадвартай болгодог, учир нь оргилуун хүмүүс хамгийн хүнд нөхцөл байдлаас гарч чаддаг. Угсаатны энэхүү хэв маягийн хүмүүсийн хооронд ямар нэг зохистой харьцаа тогтвол систем бараг дийлдэшгүй болно. Гэхдээ шат солигдмогц л энэ харьцаа зөрчигдөж, систем гаднын цохилтыг авамтгай болдог. Эцэнхий угсаатан сэлгээнээс болж амархан үхэж ч болно.
Ийм сэлгээ нь арабын хэт угсаатны хувьд эмгэнэлтэй болсон юм. Халифатад багтсан мужууд нь арабын булаан эзлэгчдээс оргилох шинжийн цэнэг авч Багдадаас татгалзаж эхэлсэн юм. Заримдаа бослогыг, жишээлбэл, Дундад Азид 762 онд Мукканууд бут ниргэсэн шиг цэргийн асар их хүчин чармайлт гарган байж дардаг байсан ч нөгөөдүүл нь амжилт олох нь их байв. 789 онд Марокко, 820 онд-Хорасан, 867 онд–Сеистан салан тусгаарлав. Хоёр жилийн дараа арабуудын удирдсан зинжей–боолчуудын аймшигт бослого дэгдэв. 872 онд Иен Тулуп өөрийгөө Египетийн бие даасан захирагч хэмээн зарлав, харин 877 онд Бахрейны карматууд, мөн 903–909 онуудад Тунис дахь Фатимидууд довтолгоонд шилжив. Оргилох хүчдэл нь улс төрийн дурын системийн хүлээсийг таслан, цэцэглэн буй эдийн засаг, өсч буй соёл бүхий сайтар хийсэн хуулийг дагадаг улс орныг хагас зуун жилд угсаатан болон хэлбэржихийг эрмэлзэгч угсаатан буюу консорцийн тэмцлийн холион бантан болгон хувиргажээ.
Арабууд улс орон дотроо хүртэл ноёрхлоо алдах хүртэл тийм их цус урсгав. Африкт берберүүд болон туареги санаачлагыг булаан авч, Иранд энэ болтол улс төрөөс ангид байсан уулын овог дейлемитууд хүчирхэгжиж, Дундад Азид тажикууд урт удаан тэмцлийн эцэст түрэг болон туркменүүдэд бууж өгөв. Арабчуудын эхлүүлсэн угсаатны нийлэгжилтийн үйл явц төрүүлсэн угсаатнаа устгаж, гэхдээ халдашгүй өвөрмөц соёл, түүнтэй холбоотой уламжлалыг үлдээсэн бөгөөд хөрш угсаатнууд нь түүнд удаан хугацаанд татагдаж байсан юм.
Энэ үйл явц роман-германы ертөнцөд нэлээд өөр явагдсан билээ. Хэдийгээр Баруун Европт оргил шатны шинжүүд дээд зэргийн нарийн илэрхийлэгдэж байсан боловч европчуудад ашигтай явсан бага идэвхитэй байлаа.
ЦЭЦЭГЛЭЛТ ЭЭЛЖЛЭХҮЙ
Баруун Европын буюу роман-германы хэт угсаатны дараагийн түүхийг авч үзэхэд тэнд янз бүрийн угсаатнууд бие биендээ байраа тавьж ээлжлэн манлайлж байсныг ажиглахад хэцүү биш юм. Энэ манлайлал нь янз бүрээр илэрхийлэгддэг, хэрэв түүнийг хэт угсаатыг эвлүүлэх гэсэн угсаатны оргилох хүчдэлийн функци гэж авч үзвэл хэлбэрийн олон янз байдал нь судлаачийг будлиулахаа болино.
Каролингийн эзэнт гүрний задралын дараа нэгдүгээр байрыг немцүүд эзлэв. Тэдний хаад Шувуу баригч Генрих, Агуу их Отгон нар унгаруудыг уулгалыг зогсоож, ингэснээрээ Рейны хоёр талд Германы эдийн засгийн өсөлтийг хангасан юм. Тэдний нэрийн хил нь Эльба болон Рон болж, харин тэд Италид лангобардуудын төмөр титмийг өвлөн авсан юм. II Отгон византчуудаас өмнөд италийг булаан авахыг оролдсон боловч бүтэлгүйдсэний дараа түүний санаачлагыг францын нормандчууд булаан авав. Гэхдээ тэд 1194 онд немцүүдийн золиос болсон юм.
Энэ хугацаанд Германд: саксоны, франконы болон швабын (Гогенштауфенүүд) гэсэн гурван улс солигдсон, ингээд XIII зуунд немцүүд өөрийнхөө байр суурийг алдаж эхлэв. Францчууд немцийн эзэнт гүрнээс Лангедок болон Лотарингийн хэсгийг булаан авч, харин италичууд ерөөсөө “араатан арьстнаас” тусгаарлаж амжив. Энэ бол улс төрийн агуулгаараа эзэн хаадуудын паптай хийсэн дайн, нийгмийн утгаар феодалуудын хотуудтай хийсэн тэмцэл, түүх–соёлын утгаар хуульчид дээд лам нартай (прелат) өрсөлдсөн явдал, харин угсаатны талаасаа бол немцийн удирдах аймаг байсан швабууд оргилох шинжийнхээ нөөцийг алдаж, үүнтэй холбоотой зах хязгаар нь нурсан үе байлаа.
XIV болон XV зуунуудад италичууд католик Европын тэргүүлэх үндэстэн болов. Византийг дээрэмдсэн загалмайтны аян дайнууд, Дорно дахинтай хийсэн худалдаа, мөнгө хүүллээр хөлжсөн тэд Европын бүх хаадуудад нэгэн зэрэг хуульч, дипломат, бурхны үгтнүүд, яруу найрагч, барилгачид, далайчдыг нийлүүлэх болжээ. Данте: “ Агуу ихийн хэсэг Флоренцээр бахарха, чи газрыг ч, далайг ч далавчаараа нүдэж, тэрхүү Там нь хүртэл чиний алдраар дүүрэх болно…” гэсэн байдаг. Флорецчуудтай тэднээс багагүй шалмаг, нинжин сэтгэлгүй венецчүүд, гуйвамтгай римчүүд, бачтай болдончууд, ихэмсэг сиенчууд, яргачин калабрийчууд амжилттай өрсөлдөж байв, гэхдээ Дантегийн хэлсэн Там хүрэх замын нэгдүгээр байр генуячуудад ногджээ, тэд худалдааныхаа ажил хэргийн төлөө Алтан Орд төдийгүй, Орост ч хүрч чадсан, гэвч тэнд энд ялагдал хүлээжээ.
Италийн хотуудын бүгд найрамдах улсуудын цэцэглэлтийн үед Европын бусад орнууд хүнд үеийг туулж явав.
Англи, Франц хоёр бие биенээ багалзуурдаж, чингэх үед англичуудыг гаскончууд, францчуудыг шотладчууд дэмжиж байлаа. Энэ дайн зуу илүү жил үргэлжилж, хоёр орны хүчийг барж, тэднийг туйлд нь хүртэл үгүйрүүлсэн юм. Англичууд “Үзэсгэлэнт Францыг” орхин явсны (Калегаас бусад) дараа ч гэсэн тэд өөрсдийнхөө тэсгэл тэвчээргүй тэчъяалынхаа үзүүрийг бие биендээ чиглүүлж, Улаан болон Цагаан сарнай цэцгийн дайныг эхлүүлсэн юм. Эдгээр феодалууд өөр юу ч хийж чадахгүй учраас байлдаж бүр заншсан юм, иймээс “Хуучин Англи” амар заяагаа үзэхгүй байлаа.
Ингэхэд чехийн гуситууд болон швейцарийн уулынхан зэрэг энэ болтол жижигхэн байсан орнууд өндийн босч, Герман, Австри болон Бургундийг цусанд бялдсан юм. Товч өгүүлбэл, Баруун Европын бараг бүх хүчнүүд өөр дотроо хаагдаж, харилцан устгалцаж байв. Оргилох шинжийн хугаралт “Христианы ертөнцийг” хүчгүйдүүлж, XIY зууны үеээс л мандаж эхэлсэн, Баруун Европынхонтой харьцуулахад залуу орон–Турк болон Оросуудыг хүчирхэгжихэд таатай нөлөөлжээ.
Оргилох цэцэглэлтийн ийм ээлжлэлт европын хэт угсаатны зүүн хагаст, германчууд оростой харилцаж байсан газарт ажиглагдаж байна. XIY зуунд чехийн гуситууд Чехийг болон түүнтэй зэргэлдээ Германы мужуудыг үгүйрүүлсэн Шинэчлэлийнхээ эхний шатыг хэрэгжүүлж байв. XYI зуунд Литвийг өөртөө авч, Сөрөг шинэчлэлийн тулгуур багана болсон Польш нэгдүгээр байранд гарч ирэв. Энэ нь түүнийг хөнөөж, баруун славянуудтай холбоо тогтоох боломжийг нь үгүй хийсэн юм.
XYII зууны дунд үед украины казакууд польшийн дайчдад хэд хэдэн сүйрлийн цохилт өгч, дараа нь Шведүүд Польшийг нэвт гаран, түүнийг оргүй болтол нь дээрэмдэв, эцэст нь туркууд Подолийг эзлэн авав. 1688 оны баатарлаг ялалт Австрийг аварч, гэхдээ Польшийг бүрэн цуцааж, XYIII зуун хүртэл унагасан нь нийтэд тодорхой билээ.
XYII зуунд хамгийн их амжилтад Шведүүд хүрсэн ба энэхүү хүн ам цөөтэй орон өөрийнхөө оргилуун хүмүүс болох Густав Адольфыг Германд, Х Карлыг Польшид, XII Карлыг Орост цацаж орхисон юм, энэ алдагдыг хүн амын өсөлтөөр нөхөж чадаагүй билээ. Хүүхдүүд төрсөөр байсан боловч XVI-XVII зууных шиг өнөр болоход хангалтгүй байв.
Энэ үед скандинавын болон славяны орнуудад эдийн засгийн ч, соёлын ч бууралт барууны Герман, Австри болон Голландийн вант улсуудад байсан шиг ажиглагдаагүй гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. XYIII зуун гэхэд европын бараг бүх орнууд оргил шатныхаа оргилох “хэт халалтыг” давж, аж ахуйгаа хөгжүүлж, үзэсгэлэнт хотуудыг байгуулж, бүх дэлхийтэй худалдаа хийж, амар их ашиг олж, авъяаслаг, гэхдээ хэт оргилуун биш хүмүүс болох зохиолч, зураач, эрдэмтдийг ивээн тэтгэх болжээ. Энэ бол Соён гэгээрэл гэж нэрлэгдсэн эрин үе байлаа. Европ дахь оргилох хүчдэлийн зохистой түвшин “илүүдэл” оргилуун хүмүүс колониуд руу явж, тэндээ Вольтер, Руссо, Кант болон Гетег санах ч үгүй хэрцгийлдэг болсноор тогтсон билээ.
Гэсэн хэдий ч XYIII зууны Европт оргилох хүчдэл нь өсөөгүй ганцхан орон байсан юм. Энэ нь бидний үзэл баримтлалтай зөрчилдөж буй хэрэг бус уу ? Учрыг нь олъё.
Шинэчлэлт, Сөрөг шинэчлэлт болон Гучин жилийн дайны аймшигт Герман бусад орнуудаас илүүтэй нэрвэгдсэн юм. Үүнийг тайлбарлаж болно: Тэнд оргилох хүчдэл нь дээр дурдсанаар бүр XIII зуунаас унах болсон юм. Ингэснээр энэхүү баян, соёл иргэншсэн орон оргилох түвшин өндөртэй угсаатнуудын золиос болсон байна. Хорватууд, испаничууд, валлончууд, даничууд, шведүүд болон францууд Германыг хөндлөн гулд туулж, харин лютеран ч бай, католик ч бай немцүүд эсвэл ландскнехтуудын галзуурлыг тэвчиж, эсвэл өөрсдөө тэдний дээрэмчдэд нэгдэж байсан юм. Энд шашин шүтлэг үүрэг гүйцэтгэж байгаагүй, илүү мөнгө төлсөн хурандаа нар руу очицгоож байлаа.
Ингээд 1618 онд католикууд Цагаан Уулын дэргэд ялалт байгуулсан байхад протестантууд Чехэд дүрвэн гарч арга буюу аврал хайх болжээ. Тийшээ францын гугенотууд, түүнчлэн польшийн “арианчууд” дуртайяа нүүн очиж байв. Берлин оргилох шинжээ өөртөө хадгалсан үзэл санаагаараа хавчигдсан протестантуудын хоргодох газар болов.
Бранденбургийн нийтлэг (марк) славяны лютичи аймгийн газар нутаг дээр үндэслэгдэж, XYIII зуунд тэдний хүн ам славян–германчуудын хольц байсан юм. Оргилох шинжийг гаднаас авсан нь XI–XIII зуунд Англид болсон лугаа адилаар эдгээр угсаатнуудыг уусан нэгдэх явдлыг дагалдуулсан байна. Ийм маягаар бранденбург–пруссын улс болсон Бранденбург нь баруун Герман болон Австритай харьцуулахад угсаатны нийлэгжилтийн хувьд нэг шатаар хоцорч, энэ үед эргэн тойронд нь бүгд “соён гэгээрч”, пруссчууд хүртэл дайтахыг хүсэхгүй байв. Ийм учраас тэд авсрийн хаан ширээ залгахын төлөө дайнд ялсан юм. Долоон жилийн дайн, I Напалеонтой, эцэст нь III Наплеонтой хийсэн дайны дараа Прусс нь нэгдсэн Германы толгойд гарч, түүнээс Австри болон Люксембургийг хассан юм.
XY зууны эцсээр Кастиль Арагонтой нэгдэж, испаничууд Гранадыг эзэлж, Америкийг (1492 он) болон Энэтхэгийг (1498 он) нээсэн юм. Испани болон Португалийн оргилуун хүмүүсийн хүч хэрэглээгээ олж, Пиренейн хагас арлын оргилох хүчдэл зохистой хэмжээндээ хүртэл буурсан юм. Энэ нь испанийн титмийг өвлөн авсан Габсбургуудад ихээхэн давуу тал өгсөн билээ. Бүхий л XYI зууны туршид испаний явган цэрэг ялалтаас ялалтад хүрч, испанийн алт хамгийн нарийн дипломатын асуудлуудыг шийдвэрлэж, испанийн флот далай тэнгист ноёрхож байсан билээ. Лепантийн дэргэд (1571 он) туркуудыг ялсан гялбаа дайнд ялах халуурлыг өдөөж, тэр тусмаа Венецид ялагдсанаар төлөгдсөн юм. Гэхдээ “Ялагдашгүй Армадын” мөхөл (1585), Голланд унасан нь (1581) Испанийн хүч өсөх биш, буурч байгааг харуулсан. XYII зуунд Испани нь ээлж дараалан ялагдал хүлээв. Испанид арми болон флотоо сэлбэхэд ч, аж үйлдвэрийнхээ хэрэгцээнд ч, английн болон францын корсаруудаас америк дахь эзэмшлээ хамгаалахад ч хүн хүч хүрэлцэхгүй болж ирэв. Энэ нь Испанид бүлийн задрал болсноос биш испаничууд зүгээр л муу тулалдаж, бага ажиллах болноос үүдсэн юм. 1648 оны Вестфалийн гэрээгээр Испани Европ дахь ноёрхлоо Францад шилжүүлж, далайгаа Голландад өгсөн алдагдалтайгаа эвлэрсэн юм. Гэхдээ Англичууд түрэн орж ирсэн учраас голландчуудын ноёрхол удаан үргэлжлээгүй болно. Тэр үед түүний Францтай хийсэн Зуун жилийн шинэ дайн эхэлж, Ватерлоогийн дэргэдэх тулалдаанаар (1815 он) дуусч, үүний дараа Баруун Европ дахь эхний байрын титэм Англид шилжсэн юм.
Угсаатны хөгжлийн энэ шатыг өмнөх шатууддаа мөхснөөс бусад шинжлэх ухаанд мэдэгдэж буй бүх угсаатан туулсан билээ. Европт энэ шат нь Шинэчлэлт, агуу их нээлтүүдийн эрин үе, Дахин Сэргэлт, Сөрөг шинэчлэлийн үеүдтэй давхцсан. Римд бол энэ нь Мария, Сулла, Помпей болон Цезарийн байлдан эзлэлт, түүнчлэн иргэний дайны үе байсан юм. Византид ч гэсэн исаврын улсуудын ялалт, бурхны дүрийн тэмцэл зэрэг бүтээлч бөгөөд хүнд үе болсон билээ. Арабын халифатад энэ үе нь гайт нас болж: Халифат задран, Испани болон Магриб, Мавераннахр (Дундад Ази) болон Хорасан салан тусгаарлаж, кармат, суфи болон хоёрдагч шиитүүд–Буид зэрэг хуурамч мусульманууд бий болж, Египет унаж, Багдадын эргэн тойронд бодит эрх мэдлийн төлөө негр–зинжууд, булчинлаг туркүүд, улайрсан дейлимидууд тулалдах болов. Арабуудад зөвхөн соёлын хүрээ үлдсэн бөгөөд тэд ч үүндээ ихээхэн зүйл хийж амжсан билээ.
ТЭР ЗУУР ХЯТАДАД …
Эртний Хятадад энэ үе нь долоон “Байлдаант улсуудын” эрин үе байв. Тодорхой болгохын тулд зурагласан адилтгал хийж НТӨ IY зууны Хятадыг XYI зууны Европтой харьцуулан үзье. Дайчин бөгөөд мавританийн үзэл санаагаар тэтгэгдсэн Испаничуудын адилтгал нь Шэньсийн ойт хөндий болон Сычуаны ширэнги ойд амьдарч байсан дайчин аймаг ди–г багтааж, тэднийгээ иезутын одонтой адилаар хууль ёсны (легизмын) номлолын чанд сахилга батаар захирч байсан Цин улс байлаа. Франц нь өмнө талдаа нэвтэршгүй ширэнгэ ой, хойд талаараа Хөх мөрнөөр тусгаарласан баян, соёлтой, хөгжилтэй Чу улстай дүйцнэ. Чу нь Цин улсын гол өрсөлдөгч болж, хатуу цэрэгжсэн системийг сөргүүлэн эрх чөлөө, урлаг, тансаг сайхны алмайрлыг тавьж байлаа. Хятадын зүрх, хуучны Зин улс байсан, Жоу улсын өвлөн авсан газар нутаг нь Хан, Вэй болон Жао гэсэн багавтар улсууд болон задарсан байв, эдгээртэй Ариун Римийн эзэнт гүрэн, герман үндэстнийг мөн л өвлөгч, тархай бутархай Германы газар нутаг дүйцэж байна. Шаньдунд байрлаж байсан дорнодын Ци улс нь Англитай тун давхцана, Ляодунд орхигдсон Янь улс нь Швед буюу Данитай адил. Хүчний ийм байрлалтай байхад нөхцөл адилхан байсан. Испани Сөрөг шинэчлэлийг толгойлон бүх Европыг өөртөө захирахыг хүссэн боловч өөрийнх нь аз болоход амжилт олоогүй юм. Харин легизмын номлолтойгоо байсан Цин гүрэн НТӨ III зуунд бүх Хятадыг эзлээд…өөртөө гай тарьсан юм.
Чингээд Европт II Филипп амжуулсан байлдан эзлэлт гэх зүйл нь юу болох байсныг түр ч атугай төсөөлөөд үзье. Юу болох байсан бэ ? Бүх Европоор инквизаци болно, Париж, Женев, Лондон, Стокгольм, Венецид Испанийн бүх залуус ч хүрэхээргүй испанийн гарнизонууд орно. Туркийн эсрэг фронтыг бас л тогтон барихад хэрэгтэй учраас арми болон цагдаад асар их зардал гаргана, энэ нь таатай тохиолдолд булаан эзлэгчдийг өршөөхгүй байх ёстой нийт ард түмний үзэн ядалтыг өдөөж, татвараар дарамтлана гэсэн хэрэг байв. Энэ хувь заяанаас Испани зайлсхийж чадсан юм, харин чухам ийм зүйл НТӨ 207 онд Цин улсад болжээ. Цин улс хэзээ ч дахин сэргэхгүй болж, үгүйрсэн Хятадыг үүнд өрсөлдөх чадвартай анхны хүн л хялбархан нэгтгэж чадах болсон байв. Ийм хүн нь тариачин Лю Бан гэгч байсан бөгөөд тэр балгас дээр байгуулсан улс гүрэндээ Хань гэдэг нэрийг өгсөн юм. Адил тохиолдолд үр дүн нь янз бүр байдаг аж.
Эртний Цин улсын балгас дээр үүссэн Дундад зууны Хятад нь эртний Римийн туурин дээр Баруун Европын “Христианы ертөнц” үүсч, YI зуунд угсаатны бүхэллэг болон бүрэлдсэнтэй адил байж, үүнтэй адилтгах шатандаа XII–XIII зууны үед хүрсэн юм. 34. Гумилев Л. Н. 1) Троецарствие в Китае //Доклады ВГО. Вып. 5. Л., 1967. С. 107-127; 2) Хунны в Китае. С. 235.
Түүнд өөр тавилан учирч: Сун улсын гялалзсан соёл дургүй хүрэм захиргаадалт болон сэтгэл санаагаар унасан засгийн газрын үед тангад, зүрчид болон монголчууд зэрэг харийнхны идэш болсон юм. Арабын халифат болон араб хэлт мусульман угсаатнуудаас ялгаатай нь Хятад Мин гүрний үед л амь орсон бөгөөд энэ нь угсаатны нийлэгжилтийн огт өөр шат болно.
Энд авсан жишээнүүд болон түүнтэй үл зөрчилдөх бусад жишээ нь хугарлын шатыг “цэцэглэлт” гэж тооцоход хүндрэлтэй болохыг харуулж байна. Бүхий л тодорхой тохиолдлуудад энэ үзэгдлийн утга санаа нь өвөг дээдсийнхээ хуримтлуулсан баялаг болон алдар нэрийг үрэн таран хийхэд оршдог юм. Гэлээ ч гэсэн бүх сурах бичиг, бүх тойм бүтээлүүд, урлаг буюу утга зохиолын бүхий л олон ботит “түүх”-үүдэд Леонардо да Винчитэй зэрэгцэн Савонаролла галзуурч байсан, Бенвенуто Челлини өөрийн гараар урвагч, зэрлэгүүдийн буугаар Бурбоны жанждыг (коннетабль) буудаж байсныг сайтар мэддэг хэрнээ хойч үеийнхэн нь чухамхүү энэ шатыг алдаршуулан магтдаг билээ.
Алдар гавъяанаас гэмт хэрэг хүртэлх ийм өргөн хүрээний үйллүүдээс төрсөн сэтгэгдэл нь судлаачид болон зохиолчдод хүчтэй үйлчилж, хүн бүрийг цацрагийн (спектр) гэрэлт зурвасуудыг санаж, хар толбуудыг нь мартах хэвшилтэй болгодог аж. Ийм ч учраас эдгээр жигшүүрт эрин үеүдийг “цэцэглэлт” хэмээн нэрлэдэг байна.
ЦЭЦЭГЛЭЛТИЙН ЗОЛИОСУУД
XYI зууны эх болон XYII зуунд Европт оргилуун хүмүүсийн хувь буурч, харин дэд оргилуун хүмүүсийн хувь хүн амын консерватив хэсэг болох зохиролт, хамгийн хөдөлмөрч болон хууль сахигч хүмүүсийг устгаж байж өссөн юм. Хэт угсаатны системийн тогтвортой байдал алдагдаж, тухайлсан оргилуун хүмүүс нь дэд оргилуун хүмүүсийн дундаас тэнэмэл цэргийг өөртөө амархан урвуулан авч чадах болов. Тэд үүнийг номлогч: Лютер, Кальвин, Савонарола, Иоанн Лейденский нар шиг; мөн кондотьерууд: Мориц Саксонский, Мансфельд, Валленштейн нар шиг; мөн хаант улсын хууль зөрчигч хаан VIII Генрих Тюдор нар шиг хийдэг байлаа. Хэрэв өмнө нь иймэрхүү оролдлогод бусад оргилуун хүмүүс шууд эсэргүүцэл үзүүлдэг байсан бол тэдний тоо багассанаар хүн бүрт томоохон талбар, улмаар инерци хуримтлуулах боломж бий болов. Ийм учраас Шинэчлэл болон Сөрөг шинэчлэлийн эрин үеийн мөргөлдөөн улам их далайцтай болж, улам их хохирол гарах болжээ. Нэгдмэл систем задарч, хүмүүс дайсны саварт орохгүйн тулд найз нөхөд хайх болов. Захирагч нараас тусламж хүсэн хандах нь утгагүй хэрэг байв, ингэхэд нөхөрсөг чанарын зарчим үйлчилж эхлэв, үнэнч найзыг хайж, хариуд нь үнэнч байдлаараа төлөх болов, энэ нь хамгийн найдвартай даатгал байсан юм.
Тэгээд энэхүү азгүй хүмүүс өөрийгөө хамгаалах нэгдэл хайх хэрэггүй болов. Хэрэв герцог Гиз гугенотууд мөргөлийн дуугаа (псалм) дуулж байсан саравчийг шатаах юм бол Жанна Наваррсая үдийн мөргөлдөө явж байсан католикуудыг газар дорх нүхэнд хаядаг болов. Английн хаан YIII Генрих папыг хүндэтгэснийх нь төлөө католик шашинтныг болон мессийн ариун ёсыг үгүйсгэсэн гэж кальвинист хүнийг нэг дүүжлүүрт өлгөх тушаал буулгах болов ! Юуг ч үл тоох эзэд өөр шүтлэгтнээс аюултай болж ирэв, учир нь тэдэнд шашин шүтлэг, шударга ёс, нинжин сэтгэл байхгүй (дэд оргилуун хүмүүс) яргачин, хов зөөгчид үйлчилж байв.
Гэхдээ захирагчид чин үнэнч зарцгүйгээр байж чадахгүй байсан юм. Энэ нь тэд нэгтгэгч хоёр үзэл суртлын аль нэгд: протестантизм юмуу католик уламжлалаас зөвхөн дурдатгал үлдсэн учраас шинэчлэгдсэн католицизмд нэгдэх ёстой гэсэн хэрэг байлаа. Ийнхүү Католик лига, Протестант уни байгуулагдсан юм. Гучин жилийн дайн Германы хүн амын дөрөвний гуравтай тэнцэв. Бусад орнууд бага нэрвэгдсэн ч бас л хохирол нэлээд их байсан юм. Гэхдээ харамсалтай нь угсаатны нийлэгжилтийн энэ шатанд зөвхөн төрийн болон сүм хийдийн захирагчдын үзэл санааны буюу улс төрийн дайснууд үхээгүй юм.
Дахин Сэргэлтийн эрин үед хүн алах нь Баруун Европын оршин суугчдын өдөр тутмын ажил болов, чингэхдээ нийтийг хамарсан цар хэмжээтэй байв. Хавчлагын объект нь Мигель Серветийг Женевт, Жордано Бруног Римд шатаан алах явдал гардаг ч сэтгэгчид, яруу найрагч, гүн ухаантнууд төдийгүй бодол санаа бүхий гэм зэмгүй, энгийн хүмүүс болж байв. Тэднийг мэргэч төлөгч, ад зэтгэртэй хэмээн зарлаж хайр найргүй шатааж байлаа. Бүр VIII-IX зууны үед мэрэг төлөг, хараал шивлэгийн тухай сургаалийг германнчуудын орчинд мухар сүсэг гэж тооцдог байсан нь тэмдэглүүштэй юм. 35. Лозинский С. Г. Роковая книга средневековья //Монахи Я. Шпренгер и Г. Инститорис. Молот ведьм /Пер. с лат. Н. Цветкова. М., 1932. с. 8-9.
Ийм учраас лангобардын хаадуудын хуулинд эмэгтэй хүнийг шүүр унан ниссэн гэж буруутгавал үүнийг гүтгэлэг гэж, энэ талаар ховлосон хүнийг шоронд суулгаж шийтгэдэг байлаа. 36. Ротарийн 643 оны Лүндэнд вампируудын стриг буюу ламий- д итгэхийг хориглож, “ид шид, ухаангүй зэрэгт буртуутгаж эмэгтэйчүүдийг хороохыг” зөвшөөрөхөө больжээ. Агуу Их Карлын үед бол ийм хов зөөсөн хүнийг цаазаар хүртэл авдаг байсан. 37. Первый саксонский капитулярий 787 г. (Там же).
IX зуунд Анквир дахь Чуулган хурал хэдийгээр Исидор Севильский, Рабан Мавр, Гинкмар Реймский нарын зарим хамбууд нь ламия-н сургаалийг авсан байсан ч гэсэн шабашийг (ид шидтэний шөнийн цугларалтыг ингэж нэрлэдэг байжээ- Орч ) хов зөөх хий үзэгдэл гэж зарласан байна. 38. Орлов М. А. История сношения человека с диаволом. СПб., 1904. С. 183- 184. Энэхүү ном нь тухайн үеийнхээ моодны дагуу өгсөн нэрээсээ үл хамааран дундад зууны үеийн фольклорыг маш нухацтай судалсан бүтээл болсон юм. 39. Лозинский С. Г. Роковая книга средневековья. С. 10.
Энэхүү хүмүүнлэг хууль цааз хөгшрөлтийнхөө шатанд орртож байсан иргэншсэн Римээс өвлөгдөж ирээгүй юм. Тэнд шидтэнийг эсвэл цөлдөг, эсвэл цаазалдаг байсан. 40. Орлов М. А. Дээр дурдсан бүтээл. С. 132. 135.

Энэ бол үр удмынхаа төлөө амьдралаа зохиож буй оргилуун хүмүүсийн эрүүл ухаан огт байгаагүй юм. Хэрэв тэд нар өөрийнх нь ач үр, хүүхдүүд хуйвалдаан, тэнэг явдлыг золиос болно гэдэгт санаа зовж байгаагүй гэж үзвэл утгагүй хэрэг болно. Гэхдээ л яагаад эзэн хаант Римд яагаад ид шидтэнийг хянан хявчих болов оо ? Бүгд Найрамдах, хагас зэрлэг хэвээрээ байсан Римд илбэч жатгыг сонирхож байгаагүй, харин булаан эзэлсэн Дорно Дахинаас тансаг сайхан соёл иргэншлийн давалгаа орж ирэхэд түүнтэй хамт оюун ухааныг (интеллект) үзэн ядах явдал бий болжээ. I зууны еврейн ном дүрэм айлдагчид ид шидтэнийг устгах тухай бичиж байжээ. (Талмуд) 41. Там же. С. 134.
Харин II зууны дунд хэрд Апулей фессалийн шидтэнүүдээс айх айдсыг дэлгэрүүлэв. Ингээд II зууны төгсгөлд гэхэд мэрэг төлөгчдийг христианчуудтай нэгэнг зэрэг мөрдөн мөшгөх болжээ. Энэ эрин үе нь Римийн угсаатны нийлэгжилтийн эрчимт шаттай давхцсан бөгөөд хөгшрөлтөд шилжих үеийн эхэнд болсон юм. Европ Римийг гүйцэж түрүүлжээ. Эм шуламсын эсрэг шүүх XY зуунд эхэлсэн ба чингэхдээ азгүй эмэгтэйчүүдийг хэн ч буруу номтон буюу сүм хийдийн эсрэг тэмцсэн гэж буруутгаж байгаагүй юм. Тэднийг бусадтай адилгүй байсных нь төлөө шатаадаг байжээ. 42. Там же. С. 183.
Ийнхүү Дундад Зууны “харанхуй жилүүдэд” гэм зэмгүй бүтээлч хүмүүс, мөрөөдөгчид, байгал судлаачид тайван амьдарч чадаж байсан ба мэдээж хэрэг дайн дажин болбол тэд бусдын адил нэрвэгддэг байсан. Ингэж ингэж хүмүүнлэг үзлийн эрин үе, шашны ыолон гүн ухааны хайгуулын эрин үе, агуу их нээлтүүдийн эрин үе ирэв…Юу болох нь энэ вэ ? XYI зуун болов, Дахин Сэргэлт, Шинэтгэл, тэгээд бас сүм хийдийн дайсан катаруудтай биш, гэм зэмгүй зөгнөгч, ардын анагаах ухааны мэдлэгтнүүдтэй тэмцсэн хоёр дахь Инквизаци болов. Энд католикууд болон протестантууд нэгдмэл фронтоор ажиллах болов. Хамгийн хачирхалтай нь яг адилхан хугацаанд хамгийн их амьдаар нь шатаалт Испанид биш, харин Шинэ Англид болсон юм.
Ингэж цаазлах шалтгаан нь шүтлэгийн номлолд биш, хэт угсаатны систем оргилох хүчдэлийнхээ түвшинг алдсанаас үүдсэн зан үйлийн өөрчлөлтөд байсныг харуулж байна. Шатны шилжилт дуусмагц л увьдистныг шатаах нь эгэл хүмүүст цаг бусын алдаа хэмээн төсөөлөгдөх болжээ. Угсаатан шат халагдах үеийг туулахад ийм зүйл газар сайгүй байсан.
Энд бэртэгчний илчилсэн урамшил голдуу үр ашиггүй юм, яагаад гэвэл тэр хов живд заавал шүүмжлэлтэй хандах цэгцтэй шүүх ажиллагаатай тулгарч байна. Гэхдээ инквизатор Я.Шпренгер болон Г.Инститорис нарын үйлдлээс үзэхэд тэд нар өөрсдөө онцгой бүрэн эрх эдэлсэн бэртэгчингүүд байсан байна. Тэд язгуур угсаатай хүмүүсийг ид шид хийсэн хэмээн буруутгах нь тэдэнд өөрсдөд нь маш таагүй зүйл болно гэдгийг сайтар мэдэж байлаа. Ийм учраас тэд хөршүүдийнх нь хов живээр хамгаалах хүнгүй эмэгтэйчүүдийг барьж, тамлан, шатааж байжээ. өвөрмөц маягийн геноцид энд үүссэн бөгөөд ховд өртсөн шударга хүмүүс, атаархал дагуулсан авъяаслаг хүмүүс үрэгдэж, харин XIX зуунд хэвшмэл байгаа европын бэртэгчний үеийнхнийг төрүүлсэн ёс суртахууны хувьд бохир тэнэгүүд үржиж олон болж байлаа. Энэ нь үйл явц нь статистикийн шинжтэй учраас эргэлт буцалтгүй юм.
УГСААТНЫ ТАЛБАЙН ЗАДРАЛ
Гучин жилийн дайны дараа (1618-1648) цуцалт болов. Гэхдээ энэ нь нэгдлийг дагалдуулсангүй. Бүтэн хагас зуун жилийн хооронд протестантууд ч, католикууд ч зан үйлийн олон янзийн тогтсон үзлийг боловсруулсан, тэдгээрийг зөвхөн тэвчээрийн үндсэн дээр л нэгтгэж болох байлаа. Тэвчээрийг зарчим хэмээн тунхагласан байсан боловч туйлын эмх цэгцгүй хэрэгжүүлж байв. Зөвхөн XYIII зуунд хуучин тооцоог мартах болж, Европ нь “Христианы” гэж нэрлэгдэж байсан биш, харин “Соёл иргэншсэн ертөнц” гэж нэрлэгдсэн бүхэллэг чанараа дахин олсон юм. Гэхдээ энэхүү тэнцвэрт байдал нь Европт оргилуун болон дэд оргилуун хүмүүс нь (юуны өмнө тэнэмэл-цэрэг) далайн чанад дахь колониудад хайлан уусч, харьцангуй зовиур багатай өнгөрсөн хэт угсаатны оргилох хүчдэлийн бууралтын үнэ цэнээр хүрсэн юм.
Испани, Португал болон Франц, Англи болон Голланд гэсэн католик гурав, протестант хоёр орон колонийн идэвхитэй бодлого явуулж ирэв. Ойлгомжтой байхын тулд нэр томъёогоо тогтъё. Хэрэв улс орноос өөрийнхөө гараар ямар нэг юм хийхээр гарч явбал, жишээ нь бүр YIII–IX зууны үед ид шид болон хараалын тухай сургаалийг германчуудын орчинд мухар сүсэг гэж тооцдог байсан зэрэг нь тэмдэглүүштэй юм. Ийм учраас лангобардын хаадын хуулиудад эмэгтэй хүнийг шүүр унан нисч байсан гэж буруутгавал түүнийг гүтгэлэг гэж үзэж, үүний төлөө хов хэлсэн хүнийг шийтгэж шоронд суулгадаг байжээ. Агуу их Карлын үед ийм хов хэлбэл цаазаар хүртэл авдаг байв. IX зуунд Анквирад болсон Чуулган Хуралд шулмасыг хов зөөгчийн хий харсан зүйл гэж зарласан, гэхдээ зарим хамба: Исидор Севильский, Рабан Мавр, Гинкмар Реймский нар муу ёрын тухай сургаалийг хүлээн зөвшөөрч байлаа.
Эдгээр энэрэнгүй хуулиудыг хөгшрөлтийн шатандаа ойртож буй соёл иргэншсэн Римээс өвөлж аваагүй юм. Тэнд шидэтнүүдийг эсвэл цөлж, эсвэл цаазалдаг байв. Энэ бол хойч үеийнхэндээ амьдрал бүтээж буй оргилуун хүмүүсийн эрүүл ухаан байгаагүй, огтхон ч байгаагүй юм. Өөрсдийнх нь ач гуч нар матаас болон дур зоргийн авирын золиос болно гэдэгт хэрэв тэд санаа зовохгүй байсан бол тэнэг явдал л болно.
Гэхдээ яагаад эзэн хаант Римд төлөгчдийг хавчин хяхах болов ? Бүгд найрамдах улсын үед, бүр хагас зэрлэг Римд ид шидийг сонирхдоггүй байсан, харин эзлэгдсэн Дорно дахинаас тансаг соёл иргэншлийн долгион ирмэгц л түүнтэй хамт оюун ухааныг үзэн ядах явдал бий болсон юм. Еврейн хууль сургагчид I зуунд шидтэнгүүдийг устгахыг (Талмуд) тушааж байв. II зууны дундуур Апулей фессалийн увьдистуудаас айх сэтгэлийн өвчнийг тайлбарлаж байв. Мэргэч төлөгчдийг хавчин хяхах нь бүр II зууны төгсгөлд христианчуудыг адлахтай нэгэн зэрэг явагдах болов. Римд энэ хөгшрөлтөд шилжихийнхээ төгсгөлд угсаатны нийлэгжилтийн инерцийн шаттай давхцсан юм. Европ Римээс түрүүлэх болов. Шулмасуудыг шүүх үйл явц XY зуунд эхэлсэн, гэхдээ азгүй эмэгтэйг хэн ч сүм хийдийн эсрэг тэмцсэн, буруу номтон гэж буруутгаж байгаагүй юм. Бусадтайгаа төстэй байгаагүй учраас л тэднийг шатаадаг байжээ.
Ингээд Дундад зууны “харанхуй жилүүдэд” энгийн бүтээлч хүмүүс, мөрөөдөгчид болон байгал судлаачид тайван амьдарч болдог байсан, гэхдээ л дайны үед тэд мэдээж хэрэг эх орон нэгтнүүдийнхээ адил нэрвэгддэг байсан. Ингэж ингэж гуманизмын эрин үе, шашны болон гүн ухааны хайгуулын эрин үе, агуу их нээлтүүдийн эрин үе иржээ. Тэгээд яав ? XYI зуун боллоо, Өндөр Дээд Дахин Сэргэлт, Шинэчлэл, сүм хийдийн дайсан катаруудтай биш, харин энгийн зөгнөгчид болон ардын анагаах ухааны мэдлэгтнүүдтэй тэмцсэн Хоёрдахь инквизаци болов. Энд католик болон протестантууд нэгдсэн фронтоор ажиллаж байв.
Хамгийн хачирхалтай нь адилхан хугацааны дотор хамгийн олон шатаалтыг тэдний булаан эзэлсэн шинэ газар дээр ажиллаагүйн улмаас хийсэн байна, энэ бол харин колоничлол юм. Хэрэв захирагдсан орнууд руу ашиг олох гэж тэмүүлсэн цэргүүд, түшмэд, худалдаачид явбал энэ нь колонийн ёс болно.
Нутгийн хүн амд аль нь муу вэ гэдэг бол өөр асуудал юм. Энд ч гэсэн протестант болон католикуудын шашны дайнаар илэрсэн европын хэт угсаатны нэгдмэл талбай задарсны үр дагавар нөлөөлж л байлаа. Маерикийг колоничлох үед испаничууд болон францчууд хэдийгээр бүгдтэй нь биш ч гэсэн индиан овгуудтай харьцангуй амархан харилцаанд орж байхад англосаксууд цэвэр дипломатынхаас (жишээлбэл, XYII зуунд ирокезчуудтай) өөр ямар ч харилцаа тогтоож чаддаггүй, харин алагдсан индианчуудын төлөө шагнал өгдөг байсан хуйхны ангуучлалыг зохион байгуулж байсан нь ажиглагдаж байжээ. Онолын шийдэл санал болгоё.
Испанчууд, францчууд болон англичууд хэмээх угсаатнууд нь өнөөдрийг хүртэл романо–германы бүхэллэгийг бүрдүүлж байгаа юм. Гэхдээ энэхүү бүхэллэгийнхээ дотор тэд угсаатан–сэтгэл зүйн ноёлох шинжээрээ өөр хоорондоо маш төсгүй байдаг. Америкийг колоничлох нь Шинэчлэлийн үетэй буюу хэт угсаатны хугаралтын шатан дахь зан үйлийн бүтцийн бүрэн өөрчлөн байгуулалттай давхцсан билээ. Бүтэц хялбаршиж, энэ үед чөлөөлөгдсөн эрчим хүч баруун европын геобиоценозын хилийн чанадад цутгаж, үүний дотоод дахь соёлын тусгай хувилбарууд бие биенээсээ салан тусгаарласан байна. Зөвхөн протестантууд төдийгүй, католикууд хүртэл Тридентийн Чуулган Хурлын дараагаас өвөг дээдэстэйгээ адилгүй болсон юм. Яагаад гэвэл Савонарола, Эней Сильвий Пикколомини, Игнатий Лойола нар угсаатан–соёлын гажилтад Мартин Лютер болон Жан Кальвинаас дутахааргүй зүйлийг хийсэн юм. Ийнхүү үндэстэн салан тусгаарлах нь угсаатны нийлэгжилтийн жам ёсны бүтээгдэхүүн, харин зан үйлийн тогтсон үзэл салах нь түүний зайлшгүй үр дагавар болж байна. Ингэж салсан нь европын колоничид индианчуудад харьцах янз бүрийн харьцааг тодорхойлж байсан аж.
Испаничууд овгийн удирдагчдыг (касик гэдэг индиан үг нутгийн тайж язгууртан гэж үзэн загалмайлах үедээ тэдэнд “дон” цол олгодог байв. Үүний улмаас Мексик болон Перу дахь индианчуудын ихээхэн хэсэг нь уусан нэгдсэн юм. Канад дахь францчууд индианчуудын аж төрөх ёсонд татагдаж, XIX зуунд индиан овгуудтай адилтгам болон хувирсан юм. Луй Рилийн бослогын үеэр метисууд болон индианчууд нэгэн санаагаар ажилласан. Англосаксууд болохоор америкийн аж төрөх ёсыг зөвшөөрснөөс бусад индианчуудыг нэг газарт хөөн оруулсан юм.
Дурдсан ялгааг бидний дээр санал болгосон угсаатны талбайн үзэл баримтлалыг ашиглан тайлбарлаж болно. Хэрэв хэт угсаатан бүр өөрт хэвшмэл байх хэлбэлзлийн давтамж бүхий талбай болдог бол энэ утгаараа хэт угсаатны талбайнууд ойр хол янз бүрийн хэмжээнд байна. Ингэхлээр “католик” угсаатнуудын талбайн хэмнэл индианчуудынхтай “зохилдож”, харин Европт протестантизмийг сонгосон хүмүүст энэ нь байгаагүй гэсэн хэрэг юм. XYI зууны үед Европын бараг бүх үндэстнүүд католик болон протестант болон хуваагдаж, энэ үед хүн бүр өөртөө тохирох тогтсон үзлийг сонгосон байдаг шүү дээ.
Шалгаад үзье. Их оросууд оросын соёлыг ихээхэн хэмжээгээр хүлээн авсан татаар болон буриадуудтай холилдож, өөрснөө болохоор якутуудын дунд амархан уусч, харин славянуудтай удаан, нягт, нөхөрсөг харьцаж байсан хэдий ч угорын ард түмэн өөрийнхөө ахуйг хадгалан үлдсэн байдаг. Гэхдээ оросууд Аляска болон Калифорни дахь индианчуудтай алеутууд болон эскимосуудын дэмжлэгийг авсан хэдий ч хэл амаа олж, тэнд бэхжиж чадаагүй юм. Гучин жилийн дайны үеэр Орос Католик лигийн эсрэг Протестант унийг дэмжиж, албандаа протестант–немцүүдийг авч, Голландтай худалдаа хийж байсан нь тохиолдлын зүйл биш юм. Гэтэл лютераны ёсны дэргэд номлол болон ёс заншлаараа католик ёс нь үнэн алдартантай хавьгүй илүү ойрхон юм шүү дээ. Энд ч гэсэн угсаатны агшин нь үзэл суртлын агшингаа даван гарсан нь тодорхой байна.
Өмнөд Африкт орсон протестантууд-голландууд, францчууд, гугенотууд болон немцүүд “бурчууд” гэж нэрлэгдсэн угсаатанд нэгдсэн юм. Тэд нутгийн хүмүүст хамгийн тэвчээртэй ханддаг байлаа. Трансвааль дахь боолчлолыг зөвхөн 1901 онд халсан. Харин Гаити дахь францчууд негр–боолчуудыг франц хэл болон католик шашинд сургаж байсан юм. Католик шашныг негр санваартан (кюре гэдэг) өөрийнхөө дураар тайлбарладаг байв. 1792 онд английн флот хувьсгалт Францыг бүслэхэд негрүүд францын газрын эздийн эсрэг бослого гаргаж, тэдэнд харьцах шалтгаа “Бурхан цагаан хүмүүс рүү ирсэн, гэтэл цагаанууд бурхныг алсан. Бурхны өшөөг авч, цагаануудыг алцгаая” гэж үндэслэж байв. Ингээд арал дээр байсан бүх францчуудыг алсан билээ.
Ямар ч гэсэн энэ бол хүнийсэл биш, харин хэт угсаатны түвшин дэх үзэл санааны харилцааны хэлбэр байсан юм. Эдүгээ гаитийн негрүүд могой шүтдэг–дагомейн шүтээн Водуг дахин сэргээсэн бөгөөд нууц ёслолдоо зөвхөн католикууд, түүний дотор европчуудыг оруулдаг аж.
Дээр дурдсан ажиглалтаас ургуулан Шинэчлэл нь үзэл санааны үймээн ч, хугаралтын шат ч байгаагүй, өөрөөр хэлбэл оргил болон инерцийн шатуудын хоорон дахь завсрын үе байжээ гэсэн дүгнэлт хийж болно.
ХУГАРАЛТ БА ТҮҮНИЙ АЧ ХОЛБОГДОЛ
Энд хэлсэн зүйлүүдээс угсаатны нийлэгжилтийн шатууд нь оргилох хүчдэлийн түвшингөөр тодорхойлогддог олон янз байдлын зэргээрээ л ялгагаддаг гэсэн дүгнэлт гарч байна. Зогсонги байдалд хэвшмэл байх дэд оргилуун хүмүүс ямагт байдаг, гэхдээ оргилуун хүмүүс бий болох үед хэд хэдэн үеийн дараа тэд бүрэлдсэн систем дэх онцгой ач холбогдлоо алддаг, тэднийг зүгээр л ажиглахгүй байж болно. Өгсөлтийн үед өөрийнхөө үүргийг тууштай биелүүлдэг зохиролт хүмүүсийн үүрэг өсдөг. Оргилох шинжийн “хэт халалтад” хамгийн оргилуун хүмүүс ар араасаа үхдэг оргил шатанд тэд алга болдоггүй юм.
Хугаралтын шатанд иргэний дайны үеэр гүйцэтгэгч боловсон хүчин төлөвшүүлдэг дэд оргилуун хүмүүсийн ач холбогдол өсдөг. Дараа нь инерцийн шатанд ахин зохиролт хүмүүсийн ач холбогдол өсч, гэхдээ тэд хөгшрөлтийн шатанд эрс багасдаг. Энэ шатанд өөрийнхөө суурь дэвсгэрээс гарсан угсаатнуудаас өвлөн авсан дөлгөөн дэд оргилуун хүмүүсийн зэрэгцээгээр инерцийн шатны хаягдлын бүтээгдэхүүн болсон галзуу тэнэмэл–цэргүүд бий болдог. Эдгээр нь зохиролт хүмүүсийг зальжин цээрлүүлж, системийг эсэргүүцэх шинжээ алдах хүртэл нь хялбаршуулдаг. Тэгээд тэд нар өөрснөө үхэх ба угсаатан сүйрсний дараа түүний давтагдашгүй соёл мартагдаж, зогсонги байдал бий болдог. Энэхүү угсаатан–нийгмийн зүй тогтол нь угсаатны газар зүйн материал дээр тод харагдаж, бүх шатуудынх нь шинж тэмдэг тохирч байдаг юм.
Угсаатан үүсэх үедээ багтан буй ландшафтаа өөрийнхөө хэрэгцээнд “татан оруулж”, үүнийхээ зэрэгцээ өөрөө ландшафтын нөхцөлд хэрэглэгдэж байдаг. Товчоор хэлбэл энд байгал хамгийн бага нэрвэгддэг эргэх холбооны зарчим үйлчилж байна. Оргил шатанд угсаатны систем инерцээ тэлж, булаан эзлэлт болон их нүүдлийн үе эхэлдэг, булаан эзлэлтийг хөршүүдийн нь эсэргүүцлээр хязгаарлагдаж байдаг, хоёр дахь нь бас л байгалийн нөхцлөөр хязгаарлагдана. Байгал хоёр дахин нэрвэгддэг. Оргилуун хүмүүст гэртээ газар ухаж суух нь уйтгартай. Тэд оршихуй болон цэцэглэлтийн илүү хүнд, гэхдээ илүү сонирхол татах аргуудыг илүүд үздэг. Байгалд үзүүлэх соёл иргэншлийн дарамт буурна, учир нь эдгээр бургилсан үеүдтэй хүн амын сөрөг өсөлт голдуу холбоотой байдаг, ингээд аж ахуй уналтанд орж, үүний улмаас ой, тал, намаг, түүнчлэн зэрлэг амьтдын тоо толгой өсөх зэргээр байгалийн ландшафтын дахин сэргэлт болдог. Гэхдээ оргилуун хүмүүсийн эзэлсэн орнууд маш хүчтэй нэрвэгддэг. Булаан эзлэлтийн золиос нь ямагт тэдэнд идэвхитэй хамгаалалт зохион байгуулахад нь саад болж буй, оргилох хүчдэлийн түвшин бага байгаа тэрхүү угсаатнууд болдог. Ийм учраас тэд өөрсдөө болон улс орных нь баялаг, түүний дотор байгалийн бүтээлүүд ялан дийлэгдсийн олз болдог.
Тоймгүй олон индианчуудын оршуулгын газар болсон Мексик болон Перугаас алт, Потос руу (Боливи) мөнгөний хүдэр зөөж байсан испаничуудын “алтан флот”-ыг санахад хангалттай. Харин Бразиль дахь португалийн тариалангийн талбайг зөвхөн Ява болон Зондын бусад арлууд дээрх голландын колонитой зүйрлэж болно. Португалийн толгод дахь гоёмсог төгөл, Нидерландын нугыг баярхаж, тансаглахын төлөө бусдыг ч, өөрийгөө хайрладаггүй негоцианчууд болон ноёд ихсийн эдлэн болгон хувиргах гэж малайчууд болон африкийн боолууд мянга мянгаараа үхсэн юм. Канадын арьс үсний кампаниуд одоо зөвхөн дархан цаазат газруудад буй минжүүдийг бүрэн устгасан, мөн Дорнод Африкт лондонгийн бирж дээр мөнгө олох гэж зөвхөн соёог нь л авах гэж зааны бүхэл бүтэн сүргүүдийг устгасан билээ. Хятадад хирс сөнөж, Хотанд хувны газрын ордыг хоосолсон. Ийм жишээ хангалттай, тэхлээр асуудлыг өөр талаас нь аваад үзье.
Оргилуун булаан эзлэгчид хэчнээн ч зэрлэг аашилсан бай тэд байгалийг хязгаарлагдмал байдлаар хөнөөдөг. Тэд гадаргууд дээр байгаа бүхнийг тулалдах хэрэгтэй бол тулалдан авч байсан, харин тэд хөдөлмөрлөх хэрэггүй байлаа. Ийм учраас тэдний ялгуулсан аян дайны дараа бут цохигдсон индианчууд, негрүүд, полинезчууд болон папуасууд биш, харин хүчтэй талхлагдсан, нөхөн сэргээгдэх биоценоз үлдсэн юм. Ингэх үедээ булаан эзлэгчид минут тутам амьдралаа дэнчин тавьж байсан билээ.
Ийнхүү угсаатны бүлийн оргилох шинжийн түвшин хугарах явц нь ихээхэн хэмжээгээр хиймлээр буурдаг бөгөөд эдгээр арга хэмжээний үр дүнд төрийн хүчин чадал, угсаатны эсэргүүцэх чадварын хэмжээ буурдаг гэж хэний ч толгойд орж ирдэггүй аж.
Нэлээд тохиолдолд энэ нь үхлийн үр дагаврыг дагалдуулдаг гэдгийг бид нэгэнт үзсэн, харин Евроазийн эх газрын хагас арал-Баруун Европын роман–германы бүхэллэгт аз тохиосон юм. Түүнийг гурван талаас нь далай хамгаалж байв. Аюул занал Византыг унагаж, XYI–XYII зуунуудад өргөн давшилт хийсэн туркүүд байгаа зүүн өмнө зүгээс байлаа. Унгар унав. Тэгээд Итали болон Германы ээлж болоод байв. Яг энэ үед Баруун Европын хамгийн хоцрогдсон орнуудын нэг, иймээсээ ч оргилох шинжийн харьцангуй ихээхэн хувиа хадгалан үлдсэн баатарлаг Польш өөрөөрөө дэнчин тавьсан юм. 43. Учир нь эдгээр бүх угсаатнууд оргилох шинжийн эрчим хүч сарних энтропийн үйл явцад өртөөгүй юм. Өөрөөр хэлбэл “хоцрогдмол” гэсэн үг нь уг угсаатан халуун зүйл хөрж амжаагүй байгаатай адилаар энэхүү эрчим хүчээр хангалттай баян байгаа гэсэн хэрэг болно.
Ян Собесскийн гусарууд 1683 онд Веныг аврав. Германы төлөө цусаа урсгахдаа польшууд өөрийнхөө эх орныг хуваагдалд бэлтгэв. Герман дахь хугаралт дуусмагц үндэсний эв нэгдлийг дагуулсан инерцийн шат эхэлж, Европ нь ахиад л баригдашгүй бөгөөд түрэмгий болж, гэхдээ өмнөх үед байснаасаа ихээхэн өөр болсон байна. Тэрээр “рыцарийнхаас” “худалдааных“ болон хувирсан бөгөөд энэ талаар жичид нь ярих болно. Одоохондоо К.Ясперсийн үзэл баримтлал руу, нарийн яривал баруун европын түүхийн гүн ухаан руу хандая. Тэд Августинаас авахуулаад бүгдээрээ түүхэнд чиглэл, зорилго, утга санаа харж байлаа. Харин Дорно дахины бүх сэтгэгчид түүхэнд өгсөлт, уналтыг харж, өөрөөр хэлбэл үйл явдал өөрийн зорилготой, харин түүний утга нь хувь хүн төгс боловсрох явдал, түүх нь зөвхөн үүний суурь болдог гэж үзэж байв.
Ялгаанууд тохиолдлын бус нь илт байдаг. Бидний бодлоор энэ нь үүнийг барууныхан хүний гарын бүтээж туурвисан зүйлс, бас л хүний үйл ажиллагааны бүтээл болсон гүн ухааныг хүртэл оруулан тооцдог техно хүрээний дэвшил гэж үздэг байхад дорнын ухаантнууд хүн нэгээхэн хэсэг нь болсон амьд байгалийн тухай ярьж, техникийг зөвхөн дэвсгэр гэж үздэгт байгаа юм. Үүнийг шинжлэх ухааны хэлэнд хөрвүүлбэл Баруунд нийгэм–соёлын түүхийг, Дорно дахинд угсаатны түүхийг, зүгээр л голдуу удам зүйг судалдаг гэсэн хэрэг. Аль нэг нь нөгөөгөөсөө илүү чухал гэж ярьж болохгүй. Аль алин нь л хэрэгтэй. Гэхдээ социологийн арга зүйг байгалийн үзэгдлийг судлахад хэрэглэж байгаа нь л муу юм. Үүний урвуугаар байгаагүй нь сайн хэрэг.
Үүгээр Ясперс болон шашин болон дэвшлийн бусад телеологийн бусад системтэй хийх маргаанаа дуусгаж болно. Угсаатны үйл явцад: анхдагч түлхэлтийн инерцээ алдаж хөгшрөх, хөрш угсаатны буюу байгалийн хүчний давагдашгүй үйлдлийн улмаас солигдох халагдах гэсэн хоёр тэргүүлэх хүчин зүйл оролцдог. 44. Энд байгалийн хүч гэдэгт ландшафтын аварга том өөрчлөлтүүдийг ойлгож байна. Жишээлбэл, далай халгих, арал дээрх галт уул дэлбэрэх, эрин зуунаар үргэлжилсэн ган, шинэ буюу зөөгдсөн вирусээс үүссэн тахал гэх мэт.
Угсаатан халагдах нь угсаатны нийлэгжилтийн өөрийнх мөн чанараар программчлагдсан байдаг, гэхдээ зөвхөн шилжилтийн шатуудад л халагдах үйл сүйрлийн шинж чанартай байдаг.
XXXIV. Инерцийн шат
СОЁЛ ИРГЭНШЛИЙН “АЛТАН НАМАР”
Хүмүүс зовлон зүдгүүр амссаныхаа дараа амжилтын биш, амгалан тайван байдлыг хүсдэг. Өөрийнхөө бүх давуу талыг тодруудан гаргахыг хүссэн хувь хүмүүс хөршүүддээ хамгийн их аюул тарьдгийг нэгэнт ухамсарлаж мэдсэн байдаг. Хэрэв нийгмийн голлох үзэл санааг өөрчлөх ахул түүнээс зайлсхийж болдог. Энд урьд өмнө байгаагүй байсан ч хамаагүй зан үйлийн хамгийн шилдэг тогтсон үзлийг төгс байдлаар тээгч хүнийг сэтгэн олох буюу дүрслэн гаргаж, түүнийг даган дуурайхыг бүх хүнээс шаардахад л хангалттай юм.
Эртний Ертөнцөд энэ үндсэн дээр хааныг бурхан мэт шүтэх үзэл бүтээгдсэн юм. Ертөнцийг ингэж ойлгохын эхлэлийг бүр Александр Македонский тавьсан бөгөөд египетийн зөнчид түүнийг Эллинчүүд Зевстэй адилтгаж байсан Амон бурхны хүү гэж тайлсан юм. Энэ нь Александрт тааллагдсан авч жанжид нь түүнийг эцэг эх: Филипп болон Олимпиадын хувьд доромж зүйл гэж үзэн энэ санааг хүлээж авахаас эрс татгалзсан билээ.
Гэхдээ энэ үзэл санаа зөвхөн түр зуур л намжсан юм. Энэ нь диадохуудын залгамжлагчдын үед, ялангуяа Римд Августын дараа дахин сэргэжээ. Эзэд дээдэс өөрсөддөө бурханд байх тийм хүндэтгэл үзүүлэхийг шаардсан байна. Энэ нь Эрх баригчийн дүр төрх биш, тэр ч байтугай түүний хувийн шинж чанар биш, харин түүнийг албан тушаалтай нь холбогдуулан бурханчлан үзнэ гэсэн хэрэг байлаа. Ингэснээрээ тэд бүх албатуудын хувьд зайлшгүй байх даган дуурайх дүр төрх болдог байна.
Римчүүд зөвхөн гэдэс рүү нь хутга шааж байвал таарах новшнууд, алуурчид, худалчид хааны сэнтийг эзэлж суугааг сайн ойлгож байсан, гэхдээ “эзэн хааныг бурханчлах” зарчим зүй ёсны болон дэг журамд төвч байх зайлшгүй нөхцөлд тэднийг оруулдаг байлаа. Хугаралтын цуст зуунуудын талаарх ой дурдатгал нь дэг журмын дурын баталгааг хүсмээр зүйл болгож байв. XYII–XYIII зууны Шинэ Үед үүнтэй адилтгах зарчим нь чадлынхаа хэрээр даган дуурайх явдлыг төрүүлсэн, шударга, хүмүүжилтэй хүн болох “жентльмен” –ы дүр төрхөд биелэх болов. Үүнийг даган дуурайхаас татгалзахыг хуулиар хорьдоггүй ч гэсэн нийтийн үзэл санаагаар шахдаг байв. Энэ дарамт нь хангалттай байсан юм.
Дорно дахинд бол эрт үеийн аль нэгэн хүндэтгэлт баатрын үлгэр жишээг голдуу даган дуурайдаг байжээ. Үүнээс болж байдал өөрчлөгдөөгүй юм. Товчоор хэлбэл төгс эрхэмлэл болсон тааруухан байдлын нэрийн өмнөөс өөрийн ахуйн бүх илрэлүүдийг мөрдөн мөшгөж байв. Гэхдээ үйл явц удаан явж байлаа. Өөрийн өвөрмөц байдлаас татгалзахыг хүсээгүй хүмүүст гэм зэмгүй урлаг, шинжлэх ухааны хүрээ үлдсэн юм. Ийм учраас XYI зуунд илд барьдаг байсан тэр хүмүүс XYIII зуун гэхэд гэртээ суун хэрэв зохиогч нь авъяастай байвал бүтээл нь үнэ цэнэтэй болж, хоосон бичигч байвал хийсэн юм нь утгагүй болдог ном зохиол бичих болов. Хоосон бичигчид нь хэтэрхий олон байснаас хэн ч, юунд ч уншдаггүй номуудаар дүүрсэн номын сангууд бий болсон билээ. Үүнийг “соёлын өсөлт” гэж нэрлэдэг болсон байна !
Ийм байдал инерцийн шатандаа орсон Алс Дорнодод бий болж, X зууны Хятадын Сүн улсад тийм агуу их биш боловч урлагийн олон тооны бүтээл үлдсэн бөгөөд Тан улсын эрин үеэс бүтэн үлдсэн нь бүр ч илүү дадамгай хийгдсэн байдаг. Төвдөд сүм хийдүүд нь орчуулгын, голдуу эртний эх бичгүүдээс дахин хуулсан номуудаар дүүрэх болов.
Мэдээж хэрэг энэхүү дэвсгэр дээр сэтгэгчид, эрдэмтэн, яруу найрагчид зэрэг суутнууд төрөн гарч байсан боловч тэдний тоо хатуу догшин оргил шатныхнаас дутуу байлаа. Гэхдээ тэд сайн шавь нартай байж, тэдний үзэл баримтлал нь соён гэгээрэл болж байв. Жишээлбэл, Зонхов багшийн (1355-1418) “шарын номлол” тухайлсан консорци буюу сектүүдийг төдийгүй, монгол, ойрд, түвдүүдийн хэсэг зэрэг бүхэл бүтэн ард түмнүүдийг оюун санааны хувь гэгээрүүлсэн юм. Византид ийм үүргийг үзэл санаагаа сэтгэл санаагаар унаж, сүйрэх тавиландаа орсон Константинополоос аваагүй XIY–XY зууны афоны ахмадууд гүйцэтгэсэн бөгөөд энэ нь Их Оросод ч нөлөөгөө үзүүлсэн билээ.
Ийм жишээ хангалттай юм. Угсаатны нийлэгжилтийн инерцийн шат нь угсаатны системийн оргилох шинж унаж, материаллаг болон соёлын үнэт зүйлс эрчимтэй хуримтлагдах үе болох нь тодорхой байна. Бид энэ гаргалгаагаа роман–герман хэт угсаатны түвшинд зан үйлийн тогтсон үзэл солигдсон төвч шалгуураар шалгаж үзье.
“ХРИСТИАНЫ” ЕРТӨНЦӨӨС “СОЁЛ ИРГЭНШСЭН” ЕРТӨНЦӨД
Хэт угсаатны түвшин дэх зан үйлийн тогтсон үзэл солигдох шиг ийм агуу их үзэгдлийг одоо болтол анзаараагүй, судлаагүй байсан бол гайхалтай явдал болох байсан юм. Гэхдээ үүнийг биднийхээс огт өөр байр сууринаас ойлголт, нэр томъёоны өөр системээр хийсэн юм. Гэхдээ энэ бол гай биш ! Тооцооллын өөр системийн нэр томъёог ямагт өөрийх рүүгээ шилжүүлж болдог бөгөөд үүнээс болж шууд ажиглалтын үнэ цэнэ алдагдахгүй юм.
Вернер Зомбарт “Орчин үеийн эдийн засгийн хүний оюун санааны хөгжлийн түүхийн товч” зохиолдоо “капитализмын өмнөх үеийн хүн”, өөрөөр хэлбэл “жам ёсны хүн” бол одоо ч гэсэн газар сайгүй ажиглагдаж байдаг бэртэгчин, аминч, бэлэнч хүн болон хувирсан гэсэн асуудлыг тавьсан юм. Зомбардынхаар бол капитализм бий болохоос өмнө XII–XIY зуунд “аж ахуйн үйл ажиллагааны анхдагч цэг нь эд баялгийн хэрэгцээ байсан бөгөөд хүн хэчнээнийг зарцуулбал төчнөөнийг орлого болгох ёстой болдог байсан” . Харин илүү хуримтлуулахыг зөвхөн тэнэг хүн л хийдэг байсан аж. 45. Зомбарт В. Буржуа. М., 6. г. С. 7-9. Цаашид ишлэлийг энэ номноос авах болно.
Гэхдээ баян–сеньор болон ард олон түмэн гэсэн хоёр анги байдаг. Гэхдээ тэдний хооронд тийм их ялгаа байхгүй. Сеньор амьдралаараа байнга дэнчин тавьж, их баялаг хуримтлуулна, тэгээд түүнийгээ тансаг ан ав, найр наадам, сайхан хүүхнүүдэд зарцуулна. Мөнгө хуримтлуулах нь утгагүй, ойрын дайнд алагдах нь гарцаагүй, энэ удаад биш юмаа гэхэд дараагийн дайнд үхнэ. Ийм учраас тэр өдрүүдийг амьд, эрүүл саруул байгаа зовлонт сеньор найр цэнгэл дунд өнгөрүүлдэг байжээ.
Тариачин өөрийгөө болон гэр бүлээ тэжээхэд хэрэгтэй тийм л хэмжээний газартай байсан. Гар урчууд бол “хөгжилтэй амьдрахад нь хэрэгтэй хэмжээнээс илүү ажиллахааргүй тийм эрүүл ухаантай байсан” аж. Ийм хүмүүс хэрэв Рокфеллерийг харсансан бол түүнийг ухаан солиотой гэж үзэх байсан.
Гэхдээ Дундад зууны европчууд торгон нөмрөг, алтан чимэглэлтэй хүнийг солиотой гэж тооцдоггүй байсан. Алт эрдэнэсийг тэд үнэлж, түүний төлөө өөрийнхөө ч, хүний ч амь насыг хайрладаггүй байжээ. Тэд сайхан алтыг үнэлж, мөнгийг тоодоггүй байв. Харин мөнгийг зөвхөн XII зуунаас сонирхож эхэлсэн юм. Энэ үеэс л өмнө нь зөвхөн еврей нарт л ажиглагддаг байсан “ашигт шунах сэтгэл” үүсчээ. Энэхүү шунал сэтгэл нь эхлээд католик лам нарыг, дараа нь хотынхныг, эцэст нь бүхэл бүтэн улс орнуудыг хамрах болж, чингэхдээ жигд хэмжээгээр биш, янз бүрийн хувилбараар хөгжиж байжээ. Заримдаа түүнийг далайн чанадын орнуудыг дээрэмдэх замаар, заримдаа бас л ихээхэн эрсдэлтэй худалдааны замаар хэрэгжүүлдэг байсан ба энэ удаад баялагт хүрэх зам нь “жигшилт мөнгө хүүлэх” аргаар, зарим хэсэг нь тохиромжтой албан тушаал олж авах замаар гэх мэтчилэн явагдах болов. Гэхдээ үйл ажиллагааны удирдах сэдэл нь ямагт энэ болтол бараг байгаагүй баяжин хөлжих хайр найргүй эрмэлзэл болсон юм.
Шунаг сэтгэл түүнийг хангах боломж бий болсон үед л үүсдэг гэж таамаглаж болох байсан. Зомбарт “капиталист үзэл санааг капитализм өөрөө бүтээдэг” гэсэн сэдвийг няцаасан. Мөн тэрээр протестантизм болон капитализмын хооронд холбоо байдаг гэж үзсэн М.Веберийг зөвшөөрдөггүй юм. Үүний оронд Зомбарт капиталист үзэл санааны хөгжлийн шалтгааныг “өвөг дээдсээс өвлөн авсан сэтгэл санааны дуршил” гэж үзэж байна, үүнийг бидний мэдэх шинжлэх ухааны хэллэгээр бол энэ дуршил бол удамшлын шинж юм. Энэ нь Зомбартын “үйлдвэр, худалдааны” болон “бэртэгчин” гэж ангилсан онцгой “хөрөнгөтний дүр төрх” юм. “Үйлдвэр худалдааныхан” нь бол капитализмыг үндэслэгч, зоригтой түрэмгийлэгчид болно, харин “бэртэгчин” нь өмнөх үеийнхнээ үхсэний дараа үүссэн хоосон зайг өөрийнхөө нийт олноороо бөглөж байдаг уйтгартай, төвч, бөгөөд нямбай албан хаагчид байдаг юм.
Зомбартын үзэж байгаагаар капитализмд “дурших” нь зөвхөн хувь хүн буюу организмын түвшинд байдаг бус, бас угсаатны түвшинд ч байдаг аж. Тухайн үзэгдлийн биологийн мөн чанар үүнд итгэл төрүүлж байна. Зомбарт “капиталист сул дуршилтай” угсаатанд кельтүүд болон готуудыг хамааруулсан бөгөөд үүнээс доод түвшинд зөвхөн “алтаар бараг бүх ард түмэнд үзүүлдэг алмайралд харш” байдаг испанийн иберүүд л байдаг байна.
Капитализмд дуршилтай угсаатнуудыг “баатар ард түмэн” болон “худалдаачин ард түмэн” гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. “Баатар ард түмэн” –д Зомбарт римчүүд, норманнууд, лангобардууд, саксууд, франкууд, тэр тусмаа англичууд болон францчуудыг хамааруулж, харин “худалдаачин ард түмэн”-д флоренцчууд, шотланд–лоулендерүүд, еврейчүүд, түүнчлэн “хамгийн эрт цагаас эхлэн ухаалаг, авхаалжтай хүмүүс” байсан фризүүдийг хамааруулсан байна. Үүгээрээ Зомбарт голландын болон шотландын лоулендерүүдийн худалдааны хэргийг тайлбарлахад нь хэрэгтэй байсан ба учир нь Доод Шотландад дашрамд дурдахад фризүүд нутаглаж байсан гэсэн таамаглал байдаг. Тэрээр славян болон грекүүдийг авч үзэээгүй бөгөөд тэднийг еврей болон европын бус ард түмнээс ялгаатай гэж үзсэн нь илт байна. Энэ нь түүний анхаарлын төвд газар зүйн бүс биш, харин хэт угсаатнууд байсныг харуулж байна. Энэхүү онцлог нь түүний шинжилгээг манай сэдвийн хувьд сонирхолтой болгож байгаа бөгөөд учир нь тэрээр мөн чанартаа оргил шатнаас инерцийн шатандаа шилжих үе болсон хугаралтын шатыг шинжилсэн хэрэг болсон, гэхдээ ард түмнүүдийг (угсаатныг) арьстны хэсэг болох тогтвортой систем гэж үзээд Тоскан дахь “бэртэгчин үзэл санаа”-ны мандалтыг этруссын “цусны” хольц” хэмээн арга буюу үзсэн, гэтэл этруссууд НТӨ IY зуунд устсан, Флоренци XY зууны үед л бэртэгчин болсон байдаг юм. Энэ нь хоёр мянган жилийн өмнөхөд орох нэвтрэх үнэмлэх болсон бөгөөд энэхүү үзэл санаанаас болгоомжлох, түүнийг шүүмжлэхэд хүргэж байгаа юм.
Зомбартын ажиглалт зөв, гэхдээ тэдний тайлбарлал нь хангалтгүй гэж үзэж болох юм. Иберүүд гэхэд л бүр римийн үед зогсонги шатандаа оршиж байсан европчуудын эртний угшил болно. Угсаатны нийлэгжилтийн зөвхөн төгсгөлийн шатыг хараад өмнөх шатных нь тухай дүгнэж болохгүй юм. Худалдаачин этрускуудын удам нь корсикчууд болно. Тэд өвөг дээдсийнхээ дадал туршлагыг алдаж, XIX зуун гэхэд худалдаанаас өш авахыг илүүд үзэх болсон юм. Кельтүүдийн тухайд бид дээр бичсэн. Зомбартын тоочсон худалдаачин–ард түмнүүд бүгдээрээ эрлийзлийн өндөр түвшин гэсэн нийтлэг нэг л шинжтэй байгаа юм. Тоскан нь Римээс хойд зүгт оршдог. Зөвхөн Х зуунаас хойш л түүгээр дамжин швабууд-гибеллинууд, анжуйчууд-гвельфүүд, испанчууд, францчууд, австричууд явах болсон байна. Тэд бүгдээрээ генийн сангаа тосканчуудын бүлүүдээр тараан сарниулсан юм. Шотландын Лоуленд бол английн болон шотландын хаадууд тийш нь суулгасан скоттууд, англичууд, норманнууд-викингууд болон барончууд-францчууд зэргийн харилцааны бүс байсан бөгөөд тэнд ер нь тайвангүй газар байсан юм. Рейний доод сав газар бол фризүүдийн муж бөгөөд мөн л герман, роман болон кельтийн хүн амын угсаатны харилцааны газар байсан юм. Зөвхөн энэ шинж тэмдэг л “худалдаачин–ард түмэн” –нүүдэд нийтлэг болж байна, гэхдээ энэ нь хангалтгүй юм. Тэдгээрийн тоонд Зомбартын зүгээр л мартаж орхисон Итали болон Андалусийг оруулж болно. Зураглал өөрчлөгдсөнгүй.
“Сеньорууд” болон “үйлдвэр худалдааныхны” хоорондын ялгаа тийм ч их биш юм. Аль аль нь оргилуун шинжтэй, гэхдээ янз бүрийн өнгө аястай болдог. Эхнийх нь алдар нэрд дуртай, хоёр дахь нь шуналтай, гэхдээ энэ ялгаа нь гол биш юм. Мөн аль аль нь бидний бодлоор оргилох шинжийн өгсөлтийн үед ямагт үүсдэг анхдагч бүтээлч халаалт явцуурсны илрэл болох “капитилист үзэл санааг” жинхнээрээ тээгч бэртэгчин болон албан хаагчдаас эрс ялгаатай байгаа нь чухал юм. “Бэртэгчингүүд” мөн ийм болохыг хүсч, ийм байж чадаагүй болохоороо л “сеньорууд”–ыг шүүмжилдэг. Тэд бол бүтээлч өсөлтийн дараагийн үлдэгдэл бөгөөд тэдэнд зөвхөн “дарамт үзүүлэх хүсэл” л үлдсэн аж, өөрөөр хэлбэл эд нар бол зохиролт, тэр ч байтугай дэд оргилуун хүмүүс юм. Гэхдээ эндээс бидний өмнө халуун хий хөрч, ус болон хувирч, дараа нь мөс болдог (үүнийг дурын угсаатны нийлэгжилтийн үйл явцын хязгаар, зогсонги төлөв байдал гэж ойлгож болно) шиг ердийн энтропийн үйл явц урган гарч байна.
Харин одоо Зомбартын ажиглалтыг бидний дээр санал болгосон угсаатны нийлэгжилтийн бүдүүвчид оруулаад үзье. Европт “капиталист үзэл санаа” байгаагүй IX–XI зуунд угсаатны идэвхитэй эрлийзжилт ч бас байгаагүй юм. Хүмүүс дөнгөж бүрэлдэж байсан угсаатны жижиг бүлгүүдээрээ амьдарч, өөрийнхөө ахуйг хадгалж байлаа. Энэхүү шинэ төрсөн угсаатнууд арьстны янз бүрийн бүрдлээс тогтож байсан нь ач холбогдолтой байгаагүй юм. Тэдний зан үйлийн тогтсон үзэл жинхнээрээ байсан. Аль нэг угсаатны өмнө тулгарсан асуудлууд нь түүнийг гишүүн тус бүрийн хувьд нийтлэг байсан юм. Оргилох шинж нь хүн амын бүх давхаргад тэгш илэрч, үүний улмаас нийгмийн төлөв байдал урсамтгай болж: хулчгар феодалууд үхэцгээж, харин эрэлхэг вилланууд эсвэл рыцариуд болж, эсвэл чөлөөт хотынхон болсон.
XIII–XIY зуунд хуваагдал болов. Бат цул угсаатнуудад нийгмийн систем нарийсч, хаант засаг томорч, илүүдэл оргилуун хүмүүс загалмайтны аян дайнд юмуу хөрш орнуудад хаягдсан. (Зуун жилийн дайн). Харин угсаатны харилцааны бүсүүдэд “наймаачид” бий болж, баяжиж байлаа. Тэд оргил шатанд, тэр тусмаа хугаралтын шатанд бүр ч илүү эрх баригчдын ивээлийг ашиглан, хэрүүл маргааныг ашиглан амьдарч байлаа. Гэхдээ тэд аажимдаа хүчээ авч, тэдэнд хамгийн тохиромжтой инерцийн шатанд шилжих хоёр дахь шилжилтээ хийсэн юм. Энэ шат нь тэдэнд үнэхээр таалагдаж, түүндээ “соёл иргэншил” гэсэн хүндэт нэр бодон олж, энэхүү соёл иргэншлийн төлөв байдал нь тэдний бодлоор төгсгөлгүй аж.
Бидний мэдэж байгаагаар орчны агрегат төлөв байдлын дурын өөрчлөлт нь эрчим хүчний ихээхэн зардал, манай тохиолдолд оргилох шинжийг шаарддаг. Оргилох шинж нь аливаа эрчим хүчний адилаар потециалын ялгаанаас бий болдог. Энэ ялгаа нь эсвэл байгалийн үзэгдэл болох оргилох түлхэлтийн улмаас, эсвэл нэг угсаатны оргилох шинж нь нөгөөгийнхөөсөө даван гарсан угсаатан хоорондын нягт харилцаанаас болж үүсдэг. Энэ хоёрын үр дүн янз бүр: байгалийн ландшафтын эвдрэл нь зөвхөн хоёрдахь хувилбарт л бий болдгийг олон жишээгээр үзүүлж болно.
Түүний хамт антропогенийн ландшафт дахь эвдрэл нь огтхон ч зүй тогтол биш, харин харамсалт содон явдал, тэгэхдээ нэлээд ховор үзэгдэл гэдгийг тэмдэглэх хэрэгтэй юм. Хэрэв өөрөөр байсансан бол неоантроп хүн 50 мянган жил оршин тогтноход бүх геобиоценоз устаж, хүн өөрөө үржил шимгүй Дэлхий дээр өлсгөлөнгөөс болж үхэх байсан билээ. Эндээс био хүрээнд хүний нөлөөлөл нь амьдралыг бататгах болон амьдралыг үгүйсгэх гэсэн эсрэг тэсрэг хоёр чиглэлээр явагдана. XYI–XYIII зуунд роман–германы хэт угсаатны “царцалт” хурдан явагдсан. Оргилуун хүмүүс колониуд руу явцгааж, эсвэл тэндээ үхдэг, эсвэл өвчтэй болон буцаж ирдэг байжээ. Зохиролт хүмүүс гэртээ, тариалангийн талбайдаа, урландаа, албан газартаа, их сургуулийн танхимуудад шаргуу ажиллаж байдаг. Тэд ямагт яршиг түвэгтэй байдаг давуу талын төлөө хэзээ ч тэмцдэггүй. Тэнд оргилуун хүмүүсийн чөлөөлөгдсөн байрыг “наймаачид”–флоренцийн мөнгө солигчид, эвлэг дипломатууд, өдөөн хатгагчид, түрэмгийчүүд эзэлдэг. Тэд нутгийн угсаатанд харь шинжтэй, гэхдээ чухам ийм болохоороо л титэм зүүгчдэд хамгийн тохиромжтой, ялангуяа тэдэнд угаасаа эх орон байхгүй бол бүр ч аятай байдаг.
Гэнэт тэдэнд Уатт уурын машин гэсэн баялгийг бүтээж, үүнийг дагалдан хамгийн олон янзийн техникийн боловсронгуй зүйлс гарав. Хотууд томорч, холимог угсаатных болов. Хүн угсаатантайгаа холбоогүйгээр амьдарч эхлэн, заримдаа тэдэнтэйгээ алсаас харилцах болов. Энд л Зомбартын сайтар бичиж, дургүйцсэн европчуудын “капиталист үзэл санаа” бий болсон байна.
Гэвч энэ нь яагаад ийм амархан болов ? Дүрсэлж яривал “ус хөрч, хөлдсөн” учраас л ийм болжээ. Энэ нь бүгдээрээ хөлдмөгц, өөрөөр хэлбэл хөгшрөлтийн шат болоход угсаатныг дотроос нь идэгч бактери болох наймаачид үхэж, харин угсаатнаас басхүү үлдэц хоцорч болох юм.
СОЁЛ ИРГЭНШИЛ БА БАЙГАЛ
Угсаатны нийлэгжилтийн талаар энд санал болгосон ойлголт маань хэрэв түүнийг харьцуулах хэмжээс байгаагүй бол субъектив зүйл байхсан билээ. Ийм хэмжээс нь антропогенийн ландшафтын түүх, өөрөөр хэлбэл, “угсаатан” гэж нэрлэгдсэн механизмаар дамжсан байгал болон техникийн харилцан үйлчлэлийн түүх болой. Соёл иргэншлийн шатанд хүмүүс хүрээлэн буй байгал орчинтой харьцах харьцаа дахиад л угсаатны системийн оргилох хүчдэлийг бууруулж байж эрс өөрчлөгддөг.
Оргилуун хүмүүс хэчнээн ч зэрлэгээр хандсан, биднийг тэжээж буй байгалтай харьцах талаараа ялан дийлж буй бэртэгчин түүнээс хавьгүй илүү аюултай үзэгдэл болно. Энэ шатанд эрсдэл хэнд ч хэрэггүй, учир нь зайлшгүй ялалтыг байгуулчихсан, ингээд хамгаалалтгүйчүүдийг сүйтгэж эхэлдэг. Өгөөж арвин био хүрээнээс өөр хамгаалалтгүй зүйл гэж байх уу ?
“Хүн бол байгалийн хаан” гэж зарлаад тэрээр байгалиас өгөөжийг нь тайван бөгөөд төлөвлөгөөтэй авах болдог. Хөвөнгийн талбай өмнө нов ногоон байсан Диксилендийн (АНУ-ын өмнөд муж) толгодыг хучиж, тодорхой, хангалттай богино хугацаанд түүнийг элсэн орвон болгож хувиргасан. Прерийг хагалж, ургац ч арвин байлаа: ингэмэгц л үе үе Атлантын далайн эрэг хүртэлх дорнод штатуудын цэцэрлэг, суулгацыг хөнөөгч элсэн шуурга тавих болов. Аж үйлдвэр хөгжиж, асар их ашиг авчрах болсон ч Рейн, Сена, Висла мөрнүүд муу усны сувгууд болон хувирав.
Энэ бол одооны зүйл юм, үүнээс өмнө ийм зүйл болж байжээ. НТӨ 15 мянган жилийн тэртээ Дэлхий дээр цөл байгаагүй, харин одоо хаашаа ч харсан цөл л байна. Түрэг болон монголын баатруудын довтолгоо Ээвэн гол, Хотандарь болон Лоб нуурын эргийг элсэн манхан болгож хувиргаагүй гэдгийг бид нэгэнт үзүүлсэн билээ. Үүнийг зөвхөн энэ жилийнхээ ургацаас цаашихыг боддоггүй тариаланчдын төлөвлөгөөт ажил бий болгосон юм. Мөн л ийм хөдөлмөрч тариачид Сахарын хөрсийг хөвсийлгөн сийчиж, самум хэмээх хуурай салхинд алга болоход хүргэсэн билээ. Тэд суурингийнхаа захыг аж үйлдвэрийн хаягдал болон лонхоор бузарлаж, гол горхинд химийн хортой бодис цутгаж байна. Ямар ч оргилуун хүн ийм юмыг хэзээ ч бодож олж чадахгүй, харин зохиролт хүмүүс юуг ч тайлбарлах боломжгүй юм. Ингэж болно гэж үү ? Энэ бол угсаатны нийлэгжилтийн сүүлчийн шат биш шүү дээ.
Өвөг дээдсийнхээ хуримтлуулсан соёлын асар их давхаргыг мөрөндөө үүрч яваа угсаатнууд мөн л ингэж байдаг. Техникийн дурын ололт амжилт өөрөө, хүний оролцоогүйгээр хэдийгээр хөнөөлт цаг хугацааны байнгын үйлчлэлээс эвдэрч болох хэдий ч дэвшилтэт хөгжлийг дагуулдаггүй юм. Эртний Египетийн хаант улс болон Шумерууд нь газар тариалангийн соёлын хувьд Месопотамийг эзэлсэн Шинэ Египетийн хаант улс болон Ассирийн дэргэд хамаагүй илүү байсан юм. Асуудлын гол нь эд юмсад биш, харин хүндээ, чухамдаа бол тэдний бүтээлч эрчим хүч-оргилох шинжид байгаа нь илт байна. Ийм учраас техник болон урлагийг өнгөрсөн үеийнхний оргилох шинж өвөрмөц маягийн талстжилт болсон угсаатны үйл явцын шалгуурууд хэмээн авч үзэж болно.
Гэхдээ бид газар зүй дээр улс төрийн түүхийг мушгин гуйвуулсан байж болох уу ? Гэхдээ түүх болон байгал судлалыг бие биенээсээ асар хол, тэдгээрийг харьцуулах нь буруу гэж нийтээр үздэг билээ. Жон Стюарт Коллинс “Бүхнийг ялагч мод” хэмээх номондоо: “Ариун Павел Антиохийн оршин суугчдын толгойд Бурхны хилэнг дуудсан нь зөв юм. Мөн уг хотыг хараасан бусад зөнчид ч зөв байсан. Гэхдээ тэд зөвийг хийхдээ хуурамч шалтгааныг удирдлага болгосон юм. Нүглийн мөн чанар нь түүний ёс суртахууны талд байгаагүй, тэр нь теологид биш харин экологид байсан юм. Хэт бардам зан, тансаг байдал нь хүмүүсийг үйлийн үрт унагаагүй: ногоон талбайнууд үржил шимээ үргэлжлүүлэн өгч, тунгалаг ус нь сэрүүн татуулах л байсан, ёс суртахуунгүй, хууль зүйгүй байдал хэчнээн ч их хэмжээнд хүрлээ гэсэн өндөр цамхаг ганхахгүй байсан, бат бэх ханууд нь эвдрэхгүй байсан. Харин хүмүүс Бурхнаас тэднийг амьдруулахын тулд өгсөн Газар дэлхийгээс урваж, газрын хуулийн эсрэг нүгэл үйлдэж, ой модыг үгүйрүүлж, усны гамшиг болох үүд хаалгыг нээсэн, ийм учраас тэдэнд өршөөл байгаагүй, тэдний бүх бүтээлийг элс залгисан юм” гэж бичжээ. 46. Дуглас У. О. Трехсотлетняя война. С. 161
Энэ нь гайхамшигтай боловч буруу дүгнэлт юм. Хотууд дахь ёс суртахуунгүй болон хууль ёсгүй байдал нь ой болон талбайг сүйтгэхийн оршил нь бөгөөд аль алинийх нь шалтгаан бол угсаатан соёлын системийн оргилох шинжийн түвшин буурсан явдал болно. Өмнө нь оргилох шинжийн өгсөлтийн гол чанар бол өөртөө ч, хөршдөө ч хатуу догшин хандах явдал байсан юм. Харин оргилох шинж буурахад “хүнийг хайрлах” сул талууд нь өршөөх зэргээр хэвшмэл болж, дараа нь үүргээ үл тоомсорлох, дараа нь гэмт хэрэг үйлдэх болдог аж. Харин гэмт хэрэгт дасах нь “булайг үйлдэх эрхийг” хүнээс ландшафтад шилшүүлэн аваачдаг байна. Угсаатны ёс суртахууны түвшин нь амьд байгалийг зэрлэгээр хөнөөхтэй адилхан угсаатны нийлэгжилтийн байгалийн үйл явцын мөн тийм л үзэгдэл юм. Энэ холбоог олсны ачаар бид антропогенийн түүх, өөрөөр хэлбэл хүн ландшафтыг эвдэлсний түүхийг бичиж болох юм. Учир нь эртний зохиогчдод байгал ашиглалтын шууд тодорхойлолт ядмаг байдаг нь судлан буй эрин үеийн улс төрийн зөрчилдөөн, ёс суртахууны түвшний дүрслэл дүүрэн байдгаас болсон байж ч магадгүй. Чухам энд дурдан буй харилцаа холбооны хөдлөнги шинж нь био хүрээн дэх хүний байр суурийг судалдаг этнологийн судлах зүйл болно.
Мөн чанартаа бид оргилох түлхэлтээр алдагдсан тэнцвэрт байдлыг сэргээн тогтоох гэж тодорхойлж болох дэд бүлийн илрэлийг авч үзсэн юм. Оргилох түлхэлт бүс нутгийн байгалд тэнд амьдрагч хүмүүсээс багагүй тусгагдаж байдаг. Эрчим хүчний илүүдэл нь шинэ хэрэгцээг үүсгэж, улмаар амьдран буй ландшафтаа шинээр өөрчлөхөд хүргэдэг. Үүний жишээнүүдийг бид дээр үзсэн бөгөөд одоо харин тэдгээрийг нэгтгэж, тэдний чиглэлийг тогтоох хэрэгтэй болж байна.
Эхний шатанд ёс мэт сайн сайхан байдалд тэмүүлэх явдал хэвшмэл байдаг. Угсаатны нийлэгжилтийн эхний шатуудад амьдарч буй хүмүүс тэдний системийг төгсгөл хүлээж байгаа гэж огт төсөөлдөггүй ба хэрэв ийм үзэл санаа хэн нэгний толгойд орж ирвэл түүнийг хэн ч сонсохыг хүсдэггүй. Ийм учраас хүч чадлаа хайрлалгүйгээр мөнхийн зүйл бүтээн байгуулах эрмэлзэл ямагт оршдог. Байгалийн баялаг хараахан хязгаарлагдмал бус учраас зорилт нь тэдгээрийг саад тотгоргүйгээр хүлээн авахыг зөв хийхэд оршдог. Заримдаа энэ нь хэт зэрлэг хандлага, чанд бус ёс журмыг тогтоож, дэмжихэд хүргэж, хувь хүний санаачлагыг хязгаарладаг. Хэрэв английн хаад болон тэдний цагдаа нар Дундад зуунд “Робин Гуд” гэж нэрлэгдсэн хууль бус анчдын эсрэг хатуу ширүүн хууль мөрдүүлээгүй бол өнөөгийн Англид нэг ч буга үлдээгүйн адилаар нэг ч огтлогдоогүй модгүй, талхлагдаагүй нугатай үлдэх байхсан билээ. Английн ардын дууллын баатруудаар биш, харин тэдний дайснуудаар бахархах нь зүйтэй мэт, тэдний аль аль нь өсч буй оргилуун шинжтэй байсан ба харамсалтай нь алсан ангаа дуусгачихсан юм. Ан амьтны хувьд гэвэл олон хүний амьдралыг авч одсон Зуун жилийн дайн их сайн байлаа, гэхдээ байгалийн мөхөл нь Хуучин Англи болон Үзэсгэлэнт Франц хоёрыг заагласан юм.
Иймэрхүү зөрчилдөөн нэг биш удаа үүсч байсан, гэхдээ сүйрлийн шинжтэй байгаагүй, учир нь байгал түүхээс заримдаа хурдан өөрчлөгддөг юм.
Дээр дурдсанчлан Баруун Европын хөгшрөлтийн үйл явц нь IX зууны оргилох түлхэлтээр тасарсан, гэхдээ энэ үед био хүрээнд учруулсан шарх удаагүй юм. Галли болон Британид чийглэг нэмэгдсэний улмаас ой болон нуга сэргэж, Итали болон Андалусийд жүржийн болон нимбэгийн төгөл ургаж, гэхдээ хуурай Хойд Африкт цөл ноёрхож үлдсэн юм. Хэрэв II зуунд римийн морин цэрэг Атласын өмнөд салбар уулсаар бэлчиж байсан тоо томшгүй адуун сүргээс морьдоо авдаг байсан бол YIII зуун гэхэд тэнд арабууд тэмээ үржүүлэх болжээ. Энд цаг агаарын өөрчлөлт байгаагүй, учир нь энэ бол халуун бүсийн гаднах максимус хэмээх тогтвортой антициклоны бүс байлаа. Гэхдээ байгалийн тухайн нөхцөлд ялзмаг хөрсний нимгэн үеийг хэдэн зуунд нөхөн сэргээх боломжгүй юм. Римчууд НТӨ II зуунаас НТ IY зуун хүртэл туарегуудын өвөг нумидуудыг хойд зүг рүү төлөвлөгөөтэй шахаж байсан юм. Тэд мал сүрэгтэйгээ зайлан явж, Сахарын хуурай талыг аажмаар чулуулаг цөл болгон хувиргасан юм. Эх газрын дорнод хязгаарт римчүүдийн үүргийг хятадууд гүйцэтгэж, хүнчүүдийг хойд зүгт шахаж, Иньшаны ойт толгодыг Говийн чулуулаг цөл, харин Ордосын тал газрыг элсэн манхны хэлхээ болгон хувиргасан билээ. Гэхдээ энд чийглэгт болон хуурайшилтай газрын чийглэг үе үе нэмэгдэхтэй холбогдсон цаг агаарын өөрчлөлтүүд хавсран үйлчилсан нь мэдээж хэрэг, гэхдээ энэ үзэгдэл дүгнэлтэд өөрчлөлт оруулаагүй гэдэгт итгэхийн тулд амархан засвар оруулж болно. 47. Гумилев Л. Н. Гетерохронность увлажнения Евразии в Средние века //Вестник ЛГУ. 1966. 48. Гумилев Л. Н. Хунны в Китае. С. 12, 115-117,
Ган буюу үер зэрэг байгалийн үйл явц нь тухайн үеийнхээ техникээр зэвсэглэсэн хүмүүсийн үйл ажиллагаатай адил бүс нутгийн байгалд тийм их хөнөөлтэй юу гэсэн асуудал үүснэ. Гэхдээ ийм биш юм. Байгалийн үйл явц нь буцах өөрчлөлтийг бий болгож байдаг. Жишээлбэл, Евроазийн Их Талын хэд хэдэн удаагийн хуурайшилт нь хуурай тал болон хагас цөлийг хойд зүйгт болон чулуулаг Говийн өмнө зүг рүү шилжүүлсэн билээ. Гэхдээ дараагийн чийгшил нь урвуу үйл явцад хүргэж: цөлд талын өвс ургаж, ой мод өмнө зүг тал руу шилжсэн юм. Үүнтэй зэрэгцэн антропоценоз дахин сэргэж, нүүдэлчид хонин сүргийнхээ хамт “өвс, усны төлөө” нүүн хөдөлсөн билээ.
Гэхдээ угсаатны нийлэгжилт нь байгалийн үйл явц болохоор өөрөө аяндаа био хүрээн дэх эргэх өөрчлөлтийг бүтээж чадахгүй, хэрэв тэдгээр нь үүнийг бүтээдэг бол энд өөр ямар нэг хүчин зүйл оролцож байгаа нь тодорхой байна. Ямар хүчин зүйл болохыг нь сонирхож үзье.
Их Талд түүхэн үеүдэд угсаатны нийлэгжилт гурван удаа эхэлсэн байна: НТӨ Y–YI зуунд энд хүнчүүд өртжээ, НТ Y–YI зуунд түрэг болон уйгарууд, XII зуунд монголчууд, харин үүнтэй зэрэгцэн дагуурын (зохиолч сунгарын гэж бичжээ – Орч) тайгад манжууд тус тус өртсөн байна. 49. Гумилев Л. Н. Хунну. 50. Гумилев Л. Н. Древние тюрки. 51. Гумилев Л. Н. Поиски вымышленного царства. 52. Воробьев М. В. Этнос в Средние века (на материале этногенеза чжурчженей) //Доклады отделений и комиссий Всесоюзного Географического существа СССР. Вып. 3. 1967. С. 58- 73.
Эдгээр бүх шинэчлэгдсэн угсаатнууд нь өөрийн өмнөх үеийнхэн уугуул хүмүүсийн удмынхан байсан юм. Тэд илүүдэл оргилох шинжээ эх орноо хайрладаг учраас байгалийг өөрчлөхөд зарцуулсангүй, хүнчүүдийн овгийн гүрэн, түрэгийн “мөнхийн эл улсууд”, Монголын улс зэрэг улс төрийн өвөрмөц систем бүтээх болон Хятад болон Ираны эсрэг аян дайнд зарцуулсан юм. Энэ талаараа бол нүүдэлчид византичуудтай төстэй байлаа. Тэдгээрийн аль алийг нь евро төвт үзлээр “хоёрдугаар зэргийн” буюу “яс муутай” гэж үнэлдэг хэдий ч европчууд болон хятадууд хүрээлэн буй орчныг хамгаалах талаар түрэг болон монголчуудаас суралцвал зохих шаардлага бий юм.
Соёл иргэншлийн шатанд дахь хамгийн муу зүйл нь жам ёсны эсрэг нүүдлийг, нарийн яривал бүхэл бүтэн бүлүүдийг жинхэнэ ландшафтаас нь гаргаж, антропогенийн буюу хотод суурьшихыг урамшуулах явдал юм. Хэдийгээр хот бүр хэмжээнээсээ үл хамааран байгалийн нөөцөөр оршин байдаг, тэр нь огт өөр улс орноос хүрэлцэн ирсэн хүмүүс ч амьдарч болохоор тийм их техникийн бааз суурийг хуримтлуулдаг. Хотожсон ландшафтад тэд энэхүү хиймэл ландшафтыг бүтээж, тэтгэж буй унаган хүмүүсийг мөлжсөний хүчээр ч гэсэн амь зогоох чадвартай байдаг. Энэхүү зөрчилдөөнд хамгийн эмгэнэлтэй зүйл нь цагаачлагсад унаган хүмүүстэй урвуу харьцаанд ордог. Тэд нөгөөдүүлээ сургаж, цагаачдын төрөлх ландшафтад тохирдог, механикаар шилжүүлэн авчирч буй тэр орнуудын ландшафтад үл тохирох техникийг боловсронгуй болгох үйлдлийг хийдэг. Заримдаа энэхүү хоосон төслийг засаж болдог, харин зарим үед цэцэглэж буй орнуудыг цөл ч биш, харин техникийн хөнөөлт үйлдэл эргэлт буцалтгүй болсон муу газрууд (бэдленд) болгон хувиргадаг.
Ийм хувь заяа түүхэн тавилангийн эргэлтийн улмаас Тигр болон Евфрат хоёр мөрний хөндийг нэрвэсэн юм. Энд шумерууд намгийг “Эдем” болгож, харин семит – аккадийчууд “Бурхны хот” (Баб-элои)–Вавилон хотыг байгуулсан юм. Яагаад өнөөдөр тэдний байран дээр зөвхөн балгас байгаа юм бэ ?
ВАВИЛОНЫГ ХЭН СҮЙТГЭСЭН БЭ ?
Бүтэн хагас мянган жилийн туршид Ойрхи Дорнодын соёл болон эдийн засгийн нийслэл байсан хот ямар нэг үндэслэлтэй шалтгаангүйгээр мөхсөн нь боломжгүй мэт санагдана. Тэр нь юу байсан, түүний хөнөөлт үйлчлэлийн механизм нь юу вэ ? Утга зохиолд энэ асуултад хариулт байдаггүй юм.
Энэ агуу их хотыг НТӨ XIX зуунд аморейчууд үндэслэж, НТӨ YII зуунд ассирчууд эзлэн авсан юм. Булаан эзлэлт нь цус урсгаж, бослогыг хатуу дарж байжээ. Дайнд Дорнод Аравийн овгуудын нэг элиматууд болон халейчууд зэрэг хөршүүд нь хутгалдан оролцжээ. Халдей нар НТӨ 612 онд Ассирийг бут ниргэж, хүн ам нь нэг сая болсон, гэхдээ эртний вавилончуудын удмынхан маш бага байсан Вавилонд эзэн суужээ. 53. Белявский В. А. Вавилон легендарный и Вавилон исторический. М., 1971, С. 96- 97, 174.
Гэхдээ хотын соёл болон эдийн засаг нь өөрийгөө бүтээгчдийг амьд үлдээж, мөн угсаатны шинэ дүүрэлтээр бүрдсэн систем үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байв. Цус урссаар байсан хэдий ч тогтвортой антропогенийн ландшафт НТӨ YI зуун хүртэл эвдэгдээгүй байсан билээ.
Вавилончуудын аж ахуй Тигр болон Евфрат хоёр мөрний хөндийн усалгааны системд тулгуурлаж байлаа, чингэхдээ илүүдэл усыг Тигр мөрнөөр дамжуулан далайд хаядаг байв. Энэ нь ч ухаалаг зүйл байв, Тигр болон Евфрат мөрнүүд ус ихтэй үед Армяны уулсаас их хэмжээний хурдас авчирдаг, харин үржил шимтэй хөрсийг элс, хайргаар бохирдуулах нь утгагүй байсан юм. Гэтэл НТӨ 582 онд Навуходоносор Египеттэй найрамдал байгуулж, хатан хаан Нитокристэй гэрлэж, хожим нь энэ бүсгүй түүний залгамжлагч Набонидын мэдэлд шилжин очсон юм. Хатан хаан Нитокристэй хамт Вавилонд түүний бараа бологч боловсролтой египетчүүд ирсэн байна. Нитокрис хатан магадгүй өөрийнхөө ойр дотнынхонтой зөвлөлдөлгүй нөхөртөө усалгаатай талбайг ихэсгэж, шинэ суваг татахыг санал болгосон байна. Харийн хаан египет хатан хааны төслийг хүлээн зөвшөөрч, НТӨ YI зууны 60 –аад онд Вавилоны дээрээс эхэлж, голын хөндийн хязгаараас давсан асар их хэмжээний газрыг усалдаг Паллукатын сувгийг байгуулсан ажээ. Үүнээс юу болсон гэж санана ? 54. НТӨ YII зуунаас эхлэн Вавилонд хэл нь хүртэл өөрчлөгдөж, Сирид ярьдаг байсан арамей хэл нэвтрэв. Навуходоносор-ын Вавилонд авчирсан еврей нарын давхраа маш олуулаа байлаа. Олзлогсон үе дууссан хэдий ч тэдний олонхи нь жүүд гарал үүслээ нотолж чадаагүйн улмаас Вавилонд үлдсэн юм. Ингээд НТӨ YI зуун гэхэд Вавилон нь нэг угсаатны Аккада-гийн нийслэлээс хотожсон агломераци буюу угсаатны харилцааны бүс нутаг болон хувирав. (см.: Белявский В. А. Этнос в древнем мире //Доклады отделений и комиссий Всесоюзного Географического общества СССР. Вып. 3. 1967. С. 24-27)
Евфрат удаан урсах болж, усжуулах сувагт хурдас суух болов. Энэ нь усжуулах сүлжээг өмнөх байдлаар нь тогтоон барих хөдөлмөрийн зардлыг ихэсгэв. Паллукатаас гарсан ус хуурай нутгаар дамжин гарснаас хөрс нь хужиртай болжээ. Газар тариалан үр ашигтай байхаа больж, гэхдээ энэ үйл явц нь удаан сунжирсан юм. НТӨ 324 онд Вавилон мөрөөдөмтгий Агуу Их Александр түүнийг нийслэлээ болгохыг хүсч байсан тийм том хот хэвээрээ байв. Гэхдээ Вавилоныг НТӨ 312 онд эзэлсэн илүү ухаалаг Селевк Никатор Селевкий хотыг Тигр дээр, Антионий хотыг Оронто дээр байгуулахыг илүүд үзсэн юм. НТӨ 129 онд Вавилон хоосорч, парфянчуудын олз болсон. Нийтийн тоолол эхлэх үед энэ хотоос иудейчуудын багавтар суурин байдаг балгас л үлдсэн юм. Дараа нь энэ нь ч бас алга болсон юм. 55. Там же. С. 298-299.
Гэхдээ ердөө л хачин зантай ганцхан хатан хаан асар том хот болон цэцэглэж буй улс орныг хөнөөсөн гэж үү дээ ? Энэ хатны үүрэг шийдвэрлэх байгаагүй нь илт юм. Хэрэв Вавилоны хаан нутгийн хүн байсан бол бодлогогүй усжуулалт ямар их хөнөөлтэйг өөрөө ойлгох байсан, эсвэл юмны учир мэддэг хүмүүс мэдээж олон байсан нутгийнхантайгаа зөвлөлдөх байсан. Гэхдээ хаан өөрөө харийн хүн байсан, түүний цэргүүд нь арабууд, зөвлөхүүд нь еврей нар байсан, тэд бүгдээрээ эзлэгдэж, хоосорсон улс орны газар зүйн асуудлыг бодоо ч үгүй юм. Египетийн инженерүүд Нил мөрнөөс усжуулсан өөрийн аргыг Евфратад механикаар шилжүүлэн авчирчээ. Нил мөрөн их устай үедээ үржил шимтэй хурдас авчирч, ливийн элсэн цөл ямар ч хэмжээний усыг шингээж, Египетэд хөрс хужирсах аюул байхгүй байв. Хамгийн аюултай зүйл нь энэ алдаа ч биш, харин дэвшүүлэх хэрэгтэй үед нь асуудлыг дэвшүүлэх явдал байхгүй байсанд оршиж байлаа. Алагдаж, хөөгдсөн вавилончуудыг халан суусан Вавилоны оршин суугчид бодохыг ч хүсдэггүй байснаас бүх юм ойлгомжтой мэт санагдаж байлаа. Ээлжит “байгалийг ялсан ялалт”-ын үр дагавар нь бас л хот байгуулаагүй, зүгээр л түүнд суурьшсан тэдний удмынхныг хөнөөсөн юм. Энд л “хүн амын газар зүй” болон этнологийн ялгаа байдаг билээ. Эхнийх нь нүцгэн статистикийг өмнөө барьдаг, удаах нь угсаатны нийлэгжилтийн янз бүрийн шатууд дахь угсаатан болон ландшафтын харилцааны асуудлыг судалдаг юм.
Хоёр мөрний хөндийн усжуулалтын уршгийг хойч үеийнхэн нь ч засаж чадаагүй юм. YII–IX зуунд арабууд хямд ажиллах хүчний асар их эх булагтай байлаа. Тэд Занзибараас негр–боолчууд авч байсан бөгөөд эндээс тэднийг “зинжи” гэдэг болсон юм. Тэднээр Вавилоны туурины эргэн тойрон дахь давсны тастуудыг сагсанд түүж цуглуулан хол зөөж асгах ажлыг албадан хийлгэдэг байв. Ийм маягаар хөрсийг сайжруулах санаа хэрэгжих боломжгүй байсан, учир нь давсны жижиг талстууд жирийн нүдэнд харагдаггүй байлаа. Энэ ажил адгийн, шууд аллагын хэрэг байлаа. Төөнөм наран дор, давсанд түлэгдсэн гартай, амрах эрхгүй байжээ !
Тэсгэл нь алдагдсан негрүүд бослого гаргав. Энэ нь 869-өөс 892 он хүртэл үргэлжилж, яг л ийм байдаг шиг энэ азгүй бүх хүмүүсийн үхлээр дууссан юм. Үүгээр бүх зүйл дууссангүй, өөрсдийг нь баясгахаа байсан амьдралаараа дэнчин тавьсан зинжанууд Багдадын халифатыг хөнөөсөн юм, учир нь Багдадаас Египет болон Хорасаны амбан захирагчид унаж, дээрэмчин Якут Саффар нийслэлийн хананд тулан ирж, Бахрейны салан тусгаарлагч карматууд тусгаар тогтнолоо олж авав. Энэ бүхэн нь халиф бүх хүчээ зинжа нарын эсрэг хаяж, бүх хөрөнгөө цөөрч буй армиа нөхөх гэж туркменчуудыг хөлслөн авахад зарцуулснаас болсон байна.
Энэхүү дайчин тал нутгийнхан Багдад дахь цорын ганц бодит хүч өөрсдөө юм гэдгийг мэдмэгцээ халифуудыг өөрийн үзэмжээр солих болж, өөртөө ажил олгогч арабчуудын дургүйцлийг хүчээр дарах болжээ. Тэднийг зөвхөн бүх арабуудын дайсан бундууд, шийтүүдийн тусламжтайгаар хөөж амжсан бөгөөд тэд нар халифыг тоглоомын хүн болгосон байна.
Эхнийхтэйгээ адилхан хөнгөн хийсвэр болсон усжуулах хоёр дахь оролдлогын үнэ цэнэ нь энэ болжээ.
Хөрсний дурын усжуулалт нь хөнөөлтэй гэж бодох ёсгүй бөгөөд тийм биш юм. Түүнийг сайтар бодоогүй, нутаг газрыг нь судлаагүй, үр дагаврыг нь тооцоолоогүй үед л ийм болдог байна. Энэ нь эрт үед бол ажил хэргийг харийн, гаднын хүмүүс барьж авсан үед болдог байжээ. Тэд хэзээ ч судалдаггүй, шууд л үйл ажиллагаагаа эхэлдэг учраас…үр дүн нь ийм болдог аж. Харин амьдрагч ландшафтынхаа хэсгийг бүрдүүлдэг угсаатанд хамаарах хүмүүс бол өөрчлөн байгуулах ажлаа байгалийн үйл явцтай зөрчилд оруулалгүй өөрөөр хийдэг байна. Ингэснээрээ ургамал, амьтан, хүмүүс экологийнхоо хөндийг олдог тогтвортой биоценоз үүсдэг байна. Голдуу угсаатан ландшафтын ийм системийг бүтээхэд угсаатны нийлэгжилтийн эхний шатуудад суралцдаг, учир нь угсаатны нийлэгжилт бол Дэлхийн ландшафтын бүрхүүл жам ёсоор бүрдэхэд багтдаг байгалийн үйл явц юм аа.
“СОЁЛЫН УНАЛТ” ГЭЖ ЮУ ВЭ ?
Бид эрин үеүдийн цөвүүн, бараан, ядмаг урлагийн зүйлсийн үлдэгдэлд анхаарлаа хандуулсан нь тохиолдлын хэрэг биш юм. Сайхан, баялаг урлагийн бүтээлүүдтэй эрин үеийг олон дахин судалсан учраас энэ судалгааг давтах нь утгагүй юм. Харин яагаад соёлын түүхийн гэрэлт үеүд нь бараан үеэр солигддогийг ойлгох нь илүү зохистой юм.
Дундад зууны сэтгэгч хүмүүс Римийн эзэнт гүрэн болон номч христианы ёс зэрэг эрт үеийн өв байнга алдагдаж байснаар илэрч байсан уналтын эрин үед амьдарч байна гэж үнэхээр бодож байлаа. Зөвхөн XY зуун гэхэд л энэ мэдрэмж алга болсон бөгөөд үүний улмаас энэ зууныг Дахин Сэргэлт гэж нэрлэсэн юм.
Мөн ийм үзэл бодлыг Хань гүрний эрин үеийн соёлыг харамсан дурссан хятадууд, өөрийнхөө түүхийг магтан дуулсан персүүд, Адам, Ной, Моисей болон түүнд дурдагдсан хаан Давид болон Соломон зэрэг библийн номчдын сургаальд тууштай исламыг сөргүүлэн тавьсан Аравийн бедуйнууд дурсаж байсан нь сонирхолтой байдаг. 56. Конрад Н. И. Запад в Восток. С. 119-151. 57. Фирдоуси. Шах-Наме: В 2 т. /Под ред. Д.Е. Бертельс. Т. 1. М., 1963. Т. 2. М., 1962. См.: Османов М. Н. Фирдоуси. Жизнь и творчество. М., C. 191
Тэд бүгдээрээ түүхийн тухай төсөөлөл байгаагүй, энэхүү дэмий үзэл санааг итгэл үнэмшилтэй болгох гэж зүгээр л өөрийн санаагаа түүхэн хувь хүмүүсийн амаар хэлсэн мэт болгож, үүний төлөө тэд заримдаа зохиогчийн нэр хүндээр золиос хийдэг байв. Ингэж хүрээлэн буй бодит байдлын, үнэн хэрэг дээрээ бараан бөгөөд цөхрөлт бодит байдлын эсрэг тэдний эсэргүүцэл хүчирхэг байсан юм.
Эдгээр дүгнэлтийн үнэн зөвийн талаар маргах хэрэггүй юм. Эдгээр нь өөрөө аяндаа баримт болж буй эрин үеэ мэдрэх мэдрэмжид суурилж байлаа, хэрэв энэ нь даяар шинжтэй бол түүхэн баримт болох юм.
Юуны өмнө асуудлыг: юуны уналт (өгсөлт) вэ ? гэж тавих ёстой. Угсаатны үйл явц болон соёлын түүхэнд өгсөлт болон уналтууд байдаг, гэхдээ тэдгээр нь өөр хоорондоо үе шатаараа давхцдаггүй. Энэ нь тохиолдлын зүйл биш. Угсаатны нийлэгжилтийн үйл явцыг өдөөсөн оргилох тэсрэлт нь ёс юм шиг өмнөх соёлд хөнөөлтэй байдаг. Эртний христианчууд эртний үеийн уран барилгын соруудын эвдсэн, готууд, вандалууд болон франкууд уран барилгын агуу их дурсгалтай хотуудыг шатаасан, арабууд Александрий болон Ктесифон дахь номын сангуудыг устгасан, Карфаген болон Кордовын сүм хийдүүдийн ханын зургуудыг шавж арилгасан. Урлаг аймшигтай, дахин нөхөгдөшгүй гарз хүлээсэн, гэхдээ үүнийг уналт гэж нэрлэх хэрэггүй, учир нь бүтээлч лугшилтыг яг байгаагаар нь хүндэтгэж байсан, харин зөвхөн соёлын ноёрхох үзэл өөрчлөгдөж байсан юм.
Харин ч урвуугаар Римийн эзэнт гүрний уналтын сонгодог эрин үе – II–IY зуун нь цээжин баримал, ханын зурагны үйлдвэрлэл өсөж, сүм хийд, театрын барилгуудыг барьж, яруу алдрын хаалга, митреум зэргийг байгуулж байснаар тодорхойлогдож байсан. Гэхдээ энд гоо зүйн хэм хэмжээ, биднийхээр бол чанар муудаж байсан юм. Эзэн хаадын хөрөг нэг хэвийн, эмэгтэйчүүдийн цээжин баримал илэрхийлэлгүй болж, тэдгээрийн аль аль нь тэр үед ойлгож байснаар ёсыг дагах шаардлагын бүтээл байлаа. Уран барилгын хувьд бүр долоон дор байв: Константинд зориулсан Яруу алдрын хаалгыг цагт нь барихын тулд Траяны Яруу алдрын хаалгыг задлан авсан байна. Энэ бол нэгэнт уран бүтээл биш, зүгээр л оромцог юм. Римийн олон тасалгаат байшингуудыг байнга нурж, оршин суугчдыг нь нурангин дороо булшлах болтол нь хайнга барьж байв. Рим нь готууд болон вандалуудын сүйтгэхээс бүр өмнөөс бүтээлч байдлаар амьдрахаа больсон байлаа. Ийм ч учраас тэр үед мөнхийн хотыг түүний оршин суугчид хамгаалаагүй юм.
Ийм зүйл болсон гэж үү дээ ? Тэрхүү догшин зуунд ч гэсэн христианы гүн ухаантнууд, христианы үзэл санаатай ойрхон неоплатончууд зэрэг гялалзсан одуудыг ярьдаггүй юмаа гэхэд Лукиан Самосатский, Аммиан Марцеллин, Сидоний Аполлинарий нарын мөхөшгүй бүтээлийн зохиогчид амьдарч байсан юм.
Үнэхээр ийм байсан, гэхдээ зохиогч хэчнээн хожим амьдрах тутам түүнийг уншигчид төчнөөн цөөн байдгийг санах хэрэгтэй. Оюун санааны ганцаардалдаа Сидоний Аполлинарий гашуунаар харамсдаг байлаа. Гүн ухаантан Прокл болон Ипати нар ганцаардмал, хаягдмал амьдарч байв. Ипатийн сурагчид хүртэл багшийгаа Александрийн хар хүчнээс хамгаалаагүй билээ. Өндөр түвшинд гүйцэтгэсэн хожмын үеийн уран баримлын хэлтэрхий олж болох авч тэдгээр нь хуурмаг хийсэн зүйлстэй харьцуулахад тоогоор өчүүхэн юм. Ингэж таашаал унаж, холимог арга барилаар сольж байгаа нь өөрөө урлагийн жинхэнэ уналт юм. Энэ нь гамшигт сүйрэлтэй хамт болсон уу, үгүй юу гэдэг нь түүхэн үйл явц болон угсаатны нүүдлийн нарийвч хэсгүүд л болно.
Ийм зүйл хаа сайгүй байсан. IY зууны Византид яруу найрагч Ионн Златоуст бүхнийг чадагч хатан хааны өрсөлдөгч байж, үхсэнийхээ дараа ариун нэрийг олсон. Харин XI зуунд бүх нөлөөлөл эх орноо хамгаалагч баатруудыг өдөөн хатгаж хөнөөдөг синклитуудын (дээд түшмэдүүд) гарт төвлөрсөн юм. Яруу найрагчид гэж огтоос байхгүй болов. Арабын халифатад эрдэмтдийг хүндэтгэж, уран барилгын дурсгалуудыг эвддэггүй байв, гэтэл Кораныг бүтээлчээр тайлбарладаг шуубийчууд ягшсан үзлийн хоосон номлолд байраа тавьж өгсөн юм. Яг ийм маягаар Хятадын Сүн гүрний үед бүх шашныг хориглож, зөвхөн Күнзийн сургаалийг зөвшөөрч, оюун санааны олон янз байдалтай тооцоо хийсэн юм. Соёлын уналт нь бүх газарт байдаг үйл явц болох нь тодорхой байна.
Одоо нэгтгэн дүгнэж үзье.
Угсаатны инерцийн шатанд талбайгаа тэлэх чадвар буурч, түр зууртаа өөрийнхөө орны ландшафтад үйлчилж эхэлдэг байна. Техно хүрээ өсч, өөрөөр хэлбэл хэрэгтэй хэрэггүй барилга, эд зүйлс, баримал, ахуйн зүйлсийн тоо хэмжээ мэдээжийн хэрэг байгалийн нөөцөөс авч өсдөг. Ийм өөрчлөлтийн зарим хэсэг нь байгалийг харьцангуй бага хортой гажуудуулдаг: суваг шуудуу, олон ургамлын талбай, бод малын томоохон сүрэг гэх мэт. Анхааралгүй орхивол тэд жам ёсныхоо геобиоценозод эргэн ордог. Харин байгалийн материалууд хатуу хэлбэрийн гинжинд орсон тэр газарт өөрийн хөгжил зогсох ба удаан, гэхдээ заримдаа эргэлт буцалтгүй байдаг тууштай эвдрэлээр солигддог. Ийм балгас нь зөвхөн археологичдод хэрэгтэй юм. Тэд өсч буй биш, унтарч мөхсөн угсаатныг ул мөр шатаасан шавраар хийсэн сав суулганы хэлтэрхий, шаантаган бичигтэй вавилоны самбарын хэсэг, пирамидууд болон баальбекийн тавцан, дундад зууны цамхаг болон Юкатаны ширэнгэ ой дахь эртний майя нарын сүм хийдийг судалдаг. Био хүрээ нь хүмүүсийг тэжээх чадвартай, харин гаригийн гадаргууг биоценозын конверсийн орчлоос нь гаргасан муу сайн юмаар дүүргэх хүмүүсийн эрмэлзлэлийг хангаж чадахгүй. Яг энэ шатандаа угсаатан газар дэлхийгээсээ буюу амьдралаасаа холбоогоо тасалсан Антей шиг болж, гарцаагүй уналтад ордог. Энэхүү уналтын дүр төрх нь хуурамч байдаг. Тэр нь сайн сайхан, цэцэглэл хөгжлийн баг зүүсэн байдгаас тухайн үеийнхэнд мөнхийн юм шиг төсөөлөгддөг, ийм учраас тэд байгалийн баялгийг дуусашгүй юм шиг зэрэглээнд автан байдаг. Гэхдээ энэ нь өөрийгөө тайтгаруулан хуурсан явдал бөгөөд энэ нь дараагийн, энэ удаад шат солигдох цөвтэй шилжилт болоход сарнин алга болдог.
Угсаатны нийлэгжилтийн сүүлчийн шат нь эвдлэгч шинжтэй. Хувьслын эргэлтгүйн хуулиар био хүрээтэйгээ эргэн харилцаа тогтоох чадваргүй угсаатны гишүүд зэрлэгээр ашиглах явдалд шилждэг ба энэ нь тэднийг аварч чаддаггүй. Хүн ам зүйн уналт болж, үүний дараа угсаатны нийлэгжилтийн гол шугамтай хамгийн бага холбоо бүхий зах хязгаарын дэд угсаатнууд үлддэг. Тэд эсвэл үлдэц угсаатан болон амь зогооно, эсвэл зан үйлийн өөр ноёрхох үзэл бүхий шинэ угсаатныг бүтээнэ. Тэр үед үйл явц дахин сэргэх бөгөөд мэдээжийн хэрэг ээлжит оргилох түлхэлт болсон зөвхөн тэр тохиолдолд л ингэж чадна.
XXXV. Хөгшрөлтийн шат
УГСААТНЫ “БҮРЭНХИЙ”
“Соёл иргэншлийн” онцлох шинж бол идэвхитэй элементүүд цөөрч, сэтгэл зүйн идэвхигүй бөгөөд хөдөлмөрт дуртай хүн амын бүрэн сэтгэл ханамж байдаг. Гэхдээ гурав дахь хувилбар: бүтээлч бус, хөдөлмөрч бус, сэтгэл санаа болон оюун ухааны хувьд яс муутай, гэхдээ амьдралд дээд зэргийн шаардлага тавьдаг хүмүүс бий болдгийг анхаарахгүй байж болохгүй юм. Өсөлтийн болон өөрийгөө илэрхийлэх баатарлаг эрин үед ийм хүмүүс амьдрах боломж маш бага юм. Тэд муу цэргүүд, ямар ч ажилчин бус байдаг агаад харин гэмт хэргийн зам нь хатуу чанд үед тэр дор нь цаазын тавцанд хүргэдэг юм. Гэхдээ соёл иргэншлийн зөөлөн үед бүх нийтийн материаллаг хангалуун байдлын нөхцөлд хүн болгонд илүү зүсэм талх, хүүхнүүд байдаг юм. “Амьдралд дурлагсад” (зохиогчийг неологизм гаргасанд уучлахыг хүсье) хязгаарлалтгүйгээр өсөн үржиж, улмаар тэд шинэ хэв маягийн хүмүүс болох ба өөрийн голлох зарчмаа “Бидэнтэй адилхан бай” хэмээн тунхаглаж, өөрөөр хэлбэл идэж уухаас өөр юунд ч үл тэмүүлдэг. Аливаа өсөлт үл бүтэх явдал, хөдөлмөрт дурлах нь инээдмийн хэрэг болж, оюун санааны баяр баясгалан тэдний уур цухлыг төрүүлдэг. Урлагт арга барил доошилж, шинжлэх ухаанд жинхэнэ бүтээл хуулбар зээлдмэл сараачсан зүйлд шахагдаж, нийгмийн амьдралд авилгал хууль ёсны болж, армид цэргүүд нь офицер, жанжингуудаа номхон байлгаж, тэднийг үймээн самуунаар сүрдүүлж байдаг. Бүх зүйл худалдагдаж, хэнд ч итгэх хэрэггүй болж, хэнд ч найдах арга барагддаг бөгөөд эрх баригчид засаглахын тулд өөрийнхөө өрсөлдөгчдийг сэжиглэж, мөрдөж, алж байдаг дээрэмчдийн ахлагчийн тактикийг хэрэглэх ёстой болдог.
Энэ шатанд тогтоож буй дэг журмыг яагаад ч ардчилсан гэж үзэж болохгүй учраас “хөгшрөлт” гэж нэрлэх нь бүхнээс зөв юм. Энд өмнө үеүдэд байсан шиг бүлгүүд ноёрхох бөгөөд зөвхөн сонгон авах зарчим нь өөр бөгөөд сөрөг шинжтэй байдаг. Чадварыг биш чадваргүйг, боловсролыг биш, мунхаг явдлыг, үзэл бодолдоо үнэнчийг биш зарчимгүй байдлыг үнэлдэг болно. Эдгээр шаардлагуудыг бэртэгчин болгон хангаад байх чадваргүй байдгаас ард түмний ихэнхи нь шинэ ноёрхох үзлийн үүднээс бол чадваргүй, улмаар эрхгүй болдог байна. Гэхдээ өш хонзон заавал ирдэг бөгөөд амьдралд дурлагсад зөвхөн ард түмний “соёл иргэншлийн” үеийн таргалсан өөхлөг биеийг шимж амьдардаг. Тэд өөрсдөө бол бүтээж ч чадахгүй, хадгалж чаддаггүй хүмүүс юм. Тэд ард түмний биеийг хүний организмыг хорт хавдрын эс шиг идэж, гэхдээ өрсөлдөгчөө үхүүлж ялмагцаа өөрсдөө үхэцгээдэг.
Үнэн хэрэг дээрээ гэр бүлээ хадгалах, үр хүүхдээ хүмүүжүүлэхэд ч хүртэл маш нямбай заншуулсныг бодоход огт өөр чанарууд хэрэгтэй: эсрэг тохиолдолд тохиромжтой цаг нь ирэхэд эцэг эхчүүдтэйгээ тооцоо бодох болдог. Ингээд хөгшрөлт мандсаны дараа түүнийг тээгчид утаа адил алга болж, энэ бүр яршигтай байдлаас бүтэн үлдсэнүүд нь тогтвортой төлөв байдлыг анхлан тээгч болж, эвдэрсэн балгасан дээр үр хүүхдээ номхон дөлгөөн амьдрах, хөршүүдтэйгээ болон өөр хоорондоо зөрчилдөхөөс зайлсхийхийг дахин шинээр сургаж эхэлдэг. Анатоми, физиологийн хувьд тэд ландшафтдаа дасан зохицсон жирийн л хүмүүс авч тэдэнд оргилох хүчдэл тун бага байдгаас угсаатны хөгжлийн үйл явц явагдаггүй. Тэдний дундаас тохиолдлоор оргилуун хүмүүс төрлөө ч гэсэн тэд нь эх орондоо биш, хөршдөө хэрэглэгддэг (жишээлбэл, албаничууд эсвэл Венецид, эсвэл Константинопольд алба тушаал хөөдөг байсан). Энд хоёр боломж үүсдэг юм: эсвэл үлдэц угсаатан шиг өрөвдөлтэй оршихуйд үлдэн амьдаараа зүдрэх, эсвэл дахин хайлах гал дөлд орж, зарим таагүй нөхцөлд хэд хэдэн хэлтэрхийнээс шинэ угсаатан хайлагдан гарч, гарал үүслээ бүдэг бадаг л санадаг, тэдний хувьд шинээр төрсөн цаг хугацаа нь хавьгүй илүү байдаг тийм байдалд орох явдал болно. Ингээд л хэрэв гаднын үйлчлэлээр тохиолдлоор тасалдахгүй бол үйл явц ахиад л дээрх шатуудыг дамжин үргэлжилнэ.
Хөшрөлтийн шатны үзүүлэх тодорхой жишээ бусад шатуудыг бодвол бага байдаг. Баруун ч бай, Зүүн ч бай Европын ард түмнүүд нь зөнөг төлөв байдалд орчихсон тийм ч хөгшин биш юм. Ийм учраас бид эртний үеийн жишээнүүдийг авч үзэх ёстой.
ЦЭЦЭГЛЭЛТЭЭС УНАЛТАД
Хамгийн тодорхой зүйл НТӨ IY зууны үеийн Газрын дундад тэнгисээс эхэлье. Чухам энэ үед л дайчин кельтүүдийн түрэмгийлэл донсолгосон бөгөөд тэд үүнээс зуун жилийн өмнө Испани болон Италийн газар нутгийг эзлэн авч, цэцэглэн буй этруссын соёлд хүнд хохирол учруулсан билээ. Мөн энэ зуунд Карфагены цэрэг болон эдийн засгийн хүчин чадал цэцэглэж, Римийг этруссуудын дарлалаас чөлөөлсөн төрийн нарийн нийлмэл систем бүрэлдсэн юм. Гэхдээ голлох үүргийг өөрийн гялалзсан үеийг туулж, зүймэл угсаатнаас хэт угсаатан болон хувирч байсан эллинчууд гүйцэтгэсэн юм.
Эллиний хэт угсаатан өөртөө Македоныг багтааж, дорно зүгт Энэтхэг, баруун зүгт Испани (Сагунт) болон Галлий (Массилий) хүрч, өөртэйгээ өрсөлдөгч Карфаген болон Этрурий улсуудын пуни болон этрус угсаатныг дарж байлаа. Карфаген болон Этрурий нь бие даасан байдлаа хадгалан үлдсэн боловч далай дахь ноёрхлоо алдсан юм. Гэхдээ оргилох элементүүд зах хязгаарт багасч, үүний зэрэгцээгээр саяхны дайнуудыг (Пелопоннессийн, Фиваний болон Македоны) туулсан нь Элладын эсэргүүцэх чадварыг багассан нь Афин болон Спартын санаачлагыг Эпир, Этолийн хагас зэрлэг уулынхан болон даруу төлөв Ахайн тариачид булаан авах болсноос харагддаг юм. Тэд онцгой хүчирхэг болсондоо биш, хуучны төвүүдийг оргилох хүчнээс нь заагласан учраас тэдний хүч хангалттай болж, амжилт олох найдлагатайгаар ноёрхлын төлөө тэмцэлд орсон юм. Италид болсон энэ үйл явц Мөнхийн хот болон хувирсан Долоон толгод дахь дээрмийн бүгд найрамдах улс болтол өргөжсөн юм. Энд бас нэг чухал ажиглалтыг хэлэх нь зүйтэй. Римчүүдийн гол өрсөлдөгчид нь тэднээс эр зоригоороо дутахгүй, өөрийнхөө залуусыг эсвэл Карфаген, эсвэл Тарент, Сиракуз болон эллиний бусад хотуудад хөлсний цэргээр илгээдэг байсан самнитууд байсан билээ. Мэдээжийн хэрэг адал явдал, эд баялгийн эрэлд явсан хүмүүсийн ихэнхи хэсэг нь үхэж үрэгдэн, хэрэв буцаж ирвэл бүр сүр сүлдээ алдчихсан ирдэг байлаа. Харин Римчүүд бол урвуугаар хэдийгээр багагүй яршиг түвэг уддаг байсан ч өөрийн залуусыг гэрт нь барьж байсан юм. Тэд ийм маягаар оргилох сангаа хадгалан үлдэж, түүнийгээ Пир болон Ганнибалтай хийсэн дайнд ашигласан нь Римийг Газрын дундад тэнгист ноёрхох эрх мэдлийг олгосон юм. Тэгсэн хэдий ч энэ сан дундарсан бөгөөд Гай Марияг хатуу сахилга батаараа дэд оргилуун хүмүүсийг цэрэг болгон ашиглах боломж олгосон мэргэжлийн байнгын арми байгуулах шинэчлэл хийхэд хүргэсэн билээ. Римийн угсаатны бүтэц задарч, сенат болон арми гэсэн хоёр дэд систем бий болов. Цезарийн үед арми нь ялалт байгуулж, түүнийг үхсэний дараа Октавиан болон Антонийгийн удирдлагаар дахин ялж байсан юм. Дараагийн гурван зуун жилд арми нь Римийн эзэнт гүрний бүх оргилуун хүмүүсийг өөртөө татаж, иргэний дайнууд нь Римийн ертөнц (Pax Romania) хэмээх нэг хэт угсаатанд багтсан янз бүрийн угсаатнуудын төлөөлөгчдөөс бүрдсэн цэргийн бүлэглэлүүдийн хооронд болж байлаа.
Аквитаны хааны удам пропретор Галлии Юлий Виндекс Римийн эрх мэдэл, дарлалаас чөлөөлөгдөхийг хүсч байсан өөрийн овог нэгтнүүдийн бослогыг толгойлсон 68 онд анхны дайн дүрэлзсэн юм. Испанийн легионууд бослогод нэгдэн Сервии Сульпиции Гальбыг эзэн хаанаар зарлажээ. Гэхдээ Гальбыг Пиренейд ирэхээс нь өмнө аквитанчуудтай Дээд Рейнд байсан легионууд тулалдсан юм. Хоёр талын цэргийн удирдагчид тэмцлийн тухай бодоогүй байсан, гэтэл легионерүүд нь тэдний үгэнд орсонгүй, 20 мянган аквитанчууд тулалдаанд үхэж, түүний дотор Виндекс амь үрэгджээ.
Гальба испанийн легионеруудыг толгойлон Римд орж ирээд долоон сарын дараа нас нөгчсөн Неронтой хамт архидагсдын нэг, Отоныг эзэн хаанаар тунхагласан Италийн унаган иргэн претори хүнд алуулсан байна. Гэтэл Доод Рейны легионууд босч, өөрийн удирдагч Авал Виттелийг тэдэнтэй хамт Рим рүү явахыг албадсан байна. Эдгээр захын мужийнхан 69 онд преторичуудыг ялав. Отон цээжиндээ хутга шаан нас баржээ. Гэтэл сирийн болон египетийн легионууд Виттелийг хүлээн зөвшөөрөлгүй, өөрсдийнхөө дарга Веспасианыг тэдний засгийн эрхийн төлөө тэмцлийг толгойлоход хүргэжээ.
Тэдэн дээр Отоныг төлөө Виттелээс өш хонзон авах гэсэн Мизии, Ланнонии, Иллирии дэх легионууд нэгдсэн байна. Германы легионы дарга Цецина үр ашиггүй бууж өгөхийг оролдов. Гэтэл цэргүүд нь түүнийг гинжилж орхиод тулалдаанд оржээ. Кремоны дэргэд Веспасианы цэргүүд ялалт байгуулж, хотыг аймшигтайгаар дээрэмдэн, хотын иргэд нь римийн иргэд байсан учраас боол болгон худалдаж болохгүй байсан тул бүх оршин суугчдыг хядсан байна. Виттелий эрх мэдлээс огцорсон боловч Римд байсан цэргүүд нь түүнийг огцрохыг хүлээн зөвшөөрөлгүйгээр Капитолий руу дайрч, Римийн префект, Веспасианы ахыг алж, тэднийг дарах хүртэл тулалдсан байна. Харин римийн ард түмэн ээлжит ялагчийн талд шилжин оржээ.
Энд тоочсон булай зүйлсээс үзэхэд римийн мэргэжлийн арми римийн ард түмнээс тасарч, сенатад шууд дайсагнах болсон нь илт байна. Гэхдээ тэр нь нэгдмэл бүхэл болж чадсангүй, газар нутгийн хэд хэдэн консорцид хуваагдсан аж. Легионерүүд болон ард түмний зан үйлийн тогтсон үзэл задарч, тэр тусмаа цэргийн амьдралын төлөө төрөл төрөгсөд болон овог нэгтнүүдээсээ холбоогоо тасалсан хязгаар мужийнхан энэ армид авах болсноор улам ч сарних болжээ.
Эзэнт гүрэнд 70 онд байсан гучин легион сайн дурынхныг авах, элсүүлэх төдийгүй жам ёсны өсөлтөөр нөхөгдөж байсан юм. Энх тайван цагт легионерүүд өөрийнхөө хэрэгцээнд хэсэг газар боловсруулж, хэдийгээр тэд гэрлэх эрхгүй байсан ч найз бүсгүйчүүдээ жирэмслүүлж, хүүхдүүд нь автоматаар цэрэг болдог байжээ. Ингэж цэргүүд Римийн эзэнт гүрэн дотор ач холбогдол нь жилээс жилд өссөн бие даасан дэд угсаатан болон бүрдэж, зан үйлийн тогтсон үзэл нь бүх насаараа хаах цэргийн албаны нөхцөлд нийцэн өөрчлөгдөх болжээ. Римийн иргэд байнгынхаа армид хэчнээн ч муу ханддаг байсан, цэргүүд нь тохиолдол бүрт энгийн хүн амыг залхаан цээрлүүлдэг байсан хэдий ч зөвхөн легионерүүдийн ачаар хязгаар мужууд баяжиж, нийслэл зугаацан хөгждөг байсныг хэлэх нь зүйтэй. Тэд гладиаторуудын тулалдаан, зэрлэг амьдыг зодолдуулах, христианчуудыг цаазлах, олзлогдогсдыг доромжлох, боол болон боол бүсгүйчүүдийг худалдах зэргээр бузар булай зүйлээр зугаацан цэнгэдэг байжээ. Сонгодог эртний үеийг сонирхогчдын сайшаал магтаалыг хүртдэг римийн тогтсон үзэл нь ийм л байв.
Ямар ч гэсэн дээр дурдсан аймшигт бүхнийг Римийн эзэн хаант эрин үеийн угсаатны нийлэгжилтийн инерцийн шат гэж үзэх ёстой юм. Римийн ард түмэн оргилох шинжээ улс төрийн системээ тогтоон барихад зарцуулж байв. Хэрэв НТӨ I–II зуунд илүүдэл оргилох шинж нь иргэний дайны замаар нийгмийн хатуу системийг задалсан бол нийтийн тооллын зааг үед оргилох шинж нь системийн тайван байдал, дэг журмыг тогтоон барихад хэрэгтэй тийм хэмжээнд хүрч, I зууны төгсгөл гэхэд армийг байлдах чадвартай, өөрөөр хэлбэл оргилуун хязгаарынхнаар нөхөн сэлбэх хэрэгцээ үүссэн байна. Гэхдээ энэ бол төгсгөлийн эхлэл байсан юм.
Юу болов оо ? Легионууд сул болов уу, эсвэл эзэнт гүрний хөршүүд нь хүчтэй болов уу ? Аль аль нь зэрэг болсон юм шиг байгаа юм. Энэ нь ч гэсэн бидэнд чухал бөлгөө.
Мэдээж хэрэг легионд орсон римийн угсаатны тэр хэсэг (энэ үед эртний грек–римийн хэт угсаатантай давхцаж байсан) тулалдааны талбарт алдах ёстой байснаас илүү хурднаар оргилох хүчдэлээ алдах болов. Асар олон болдог байсан эргэлт болгонд цэргүүд бага дарга нарын бүрэлдэхүүнд гомдлоо гаргаж, өөрөөр хэлбэл сахилга батыг дэмжиж байсан офицерүүдийг хөнөөж байв. Энэ нь хамгийн хариуцлагатай, санаачлагатай, үүргээ гүйцэтгэгч, түүндээ үнэнч хүмүүсийг устгаж, тэдний орыг зарчимгүй, урвагч шарвагчид эзэлсэн гэсэн хэрэг байлаа. “Цэргийн” эзэн хаадын ёс суртахуун болон соёлын түвшингийн талаас нь энэхүү эвдрэлийг ажиглаж, судалсан байгаа, гэхдээ энэ нь манай сэдвийн хувьд энэ нь тэр үедээ римийн угсаатны бүх оргилуун элементүүдийг өөртөө татаж байсан армийн бүх давхаргыг хамарч байсан, учир нь хэдийгээр амьдралд нь эрсдэлтэй хэдий ч нэр төртэй залуу хүн зөвхөн армид л албан тушаал ахиж чадах байсан юм.
II зууны төгсгөлд хүртэл системийн оршихуйг тогтоон барьж байсан инерци нь шавхагдав. Ингэхэд шинэ шатны цаг үе эхэлсэн юм.
ЦУСТ ХАРАНХУЙ
Угсаатны нийлэгжилтийн шатууд нэгээс нөгөөдөө маш алгуур шилждэг болохоор орчин үеийнхний хувьд бараг мэдэгддэггүй. Гэхдээ түүхч хүнд шилжилтүүд нь чухал үйл явдлуудтай давхцаж, ач холбогдол нь зөвхөн холоос л харагддаг гэдэг нь ойлгомжтой байдаг.
Римийн угсаатны хувь заяаны шийдвэрлэх эргэлт солиотой эзэн хаан Коммодыг хутгалж алсны дараа 193 онд болсон юм.
Энэ үйл явдлуудад анхаарлаа зөвлөрүүлбэл зохино. Улаан хамарт тамлагч Коммоди үхэх тавилантай хүмүүсийн нэр бүхий жижиг самбарыг янаг амрагийнхаа оронд мартаж орхижээ. Тэнд бас тэр бүсгүйн нэр ч байсан байна. Тэр хүүхэн үүнийг алахаар тэмдэглэгдсэн бусад хүмүүст үзүүлж, ингээд тусгайлан уригдсан гладиотор Нарцисс хорон санаатныг алжээ. Сенат эзэн хаанаар хүндтэй өвгөн Пертинаксийг томилжээ. Энэ өвгөн шударга, зоригтой, ажил хэрэгч, зохион байгуулагч, сайн санаатай, үнэнч, даруу хэмээн алдаршсан тул преторичууд түүнийг хүлээн зөвшөөрчээ. Буруугүй ялтныг шоронгоос суллаж, цөллөгөөс эгүүлэн татаж, хов зөөгчдийг шийтгэж, шүүх явдлыг дэг журамд оруулж, аж ахуйг сэргээн тогтоосон байна. Пертинакс ордны зардлыг хоёр дахин бууруулж, Коммодын завхайрч байсан боол болон боол бүсгүйчүүдийг заржээ. Улс орон гуравхан сарын дотор сэргэн мандаж буй мэт болжээ.
Гэтэл нэг удаа ордон руу бөөн преторичууд дөхөн ирэв. Манаач нар тэднийг дотогш оруулжээ. Тэд Пертинаксыг алсан байна. Ард түмэн уйлан хайлав. Үүгээр эх орноо аврах оролдлого дуусчээ.
Преторичууд хэн их мөнгө төлсөнд нь хааны сэнтийг санал болгожээ. Хааны сэнтийг удаан хугацаанд алслагдсан мужийн захирагч байж, тэндээс их мөнгө дээрэмдсэн баян сенатор Дидий Юлиан худалдан авчээ. Түүний засаг ямар ч тулгуур байсангүй: сенаторууд болон морьтонгууд санаагаа дотроо нууж, олон түмэн түүнийг хараан зүхэж байлаа. Преторчуудад найдах ямар ч найдлага байсангүй. Тэд 69 онд хилээс ирсэн аймшигт Виттелээс өөрийн удирдагч Отоныг хамгаалж чадсан тэрхүү алдарт легионерүүд нэгэнт биш болсон байлаа. 124 он гэхэд преторичууд хэн ч итгэхгүй, хэн ч хүндэтгэхгүй болтлоо задарсан юм.
Римийн легионеруудын эсрэг хязгаар мужуудын хуучин консулууд шууд дайрах болов. Британид “жам ёсны эсрэг бүх гажгаа гүн ухаантны цуваар халхалсан”, Марк Аврелий болон Коммодын найз Клодий Альбин өөрийн цэргүүдэд эрх чөлөөг сэргээн тогтоохыг санал болгов. Сирид өөрийнхөө мужид болон Римд нэрд гарсан, ажил хэрэгч, эелдэг Песцений Нигер амжилт олох ихээхэн боломжтой байв. Паннонийд римийн морьтон, Африк гаралтай, шударга үнэнч, нуугдмал Септимий Север санаачлагыг гартаа авав. Тэр хурдны хүчин зүйлийг ашиглан Римд ойрхон байсан тэрбээр Мөнхийн хот руу тулалдаангүйгээр дайран оров. Преторичууддаа хаягдаж, урвалтад өртсөн Дидий Юлиан өөрийнхөө ордонд алуулсан байна.
Хаан ширээг булаан эзлэгчийг лаврын мөчиртэй угтсан преторичууд буруу тооцжээ, Септимий Север өөрийн хатуужсан дайчиддаа тэдний зэвсгийг хураах тушаал өгч, дараа нь зах хязгаарын янз бүрийн когортуудад тараан илгээжээ. Ийнхүү эрт цагт эзлэгдэж байсан Иллирий болон Фракичууд Римээс дээш гарав. Фрак болон иллирийн легионуудын эрэлхэг зоригийн ачаар Нигер болон Альбиныг цус урсган ялныхаа дараа Септимии Север цэргүүдийн нөхцөл байдлыг хөнгөвчилж, армиа: иллирийчууд, фракийчууд, галатууд, маврууд, языгууд, арабууд гэх мэтийн дорнод мужуудын унаган хүмүүсээр ихэсгэх болжээ. Үүний улмаас III зууны эх гэхэд римийн бараг бүх арми гаднын хүмүүсээс бүрдэх болов. Энэ нь эх орноо сайн дураараа хамгаалагчдыг нийлүүлэхээ больсон римийн угсаатан оргилох шинжээ алдсаныг харуулж байна. Эзэнт гүрний бүтэц, хэл болон соёл инерцээрээ нэлээд тогтсон бөгөөд тэр үед жинхэнэ римчүүд Италид хүртэл хэдхэн гэр бүлээр тоологдох болж, харин Сирээс гаралтай болон цэргийн олзлогдогч-боолчуудын удам–колонийнхон энд суурьших болжээ.
Северийн цэргийн диктатур римийн системийн оршихуйг дөчин жилээр сунгасан бөгөөд үүний дараа ахиад л юм эхлэв. 235 онд Цэргүүд Александр Северийг болон түүний ухаант эх Маммаяг алж, хаан ширээг фрак угсааны Максиминд шилжүүлэв. Африкийн консул байсан, үнэнч римийн иргэн Гордиан түүний эсрэг хүүгийнхээ хамт тэмцсэн боловч…хоёулаа алагджээ. 238 онд цэргүүд Максиминыгаа алж, харин преторичууд Пупиен болон Бальбин хэмээх хоёр консулыг алсан байна. III Гордианыг преторичуудын префект Филипп Араб 224 онд алж, түүнийг Деций 249 онд бас алжээ. Децийг нас барсны дараа готуудтай хийсэн тулалдаанд цэргүүд Галлаас урваж, түүнийг алжээ. Дараа нь Эмилианыг бас л алсан байна. Түүний өрсөлдөгч Валерианаас шийдвэрлэх үед цэргүүд нь түүнд захирагдахаас татгалзаж, эзэн хааныг персүүдэд бууж өгөхийг шаарджээ. Тэрээр “дуугүй байх цамхагт” нас баржээ. Эзэнт гүрэн гурав хуваагдаж, баруун талд нь засгийн эрх булаан авагч Потум ноёрхож, дорно зүгт персүүдийн няцаасан Пальмирийн хаан Оденат захирч байв, харин Римд Галлиен, Аврелий, II Клавдий, ердөө л арван долоон өдөр хаанчилсан Квинтилиан нар дэс дараалан алагджээ. Эцэст нь 270 онд Аврелиан дэг журам тогтоож, эзэнт гүрнийг нэгтгэтэл 275 онд түүнийг суллагдсан боол Мнестий алж, дараа нь өөрөө алагджээ. Үүний дараа ахмад консул Тацит, түүний ах Флориан, паннонийн офицер Проб, Кар, Нумериан, Арий Апр нар дараа дараалан алагдсан байна. Ингэж ингэж 284 онд өрсөлдөгч Карин (Карагийн хүү) өөрийнхөө хамтран зүтгэгчдэд алуулсныг ашигласан Диоклетан тунхаглагдаж хаан болжээ.
Хэрэв бид үүнээс хавьгүй олон энгийн иргэд үрэгдсэнийг тооцох юм бол хаадын аллагын энэхүү урт жагсаалт нь угсаатны хөгжлийн явцыг олоход бидэнд туслах юм. Бидний өмнө ялалтын төлөө сахилга батыг сэргээн тогтоохыг оролдсон цэргийн авъяаслаг жанжин дайснаас долоон дор хортон мэт үзэгддэг хөгшрөлтийн шат харагдаж байна. Алдагдсан оргилох шинжийг нөхөх зүйлгүй учраас хилэгнэх, шунахайрах, залхуурах зэрэг зөн билгийн үйлдэл римийн цэргүүдийг бузар булай, урвагчдын бөөгнөрөл болгосон ажээ. Хагас зуун жилд чин зоригтой жанжин буюу ухаалаг дипломат нэг ч гараагүйд учир нь байгаа юм биш. Энэхүү асар том оронд ийм хүмүүс хангалттай байсан юм, гэтэл үнэнч гүйцэтгэгч нар бага байлаа. Тэднийг эзэн хаадтай нь хамт алаад байсан учраас тэдний тоо цаг өнгөрөх тутам багасч, зан үйлийн тогтсон үзлийг өөрчилж байсан юм. Бүдүүлэгчүүд довтлон орохоос бүр өмнө римийн угсаатан мөхөж, ялзарчихсан байсан билээ.
Диоклетиан зөвхөн хоцрогдсон мужууд өөрийг нь аварч чадна гэдгийг ойлгож байв. Ийм учраас тэр гурван хамтрагчтайгаа хамт хил хамгаалах асуудалд санаа тавьж, ордноо Римээс хол, бага азийн Никомедий хотод байгуулж, өөрийгөө дайчин чадвараа хараахан алдаагүй байгаа иллирийчүүд, фракийчууд болон уулын мезийчүүдээр хүрээлүүлэв. Салан тарж буй нийгэмд итгэхийн аргагүй байсан учраас тэр түшмэл ёсны албыг байгуулсан юм. Түүний хуулиар биш, өөрийнхөө ёсоор амьдарсаар байсан христианчууд болон манихейчүүдийг хавчин хөөв. Товчоор хэлбэл тэр нэгэнт дууссан угсаатны инерцийг биш, харин өмнөх үеийнхний бүтээсэн соёлыг ашиглаж байв. Гэхдээ тэр цагийн хүчний эрхэнд буун өгч, бүгд найрамдах улсын тэргүүн биш (princeps), харин улсын ( dominus) хаан болсон юм.
Диоклетаны улс зөвхөн нэрээрээ л римийн байв. Мөн чанартаа энэ бол угсаатны зарчмыг бүрэн үгүйсгэсэн үеийн Газрын дундад тэнгисийн сав газрын бүх орнуудын нэгдэл байв. Эзэнт гүрний хүн амын ихэнхи хэсэг нь хөгшрөлтийн хар шуурганд татагдан орж, өөрөөр хэлбэл хэт угсаатанд хамаарах угсаатныхаа хамаарлыг алдсан байна. Эдгээр хүмүүсийг зөвхөн ухаалаг захиргаадлаар илэрч байсан соёлын уламжлал нь холбож байлаа. Харин энэ нь жинхэнэ эх оронч үзлийг холбоо сүлбээ бүхий, сэтгэл зүрхээ алдсан тохиолдлын хүмүүсээс томилдог магистратуудад захирагдах явдлаар сольсон хэрэг байсан юм. Ийм систем бат бөх байж чадаагүй юм. Гэхдээ тэр өөрийнхөө хүн амын хүсэл зоригийн эсрэг тогтсоор л байсан бөгөөд учир нь ард түмний дотор амьдрах чадвартай консорциуд үүсчихсэн байсан билээ. Тэд римийн угсаатны уламжлалд дайсагнан ханддаг, гэхдээ римчүүд нэг их хүсээд байгаагүй ч ноёлох үзэл бодолд дайсагнадаггүй байлаа. Ингээд асар удалгүй анхны доминус нас барсны дараа эдгээр шинэ хүчнүүд нь Эртний Римийн хүүрийг байнгын цахилгаан гүйдлээр татвалзуулах болсон юм. (Энд зохиогч гальвинизаци хэмээх анагаах ухааны нэр томъёо хэрэглэсэн байна –Орч)
СОЛИГДОХУЙ
Гэлээ ч гэсэн римийн арми эмгэнэлт байдлыг үл харгалзан Рейны хил, Твидийн далан зэрэг хилээ тогтоон барьж, нумидийчууд болон мавруудтай муугүй үзэлцэж байв. Дорно зүгт байдал нэн хүнд байлаа. Готын усан онгоцууд Эгийн тэнгист орж, Персүүд 50 дахин бага хүчтэйгээр Месопотами дахь дайныг амжилттай явуулж байв, харин НТ II зуунд дакууд болон иудейчуудыг бут ниргэсэн нь Римийн эзэн гүрнийг бүх хүчээ шавхан дайчлахад хүргэв. Үнэн хэрэгтээ III зуунд эзэнт гүрнийг зөвхөн иллир–фракийн ангиуд болон Аврелианаас Диоклетиан хүртэл эзэн хаад болсон тэдний жолоодогчид аварч байлаа. Тэдний тоонд “сүүлчийн рим хүн” алдрыг хүртсэн нэрт жанжин Аэций ордог. Гэхдээ хэрэг явдал тийм ч амархан байгаагүй юм.
Фракий болон Иллирийгээс легионд явсан тэдгээр хүмүүс христианы нийтлэгт орж байсан тэдгээр хүмүүстэй адил зан авиртай хүмүүст хамаарагдаж байсан нь илт байна. Тэдний ноёлох үзэл нь мэдээж өөр байсан, гэвч энэ нь манай шинжилгээнд ач холбогдолгүй юм. Оргилох түлхэлтийг бид судлан үзэхдээ тэр нь онолын хувьд байх ёстой, манай онолын баталгааг олж авч буй Балканы хагас арлын тэдгээр мужуудыг олж харсан нь тун чухал юм. Ингэхлээр Аэций болон түүний легионерүүдийг “сүүлчийн римийнхэн” биш, харин “анхны византичууд” гэж тооцох ёстой.
Ингээд II зуунаас эхлэн Римийн эзэнт гүрний дорнод мужууд, мөн түүнээс хойд зүгт байрлах зарим газар нутагт хүн амын идэвхийн өсөлт ажиглагдсаныг тэмдэглэж байна. Эзэнт гүрний чанадад бол энэ нь готууд, антууд болон вандалууд зэрэг шинэ ард түмний угсаатны нийлэгжилтийн эхлэл байлаа. Эзэнт гүрний дотоодод бол оргилох шинжийн өсөлт нь өвөрмөц ноёлох шинж болох христианы, гностикууд болон хэлтнийх (неоплатончууд) шиг холимог угтаатны үндсэн дээр шашны нийтлэгүүд бий болсноор илэрч байв. Христианы ёсыг боолчуудын шашин гэж үздэг. Энэ нь зарим талаар үнэн боловч боолчууд дийлэнхдээ цэргийн олзлогдогсдоос бүрддэг байсныг орхиж байна. Янз бүрийн овгийн боолчуудын гэрлэлтийг тэдний эзэд зөвшөөрч, харин христианы нийтлэгийн удирдагчид өөр шашинтантай гэрлэхийг хориглож байсныг бид консорци гэж зүрхлэн нэрлэж байна. Ийм маягаар христианы консорциудад мэдээж хэт тогтворгүй шинжтэй эрлийзүүд бүлэглэсэн байна. Голдуу ийм хэлбэрүүд нь тогтворгүй байж, хоёр–гурван үеийн дараа задардаг, гэтэл энд христианы нийтлэгүүдэд тогтвортой шинж олгосон асар их оргилох хүчдэл гэсэн нэмэлт хүчин зүйл бий болжээ. Хатуу ширүүн хавчлагыг үл харгалзсан зүйрлэшгүй их хохирлынхоо ачаар нэгэнт зохион байгуулалт олж авсан (сүм хийд) христианы нийтлэг 313 онд эзэнт хаант засаглалыг сольсон юм.
Христианчууд эзэн хаан Диоклетианы хамгийн төвч албатууд, хамгийн сахилга баттай цэргүүд байсан атлаа легинонерууд заавал оролцох ёстой хуарангуудад буруу номтноор тахил өргөх үед тэд загалмайтай тугаараа өөрсдийгөө халхалдаг байсан нь Диоклетианы бодлоор ёслолын хүчийг үгүй хийж байв. 303 онд тэр христианчуудын хавчин хөөх болсон нь Римийн эзэнт гүрэнд сүүлчийнх нь байсан юм. Энэ нь хоёр жил үргэлжилсэн бөгөөд учир нь Диолетиан эрх мэдлээсээ огцорч, Иллирийд буй гэртээ очсон ба түүний байшин нь Спалатро хоттой адил хэмжээтэй байжээ. Эхнэр болон охиныг нь зэрлэгээр алсныг мэдсний дараа тэр 313 онд нас барсан юм. Тэрбээр асар удалгүй өөрт нь гэсэн үхлээс долоон дор муу зүйл учирна гэдгийг мэдэж байжээ.
Диоклетиан бол түшмэл ёсны суут ухаантан байлаа. Тэр Евфратаас Гибралтар болон Твид хүртэлх улс орныг гүйцэтгэх захиргаагүйгээр удирдаж болохгүйг олж харсан юм. Ажилтнуудынхаа үнэ цэнийг мэддэг тэрбээр хамгийн ажил хэрэгч гурван хүнийг сонгон авч, тэдэнд хоёрдугаар август, хоёрдугаар цезар цол олгон, энэ албан тушаалыг халагддаг солигддог болгосон юм. Түүнийг огцорсны дараа Дорнодын августаар христианчуудыг хөөхийг санаачлагч Галерий, Барууны августаар энэрэнгүй, даруу, Константины эцэг Констанций Хлор болсон юм. Галлий болон Британид христанчуудыг хавчихаа больж, ийнхүү Диоклетианы тушаалыг зүгээр л биелүүлээгүй юм.
306 онд Галерийн эсрэг Итали босов: бослогын удирдагч нь Диоклетианы үед цезар байсан хүний хүү, бүдүүлэг, авъяасгүй, дур гутам хүн Максенций болжээ. Гэхдээ Галерий Италийг номхотгох гэж оролдох үедээ ялагдал хүлээж, Балканы хагас арлын мужууд дахь эрх мэдлээ өөрийн найз Лицинийд үлдээгээд 311 онд нас баржээ. Бага Ази, Сири болон Египетэд Максенцийн ах Максимин эрх барьж байлаа.
Ах дүү хоёрт Нероны үе ч биш, харин Калигул, Коммод болон Каракаллын эрин үе эргэн ирсэн мэт санагдаж байсан юм. Ах дүү хоёр Константин болон Лицинийг үзэн ядалтаар шатааж байв. Дайн 312–313 онд болсон ба энэ дайнд христианчуудын тусалсан Константин, Лицин хоёр ялсан юм. Эрх мэдлийн хүч, тооны давуу тал, эдийн засгийн нөөц, тэр байтугай хуучны уламжлалын нөлөө хүртэл Максенций, Максимин хоёрт байсан шүү дээ. Гэхдээ тэд үхэж, үйл явдал ингэж л болсон юм.
312 онд Константин голдуу галл цэргүүдээс бүрдсэн 40 мянган цэргээ авч, тоогоор дөрөв дахин хүчтэй дайсны эсрэг Альпийг даван очив. Константин По голын хөндийд хэд хэдэн тулалдаан хийж ялан, Тибр хүрч энд Максенцийн цэрэгтэй тулгарчээ. Константин цацран буй загалмай дүрсэлсэн тугаа өргөж, түүний галлийн морин цэрэг Максенцийн римийн морин цэргийг хоёр жигүүрээр нь сэт цохиж, харин ахмад дайчин-хилчид преторичуудыг хяргаж гарсан байна.Максенций зугтаж яваад Тибр мөрөнд живжээ.
Лициний Константины эгчтэй гэрлэж, ингээд хоёр август Миланд христианчуудад шүтлэгээ сахих эрх чөлөө олгосон шашинд хүлээцтэй хандах зарлиг гаргасан байна. Дараа нь Максимин Сириэс Фракий руу цөмөрсөн Дорно зүг рүү Лициний явжээ. Лицинийн иллирийн цэргүүд Максимины зүсэм бүрийн сирийн легионуудын дэргэд байлдах чадвараар илүү байжээ. Гераклийн дэргэд 313 онд Лициний ялалт байгуулж, харин Максимин зугтаж явах үедээ хордсон мэт нас баржээ.
Лициний ялмагцаа түүний өмнө юугаараа ч буруугүй, гэхдээ түүний эрх мэдэлд орсон хүмүүсийн хувьд нэн хатуу харгислал үйлджээ. 315 онд тэрээр Константины эсрэг хуйвалдаан санаачилж, дараа нь хилийн хот Эмонд байсан Константины цээжин баримлыг нураахыг тушаажээ. Константин дайн эхэлж, Лицинийн цэргийг хоёр удаа бутниргэж, үүний дараа тэр нь найрамдахыг хүссэн байна. Константин Лицинээс Македони болон Грекийг авч, үлдсэн Дорнодыг түүнд үлдээжээ.
Хоёр эрх баригчийн тулалдаан сунжирч, гэхдээ хоёулаа энэ нь гарцаагүй зүйл гэдгийг ойлгож байлаа. Константин бүх эзэнт гүрний христианчуудын хүчирхэг дэмжлэгтэй байсан юм.
Максиминтэй тэмцэж, мөн л Миланы зарлигийг дагасан өөрийнхөө эзэмшилд Лицинийд юу хийх үлдсэн бэ ? Үүний ачаар түүний цэргүүд Гераклийн дэргэдэх тулалдаанд “дээд тэнгэрээс” тусламж хүссэн, түүнийгээ ч авсан юм. Харин Константины ээж Елана христиан байсан, тэр өөрөө христианы намын хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч байсан бол Лицинийд зөвхөн христианчуудыг хавчих хөөхөө сэргээхээс өөр зүйл үлдсэнгүй. 324 онд нэгдмэл засгийн төлөө өрсөлдөгчдийн цэргүүд Адрианополийн дэргэд мөргөлдөж, Лицинийн дайснаасаа тоогоороо илүү, эр зоригоороо алдаршсан фрак–иллирийн легионууд толгой дараалан бут ниргүүлжээ. Босфорын хоолойн нөгөө талд Хризополийн дэргэд болсон хоёр дахь тулалдаанд тэд дахин ялагджээ. Лициний буун өгч, өршөөл үзэн хэдэн сарын дараа боомилогдон үхжээ. (325). Түүнийг харамсах хэрэггүй бөгөөд тэр өөрөө юунд ч гэм зэмгүй олон хүнийг хөнөөж байсан билээ. Тэр Константины эгч, өөрийн эхнэрийн банзалд нуугдахын оронд өөрийнх нь төлөө үхсэн олон цэргүүдийн адил үхэх ёстой байсан юм.
Энэ дайн нь хуучин христийн бус шашин шинэ христийн шашинтай өрсөлдсөний тусгал төдийгүй, нэгэнт бүрдээд байсан хоёр дэд угсаатны давамгайллын төлөө тулалдаан байсан бөгөөд дотроос нь Византи төрөн гарсан билээ. Шинэчлэгдсэн угсаатны дотор хараахан уусчихаагүй байсан римчүүдийн удмынхны хувьд гэвэл тэдний хувьд хөгшрөлтийн шат дуусч тэд нэгэнт үйлчилж чадахаа байсан тийм цаг ирсэн юм. Тэдэнд зөвхөн санан дурсах л үлдсэн байна.
ГАЗАР САЙГҮЙ ИЙМ БАЙДАГ
Энд дурдсан материалууд нь дүгнэлт хийхэд хангалттай бөгөөд жишээний тоог нэмснээр өөрчилж чадахгүй юм. Эртний буюу эллин–римийн хэт угсаатны оргилох шинж унтарч, хуримтлуулсан эрчим хүчнийхээ ачаар л хөршүүдийнхээ дарамтыг сөрөн зогсох чадвартай соёл иргэншил болон талстжсан юм. Энэхүү систем нь дотоодын хүчирхэг гажилт буюу оргилох түлхэлтээр эвдэрсэн бөгөөд энэ түлхэлт нь Скандинав, Дорнод Европ, Бага Ази болон Сирид бас болжээ. Ингэж салбарласан нь дурдан буй үзэгдэл боол эзэмшлийн системийн нийгмийн хямралтай хамаа байхгүй, мөн яагаад тэдэнд гэнэтхэн муу болсныг ойлголгүй үхсэн хүмүүсийн ухамсартай үйл ажиллагааны үр дүн бас л биш юм.
Диоклетианы захирах суут ухаан ч, Константины улс төрийн авхаалж ч, Феодесийн цэргийн авъяас ч үйл явцыг зогсоож, улс орноо аварч чадаагүй юм. Нөхцөлд байдлаар византийн гэж нэрлэдэг шинэ угсаатан бүрдсэн Дорно дахинд бүдүүлгүүд бутцохигдож, харин Баруун зүгт тэд устан алга болж буй римийн иргэдийг зүгээр л орлох болсон юм.
Византид мөн ийм үйл явц Ангелийн дэргэд болж, 1204 онд Константинополь унаснаар дууссан юм. Никейн эзэнт гүрний үед эх оронч үзлийн тэсрэлт задран буй улс орныг хэсэг зуур торгоосон боловч угсаатны задрал үргэлжилсээр Иоанн Кантакузины эрэлхэг зориг ч түүнийг зогсоож чадаагүй юм. Османчууд хамгаалалтгүй, шууд хэлбэл хамгаалах хүсэл зориггүй Константинополь руу (1453 оны 5 дугаар сарын 5) цөмрөн орохоос хамаагүй эрт византийн ард түмэн алга болж, задарч, гажсан байсан юм.
Ахеменидийн эзэнт гүрэн гадаад цохилтоос болж унасан, Ойрхи Дорнодод хөгшрөлт хожуу ирсэн байна. Энэ нь Александр Македонскийн ялалтыг биш, харин Сулла, Лукулла болон Помпей, Тита болон Траян нарын ялалтыг хөнгөвчилж, түүнчлэн Эртний Ираны эвдэрхий дээр Парфяны хаант улсыг үндэслэсэн саксийн жолоодогч Аршакид дөхөм болжээ.
Дундад зууны Хятадад хөгшрөл нь аажмаар гэтэн ирж байсан юм. XYII зууны дунд үед Мин гүрний ялзарсан түшмэдүүд Ли Цычэний бослого гаргасан тариачдад буун өгчээ, үүнийг нь Нурхач хааны дөнгөж нэгтгээд байсан манжууд цахилгаан мэт бут ниргэжээ.
58. Манжууд бол Хятадыг 1644 онд довтлон, 1683 он бүрэн булаан эзэлсэн тунгус бүлгийн угсаатан бөгөөд ингэснээр ингэснээр хятадын үндэсний төр улс оршин тогтнохоо больсон юм. 1911 оныг хүртэл бидний Хятад гэж нэрлэдэг Дундад тал газар бол Манж улсын нэг муж байсан, харин тэнд амьдрагч хятадын ард түмэн эрх чөлөөгүй, дарлагдсан ард түмэн байлаа. Чин гүрнийг хятадын гэж үзэх явдал байнга хийгддэг боловч үүнд ямар нэг үндэслэл байхгүй юм.
Үүний дараа Хятад нь ухаангүй байдалд (каталепсия) хоёр зуун жил байсан ба энэ нь европын ажиглагчдад түр зуур нойрсох нь (летаргия) хятадын соёлын салшгүй шинж гэж үзэх шалтаг болдог байна. Үнэн хэрэг дээрээ энэ нь цэцэглэн буй соёлын өвчин байсан биш, харин мянга гаруй жил (581–1683 он) насалсан угсаатны зүй тогтолт хөгшрөлт байсан билээ.
Хамгийн хачирхалтай нь хөгшрөлтийн шат нь хэдийгээр ямагт угсаатны соёлд нөхөж баршгүй хохирол учруулдаг ч гэсэн угсаатныг дандаа мөхөөгөөд байдаггүй юм. Хэрэв хөгшрөлт хурдан явагдаж, ойр тойронд нь булаан эзлэх гэсэн махчин хөршүүд байхгүй бол “Бидэн шиг байцгаа” гэсэн ноёлох үзэл зүй ёсны “Энэ өдөр минийх” гэсэн үйлдэлтэй тулгардаг. Үүний дүнд ноёлох үзэл болон эвдэн сүйтгэгч бай хамаагүй дурын хамтын арга хэмжээг хадгалах боломж өөрөө алга болдог. Чиглэсэн хөгжил нь “броуны хөдөлгөөн” маягийн зүйлийг үүсгэж, уламжлалаа хэсэгчлэн боловч хадгалсан элементүүд болох тусгай хүн буюу жижиг консорциуд нь өсөн нэмэгдэх уналтын хандлагыг сөрөн зогсох боломж олж авдаг. Угсаатны өмнөх шатууддаа боловсруулсан ахуйн хэм хэмжээний инерци болон багавтар оргилох хүчдэл байлаа ч гэсэн тэд соёлын тусгай тусгай “арлуудыг” нөөшлөн үлдээж, угсаатны бүхэллэг систем оршихуйгаа зогсоогоогүй гэсэн хуурамч сэтгэгдлийг бий болгодог. Энэ бол өөрийгөө хуурсан хэрэг юм. Систем алга болж, зөвхөн тухайлсан хүмүүс болон өнгөрсний тухай тэдний дурдатгал л үлддэг.
Хөгшрөлтийн шат нь туйлын хэмжээгээрээ өчүүхэн ч гэсэн оргилох шинжийн эрс өөрчлөлтүүд дараа дараалан болдгоороо аймшигтай байдаг. Орчны ийм хурдан, байнгын өөрчлөлтөд дасан зохицох явдал гарцаагүй хожигддог бөгөөд ингээд л угсаатан системийн бүхэллэгийн хувьд мөхдөг юм.
Ийм маягаар оргилуун хүмүүс нь хэнийг ч угсаатнаас шахан гаргадаггүй, харин өөрийн илүүдэл эрчим хүчээрээ угсаатны системийг нарийн нийлмэл болгогч олон янз байдлыг төрүүлдэг. Харин нарийн систем нь хялбар системээс илүү тогтвортой байдаг.
Байгалийн үйл явц болон угсаатны нийлэгжилтийн механизм ийм л байна. Бурхны хотын тухай Августины үзэл санааг, Гегелийн туйлын санааг ч, Ясперсийн гүн ухааны экзистенцийг ч энэ үзэгдлийг тайлбарлахад хэрэглэж болдоггүй юм.
XXXVI. Төгсгөлийн дараа
САНАН ДУРСАХ ШАТ
Өнгөрсний тухай дурдатгал нь оргилох лугшилтын инерцийг туулдаг, гэхдээ тусгай хүмүүс түүнийг тогтоон барьж чаддаггүй. Хэдийгээр үр ашиггүй биш боловч тэдний хүчдэл тухайн үеийнхнээсээ дэмжлэг авдаггүй. Яруу найргийн бүтээл ардын урлаг болж, уран зураачийн сор бүтээлүүд нь ардын урлагийн шалтгаан болж, эх орноо хамгаалагчдын домог буюу эрт баларын зүйл болон хувирч, дүрслэлийн оносон байдал нь жанртайгаа зөрдөг.
Ийм зураглалыг бид Алтайд ажиглаж болно. Тэнд хойд зүгт битүүлэгжсэн угруудын гурав, өмнө зүгт эртний түрэгүүдийн хэлтэрхий гурав, нийлээд зургаан овог амьдардаг. Телесүүд нь түргүүдийн удам, теленгетууд болон телеутууд нь уйгарууд хүртэл хамаарагддаг телессийн бүлгийн овгууд, харин кижи–алтай нь XII зуунд Алтайд ирсэн найманчуудын салбар болно. Эдгээрт бүгдэд нь Тан гүрэнтэй тэмцэл хийж амь үрэгдсэн YI–YII зууны Түрэгийн хаант улсын үеэс улбаатай олон дүрслэл бүхий эрт үеийн баялаг туульс байдаг. Тэд түргүүдийн хядлагаас амь зулбаж, Уулын алтайн хөндийд нуугдан сэргэн мандах үеэ хүлээсэн боловч хүлээж чадаагүй аж. 59. Гумилев Л. Н. Древние тюрки. С. 346-348; Жирмунский В. М. Сказание об Алпамыше и богатырская сказка. М., 1960; Малчи-Мерген: Алтайский героический эпос /Подготовил Н. У. Улагашев. 1947; Умгашев Н. Алтай-Бучай. Новосибирск, 1941; Граф А., Кучияк П. Алтайские сказки. М., 1939. 60. Гумилев Л. Н. Алтайская ветвь тюрок-тугю //Советская археология. 1959. № 1. С. 105-114.
Тэд зогсонгид ойрхон төлөв байдалд орсон бөгөөд гэхдээ өнгөрсний дурсгал болгож баатарлаг туульсаа хадгалан үлдсэн байна.
Үйл явдлын тухай ийм дурдатгалыг зөвхөн эртнийх төдийгүй, харьцангуй саяхны Тянь-Шаны киргизүүд, зүүнгарын Ойрдууд, (XYII зуунд хятадуудтай хийсэн дайны тухай), пуэбло (тэва) индианчууд зэрэг урьд үед хүчирхэг байгаад цөөн тооны “овог” болон хувирсан бусад олон угсаатнууд хадгалан тээж явдаг юм. Таслтжсан оргилох хүчдэл болсон урлаг нь тэднийг хөршүүддээ уусах, адилсах, үүнтэй холбоотой доромжлолоос аварсан байна. Угсаатны нийлэгжилтийн энэ шатандаа байгаа угсаатнууд угсаатан судлаач-эрдэмтэд болон уугуулуудтэй хэл амаа ололцдог “зохиролт” (оргилуун шинжийн өнцөг гэсэн утгаар) колонийнхны гүн хүндэтгэх сэтгэгдлийг төрүүлдэг юм. Гэхдээ дэд оргилуун болон махчин оргилуун хүмүүст энх тайван харилцааны боломжийг үгүй хийдэг зэрлэг, тогтоож баршгүй үзэн ядалт үүсдэг юм. Ялангуяа энэ нь Хойд Америкийн түүхээс тодорхой харагддаг.
Атлантын далайн эрэг болон прерийн хооронд амьдарч байсан индиан овгуудын ихэнхи хэсэг өөрийнхөө хөдлөнги үеийг европчууд ирэхээс бүр өмнө туулчихсан байлаа. Харин европчуудыг ирэхээс өмнөхөн Онтарио нуурын баруун хэсэгт амьдарч байсан ирокезууд, магадгүй семинолууд үүнээс өөр байсан юм. Тэдгээрийн аль аль нь зарим оргилох шинээ хадгалж, цагаан колоничдын ясны үзэн ядалтыг төрүүлж байлаа. Гэхдээ энэхүү мужийн эртний оршин суугчид алконкинчууд, соёлтой натчезүүд, Луизанд францчуудын хайр найргүй устгасан манданууд болон кричууд нь европын утга зохиолд эр зориг, үнэнч ёс болон бусад сайн шинжүүдийн үлгэр жишээ болсон байдаг. Тэднийг Фенимор Купер болон Шатобриан нар ингэж дүрслэн үлдээсэн билээ. Гэхдээ европчууд апачиуд, навахууд, команчууд…зэрэг оргилуун индианчуудтай тулгармагцаа л индианчуудын дүр төрх нь бараан болсон байдаг. Харин дөлгөөн, хөдөлмөрч пуэбло индианчууд өөрийнхөө үнэлгээг ерөөсөө буулгаагүй юм. Европын зохиогчид тэднийг гэхээсээ, тэдний уламжлалт уран барилгыг л илүүтэй сонирхдог байв. Энэ ч тохиолдлын хэрэг биш байлаа. Индианы газар тариаланчид тун эртний ард түмэн байсан бөгөөд өөрийнхөө соёлоос олон зүйлийг алдсан байсан. Харин алконкинчууд олон зүйлийг хадгалан үлдсэн мөртлөө оргилох хүчдэлээ хадгалж чадаагүй, үүнгүйгээр бие даан үлдэх боломжгүй байсны улмаас тэд францчууд болон англичуудтай нөхөрлөх болсон юм. Харин ирокезчүүд хамгаалан зогсож чадаж байсан ба тэднийг зөвхөн колонийн бослогын үеэр гарсан хуваагдал л хөнөөсөн юм. Тэдний зарим нь Английн төлөө, зарим нь америкчуудын төлөө явсан боловч..аль аль нь тэднийг хэрчиж алсан юм.
Хуучны соёлоо санадаг, үнэлдэг зожиг–угсаатнуудыг маш олноор нь олж болно, гэхдээ түүхэн хувь заяаны эргэлтээр давших хөдөлгөөнөөсөө хагацсан, ахуйн тогтсон үзлээ санаатайгаар нөөшлөдөг, өөрсдөд нь үнэтэй “сайн сайхан өнгөрсөн үеийн” дурсамжаа л хадгалдаг дэд угсаатнууд байдаг юм. Бүр XIX зууны эхэнд Оросын эзэнт гүрэнд хуучин ёстнуудын нийтлэгүүд ийм маягаар амьдарч байсан. II Екатеринагийн үед хуучин ёстнуудыг шүтлэгийнх нь төлөө хавчин гадуурхахаа больсон бөгөөд тэд “хуучин” гэж үздэг ёс заншлаа хадгалж чадах болсон юм.
Хуучин гэдэг нь үнэхээрийн төөрөгдөл юм. Тэд Андрей Рублев болон Нил Сорскийн эрин үеийн ёс заншлыг биш, Цөвүүн цаг болон польш–шведийн хавсарсан довтолгооны дараа харийн юм болгонд маш хурц хариу үйлдэл үзүүлэх болсон XYII зууны дунд үед бүрэлдсэн тэрхүү ёс заншлыг хадгалан үлдсэн юм. Гэхдээ тэд Оросын оюун санааны болон гоо зүйн амьдралын чухам энэ агшинг ажиглаад түүнээс татгалзахыг хүсээгүй юм. Хэрэв тэднийг амьд, буцалж буй бодит байдал, угсаатны нийлэгжилтийн бодитой урсан өнгөрч буй үйл явцын хүрээлэл арилгаагүй бол тэд хязгааргүй удаан амьдарч чадах байсан юм.
Хуучин ёсыг үндэслэгчдийн дайсан скоморохууд мөн ийм байдалд орсон юм. XYII зуунд өөрийн дуу, бүжиг, багт наадам болон хуучны сэтгэлгээгээрээ сүм хийдийн ёс заншил, алба хаахыг хөндийрүүлсний учир хойд зүгт хөөгдсөн эдгээр азгүй жүжигчид өөрийн урлагаа тэдэнтэй ардын урлагийнхан тулгарах хүртэл, өөрөөр хэлбэл XIX зууны дунд үе хүртэл үр хүүхдүүддээ дамжуулсаар байсан билээ. Аз болоход тийм ч их хожимдоогүй байлаа. Олон зүйлийг бичиж, хэвлүүлж амжсан юм. Дурдатгалын шатандаа байгаа жижиг конвикситэй (дэд угсаатан ч биш) учирсны ачаар бидний өвөг дээдэс зэрлэг байгаагүй, бичиг үсэггүй байгаагүй, Европоос соён гэгээрэл хүлээсэн тэнэгүүд байгаагүй гэдгийг бид мэдэж авсан. Харин бичиг үсэггүй байдал нь бүр хожим хуучны уламжлалыг хагас боловсролоор шахан гаргасан XIX зуунд гарч ирсэн юм.
Энд авсан жишээнүүд нь угсаатны нийлэгжилтийн хөдлөнги шатууд дууссаны дараа бүтэн үлдсэн хүмүүс огтхон ч дорддоггүй, өөрөөр хэлбэл угсаатны дийлэнхи олонхийг одоо болтол бүрдүүлж буй тэр хүмүүс сул, тэнэг хүмүүс ерөөсөө биш юм. Хүмүүс биш, харин угсаатны системийн бүхэллэг л өөрчлөгддөг юм. Өмнө нь олонхийн зэрэгцээгээр бусад хүмүүсийг сэрээж байдаг оргилуун “исгэгч” хүмүүс байсан ба гэхдээ тэд системд, өөрөөр хэлбэл угсаатандаа эсэргүүцэх чадвар, өөрчлөлтөд тэмүүлэх эрмэлзлийг өгдөг байлаа. Тэр үед төгс эрмэлзэл, нарийн яривал алсын таамаглал нь хөгжил байсан, харин одоо бол нөөшлөх явдал болжээ. Угсаатны системийн харгис байдал жам ёсоор алга болж, эсэргүүцэх чадвар нь буурдаг, харин харин оргилох энтропийн хууль үргэлжлэн үйлчилсээр байдаг. Зөвхөн олж авахын оронд алдагдал ирэх болдог. Энд л олон зүйл угсаатны хүрээллийн шинж чанараас хамаардаг.
Хөгжлийн инерцээ алдсан дэд угсаатан мэдээж хэрэг мөхөх тавилантай, харин түүнийг бүрдүүлж буй хүмүүс нь угсаатныхаа доторхи бусад дэд угсаатантай холилдох боломжтой байдаг. Энд тэд нь өөрийн учраас тэднийг алах гэдэггүй. Гэхдээ хамгаалалтгүй угсаатныг өөр хэт угсаатны төлөөлөгчид хүрээлэх аваас энэ нь цус царцмаар зураглалыг бүтээдэг. Англичууд тасманичуудыг хүн гэж үзэлгүй, тэднийг ов хоморгоор устгадаг байсан. Аргентинчууд тэульчей нарыг “буудалт” явуулан хөнөөж, галт газрынханд цагаан бурхан өвчин халдаасан хөнжил зардаг байв. Негр–банту нар бушменуудыг хүнд ажилд ашиглах гэж барин авч байсан бол тэднийг өөрсдийг нь бурчууд боол болгон ашигладаг байсан. Өршөөлгүй дайсныг хариу цохихын тулд угсаатан үлдэгдэл оргилох хүчээ зарцуулахад хүрдэг ба гэтэл тэдний хамгийн зоригтой, өөрөөр хэлбэл хамгийн эрч хүчтэй нь цохигдсон байдаг. Харин дэд оргилуун хүмүүс нь чадах хэрээрээ нуугдаж, үүнийхээ ачаар өөрийнхөө амьдралыг уртасгадаг, гэхдээ ялалт байгуулах ямар ч найдваргүй үлддэг юм. Угсаатан судлаач-хувьслын үзэлтнүүдийн “бүдүүлэг” гэж загалмайлсан угсаатны эмгэнэлийн механизм нь энэ байна даа.
Гэхдээ хэрэв харанхуй бүдүүлэг болон хэрцгий авирын далайд эдгээр аралханууд орсон ч гэсэн өөрөө өөрийгөө устгадаг замбараагүй байдлыг сөрөн зогсож, автахгүй төлөв байдалд ордог ба гэхдээ царцанги шатны өмнөх үлдэгдэл сүүлчийн шатны эсрэг хүчгүйддэг бөгөөд аль эрт оргилох хүчдэлээ алдсан хамгийн үлбэгэр конвиксийн гишүүдийн удмынхан “Өөртөө сэтгэл хангалуун бай, тролль” гэсэн ноёлох зарчмыг удирдлага болгодог. Учир нь эд бол систем болох угсаатны гишүүд биш, харин эртний норвегийн итгэдгээр хавцал болон бутанд амьдардаг троль гэгч хүнд дайсагнагч амьтан лугаа адил болдог. Удаах ишлэлийг Ибсенээс авсан яагаад гэвэл энд яв цав тохирч байгаа юм. Энэ нь “Бусдад саад болохгүйг хичээ, тэднийг бүү залхаа, харин өөрөө бүү уйтгарла, юунд ч бүү харамс” гэсэн байдаг юм.
Ийм ялдам, гэм хоргүй, үнэнч, зочломтгой бөгөөд сайхан сэтгэлтэй хүмүүсийг хөнөөх нь хүүхдийг алсантай адил цагаатгаж болшгүй гэмт хэрэг мөн.
ХААШАА Ч ҮГҮЙ ШИЛЖИЛТ
Өөр нэг төгсгөл–тусгаарлах явдал боломжтой мэт санагддаг. Таатай нөхцөлд гаднын угсаатны даралтгүй бол угсаатан өөрийн өвөрмөц соёл, боловсруулж ирсэн зан үйлийн тогтсон үзлээ төгсгөлгүй хадгалж чадах байхсан гэж бодохыг хүсдэг юм. Эргэн тойрны бүхэн нь өмхрөх буюу оргилох түлхэлтээр тээрэмдүүлж л байг хамаагүй энх тайван л байвал угсаатан өөрөөр өөрийгөө нөхөн үйлдвэрлэж чадах юм. Ингэж гэнэн олон хүмүүс боддог.
Гэхдээ хэргийн учир нь угсаатны нийлэгжилтийн сүүлчийн шатны хүмүүс өнгөрсөн явдлын тухай ой дурдатгалтайгаа хамт эхлээд өөрийн хувийн буюу гэр бүлийн намтрын гаднах–“амьд цаг тоолол” болсон цаг хугацааны мэдрэмжээ алддаг. 61. Гумилев Л. Н. Этнос и категория времени //Доклады Всесоюзного Географического общества СССР. Вып. 15. 1970. С. 143-155.
Сүүлчийн шатуудад тэд жилийн дөрвөн улирал болон тэр ч байтугай өдөр шөнийг л тэмдэглэн анзаарах болдог. Сүүлчийн энэ явдлыг зохиогч чукче нарын дунд ажигласан: жилийн дөрвөн улирал солигдох нь тэдний анхаарлын гадна байлаа. Түүний хамт чукчи нар нь сайн анчид, хөгжсөн домгуудтай, маш зоригтой, ухамтгай хүмүүс юм. Цаг тоолол байхгүй байгаа нь тэдний амьдрахад огтхон ч саад болдоггүй юм.
Үүнтэй төстэй зураглалыг Төв Африкийн пигмей нартай ойр харьцсан европчууд бичсэн байдаг. Пигмей хүн өөрийнхөө хэдэн настайг мэдэхгүй, учир нь жил бол тэдэнд хэтэрхий урт хугацаа юм, ийм учраас түүнд насаа тоолоод байх шаардлага байхгүй. Бусад зүйлүүдэд пигмейчүүд огт тэнэг биш, европчууд байтугай, банту нар шууд л төөрдөг халуун бүсийн ойд чиг баримжаагаа гайхалтай сайн олдог.
Банту нар нь пигмейчүүдтэй нягт харилцан амьдарч, төмрийн зүйлээр хангахын тулд пигмей газарчныг ашигладаг, учир нь бантучууд гайхамшигтай дархчууд байдаг. Урьдчилгаа санал болголгүйгээр тэд пигмей нарын үйлчилгээний хөлсийг тэнд төлдөг ёстой, учир нь тэд зөвхөн амин хэрэгцээ буюу цамаан байдлаа хангахын тулд л ажилладаг.
Тодорхой жишээ энд байна. Пигмей нар тэднээс өөр хэн ч хийж чадахгүй өргөн голыг дамнуулан ороонго өвсөөр гүүр барьж чаддаг. Нарийн голыг гатлан гарч болно, матартай том голыг сэлэн гарах нь аюултай. Ийм учраас материал нь ороонго өвс, голын хоёр эрэг дээр харалдаа буй хоёр мод бүхий гүүр барих хэрэгтэй. Пигмей нар үүнийг ингэж хийдэг, эрэг дээрх дал модонд ороонгон олс уяж, түүнийг нэг залуу барин авч нөгөө эрэг дээр буй модонд хүрч барьж автал хүчтэй савлуулдаг, хэрэв тэр алдах юм бол ороонго буцан савлаж нөгөө хүн мод мөргөн үхэх болно. Энэ бол маш аюултай ажил юм, гэтэл пигмейчүүд үүнийг маш сайн гүйцэтгэдэг. Дараа нь анхны ороонго дээр бусдыг нь нэмэн татаж, гайхамшигтай дүүжин гүүр хийдэг. Үүний зургийг авахыг хүссэн америкийн нэгэн кино зураглаач танил пигмейдээ ханджээ. Гэтэл пигмей: “Үгүй, би юу ч хийхгүй, надад чамаас юу ч хэрэггүй, би чамд ажил хийж өгсөн, чи надад хутга өгсөн, хутга байна, чи надад тогоо өгсөн, тогоо байна, чи надад бас цүүц өгсөн, маш сайн, баярлалаа. Надад илүү юу ч хийх хэрэггүй, яагаад би амиараа дэнчин тавих ёстой гэж?” Хариуд нь “Яахав дээ нөөцлөхгүй юу” гэхэд “Юу ? Ямар нөөц чи яриад байгааг тэнэг цагаан минь би ойлгохгүй байна” гэж хариулжээ. Тэгэхэд нь америк ямар ч гэсэн дахин бодож үзжээ. Тэрээр энэ пигмей гэрлэхийг хүсдэг, харин эхнэрийг худалдаж авдаг. Пигмейчүүдийн хувьд эмэгтэй хүн үнэт зүйл, түүний төлөө мөнгө төлөх хэрэгтэй, түүнийг халамжлах ёстой, эмэгтэй хүн бол том асуудал гэдгийг олж мэджээ. Америк эр “Чамд эхнэр худалдаж авч өгье, чи зүгээр л гүүр хийгээд орхи” хэмээн хэлжээ. Ингээд түүнд гүүр хийж өгөн, пигмей сүйт бүсгүйгээ олж авчээ.
“Нөөц”, “ирээдүй” зэрэг ойлголтууд тухайн пигмейг төрөхөөс өмнө өнгөрсөн зүйлтэй адил учраас пигмей нарт харш юм. Аль аль нь түүний сонирхлыг угаасаа татдаггүй. Банту нартай пигмейчүүдийн тогтоосон харилцаа нь тэднийг урамшуулж, чингэхдээ тэдний дасаж зохицсон газар зүйн орчинг үгүйсгэдэггүй, учир нь халуун бүсийн ширэнгэнд хэн ч хэзээ ч халдаж байгаагүй билээ. Бүрэлдэн тогтсон хамтарсан амьдралынхаа (симбиоз) ачаар пигмейчүүд зуун зуунаар амьдарч байна.
Ийм маягаар хуучны оргилох шинжээ алдсан угсаатнууд тэр ч бүү хэл жам ёсны замаар ч бус, харин системийн холбоогоор дамждаг хөрш угсаатны оргилох шинжийн ачаар оршин байж чаддаг байна. Симбиоз бол хоёр тал хоёуланд нь ашигтай нарийн систем юм. Энд цорын ганц аюул нь угсаатны харилцааг ижилсүүлэх байдалд оруулах оролдлогод оршдог, гэхдээ энэ нь ямагт төгсгөлийн шатны насны өвчин байдаг ба энд хүмүүс хүрээлэн буй бодит байдлыг судлахын оронд түүнийг сэтгэн гаргаж эхэлдэг. Байгальд байгаагаас илүү тохиромжтой хувилбарыг хараахан хэн ч олж чадаагүй байна.
Ингэхлээр угсаатны нийлэгжилтийн төгсгөлийн шатанд хүртэл зээлдмэл ч гэсэн оргилох шинж хэрэгтэй байдаг аж. Ийм болохоороо л оргилох түлхэлт нь зөвхөн хөнөөгөөд байдаггүй, харин түлхэлтийн талбартай хөрш оршин байгаа угсаатнуудыг авардаг байна.
Гэхдээ энэ шатны угсаатан бүрэн тусгаарлалд байж, оргилох түлхэлт тэдний амьдрах газрын хажуугаар өнгөрвөл бүр ч илүү эмгэнэлтэй төгсгөл ирдэг. Логикт хэн ч итгэдэггүй учраас баримт түшиж ярья.
Бага Андаман дахь гайхамшигтай цаг агаартай, тансаг байгалийн дунд нероид хэв шинжийн онгхи овог амьдардаг юм. Хэн ч, хэзээ ч тэднийг гомдоож байгаагүй. Тэнд дархан цаазтай газар байгуулж, жуулчдыг хүртэлд оруулдаггүй байсан. Оршин суугчид нь амгалан, найрсаг, үнэнч, маш цэвэрч хүмүүс байдаг. Тэнд өвчин бараг байдаггүй, хэрэв гарлаа гэхэд дархан цаазтай газрын удирдлага тусламж үзүүлдэг. Тэнд диваажин болсон мэт боловч хүн ам нь цөөрсөөр л байна. Тэд зүгээр л амьдрахаас залхуурдаг болсон аж. Заримдаа хоол хүнс эрэхээс өлсөхийг илүүд үзэж, эмэгтэйчүүд нь төрөхийг хүсэхгүй болж, хүүхдүүдээ зөвхөн усанд сэлэхэд л сургадаг байна. Насанд хүрэгчид нь соёлжсон ертөнцөөс цорын ганц зүйл тамхийг л хүсдэг. 62. Вайдья С. Острова, залитые солнцем//На суше и на море. М., 1968. С.325–351.
Ийм хэдий ч онгхиуд шударга ёсонд нэн мэдрэмтгий, гомдоохыг тэвчиж чаддаггүй аж. Тэдний эмэгтэйчүүд их ухаалаг, нэг удаа явуулын бирм хүн тэднийг халамжлахыг оролдоход нь онгхиуд түүнийг алж, дараа нь энэ тухай ахлагчид нь өөрсдийн буруу биш, харин дэг журам тогтоосон гэж мэдэгдсэн байна. Энд мэдээж хэрэг шийтгэлийн асуудал хөндөгдөөгүй юм. Энэ нь ч зөв юм. Бусад угсаатны хэрэгт хутгалдах хэрэг юусан билээ.
Гэхдээ нэгэн хачирхалтай зүйл байгаа юм. Хүн судлалын департанментын салбарын захирал, боловсролтой энэтхэг Чоудхури зохиогч надад: “онгхиуд 20 мянган жилийн өмнөөс ингэж амьдарч ирсэн. Тэдний хувьд юу ч өөрчлөгдөөгүй. Тэд байгалийн өгсөн зүйлээр хооллож, харин дулааныг нь нар, түүдэг хоёр л өгдөг” гэж хэлсэн билээ. 63. Там же. С. 326.
Угсаатны нийлэгжилтийн хувьслын онолыг шүүмжлэлгүйгээр хүлээн авсны гипнозын хүч энэ байна. Энэтхэгийн эрдэмтний үзлээр бол Андаманы арал дээр онгхиудын өвөг дээдэс яаж ирсэн байж таарахав ? Тэд зөвхөн далайн ойрын аяллаас цааш зүйлийг мэдэх ёстой бус уу, тэд маш их давалгаатай Энэтхэгийн далайгаар хар таамгаар хөвөөгүй нь лавтай. Нум сумыг ч гэсэн зохион бүтээх юмуу хөршөөсөө хуулбарласан байх ёстой. Эрт бэлэвсэрсэн тохиолдолд ч дахин гэрлэх болон ойрын төрлийнхөнтэйгөө гэрлэхийг хориглодог гэрлэх ёс заншил ч гэсэн огтхон ч бүдүүлэг зүйл биш юм. Онгхиудын хэл тодорхойгүй, яагаад гэвэл энэтхэгийн угсаатны зүйчид түүнийг хараахан сураагүй байгаа. Гэхдээ энэ явдал болбол онгхиудад хараахан бүр ч мартагдчихаагүй байгаа өвөг дээдсийн тухай дурдатгал, үлгэр, домог байх нь магад юм. Гэхдээ л онгихуудын амьдралын өнгө буурсан байна. Залуу эмэгтэйчүүдийн дөрөвний нэг нь үргүйдэлттэй. Хэрэв 20 мянга жил ингэж явсан бол онгхиудын өвөг дээдэс аль хэдийнээ мөхсөн байх бизээ.
Онгхиуд болон түүнтэй төстэй угсаатнууд хүүхдүүд биш, харин өвгөчүүд юм. Оргилох шинжгүйгээр хүмүүс Дэлхийн амьдралд амьтдаас дор зохицсон байдаг. Амьтад бол тэрхүү тогтвортой бөгөөд таатай нөхцөлд мөхдөггүй юм. Тэрхүү Андаман арал дээрх матрууд хүртэл зэвсэгтэй анчид хармагцаа нуугдаж сурсан байна. Харин нум сумтай уугуулуудаас тэд айдаггүй юм. 64. Там же. С. 346, 350.
Оргилох шинжийн энэ түвшинд угсаатны нийлэгжилт дуусдаг билээ.
Био хүрээн дэх угсаатны нийлэгжилтийн шууд үйл явцаас гадна эвдрэх үзэгдлийг өдөөдөггүй, экосистемийн эргэлт буцалтгүй хялбаршуулалт үүсгэдэг хөгжлийн гажиг байдаг юм. Одоо бид эдгээрийг онцгой анхааран үзье.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

3 Responses to Л.Н.Гумилев. Наймдугаар хэсэг

  1. bi says:

    http://rusprav.org/2008/May/RussianNotTartar.html#_ftn1
    oird orosiin shovinism huchirhegjeed…

  2. bi says:

    Монголоиды появились от смешения неантропных расс… ер нь генетикийн талаар танд судалсан зуйл байдаг уу?

  3. ganzorig says:

    Sain baina uu? Ta hervee nom gargaval hamgiin ehnii hudaldan avagchiin neg ni bi baih bolno. Amjilt!!!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: