ЕРӨНХИЙЛӨГЧ Ц. ЭЛБЭГДОРЖ ТАНАА ДАХИН ХАНДАХ НЬ

Өргөдлийн хариу шаардах тухай
Судлаач Д.Ганхуяг би бээр Танд “Цагаатгал хүсэх тухай” өргөдөл өгөөд 40 хонож байна. Хуулиар бол 30 хоногт шийдвэрлэж, хариу өгөх ёстой.

Энэ хооронд Та хүн амины хэрэгтнүүдийг цаазлах явдлыг зогсоож олон хүнийг баярлуулж байгааг чинь би ихэд анхааран ажиглаж байлаа. Тэгвэл нийгмийн баялгаас шууд хулгайлсан гэмт хэргийг илчилснийхээ төлөө шүүхээр хилс шийтгүүлсэн хүнийг цагаатгах нь үүнээс хавьгүй амархан нь мэдээж.
Хэрэв хүсэх юм бол Тамгын Газрын ганц референт хэдхэн хоногийн дотор энэ асуудлыг шийдэж чадна гэдгийг би дотор нь ажиллаж байсны хувьд сайн мэднэ. Гагцхүү Таны шийдвэр үгүйлэгдэж байгаа нь илт байна.
Энд дээд ёс суртахуун, улс төр, нийгмийн ач холбогдол бүхий цоо шинэ зарчим, үнэлэмж, үйлдлийг эхлэн хөндөж байгаа учраас миний хувийн асуудал огт биш. Би Танаас албан тушаал, эд хөрөнгө, гавъяа шагнал гуйгаагүй, мөн хэн нэгнийг цээрлүүл гэж шаардаагүй байна.
Энэ бол Төрийн Тэргүүн Таны шударга байж чадах эсэх, амласнаа биелүүлэх эсэх, мөн төрд нилэнхүй нүүрлэсэн хулгай дээрэмтэй тэмцэх хүсэл зоригтой байгаа эсэхийн гол шалгуур болно.
Эрхэм Таны зав багатай болон Тамгын Газрын тань үлэмж дорой чадамжийг харгалзан энэхүү хоёр дахь өргөдлөөс эхлэн хугацааг би өөрөө тоолох болно. Асуудлыг заавал миний талд шийдэх албагүй байх. Гэхдээ Танаас албан ёсны хариу шаардах нь Монгол Улсын иргэн миний хууль ёсны эрх болой.
Хэрэв Монгол Улсын Төрийн тэргүүн иргэнийхээ амин чухал энэ эрхийг үйл тоомсорловол өөрийн болон монгол иргэдийн алдагдсан эрх, эрх чөлөөг хамгаалах, олж авах үйлдлийн сонголт миний хувьд бүрэн чөлөөтэй гэдгийг Танд сонордуулж байна.
Энэ нь өөрийгөө цагаатгахаас илүүтэйгээр шударга төр тогтоох гарцаагүй бөгөөд зайлшгүй, хангалттай бөгөөд хүрэлцээтэй шалтгаан болно гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Хэрхэхийг Тэнгэр мэдтүгэй.
Судлаач Д.Ганхуяг
2010 оны 01 дүгээр сарын 24.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

19 Responses to ЕРӨНХИЙЛӨГЧ Ц. ЭЛБЭГДОРЖ ТАНАА ДАХИН ХАНДАХ НЬ

  1. Zolboo says:

    Hun buhend taalagdah albagui l dee, gehdee surtchilgaanii uyed amalj baisan zarim neg zuilee hiih talaar bol surag ch ugui baigaa shuu dee. Minii sanaj bagaagaar odon, shagnaliin asuudal baina. Olon hund taraaj baihgui gesen uridiin adil taraaj l baina. Duuchin Adarsuren guai zereg humuust nuhun olgono gesen odoo boltol chimeegui l baina. Za teged olon yum bii dee….

  2. Soogii says:

    Shudraga yosiig amlaj garch irsen erunhuulugch maani shudraga bus yumnii hajuugaar “amaa uduulsen” met duugui yavj buig olon tumen harsaar l baigaa.Uul ni “Am aldval bairij boldgui,agt aldval barij boldog” gesen uhaant ardiin maani ug baidagsan.Erhem Erunhiilegchiig her yos surtahuuntai,er zoritoi,shudraga baihiig sudlaachin huseltiin hariug yaj shiidehees olon hun harj huleej bailaa.Yu gej hariu uguh ni odoo uneheer sonin baina.Harj l baiya daa gej dahin heleh uu dee…

  3. Anonymous says:

    shagnaliinhaa jurmiig hend zoriulj eerchilsen bilee ta nar oilgoj bna uu gawiya shagnaliig nehen olgohgui gesen juram gargaad E.Bat-Uuliig shagnasniig ta nar oilgohgui baina gej uu? D.Ganhuyagiin huwid hilseer shiitgegedsen yum baihgui shdee hunii zahilagaar bichijchiheed buruudaa bizdee.

  4. gankhuyag says:

    За за, Монгол Банкнаас мөнгө огт алга болоогүй, хэн ч аваагүй, өгөөгүй байхад нь би захиалгаар бичээд “буруудсан” болж байх шив. Таны мөнгийг хулгайлчихлаа гэхэд захиалгаар ингэлээ гэж өөдөөс дайрах ч арай хэтэрнэ ээ. Нэртэйгээр нь банкны цуврал дээрэм огт болоогүй гээд шууд хэлчих л дээ, “Админ” аа. PC тоглодог захын пацааны “ажил” хийчихээд өөрсийгөө лут амьтад гэж бодох хэрэггүй л дээ. Мөрөөрөө Online-аар тоглоомоо тоглоод, хэдэн сайтаа зүгээр ажиллуулж үз. Би Та нарыг ил гаргаад ирлээ гэхэд “захиалагч” чинь ажлаас чинь халчихдаг юм байгаа биз дээ. Дүү нар шигээ залуусыг “хоолгүй” болгоод яахав гэсэн чинь их даварч байх шив. Би зүгээр л сануулж байна…

  5. Selmen togmid says:

    Xyn ooriigee tsagaatgaach geed baibal, ooroo gemt xereg xiisen yg.Xuuli buruu shiidne gej baixgyi. Xarin xudal medeelel gej baina. Tegexeer bi buruugyi geed axiad xergee soxood shyyxeer oruulax xeregtei.Xarin medeelel xangalttai neelttei shuux xeregtei. Xaana yamar gazar ajillaj baisan xamaagyi. Busad xunii ajliig byy udird.Za tegeed buruu yum bizsen bol uuzlaarai

  6. gankhuyag says:

    Таны 2009 оны 11 дүгээр сарын 23-нд бичсэн нэг комментыг өөрт чинь сануулмаар байна: Ta neg nam baiguulj ed nartai yzelzexgyi yum uu.Yneneer yabaxad yxer tergeer tuulai gyizne gedeg ynen bol…Taniig dagaad xoshuurax olon sain zaluuzuud bii gedegt itgej baina.Mongoliin uxaantau zaluusiig negtgen temzsen toxoildold ta uls orniig abarz zadna.
    Тэгсэн чинь юу вэ, өнөөдөр би Та нарынхаар “гэмт хэрэгтэн” болчихож байх шиг. Надад байнга “онош” тавьдаг нөгөө сүрхий “эмч нар” өөрсдөө хоёрхон сарын дотор шизо, паранойя, галзуу, солио бүх өвчин зэрэг тусчихна гэж хэн санах билээ. Ийм өрөвдөлтэй хүмүүст “захиалга” өгч “юм хийлгэдэг” “дарга нар”-тай чинь л ярихаас биш. Харин Та нарыг уучлалгүй яадаг юм. Тэгээд PC-гээ л тоглож бай гэж хэлээд байна ш дээ…

  7. Selmen togmid says:

    Sain uu, ta namaig oilgosongyi.Taniig gemt xeregten gej xelsengyi. Axiad ooriigoo xamgaalaad shyyxed orgodol ogox xeregtei baix.Eronxiilegch yu ch xiij zadaxgyi ni oilgomjtoi bolloo.Shyyx yrgelj zob shyyne gej baixgyi.Shyygzeesee ih shaltgaalna biz de.Mongoliin noxzold shyyx mongo, luibar,deerem,xulgai zergiig urdaa tabiad, ynen zob zyiliig martaad , orgoson tangaragaasaa buzaad baina shde.7 sariin 1 bol xamgiin tom surgamj, luibarznaa deedleed ard tymnee ulandaa gishgeshen xunii oronzoguud olon boljee.

  8. Anonymous says:

    МУ-ын үндсэн хууль, ерөнхийлөгчийн тухай хууль, эрүүгийн хуульд зааснаар ерөнхийлөгч шүүхийн шийтгэх тогтоолоор ял оногдуулсан ялтны ялыг бүрэн буюу хэсэгчлэн уучлал үзүүлэх эрхтэй. Энэ нь ял эдлэхээс чөлөөлж байгаа нэг хэлбэр болохоос ялгүйд тооцох, хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах хэлбэр биш. Тиймээс ерөнхийлөгч бараг л Үндсэн хууль бусад хуульд зааснаас бусад эрх хэмжээг эдлэхгүй л болов уу? Үүнийг Ганхуяаг гуай та судлаж үзээд дахин хүсэлтээ гаргах хэрэгтэй байха.

  9. gankhuyag says:

    Одоо бүр “хуульч” болж тоглодог болсон юм биз дээ. Та нараар заалгана гэж хаашаа харсан юм байдгийм ?! Ер нь бол Та нар ЕТГ-т “ажилладаг”, “нэг муу” дипломтой ухааны юм шиг. Олон түмний нүдэн дээр “Ерөнхийлөгч” болж, өргөдлийн хариу “бичиж” тоглох ч нэг их сайн юм биш л дээ. Хугацаа явж байгаа шүү…

  10. shaa l daa says:

    he he chi tegeed yahiin.chamd hariu ogohgui bol chi tegeed yadiin.heniig yaj ch chadhgui yum bj neg l bi medej bna bi chadaj bna bi oorchilno gej tseej deldsen hun l bhiin.hun hunruu uscheed l…bi bi gedeg chin dendeed obchin bolloo odoo yanaa…

  11. gankhuyag says:

    Харж л байхгүй юу…

  12. anand says:

    Хууль нь чухам ямар байдгийг мэдэхгүй юм.Гэхдээ Ерөнхийлэгч үүнийг яаралтай авч үзэх ёстой.
    Ерөнхийлэгчийн сонгуулийн марафонд гол уриа лоозон болж байсан авилгатай тэмцэхийн тухайд энэхүү судлаач аль ес арван жилийн өмнөөс дуугарч эхэлсэн. Зүгээр нэг дуугараагүй, баримт нотолгоотой нь гаргаж тавьж байсан. Нийгэмд дотроо бодож бачуурахаас биш, ил гаргаж тавьдаггүй, хэн ч зориглож ам нээж чадахгүй байхад энэ хүн тэмцсэн.Тэгсэнээрээ ч хилсээр шийтгэгдсэн.
    Элбэгдорж Ерөнхийлэгч ээ. Хэрвээ Та Энхбаяртай адил нэгэн байсан бол Таниас гуйгаад ч шаардаад ч яах билээ дээ? Таньд итгэж байсан учраас судлаач Ганхуяг энэ хүсэлтийг тавьсан гэж би ойлгож байна.
    Таныг бид Монголчууд бидний заяаг Тэнгэр ивээн түшиж, энэ сонгуульд ялууллаа даа гэж сонгуулийн шөнө баярлан бахдан уйлж байсан. Авилга гэдэг аймшигтай туйлбартай хатуу тэмцэх нэгэн нь Таныг гэж ард түмэн чинь бат итгэн байж сонгосон. Азаар энэ муухай үзэгдлийг аль хэдийн урьдчилан мэдэж хэлж ярьж, ард түмэнд ойлгуулж байсан хэдэн цөөхөн хүмүүс байсан.Түүний нэг нь судлаач Ганхуяг билээ.
    Та ч бас өөрөө сонгуулийн үеэр янз бүрээрээ дуудуулж ямар хүнд байлаа даа? Буурал ээждээ очихдоо өөрийн эрхгүй нулимс унагаж байсныг чинь харж л байсан. Хилсээр хэлэгдэх үнэхээр хэцүү,харин хилсээр гүтгэгдэж шүүх тамгаар орно гэдэг ямар байхыг Та төсөөлж ойлгох ёстой л хүнсэн. Ганхуяг гуай хэдэн жил шүүхийн хаалга сахиж өдийг хүртэл хэлмэгдэж явснаараа Таны ялалтыг ойртуулсан юм шүү. Түүний мэргэжлийн өндөр чадвар дээр нь эх оронч ёс суртахуун, үнэний төлөө чанар нь Таны ажилд их дэм болох байсан юм.Даанч зөвт хүмүүсээс дөлөөд зогсохгүй тэднийг ялладаг төр засаг хэвээрээ л байна даа. Заримдаа дэндүү гэмээр хатуу ширүүн үгтэй ч тэр нь дандаа үнэн байдаг юм шүү. Ерөнхийлэгч ээ.

  13. ganaa duu says:

    Uvchtei hog shuu. Ingeed helsen geed henii tagnuul geh bol. haha

  14. gankhuyag says:

    Би ашигт малтмал, банк, барилга дээрэмдээгүй, ард түмнээ үгүйрүүлээгүй, эх орноо худалдаагүй. Та нарын “тагнуулын цалин”-гаа алдах шалтгаан би биш. “Нет”-ээр дайсагнаад намайг “дийлэх” боломж Та хэдэд (?!) огт байхгүй. Харин надтай уулзаад илэн далангүй яривал яасан юм ?! Нурж байгаа юмыг “дагаж далбигнах” ч их аюултай ш дээ. Гэхдээ өөрсдөө л мэд, уг нь энэ бол залуу хүмүүст боломж л юм даа. Харин би саналыг нэг л удаа тавьдаг…
    Өө, нэг зүйл мартчихаж, хэрэв “зөвшилцөл” боллоо гэхэд би л ганцаараа “дийлчихсэн”, энэ муусайнууд “ялагдчихсан” гэж дэвэн дэлхийгээр зарладаг хүн Би огт биш…

  15. ganaa duu says:

    Bi tagnuul boljee. aimaar ch yum shig, surdmeer ch yum shig. ha ha ha

  16. Дондог says:

    Тантай тэгжийгаад нэг уулзана аа.

  17. Ganhuyag ahaa says:

    Ganhuyag ahaa hariu huleeseer gomdood Elbegeegee nudeed ehleh yum bish biz de? Ug n naad huniig chin l Hambarwan guag baih yostoi gazar avaachin gesen itgel teej yavj bsan yum

  18. Anonymous says:

    Ардчиллын лаларууд улс орноор тоглоод дууслаа

  19. Galdan says:

    shaa l daa гэгчид : Нэрээ биччихээд олон хуц новш минь.Муу бууны нохой.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: