ХАР ЗАЛУУГААРАА НОВШРОХ Ч ДЭЭ…

Саяхан УИХ-ын 5 гишүүний асуулгаар Засгийн газрын мэдээлэл сонссон юм байх. Учир нь Тавантолгойн нүүрсний ордод улсын төсвийн хөрөнгөөр хайгуул, судалгаа хийж, ордын нөөцийг тогтоож Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцэн улсын эрдэс баялгийн нөөцийн санд бүртгүүлсэн юм байна. Асуулгыг Ерөнхий сайдад тавьсан боловч тэр нь ирсэнгүй. Харин түүний оронд сүүлийн үед “хамгийг мэдэгч” болон хувирч байгаа ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Ч.Хүрэлбаатар хэдэн “маанаг юм”-уудынхаа толгойг эргүүлэх “ажлаа” хийжээ. Ер нь тэр хэд нь “эргэх толгой”-той ч юм уу үгүй ч юм уу…
Хүрэлбаатарын “нөөц”
Тавантолгойн орд нь нийтдээ 6,42 тэрбум тонн нүүрсний нөөцтэйгээс 28 хувь буюу 1,8 тэрбум тонн нь коксжих, 72 хувь буюу 4,6 тэрбум тонн нь эрчим хүчний нүүрс аж. Тэнд 71754 га талбайд ашиглалтын есөн тусгай зөвшөөрөл өгчээ. Тэр 9-ийнх нь 5-ыг нь “Энержи ресурс” ХХК эзэмшдэг аж. Энэ нь нийт 70569 га талбай юм байна. “Тавантолгой” ХК нь 2009 оны есдүгээр сарын байдлаар нийт 9,8 сая тонн орчим нүүрс олборложээ. Харин “Энержи ресурс” ХХК 2009 оны дөрөвдүгээр сараас эхлэн 1,8 сая тонн нүүрс олборложээ. Өөр “Эрдэнэс МГЛ” ХХК, “Дайцүки” ХХК одоогоор олборлолт хийгээгүй байна. Ийм мундаг мэдээдэл хийжээ, тэр пацаан…
Сүүлийн үед хараад байхад энэ мэтийн дарга болсон асман банди нарын “бяр” амтагдаад “ухаан” нь багтаж ядаад байх шиг. Аминхандаа хэдэн тоо “мэдчихээд” заримыг нь хэлээд, заримыг нь хэлэхгүй эргэлдүүлээд байхаар “их ухаантай” болчихдог гэж бодоод байгаа бололтой. Хэрэв өмнө нь болсон эмгэнэлт олон жишээг бодолцвол эртхэн шиг больж үз гэж хэлмээр л байна даа. Ер нь бол хар залуугаасаа новшрох дэмий л байдаг юм ш дээ…
Нөгөө хэд нь “тоо” мэддэг “ухаантай залуу”-ийнхаа амыг харан ангайж, асууж байна гэж жигтэйхэн. Ийм юм асуух байсан юм бол үхснээ хийж УИХ-ын гишүүн болсон юм ?
УИХ-ын гишүүн Н.Ганбямба: Фрийдланд Монгол Улсын төрийн өмчөөр мөнгө хийгээд яваад байна. Лицензийг авсан хүн газар доорх улсын баялгийг өөрийн болгоод авчихдаг. Эзэмших, ашиглах, захиран зарцуулахдаа энэ чигээрээ яваад байх юм уу” хэмээн асуух жишээтэй. “Ирээдүйн дарга” Ч.Хүрэлбаатар хүүхдийнх шиг “гэнэн” энэ асуултад нь Тавантолгойн асуудлаар Засгийн газар тусгай бодлого боловсруулан УИХ-аар шийдвэр гаргуулна гэж “хариулах” аж. Нүүрэн дээрээ Та нар маань л “мэдэж шийднэ шүү дээ” гэж байгаа боловч дотроо “Ёстой хуцваа” л гэж байгаа байхгүй юу. “Энержи ресурс”-ийн “эзэмшил” Таван Толгойн нөөцний 98,3 болчихоод байхад чинь…
УИХ-ын гишүүн Х.Баделхан: Алт, зэс шиг нүүрсний дэлхийн жишиг үнэ байдаггүй юм уу гэсэн ёстой онигоотой асуулт асуух жишээний. Овоо ш дээ. Х.Бадельхан гишүүн нүүрс үнэтэй, гэхдээ жишиг үнэ гэж байдгийг одоо л нэг мэдэх гэж байгаа нь. Үүнд ЭБЭХЯ-ны төлөөлөгч: Нүүрсний хувьд дэлхийн жишиг үнэ гэж байдаггүй. Өнөөдрийн байдлаар нэг тонн нүүрсний үнэ 50 ам.доллар байгаа ч сар сардаа шинэчлэгдэж байдаг гээд амыг нь “таглачихав”. Хамгийн сонирхолтой нь “Хятад руу гаргаж буй нүүрсийг гол хэрэглэгч Шаньси мужийн ханшаар гаргадаг” гэж нэмж “тоглов”.
Харин УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Тавантолгойд улсын төсвөөр хайгуул хийсэн. Өнөөдрийн ханшаар гаргасан хөрөнгө нь 37 тэрбум төгрөг болоод байгаа. Гэтэл Оюутолгойд гаднын хөрөнгө оруулалтаар хийсэн хайгуулын хөрөнгийг 400 тэрбум гэж тогтоосон. Монголчуудын гаргасан хөрөнгийг багаар тооцдог хэрэг үү гэж лавлалаа. Харин энэ бол арай ухаалаг асуулт авч, хашир гишүүн байж “хэнээс” асууж байгаагаа бас мэддэггүй ээ…
Хятадын нөөц
Хятад нүүрсний нөөцөөр дэлхийд баялаг бөгөөд манайхаас гуйгаад үхчих гээд байгаа юм огт биш. Би энэ талаар “Баярлах уу, уйлах уу” өгүүлэлдээ тодорхой бичсэн, одоо ч энэ блогт байгаа. Өмнөговь, Өвөр Монгол хоёр газар зүйн хувьд залгаатай учраас нийтдээ нүүрсээр баян. Арай ганцхан манай Өмнөговьд л нүүрстэй гэж тэнэгтэхгүй байх гэж санана. Өвөр Монгол бараг л тэр чигээрээ нүүрс ш дээ. Асуудал нүүрсэндээ биш, луйварчиддаа байгаа юм…
Хятадын нүүрсний салбарын шинжээч Huang Teng Хятад 2009 онд 120 сая тн нүүрс импортлоно гэж таамаглаж байсан нь бараг биелээ биз. Манайхан шиг дотоод, гадаадгүй манартал худлаа ярих биш, тэд нар…
Хятадын дотоодод ч гэсэн нүүрс олборлогч болон эрчим хүчний компаниудын үнийн нь маргаан бараг хагас жил үргэлжилж, 2010 оны 1 дүгээр сарын 21-нд Yanzhou Coal Mining энэ байдлыг зохицуулж эрчим хүчний нүүрс нийлүүлэх гэрээг 5 том компанитай хийжээ. Энэ гэрээгээр China Huaneg Group, China Datang Corporation, China Guodian Corporation, China Huadin Corporation, China Power Investment Corporation компаниудын нийлүүлж буй нүүрсний үнийг 4 хувь нэмжээ. Уг нь 10 хувь нэмнэ гэж ярилцаж байжээ. Нүүрсний үнэ нэмэгдэж байгаа биз дээ…
Манайхны яриад байгаа Шаньси муж бол бидний мэддэг Хөх хот, Датунаас цаахан, манай чанх урд байдаг хойт хятадын томоохон муж бөгөөд өөрсдөө ч ихээхэн нүүрстэй, мөн Өвөрмонголын хаанаас ч татаад авах боломжтой.
Учир нь умардын Шаньси мужийн Засгийн Газар (Хятадын төв засгийн Газар биш шүү- Д.Г.) өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн төв Хятадын Хэнань мужаар дайруулан далайн дорнод эргийн Шаньдун муж хүртэл 1260 километр урт төмөр зам барьж эхэлсэн бөгөөд үүгээр үндсэндээ умраас өмнөд рүү нүүрс тээвэрлэх аж. Сонирхуулж хэлэхэд энэ замаар нүүрс ачсан галт тэрэг 120 километр цагийн хурдтай явах юм. Хятад хаагуураа төмөр замаа тавих нь тэдний хэрэг…
Наад зах нь “ийм юм” мэдэхгүй бол УИХ-д суудал бөглөх хэрэг юу байна ?! Харин манай “аваргууд” Шаньси мужийн “үнэ” яриад байгаа нь их сонин. Юмыг чинь мэдэж байж ярьдаг баймаар. Bloomberg-ээс эхлээд мянга түмэн мэдээлэл байж л байна даг. УИХ-ын гишүүн ухаантай “хэдэн юмнууд”-дад “хичээл” заадаг ч юм уу, яамаар ч юм дээ. Заагаад ч ойлгохгүй биз…
Байгал дэлхий гэж нэг сүрхий юм бас байна аа. Энд тэндгүй, түүний дотор Хятадад ч хүйтэрч байгааг бүгдээрээ мэдэж буй гэж санана. Халуун дулаан газар болоод илүү их нэрвэгддэг бололтой юм. Нүүрс их шатааснаас олон ДЦС-ын нүүрсний нөөц 7-9 хоногийнх болтлоо багасч, зарим газар эрчим хүчний хязгаарлалт хийж, 21 энергоблокийг арга буюу зогсоосон байна. Энэ оны 1 дүгээр сарын 10-ны байдлаар нүүрсний нөөц нь 38,1 сая тн болж багасчээ.
Энэ шалтгааны улмаас Хятадын төмөр замын яам нүүрс татах 20 өдрийн яаралтай арга хэмжээ авч байдлыг засаж чадсан байна. Ямар манайхантай адилхан маанаг юмнууд байгаа биш. Ухаандаа яг ийм үед нь ил тод хэлээд хямд нүүрс нийлүүлж тусалж болдоггүй юм уу. Яагаад заавал Хятад бидэнд тусалж байх ёстой, бид заавал зүгээр авч байх ёстой юм. Тэртэй тэргүй манай ард түмэнд юм хялайлгаж байгаа биш. Одоо нэг “үндэсний үзэлтэн” гарч ирээд энэ муу “хятадын тагнуул” миний нүүрсийг Хятадад өгөх гэлээ гээд загнаад унана даа, харж л байгаарай…
Бид эсвэл харамлаж “хав дарах” гэдэг, эсвэл заавал “хулгайгаар ажлаа” хийдэг гаж зуршилтай болчихож. Энэ хоёрыг нийлүүлж ярих гэхээр “геополитик”-ийн халхавчин дор ажил замхруулдаг өвчтэй болж. Үүний чинь цаана хулгайгаас өөр юм байдаггүй юм…
Нүүрсний жишиг үнэ гэж байдаггүй гэж хэлсэн яамыг шууд татан буулгаж, чингэж хэлсэн мэргэжилтнийг ажлаас нь шууд халах хэрэгтэй гэж би бодож байна.
Ч.Хүрэлбаатар сайд гуай, Та “суудал дээрээ тэгшхэн суучихаж чадахгүй” бол наад “томчууд” чинь чамайг аваад чулуудчихдаг юм. Би ч яахав, одоохондоо бичиж л дургүйг чинь хүргэж байна. Гэхдээ Таны нас чинь бага ч намтар чинь их шүү дээ…
Ингээд Та Шаньси мужийнхаа нүүрсний үнийг эхлээд хэлчих, тэгээд Монгол Улсад ямар ямар ашигт малтмалын нөөц, нөөц баялаг (ресурс болон резерв) хаана хаана ямар хэмжээтэй байгааг өөрийнхөө Улс болон ард түмэндээ дуулгачих. Тэгж байж хүний толгой эргүүлнэ шүү, “дарга” царай гаргасан пацаан аа…
Монгол төрийн туг сүлдний өмнө тангараг өргөж, албан үүргийг нь хүлээж, цалингий нь авч байгаа Та нар энэ мэдээллийг олон нийтэд хүргэхгүй бол түүнийг чинь “орлох газар” олон байдаг юм ш дээ…
Судлаач Д.Ганхуяг
2010 оны 02 дугаар сарын 01.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

30 Responses to ХАР ЗАЛУУГААРАА НОВШРОХ Ч ДЭЭ…

  1. Anonymous says:

    Энэ хүрэлбаатар гэгчийн тухай дүгнэлттэй чинь санал нэг байна.Газар шорооныхон ногоон жаалууд гээд нэг баримтад кино хийсэндээ. Тэнд бас л Хүрэлбаатар баатар болсон байсан.Салхийных нь доогуур битгийг гарааарай гэж чиний болгооожилуулсан Ардч. Соц. хулгайч нарын нийтлэг дүр бол энэ этгээд

  2. gankhuyag says:

    Ашгүй дээ, нэг удаа ч боловч санал нийлсэндээ ихэд талархаж байна. Дуртай үедээ ийм юм биччихээд, дургүй үедээ “нулимчихаад” явах ч тийм сайн биш. Надтай мөнгөөр биш, сэтгэлээрээ ажилладаг өндөр мэргэжлийн залуус олон байдаг гэж би мөн ч олон хэлж байна даа…

  3. reader says:

    Таны нас чинь бага ч намтар чинь их шүү дээ… ene ug uneheer taalagdlaa…

  4. gankhuyag says:

    Та ч гэсэн үүнд ихээхэн хамаарна. Иймээс Та миний оюун ухаан, залууст энэрэнгүй хандаж байгаад баярлаж явсан нь дээр байх…

  5. Ard Ayush says:

    Gankhuyag sudlaachaa, tanid bayarlalaa. Ihenh humuus ali ali talaasaa yug medeh/medeeleh heregtei, yagaad medeh/medeeleh heregteigee medehgui/meden budilsanaasaa nuguu “archildsan” IL TOD baidlaa aldaad udaj bnaa.

    Ulsiin nuuts l bish bol, er ni uurhainuudiig medeelehed ZAAVAL iim iim uzuulelt, aguulgiig ni medeelne gesen juram heregtein bish uu. Yag l irgeniig nas huis ovog bairlal gedeg shig, uurhaig:
    Haigchiin talaar:
    1. Hailt hiigch, tuunii hariyalal, hailt hiij ehelsen onoo, zuvshuurul, zuvshuursun hun, alba, zuvshuurul olgoson hugatsaa, mungu huraamj, nuhtsul
    Ezemshigchiin talaar:
    2. Mun adil medeelel, nuutsiin hemjee, tuluvlusun dundaj olborlolt, taamaglasan niit ashiglaltiin jil
    Tuhain uildverleliin uurhain talaar:
    3. Ashiglaltand orson hugatsaa, jil jiliin niit olborlolt, ajillagsdiin too, er em, hariyalal, mergejliin angilalaar, dundaj tsalin, ahuin baidal (ger, bairand amidardag), ajilchdiin bainga orshin suuugaa hayag, dundaj tsalin, ajilchdiin uildverchnii evleltei eseh, ene ni zahirgaatai niigmiin hangamj, ajillah huchnii gereetei eseh

    4. Uurhain ashig orlogiin bolon uldegdliin balans, tatvar tulult

    Hothoniih ni talaar:
    4. Tsahilgaan shugam suljee, emneleg, horshoo ene tertei, shineer barij bui baiguulamj, henii ezemshil boloh, edelber gazar ni henii ezemshil boloh geh met

    Tatvar, ashig huvaarilaltiin talaar
    5. Tatvar yund hereglegdev, plan ni yu ve?
    6. Ashig ni heden tal ruu herhen huvaarilagdaj bna

    7. Sanhuu, ediin zasgiin gol gol uzuuleltuud, niit ashgiin huvi, hurungu oruulaltaa ergen tulj baigaa huvi, hugatsaa geh met
    8. Tedgeeriig busad dotood bolon gadaadiin uurhaitai haritsuulalt
    9. Hariltsagch vendoruud
    10. Dotood ba gadaad audit, baraa tooloh hil deer bolon uilvert hiij baigaa hyanaltiin tuhai
    11. Oron nutgiin hyanalt, baigal orchnii hyanalt, nuhun sergeeh sangiin hurimtlal geh met

    Iimerhuu baidlaar gadaad, dotood mongold ajillaj bui ali ch uurhai gazar tureeslegchiin huvid tureeselj bui tur, tuunii tuluulj bui irgeded jild 2 udaa hurgej, tailagnah, irgediin huselteer medeelel hangah uuregtei gesen zaalt baigaa biz dee, huulind? Eruusiin uurhain anket mayagiin yum bugluuldeg, havtast herguud baih heregtei baih, gehdee neg talaar Mongolchuud anketiig nudee anij baigaad bugludug zanshiltai bolson doo. Gol ni oron nutgiin irged ni sain idevhtei, sanaachlagatai baij, huulind zaasan tugeeh eostoi medeelel ba busad hamaatai medeellee avch, buh turliin munguu buren avch uldeh ni l chuhal baih. Bas hyatad irged bair bariad, hyatadiin neg tosgon bolgochihguin tuld, tend yavagdaj, barigdaj baigaa buh zuiliig hyanaj, sergiileh heregtei. Nud chih bolson mongol ajilchid evlel baiguulj, amidral ahuigaa deeshluuleh talaar uurhain bayan ezdee mash sain shahah heregtei. Hun helehees naash gedeggui, halchih bii vii gej aihgui, negdeed asuudlaa oruulaad, ajil hayana gej ailgaad baih heregtei, ahuig chini deeshluulehed anhaarahgui bol.

  6. Ard Ayush says:

    Saya sonin deerees Hushuutiin nuursnii uurhain talaar unshlaa, tegsen chini uul uurhain haiguuliin 6000 license baidag gej neg hun bichjee, ene talaar haanaas medej boloh bol?

  7. gankhuyag says:

    Надаас…

  8. Ard Ayush says:

    hehe, yamar ALBA-naas gej asuuj baigaa uhaantai, uuchlaarai.
    6000 gedeg uneheer aimshigtai too sanagdaad l, ninja nariig oruulsan too yum bolov uu..

    Hun ch tegeed zaaval dooshoo orj baij, gazar hatgaj baij, hoolnii 500-n tugruggui bolj baij l amidraliig oilgodog doo. Mongolchuud ovoo oilgoh duhuj baigaa ni ashgui dee. 18taidaa gereesee chemodantaigaa dalavchaa delgeed nisdeg baisan bol gadaad, dotood davarsan baagiinuudad hooloo bulaalgahgui l chambai zaluuchuud bolj usuh baisan daa. Belen hoolnoos zuugdeed baihaar hun hund deerelhuulj, hooloo bulaalgaj baigaagaa meddeggui yum bna lee shuu.
    Zarchimtai humuus ni tani shig zarchimdaad, zalaad ugch baih shig bnaa.

    6000-n license-iig hamgiin bagadaa 1000-iin hahuuli ugsun gevel zuvshuurul ugsun darga 6 sayatan bolson baih daa. Yaya, shuls asgaraad irehchineeeeeeeee.

  9. gankhuyag says:

    Би лиценз олгодоггүй. Та төрийн ямар ч албанаас “жинхэнэ” тоо олж чадахгүй. Өөрийнхөө “даргаас” асуу.

  10. reader says:

    yagaad comment ustgaad bgaan? deer bgaa 4 dugaartai comment-oo bas ustgaach… chaddag yum bol…

  11. gankhuyag says:

    Өө, одоо бүр санаа амар. Энэ бол миний блог-миний оюуны өмч. Би наад пацаануудыг чинь удам судар, хар багаасаа худалч хулгайч болсон бүх “түүх”-ийг бүгдийг нь мэднэ…Иймээс энд дүрмийг би ганцаараа тогтооно. Та нар шиг арчаагүй тэнэгүүдээс болоод ТӨР шиг юм чинь унах нь гарцаагүй. Гэхдээ тун удахгүй.

  12. reader says:

    hooe ganaa axaa ta hun anduuraad bgaan bish uu? bi ter tur chini ch bish bas tanii enerengui setgeld bagtdag hun ch bish. zugeer l umnu ni bichsen comment ustgaad bhaar chini ter 4-guu bas ustgaach chaddag yum bol gesiin… archaatai archaagui esehee tanaar neg ih heluuleed bhgui bh aa gej bi huvidaa bodoj bna… yagaad gevel ta namaig medehgui shuu dee…

  13. gankhuyag says:

    Нэг, Би барагтай бол андуурдаггүй, Хоёр, “Эзэн” чинь хэрэгтэй болохоос чамаар үхснээ хийхийм, Гурав, Би чамайг дэндүү сайн мэднэ. Дөрөв. “Зүгээр хүн” 2-3 өдөрт нэг удаа орж ирдэг бол чи намайг өдөр шөнийн 24 цаг “сахиж” байна даа. Энэ чинь мэргэжлийн гэсэн үг. Дүгнэж хэлбэл Та “ажлаа” огт хийж чадахгүй байна даа…

  14. reader says:

    xaxa t1teerei malaa… bi hen bna tegeed ner usaar ni heleed tumnii bulai bolgo l doo ta

  15. gankhuyag says:

    Танай “Эзнийг” чинь л хүлээж байна. Чамаар үхснээ хийхийм гэж хэлээд л байна ш дээ. Чи өөрөө хүсээд байна уу ? Угаасаа булай амьтныг чинь булай болгох л “хэцүү” байна даа….

  16. Ezen says:

    Namaig hen huleenev?

  17. gankhuyag says:

    Та “эзэн” болох гэж их горьдов оо. Энийг Та хэзээ ч, хойт насандаа ч хийж зүрхлэхгүй. Ийм нэргүй, хаяггүй, хэн ч биш хүниЙ “хөх” л хавддаг юм. Дашрамд танай “эзний” хөх бас хавдчихсаныг Та анзааралгүй л “бичээд” байна даа.

  18. Ezen says:

    KKKKKK. Bas marzan nuhur shuu.

  19. gankhuyag says:

    Банк, ашигт малтмал дээрэмдэх Танд “марзан ” байгаа биз.

  20. Ezen says:

    Oilgosnooroo l bol.

  21. Ard Ayush says:

    Bi end suuliin udruuded neleed orj ireed baigaa shuu. Ajlaa hiij chadahgui baigaagiin ilrel yum bna.. Uurtuu hudlaa unen zav gargaad baigaa tsaraitai, ternees ch hiih ajil tolgoitoi usnees mini ih bna daa.

    Za ta buhendee irj baigaa Tsagaan sariin mend hurgie. Uur uursdiinhuu ajild gyalalzaj, enerengui baij, erh ashgaa deedelj yavaarai.

    Ganhuyag sudlaachaa, buhimdal daramtiig tani oilgoj bna. Gehdee hezeed uneneer yavval uher tergeer tuulai guitsdeg. Ta unen zuil yarij bichij baigaadaa setgel oyunii mash ih taashaal avdag bui zaa. Minii esteg mash shudarga hurgan darga baisaan, zoriulaltiin mungiig zoriulaltaar ni geed albanii unaa ch avch “tansaglaagui” hun dee. Tiim hunii ur bolj ussun bolohoor amia bodson, argaa barsan uildel sonsohooroo uur l hureh yum daa, yavaandaa hun buhnii tolgoid ediin jargal,erdmiin jargal, eruul enhiin jargal gej yu bolohiig hiij uguh zuil hiine gej boddog. Ger horoolold amidraldaa haluun usand orj uzeegui batsaanuud usuj bna, tiimees ted haluun ustai bairand amidrah heregteigee medehgui, ashigt maltmaliin munguur hamgiin bagadaa hamgiin engiin iim heregtseegee hangah bolomjtoi gegdee oilgohgui bna. Yag l nad shig hugjsun amerikt shigdej suusnaas, hurungutei mongoldoo jargaj suuj bolno gedgee oilgohgui bna daa. Eej aav bolon “bayan medeltei sponsor” ni tejeej ugjsaar oyunii bolon bieiin hudulmur gedgiig medehgui batsaanuud peediigeed baihaar durgui hureh l yum.

    Mongold daanch asar undur mungunii aviyastanuud alga daa, daanch haralgan, uuriinhuu dansiig bodson l humuus bna. Amerikt turulhiin mungund shunal aviyastai humuus baidag, ted bur gadagshaa ayalal zugaalgaar ch yavdag, gadaadiinhand tegej deeremduulehgui ee, tegsenees dotoodiin amraltand yavna shuu gej heleed setgel duuren ineeh ni tsaanaa l neg sodon. Ingeed neg negnee tetgene, dotroo munguu ergelduulne, Johnd buudliin 100-n dollaraa ugnu, John erguuleed minii baraag avna gedgee denduu sain medeed baidgiin.

  22. Ard Ayush says:

    Gadagshaa ayalal, zugaalgaar “yavdaggui” gej heleh geed buruu bichjee.

  23. Anonymous says:

    Ганхуяг гуай та байна уу? Нэг юм асууя аа

  24. Anonymous says:

    Энержи Ресурсийн лиценз-д Таван толгойн бараг бүх нөөц орчихсонн гэв үү?

  25. reader says:

    shine yum bicheechee… unshih durtai bolohooroo l udriin hed gurav orj ireed bdgiishdee… nadad unendee ezen mezen bhgui ee… zugeer l neg muu huviin company-n office-n sandal bugulsun baagii bna bi… ajiltai uedee ajilaa hiideg, ajil gaigui uedee eldev blog ntr hesej yum unshdag huniig mun iheer duviilgusund bayarlasan shuu xaxa…

  26. Дашрэнцэн. says:

    Хөөе. Сайн хүрсэн үү. Тэр дайны дараа хэд хоног юу ч эрээчсэнгүй. Харин амжуулсан юм бол чиний “Одоо эсвэл хэзээ ч” өгүүллийг чинь “Нийслэл таймс” сонинд тавилаа. Бүүр хэлэлцүүлэг болгов. Би тэнд бичихээр ажилд түр орсон. Лав л 2000 хүн харсан байх. Нийгмийг үндэсээр нь өөрчлөх тухай ганц чиний ч биш чиний уншигч, шавь нарын чинь бичсэн судалгааны шинжтэй, мэрэгжлийн материалууд хэрэгтэй байна. Аль болох олон хүнд хүргэе. Чамд гайгүй материал ирвэл эзнээснь зөвшөөрөл аваад дамжуулна уу. Цаасан сонины зах зээлийг цаад луйварчдын бүлэглэлүүд чинь барьчихаад болохгүй байна. “Нийслэл таймс” одоохондоо гайгүй . Эрдэм шинжилгээний өгүүллүүд ч юмуу алая гэсэн материалууд хэрэгтэй байна. Надтай холбогдоорой. Хүйтний эрч сулартал гарахгүй. Өнөө лайтай цагаан сар нь эхэлчихлээ дээ.

  27. Bolor says:

    Mongold tur zasag unana. yagaad gevel delxii daxind ediin zasgiin daraagiin xyamral irj bn, ene n 2008 onii xyamraliig xucheer darsnii xor urshig um. tegeed oron nutag, olon ulsiin chanartai dain garna, xarin manaix bol ter xayalagaar shirvegdene,

  28. radnaa says:

    ene niitleliig s.batbold said unsshan bol tavan tolgoig 100% turiin medeld heveer uldeene gechiheed daraah alhamaa helehgui ingej novshroh baisan boluu. odoo delhiin buh ner hundtei medeelliin suvgaar tavan tolgoig 100% erhendee avch hurungu oruulagchidiin goliin harluullaa gesen baahan har medeenuud.

  29. Оска says:

    Хятадад явах үедээ янз бүрийн хотоос таны site руу орох гээд ердөө чадсангүй. ???

  30. Anonymous says:

    Medeed bsan yumaa ene tavan tolgoig huvichilj bgaa ni ene energy resource teged eronhii said heden ashig sonirhliin zorchiltei amitadtai holbootoi gedegiig, ulsiin munguur sanhuujuuleed ergeed orj ireh mungo ni luivriin argaar heden tiishee huvaagdah yum bna l daa, ichih ch ugui, baahan tender zarlaj zarlachihad daraa ni boliloo ch geh shig, ter humuus ni togloom yumu haashaa yum, ene heden baliar luivarchdiig yu ch ugui boltol ni toroos zailuulah heregtei dee, bayar ch gesen dee shudarga hun geed ooriinhoo orond gargaj irj bga amitan ni ene, shal utgagui yum, bur durgui hurchihlee, bidnii, mongoliin tuluu unencheer zutgeh turiin tushee hezee garch ireh yum bol doo,

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: