МАЛЧДАА АВРАЯ ГЭВЭЛ…

Одоо ч надаас бусад нь “тэмцэгч”, “хувьсгалч” болж хувирч байна. Зарим нь бүр “онол монол” гаргаж ч байх шиг. Тэдэнтэй зэрэгцэж “давхих” хүсэл надад огт алга. Учир нь маш олон жижиг хуйвалдаан, эрх баригчдын үлэмж ноцтой үйлдлийг дүгнэхэд жаахан хугацаа хэрэгтэй байна. Тэгээд л онол судалгааныхаа юмаар л оролдож сууна. Харин энэ бол тун удахгүй бидэнд маш их хэрэг болох эд шүү дээ. Монголд зуд болоод сүйд. Үүний хажуугаар улс төрийн зуд болж малчдад туслах “хөдөлгөөн” өрнөв. Энэ “хөдөлгөөн”-ийг би малчиддаа сайндаа хийсэн гэж огт бодохгүй байна.
Ердөө л сонгууль дөхсөн учраас тойрогтоо хайртайгаа харуулж, бидний болон олон улсын мөнгийг цацаж тэнэгтэж байгаа хэрэг юм. Монголын уламжлалт мал аж ахуй “эрчимжээгүй”, “хоцрогдсон” гэдгийг бид муулахаараа нэг болсон. Тэгээд түүнийг орлуулах юм нь нэг бол социализмын үеийн нэгдэл, нэг бол капитализмын үеийн фермерийн зэрэг аж ахуйн хэлбэрүүд юм. Өөр зүйл огт байхгүй. Энэ талаар арчаагүй төр нь юу ч хийхгүй буюу бараг санаатайгаар сөнөөж байгаа учраас энэ тухай эрэгцүүллээ хэлэх гэсэн юм.
Хөдөлмөрийн хуваарь
Энийг хэдийгээр хүн бүр мэдэх боловч социологид 3 утгаар ойлгодог. Нэг. Ажлын нэг үйлдлийг техникийн хувьд зааглах үйлдвэрлэлийн үйл явц, хоёр, нийгэм буюу түүний томоохон салбар, тухайлбал хөдөө аж ахуй гэх мэт хөдөлмөрийн хувьд зааглагдах, гурав, эрэгтэй, эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн ялгаа зэргийг илэрхийлнэ.
Ямар ч гэсэн түүхийн аль ч үед, аль ч нийгэмд хөдөлмөрийн хуваарь үргэлж, тасралтгүй боловсронгуй болж баймаажин хөдөлмөрийн бүтээмж дээшлэх бөгөөд ингэж баймаажин нийгэм хөгждөг, дэвшдэг. Хөдөө аж ахуйн хоршооллын систем байгуулсан нь монголын уламжлалт мал аж ахуйг орчин үеийн үйлдвэрлэлийн зохион байгуулалтын хэлбэрт оруулах нэг том оролдлого байсан юм. Мэдээж хүмүүсийн муулдгаар хувийн өмч хөрөнгө хураасан, дээрэмдсэн, албадсан, захиргаадсан, оросыг дуурайсан зэрэг маш олон завхрал гарсан ч эцсийн дүнгээрээ манай мал аж ахуй, улмаар нийгэмд гарсан том дэвшил байлаа.
Малыг нийгэмчилсэн нь “баруун”-ны ойлголтоор бол байж болшгүй аймшигтай гэмт хэрэг байсан нь мэдээж хэрэг. Харин олон мянган жил бараг өөрчлөгдөөгүй уламжлалт мал аж ахуйг өөрчилсөн дэлхийд анхны зоримог бөгөөд амжилттай оролдлого болсон гэж би хэлнэ. Хамгийн гол нь хөдөлмөрийн цоо шинэ хуваарь бий болж, монголын хөдөөгийн нүүр царайг орвонгоор нь өөрчилсөн юм. Энэ талаар францын социологич Э.Дюркхеймийн бичсэн “Хөдөлмөрийн хуваарь” гэсэн агуу бүтээл байж л байна. Өөр ч үй олон юм бий. Тэдний алинд нь ч аливаа эдийн засаг, бизнес ганц ганцаараа хөгждөг гэсэн үг үсэг ч байхгүй.
ХААН
Одооны залуучууд энэ үгийг банк л гэж ойлгоно байх. Энэ бол Хөдөө аж ахуйн нэгдэл гэсэн үгийн товчлол. Товчхондоо бол мал малын захтай байсан жалгын нэг тарсан малчдын малыг одоогийнхоор бол хурааж, тэр үеийнхээр бол нийгэмчилсэн аж ахуйн нэг социалист хэлбэр юм.
Социализмын үед бүх малыг нь хурааж аваад малчин хүн эхнэрээ төрөхөд нь сумын төв орж нэгдлийн даргаасаа хонь цохуулж авч байсан гэдэг яриа бол хийрхүү ардчилагчдын гүтгэлэг зохиол юм. Албан ёсны шийдвэрээр хангайн бүсэд 75, говийн бүсэд 150 толгой малыг аминд нь үлдээж “амины туслах аж ахуй” гэж нэрлэж байв. Одооны “капиталист” малчдын 70 гаруй хувь нь 100 хүртэл толгой малтай байгаа. Хэр зэрэг дээрдсэн байна ? Нэгдлийн хонь 100 орчим төгрөг, “зах зээлийн” хонь 240 орчим төгрөг байсан болоод л малчид нэгдлийн хямд хонь идэх байгаа царай нь л тэр байхгүй юу. Өөр юу байдгийм.
Малчид юу хийдэг байсан бэ ?
Мэдээж хоршооллын буюу нэгдлийн малыг маллана. Энд мал малын зах биш, малыг төрөлжүүлэхээс гадна материаллаг баазыг дээшлүүлэх бүх талын арга хэмжээ авдаг байсан. Бэлчээрийн нарийн хуваарь гаргаж, малыг оторлуулж, үржил хээлтүүлгийн бүх ажлыг хамтын хүчээр зохион байгуулж байв. Малчдыг хүчээр хөөж оторт гаргана, араас нь эргэж тойрч, ахуйн үйлчилгээ үзүүлнэ.
Ингээд адуучин, хоньчин гэхчлэн төрөлжиж, хөдөлмөрийн хуваарь нарийсч, бүтээмж нь эрс дээшилсэн юм. Хаана ч ийм зүй тогтол байдаг.
Бүх малыг жилд 3-4 удаа угаах ёстой. Малын эрүүл мэндийг мал эмнэлэг бүрэн хүлээнэ. Энэ системийг бүрэн устгаснаар одоо мал хачиг, хамуундаа баригдаад арьс үс гэж авах юмгүй болж. Манай арьс ширний чиглэлийн үйлдвэрлэлийн уналтын үндсэн шалтгаан энэ юм. Малын арьсан дээр нь зүүний чинээ харагдах нүх боловсруулаад ирэхээр хүний толгой багтам зайтай болдог юм. Ийм арьсаар юу ч хийх боломжгүй.
Наадмын маргааш гэхэд бүгдийг нь хадланд хөөж гаргана. Улс, аймаг, сумын өвс тэжээлийн фонд гэж байв. Мөн захиргааны аргаар малчин өрх бүрийн авсан хадлан өвс болон өвлийн бэлтгэлийг нэг бүрчлэн шалгана. Ухаандаа чи малын нэмнээ тэдийг хийх ёстой гэж шахна. Ийм баймаажин 1989 онд гэхэд л 1 сая 166 мянган тонн хадлан авч байжээ. Дээр нь гар, багсармал, эрдэс тэжээл гээд 300-400 мянган орчим тонн тэжээл бэлтгэдэг байлаа. Одоо авсан хадлангийхаа тоог “нуудаг” болжээ. Энэ нь бараг байхгүй гэсэн үг л дээ. Зунжин, намаржингаа найр наадам, уул овоо тахих, бүсийн морины уралдаан гэж “төртэйгээ” нийлж найрлаад жаргаад байхаар ямар элэнцгийнх нь хадлан байдаг юм. Одоо зуднаар нэг суманд 2-8 тонн өвс өгчихөөд малчиддаа “тусалж” байна гэнэ. 1000 малтай айл 3 шуудай өвсөн “тусламж”-аар чинь үхснээ хийхийм. Зудтай үед малыг аль цас багатай газар руу нүүлгэдэг болохоос хэдхэн боодол өвс өгчихөөд “тусласан” гэж ТВ-гээр ярихийг огт хэлдэггүй юм.
Төрийн тусламж хийгээд албадлага
Эхлээд малыг хашаажуулав. Энэ ажилд явж үзээгүй оюутан, цэрэг, залуу хүн тэр үед огт байгаагүй. Үүний дүнд 66,2 мянган хашаатай болж, бог мал хоёр ээлжийн, бод мал 1,7 ээлжийн хашаагаар хангагдав. Тэгээд усжуулав. Нийтдээ 41, 6 мянган худагтай болсон юм. Худаг, хашаа хоёр социализм огт биш шүү дээ. Өмч хувьчиллаа гээд малын бүх хашааг сумын төвд аваачаад өөртөө хашаа босгоод, зарж үрээд алга болгов. Худгуудыг бараг бүрэн тонож сөнөөв. Мөн сайн үүлдрийн үнээний 44 фирмийг иж бүрнээр нь устгав. Үүний 20 гаруй нь Улаанбаатарын ойролцоо байсан юм. Одоо бид ямар сүү ууж байна ?!
Энд УБ-т улсын тэжээлийн фонд, тэрийг нь зудтай үед хүргэж өгөх бүтэн автобааз байсан юм.
Нэг нэгдэл 3-5 бригадаас бүрдэж байсан. Тэр үеийн бригад, хэсэг, одооныхоор багт гэхэд л жижиг клуб, агуулах, хүний болон малын бага эмчтэй, бас цахилгаантай байсан. Ямар ч гэсэн кино гаргаж, бүжиг үдэшлэг хийчихэж болдог л байсан юм. Одоо Та нар багт очоод бүжиглэх гээд үз л дээ. Ингээд 3000 шахам багийн төвийг иж бүрнээр нь устгав.
Нэгдэлд, одооны суманд сургууль, сургуулийн дотуур байр, клуб, хүний болон мал эмнэлгийн том салбар, банк, ясли, цэцэрлэг, зочид буудал, малын тэжээлийн цех, ахуй үйлчилгээ, номын сан, уурын зуух, цахилгааны дизель мотор, малын тэжээлийн цех гээд юм юмны зах байх.
Эмнэлгийн салбарт гэхэд л сумдад эхчүүдийн амрах байр байдаг байлаа. Малчин эмэгтэйчүүдийг төрөхөөс нь 30 хоногийн өмнө, мөн төрсний дараа нь 20 хоног тэнд авчирч, тусгай хоол өгч, эмчилж сувилах үүрэгтэй. Тэр үеийн монгол малчин нөхөр нь ч тэр, эхнэр ч тэнд эрт очих тун дургүй. Тэгэхлээр захиргаадна даа. Би залуудаа судалгаагаар явж байгаад машинаараа дүүрэн жирэмсэн авгай хүүхнүүд суулгачихсан нэгдлийн даргатай олон тааралдаж л явлаа. Нөхрүүдийг нь захиргаадаад жирэмсэн эхнэрүүдийг нь “булааж” аваад эхчүүдийн амрах байранд хүргэж байгаа нь энэ. Нөгөө талд нь малчин эмэгтэйчүүдийг нь гэрт нь төрүүлж, эх хүүхэд өвдсөн буюу эндсэн бол сумын эмч “толгойгүй” л гэсэн үг. Үүнийг хариуцлага гэдэг юм.
Үүнийг одоо захиргаадсан, хүний эрх мэрх зөрчсөн гэж муулж болох боловч эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө ер нь ингэхэд яадаг ч юм гэж би боддог юм. Бие нь муудсан малчныг “царцаа ногоон” онгоц, нисдэг тэргээр Улаанбаатарт авчирч эмчилдэг байсан эрүүл мэндийн салбараар би бахархахгүй яадгийм. Одоо хятад, солонгос эмнэлгээр “бахархах” ёстой болж байх шиг. Одоо ч нисдэг тэрэг баячуудын үнэг алах гэж сөнөөдөг тоглоом болж дээ.
Малчныг ганц мал маллуулах гэж захиргааддаг байсан гэвэл дэндүү эндүүрэл болно. Ухаандаа “мистер” малчин хүүхдээ сургуулиас завсардуулбал ёстой дэмий л байна. Яаж шийтгэдэг байсныг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ л “айлгаж” байгаад хүүхдийг нь ном эрдэмд хүчээр сургадаг байсан юм. Одоо юу вэ “зайнаас сургана” гэх мэтийн хар мянган хөтөлбөр хэрэгжүүлж мөнгө хахатлаа идээд идээд хүүхдийн сурлагын чанар, идэвхи улам муудсаар л байна. Мөдхөн бичиг үсэггүй болно биз. Сумын клубт өдөр болгон кино гарна, мөн 2-3 удаа үдэшлэг зохионо. Залуу хүн бүрийг 10 нийтийн бүжиг сурахыг Эвлэл албадна. Энийг би л лав буруу гэхгүй. Харин улс төр, үзэл суртлын шинжтэй олон тэнэг явдал гардаг байсныг бусад хүмүүс хангалттай хэлсэн болохоор үүнийг түр орхиод зөвхөн аж ахуйн зохион байгуулалтыг хөндөж байна.
Малын тоо толгой хийгээд харьцаа
Социализмын үед 22 -27 сая малтай. 8,2-9.6 сая төл авна. Энийгээ идээд, Орост гаргаад малын тоо толгой олон жилийн турш бараг тогтмол байдаг байсан. Ноолуур гэж нэг мөнгөний уут гараад ирэхээр ямаа хэт их өсөв. 43 сая малтай болов. Ямар ч утгаар бол энэ амжилт биш юм. Ер нь аливаа тогтвортой амжилт бол мал эмнэлэг, үржил селекци зэрэг суурь нөхцөл буюу материаллаг бааз, боловсон хүчин, хамгийн гол нь зохион байгуулалттай баймаажин гардаг жамтай. Энэ суурь нөхцлийг ор мөргүй устгаснаар монголын мал аж ахуй дундад зууны байдалд бүрэн орсон. Хаанахын ямар улсын эдийн засгийн ямар салбар ганц ганцаараа ажил хийгээд хөгжиж байсан юм ?! Ийм явдал энэ дэлхий дээр хаана ч байхгүй.
Үүнийг дагаад монголын 300 гаруй томоохон үйлдвэрийг сөнөөх нь тэр. Энэ чинь уг нь социализмын биш, жинхэнэ үндэсний үйлдвэрлэл байсан юм ш дээ. Зарим технологи нь “муу” гэж байсан гэж шүүмжлэх л байх. Олон улсын шагнал авсан югославын нафа технологиор хийсэн монгол нэхий болон савхин цамц, дээлийг, чехийн технологитой гутлыг, германы хивсийг хэн ч муу гэж хэлэхгүй дэг. “Муу” байлаа ч гэсэн сайжруулах хангалттай хугацаа өнгөрлөө.
Ер нь бол юмыг нураах шиг амархан юм байдаггүй юм. “Малыг малчдад” гэсэн “жигтэйхэн гоё” хачин тэнэг уриа хашгирч байсан хүмүүсийг бүгдээрээ санаж байгаа байх. Магадгүй энэ нь зөв чиглэмжтэй байсан байх. Гэхдээ дараа нь орлуулж хийх алхмаа огт бодолгүй хоосон хийрхэхээр ийм суурь нуралт болдог юм.
За яахав, нэгдэл бол социализмын “юм” учраас нураадаг л юм байгаа биз. Эхний 10 жилд нь шилжиж милжээд, хөл толгойгоо олохоо байж гэж бодъё. Энийг яахав дүүрч гэж бодъё. Гэхдээ сүүлчийн 10 жилд нь босгож болно биз дээ. Гэтэл босох ямар найдвар алга, ийм бодлого ч алга.
1998 онд хамтын хөдөлмөр хэрэгтэй гэдгийг нэг юм ойлгож “Хоршооны тухай” хууль гаргасан юм. Тэгсэн чинь засвар хийгээд тэрийг нь Хадгаламж зээлийн хоршооны хууль шиг болгож өөрчлөөд төр нь яаж дээрэм хийдгийг бид бүгдээрээ харсан. Бас энд тэндгүй фермерийн аж ахуй хэмээн орилж төслийн баахан мөнгө идэв. Юмыг чинь босгох гэж өөрчилдөг юм уу, сөнөөх гэж өөрчилдөг юм уу ?
Хамтарсан байвал юу ч яахав…
Одоо тэр хоршоогоо байгуул, фермерийн аж ахуйгаа байгуул. Нэр нь хамаагүй. Хамгийн гол нь хамтын хөдөлмөр, хөдөлмөрийн хуваарь, хөдөлмөрийн бүтээмж хэрэгтэй. Ийм зохион байгуулалтын хэлбэрийг дэмж л дээ. Өөр гарц огт байхгүй. Одоо төрөөс албадах шаардлага бас байхгүй. Учир нь манай малчид зах зээлийг гадарладаг болчихсон байгаа. Малчдад ганц ганцаараа биш, хамтаараа яаж ажиллаж амьдрах ёстойг хэлээд өг. Харамсалтай нь манай эрх баригчдад ухаан гэж даан ч нэг алга. Тэд их л сайндаа намайг социализмаа санагалзасан гэж загнана биз. Тэгээд “барууны” онолуудад ганц ганцаараа ажилла гэж байна уу ? Намайг загнах хамаа алга, харин социализмаас “дээрдүүлсэн” юмаа үзүүл л дээ. Эсвэл ингэж “дээрдүүлэх” гэж байна гэсэн бодлогоо ч юм уу ярь. Мөн малын тоо толгойг зохистой хэмжээнд хүртэл багасга. Шууд хэлэхэд малын тоо толгойг цөөрүүлэх ёстой. Ингээд зуд болох бүрт дотоод, гадаадаас тусламж гуйгаад л хөсрий царайлаад яваад байх уу ?! Одоо бүр байчихаад 43 сая малаа гадаадынхнаар тэжээлгүүлэх нь л дээ.
Монголын мал аж ахуйг монгол, хятад, италийн зэрэг хэдхэн ченжүүд “удирдаж” шууд утгаар шулан мөлжиж байна. Энэхүү мөлжлөгөд нэр бүхий төрийн түшээд шууд оролцож байгаа нь нэг их “нууц” юм биш шүү дээ…
Би эрх баригчдыг дэндүү сайн мэдэж байна. Та нарт үзээд өгье гэсэн ч Монгол Улсыг хөгжүүлэх төлөвлөгөө огт байхгүй. Харин өөрчлөгдсөн ганц л зүйл бий. 1990-ээд оны эхээр японы Хироно, Женифер Сакс (Дэлхийн Банкны зөвлөх байсан) гэсэн хоёрхон нэр хэлж элдэв балай юм солиордог байсан бол өнөөдөр Сато гэсэн ганцхан нэрийн араас юу дуртайгаа донгосож байна даа…
Мал аж ахуй сөнөвөл Монгол Улс сөнөх тавилантай. Үндэсний үйлдвэрлэл мал аж ахуй дээр л тулгуурлан хөгжиж болно. Юун тэр ашигт малтмал. Аливаа иргэншил болон соёлд хэзээ ч үл давтагдах суурь өгөгдөхүүн, нөхцөл гэж байдаг юм ш дээ…
Дашрамд дурдахад намайг “айрагаа санасан” хөдөөний “гар” байна гэж бүү бодоорой. Би 4 үеээрээ Хүрээний хүн. Би судалгаа хийж, онолууд уншиж, Монгол нутгийнхаа бараг бүх сумаар явж ямагт ард түмнийхээ дунд байдаг учраас л ингэж байна. Манай эрх баригчдын ихэнхи нь хөдөөний нөхдүүд. Бодвол хөдөөг надаас хавьгүй илүү мэднэ биз. Надтай онол практикаар “үзэлцэх” гэж байгаа бол нэр усаа ил тод хэлээд мэтгэлцэхийг үнэхээр урьж байна.
Малчдаа аврая гэвэл хамтын зохион байгуулалт хий. Нэгдэл бол социализм биш, хөдөлмөрийн хамтын зохион байгуулалтын нэг л хэлбэр юм. Хуучнаар нь байгуулах боломж одоо л лав байхгүйдэг. Хэрэв нэгдлээс “айгаад” байвал хоршоогоо байгуул. Харин ахиад ХЗХ шиг битгий дээрэмдчихэж үзээрэй дээ.
Судлаач Д.Ганхуяг
2010 оны 3 дугаар сарын 15.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

10 Responses to МАЛЧДАА АВРАЯ ГЭВЭЛ…

  1. anand says:

    Нэр нь хамаа алга, малчид хамтарч аж ахуйгаа өөд нь татах хэрэгтэй. Хүндэт судлаач Таньтай санал нэг байна. Хөдөөнийхэн хөдөлмөрөө болж өгвөл мөнгө төгрөгөөрөө хоршсоноор зөвхөн хожно. Энэ санааг би 5жилийн өмнө сумын засаг дарга дүүдээ хэлээд тоогоогүй юмөө. Манайхан хоршиж нэгдэхгүй ээ гээд ам хааж байсан. Одоо ч ойгоогүй л яваа харагдсан.
    Хувиа нийлүүлээд хөдөлмөрөө хоршоод эхлэнгүүт ноолуурынхаа үнийг ч өөрсдөө тогтоогоод ирнэ шүү дээ. Нөгөө яриад байдаг жижиг дунд үйлдвэрээ ч дундаа барьчихна.
    Италид дээр үед усан үзмээр дор дороо вино хийдэг байсан гэсэн.Зах зээлээ олох гэж үйлээ үздэг байсан гэж ярьдаг юм. Гэтэл хамтраад эхэлсэн чинь винонийхоо үнийг өөрсдөө тогтоогоод бие биенээ хамгаалаад шал өөр болсон гэсэн. Одоо хувиараа вино хийдэг нэг нь зөвхөн хобби болгож л өөрсдийн уухаа хийнэ үү гэхээс хэзээ ч өөрсдөө тусдаа виногоо зарж амьдарч байгаа нэг ч итали алга даа.
    Ноолуурын хувьд манайхныг хоршоосой гэж боддог юм. Хэдэн айл нийлээд түүхий эдээ бэлтгээд төв суурин газрын бирждээ аваачаад тушаачихна.Эсвэл хамтраад нэг ноолуур угаадаг машин аваачаад сумын төв дээрээ ажиллуулчихна.
    Болохгүй юм алга л санагдах юм.Хамтын хөдөлмөрийн үр шимийг уг нь манайхан мэдэх л учиртай даа.

  2. цолмон says:

    Та хоёрын бодолтой санал нэг байна.Манай улс МАА-н орон гэсэн ч малын тоо нь 20 сая байсан ч 50 сая болсон ч монголчуудын хүнсний гол түүхий эд-махны үнэ улам л тэнгэрт хадаад байдаг????Нийт нутгийн 80 хувь нь цөлжөөд байна гэж ЭРХЭМ ТҮШЭЭД нар яриад байж,”ЯМААНЫ МӨНГӨ” “МЯНГАТ МАЛЧИН” гэх мэт эрүүл ухаанд багтмааргүй зүйл хийх юм??? Нэгэнт л малыг нь хувьд нь бүрэн шилжүүлсэн бол ТЭР МАЛЧИН ХЭДЭН МАЛТАЙ байх нь хэнд хамаатай юм бэ? Харин цөлжилттэй тэмцэхийн тулд болдодггүй малын тоог улс хязгаарлах ёстой баймаар… Зуны дэлгэр цагаар сайд дарга нар нь өөрсдөө наадам,овоо тахилага,ойн баярыг улсаа тойрч,малчдаа уруу татаж зохиодог зохисгүй байдлаа зогсоомоор болжээ.Аливаа улс орон чинь цагтай уралдаж,хөдөлмөрлөж байж хөгждөг болохоос манайх шиг долоо хоногт 5хан өдөр ажилласан болоод /материаллаг буй болгож байгаа нь хэд билээ?/үргэлж морь уралдуулж,бөх барилдаж…жилийн 4 улирлыг өнгөрөөгөөд??????????

  3. Soogii says:

    Mash chuhal sedev hundsun baina,sudlaach Tand bayarlalaa.Uneheer zuvhun hamtiin hudulmuruur l malchid nmaani maliinhaa ashig shimiig buren duuren hurtehej chadna. “Gants mod gal boldgui,gants hun ail boldgui” gesen uhaant ardiin maani mergen ug baidag daa.Hot ailaaraa horshij niileed uildverlel yavuulaad hoos nooluutaa ch avchihdag,esgiigee ch hiichihdeg,mahaa beltegeed hotiin
    changer-eer damjilguigeer hereglegchdiinhee gar deer shuud l ochdog bol hen hendee ashigtai l tusana daa.Bidniig baga baihad aav eej maani zunii amraltaar heden huuhduudiinhee gedsiig tsailgah gej huduu garahad hadland garna gej buun beltgel ajil, hool huns,unaa husug boltsgoodog baisaniig sain sanaj baina.Heden malii ni huu hamaad avhc yavdag zud geech baigaliim gamshig xxi-r zuund l garch irsen yum bish,ter ued ch l boldog baisan,harin hadlan uvsuu hangalttai sain bazaagaad avsan,beltgel saitai baisanaas zudiig ulhun l davchihdag baisan sanagdana.Garz baij l baisan gehdee odoogiinh shig hemjeend baigaagui l yumdaa.
    Uneheer huduugiinhen maani darga tsereg geltgui l yasan ch ih nair naadam hiideg yum,namriin sariig 8 gej bodood l ganhaj yavtal heg l ugluu huchin delhii tsasaar huchijgdsan baih ni ter.Tiimdee ch ene jil mash olon hun malchdad,huduu oron nutgiin udirdlaga,zasag zahirgaaniihand ih shuumjleltei
    handaj baisan shuu. Mongolchuudiin mani amidral mal a/a deeree l togtoj yavdag.Zarim ued ch ugui ene tur zasgii ni baij baigaa tsaraig ee gej uuriin erhgui uulga aldahad hureh yumaa. Sudlaach Tand amjilt husye!

  4. Ajiglagch says:

    Neg urhud nogdoh maliin too togtooh ni hamgiin chuhal, tegseneer maliin ur shim, maliin belcheer gazar, us gedeg bayalag mal mallah huseltei humuust TEGSH huvaarilagdah bolno.

    Yamaag bas hayzgaarlah heregtei, Mongoliin gazar tsuljij baigaa ni zuvhun neg malchin 100-n yamaagaa uslah usgui, neg hyatad nooluuran tsamtsnii uildvertee ireh nooluuraa aldaj baigaa hereg bish, niit Mongolchuud, bidnii ur sad gazar gedeg bayalagaa els gedgeer solij aldaj bna gesen ug shuu dee.

    Mongolchuud er ni neg negniihee umnu, ur huuhdiinhee umnu huleeh HARIUTSLAGA, ZUV ZUIL gedeg deer dunguj suraltsaj ehelj baih shig. Hudulmuriig deedleh uzel chuhal bnaa, Hudulmuriin Nam baiguuliya hehe. Mongol hun bur TEGSH gedeg zuil udur ireh tusam alga bolood baigaad ene tolgoid garsan humuus buruutaidag.. Tegsh shudarga zuild durgui hun uul ni baidaggui dee..Ter tusmaa Mongolchuud buruud ih l nud ni hurts, hel ni turgen humuus sh dee.. Yamar saindaa uneneer yavval uher tergeer tuulai guitsne gedeg ug garag ve dee, odoo niiteeree uneneer yavj, hudlaagaar yavj baigaa negnee uruvduhgui ilchleh heregtei bnaaa. Uudgui humuusiig uruvduh tusam ur luu ushigludug shuu dee.

  5. sandag says:

    олон зуун жил маллаад өнөөг хүрсэн нүүдлийн мал аж ахуй одоо муудаад фермер, нэгдэлгүй бол бараг явцгүй болсон гэдэг юу л бол төр засаг нь мал эмнэлэг, үүлдэр угсаа гэх мэт ШУ талаас нь анхаарал тавиад мөн гол усны эхийг нь уул уурхайгаас хол байлгаад, малчид нь маллагаа, өвс тэжээлдээ анхаараад явбал гайгүй байлгүй дээ.

  6. Ajiglagch says:

    Norway-iin Labor Party shig tiim shudarga, yag hudulj, ajillaj, jinheneer munguu olj amidarch baigaa huniig hunleg enerengui, erh chuluut, shudarga niigemd ireedui ni batalgaatai, eruul mend, buh l taliin uilchilgee ni batalgaatai tiim bolomjtoi niigem baiguulah sanaa zuv, uils ariun ohid huvguud baij l taaraa daa. Malchid, ajil hiideg (ajilchin, seheeten bugd) humuus ni hahuuli avdag, mongoliin mungu hurunguur garaa ugaadag tolgoi hooson, setgel mustsun, zurh ni chuluujsan, huuhen solidog, huuhdee davraadag, morind gar tsag tatdaggui, moligo saitai namuudaas ali hediin zaigaa barin shanalan amidarch bna.

  7. Sandagt ajiglagchaas says:

    Sandagaa, bi ajiglagch bna. Maliig mash olon undestenuud olon zuun jil mallaj baigaa shuu dee.. Bidnii amidraliin chanar ni saihan, niigem ni saihan, eruul mendiin emchilgee ni undur geed shuteed baigaa Europe-iin buh l uls mal malladag, er ni mal aj ahui bol buh undestend baidag zuil, mahand durgui hun alga.. Neleed ni suuring songoson, zarim ni hosolson baidlaar yavj baigaa, Amerikt gehed l niitiin belcheeriin talbai bii, zarim mujid yag Mongol shig l belchij baidagiin. Shishee ni Norway-d Lapp gej eskimos mayagiin tsaa malladag ugsaatan baidag, ted oidoo manai tsaatanuud shig tsaagaa dagaad nuudleed amidarj baigaa/baisan yum. 1955 ond Amerik hun Norwayd ochood ajiglaad, humuustei ni uulzaad neg nom bichseniig bi unshihad, Lappuud uulnaasaa buuj irj baigaa, uchir ni emegteichuud ni dulaanii systemtei bairand amidrah huseltei baigaa gej bichsen baisan l daa, 1950 ond.. Manaihan hotjij, nuuj irtsgeej baisan shig l, esvel sum sumiin tuvd haluun usnii gazar baiguulaad l..

    Mongolchuudiin 5-n hoshuu mal mallalt l gantshan “shalgarsan” gej helemgui bna, uchir ni odoo sumiin tuvd ajilgui, malgui zaluuchuud ihtei, ted udriig demii unguruuj, zarim ni Hyatad zalitanii heden tugrugund huurtaj dursgalt bulsh uhaj bna, zarim ni malaa baraad hotod irchihsen, ergeed heden maltai bolohson gej bodool, zarim ni alt uhaad ninja bolchihson, maltaigaa baihad ingej zuderch baigaagui ee geed uilj bna… Za tegeed belcheer bulaaltsaldaad neg negnee shataasan hereg ch garsan, malchidiin dund huchtei ni huchguigee barij ideh, hotiinhon shig nudargan bayachuud ni ‘umch” hamtran ezemshigch jiriin businessgui irgediinhee ireedui, unuug hamaj hovh sorj baigaa yum shig baidal uuseed baih shig bna..

    Bid zaaval “yavtsgui” bolson gedeg shaltgaanaar devshil hiih bish, ulam urjil shimiig ni hurtie, tsaash tsaashdaa ene olon uls tumnii hudulmuriin huvaarilaltand orj, eruul saihan niigem baiguuliya, jaahan mungu niiteeree huraaj batalgaajij aviya gedeg uudnees, mal aj ahuig zorigtoi uud ni tatah, malchin mergejliig chanarjuulj, malchdiin amidraliin chanariig deeshluuleh heregtei. 100-n maltai l bol boloo, unuudur manaih l mah, suutei honoo bol boloo, manaih l nooluuraa undur uneer zaraa bol boloo gej bodood yavval busad undestenees hotsrood bainga ue ueeree “archaagui, hotsrogdson” angilald orj yavahnee.

    Scotland, England gehed l nooluuriin mill-eeree aldartai, tend tsuljilt bolood bna gej duuldahgui l yum, argagui ee, aral usaar hureelegdsen gazar gehed, Australia-d yamaag hashij usgudug, tegeed hashaagaa soliod uvsnii ur tsatsaj uvsjuuldeg..

    Olon zuun jild chini mal, hun ni ingej ih usuugui, tegeed ch baigaliin dulaaral yavagdaagui ch yumuu, yamar ch gesen yamar negen SYSTEMGUI amidarsan humuus ni SYSTEMTEI humuustee bainga “deerelhuulj” yavsan shuu dee. Shishee ni afrikiin nogoo tuuj, an hiigchid ni OLBORLOGCH, TSEREGJSEN systemd hovh soruulsan geed l..

  8. s says:

    deer ued machdyn amidral sain baigaagui hodoonoosoo hot ruu shiljih erhgui 8 r angiasaa surguulias garj malchin boldog ooriin gesen mal u ch baihgui zun bolonguut tarvagaar, borcoor hoolloldog. budaa guril daalimba elsen chiher gutlaa dongon dangan avch hurdeg. buh ailuud boostoi hagas olsgolongiin baidaltai tiim l baisan. tegeed bas negdliin malyg solij holiod esvel zarj urbel orshoolgui shorond yavdag baisan .ter ueiig bodvol odoogiin machid hamaagui erh cholootoi duraaraa baigaa.emneleg ntr sain baisnyg unendee medehguim. malchid olon huuhedtei nyalh huuhduud nas barah ni hodoo ih tugeemel baisan.harin honi mayg ugaalgand oruuldag baisan bol unen.malyn emch ed nar ni ajlaa hiideg baisan.

  9. Доктрант says:

    Сайн байцгаана уу. Энэ саналыг дэмжиж байна. Би Японд зурдаг оюутан юм. Сайхан ЖАЙКА-ийн зөвлөхтэй уулзаад монголд ямар чиглэлээр тусламж төсөл хэрэгжүүлэх гэж буй талаар сонирхоход, Та нар ийм маягаар байвал бид танай ахиж туслахгүй бид манай хэд хэдэн улс төрчдийг (нэрийг нь хүртэл дурьдав) нийлээд дэмжлээ дээрдэж байгаа юм алга. Хэрэв чи улс төр хийвэл санхүүгээр дэмжинэ гэсэн утгатай юм яриж байна лээ.
    Ингээд бодоход адгийн наад захын надад ингэж байгаа юм чинь томчуудтай бол гадныхан япон гэлтгүй манай улс төрд орооцолдсон бололтой. Хүнээс юм авсан хүмүүс яалаа гэж Монголынхоо төлөө юм хийхэв дээ гэж бодлоо.

  10. anand says:

    Аливаа хууль дүрэм, ёс суртахуун морали,этик, хүн чанар, зөвт байдал бүхнийг уландаа гишгэсэн,үгүйсгэсэн, зөрчсөн үйлдлүүдийг үргэлжлүүлэн хийсээр, улам бүр цагаандаа гарсаар байгаад л аймшиг нь байна.
    Хамгийн эмгэнэлтэй нь тэд өдөр бүр өөрсдийн шалдан байгаагаа илэрхийлж, ичмээр, арчаагүй харанхуй харагдаж байгааг нь хүмүүс мэдчихээд ажиглан харж байна гэдгийг ойлгохгүй, эмээхгүй байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: