“ИНТЕРНЕТ УЛС ТӨР”

Миний блог дээр үе үе ширүүн “хэрүүл” болдгийг олон уншигч мэднэ байх. Мэдээж намайг л муухай ааштай, хэрүүлч гэж бодож байгаа биз. Миний бичсэн юм болгон заавал хүмүүст таалагдах албагүй нь мэдээжийн хэрэг. Санал нийлэх, нийлэхгүй, бас “сайн”, “муу” сэтгэгдэл байлгүй яахав. Гэтэл энэ нь байнгын шинжтэй, нэг сэтгэлгээ, нэг арга барилтай, олон удаагийн давтамжтай, хэдхэн цэгээс дайраад байхаар хүн чинь анзаардаг юм байгаа биз дээ. Эхлээд хэдэн “сахилгагүй” админ пацаанууд байна гэж бодсон чинь биш юм аа. Цаана нь их том сүлжээ, бас маш том улс төр явж байна. Ингээд л “хэрүүл” үүсдэг юм. Зөвхөн “ил” хэсэг нь шүү дээ.
Түүнээс гадна энэ муу “хөгшин судлаач” интернет ментернет, мэдээлэл зүй мэдэхгүй учраас “яасан ч яахав” гэж бодоод байх шиг. Манайд улс төрийн хэнээрхэл газар авч, мэдээлэл, хов жив, пиар зэрэг нь нетээр дамжих нь гарцаагүй учраас “далд” хэсгээс нь бага зэрэг ил гаргая гэж шийдлээ. Энэ нь Та бидэнд ихээхэн хэрэгтэй учраас “хариу өгөх”, бусад хүмүүст санамж болгох зорилгоор энэ өгүүлийг бичиж байна.
Интернетэд гарсан шинэчлэл
Интернет саяхан нэвтэрсэн боловч хүн болгон “мэддэг” болжээ. Бид анх интернетэд холбогдож байх үед ойр зуурын, бага багтаамжтай мэдээлэл дамжуулах www систем байлаа. Одоо Web 2.0 буюу www 2 үүсээд байна. Энэхүү Web 2 нь технологийн биш, ашиглалтын хүрээнд гарсан хувьсгал юм. Ердөө л 2 жилийн өмнө Калифорнид үүссэн юм. Жишээлбэл, зураг хөгжим, захидал зэргийг дамжуулах гэж үүссэн MySpace-ыг одоо 80-90 сая залуус байнга ашиглаж байна. Гэр бүлийн фото зургийн архив хадгалах байдлаар анхлан хийсэн Flickr хурдан хувирч дэлхийн фото зургийн музей, цуглуулга болох жишээний. Мөн бидний сайн мэдэх видео үзэх You Tube байна. Дараа нь ердөө л 5-6 жилийн өмнө үүсч эдүгээ хүн болгоны сайн мэдэх болсон блог байна.
Хамгийн сонин нь энэ бүхэн цоо шинэ юм огт биш бөгөөд харин өргөн хүрээтэй техникийн боломж л юм. Харин нэг зүйл нэмэгдсэн бөгөөд энэ нь эдгээр бүх “шинэ зүйлүүд” нэг системд холбогдсон явдал болно. Жишээ нь: Google.
Web 2 үүсэхээс өмнө Интернетийг: хувь хүнд зориулагдсан зүйл, нөгөө нь идэвхтнүүд хамтран ажиллах боломж гэж үзэх хоёр концепци байсан юм. Эдүгээ энэ концепцууд ихээхэн амжилт олсон боловч бас азгүйдэлттэй тулгараад байгаа. Интернет ихээхэн амжилт олсон ч саявтраас эхлэн нуралтад ороод байна. Харин Web 2 бол энэ хоёрын завсрын шинжтэй бөгөөд хувь хүний болон хамтын шинжийг нэгтгэх гэсэн оролдлого юм.
Ухаандаа хувь хүн блог нээлээ гэхэд тэр нь түүний хувийн л асуудал болно. Нөгөө талаас түүнийг чинь хэн ч уншихгүй бол тухайн хүн “блог ертөнц”-д орж чадахгүй гэсэн үг. Хэрэв өөрийн хөдөлмөр, чармайлтын үр дүнд амжилт олбол тэр блог хувь хүнийг бусад хүмүүс, нийгэмтэй холбох нэмэлт боломж өгнө.
Интернетийн төсөл, мэдээлэл технологийн байгууллагыг эрх мэдэл, мөнгө хөрөнгөтэй хүн байгуулах бөгөөд үүнийг “хүчтэй хоршоолол” гэж нэрлэе. Харин Web 2 бол түүнд хүн бүр оролцох боломж нээж “сул хоршоолол” болгох шилжилт юм. Харин зохион байгуулалтын энэ хэлбэрийг хольж, монополчлох гэвэл ихээхэн тэнэглэл болох нь ямар ч эргэлзээгүй.
Төр нь төвлөрсөн, эдийн засаг нь мопопольжсон болохоор интернетийг буюу виртуаль огторгуйг бас л монополчилж болно гэж бодох дүүрчихсэн олигархууд манайд олон байх. Хятад интернетийг дийлэхгүй ядаж байхад манай хэдэн маанаг чадна гэж үзээд мэдээллийн болон оюуны өмчийн гэмт хэрэг, улс төрийн пиар чөлөөтэй хийдэг болжээ. Энийгээ “мэдлэг” гэж бодвол ёстой дэмий л байна…
Онлайн нийгэмлэг дэлхийд ч, манайд ч бүрдэж байна. Иймээс маш их хүчтэй. Мэдээлэл технологийн компаниуд ямар ч сайтын мэдээллийг үл ялгаварлах агуулгатай “Интернетэд төвийг сахих” гэсэн нийтлэг зарчим баримталдаг юм ш дээ…
Нетэд худал, баталгаагүй, аюултай мэдээлэл маш их байдаг нь мэдээж. Гэхдээ үүнийг олон хүн уншдаг сайтад голдуу өгдөг ба эсвэл холбоо бүхий дунд зэргийн сайтуудаар олон удаагийн давтамжаар хийж болдог. Энд хүмүүс шинэ эрх чөлөө, боломж олж авдаг боловч эрх чөлөөгөө алдах өндөр магадлалтай…
Монголын “мэдээллийн технологи”
Энэ мэдээллийн “онол” чинь бараг 3000 жилийн өмнө гүн ухаанд үүссэн гэдгийг одоогийн “нусгайчууд” огт мэдэхгүй. Их л сайндаа кибернетик гарсан, эсвэл компюьтер болон интернет үүсэхэд “мэдээдэл” бий болсон гэж эргүүтэх нь дамжиггүй.
Мөнгөтэй болоод хэдэн компюьтер авчихаад, компюьтер “мэддэг” хэдэн пацаан ажилд аваад, тэднээр дамжуулж хачин балиар улс төрөө интернетэд оруулахаа “мэдээлэл” хөгжүүлж байна гэж бодвол ихээхэн эндүүрэл болно.
Сүүлийн үед мэдээллийн технологи мэргэжил эзэмшсэн буюу сонирхогч залуус интернет сүлжээнд муугүй ажиллаж сурч байна. Энэ бол их сайн хэрэг. Гэхдээ компюьтертэй болоод нетийн сүлжээнээс зарим нэг юм олж сураад ирэхээрээ улс төр оролдох буюу бусад гэмт үйлдэл шууд хийж байгаа нь аймшигтай. IP хаягаа нуух буюу сольчихоод “үл үзэгдэгч хүн” болчихлоо гэж сэтгэх нь “хүүхдийн” ажил л баймаар…
Гэтэл ийм “хүүхдүүдийг” ажиллуулж “улс төр” хийлгэдэг газрууд байна аа. Энэ нь мэдээлэл технологийн гэх том жижиг компаниуд. Мэдээж бүгдээрээ биш авч олонхи нь…
Ингээд монголоор дүүрэн үй түмэн сайт, блог нээж ёстой дураараа дургиж байна. Эдгээр компаниуд нь гадаад дотоодын хөрөнгө оруулалттай, манайдаа нэрд гарсан, улс төрд ихээхэн нөлөөгээр үл барам, “дарга” нар нь төрд ажиллах нь цөөнгүй. Үүнийг би “интернет улс төр” гээд байгаа юм.
Уг нь мэдээллийн онол, мэдээлэл зүй, мэдээллийн технологи зэрэг нь шал ондоо ойлголтууд юм. Мэдээллийг “үйлдвэрлэдэг” юм. Ухаандаа хэн нэгэн улс төрч, нам, төр тийм ийм шийдвэр гаргалаа гэхэд түүнийг нь “ухаантай”, “тэнэг” гэж цацах бол мэдээж “мэдээлэл”.
Харин үүнийг шинжлэх ухааны үүднээс судалж учир шалтгаан, үүх түүх, шалтгаан, шүтэн барилдлагыг нь олж тайлбарлах явдал бол мэдээллийн үйлдвэрлэл болно. “Компюьтер мэддэг” пацаанууд л лав үүнийг хийж огт чадахгүй. Тэдний цорын ганц үүрэг бол мэдээлэл дамжуулах явдал болно. Ингээд л гүйцээ…
Тэгсэн чинь компюьтер мэддэг” болмогцоо мэдээлэл “үйлдвэрлэнэ” гэж дайрдаг байна ш дээ. Энд хоёр чиглэл байна аа. Нэг нь, ердөө л “copy, paste” хийх аргаар гадаад болон дотоодын оюуны өмчийг хулгайлах арга. Удаах нь мэдээлэл гэдгийг огт мэдэхгүй “том дарга” нарын захиалгаар “улс төр” хийх…
Ийм арчаагүй аргаар монголын маш олон сайтууд “амьдарч” байгаа. Хэд хэдэн сайтад зэрэг бүртгүүлсэн “мэдээллийн хулгайч” нар бидний оюун санааны амьдралыг түйвүүлэх ажлыг гарамгай хийж, түүнд нь улс төрчид оролцох нь хэвийн явдал болж. Үүнийгээ тэд “амжилт”, “ердийн зүйл” гээд бодчихож…
Зарим нь ийм заваан “улс төр” хийгээд төрийн байгууллагад ажиллах хүртлээ дэвшээд одоо ч ажиллаж буй. Төрд ажилласан ч гэсэн оюуны хулгайгаа больдоггүй ээ. Энийгээ “хүн мэдэхгүй” гэж бодох нь дэндүү өрөвдмөөр, эрхэмүүдээ энэ хулгайгаа зогсоохгүй бол төрөөс зайлуулах ганц л арга үлддэг юм ш дээ…
Хулгайч заавал баригддаг…
Энд би ганц над руу биш, ер нь интернет ертөнцөд орох гэсэн монголын иргэдийн эрх, эрх чөлөө рүү халдаж, зөвхөн оюуны өмчийн хулгайгаар амьдардаг, тархи угаах гэж оролддог бүхэл бүтэн сүлжээний зах зухаас л өгүүлж байна.
Жишээлбэл, над руу болон бусад хүмүүс рүү “улс төрийн дайралт” байнга хийдэг, MCSCOM хэмээх мэдээлэл, технологийн компанийн “улаан хамгаалагчдын” нэр ус, э-майл хаяг, утас шөрмөсний дугаар болон бусад өгөгдөхүүнийг Танд танилцуулж байна. “Баригдаж” л байгаа биз дээ. Зураг № 1. (Зурган дээр дарахад томроно)

Дараа нь “арай өөр” нэг компанийн “улаан хамгаалагчдын” зураг байна. Их сайхан залуучууд байгаа биз. Энэ залуусын ихэнхи гэм халгүй, харин хэдэн “үл үзэгдэгч хүн” байдаг юм. Зураг № 2.

Манай улс төрчид ийм залуучуудыг баадуудаж байгаад амь насанд нь хүрсэн тохиолдол олон бий ш дээ. Эд нар нь хөөрч байгаад золиосонд явдаг юм л даа. Иймээс эцэг, эхчүүд нь хүүхдүүдээ эртхэнээс “боль” гэвэл яасан юм гэдгийг би онцлон сануулж байна. Энэ залуучууд суурь мэдлэггүйн улмаас “copy. paste” буюу “тушаалын” дагуу ажиллах аргаар л хоолоо олж идэж байна. Ингэж амьдрах нь ихээхэн аюултай гэдгийг би ахин сануулж байна…
Ер нь бол садар самууны сурталчилгаа, охидын наймаа, оюуны өмчийн хулгай зэрэг янз бүрийн гэмт хэрэгт эдгээр залуус аль хэдийнээ орчихсон байна. Миний хувьд тэдэнд олон удаа сануулж байсан бөгөөд хэрэв мэдээллийн ерөнхий онол мэдэхгүй бол надтай ирж уулз гэж олон удаа хэлсэн. Тэгсэн чинь тэд “тоормослож” чадахгүй болтлоо гэмт үйлдэлд хэтэрхий гүн орчихсон бололтой юм…
Миний хувьд нэр усаа ил хэлээд надтай мэтгэлцэж маргаж болно гэдгийг хар мянган удаа сануулсан. Үүнээс өөр тохиолдолд би өөрийгөө хамгаалах нь мэдээжийн хэрэг. Хамгаалахаар үл барам довтолно…
Яагаад гэвэл Та нар мэдээллийн технологи мэддэг болохоос биш , мэдээллийн онол огт мэдэхгүй. Мэдээллийн онол мэдсэн тохиолдолд технологийн учрыг олж болно. Харин технологи мэдээд онол мэдэхгүй бол гарцаагүй ялагдана. Учир нь компюьтер “дотроо” ямар “мэдээлэл” хийхээ мэдэхгүй гэсэн үг. Дээрх хоёр жишээ үүний нотолгоо болно. Яахав, надтай “байлдмаар” дур чинь хүрээд байвал “байлдаж” болно ш дээ…
Та бүхний талаар суурь мэдээллийн системт өгөгдөхүүн надад бэлэн байгаа. Үүнийг Та нар огт хийж чадахгүй. Яагаад гэвэл үүнийг хийхийн тулд дор хаяж 20 гаруй жил цуцалтгүй ажиллах ёстой. Гадаадын мэргэжилтэн байлаа ч гэсэн Та нарт “тус болж” чадахгүй. Яагаад гэвэл монголын нийгэм, монгол сэтгэл зүйг цаадуул чинь огт мэдэхгүй. Ингээд л “The end” болно доо…
Та нарыг тэнэг үйлдээ зогсоохгүй бол би мэдээллийн терроризмын блог, сайт, сайтуудын гадаад дотоод сүлжээ, мөн тэдний цаана байгаа энэ тэнэглэлд оролцогч мэдээлэл технологийн компаниуд, тэдний цаана нуугдаж байгаа улс төрчдийн бүлэглэл рүү би дайралт хийнэ. Энэ дайралтаас мэдээлэл болон оюун сэтгэлгээний хувьд хамгаалах боломж Та нарт ерөөсөө байхгүй…
Их л сайндаа Та нар миний блогод хаалт тавьж, хэдэн вирус явуулна биз. Ингэлээ ч гэсэн “ялна” гэсэн ямар ч найдвар, горьдлого Та нарт байхгүй гэдгийг би баталгаатай хэлнэ. Намайг хөгшин, интернет “мэдэхгүй”, тэгээд “гав ганцаараа” гэж “ямар чөтгөр” нь хэлсэн юм. Надаар бага шиг оролд, Та нарыг “зүгээр” байвал би ч гэсэн “зүгээр” байх нь мэдээж ш дээ…
Монголд чинь Та нараас хамаагүй илүү мэдлэг, боловсрол, ёс суртахуунтай залуус дүүрэн байгаа ш дээ. Намайг “ялчихвал” наад новшийн төр засаг чинь “үлдэнэ” гэж арай бодоод байгаа юм биш биз дээ…
Цаад эздийг нь “засрана” гэж найдаад энэ удаад би бусад компаниудын нэр ус, үйл ажиллагаа, “далд сүлжээг” хөндөлгүй орхилоо. Гэхдээ өөрсдөө л мэднэ биз, ямар би “ялагдах” гэж байгаа биш…
Судлаач Д.Ганхуяг
2010 оны 4 дүгээр сарын 2.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

9 Responses to “ИНТЕРНЕТ УЛС ТӨР”

  1. zorigtsoc says:

    Интернет улс төрийн том сүлжээ… ая ая аяаааа

  2. bayaraa says:

    та яагаад зарим нэг өөрт чинь бус бусад уншигчдад сэрэмжлүүлж бичсэн зүйлүүдийг коммент -оосоо арилгачихаад байдаг вэ ганцхан би зөв гэдэг нэртэй блог юм уу

  3. gankhuyag says:

    Уг нь “би”, “чи” гээд хашилтад хийсэн л юмсан. “Чи” үүнийг ойлгосонгүй. Энэ чинь “чи” монгол хэл, улмаар монголын нийгэм, түүх, улс төр, эдийн засгийг огт мэдэхгүй байна гэсэн үг. Үүнийг л “мэдээлэл” гээд байгаа юм. Монгол хэл, нийгмээ мэдэхгүй бол “чамд” “мэдээлэлгүй” мянган компюьтер байгаад ч хэрэг байхгүй. Тэр мундаг “технологоороо” 3000 жилийн өмнөхийг “мэдээд” л авахгүй юу. Өөрөөр хэлбэл “чи” хов хоосон компюьтертэй учраас “надаас” “мэдээлэл” нэхэж байна. Энэ нь “чамд” байхгүй, “надад” байгаа…Бас нэг том ялгаа буй. Энэ нь миний нэр ус, хаяг, утас бүх юм тодорхой. “Чи” гэхэд л “надад” ч нэрээ ч хэлж зүрхлэхгүй байж “дайтана майтана” гэж “онгирох” ч ёстой хөгийн л юм байна. Иймээс “солиороод” байлгүй надтай ирж уулзсан чинь дээр байх…

  4. Hvn says:

    Бүү хадуур. Чухам юу нь гэмт хэрэг болоод хувирчихав?

  5. gankhuyag says:

    Чи 2009 оны 10 дугаар сарын 11-нд миний блогт үүнийг бичиж билээ. Хүн чинь бичсэн “юмаа” эрхбиш санадаг даа..Мөн дурын уншигч үүнийг шалгаад үзэж болно.
    Танд лекц уншиж өгөх үү? Нийгэм судлаач, байгалийн шинжлэх ухааны чиглэлийн хүн 2 байгалийн шинжлэх ухааны талаар буу хална гэж та хаанаас сонсоов? Тэгвэл юунаас эхлэх үү? Эйнштейний харьцангуй онолоос эхлэх үү? Эсвэл утасны онолоос эхлэх үү? Бүр болохгүй бол Курт Геделийн онолоос эхлэх үү? Эйнштейний онолоос эхлэе гэж бодоё. Тэгвэл танд юу тайлбарлах уу? Томьёо бичиж гаргалгаа хийж үзүүлэх үү? Та өөрөө дурын хялбархан томьёо нэт дээр бичих гээд үз дээ, бөөн цаг хугацаа орно. Магадгүй тан шиг завтай хүн бол бичих л байх л даа. За томьёо энэ тэр бичихгүй байг гэж үзье, тэгвэл ерөнхийд нь үгээр тайлбарлая гэж бодьё. Юунаас эхлэх үү? Огторгуй муруйдаг гэдгээс эхлэх үү? Өөрөө огторгуй муруйдаг гэж мэдэх үү? Таталцлын үндэс нь огторгуйн муруйлт гэж Эйнштейн үзэж байсан гэдгээс эхлэх үү? Тэгвэл огторгуйн муруйлт гэж чухам юу юм гэдгийг тайлбарлах уу? Үнэн хэрэгтээ үзэгдэх байдлаас нь болоод огторгуйн муруйлт гэж нэрлэвэл таарна гэдгээс эхлэх үү?
    “Агуу их” минь, чи л өөрөө “муруйчихгүй” шиг тэр физик мизик ээ л “судалж” байгаа ч дээ…

  6. gankhuyag says:

    “Чи” зөв, буруу ямар ч үндэслэл гаргаагүй тохиолдолд зөвхөн би “шүүнэ”. Хэрэв “чи” зөв үндэслэл гаргавал “чиний” зөв ч болох юм бил үү ?! Миний блогоор дамжуулж “бусад уншигчдад” өгсөн “сэрэмжлүүлэг” чинь “үндэслэл” огт биш, харин ganaa.mn домен нэр буюу хувийн өмчид халдсан гэмт хэрэг !!! Дүү нараас минь ялгаа юу байхав гэж бодсон чинь их даварч байх шив. Ингэж байж уйлав даа, “чамаас” цаадах нь “уйлдаг” юм ш дээ. Дашрамд хэлэхэд Тамираа (МУИС-ын Ч.Тамир багш биш !!!) чи бас хажуугаар нь юув дээ…

  7. Good energy of Mongolman says:

    Хэхэ мэдээлэлийн эрх чөлөөгөө бид хэрхэн зөв ашиглаж хүртэх вэ Ганаа ? Үнэний хэмжүүр нь юу болж таарах уу? Мануусын үеийн хүүхдүүдээс пионер болоод харайж явсан бол одооны энэ нөхдүүд ч их сонин замаар мэдээлэл хүртэж хүн болж байна даа.

  8. Anonymous says:

    aimaar umaa mongold buh um heden oligarhiuudiingart orjee neeree mcs ene ter odoo bolimoor umaa ter zaluuchuud ch gesen dagaj hoshigorihoo bolimoor um

  9. Amka says:

    Er ni oyunii hulgai gedeg asuudal arai l denduu baina, zaluu.com gej zuvshuurultei zuvshuurulgui buh site-aas medeeg ni avchihaad shildeg site-uudig negtgelee ene ter geed surtei surtei yum yariad l baih yum, za tegeed ter comment bichdeg humuusiin huvid namuudaas tsalin avaad holbogdoh medeen deer ni comment bicheed suuj baidag zaluuchuud nileen baidag gej duulsan unen gej bodoj baina, er ni tegeed suuliin ueiin zarim zaluuchuudiig harahad nam yarij hiirhesen, yaj neg alban tushaal olj idej uuh ve gesen bodoltoi humuus ih baih yum.
    Tanii blogiig sayhanaas unshij baigaa, tanii zaluu sudlaachidad uguh zuvluguug unshij mash ih talarhasan shuu, ter tal deer zaluu humuust zuvluguu ih hovor baidag, yadaj l uguulel bichih standard ch gej baihgui, mangartaj l yavlaa, heden material olood l orchuulaad l evluuleed uguulel bolchih yum shig l, za tanii ajild amjilt husey.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: