“ЦОЛ ХЭРГЭМЭЭРЭЭ” Л “ҮЗНЭ” Ш ДЭЭ…

Манай монголчууд их мартамтгай, бас тун хэнэггүй. “Ихэс дээдэс”-ийнхээ цол хэргэмийг хүртэл мэдэхгүй “ёс” алдана гэж жигтэйхэн. Иймээс Монголчууддаа одооноос “ёс журам”-аа “сайн сахиж” бай, ядахдаа “хаад ноёд”-ынхоо “цол хэргэм”-ийг сайн цээжилж сур хэмээн МАХН-ын “Үнэн” сонины 2004 оны 1 дүгээр сарын 8-ны № 4 (19959)-т албан ёсоор баталсан “цол хэргэм”-ийн жагсаалтыг дахин сануулж байна. Надад үнэмшихгүй бол сониноос нь шалгаад үзсэн ч болно. Харин ахин мартаж “ёс алдав” аа, Таануус…
1. ҮНДЭСНИЙ УДИРДАГЧ – Монгол Улсын Ерөнхий сайд, МАХН-ын дарга Н.Энхбаяр.
2. ХИЧЭЭНГҮЙ ТӨВШИН ЗҮТГЭЛТЭН – УИХ-ын дарга С.Төмөр-Очир
3. ЭРМҮҮН ЗҮТГЭЛТЭН – УИХ-ын дэд дарга Ж.Бямбадорж
4. БҮТЭЭЛЧ ЭДИЙН ЗАСАГЧ – Санхүү эдийн засгийн сайд Ч.Улаан
5. ЭХ ОРОНЧ ХҮН – ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж
6. ШУДАРГА ТҮШЭЭ – УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Шаравдорж
7. НИГҮҮЛСЭНГҮЙ БУЯНТАН – УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Т.Ганди
8. БҮТЭЭН БАЙГУУЛАГЧ – НЗД бөгөөд УБ хотын захирагч М.Энхболд
9. ЭВИЙГ ЭРХЭМЛЭГЧ – Гадаад хэргийн дэд сайд Сү.Батболд
10. ДҮҮРЭН АРВИЖУУЛАГЧ – Монгол Банкны ерөнхийлөгч О.Чулуунбат
11. МАНЛАЙ МЕНЕЖЕР – Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Х.Наранхүү
12. НАМЫН ҮЙЛСТЭН – СБД-ийн ЗД Д.Энхбаяр, Дархан-Уул аймгийн ИТХТ-ийн дарга Л.Гүнчин
“Ёстой”-гоосоо “үндэсний ардчилсан” цолнууд байгаа биз дээ. Тэд энэхүү “цол хэргэм”, “өргөмжлөлөө” 2004 оны Цагаан сарын үеэр хэвлэл мэдээллийнхний өмнө сүр жавхлантай гардан авч байсныг олон хүн санаж байгаа нь лавтай. Ингээд тэд “баярлахдаа” бараг бүгдээрээ “Үнэн” сониндоо ярилцлага өгсөн байдаг. Эдгээр нь одоо ч надад байдаг боловч эрхбиш XXI зуунд амьдарч байгаа болохоороо өмнөөс нь “ичээд” байдаг юм л даа. Харин би судлаачийн хувьд энэ “цол” болгоныг хэд л бол хэдэн цаг “дуудаж” чадахаас гадна “ихэс дээдсийнхээ” намтар цадигийг нэвтэрхий мэднэ ш дээ, “мартамхай” Таануусыг бодоход…
Ингээд зарим “хаад ноёд”-ынхоо “гэгээн дүр”-ийг “цол хэргэмтэй” нь сайн тогтоож авцгаа. Уг нь бүгдээрээ “сайн” мэдэх зураг ч гэсэн “мартчихаад” байдаг шүү, Та нар. Зүүн гараас: 1. Эрмүүн зүтгэлтэн, 2. Эх оронч хүн, 3. Үндэсний удирдагч (голд нь байгаа энэ хүн тэмцэгчдийг ёстой жигшдэг байсан, одоо өөрөө иргэн “тэмцэгч” болсондоо, зайлуул), 4. Бүтээн байгуулагч, 5. Энэ нөхрийн нэрийг түвдээс орчуулбал Эш үзүүлэгч + Ялгуусны орлогч гэсэн утгатай мэт. Ингэхлээр “орлогч” феодал л байх.

Одоо бол ҮНДЭСНИЙ УДИРДАГЧ, ЭВИЙГ ЭРХЭМЛЭГЧ хоёр “жаахан” муудалцаж, БҮТЭЭН БАЙГУУЛАГЧ, ЭХ ОРОНЧ ХҮН, ДҮҮРЭН АРВИЖУУЛАГЧ, БҮТЭЭЛЧ ЭДИЙН ЗАСАГЧ, НИГҮҮЛСЭНГҮЙ БУЯНТАН, МАНЛАЙ МЕНЕЖЕР нар “цол хэргэм” нэмж “идэж уух” гээд ядаж байхад чинь үй олон “НАМЫН ҮЙЛСТЭН” -үүд гарч ирж үймүүлээд “тиймхэн” л байна. Эд нар “цол дагаж мөнгө” гэдэг болцон ш дээ….
Энэ нь “мартамхай” монголчуудад “огт хамаагүй”, Та бидэнд өгөх “сонгуулийн наадмын боорцог” бэлэн байгаа. Энэ нь хүн бүрт мэдээж олдохгүй, хэрэв олдвол бөөн шороотой ч гэсэн юуны хамаатай, “нам төрийн минь хишиг” гэж “бэлэгшээж” байгаад ганц “хап” гээд л дуусах юм чинь…
Ер нь бол “цол хэргэм”-ээрээ л “үзнэ” ш дээ…
Судлаач Д.Ганхуяг
2010 оны 9 дүгээр сарын 24.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

21 Responses to “ЦОЛ ХЭРГЭМЭЭРЭЭ” Л “ҮЗНЭ” Ш ДЭЭ…

  1. tsogoo says:

    huurhun onigoo bn. baahan ineelee. odoo AN-iinhanii tsoliig bas duudaad uguuch . bas l ineedtei baigaadaa

  2. tushig says:

    ee huuree, nudnii bulainuudaa… xaxa…

  3. gankhuyag says:

    Миний л мэдэхээр ганц хоёрхон хүнээс бусад АН-ынхан угаасаа “цолгүй”, зүгээр л энэ “томчууд” руу ээлжлээд “гүйдэг” ш дээ. Одоо л “янхан”-ууд “цолтой” болчихоогүй бол тэр шүү дээ. “Хавьтлын тоо”, “орлого” хоёроор нь “цол” өгч мэдээж болно. “Данс бүртгэл” нь байж л байна…

  4. ананд says:

    Нээрээ ийм цол хэргэм өгсөн юм уу? Арай үгүй байлгүй дээ…Ёо ёо..Элэг төлж өгөөрэй.Судлаач аа.

  5. gankhuyag says:

    Би юу гэж зохиож байдгийм ?! Эх сурвалжийг нь дээр хэлсэн ш дээ. Харин элгээ бол “цол хэргэмтэй” ноёдуудаар төлүүлэх ёстой байх…

  6. Ке ке says:

    Уаа харла гэж, Хурээ Гандангийн хооронд явсан нэг асман юм байсан. Юун ч ой гутам цол аваав дээ барамнуудаар барам гаргавал таарна

  7. Болд says:

    ФЕОДАЛУУД Монголыг удирдсан хэвээрээ ыөйхөд хүн өмын 70% ядуу, улс орон нэр аяараа авилгалд идэгдсэн байлгүй яахав дээ.

    Ардчилсан социалист залуучлуудын холөлл гэж дгийгээ дэгэсэн жижиг, агсаи зандалчид гэж өхс бий

  8. Anonymous says:

    Захиалж бичүүлдэг хэсэг. Comment худалдаж авдаг бүлэг. зэрэг хүмүүсийнл хийсэн хэрэг байхдаа.

  9. gay nerd coder says:

    haha. comment hudaldaj avdiimuu ??? minihig avaach =))

  10. gankhuyag says:

    Би яг энэ тухай бичих гэж бэлтгэж байсан юм. Ашгүй Та хоёр “санууллаа”. Энэ удаад би “Интернет улс төр” биш, харин “Улс төрчдийн интернет сүлжээ”-ний тухай бичих болно. Монголын интернет орон зайд хөлсний хэдхэн “эсер пацаан” дураараа дургидаг үе нэгэнт өнгөрсөн. Та нар нетэд “copy, paste” хийж л “жигтэйхэн олуулаа” харагддаг болохоос үнэндээ бол гарын 5 хуруунд л багтдаг…
    Хэдхэн “эсер гөлөг” монголын интернет хэрэглэгчид, түүний дотор миний уншигчдын эрх чөлөө, нэр хүндэд халдах, мөн сүрдүүлэх мэтийн олон төрлийн (?!) гэмт үйлдэл хийгээд их удаж байгаа. Энэ бол бүхий л утгаар эрүүгийн гэмт хэрэг !!! Иймээс ихэд ужгирч, сүлжээ болсон энэхүү гэмт хэргийг илчилж, уншигчдаа хамгаалах цаг болж. Энэ үүргээ би нэр төртэй биелүүлэх л болно…

  11. Ok says:

    ene zurgan deerh humuus l bhgui bol mongoliin hugjild yamar ih gerel gegee oloh ve

  12. Enghebatu says:

    Хаха, “Манлай менежер” нь ч юу юм бэ дээ? Шал мангар наасан.

    “Коммент худалдаж авдаг бүлэг хүн” ???

    Энэ ч харин ёстой сонирхолтой юм бн даа.

  13. Үнэн үү says:

    ха ха ха
    эх сурвалжийг олж үзэх юмсан.

  14. gankhuyag says:

    2004 оны сонгуулийн жил гармагц тэд энэ “цол хэргэм”-ийг “зохиож”, өөрсөддөө “олгосон” юм аа. Хэтэрхий марзан болохоор нь хүмүүс намайг л худлаа ярьж байна гэж боддог юм. Иймээс сурвалжийг нь би дээр дурдсан. Та дурын номын сангаас “Үнэн” сонины 2004 оны 1 дүгээр сарын 8-ны № 4 (19959)-ыг үзээд шалгаж болно. Гэхдээ илүү ажил л болно байх. Тухайн үедээ бүх ТВ-ээр гарсан гээд л бодчих. “Цол хэргэм” авсныхаа дараа өгсөн ярилцлагууд нь бүр ч илүү янзтай ш дээ. Харин Та “ичих” юм уу “элэг чинь хөшөөд” “үхчихвэл” би ёстой “хариуцахгүй”. Тэгж ч “хэрэгт орохгүй” шүү…

  15. ЦОЛМОН says:

    СУДЛААЧ ГАНХУЯГАА МАШ ГОЁ САЙХАН ЗУРАГ БҮХИЙ МЭДЭЭЛЭЛ БАЙНА.ЭВИЙ ГЭЖ ХАРАХАД ХҮРТЭЛ ЭЛЭГ ХӨШМӨӨР БАЙНА.ЭНЭ БААТРУУДЫН ХУВИЙН ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГТ НЬ БАЙХГҮЙ БОЛ ТАНААС АВААСАЙ.ҮНДЭСНИЙ ХУВЦАС ДЭЭЛЭЭ ӨМСӨЖ /БАС ХҮНЭЭР МОРИО УЯУЛААД,НЭРИЙГ НЬ ЗҮҮДЭГ/Л ЖИНХЭНЭ МОНГОЛ ХҮН БОЛДОГ ЮМ БАЙХ ДАА.СОЁЛТОЙ ОРНУУДЫН ТЭРГҮҮНҮҮД МАНАЙХАН ШИГ “МААЗРАХГҮЙ” Л ЮМ БАЙНА ШҮҮ ДЭЭ?

  16. Агаа алаад хаячихсан байшд. Одоо наадуул чинь тэр үеийн сайхан цолоо ямар их мөрөөдөн суугаа бол.

  17. Манлай says:

    Ха ха. Ганцаараа баахан инээлээ. Шог үзэгдэл болжээ. Тэр үед иймэрхүү мэдээ гарч л байсан байх даа. Яагаад анзаараагүй юм бол? Бүр дасал болчихсон байжээ дээ.

  18. Anonymous says:

    за за ёстой нэг сайхан баримт байна даа. үнэхээр баахан л инээлээ алаад хаясааан

  19. bi l bna says:

    HUNII NIIGEMD YANZ BURIIN L UZEGDEL GARCH IRJ BAIH IUM DA. ENE AIHTAR TSOL HERGEM HUBTSAS HUNAR ESLOL HUNDETGEL ZUSAR ZUILGAN ARANSHIN ENE BUGDIIG GARGAJ IRJ CHADAJ BAISAN N.ENHBAYAR BOL BAS L MUNDAG HUN BSAN SHUU.YAMAR AZAAR ENE UZEGDELD HEMJEE HYAZGAAR TSAG HUGATSAANII ZOHITSUULALT GARCH IRSEN IUM. MONGOLCHUUDAD ODOO L ELEG HUSHMUUR SANAGDAJ BAIGAA BOLOBCH TER UEDEE BARAG 80 HUBI NI HULEEN ZUBSHUURSUN, 10 HUBI NI DAGAJ GUIHED BELDCHIHSEN L BAISAN DA. TSAG HUGATSAA ULAM L URTSAAD BAIGAA IUM UU ALI ESBEL BOGINOSOOD BAINA UU… TAND BAYARLALAA

  20. gan says:

    N.Enhbayar bol erunhiilugch gedeg alban tushaaliig songogdood albaa avchihsan huntei ni odoo ch bulaatsaldaad, mongol ulsiig lav l 3 erunhiilugchtei yum shig bolgood yavj bna.

  21. Баяр says:

    Үндэсний удирдагч буюу Муур багш хэдэн хулганатайнаа сууж байна.Ганаа ахаа гоё зураг байна.Ялангуяа муур багш малийгаад л эвгүй ээ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s