МОНГОЛ АКСИОМ ХИЙГЭЭД ТОМ “СТРАТЕГИ”

Манай монголчууд дандаа “ил” байгаа “бодит”юмыг хардаг төрөлх менталитеттэй. Тэдний олонхийн хувьд МАХН-ын нэр, үзэл баримтлалын “онол”, АН-ынхны “хэрүүл”, Н.Энхбаярын “тэмцэл” зэрэг ил үзэгдлүүд бараг л “ажил амьдралаас” нь илүү сонин байгаа бололтой. Дээрээс нь том жижиг “пиарчид”, мэдэх мэдэхгүй сэтгүүлчид нэмэгдээд ирэхээр монголчууд жинхнээсээ “манан дунд” төөрчихөж байгаа юм. Манайхан “амаараа” бол ч улс төрийг ёстой нэг хийж өгч байна, харин жаахан ч гэсэн бодох “завтай” хүн бараг алга. Иймээс бодож эрэгцүүлэхэд тань тус болох үүднээс одоогийн нөхцөлд хэлж болохуйц зарим санааг хэлэхгүй бол болохгүй нь. Энэ нь миний мэргэжлийн үүрэг юм л даа…
“Ил” хийгээд “далд” улс төрчид
Хэрэв би эндүүрээгүй бол Монгол Улс Ерөнхийлөгчтэй. Нэрийг нь Ц.Элбэгдорж гэх. Энэ нөхөр үнэн хэрэгтээ “алга” байна. Цааш нь МАХН С.Баяр, У.Хүрэлсүх, Сү. Батболд, М.Энхболд гэсэн дөрвөн лидертэй. Үүнээс Сү.Батболд, У. Хүрэлсүх хоёр л албан үүргийнхээ дагуу “ил” ажиллаж байна. Харин С.Баяр, М.Энхболд хоёр “үхсэн амьд” нь мэдэгдэхгүй байна.
Цаашаагаа АН ч бас адил. “Ил” нь Н.Алтанхуяг болон С.Эрдэнэ, Э.Бат-Үүл нарын “хэрүүл” байгаа. Гэхдээ саяхан “эвлэрсэн” нь асар хүчтэй бүлэглэлийн “хаялга” л байна даг…Албан үүргийнхээ дагуу С.Баярцогт, Ч. Сайханбилэг хоёр хааяа нэг “үзэгдэвч” тэд улс төрийг огт “мэдэхээ” байчихаж. МоАХ-г атгадаг, асар их нөлөөтэй Х.Баттулга бараг “таг чиг” болов. Барууны хүчний холбоог саяхан байгуулсан З.Энхболд “огт үзэгдэхгүй” жижиг болчихож…
Эдүгээ хамгийн “ил” байгаа нь “тэмцэгч” Н.Энхбаяр л байна. Гэтэл түүний “хайрт” ҮШН-ын дарга М.Энхсайхан бас л ул мөргүй “алга”…
Харин НН-ын Д.Энхбат ярьж бичээд ил ажиллаж байна. Харин ИЗН-ын С.Оюун “оргүй” алга болчихож.
Байгууллагаар нь яривал МАХН–ыг төлөөлж түүний Хамтарсан Засгийн Газар, нэрээ сольсон МАСЗХ, МАСЭХ л “амьтай” байна. Бусад үй олон юмнууд нь эсвэл “үхлүүт”, эсвэл “газрын гав”-аар орчихож. Та УИХ яагаад “байхгүй байна” гэж асуух гэж байна уу ? Учир нь тэнд “учир мэддэг” хүн огт байхгүй болоод л тэр, тэхдээ л хэний, ямар гэдгийг нь “мэдэлгүй” Үндсэн Хуулийн “өөрчлөлт” хийх юм гэнэ лээ…
Ингэхэд Та чинь монголын “далд” улс төрчид “зүгээр суугаад байдаг” гэж арай бодоогүй биз дээ…
Аксиом № 1. Монголын нөхцөлд “далд” байгаа улс төрчид хамгийн их идэвхитэй байдаг бөгөөд тэд удирдлага, нөлөөллийн асар их боломжтой, мөн тэр хэрээрээ аюултай байдаг.
Одоо Танд арай илүү ойлгомжтой болсон гэж санана. Ингээд Та “ил” болон “далд” байгаа улс төрчид, тэдний болзошгүй үйлдлийг өөрөө бодож “олбол” ихэд баярлах байна…
Мэдсээр байж…
МАХН-ын одоогийн удирдагчдад үзэл суртал, онол монол огт хэрэггүй. Нэр бол зүгээр л дагавар. МАХН-ын түүх бол бүр ч хэрэггүй. Ихээхэн том өөрчлөлтийн өмнө “онол” гардаг зүй тогтол байдаг.
Одоогийн МАХН-д “онол” ус агаар шиг “хэрэг”-тэй аваас тэд маш ноцтой том өөрчлөлтөд бэлтгэж байна гэсэн хэрэг…
Алив намын нэрийг солих нь манай нөхцөлд туйлын хүнд, бараг боломжгүй байдаг. Учир нь заавал эсэргүүцэл гарч “буурин дээрээ үлдэх” хүмүүс гарцаагүй гардаг жамтай. Хоёр, тэр ч бүү хэл гурав болж задрах аюул ямагт байдаг. Саяхны жишээ авъя. “ИЗ-БНН” нам гэж байлаа. Гэтэл С.Оюун, Б.Жаргалсайхан хоёр “салснаар” ИЗН, БНН, ИЗ-БНН нам болж гурав хуваагдсан “түүх” ч бий…
Тэгээд ийм ноцтой “аюул”-ыг МАХН-ын удирдлага огт “мэдээгүй” хэрэг үү ? Иргэн Н.Энхбаярыг “тэмцэнэ” гэдгийг ерөөсөө “тооцоогүй” юу ? Сонгууль дөхөж, ашигт малтмалын асар их баялаг “хуваах” эрх мэдлийн төлөө улс төрийн тэмцэл хамгийн хурц үедээ орж байхад нам, нийгмээ заавал ингэж “үймүүлэх” шаардлага байсан уу ? Би бол огт үгүй гэж дүгнэж байна. Мэдсээр байж ийм “аюултай”, ихээхэн “эрсдэлтэй” том ажил эхэлж байгаа нь Танд илүүтэй сонин баймаар…
Аксиом № 2. Монголын нөхцөлд баялаг хүртэх эрх мэдлийн өрсөлдөөний хувь заяа сонгуулиар шийдэгдэх бөгөөд энэ үед улс төрийн дээд хэсэгт хүчний хуваарилалт, шинэ бүлэглэлт гарцаагүй болдог, энэ үйл явцыг тун цөөн хүн удирдан чиглүүлдэг.
Одоо бол Танд бүр ч илүү ойлгомжтой болсон гэдэгт итгэж байна. Энэхүү “хүчний хуваарилалтыг” хэн хэн хийж чадах вэ гээд өөрөөсөө нэг асуугаад үз дээ. Мэдээж их том, бас “далд” байгаа хэдхэн хүн л хийж чадна…
Үзэл суртал хийгээд пиар
Монголын Нийтийн мэдээллийн бүх хэрэгсэл: ТV, FM, сонин, интернет “томчуудын” гарт байгаа нь дэндүү тодорхой. Түүгээр юу “явж” байна ? Дээр дурдсан МАХН-ын нэр, үзэл баримтлал, солих “онолын” маргаан, АН-ын “хэрүүл”, Н.Энхбаярын “тэмцэл”-ээс өөр зүйл огт “байхгүй” гэж дүгнэж болно. Ялангуяа Н.Энхбаярын “тэмцэл” маш “өргөн фронттой” болохоор илт тод “ялгарч” харагдаж байгаа. Тийм биз ?! Гэтэл “цаана” нь үлдсэн асуудлууд байгаа юу ?! Мэдээж байгаа. Энд гол нь ашигт малтмал, сонгуулийн асуудал “үлдэж” байгаа. Өөрөөр хэлбэл албаар “үлдээгээд” байна…
Иргэн Н.Энхбаяр одоогийн улс төрийн лидерүүдтэй олон жилийн турш олон удаа хуйвалдаж байсан арвин баялаг “туршлагатай”. Мөн тэднийг сайн мэдэхээс гадна “өөр” маш олон зүйл “хадгалж” байгаа. Н.Энхбаярын “тэнцвэрээ алдсан” сэтгэл зүйг албаар өдөж “тэмцүүлж” байгаад намаа “рэкетлэх” хэрэгсэл болгон ашиглаж, дараа нь “буурин дээр нь хаях” том түвшний тоглолт байвал яахав ?!
“Хуучны” юм бүр өнгөрч, одоо Энхбаяраар “тоглодог” болж. Энхбаярыг “албаар” тэмцэгч болгочихвол олон нийтэд сонголтын хувилбар “үлдэхгүй” гэдгийг тун нарийн тооцоолж…
Аксиом № 3. Монголын нөхцөлд эрх мэдлийн томоохон хуваарилалт хийх сонгуулийн өмнөх үед эрх баригчид цаг ямагт хуйвалдаж, хуурамч тоглолт хийдэг бөгөөд үүгээрээ иргэдийн анхаарлыг сарниулж, тэдний сонголтын хувилбарыг хоёроос дээш гаргадаггүй.
Одоо Та тун сайн ойлгож байх шиг. Сайн бодвол хариуг нь олоход “амархан” ш дээ…
Үзэгдэл хийгээд мөн чанар
Бантан болсон нийгэмд учрыг нь олохын аргагүй олон үзэгдэл зэрэг зэрэг болдог. Манай ТВ, сонин, интернетээр өндөр түвшний “чиглүүлэх мэдээлэл” санаатайгаар цацаж байдаг. Иймээс Та биднээс “өгч буй” мэдээллийг багцлах, эрэмбэлэх, өөрийн гэсэн “шүүлтүүр”-тэй байхыг цаг үе шаардаж байна. Ухаандаа У.Хүрэлсүхийн “Манай нам нэрээ солиод ялагдвал хариуцлагыг нь би хүлээнэ” гэдэг бол яав ч түүнээс гарах үг биш. Тэрний хүлээдэг “хариуцлага” гэж хаашаа харсан юм байдгийм ?! МАХН-д “онол монол”, “нэр мэр” дутаад “үхчих” гээд байгаа нь юу л бол ?! Гэтэл заавал “зүтгээд” байгаа нь нэг л “юм” хэлээд байна гэж Та бодож болно оо доо…
Тэгвэл энэхүү “чин зоригт” үгийг түүнд хэн зааж өгсөн байж таарахав ?! Иймээс бид үзэгдлийг мөн чанараас ялгаж сурах ёстой. Энэ нь нэг их хэцүү ажил огт биш…
Аксиом № 4. Монголын нөхцөлд улс төрийн замбараагүй байдлын үед эрх баригчид болон тэдний мэдлийн мэдээллийн хэрэгслүүд зориудаар сэтгэл зүйн болон бодит “тэмцэл” бужигнаан, түгшүүр үүсгэдэг бөгөөд үүнийг мэргэжлийн хэдхэн хүн удирдаж байдаг.
Нэг талаас энд тэндгүй үймээн, буудалцаан гараад байгаа нь санамсаргүй хэрэг огт биш, нөгөө талаас зарим нийтлэлчид хэдийгээр нөгөөдүүлийнх нь “буруу” ч гэсэн бараг л “бууд” гэж “заагаад” байгаа нь бас л зориудын үйлдэл…
Сүүлийн үед олон нийтлэлч “төр хатуу чанга байх ёстой” гэж сурталдаж эхэлснийг Та анзаарч байгаа байх. Мэдээж үүнийг би зөвшөөрнө, гэхдээ “хатуу чанд төр” гэдэгт би хуулиа биелүүлэхийг л ойлгодог. Харин Баабар мэт нь яг энэ агуулгын дор хэдхэн “элит”-ийн хяналтгүй диктатур руу “алгуур чиглүүлж” байгааг илрүүлэхэд тун хялбархан…
Баабар аль хэдийнээ МАХН-д “элсчихсэн”, нам дундын зохицуулагч, голлох үзэл сурталч “хийж” байгаа. Гэхдээ тэр өөрийгөө “агуу их стратегич” гэж боддог юм, хүн өөрийгөө ингэж бодох нь “буруу” ч юу байхав. Түүнийг тоть шиг давтдаг ноён Э.Бат-Үүлийн “хавтаст хэрэг” мөн ч их зузаарч байна, тэр бараг л МАХН-ын “баатар” болох шинжтэй. Хэрэв тэд уурлавал би тохирсон хариуг нь нэн даруй өгөх болно. Би ямар С.Эрдэнэ байгаа биш…
“Стратегич” Баабарын цаана “бүр ч том стратегич” байгаад л асуудлын учир байгаа юм…
Хошуурдаг “өвчин”
Манайхан их хачин. Хятад гарангуут л “муусайн хятадуудыг ална”, Орос гарангуут л “оросуудыг хөөнө”, Солонгост монгол хүүхэн амь үрэгдэхэд бараг л дипломат харилцаагаа “тасална” гэх болтлоо хийрхэнэ. Манайд гадаадын олон хүнийг “нухдагаа” нэг бодчихож болноо доо. Улс төрийг бол яриад ч хэрэггүй, шууд “савалгаатаад” л явчихна ш дээ…
Энийг л би “хошуурдаг өвчин” гээд байгаа юм. Үүнээс болж ихээхэн зөрчил, тэмцэл үүсдэг бөгөөд үүнд хэт олон субъект оролцвол эмх замбараагүй байдал буюу хаос болно. Үүнийг чинь л “удирддаг” юм. Ухаандаа хаосын үеийн удирдлага, эрсдэлийг удирдахуй гэсэн бие даасан шинжлэх ухаанууд байдаг бөгөөд тэдгээр нь “бараагүй хол” хөгжөөд явчихсан. Манай олонхи доктор моктор, улс төрчид үүнийг ор тас мэдэхгүй. Гэхдээ мэддэг хүн цөөн боловч байдаг…
Аксиом № 5. Монголын нөхцөлд улс төрийн хурц өрсөлдөөний үед мэдээллийн хэрэгслээр цацаж буй мэдээлэл болон улс төрчдийн яриа, дүгнэлт зэрэг нь сэтгэл зүйн нөлөөллийн өндөр технологид тулгуурласан нэн тодорхой чиглэмж, зорилготой байдаг.
Ямар гэсэн эхний удаад мэдээллийн хэрэгслүүдийн цацаж буй мэдээллийг дагаж “хошуурахаа” болих хэрэгтэй. Бүр өөрийгөө хүчилж байгаад боль. Дашрамд дурдахад интернетэд “сэтгэгдэл” бичдэг хэдхэн хөлсний пацаан байдаг. Интернет “хөөсрүүлдэг” энэ “нусгай пацаанууд”-аас айгаад байх ямар ч шаардлага Та бидэнд байхгүй. Би ямар залуусыг золиод хаячихдаг МАХН, МАСЗХ байгаа биш гээд л тэсээд байгаа. Хэрэв “ойлгохгүй” бол би тэднийг заавал “эцэс төгсгөлгүй өрөвдөх” үүрэг огт хүлээгээгүй…
“Стратеги”
Эндээс улс төрийн “алсын хараатай” стратеги хэрэгжиж эхэллээ гэж би дүгнэж байна.
Энэхүү “стратеги” нь Хамтарсан Засгийн Газрыг цоо шинэ МАН тэргүүлсэн, цоо шинэ “АН”-ыг дагуулсан хаалттай “элит” систем болгон хувиргаж, тэдний дангаар ноёрхлыг улс төр, эдийн засгийн хувьд “үүрд” хадгалах чанд хатуу, “харгис” дэглэм хүчлэн тогтооход чиглэж байна. Мөн энэ стратегийн дагуу “Хамтарсан Засгийн Газар” хэмээх аль эртний “Нэгдсэн Элит Нам”-ын шууд санаачлагаар “дарга МАН”, “орлогч АН” гэсэн “салбар” хоёр нам байгуулах гэж илтэд оролдох болсон нь Монголын улс төр дэх цоо шинэ үзэгдэл болно. Ингээд “дарга” хийгээд “орлогч” хоёр “нам”-аас гадуур болон үл захирагдах нам, бүлэглэлүүд гудамжинд гарах “хувь тавилантай” болж байна…
Ийм болоод л нэр ус, үзэл баримтлалаа солино, залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллагаа “амь оруулна“ гэж зүтгээд байгаа юм. “Эрдэмтний оронцог”, “хөлсний сэтгүүлчид” нь “хэрүүл өдөх”, “толгой эргүүлэх” үүргээ хачин идэвхитэй гүйцэтгэж эхэллээ. Ингээд мань мэт нь “баруун зүүн”-ээ ч мэдэхгүй хэвтэж “уруу татагдаж”, дуурайж “онолдоод” сүйд болно, тэрнээсээ болоод “сэтгэх чадвар”-аа оргүй “алдана” гэдгийг тэд “нэг муу” мэдэхтэйгээ…
Товлосон “цаг” нь болоход тэд “ард түмэн”, “гишүүдийн”-хээ саналаар үзэл баримтлал, нэрээ солихоо “болилоо” гэхэд л иргэн Энхбаярын “тэмцэл” сөнөнө, эсвэл бид “нэгдмэл элит” боллоо гээд шинэ байшиндаа “бүх хөрөнгөө” зөөж оруулаад хаалгаа тас түгжих нь гарцаагүй. Харин Та бид “онолын хортой архи” уугаад “ухаангүй” байхад “хүчиндлээ”, “хамаг юм дээрэмдлээ” гэж мянга орилоод нэмэргүй. Учир нь энэ “стратеги” хэрэгжиж дуусахад 2 “элит монгол” гоё байшинд 9998 төгрөгтэй “даналзана”, харин дундаа 2 төгрөгтэй 98 “онолч монгол” гудамжинд “үлдэнэ”. Хэрэв байшинд “оръё” гэвэл 1 төгрөгөө хахуульд өгч л таарна даа. Энэ үед Танд ямар ч “онол” тус болохгүй. Харж л байгаарай…
Миний сонирхлыг “стратеги” нь биш, “гол стратегич”-ийн үйлдэл, сэтгэлгээний алгоритм, арга барил, ялангуяа ёс суртахууны үнэлэмж илүүтэй татаж байна. Үүнээс цааш эрхэм Та өөрөө бодож эрэгцүүлэх ёстой байх…
Судлаач Д.Ганхуяг
2010 оны 9 дүгээр сарын 30.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

24 Responses to МОНГОЛ АКСИОМ ХИЙГЭЭД ТОМ “СТРАТЕГИ”

  1. Ficko says:

    Bayar gej arhag gar bn shuu tsaad karaoked chin. Su yahvee nam geheesee iluu ashigt maltmal birj huvitsaa geed söhöö alga. Bronzetopor yalguusan ulaan tugaa namiruulsaar hurdan 45 hurch nasand hurehiig l moroodoj yavaa. Demo nam ali hediin zönöglööd huuhed nohoin zugaa bolj dashii shog

  2. Getuda says:

    Ali ch nam ni geed uul uurxaigaas olox xuviinxaa orlogyn tuluu vxen xatan xuivaldan temcej bx shig ee.Il yariad bgaa ner solix gex met ni zvgeer l xushig l bolj ba daa. Mongolyn ard tvmnii maani zovxi ni uuduu gedegt ergelzdeggvi ee. Shudarga lider shineer garch atd tvmnee avrax boltugai!

  3. Цолмон says:

    Монгол улс ЗӨВ хөгжихөд,хуулиа дээдэлж амьдрах нь чухал байх.Тэр олон ТОЛГОЙ байсан болоод байгаа үгүй ч төр нь улсаа зөв удирдаж чадвал / хүн бүр өөр өөрийн үүргээ ягштал биелүүлэхэд л ХУУЛЬ гэдэг ЮМны үнэ цэнэ оршдог болов уу?/,бид сайхан амьдарч болно.Булгийн эх нь булингартай бол адаг нь мөн адил шиг СОНГУУЛИЙН ХУУЛЬ-ТОГТОЛЦООГОО монгол хүний шинж чанар буюу монгол хөрсөндөө УРГУУЛЖ чадаагүй тохиолдолд энэ муу байдал өөрчлөгдөхгүй гэж бодож байна.Манай улс төрчид өөрсдөө үүнийг ХҮСЭХГҮЙ байгаадаа л МОНГОЛЫН ГАМШИГ-ЭМГЭНЭЛ байна.Мэдсээр байж шүү.

  4. tsogoo says:

    sain medehgui yum. yer ni haraad baihad hevlel medeelel ezentei ezniihee zaasan zug chuluu ch shidej chadna, tsetseg ch ugj chaddag. ajiglagch.wordpress.com geed tserenjav setguulchiin blogiig unshaarai humuusee. tend nileen haraat bish dugneltteigeer hevlel medeelliig monitoringeer sudalj bichdeg yum.

  5. tsogoo says:

    tuunees gadna uuruu ch gesen medeelel unshaad harj baihad. mgl-d baigaa tolgoi website news.mn bol ANiin Baabar huuchin sotsdec, zarim hu nam. Gogo.mn bolohoor arai chuluutui (eseniig ni buu med), olloo bol (AN Moaholbooniih)yumshig. shuud.mnm bol Mahn-iin zarim huchnii baiguulgatai holbootoi humuus zarim AN gishuudtei baij bolohoor haragddag

  6. tsogoo says:

    ganaa sudlaachiin ene udaagiin niitleliig unen zuwiig tsag hugatsaa haruulna bizdee. bi bol AN, MAHn-IIN

  7. tsogoo says:

    ganaa sudlaachiin ene udaagiin niitleliig unen zuwiig tsag hugatsaa haruulna bizdee. bi bol AN, MAHn-iin gishuun bish zugeer l SHUA-iin erdem shinjilgeenii yaduu ajiltan hun. gehdee mgl ulsiin hugjil ene uls turuus yalt ch gui hamaaraltai bolohoor sonirhdog hereg. sudlaachid ajliin amjilt husie.

  8. gankhuyag says:

    Залуу минь. Үүнийг Та одоо болж буй болон болох үйл явдалтай холбон өөрөө оюун ухаанаараа шалгах ёстой. Ялангуяа эрдэм шинжилгээний ажилтан бол бүр ч илүү шалгах ёстой. Энэ үед заавал надтай санал нийлэх албагүй ч Та өөрийн гэсэн дүгнэлттэй болбол тун сайн. Гэтэл Та өөрөө дүгнэж шалгах боломжоо “цаг хугацаанд” өгч байгаа чинь тун харамсалтай байна.

  9. tsogoo says:

    yerunhiiduu tanii niitleltei sanal neg bnaa. 1. negdugeert shineer elit nam uusne gedegt bol itgehgui bn. tedend shine nam uusgeh yamar shaardalga alga bnshte. zarim ger buliin avgain AN nuhur ni MAN-d uls turiin zuwluliin gishuun bnshte(orondoo yaj taardag yum baigaan), uuntei adil tedend ali ch namand nuluu buhii humuus baihad l boloo bishuu. tegeed bas olon jil mgl-d 2hon namiin togtoltsoo baiguulah gej uzej irsen humuus, IZN, NOgoon ih namuudiig sayiin songuuliar naad 2 nam chin niilj baigaad yaj bulgij unagaalaa.

  10. tsogoo says:

    2.t tanii bichsen zuil chin yerunhiiduu S.Bayariig l chiglesen gej oilgoj bn. ter huniig AN-iin humuus uzen yaddag,HU-giinh burhan shig bishirdeg, zarim humuus bol tulaj haritsahad ih muu hun ene ter gedeg yum bilee. bi bol gehdee ter huniig hundelj bn. hiisen alhamuud ni yun buruu gej. atar, burtgel, tom tolgoigoo ergeltend oruulah (bi chaddagsan bol buh jijig altnii uurhaig haamaar bn), songuuliin system uurchluh geed. tanii niitleliin suuld baigaa *** Миний сонирхлыг “стратеги” нь биш, “гол стратегич”-ийн үйлдэл, сэтгэлгээний алгоритм, арга барил, ялангуяа ёс суртахууны үнэлэмж илүүтэй татаж байна. Үүнээс цааш эрхэм Та өөрөө бодож эрэгцүүлэх ёстой байх*** harin ch ta uuruu hamtdaa negen tsagt ajilj yariltsaj yavsan hunii huwid ter huniig sain medeh yum bishuu. ugui gej uu

  11. Bat says:

    Baabariin ar dahi “bur tom” strategich ni tegeed hyataduud uu?

  12. gankhuyag says:

    Залуус минь дээ, би Та нарыг өөрөө эрэгцүүлж бодооч гэсэн болохоос “бингодоод” бай гэж хэлээгүй. Харин Та нар улс төрийг сайн мэддэг л юм байна ш дээ…

  13. ананд says:

    Юу анзаарагдаж байна гэхээр шинээр гарч ирсэн эдийн засаг, улс төрийн элитүүд(тэдгээр нь мэдлэг боловсрол,оюун ухааны түвшингээрээ жирийн нэгнээс ялгараад байх юмгүй онцлогтой. ), үзэл санааны түвшний элитүүд 2ын хооронд тэмцэл болж байна. Сүүлийнхэд нь би Таныг оруулж тооцдог.
    Монголын нийгэм дахь элитийн групп нь оюунлаг, мэргэжлийн хүмүүсээс бүрдэж байна.Тэднийг интеллектуалууд буюу оюунлаг хэсэг гэж нэрлий. Тэдний нийгэмд гүйцэтгэх үүрэг нь уг нь засгийн эрх мэдлийг хянах явдал юм. Улс төрчийн гол чанар нь үйл ажиллагаа, үйлдэгч юм бол интеллектуал нь үзэл, оюун санааны хүн юм. Улс төрч нь бодит реалист бол интеллектуал нь бодит зүйлийг байж болох боломжийн хамгийн өргөн хэмжээнд авч үздэг нэгэн байх.Эхнийх нь бүтээгч гүйцэтгэгч байдаг бол 2дахь нь шүүмжлэх талдаа. Энэ функцийг нь ойлгохгүй мулгуу удирдагчид нь шорон оронгоор айлгаж ажлаас нь хөөх хүртлээ тэнэгтдэг төр засаг манайд л байна. Түүний оронд бүх нөхцлийг нь бүрдүүлж өгөөд үгийг нь авах ёстой юм шиг миний бодлоор.

    Улс төрч хамгийн дөт боломжит стратегийг сонгодог бол оюунлаг хэсэг аль болох олон боломжит альтернативыг эрж хайдаг.Улс төрч нийгмийг бүтээн босгож байдаг бол оюунлаг нь эргэлзэж, яавал илүү сайн нийгмийг бий болгох талаар эрэлхийлж бодож суудаг. Гэтэл манай улс төрчид бүтээн босгох наад захын үүргээ биелүүлэхийн оронд бүр сүйтгэн хөнөөж байна.Элитар шинжлэх ухаанч оюунлаг нэг хэсгийнхээ хүчин чадлыг үгүйсгэсэн нөхцөл байдал нэгэнт дууссан гэж үзвэл өөрчлөлтийг хийх тэр потенциалаа эрж хайх цаг нь болсон бусуу? Зарим цөөхөн хэсэг нь хамар дор чинь, зарим нь нилээн хол бэлтгэгдэж байнадөө. Энэ хэсгийг би тэдэнд зориулж бичсэн юм шүү.
    Шинжлэх ухаанч элитүүдийг таних, мэдрэх нөгөө арга нь тэдний ажлын нийтлэлүүд,эрдмийн ажлууд.Тэд Таны ажлуудыг санаатайгаар үл тоомсорлодог.
    Элит давхаргыг улс орныг түүхийн урт хугацаанд аваад явах бодлогыг бий болгож хэрэгжүүлэх чадвартай хүмүүс бүрдүүлдэг.Залуучуудад хандаж зааж сургаж байгаад чинь эрхэм судлаач Таньд баярлаж явдаг шүү.
    Жич. хуучин бичиж байсан нэг бичлэгээсээ эш татсан болно.

  14. ананд says:

    Манайхан хэзээ мэргэжлийн судлаачдын үгийг авдаг болох болоо? Бүх юмыг бор зүрхээрээ хийдэг туйлын примитив арга барил нь сүйрэлд хүргэж байгааг нь өдөр бүр харсаар арга тасарч байна.

  15. Ficko says:

    Ee evii evii zaluusaa hamaagui elii balai nom setguul, erguu manguunuudiin tsetserhelees ooriinhoo bondgoriig tseverle. joohon ch gesen alivaa yum uzegdliig boditoi harj suraach dee. Nomnoos ner tomyo tseejilj goychilj yaridgaa boli. Yag odoogiin uls tör Sa Bayar genet övdöj Sü Batboldiig chihdej gargaj irsnees ehelsen. Ingej uzvel odoo uil yavdliin ornol shuvtarch tailal heseg ehelj bn. Sü yag odoo yah bol? Sa Bayar bol tsast uuliin tsagaan arslan heveeree bgaa shüü

  16. MOngol says:

    Би мэддэггүй бас сонирхдоггүй. Шинэ боловсролтой сайхан залуучууд эх орныг аваад явна гэж боддог. Ер нь хаана ч байдага уулс устай, гол мөрөнтэй бас хүн ардтай улс биз дээ манайх чинь. Бусдаас илүүдээд бас дутуудаад байх зүйл ердөө байхгүй. Яахав учраа олохгүй бужигнаад, дунд нь зальтай хүмүүс улстөр хийгээд байна уу даа л гэж боддог. Тэдгээр хүмүүс л нийгмийг тэр чигт нь удирдан залж хэдэн үеийн насаараа төлөхөөр хордуулж бас хөгжлийг хойшлуулж байгаа юм. Энэ мал шиг амьдарч байгаа хүмүүс л уг нь атга будаа, шил архиар соггуулиа өгөхөө больмоор байгаа юм. Ядаад л цацаад эхэлсэн нэр дэвшигчийн бэлгийг нь инээж авчаад шал өөр хүнд дургүй ч байсан өгөх л хэрэгтэй л дээ. Би хувьдаа Тэмүжин, Мөнх-Оргил хоёрт өгсөн шдэ. Хахуулийн 5000 бол бас өөр нэр дэвшигчээс авсаан авсан. Тэр хүнд баярлалаа гэж хэлье дээ хэхэ.

  17. Anonymous says:

    Ýíý óëñ òºð ãýäãèéã ¸ñòîé ë èë áîëãîæ ºãñºí ñàéõàí íèéòëýë áàéíà. Ä¿ãíýæ ¿çâýë óëñ òºð ãýäýã ÷èíü “Áè ÿàâàë áóñäûãàà õóóð÷, èë¿¿ ìºí㺠õàðìààëæ áàéõ âý? ãýäýã íýãä¿ãýýð çîðèëãî, ýíýõ¿¿ çîðèëãîî õýðýãæ¿¿ëýõèéí òóëä ýðõ ìýäýë õýðýãòýé ó÷ðààñ, ñîíãóóëü õî¸ðäàõü çîðèëãî íü,ñîíãóóëüä ÿëàõûí òóëä á¿ëýãëýë, õàìòðàã÷äààð òîéðîí õ¿ðýýë¿¿ëýõ, õàìãèéí àøèãòàé, àìàðõàí õóâèëáàð áîë àëü õýäèéíýý áýëýí áîë÷èõñîí íàìä øóðãàëæ, íàìûí ãèø¿¿äèéí òàðõèéã óãààæ, äýýø ãàðàõ þì áàéíà. Íàìä îðñíîî𠺺ðèéõºº “¿íýí÷ ãàð õºë¿¿äèéã” òàòàõ, ñààä áîëîã÷äûã çàéëóóëàõ àæèëëàãàà ÿâàãäàíà. Ýíý áîë ãàðààíû ýõëýë.Ãýòýë ãàãöõ¿¿ ººðèéíõºº øóíàëààð áóñäûã õóóð÷ àøèãëàõ íü æèðèéí õóëãàé÷ ëóéâàð÷äûí çàí. Æèíõýíý óëñ òºð÷ áîë ÿàæ óëñàà ýëáýã äýëáýã áàéëãàõ âý? Õýðõýí Ìîíãîë õ¿í ãàäààäàä í¿¿ð áàðäàì àëõàõ âý? ãýõ çýðãèéã áîäîæ ñòðàòåãè áîëîâñðóóëäàã áàéìààð. Òýãýõëýýð æèðèéí õóëãàé÷, ëóéâàð÷èä ýðõ ìýäýëòýé áîëîõîîðîî ººðñäèé㺺 óëñ òºð÷ õýìýýí íýðëýäýã áàéõ íü

  18. V.Batbayar says:

    Tsag ni bohoor helne, gargaj tavina gesen humuus l ikh baih yum, odoo gargahad yagaad bolohgui baigan bol. Recet hih neg arga uu. Esvel hudlaa buraad bna uu. Buun l nuuts aguulsan humuus.

  19. gankhuyag says:

    Би асуудлыг ямагт цаг хугацаанд нь гаргаж тавидаг. Иймээс “цаг нь болохоор” гэсэн утгагүй үгийг би хэзээ ч хэрэглэж байгаагүй. Миний прогноз олон жил бараг алдаж байгаагүйг олон уншигч мэднэ. Чи энд юу нь худал байгааг хэлчих, чадахгүй бол “бурахаа” боль…

  20. Anonymous says:

    Ene Ganhuyag gdeg hun neeree shuvt “tsag n bolohoor bi bichne” “buh barimt material n nadad bii” “teer bi heleegui yu” g.m ug uguulber bainga bichdii shuu. Ene ooriigoo sudlaach gej orgomjilson Ganhuag bol erdoo Bagabandiin utsan huuheldei shuu.

  21. gankhuyag says:

    reader, экс алкааш, хабул, seminar гэхчлэн “нэрээ” дахин дахин солиод олон давтаж “бичээд” байхаар “олон хүн” болчихдог юм биш л дээ. Харин “цаг нь болохоор” би биш, “дарга нар” чинь чамайг золиослоод хаячихдаг юм. Тэр үед “би сануулж хэлсэн” гэж хэлэх л болно доо.

  22. BAT says:

    1. Ц.Жаргалсайхан улсын нууц задруулсан гэх хэргээр ял авсан
    2. Н.Энхбаярыг “Хурц баривчлагдсан” хэрэгтэй холбогдуулж байгаа

    эдгээр нь хоорондоо холбоотой санагдах боллоо

  23. Batbayar says:

    Эрхэм судлаач таныг би хэлсэнгүй, харин ч өөрийг тань сайшааж бичсэн юм. Коммент-д стрессдээд яахав дээ. Би санаагаа дутуу бичсэн байна. Тиймэрхүү нууц агуулсан худал гаруудын талаар талаар судалсан зүйл байдаг бол бичиж өгөөч ээ л гэх гэсэн юм.

  24. Nyamaa says:

    ene nam dotroo gadnaa ih l zuil hiij chinechlegdeh gej bas hel am daguulj N.Enhbayart dain zarlaj baigaa dur esgeed tsaanaa olon tolgoinuudaa neg l odor tolmuuleh yum baina l daa

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: