ЗАЛУУ СУДЛААЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ № 11

“ЗАЛУУГИЙН ӨВЧНҮҮД”
Ойрдоо улс төр гэж давхисаар байгаад хамгийн гол ажлаа мартчихсан байна. Ингээд энэ удаад “Залуугийн өвчнүүд” сэдвээр бичнэ ээ. Учир нь яг ийм зүйл миний үзэж мэдсэн хэмжээнд хаа ч, ямар ч ном зохиолд байхгүй. Мөн ахмадууд ч энийг залуустайтайгаа илэн далангүй ярьдаггүй, угаасаа л мундаг байсан мэт ойлгуулахыг хичээдэг юм. Бусад улсад ямар байдгийг мэдэх биш, гэхдээ миний ажигласнаар ихэнхи монгол залуус зайлшгүй туулдаг шиг санагдаад байдаг юм. Иймээс голдуу өөрийнхөө онигоог нэлээд марзан байдлаар бичнээ, харин битгий шоолоод байгаарай…
• Би сурагч байх үеээсээ л номын “өвчтэй” байсан юм. Ер нь л овоо “юм мэддэг” болчихлоо. Багш нар магтана аа. “Хөөрөөд” л юу тааралдсанаа уншина даа.
• Энэ нь их сайн хэрэг боловч “юу тааралдсанаа” гэдэгт хамаг аюул байсныг хэзээ хойно мэдэж билээ.
• Ингээд оюутан боллоо. Олон сайхан эрдэмтэн багшаар хичээл заалгалаа. Ер нь л их “амархан” санагдаж байна шүү. Бас л багш нар магтаад жигтэйхэн. Ингэхлээр чинь залуу хүн улам “хөөрдөг” юм байгаа биз дээ…
• 3 дугаар курстээ Оюутны эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн улсын уралдаанд тавьсан илтгэл маань түрүүлж “Алтан медаль” авчихлаа. Үүндээ “баадуураад” дараагийн хоёр жилд дараалан 2, 3 дугаар байр эзлэв ээ. Одоо бол ч ёстой “нисээд өгнө” биз дээ…
• Ажаад байхад залуудаа чамгүй амжилт олсон монгол хүний дийлэнхи нь “эвдрэх” тал руугаа орчихдог юм шиг. Энэ нь урлаг, спорт гэхчлэн бусад салбарт ч түгээмэл байдаг. Энд залуу хүн нэг удаагийн буюу түр зуурын амжилтдаа ханаад “зогсчихдог” үлэмж аюултай өвчнийг хөндөж байгааг Та анзаарч байгаа байх.
• Хичээлээсээ гадна яруу найраг, түүх, гүн ухаан, харь гариг, сүнс, шашин, стрессийн онол (тэр үед дөнгөж гарч байсан юм), кибернетик (бас л шинэ), утга зохиол, урлагийн онол, “хар нүхний онол”, магадлалын болон мэдээллийн онол, топологи гээд үзэхгүй харахгүй юм байхгүй боллоо. Ерөнхийдөө бол ертөнцийг бүгдийг нь “мэдэж”, “ойлгож” байна гэж жигтэйхэн.
• Ингээд хүмүүстэй ярихад их гоё байдаг байж билээ. “Ямар их юм мэддиийм ???” л гээд байна шүү дээ. Одоо бодоход ямар элэнцэг нь “мэдэх” байхав. Зүгээр л “сонин хачин мэдээллийн цуглуулга” л байж дээ.
• Дээд сургууль төгсөөд Нийгмийн Ухааны Институт гэдэг том газар ажилд орвоо. Эрдэм шинжилгээний туслах ажилтнаар.
• Одоо л ёстой нэг шинжлэх ухааныг “жинхнээс” нь хөгжүүлээд нийгмээ орвонгоор нь өөрчлөх ч “санаанд багтаж” байна. Бодвол бүх монголчуудын “хоцрогдсон” ухамсрыг өөрчлөх гэсэн юм болов уу даа.
• Угаасаа ч эрдэм шинжилгээний газар ажилд орсныг хэлэх үү, ёстой нэг унших шиг боллоо. Маркс, Ленинийг аль хэдийн үзээд “өнгөрчихсөн” хүн чинь цаашаагаа германы гүн ухаан, грек, рим уу л “орно” ш дээ. Ялангуяа зөвлөлтийн онолын томчуудын гол гол бүтээлийг уншиж, ядахдаа энэ тэр тэгж ингэж хэлсэн гэдгийг нь “мэддэг” боллоо доо…
• Харин монголын олон шилдэг түүхчидтэй олон жил ажилласан маань одоо ч гэсэн их хэрэг болдог юм. Учир нь түүхийг архивын жинхэнэ эхээс нь залуугаасаа уншсан болоод тэр. Уншсан ч гэж дээ, “хүчээр” уншуулсан юм. Харин сүүлдээ дуртай болдог юм бил ээ…
• Ер нь бол нийгмийн ямар ч ухаан түүхийн гүн ухаангүй бол явдаггүй эд л дээ. Энэ нь зүгээр л түүх биш гэдгийг санаж явбал тун зүгээр дээ.
• Харин “хөрөнгөтний онол”-ыг бол орос орчуулгаас болон “шүүмжлэл”-ээс их үзэж билээ. Энэ маань хожим их хэрэг болсон юмдаг. “Жирийн хүн”-ий дэргэд бол барууны тав гурван эрдэмтний нэр мэдчихнэ, бас “ерөнхийдөө” ингэж тэгж хэлсэн гэдгийг “багцаалах” жишээний…Ингээд л “баруун зүүний” бүх онолыг “мэдчихэж” байгаа юм чинь…
• Хэдхэн жил болсон чинь “онол монол” ч багтаж ядаж байна гэж жигтэйхэн. Даанч хоцрогдсон “ухамсаргүй” хүмүүс “онол”-ыг маань ч тоодоггүй, “онол сайтайг” минь ч мэдэхгүй “том зовлонтой” учирваа.
• Одоо бодоход уншсан номоо эргүүлээд яриад байхлаар хэн намайг “тоох” билээ. Зүгээр ярих биш, бүгдийг нь “хольчихоор” чинь сүүлдээ өөрөө ч “юу ярьж байгаагаа мэдэхээ” байчихдаг юм. Дэргэдээ амьдрал байгаа гэдгийг “мэдэлгүй” мөн ч олон жил давхисан юм даг.
• Тэр үед би болохоор “бүх онол”-ыг уншдаг. Харин туршлагатай “томчууд” сэдэвтэйгээ холбоотой ном зохиол, гол нь арга зүй үздэг байж. Энд бүтээмжийн ихээхэн ялгаа гарах бөгөөд энэ тохиолдолд би гээч “онолч” жижигдэх нь мэдээжийн хэрэг.
• Тэгээд яг ажил хийх болоход “зэс” цухуйж эхэлвээ, хөөрхий. Нэг сэдэв өгөөд өгүүлэл бич гэсэн даалгавар өгсөн юм. Би ч яахав “гаргуун онолч” болохоороо 42 хуудас “өгүүлэл” долоохон хоногт л “биччихэж” байгаа юм чинь.
• Энэ “агуу том бөгөөд онолын суут” өгүүллийг маань өөдөөс “чулууддаг” байна ш дээ, муусайн дарга нар. Уур хүрч байна ч гэж жигтэйхэн.
• Одоо бодоход ямар юмны өгүүлэл байхав, янз бүрийн номноос эшилж авсан үй түмэн замбараагүй юмнуудыг эвлүүлээд хуулчихсан юм чинь. Миний гэсэн “юм” тэнд огт байгаагүй л байхгүй юу…
• “Онол”-оо ярихаар зүв зүгээр “болоод” байдаг, харин “бичих” гэхээр болж өгдөггүй ёстой “тамтай” ш дээ…
• Одоо бодоход өөрөөсөө ичээд байдаг юм. Хамт ажиллаж байсан нөхдүүд маань ч бараг бүгдээрээ л их бага хэмжээгээр иймэрхүү ”өвчтэй” байсан юмдаг. Тэр үед бид ямар “өвчин” гэж мэдэж байсан биш, ер нь бол “их мэдэх”-ээрээ өрсөлдөнө шүү дээ. Одоо бол тэд бүгдээрээ томчууд болсон доо.
• Харин “цоо эрүүл” нөхдүүд бол байсаан. Тэд бол “гай ч тарихгүй, гавъяа ч байгуулахгүй” яваад л байдаг юм. Миний хувьд ийм “үхээнц” байснаас “өвчтэй” байсан нь хамаагүй дээр гэж боддог юм.
• Бидний үе ийм “тэнэг” байж гэж боддог байтал биш юм аа. Олон жилийн судалгаа, сургалтын ажлын авцад яг ийм “өвчтэй нөхөд” одоо ч тун олон тааралдах юм. Яг би өөрөө “харагдаад” байгаа юм чинь…
• Одоо бол би тэднийг “шууд” ойлгож, аль болохоор тус дэм болохыг хичээдэг юм. Нас маань ч тийм болж. Гэхдээ үгэнд орохгүй “онолдоод” байвал өөрөө “өвчтэй” байгаагүй юм шиг загнахыг яана гээч.
• Гэхдээ би залуу хүний гайхалтай эрч хүч, мөрөөдөл, тэмүүллийг голдуу “өвчтэй” нөхдүүдээс л олж хардаг, бас тэднээр бахархдаг юм. Зөв залаад өгвөл тийм хүмүүс л “юм хийж” чадна гэдэгт би огтхон ч эргэлздэггүй.
• Нэг удаа санамсаргүй өөрийнхөө тодорхойлолтыг олж үзсэн юм. Тэнд: “Залуу хүмүүсийн мэдвэл зохих оюун, техникийн мэдлэг сайтай. Харин эрдэм шинжилгээний ажлын ямар ч дадлагагүй” гэж байна. Бүр “ямар ч” шүү дээ…
• Ёстой нэг “доромжилсон” байгаа биз. Энд хэдийгээр албаны үгээр “даруухан” хэлсэн боловч шууд л “тэнэг” гэсэн хэрэг л дээ…”Уурладаг” маань ч алга болов, харин аймаар “гомдож” байна аа.
• Ингэж ингэж жилдээ ганц хоёр өгүүллийн “нормоо” л биелүүлдэг болов. Энэ нь “томчууд”-ын заавраар олон дахин зассан өгүүлэл гэсэн үг л дээ. Осолгүй нь миний нэртэй болохоор нь “минийх” гэнэ үү гэхээс “хэнийхийг” нь ёстой бүү мэд.
• Чааваас гэж, нэг “эмхтгэлд“ л “хавчуулчихаж” байгаа хэрэг л дээ. Энийгээ найз нөхөд, амраг садан, танил хүмүүстээ үзүүлнэ ээ. “Гайхуулж” байгаа царай нь тэр. Арай л гудамжинд тааралдсан хүнд үзүүлээгүй юм байна. “Муухай болж” гэх хүн ганц ч байхгүй нь даанч нэг сайхан даа…
• Харин бусад үед нь “зарцын ажил” хийж өгнө. Лавлагаа мавлагаа гаргах, номын эх нийлэх, унших гээд юу эс мундахав. Тухайн үедээ “аймаар хэцүү” байж билээ. Чухамхүү энэ л надад хамгийн их тус болсныг хэзээ хойно л ойлгосон юмдаг.
• Ер нь бол эрдэм шинжилгээ, судалгааны ажлын 70-аас дээш хувь нь техникийн “хар ажил” байдаг юм ш дээ. За залуус минь, “зарц” хийж “хар ажил” хийгээд муудна гэж огт байдаггүй гэдгийг л сайн тогтоож аваарай.
• Ингэж хэдэн жил “өвчигнөж өвчигнөж” байгаад аз болоход судалгаанд хөдөө гадаа явах болов. Анкет л бөглүүлэх ажил өгч байгаа нь тэр л дээ.
• Хөдөө очоод хүнээс юм асуухаа бараг “мартчихна”, нөгөө л “онол”-оо ярих гээд “хэцүү” шүү дээ. Ёстой хөгийн өвчин гэж энийг л хэлдэг байх. Гэхдээ ямар ч хүн ингэж байж л юм сурдаг гэж би ойлгодог.
• Тэр үед хөдөө явахад лекц унших даалгавар өгнө. Энэнд нь миний дуртайг яана. Ёстойгоосоо “лекцэлж” өгнө дөө. Эрхбиш сум, багт тулдаа гайгүй “өнгөрдөг” байсан байх. Юу ч мэдэхгүй хэвтэж ямар юмныхаа “лекц” уншиж байснаа одоо ч сайн санадаггүй юм. Одоо бодохоор “яс хавталзана” шүү дээ…
• Бас нэг “зовлон” нэмэгдэв ээ. Ёстой “гоё” лекц уншаад байхад чинь “асуух хүн” ганц ч байдаггүй ээ. Мэдээж ш дээ. Харин энд залуу насны танин мэдэх цуцашгүй эрмэлзэл, идэвхи чармайлт гэсэн авах чанар байсан юм шүү.
• Олон жил судалгаанд явж, эх орноо хөндлөн гулд туулж, янз бүрийн хүмүүстэй уулзаад ирэхээр амьдрал бол “онол” биш гэдгийг “арай” чүү ухаарахчаа болж билээ. Ажилчин, малчин, тариаланч, барилгачин, дарга гээд олон мэргэжлийн эгэл жирийн хүмүүстэй ярьж ойлголцдог болов. Өөрөөр хэлбэл миний “залуугийн өвчнийг” миний ард түмэн эдгээж өгсөн юм.
• Одоо бол буцаад “онол”-оо унших, судалгаа хийхэд амьдрал дээр үзсэн юмнууд санаанд орох болж, ажил маань аажимдаа зорилго чиглэлтэй болж ирсэн юм даа.
• Ингээд өөрийн сэдэвтэй болж, бие даасан судалгаа хийх болов. Тухайн үед Оросоос өөр юм байгаагүй болохоор орос номноос ижил сэдэвтэй судалгаа орчуулж байгаад “судалж” өгнө дөө. Цаг үе нь ч тийм байсан биз.
• Энэ бол монгол хэлээр явуулсан “орос” судалгаа байсан нь мэдээжийн хэрэг. Энд л арга зүйн болон зарчмын том алдаа гардаг юм. Одоо ч гэсэн ихэнхи судалгаа “гадаадынх” байгаа хэвээрээ. Энд л их “аюул” бий дээ…
• Одоо хайгуул маань илүү дээд түвшинд очиж, “онол”-ыг биш, хуулах, дуурайхыг биш, арга зүйг нь илүү сонирхох болсон юм. Би ч тэр, Та ч тэр монголын нийгмийг судалж байгаа гэдгээ хэзээ ч мартаж болохгүй. Их сонин нийгэм шүү дээ…
• Ингээд дүгнээд үзэхэд би онолдох, мэдэмхийрэх, юм юм рүү үсчих, сагсуурах, иш татах, цэцэрхэх, хуулах, лекцлэх, амжилтандаа ханах, дууриах, гадаад судалгаа давтах зэрэг мөн ч олон “залуугийн өвчин” туулсан болж таараад байгаа юм.
• Бөхөөр бол ямар ч цолгүй байж шууд л олимп, дэлхийн аварга болно гэж шууд зүтгэснээс нэг их ялгаагүй мэт. Гэхдээ залуу насны иймэрхүү мөрөөдөл угаасаа муу зүйл биш. Харин Та л өөрөө үүнийхээ төлөө цуцалтгүй шаргуу хөдөлмөрлөх ёстой.
• Өөр “залуугийн өвчин” байдаг уу ?! Байлгүй яахав. Миний л мэдэхээр хамгийн аюултай гурван “өвчин” байдаг юм. Энэ бол залхуурах, ажил оромдох (одоогийнхоор бол “хулхидах”), хүний үгээр явах гурав бөлгөө. Азаар тэр нь надад тусаагүй юм.
• Сүүлийн үед үлэмж аюултай шинэ “өвчнүүд” гарч байна. Энэ бол мөнгөнд хэт захирагдах, дарга дагаж нэр төр олох “өвчин” болно.
• Мөнгө олох, нэр төртэй байх нь зүйн хэрэг боловч түүнээс болж бодит байдлыг гуйвуулах, хүн чанараа алдах, даргад таалагдахыг хичээх, оюуны өмч хулгайлах зэрэг нь аймшигтай гэмт хэрэг. Ийм ахул Та шинжлэх ухааны судалгаа гэж ярьсны ч хэрэг байхгүй…
• “Залуугийн өвчнийг” давах ганц л арга бий. Энэ нь “хөдөлмөрлөх, сэтгэх, ахиад хөдөлмөрлөх, ахиад сэтгэх” арга болой. Энэ нь эхлээд “өөрийгөө ол”, тэгээд “өөрөөсөө эхэлж өөрчил” гэсэн зарчим юм.
• Дашрамд дурдахад хөгширсөн ч гэсэн “залуугийн өвчин” нь огт “эдгээгүй” тун олон хүн одоо ч байдаг. Эд нар бол яагаад ч “засрахгүй”, харин Та нарт хор болох учраас холхон явсан нь дээр…
• Зарим залуус намайг “лаг их мэдлэгтэй” гэж боддогийг би сайн мэднэ. Надад бусдаас “хамаагүй илүү” мэдээд байгаа юм огт байхгүй.
• Би ердөө л мэдээллээ “өөрийнхөөрөө” системчилж л сурсан юм уу даа. Энэ нь “залуугийн өвчин” тусч хашир суусны үр дүн байх. Харин залуу Таны мэдлэг, мэдээлэл хараахан нэг систем болж “зангидагдаагүй” байгаад л ялгаа нь байгаа.
• Энэ бол аль эрт социализмын үед болсон хөгийн явдал. Гэхдээ эдүгээ ч гэсэн багагүй сургамжтай гэж санах юм. Одоо цаг үе, нөхцөл байдал, сэтгэлгээ ихээхэн өөрчлөгдсөн ч “залуугийн өвчин” хаа сайгүй байна аа…
• Онцлон дурдахад “залуугийн өвчин” ихэнхи тохиолдолд даруу, соёлч, эелдэг зангийн цаана нуугдаж байдаг. Энэ л хамгийн аюултай, хорлогчинтой байдаг…
• Та миний 10 шахам жил “өвдсөн” хугацааг 1-2 жилд хурдхан туулаад өнгөрөх, эсвэл огт өвдөхгүй байх бүрэн боломжтой. Иймээс л үүнийг бичиж байгаа юм.
• Энийг л давчихвал Таны өмнө мөн ч их ирээдүй бий дээ. Иймээс намайг шоолоод байлгүй өөрөө хурдан “эдгэрч” үз дээ, залуу минь…
Судлаач Д.Ганхуяг
2010 оны 10 дугаар сарын 09.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

52 Responses to ЗАЛУУ СУДЛААЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ № 11

  1. tsogoo says:

    he he. goyo bolj. bi ch gesen yag neg iimerhuu uwchtei yaj edgeehee medehgui yavnadaa. buh l yum meddeg(joohon joohon) yag nariivchlaad uzeheer ogt medehgui yumshig. esha uguulel bichih gej bas l yadarnadaa. yahavdee uuriin hiisen sudalgaa bagatai bolohoor. humuus ch ih yum meddeg zaluu geed l. nuguu ih medegch ni jild 1 uguuleltei suuj baidag. manai zahiraliin namaig todorhoilson todorhoilt ni ug ni chadaltai, daanch garaas ni yum gardaggui gej. kkk neeree bodood uzeheer ehelsen bodson ajluudaa ajil hereg bolgoson tsuun baij bilee. yag uuriinhuu tuhai unshij baigaa yum shig sanagdlaa. gehdee nadshig humuusiig ajaad baihad mungunii shunal bagatai, uuriinhuuruu humuus shig baidag. za tegeed hesee edgeh yum baigaan buu meddee. kkk

  2. Hvn says:

    Нийгмийн шинжлэх ухаанаа гэж. Миний хувьд хамгийн уйтгартай шинжлэх ухаан. Нэрийг нь сонсоод нойр ч хүрэх шиг. Залуугийн өвчин гэж бичсэн юм байна. Ёстой мэдэх юм алга. Магадгүй би хөгшин болчихоод залуугийн өвчин гээд яриад ч сууж байх юм бил үү хэн мэдлээ. Хүн ер нь цаг хугацаатай уралдаж явах ёстой юм байна. Цаг хугацаанаасаа түрүүлж явах ёстой юм байна. Одоо би алдсан цаг хугацаандаа л харамсаж байна даа. Гэхдээ алдсан цаг хугацаагаа нөхөхийн тулд би чадах бүхнээ хийх болно.

  3. gankhuyag says:

    Сайн уу ? Хүн ээ. Үүнийг би судлаач залуучууддаа зориулж сэтгэлээ гаргаж бичсэн юм аа. Харин чи зүйрлэвээс бөх хүний дэвжээг нь, урлагийн хүний тайзыг нь доромжилж байна. Одоо жаахан зогсвол яасан юм ?! Би үүнийг огт гуйгаагүйг мэдэрвэл сайн л байна…

  4. Byamba says:

    Sain bn uu? Sudalgaa ehluuleh gej bgaa minii huvid meduushtei zuils ih bn. bayarlalaa. tanias sudalgaanii argachilal bolon anhaarh zuilsiin talaar zovolgoo avch bolkh uu?

  5. Лхагвасүрэн says:

    Өвчтэй хүмүүс нь хурдан эдгээрэй. Өвдөөгүй нь харин хурдан өвчлөөрэй.

  6. gankhuyag says:

    Харин наадах чинь ёстой афоризм байна. Ухаандаа алдарт жүжигчид, дуучид тайзан дээр гарахдаа өөрийгөө мартаж, тоглох дүр, илэрхийлэх санаагаараа “өвчилдөг”, тамирчдыг бол бүр ярилтгүй. Ер нь аль ч ажил мэргэжилд ийм байх аа…Гэхдээ ямар ч хөдөлмөр хийлгүй, сэтгэл зүтгэл гаргалгүй “өвчилбөл” ямар олиг байхав дээ…

  7. hehe says:

    ta yag zuv bichsen bna, ene technikiin uhaanii garuudad ch gesen iimerhuu “uvchin” bjil bdag. Unshsan chine namaig bichchihsen um shig l sanagdchihlaa. End bas sudalgaanii ajiltan hiideg um, SHU ajilchid ch gesen bas l oromdoh, onoldoh, “hulhidah” shinjtei garuud, hiisen buteel ni huruu daram… Tiim bolohoor ene gants mongold ch bish eroosoo delhii dahinii shinjleh uhaantai zuuralddag zaluusiin niitleg ham shinj ch umuu daa heh)

  8. hatr says:

    Санаа авахаар сайхан нийтлэл болж. Одоо энэ эрдмийн зэрэг хамгаалаад л бичсэн гээд байгаа зүйлийнх нь ХЭЛЦЭМЖ гэсэн хэсгийн талаар та санал бодлоо илэрхийлээч. минийхээр зарим нөхдийнх бол би эд нарын судалгааг хуулсан маань ингэж батлагдсан юм гэдгээ харуулаад байхын уул нь арай өөр зүйл баймаар… Та энэ хэлцэмж гэдэг нь юу байх ёстой гэдэг талаар юм бичэж өгөөч

    • Vasili says:

      Sain baina uu Ganhuyag guya
      bi tanii oguulluudiig amtarhan unshdag.
      ЗАЛУУ СУДЛААЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ № 11
      nutag ocihioroo tanitai uulzaj taniltsay gej bodogdoj baina.
      bolomjtoi bol minii e-mailhayg ruu utasniihaa dugaariig elgeegeerei hundetgeb.
      Sudlaach Vasili

  9. gankhuyag says:

    Уг нь энэ цувралыг 20 хүргэх санаатай байгаа юм аа. Тэнд л оруулна даа.

  10. нэвтрэгч says:

    үнэхээр гоё зөвлөмж байна.би ч өөрийгөө ингэж өвчилсөн гэж бодохгүй байна.учир нь нэг их олон төрлийн ном зохиол уншаад мэдээлэл цуглуулаад байсан зүйлгүй болохоор л.гэхдээ өөрийн хүрээллийн хүрээнд унших юмаа уншчихдаг /хагас дутуу ойлгож/, хийх юмаа цаг тухайд нь хийчихдэг /оромдох шахуу/ байсан болохоор болоод байна л гэж боддог байсан.гэхдээ яг нарийндаа ямар учраас тухайн зүйлээ судалж буйгаа ч ойлгоогүй байж.одоо ч тийм л байгаа.тиймээс ийм сургамжтай зүйл нийтэлсэн таньд талархаж байна.би хувьдаа үнэхээр амьдралын туршлага, практик мэдэхгүй байж дэмий олон онолын ном зохиол унших хэрэггүй, уншаад ч ойлгохгүй гэж боддог.

  11. Turbold says:

    “Би ч тэр, Та ч тэр монголын нийгмийг судалж байгаа гэдгээ хэзээ ч мартаж болохгүй” гэсэн нь онцлогтой санагдаж маш их таалагдлаа. Залуучууд бид Монголоо судлаагүй байж гадаадын орнуудыг судалсан гэж том дугарах эрхгүй юм байна. Гэхдээ би өвчин тусах гээл байгаа юм байна. хэхэ. Танд их баярлалаа.

  12. gankhuyag says:

    Гадаадаас авах зүйл байлгүй яахав дээ. Зарчим, эрхэмлэл, хэм хэмжээ гээд л олон зүйлс буй. Залуус Та бүхэн гадаадыг судлах ёстой, үүрэгтэй, бас энэ талаар ярих, мэдээлэх давуу эрхтэй. Харин энэ мэдлэг, мэдээлэл чинь гадаад системийг шууд “хуулах” биш, харин Монгол Улс, үндэстнээ аврахад чиглэх ёстой байх. Та нараас өөр хэнд итгэх ёстой гэж. Энэ эрхээ дээд зэргээр эдэл, гэхдээ дуурайж л болохгүй мэт…

  13. Anonymous says:

    Saihan bichij ee. Bi ch bas surguulia tugsuud l odoo bugdiig hiichih devruun, fanatic, uram zorigoor duuren baidag bailaa. Gehdee sudalgaanii ajildaa zurh setgelee zoriulj chadval bolno oo gej bodddog. Ta minii medeh olon hunii hev, shinj, turhiig yaruu todoor bichij, Bi buur ineed hureed suuna. Bi sudlaach hund baih gol zuil bol tevcheertei tsutsashgui hudulmur, olj avsan buh medlegee sistemteigee uurtui bii bolgoh yavdal baidag um gedgiig oilgood l suugaa. Bi gadaad ornuudad sudaalgaanii ajail hiideg zaluu hun, terhuu gadaad naiz nar maani ch gesen yag l iim baidag daa, hehehe. Bayarlalaa. from Toronto

  14. gankhuyag says:

    Би гадаадад “арай гайгүй” гэж төсөөлж байсан юм. Тэгвэл ч их “түгээмэл” эд байх нь ээ. Хэ хэ…

  15. unshigch says:

    Olon nom eh survaljaas yug songoj shuuj unshih, medlegee yaj systemchleh, herhen sudalgaani arga bariltai bloh talaar bicheerei. Bayarlalaa.

  16. hmmm says:

    busdiin tuluu tsag gargaj iim zuil bichij bgaad bayarlalaa. heregtei hyndee hereg boloh bh

  17. Дээр ёсто надад л зориулж бичсэн юм шиг санагдчихлаа. Уул нь би програм хангамжаар сурч байгаа л даа. Гэхдээ бас л судлагаа хийдэг 😀

    Дээр дурьдсан эдгээх ёстой эерэг өвчингүүд нь байна аа байна. Гэхдээ нэг аюултай юм нь таныг тойроод гардаг тэр аюултай өвчингүүд нь хүртэл байж байх юм. Уул нь үүнийгээ мэдээ л байгаа юм, ихэнх өвчтэй залуус мэддэг л байх л даа. Гэхдээ энэ яг л хар тамхи шиг, мэдэж байгаа биз дэ 😛

    Ямартай ч зөв зүйл болсон байна баярлалаа. Залуусруугаа хандаж ингэж юм бичих нь зөв.

  18. hatnaa says:

    залуучуудад болон надад зориулсан мөн ч хэрэгтэй зүйл бичсэн байна. Энэ өвчнөөр өвчилсөн залуус их байгаа байхдаа. надад бүх өвчин нь байх шиг байна даа

  19. Уянга says:

    Залуус бидэнд ийм шударга хэлэх хүн ч ховор доо үргэлж санаж явна

  20. gankhuyag says:

    Үнэнээ хэлэхэд би их эргэлзэж байсан юм. Залуус маань ойлгох болов уу гэхээсээ өмнө бүр “төрсөн цаг”-аасаа эхлээд угаасаа “мундаг” байсан хүмүүс яах бол гэж. Харин Та нар маань зөвөөр ойлгосонд ах нь их баярлаж байна даа…

  21. Залуус бид чинь ойлголгүй яахав, харин ч бүр нэг ийм үг хүлээж байлаа.

    Амьдралын утга учир яг л дугуй шиг, жийхээ больчих юм бол зүгээр ч нэг зогсохгүй бүр унаад өгнө. Тиймээс ямар нэгэн хурдаар заавал урагшлаж байж тэр утга учрыг мэдэрдэг. (Энштэйн ахынхаа үгийг жаахан өөрчилчихлөө)

    Тэр залхуурах, ажил оромдох, хүний үгээр явах гуравыг хэрхэн дийлэх ухааныг энэ өвчнийг нь тусаад эдгэсэн хүнээс л асуух нь дээ. Гэхдээ тусаад эдгэчихээд залуус бидэндээ тань шигээ хэлэх хүн ч цөөхөн байх болов уу, үгүй юм болов уу?

    Залхуурахыг бол Энштэйн ах шигээ л жигээд байвал болох юм шиг. Оромдох гэдгийг эсрэгээр бол харин ч сэтгэлээсээ ямар ч ажлыг хийж, үнэн сэтгэлийн чанартай ажил гэж юу байдгийг шал угаах, аквариум цэвэрлэхээс авхуулаад л бүхий л хар ажил, ажилд дээрээ үзүүлэн, түүнээсээ сэтгэлийн цэнгэлийг олж авч сурвал эдгэх юм шиг ээ. Хүний үгээр явах дээр бол эртхэн өөрийн үзэл бодолтой болох хэрэгтэй, үүнийг та дээр өөрийгөө олох хэмээн нэрийдсэн гэж ойлгож байна.

    Залхуурахгүй, сэтгэлээсээ л юмнуудаа хийгээд байхад би аяндаа олдоно гэж найдав.

  22. togso says:

    mash sn zovlogoo bna

  23. Otgonbaatar says:

    Хэд хэд уншлаа. Үнэхээр сургамжтай ойлгох ухаарах зүйл их байна.Их хөдөлмөр шингээсэн таны нийтлэлийг би идэвхитэй уншдаг. Ингээд хэлээд өгдөг хүн олон бол олон залуучууд залуугийн өвчинөөс эдгэрсэн байх даа. баярлаллаа. би яг одоо залуугийн өвчинд ороогдсон юм шигэээ. Бүх юмыг мэддэг ч юм шиг мэддэгүй ч юм шиг л яваад байгаагаа мэдрээд бгаа.

  24. Bat-Erdene says:

    ta ch mundag hun bna a . iim goy yum bichsend bayalalaa. bi iltgel tavij surah gelj bga hehe.

  25. Anonymous says:

    .

  26. anxaa says:

    zia yostoi hurdan ovdool, turgen hashraal zogsoh utga n goy sonsogdoj baina da, ogt ovdoogui bol bas yum uzeegui, uhaan suuhgui “tom” hun bolohgui l yavna baihda..

  27. Хугацааны хувьд хожуу уншиж байгаа ч гэсэн олж уншсандаа баярлаж байна. Үнэлж болдог бол их л үнэтэй мэдээлэл байна, мөн үнэ цэнээ алдахгүй харин улам үнэд орох юм байна гэж бодогдож байна. Танд баярлалаа. 20 хүртл үргэлжлүүлнэ гэсэн бна 🙂

  28. суралцагч says:

    их хожуу уншиж байгаа ч олж уншсандаа баяртай байна. Ялангуяа сонирхолтой хөгжилтэй хэлбэрээр бичсэн нь үнэхээр залуу хүнд наалдацтай болгожээ.

  29. badmaa says:

    sain baina uu? tand ene odruun mend hurgii.
    sanaandgui yavj bgad tanii blogiig olloo. uneher ih heregtei zuil olon bnaa. tand bayrlalaa. bi odo solongost mastert surdgin teged niigmin ajilin bodlogo gedeg hichel dree ene bhan uzel dund tuurch bsn ashgui ta goe matieral oruultsan bn shd olood oon bayr boloo. bas bi sudlaach boloh husel sonirholtoinmaa terend ni anhni a useg zaasan olon shn medeelelig nariivchlan oruulsang unshar magnai hagartla bayrlaad suuj bn. tanii ajil uilsd ondor amjilt husii
    taniig undetgesen Badmaa

  30. badmaa says:

    oo hundetgesen geh gj bgad H useg ni geegdchihej uuchlarai

  31. Anonymous says:

    tand bayarlaa! zaluus maani unshaad zov huleej avdag baigaasai.

  32. aanjaa says:

    Сайн байна уу? Нийт блог уншигчид болон Ганхуяг ах таньд энэ өдрийн мэнд хүргье. Хэ хэ бас л залуугийн өвчинд нэрвэгдэж ном эргүүлж явсаар байгаад энэ нийтлэлийг нийтлүүлсэн үед уншиж амжаагүй сая л санамсаргүй олж уншлаа. Өөрийгөө таны нийтлэлээс дүрслэн хархад их амархан байлаа хэ хэ. Би ямарваа нэгэн ажлыг хийхэд түүнээсээ заавал нэг зүйлийг суралцаж мэдлэг, дадлага, туршлагыг олж авдаг гэж боддог энэ ч утгаараа миний сонирхон хийж байсан ажлууд, хийсэн судалгаа, уншсан номнууд багагүй олон төрөл байдаг. Одоо цаг хугацаа улиран өнгөрч багагүй зүйлийг мэдэх тусам өмнөх хийсэн зүйлүүдээ хараад инээд хүрэх шиг ичих шиг ч санагддаг. Заримдаа бодохнээ хэтэрхий олон зүйлрүү үсчээд явчихсан юм шиг санагддаг гэхдээ л тэр бүгдэнгээснь юм сурсан л да. Хэрэвээ надад зааж сургаад зөв чиглүүлээд өгөх хүн байсан бол одоонийхоос илүү амжилттай байх байсан гэж боддог гэсэн хэдий ч амьдрал санаснаар болох биш хүн эцсийн эцэст өөрийнхөө л амьдарлыг өөрийнхөө гараар л бүтээдэг хорвоо юм хойно. Бас таны насны хүмүүс өөрсдийн амьдралын туршлагаасаа хуваалцаж олон хүмүүст зөвөлгөө өгч байгаасай гэж би боддог . Яг л дээрхи нийтлэл шиг амьдарлын туршлагыг тод харуулсан . Сайхан нийтлэл бичсэн байна. Таны ирээдүйн ажилд амжилт хүсье

  33. Anonymous says:

    Таний бичсэн зөвлөмж надад эргэцүүлэх боломж олгож байна. Дотроо мэдэрдэг атлаа илэрхийлж чадахгүй байгаа нь таний хэлдгээр мэдлэггүйдээ бус мэдлэгээ зангидаж систэмтэйгээр илэрхийлж чадахгүй байгаад оршиж буй мэт . Гэвч нөгөөд талаас үгийн “утга” гэдэг их сонин зүйл шиг санагдаад байдаг юм. Мэдээж ганц үг хэлчихээд инээгээд байвал уйлж буй байгаа хүнийг аргадах чадах нь юу л бол гэвч миний хэлсэн ганц үгэнд дээрхи шиг нийтлэлийн санааг багтсан байдаг гэж би боддог юм.

  34. Anonymous says:

    tahd bayrlalaa. zaluushuudaa uls tor rvv dendvv tatan oruulj bna. tedend ter bohir zvilees angid ubahig sahuulsan niitlel bisheeshdelhii dayaraa farlamentin gichvvd ni nileed hogshin hvmvvc baidgig manaihan medmeer ym .manaihan bolohoor zaluushuudaa demjie gej ireed ene er ni bas heg mongol gajig bich vvene tuhai tedni oroid ortol saihan niitlel bichmeer bna

  35. Uuganaa says:

    Сайн байна уу? Танд шинэ оны мэнд хүргье. Маш хэрэгтэй сайхан зөвлөгөө байна.

  36. od says:

    төрсөн цагаасаа ”сод” төрсөн нөхдүүд энийг олоод уншчих нүд байхгүй л байгаам даа 5 жил судлаж бодож тооцож хийсэн юмыг л 5 сар дээр нь лаглайж суучихаад адгийн юм хийсэн байна гээд шүүмжлээд байх юм. Ядахад тэр чиглэлээр нь сурсан бол ч яахав мах бэлтгэлээр төгсчихөөд машин техникийг мэднэ гээд дайрчих юм. Хэлж ярьж хийх гээд байгаа юмыг нь 3 жилийн өмнө судлаад туршаад үнэхээр болохгүйг нь батлаад гаргасан түүнийгээ хэлэхээр чи чадахгүй би чадна гэх юм хайран хөрөнгийг хэрэггүй үрэх хэнд хэрэгтэй юм вэ? Ийм тэнэгүүдэд 1 хэлээд өгөөч

  37. Anonymous says:

    ene uvchnuudiin shinj temdeg manai nuhurt il tod ilerch baina.
    From Vancouver

  38. Anonymous says:

    би судлаач нэгэн л дэ дээр өвчин гээд яриад байгаа зүйл нь хорт зуршил болох тамих , архи мөн хар тамихтай ижилхэн үүнээс гархад бас хэцүү би өвчлөөд удаж байгаа гарах гэж их оролдож байгаа хэцүү юм билээ

  39. tsatsral says:

    sain bnuu ganhuyag ahaa tanii site mash ih taalagddag shuu. tegeed chaduul nadad zuvluguu uguuch bi magistaraar urd surdiimaaa teged diplomnii ajil ehleh geed teged neg iim sedveer bichbel bolhiin bolu geed “humuus yagaad solonogos kinond durtai bdag ve” iimerhuuduu sedevtei kkk nadad tuslach zavaal hariu uldeegeerei guij bn yaj ali talaas n sudlah ve geel bi ne meregjileer turshlaga tun muu bnaa

  40. Bilgee says:

    Байгалийн ШУ-р сурсан ч ёстой өөрийгөө олоод унщчихлаа. Юунд ч хүрээгүй байж тэр өөрийгөө тооно гэж юухэв,
    Одоо ч нас залуу, гэхдээ эргээд бодоход хүнийг жоохон хазаартайхан магтах хэрэгтэй санагддаг. Гэхдээ хазаарлана гээд бусадтай нь хүчээр нийлүүлэх бус харин магтсан хэрээрээ тэр хүнээ даах хэмжээнд нь ачаалал өгмөөр. Тэгэхгүй болохоор бусдаасаа жоохон түрүүлсэн би яваандаа уйдаад, хичээлээ хэт хаяад, нөгөө “дундаж”уудаасаа ч дор ороод ирсэн. Харин ихэнхи юм надаас өөрөөс шалтгаалахыг хэтэрхий оройтолгүй ойлгосондоо л баярлах юм даа.

  41. ганаа says:

    за би судлаач мудлаач биш ээ. мянган ном уншаад гэгээрчихсэн хүн ч биш. гэхдээ энд бичсэн байгаа хүмүүсийг харахад ихэнх нь дуртай учраас биш хэрэгтэй учраас юм уншиж байсан хүмүүс юм шиг байна. социалист үед машиндуулж байсан хүмүүс гэх юм уу. тийм болохоороо онолын өвчин тусдаг байх.

  42. Sain baina uu

    Tanii zuvluguunuudiig unshlaa. Deerh zovlogoog unshaad muuhan hoshi shig uzsenees iluu ineed hurlee. Zarim neg hesegt ni minii dur zugeer l duraigaad garaad irlee…
    Hunii gazar gunii nutagd zereg nemehiin omnoh shatandaa iavaa nadad mash ih hani, dem boldog shuu. Tanii zuvluguunuudiig PC-dee hadgalchihaad ue ue unshij zug chigee oldog iym. Ene salbar uuruu buhniig aguuldag bolohoor har ayandaa l iish tiish hazaichih geed ih zovlontoi iym. Bagshaar ajillaj baisan bolohoor oyutnuudaas bi iy husdegee meddeg bolohoor neg muu tegsgeed orontoi garantai l mulhuud baina.

    Tand ih bayarlalaa.
    Amjilt husie.

  43. Luuluu says:

    Sain bn uu,

    Suuliin ued bi ih olon hunees chi neg l bishee yasan hurts ym bee, arai l denduu bn gesen zuiluud sonsood bi ooriinhooroo bhd humuus yaagaad namaig huleen zowshoorohgui bg ym be? bi yag yamar bh yostoi ym? yer ni buh hund taalagdah albatai ch bish gj bodood bdg bolson hehe magadgui zaluugoin owchin bh tiimee

  44. Oyun says:

    Сайxан бичиж шүү. Одоогийн залуучуудад бүгдэд нь сургамжтай болж, азтай шүү залуучууд та нар. Бидний үед энэ интернэт гээч юм байсан бол…

  45. Anonymous says:

    Wow uneherr taalagdlaa. Uuriiguu ingej hundlunguus harj chadna gdg muugui sudlaachin shinj gj bi harj bn. Iim humuus bgaa n saihan bn.

  46. batchimeg says:

    Wow. Sain bn. Sain sudlaach uuriiguu deerees harj hundlungin dugnelt ugnu shu. Taalagdlaa. Sydalgaani ajlig uzmeer bn haanaas harah ve pls reply

  47. Anonymous says:

    BICHEED BAIGAARAI. MEDDEG BUHNIIG CHIN MEDEED AWCHIHAY. OLON JIL UIGAGUI CHAMBAIRSAN MEDLEGIIN SAND CHIN NEWTREED ORCHIHOY. BODLOGOD ZALGAMJ HALAA GJ BH UCHIRTAI SHIG MEDLEGIIN SALBART CH BS ZALGAMJ BAIH YOSTOI. MEDDEG DREE MEDDEGUUDIIG CHIN NEMEED AWCHIHAY.ARAAS CHIN CHAMBAIRCH, ULAM NYAGTRUULJ MONGOLIIN TOLOOH SANAAGAA ULAM GUN, ULAM ERCHTEI, ULAM DALAITSTAI ULAM HAAGDAJ BOOGDOHIIN ARGAGUI HUCHTEI BOLDGOOD AWAY…. TSOON HUN UNSHIJ BN GJ BUU BOD, BICHEED L BAIGAARAI.

  48. Сараа says:

    Их баярлалаа. Ёстой сайхан зөвлөмжүүд байна. Хэрэгжүүлнээ. Танд амжилт хүсье.

  49. Suk Suk says:

    Одоо цагт оддын өвчинөөр өвчлөгсөд их болжээ. Өчүүхэн юм мэдчихээд ИХ МЭДЭГЧ мэт өөрийгөө өргөмжлөгчид, нэр алдар мөнгөний араас үхэн хатан гүйх энэ хүмүүсийг хараад дургүй хүрч байна. Харин би мэргэн бусад нь мэдрэл гэж бодох үе ч байсан шүү. Одоо дахин тийм алдаа гаргахгүй ээ. Таны нийтлэлүүд бидэнд маш том сургамж, туршлага болдог шүү. Та бол залуусын зөв замыг чиглүүлэгч.

  50. Bold Hehe Dondog says:

    ЗА БАЯРЛАЛАА. ЭНДЭЭС ӨӨРИЙГӨӨ ХАРЛАА. БИ Ч БАС ӨВЧТЭЙ ЮМ БАЙНА. ҮРГЭЛЖ УНШИЖ, ҮРГЭЛЖ БОДОЖ ЯВСАН НЬ ИХ БОЛОВЧ ЭНЭ БҮХНИЙГЭЭ СИСТЕМЧИЛЖ ХАРААХАН ЧАДААГҮЙ ЯВНА.

  51. Хосоо says:

    Өвчтэй байснаа тэньсан, мэдсэн. Дүү нарыгаа хараад яг өмнөх өөрийгөө хардаг. Гэвч өдий хүртэл өөрийгөө олж чадахгүй тарчилж явна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: