200.000: БАЯРЛАХ ХИЙГЭЭД ЗОВНИХ

2008 оны эхээр одоогийн “ajiglagch” блоггер-сэтгүүлч Д.Цэрэнжаваар заалгуулан блогоо нээснээс хойш өнөөдөр би 200.000 дахь уншигчтайгаа золгож байна. Ямар ч гэсэн тоолуурын заалт ийм тоонд хүрчээ. Хэрэв миний өгүүллийн ихэнхийг дамжуулан хүргэдэг “Даяар Монгол”, “Цахим Өртөө”, “Бизнетворк”, “Твиттер” зэрэг сайт, сүлжээнүүд, мөн шууд холболт хийсэн бусад олон блогуудыг харгалзвал уншигчдын тоо хэд дахин олон болох нь мэдээжийн хэрэг. Ингээд нийт уншигчиддаа баярласнаа илэрхийлэхийн ялдамд өөрөө “санал шүүмжлэл” гаргаж, дүгнэлт хийх цаг болсон гэж бодож байна.
Баярлахын учир
Блогоо анх нээж ганц хоёр юм биччихээд хэдэн хүн уншив гэж өдөрт “үй түм” орж харна аа. Намайг тоодог амьтан гэж энэ хорвоод алга бололтой. Эхлээд албадаж зарласан хэдэн шавь, найз нар маань л уншиж байгаа бололтой. Гуравдахь өдөр нь 12, сар болсон чинь 25-40 хүн боллоо. Баярлаж байна гэж жигтэйхэн…
2008 оны сонгууль болж байсныг хэлэх үү, сэтгүүлч А. Баатархуяг, Г.Уянга нарын гаргаж байсан “Улс төрийн сонин”, блог хоёртоо бичээд байлаа даа. Хэдэн сарын дараа тогтмол уншигчид 100 гараад явчихав. 30-40 хүнийг тоохгүй шинжтэй болж эхлэж байна. Ер нь бол ямар ч хүн давардаг юм бил ээ…
Сүүлдээ хэд дэх өдрүүдэд олон хүн үзэв, ямар сэдвийг илүү сонирхов, ямар хүмүүс ямар өнцгөөс шүүмжилэв, сонирхол нь буурч, өгсөх хэмнэл гэхчлэн судлах болов. Угаасаа мэргэжлийн болохоор амархан байсан биз. Одоо ч энэ үргэлжилж л байгаа…
Жилийн дараа дээд тал нь өдөрт 2088 хүн уншсан рекорд амжилт тогтоосон юм. Энэ нь бараг сонины хэмжээнд хүрлээ гэсэн юм.
Саяхан УИХ-ын гишүүн Д.Энхбат: Одоо Монголд өдөр тутам интернет хэрэглэгчдийн тоо 40.000, харин сард нэгээс дээш хэрэглэгчийн тоо 120.000 байдаг гэж мэдээлэв. Гадаадад бол бүр ч олон нь мэдээж. Блогийн тоо ч бол замаа алдсан байх…
Гэхдээ Монголд улс төрөөр дагнасан тогтмол блог 10-аас доош байдаг юм.
Энэ хугацаанд монголын хамгийн олон уншигчтай блог болсондоо би их баяртай байна.
Зарчмын учир
Ухаандаа би монголын бүх хүнд хүрч, тэдний бүгдийнх нь “ухамсрыг дээшлүүлэх” ямар ч боломжгүй. Иймээс нийгмийн оюунлаг хэсэгт илүү ханддаг. Энэ нь хүмүүсийг ялгасан хэрэг биш, зүгээр л өөрийнхөө боломжийг харгалзсан хэрэг юм.
Бас “эргэх холбоо”-г шууд хийхээр шийдсэн. Энэ нь коммент бичигчдэд шууд хариулна, тайлбарлана, мөн шууд няцаалт өгнө гэсэн үг юм.
Мөнгө, эрх мэдэл, хүн хүчний ресурс ядмаг учраас системийн түвшний мэдээлэлд анализ хийх мэргэжлийн давуу талаа ашиглахаас өөр арга надад байгаагүй.
Миний логик гаргалгаа, үндэслэл, баримтуудыг одоо болтол нэг ч хүн няцааж байгаагүй нь үүний нотолгоо болно.
Мөн улс төрийн сүлжилдсэн, замбараагүй мэт үйл явдлуудад системийн шинжилгээ хийж, интернет архив маягийн систем бүтээхийг эрмэлзсэн. Шинэлэг арга, арга зүйгээр улс төрийн прогноз байнга хийдэг болсон.
Дурдсан бүхэн миний сайных биш, шинжлэх ухааны арга зүйн боломжийг л ашигласан хэрэг болно. Энэ үед алдаа гарах магадлал тун бага байдаг.
Би нийгмийн оюун сэтгэлгээнд хэрэгтэй бүтээлүүд орчуулж, түүх, шинжлэх ухааны өгүүллүүд, залуу судлаачдад зөвлөмж бичих, орчуулга хийх зав заавал гаргадаг.
Эдгээр зарчмуудыг би зөн билгээрээ зөв сонгосон гэж боддог юм. Чухам ийм учраас зориудаар тавьсан элдэв төрлийн өвчний онош, гутаан доромжлох зохион байгуулалттай дайралт, соёлтой харилц гэсэн бүдүүлэг шаардлагыг эс тооцвол миний нэр төр ямагт цэвэр байдаг юм. Хэрэв би нэг төгрөг хулгай хийвэл, ганц боловч худал хэлбэл шууд л шоронд орох байсан юм…
Нөхөд ба дайснуудын учир
Миний блогийн уншигчдыг нөхөд (фен), төвийг сахигчид, дайснууд гэж хуваан үзэж болно. Сонирхолтой нь нөхдүүдээс гадна дайснууд их уншиж ашигладаг юм.
Хүч гэж даанч тэнцвэргүй байлаа. Дайсны талд нам, төрийн мэргэжсэн албад, эрдэм шинжилгээний хүрээлэн, пиарчид, хэвлэл мэдээллийн гэх мэт хөлсний багаас бүрдсэн бүхэл бүтэн арми байлаа. Миний талд “Улс төрийн сонин”, хэдхэн сэтгүүлч, бас хэдхэн навсгар найз нар маань байлаа…
Дайсанд ганцхан зүйл байгаагүй, одоо ч гэсэн ор тас байхгүй. Энэ нь шинжлэх ухааны мэдлэг, системийн задлаг шинжилгээний орчин үеийн аргууд юм.
Иймээс миний блог болон “Улс төрийн сонин”-д гарсан өгүүлэл болгоны дараа дайсны төв штабт байнгын хэрүүл болдог байв. Ингээд даргадаа загнуулсан цэргүүд нь уурандаа миний муу блог руу пулемётлож гарна даа. Блогт байн байн хэрүүл гараад байсны учир нь энэ л дээ. Энэ дунд жирийн хэд хэдэн уншигч “хэлмэгдсэн”. Тэднээс уучлал хүсч байна…
Нөхөд бол ойлгомжтой, тэдний ачаар л блог маань өдий зэрэгтэй яваа юм.
Зовнихийн учир
Ажлаас 7 удаа халагдаж, намаас хөөгдөж, шүүхээр ял шийтгүүлсэн зэрэг нь миний үзсэн хохирлын зөвхөн өнгөн тал юм. Хүүхдийг маань хүртэл “эсэргүүний хүүхэд” гээд ажилд авахгүй шүү дээ. Н.Энхбаяр “судлаач Ганхуягт ямар ч ажил өгч болохгүй, ямар ч төсөл өгч болохгүй” гэсэн аман тушаал өгч л байсан. Нэмээд лам, бөөгөөр хараал хийлгэнэ гээч…
Энэ дарамтыг амьдрал дээр ч, сэтгэл зүйн хувьд ч тэсэн гарах ёстой болов. Ингээд тэмцэх гэсэн ганц л зам надад үлдсэн юм. 12 жилийн турш тасралтгүй, хэт тэнцвэргүй, биеийн болон оюуны хүч шавхсан ийм тэмцлийг туулан гарах хүн тун цөөхөн буй за…
Сүүлдээ намайг худалдаж авах санал олон удаа ирж байсан. Заримдаа болзлыг нь зөвшөөрөөд больдог ч юм бил үү гэж олонтаа эргэлзэж байсансан.
Би гаднын ямар нэг улс, дотоодын аль нэг нам, хүчин, хэн нэг улс төрчөөс сохор зоос ч авалгүй блогоо 3 жил ажиллуулж байна.
Уг нь бол би зовлонд ороод байгаа юм огт байхгүй, монголчууддаа аюулыг сануулж байгаа царай нь энэ юм л даа. Шууд хэлэхэд одоо бол үнэхээр сэтгэл зовниж байна шүү…
Уншигчдаа шүүмжлэхийн учир
Уг нь би 200.000 уншигчийн баяр хийх ёстой л доо. Эсрэгээр нь уншигчдаа шүүмжилмээр санагдаад явчихлаа. Блогны статистикаас үзэхэд манайхан онолын болон шинжлэх ухааны өгүүлэл бараг уншихгүй. Хамгийн аймшигтай нь 4-8 жилийн дараа “ойлгоно”.
Би 1998 онд системийн хямрал боллоо гэсэн анхны дүгнэлт хийсэн юм. Гэтэл манай ардчиллыг гадаадынхан хүртэл гоё гэж дүгнэж байхад чи муу юу вэ гэж бараг бүгдээрээ галзуу солиотойгоор минь дуудсан. 2008 оноос л нам, төрийн индрээс яг ингэж “цоо шинээр” дүгнэх жишээтэй.
Гадаадын нэлээд хэлэнд орчуулагдсан “Хямралын үр, түүнд тавих онош”, “Монгол менталитет”, “Монголын нийгмийн харилцааны онцлог” зэрэг чамгүй хэдэн бүтээл байх. Бараг тоохгүй дээ. Харин хуц уль, хулгайч дээрэмчин гэвэл овоо уншина. За, тэгээд шамбалын тухай бичвэл ч уншилтын рекорд тогтооно.
Ухаандаа О.Чулуунбатын жишээн дээр банкны дээрмийн эхлэлийн талаарх өгүүлэл 2006 онд анх бичиж, дараа нь 2008 онд блогтоо дахин тавихад бараг хэн ч тоогоогүй. 4 жилийн дараа одоо л нэг “ойлгох” жишээний…
Уг ёсоороо бол шинжлэх ухааны өгүүллээс эхлэн уншдаг жамтай. Гэхдээ надтай заавал санал нийлэх албагүй нь мэдээжийн хэрэг. Хэрэв тийм ахул баримтаар нотлодог ёстой. За да, ингэдэг хүн ч бараг байхгүй дээ…
Аналитик өгүүллийг манайд хэдхэн хүн бичдэг. Үүнд маш их цаг хугацаа, баттай баримт, мэдээллийн систем, мэргэжлийн өндөр түвшин, гол нь сэтгэл зүрх, чармайлт хэрэгтэй. Зарим өгүүлэлтэй 3-6 сар “ноцолдох” тохиолдол ч олон буй. Үүний тулд өдөр бүр 8-10 цаг тогтмол ажиллах шаардлага гардаг юм.
Ингэж байж л Та бүхэнд бүтээл хүрдэг. Одоо бол нүүрлэн буй системийн задралын аюулыг ойлгуулах гэж хэрдээ л хичээж байна. Боломж, гарц зөндөө л байна шүү дээ…
Одоо улс төрийн амьдралын хамгийн ноцтой үе эхэлж байна. Лав л сайн юм болохгүйг баталгаатай хэлж болно. Учир нь хөшигний цаана хамгийн ноцтой, ихээхэн аюултай олон үйл явдал болж байна. Улс төрийн том том стратегуудын тулалдаан нэгэнт эхэлчихлээ. Хэт олон пиарчид нь аль эртнээс тархи угаагаад эхэллээ. Зарим нь ч өөрийнхөө тархийг угааж байна. Жирийн иргэд байтугай, УИХ-ын түвшинд ч салж нийлсэн энэ олон намуудын учрыг огт ойлгохоо больж байна.
Ийм нөхцөлд + 300.000 дахь уншигчийн төлөө нэн эрчимтэй ажиллах л үлдэж байна. Энэ удаад блогийнхоо талаар эрхэм Уншигч Таны бодит, ажил хэрэгч саналыг сонсмоор байна. Гагцхүү хоосон магтаал, зориудын хэрүүл биш байвал болох нь тэр. Та фен, төвийг сахигч, дайсны аль нь байсан миний блогийн Уншигч…
Ингэсний дараа “стандарт бус” гэдгийг жинхнээс нь үзүүлж болох л байлгүй…
Судлаач Д.Ганхуяг
2010 оны 11 дүгээр сарын 18.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

40 Responses to 200.000: БАЯРЛАХ ХИЙГЭЭД ЗОВНИХ

  1. Цолмон says:

    Сайн байна уу? Судлаач Ганхуягаа, таны блогийн нэгээхэн уншигч байдагтаа тун их баярлаж явдаг.Заримдаа Таны зав,хүч хөдөлмөрийг ойлгохгүй ЭНЭ НӨХӨР ЯАГААД ТАГ БОЛЧИХОВ? гэж айх гайхах зэрэгцдийг хэлээд,уучлалт хүсэх нь зөв биз. Таны энэ НИЙГМИЙН ЭМЧИЙН АЖИЛДАА улам их амжилт гаргахыг үнэн сэтгэлээсээ хүсэж байна. САЙН САНААНЫ ҮЗҮҮРТ ТОС гэдэг дээ.Манай МОНГОЛЧУУД үнэхээр оюунлаг чадварлаг АРД ТҮМЭН шүү. Даан ч бидэнд ЗӨВ СЭТГЭЛТЭЙ ТӨР маань үгүйлэгдэж байна.Бид нар чинь 13 зуунд ямар байлаа. Одоо чинь 21 зуун биз дээ?????

  2. С.Бат-Эрдэнэ says:

    Нэгэнт хорин таван нас давсан хүмүүсийг өөрчлөх, хөгжүүлэх хэцүү байдаг гэж ярьдаг. Эртний нэг сэтгэгчийн үгээр бол ухаалаг хүн дунд сургуулийн багш болох байсан гэдэг. Төр загас барьж буй хүмүүсийг дунд сургуульд сурч байхад тийм ухаалаг багш хүн байгаагүй байж дээ.

  3. Anonymous says:

    niitlelee sonin hevlel deer gargahdaa zaaval blogiinhoo hayagiig oruulj bval yamar vee.

  4. ананд says:

    Та улс төрийн үйл явдлуудад системийн түвшинд нь дүн шинжилгээ хийдэг. Нэгэнт үүнийг хийж чаддаг учраас системийн хямралыг бий болгосон “тэдний систем”ийг устгах, нураах аргыг мэдэж байгаа. Оношийг нь тавьсан юм чинь эмчилгээг нь бас мэдэж л таараа. Үүнийг мэдэж байгаа хаосыг удирдагчид л Таньтай тэмцэж байна даа.
    Н.Энхбаяр “судлаач Ганхуягт ямар ч ажил өгч болохгүй, ямар ч төсөл өгч болохгүй” гэсэн аман тушаал өгч байсан бол Элбэгдорж Ерөнхийлэгч Таныг Чулуунбатын хэргээс цагаатгах амарханаас гадна өөрийнх нь ярьдаг шудрага ёсонд дүйцмээр л байх юм. Гэтэл үгүй юм даа. Тийм болохоор Понти Пилат Ийсусын үхэлд буруугүй гэдгээ нотолж гараа угаасан шиг гараа угаавал яасан юм. яршиг зус…
    Монголын улс төрийн амьдралын хамгийн ноцтой үе эхэлж байгаа гэдэгтэй санал нэг байна.

  5. Anonymous says:

    Та блогтоо twitter facebook – д автоматаар нэмдэг юм хийвэл зүгээрдээ

  6. bayarluu@yahoo.com says:

    tand sudalgaani ajild ih amjilt husenyuruuy tani buteeluudiiig huleej bainga unshij ih yum surch oilgoj yavdag shuu

  7. ajiglagch says:

    olon hun unshij tanii blogg-t orj bna gedeg ni tanii bichsen zuiliig sonirhohoos gadna bolj bui uil yavtsad oyun dugnelt hiih gej orolddog humuusiin too negmegdseniig batalj bna. Tanid amjilt husie!!

  8. bm says:

    Bolohgui baina, notstoi bolj irlee gedgiig ard tumen medreed l baih shig baina. Bolson boloogui irgediin hodolgoon jagsaal heseg bujignuulj baigaad ur dund hursen hureegui n medegdelgui zamhardgiig es tootsvol ene zavharsan toriig yaahaa ard tumen medehgui, yeronhiido ih passive baidald orchood baina. Tor zasagt shunalgui, ichih nuurtei, huivaldan hulgaig tevchdegui tiim hunig ard tumen gargaj medehgui baina.
    Tanii blogiig ulam olon hun unshaasai gej husch baina. Hezee 1 tsagt tanii unshigchid oorchlolt hiij chadah ch yum biluu.

  9. orgii says:

    өглөөд орж ирээд заавал шалгадаг блогуудын нэг маань таны блог. олон хүнд таны блог хүрж чаддаг гэдэгт огтоос эргэлзэхгүй байна. би жишээ нь гүүглэ рэадэраасаа уншчдаг болохоор таны блогын статад бараг л ороогүй байх хэ хэ. зөвхөн уншаад тодорхой мэдээлэл аваад өөртөө чадах хирээрээ дүгнэлт хийгээд л явж байна даа. заримдаа зориуд орж ирж сэтгэгдэлээр ямар хариу өгч вэ гэж хардаг юм. үгэнд дуртайнх л даа.

    аа тэр онолын болоод шинжлэх ухааны өгүүлэлийн тухайд та бичээд байвал унших цаг нь ирээд л байна боловуу гэж төсөөлөөд байна.

  10. bata says:

    sain bna uu? ta. Uhaa hudag tusul yag undsendee energy resource-iinh mun yum uu? huuli erh zuin huvid ezemshil zuvuu?
    Ta ul suuritai ene tal deer hariu uguuch. Mongoliig mongoloor avch uldeh talaar tanii hiij bichij bgaag demjdeg shu

  11. zorigtsoc says:

    таных бол тун сонирхолтой статистик юм.
    Гэтэл миний блог 48 мянга л гарч явна Яагаачгүй…

    Аналитик өгүүлэл уншихад чармайлт их чухал санагддаг юм….

  12. Нацаг says:

    Сайн байна уу?

    Би бол таньдаг найз нөхөд, хамаатан садандаа ярианы завсарт боломж л гарвал таны энэ хуудас руу чиглүүлэхийг хичээдэг. Надад бол таны хувийн араншин болон бусдад нөлөөлж байгаа зан харьцаан дээр хэлмээр санагддаг бяцхан үгс байдаг байсан ч үүнийг уншаад хэрэггүй юм байна гэж бодогдов. Нийтлэл бүрийг тань уншиж байхдаа байнга бодогддог зүйлийн нэг маань хүнд өгч байгаа өгөөж. Магадгүй таны нийтлэл бичих аргатай холбоотой байж болох юм. Гэвч уншсан хүнд үлдэж байгаа мэдээлэл нь болсон үйл явдлын утга учрыг задалж дэлгэсэн ч, ямар байх ёстой нь бүдэг байдаг тул шуугиан болоод л замхрах вий гэж айдаг. Ингэх ёстой юмыг ингэж баллачихлаа гэсэн тэр чухал мэдээллийн балласан хэсэгт нь их текст ороод байгаа санагддаг. Эрүүл хүн болохгүй байгаа юмыг ямар байх ёстойтой нь харьцуулж байж “зөв” бухимдал, хөдөлгөөн үүсэх байх. Гол санаа минь гарц. Таны дайсан болон нөхдүүдэд энэ л их дутагдаж байна даа.

  13. MOngol says:

    Энэ дунд жирийн хэд хэдэн уншигч “хэлмэгдсэн”. Тэднээс уучлал хүсч байна…———–Тэдгээр хүмүүсийн нэг чинь би шүү. Намайг хардсан учрыг чинь саяхан олсон шүү нээрээ. Миний яг хажууд суудаг ажлын анд мааань бас ороод тантай муудалцсан юм байна лээ. Тэгээ л та 1 IP-аа өөр нэрээр ороод байна гээд л хардлага эхэлсэн бололтой юм. кккккк

  14. gankhuyag says:

    Баярлалаа. Та бүхэнд. Миний блог статистик ил нүүр хуудсандаа байдаг. Ажиглагч Цэрэнжавын блог статистик ил байдаг. Өөр тохиолдлыг би санахгүй байна, эсвэл анзаараагүй байх. Яг яс тооны хувьд зарим нь нээгээд л хаана, зарим ганц хоёр шагайна, зарим нь хэрүүлд дурлана, зарим нь байнга уншдаг л биз дээ. Ухаандаа би 48.000-тай блогийг байнга уншдаг. Бага тоо биш шүү…

  15. O Bayart says:

    Ene bol tom amjilt,tom too. Tand bayar xyrgeie!
    Ta,syrgiin setgelgeenii talaar neg article bichicyi yum uu?

  16. O Bayart says:

    Uuchlaarai….bichixgyi yum uu? gex gesen aldchixlaa.

  17. Uuden says:

    Tand ene udriin mend hurgeye!
    Yunii umnu blog tani 200,000 unshigchtai bolsond bayar hurgeye!

    Eh oron, erh chuluu, tusgaar togtnol, shudarga yosnii tuluu ami bie setgel oyunaa hairlalgui temtsej irsen 12 jil uneheeriin hund baisan bizee.
    Ene shiruun temtseld yalalt baiguulsan erhem sudlaach tand mongoliin eh oronch ahan duus bayarlan talarhaj baigaa.

    Neg tom daisniig daraad baital hushugnii tsaana bagaa soliltsson olon jijig daisnuud!? garaad irev uu?

    Nuhur uu, daisan uu gedgiig yalgaj tanihad berh bolson ene ued erhem sudlaach tanii systemt shinjilgee us agaar met heregtei bilee.

    Tsaashid ch gesen bidniigee sergeej, taniulj, uram oruulj, eh oronch setgelgeeg badraasan olon olon niitlel gargana gedegt itgeltei baina.

    Tand ajliin undur amjilt huseye!

  18. болд says:

    Сайн байна уу! баяр хүргэе

  19. sfasf says:

    Ganhuyag ahaa bi tani blogiig bolomj garval hardag idevhgtei bish ch gsen blogiin chin pen bna gehuu dee bi hamgiin anh tani bichsen baabariin tuhai neg shuumjilsen niitleliig unshaad yostoi neg but nirgesen hariult ugch dee gj bodoj bahdaj bsan yum. Ter niitleld baabar uuriiguu nuguu nuuts tovchoond gardag hulihai zaljin Targudai gedgee haruulsan yum shig sanagdaj,baabar shig l iim hutgaash hutgan uimuulegchihd niihemiig dotroos ni zadalj delbeldeg bhdaa gj buhimdaj zevuutsej bilee. Ter niitleld baabar ardchilsan niigem umnuh niigmiig bodvol mongold mash ih zuliig avchirsan mongolchuud gar utas heregledeg bolson geed l shal hugiin hugiin yum bichsen bj bilee harin ta tuuniih ni hariud ene chin niigmiin devshil dagaad gardag l baidag l zuil gj tuuniig nyatsaasan bsan. Za tegeed uur olon zuiliig ene niitleliin talaar yarij bolno ldoo Ta yamar ch bsan baabar metiin hutgaashnuudiig yostoi jinhen nuuriig ni uuriin hatuu shiruun unen shudarga unen ugeeree nuhchin darj gutaan doromjilj baigaarai ta chadna gedegt bi itgeltei bna. Bi 20 nastai jiriin neg mongol huuhed/zaluu/ l daa er ni minii ueiinhen blogt her zereg ordog bol doo huurhii. Bi ene niigmiin talaar buzar bulaig hair nairgui uneneer ni heldeg ilchildeg jinhen gashuun uneniig heldeg yaridag humuusiig denduu ih hundeldeg ene tuhai gants minii ueiinhan tolgoigoo meduulsen nuguu rok poptonguud ni tedniig jinhene unenees salgaad bnal daa. Harin GEE metiin MONGOL RAPPER chinguud G horoololiin tuhai Jinhen unen uudiig heleh yum daa. BI chuhamdaa hudalaar duursen ene NIIteereeGEMten bolson niigemd Jinhen uneniig husemjilsen humuun boloh gj temuulj bgaa hun.

  20. Tamir says:

    Sain uu Ganaa akhaa bayar hurgie, Tamir, Finland

  21. bi l bna. says:

    TAND AJLIIN AMJILT. ANH TANII BLOGIIN NERIIG ZALUU.COM DEER BAISAN 1 UGUULLIIG UNSHIJ BAIJ MEDEJ ABSAN. ODOO BOL BARAG SHINE UGUULLIIG HULEEJ TANII HELDGEER UDURT HED NEEJ HED HAADAG HUN L DE. UGUULEL DOTROO DUU TAMGALNA GEDEG SHIG BLOGIIN NEREE ZAABAL ORUULJ BAIBAL TUN ZUGEER BOLOB UU GEJ SANAH IUM. ERUUL ENHIIG HUSIE.

  22. hench baisan hamaagyi says:

    Unshsan bolood setgegdel bichseniig
    Uurtai muuhai ygeer haraagaad
    Ganzaaraa baigaa huniig aluurchin abilgalch
    Adag muugaar tosoolood
    Tanii oguulel setgegdeliig unshniig
    Tamiin ertonts ruu tonilgood
    Taaraldsan bolgoniig daisan gej yzej
    Ganz ynen yg helsen hyniig
    Galzuu chonood dyrselj boorolzgoogood
    Oortoo taalagdahgyi baigaa setgegdeliig
    Odort ni save hiigeed ustgazihaad
    Ta nariin barimt nadaa baigaa shyy geed
    Ta nariin nogo democrat chin tegeed haa baina
    Ene setgedel tegeed blog deer urt naslahgyi…

  23. gankhuyag says:

    Сайн уу ? Дайсан аа. Чи бөөгийн тамлага дууддаг болсон юм биз дээ. Save, demokrat гэж англиар хэлдэг “бөө” Монголд чамаас өөр байхгүй, балай минь…

  24. Ganba says:

    Za yax ve dee, Ganxuyag guai, zarim neg negative comment baij l baig dee. Minii bodloor negative sanal baina gedeg bol tany idea xunii setgeliin utsyg xundoj xurch baina l gesen ug. Minii bolon xuugiin maani bainga sonirxoj unshdag blog-n neg. Tegeed xoorondoo bas yariltsnaa. Medeej bi naiz nuxudteigee yarina, xuu bas tegdeg l biz. Iim mayagaar bas 200myangan unshigchaas chini xaliad medeelel tarxaj baigaa baix shuu. Oyuny tejeel ugch sanaj serexed tusladag ajild tani amjilt xusie.

  25. Баянаа says:

    Сайн байна уу Монгол улсын ирээдүйн хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулж Монголчуудад оюуны хөрөнгө оруулан ажиллаж 200 мянган уншигчтай Блогтой болсонд Танд талархалаа илэрхийлж баяр хүргэе. Эх орныхоо төлөө ихийг хийж бүтээх их үйлсэд тань өндөр амжилт хүсье.

  26. tushig says:

    200’000-d chini bayar hugreye tand… Bi nuguu zagnuulaad l unshaad bdg zaluu bna daa… xexe… zarim niitleliig chini unshaad uneheer tanii umnuus sanaa zovdog shuu… eldv yum bolchixvii gej… Bid nariin huvid zugeer l unshigch bolohoos herev tand yamar neg muu yum (tui tui tui) tohiolvold bi mash iheer haramsahaas uur yum hiij chadah ni yu l bol… Minii heleh geed sanaa ni bolgoomjlol l yum daa…

  27. gankhuyag says:

    Ноднингийн турш Та өөрөө болон таны “М” сүлжээ надтай “дайн” зарлаж билээ. Одоо л гэв гэнэт надад “ямар нэг муу юм” тохиолдохоос айх болж гэнэ. Энийг чинь сүрдүүлэг гэдэг юм. Мэдээллийн дайнд намайг ялах ямар ч боломж Та нарт байхгүй. Хэрэв ярилцах, ойлголцох гэсэн маш энгийн хувилбар толгойд чинь орж ирэхгүй бол чи л өөрөө болгоомжтой явахгүй юу.

  28. dk says:

    Судлаачийн ажилд өндөр амжилт хүсье. Тооноос чанарт шилжих гэсэн нэгэн ойлголт буй, тэрхүү чанар нь би болоод бусад олон уншигч болой,

  29. Hvn says:

    Сонирхолтой нь нөхдүүдээс гадна дайснууд их уншиж ашигладаг юм-Цаад дугаар ерөнхийлөгч чинь уншдаг юм байна лээ шүү. Гэхдээ надад хэнийхээ юмыг хэн уншина ер нь ямар хамаа байхав. Би өөрийнхөө замаар, тэд өөрийнхөө замаар явна. Бие биенийхээ замд саад бололгүй явбал барав.

  30. hmmm says:

    facebook / twitter zugeershyy

  31. tushig says:

    paa eemr… suljee muljeenii baagii bolood yavtsan shuu bi xexe… sanaa zovsonoo l bichij bna… terend chini yu ni bolohgui bgaan… neg l ih surtei uurlasan zuruulj surduulsen nuhur… Nodningiin tursh unshsan ni unen, heden setgegdel bichsen ni bas unen… harin dain zarlasan ni yu l bol…

  32. gankhuyag says:

    22-нд “санаа зовоод”, 23-нд “шалгаж” байгааг чинь ойлгож л байна…

  33. dandaa ordog blogiin maani neg. neleen shudargadaad baidag zan ni nadiinhtai haaya tostei sanagdaad bdiin hehe..

    keep working hard and happy blogging.

  34. New says:

    Хэвлэлийн эрх чөлөө нетэд л бүрэн утгаараа байна. Танд баяр хүргэе. Хэвлэлийн эрх чөлөөний анхдагчдын нэг Ф.Эберт ингэж тэмцэж яваад цаазлуулсан гэдэг. Гэхдээ та 21-р зууны оюун санааны чиглүүлэгч учраас энх тунх амьдарч, эрүүл саруулаар үнэлэгдэх нь гарцаагүй. Лав л зуун жилийн дараа сонины нүүрэнд шарласан усан өгүүллүүд биш таны блогийн өгүүллүүд түүх-нийгмийн шинжилгээ хийх гол баримт болон ишлэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Та зөвхөн тэмцэгч биш гэгээрүүлэгч /дашрамд хэлэхэд гэгээрүүлэх өгүүллийг дандаа Будда шиг гоё бичих шаардлагагүй, тан шиг харааж бичиж ч болно/ гэж үнэлдэг. Санал болгоход та залуу судлаачдад өгөх зөвлөмж, улстөрийн өгүүллүүд, нийгмийн аналитик өгүүллүүдээ ботилоод ном болговол их сайнсан. Ganaa.mn-ын уншигчид санхүүгээр дэмжвэл ямар вэ? гэсэн санал давшүүлж байна. Танд амжилт, ард түмэнд эрх чөлөө, улс оронд хөгжил.

  35. Soogii says:

    200.000 unshigchidtai blog,ene bol gaihaltai too.Tand bayar hurgye! Niitleluudiig tani unshij baihad hooloi horstol gashuun bolovch yalt ch ugui unen baidag ni hormiin tudii l zavsarlahad nehel dagal bolj,yachihav iichihev gej uguildeg ni Tanii bodol,oyun uhaanii gargalgaa tani olond hurdegiin l ilrel yumuu.12 jil urgeljilsen sistemiin hyamral orgil uedee duhuj baih shigee.Zadral
    zailshgui ni gartsaagui,ene zavaan niigmees hun buriin husen huleej baigaa shine shudraga niigem tsogtslon baiguulahad hugatsaa aldalgui hohirol baigatai oroh garst baij l taaraa.Taniig unshaad l oilgoj,
    oilgohiig hicheej,asuuj yariltsaj,shuumjilj,margaj metgeltsej etsest ni garah gartsaa zov olj todorhoilohod Tanii oruulah huvi nemer asar ih gedegt itgene.Tand amjilt husye!

  36. Сайн байна уу?

    Юуны өмнө 200000 фэнтэй болсонд чинь баяр хүргэе.

    Би тэс хөндлөн мэргэжилтэй нэгэн. Гэхдээ мэрэгжлийнхээ судласан зүйлсээ бусадтай хуваалцахыг бас хүсдэг. Гэхдээ энэ нийтлэл дээрээс би их үнэтэй зүйлийг олж харлаа.

    Блог бол сонин, сэтгүүлтэй л адилхан олон нийттэй харилцах суваг мөн. Гэхдээ би бол их залхуу байртай, нэг юм бодсон бол тэр дор нь бичээд л, алдааг нь ч хянахгүй нийтлэчихээд байдаг. Энэ бол буруу. Харин дээр таны хэлсэн нэг нийтлэлийг хэдэн сараар бичдэг гэдэг чинь сэдэлийг минь төрүүллээ. Эртнээс бичлэгийн тоо биш чанарт анхаарахыг хүсч байсан боловч одоо л таны энэ үг надан маш хүндээр туслаа, баярлаа.

    Бас блогийн чинь доор байгаа smile хөөрхөн юм аа 😛

  37. gankhuyag says:

    Баярлалаа. Залуу байхад тэгдэг юм аа. Тэгэхдээ нөгөө талд нь нэг мөсөн “төгс төгөлдөр” хийх гээд гараас “юм” гарахгүй явдал байдаг…

  38. unshigch says:

    “Монгол менталитет”, “Монголын нийгмийн харилцааны онцлог” nomiig haanaas avch boloh ve?

  39. hasada says:

    bi sayhnas l tani blogiig unshij ehellee…gehde unende uls turiin bichlegudes chine bol tuilshral hargdsan…medregsen geh ni zuw yum bn..kk…shinjilgeni materialuud bol taalgdsan shuu

  40. hasada says:

    bas neg asuuh gesiin…tegeher bi zunduu olon site iin niitlel bolon comment unshlaa…teged dugneltend hurlee…ter ni N.Enkhbayar idej uusan yum baij,teged ter ih mungu haana urdegiig ni olloo…PR hiih company baitahua comment bicheh agency hurtel baigulsan bh ni…tegeher ter hun bol mungu taragad ih comment bichegchdig tsalinjuuldag bas sain l hun bn shd ugui gej uu…yadjiihad yasan ch ih zawtai humbde ter te >? ene iig yu gej bodoj bgag chine uuraar bish zuger harad hariult uguhiig tani husii…kk

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: