МОНГОЛ ОРОСЫН РЕЛЬС ДЭЭР ЭРГЭЖ ИРЛЭЭ…

Ерөнхий сайдын айчлал нэлээд амжилттай болох шиг болов. Нэг ч болсон юм нь бүтэж байвал аштай юу даа. Ямар ч гэсэн Оросууд сэтгэл хангалуун байхын зэрэгцээ манайхаас болгоомжилж байгаа нь илт мэдэгдэж байна. Миний хувьд ийм том цар хүрээтэй, олон улсын эрх ашгийг хөндсөн, чухал ач холбогдолтой асуудлыг нэлээд нямбай судалж байж дүгнэлт хийх нь зүйтэй гэж бодож байна. Иймээс одоохондоо Оросын Коммерсант сэтгүүлийн 2010 оны 12 дугаар сарын 15-ны № 232-т Александр Габуевын бичсэн мэдээлэл-дүгнэлтийг шууд орчуулан хүргэж байна. Орчуулахдаа орос өгүүлбэрийн давталт ихтэй, манайд хэт ойлгомжтой зарим хэллэгийг засч найруулсан. Харин Коммерсант бол ОХУ-ын Засгийн Газар биш, А.Габуев бол оросын цорын ганц тоймч биш гэдгийг л сайн бодоорой гэж захих байна даа…
Монголын газрын хэвлийн төлөө тэмцэлд Москвагийн алдчихсан мэт санагдаж байсан боломжийг сэргэлээ. Сү.Батболд ОХУ-д Монголын төлөх өрийг зохицуулах тухай тохирохдоо Таван Толгойн нүүрсний орд газрыг эзэмшихэд Москвагийг ашиг сонирхлыг харгалзах, монголын төмөр замын сүлжээг орос стандартаар хөгжүүлэх шийдвэр, түүнчлэн Таван Толгойн нүүрсийг Оросын Алс Дорнодын боомтуудаар дамжуулан гаргахад бэлэн гэдгээ амлажээ.
Энэ бол эрдсийн нөөцийн олон тооны өрсөлдөгчидтэй тоглолт хийх Монголчуудын шинэ маневр байж магадгүй гэдгийг зарим экспертүүд сануулж байна.
Москва өнгөрсөн жилийн турш С.Баяртай монголын төмөр зам болон дэд бүтцэд хөрөнгө оруулсныхаа хариуд Оюу Толгой, Таван Толгой хоёрт лиценз олж авах өргөн цар хүрээтэй хэлцэл ярьж байсан. МГУ-ийн хуулийн факультет төгссөн, Орост элчин сайдаар ажиллаж байсан С.Баяр л энэхүү гэрээний баталгаа болж байсан юм.
Ямар ч гэсэн Оросын төмөр замын дарга В.Якунин, С.Баяр хоёр Оросын төмөр зам, “Эрдэнэс МГ”, “Монголын төмөр зам”-д тулгуурласан “Дэд бүтцийн хөгжил” хамтын үйлдвэрт дурдсан хоёр ордын лицензийг өгнө гэж В.Путинд амласан юм.
Дараа нь хачин юм олон болжээ. С.Баяр огцрохынхоо өмнөхөн Оюу Толгойн лицензыг австрали-британийн Rio Tinto, канадын Ivanhoe Mines хоёрт өгчихжээ. Үүгээр үл барам Таван Толгойд олон улсын тендер зарлана гэж гэнэт мэдэгджээ.
С.Баярын дараагаар Москва МГИМО төгссөн Сү.Батболдод найдлага тавьж чадах болсон байна. Гэхдээ одоо болтол энэхүү найдвар биелээгүй байсан юм. Түүнээс гадна шинэ кабинетын анхны алхам Сү.Батболд маш прагматик ажиллахаар зорьж буйг харуулсан юм.
Энэ оны 2 дугаар сард түүний Засгийн Газар Таван Толгойн 49 хувийг зарахгүй, харин олон улсын хөрөнгө оруулагчдыг өөр аргаар татна гэж мэдэгдэв.
Харин 7 дугаар сард УИХ ордын хувьцааны 30 хувийг лиценз эзэмшигчдэд биржээр дамжуулан зарна, 10 хувийг Монголыг иргэдэд үнэгүй тараана, мөн 10 хувийг дотооддоо үнэ хаялцуулах зарна, харин үлдсэн 50 хувийг төрийн мэдэлд үлдээнэ гэж мэдэгдсэн.
Улаанбаатар боломжит худалдан авагчийг нэрлээгүй ч гэсэн Сү.Батболд өнгөрсөн хугацаанд Орост ганц ч удаа ирэлгүй, харин Хятад, АНУ, Канадад айлчилж, Японы Ерөнхий сайд Наото Кантай уулзаад байхлаар Москва туйлын болгоомжилж байлаа гэж ГХЯ-ны нэгэн хүн хүлээн зөвшөөрчээ.
Хэдий ийм боловч гэрээний үр дүнг үсрэлтийн шинжтэй гэж нэрлэж болно. Цагаан байшинд үзэглэсэн олон баримт бичгүүдийн дундаас Дорнодын ураны зангилааг эзэмших хамтын үйлдвэр байгуулах гэрээний зэрэгцээгээр ОХУ-д монголын төлөх 180 сая долларын өрийг зохицуулсан гэрээ нь түлхүүр шинжтэй юм.
Оросын дипломатууд энэхүү өрийг Москва хэд хэдэн удаа монголын газрын хэвлийг ашиглах өөртөө ашигтай төсөл болгох хэрэгсэл болж байсныг хүлээн зөвшөөрсөн юм. Одоо Москва, Улаанбаатар хоёр энэ асуудлыг хаалаа. Ерөнхий сайдын хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков өрийг зохицуулахдаа заримыг нь өр дарах замаар, заримыг нь хоёр оронд ашигтай хамтын төслүүдийг хэрэгжүүлэх замаар шийдвэрлэнэ гэж тайлбарлав.
Оросын төлөөлөгчдийн дундах манай эх сурвалж энэхүү буултын үнэ цэнэ нь монголын тал Таван Толгой дахь хувийг худалдах үедээ ОХУ-ын ашиг сонирхлыг харгалзан үзнэ гэсэн амлалт өгсөн гэж тодруулав. Ноён Песков Таван Толгойд Оросын сонирхол байгааг нотолсон бөгөөд харин нэмж тайлбарлахаас түдгэлзэв.
Москваг өр зохицуулахад хүргэсэн өөр нэг хүчин зүйл нь Монголын Засгийн Газар энэ оны 9 дүгээр сард төмөр замынхаа сүлжээг хөгжүүлэхдээ 1520 мм царигтай Орос стандартаар хийнэ гэсэн шийдвэр гаргасан явдал юм. Түүнээс гадна монголын засаг Таван Толгойгоос Чойбалсан хүртэл 1,1 мянган км урттай төмөр зам тавих эрмэлзлээ мэдэгдсэн бөгөөд энэ нь ирээдүйд Транссибирийн төмөр зам, улмаар Оросын Алс Дорнодын боомтуудаар дамжсан нүүрс гаргалтыг нэмэгдүүлэх юм.
Өчигдөр талууд төлөвлөж буй хамтын ажиллагаагаа ОХУ-ын нутаг дэвсгэрээр ачаа тээвэрлэх тухай хоёр орны тээврийн яамдын меморандумаар баталгаажуулав. Монгол нүүрснийхээ ихээхэн хэсгийг Оросоор дамжуулж, Транссибирийн төмөр замыг ачаалахад хүргэнэ гэж Москва үзэж байна. Энэ бол Таван Толгойн төлөө тэмцлийн чухал сэдлүүдийн нэг байсан гэж Оросын түшмэдүүд хүлээн зөвшөөрч байна.
Ийнхүү өчигдөр хийсэн тохиролцоо нь Монголын нөөц баялгийн төлөө тэмцэлд Москвагийн боломжийг (шанс) дахин сэргээлээ. Дашрамд дурдахад экспертүүд Улаанбаатарын амлалт гадаадын хөрөнгө оруулагчидтай хийсэн олон жилийн тоглолт дахь тактикийн алхам төдий байж болохыг сануулсаар байна.
Монголын гадаад хөрөнгө оруулагчдын нэгдсэн Ажил хэргийн зөвлөлийн захирал Жим Дуайер:”Монголын Засгийн Газар Таван Толгой руу аль болох олон төмөр зам барихын төлөө ямагт байсан. Хэрэв Оросын компаиуд Трансиб хүртэл төмөр зам тавьж, түүнийгээ санхүүжүүлэхэд бэлэн байвал сайн л хэрэг. Гэхдээ орд газрын лицензийг автоматаар олж авна гэж тооцох нь юу бол доо. Хөрөнгө оруулагч хийгээд тээвэрлэлтийн зам хоёрыг зах зээл тодорхойлно шүү дээ” гэж мэдэгдэв.
Бүр 2008 оны сүүлээр Дэлхийн банк Улаанбаатарын захиалгаар тээврийн аль зам нь хямд болох талаар судалгаа хийлгэжээ. Энэ судалгаагаар өмнө зүг тээвэрлэх нь Таван Толгойн нүүрсийг Хятадыг аварга том зах зээлд гаргах замыг нээнэ, мөн хүдрийг хятадын Тэнжин боомтоор дамжуулан Япон, Өмнөд Солонгост гаргах нь Оросоор дамжуулснаас хоёр дахин хямд гэдгийг дурдсан байгаа аж.
Монголын Засгийн Газарт ойр манай нэгэн ярилцагч Улаанбаатар Москватай хамтран ажиллаж байгааг Монголын хил хүртэл аль хэдийн зам тавьж, (Таван Толгойгоос хил хүртэл ердөө л 50 км зайтай байдаг) орд газраас ачааны машинаар нүүрс зөөгөөд эхэлсэн өмнөд хөршөөс хэт хамаатай болохоос айснаас болсон гэж тайлбарлав. Тэрээр:”Нэг замаар хоёр зам нь мэдээж илүү, хэрэв дараа нь аль нэгийг нь онцгой эрэлттэйгээр ашиглах болсон ч адилхан” гэж хэлэв.
Ийм учраас Москва Таван Толгойн хувийг Хятад руу хүдэр зөөхийг эрмэлзэгч компани авчих, эсвэл Ерөнхий сайд Батболдын биеийн байдал одоо УИХ-ын гишүүнээр ажиллаж буй, саяын нэгдэх өдөр Эрхүүд ирсэн өмнөх Ерөнхий сайдынх шигээ гэнэтийн асуудал үүсгэвэл яах вэ гэдэгт бэлэн байх ёстой.
Александр Габуев

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

11 Responses to МОНГОЛ ОРОСЫН РЕЛЬС ДЭЭР ЭРГЭЖ ИРЛЭЭ…

  1. Aagii11 says:

    Манайхан Оросуудыг хулхидаад айлгацан байна шт хэхэ

  2. Anonymous says:

    oyu tolgoig orsuudad uguh tuhai neg ch yaria garaagui shuu dee. anhnaasaa ivanhoe mongol 2-iin hoorondoh yaria baisan. getel orsuud yaagaad tiisheegee oroh yostoi baisan gej yariad baigaag sain oilgohgui yum. bulaaj avah sanaatai baisan yum uu? mongolchuud bulaaj avch uguuguid gomdood bolgoomjlood baigaa yum baih daa ene orsuudiig oilgohoo bailaa.

  3. gankhuyag says:

    Та саяхан болсон тун олон үйл явдлыг мартжээ…

  4. Яагаад ч юм зүгээр л зөнгөөрөө Оросыг түшсэн нь дээр юм шиг санагдана.Энэ 2 гүрний аль нэгийг дагахаас л хойш

  5. tsogoo says:

    oros, china 2 munhiin hursh, bidend uur songolt baihgui. S.Bayariin neg yariltslaga deer helsen ug baidagshte. MGL uls bodlogoor gadnii hurungu oruulaltiig Russia 30, China 30, Busad ulsad 40 huvi-as hetruulehgui baihiig zohitsuuldag gej. china-giin huvid 30 baitugai huviin hurungu oruulalt hiij bn MGL ulsad, harin orosiin huvid 1990 onoos hoish unendee mgl-iig martsanshte. gadnii tomoohon hurungu oruulalt Boroo, Oyuttolgoi 2 l bnshte. tegeheer Orosuudiig hurungu oruulahad demjih heregtei yum bish uu. bas 3-dagch ornuudiin hurungu oruulaltiig

  6. unshigch says:

    Dornot Hyatadiin tumur zamiig hyataduud huch doroi baihdaa oros geh met gadnihnaar bariulsan. Haanahiin yamar tsarigtai ni hamaagui tumur zam dagaad hot tosgon bosood oron nutagt yamar ch bolson hugjil devshil ireh baih aa.

  7. Hvn says:

    2 гарцтай байвал зүгээр юм шиг. Оросууд ч хуучин сэтгэхүйгээсээ салах дургүй л байх шиг. Заавал нэгийг нөгөөгөөр солих гэнэ, тэгээд их хямдхан авах гэнэ. Оросууд нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй байх даа. Харилцан ашигтай хамтын ажиллагаа гэж. Тэгвэл бидэнд татгалзаад, эсэргүүцээд байх зүйл алга. Геополитик бодлогын хувьд. Оюутолгойн хувьд бол бид гадны хөрөнгө оруулагчдыг санхүүгийн луйвар хийх нөхцөл бололцоо олгохгүй байх ёстой гэж үзэж байгаа. Тэр давуу эрхийн хувьцаа гаргах гэснийг нь харал даа. Тэрнийг нь сайдууд нь улаан цээжээрээ хамгаалж байгааг нь хараад харамсах ч шиг. Илүү дэлгэрэнгүй нарийвчилж яриад ч яахав. Өнгөрсөн үйл явдал. Ер нь дэвшилтэт үзэлтэй залуус хумсалж байгаа нөхдүүдэд аль болох саад тотгор тавьж байх хэрэгтэй л дээ. Яахав, нөгөөдүүл чинь “хэцүү хүн” ч гэж нэрлэнэ үү, худлаа яриад байна ч гэнэ үү, юу гэж нэрлэнэ дураараа л болно биз дээ. Гол нь мөнгө хусах гэж байгааг нь “ойлгоогүй” дүр үзүүлээд л саад тавьчих хэрэгтэй. Хаа газар адилхан. Идсэн уусаныг нь мэдсэн болгонтой үсэрч очоод үсдэлцээд байвал юу болохов? Миний үзэл л юм даа. Бас нэг юм байна. Ганхуяг судлаачаас бүх шатанд удирдах түвшний хүний хүчин зүйл гэж байдаг бол түүний чиг хандлага хаашаа яваад байнаа гэж асуух гэсэн юм. Нийгмийн хүн биш болохоор юу гэж хэлдгийг нь сайн мэдэхгүй юм. Сүүлийн үед их таагүй зүйл анзаарагдах боллоо.

  8. gankhuyag says:

    Эрхэм Алимаа. Би энэ өгүүллийг Коммерсантаас орчуулсан гэдгээ хэлээд он сар өдөр, дугаарыг нь тавьсан. Хэн ч гэсэн үүнийг шалгаад үзэж болно. Гэтэл Та Орос хаягийг нь зааж өгчээ. Энэ нь илүү ажил гэж бодоод Таны “заасан хаягийг” арилгалаа.

  9. KOOPER says:

    дандаа ядарсан сэтгэлгээтэй монголчууд.яахаараа бид орос,хятад 2-ыг мөнхийн дагах ёстой гэж.энэ 2-ыг байгуулж болсон юм алга болгож болноодоо.яагаад бид хүчирхэг болж болохгүй гэж.орос өнөөдөр задрах нь тодорхой болчихоод байна.хятадын задрал бараг эхэлж байна.боолын сэтгэлгээгээ монгол хүн мөн л бол толгойноосоо авч хая.

  10. UB man says:

    Odoogiin zaluuchuud harin jinhene Mongol strategi bolovsruulj edgeer 2 horshiig daguulna gej davj setgeh yostoi shuudee. Omnoh uyiinhnii booliin setgelgeeg or tas hayh heregtei!!!!

  11. hasada says:

    orosd urte gej bodood tulug geed bdag asuudal ni uursdiinh ni oros ah gej shutdeg bodoltoi ni holbootoi…unende mongol ch gesen uruu orosoos nehwel bas bolno shuu de…uchnun huliin hurend hundugduh asuudal bga…mongoloos gargasan say say mal orsoos irsen heden bshin barilga adilhan tuslamj gesen neren door bsan…tegsen murtluu odoo oros awlagatai manaih urte bolj ulded.,..tur ni teriig tuluh ged bdag ni sonin yum shuu…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: