БАЙЛДААН ТҮҮХЭЭР ЭХЭЛНЭ…

Одоо ч бараг 2-3 жил сунжирсан дажин болох нь тодорхой байна. Бүгдээрээ бэлэн болчихож. Зөвхөн команд л хүлээж байна. Уг нь монголын ард түмэн байлдах гэж байгаа биш, энэ улиг болсон хэдэн томчуудын дайны хөлд нэрвэгдэх асуудал нь мэдээж хэрэг. Энэ жил хэд хэдэн том ой болно. Юу хэмээвээс тун удахгүй энэ 3 дугаар сарын эхээр МАХН, МАН байгуулагдсаны 90 жилийн ой болно. Зун нь Ардын хувьсгалын 90 жилийн ой болно. Намар нь 1911 оны Үндэсний Хувьсгалын 100 жилийн ой болно. Тэгээд л “түүхийн” байлдаан эхэлнэ дээ…
Хачин хурал
Саяхан болсон МАХН-ын XXYI Их Хурал нэг л сонин болов. Нэрээ л сольсон, тэгээд юу нь сонин байгаам гэж олон хүн асууна байх. МАХН-ын түүхийн 90 жилийн хугацаанд эр бяртай, гунигтай, хатуу ширүүн олон л хурал болж байсныг бид сайн мэднэ. Гагцхүү нэг хурал дээр гурван дарга гурван илтгэл тавьсан тохиолдол огт байхгүй л юмдаг.
Одоо илтгэл тус бүрийг товч авч үзье.
1. МАХН-ын дарга Сү.Батболд “Шинэчлэл, Манлайлал, Хөгжил” гэсэн эдийн засгийн илтгэл тавив.
Агуулга нь би ч яахав, улс төр, нам мам мэдэх биш, эдийн засгийн хөгжил, гэрээ хэлэлцээрээ хөөцөлдөе гэсэн шинжтэй. Ардчиллын 20 жилийн үйл явцыг үнэлж дүгнэсэн гэх боловч шилжилтийн үе дууслаа гэсэн ганц дүгнэлттэй, бүтээн байгуулъя гэсэн ганц уриатай цэвэр эдийн засгийн илтгэл аж.
2. УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Баяр “Намын хичээн эрмэлзэх зүйл”-ийн төсөл боловсруулсан тухай илтгэл тавив.
Энд “Монгол Ардын Нам-ын хичээн эрмэлзэх зүйл” гэсэн хураангуй хувилбар, хоёрт, “Монгол Ардын намын мөрийн хөтөлбөр” гэсэн дэлгэрэнгүй хувилбар хоёр хувилбар боловсруулсан. Дэлгэрэнгүй хувилбарыг Намын Их хурлаар нэгэнт хэлэлцэхгүй…“Монгол Ардын Намын Хичээн эрмэлзэх зүйлийн” төслийг төлөөлөгч та бүхэнд одоо ингээд тараахаар олшруулж байгааг хэлъе. Ингээд өргөн барьсан төслийг шүүн хэлэлцэж, баталж өгөхийг намын Их хурлын төлөөлөгч Та бүхнээсээ хүсье гэж мэдэгдэв.
“Дэлгэрэнгүйг” нь сонгуулийн үеэр дахин хэлэлцэж батална, “хураангуйг” нь одоо л дөнгөж олшруулж байгаа болохоор Их Хурлын төлөөлөгчид С.Баярын амаар хоосон цаас баталчихжээ. Ингээд шинэчлэгдсэн МАН шинэ хөтөлбөрийнхөө дэлгэрэнгүй болон товч хувилбарынхаа алинийг нь ч хэлэлцсэнгүй. Учир нь баталсан “хөтөлбөрөө” хэзээ хойно саяхан сайтдаа тавьсан юм…
3. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх “МАХН-ын XXY Их Хурлаас хойш Намын Бага Хурал, Удирдах Зөвлөлөөс хийсэн ажлын тайлангийн тухай” илтгэл тавив.
МАН-ын шинэ залуу дарга У.Хүрэлсүх намын ажлаа хариуцаж тавьсан анхны илтгэл юм. Их Хурлын илтгэл яаж бэлтгэдэг, хийдгийг бишгүй л харсан байлтай. Хамгийн мундаг Б.Даш-Ёндон багш хүртэл ямар ч илтгэлийг асар олон мэргэжилтэн цуглуулж, хэсэг хэсгээр нь бэлтгүүлээд дараа нь системийн аналитик хэдхэн хүнээр нэгтгүүлж, эцэст нь өөрөө дор хаяж сар шахам нухдаг байсныг ажлаа мэдэхгүйн илрэл гэж хэн ч хэлэхгүй юмдаг.
Ингээд МАХН түүхэндээ анх удаа их хурал дээрээ гурван илтгэл тавив. Нарийн яривал 4 илтгэл болчихож байгаа юм. Энэ бол миний “найз”, хуучин МАХН-ын дарга Н.Энхбаярын хэлсэн үг болно. Төлөөлөгчид үндсэн 3 илтгэлээс үүнийг л илүүтэй сонирхсон гэж санасан шүү. Н.Энхбаяр: “Албан тушаал муу ашиглавал хайрцаг болдог. Сайн ашиглавал тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх боломж олгодог. Хайрцагнаас гаръя. Албан тушаал чинь хайрцаг болох вий. Нам өөрөө хайрцаг болчих вий гэдгээс байнга болгоомжил. Уг нь ядуурал, хээл хахууль бол ард түмнийг зовоож буй хайрцаг” гэж мэдэгдэв. Ингээд тэр шинэ намдаа орж ч өгөхгүй, гарч ч өгөхгүй “хоолойд тээглэсэн яс” болов…
Аль нь тэмдэглэх вэ
Өөр сонин хачин олон юм болсон. МАН Удирдах Зөвлөлийнхөө гишүүдийн тоог 31 хүргэж нэмсэн бөгөөд одоо болтол намын шинэ удирдагчдын нэрс бүрэн гараагүй байна. Төрийн нууц, намын нууц хоёрын нэгэн бололтой ?! МАХН-ын түүхийн 90 жилд Удирдах Зөвлөл ийм өргөн бүрэлдэхүүнтэй хэзээ ч байгаагүй.
Энэ нь МАН Удирдах Зөвлөлөө бүлэглэлүүдийн улигт “зөвшилцөл”-өөр бүрдүүлсэн бөгөөд дотоод зөрчлөө шийдвэрлээгүй гэсэн хэрэг болно…
Жишээ авъя. Ухаандаа МАН-ын будаг нь ханхалсан шинэхэн нарийн бичгийн дарга Я.Содбаатар “МАХН түүх болон үлдсэн” гэсэн суут дүгнэлт хийв. УИХ-ын залуу гишүүн Ж.Сүхбаатар “Шинэчлэгдэж чадаагүй улстөрчид нь зайгаа тавьж өгөх цаг болсон” гэж шууд хэлснээс гадна “дуу дуулах залуусын ард алга таших хэрэгтэй” гэж ахмадууддаа “зааж” өгөв.
Гачлантай нь энэ удаад хэн ч зайгаа тавьж өгсөнгүй, шинэковууд “хооронд” зогсож үлдэв. Хуучин нь дуулах дуугаа дуусчихсан, шинэ нь дуугаа бэлтгэж амжаагүй тохиолдолд тайзны төлөө зодоон үргэлжлэх нь гарцаагүй юм…
Ингээд юу юугүй намын баяр ойртов. Сондгой биш, тэгш ойн жил таарав. Хуучин бол сүр дуулиантай, их эртнээс бэлтгэдэгсэн. Гэтэл энэ ойг МАХН, МАН хоёрын аль нь тэмдэглэх асуудал их зовлонтой болчихов, болчихов ч гэж дээ болгочихов…
Миний л мэдэхээр МАН болон МАХН-д түүхээ мэддэг хүн бараг байхгүй. Гэтэл юу вэ, саяын хурлаар МАН-ын дарга нусгайчууд бүгдээрээ “гарамгай түүхч” болчихдог юм байна.
Энэнд нь МАХН-ынхан уурлах нь мэдээжийн хэрэг. Ц.Шинэбаяр бол МАХН-ынхаа ойг тэмдэглэнэ л гэж дайрч таарна аа даа. 45 хоногийн дараа хийнэ гэж түүнийг амлаж байгаа МАХН-ын Их Хурал хэдий үеэр болохыг бодож тооцоолж байгаа хүн олон л байх…
Н.Энхбаяр “Энэ том танхимд намын түүхийг ярьж байна. Харамсалтай нь түүхийн 90 жилээс 3-4 жилийг сугалж ярьж байгаа нь учир дутагдалтай. Хүнд бүтэн намтар, намд, улсад бүрэн бүтэн түүх хэрэгтэй. Намд мандаж, унаж байсан түүхийн аль аль нь бий” гэж хэлснийг зүгээр л нэг “унагачихсан үг” гэж ойлгож болохгүй л байх. Ингээд л “түүх” рүү арга буюу орчихож байгаа юм…
Харин АН-ынхан энэ ойгоор идэвхиждэг зан нь оргүй алга болж. Хэлмэгдэл мэлмэгдэл гэсэн улиг болсон юмаа ч ярихгүй таг чиг. Тэгээд хэн тэмдэглэх юм ?! Энийг Баабар сайн мэдэж байгаа учраас нам төрийн түүхийн асуудлаар “гэм халгүй” хэдэн цуврал өгүүлэл бичив. Түүх бичдэг хүн түүхээ л бичиж байна гэж олон хүн бодож болох авч сайтар ажиглавал тийм биш. Өөрөөр хэлбэл Баабар туршилтын буудлага хийж даапаалав. Таг чиг. МАН болон МАХН Баабараар түүхээ бичүүлсэн гэж “түүхэнд” орох нь гарцаагүй болж байх шиг. Наад Баабар чинь бүтэн хоёр жил гаруй “танай” түүхийг бичнэ, чингэхдээ ямар жор тунгаар юуг, яаж бичихээ хэнээр ч заалгахгүй дэндүү сайн мэднэ…
Хэрэв дээрээс нь сэтгүүлч А.Баатархуяг нэмэгдвэл Та нар намаа эртхэн шиг татан буулгасан чинь өлзийтэй дөө. Энэ нь МАХН-ын түүх үү, МАН-ын түүх үү гэдгийг ялгах хоншоортой “түүхч” Та нар дундаас л огт гарахгүй…Тэдний өөдөөс эрдэм шинжилгээний мянган хүрээлэн, түүхэнд гаргуун түмэн “дарга-пацаан” байгаад ямар ч нэмэр болохгүй, лай л болно. Та нар их л сайндаа тэр хоёрыг мэргэжлийн биш л гэнэ биз. Ингэвэл хаашаа харж “үхэхийг” чинь би л лав хэлж мэдэхгүй юм байна…
Түүхээр тоглохуй
Хуучны МАХН түүхээ яагаад заавал бүх нийтэд заадаг байсныг мэдэх хүн Та нарын дотор л лав байхгүй. Учир нь тайван амгалан цагт улс төр-үзэл суртлын ажил байнга хийдэг байсан бөгөөд энэ нь улс төрийн итгэл үнэмшил тогтооход чиглэдэг байсан юм. Чингэхдээ маш сайн хийдэг байсан юм шүү. Энэ систем нэгэнт эвдэрсэн. Зөв буруу нь хамаагүй МАХН шиг түүхээ хайрлаж, үнэлдэг газар байгаагүй. Тийм учраас л амжилт олж байсан. Одоо бол эдийн засагч, хуульч, улс төрч дарга пацаанууд нь хүртэл түүхээр тоглодог болж байвал тоглоом чинь хэтэрлээ л гэж би хэлэх байна…
Түүх гэдэгт нэн түрүүнд болоод өнгөрсөн үйл явцыг ойлгодог. Дараа нь үүнийг тайлбарласан бичлэгүүд орно. Энэ нь үй олон янз байж болно. Харин түүхэн үйл явдал, түүхэн тайлбарлал хоёр их өөрөөс гадна тухайн үеийн нийгмийн ухамсар, сэтгэлгээ их нөлөөлнө. Мөн болоод өнгөрсөн үйл явдлыг бүрэн бүтэн сэргээж, ямар ч алдаагүй төгс түүх бичих боломж байхгүй. Гэхдээ түүх бичлэгийн орчин үеийн арга, арга зүйг ашиглавал нэлээд өндөр нарийвчлалтай нөхөн сэргээж болно.
Түүх бичлэгийн явцад маргаантай, шийдвэрлэх боломжгүй олон асуудал ямагт байдаг бөгөөд үүнийг эрдэм шинжилгээний маргаан мэтгэлцээнээр шийдвэрлэдэг. МАН-ынхантай адилхан хэдэн эрдэмтэндээ “буу тулгачихаад” тийм ийм дүгнэлт гарга гэж хүчиндэхийг хэлдэггүй юм.
Уг нь МАН-д сайн түүхч чамгүй олон буй ч тэд нь ягшмал академик стильтэй, хэт номхон даруу хүмүүс учраас одооны ихээхэн хурдтай сэтгэл зүйн болон мэдээллийн дайнд орох ямар ч чадваргүй гэдгийг би баталж чадна.
Нөгөө талаас хэдэн түүхч урьчихаад ярьсан юмыг нь хагас дутуу, хам хум тогтоочихоод энэн дээрээ давс хужир нэмж байгаад ТВ-ээр юм уу намын хурал дээр чалчихыг түүх хөгжүүлж байна гэж хэн ч хэлдэггүй юм.
Аливаа том эргэлтийн гол гол үндэслэлийг түүх бичлэгээр л гаргадаг. Нарийн яривал яг түүх ч бас биш юм. Түүхийн гүн ухаан, улс төр судлал, нам судлал, сэтгэл зүй зэрэг асар олон шинжлэх ухааныг шүтэн барилцуулсан системийн шинжилгээгээр үндэслэн гаргаж өгдөг юм. Өөрөөр хэлбэл үзэл санааны эх үүсвэрээ гаргаж авдаг…
Ухаандаа социал-демократ Баабарын “Бүү март, мартвал сөнөнө” гэсэн бичвэр бүхэлдээ түүхийг шинээр шүүн тунгаасан бүтээл байсан бөгөөд тухайн үедээ ямар их алдаршиж байсныг олон хүн санаж байгаа байх. Гэхдээ энэ бол дан ганц түүхийн бүтээл байгаагүй, бүдүүн тоймоор бол нийгэм, улс төр, гүн ухаан, үзэл санааны цогц байсан юм. Энд би өөрөө нэгэнт түүх болчихсон энэ бүтээлийн сайн муу, буруу зөвийг огт хөндөөгүй. Ийм маягаар “түүхийг” далд ухамсарт чинь хийгээд өгчихдөг юм…
Холимог байлдаан
Саяхан миний ярилцсан нэг хүн асууж байна. Одоо байлдаан хаана, чухам юунаас эхлэх бол гэж. Нэгэнт байлдаанд бэлэн болчихсон “арми” салан задгай нэг цэрэг буу алдахад л эхэлнэ. Гэхдээ “түүхийн” байлдаанаас эхлэх нь гарцаагүй гэж би хариулав. Манайхан түүхээ мэддэггүй ш дээ, яаж байлдхийм гэж дахин лавлаж байна. Тэр ч үнэн, гэхдээ манайхан түүх мэдэхгүй ч, түүхээр байлдах “хууч өвчтэй” юм ?! гэлээ. Тэрбээр жаахан бодолхийлснээ нээрээ тийм ч юм болов уу гэж хүлээн зөвшөөрөв.
Уг нь бол түүхийн байлдаан нэг их чухал зүйл биш боловч өөрсдөө тэнэгтсээр байгаад ийм болгочихсон юмыг чинь би яалтай бил ээ. Түүхийн байлдаантай залгаад юм уу зэрэгцээд ашигт малтмалын байлдаан, сонгуулийн байлдаан, бүлгүүдийн байлдаан, үндсэн хуулийн байлдаан гээд тоочиж барахын аргагүй олон байлдаан холилдох нь гарцаагүй. Түүхийн энэ байлдаан дээр энэ олон байлдааныг нэмэхээр галзуурал, солиорол л болдог жамтай.
Энэн дотроос яаж ч харсан түүхийн байлдаан гол нь болчихоод байгаа юм.
Иймээс энэ болон ирэх жил түүхийн болон үзэл санааны байлдааны жил болно, энэ нь цаашаагаа бүх салбарыг хамран шатлан өргөжинө гэж дүгнэж бүрнээ болно.
Учир нь намын баярыг яаж ийгээд тэсээд өнгөрөөлөө гэхэд Ардын хувьсгалын 90 жилийн ойг яахав. Намар, өвлийн 100 жилийн ойг яахав. Байлдааны гурван боломж алддаг тэнэг улс төрч Монголд ганц ч байхгүй юмдаг.
Уг нь асуудал баяртаа байгаа юм огт биш, зүгээр л олон нийтийг татан дагуулах үзэл санааны үндэслэл байхгүйд оршино. “Үзэл санаа олон түмнийг эзэмдээд ирэхээрээ сая материаллаг хүч болдог” гэсэн хуучин багш К.Марксын үндэслэлийг одоохондоо Монголоос өөр хаана ч, хэн ч няцаагаагүй байгаа.
Иймээс олон түмэндээ түүхийн байлдааныг л даган хөөрцөглөж огт болохгүй шүү гэж л сануулж хэлмээр байна даа. Яагаад гэвэл энэ бол Та бидний биш, томчуудын байлдаан…
Ямар ч гэсэн энэ 3 дугаар сарын 1-нд МАН, МАХН хоёр агуу түүхт намынхаа баярыг яаж “тэмдэглэхийг” харах л үлдэж байна даа. АН ч яахав, баяраа “зарчихсан” улс чинь юугаа ч ярих билээ…
Судлаач Д.Ганхуяг
2011 оны 1 дүгээр сарын 8.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

19 Responses to БАЙЛДААН ТҮҮХЭЭР ЭХЭЛНЭ…

  1. Anonymous says:

    uls tur gej ih gunzgii nariin asuudal baidag yum bna daa. daanch manaid mungutei esvel yamar neg argaar ner hund olson heden hun ulsturch bolj jujigleed? baih yum. hiij chadahgui gedgee medej baij tend garch tegj alialhaasaa ichdeggui yum bh daa. ug ny mongolchuud bid odoo baabariin heldgeer yag devshij deeshleh zaag deer irchiheed baigaa yum bish uu. jisheelbel yaponii massmediagaar mongoliin gazriin hovor metalliin tuhai udur bolgon yamar negen medeelel garch bna. sayahan hyataduud gazriin hovor metalaa yapon ruu exportlohiig horigloj baahan sandargasan. ter yavdald honzon sansan yaponchuud yamarch uneer hamaagui mongoliin hovor metaliig zudlahaar shiidee yu daa. 20-30 jiliin daraa hyatadiin uvurmongol dahi hovor metaliin nuuts duusna ter ued hyatad mongoloos l hovor metaliig avahiig bodno shuu dee. getel tend yaponchuud suuj baihaar yu boloh ve. yaponchuud aihtar zuumtgai ulsuud shuu he he he. za ter yaahav bi ene heden teneg ulsturchidiig dagaj mongolchuud bid hoorondoo bitgii baildaasaa l geh gesiin.

  2. Залуу монгол says:

    ТОМЧУУДЫН гээд байгаа байлдааны төгсгөлд ялагч нь хэн байх бол.Хэний бүлэглэл ялах бол. Муу ядарсан ардад маань ээлтэй л ялагч байгаасай даа. Энэ байлдаанд оролцмоор байна.

  3. MOngol says:

    баяр гэснээс, өнгөрсөн шинэ жилийн баярын мэнд хүргэе Ганаа ах аа. мартсан байна шдэ. за тэгээд Монгол улсын маань хийморь нь босоо сайн сайхан байх болтугай гэж… Угаасаа Монголын баяр дуусах биш дээ.

  4. Bold says:

    Ардчилсан Нам баяраа зарчихсан гэж гоё хэлсэн. Ганц баяраа биш, үзэл санаагаа, санаачлагаа, хэдхэн сайдын суудлаар зарчихсан байна.

  5. Anonymous says:

    haashaa ch harj uhsen bai deesh ni haruulaad l orshuulana daa

  6. tsogoo says:

    sain bn uu erhem sudlaachaa. taniig turiin soyorholt ikh zohiolch Tsenddoo-giin shine (http://tsenddoo.niitlelch.mn/content/2767.shtml) niitleliig unshsan gej bodoj bn. unendee taalagdsangui(taalagdah ch albatai bisheldee). zarim gol sanaa ni unen hedii ch china gesen ih ailiig buh zuil deer huleen zuwshuur gesen sanaa tsuhalzaad baihiin. ta setgegdelee huwaaltsaach

  7. Hvn says:

    Тэр Цэнддоогийн нийтлэл чинь яахав, хятад муухай бархирахад Цэнддоогийн үс дэрхийтэл босноо гэдэг шиг л юм болж байгаа юм. Манай өөрсдийгөө үндэсний үзэлтнүүд гэж орилоод байдаг нөхдүүд нэгийг бодох цаг болсныг бас харуулж байгаа юм. Хичнээн хужаа зодоод ямар ид шид байна? Биеийн хүчээр нэгийг зодно, сэтгэлийн хүчээр мянгыг дийлнэ гэдэг сэн дээ. Маш уян хатан байх хэрэгтэй. Түүнээс биш бусдын хүүхэлдэй болж гүйгээд л, хэрэгтэй, хэрэггүй юм руу гүйж ороод байх хэрэггүй л болов уу. Хятадуудыг хар л даа, нэг сумаар нэг биш нэлээн хэдэн шувуу буудахыг санаархаж байна, нэлээн хэдэн шувуу онохгүй бол гол шувууг нь ононо гээд ч байх шиг, бодлогын хувьд өөрсдийгөө ашигтай байранд аваачиж чадаж байна. Бид нар тэгэхэд дотоод асуудлаа ч шийдэж чадахгүй л сууж байна. Гурвалжин дөрвөлжин зодоон биш бүр дөрвөлжин, таван тал оролцсон зодоон ч болох шиг. Аргагүй шүү дээ, шударга бус зүйл их байгаа юм чинь. Төрийн бодлого мэргэн биш байгаа юм чинь. Алхам тутамд л харагдаж байна шүү дээ. Эсвэл би ч болохгүй зүйлийг тодоор хараад байна уу? Нөгөө хүчирхийллийн эсрэг хэлж ярьдаг баатрууд нь хаанаа юугаа хийгээд ч явж байдаг юм. Нэг “өнцгөөс нь” харвал ёолж байнаа гэдэг байдал эвгүйтэхийн анхны шинж. Цохиулсан хүн ууртай байдаг юм. Цохиулаад инээж байнаа гэдэг мэдрэл муутайн шинж. Ёолж байгаа хүнийг хараад шоудаж байна, эсвэл одоо наадах чинь өвдсөндөө юу ч хийж магадгүй гэж байгаа хүмүүсийг юу ч гэж ойлголтой билээ. Хоёрт: өөр хүмүүс лүү чиглэсэн мессеж уншаад сүржигнэж гүйх ер нь ямархуу байдаг бол оо?

  8. tsogoo says:

    HYN-d: Naizaa het undeserheg uzel deverch baigaa tal deer sanal neg baigaa. minii gol anhaaral handuulsan zuil ni Tsenddoo yagaad ene sedviig hunduh bolvoo gedegt l yum. 1-t Tsenddoo, Baabar bol mash urgun medeelliin eh survaljtai, tuun deeree analysis hiih gej orolddog humuus bas mungunii zahialgaar yum bichne. tsenddoo-giin suuliin neg jiliin niitlel, umnuh jiluudiin niitlelees iluu china-giin tald naashtai umguulsun shinjtei bolson. itgehgui bol unshaad uz, 2-t undeserheg uzliin asuudal umnu ni baij l baisan yagaad umnu ni ene talaar dugaraagui baij odoo bichiv. yer ni bol yamar neg China-tai holbootoi asuudal boloh geed umnuh uur amisgaliig ni zuulluj bn l gej bi bol oilgoj bn. 3-t oros muu, china muu esvel sain gej hunii tarhi ugaah ni hend heregtei yum be. uuruu bodood uzeldee

  9. Anonymous says:

    Sudlaach ahiin blogt humuus orj heruul temtsel hiih durtai yum uu daa?? ta blogoosoo gadna forum uusgevel yamar ve. tend tegeed heruulee hiij l baig ta haaya orj zagnaad suuj baihad amar bish uu.

  10. Hvn says:

    tsogoo-д хэлэхэд Цэнддоогийн мэдээлллийн эх сурвалж баабараар дамжиж байгаа гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Мөнгөний захиалгаар юм бичдэгийн тухайд бол баталгаа байхгүй. Тэгээд ч би энэ нь магадлал муутай гэж бодож байна. Хятадтай холбоотой асуудал болох гээд зөөллөж байна гэдгийн тухайд бол хятад ойрын үед тийм алхам хийхгүй л болов уу. Гэхдээ хятад багны цаанаас хэзээ ч сайхан царай гарч ирэхгүй нь тодорхой. Илүү дутуу юм яриад ч яахав. Цэнддоо яагаад хятадад илт долигоносон гэж болохоор нийтлэл бичвээ гэдгийг өөрөө л мэдэх байх даа. Тэр 9-ийн Anonymous-т хандаж хэлэхэд улстөрийн хүчний гар хөл болж явах хэрэггүй байдаг юм шүү гэж хэлье. Цаадуул чинь чамайг ашиглачихаад, байдал эвгүйтэнгүүт зүгээр л би мэдэхгүй гээд л түлхчихнэ. Яагаад гар хөл болж байна гэж дүгнэсэн гэж бодож байна, өөрийг чинь? Өөрөө судлаач ахын гэж ирээд л бичжээ. Судлаач Ганхуягийн блогийг уншдаг, хүндэлдэг юм байна гэж ойлгогдохоор. Тэгсэн мөртлөө haaya orj zagnaad suuj baihad amar bish uu гээд ёжлон, дургүйцлээ илэрхийлжээ. Нэг ёсондоо орж ирж бичлэгийг нь уншдаг хүнийгээ ёжилсон байна. Мөн humuus orj heruul temtsel hiih durtai yum uu daa? гэж бичиж. Нэг ёсондоо элдэв юм бичүүлэх дургүй байгаа юм байна гэж ойлгогдохоор. Тэгэхээр өөрөө хэн байхав? Батзандан гэж нөхрийн ярилцлага өгч байхыг харлаа. Тэр урьдынхаасаа огт өөрчлөгдсөнгүй, харин ч үнэн нүүр царай нь улам тодорчээ. Яг л нөгөө урд нь орж гүйснээ ард нь хоцордог шигээ. Сэтгүүлч ч асуултаа хальт мөлт асууж амжих шиг л санагдсан шүү. Урдаас нь яриад байгаа юм чинь. Сар бүрийн хэдэнд ч гэлээ жагсаал зохион байгуулах юм гэнэлээ шүү. Тийм л боломжийн сайхан нийгэмд амьдарч байгаа юм бол жагсаал хийж юугаа хийх гэсэн юм бол? Учиргүй сайхан орчинд амьдарч байгаа мөртлөө ардчилсан нам залуучуудаа дардаг энэ тэр гэнэ. Иймэрхүү ярилцлагыг бол хогийн сав руу нь хийх хэрэгтэй. Тэгээд ч чадалтай залуучууд гарч ирэх ёстойгоос биш, хүний яриа сонсдоггүй ярьдаг, …….. нөхдүүд гарч ирээд хэрэггүй. Ардчилсан намд хөгжил дэвшлийн төлөө яваа чадалтай залуучууд бийг үгүйсгэхгүй.

  11. Anonymous says:

    Hvn-d zagnah yaagaad yojilson bolj baigaag sain oilgosongui zuv zagnah shig heregtei yum baidaggui yumshdee.

  12. tuya says:

    tani helsneer yag l baildaj bna daa

  13. Hvn says:

    “Мэргэн ард”-д нэгэн зүйл хэлье үү гэж бодлоо. Энэ бол 2 “Хүн”-ий яриа, бусад хүмүүс ойлгох ч үгүй. Түүнээс биш 3-дагч, 4-дөгч бас нэг модон сэлэм эргүүлсэн баатар гарч ирээд хэрэггүй болов уу. Өс санах, атаархах гэж юу юм бэ? Би хүнд атаархаж байсангүй. Өс санах, үзэн ядахын тухайд бол араас алгадахад эргээд харахаар аа чи өс санаж байна, дахиад алгадаад, өө чи бас л өс санаж байна гэж хэлж болохгүй биз дээ? Түүнтэй чинь адилхан юм болоод байна. Тодруулж хэлбэл зарим нэг намын удирдах зөвлөлийн хэсэг бүлэг хүмүүсээс гарч байнаа гэж би үзэж байна. Надад тэгж бодох үндэслэл байна. Магадгүй хар муур гүйлгэсэн тохиолдол ч байж магадгүй. Тэгэхдээ би тэгж бодохгүй байна. Цаадуулдаа хэл. Садан төрөл рүү дайралт хийхээ больж үз гэж хэл энэ тэр гэж би яс хаяхгүй ээ. Гэхдээ өөрийг чинь болж байгаа явдлыг мэдээсэй гэж хүссэн юм. Лав л зарим нэг асуудал танай намыг санхүүжүүлдэг хүнтэй, мөн танай намын УИХ-ын гишүүн байсан А гэдэг нөхрийн л тавиулсан хүнтэй л холбоотой асуудал. Илүү дэлгэрэнгүй хов жив шиг юм яриад яахав. Боловсон хүчний бодлого чинь алдагдсан байнаа гэж би өчнөөн хэлсэн. Нөгөө нам санхүүжүүлж, намын хүмүүсээр дамжиж албан тушаалд очсон нөхдүүд нь яадаг гэж бодож байна? Өөрийнхөө талын хүмүүсээр байгууллагыг дүүргэдэг юм ш дээ. Аажуухнаар, хэн ч анзаарахгүй. Нэг л мэдэхэд байгууллага тэрний хүмүүсээр дүүрсэн байна. Шударгаар, энэ хүн чинь мэргэжлийн бус байна, авахуулахгүй гэсэн хүмүүсийг бол шууд шахдаг юм даа. Бас дээрээс ирсэн явуулга ч нөлөөлөө биз. Үндэслэл байгаа гэж хэлсэн. Шантааж, шантааж л гэх юм. Би хэзээ ч бусад дээр орж албан тушаал өг гэж байсангүй. Бас хэзээ ч атаархаад бусдыг “хорлож” байгаагүй юм шүү. Хий, хий л гээд байх юм. Би хүнээр заалгаж хийхдээ арай тулаагүй байна. Яарвал даарна гэдэг үг байдаг байхаа. 2-т ер нь амьдралын туршлагаасаа харахад янз бүрийн яриа бүрийн цаана, тэр яриаг хэн гаргасныг хөөж үзэхэд заавал ямар нэг таагүй харилцаатай байсан хүн лүү л чиглэдэг юм ш дээ. Тэр болгоны учрыг олж хужрыг тунгаана гэдэг цаг зав гарзадсан хэрэг. 3-т нөхөрлөл гэж юу яриад байна? Хэнийг хэлээд байгаа юм? Хэрэв миний таамаглаж байгаа үнэн бол түүнд мэнд дамжуулаарай. 4-т миний хамгийн хайртай байсан тэр хүнийг дурьдаад байх хэрэггүй. 5-т таны мэдэх юм ч байгаа юм байна. Тодорхой мэдээлэл байгаа юм байна. Тэгвэл мэдэхгүй юм ч нилээн бий шүү. За ингээд би судлаач Ганхуягийн блогийн нийт сэтгэгдэлийн 20 гаруй хувийг дангаараа биччихлээ. Ингээд би онц хэвийн бус хүн болох нь тодорхой.

  14. Hvn says:

    Нэг зүйл тодруулья гэж бодлоо. Тэрний хүн, энэний хүн гээд л яриад байх юм. Тийм зүйл байдаг л биз. Харин би хэн нэгний хүн хэзээ ч байгаагүй, байх ч үгүй. Би бол үүнийг зүгээр л “улстөр” л гэж хардаг юм. Мэдээлэлгүй хүмүүсийн үг. Зарим нэг намын нөхдүүд тэрний хүн, энэний хүн гэсэн хүмүүс байдаг, халах гэхээр нэг нь хамгаалдаг гэж ярьж байх жишээтэй. Ухаандаа бол тэдний санаан зоргоор зүгээр л гараа өргөөд халагдах юм байна л даа. Би өөрийн бодлоо хэлсэн, одоо нөгөөдүүл юу хийхийг харья. Дашрамд дурьдахад хүчний тэр дотроо тусгай албаныхан хэзээ ч ямар нэг улстөрийн хүчний гар хөл болох ёсгүй, мөн хувийн зорилгоор ямар нэг үйлдэлд тусгай алба оролцох ёсгүй. Хүчний байгууллага дээр хэрэг шийдүүлэхээр очсон хүнийг хэзээ ч олон юм ярьж яваад өөрөө хэрэгт оров гэж “халамжлан сануулах” ёсгүй ээ гэж би бодож байна.

  15. tsogoo says:

    Hvn-d: naizaa odoo bolih yum bish uu. ene chin forum bish shuudee. durtai bol ta uuruu blog uusgeed teriigee hutluud yavaldaa. chinii hen yu hiideg, mundag medlegtei, medeeleltei chin end yamar ch padlii baihgui. ene blog-iin ezen ni sudlaach ganhuyag bolohoos ta bish. suuliin heden niitlel deer 10-20 setgegdel bicheed l bi onts heviin bus hun geed tenegteh yum. yumand bas limit baidag yumshte.

  16. zochin says:

    unen chuu yls tur heseg bulgiin turiin erh medliin tuluu dain bolson. tuuhiig tuundee achiglahiig l bodno.odoo ch uls tur biznesiin bulegleluudiin hoorondiin dain bolohoor bur ch ih il todoor garch irev.Dundni uchiraa medehgui ard tumen l hohiroh yum.

  17. e says:

    Ганхуяг абугайн хэлсээр байлдаан түүхээн эхэлбэй, хөөрхий… Сүхийн нэрээр дайны шалтаг гаргалаа…

  18. tsogoo says:

    tanii helseneer ch tuuheer baildaj bndaa. odoo ch buh hun tuuh ch bolson yumshig bn. ta jan 8-nd bichsen. tun udalgui ehleed odoo orgidoo hurlee. Turiin shagnalt Sosorbaram maani Suhbaatar aimagt ochvol buten butsaj ireh magadlal 0-tei tentsuu boloh shiv.
    gehdee MAN-iig gutaah geed negent hiidgee hiisen tuuhen humuusiig gutaan doromjiloh ni tiim ch ih taalagdsangui. yahav guivuulagdsan tuuhee zasaj bolno gehdee l mongoliin tuluu temtsej yavsan eh oronchidoo gutaan doromjiloh baidlaar zasvarlah yum bol utga alga.
    argagui sudlaach hun meddeg yum bn. tanii bodloor daraagiin baildaan yugaar ehleh bol?

  19. gankhuyag says:

    Би 2010.3.23-нд “Эртхэн шиг хэлж байя” өгүүлэл бичиж энэ талаар сануулж байсан. Онол-түүхийн зарим гаргалгаа хийсэн энэ өгүүллийг дахин үзвэл би ихэд баярлана. Учир нь одоо 1911 болон 1921 оны хувьсгалаар “байлдах” нь гарцаагүй. Гэхдээ түүхийн гүн ухаангүй бол түүх бичиж болдоггүй юм л даа…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: