БИДНИЙГ БАЛАЙРЧ БАЙХ ХООРОНД…

Биднийг нам мамын нэр мэр гээд балайрч, нүүрсээ зарна зарахгүй, өгнө өгөхгүй гэж тэнэгтэж байх хооронд наад дэлхийн нүүрсний баланс чинь маш өөр бүтэцтэй болчихлоо. Бид л тэнэг царайлчихаад хэдэн ногоон унагах гээд улс төр хийж байлдаж байна. Энэ чинь XXI зуун, алив эдийн засаг маш хурдан өөрчлөгдөж байгааг харах, мэдрэх ёстой бус уу…
Австралийн үер
Австралийн Квисленд мужид болсон үерийн улмаас дэлхийн томоохон уулын олборлогч компани – Rio Tinto Group, BHP Billiton Ltd. болон Xstrata Plc коксжих нүүрснийхээ ачилтыг хойшлуулах шийдвэр гаргасныг саяхан Bloomberg мэдээлэв. Ингэснээр коксжих нүүрс дунджаар 12,4 хувь буюу тонн нь 253 $, эрчим хүчний нүүрс дунджаар 15.1 хувь буюу тонн нь 131,8 $ болж өсөв. Энэ бол 4 хоногийн өмнөх мэдээ. Энэ нь Австралийн эдийн засагт томоохон сөрөг нөлөө үзүүлэхээс гадна дэлхийн нүүрсний балансад ихээхэн өөрчлөлт оруулж байна. Дэлхийн гангийн үйлдвэрлэл, нүүрсний хэрэгцээ үүнээс болоод зогсохгүй нь мэдээж хэрэг бөгөөд харин ч шинэ эх үүсвэр хайх нь гарцаагүй юм.
Өөрөөр хэлбэл үерийн улмаас нүүрсний үнэ 25 хувь өсчээ. Нүүрсний үнэ сүүлийн хоёр жил дараалан өсч байгаа бөгөөд дэлхийн нүүрсний экспортын 33 хувь нь Индонезид, 24 хувь нь Австралид ногддог гэдгийг бид мэднэ. Үерийн улмаас Автралийн ордуудын 85 хувь нь ашиглалтын өмнөх хэмжээндээ хүрэхгүй олборлолт хийх болов.
Yieh.Corp-ны мэдээллээр одоо нүүрсний үнэ 275 $ болж өссөн байна. Өдөр тутам мэдээлэл өөрчлөгдөж байгаа учраас янз бүрийн тоо хэлж байна. Австрали нь дэлхийн коксждог нүүрсний гуравны хоёрыг нийлүүлдэг бөгөөд Квислендэд 90 хувийг нь олборлодог байна. Мөн McCloskey Group-ийн шинжээчид коксждог нүүрсний үнэ 2011 онд тн нь 300 $ хүрэх бөгөөд дараа нь аажмаар буурна гэж үзэж байна.
Оросууд ч үнээ нэмж, Восточный боомтод нүүрсний үнэ 20 хувь өсч, тн нь 126 $ болжээ. Энэ үер дунд хугацааны шинж чанартай гэж мэргэжилтнүүд үзэж байгаа боловч нүүрсний үнэ дараа жил ч өндөр хэвээрээ байна гэж дүгнэж байна.
Хятадын нөөц их ч…
Өнгөрсөн 5 жилд нүүрсний олон шинэ орд нээсний үр дүнд Өвөр Монголд хайгуул хийж илрүүлсэн нүүрсний нөөц 741,39 тэрбум тонн хүрснийг Хятадын Xinhua саяхан мэдээлэв. 2006-2010 он буюу Хятадаар 11 дүгээр таван жилийн төлөвлөгөөний үр дүнд Өвөр Монголд гэхэд 510 тэрбум нүүрс нэмж олсноор тэд Хятадад нүүрсний нөөцөөрөө эхний байранд орох болжээ. Энэ аварга ажилд 140,38 тэрбум юан зарцуулжээ.
Зөвхөн өнгөрсөн 2010 онд Өвөр Монголд нийтдээ 340 мянган км.квадрат талбайн геологи хайгуулын ажил хийсний үр дүнд 30 тэрбум тн нүүрс, 60,48 тэрбум тн төмрийн хүдэр болон бусад асар их ашигт малтмал олжээ. Өнгөрсөн 2010 онд Өвөр Монгол 782 сая тн нүүрс олборлосон байна.
Хятадын нүүрсний ассоциацийн прогнозоор 2015 гэхэд хятадын нүүрсний хэрэглээ 3,8 тэрбум тонн болно гэж мэдэгдэж байна.
Түүнчлэн ойрын 5 жилд Оросоос наад зах нь жил тутам 15 сая тн нүүрс авахаар болжээ. Дараагийн 20 жилд энэ хэмжээг 20 сая тн болгож өсгөхөөр тохирчээ. Ер нь бол Хятадын эрчим хүчний хэрэглээний 80 хувь нь нүүрс байдаг аж.
Оросын статистикаар сүүлийн жилд хятадад нүүрс нийлүүлэх хэмжээ 15 дахин өсч, 12,09 сая тн болсон бөгөөд энэ нь Хятадын гадаадаас авч буй нүүрсний 10 хувь болох аж.
Азийн облигацийн компанийн нүүрсний нөөцийн мэргэжилтэн У Ци “хөрш орнуудаас нөөцийн импортыг хөгжүүлэх нь эрчим хүчний аюулгүй байдлыг хангах стратегийн чухал ач холбогдолтой. Энэ өсөлт аядуу байхыг харгалзвал нүүрс худалдан авах тухай одоогийн гэрээнүүд нь Хятадын нүүрсний зах зээл болон нүүрсний үнэд онцгой нөлөө үзүүлж чадахгүй” гэж мэдэгдэв. Хятад одоогийн байдлаар оросоос нэг тн нүүрсийг 87 $, коксыг тн-ыг нь 111 $-оор авч байна.
Оросууд яарч байна
Өнгөрсөн оны сүүлчээр оросын “Сибирийн нүүрсний эрчим хүчний компани” (товчлол нь СУЭК), хятадын China Datang Corporation хоёр оросоос хятадад нүүрс нийлүүлэх гэрээ Бээжинд хийжээ. СУЭК Буриад болон Хакасаас 1 сая тн нүүрс олборлон Забайкальск-Манжуураар дамжуулан Хятадад гаргах аж. СУЭК түүнчлэн Их Британи, Хятад, Солонгос, Нидерланд, Япон, Польш, Финляндад нүүрс нийлүүлэх аж.
Datang бол Хятадын улсын эрчим хүчний корпорацийн хуучин бааз дээр байгуулагдсан хамгийн том компани юм байна. Datang-ийн мэдэлд 23 муж, 5 өөртөө засах оронд байдаг эрчим хүчний 116 үйлдвэрүүд харъяалагддаг байна. Харин СУЭК нь оросын дотоод зах зээлийн 30 хувь, оросын экспортын дөрөвний нэг гаруйг хангадаг аварга эд аж.
Оросууд хятадаас ихээхэн хэмжээний зээл авсан бөгөөд үүнийхээ хариуд Чукотка, Тува, Якут, Магадан, Забайкалскийн нүүрсний ордуудад хөрөнгө оруулах, нүүрс авах олон гэрээ хийсэн буюу хийхээр ярилцаж байна. Оросын нүүрсний нөөц учир тоймгүй бөгөөд Засгийн Газар нь ч дэмжлэг үзүүлж, татварын хуулиндаа өөрчлөлт оруулан нүүрсний уурхайнуудад хөнгөлөлт үзүүлсэн байна.
Гэхдээ саяхан СУЭК, Русский уголь болон Стройсервис гэсэн 3 том корпорацийг Дангаар ноёрхохын эсрэг (антимонополь) алба Дотоод яам, Төрийн Думтай хамтран шалгаж өрсөлдөөний болон бусад олон хууль зөрчсөн, үнэ хөөрөгдсөн картелийн гэрээ байгуулсан гэж хэрэгт унагаад байна. Энэ нь Оросын сонгууль болон улс төрийн өрсөлдөөнтэй холбоотой болов уу. Хэрэв асуудал ноцтой хэмжээнд хүрвэл хамгийн их хохирлыг СУЭК хүлээх бөгөөд тэд олон улсын зах зээлд IPO гаргах гэж бэлтгэж байсан аж.
Тувагийн Улуг-Хемийн сав газар гэхэд л 20 тэрбум тн, түүний дотор 14,5 тэрбум тн коксждог нүүрсний нөөцтэй. Нийтэд нь Элегестийн буюу монголоор Элстийн сав газарт гэхэд л 14 гүний уурхай, 5 ил уурхай, 15 баяжуулах фабрик барихаар оросууд төлөвлөөд байгаа аж.
Бид
Нүүрсний ашиглалттай холбоотой маш олон нэр томъёо байдаг юм байна. Бассейн буюу сав газар хамгийн том нь бололтой. Бассейн гэдэг нь ашигт малтмал, манай тохиолдолд нүүрсний асар их нөөц агуулсан, тэр нь тасралтгүй болон хэсэгчлэн үргэлжилсэн асар том талбайг эзэлдэг сав газар юм байна. Дараа нь бидний нэрлэдэг орд буюу орд газар ордог бөгөөд нэг бассейнд хэд хэдэн орд газар байж болдог аж.
Нүүрс бүхий ордыг яран илээр ашиглаж буйг разрез буюу ил уурхай гэж дүйлгэж болно байх. Манай Багануур, Шарын гол зэрэг нь ил уурхай. Дараа нь шахт буюу гүний уурхай. Налайхын уурхай ийм байсан.
Дээр дурдсан тоо баримтаас үзэхэд манай Таван Толгой бол хойш болон баруун тийш сунаж тогтсон, нилдээ үргэлжилсэн аварга том бассейн болох нь тодорхой байна. Ухаандаа дээр дурдсан баттай баримтаар Өвөр Монголд 741,39 тэрбум тонн нүүрс байхад Монголын хил хүрээд бараг хоосон болж 6,4 тэрбумын нөөцтэй ганцхан Таван Толгой байна гэхэд итгэх хүн цөөн буй за.
Миний ойлгож байгаагаар Таван Толгойн бассейн олон арван орд газраас бүрдэх бөгөөд эдгээрийг Ухаа худаг, Олон Овоот, Баруун Цанх, Зүүн Цанх гэж нутаг орных нь нэрээр нэрлэж байна. Энэ олон газар усны нэр хүний толгой эргүүлэх аятай нөхцөл болдог аж. Үүний дээрээс гадаад, дотоодын компаниуд байн байн нэрээ сольж байгаа нь бүр учрыг нь ойлгохын аргагүй болгодог байна.
Манайх 162.3 тэрбум нүүрсний нөөцтэй, энэ нь Австралиас ч илүү гарах бөгөөд Монгол Улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний тавд багтдаг гэсэн “гадаад” тоо байна. Манай улсад 200 гаруй нүүрсний орд байдгаас 50 нь ашиглагдаж байгаа аж.
Орос болон Хятадын нүүрсний асар их нөөцтэй харьцуулсан логик дүгнэлтээр бол Монгол Улсын нүүрсний нийт нөөцийг буруу тооцоолсон байна, эсвэл илрүүлсэн нөөцийн нийт хэмжээг нийтэд мэдээлэхгүй байна.
Зөвхөн “Энержи Ресурс”-ийн мэдэлд буй Тавантолгойн нийт талбайн дөрвөн хувь болох Ухаа худагт нийт нөөцийн 1.4 тэрбум нь багтахаас гадна хамаг кокс нь тэнд байдаг аж. Мөн МАК, “Энержи ресурс”, “Саусгоби сэндс” зэрэг компани нүүрсний томоохон уурхай ашиглаж, мөн “Професи ресурс”, “МоЭнКо” зэрэг олон компани үйлдвэрлэл явуулахад бэлэн болоод байна. “Хүннү коал” компани нүүрсний хайгуулын 14 төсөл хэрэгжүүлж, гурван нүүрсний уурхай барих төлөвлөгөөтэй байна. Дээрээс нь “Монгол 999” гэх нэгдэл үүн дээр орно гэж чармайж байна. Таван Толгойг аль хэдийн ашиглаад эхэлчихэж.
Энэ нь зүйрлэвээс одоогийн Налайхын уурхайн нинжа нарын томсгосон хэлбэртэй болж, дур дураараа энд тэндээс нь ухаж аваад түргэн зарах өрсөлдөөнд орж байна. Ямар ч эмх цэгц, замбараа гэж алга болжээ.
2010 оны эхний 8 сарын байдлаар Монголоос Хятад руу имтортолсон нүүрсний хэмжээ 139-169 хувь өсчээ. Шивээхүрэн–Цэхэгээр 225,5 сая долларын 5,02 сая тн, Гашуунсухайт-Ганц модны гаалийн боомтоор 4,3 сая тн нүүрс гаргажээ.
2006 оны 10 дугаар сард Линхэ-Цэхэгийн төмөр замыг барьж эхэлсэн бөгөөд 2009 оны 12 дугаар сард анхны бүрэлдэхүүнээ хүлээн авчээ. Энэ зам нь дорно зүгт Линхэ Баяннуурын хотын хэсэгт эхэлж, хоёр улсын хил дээрх Цэхэгийн хилийн боомт дээр дуусдаг бөгөөд нийт урт нь 768 км болно. Энэ төсөлд нийтдээ 4,27 тэрбум юан зарцуулсан байна. Гэтэл манай яриад байгаа төмөр зам болон бусад үйлдвэрүүдийг хэний, ямар хөрөнгөөр барих нь огт тодорхойгүй байна.
Энэ бүхнээс дараах дүгнэлт хийх хийж болно.
1.Монгол Улс нүүрс болон ашигт малтмалын асар их баялагтай. Таван Толгой бол түүний өчүүхэн хэсэг.
2. Монголын нутаг дэвсгэр дээр геологи хайгуулын ажил асар эрчимтэй хийж байна. Хайгуулаар олсон нүүрс, бусад ашигт малтмалын нөөц болон хайгуулын ажлын цар хэмжээ, компаниудын нэрсийг нийтэд зарлахгүй байна.
3.Таван Толгойн бассейны орд болгон дээр дурын компаниуд уурхай нээж ашиглалт явуулж эхлээд байна. Зүйрлэвээс олон компани нэг буюу хэд хэдэн “дошин” дээр гараад дараад “хэвтчихжээ”.
4.Энэ нь нүүрсний асар их нөөцийг хэрхэн яаж ашиглах, хааш хэнд худалдах асуудлыг ихээхэн түвэгтэй болгож, улс төр-геополитикийн ноцтой асуудал болгон хувиргаж байна. УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очир гэх шог нөхөр “гуя авсан бол хүзүүтэй нь давхар ав” гэдэг зарчим барина гээд давхиж явна. Коксждог нүүрсэнд энгийн нүүрс дагуулж “зарах” гэж социализмын үеийн дэлгүүрийн худалдагч шиг сэтгэж байгаа царай нь энэ. Харамсалтай нь тэр хоёр нь жигд холилдчихсон орд газар хорвоод байдаггүй юм билээ. Хэрүүлийн гол шалтгаан энэ юм.
5.Улс төр-эдийн засгийн бүлэглэлүүд Таван Толгойн бассейнаас аль болох их хувийг хүртэх, чингэхдээ аль болох их кокстойг нь авах улс төрийн тэмцэлд орж, Таван Толгойг ашиглах асуудлаар нэгдсэн шийдвэр гаргах боломжгүй шахам болгож байна. Бусад ордын хувьд ч гэсэн ялгаагүй ихээхэн хурц тэмцэл эхэлж байна.
6.Санхүүгийн хувьд олон улсын зах зээлд гарах гэж оролдож буй боловч дан дангаараа болон ганцаараа гадаадтай харилцах тэнэг эрмэлзэл нь улс төр-эдийн засгийн ихээхэн будлиан тарих нь ямар ч эргэлзээгүй.
7.Олон том гүрний дунд ашигт малтмалаа урьдчилан барьцаалж, хэт эмх замбараагүй “бүтээн байгуулалт” амлах нь үлэмж аюултай. Иймээс улс төрийн зэрлэг, дүрэмгүй өрсөлдөөнийг таслан зогсоож, нийт үндэстэнд ашигтай шийдлийн хувилбарыг олохоос нааш энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй.
Бид ингэж балайрч байгаад “гуя ч байхгүй, хүзүү ч байхгүй” үлдэх өндөр магадлалтай…
Судлаач Д.Ганхуяг
2011 оны 1 дүгээр сарын 24.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

26 Responses to БИДНИЙГ БАЛАЙРЧ БАЙХ ХООРОНД…

  1. nergui says:

    Сэтгэлд нийцтэй сэдэв байна. Танд шинэ оны мэнд хүргэж судалгааны ажил бүтээлд тань амжилт хүсье. Манай тооллоор хуучин нь улирч шинэ нь гарах дөхөөд, дэлхий нийтийн тоолоор он нэг их хуучраагүй гэж бодож байна. Тэнд хүргэх санаатай хэд хэд орж ирээд зарим зураг сэлтээс цэрвээд чадаагүй, хэхэ.

  2. Yana daa says:

    Gobiin malchid maani yanaa gazargui. Yostoo nogoo heddugeer orgorogoos hoishoo l nuuh n dee. Gobi bol zugeer nuursnii asar tom “galaktik” bassein. Udahgui hujaa nar sansaraas avsan zuragnuudaa delhii niited uzuulne baihoo.

  3. Puujee says:

    Ene blogiig shinechlegdehiig huleedeg bolloo.

  4. Bodol says:

    Стратегийн орд газар гэсэн ангилал байгаа цагт компаниуд нээсэн орд газраа хамаагүй зарлахгүй, өчүүхэн болгож дарж мэдээлэх байлгүй дээ. Тэгэхгүй бол төр нь булааж авах авахгүйн хооронд бөөн асуудал үүсгээд цаг алдана гэж тооцож байгаа байх.

  5. Bold says:

    Баабарын прогнозоор, НҮҮРС ҮНС хоёрын үнэ удахгүй яг тэнцэнэ гэж байгаа.

  6. Kolumbia says:

    Bitii buraad baigaarai. Baabar mangartval nuurs uns yalgaagui gej bichsen shuu. Nuurs 50-100 jild heregtei baih bolov uu. Tsaashdaa oor tehnolog garah bailgui

  7. AND n says:

    Энэ чиглэлээр хийсэн судалгаа байвал нийтлэнэ уу, Танд амжилт хусье

    Сегодня под компрадорами и компрадорской буржуазией понимают чиновников-бюрократов и бизнесменов-олигархов наживающих свой капитал на продаже за рубеж отечественных природных ресурсов и торговле иностранными товарами и хранящих свои деньги в иностранных банках Компрадорская буржуазия прежде всего мотивирована на собственные интересы и не задумывается над последствиями для экономики страны

    Ergelzee
    Өнөөдөр 0 цаг 1 минут
    The term comprador a Portuguese word that means buyer derives from the Latin comparare which means to procure1 The original usage of the word in East Asia meant a native servant in European households in Guangzhou in southern China or the neighboring Portuguese colony at Macao who went to market to barter their employers wares12 The term then evolved to mean the native contract suppliers who worked for foreign companies in East Asia or the native managers of firms in East Asia12 Compradors held important positions in southern China buying and selling tea silk cotton and yarn for foreign corporations and working in foreign-owned banks2 Notable compradors during the Republican Period in 20th century China included Zhang Jiaao of Shanghai and Tong King-sing of Guandong

  8. AND n says:

    Монголд минь одоо яг ийм байдал бий болчхоод байна уу л гэсэндээ асууж байна л даа…

  9. Anonymous says:

    damba-ochir yuu yariad baigaa yum bol. koks dulaanii nuurs 2 suudliin mashin oyodliin mashin geheer yalgaatai ed shuu dee. koksiig gan hailuulah uildver l avna uur hen ch avahgui. dulaanii nuursiig tsahilgaan stants esvel jiriin hereglegch avna. shal uur 2 yumiig niiluulj tavichihaad avbal av baival bai gedeg chin zarahguil gesen ug shuu dee. asuudald tiim ungtushun handaj tuuniigee mongol ulsiin bodlogo bolgoh gej tenegteed baigaa yumuu esvel nuguu ulig bolson avligalaa neheed baigaa yumuu?

  10. gankhuyag says:

    Нэг.Кокс, нүүрс хоёр жигд холилдсон орд гэж дэлхийд байдаггүй. Хоёр.Одоо аль их кокстойг нь авах гэж байлдаж байна. Гурав. Хоёр юмыг би нийлүүлээгүй байгаль дэлхий өөрөө хольчихсон юм. Дөрөв. Чи ахиж над руу дайрвал би Дамба-Очирыг чинь “мал” болгоно. Тав. Миний авлигыг Н.Энхбаярын “нам,төр” 10 гаруй жил олоогүй байхад чиний “олох” гэж яршиг л байна.

  11. Anonymous says:

    bi taniig bish damba-ochiriig muulsan uhaantai yumaa buruu oilgogdohoor bichseniig min uuchilaarai.

  12. gankhuyag says:

    Хэрэв Дамба-Очирын “найз” нь бол дөрвөн мөр зөв биччихээд улс төр ярьж бай…Чи ч тэрэндээ тохирсон “амьтан” байна. Чиний Дамба-Очир ахин УИХ-ын гишүүн болохгүй гэдэгт би мөрий тавьж байна.

  13. Anonymous says:

    damba-ochirtoi saya yarilaa chaddag yum bol mal bolgoodoh gej bna…

  14. gankhuyag says:

    Одоо ойлголоо. Тэгвэл би Дамба-Очиртой нийлж байгаад чамайг удахгүй уйлуулна. Улс төр их хатуу байдаг юм ш дээ…Интернетээр тоглохоос их өөр шүү дээ…

  15. Bat says:

    Enkhbayar dahij huchee avch magadgui bolloo. Dald orohgui amitan yumaa. Odoo huvisgal hiine, buhniig undseer ni erguulne geed tenegtej ugnu doo. Uurchlult heregtei baisan ch, Enkhbayar arai bish l gej bodogdood baih yum. Ta yu gej bodoj baina?

  16. gankhuu says:

    за мэдэх юм үнэндээ алгаа. чулуу мод газар шороогоо арилжихаар уралдаад байна гэдгийг л мэдрээд байна. Одоо тэгээд яах вээ? Зараад арилжаад дуусдаг бол дуусгаад намайг хоосон орхиод өгдөг болоосой хоосон газарт ч гэсэн тайван сайхан амьдрах юмсан. Тэр Намбарын Энхбаяр гэдэг хүн чинь идэж ханаагүй бярд уу. Дамба- Очир гэж хэн байдгийг нь ч мэдэхгүй дуулаагүй юм байна. Хурдан идэж зусалж дуусаасай

  17. xyz says:

    Umnuh niitleluudeerh unshigchdiin commentuded tanii hariu ugj baigaag harhad Ganaaguia jaahan haritsaani soyolgui ba baga zereg diktator taldaa yumuuda. Unshigchidaa mun tednii uzeliig bas hundelmeer ch yum shig.
    (bitgii namaig haraagaarai, za za bi hutshaa boliloo dald orii sorry )

  18. gankhuyag says:

    Чамайг инээж байгаад дээрэмдэх ёстой юм байна. Чи ч харилцааны өндөр соёлтой гээд баярлах мал байна даа…

  19. hasada says:

    humuus shine technology garj irne gedgiig haa negteges shiw shine yum garj irne gej oilgod bhiin…hamgiin suuliin nano technology iin hureend hurtel material sudlald hiimiin elment menirial uud l shaardanashd,…herhen teriig ashiglana gedeg chine l asuudal bolhoos…delhiid nuurs duusan duustlaa hezee ch uneguidehguie…ta nariin shutdeg baabargui chine YUAN guren bol yaj ch hussen mongol bish hyatadiinh geed l yarij bsan hunshuu de…

  20. hasada says:

    uul uurhaig zarhas iluuger hurdan buguud naidwartai hugjih arguud bhad manaih buudelegdej muiharlaj baih yum…odoo ter bugsiig ni dolooh ged bga arabiin ornuud chine nuutsinhu asuudliig herhen shiidhe yarij uur baidlar ediin zasga shiidhe tuluwluj suujaga…manaih yadaj uurin gesen tumur zamtai buriadas hyatad hurtleh zamasa tatwar awdag ntr ged zundu saihn yum bhad…

  21. Anonymous says:

    Damba Ochir gej mal ter Lungiin zamaa l zasval taarna shdee,, tiim malaar uls ornii chual asuudliig hariutsuulj baidag UIH-iin 75 maliig yaanaa neeree,,, ene uls oron suirehnee,,,,

  22. kkk says:

    hehe coment unshsan chin neg hunii damba ochiriig muulj bichsen zuiliig niitlegch uur deeree tusgaj avaad. aimar uurlaj bna hehe.

  23. Bold-Erdene says:

    Sonirxoltoi l sanagdlaa. zarim neg too jaaxan zorson yum bolow uu daa gej sanagdsan. busdaar bol sanaa niilj l bna. idewxitei unshij bnaa6

  24. Anonymous says:

    Ойлгосонгүй Оросоос хятад руу 15 хан сая тн нүүрс экспортлоно гэнэ үү манайх өнгөрсөн онд бараг 20-сая тн-ыг Хятад руу гаргалаа штээ Таван толгойн ойролцоо зөндөө олон бассейн байгаа нь ойлгомжтой одоогийн бидний яриад соц үед нөөцийг нь тогтоосон таван толгойн орд гээд байгаа жижиг 5-толгой энержи ресурс, дайхацу энэ тэр гээд байгаа чинь ойролцоогоор 8 гаруй мянган га үүний үүний бараг 70хувь нь эрдэнэс таван толгойн мэдэлд байгаа юм хамгийн сонирхолтой нь яг тэр хавиар Энержи ресурес 14000 га хайгуулын лиценз эзэмшдэг юм билээ ингэхлээр ирээдүйд дээрхи хайгуулын гээд байгаа талбай нь ойлгомжтой 5-толгой шиг нүүрс байж л байгаа харин бидний хөөрцөглөөд байгаа эрдэнэс 5-толгой гээд улсаараа хувааж идээд баяжина гээд байгаагаас чинь 2-дахин их орд Энержи ресуресед байгаа нь тун аюултай юм цаашилбал Энержигийнхэн энэ ордыг хятадуудад ч юмуу зарвал манай эрдэнэс 5-толгой хэнд хэрэггүй болох юм биш үү би тань шиг судлаач хүн биш бас уул уурхайн ч мэргэжилтэн биш жирийн нэг иргэн 5-толгойн хувьцааны талаар судалж хэдхэн сайт харахад л ийм дүр зураг гарч байна лээ та энэ талаар судалж нийтэд мэдээлээрэй энержи чинь чимээгүй байж байгаад сүйд хийгээд байгаа юм биш үү

  25. gankhuyag says:

    Оросуудын хувьд гэвэл нүүрсээ дунджаар 4420 км хол галт тэргээр зөөдөг, бас далайн боомтууд нь хүчин чадал багатайгаас ийм байгаа. Одоо хүчин чадлаа жигтэйхэн их нэмж байгаа. Манай хувьд бол гаргаж буй нүүрсээ ч тоолж чаддаггүй юм шиг санагдсан. Нөөцийг бол бүр ярилтгүй. Та маш зөв дүгнэлт хийж байна…

  26. tsendee says:

    ýíåðæèãèéí õóâüä àëü ýðò Óõàà õóäãàà áàðüöààëàí ìºí㺠áîñãîñîí. ººðººð õýëáýë òýð íü ãàäààäàä áàðüöààëàãäñàí ãýñýí ¿ã. ìºí àðààñ íü îëîí ÷ îðäóóä ÿâæ áàéãàà. ìàíàé àøèãò ìàëòìàëûí ñàëáàð îäîîãîîð ìàø èõ çºð÷èë人íèé òàëáàð èðýýä¿éä ¿¿ñãýõ íü òîäîðõîé áàéãàà.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: