АЛТНААС ҮНЭТЭЙ ШОРОО

Арав гаруй жилийн өмнө “халзан” Д.Ганболд гадаадынхантай нийлж газрын ховор “юм” хайж байна гэх мэдээлэл анх сонсож билээ. Маш их үнэтэй, ховор юм билээгээс цааш мэддэггүй дээ. Асар олон лиценз тарааж, ашигт малтмал хайх бужигнааны үеэр энэхүү “газрын ховор металл” нэр байн байн гарах болов. Улмаар манай “аваргуудтай” олон шижмээр холбогдож, дэлхийн том том сайтууд дээр гараад байхаар нь судлаачийн зөн билгээрээ хэдэн жилийн өмнөөс материал цуглуулж эхэлсэн юм. Гэтэл энэ нь дэлхийн хандлагыг тодорхойлсон асар том асуудал боллоо. Манай зарим нийтлэлч үүнийг хөндөн бичиж буй авч манайхан алт, зэс, нүүрснээс “өөр юм мэдэхээ” больж, “шороо” тоодог хүн гэж ер алга. Иймээс энэ тухай буюу ГАЗРЫН ХОВОР МЕТАЛЛ-ын дэлхийн товч тоймыг Монголтой холбон уншигчиддаа хүргэж байна. Газрын ховор элемент, металл хоёр ижил агуулгатай учраас би ГХМ гэдгээр нь авсан шүү. Улс төр ярихгүй “шороо” ярилаа гэсэн адгийн тэнэг шүүмжлэлийг би хэрхэвч хүлээж авахгүй, учир нь монголчууд бид дэлхийн хэмжээнд сэтгэж үйлдэх ёстой, үүрэгтэй болохоор ингэж байгаа юм…
Шидэт шороо
Анх 1794 онд финийн химич Юхан Гадолин олсон бодисоо хотынхоо нэрээр иттерий гэж нэрлэсэн байна. Ийм төрлийн бодисууд муу хайлдаг, усанд бараг уусдаггүй байжээ. Ийм оксидыг XIX зууны үед “шороо” гэж нэрлэдэг байснаас газрын ховор металл гэсэн нэр XYIII-XIX зууны заагт бий болжээ. Химичид 1907 он гэхэд 14 ГХМ нээжээ. Эдүгээ 17 ГХМ нээгээд байгаа юм байна.
Церийн бүлгийн “хөнгөн” La, Се, Рг, Nd, Sm, Eu, иттрийн бүлгийн “хүнд” Y, Gd, Tb, Dy, Ho, Er, Tm, Yb, Lu элементүүдийг ингэж нэрлэдэг. Үнэндээ бол бол ГХМ ховор биш, нөөцөөрөө хар тугалганаас 10 дахин, молибденээс 50 дахин, вольфрамаас 165 дахин их байдаг авч хэт сарнимал тархсан аж.
Уг нь дорх газраа ухахад л “гараад ирэх” боловч харамсалтай нь маш өчүүхэн хэмжээтэй байдаг аж. Өөр өөр 17 элемент дэлхийд жигд тархаагүй нь мэдээжийн хэрэг. Иймээс 3-8 элемент нэлээд их хуримтлагдсан бол орд гэж нэрлэн олборлодог байна. Энэ нь бидний ойлгодог ашигт малтмалын ордоос ихээхэн ялгаатай. Учир нь олборлон авсан хүдрээс элемент тус бүрээр нь ялган хуваарилах үйлдвэр барьж байж маш өчүүхэн хэмжээгээр гарган авдаг юм байна.
Эдүгээ ГХМ нь эдүгээ дэлхийн аль ч томоохон эдийн засгийн стратегийн түүхий эд болж байна. Жишээлбэл, уранаас плутони ялган авахад лантан гэдэг ГХМ заавал ордог байна. Энэ нь атомын цахилгаан станцаас авахуулаад атомын бөмбөг хүртэлх бүх үйлдвэрлэлд хэрэгтэй гэсэн хэрэг.
Лазерын хатуу талст үйлдвэрлэхэд неодим, иттри, цери, гадолини, эрби зэрэг бараг бүх ГХМ ашигладаг байна. Одоо лазергүй юм гэж бараг байхгүй болсон үе. Мөн гадолини, эрби, диспрози, европи зэрэг ГХМ нь нейтрон шингээх ер бусын чанартай байдаг учраас цөмийн реакторын түлш, мөн урвал тохируулах саваанд нэмж хийдэг байна. Жишээлбэл, эрбийг өчүүхэн нэмэхэд АЦС-ын түлшний ашиглалт 3-аас 5 жил хүртэл уртасдаг байна. ГХМ-аар цөмийн цацрагаас хамгаалах тусгай давхраа хийхээс гадна тархины ракыг нейтроноор хаах эмчилгээнд хэрэглэдэг гэнэ.
Металлургийн үйлдвэрлэлд ГХМ хамгийн чухал байдаг аж. ГХМ-ын янз бүрийн холимогийг ганд нэмэх замаар хүчилтөрөгч, хүхэр, фосфор зэрэг ганг “паразитлах” элементүүдийг шингээж авдаг байна. Үүний үр дүнд ган хүйтэн, халуунд тэсвэртэй, уян хатан болдог бөгөөд зэврэлт болон зууралтат чанарт тэсвэртэй болдог байна. Энэ нь гал зуухны халбага, хутганаас эхлээд машин, танк, сансрын пуужин хүртэл төмөр орсон бүх бүтээгдэхүүн гэсэн хэрэг болно.
Түүнчлэн ГХМ-аар титан, хөнгөн цагаан болон өнгөт металлуудын чанарыг сайжруулдаг байна. Жишээлбэл, зэвэрдэггүй ган дээр иттрийн үйрмэгийг нано түвшинд нэмж оруулахад 1,2 мянган градусын ер бусын халуун тэсвэрлэх чадвартай реакторын бүрхүүл тогтож, хүчтэй цацраг ялгаруулдаг. Энэ чанарыг 2010 онд нээжээ.
Өнөөдөр ГХМ-ын хольцоор уламжлалт ферритээс үлэмж хүчтэй байнгын соронзон бэлтгэж байна. Иймээс эдүгээ ГХМ-гүйгээр ямар ч электрон төхөөрөмж хийх бололцоогүй юм. Полирит буюу церийн оксидоор ердийн толь өнгөлөхөөс эхлээд шингэн кристалл дисплей, гар утас, гэрэл мэдрэмтгий шил, оптик линз, үнэт чулууны үйлдвэрлэлд ашигладаг байна.
ГХМ-ыг нэмэхэд оптик линзийн хугалах чадвар нэмэгдэж, гэрэл нэвтрүүлэх өвөрмөц чанартай болдог байна. Нефтээс тунгалаг бүтээгдэхүүн гаргахад заавал ГХМ-аар катализатор хийдэг байна. Мөн өдрийн гэрэл, аудио системийн бүрдлүүд, анагаах ухааны будаг, дуран, телескоп, цахиуран хагас дамжуулагч зэрэгт ГХМ-ууд ордог байна. Стандарт нэг гибрид машинд мотор, аккумулятораас эхлээд 10 кг орчим ГХМ ордог байна.
Инноваци ихсэх тутам ГХМ-ыг ашиглах хэмжээ даган нэмэгдэх зүй тогтолтой аж. ГХМ байхгүй бол өнөөгийн эдийн засгийн бүх салбар зогсох юм байна. Ингээд ГХМ дэлхийн стратегийн түүхий эд болж, түүний төлөө эдийн засгийн дайн эхлээд байна.
1980 онд 25 мянган тн ГХМ олборлож байсан бол 2010 онд энэ хэмжээ 5 дахин өсч 125 мянган тн болжээ. Өнөөдөр ГХМ-ын зах зээл хэдэн зуун миллиард доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд энэ нь 2015 он гэхэд 2 дахин өсөх аж. Технологийн хөгжлийн өнөөгийн түвшнээр тооцвол 5 жилийн дараа 200-225 мянган тн ГХМ шаардлагатай юм байна.
Сүүлийн 15-20 жил даяар зах зээлийн ГХМ-ын 95-97 хувийг Хятад нийлүүлж байжээ. 2006 оноос Бээжин экспортын татвараа нэмжээ. 2010 оны сүүлээс экспортын квотоо 72 хувиар багасгасан байна. 2011 онд дахин 30 хувь багасгана гэж мэдээлэв. 2012-2014 онуудад нөөц багассан, экологийн тэнцвэр алдагдсан, дотоод хэрэгцээ өссөн шалтгаанаар ГХМ нийлүүлэхээ зогсоох юм байна. Хятадын энэ шийдвэр дэлхий нийтийг бужигнуулж байна.
Хятад арга
Гучин жилийн өмнө 1981 онд Өвөр Монголын Баян-Овоод ГХМ-ын оксидын 36 сая тн нөөцтэй орд олсноор Хятадын ГХМ-ын аварга түрэлт эхэлжээ. Бүр тэр үед Дэн Сяо Пин: “Бидэнд нефть байхгүй ч ховор шороо” байгаа” гэж байжээ.
Ингээд “шороо” ашиглах бүх ард түмний хөдөлгөөн өрнүүлжээ. Хятадын ГХМ шаварлаг хөрсөнд маш бага хэмжээтэй байдаг, асар том нутагт сарнимал байдгаас шалтгаалж үйлдвэрлэлийн боловсруулалт үр ашиг муутай байжээ.
Ингээд тэд жинхэнэ хятад арга хэрэглэжээ. Хятадын тариачдыг ГХМ-ын агуулгатай шавар, түүнийг ялгах бодисоор хангасан байна. Тариачид үнэт шавраа устай торхонд хийж мод буюу мотороор хутгаад дээр нь ялгах бодисуудыг хольдог байжээ. Энэ үлдэгдлийг хаман авахад ойролцоогоор 75 хувийн найрлагатай ГХМ-ын баяжмал гарган авч болдог байна.
Үүнийгээ үйлдвэрүүдэд зарах бөгөөд тэнд ГХМ-ыг хольцноос нь цэвэрлэж оксид хэлбэрт орсон ГХМ-ын баяжмал гаргадаг системийг хятадууд бүтээжээ. Баяжмалыг элементүүдэд задлан хуваарилах ажил улсын бүрэн мэдэлд байдаг. Сүүлдээ үйлдвэрүүд хувьд шилжсэн боловч улсын хатуу чанд хяналт, хуваарилалт хэвээр үлджээ.
Хятад аль болохуйц үнэтэй, элемент бүрээр задалсан, аль болох хямд баяжмал зарахын тулд задлан хуваарилах хүчин чадлаа байнга өсгөж иржээ. Өнөөдөр бүрэн задлаагүй баяжмал нэг кг нь 40 орчим $, харин задалсан бол элементүүдээсээ хамаараад ихээхэн үнэтэй, тэр нь бас ихээхэн хэлбэлзэлтэй байдаг аж. Ухаандаа самари 1 кг нь 30$ бол лютеци 10.000 $ байх жишээтэй.
Хятадууд ингэж хүний олноор зодож байж ГХМ-аар дэлхийд ноёрхогч болж чаджээ. Одоо ч гэсэн дэлхийн ямар ч хүчирхэг гүрэн энэхүү хятад аргыг хэрэглэх боломжгүй аж.
1980-аад оны эцэс хүртэл Хятад хамгийн хөнгөлөлттэй нөхцлөөр ГХМ-аа дэлхийд нийлүүлж байв. Хөрснөөс ГХМ-ыг ялгах нь үнэтэй, экологийн их хөнөөлтэй байдаг аж. Эхэндээ хятадууд экологийн асуудлыг нэг их тоодоггүй байжээ. Сүүлийн үед үүнийг анзаарч өндөр өртөгтэй олборлох ордуудаа 400-аас 116 болтол нь цөөлжээ.
Хятад ГХМ олборлох, анхан шатны боловруулалт хийх, баяжуулах, тусгай элементүүдээр задлах, эцсийн нэгдлүүд гаргаж авах бүхий л шатны цорын ганц монополист болж үлдсэн байна. Сүүлийн жилүүдэд тэд өндөр технологи бүхий үйлдвэрүүдэд ГХМ ашиглахаа мэдэгдэм өсгөсөн байна.
Сандарсан дэлхий
Дэлхий нийт Хятадаас бэлнээр нь авах болсон тул үр ашиг муутай уурхайнуудаа хааж эхэлжээ. Жишээлбэл, АНУ-ын Калифорнид олон сая тн нөөцтэй, 1960-1980-аад оны дунд хүртэл дэлхийн ГХМ-ын үндсэн эх булаг болж байсан «Маунтин Пасс» ордыг хаасан байна. 1986 он хүртэл жилд 8 мянган тн ГХМ олборлож байсан өөр нэг ордоо бас л хаажээ. Түүнчлэн АНУ, Франц задлан ялгах заводаа зогсоожээ. Энэ үзэгдэл бүх орнуудыг хамарснаар ГХМ-ын салбар тэдний анхаарлын гадна олон жил байжээ.
Сүүлийн жилүүдэд Хятад хавчин хаах болсон, ГХМ стратегийн түүхий эд болсон учраас дэлхий дахинд түүнийг олох, олборлох, үйлдвэрлэх ганцхан гарц үлдсэн байна. Үүнд 10-аас дээш жил зарцуулж, хэдэн арван миллиардын хөрөнгө оруулалт шаардлагатай ч олонхи улс шуурхай ажиллаж эхэллээ.
АНУ-д ГХМ-ын үйлдвэрлэлийг яаралтай сэргээх консорциум байгуулж Конгресс, Засгийн газарт лобби хийж эхлэв. АНУ дотоод төдийгүй, гадаадын ордуудыг сэргээн босгож эхлэв. АНУ-ын Less Common Metals компани тори олборлолтоор манлайлж байсан, 1963 онд царцаасан ӨАБНУ-ын Стинкапмскрал ордыг сэргээж байна.
Япон ГХМ-ын орд ашиглах, бүтээгдэхүүн нийлүүлэх талаар Вьетнамтай гэрээ байгуулжээ. Lynas компанийн бүлэг Австралиас 11 мянган тн ГХМ энэ жил нийлүүлэхээр төлөвлөж байна. Канадын Stans Energy Corporation Киргизийн ГХМ-ыг олборлолтыг сэргээж эхлэв. Улмаар ГХМ-ын Томторскийн орд дахь «Кутессай 2» завод болон төмөр замын терминалыг авах гэж байна. «Кутессай 2» ЗХУ-ын ГХМ-ын 80 хувийг хангаж байжээ.
Өнөөдөр хөгжингүй орнууд ГХМ-ын үйлдвэрлэлээ төрөөс шууд санжүүжүүлэх болжээ. Германы аж үйлдвэрийн Холбооны ерөнхийлөгч Ханс Петер Хейтел: “Хэрэв бид улс төрийн шалтгаанаар өдөөсөн чухал түүхий эдийн хомсдлын эсрэг юу ч хийхгүй бол нэмэгдсэн өртөг бүтээх манай гинжин хэлжээ нуран унана. Энэ бол манай үйлдвэржсэн оронд аюултай” гэжээ.
Хэрэв 2008 онд дэлхий дахинаа түүхий эд экспортлох 450 төрлийн хязгаарлалт байсан бол 2011 онд энэ нь 1000 хол давжээ. Хятадын хязгаарлалтын улмаас ГХМ-ын үнэ 7-9 дахин өссөнөөр дэлхийн олон компани ГХМ-ын дутагдалд орж, зарим нь зогсоход хүрээд байна. Германы BDI-ийн тэргүүн “ашигт малтмал геополитикийн асуудал болоод байна” гэж дүгнээд Европын Холбооноос улс төрийн дэмжлэг хүсчээ.
Ингээд дэлхийн эдийн засгийг ашигт малтмалаар тогтвортой хангах асуудлыг энэ жил “Их найм” болон “Их хорь”-ийн уулзалтаар хэлэлцүүлэх шаардлага тавьжээ. Германы эдийн засгийн яамны сайд Рэйнер Бриудэрле: “хятадын жишээгээр дэлхий даяар ашигт малтмалын хайгуул, олборлолтын ордуудыг худалдаж авах, улмаар олборлох компаниудад хөрөнгө оруулах”-ыг уриалжээ.
Хаягдал түүхий эд хайлуулж, дахин ашиглахыг рециклинг гэдэг байна. АНУ, Европын Холбоо рециклингийг “түүхий эдийн асар том орд” гэж үзээд хаягдал металл гадагш гаргахыг хатуу хяналттай болгожээ.
Оросын боломж
20 жилийн өмнө ЗХУ ГХМ-ын үйлдвэрлэлээр дэлхийд 3-т, нөөцөөрөө 2-т орж байжээ. ЗХУ задармагц ГХМ-ын голлох том ордууд хилийн гадна үлдсэн байна. Одоо Орос хэрэгцээгээ импортоор хангадаг болжээ. Гэхдээ эрдэм шинжилгээний хүрээлэн, нарийн технологи, боловсон хүчин нь хэвээр байгаа. Сүүлийн үед технологийн талаар дэлхийд манлайлахаар тэднийгээ ажиллуулж эхэлжээ. Үүнийг мөнөөх хэт аварга “Росатом” хариуцаж байна.
Одоо Колийн хагас арал дээрх “Ловозеро”-ын орд гол түүхий эд болж байна. Энд лопаритын эрдэс гаргаад Соликамскад дахин боловсруулж тантал, титан, ниоби ялган авдаг. Үлдсэн хэсгийг Эстонид нийлүүлж ГХМ тус бүрээр нь ялгадаг байна. Ингээд Глазов хотод Чепецкийн заводад тун бага хэсгийг нь буцаан авдаг их түвэгтэй байдалд оржээ.
Одоо Орос ГХМ-ын нөөцийн 30 хувийг бүрдүүлдэг бөгөөд олсон нөөцөөрөө дэлхийд 2-т, боломжит нөөцөөрөө 1-т ордог 14 томоохон орд байна. Гэхдээ түүний 60,2 хувь нь Колийн хагас арлын ордод буй. Мөн нөөцийн 14,3 хувь нь Ловозёрскод, 22,8 хувь нь Якутын Селигдарид байдаг бөгөөд Улуг-Танзек, Ярегийн ордод ГХМ дагавар байдлаар их хэмжээгээр байдаг аж. Мурманск, Якут, Коми, Красноярскийн хязгаар, Тува, Байгалийн чанад, Читад ГХМ-ын ихээхэн нөөц байдаг авч нэгэнт төрийн нууцад оруулжээ.
Якутын ордын ГХМ-ын агууламж маш өндөр 12 хувь, ниоби 5 хувь хүрэхээс гадна хайж олсон нөөц нь 150 сая тн болж байна. Харин боломжит нөөц нь одоо дэлхий дээр хайж олсноос илүү шахам болж байна.
1990-ээд онд эрдэмтэд Өмнөд Курилийн Итуруп арал дээрх Кудрявый галт уулнаас 80 хувийн ренийн агууламжтай хүдэр олжээ. Эндээс рени ялгах технологийн патентийг оросууд 2000 онд авчээ. Ингээд Курилын арлын төлөөх орос, японы хэрүүл дээр ГХМ нэмэгджээ. Сүүлийн үед орос, японы харьцаа муудаад байгаа нь үүнтэй холбоотой аж.
“Роснано”, “Росатом” ГХМ-ын зорилтот хөтөлбөр саяхан баталсан бөгөөд Төрийн Думын орлогч дарга Валерий Язев: “ГХМ боловсруулах үйлдвэр байхгүй нь Оросын үндэсний аюулгүй байдалд занал учруулж байна” гэж дүгнэжээ. Ялган боловсруулах хэдхэн үйлдвэр барихад л Орос санаа зовох юмгүй болох аж…
Бидний мэдэхгүй дайн
Олонхи улс ГХМ-ын нөөцөө төрийн нууцад оруулдаг байна. Нэг грамм рени 900 ам.доллар хүрэхээр “дайн” хийхээс өөр аргагүй юм байна.
Япон дэлхийн өндөр технологитой бүтээгдэхүүний 50 илүү хувийг үйлдвэрлэдэг учраас ГХМ бол тэдний хувьд амин чухал болоод байна. Солонгос ч бас их хэцүүдэж байна.
Япон дундад ази, тухайлбал казакстан, узбекстан, киргиз, афганистанд руу хүчтэй түрэлт хийх болов. Хятад, Герман хоёр ч гэсэн энд бүсэд ихээхэн идэвхижиж байна. «Казатомпром» «Toshiba Сorp.» хоёр гэрээ байгуулжээ. Бүр ЗХУ–ын үеэс Казакстаны Жезказган, Узбек, Армений зэс-молибдений ордуудаас ГХМ гарган авч байжээ.
Хятадын ГХМ-ын үйлдвэрлэлийн талаас илүү хувь нь манай урдхан байх Бугат хотод 50 км квадрат талбайг эзлэн орших бөгөөд түүнийг “ГХМ-ын хөндий” (Chinas Rare earth Valley) нэрлэдэг аж. Ойрын жилүүдэд энэ бүсийг “ГХМ-ын өндөр технологийн хөгжлийн бүс” болгох юм байна. Асар их хөрөнгө оруулалт хийснээр энд ГХМ-ын нунтаг, шинэ төрлийн соронзон, ус төрөгч хуримтлуулах ГХМ-ын нунтаг хайлш үйлдвэрлэдэг болох гэнэ. Хятадын стратегийн энэ нөөцөд 39,8 мянган тн-оос илүү ГХМ хадгалах боломжтой гэж барууны экспертүүд дүгнэжээ.
Европын Холбооны үнэлгээгээр ГХМ-ын дэлхийн нөөцийн 37 хувь Хятадад байгаа бөгөөд дэлхийн хэрэглээний 97 хувийг хангаж байна. Arafura Resources Ltd-ын үнэлгээгээр 2011 эхнээс ГХМ-ын үнэ 7 хувь өссөн гэж Bloomberg мэдээлэв. Австралид олборлох төсөл хэрэгжүүлж байгаа боловч тэр нь 2013 оноос нааш ашиглалтад орохгүй юм байна.
Хятад 2010 онд 43.913 мянган тн (зарим мэдээгээр 22.282 мян.тн) ГХМ экспортлох зөвшөөрөл өгч байсан бол энэ онд квотоо багасгажээ. Мөн экспортын татвараа 25 хувь нэмэх юм байна. Ингээд ГХМ-ын үнэ 2 дахин өсчээ. Roskill Information Services Ltd-ын үнэлгээгээр ганцхан тн ГХМ олборлох, боловсруулахад ойролцоогоор 40.000 долларын хөрөнгө оруулалт шаардлагатай аж.
АНУ-ын Геологийн тагнуулын Газар 2009 оны сүүлээс Хятадын ГХМ-ын нөөц 36 хувь багаслаа гэж мэдээлсэн. Харин Хятадын Газар, байгалийн баялгийн яам Ганжоу хотын орчимд 710 сая тн нөөцтэй шинэ орд олсон бөгөөд ГХМ-ын нийт хэмжээгээ 80 хувь нэмж чадна гэдгээ саяхан мэдэгдэв. Энэ хооронд Япон Вьетнамтай гэрээ хийж ихээхэн зээл тусламж өгч, оронд нь ГХМ авахаар болжээ.
Хэсэг бус эдгээр тоо баримтууд ГХМ-ын төлөө стратегийн дайн болж байгааг хөдөлбөргүй нотолж байна.
Манайд бол шороо…
ГХМ нь зэс, молебден, уран, жонш, нүүрс, цайр зэрэг ашигт малтмалуудтай холилдон байх нь түгээмэл. Иймээс улс ухаантай юм бол юун түрүүнд гадагш гаргаж буй ашигт малтмалынхаа дагалдах элементүүдийг шинжилж, үнэлэх зайлшгүй шаардлагатай. Дэлхийн стратегийн амин чухал ГХМ-ыг бусад ашигт малтмалаас илүүтэй ярих ёстой. Гэтэл манайх таг дуугай байгаа нь ихээхэн сэжиг бүхий, санаатай хийж буй хорлон сүйтгэх үйлдэл мөн…
Гадаадын компаниуд хайгуул хийх нэрийдлээр ГХМ олборлох маш өндөр магадлалтай. Олборлосноо дээж гэж хэлээд онгоц, суудлын вагоноор тээш болгон зөөх бүрэн бололцоотой. Ингэсэн тохиолдолд манайхан мэднэ, шалгана гэдэг ёстой өнгөрсөн хорвоо болох бөгөөд “Нэг муу шороо шинжлүүлэхэд юун сүртэй юм” гэхээсээ сийхгүй хүмүүс. Бидний энэ хэнэггүй тэнэг занг гадаад дотоодын олигархиуд овжин ашигладаг юм.
Хятадын нөөц манай өмнөхөн талд Баян-Овоо, Бугатад, Оросын гол нөөц манай хойхно Байгалийн чанад, Читад байгааг харгалзвал Монголын зүүн болон бусад хэсэгт ГХМ-ын арвин их нөөц байгаа нь тодорхой байна…
Үүний нэг нотолгоо нь Дорноговийн Хатанбулаг сумын нутаг дахь Лугийн голын ГХМ-ын орд болно. Энд 2005, 2009 онд хийсэн хайгуулаар 500 мянган тн ГХМ-ын хүдэр, 13,5 мянган тн ренийн оксид байгааг тогтоосон. Мөн энэ нь лантан, цери, празеодим, неодим, самари, европи, гадолини асар ихтэй дэлхийд томоохон орд болно.

Харамсалтай нь энэ аварга орд монголчуудын өмч нэгэнт биш болжээ. Учир нь 2008 оны 11 дүгээр сарын 19-нд АМХЭГ-ын дарга асан Л.Болд, Ж.Билэгсайхан нарын тушаалаар энэ ордоо Солонгосын “Реалкокореа” ХХК-д шилжүүлчихжээ. Монголчуудыг олон арван жил тэжээх стратегийн ордоо нэг агентлагийн дарга “мэдээд зарчихаж” байгаа бол Монголд төр байхгүй гэсэн хэрэг…
Монгол Улс ГХМ-ын ДЭЛХИЙН АГУУЛАХ бөгөөд асар олон ордтой. Иймээс манай ГХМ-ын нөөцийн талаар төр засаг ойрын үед ил тод зарлах, ард түмэн ч үүнийг шаардах ёстой, бас эрхтэй. Үгүй бол энэ чинь нэг их сүрхий төр мөрийн нууц биш шүү гэдгийг би онцлон сануулж байна…
Ганц нэг жишээ авахгүй бол надад үнэмшихгүй байх…Манай Мушгиа худагт 1 сая 600 мянган тн ГХМ-ын хүдэр, 232 мянган тн ренийн оксид буй. Энд ГХМ-ын фторкарбонат, бастнезид, целестит, апатитын хүдэр, магнетит, флогопитын асар их нөөц буй. Мөн Халзан Бүргэдтэйд 335 мянган ниоби, 18 мянган тн тантал, 154 мянган тн иттри, 500 мянган тн рени, 2 сая 400 мянган тн циркон байгаа бөгөөд бүгдээрээ оксид хэлбэртэй, хүрзээр ухаад авсан ч болохоор бэлэн байгаа. Гайхамшиг гэж үүнийг л хэлнэ байх.
Эдгээр нь дэлхийн түвшний том ордууд болох нь хэнд ч тодорхой. Энэ жагсаалтыг цааш нь ихээ урт үргэлжлүүлж болох шүү дээ…
Саяхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Халх голын сав газарт тариалан хөгжүүлнэ гэж солонгосуудад 270.000 га газар 99 жилийн хугацаагаар түрээслэх шийдвэр гаргав. Солонгосын ГХМ олохоор төлөвлөсөн 7 тэрбум $-оос хувь хүртэж болохуйц ийм шийдвэрийг тэр олон жил хуйвалдаж ирсэн нэр бүхий улс төрчидтэй (?!) хамтран гаргасан нь лавтай. Ашигт малтмалаа гадаадтай хамтран ашиглаж, олборлож мэдээж болно. Ил тод байвал хамаа алга. Харин газар нутгаа далдуур тасчин зарах нь зөвхөн атаат дайсны хийх ажил буй за…
Тэгээд хэнд өгөхийм гэж л битгий асууж үзээрэй, учир нь энд “өгөх” тухай биш, ил тод, үр өгөөжтэй хамтран ашиглах тухай ярьж байна. Монголчуудыг “шорооны тухай” юу ч мэдэхгүй, тэднийг амархан маллана гэж бодвол тун их эндүүрэл болно. Харин дээрээсээ эхлээд “шороо”-гоо нууцаар зараад байвал бид байгаа баялгаа биш, нэгэнт зарчихсан хүний баялгийг “тоолох” нь гарцаагүй юм билээ.
Дэлхий даяараа “шорооны” эрэлд хатаж байхад монголчуудыг баялагтай нь хамт “гунжин гунжин тэмээгээр гурван атга шороогоор” зарахыг үндэстний эсрэг гэмт хэрэг гэж би судлаачийн хувьд үзэж байна.
Нууцаар зарах шижир алтнаас үнэтэй Монгол газар шороо адгийн шааруудад огт хамаагүй байж болох авч энэ нь Та бид, бидний хойч үеийнхэнд туйлын их хамаатай. Хамгийн их хамаатай…

Судлаач Д.Ганхуяг
2011 оны 3 дугаар 9.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

22 Responses to АЛТНААС ҮНЭТЭЙ ШОРОО

  1. onom says:

    Elbegee maani Uvurmongold ochixdoo dargad ni xamtarch uurxai baiguulj bolno sh deee gej xelsen tuxai orchuulagch uvur mongol ni tanai buduun darga buur tegej xelsen shuu. ulsiin darga baij tegej yaaj bolnoo gej baix yum. tegeed jinxene mongol xaana ch baixgui gej nemj xeljee.

  2. tsogoo says:

    Neeree korea-d gazar umchiluuleheer bolson gedeg medeeg zaluu.com bas shuud.mn 3-r sariin 7nd tavisan baisan chin uchigdur, unuurdur dahij uzeh geed chadsangui. ene gereeg baiguulsan humuus ni ch bas l urt gartai bnshuu. ted mash shuurhai ajilj site-uud nuluulj bn. 2-t news.mn site-iin IRepert bulan deer moonoo geed zaluugiin bichsen niitleliig ter dor ni (sosorbaram, tsenddoogiin esreg bair suuritai)hack-deed idevhgui bolgoj bnshte.hevleliin erh chuluu l geed baidag iim l bndaa humuusee. getel nuguu muu heluuldeg comunistuud ni (MAN)arai ch ug ni ingedeggui l yumsandaa. kkk

  3. bold says:

    Сонирхолтой юм байна

  4. Anonymous says:

    Manai hamag buduun darga yu hiigeed l bujignuulaad bna daa.

  5. Anonymous says:

    Манай бүдүүн дарга нар алт, нүүрнээс авахуулаад La, Се, Рг, Nd, Sm, Eu түүнчлэн Y, Gd, Tb, Dy, Ho, Er, Tm, Yb, Lu гээд бүгдийг нь хуваагаад идчихдэг сүрхий ходоодтой хүмүүс шүү.

  6. e says:

    Тэр солонгост 99 жилээр түрээсэлсэн газар чинь солонгос хятад хоёрын булаацалддаг зүүн азийн хамгийн эртний шинэ чулуун зэвсгийн соёлын хүрээнд ордог газар биш үү. Энэ ер нь юу л болоод байна даа. Олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэх юм сан, тэгвэл арай ч ингэж дураараа дургихгүй байхсан…

  7. SL says:

    LIKE!

  8. unshigch says:

    Mash sonirholtoi niitlel baina, buduun ‘teneg’ darga nart unshuulah san!

  9. Khaschuluu says:

    Энэ нийтлэл Өнөөдөр сонины сэтгүүлч Мөнхчимэгийн нийтлэлтэй их төстэй юм?

  10. gankhuyag says:

    Ямар ч муу судлаач сэтгүүлчээс мэдээлэл авдаггүй юм. Харин ч цөөнгүй сэтгүүлч миний ачаар хоолтойгоо залгадаг байж болох шүү дээ. Эмэгтэй хүний нэр барихыг хов хутгах гэдэг юм. Гэхдээ чамайг үүнийг санамсаргүй бичсэн гэж бодож байна. Үүнийг гүйцэх аналитик өгүүлэл одоохондоо Монголд гараагүй, бас мөд гарахгүй…

  11. Khaschuluu says:

    Уучлаарай, өмнө нь иймэрхүү нийтлэл уншаад, төстэй санагдсан болохоор нь л.

    Twitter дээр та намайг дагдаггүй учир би хувийн зурвас илгээх боломжгүй байлаа. Та доорх нийтлэлийг заавал уншиж үзээрэй.

    http://www.mongolnews.mn/p/11916

  12. gankhuyag says:

    Та дахин дахин хэлээд байгаа болохоор “төстэй” гэснийг чинь би “хуулсан” гэсэн зэмлэл гэж ойлголоо. Иймээс хоёулаа тохиръё. Би чухам юу юу “хуулсныг” Та харьцуулж бичээд над руу явуулчих, би түүнийг чинь блогтоо тавья. Тэхдээ комментууд дотор биш, ямарваа нэмэлт тайлбаргүй шууд өөрийнхөө өгүүлэл шиг тавина гэдгээ амлаж байна. Яагаад гэвэл надад нэр төрөөс өөр нандин эрхэмлэл бараг байдаггүй болоод л ингэж байна…

  13. Khaschuluu says:

    Би харьцуулсан зүйлсээ ямар хаягаар явуулах вэ? Миний хаяг khaschuluu.m@gmail.com

  14. gankhuyag says:

    Ер нь иймэрхүү юм ил тод байсан нь дээр л дээ. Иймээс ийшээ л “шидчих”. Би “дээш” нь хийгээд л тавьчихъя. Танд үүнээсээ кайф авах боломж олгоё л доо…Нэгийг нь яг миний өгүүлэл шиг “дээр” нь, нөгөөг нь коммент дотор байлгана. Таны хоёр хувь “харьцуулсан шинжилгээ” намайг “гутаан доромжлох” үлэмж их хүслийг чинь хангаж чадна гэж бодож байна. Болно биз дээ…

  15. Khaschuluu says:

    Би энд хэн нэгнийг “гутаан доромжлох” хүсэл агуулаагүй ба зөвхөн адил төстэй зүйл анзаарсанаа л хэлсэн билээ. Мэдээж таны эл болон бусад нийтлэлд судлаач хүний өндөр ур чадвар, удаан хугацааны уйгагүй судлагаа үнэрдтэг нь үнэн. Гэвч сэтгүүлч Мөнхчимэгийн таны энэ нийтлэлээс даруй хагас жилийн өмнө бичсэн доорх холбоос дээр буй нийтлэлд таны энд хэлэх гэж буй санааны өчүүхэн хэсэг нь ижил мэт санагдсан учир таныг, эсхүл Мөнхчимэгийг хуулсан эсэхийг би үл мэднэ. Уужуу тайвуу хүлээн авсанд баярлахын сацуу эвгүй сэтгэгдэл төрүүлсэн бол уучлаарай. Угаас би таны нийтлэлийг уншигч нэгэн тул өршөөнө буйзаа 😀

    Ингээд анзаарсан хэдхэн зүйлсээ өчмүй…

    http://www.mongolianeconomy.mn/index.php?option=com_content&view=article&id=82:17-&catid=19:mining&Itemid=139
    http://www.mongolnews.mn/p/11916

    Судлаач Ганаа:
    Анх 1794 онд финийн химич Юхан Гадолин олсон бодисоо хотынхоо нэрээр иттерий гэж нэрлэсэн байна. Ийм төрлийн бодисууд муу хайлдаг, усанд бараг уусдаггүй байжээ. Ийм оксидыг XIX зууны үед “шороо” гэж нэрлэдэг байснаас газрын ховор металл гэсэн нэр XYIII-XIX зууны заагт бий болжээ. Химичид 1907 он гэхэд 14 ГХМ нээжээ. Эдүгээ 17 ГХМ нээгээд байгаа юм байна.
    Церийн бүлгийн “хөнгөн” La, Се, Рг, Nd, Sm, Eu, иттрийн бүлгийн “хүнд” Y, Gd, Tb, Dy, Ho, Er, Tm, Yb, Lu элементүүдийг ингэж нэрлэдэг. Үнэндээ бол бол ГХМ ховор биш, нөөцөөрөө хар тугалганаас 10 дахин, молибденээс 50 дахин, вольфрамаас 165 дахин их байдаг авч хэт сарнимал тархсан аж.
    Уг нь дорх газраа ухахад л “гараад ирэх” боловч харамсалтай нь маш өчүүхэн хэмжээтэй байдаг аж. Өөр өөр 17 элемент дэлхийд жигд тархаагүй нь мэдээжийн хэрэг. Иймээс 3-8 элемент нэлээд их хуримтлагдсан бол орд гэж нэрлэн олборлодог байна. Энэ нь бидний ойлгодог ашигт малтмалын ордоос ихээхэн ялгаатай. Учир нь олборлон авсан хүдрээс элемент тус бүрээр нь ялган хуваарилах үйлдвэр барьж байж маш өчүүхэн хэмжээгээр гарган авдаг юм байна.

    Сэтгүүлч Мөнхчимэг:
    1794 онд Финландын химич Юхан Гадолин түүхэнд анх удаа газрын ховор элементийг илрүүлжээ. Хожим нь Германы эрдэмтэн Мартин Клапрот эдгээр металлыг церийн бүлэг (хөнгөн), иттрийн бүлэг (хүнд) хэмээн хоёр хуваасан байна. Тэр үеэс химийн нэгдсэн хүснэгтийн 114 элементийн 17 нь газрын ховор элемент гэсэн бүлэгт хамаарагдах болсон аж. Эдгээр 17 элемент нь мөнгөлөг цагаан өнгөтэйгээрээ л адил боловч үүсэх нөхцөл, үнэ цэнийн хувьд өөр байдаг гэнэ. “Эрдэмтэд анх эдгээр металлыг илрүүлэхдээ нэн ховор юм оллоо гэж ярьж байснаас ингэж нэршсэн юм. Гэтэл мөн чанарын хувьд ховор юм огтхон ч биш.

    —————————————————-

    Сэтгүүлч Мөнхчимэг:
    Энд тэндгүй л байдаг” хэмээн “Орхон эксплорейшн” компанийн захирал Д.Батболд “Өнөөдөр” сонинд ярилцлага өгөхдөө тайлбарлаж байв. Үнэндээ дэлхий дэх тогтоогдсон нөөцөөр нь авч үзвэл, газрын ховор элемент нь хар тугалгаас 10, молибденээс 50, гянт болдоос бүр 165 дахин их байдаг ажээ. Радиоэлектроник, машины тоног төхөөрөмж, химийн үйлдвэрлэл, металлург гээд олон салбарт газрын ховор элементийг хэрэглэдэг. Шил, толийг үйлдвэрлэхэд ч дээрх 17 элементийн зарим нь ашиглагдана.

    Судлаач Ганаа:
    Инноваци ихсэх тутам ГХМ-ыг ашиглах хэмжээ даган нэмэгдэх зүй тогтолтой аж. ГХМ байхгүй бол өнөөгийн эдийн засгийн бүх салбар зогсох юм байна. Ингээд ГХМ дэлхийн стратегийн түүхий эд болж, түүний төлөө эдийн засгийн дайн эхлээд байна.
    1980 онд 25 мянган тн ГХМ олборлож байсан бол 2010 онд энэ хэмжээ 5 дахин өсч 125 мянган тн болжээ. Өнөөдөр ГХМ-ын зах зээл хэдэн зуун миллиард доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд энэ нь 2015 он гэхэд 2 дахин өсөх аж. Технологийн хөгжлийн өнөөгийн түвшнээр тооцвол 5 жилийн дараа 200-225 мянган тн ГХМ шаардлагатай юм байна.
    Сүүлийн 15-20 жил даяар зах зээлийн ГХМ-ын 95-97 хувийг Хятад нийлүүлж байжээ. 2006 оноос Бээжин экспортын татвараа нэмжээ. 2010 оны сүүлээс экспортын квотоо 72 хувиар багасгасан байна. 2011 онд дахин 30 хувь багасгана гэж мэдээлэв. 2012-2014 онуудад нөөц багассан, экологийн тэнцвэр алдагдсан, дотоод хэрэгцээ өссөн шалтгаанаар ГХМ нийлүүлэхээ зогсоох юм байна. Хятадын энэ шийдвэр дэлхий нийтийг бужигнуулж байна.

    —————————————————-

    Сэтгүүлч Мөнхчимэг:
    Дэлхийн нийт нөөцийн гуравны хоёр нь Хятадаас бусад оронд байдгийг “Great Western Minerals Group” компанийн гүйцэтгэх захирал Гэри Билингсли онцлоод, даварсан хятадуудыг даруулгатай байлгах цаг ирснийг тэмдэг лэжээ. Юу гэвэл БНХАУ сүүлийн үед газрын ховор элементийн экспортоо огцом бууруулснаас цери болон лантаны нэг кг нь 40 орчим долларт хүрээд байгаа аж. Гэтэл Хятадад эдгээр хоёр элемент 5-6 доллараар арилжаалагдаж буйг тэрбээр онцлов. “Газрын ховор элементийн зах зээл дэх Хятадын монополь эрхийг унагах хэрэгтэй” хэмээн Гэри Билингсли анхааруулсныг MetalTorg.ru цахим хуудсанд тэмдэглэжээ.
    Судлаач Ганаа:
    АНУ-ын Конгрессын дэргэдэх судалгааны газрын хийсэн тооцооноос үзэхэд дэлхий даяар жилд 124 мянган тонн газрын ховор элемент хэрэглэдэг бөгөөд 2012 он гэхэд энэ үзүүлэлт 180 мянган тоннд хүрч, 2014 онд хэрэгцээ бүр 200 мянган тонноос давах нь. Гэтэл хятадууд газрын ховор элементийн экспортоо багасгаж буй явдал өндөр технологи үйлдвэрлэгчдийг түгшээж байгаа юм. Өнгөрсөн сарын сүүлчээр АНУ-ын Конгресс газрын ховор элементийн хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулах компаниудад төрийн дэмжлэг үзүүлэх, авах зээлд нь Засгийн газрын баталгаа гаргах тухай хуулийн төслийг хэлэлцсэн билээ.

    —————————————————-

    Судлаач Ганаа:
    Гучин жилийн өмнө 1981 онд Өвөр Монголын Баян-Овоод ГХМ-ын оксидын 36 сая тн нөөцтэй орд олсноор Хятадын ГХМ-ын аварга түрэлт эхэлжээ. Бүр тэр үед Дэн Сяо Пин: “Бидэнд нефть байхгүй ч ховор шороо” байгаа” гэж байжээ.

    Сэтгүүлч Мөнхчимэг:
    Газрын ховор элементийн зах зээл дэх Хятадын монополь санамсаргүй хэрэг биш ажээ. Тус улсын удирдагч агсан Дэн Сяопин “Ойрхи Дорнод газрын тосоор баян бол бид газрын ховор элементээр баян” хэмээн цээжээ дэлдэж байсан удаатай. 1980 оны сүүлч хүртэл газрын ховор элементийн зах зээлд АНУ тэргүүлдэг байсан ч нөөц нь шавхагдаад байр сууриа алдсан. Тэгвэл энэ завшааныг хятадууд ашиглан монополь эрхээ бататгасан бөгөөд бусад өрсөлдөгчөө хямд үнийн бодлогоор няц даржээ.

  16. Khaschuluu says:

    Өө уучлаарай, би дээр зарим нэрс болон параграфийг хольж бичсэн байна 😦 Гүнээ уучлал хүсъе.

    Нэг болон хоёр дугаар ишлэлийн байрийг сольж бичсэн байгааг залруулав. Хайнга хандсан уучлаарай.

    Судлаач Ганаа:
    Анх 1794 онд финийн химич Юхан Гадолин олсон бодисоо хотынхоо нэрээр иттерий гэж нэрлэсэн байна. Ийм төрлийн бодисууд муу хайлдаг, усанд бараг уусдаггүй байжээ. Ийм оксидыг XIX зууны үед “шороо” гэж нэрлэдэг байснаас газрын ховор металл гэсэн нэр XYIII-XIX зууны заагт бий болжээ. Химичид 1907 он гэхэд 14 ГХМ нээжээ. Эдүгээ 17 ГХМ нээгээд байгаа юм байна.
    Церийн бүлгийн “хөнгөн” La, Се, Рг, Nd, Sm, Eu, иттрийн бүлгийн “хүнд” Y, Gd, Tb, Dy, Ho, Er, Tm, Yb, Lu элементүүдийг ингэж нэрлэдэг. Үнэндээ бол бол ГХМ ховор биш, нөөцөөрөө хар тугалганаас 10 дахин, молибденээс 50 дахин, вольфрамаас 165 дахин их байдаг авч хэт сарнимал тархсан аж.
    Уг нь дорх газраа ухахад л “гараад ирэх” боловч харамсалтай нь маш өчүүхэн хэмжээтэй байдаг аж. Өөр өөр 17 элемент дэлхийд жигд тархаагүй нь мэдээжийн хэрэг. Иймээс 3-8 элемент нэлээд их хуримтлагдсан бол орд гэж нэрлэн олборлодог байна. Энэ нь бидний ойлгодог ашигт малтмалын ордоос ихээхэн ялгаатай. Учир нь олборлон авсан хүдрээс элемент тус бүрээр нь ялган хуваарилах үйлдвэр барьж байж маш өчүүхэн хэмжээгээр гарган авдаг юм байна.

    Сэтгүүлч Мөнхчимэг
    1794 онд Финландын химич Юхан Гадолин түүхэнд анх удаа газрын ховор элементийг илрүүлжээ. Хожим нь Германы эрдэмтэн Мартин Клапрот эдгээр металлыг церийн бүлэг (хөнгөн), иттрийн бүлэг (хүнд) хэмээн хоёр хуваасан байна. Тэр үеэс химийн нэгдсэн хүснэгтийн 114 элементийн 17 нь газрын ховор элемент гэсэн бүлэгт хамаарагдах болсон аж. Эдгээр 17 элемент нь мөнгөлөг цагаан өнгөтэйгээрээ л адил боловч үүсэх нөхцөл, үнэ цэнийн хувьд өөр байдаг гэнэ. “Эрдэмтэд анх эдгээр металлыг илрүүлэхдээ нэн ховор юм оллоо гэж ярьж байснаас ингэж нэршсэн юм. Гэтэл мөн чанарын хувьд ховор юм огтхон ч биш.

    Энд тэндгүй л байдаг” хэмээн “Орхон эксплорейшн” компанийн захирал Д.Батболд “Өнөөдөр” сонинд ярилцлага өгөхдөө тайлбарлаж байв. Үнэндээ дэлхий дэх тогтоогдсон нөөцөөр нь авч үзвэл, газрын ховор элемент нь хар тугалгаас 10, молибденээс 50, гянт болдоос бүр 165 дахин их байдаг ажээ. Радиоэлектроник, машины тоног төхөөрөмж, химийн үйлдвэрлэл, металлург гээд олон салбарт газрын ховор элементийг хэрэглэдэг. Шил, толийг үйлдвэрлэхэд ч дээрх 17 элементийн зарим нь ашиглагдана.

    Судлаач Ганаа:
    Инноваци ихсэх тутам ГХМ-ыг ашиглах хэмжээ даган нэмэгдэх зүй тогтолтой аж. ГХМ байхгүй бол өнөөгийн эдийн засгийн бүх салбар зогсох юм байна. Ингээд ГХМ дэлхийн стратегийн түүхий эд болж, түүний төлөө эдийн засгийн дайн эхлээд байна.
    1980 онд 25 мянган тн ГХМ олборлож байсан бол 2010 онд энэ хэмжээ 5 дахин өсч 125 мянган тн болжээ. Өнөөдөр ГХМ-ын зах зээл хэдэн зуун миллиард доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд энэ нь 2015 он гэхэд 2 дахин өсөх аж. Технологийн хөгжлийн өнөөгийн түвшнээр тооцвол 5 жилийн дараа 200-225 мянган тн ГХМ шаардлагатай юм байна.
    Сүүлийн 15-20 жил даяар зах зээлийн ГХМ-ын 95-97 хувийг Хятад нийлүүлж байжээ. 2006 оноос Бээжин экспортын татвараа нэмжээ. 2010 оны сүүлээс экспортын квотоо 72 хувиар багасгасан байна. 2011 онд дахин 30 хувь багасгана гэж мэдээлэв. 2012-2014 онуудад нөөц багассан, экологийн тэнцвэр алдагдсан, дотоод хэрэгцээ өссөн шалтгаанаар ГХМ нийлүүлэхээ зогсоох юм байна. Хятадын энэ шийдвэр дэлхий нийтийг бужигнуулж байна.

    Сэтгүүлч Мөнхчимэг
    Дэлхийн нийт нөөцийн гуравны хоёр нь Хятадаас бусад оронд байдгийг “Great Western Minerals Group” компанийн гүйцэтгэх захирал Гэри Билингсли онцлоод, даварсан хятадуудыг даруулгатай байлгах цаг ирснийг тэмдэг лэжээ. Юу гэвэл БНХАУ сүүлийн үед газрын ховор элементийн экспортоо огцом бууруулснаас цери болон лантаны нэг кг нь 40 орчим долларт хүрээд байгаа аж. Гэтэл Хятадад эдгээр хоёр элемент 5-6 доллараар арилжаалагдаж буйг тэрбээр онцлов. “Газрын ховор элементийн зах зээл дэх Хятадын монополь эрхийг унагах хэрэгтэй” хэмээн Гэри Билингсли анхааруулсныг MetalTorg.ru цахим хуудсанд тэмдэглэжээ.

    АНУ-ын Конгрессын дэргэдэх судалгааны газрын хийсэн тооцооноос үзэхэд дэлхий даяар жилд 124 мянган тонн газрын ховор элемент хэрэглэдэг бөгөөд 2012 он гэхэд энэ үзүүлэлт 180 мянган тоннд хүрч, 2014 онд хэрэгцээ бүр 200 мянган тонноос давах нь. Гэтэл хятадууд газрын ховор элементийн экспортоо багасгаж буй явдал өндөр технологи үйлдвэрлэгчдийг түгшээж байгаа юм. Өнгөрсөн сарын сүүлчээр АНУ-ын Конгресс газрын ховор элементийн хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулах компаниудад төрийн дэмжлэг үзүүлэх, авах зээлд нь Засгийн газрын баталгаа гаргах тухай хуулийн төслийг хэлэлцсэн билээ.

    Судлаач Ганаа:
    Гучин жилийн өмнө 1981 онд Өвөр Монголын Баян-Овоод ГХМ-ын оксидын 36 сая тн нөөцтэй орд олсноор Хятадын ГХМ-ын аварга түрэлт эхэлжээ. Бүр тэр үед Дэн Сяо Пин: “Бидэнд нефть байхгүй ч ховор шороо” байгаа” гэж байжээ.

    Сэтгүүлч Мөнхчимэг
    Газрын ховор элементийн зах зээл дэх Хятадын монополь санамсаргүй хэрэг биш ажээ. Тус улсын удирдагч агсан Дэн Сяопин “Ойрхи Дорнод газрын тосоор баян бол бид газрын ховор элементээр баян” хэмээн цээжээ дэлдэж байсан удаатай. 1980 оны сүүлч хүртэл газрын ховор элементийн зах зээлд АНУ тэргүүлдэг байсан ч нөөц нь шавхагдаад байр сууриа алдсан. Тэгвэл энэ завшааныг хятадууд ашиглан монополь эрхээ бататгасан бөгөөд бусад өрсөлдөгчөө хямд үнийн бодлогоор

  17. Tse says:

    Таны нийтлэл таалагдсангүй.

  18. энхээ says:

    Ямар ч хэрэггүй дэмий хэрүүл хийж явдаг улс байх юмаа. Угаасаа ховор металлын судалгааны түүх гэж нэг л зүйл дэлхийд байдаг байлгүйдээ. Хасчулууд хэлэхэд хэрэггүй хэрүүлээ тэр хэрүүл хийдэг газартаа хий. Бидэнд хоёр үгийн ялгаа биш утга санаа нь чухал. Үнэнийг хэлж байвал хэн хэд хэлэх нь хэнд хамаатай юм. Энэ их мэдээллийг бидэнд хүргэж байгаа Ганхуяг ахад баярлалаа.

  19. энхээ says:

    Ганхуяг ах энэ нийтлэлүүдээ news.mn – ийн нийтлэлчидийн булан дээр тавьж болох уу

  20. Pingback: ЦӨМИЙН бизнесийг МОНГОЛД хэн хийж байна вэ??? « GOLOMT.ORG

  21. haha says:

    Iim site-uudiin ezediig olj hariutslaga huleelgej baimaar um. Dandaa gutgesen medeelel baih um

  22. gankhuyag says:

    Миний хаяг, нэр ус тов тодорхой байдаг учраас хэн ч олох боломжтой. Би чам шиг нэр хаягаа нууж үхээнц хулгайч царайлдаггүй.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: