ЦӨМИЙН ХАЯГДАЛ АЛЬ ЭРТНИЙХ…

Монголд цөмийн хаягдал булж магадгүй тухай одоо л мэдээлж, шуугиан тарьж байна. Энэ чинь аль эртний асуудал шүү дээ. Би 2005 онд энэ талаар нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл олж сэтгэл ихэд түгшин, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл, УИХ-ын 76 гишүүнд нэр нэрээр нь, мөн АБГББХ-ны дарга М.Энхсайхан нарт товч захидал бичиж байсан юм. Үүнд манай төрийн ганц ч албан тушаалтан хариу өгөөгүй. Ингээд 76 гишүүн бүгдээрээ биш юм аа гэхэд, ядахдаа хэн нэг нь шалгана гэж найдсан маань талаар өнгөрч билээ.
Харин М.Энхсайхан утсаар захидлыг чинь Ц.Элбэгдоржид шилжүүлсэн, болж байна уу гэж хэлсэн юмдаг. Шалгах эрх мэдэл өөрт нь байсан атал “шилжүүлж” байгаа нь араа бодсон хэрэг юм даа. Мөн Тагнуулын Газраас утсаар лавласан бөгөөд тэдний асуултын агуулга намайг мэдээллээ хаанаас олж авсныг мэдэх гэсэн бүдүүлэг тэнэг оролдлого байж билээ.
Энэ цагаас хойш би л хувьдаа Монголд төр байхгүй гэсэн итгэлтэй дүгнэлтэд хүрсэн юмдаг. Цөмийн хаягдал булах асуудлыг Н.Энхбаярын шууд даалгавраар Монгол Банкны О.Чулуунбат Тайваньд очин хэлэлцэж зарим нэг үр дүнд хүрсэн нь бараг тодорхой байдаг. Булсан газрыг нь ч барин тавин ярих хүмүүс байдаг нь сонсогддог.

Иймээс Монгол Улс их эртнээс энд тэндэхийн цөмийн хаягдлын агуулах болсон гэж үзэж бүрнээ болно.
Тухайн үед энэ мэдээллийг нийгэм ч, олон нийт ч тоогоогүй нь бас баримт. Одоо л аюулын цар хэмжээ, хор уршгийг ойлгож байх шиг. Ингээд 2005 онд УИХ-ын гишүүдэд бичиж байсан захидлаа дахин сийрүүлж байна. Иймэрхүү албан ёсны, ноцтой захидлыг ямар нэг мэдээлэлд тулгуурлахгүй, ор үндэсгүй “зохионо” гэж байдаггүйг хэн ч ойлгоно буй за. Ер нь Монголчууд бодвол бодохоор, ухаарвал ухаарахаар болсон л баймаар санагдах юм…
УИХ – ын гишүүн …Танаа
ОХУ-ын Төрийн Думын зарим гишүүн идэвхитэй хөөцөлдөж, атомын цахилгаан станцын цөмийн хаягдлыг ОХУ-ын нутагт өндөр хөлсөөр булшлах шийдвэр хэдэн жилийн өмнө гаргуулж амжсан юм байна. ОХУ-ын энэ шийдвэрийг ашиглан аюултай хаягдлаасаа салах хүсэлтийн эхнийхийг Тайванаас хүлээн авчээ.
ОХУ-ын улс төрийн зарим зүтгэлтний энэ санаачилгаас манай зарим дээдэс санаа авч Тайваны атомын цахилгаан станцын цөмийн хаягдлыг Монголд булшлах боломжийг эрж хайсан ажээ. Хэрэв гаднын цөмийн хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт булшилсан, эсвэл ийм төрлийн гэрээ хийсэн буюу хийхээр оролдсон бол энэ нь үндэсний аюулгүй байдалд ноцтой харшилсан гэмт хэрэг болох юм. Энэ асуудлаар Ерөнхий сайд байсан Н.Энхбаяр, Монгол банкны ерөнхийлөгч О.Чулуунбат нар санаа сэдэж, О.Чулуунбат биечлэн Тайваньд очиж хэлэлцсэн мэдээ байна. Иймээс Н.Энхбаяр, О.Чулуунбат нар чухам юу сэдэж, ямар үйлдэл хийснийг нь албан ёсоор шалган үзэж, тэднээс энэ асуудлаар тайлбар авах шаардлагатайг УИХ, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн сонорт хүргэж байна.

Судлаач Д.Ганхуяг
2005 оны 5 дугаар сарын 16.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

28 Responses to ЦӨМИЙН ХАЯГДАЛ АЛЬ ЭРТНИЙХ…

  1. Khaschuluu says:

    Нилээн дээхэн үед, яг Монголд цөмний хаягдал булшлах шийдвэр гарчихаад байхад Twitter болон бусад олон нийтийн сайтуудаар монголчууд идэвхитэй, үй олноороо эсэргүүцэж, дэлхийд хүргэж чадсаныхаа үндсэн дээр тэр шийдвэрийг няцааж байсан гэж дуулж байсан юм байна. Аман эх сурвалж шүү.

  2. gankhuyag says:

    Намайг үүнийг бичиж байхад Twitter гараагүй байсан юм аа. Манайхан цөмийн хаягдал булшлахыг “үй олноороо” эсэргүүцсэн тохиолдлыг би л лав санахгүй байна. Харин одоо бүгдээрээ шахам Twitter-тэй болсон юм чинь анхаарна биз. Шалгадаг төртэй, шаарддаг олон түмэнтэй бол ч ярих юм их л байдаг юм. Жишээ нь О.Чулуунбатын нүглийг дэлхий ч даахааргүй болсон байх…

  3. вперви says:

    Чулуунбат бас мөнгө бол мөнгө, бохир мөнгө угаах нь энгийн хэрэг ухааны ярилцлага өгч байсан. Энэ яасан даварцан новш вэ. Энэ хорвоогийн болохгүй бүтэхгүй болгоныг Монголруу татаж байдаг?

  4. baska says:

    Ta facebookid share hiideg bolgooch

  5. Anonymous says:

    Bi taivani bus uur gadnii hunees ene bulah asuudlaar mongold irsen baih gadnii hunees uuriinh ni amnaas sonsoj bsan yum bna tsianid ene ter ilerdeg gazraar arai bulchihsan bsan yum bish bgaa gej bodood bgaa

  6. gankhuyag says:

    Би Тайваны хүнээс мэдээлэл аваагүй. Судлаач хүн “сонссон” зүйлээ биш, шалгасан болон шалгаж болох зүйлээ л бичдэг, мөн мэдээллийн сурвалжаа ямар ч тохиолдолд хэлдэггүй журамтай л даа. Таны хувьд бол үүнийг саяхан “сонсоод” хэлж байгаа бол баярлаж байна. Харин 2005 онд “сонсоод” өдий болтол дуугай явсан бол Таныг “хараах” ч багадна байх. Гэхдээ Таныг ингээгүй гэдэгт би итгэж байна…

  7. Anonymous says:

    mongold heleed ch hiih geed ch bulaad buzarlaad haychihdag niigemtei gazar, herev bi mungu bagatai bas jaahan borhon ailaas garaltai bol sonsoh hun bail uu? Uurtuu uur hureed l yavsan, tanii heldegeer haraagaad.
    Ene tuhai gargaj bichsen tand bayrlalaa.

  8. Nomio says:

    Миний бичсэн комментыг яагаад устгачихсан юм бэ? Ёс бус зүйл огт бичээгүй биздээ. Гарах арга замын талаар хэлэлцэж эхлэх санал тавьсан юмсан.

  9. zog says:

    hamaig baga baihad ööröör helbel odoogoos 40 ööd jiliin tertee tömör zamiin vokzal havizaa shar savtai atomiin temdegtei odoo medehnee atomiin hog ashsan zuvaanuud baidag baisan shüü dee tüüniig nalaih esvel tömör zamiin daguu jamar neg uurhain hooson hongild hiij baisan bailgüi .Ter üed olon mashinist nar zaluugaaraa ühej baisan daa. tömör zamiin högshshüül medeh bailgüi dee. Ta üünii möröör sudlaash!

  10. Khaschuluu says:

    “Цөмийн хаягдал нь тийм хортой зүйл юм уу? Үгүй юм бол амьд амьтан үл үзэгдэх говьд нь булчихъялдаа, тэгээд сайхан мөнгө олоё?” гэж зарим хүн бодож байж магад.

    Доод тал нь 1000 жил хадаглаж байж идэвхээ дөнгөж алдаж эхэлдэг эл зүйлийг зүгээр булах биш, зориулалтын саванд, зориулалтын дулаантайгаар (хүйтэн) хадагладаг гэж О.Бум-Ялагч хэлжээ. Дэмий зүйл дэмий байдаг гэдэг. Бүр дэлбэрнэ, бүр цөмийн зэвсэг шиг дэлбэрдэг гэнэ.

    Мөн “үй олноороо” амжилттай эсэргүүцэж байсан зүйл саяхан болжээ. Ер нь АЦС болон рентегений аппарат ашигладаг болсон цагаас цөмийн хаягдал гэдэг асуудал сөхөгдөж, тэр нь нэг бус удаа Монголд булшлах тухай яригдаж байж. Харин хоёр жилийн өмнө (юм уу даа) Twitter, Facebook болон бусад олон нийтийн сайт дээр “Монголд цөмийн хаягдлыг булшилж болохгүй – No Nuclear Waste in MGL” гэсэн давалгааг үүсгэж, үүнийг нь ашиглан Энхбат гишүүн УИХ-д эсэргүүцэж чадсан гэх мэдээллийг доорх хаягаас үзэж болно.

    https://www.facebook.com/group.php?gid=103616501782
    Мөн Twitter давалгааг Google.com-оос “No Nuclear Waste in MGL site:twitter.com” гэж хайна.

    Ер нь л ийм шийдвэр хэн нэгэн гаргах гээд, Монголоо хэзээ ч дэбэрч болзошгүй газар шороотой болгох гээд, ийм ирээдүйг мөнгөөр хэн нэгэн худалдаж авах гээд байвал бид дээрх Twitter-ийн “аргаараа” сайн эсэргүүцэх хэрэгтэй. АЦС, рентген аппарат ашиглалтанд байгаа цагт энэ асуудал улам хурцаар тавигдсаар байх болно!

  11. gankhuyag says:

    Хашчулуу. 2005 онд энийг надаас өөр хэн ч ярьж байгаагүй. Чи ер нь зогсохгүй шинжтэй. Иймээс чамд “дайрсан нохойг өшиглөж байж зайлуулдаг” аргыг хэрэглэнэ. Чи эзнээ яагаад ч хамгаалж чадахгүй. Би амласандаа заавал хүрдэг учраас энэ нь нэг их удахгүй…

  12. Khaschuluu says:

    Сайн байна уу?
    Нэгт надад эзэн байхгүй. Хэрвээ та үнэнийг мэддэг бурхан бол үүнийг мэдэх ёстой. Би зүгээр л таны блогийг уншдаг, таныг лут судлаач гэдгийг мэддэг, тэс хөндлөн мэргэжилтэй оютан.
    Хоёрт хэрвээ танд таалагдахгүй байвал би дахиж бичихгүй. Гэхдээ таны блогийг уншигч хэвээр байх болно.
    Харин та намайг өшиглөх байх аа өөрөө л мэддээ.

  13. Bas Ganaa says:

    O.Chuluunbat guai tsumiin hayagdal ashigtai business hemeen yariltslaga ugchee. Medeej tsumiin hayagdaliig UB-t bulahgui ni oilgomjtoi. UB-t bulsan tohioldold hotiin utaa, il jorlon 2-toi haritsuulj dugnej bolokh baih. Yum medehgui genen tsailganaar ni dalimduulaad huduu heer tald ezengui gej bodon haa negen gazriig songon bulah biz. Ter ni ireeduid yamar hor hohiroltoi boloh ni O.Chuluunbat guain mungunii nudeer harahad tuund hamaaraltai zuil bish baih l daa. Zuvhun odoo mungu l haragdah ni chuhal biz. Uuntei holbogduulan helehed manai huduunii malchid uul ni heden ue udmaaraa nutaglasan, ezemshdeg, ezen ni bsan gazar nutag unuudur license nereer hen negen ul tanih nuhriin karmaand orchihson barag turees tulj amidrah deeree tulaad bna. Iimees Gazar nutgiig oron nutgiin uuguuluudaas ni nileed hamaaraltai bolgoj uul uurhai neegdvel ted ch adilhan eznii yosoor ashigladag, bayajdag bolmoor sanagdah yum.

    http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1185129

  14. gankhuyag says:

    Баярлалаа. Би үзсэн. Наадах чинь анх удаагаа сонсож байна гэжээ. Уг нь ноён О.Чулуунбат 2005 онд яг энэ асуудлаар сонины нүүр дүүрэн ярилцлага өгсөн л юмсан. Энэ нь миний мэдээлэл тэр үед төр засгийн сонорт хүрснийг баттай нотолдог юм. Одоо “анх удаа сонсож” байгаа нь төр засаг “мэдээгүй” байсан гэж нотлох арчаагүй арга юм. Хэрэв ноён О.Чулуунбатын ухаан санаа нь самуурч хэлсэн ярьснаа “мартчихдаг”, төр нь ирсэн баримт бичгээ “мэдэхээ” больчихсон бол би сануулаад өгч болох л юм…

  15. ГАНБАТ says:

    ХЭХЭ ХААНА БУЛСАН ЮМ БОЛОО НАД МЭТИЙН ХӨДӨӨГҮҮР ЯВДАГ ХҮМҮҮС ХОЛУУР ЯВАХ ЮМСАН ДАА ХЭХЭ

  16. ГАНБАТ says:

    ТЭР ЧУЛУУНБАТЫН ГЭРТ НЬ ХАДГАЛУУЛБАЛ ЯАСИЙН ХЭХЭ

  17. gankhuu says:

    Үхэж байсан Энхбаяр үхэхдээ авсандаа мөнгөө аваад ороосой доо

  18. Pingback: Цөмийн хаягдал хаях нь ҮНЭН…Эрх баригчид та биднийг мэхэлж байна « GOLOMT.ORG

  19. Pingback: Цөмийн хаягдал хаях нь ҮНЭН… « GOLOMT.ORG

  20. er hun says:

    za boloo minii eh oron mongni toloo buur tanbuurlaa biil law ter tsomiin haygdliig chowshorhgui

  21. Pingback: Цөмийн хаягдал хаях нь ҮНЭН… | Чухлыг онцлов

  22. хаядгаа хаяад эхэлциМ БИШ ҮҮ? says:

    2 жилийн өмнөөс цөмийн хаягдлыг манайд булаад эхэлцэн сураг байна.
    энэ facebook-дээр байна:

    BuyanZaya Badrakh Koubry
    this article below is th document that I’ve posted on Feb 2010 about China’s nuclear waste being dumpd on Mongolia.in 2010 it was top secret.groups of activists from Mongolia sent to me at that time.now this news all over Mongolia’s news.a bit late.. nuclear waste is already being kept in Mongolia,ur GOVT just didn’t tell u openly yet.
    Yesterday at 8:12am · Like ·
    5 people like this.
    BuyanZaya Badrakh Koubry I have a friend who holds high position in Mongolian Military,he personally also saw the waste
    Yesterday at 8:13am · Like
    Anand M Dorj Do you have source or any article that supports this?
    Yesterday at 8:32am · Like
    Buryat Mongol BuyanZaya ‎@A. my only proof is this document produced by activists who were fighting it during that time.I have several sources
    Yesterday at 8:34am · Like
    Anand M Dorj If you have links to article or source about this pls send me I wanna read it.
    Yesterday at 8:37am · Like
    Dash Ira pls, the links?
    Yesterday at 8:48am · Like
    Buryats Unite ‎@D. it is in Mongolian, and it is on this Fb wall, right below. (not on Buryat’s wall.) This is BuyanZaya
    Yesterday at 5:58pm · Like
    GurvanSaya MongolchuudNegdeh BuyanZaya as I know Americans are very much against building such facility in their states, why they are targeting Mongolia? I will support nuclear energy in Mongolia. I’m not against US’s nuclear waste in Mongolia, but first we need to make very clear how exactly Mongolians will benefit from it. We would like to see that clear first.
    Yesterday at 8:51pm · Like

  23. Pingback: Цуврал № 1: Цөмийн хаягдлын бизнест хэн хэн оролцож байна вэ? - ЗҮГЭЭР.МН

  24. Pingback: Засгийн газар биднийг мэхэлж байна… : Даяар монгол

  25. Anonymous says:

    Batalgaagui eh surwaljiin medeen deer comment uldeej tsagaa barah hereg bnuudoo

  26. gankhuyag says:

    Тэнэг минь, би цөмийн хаягдал булах гэж байгаа гэж хэлэх амьтан Монголд ганц ч байхгүй. Чамайг “батлагдсан мэдээлэл” олох гэсээр байтал Монгол Улс сөнөдөг юм, мал аа.

  27. Anonymous says:

    Монгол улсад цөмийн хаягдал булахгүйгээр амьдарах бүрэн боломжтой.Харин тэр цөмийн хаягдлыг булах гэрээ хэлэлцээр хийсэн, хийхийг дэмжиж байгаа хүмүүс бол эх орноосоо урвагчид бөгөөд монголын ард түмний заналт дайсан болох нь гарцаагүй.

  28. Anonymous says:

    Монголд цөмийн хаягдал хадгалах нь угаасаа баримт нотолгоогоор тодорхой болсон. Төр засгийн тэргүүн нар ийм зүйл болохгүй гэж наанаа хэлж байгаа ч цаанаа төсөл хөтөлбөр боловсруулцан байгаа гэдгийг мэдэх хүмүүс нь мэдэж л байгаа.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: