ХАСЧУЛУУ: СУДЛААЧ ГАНАА ХУУЛБАРЛАГЧ…

Миний бичсэн “Алтнаас үнэтэй шороо” өгүүллийг манай нэгэн уншигч сэтгүүлч Мөнхчимэгийн бичсэнтэй ихэд төстэй байгааг олж илрүүлжээ. Тэгээд Хасчулуу гэдэг энэ хүний харьцуулсан шүүмжлэлийг хүргэж байна. Би тайлбар хийхгүй гэж түүнд амласан юм. Бид хоёрын яриаг “Алтнаас үнэтэй шороо” өгүүллийн комментуудаас үзнэ биз дээ. Ингээд Хасчулууд улам олон төстэй зүйл олоосой хэмээн амжилт хүсэхээс өөр ажил надад үлдсэнгүй. Одоо энэ хүний сэтгэл нь ханаж, ихээхэн кайф авч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Судлаач Ганаа:
Анх 1794 онд финийн химич Юхан Гадолин олсон бодисоо хотынхоо нэрээр иттерий гэж нэрлэсэн байна. Ийм төрлийн бодисууд муу хайлдаг, усанд бараг уусдаггүй байжээ. Ийм оксидыг XIX зууны үед “шороо” гэж нэрлэдэг байснаас газрын ховор металл гэсэн нэр XYIII-XIX зууны заагт бий болжээ. Химичид 1907 он гэхэд 14 ГХМ нээжээ. Эдүгээ 17 ГХМ нээгээд байгаа юм байна.
Церийн бүлгийн “хөнгөн” La, Се, Рг, Nd, Sm, Eu, иттрийн бүлгийн “хүнд” Y, Gd, Tb, Dy, Ho, Er, Tm, Yb, Lu элементүүдийг ингэж нэрлэдэг. Үнэндээ бол бол ГХМ ховор биш, нөөцөөрөө хар тугалганаас 10 дахин, молибденээс 50 дахин, вольфрамаас 165 дахин их байдаг авч хэт сарнимал тархсан аж.
Уг нь дорх газраа ухахад л “гараад ирэх” боловч харамсалтай нь маш өчүүхэн хэмжээтэй байдаг аж. Өөр өөр 17 элемент дэлхийд жигд тархаагүй нь мэдээжийн хэрэг. Иймээс 3-8 элемент нэлээд их хуримтлагдсан бол орд гэж нэрлэн олборлодог байна. Энэ нь бидний ойлгодог ашигт малтмалын ордоос ихээхэн ялгаатай. Учир нь олборлон авсан хүдрээс элемент тус бүрээр нь ялган хуваарилах үйлдвэр барьж байж маш өчүүхэн хэмжээгээр гарган авдаг юм байна.
Сэтгүүлч Мөнхчимэг
1794 онд Финландын химич Юхан Гадолин түүхэнд анх удаа газрын ховор элементийг илрүүлжээ. Хожим нь Германы эрдэмтэн Мартин Клапрот эдгээр металлыг церийн бүлэг (хөнгөн), иттрийн бүлэг (хүнд) хэмээн хоёр хуваасан байна. Тэр үеэс химийн нэгдсэн хүснэгтийн 114 элементийн 17 нь газрын ховор элемент гэсэн бүлэгт хамаарагдах болсон аж. Эдгээр 17 элемент нь мөнгөлөг цагаан өнгөтэйгээрээ л адил боловч үүсэх нөхцөл, үнэ цэнийн хувьд өөр байдаг гэнэ. “Эрдэмтэд анх эдгээр металлыг илрүүлэхдээ нэн ховор юм оллоо гэж ярьж байснаас ингэж нэршсэн юм. Гэтэл мөн чанарын хувьд ховор юм огтхон ч биш.
Энд тэндгүй л байдаг” хэмээн “Орхон эксплорейшн” компанийн захирал Д.Батболд “Өнөөдөр” сонинд ярилцлага өгөхдөө тайлбарлаж байв. Үнэндээ дэлхий дэх тогтоогдсон нөөцөөр нь авч үзвэл, газрын ховор элемент нь хар тугалгаас 10, молибденээс 50, гянт болдоос бүр 165 дахин их байдаг ажээ. Радиоэлектроник, машины тоног төхөөрөмж, химийн үйлдвэрлэл, металлург гээд олон салбарт газрын ховор элементийг хэрэглэдэг. Шил, толийг үйлдвэрлэхэд ч дээрх 17 элементийн зарим нь ашиглагдана.
Судлаач Ганаа:
Инноваци ихсэх тутам ГХМ-ыг ашиглах хэмжээ даган нэмэгдэх зүй тогтолтой аж. ГХМ байхгүй бол өнөөгийн эдийн засгийн бүх салбар зогсох юм байна. Ингээд ГХМ дэлхийн стратегийн түүхий эд болж, түүний төлөө эдийн засгийн дайн эхлээд байна.
1980 онд 25 мянган тн ГХМ олборлож байсан бол 2010 онд энэ хэмжээ 5 дахин өсч 125 мянган тн болжээ. Өнөөдөр ГХМ-ын зах зээл хэдэн зуун миллиард доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд энэ нь 2015 он гэхэд 2 дахин өсөх аж. Технологийн хөгжлийн өнөөгийн түвшнээр тооцвол 5 жилийн дараа 200-225 мянган тн ГХМ шаардлагатай юм байна.
Сүүлийн 15-20 жил даяар зах зээлийн ГХМ-ын 95-97 хувийг Хятад нийлүүлж байжээ. 2006 оноос Бээжин экспортын татвараа нэмжээ. 2010 оны сүүлээс экспортын квотоо 72 хувиар багасгасан байна. 2011 онд дахин 30 хувь багасгана гэж мэдээлэв. 2012-2014 онуудад нөөц багассан, экологийн тэнцвэр алдагдсан, дотоод хэрэгцээ өссөн шалтгаанаар ГХМ нийлүүлэхээ зогсоох юм байна. Хятадын энэ шийдвэр дэлхий нийтийг бужигнуулж байна.
Сэтгүүлч Мөнхчимэг
Дэлхийн нийт нөөцийн гуравны хоёр нь Хятадаас бусад оронд байдгийг “Great Western Minerals Group” компанийн гүйцэтгэх захирал Гэри Билингсли онцлоод, даварсан хятадуудыг даруулгатай байлгах цаг ирснийг тэмдэглэжээ. Юу гэвэл БНХАУ сүүлийн үед газрын ховор элементийн экспортоо огцом бууруулснаас цери болон лантаны нэг кг нь 40 орчим долларт хүрээд байгаа аж. Гэтэл Хятадад эдгээр хоёр элемент 5-6 доллараар арилжаалагдаж буйг тэрбээр онцлов. “Газрын ховор элементийн зах зээл дэх Хятадын монополь эрхийг унагах хэрэгтэй” хэмээн Гэри Билингсли анхааруулсныг MetalTorg.ru цахим хуудсанд тэмдэглэжээ.
АНУ-ын Конгрессын дэргэдэх судалгааны газрын хийсэн тооцооноос үзэхэд дэлхий даяар жилд 124 мянган тонн газрын ховор элемент хэрэглэдэг бөгөөд 2012 он гэхэд энэ үзүүлэлт 180 мянган тоннд хүрч, 2014 онд хэрэгцээ бүр 200 мянган тонноос давах нь. Гэтэл хятадууд газрын ховор элементийн экспортоо багасгаж буй явдал өндөр технологи үйлдвэрлэгчдийг түгшээж байгаа юм. Өнгөрсөн сарын сүүлчээр АНУ-ын Конгресс газрын ховор элементийн хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулах компаниудад төрийн дэмжлэг үзүүлэх, авах зээлд нь Засгийн газрын баталгаа гаргах тухай хуулийн төслийг хэлэлцсэн билээ.
Судлаач Ганаа:
Гучин жилийн өмнө 1981 онд Өвөр Монголын Баян-Овоод ГХМ-ын оксидын 36 сая тн нөөцтэй орд олсноор Хятадын ГХМ-ын аварга түрэлт эхэлжээ. Бүр тэр үед Дэн Сяо Пин: “Бидэнд нефть байхгүй ч ховор шороо” байгаа” гэж байжээ.
Сэтгүүлч Мөнхчимэг
Газрын ховор элементийн зах зээл дэх Хятадын монополь санамсаргүй хэрэг биш ажээ. Тус улсын удирдагч агсан Дэн Сяопин “Ойрхи Дорнод газрын тосоор баян бол бид газрын ховор элементээр баян” хэмээн цээжээ дэлдэж байсан удаатай. 1980 оны сүүлч хүртэл газрын ховор элементийн зах зээлд АНУ тэргүүлдэг байсан ч нөөц нь шавхагдаад байр сууриа алдсан. Тэгвэл энэ завшааныг хятадууд ашиглан монополь эрхээ бататгасан бөгөөд бусад өрсөлдөгчөө хямд үнийн бодлогоор

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

21 Responses to ХАСЧУЛУУ: СУДЛААЧ ГАНАА ХУУЛБАРЛАГЧ…

  1. Khaschuluu says:

    Үнэндээ миний байнга ордог, биширдэг хүний блог дээр миний нэртэй нийтлэл орсонд тун чиг их “кайф”-ийг авч байна 😀 Баярлалаа.

    Мөн Хашчулуу биш Хасчулуу юм шүү. Харин гарчигийг Ганаа ах маань ширүүн болгон тавьж ээ.

    Баярлалаа.

  2. gankhuyag says:

    Би амласандаа байнга хүрдэг. Чи тэгээд энийгээ нийтлэл гэж байгаа юм уу. Гоё л дүгнэлт байна. Энэ миний блог учраас би гарчиг өгөх эрхтэй гэж бодсон санаатай.

  3. Khaschuluu says:

    Нийтлэл гээд хэлээд сурчихсан юм аа. Гурван жилийн өмнөөс блог хөтлөж ирсэн, тэгээд блогт орсон агуулга бүрийг нийтлэл гэж хэлээд байгаа, учир нь юу ч хамаагүй бичиж дуусаад л Нийтэл… (Publish…) товч дардаг учирыг та ч гэсэн мэдэж байгаа байлгүйдээ 😀

  4. Баянмөнх says:

    Нэг ижил сэдвээр бичиж байгаа бол ижил л утга санаатай юм бичнэ ш тээ. Өөрөөс чинь хуулсан гэхээр юм надад харагдсангүй. Буруу бодож байвал уучлаарай.

  5. Ганбаяр says:

    Ганхуяг ах яасан эмзэг хүлээж авсан юм дээ. Нэг жоохон хүүхэд уншсан юмаа харьцуулаад л байна. Төстэй юм байна л гэж байна. Энэний төлөө намайг хуулбарлагч гэлээ гээл шуугиад байхын

  6. gankhuyag says:

    Тэнэг болохоороо блогтоо тавьчихаж гэж л битгий дүгнэж үзээрэй дээ. Би бодож байж үйлддэг…

  7. Ганбаяр says:

    Тэгж хэлсэн ер алга. Хүн зүгээр юм бичихээр өөдөөс асаад байдаг сонин ах вэ та

  8. gankhuyag says:

    Цааш нь юу дуртайгаа “зүгээр” л бичиж болно шүү. Би ямар ч хориг саад тавихгүй. “Жоохон хүүхэд” ч гэрээ шатаачихдаг болохоор л ингэсэн юм. Ийм “хүүхдийг” юунд ч ашиглаж болдог. Золиосонд нь зөвхөн залуус л “явдаг” тухай би хүн ойлговол ойлгохоор л бичсэн юмсан…

  9. chook says:

    teneg humuudiig buu sons

  10. gankhuyag says:

    Тэнэг биш л дээ. 1. Намайг гутаан доромжилж байна. 2. Сэтгүүлчтэй муудалцуулах гэж байна. 3. Зорилго нь ГХМ мэт нууц наймааг илчлэх миний ажлыг саармагжуулж байна. 4. Энэ явдал анхных биш. Энэ тохиолдолд би “нохойг өшиглөж байж зайлуулдаг” аргыг хэрэглэнэ. Ингэж байж л эзэнд нь хүрэхээс биш. Энэ ч нэг их удахгүй. Одоо бол миний ээлж…

  11. mungunuu says:

    saihan hereldeh yumaa ain

  12. bbold says:

    Манай зарим залуусын ертөнцийг үзэх үзэл санаа бодол “итгэл үнэмшлийн” зах зухаас харахад түгшүүртэй санагддаг юм. Тэд колоничлогчдын зүгээс толгой дотор нь суулгаж өгсөн хуурамч зохиомол ертөнцөд амь зууж байгаагаа мэдэхгүй байна. Тэдний ихэнхи одоо англи хэл ч үгүй, герман хэл ч үгүй, орос хэл ч үгүй зөвхөн цөөхөн нь Good english command skill -тэй хүмүүс учир ийм болжээ. Харин одоо эзэд нь монголын төвийн сонингууд дээр ажлын зараа ингэж эрээ цээргүй бичдэг болжээ.

  13. gh says:

    yun surtei yumbe dee.2uulaa 1zuiliig orchuulaad hergelsen bnashdee. yamar ene 2iin zohiol bish

  14. Leave says:

    Энэ бол туршилт, үүнийг алгасна уу?

  15. tushig says:

    Сайн байна уу та… Нилээн удаан хугацаанд сэтгэгдэл бичээгүй зөвхөн уншаад тунгаагаад л явдаг байлаа… /нэг хэсэг ч сэтгэгдэл их л бичдэг байлаа/ Таны нийтлэлүүдийг уншдаг болсноос хойш юмыг арай өөр өнцгөөс харахыг их хичээдэг болсон… Үүндээ би эхлээд таньд талархах нь зүйтэй болуу гэж бодож байна… Та хуулбарлагч биш ээ… Би 100% итгэлэй байна… Хэрэв тийм бол над мэтийн пацаанууд юу уншиж, юунаас мэдээлэл олж авч, юуг юутай харицуулан бодох болж байнаа…

  16. MOngol says:

    Ganaa ah mun ch ih hartai hun shuu. hehehetanii ajil undur uu?

  17. удвал says:

    Ганаа судлаач танд ажилын өндөр амжилт хүсэе

  18. удвал says:

    Таны бичсэн нийтлэлийг чинь байнга уншиж байдаг. олон залууст ном эрдмийхээ буяныг хайрлаж түгээж байгаад чинь баярлаж явдаг хүний нэг. Одоо зарим залуус юм унших сонирхолгүй байгаад их гутардаг юм . Монголчууд хэзээ нэг гэгээрэх болдоо гэж бодож байдаг юм . 10н жилийн сургалт маш чанаргүй муу байгаад л их ахармсах юм .

  19. Ганаа гэхдээ судлаач биш says:

    2 пласма зурагт үйлдвэрлэдэг компаниуд би анх энэ зурагтыг үйлдвэрлэсэн гэж маргахтай адил сонсогдож байна гэвч тэр зурагтаар нь сувгийг нь тааруулвал яг л адилхан юм гарна. Тамин ээ цаана чин Пласма хоцрогдоод ЭЛСИДИ, ЛЭД зурагтууд гарчаад байхад /өөр хэлбэл таа нарыг маргаж байх хойгуур монголын ард түмний тарьхийг угаагаад монголыг чинь зөөгөөд дууслаа/ яадаж тэр талаар ганц юм бичээд энэ блог гээч юмандаа зүүчээчээ энүүхэндээ бичээд л эндээ маргаад л суух юм.

  20. gankhuyag says:

    Тэгээд телевизээ оролдоод л сууж байхгүй юу. Чи ямар ч гоё телевизтэй байсан тэрүүгээр чинь “нам засаг” л гарна ш дээ, мал минь …

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: