ХУВЬЦААНЫХАА ҮНЭТЭЙГ ХУЛХИДУУЛАХААРАА МЭДНЭ…

Нэг сайхан нартай өдөр монгол хүн бүр 536 ширхэг “хувьцаатай” болчихдог юм байна. Үнийг нь мэддэггүй дээ. Эдийн засаг хөгжөөд ирэхээрээ үнэгүй хувьцаа гаргадаг болчихож. Тэгсэн чинь хувьцаа эзэмших эрхийг чинь “батламжлав” гэсэн наалт хийхийгээ хэлсэн юмсанж. Тэгээд Та бидэнд “чамлахаар чанга атга”, яваандаа наадах чинь “чулуу болно” гэж Засгийн газар албан ёсоор хэлж байна. Ингээд ирэхээрээ хулхидах нь ч хулхидаж л таарна. Харин жаахан “зөөлөн” л хулхидуулж үзээрэй дээ…
Яагаад заавал 536 гэж ?
Эхлээд байгаа хэдэн тоогоо жагсаагаад үзье.
Нэг. Бидний мэдэж байгаа эхний тоо бол “536”. Нэг биш, арав биш, зуу биш, яг 536 гэдэг яс тоо хэлж байна. Үнийг нь “мэдэхгүй” байж ард түмэндээ хуваагаад гаргаж байгаа тоо нь шүү дээ.
Хоёр. Монгол Улс яс тоогоороо 2 сая 796 341 иргэнтэй аж. Ингэхлээр нийт монгол иргэд 1.498.838.776 буюу ойролцоогоор 1,5 тэрбум хувьцаа “эзэмших” юм байна.
Гурав. Энэ бол “Эрдэнэс Таван Толгой” компанийн хувьцааны 10 хувь болох юм. Ингэхлээр уг компани 15 тэрбум хувьцаатай болж байна. Үүнийг ямар нэг тоо бодож байж л гаргасан байж таарна. Гэтэл огт “тоо бодоогүй”, харин 1,5 тэрбум хувьцаа “өөрөө л гараад” ирчихсэн гэж нотолж байгаа.
Дөрөв. “Эрдэнэс Таван Толгойн” хувьцааны 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр арилжаална. Энэ нь бас л 1,5 тэрбум хувьцаа юм.
Тав. Улсын хэмжээнд 54 мянга орчим аж ахуйн нэгж байгаа. Ингээд нэг аж ахуйн нэгжид 27756 хувьцаа ногдоно. “Жирийн” иргэнээс даруй 51 дахин их хувьцаа авна. Ноднинхон л “ажилладаг” 35.000 аж ахуйн нэгжтэй байсан юмсан. Жигтэйхэн хөгжөөд олон болчихож. Төрөөс хүмүүсийг албадан гэр бүл болгохын дэргэд энэ зэрэг ч яамай л байна.
“Тэнэгүүдэд” өгсөн сануулга
Төрийн мэдээллийн хэрэгслүүдээр “иргэдийн эдийн засгийн боловсрол тун муу” байгааг байн байн дурдаж байна. Энэ нь хожим Та нарт хангалттай сануулсан гэх “ам таглах үг” л дээ. Ингэж хэлэх нь гарцаагүй, харж л байгаарай. Төр засаг олон “сануулга” өгч байгаа.
Нэг. Олон улсын хөрөнгийн зах зээлд гарж, жинхэнэ үнэ нь тогттол 536 ширхэг хувьцаагаа бусдад худал¬дахгүй, хадгалж бай гэж байна. Нааж өгсөн батламжийг нь “зарчих” нь гэж айгаад байгаа бололтой.
Хоёр. Аж ахуйн нэгж мөн гэдгийг баталгаажуулах гэнэ. Энэ ч ёстой лайтай юм болно. Манай аж ахуйн нэгж багцаагаар 2 дахин өсөх нь баталгаатай. Угаасаа “бүртгэлтэй” байсан 65.000 гаруй аж ахуйн нэгж бүгдээрээ “амилах” боломж бий болчихож. Түрүүчээсээ 32 аж ахуйн нэгж худалдаад авчихсан нөхөр давхиж явахад чинь…
Гурав. Тавантолгойн ордын Техник эдийн засгийн үндэслэлийг “орчин үеийн зах зээлийн банк” хүлээж авсны дараа тодорхой болох гэнэ. Энэ хачин нэр томъёогоор Дойче Банк, Голдман Сакс хоёрыг хэлж байна. Тэр хоёр нь энэ онд багтааж үнэлгээ гаргаж амжихгүй гээд хэлчихсэн гэнэ. Дээрээс нь манай банкууд орох гээд дайтаад эхэлчихсэн байгаа.
Дөрөв. Санхүүгийн асуудал шийдэгдэж, “орчин үеийн шаардлага” хангасны дараа л сая нэг юм “орлого зарлагатай” компани болох аж. Харин кампани нь “орлого зарлагагүй” болохоор Та бид бас л “орлого зарлагагүй” үлдэх нь байна. Хэзээ орлоготой болохыг “орчин үеийн шаардлага” л мэднэ. Ингээд Та бидэнд ердөө л “536” гэсэн тоо л байна…
Монгол “арифметик”
Монголд дандаа л тоонд сайн хүмүүс төр барьдаг болохоор арифметикт хүртэл “дэлхийн нээлт” хийчихдэг юм. Тэдний нээсэн арифметик “теоремууд” дараах байдалтай.
Нэг. О бол 536-тэй тэнцүү. Үнэгүй, үнэ нь он дуустал гарч амжихгүй атал чи 536 “юм” авна гэж итгүүлэх нь үүний “нотолгоо” болно.
Хоёр. 2 сая 796 341 иргэн 54.000 компанитай тэнцүү. Энд үндэсний компаниудаа дэмжих ёстой нь мэдээжийн хэрэг ч тэдний үйл ажиллагааг нэгтгэн уялдуулах ажил огт хийхгүй байгаагаар энэ теорем “батлагдаж” байна.
Гурав. Үнэгүй 536 байвал “чулуу” болдог. Өнөөдөр “харвал хальс, үзвэл үнс” болно. Маргааш хэдэн “чулуу” болохыг хэлэхгүй, гэхдээ чанга атгавал “чулуу” болно гэж “баталж” байна.
Дөрөв. Тоо огт бодолгүйгээр хувьцааны тоог гаргаж болно. 1,5 тэрбум хувьцаа “зүгээр” л гараад ирж байна.
Шадар сайд Н.Алтанхуяг: “Ардчилсан нам МАН-тай ана мана үзэлцсээр байгаад ард түмэнд хувьцааг нь өглөө”, “газрын бүх баялгийг 10 хүн хувааж идэх биш, 2,7 сая хүн хүртэж байгаа нь хожоо биш үү” гэж дүгнэж байна. Сү. Батболдтой зэрэгцэж суугаад яриад байсныг нь харсан болохоос ана мана үзэлцсэнийг нь мэдэхгүй л юм байна. Тохирч шийдчихээд “шургадаг” байна ш дээ. С.Баяр “дээр” нь байсан бол Сү гэж нэг үлбийсэн юм “дор” нь орчихож. Энэ ч яахав “гэр бүлийн” дотоод асуудал байх…
Жоорны хувьцаа
Уг нь “Эрдэнэс МГЛ” компани хамгийн том нь бөгөөд одоогоор “Эрдэнэс Таван толгой”-н 51, “Оюу толгой”-н 34 хувийг эзэмшдэг. Мөдхөн “Багануур”-ын 75, “Шивээ-Овоо”-ийн хувьцааны 90 хувь нэмэгдэнэ. Ийм маягаар стратегийн ордуудын хувьцаа бүгдээрээ ийшээ бөөгнөрөх юм. Монголд стратегийн орд 15 байгаа бөгөөд цаана нь “нууцалсан” маш олон орд байгаа. Энд орд гэх нь харьцангуй, учир нь компаниуд аль хэдийн давхиад орчихсон байгаа.
Цаана нь жоорны “хувьцаа” байна гэсэн үг. Гэхдээ энэ нь мань мэтийн “юм” биш л болов уу. Одоо хувьцаа авах гээд “дугаарлаж” байгаа компаниудын ихэнхи нь ашиглалт явуулж, ашгаа олсоор л байгаа.
Ингэхлээр “Эрдэнэс Таван Толгойн” 536 “хувьцаа” монголчууд хэр зэрэг “баярлахыг” харах эхний “туршилт” болох нь тодорхой. Ингээд “үнэгүй” 536 дээрээсээ нэмж жинхэнэ “Эрдэнэс МГЛ”-ын давуу эрхтэй нэг хувьцааг нэг хүнд өгнө. Нэгмөсөн өгч “тэнэгтэнэ” гэж л лав байхгүй. Харин энэ бол “жинхэнэ” хувьцаа бөгөөд түүнийгээ сонгуулийн өмнөхөн өгч биднийгээ гийгүүлэх нь ойлгомжтой…
Та бидний “иргэний” хувьцаатай хувьцаагүй “манай” компаниуд бүх төрлийн ашигт малтмалыг өргөн хүрээнд ашиглаад эхэлчихсэн. Ухаандаа өнгөрсөн оны 8 сараас эхэлсэн Монголыг Хятадын Бугат хоттой холбосон төмөр замын цариг тавих ажил энэ 3 дугаар сарын 26-аас эхлэх жишээтэй. Shenhua Group-ын хувьд бэлэн далан дээр цариг тавих шиг амархан ажил байхгүй л байх. Би хятад руу нүүрс битгий гарга гээд байгаа юм биш, гаргаж л таарна. Харин ийм мэдээг гадаад сурвалжаас олж үзэх л надад сонин байна.
Удалгүй бид “хувьцаагаа” зарж эхэлмэгц “томчууд” 99,99 хувийг худалдаад авчих механизм нэгэнт бэлэн болсон. Харин Та “хөрөнгийн зах зээлийн мэдлэг угаасаа муу” учраас “сануулсаар” байтал хувьцаагаа зарчихсан, одоо бид яалтай билээ гэнэ дээ…
Манай том, дунд компаниуд их сонин ш дээ. Монгол компаниуд “мал малын захтай” гэдгийг хүмүүс мэддэг ч нэг их анзаардаггүй юм. Монгол компаниуд үндсэн үйлдвэрлэл, дээр нь барилгатай, гадаад худалдаатай, аялал жуулчлалтай, зочид буудалтай, газар тариалантай, мал аж ахуйтай, бас бүгдээрээ шахам алт ухна, зарим нь бүр банктай, даатгалын компанитай, дээр нь нэмээд цагдаа, шүүх, тагнуултай бие даасан феодалын вант улсууд л гэсэн үг.
Монголын төр бол шууд утгаараа том компаниудын ТҮЗ мөн. Одоо өрмийг нь хамчихсан, хусмаа чамласан хэдэн бүлгүүд энэ ямбий ТУЗ дотроо л зодолдож байна даг. Тэднийг иргэддээ илүү их хувьцаа өгөх гээд зүтгээд байна гэж бодвол их эндүүрэл болно. Харин Та бид “цайны сүү” олохын төлөө тэмцэж л таарна байх. Үгүй бол голоо харлатал “хар цай”-гаа л ууна биз…
Харин “шударга ёсны хувьсгал” гэж байгаа Н.Энхбаярыг “цайны сүү”-ний төлөө тэмцэж байгаа гэж би л лав бодохгүй байна. Бүх үнээгээ лицензээр зарчихаад одоо сүү гэж орилох ч ёстой дэмий л байна…
Би хэдхэн хоногийн өмнө “тусгай шугам”-аар энэ 536 “хувьцаа” нь 17 доллар 30 гаруй цент гэсэн мэдээлэл олоод харааж суусан юм. Тэгсэн чинь сэтгүүлч А. Баатархуягийн бичсэнээр 14 доллар болтлоо “буучихаж”. Хоёрхон хоногт ингэж “бууж” байгаа “хувьцаа” цаашаа яах нь дэндүү ойлгомжтой.
Төр засгаасаа “бэлнээр” нь авах мөнгөө “тоолж” байгаа монгол хүнд юу ч хэлээд нэмэргүйг би сайн мэднэ. Гэхдээ л би урьдын адил сануулж байна.
Шадар сайд Н.Алтанхуяг “үнээнийхээ сүүтэйг үхэхээр нь мэднэ” гэж бидэнд сургаж байна. Би үүнийг “хувьцааныхаа үнэтэйг хулхидуулахаараа мэднэ” гэж ойлгож байна. Эсвэл “сайдын мууг огцрохоор нь мэднэ” гэсэн ч болох л байх…

Манайхны олонхи сүүлд нь хэлж ярьсангүй гээд загнаад байдаг болохоор л ингэж байна.
Судлаач Д.Ганхуяг
2011 оны 4 дүгээр сарын 12.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

24 Responses to ХУВЬЦААНЫХАА ҮНЭТЭЙГ ХУЛХИДУУЛАХААРАА МЭДНЭ…

  1. Buya says:

    Эрт хэлсэнд баярлалаа. http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee/browse_thread/thread/a92a85de799deb4 Эсэргүүцлийн эхний алхмууд хийгдчихсэн байна.

  2. Anonymous says:

    15 terbum huvitsaa gargasany 10 huviig ard tumendee ogch bgaam bna, tegvel gadaadyn operatoryn 15 terbum huvitsaa bas baih bailgui. tegeed 3 terbum USD horongo bosgoh gevel negj huvitsaany une 10 cent bolj bna doo hoo

  3. gankhuyag says:

    Тийм ч байж магадгүй. Гэхдээ “нууц” тоонуудыг нь мэдээгүй тохиолдолд “тоо бодох” ямар ч боломжгүй. Энийг Танд биш, “тоо бодох” дуртай хүмүүст анхааруулж байгаа юм шүү…

  4. naiznaiz31 says:

    Tamgatai tamgaguigeer ni ard tumnee ylgaj baij 7 sariin 1 iig dahij gargabaa.Tamgagui ired ni jagsah baih shuu.Tertei tergui kompantai bayjsan nuhduudiin hurungiig hed dahij usgeed bayn yduugiin ylgaag ulam ih bolgoh gej baigaa ym uu

  5. 2 iin esreg says:

    ene 2 dugaart bichsen hun yamar teneg gar ve 100% ni 15 terbum shirheg huvitsaa geed baihad haanaasaa ahiad 15 terbumiig gargaad baigaa mudak ve. Tenegee medehgyi bas too bodnoo whaahahaha

  6. hmmm says:

    Yer ni negj huvitsaanii yne 20-70 cent iin hoorond helbelzeh bolvuu; tegeheer neg hynd $107-$375 orchim nogdoh yum (changa atgaad chuluu bolgoj chadval:)); tyynees Ajnai Bat-Erdene iin “tavan tolgoi trans” iin huvitsaa shig bishshyydee; yyniig hymyyst oilguulj ugch bgaa sudlaach akhdaa bayarlalaa

  7. Цолмон says:

    Маш цаг үеэ олсон СЭРЭМЖЛҮҮЛЭГ-МЭДЭЭЛЭЛ байна.Танд баярлалаа.ҮНЭГҮЙ ЮМ ХЭЗЭЭ Ч ҮНЭГҮЙ Л БАЙДАГ.

  8. bbold says:

    Төр засгаасаа “бэлнээр” нь авах мөнгөө “тоолж” байгаа монгол хүнд юу ч хэлээд нэмэргүйг би сайн мэднэ гэж яг онож бичсэнтэй санал нэг байна. Биднийг Чингэсийн монголчууд болохоор л бидний баялагийг бидэнтэй хуваалцана гэж горьдож байх шиг байна, хөөрхий хүмүүс. DB+GS энэ бүх 10 хувийн хувьцааг дараа нь 0,0000001 хувь болгож орхих вий… Үүнийг Латин Америкт Өмнөд Африкт аль хэдийнэ хэрэглэсэн арга юм шүү ЯГ ЯАЖ ГЭЖ ҮҮ…

  9. tsogt says:

    угаасаа африк,латин америкийн замаар орчлоо доо. эднийг эсэргүүцэж байгаа хүмүүсийг 3 дахь ерөнхийлөгч зангидах гээд байх юм. гэтэл ард түмэн тэр хүнийг нь хүлээж авахгүй ш дээ. уул нь одоо л монголд маань эрх баригчдыг сөрөх хүчтэй лидер, хүчин хэрэгтэй байна даа

  10. С.Бат-Эрдэнэ says:

    Болох юм болдгоороо болж байна.
    Цаашид бүр ч их хөгжилтэй болно.
    Эрхэм судлаач Танд сайн сайхныг хүсэн
    ерөөе!
    Баярлалаа.

  11. MOngol says:

    za yutai ch bi dansaa neelgeed l haysan kkkk. bas hun bolgoniig danstai bolgood huruunii heeg ni burtgeed, bas hun amiig bol sain burtgeed ehellee geed bi bas joohon olzuurhaad baigaa shd. Bankind dansgui, orshin suuh hayaggui hun mongold hed baigaa bilee dee tiimeee. Haashdaa l zavaarsnaas tsaash

  12. gankhuyag says:

    Чамайг дансгүй, оршин суух хаяггүй тэнэмэл гэж би яаж мэдэхэв дээ. Чиний хувьд бол баярламаар л юм болж…

  13. Anonymous says:

    Duudah ner gishgeh mor ugui bol yun huvitsaa bilee?!!!

  14. gankhuyag says:

    Эрхэм ээ. Миний блог Таны зарлалын самбар биш. Би монголчуудын танин мэдэхүйн “дундаж” түвшнийг дээш татах гэж л бодсон юм. Хэрэв ийм оролдлого хэрэггүй гэж үзэх аваас Та нар энэ блогийг “орлож” чадна гэдгээ ил тод зарлах ёстой болно байх. Хүний юмыг хуулахаас өөр, аль нэгэн орчуулгыг санал болгохоос өөр хийх ажил монголчуудад байгаа л гэж санаж байна…

  15. хараа says:

    Ганхуяг таны бүтээн туурвих судлах ажилд чинь сайн сайханыг хүсэе.Олон залууст ном эрдмийхээ цагаан гэрэл гэгээг байнга цацруулан өгч гэгээрлийг хайрлаж байгаа танд хамгийн сайн сайханыг хүсэж байна.

  16. dunduk says:

    Танд баярлалаа. Танихгүй ч үргэлж үнэнийг бидэнд хэлж өгдөгт баярлалаа. Бид үнэн баримт харах биш үргэлж хэн нэгний магтсан эсвэл муулсан “ҮНЭН”-г унших юм. Магтаж буй бишээ таныхад л жаахан “ГОЛ” байх шиг санагддаг. Тэмцээрэй тэсээрэй Монголд маань сайхан нар мандах цаг ирнээ.

  17. dunduk says:

    Uyangaa Baataraa 2 Enkhbayartai niileed boon yum boljiin tsaana chin. Shinebayar gegchtei bur gachan saikhan hamtragchid. Tui shoort

  18. Demjijgch says:

    Sain baina uu,Ganhuyag sudlaach aa? Uyangiin hiij bui uildeld ta yamar unelelt dugnelt ugch baigaa ve? Ta anhnaasaa l ene huntei uzel bodol neg baij bie bienee demjij
    ” Uls turiin sonin,setguul”d ni zuvluhuur ajillaj baisan bolohoor,yamar negen tailbar uguhgui baigaad tani gaihaj baina.Duugui baih ni zuvshuursuntei adil gej yaridag tul taniig tsaaguuraa ene buhniig demjeed baigaa yum bolov uu gej bodson chini “Unen” gedeg oilgoltiin haana ni bid bainaa gej tanaas asuumar baina.

  19. bbold says:

    ЯПОН, АНУ ХАМТРАН МОНГОЛ УЛСАД ЦӨМИЙН ХАЯГДЛЫН АГУУЛАХ БАЙГУУЛАМЖ БАЙГУУЛНА ГЭЖ МАЙНИЧИ СОНИНД МЭДЭЭЛЛЭЭ

    Эх сурвалж: Майничи/Япон/, Вести/ОХУ/

    Японы эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрлэлийн яам ба АНУ-ын эрчим хүчний яам хамтран цөмийн ажилласан түлшний болон бусад радиоидэвхит хаягдлыг хадгалах агуулахын байгууламжийг Монгол улсын нутаг дэвсгэрт барьж байгуулахаар төлөвлөж байна. Энэ тухай даваа гаригт японы бүх үндэстний хэмжээний Майничи сонинд мэдээллээ.
    Энэ сонинд бичснээр Монголд энэхүү агуулахыг барьж байгуулах нь японы компаниудад атомын технологийн зах зээл дээр ОХУ ба Францтай илүү үр дүнтэй өрсөлдөх боломжийг олгох юм байна. Мөн энэхүү агуулахыг Япон ба АНУ-ын тусламжтайгаар өөрийн нутаг дэвсгэр дээр атомын цахилгаан станц байгуулсан дэлхийн бусад орнууд ч ашиглаж байх боломж бүрдэнэ гэж Япон, АНУ тооцоолж байгаа ажээ. Гэвч энэхүү төсөлд Япон улс оролцох нь Фукушимагийн АЦС-ын осолтой холбоотойгоор шүүмжлэлд өртөж болзошгүй гэж тэд болгоомжилж байгаа ажээ.
    Мөн энэ сонинд өгсөн мэдээллээр бол Монгол улсын нутаг дэвсгэрт цөмийн хаягдлын агуулах байгууламж барих тухай хэлэлцээрийг монголын эрх баригчидтай өнгөрсөн 2010 оны 9 сараас хойш “нууц горим”-оор хийж байгаа ажээ. Энэ хэлэлцээрийн ээлжит үе шат Японд болж байгаа үйл явдалтай холбоотойгоор түр хойшлогдоод байгаа юм.
    Харин Монголын тал өөрийн зүгээс Япон ба АНУ-тай цөмийн технологиуд солилцох сонирхолтойгоо илэрхийлсэн байна.

  20. Anonymous says:

    bbold-d naad medee nileen davstai yum shig l sanagdaj bna. yapon esvel amerik mongold atomiin tsahilgaan stants barival hayagdal tulshiig hyatad oros deeguur zuuj chadahgui mongold hayagdal aguulah baiguulamj hamtad ny barival yamar ve? gesen bolovuudaa. harin mongolchuud ny hervee zuuh asuudal tiim hundreltei barihaas uur argagui yum bol bid busdiin hayagdliig ch gesen huleej avya gej tenegtsen yum shig sanagdaj bna. amerik yaponii eruul yaria mongoliin teneglel niileed iim hachin medee uussen yum shig sangadaj bna.

  21. gankhuu says:

    ээ Ганхуяг ах минь ээ өнөөдөр тв9 н мэдэээгээр таван толгойн хувьцааны жилийн ногдол ашиг 1575 төгрөг болж байна гэдгийг сонсоод үнэхээр л хульхидуулхаараа мэднэ гэдэг боллоо. одоо тэгвэл тэрийг авах шаардлага байна уу.

  22. oni says:

    bagshdaa talarhal ilerhiileye.

  23. oni says:

    odooni oyutnuud tolgoigoo ajilluulah durgui esvel chadahgui bolood ter yum uu
    nom zohiol unshih durgui boljee

  24. oni says:

    getel tani shinjleh uhaanch uigagui zan chanar, bas ogoomor gej helj bolohoor /odooni erdemted baga zereg material orchuulaad l ondogoo darsan shuvuu shig omchlood suid boldog/ orchuulga niitleluudiig chini unshaad baharhah setgel ooriin erhgui torj baina. tanid amjilt, eruul enhiig huseye.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: