АМЬТНЫ ЭРХЭНД АТААРХАХУЙ…

Саяхан нет эргүүлж суутал Нидерландын парламент 116:30 буюу дийлэнхи олонхийн саналаар урьдчилан ухаан алдуулалгүйгээр амьтан алахыг хориглосон хууль гаргажээ. Уг амьтан “ухаан алдсан” эсэхийг эмч мэмч заавал үзэж нотлох ёстой юм гэнэ. Энэ бол “манай төр” иргэдээ шууд буудчихдагийн дэргэд үнэхээр атаархмаар жишээ л дээ. Би ч сониуч болохоороо ер нь ингэхэд амьтад ямар хууль хуудастай байдаг бол гээд хальт хайгаад үзсэн чинь ээ, гэгээн бурхан минь, энэ дэлхийд чинь амьтад нь маниасаа хамаагүй дээр эрх, эрх чөлөөтэй болчихсон юм байна. Биелүүлж чадахгүй хэвтэж хүний эрх мэрх гэж томорч солиорч байснаас эхлээд амьтны эрхийн стандартыг монгол хүн дээр хангачихвал зүгээр юм гэж бодлоо. Энэ тухай өгүүлье.
Амьтан ямар эрхтэй вэ ?
“Амьтны сайн сайхан байдлыг хангах дэлхийн дахины тунхаглал” (Universal Declaration on Animal Welfare) гэж нэг мундаг баримт бичиг байдаг юм байна. Энэ тунхаглалын гол үндэс нь дураараа бус байгаа (гэрийн нөхцөлд) амьтдын “Таван эрх чөлөө” хэмээх алдартай заалт байдаг аж. “Эрх чөлөөг” нь хангах арга замыг хүртэл заагаад өгчихсөн их нарийн эд байна. Таныг яахыг бүү мэд, би ч уншиж үзээд амьтдад үнэхээр атаархлаа шүү дээ…
1. Өлсөж, цангахаас ангид байх эрх чөлөө. Сайн эрүүл мэнд, идэвхийг нь дэмжихийн тулд ус болон хоол байнга өгч байна.
2. Таагүй байдлаас ангид байх эрх чөлөө. Орон байр, унтах болон амрах газрыг оролцуулан амьдрах зохих орчинг бүрдүүлнэ.
3. Өвдөх, гэмтэх, өвчин зэргээс ангид байх эрх чөлөө. Зохих арга хэмжээ буюу эрт оношлогоо, эмчилгээ хийх замаар бүрдүүлнэ.
4. Жам ёсны зан үйлийн эрх чөлөө. Харгалзах таатай нөхцөл, хэрэгсэл бүхий байраар хангах, өөртэйгээ адил амьтадтай үерхэх нөхцөл бүрдүүлнэ. (Энэ ч арай л “завхай” заалт шиг санагдаад байгаа юм-Д.Г.)
5. Айдас, стрессээс ангид байх эрх чөлөө. Ёс суртахууны зовлонд оруулахааргүй зохих ёсны нөхцөл, харилцааг бүрдүүлнэ.
Ёстой атаархаж үхмээр байгаа биз. Энэхүү мундаг Тунхаглалын үзэл санааг орон орнууд хууль хуудсандаа их бага хэмжээгээр тусгадаг юм байх. Жон Bэбстер гэгч лут англи нөхөр санаачилсан эд гэнэ. Аль эрт 1979 оноос хэрэгжиж эхлэж.
Нэг муу судлаач ухааны болохоороо гэв гэнэт ийм тунхаглал гарах ёсгүй, өмнө нь ямар нэг юм байж л таараа гэж бодоод ухаад үзсэн маань зөв байж. Энэ тунхаглалаас өмнө зүгээр л олон улсын “дүрэм” байсан юм байна. Хуучны энэ дүрмээр бол гэрийн болон тэжээвэр амьтад: эргэж хөрвөх, өөрийгөө арчлах, босох, хэвтэх, үе мөчөө тэнийлгэн суниах “эрхтэй” байсан юм байна. Энэ ч гэсэн цагдаа, эрүүлжүүлэх, шорон гэх мэт манай хууль, хүчний байгууллагуудад бол монголын иргэн нэг их голоод байхааргүй “эрх” шүү…
Уурлах уу, гомдох уу…
Ингээд өөрийгөө бодоод үзэхэд уур ч хүрэх шиг. Би их “том” оо. “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулах төсөл, хожим “Хүний эрх”, “Сонгуулийн эрх” гэхчлэн асуудлаар нэлээд судалгаа хийж байсанд маань зарчмын ихээхэн алдаа байж. Учир нь би монгол дахь хүний эрхийг “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-тай харьцуулаад “үзээд” байсан чинь шал буруу байж. Эрт мэдсэн бол амьтны эрхтэй харьцуулж судлаад тэрийгээ шаардаж байсан бол илүү үр дүнтэй байх байж. Тийм биш гэж үү ?!
“Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Эрүүл мэнд”, “Орон сууц”, “Монгол хүн 2020”, “Их бүтээн байгуулалт” гэх мэт 300 гаруй хөтөлбөрийг үзэх судлах, хэрэгжүүлэх явцдаа эхлээд “амьтны эрх” хангагдсан эсэхийг нь заавал харах ёстой гэж өөрийнхөө хувьд шийдэв. Ядаж заалтынх нь тоо цөөн, тогтооход амархан юм чинь шаардахад ч бас амархан л байж таарна. Яаж ийж байгаад энэ “таван эрхийг” хангачихвал дараа нь яахав “хүний эрх мэрх”-ээ ярина л биз…
Ер нь аливаа юмыг томоос нь биш багаас нь эхэлбэл зүгээр гэдэг биз дээ. Иймээс би одооноос эхлэж амьтантай дүйхүйц байх эрхээ эхэлж “хамгаална” аа. Би эндүү бодож байж ч магадгүй, одоо манай монголчуудыг “амьтны эрхээр” нийтэд нь хангачихвал их том дэвшил гэж бодож байна шүү дээ. Иргэдээ амьтнаас дор буудчихдаг төрөөс ийм сайн үйл гарахгүй нь мэдээжийн хэрэг.
Гэхдээ цаад дарга нар чинь “чи хүн учраас амьтнаас “бага” эрхтэй” гэж ятгаж тун ч магадгүй юм шүү. Тэгвэл яахав дээ, надад ядаж сармагчингийн (нохой, муур, ноолуурын ямаа, хурдан морины “эрх” гэсэн ч яадгийм ?!) эрх өг, тэгвэл чамайг сонгоё гэж хэлж болно биз дээ…
Судлаач Д.Ганхуяг.
2011 оны 7 дугаар сарын 03.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

12 Responses to АМЬТНЫ ЭРХЭНД АТААРХАХУЙ…

  1. dk says:

    хөөрхөн өгүүлэл байна, Судлаачид ажлын өндөр амжилт хүсье

  2. shirchin says:

    Муу эзний албат сайн эзний нохой шувуунаас дорд амьдардаг гэсэн эзэн хааны маань орой уруу минь орох юм хөөрхийс!

  3. Соёмбо says:

    Нэт эргүүлэх гэхийн оронд ” нэт ухах ” , ” нэтийг ух бас дахин ух ” гэх мэтээр ярьж бичиж заншвал ямар вэ? Таны дэвшүүлсэн санаа их зөв зүйл байна. Хүн бүр сэтгэлгээгээ өөрчилж өөрчлөгдөх өөр өөрийн давтагдашгүй “түлхүүр”-тэй байдаг гэлцдэг. Сэтгэлгээний энэ арга одоогийн төр засгийн арчаагүй байдлыг ухаарахад тохирох “түлхүүр” бна

  4. gankhuyag says:

    Үгүй байх аа, Соёмбо оо. Монголын ном эргүүлэх, хүрд эргүүлэх, маань эргүүлэх гэх мэт бол их сайхан эерэг утга олонтой үгс. Цагаа тулбал “хүүхэн эргүүлэх” ч нэг их муу үйл биш, учир нь Та заяаныхаа ханийг ч олох юм бил үү. Харин ухах бол сөрөг утга олонтой. Жишээ нь: Айл ухах, алт ухах, хог ухах гээд сөрөг утга ихтэй. Тэгэхлээр нет эргүүлэх гэсэн нь зөв байх. Гэхдээ энэ миний л бодол учраас Та нар “ухаад” эхэлбэл би яалаа гэж татгалзах билээ…

    • Anonymous says:

      gaihaltai heleh umaa uneheer engiin hernee erhemseg gedeg shig l : )

  5. Соёмбо says:

    Монголын орон нутаг болон нийслэлийн удирдлагын хийх ажлыг 1-т ИРГЭДИЙН САНААЧЛАГАД ТУЛГУУРЛАН ХИЙГДЭХ АЖИЛ, 2-т ТӨРИЙН ХАР ХАЙРЦАГНЫ БОДЛОГООР ХИЙГДЭХ АЖИЛ гэсэн 2 хэсэг болгон хуульчлан хуваагаад 1-р ажлыг улс төрийн намаас хамааралгүйгээр орон нутгийн иргэдээс шууд сонгогдох АРД ТҮМНИЙ ИЛЧ болох засаг дарга хэрэгжүүлэх ба улс төрийн намуудаас хатуу зааглагдсан байх ёстой. 2-р ажлыг ЕРӨНХИЙ САЙД шууд томилдог ба огцруулдаг ЗГ –н БҮРЭН ЭРХТ ОНЦ ТӨЛӨӨЛӨГЧ хэрэгжүүлэх ба удирдлагын бүрэн эрх нь ерөнхий сайдад хадгалагдах ёстой.
    Товчоор хэлбэл удирдлагын босоо болон хэвтээ тогтолцоог оновчтой харьцаагаар зохион байгуулах замаар ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦООГ бэхжүүлэхгүй бол эзэнгүй айлыг хулгайч ухаж байгаа мэт дүр зураг өнөөгийн нийгмийг тодорхойлж байна.
    Удирдлагын босоо тогтолцооны дагуу төрийн хар хайрцагний бодлого хэрэгжиж, удирдлагын хэвтээ тогтолцооны дагуу ардчилсан төрийн үйлчилгээ төгөлдөрших учиртай мэт.
    Орон нутгийн ЗГ-н бүрэн эрхт төлөөлөгч тухайлбал Үндэсний Аюулгүй Байдлын үзэл баримтлалд тусгагдсан БАЙГАЛЬ ОРЧИН ЭКОЛОГИ , МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ гэх мэт чухал асуудлыг эрхшээж орон нутаг дахь уул уурхайн компаниудыг бүрэн хяналтандаа авч ерөнхий сайдын нүд чих болно.

    Нийслэлийн ЗГ-н бүрэн эрхт төлөөлөгч тухайлбал нийслэлийн агаарын бохирдлыг болон визгүй Хятад иргэдийг хяналтандаа авч ерөнхий сайдын нүд чих болно.

  6. Соёмбо says:

    Ингэж болдоггүй юм болов уу ?

  7. GULOG says:

    ZA ZA TEGVEL NET L ERGUULEHEES BISH… SETGEL SEREGTEL INEEH CH SAIKHAN BNA SHUU …
    GULOOG GULOG MAI MAI GEVEL ARAI DONO SONSOGDOJ BNA SHUU. HA HA HA …

  8. Цолмон says:

    Сайн байна уу? Сайхан наадсан уу? Уншууштай өгүүлэл байна. Танд болон танай Гэр бүлийнхэнд тань эрүүл энхийг хүсье.

  9. ms says:

    nadad sonirholtoi sanagdlaa neeree l tejeedeg amitnaasaa dor erhtei bhdaaa yadag en te

  10. Н.Ганхуяг says:

    би бас л нэт их эргүүлдэг тэгээд таны болон өөр бусад хүмүүсийн бичсэн нийтлэл өгүүлэлийг их уншдаг Баавар. Ганчимэг\дандаа захиалгаар мөнгөөр юм бичдэг болохоор сүүлийн үед энэ сүүний 53 шиг хүүхэнд дургүй хүрээд ширээний хүүхэн шиг санагдах болсон\ гэх мэт олон хүний бичсэн зүйлийг уншдаг бас эргэцүүлдэг энэ дундаас таны бичсэн бүхэн АХИСАН ТҮВШИНД үнэлэгдэх зүйл байдагт ямагт баярладаг шүү. та бол тайзны яруу найрагч бишээ баярлалаа

  11. utgagui sanagdchihlaa bidend amitadtai barcaad bh undeslel bhgui hangaltttai dawuu erhtei yu gesen ugwee delhii chine ymr gnchn huniih yumuu

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: