ЯАСАН БАЯН НУТАГ ВЭ…№ 3

Манайхан ихэд сонирхож байгаа учраас “зурагтай” өгүүллүүдээ дугаарлахаар шийдэв. Өмнөх хоёр өгүүллээ ч гэсэн нөхөж дугаарлав. Ингээд дугаарын дагуу цааш үргэлжлүүлэх юм. Энэ удаад манай монголчууд нэрийг нь төдийлөн мэддэггүй, анзаарч байгаагүй, харин дарга томчууд ихэд “нууцалдаг” ордууд, мөн бүгдээрээ “мэддэг” боловч эргэн тойрондоо асар их баялагтай ордуудыг харуулахыг хичээв. Мэдээж “уламжлал” ёсоор зургуудад нэр оноов.
Зураг № 1. Таны мэдэхгүй Овоот Толгойн орд.

Зураг № 2. Төмөр замтай Сүмбэр, Цагаан Толгойн орд.

Зураг № 3. Оюу Толгойн эргэн тойронд.

Цэнхэр дэвсгэр нь алт зэсийн илэрц. Үндсэндээ Шивээ Толгой, Баруун Шивээ гэдэг “нээлттэй” лицензийн асар том талбай юм. Манай “юм” биш гэж ойлгож болно. Энд Zone-3 болон Улаан Хаданд алттай, мөн АР HUGO гэсэн том судал, HERUGO гэсэн “шинэ” “нууц” ордууд байна. Энэ зурагт багтаагүй боловч зүүн хойш Номхон Бор гэдэг газарт Тогоотын уурхай, баруун урд талд нь Жавхлант гэдэг уурхай байгааг тодорхой бичжээ. Манайхан л хэнэггүйгээрээ “бөөндөж”, “товчилж” Оюу Толгой гэж яриад байдаг болохоос их том, асар баялаг сав газар л даа…
Зураг № 4. Хүннү “улсын” нутаг дэвсгэр.

Энд ганц Цант Уул зэрэг голлох төслийн байршил байна. Австралийн Хүннү “улсын” мэдэлд Алтай нүүрс, Үнст худаг гэсэн өөр том эзэмшил-төслүүд ч буй.
Зураг № 5. Сургийг нь ч сонсоогүй ордууд.

Шар нь алт, арай улбар нь төмөр. Хэдэн “бөөрөнхий” орд хаана хаана байгааг тоолоод үз л дээ. Гэхдээ нэг бөөрөнхий дотор хэд хэдэн орд байгааг анзаарна гэж найдаж байна.
Зураг № 6. Төмөр замаар холбохуй.

Эдгээр аварга сав газар, ордуудыг төмөр замаар холбоод ирэхээр нэг иймэрхүү харагдана. Танаас жижиг шар цэг болон газар усны нэрүүдийг сайн тогтоож, замыг анхаарахыг хүсч байна. Бүгдээрээ “шинэ”, “нууц” ордууд хийгээд төслүүд шүү дээ…
Зургийн “үзэсгэлэн” цааш үргэлжилнэ…
Судлаач Д.Ганхуяг.
2011 оны 9 дүгээр сарын 6.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

7 Responses to ЯАСАН БАЯН НУТАГ ВЭ…№ 3

  1. naran says:

    Oh My God! Яндаж болдоггүй далай шиг яасан баян нутаг вэ гэж хэн нь олоод хэлчих вэ? Та өдөр тутмын сонинд энэ зургуудаа тавьж болох уу?

  2. gankhuyag says:

    Ийм дуу байдаг ш дээ. Хэрэв над руу хандвал би татгалзахгүй. Гэхдээ манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бараг л тавихгүй болов уу даа. Одоо ч гэсэн нетээр хайгаад үзэхэд гол гол “эх оронч” сайтын олонхи таг дуугай байгаа. Тэгэхлээр учир шалтгаан нь дэндүү ойлгомжтой…

  3. Bold says:

    Yunii umnu iim medeelel jiriin irgen bidend ugch bga tanid ix bayarlaj bn. mass.mn deer tavisan bn lee

  4. ggg says:

    tavan tolgoi oyu tolgoi-g yagaad 50-doosh huvii-n mongolchuud ezemshij baigaan…

    ene zuuguud baigaa nuurs bolon busad erdenesee shuud haytadruul achaad baih yum

  5. gankhuyag says:

    Хуучны “найз” минь дээ. Наад асуултаа сонгуульд оролцох нам, нэр дэвшигчдээсээ асуусан нь дээр байх. Би ганц ч шуудай нүүрс аваагүй, зараагүй. Харин Таныг надаас асууж байх хооронд 536 хувьцаа чинь хагас шуудай нүүрс болцон ш дээ. Үүнийг би багцаалж биш, тооцоолж хэлж буйг анзаарна гэж найдаж байна. “Хувьцааныхаа үнэтэйг хулхидуулахаараа мэднэ” гэж би аль 4 дүгээр сард сануулсан шиг санагдана…

  6. Anonymous says:

    nowsh gej bid odoo yaah yostoi ym be… ehleed ene tarhiniihaa huchiig ashiglaj boldguumuu. bidniig uhaad garga gej lai boloogui bgaazdee naad heden baylag chini. harin bidnii tarhinii baylag bidniig uhaad garga geed lai bolood bna. miniih lav lai boljiina.

  7. болд says:

    Энэ бүх ордыг Сүхбаатарын Батболдын хамаатан садан, найз нөхөд бүгдийг нь авсан болой, Үлгэр ингэж төгслөө ,

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: