ХӨРСӨН ДОРОО ЭРДЭНЭЭР БАЯН…№ 4

Манайд “Discover Mongolia 2011” болоод жигтэйхэн. Энэ тухай мэдээлэл хүргэх боломж гарна гэж бодож байна. Тэр болтол зурган өгүүллээ үргэлжлүүлж байя. Харин миний хоёр ч өгүүллийг mass.mn сайт хуулж аваад лут сүржин гарчиг өгч “Манай дарга томчуудын ихэд “нууцалдаг” ордуудыг зурагтай нь “MASS.MN”-ий уншигчдадаа танилцуулъя“ гэсэн тайлбар хийж “өөрийн” болгоод тавьж орхиж. Уг нь сурвалжаа дурдаж байгаад тавихад тэдэнд дургүйцэх шалтгаан надад байхгүй л дээ.
Ингээд миний олон сарын хөдөлмөр хэдхэн секундийн дотор ямар ч хөдөлмөр хийдэггүй атлаа зөвхөн “copy, paste” аргаар амь зуудаг оюуны өмчийн хулгайчдын нэр дээр шилжих нь тэр. Бусад олон сайт, блогууд линкээр холбоод, сурвалжаа иш татаад зүгээр л болоод байхад энэ хэдэн лалар хэвийн амьдарч чадахаа бүр байж. Хяналтгүй болохоор ингэдэг юм. Дахиад хэлэхэд сурвалжаа дурдаад хуулахад би хэзээ ч дургүйцэхгүй…
Бяцхан сануулга
Монголын гол улс төрчид мэргэжлийн хэдэн залуу олж, нэлээн олон сайт нээж мэдээлэл хуулан тарааж байсан тэр үе нэгэнт өнгөрчээ. Нет дөнгөж дэлгэрч байсан эхэн үед нэг хэсэгтээ хуулсан ч мэдээллийн шинэ хэлбэр манай нийгэмд том дэвшил болсныг би хүлээн зөвшөөрнө. Гэхдээ тухайн цаг үедээ л тэр шүү дээ. Сүүлийн үед мэдээллийн монопол тогтоож, монголчуудын тархийг угаах гэж илтэд оролдох болсны тод жишээ нь монголын интернет сүлжээний өрөвдөлтэй байдал болно. Энд би шилдэг тэргүүний техник технологийг биш, харин мэдээллийн агуулга, хяналт, хязгаарлалт, гуйвуулга, сүрдүүлэг, терроризмыг ярьж байна.
Мэргэжилтэн цөөн байсан үед дураараа дургиж байсан “www-I” үеийн “copy paste” залуучууд одоо ухаан орж буурь суувал суухаар хугацаа өнгөрчээ. Гэтэл тэдний олонхи анхнаасаа хулгай хийгээд сурчихсан адгийн зангаа тавихгүй хэвээрээ. XXI зууны хамгийн дэвшилтэт салбарт ажиллаж байж тэр жишгээр нь “иргэншиж”, “соёлжиж” болно доо. Тэдний нэлээд нь одоо ч гэсэн төрд ажиллангаа намын үйл хэргийн төлөө мэдээллийн хулгай дээрмийг шууд зохион байгуулж байна. Цаг үеэсээ шалтгаалаад хэдхэн жилийн өмнө “лут ухаантан” байсан нөхдүүд эдүгээ адгийн “тэнэг хулгайч” болтлоо хоцрогдсоноо мэдрэхгүй байгаа бололтой…
Нөгөө талд нь монголчууд үнэн, бодит мэдээлэл хайх болов. Энэ шаардлагыг бүрэн хангаж чадах мэдээллийн технологийн шударга, мэргэжилдээ үнэнч, нэр төрөө хүндэтгэдэг шинэ үеийн залуу мэргэжилтнүүд асар олноороо түрэн гарч ирж байна. Цаашид ингэж ичгүүр сонжуургүй аашилбал би шинэ үеийн залуустай хамтран монголын хулгайн сайтууд болон түүний үлэмж салбарласан мэдээллийн терроризмын сүлжээг илчилнэ. Чингэхдээ гардан гүйцэтгэсэн “copy, paste”-уудаас илүүтэй далд эзэн-улс төрчид, санжүүжүүлэгчидтэй тооцоо бодно гэдгээ амлаж байна.
Ашигт малтмалын дээрэм дээрээ нэмээд мэдээллийн дээрэм хийх аргаар сонгуульд амжилт олно гэж бодож байвал надад “мэддэг хэлээр” нь ярихаас өөр арга үлдэхгүй. Ер нь сүүлийн үед манай мэдээллийн провайдэр (түгээгч) компаниудын олонхийг эзэгнэсэн улс төрчид ашигт малтмалын хулгайчдаас долоон дор аашилж байна.
Тухайлбал, манай интернет сервис компанийн олонхи нь жигнэх болгондоо тав арав биш, тавь зуун граммаар нь байнга хумсалдаг худалдагч шиг болчихоод байгааг нийт интернет хэрэглэгчдэд сануулж байна. Мэдээлэл хулгайлна, нэмээд мөнгө хулгайлна, дээр нь рэкет хийдэг энэ ужиг бусармаг явдалтай нет хэрэглэгчид тэмцэх хэрэгтэй байна. Наад зах нь хэл ам хийж зөв мэдээлэл, зөв тооцоо шаардах цаг нь болж.
Монголын улс төр мэдээллийн сайтын олонхийг 20 хүрэхгүй “copy, paste” үймүүлж байдаг юм ш дээ. Эднээс хэд нь Micom-ын яг дотор нь бүгчихээд их удаж байна. Хэрэв тэд нэр төр мөр гэж донгодвол би цаашаа хөвөрдөх л болно. Гэхдээ доошоо биш, дээшээ шүү дээ. Тэр үед ямар “нэр төртэйгээ” мэдэж болох л байх. Одоо цагт мэдээлэл хулгайлах биш, ажил хийж толгойгоо ажиллуулж мэдээлэл үйлдвэрлэсэн чинь өлзийтэй. Мэдэхгүй бол мэдээллийн онолоор лекц уншиж өгч болно шүү. Танай мэдэмхий дарга, мэргэжилтнүүдээс дутуу байна гэж л лав байхгүй дэг…
Дэлхий нийтэд тогтсон нетикет гэх ёс суртахуун, үйлдлийн хэм хэмжээний дагууд би: нэг, надаар битгий оролд, хоёр, надаас хуулбал сурвалжаа тавь гэж шаардаж байна. Энэ муу яадгийм гэж бодож байгааг чинь мэдэж л байна. Тэгвэл эхлээд лав л пиарыг чинь миар болгоно, энэ бол баталгаатай. Тэгээд цааш нь харж л байхгүй юу…
Энэ бүхнийг нуршсаны учир нь сонгууль дөхсөн энэ үед бүх мэдээллийг бардаггүй юмаа гэхэд үнэн, шударга, зөв, цэвэр мэдээллээр интернет орчноо хамтран хамгаалъя гэж уриалах гэсэн юм.
Одоо зурган өгүүлэлдээ оръё. Зарим нөхөд хаа ч байдаг л зургууд байна, нууц юм ер алга гэж донгосч байна. Ёстой хуцваа л байна. Тийм их мэддэг байсан бол өмнө нь ярьж бичиж байхгүй үхснээ хийж байсийм. Энэ зургууд нууц биш нь үнэн. Гэхдээ нэг дор ийм бэлнээрээ хаана ч байхгүй. Би үйлээ үзэж бөөгнүүлсэн учраас энэ бол миний хөдөлмөр. Эдгээр зургуудыг олохын тулд “дэлхийгээр нэг хэсч” асар олон сайт ухаж, олон мянган хуудас төсөв, төсөл, төлөвлөгөө унших шаардлага гардаг юм. Тэгэхлээр хэр хөдөлмөр зарцуулсныг багцаалж болно байх. Бас зарим нь үүнийг монголчууд бүгдээрээ мэдэх албагүй, тэд хувьцааныхаа үнийг ч мэдэхгүй маанаг амьтад гэж нотолж байна. Би бол харин ч монголчууд үүнийг сайн мэдэж байх ёстой гэдэгт итгэж байна.
Би өөрийн ард түмний үнэнхүү маанаг, хэнэггүй, “юм” болоод өнгөрсний дараа галзуутай мэдэмхийрэх гажигтайг сайн мэднэ. Гэхдээ л муу муухай гээд ард түмнээ гаргуунд нь гаргаж би л лав зүрхлэхгүй. Нэгэнт Монголд төрчихсөн юм чинь ард түмнээ гэгээрүүлэх ажлаа би хэнээр ч заалгахгүй хийнэ. Гэхдээ миний ажилд өөрийгөө бишрэм боловсролтой гээд бодчихсон үхээнц дорой, арчаагүй худалч, дүүрсэн хулгайч, аймхай атлаа солиотой мэдэмхий сэхээтнүүд голчлон саад болдог гэдгийг дурдах нь шударга хэрэг болно. Яахав уур чинь хүрээд бас чаддаг юм бол ил гараад ирээрэй л дээ. Аnonymous юмуу элдэв хангайн “нууц нэр” тавьчихаад жигтэйхэн зоригтой амьтан болж балайраад байх хэрэг огт байхгүй. Монголд нууц юм гэж байдаггүй юм ш дээ…
Зураг № 1. Манай Хөвсгөл хоосон биш.

“Яндаж болшгүй далай шиг…№ 2” өгүүллийн “Мэддэг цөөн, мэддэггүй олон” гэсэн №2 зургийг үзсэн нэг “нөхөр” намайг шүүмжлээд жигтэйхэн. Тэрний ажилладаг гадаадын компани олон жил өрөмдөөд юу ч олоогүй учраас Хөвсгөл хувхай хоосон гэж “нотолж” байна, лалар чинь. Тэр зурган дээр Овоот, Нурамт зэрэг ордуудыг холбосон төмөр замын төсөл байсныг Та санаж байгаа. Судлаач хүн сурвалжаа цаг ямагт өөр сурвалжтай харьцуулж олон удаа шалгаж баараггүй болгосны дараа нийтэд үзүүлдэг гэдгийг тэр “гадаад” нөхөр огт ойлгосонгүй. Иймээс илүү нарийвчилсан энэ зургийг нэмж оруулж байна. Энд Австралийн Aspire компанийн мэдэлд байдаг Овоот, Нурамт, Зүүн дэл гэх нүүрсний том ордууд байж л байна. Одоо тэр новш Хөвсгөлийг хоосон гэж хэлээд үзэг л дээ. Иймээс энэ “гадаадтай” адил манай аль ч аймгийг хувхай хоосон гэсэн тэнэг нотолгоо ахин гаргахгүй байхыг хүсч байна. Учир нь би хэзээ ч худлаа хэлдэггүй…
Зураг № 2. Өөр мэддэггүй орд.

Бидний үл мэдэх энэ ордууд Бор-Өндөрөөс зүүн болон зүүн хойт чигт байдаг. Ингээд нэмээд байвал нэмээд л байна ш дээ. Ямар би зохиож байгаа биш, Монгол орон хэтэрхий баялаг болоод л ийм байгаа байх…
Зураг № 3. Австралийг давсан Монгол.
Уг нь зураг биш, график юм л даа. Гэхдээ л манай цар хүрээ илт харагдана.
Зураг № 4. Дэлхийн хэмжээнд жагсаавал…

Энэ бол Айвенхоу Майнз стратегийн ач холбогдлоор нь эрмэлбэлсэн зураг юм.
Зураг № 5. Нүүрс хэрэглэх газрууд

Зураг № 6. Хятадын хөрөнгө оруулалт

Энэ бол барууныхны хийсэн тооцоо байгаа юм. Жаахан хуучны боловч ерөнхий байдал илт харагдана. Муу нэртэйгээрээ Хятад л гараад байгаа болохоос биш, манай аваргууд дэлхийн бараг бүх орноос асар их мөнгө байнга зээлээстэй байдгийг бид сайн мэднэ. Ямар ч их мөнгө оргүй алга болдог нь л хэцүү дээ…
Зураг № 7. Ордуудыг төмөр замаар холбоход…

Энэ бол Хүннү коалын төлөвлөгөө юм. Дөрвөлжин дотор улаанаар бичсэн нь ордууд, харин улаан таван хошуу нь ашиглах буюу ашиглаж буй төслүүд. Та тоолоод үзээрэй. Ашигт малтмалаа урагшаа 6 боомтоор, хойшоо 3 боомтоор зөөх юм байна лээ. Гэхдээ үүнээс бүр ч илүү мундаг төсөл төлөвлөгөө олон байдаг юм ш дээ. Тэрнийг үзүүлнэ ээ, гэхдээ хулгайч нарт бол зөвшөөрөхгүй…
Судлаач Д.Ганхуяг
2011 оны 9 дүгээр сарын 12.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

6 Responses to ХӨРСӨН ДОРОО ЭРДЭНЭЭР БАЯН…№ 4

  1. Anonymous says:

    Medeeleliin zuund ‘es surthuun’ gedeg zuil ih chuhal shuu, ene baidlaaraa tsaash yavbal etsest ni ih hortoi ur dagvar daguulah ni gartsaagui.Sudlaachiin buhimdaj sanuulga ugch baigaa ni zuv,mongolchuudiin tuluu buhimdaj baina.Medeeleliig bagtslan neg dor bolgoj dun shinjilgee hiihed duhum bolgoh ni mash tom ajil gedgiig uchigdur garsan 911 barimtat kinog uzsen uls oilgoh baih.Tand amjilt husey.

  2. Anonymous says:

    Сайн байна уу Таны хэлж бухимдаж байгаа бас ортой, гэхдээ мэдээллүүд аль болох олон хүнд хүрч байгаа даа гэж л бодож суудаг. 🙂 Монгол орон маш баян, эрх баригчид гадныханд найр тавьж капиталын хөрөнгө оруулалт хийлгэж байгаа юм байж ГЭХДЭЭ ЭНЭ БҮХЭН ЮУНЫ ТӨЛӨӨ ВЭ, ЯГ ЯМАР ЗАГВАР МЕХАНИЗМААР МОНГОЛЧУУД БИДЭНД АШИГ ШИМ НЬ УНАХ ВЭ ЕР НЬ АШИГ УНАХ БОЛОМЖТОЙ ЮУ гэдэг асуудал хамгийн чухал санагдах юм даа. Таны нийтлэлүүд сонирхолтой байдаг амжилт хүсье. жич: ЭРИН ЗУУНЫ ДУУДЛАГА / ZEITGEIST гэж ном монгол хэлээр саяхан гарсан маш их баримт ишлэлтэй ном байгаа ихэнх мэдээлэл баримтууд анх удаа монгол хэлээр гарсан. дээрх асуултуудын хариуг олж харахад тустай байх болно гэж найдаж байна. 😉

  3. gankhuyag says:

    Би ортой биш, бодитой юм үзүүлж байна. Манай эрх баригчид зөвхөн өөрийнхөө төлөө л байдаг юм. Нотолгоо нь тэдний олонхи гадаадын иргэн болсон байдаг. Энэ бол үнэн шүү. “Эрин зууны дуудлага” номонд чинь 536 ширхэг хувьцаа хаачсаныг бичээгүй л болов уу. Харин ЮУНЫ ТӨЛӨӨ, ЯМАР ЗАГВАР, МЕХАНИЗМААР гэдгийг 536 хувьцааны чинь АШИГ ШИМ жилд тал шуудай нүүрс болсноор мэдэгдэнэ ш дээ. Таван Толгой “байхгүй”, Баруун Цанхи “байхгүй”, чи бидэнд Зүүн Цанхи л “үлдэж” байгаа. Чи бол “баярлачих” юм байна л даа…

  4. Баяа says:

    Таньд чин сэтгэлээсээ амжилт хүсье. Харин мэдээллийг copy, paste хийдэг хүмүүстэй тэмцэхэд тань дуу хоолойгоо нэгтгэж болох юм шүү гэж хэлмээр байна.

  5. gankhuyag says:

    Чиний “чин сэтгэл” гэж новш л байхгүй юу даа. Чамтай “дуу хоолой”-гоо нэгтгэвэл ямар ч хүн үхнэ. Чи бол могойн зулзага л байна. Утсаар санууллаа, нетээр хэллээ. Одоо ахиж новширвол өршөөхгүй шүү…

  6. Anonymous says:

    nowsh gej bid odoo yaah yostoi ym be… ehleed ene tarhiniihaa huchiig ashiglaj boldguumuu. bidniig uhaad garga gej lai boloogui bgaazdee naad heden baylag chini. harin bidnii tarhinii baylag bidniig uhaad garga geed lai bolood bna. miniih lav lai boljiina.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: