ГАЦАА…

Саяхан Монголд хоёр том мэдээлэл гарав. Нэг дэх нь Баабар Оросуудыг “бутартал” авав. Энэ нь дэндүү ойлгомжтой хэдий ч дотоодын ноцтой сөргөлдөөний эхлэлийг тавив. Хоёр дахь нь өчигдөр Жен мин жибао сонинд нэгэн “жижиг” мэдээ гарав.
Дашрамд дурдахад хятадын хамгийн чухал энэ сонин орос хэлээр нет дээр гардаг юм. Энэ мэдээнд: “Таван Толгойг Shenhua Energy-тай хамтарч эзэмших урьдчилсан тохиролцоог Монголын Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөл дэмжсэнгүй. Тэд ингэсэн шалтгаанаа дурдсангүй, Shenhua Energy бэрхшээлтэй тулгарлаа” гэжээ. Манай талаар бараг бичдэггүй Хятадын энэ мэдээ илүү ноцтой нь мэдээжийн хэрэг…
Эхлээд “ил” болсон явдлыг санахыг хичээе
• Сүүлийн хэд хоног Таван Толгой “чив чимээгүй” болов.
• Гэв гэнэт Ц.Элбэгдорж гэрээний төслийг шүүмжилж эхлэв.
• ҮАБЗ-өөр хэлэлцэх сураг гарав. Зарим нь хэлэлцэнэ гэв, зарим нь материалаа ч ерөөсөө өгөөгүй гэв. Аль худал хэлэхийг тэр гэхэв…
• Тэгээд таг чиг болов. Гэтэл “нууцаар” хэлэлцсэн ажээ.
• Энэ шийдвэр олон улсад шуугиан тарив.
Миний хувьд Монголынхоо тухай мэдээллийг голдуу гаднаас авдаг юм. Их амар байдаг юм. Монголын бүх мэдээлэл хаалттай болоод удаж байгаа учраас ингэдэг юм л даа. Тэгээд ч хулхидуулж үзээгүй биш, манай дүүрчихсэн худал, хөгийн шог мэдээллээр үхснээ хийхийм…
Одоо “далд” явдлыг жагсаагаад үзье. Далд ч юу байхав, гадаадад саяхан ингэж мэдээлж байсан юм.
2011 оны 8 дугаар сарын 30. The Wall Street Journal: Монголчууд төрийн өмчийн Erdenes-Tavan Tolgoi Co компанийн IPO-г Улаанбаатар, Лондон, Гонконгод нэгэн зэрэг гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ худалдааг Goldman Sachs, Deutsche Bank и Macquarie Group зохион байгуулах аж.
2011 оны 8 дугаар сарын 30. Bloomberg: Монголчууд IPO гаргаснаараа 3 миллиард доллар олохоор тооцсон бөгөөд энэ арга хэмжээг 2012 оны эхний хагаст хийхээр төлөвлөжээ.
2011 оны 9 дүгээр сарын 12. Ройтер: Монголын Ерөнхий сайд Сү. Батболд төрийн өмчийн Erdenes-Tavantolgoi компанийн IPO гаргахаа хамгийн эртдээ гэхэд 2012 оны эхний улирлын сүүл хүртэл хойшлуулж байгаагаа мэдэгджээ. Тэрээр Таван Толгойн баруун хэсгийг сонирхож буй бүх компаниудтай хэлэлцэж байна гэв. (хоёр Цанхийн нэг нь “алга болсныг” Та анзаарч байгаа байх-Д.Г.) Чингэхдээ “Хөрөнгө оруулалтын эцсийн гэрээнд манай хоёр хөршийн ашиг сонирхлыг харгалзах болно” гэж нэмж хэлжээ. Бас шинэ зам тавихын тулд “Улаанбаатар төмөр зам”-ын хувьцааны 49 хувийг биржид гаргахаар төлөвлөж байна гэсэн байна.
Засгийн Газар ноднин жилийн өдийд 2011 оны сүүл, 2012 оны эхээр IPO гаргана гэж хэлж байсан л юмсан. IPO гэдэг маань Та бидний 536 хувьцаа гэсэн үг л дээ. Одоо бол лөөлөө боллоо л доо. Энэ оны 4 дүгээр сард “Хувьцааныхаа үнэтэйг хулхидуулахаараа мэднэ…” гэж сэрэмжлүүлж байсныг маань санана гэж найдаж байна…
Эдгээр мэдээлэл Монголд гараагүй нь их сонин. Магадгүй, хүн үздэггүй сайтуудад тавьсныг би олж хараагүй байж болох юм. Эндээс Таван Толгойн асуудлаар манай дарга нарын тарьсан будлиан олон улсын хэмжээнд хүртэл “томорч” байгаа нь илэрхий байна…
“Нүүрс үнс болно” гэж номлодог Баабар яг “үнс зарах” болоод ирсэн чинь жигтэйхэн уурлаж Оросыг “ганцааранг” нь загнаад байгаа нь их сонин. Хятад бас л “гомдчихсон” байхад загнахгүй яасийм. Мөн Баабарын “ах дүүс” Япон, Солонгосууд ч гэсэн уурлаад л байгаа ш дээ. Ямар ч гэсэн “ах дүүсээ” загнадаггүй л хүн байна. Энд “үйл явдалд” Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ихэд идэвхийлэн “хутгалдах” болов. Газар нутгаа зардаг хүн юугаа ч зарна ш дээ…
Монголын жижиг нийгмийн оюун санааны амьдралд ихээхэн нөлөөтэй хүмүүс ноцтой үед хэл ам, үйл хөдлөлөө жаахан хямгатай байлгавал яасан юм бэ. Миний хувьд Хятадын “Глобал таймс”, Оросын “Коммерсант” хоёр манай талаар хэт дээрэнгүй материал нийтлэхэд нь хоёуланг нь “загнаж” л явлаа. Нэмээд “барууныг” бас “зад загнасан” гээд л бодчих. “Тэнцвэрийг” ингэж барьдаг юм. Өөрийнхөө адгийн тэнэг төр шиг юманд дургүй хүрч байсан ч цагаа тулахаар Монголоо өмөөрдөг санаатай. Миний тэр нийтлэл тухайн үедээ энэ хэдэн дураакт хэрэг болсон л байх…
Ер нь бол “хэргийн эзэн хэнгэргийн дохиурууд” гадаадад биш, Монголд байгаа нь дэндүү ойлгомжтой. Миний л мэдэхээр манай “аваргууд” Оросыг 6 удаа, Хятадыг 3 удаа, Япон, Солонгосыг тус бүр 2-3 удаа хулхидчихаад байна. Үүнээс илүү ч байж магадгүй. Энэ ч нэг их “сайны ёр” биш л дээ. Манай энэ төр нэртэй дарга ухаантай юмнууд нь “Зэлтэрийн гацаанд” орчихож. Тэд гацаанаас өөрсдөө гарах нь юу л бол…
Дүгнэн хэлэхэд манай бараг бүх (?!) улс төрчид Монголын баялгаас хэн нь “том”, хэн нь “ихийг” хэн хэнд зарахаараа уралдаж, түүнээсээ болж муудалцаж байна. Ингээд томчуудын “дайн” эхэллээ дээ. Уг нь аль эрт эхэлсэн юм аа. Харин Баабар ил тод, олон нийтэд зориулж анхны “буун дуу” гаргалаа. Хашир хүн санамсаргүй “буу алдсан” баймааргүй л юм. Алин байсан ч хөлд нь Та бид л хэцүүднэ дээ. Уг нь гарц байгаа л юмсан…
Судлаач Д.Ганхуяг
2011 оны 9 дүгээр сарын 21.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

15 Responses to ГАЦАА…

  1. jagaa says:

    Баабар хэний захиалгаар бичсэн вэ гэдэг нь сонин байна.

  2. jagaa says:

    2 хөршийн сонирхол гээд урд талруугаа дийлээд байгаа шүү дээ. Төрд суугаа эрхмүүдийн нийлээд нөлөө бүхий хэсэг нь гарал үүсэл нь тодорхойгүй байгааг цусны шинжээчид гаргаад байгаа. Тэхлээр аль зүг рүү сонтрхол нь дийлэх нь тодорхой болно.

  3. Bold says:

    Баабар Оюу Толгойг батлуулахад хөлөө хугалчих гээд л гүйгээд байсан одоо л нэг амаа ангайж байх ш дээ. Хүн худалддагчихаараа ямах болдгийг яруу тод харуулсан доо. Ганаа арай тэгэхгүй юм байгаа биз дээ,

  4. gankhuyag says:

    Өнөө үед ам тангараг өгвөл, ялангуяа төрийн далбаа, сүлдний дэргэд тангараг өргөвөл ихэнхдээ хулгайч, дээрэмчин болдог юм. Надаас биш, цаад хулгайч дээрэмчдээсээ тангараг чинь яасан гэж асуу л даа. Надаас бусад нь ам шүдээ өгч, андгай тангараг өргөсөн гэж бодож байна…

  5. Ganaa says:

    he he,Ganaa sudlaach saihan hariullaa.

  6. антиллегент says:

    Байгалийн баялгийг цөлмөхөд дэлхийн ард түмнүүдийг шулж колоничлоход англосаксуудын оролцоогүй юм сүүлийн 400 гаруй жил байгаагүй. Бүүбур /баабар/ 1992 онд Лондонд Эзэнт гүрний колледжид нь африкийн колони орнуудын одоогийн суртал ухуулагчидтай хамт курс хийсэн хүн ш дээ. намтарыг нь үзээрэй. Тэр үед өөрийнх нь ярьдагаар Монголбанк 30хан мянган долларын нөөцтай байхад энэ нөхөр Лондонд ямар мөнгөөр ямар шалгуураар тэнцэж сурсан бэ гэдэг асуулт гардаг. Англосакууд тавиулуудаа сонгон авч үнэгүй сургадаг. Тэд англиар дуудахад амар бас монголын бусад батбаяруудаас ялгах гэж баабар гэдэг код нэр өгсөн байх. сонгодог арга барил болсон гэх үү дээ. Бүүбурын Оросын тухай бичснийг нь олон үзсэн. Маогийн тухай 300 гаруй хүүхэн эдэлдэг байсан гэж “түүхдсэнийг” сайтнаас нь харсан. хамгийн гол асуудал бол энэ тавиул Монголыг их гүрнүүдийн геоулстөрийн золиос болгоход өнөөгийн бантанг хутгахад тэдэнд үнэлж баршгүй гавьяа байгуулсан этгээд ЭНЭ ХҮН МОНГОЛЫН ТӨЛӨӨ БУС МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ БУС Л БИШ ГЭДЭГ НЬ өөрийнх нь бичсэн бүх явуулга өдөөн хатгалтаас ил байдаг. Тэр дандаа бүх зүйлийг ганцхан англосаксуудын өнцгөөс бичдэг зөвхөн тэдэнд хэрэгтэй зүйлүүдийг чихнээс нь татаж гаргаж ирж байгаад тархи угаадаг Тэр ичиж зовж эргэлзэж эмээдэггүй яагаад гэвэл тэр их шуналтай монголын жирийн ард түмнйг тэнэг мангуу гэж үзэн яддаг түүний ард англосаксын колоничлогчид байгаа. Бид олон араатнуудын дунд байгаа буга шиг л байна Гэхдээ араатнуудаа олж харж чадвал дүүлэн алга болж чаднаа

  7. Цолмон says:

    Ганхуяг улстөр судлаачаа, танд ажлын амжилт хүсэхийн ялдамд орос хэл дээр уншиж, мэдээлэл авч болох сайтуудыг хэлж өгөхийг хүсэж байна. Ийм гуйлт тавьсандаа би танаас хүлцэл өчье

  8. gankhuyag says:

    Үй түмэн юм бий л дээ. Минийхээр бол lenta.ru, vesti.ru хамгийн том нь байх. Гэхдээ төрийн “мэдэлд” байдаг нь мэдэгдээд байдаг юм. Мөн svpressa.ru нэлээн чөлөөтэй. Бас compromat.ru гээд ёстой “янзтай” сайт байдаг юм. Хов жив, идсэн уусан бүгд байдаг юм. Онцлон сануулахад энэ хэдээс цааш дамжуулаад “сайн ухах” хэрэг заавал гардаг юм…

  9. Цолмон says:

    ИХ БАЯРЛАЛАА. ЦААШ НЬ ЧАДЛААРАА УХНАА.

  10. Anonymous says:

    Songuuli hayand ircheed baigaa ene ued Tanii niitleluud mash zuhal baina.uur haanaas ch olj avah bolomjgui medee,barimtuud tani humuusiin “nudiig neehed” tom tus bolno heg naidya.Bayarlalaa,Tand amjilt husye.

  11. ГАНБОЛД says:

    орос,хятад 2 одоо мөхөлрүүгээ гэлдэрч байна.судлаач ухаантай юм бол энэ тухай чамд А ч алга.тухайн цагтаа бидний боол, босгоны шороо явсан новшнууд шүү дээ.одоо үйлийн үр нь ирж тарж бутарч ,үхэл мөхөлрүүгээ гулсаж байна.ийм новшнуудыг хэд ч хулхидсан яадаг юм.орос одоо олон улсын тавцан дээр ямар нэр хүндтэй байна даа судлаач гуай.таадайсан 2 ширхэг оросоосоо болж хүүхэд нохойн доог болж байгааг эрхбиш харж байгаа гэж чамд итгэе.

  12. gankhuyag says:

    Оросын олон улсын нэр хүндийг би хариуцдаггүй. Надад “таадайсан” хоёр “ширхэг” орос огт хамаагүй, мөн таадайсан монгол бүр ч хамаагүй. Надад шударга монгол, бас миний Эх Орон хэрэгтэй. Ситинетэд байдаг “хуучин танилууд” маань “ажлаа” эхэлж байх шив. Над руу спам явуулах яах вэ, наад тархи чинь спамаар дүүрчихэж. Ядаж байгууллагынхаа нэр төрийг бодож болноо доо. Та нарын мэддэг, чаддаг улс төр гэж хаашаа харсан юм байдгийм…

  13. анхаар says:

    одоо болсоо монголчууд хөдөлж эхэлсэн шүү. дэмүү яр хийхээ л ярь. Хэрэггүй бүү судал хийхээ л судал. Билгэ ухаан төгс 10 нь хүн байхад бөхөж буй монгол улс бадамлах асах жам буй. Эе билэгтэнийгээ хайх эгзэгтэй цаг эхэлсэн шүү. ХӨх монгол иргүнүүд хөдөлөх хэрэгтэй болсон. хүчит тэнгэрт мэндлэх хөх ертөнцөд бойжих хэрэгтэй

  14. Нацаг says:

    “Газар нутгаа зардаг хүн юугаа ч зарна шүү дээ” – мартаж болохгүй өгүүлбэр байна.

  15. jagaa says:

    ta ih saihan yum bichdeg shvv bi taniig demjij bn

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: