ХОЁР ӨӨР ЗУУН ЖИЛ…

2010 оны 03 дугаар сарын 23-нд би “Эртхэн шиг хэлж байя” гэсэн өгүүлэл бичиж: “Ирэх жил бид 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Хятадад ч бас Чин гүрнийг буюу манжийн дарлалыг халсны 100 жилийн ойг тэмдэглэнэ. Чингэхдээ дэндүү өргөн цар хүрээтэй, ихээхэн том үзэл сурталтай тэмдэглэнэ. Харж л байгаарай…” гэж онцлон анхааруулсан билээ. Үнэхээр ч хятадууд Синьхуайн хувьсгалын 100 жилийн ойгоо ихээхэн даацтай, далайцтай тэмдэглэв. Үүнийг хараад манайхан шиг худал хоосон сүржигнэдэг тэнэг төр улс, удирдагч гэж хаана ч байхгүй гэдэгт дахин үнэмшив…
Хоёр өөр ой
Монголчууд тусгаар тогтнолын 100 жилийн ойгоо Солонгосын шашны байгууллагын ивээл дор тэмдэглэж, тэдэнтэй “ах дүү” болсноо “нотлохоос” өөр олигтой юм хийгээгүйг олон хүн мэдэж байгаа. Харин ч манай Ерөнхийлөгч “ах дүү” нартаа газар нутгаа зарж бэлэглэх, гадаад гүрнүүдээс монголын газар нутгаас түрээсэлж авахыг уриалах, цөмийн хаягдал булшлах гэж зүтгэх зэргээр тусгаар тогтнолынхоо ойг “тэмдэглэх” жишээний…
Харин Хятадад бол ойд зориулсан баярын хурал Бээжин хотын Ардын Хурлын Ордонд болсон бөгөөд БНХАУ-ын дарга Ху Жинтао товч илтгэл тавьжээ. Дүгнэлт гаргалгааных нь агуулгаас үзэхэд эрдэм шинжилгээний олон арван хүрээлэн, нийгмийн ухааны сор томчууд оролцсон нь илт байна. Үүнийг Хятадын нийгмийн сэтгэлгээний нэгэн ололт, тэдний үзэл санаа, үзэл суртлын чиг баримжаа болсон гэж үзэж бүрэн болно…
Хятадыг судална гэдэг бол шинжлэх ухаан, чингэхдээ бүр том шинжлэх ухаан юм. Хятадыг Эрээн, Хөххот, Бээжингийн бараа таваараар үнэлж, манайд орж ирсэн хэдэн компани, тэдний эзэд, хар ажилчдын араншингаар дүгнэж, барууны хэдэн мэдээ орчуулж, комментны цаана нуугдчихаад “бөөн зоригтой амьтан” болж харааж загнаад судалдаггүй юм. Хятад болон бусад аль ч улсыг ийм том бодлогоос нь эхлэн судлах ёстой нь ямар ч эргэлзээгүй. Шууд хэлбэл хөх толбоороо “гайхуулах” биш, харин монгол үндэстнийхээ төлөө толгойгоо ажиллуулах ёстой…
Миний ойлгож байгаагаар хятадууд нийгмийн шинэ гүн ухаан гаргаж, түүнийгээ нийгмийн онолтой холбож, улмаар үндэсний үзэл суртал, үзэл санаа болгох чиглэлээр том алхам хийж чадлаа. Учир нь хятадын нэн шинэ түүхийг “эвлүүлж”, “өө сэвийг” нь арилгаж, үзэл санааны хэмжээнд аваачна гэдэг бол ихээхэн хүнд ажил болох нь мэдээжийн хэрэг…
Харин манайхан бол түүхэн үйл явц, түүхэн бие хүмүүсийн алдаа дутагдал, өө сэвийг олохдоо дэлхийд гайхуулахаар явъяастай гэдэг нь ямар ч эргэлзээгүй. Хэрэв одоо мэдэмхийрээд байгаа манай өнөөгийн улс төрч, онолч, гүн ухаантан, түүхч, үндэстний үзэлтнүүд 1911, 1921 оны хавьцаа амьдарч байсан бол гамин барон, улаан цагааны дунд яаж холион бантан хутгах байсан бол гэж хийсвэрлэн бодохоор одоо ч дотор муухай болдог юм…
Энэ үйл явдал манай тусгаар тогтнол, түүхтэй олон талаар холбоотой учраас үүнийг монголын ард түмэн заавал мэдэх ёстой гэж үзсэний учир “Жень минь жибао” сонины орос товчлолоос орчуулав. Жинхэнэ эх нь 7 хуудас юм билээ. Хэл ус мэддэг, мэргэжлийн хүмүүс үүнийг орчуулж, нарийвчлан судлана гэж найдаж байна…
Харин энэ талаар үнэлж дүгнэх чадваргүй, ямар ч мэдлэг мэдээлэлгүй “баагийнуудад” хүн бодож байж ярьдаг болохоос ярьчихсныхаа дараа боддог гэж огт байхгүй гэдгийг урьдчилан сануулж байна. Намайг хятадын эрлийз хятадаа сурталчиллаа гэж “загнах” бол гарцаагүй. Энхбаяр 10 гаруй жил хайгаад нотолж чадаагүй юмыг монголын хэнээтнүүд нотлоно гэвэл горьдсоны чинь гарз…
Онол түүх их яримаар, сэтгэгдэл бичиж загнамаар санагдаад байвал надад биш, хятадын Ху Жинтао даргад юмуу, агуу ойгоор агуу жижигхэнээ бүрэн нотолсон Ц.Элбэгдорж хоёрт бичсэн нь дээр гэдгийг нэмэн сануулж байна…
Хятад дүгнэлт
Ху Жинтао: Синьхуайн хувьсгал бол Хятад үндэстний агуу их сэргэн мандалтын замд бахархалтай сүндэрлэх гол оргил мөнхөд байх болно гэсэн том дүгнэлтээр илтгэлээ эхэлжээ.
Хятад үндэстний нэрийн өмнөөс доктор Сун Ят сен болон Синьхуайн хувьсгалын бусад анхдагчдын хийсэн түүхэн эргэлт нь их түүхийн яруу алдарт хуудас болон дуурсах болно. Синьхуайн хувьсгалын үед эрэлхэгээр тэмцэж, баатарлагаар үрэгдсэн эрмэлзэл дүүрэн тэр хүмүүсийг хятадын ард түмэн мөнхөд дурсаж, мөнхөд санан дурсах учиртай.
Зуун жилийн өмнө доктор Сун Ят Сенаар удирдуулсан хувьсгалчид бүх дэлхийг доргиосон Синьхуайн хувьсгалыг хийснээрээ Хятадад урьд өмнө нь байгаагүй нийгмийн өөрчлөлт хийсэн юм. Синьхуайн хувьсгалын тэсрэлт нь үндэсний тусгаар тогтнолоо байлдан олох, Хятадыг мандуулах гэсэн хятадын ард түмний гүн гүнзгий хүсэл эрмэлзлэлийн төвлөрсөн илэрхийлэл болсон бөгөөд үндэстнээ мөхлөөс аврах гэсэн хятад хүмүүсийн шаргуу тэмцлийг ямар ч гарз хохирол зогсоож чадаагүй юм.
Доктор Сун Ят Сен бол үндэсний агуу их баатар, агуу их эх оронч, хятадын ардчилсан хувьсгалын агуу их анхдагч мөн. Эрин үеийнхээ манлайд байсан доктор Сун Ят Сен феодалын харгис ёсны (абсолютизм) эсрэг тэмцлийн тугийг өндөр мандуулж, үндэсний үзэл, ардын эрхэт засаг, ардын сайн сайхан гэсэн ард түмний гурван зарчим бүхий улс төрийн хөтөлбөрийг дэвшүүлэн тавьсан юм.
Тэрээр феодалын харгис ёсны ноёрхлыг түлхэн унагах, гадаад гүрнүүдийн түрэмгийллийг няцаахад хятадын ард түмнийг босгох, дэлхийн тэргүүлэх үндэстнүүдийн эгнээнд хятадыг өөрийн гэсэн байр суурь эзлүүлэх, дэлхийн хөгжил дэвшилтэй амжиж хөл нийлүүлэхэд нь хятадыг сэрээж босгох итгэл найдвар өвөрлөн “Хятадыг сэргээн мандуулъя !” гэсэн уриаг анх удаа дэвшүүлсэн юм.
Түүний удирдлага нөлөөллийн дор хувьсгалчдын томоохон бүлэг, тоо томшгүй эх орончид Хятадыг сэргээн мандуулах тугийн дор нэгдэж, хувьсгалт үзэл санааг өргөн сурталчилж, дэвшлийн төлөө хөдөлгөөнийг идэвхитэй зохион байгуулж, зэвсэгт бослого тасралтгүй явуулснаараа хувьсгалын ерөнхий тохироог бодитойгоор өдөөн урамшуулж чадсан юм.
Синьхуайн хувьсгал нь Хятадад нэг бус мянган жил оршин байсан Чин гүрний ноёрхлыг түлхэн унагаж, харгис (абсолютизм) ёсыг төгсгөл болгож, ардчилсан бүгд найрамдах улс байгуулах үзэл санааг дэлгэрүүлж, асар их доргилох хүч, гүн гүнзгий нөлөөгөөрөө Хятадын нийгмийг шинэ үед өөрчлөн байгуулах түлхэлт өгсөн юм.
Синьхуайн хувьсгал нь түүхэн болон нийгмийн нөхцөл байдлаас шалтгаалан хуучны хятадын нийгмийн хагас колони, хагас феодалын шинж чанарыг өөрчлөх, хятадын ард түмнийг зовлонгоос ангижруулах, үндэсний тусгаар тогтнолоо олох, ард түмнээ чөлөөлөх түүхэн зорилтоо биелүүлж чадаагүй хэдий боловч түүхэн шинэ үед үндэсний ардчилсан хувьсгалын эхлэлийг энэ үгийн бүрэн утгаар тавьж, хятад үндэстний ухамсрыг хамжлагат ёсноос чөлөөлөхийг (эрх чөлөө олгох ?!- Д.Г) дээд зэргээр урамшуулж, Хятадын дэвшлийн урсгал дахь саад тотгорыг арилгаж, хятад үндэстний хөгжил, дэвшлийн замыг хайж олсон юм…

Одоо энэ илтгэлийн наана нь юу байна, цаана нь юу байна гэдгийг цалинг нь авч байгаа хүмүүс судлах, шинжлэх ёстой л доо. Хятад ингэж том дүгнэж байхад манай Ц.Элбэгдорж бол “2220 жилийн түүхтэй төрийн тамгыг би түшиж байна” гэсэн агуулгатай “илтгэл” тавих…
Одоо үүнийг Ц.Элбэгдоржийн “уран уншлагатай” харьцуулаад үзэхгүй юу. Хятадууд тэнэг болохоороо дөнгөн данган 100 жилийн түүхээ арай чүү дүгнэж байхад манайхан ухаантай болохоороо дарга нар нь хүртэл бараг сармагчин үүссэнээс авахуулаад бүх түүхээ мэдэж байна гэж ойлгож болохгүй л байх…
Дөнгөж саяхан л Б.Даш-Ёндонгийн дэвшүүлсэн “төв үзлийг” хар чадлаараа нулимж дэвсэж байсан нөхөр Ерөнхийлөгч болонгуутаа “Монголын уламжлалт сэтгэлгээ ба арга билгийн ухааны үндэс” хичээл дунд сургуульд заана гэж зүтгэх нь үнэхээр өрөвдөлтэй. Арга билгийн бараг төгс сургааль төв үзэлд байдгийг одоо “ойлгож” байгаа нь их юм ш дээ. Ядахдаа өөрөө төвч, төлөв түвшин болчихвол аштай юу даа…
Надаас асуухгүй гэдгийг нь сайн мэдэж байвч ахиад сануулъя. Удахгүй тэмдэглэх ойн өдрүүдээр мэргэн цэцнээ харуулдаггүй юмаа гэхэд тэнэг мулгуугаа дахин нотлох хэрэггүй л байх…
Судлаач Д.Ганхуяг
2011 оны 10 дугаар сарын 31.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

12 Responses to ХОЁР ӨӨР ЗУУН ЖИЛ…

  1. dk says:

    Аливаа түүхэнд тухайн улс үндэстний үзэл санаа тодорхой хэмжээгээр тусгагдсан байдаг, байх ч ёстой. Удахгүй тэмдэглэх “Тэмдэглэлт ой” ч бас адилхан, Ой тэмдэглэсний дараах ач холбогдолыг эхэлж бодох ёстой байх, тэрнээс биш байгууллага бүрийн “ой”-той адил хэмжээнд авч үзвэл ёстой хэрэг алга, манай хэдэн хөлдүү томчууд ууж идэхээ л урьтал болгоно байх, зайлуул чааваас юуны “ой” тэмдэглэж байгаагаа ч ялгах чадваргүй дээ,

  2. gankhuyag says:

    Чиний зөв боловч “санал нийлэхгүй” байна. Энэ дарга нар чинь яг одоо бол идэж ууна гэсэн “ном” байхгүй, харин ч мөнгө, бай шагналыг бол цацна ш дээ. Одоо тэдэнд ой, баяр ёслол, наадам, уралдаан тэмцээн шиг хэрэгтэй юм байхгүй. Энэ их наадамдах, барилдах, уралдах, баярлахыг эд нар л “зохиож” байгаа ш дээ…

  3. Anonymous says:

    Hyataduudiig dagaad baysaad baidagaa bolimoor yumaa. BAs tegeed naad olon byar naadmaa boliod jaahan uhaantai baihgui bol eh oron suirlee .Arai ch dee. YAnaa daa MOngol eh oron mini , Mongolchuud min

  4. 1111 says:

    Ой тэмдэглэнэ гэдэг нь түүхийг хүмүүст хүргэх, Алдаа оноогоо эргэж харахад л хэрэгтэй юм болов уу даа. Далайцтай тэмдэглэнэ гэхээрээ яг яаж тэмдэглэх тухай яриад байгааг тань сайн ойлгосонгүй. Янз бүрийн дүгнэлт хийж, магтан дуулах тухай яриад байна уу?

  5. Juzz says:

    Aldaa onoogoo ergej harna gedeg chine chuhal shuude. Aldaa gargasan bol huleen zuvshuuruh, ard tumenese uuchlal guij tednii itgeliig dahin oloh mun tsaashlaad ireeduide yaah tuhai “Onol” oo baig gehed dorvitoi daatstai, tsogts tuluvluguu baih heregtei shude. Oigooro damjuulan olon tumende oilgoltiig ugj uzel sanaa, itgel naidvariin huvid negtgej boloh bolomj baisan yum… tegtel yuun Moon ii huuhded mungu tusuvluj uguud talbai deer show hiilgeed baigaan bee yostoi oilgoogui.

  6. Батдорж says:

    Манайхан энэ ойгоороо нэг чигт харсан үндэстний үзэл баримтлал, мөн үндэстний оюун санааны дархлааны очийг нь гаргаад өгвөл ч тун аятайхан байхсан… Одоо яваад байгаа намуудын уриалга нтр бол намын л эрх ашиг. Энэ эрх ашиг биелэх биелэхгүй нь одоогоор тэдэнд асуудал биш. Залуучуудын хувьд ч тэрийг нь тоодогч үгүй. Ер нь нийгмээрээ… Харин тоох юмаа бол тоосон шиг тооно.

  7. Та бүүр загатнасан газар маажлаа. Би “Синофоби” гээд нэг юм нухаад л байна. Нийтлэхээсээ өмнө уншигчдынхаа сэтгэл зүйг бэлтгэх ажил нь яг бичихээсээ хэцүү юм гээч. Таньд амжилт хүсье.

  8. Njee says:

    Энэ үнэхээр үнэн. Бид нар Хятадуудыг муулаад л байдаг тэгэхэд дэлхий Хятадыг нарийвчлан судалж байна ш дээ. Ойлгохгүй байсан зарим нэг зүйлээ бас таны нийтлэлээс олоод харчихлаа. Амжилт хүсье.

  9. gankhuyag says:

    Энд бид санаа оноо авахаар зүйл ч байна лээ. Бас болгоомжилж цэрвэхээр зүйл бүр ч олон байна лээ. Энийг цалин авч байгаа хүмүүс судлан шинжилж, Ц.Элбэгдорж л хийх ёстой ш дээ…

  10. Зочин says:

    Хамгийн хөгийн нь Хятад, Тайваньд Синхайн хувьсгалын ойг тэмдэглэж байсан яг өдөр буюу 10 дугаар сарын 10-нд Монгол Улсын анхны таван байгуулагдсаны 90 жилийн ойг Монголд нүсэр тэмдэглэв ээ. Бүр гайхаад ядлаа, тусгаар тогтнолоо 12 сарын 29-нд зарласны дараа яамд байгуулагдсан баймаар. Гэтэл Синхайд хувьсгал эхэлмэгц энд Засгийн газраа байгуулаад унасан аятай хөгийн үзэгдэл боллоошдээ. Энэ төрийн тархийг нэг л луухаан бат бариад байна даа. Нөгөө үхэж байсан кзоммунист түүхчид нь таг чиг бараг ой дээр очиж сархинагаа дэвттэл ууж баярласан байх. Ийм л юм болоод байна даа Мэнгу-д

  11. patriot says:

    >Энэ төрийн тархийг нэг л луухаан бат бариад байна даа. Үгүй дээ Хятадын тархийг бас барихаар оролдож байгаа гэхдээ чадахгүй үе үе шанаа авч байгаа англосаксууд шүү Тэд манай даргын хэнээтнүүдийн тархийг нь бас төмсөгтэй нь тас атгаж байгаа. Тэд харвардын эсвэл лондоны дамжаандаа аваачиж сахил хүртээгээд буцааж дараа нь ерөнхийлөгч ерөнхий сайд болгодог. Энэ схем бараг 100 гаруй оронд хэрэгжиж байна. Манай ихэнхи хүмүүсийн толгой бүрэн эргэчихжээ. Монголоос өөр хэлээр юм олж үздэггүй бол толгойны эргээгээ гаргахад амаргүй ээ 20 жил өдөр шөнөгүй тархины угаалгаар бөмбөгдөж байна шдээ. Бидний амьдралд хэрэгтэй нэг ч зүйлийг хэлж өгөөгүй. ганцхан эвдрэл сүйрэл задралыг бидний гараар хийлгүүлсэн. Монголчууд ухаарал эвтэй байдал нэгдэл нягтрал ус агаар шиг хэрэгтэй байна. эсвэл ,,,,,,, афромон болно доо

  12. delgermaa says:

    estoi toriin min i suld orshoog, mongol toriig barij bui erchuudiin UHAAN medeg gehees !!! ZARIMDAA
    estoi bachuurmaar boloh umaa, tegehdee suuliin hoer gurven doloon honogt interneteer um unshij baihad yamarch mongol setguulchiid neg noirnoosoo serj bui um uu gej bodohdohoor, cever salhi sengeneed baigaa shig bolood bna, tegeheer bas GEREL GEGEE HARAGDAAD bna uu???

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: