ХОР НАЙРУУЛАХ ЖОР…

Саяхан улс төрийнхөн бүрээ бөмбөр нижигнүүлэв. Тэр нь “үхсэн хойноо”, МХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл ИЗН-д элсэж байгаа юм гэнэ ээ. Хэн нэгэн намд элсэх бол тун жижигхэн явдал нь мэдээж. Гэтэл энэ “ёслол” Төрийн Ордны “Г” танхимд болсныг хэвлэл мэдээллийн бараг бүх хэрэгсэл сурталчилж, ноён С.Дэмбэрэл ихэд “баясгалантай” ярилцлага өгч, зохион байгуулагчид нь ихэд хичээснээс харахад “ихээхэн том” үйл явдал болох нь илт байна. Монголын Төрийн Ордон намд гишүүн элсүүлэх ёслолын танхим болсноор энэ нь нотлогдож байна. Ингээд “Хамтдаа анализ хийе л дээ” өгүүллийн үргэлжлэл болгож ахин хамтдаа анализ хийвэл учир начир нь илүү ойлгомжтой болно гэж найдана…
Ретроспектив анализ
Манайд голдуу өнөөгийн үйл явдлыг шинжилж тодорхой хугацааны дараа ийм тийм болно гэсэн анализ, прогноз хийдэг. Үүнийг перспектив анализ гэнэ. Үүний урвуугаар ирээдүйн цаг хугацааны тодорхой хэрчим авч, тэндээ гол тоглогчдоо “байрлуулаад” гол хүчин зүйлийн нөлөөллийг харгалзуулан “наашлуулж” өнөөгийн үйл явдлыг тайлбарлаж болно. Өөрөөр хэлбэл өнөөдрөөс маргаашийг биш, харин маргаашаас наашлуулан өнөөдрийг шинжлэх арга юм. Үүнийг ретроспектив анализ гэх бөгөөд манайд бараг хэрэглэдэггүй, мөн бараг мэддэггүй. Энэ үгэнд хойшоо, арагшаа, өнгөрсөн гэдэг утга байдаг боловч яг системийн анализын хувьд алсаас наашлуулах, ойртуулах гэсэн өөр утгаар хэрэглэдэг юм.
Хэрэв перспектив болон ретроспектив анализыг хослуулан хэрэглэвэл анализ, прогнозын магадлалыг маш өндөр болгож болно. Харин үүнийг хийхэд мэдлэг, мэдээллийн суурь өгөгдөхүүн, багагүй туршлага, мэдрэмж, нэлээд хийсвэрлэл шаардана гэдгийг онцлон анхааруулж байна. Гэхдээ оролдоод байвал болчихдог л юм…
Хугацаа хийгээд гол тоглогчийн сонгох нь
Манайхны олонхи нь 2012 оны УИХ-ын сонгуулийг харж байгаа. Хэрэв түүнээс урагшлуулж харах гэвэл хамгийн түрүүнд 2013 он харагдана. Монголын улс төрийн нөхцөл байдлын өрнөлөөс харвал 2013 он бол сонгож авахад хамгийн тохиромжтой хугацаа болно. Олон хүн улс төрчдийг тэнэг мангуугаар нь дууддаг боловч тэд муу юмандаа хэтэрхий ухаантай гэдэгт бид удахгүй үнэмших болно.
Манай том улс төрчид наад зах нь 3-4 жилийн цаадахыг харж тоглолт хийдэг болсон нь нууц биш бөгөөд энэ нь ихээхэн “амжилт” гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Даанч улс орноо биш, зөвхөн өөрийгөө боддогт хамаг гай байгаа юм. Хэрэв анхааралтай хандвал Та бид ч ингэж чадна. Тэднээс бид юугаараа дутуу гэж, ёстой яршиг л байна. Ингээд хамтдаа сэтгэцгээе…
2013 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно. 2012 оны УИХ-ын сонгуулийн дүн ямар гарах нь энэ анализад үл хамаарна. Учир нь голлох намуудаас 3-5 хүн дэвших гэсэн гол хүчин зүйл дангаараа нөлөөлнө гэж үзэж болно. Одоо арай ойлгомжтой болж байгаа байх…
Хэн хэн гэж үү ? Та бараг мэдэж байгаа. Мэдээж эхлээд Ц.Элбэгдорж хамгийн гол тоглогч болох нь тодорхой. Учир нь 2013 онд ноён Ц.Элбэгдорж: “Би 1990 оноос хойш 4 удаа УИХ-ын гишүүн, 2 удаа Ерөнхий сайд, 1 удаа Ерөнхийлөгч албыг хашлаа. Одоо боллоо. Монголын ард түмэндээ баярлалаа” гэж үхэж байсан ч хэлэхгүй учраас л тэр. Энэ логик гаргалгаанд хэн ч эргэлзэхгүй буй за. Ингээд Та бид хугацаа, гол тоглогчоо олчихлоо…
Үйлдлийг “баараггүй” таамаглах нь
Мэдээж Ерөнхийлөгчийн сонгуульд тоо томшгүй олон хүн оролцохгүй, манай голлох улс төрчдийн стратегийн боломжит үйлдэл 2-3-аас нэг их хэтэрдэггүй нь бидэнд ийм боломж олгож байгаа юм. Хамгийн максимум гэхэд л МАН, АН, МАХН, ИЗНН, бие даагч гэсэн 5 субъектээс илүү гарахгүй. Ер нь бол 2-3 гэж үзэхэд ямар ч алдаа гарахгүй. Яагаад 5 гэсэн тоо 2-3 болоод багасчихав гэж асуух хэрэггүй л дээ. Учир нь энэ тоог багасгах бодит тэмцэл яг одоо болж байгаа учраас тэр…
Элбэгээ хэрхэн сэтгэх вэ
Бид түүнийг толгой доторхийг мэдэж чадахгүй. Гэхдээ түүний улс төрийн намтар, тодорхой үеүдэд хийж байсан үйлдэл, зан авир, арга барил, сэргэхүйн дадал зэргийг бүрэн шинжилсэн мэдээллийн өгөгдөхүүн байгаа нөхцөлд болзошгүй үйлдлийг нь маш өндөр магадлалтай таамаглаж болно. Иймээс тэр дараах үйлдлийг гарцаагүй хийнэ…
1. Нам хайна. Ерөнхийлөгч аль нэг намаас нэр дэвших ёстой. Ямар намаас ? МАН биш нь мэдээж. МАХН биш нь бас л мэдээж. Эндээс түүний нэр дэвших нам АН гэсэн дүгнэлт хийхэд бас ямар ч алдаа гарахгүй. Энэ таамаглал эвдэрч магадгүй ганц л нөхцөл бий. Энэ нь МАН, АН задрах, тарах явдал болно. Үүнийг тооцох бүрэн боломжтой авч энэ нь бидний өгүүллийг ихээхэн хүнд болгох учраас энэ нөхцлийг үйлчлэхгүй гэж үзье.
2. АН-ыг эзэлж авна. АН авахын танаггүй болсон учраас “өөрийн талын” хүн толгойлсон бүлгийн хүчээр намын удирдлагыг эзлэн авах ёстой. Энэ нь нам доторх дайснуудаа дарна гэсэн хэрэг. Одоо ч гэсэн дарсаар л байна. Үүнийг Та надаас илүү мэдэх учраас дэлгэрүүлж яримааргүй байна.
3. МАН-ыг хагалан бутаргах буюу тохиролцоно. АН дангаараа МАН-ыг дийлнэ гэж номонд хазгай. Иймээс эсрэг тэсрэг хоёр үйлдэл зэрэг хийх ёстой. Нэг. МАХН-ыг ашиглан МАН руу дайралт хийлгэнэ. Ухаандаа Энхбаяр Ц.Нямдорж руу хар чадлаараа “пулемётлох”. Ц.Нямдорж “муу муухай” ч гэсэн гав ганцаараа МАНАН болж яагаад ч “таарахгүй”. Гэтэл манай сэтгүүл зүйн гутамшигууд үүнийг “юм булаалдсан”, “дуэль”, “дайн” гэж хөөрөгдөх. Эндээс Энхбаярын “галыг зохицуулагч” хэн нэгэн байна гэж бодож болно оо доо. Хоёр. Засгийн Газрыг “дэмжинэ”. Засгийн Газар ч юу байхав, жинхэнэ МАНАН-гууд Ц.Элбэгдоржтой нийлэн “ашигт малтмалын казино”-гоо санаа амар тоглох бөлгөө. Чухам эндээс л том зодоон, том хуйвалдаанууд гарна биз дээ, аль эсвэл үгүй юм уу. Харин АН хэнээс ч ямар ч цохилт авахгүй “үлдэж” байгааг анзаарна биз дээ. Энэ мэтээр “ойлгоод” байхад их олон “шинэ нээлт” хийж болно л доо…
Мөн энэ зөрчилт үйлдэл нь хоёр намын алийг нь ч сонгуульд ялуулахгүй гэсэн чиглэл рүү шилжих өндөр магадлалтай. Бие биенээ дийлэхгүй, бас дийлэгдэхгүй аль болох олон жижиг бүлгүүд хоорондоо “зодолдсон” тохиолдолд Ерөнхийлөгчийн байр суурь улам бэхжих учиртай. Энэ аргыг Энхбаяр хэрэглэж байгаад хяналтаасаа алдаж 7 дугаар сарын 1 болгосон юм. Энэ бол жин бангий нь сайтар тааруулж хийх бараг урлагийн гэмээр том төрөл болно.
4. Нэр дэвших хүмүүсийг нэг нэгээр нь зайлуулна. Энэ ажлыг томоос нь эхэлбэл аюултай учраас жижгээс нь эхлэх нь мэдээж. Ер нь бол 2013 он байтугай, 2012 онд МАН, АН хоёр дундуураа ирээдүй бүхий шинэ дэвшилтэт хүчин болон хүнийг хэзээ ч гаргаж болохгүй зарчим дээр нэгэнт “тохирсон”. Энэ асуудал дээр МАН, АН-ын сонирхол 100 хувь таарна.
Яахав, нэр төдий, үгнээс гарахгүй, жижиг сажиг наманцарууд, хүний оронцогууд байж л байна биз. Энэ хэдэн балайнууд нь одоо чадлынхаа хэрээр үймүүлж байгаа ч огт үйлчлэхгүй хүчин зүйл болно. Учир нь тэд 2012 оны сонгуулийн дараа хэнд ч хэрэггүй сүг болох нь гарцаагүй…
Ингээд хамгийн “аюултай дайсан” нь Д.Энхбат болж таарч байгаа юм. Тэр Ерөнхийлөгчийн сонгуульд ордоггүй юмаа гэхэд нэрээ дэвшүүлнэ гэвэл хамгийн багадаа л 7-15 хувийн санал хуваах нь гарцаагүй. Энэ бол ихээхэн ноцтой аюул юм. Иймээс түүнийг одооноос эхлэн дарж, дэвсэж, дахиж босохгүйгээр “алах” ёстой…
Харин МАН дотроос нэр дэвших магадлалт хүмүүсийг хооронд нь муудалцуулах, хүчийг нь сулруулах бодит шаардлага зайлшгүй гарна. Үүний тулд МАХН, Н.Энхбаяр нарыг жаахан “явуулах” ёстой. Хэр “хол явуулах”, “хэдийд зогсоохыг” МАН, АН хоёрын тохиролцоогоор хийнэ. Нөхцөл байдлыг үнэлэх чадвараа бүрэн алдсан Н.Энхбаяр гэж бас нэг горьдчихсон амьтан байна. Ёстой харагдаач. Хатуу үзвэл барьж аваад шоронд хийчих, зөөлөн үзвэл олон хэргийнх нь нэгийг дүүрэг дээр шалгаад байхад л болчих амархан ажил байхгүй юу, энэ чинь…
Хэрэв ноцтой ялагдал хүлээвэл ард түмний дургүйцлийг нийтийн үймээн самуун болгон хувиргах хөнөөлт бодол зарим дээдсийн толгойд орчихсон, тэр нь үе үе илт цухалзаж байгааг онцлон анхааруулж байна. Энэ бол анхны сануулга биш шүү дээ, лав л намайг 2008 оны 1 дүгээр сард ингэж хэлэхэд хэн ч тоолгүй 7 дугаар сарын 1 хүргэсэн юмдаг…
За ингээд ретроспектив анализ гэж нэг иймэрхүү юм байдгийм. Энд хялбаршуулах үүднээс Ц.Элбэгдоржийг удирдан хувьсагч гэж “идэвхитэй”, бусдыг нь дагалдан хувьсагч буюу орчин гэж “идэвхигүй” байдлаар авч үзсэнийг анзаарч байгаа байх. Өөрөөр хэлбэл бусад олон хүчин зүйл, тоглогчид, тэдний үйлдлийг албаар “тооцоогүй” болно. Энэ товч өгүүлэлд бүдүүн тоймын энэ анализ хангалттай байх. Энэ анализыг цааш үргэлжлүүлмээр байгаа бол дурын хүн болон намыг “гол” болгож энэ мэтчилэн “аналийздавал” ихээхэн сонирхолтой гаргалгаа, дүгнэлт хийж болно…
Зам засахын үнэ цэнэ…
Одоо бид ретроспектив анализаа “ердийн” перспектив анализ руу шилжүүлье. Ингэвэл Та бид үйл явдлын шалтгаацлыг бараг “алган дээрээсээ” харах боломжтой…
Одоо хийж буй үйлдлүүдийг агуулга, чиглэмжийн хувьд “зам засах” гэж нэрлэж болно. Ганц Ц.Элбэгдоржоор жишээлэн авсан энэ анализ одоо хэд хэдэн нам, хүний харилцан уялдаат үйлдлийг шинжлэх явдал болон хувирч байна…
Хоёр намын нэр ажил үйлс мухардалд орж, нэр хүнд нь үлэмж доройтсоны улмаас монголын улс төрийн талбайд улс төрийн нэр цэвэр, шударга, шинэ хүчнийг бий болгох бодит шаардлагыг бий болгосон юм. Энэхүү улс төрийн талбай гэдэг нь францын улс төрийн социологич Павел Бурдьё-ийн гаргасан нэр томъёо бөгөөд түүнийг манайхан уншвал их сайнсан…
Энэ санаа уг нь нэг их шинэ юм биш. Лав л арав гаруй жил л ярьсан юмдаг. Гэхдээ 2008 оноос бодитой бүрэлдэж хамгийн хурдан төлөвшиж буй нь Д.Энхбатын НН болно. Хэрэв энэ хүчин бас л харьцангүй нэр цэвэр гэгдэх ИЗН-тай нэгдвэл синернетик эрчим үүсгэж, кумулятив (хуримтлах) үр дүнд хүргэх байсан. Яг хамар дороо улс төрийн нэр цэвэр, эрүүл, шинэ хүчнийг гаргана гэдэг бол үлэмж хоцрогдсон хоёр нам, тэдний удирдагчдад үхэл мөхөл болж ч магадгүй учраас тэд “шинэ хүүхдийг” алах ажилд ханцуй шамлан оров.
Ингээд ноён Ц.Элбэгдоржийн хязгааргүй ноёрхлын “замыг засахын” тулд наад зах нь хоёр нам, хэд хэдэн улс төрч “үрэгдэх” ёстой болж байх шиг. Энэ тохиолдолд Монголын ард түмэн 20 жилийн хугацаанд түүний “замыг засахад” хэр их үнэ цэнэ зарцуулсныг тооцон гаргах нэг их хэцүү зүйл биш л дээ…
Дэс дараа хийгээд оролцон тоглогчид
Юу болсныг олон хүн мэдэж байгаа ч товч дурдах нь зүйтэй байх. МАХН-ыг бүртгэв. ИЗНН-ын бүртгэлийг 7 сар гацаав. Цөөнхи болсон хулхи хуурамч этгээдүүдийг ашиглан НН-ыг бүртгэв. Ингэснээрээ Үндсэн Хуулиас эхлээд Монгол Улсын 20 гаруй хуулийг уландаа гишгэв. Монгол Улсад иргэд эвлэлдэн нэгдэх суурь зарчмыг алга болгов. Хэвлэл мэдээллийн хөлсний хэрэгслүүдээрээ Д.Энхбатыг “өөрөө ойчсон хүүхэд” гэж бах таваа хангав…
Харин Д.Энхбат ямар ямар эд хөрөнгө хулгай хийгээд, юу юу дээрэмдээд, хэрхэн яаж худал хэлсэн гэмт хэрэгтэн гэдгийг хэн ч нотолж чадаагүй нь даанч гачлантай. Учир ингэж нотлож чадах хүн Монголоос олдохгүй…
Ингэж хорлочихоод сэтгэл нь ханасан гэж бодож байна уу ?! Үгүй шүү. Одоо ИЗНН-аас Д.Энхбатыг зайлуулж, “юу ч үгүй болгох” дараагийнхаа шатанд орж байна. Энэ нь С.Дэмбэрэлийг ИЗН-д элсүүлсэн “томилгоо” болно.
Одоо удахгүй болох ИЗН-ын хурлыг үймүүлж, ИЗНН байгуулсан шийдвэрийг хянан үзэж, Д.Энхбатыг намын даргаас “хусаж” оронд нь Ерөнхий сайд Сү.Батболдын зөвлөх С.Дэмбэрэлийг намын дарга болгосны дараа бол ИЗНН-ыг бүртгэж болно. Эсвэл ИЗНН-ыг хоёр даргатай болгож, Д.Энхбатыг саармагжуулж болно. Ад зэтгэрийн хорлол, хор найруулах гэж үүнийг хэлдэг юм.
Харин С.Оюун үүнийг мэдээгүй байгаасай л гэж залбирч сууна. Хэрэв үйл явдал миний хэлсний дагуу явах юм бол тэр мэдсэн байж таарна. Энэ тохиолдолд С.Оюун “эмгэн шулам”, ИЗН улс төрийн “янхны хүрээлэн” болох нь гарцаагүй бөгөөд түүнийг эмэгтэй хүн гэж өрөвдөх хүмүүнлэгийн болон ёс суртахууны аливаа шаардлага устах юм. Харин С.Дэмбэрэл хар хорын сум болон хувирч, новшийн новш гэдгээ бүрэн харууллаа даа…
Бүхний “дайсан” Энхбат
Эндээс анализ биш, миний хувийн дүгнэлт эхэлж байгаа юм шүү. Хэрэв надаас Монголын хамгийн цэвэр, эрүүл, шинэ улс төрчийг нэрлэ гэвэл би ямар ч эргэлзээгүй Д.Энхбатыг нэрлэнэ. Улс төрийн цэвэр, эрүүл хүчнийг бий болгох гэсэн түүний чармайлт туйлын зөв хандлага юм. Гэхдээ түүнд ихээхэн “том дутагдал” байсан.
Би 2008 оны 1 дүгээр сарын 31-нд “Сонгуулийн дараа Та нар яахийм ?” өгүүлэлдээ түүний “дутагдлыг” ингэж дүгнэж байсан. Одоо ч миний блогт байгаа 4 жилийн өмнөх дүгнэлт энэ байна…
“Хөдөлгөөн, нам хоёрын завсрын байдалтай, харьцангуй идэвхи султай байсан Ногоон Нам Иргэний Холбоотой нөхөрлөж, даргаараа “Форумын” гэгдэх Д.Энхбатыг тавьснаар эрчимтэй хөдөлгөөнд оров. Сэхээтний зангаар юмыг няхуур боддог, хүнийг ултай сонсдог, элдэв янзын савалгаа байхгүй энэ эрийн удирдсан намд ихээхэн ирээдүй бий. “Бүх юмыг цэвэр хийнэ” гэсэн Энхбатын зарчим туйлын зөв боловч манай угаадас шиг улс төрд энэ нь ялагдал хүлээх гол шалтгаан болж магадгүй л юм…Хүнийг ямар бохироор яв гэлтэй нь биш…”
Би энэ дүгнэлтээ одоо ч давтаж байна. Одоо энэ асуудлыг “энх тайвнаар шийдэх” цорын ганц арга нь ИЗНН-ыг үг дуугүй бүртгэж, хулхи НН-ын бүртгэлийг цуцалж, “улс төрийн” шүүгчдийг шийтгэх явдал болно. Энэ нь зөвхөн Ц.Элбэгдоржийн мэдлийн асуудал гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Одоо тэр “шударгаа” харуулах байлгүй дээ…
Эсрэг тохиолдолд хор найруулгыг илчлэх, хор тайлах ерөндөг, “жорлон ариутгах бодис” буюу “нэмэлт мэдээллээр” Д.Энхбатыг хангахад намайг буруутгах хүн цөөн л гарах байх. Хэрэв эд нар шударгаар өрсөлдсөн бол судлаач мань мэт заавал ингэж оролцоод байх асуудал биш л дээ, уг нь…
Харин монголын шилдэг сэхээтнийг нийлж байгаад “хордуулах” гэвэл хэн ч гэсэн өмөөрч л таарна. Тэд баярлах хараахан болоогүй, алив юм үнэнд гүйцэгдэнэ гэж байдаг, мөн ямар ч нөхцөл байдлаас гарах гарц байж л таараа. 2009 оны сонгуульд Д.Энхбат нэрээ татаж дэмжээгүй бол Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болж ёстой харагдаач !!! Монголчууд “тусыг усаар” хариулахыг жигшдэг. Харин Ц.Элбэгдорж “тусыг хороор” хариулахдаа тулсан юм байна. Энэ тохиолдолд 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Энхбат нэр дэвшихийг хэн боль гэх юм…
Ер нь ингэхэд Баабар Жамухуудыг бөөнөөр нь “алж” болоод байхад би яагаад хэдэн муусайн Тэв Тэнгэрийг “нухчихаж” болохгүй гэж ?! Энэнд чинь “хугарах” нуруутай нуруугүй, хүзүүтэй хүзүүгүй нь надад юуны ялгаа байна…
Судлаач Д.Ганхуяг
2011 оны 11 дүгээр сарын 4.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

33 Responses to ХОР НАЙРУУЛАХ ЖОР…

  1. Anonymous says:

    sain bichjee. sain analysis bolson baina.

  2. Дорж says:

    ” ” Тус ” хор ” оо гэж… Харьж яваа амьтны л хөрөнгө оруулалт байх аа, даа. Харин танд урам хайрлая!

  3. Ganaa says:

    Монголын хувь заяанд санаа зовдог хэнд ч тус болох олон сайхан бичлэгүүдийг тань унших дуртай нэгэн би. Төрийг ариун байлгах, хүн шудрага, ёс суртахуунтай байх талаар ингэж их хөдөлмөр гарган уйггүй дайчин бичиж, нийтэд оюуны тэжээл өгч байдаг хүн ховор байдаг болхоор таньд ажлын өндөр амжилт чин сэтгэлээсээ хүсэж байна.Төр маань цэвэршиж, түмэн маань ухаажиж, Монгол улс үүрд мандан бадарч байх болтугай

  4. Уншив. Иймэрхүү ч юм болоод байна даа гэж төсөөлсөн юм аа. Даанч тань шиг ингэж дүн шинжилгээ хийж чадахгүй юм даа. Яахав уншаад л байя, одоохондоо.

  5. bayasgalan says:

    АЦС -г эсэргүүцсэн шиг онлайн тэмцэл өрнүүлбэл үр дүн гарч магадгүйм даа.. Энхбат гишүүний хүсээд байгаа эрүүл зөв арга зам энэ л байх..

  6. Chuka says:

    Энэ Дашрэнцэн гуай толгой бүүр эргүүлчихсэн юм хэдхэн хоногын өмнө бичээд …
    Ганаа-гын Гаргалгаа яг л цагаа олсон юм боллоо. Та ажилаа хийжээ. Баярлалаа.

  7. Soogii says:

    Gaihaltai bichjee,Tand bayarlalaa.Ene uls tur hemeeh tom taizan deerhi jujgiig henbugai herhen nairuulsan,toglolt yaj yavagdaj baigaa bolon tsaashdiin urnuliig mash oilgomjtoigoor gargaj ugsund bayarlalaa ch bagadmaar baina. .Uneheer tsever ariun yos surtahuuntai,unench shudragig erhemlen deedlesen shine huchin turuh,tuuniig turuuleh niigmiin zailshgui shaardlaga uudend tulj ireed “haalga” togshij baina. …D.Enhbatig yagaad iim shurguigaar oroldoj ehleed, onholduulah gej bui ni olon tumend oilgomjtoi bolloo.MANAN nertei horchin omgiinhon uuniig olj unshval “booj uhej,boson haraih” ni holgui yum bolohvii.Tani urgelj helj,bichdeg GARTS BAIJ L TAARAA gedegt itgenem.
    Amjilt husye,bicheed baigaarai.

  8. mootsoo says:

    С.Дэмбэрэл үнэхээр тийм учиртай орлоо гэж үү? Хэрвээ тийм бол, С.Оюун бас тэрийг нь мэдэж байгаа бол ИЗНН-г бүртгүүлэх, Д.Энхбатыг намтай болгох ганц арга нь байсан байж магадгүй л юм.
    Аль болох сайхнаар харцгаая 😀

  9. gankhuyag says:

    С.Оюуныг би хүндэтгэж явдаг, одоо ч сайн харилцаатай. Мэдээгүй байгаасай гэж залбирч байна гэж хэлсэн шүү дээ… Сайхнаар харах төдийгүй сайхнаар хийх боломж олон л байгаа ш дээ.

  10. Altai says:

    Tiimee Enxbat guai ingeed xuuliin daguu shudargaar geed yavaad baival shuud zailuulagdana. Odoo l ug ni namaa burtguulex tal deer idevxtei xodolmoor baigaa yumaa xeterxii xuleetstei bna Namiigni burtegxgui ingej novshirno gesen tootsoo ug ni dotor ni baisan l baimaar

  11. Anonymous says:

    Aatai bichne shuu ta. Neeree shuu.

  12. Orhon says:

    УИХ-ын ихэнх гишүүдийн ах, эгчийн ёсоор бидэнд хандаж ярьсан ном, блог энэ тэрийг би лав олж уншаагүй. Зурагтаар нэг ярихлээрээ ерөөсөө яриаг нь ойлгодоггүй, хэтэрхий албаны төмрөн яриагаар ярьдаг. Ийм байхад яаж би тэдэнд итгэх юмбэ?

  13. gankhuu says:

    Заа ёстой бүү мэдээ. ямар ч байсан хууль бидний тогоотой хоолонд нөлөөлдөг болсон гэдгийг мэддэг болсон байгаасай л гэж найдъя. Элбэгдорж хөхөө шиг л донгодож гарах байхдаа добу сохор царайлмар. 2012 оны сонгууль балай булайгаар дүүрсэн юм болох байх доо. Энэ Нямдорж Энхбаяр 2 одоо болиосой хүний дээдийг хийж үзчихээд одоо яах гээд байдаг юм болоо.

  14. вперви says:

    21 жил хошгорлоо. Энэ бүх он жилүүдийн дараа бүгд худал байсныг хүлээн зөвшөөрнө гэдэг гашуун байна шүү. Ганаа минь.

  15. Anonymous says:

    TS.Nyamdorj,N.Enkhbayar hoyor ch nuguu ” Mekh mekhendee” gegch l boloh bii vii.

  16. patriot says:

    Монголд колонийн сонгодог дэглэм тогтчихоод байхад парламентын засаглалтай манайд хэн ерөнхийлөгч байх нь нэг ч тийм чухал эд биш. Хүмүүс 5-р зэргийн иймэрхүү асуудлууд дээр эргэлдээд үлдсэн жаахан батарейгаа бүүр суулгачих аюултай. Монголын дотоод улстөр бол чухал гэхдээ гаднынхны Монгол дахь улстөр “том бизнес” бидний хоолойд угласан гогцоо болчихоод байна. Бусад зүйл дараагийн ээлжинд……..:-(

    Өнөөгийн Ховорджордж ерөнхийлөгчийн феномен бол А/барууны/Н-ын нэр барьсан хулхи соцдек угшилтай хамгийн зарчимгүй хогийн этгээдүүд + МА/барууны/Н-ынхан ЗГ-ыг булаан авсан + Харвардын дамжаанд Латин АмерикАфрикын дарангуйлагчдын хамт сууж сахил хүртсэн хүн Монголын ерөнхийлөгч болсон Лондонгийн тавиулуудын дамжааг дүүргэсэн Баабар Оюутолгойн мөнгөөр Монголын бүх сонин ТВг худалдан авсанд байгаа юм.

  17. tugs says:

    Маш сайн анализ болжээ бараг бүх эргэлзээг арилгаж өглөө. Энэ бүхнийг сануулж өгсөн танд баярлалаа ч багадна гэсэн дээрхи хүний комментон дээр биг лайк шүү.

  18. Зочин says:

    Энэ тохиолдолд 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Энхбат нэр дэвшихийг хэн боль гэх юм… Энд л нэг эргүүлэг байна.
    1. 2013 онд Энхбат нэр дэвшихийн тулд наана нь УИХ-ын гишүүн болох, ядаж ИЗБНН нь гишүүнтэй болох ёстой. Хэрэв бие даана гэж тооцож байгаа бол олигтой санал хуваахгүй. Гэтэл Д.Энхбат дахиад гишүүн болох нь юу л бол. Ийм улайрал С.Баяр Ерөнхийлөгчид дэвшсэн үед л гарах болов уу? Д.Энхбат хэтэрхий ухаалаг, хашир тул өөрөө ийм замаар орохгүй. Тэгвэл улстөрийн карьераа дуусгана.
    2.Зөвөөр бодвол С.Дэмбэрэл ИЗНН-д орж намын дарга болбол Д.Энхбатыг дэвшүүлэх үү? гэж асуугаад үзье. Сү.Батболд Д.Дэмбэрэлийг түлхэж байна. Сү-гийн ард С.Баяр байна. Тэгэхээр ИЗНН-аас дэвших бүрэн боломжтой юм байна. Тэгвэл Д.Энхбат төдийгүй, ИЗНН бүрмөсөн сүйрнэ. Үнэндээ ИЗНН Д.Зоригт гэдэг санхүүжүүлэгчээ алджээ. “Голомт”-ынх л доо. Тиймээс С.Дэмбэрэлийг түүний оронд IX Богдоор залж байгаа байх. Харин Д.Зоригт Сүхбаатарт дэвшихээр яв байна. Тэр намаа АН-тай нэгтгэхээр С.Оюуныг шахаж байна. Ингээд бодохоор Д.Энхбатын дэвшихээр айлгаж ИЗНН-ын нэрийг авах нь юу л бол. Д.Дэмбэрэл ирснээр байдал бүр ч хэцүүдлээ.

  19. Тэнгис says:

    С.Оюун угийн “эмгэн шулам” байсныг Ганаа Та мэдэхийн дээдээр мэднэ дээ. Өнгөрөгч он жилүүдэд АН-тай, С.Баяртай гээд эрх баригч бүх субъекттай улс төрийн “янхандалт” үсэргэсэн. Та дэндүүцагаан захтнаар бодож байна. Үнэн хэрэгтээ сонгуульд сайндаа 3-4% фон санал авдаг улс төрийн труп Болсон ИЗН-ыг Д.Энхбатыг Ерөнхийлөгчийн амбицаар хошгируулж, шинэковыг нь далимдуулж Дээд шүүхэд “но”-той материал өгчихөөд хорлонгуутаа нөгөө үнэр орчихсон ИЗН-аа Дэмбэрэлд давхар зарж байхгүй юу даа. Оюун С.Баяртай ч, Элбэгтэй ч шагналд нь нэгэн барууны улсад Элчин сайдаар томилогдох тохироо аль хэдийн хийчихсэн ш дээ. Ганаа гуай, та бас гэнэн юм. Монголыг аврах улс төрч яавч Д.Энхбат биш. Тэр 1-рт шинэдэнэ, туршлага дутна. 2-рт онол ярихдаа гаргуун, бодит ажил хийж чадахгүй типичный цагаан захтан сэхээтэн. 3-рт улс төрийн лидерт байх ёстой бусдыг байлдан дагуулах харизм байхгүй. Монголын улс төрийн жорлонгийн бөглөөг хамраа таглаад, цагаан бээлий өмсөж гаргадаггүй юм. Энэ ажилд гаршсан, ажлын халтар хувцастай сантехник хэрэгтэй. Ганаа ах таны “сэхээтний төөрөгдөл” хэзээ арилах вэ? Зөв анализ хийж байгаад шал прагматик бус гаргалгаа хийх юм.

  20. gankhuyag says:

    Та нар долоо хоног “бодож бодож” олсон бол баярлууштай л санаа байна. Би улс төрийн “сантехникээр” заалгахдаа тулаагүй…

  21. Зочин says:

    Судлаач Д.Ганхуягт Ажил хийвэл дуустал,давс хийвэл уустал гэдэг шиг ясны чанар байдаг юм.Тийм болохоор тэр гаргалгааных нь цаана нэг “ЮМ” байж л таараа.

  22. gankhuyag says:

    19-д. Миний “ясны чанар” бол судлаач. Иймээс ажлаа дуустал хийнэ, гэхдээ чамаар заалгахгүй…

  23. Badral says:

    Би нэг зүйлийг сайн ойлгосон. Ямар нэг зүйлийг баахан нэр хүндтэй эрдэмтэн, профессорууд хүний биед сайн гэж судалгаагаар баталдаг. Эсрэг талд нь мөн адил баахан нэр хүндтэй эрдэмтэд хүний биед муу болохыг нь тогтоолоо гэдэг. Тэрэн шиг таны бодол, судалгаа үнэн, бусдын бодол, судалгаа худал гэж байж болохгүй. Харилцан бие биенээ хүндэтгэе.

  24. gankhuyag says:

    Бэлэн анализ дээр мэдэмхийрэх шиг амархан юм байдаггүй юм аа. Тиймээс чамайг хэн ч хүндлэхгүй…

  25. delgermaa says:

    MORALTAI , hariuclagtai ULS TOR CEVER AGAAR shig heregtei bna!!!!! HARIUCLAGGUI ULS tor huvi huniig baituugai ULS ORNIIG BUHLEER ni GAMSHIGT UNAGAAJ baigaag bid GREEK, ITALy-n jishgees belen harj bna

  26. delgermaa says:

    deer TENGIS gesen hunii kommet bichseng haraad haramsal torj baina, minii duu bid chini hedduugaar zuund amidraj bna uu???? marx leninii huvisgalin onoloor odoo yavahgui shuu, SEHEETEN baigaagui bol ene delhii ERTONC yamar aimar haranhui, buduuleg, hun hunee barij idsen heveer baih baisan um shuu

  27. SHUDARGUU says:

    GANAA ATAMAN YAGAAD TAG HIG BOLSON BE UYANGA BAATARHUYAG NARIIN ARAAS ORNO GEJ AISAN UU. ENKHBAYARAAS AISAN UU

  28. gankhuyag says:

    Одоо надаас олон л хүн айж таарна даа…Харин Энхбаярыг мандаж явахад нь айгаагүй байж одоо бол яршиг л байна. Хүн баадуудахад хүртэл ухаан ордог юм ш дээ…

  29. Цогтоо says:

    Сайн нийтлэл болжээ. Амжилт хүсье танд!

  30. eh oroncid says:

    Hoe sudlaac naizaa naad niitlel cini ag holbogdoloor tun baga.harin mongold 2012 ond ongotei bai ygyic bai hyvsgal garah ni todorhoi.Nyndorjtonguud buudah ni nedeej.cinii prognoz heregtei bainaa. eh oronc naiz nar cini.

  31. ТЭНГЭР says:

    БАЯРЛАЛАА ГАНХУЯГАА, СОЦИЙЛИЗМ Ч БИШ, КАПИТАЛИЗМ Ч БИШ , АНУ-ЫН ТОГЛООМЫН ЗАСАГ, МАНАНГИЙН СҮРЭГ ДЭЭРЭМЧДИЙН ЗОЛИОС БОЛСОН УЛСАД БИД Л ХОХИРЧ БАЙНА. ҮҮНИЙГ ӨМӨӨРЧ ХАМГААЛДАГ ХҮНИЙ ХАГАС БААБАР, АРДЫН БААТАР БАТ ҮҮЛ МЭТИЙН НОВШНУУД ТАРХИ УГААХДАА УЛАМ ШАМДАЖ БАЙНА. МОНГОЛ УЛСЫН ТҮҮХИЙГ ГУЙВУУЛДАГ БААБАР, ХУУЛИЙГ ГУЙВУУЛДАГ НЯМДОРЖ НАРЫГ МОНГОЛ УЛС ҮЕИЙН ҮЕД ҮР УДМААР НЬ ЗЭВҮҮЦЭЖ ӨШӨӨ ХОРСЛОО
    АВАХ БОЛНО.

  32. Naranbaatar 2013-03-11 says:

    хэхэ бараг 100% үнэн хэлжээ. Яг нөхцөл бадал ийм болсон шүүдээ. Ганаа ах танд амжилт хүсье.

  33. Яг хэлжээ үнэхээр судлаач хүн ийм л байдаг байхдаа.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: