ТАВАН ТОЛГОЙН ЗУРАГ ТООЦООНООС № 2

Манайд Таван Толгойн тухай хэн дуртай нь юу дуртайгаа бурах боловч яг үнэндээ энэ талаар бараг юу ч мэдэхгүй гэж хэлж болно. Үүний нотолгоо нь “Таван Толгойн зураг тооцооноос № 1” өгүүллийг хамгийн олон хүн уншив. Уншив ч гэж дээ, хэдэн зураг үзэж байгаа ухаантай юм. Нийтдээ цуврал 6 “зурган өгүүлэл” байгаа боловч ганцхан Таван Толгойн зургийг үзэх. Цэцэрлэгийн хүүхэд ч ингэж тэнэгтэхгүй дээ. Тэгээд бараг төрсөн цагаасаа энэ талаар мэддэг байсан мэт мэдэмхийрч дэмийрч өгнө…
Одоо Таван Толгой улс төрийн хамгийн гол асуудал болох нь тодорхой учраас цэцэрлэгийн наснаасаа өнгөрөх цаг болсон гэж үзээд энэ тухай мэдээллийг хүргэж байна. Үүнийг Дэлхийн Банкны хийсэн “Өмнийн Говийн дэд бүтэц” төслийн хүснэгтийн хэсгээс авсан болно. Манай сайд дарга нарын “ухаантай царайлан” хэлж ярьж буй бүтээн байгуулалт, тоо баримтууд голдуу энэ төслөөс “будаа идсэн” байдаг болохоор ингэж байгаа юм. Энд үзүүлэх хүснэгтүүдийг ойлгочихвол Та ямар ч сайдаас дутахгүй “ухаантай” болох нь эргэлзээгүй юм. Энэ блогт буй “Алтай Хянганы завсарт атар баялаг орон № 6” өгүүллээс манай Д.Зоригт сайдын хэлснийг энэнтэй харцуулаад нэг шалгаад үзээрэй л дээ. Эрдэм шинжилгээ, судалгаа, зураг төслийн ганц ч хүрээлэнгүй юм чинь тоо моогоо ингэж “будаа идэж” ярихаас өөр яахийм ?! Энэ ч нэг их “ухаантайн шинж” биш л болов уу даа…
Уг нь энэ нь нэг их нууц биш ч “ухаантай царайлах”, “хулгай хийхийн” тулд монголчуудаас ихэд нуудаг юм. Иймээс энэ “нууцаас” дэлгэж байна. Тэрнээс биш, нэг судлаач хийх ажилгүй болохоороо зураг хүснэгт үзүүлээд байгаа юм огт биш…
Хүн мэддэг юмаа ярих ёстой мэт боловч манайхны олонхи мэдэхгүй юмаа ярих нь бараг өвчин л дөө. Одоо нэг баагий гарч ирээд би энийг чинь аль хэдийнээ мэддэг байсан, юу нь сонин байгаам гэж ирээд л солиорно, харж л байгаарай. Мөн олон хүн ард түмнээ доромжиллоо гэж загнах нь ойлгомжтой…
Уг нь цэцэрлэгийн хүүхэд шиг зураг, хүснэгт үзэж байснаас аналитик өгүүлэл нь хамаагүй дээр л дээ. Гэхдээ ард түмнийг би биш, төр засаг доромжилж байгаа гэдгийг ойлгосон тохиолдолд л би аналитик өгүүлэл бичнэ. Ойлгохгүй бол бичиж байх албагүй. Их олон хүснэгт байгаа учраас би цөөн цөөнөөр багцлан хүргэх болно…
Хүснэгт № 1

Хүснэгт № 2

Хүснэгт № 3

Хүснэгт № 4

Хүснэгт № 5

За ингээд цааш нь цувуулаад байна даа.
Судлаач Д.Ганхуяг
2011 оны 11 дүгээр сарын 25.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

3 Responses to ТАВАН ТОЛГОЙН ЗУРАГ ТООЦООНООС № 2

  1. tugs says:

    sudlaach ta yamar ch baisan MAN-d elseegui yum baina tiimuu? bayartai baina, tiimees niitlelee bicheed l baijdee, bainga huleedeg tul oir oirhon baih tusmaa sain shuu

  2. Kh Tegshee says:

    Husnegt 1iin Employment estimate-iin total ni 9700 baih baital yaagaad 7800 gej bichsiin? sain oilgohgui bna…

  3. gankhuyag says:

    Бичгийг нь унш, хүснэгтээ сайн хар. Тэгээд болохгүй бол ойлгодог сайтаа унш. Миний блог бичиг үсэг тайлагдах бүлгэм биш.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: