УРУУГАА УРГАСАН МОД

МАН сүүлийн 10 гаруй жил дандаа хөгжлийн онол дэвшүүлдэг боловч биелж байсан нь ганц ч үгүй. Учир нь нэг шинэ дарга гарч ирээд 2-5 “онол” дэвшүүлж, өмнөх онолуудаа мартчихдаг хууч өвчтэй. Энэ л жишгээр МАН-ын дарга Сү.Батболд Бага Хурал дээрээ “онол-практикийн ланжгар” илтгэл тавив. Тэр нь “Хөгжлийн мод” нэртэй юм байна. Энэ тухай шинжилснээ өгүүлсү…
Өмнөхүүд чинь яачихсан юм…
МАН-ын “шинэчлэлүүдийг” яриад ч барагдахгүй олон болохоор зүгээр л сануулах зорилгоор жагсаагаад үзье. Ингэвэл Та мэдээж санах байх…
• Н.Энхбаярын 2001 онд дэвшүүлсэн “Шинэ зуун-шинэ зорилт”
• Н.Энхбаярын 2005 онд дэвшүүлсэн “Шинэчлэл, өөрчлөлтийн төлөө намын бодлого, зорилт”
• М.Энхболдын 2005 оны 12 сард дэвшүүлсэн “Цахим-МАХН” хөтөлбөр, “МАХН-ын бодлогын хорооны ажиллах журам”, “МАХН-ын сургалт, судалгааны ажлын талаар баримтлах бодлогын чиглэл”
• М.Энхболдын 2007 оны 10 дугаар сард дэвшүүлсэн “Хөгжлийн бодлого, МАХН-ын шинэчлэлийн тулгамдсан асуудал”
• 2007 онд С.Баярын дэвшүүлсэн “МАХН-ын Тунхаг бичиг”, цаашилбал “МАХН-ын шинэчлэлийн үзэл баримтлал”, “Төрийн шинэтгэлийн үзэл баримтлал, “Монгол хүний хөгжлийн талаар баримтлах бодлого”
• С.Баярын дэвшүүлсэн “Инновацийн үзэл санаа” зэрэг болно.
Эндээс МАН-ын аль ч дарга заавал намын шинэчлэлээр “ноцолддог” ёс заншилтай бөгөөд чингэхдээ хоёроос дээш “онол” дэвшүүлснийхээ дараа огцордог зүй тогтол илт харагддаг юм. Харин Н.Энхбаяр нийтдээ 5 “онол” дэвшүүлж рекорд тогтоосон юмдаг. Энэ тохиолдолд МАН-ын даргаас өмнөх “онолууд” чинь яачихсан юм гэж хэн ч гэсэн асуух эрхтэй…
“Шинэ” шинэчлэл…
МАН онол, оюун сэтгэлгээний хувьд үхээнц байдалд орсныг сүүлийн үеийн аль ч үзэл баримтлал, бодлого, зорилт зэрэг суурь баримт бичгүүдээс нь харж болно. Үүнийг хамгийн “шинэ” бодлого “Хөгжлийн мод”-оос харцгаая. “Сүүгийн” илтгэл хэд хэдэн хэсгээс бүрдэнэ.
Нэг. МАН-ын түүхийн хэсэг. Энд хоёрхон дүгнэлт байгаа. Эхнийх нь “МАН бүтэн, хагас жарны турш улс үндэстнийхээ тусгаар тогтнолын төлөө тэмцлийн тугч нь, оюун санааны манлайлагч нь, хөгжил дэвшлийн хөтөч нь, их бүтээн байгуулалтын бүтээгч нь байж ирлээ”. Энд улиг болсон болсон 90 жилийг “бүтэн хагас жаран” гэснээс өөр шинэ юм юу ч алга. Удаах нь “Тусгаар Тогтнолын Ордон” барьсан. МАН 90 жилд 2-хон “юм хийж”. Намаа ингэж доромжилсон дарга одоо болтол гараагүй байсан юм…
Хоёр. Нийгэм, эдийн засгийн байдал. Энд манай улсын ололт амжилтыг өгүүлжээ. Гэхдээ хэт их яарсны улмаас эдийн засагч хүнд баймгүй алдаа олон гаргажээ. Жишээ нь “40.000 орон сууц” хөтөлбөрийг дуусгаж, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр эхлүүллээ гэж дүгнэсэн атлаа хэдхэн мөрийн дараа “2008 оноос хойш улсын хэмжээнд 31785 орон сууцыг ашиглалтад орууллаа” гэсэн “шинэ” тоо хэлэх. Тэгвэл 40 мянга хөтөлбөр чинь биелээгүй, 8215 сууц сох дутаж л байна ш дээ. Энэ мэтчилэн биелээгүй олон зүйлийг “амжилт” болгох нь эдийн засаг ч биш, улс төр ч биш юм…
Гурав. Намын шинэчлэл, боловсон хүчин, хариуцлага. Сонгууль дөхөхөөр намаа “сахилгажуулах” ээлжит оролдлого л байна. Үүнийг нотлох нь илүүц зүйл бөгөөд “хувийн сонирхлоор намын дотор хэрүүл маргаан өдөөх, олон саналаар тогтсон бодлогыг ойлгож хэрэгжүүлэхийн оронд зөрүүдэлж өөрийн аминч алдаатай санааг сөргүүлэн тавих, ганцаарчилсан тоглолт хийх гэсэн бусармаг оролдлого бидний дунд байж болохгүй” гэсэн улигт үгсийг МАН-ын аль ч дарга хэлдэг. Үүнийг МАН-ын сонгуулийн өмнөх аль ч хурлын материалаас шалгаад үзэж болно…
Дөрөв. Сонгуульд бэлтгэх. Сахилгажуулах оролдлогын нарийвчилсан хувилбар юм. “Манай намыг дотроос нь хагалан бутаргах, гишүүдийн хооронд маргаан тэмцэл үүсгэх гэсэн аливаа оролдлого үргэлж л бүтэлгүйтэж байсан” гэсэн нь ээлжит сүрдүүлэг л байна…
Хуур мэдэхгүй бол чихийг нь бүү мушги…
Энэ илтгэлийн 2 дугаар хэсэгт дэвшүүлсэн “хөгжлийн модны шинэ онол” хамгийн их сонирхол татна. Энэ нь Сүүгийн “шинэ онол” бололтой юм. Энэ нь: “Манай улсын “Хөгжлийн мод”-ны үндэс нь өмчийн олон хэлбэрийн зохистой найрсал, гол бие нь зах зээлийн эдийн засаг, салаа мөчир нь ашиг өгөөжтэй үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээний салбарууд, үр жимс нь хүн амын сайн сайхан амьдрал” гэж томъёолжээ.
Гэхдээ хэдхэн мөрийн дараа Сүү: “Энэ санааг баримталж улс орноо ойрын 20 жилд хөгжүүлэх бодлогыг томъёолсон төсөл, 2012 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийн төслийг хамтад нь бэлтгэх тусгай ажлын хэсгийг Намын даргаар удирдуулан байгуулаад ажиллаж байна. Уг ажлын хэсэг боловсруулсан төслүүдээ дараа дараагийн Бага хурлын хуралдаанд оруулж Та бүхнээрээ хэлэлцүүлнэ” гэж амлажээ.
Тэгвэл “Хөгжлийн мод” нь одоохондоо байхгүй бөгөөд ердөө л “санаа” юм байна. Хөгжлийн модыг МАН дөнгөж “ургуулах” гэж байна. Модны “үндэс” нь олон хэвшилт эдийн засаг, “гол бие” нь зах зээлийн эдийн засаг болж, дээрээс нь үндэсний үйлдвэрлэл нь ердөө л “салаа мөчир” болчихоор чинь наад мод чинь ургахгүй. Онолын хувьд ч тэр, практикийн хувьд ч тэр…
Хэн нэгэн сониуч хүн “өмчийн олон хэлбэрийн зохистой найрсал” гэдэг чинь “зах зээлийн эдийн засаг” мөн үү гэж асуувал ямар биш гэлтэй нь биш, тийм л гэж таарна байх…
Ингээд ноён Сүүгийн хөгжлийн модны үндэс, их бие хоёр нь “ургаагүй” байхдаа “холилдчихлоо” доо. Хэрэв би эндүүрээгүй бол өнөөг хүртэлх эдийн засгийн ямар ч онол үйлдвэрлэлийг суурь гэж үздэг атал манай Сүүгийнхээр бол ердөө л “салаа мөчир” болж таарч байна. Ингээд уруугаа харчихаж байгаа юм. Ийм мод яаж ургахийм…
Яагаад гэвэл нийгмийн систем эдийн засгаас гадна улс төр, нийгэм, оюун санааны хүрээнээс бүрддэг. Эдгээрийг “мартчихсан”, эсвэл шүтэн барилдлагыг хангаагүй ямар ч төлөвлөгөө, онол, үзэл баримтлал хэнд хэрэггүй хог гэдгийг би мэргэжлийн хувьд дүгнэж байна.
Өмнө нь би МАН-ыг олон удаа шинжлэх ухааны үндэслэлтэй шүүмжилж байсан. Учир нь би Та нарыг гэхээсээ илүү ард түмэн, үндэсний эрх ашгийг бодоод алдааг чинь хэлдэг юм. Үүнийг Та нар даанч нэг тоогоогүй. Ингэснээрээ би биш, Та нар л алдсан, чингэхдээ улс үндэстэндээ хөнөөлт олон алдаа нүгэл хийсэн. Үүнийгээ л давтаж байна даа, МАН…
Иймээс би Сүүд хандан: “Хуур мэдэхгүй бол чихийг нь бүү мушги, Онол мэдэхгүй бол огт битгий оролд” гэж хэлмээр байна даа. Ер нь бол мөхлийн байдалд орсон МАН-ын онол шинжлэх ухааны сэтгэлгээг шинэчлэхгүй бол Та нараас ямар ч онол гарахгүй…
Одоо Шинэ жил болох гэж байна. МАН-ын бэлэг болгож буй “хөгжлийн мод” бол шинэ жилийн мод шиг хачин гоё мөртлөө хэдхэн хоногийн настай гэдгийг би батлан хэлж чадах байна. Ёоолкны модоор улс төрд гайхуулах ч нэг их сайн юм биш л дээ…
“Уруугаа ургасан мод ургадаггүйг” мэдэхэд ямар ч онол хэрэггүй атал “мод тарих онол” гаргах гэж ёстой унгачих юм аа…
Судлаач Д.Ганхуяг
2011 оны 11 дүгээр сарын 28.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

12 Responses to УРУУГАА УРГАСАН МОД

  1. Ganaa says:

    Ойлгодог л юм байх даа, гишүүд нь намын онол монолыг нь.Энэ нам гэдэг юмнаас ганц болж, Монгол баларч дууслаа,авгай нөхөр хоёр өөр намых учир гэрт хэрүүл болдог гэж онигоо маягтай ярьдаг байсан бол одоо бүр шоглоом болж байх шиг байна, яанаа? Харамсалтай нь нийгэм, оюун санааны хүрээний ажил төрөөс муу хийгдсэнээс үндэстэн хямралд орох нь шүү, зөөлхөн хэлхэд та минь ээ.90 оноос өмнөх шигээ нам 1, төр 2т орчлоо шүү дээ.

  2. Anonymous says:

    hetsuu ch yum daa, enerji resursiin hamgiin tom huvitsaa ezemshigch batbold yeronhii said hiij baihad ulsiin hogjliin tuhai uildverjiltiin tuhai yaria bol zugeer l ulger. oligarhuudiin boss shuu dee.

  3. Anonymous says:

    ILTGEL TABIGDSAN L GEJ L MEDEHEES ILTGELIIG ANZAARCH OILGOH GISHUUN BUS CH BAITUGAI GISHUUN BAIHGUI BURHAN MEDNE.YAG ODOO ASUUGAARAI. NYAMDORJ ADAG NI OILGOOGUI BGAA HUA TIN TAO MEDNE.YAG UURUUS NI ASUUGAARAI SUU AKH YAG IU YARISANAA OILGOHGUI BGAA. YAG IU BOLOOD UNGURRVUU. GANAA GUAI CH TUGS OILGOOGUI…

  4. delgermaa says:

    papirus geed neg mod-urgamaliig doosh ni haruulj usand hiigeed undesluuldeg, neg tiim papirus mod tarih gej baigaa um bailgui dee hehe

  5. Anonymous says:

    MAN-iinhan Niigmiin ardchilal hureelengiin zahirlaar ochih sanal tand taviaguin bolon taniig uriaguin hariug sain barijee Ta

  6. gankhuyag says:

    Би сэтгэлгээний хоцрогдлын жорлон цэвэрлэгч биш. Чи МАН-ыг өмөөрөх гээд ядаж байх шив. Хэрэв gemnem улс төр рүү орж эхэлбэл монголын мэдээллийн салбарт хийсэн олон түмэн хараахан мэдээгүй байгаа дээрэм, төмөр зам энэ тэр гээд ярих юм олон л гарна байх. Чи нэг их “ухаантай” амьтан болж гийгүүлэх гэсний хэрэггүй. Ахиж ингэвэл чи бусаддаа гай болж л таарна. Ингээд цаадуул чинь хамгийн эхэнд чамайг заазлана. Дассан сурснаараа бусад сайтууд дээрээ “бааж” явсан чинь чамд өлзийтэй…

  7. Snow says:

    Eniig Olon hun unshaasai…

  8. gansukh says:

    Энэ баагийнуудыг болдог бол цөмийг нь аравын дотор товчилох юмсан гэж… Аль болох олон дуракууд UIX-д гарна маний амьдрал төдий чинээ л савлаад байх юм. Олон толгойтой могой шиг. Ганхуяг ахын орчуулгын бүтээлүүдийг уншихаас биш улс төр ийм онол монол бол шал сар салхины явдал шиг завхай доо…

  9. nergui hun says:

    Янханы газар нь хаа байгаа нь тодорхой. янханууд нь дотроо ангилалтай гэжүга. Топ янханууд нь Тансаг хамартай. Төгс хэллэгт, Бисексуаль, Сүүлийх нь их гайгүй харагддаг байснаа больсоныг үзэхэд хангүг стильтэй байж тун магадгүй бөгөөд ерөнхийдөө дунд ангилалын янханууд дотроо хэд хэдэн янз. бээжинсексуаль, германосекуаль, рускийсексуаль гэх мэтчилэн. Үүнээс хамгийн аймаар нь бээжинсексуалиуд орж байгаан. За бас экскандал байж байгаад засарсан нөхдүүд ч бас байна. Иймэрхүү газруудаас өөр сонголтгүй “биднуус” ч … гэцүү ч юм доо….

  10. nergui hun says:

    zaaval hariu uguurei

  11. gankhuyag says:

    Чам шиг хятадын хакерт монголын судлаач хариулж байна. Хуцваа гэж…Бага шиг давраарай новш оо, монголд янхан байхад хакерууд бас байдгийм…

  12. Цолмон says:

    НАМЫНХАА ДАРГА БОЛОН МАССЫН ЭСРЭГ ӨӨРИЙН ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХГҮЙ ЮМ БОЛ ЯМАР ЮМНЫХАН НЬ ӨӨРЧЛӨГДСӨН ШИНЭЧЛЭГДСЭН НАМ БАЙХ ВЭ ДЭЭ. ЕР НЬ ЗӨВХӨН МАН Ч БИШ БУСАД НАМУУДАД ИЙМ ШАХАЛТ ХАВЧИЛТ БАЙВАЛ ЭНЭ ЧИНЬ ЁСТОЙ АРДЧИЛАЛЫГ УЛАНДАА ГИШГЭСЭН ХЭРЭГ БИЗ ДЭЭ? ДАРГА ТА Ч ГЭСЭН ХҮН БИШ ГЭ ЖҮҮ?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: