ЮУН ЭЛЕКТРОНСОГ ЮМ….

Манай хэдэн “аварга” сонгуулийн балай хуулиа нэмж балайруулах гэж электрон сонгууль явуулна гээд жигтэйхэн. Солонгос сканнер авчирчихаад санал тоолно гэнэ. Тэнэгээрээ гайхуулна гэж үүнийг л хэлдэг байх. Электрон сонгууль их сайхан сонсогддог, ихээхэн ирээдүйтэй хэрэг боловч ямар ч бэлтгэлгүй балай улс төрчдийн хийдэг ажил огт биш. Тэгээд ч хүн нь луйварчин бол ямар ч сайн техник луйврын хэрэгсэл болох нь гарцаагүй. Ингээд электрон сонгуулийн олон улсын туршлага хийгээд зарим нэг зүйлсийг өгүүлье. Монголчуудын татварын мөнгийг сая саяар нь үрж, гадаадаар тэнэж явахдаа энд өгүүлэх зүйлсийг олоод харчих ухаан сэхээ байгаагүй бол хэн Та нарыг тоож сонгохийм…
Монгол “туршлага”
Энэ дэлхий дээр ганцхан Эстони л электрон сонгууль явуулж чаддаг юм. Бусад улсууд орон нутгийн түвшинд ердөө л туршиж байгаа. Хоёр дахь нь Монгол болох юм шиг байна. Учир нь монголын анхны “электрон” сонгуулийг 2009 оны 10 дугаар сард УИХ-ын нөхөн сонгуулиар одоогийн сайд Д.Зоригтыг ялуулах гэж МАН зохион байгуулж билээ. Үүнийг би хувьдаа С.Баярын “инноваци” гэж ойлгосон. Тэгээд “Цахим сонгууль” гэсэн өгүүлэл бичсэн маань энэ блогт байгаа…
Сонгуулийн “хамтарсан” стратегийг ноён С.Баяр, Ц.Элбэгдорж хоёр хийсэн бололтой. Энэ нь сонгуульд “хоёулаа” баараггүй ялж аваад төрийн байгууламжийг өөрчлөх чиглэмжтэй байх нь мэдээжийн хэрэг. Мөн монголчуудын хувь заяа, итгэл найдварыг уландаа гишгэж, антисистем болох өндөр магадлалтай. Антисистем бол шинжлэх ухааны ойлголт бөгөөд энэ талаар миний блогт буй Л.Гумилевын бүтээлээс үзэж болно. Гэхдээ өөрийгөө “ертөнцийн төв” хэмээн бодож хийсэн антисистемийг эвдэх шиг амархан юм гэж үгүй. Зориуд сануулахад Н.Энхбаяр энэ антисистемийг бүтээгч учраас өөрийнхөө системийг эвдэх боломжгүй.
Улс улсын туршлагаас…
1. Эстони. Жижигхэн Эстони электрон санал хураалтыг анх 2005 онд хэсэгчлэн туршиж үзээд, дараа нь 2007 оноос үндэстний сонгуульдаа хэрэглэх болжээ. Сонгуулийн гол хэрэгсэл нь Эстонийн иргэний ID карт бөгөөд иргэдийн 90 хувь ийм карттай байдаг. Манайхаар бол иргэний ухаалаг үнэмлэх бололтой юм.
Эстонийн иргэний үнэмлэх нэгд, микро тамга, голограмм гэхчлэн асар олон хамгаалалтын системтэй, хоёрт, PIN кодтойгоо тулган үзэх хавсралт систем, мөн PIN кодоо электрон гарын үсэгтэйгээ тулгаж шалгах өөр нэг хавсралт системтэй байдаг аж. Харин манайд бол иргэний үнэмлэхэнд “наалт хийчихсэн” Бүртгэл мэдээллийн юмуу Сонгуулийн хэсгийн дурын баагий бөөн бөөнөөр нь хармаалаад явж л байдаг…
Эстоны иргэн саналаа өгөхийн тулд энэ үнэмлэхээ компьютерт холбосон тусгай тоолуурт хийж, PIN кодоо ашиглан сонгуулийн системд нэвтэрнэ. Энэ үйлдлээ электрон гарын үсгээ хийж баталгаажуулна. Ингэж байж саналаа өгдгийм байна. Харин манайд бол тэнэгээрээ гайхуулах гэж байгаа юм шиг “толгой”, “бөгс” гээд нэрлэчихсэн 2-хон ямбий компьютероо систем гэдэг юм. Одоо бүр ч илүү усан тэнэг болж, компьютер биш, сканнерийг систем гэдэг болох нь. Ёстой янзтай…
Эстонид энэ хавар болсон парламентын сонгуулиараа моbil ID ашиглан гар утаснаасаа санал өгдөг болжээ. Энд бас л хэрүүл гардаг юм билээ. Эсэргүүцэгчид бусдын ID картыг өөр хүн ашиглах боломжтой, интернетээр хувь хүний саналын нууц алдагдана гэж шүүмжилдэг гэнэ. Харин чагнах тагнах төхөөрөмжийг дурын компани оруулаад ирдэг манайд бол гар утаснаас санал өгнө гэж ёстой санасны гарз.
2. Швецари. Энд бол нэг удаагийн ID карт ашигладаг аж. Анх 2004 онд холбооны зарим дүүргүүдэд ашиглаж эхэлжээ. Швецар холбооны улс болохоороо хоёр сар тутам холбооны болон кантоны (манайхаар бол аймаг юм уу даа-Д.Г) санал асуулга явуулж аль нэг хуулийн төслөөр ард нийтийн санал асуулга явуулдаг юм байна. Нэлээд олон кантонд электрон санал авах систем байнга ажилладаг байна. Энэ нь зарчмын их ач холбогдолтой юм. Манай хэд зөвхөн сонгуулийн санал тоолох тухай яриад байгаа нь хэт явцуу сэтгэлгээ юм. Энд ард нийтийн санал асуулга явуулах байнгын систем хийж чадсан байна. Ард түмнээ үнэхээр сонсоё гэж бодсон бол манайд үүнийг хийхэд болохгүй юм алга. Гэхдээ ингэж горьдоод ч ёстой илүү зан болно биз…
Швецарчууд санал өгөхийн тулд ухаалаг үнэмлэхээ үзүүлж, шуудангийн салбараас нэг удаагийн ID карт авдаг байна. Энэ нь “хусч нээдэг” өвөрмөц дугаар, нууц кодтой байдаг юм байна. Санал өгөхдөө ID картныхаа нууц дугаарыг оруулж, саналын хувилбараа дугуйлсны дараа нэмээд нууц кодоо оруулж, дуу хоолойгоороо баталгаажуулдаг байна.
3. Англи. Аль 2002 оноос туршиж байгаа боловч дэлгэрүүлж чадаагүй байна. Энд гэрийн компюьтер болон гар утаснаасаа санал өгч болдог систем байдаг аж. Гэхдээ зөвхөн орон нутгийн сонгуульд ашигладаг. Сонгууль болохоос хэд хоногийн өмнө хэсгийн хороонд очиж бичиг баримтаа үзүүлээд тэндээс тусгай парольтой карт авдаг аж. Ливерпульд үүрэн телефоны оператороос PIN код авч гар утаснаас санал өгөхийг саяхан туршжээ. Гэхдээ зөвхөн аюулгүй байдлын тусгай сертификат бүхий гар утаснаас л саналаа өгдөг байна. Манайд бол бүх гар утсыг “аюултай” гэж үзэж болох учраас энэ бол ёстой мөрөөдөл…
Дөрвөн жилийн өмнө Суиндон дүүрэгт тусгай программ бүхий 300 жижиг компьютерийг номын сан, шуудан, паб зэрэг олон нийтийн 65 газарт байруулаад санал авч туршжээ. Иргэд бичиг баримтаа үзүүлээд компюьтерт саналаа өгдөг байна. Гэхдээ л Англи электрон сонгуульд шилжих гэж яардаггүй бөгөөд үүнийгээ Европын Холбооны хүний эрхийн хуулийн санал нууц байх зарчимтай зөрчилддөг гэж тайлбарладаг байна.
4. АНУ. Их эртнээс ярьсан боловч одоо болтол хэрэгжүүлж чадаагүй аж. 2004 онд хилийн чанадад буй цэргийн болон иргэний 100 мянган хүний саналыг электрон хэлбэрээр авна гэж төлөвлөж байж. Гэвч сонгуулийн өмнө Пентагон гэнэт татгалзжээ. Гадаадад буй цэргийнхээ тоог “алдчих” гээд байсан бололтой.
Жилийн өмнө Колумби мужид сонгууль явуулах Digital Vote by Mail системийг туршиж үзжээ. Иргэн саналын хуудасны PDF-файлыг үзэж шууд бөглөөд электрон шуудангаар буцаах, эсвэл хэвлэж аваад гараараа бөглөөд энгийн шуудангаар илгээх зарчимтай аж.
Сонгогч нэг бүр системд нэвтрэх 16 оронтой PIN кодтой, бөглөсөн хуудсыг шифрлэж, хатуу дискэнд хадгалж байгаад, сонгуулийн дараа файлуудыг сүлжээнд холбогдоогүй өөр компюьтерт хийж тоолдог байна. Гэхдээ энэ бүх үйлдэл бүгдээрээ стандарт системтэй байснаас нууцлалыг хангаж чадахгүй байсан аж. Одоо Мичиганы Их Сургуулийн эрдэмтэд энэ дутагдлыг арилгах гэж ажиллаж байгаа юм байна.
5. Канад. Анх 2003 онд “Шинэ ардчилсан нам”-ын даргыг сонгох үед ашиглаж эхэлжээ. Дараа нь 2006 оноос Онтарио хотын 123 дүүрэгт туршиж үзжээ. Бас л нууц дугаар, пароль ашиглаж. Ингээд 2013 онд холбооны парламентын сонгуулиар туршлагын журмаар ашиглахаар шийдээд байгаа юм байна. Гэхдээ зөвхөн AppStore или Android Market системийг л ашиглах бололтой юм.
“Алтай” хэмээх монгол машин
Дээр өгүүлснээс электрон сонгууль бол зөвхөн “санал тоолдог” машины асуудал биш, иргэний үнэмлэхээс эхлээд бүртгэл мэдээллийн систем, мөн сонгууль явуулах программ болон техник хангамж, түүний сүлжээ, нууц хадгалах гээд бүхэл бүтэн систем бүтээх асуудал болохыг хэн ч гэсэн ойлгоно байх. Саяын Оросын сонгуульд хэсэгчилсэн байдлаар туршилтын журмаар машин ашигласан. Гэтэл манай дураакууд дээр дурдсан суурь нөхцлүүдийн ганцыг ч хангаагүй, ядахдаа туршиж ч үзээгүй хэвтэж шууд л чадна мадна гээд солиорхийм…
Электрон сонгууль гэж хот хөдөөгийн сонгуулийн тойрог хэсгийн сонгуулийн дүн Сонгуулийн Ерөнхий Хорооны том электрон самбар дээр гадаад дотоодын бүх ажиглагчид, сэтгүүлчид, Монголын бүх иргэдийн нүдний өмнө бодит цаг хугацаандаа ямар ч будлиангүй, хүний оролцоогүй гардаг тийм системт сүлжээг хэлж байгаа юм. Тэгсэн чинь юу вэ, манай аваргууд дэлгүүрийн кассны машин, банкны мөнгөний машин шиг юм ярьдаг лаларууд байна. Ич л дээ, Та нар…
Америкаас “хамгийн шударга” тоолдог машин авчирна гэдэг бол усан тэнэгүүдийн ажил. Солонгос сканнер авчирч тоолно гэж байгаа бол бүр мунхагийн туйл болно. Луйвраа зүгээр хийчихэж чадахгүй, нэмээд солонгос сканнер шахах л дутаж гэнэ…
Сонгууль луйвардах “программ” анхнаасаа толгойд нь суучихсан балайнууд төрд байхад шударга сонгууль болно, болгоно гэдэг ч ёстой санасны гарз…
Ухаандаа 1 дүгээр сараас иргэний шинэ цахим үнэмлэх олгох ажил эхлүүлнэ. Энэ ажил он дуустал яагаад ч амжихгүй. Ингээд яг ид сонгуулийн үеэр монголчуудын зарим нь шинэ, зарим нь хуучин иргэний үнэмлэхтэй болно. Бүртгэлийн энэ будлианаар монголын 1,4 сая орчим сонгогчдыг 2,8 сая болтол ихэсгэж ч болно, 0,7 сая болтол багасгаж ч болно.
Луйврын хамгийн таатай ийм боломжийг их эртнээс санаатай бүрдүүлж байгаа чинь худлаа юу. Иргэний хуучин, шинэ үнэмлэхийн давхардлын будлиан “тоолдог” машинаас хавьгүй илүү аюултай шүү гэж би сануулж хэллээ шүү. Иймээс иргэний шинэ үнэмлэх олгох ажлыг сонгууль дуустал зогсоох ёстой.
Аливаа хүн мэдэхгүй юмаа хүнээс асуудаг. Уг нь манайд мэдээллийн технологийн шилдэг, бишрэм авъяастай мэргэжилтнүүд хангалттай байдаг ч тэднээс асуугаагүй нь мэдээжийн хэрэг. Олон жилийн өмнө монгол залуус “санал авах” машин хийгээд явж л байсан. Зөв ашиглавал “монгол толгой” хэнээс ч дутахгүй гэж би ойлгодог. Тэр залуусыг төр дэмжсэн үү, мэдээж үгүй. Монгол залуусын хийсэн машинаас солонгос сканнер дээр гэж төрийн түшээд нь бодохоор л монгол төр сөнөж байгаа юм.
Одоо “жинхнээсээ шударга” тоолдог машин энэ дэлхий дээр байхгүй гэдгийг ойлгосон бол гадаадаас машин авчирна гэж солиорохоо больж үз гэж би судлаачийн хувьд сануулж байна. Та нар бэлтгэж буй сонгуулийн луйвраа “муу машин”, “буруу бүртгэл” хоёр руу чихэх гэж байгааг чинь ямар мэдэхгүй биш…
Сонгуулийн санал тоолдог, ард нийтийн санал асуулга аль алинд таарах систем бүтээх талаар бодож үз л дээ. Монгол залуус үүнийг хийх бүрэн боломжтой. Би мэддэг чаддаг залуусыг заагаад өгсөн ч чадна. Сонгуулийн жилээс арай алс бод л доо, балайнууд аа…
Тэгвэл яахав гэж үү. Хоёр арга бий. Нэг. Дассан сурснаараа “орос машин” авах, эсвэл түрээсээр авчрах. “Орос машин” хамгийн хямд байж ч болох. Гэхдээ энэ нь их эргэлзээтэй, манайхан “хоцрогдсон” энэ тэр гээд л мэдэмхийрээд унана. Хоёр. Тэгвэл дассан сурсан Монгол арга бэлэн бий ш дээ.
УИХ-ын гишүүн З.Алтай саналын хуудсаа проектор дээр нэг нэгээр нь тавьж, бүх хүнд “ханан дээр” харуулж байгаад ил тод тоол, тэгээд үүнийгээ тал талаас нь камераар бичээд хадгалчих гэсэн санал жинхэнэ монгол ухаанаар гаргаж билээ. Ингээд “Алтай” гэсэн “монгол машин” бэлэн болчихож байгаа юм.
Энэ нь арга ил тод уу-ил тод, шударга уу-шударга, эд мөрийн баримт байгаа юу-байгаа, байх байхдаа бүх хүнд (намд) адилхан байгаа, шалгаж болох уу-болно. Энэн шиг сайн, найдвартай арга өнөөгийн монголын нөхцөлд байхгүй л юмдаг. Манайд камер, проектор хоёр шиг элбэг дэлбэг техник гэж байхгүй л байх. З. Алтайгаас өөр ингэж лут сэтгэсэн хүн байхгүй болохоор энэ удаадаа түүний “үүргэвчтэй машин”-аар явсан нь дээр дээ…
Хэрэв надаас асуугаад, үгэнд ордог бол нэмэлт зардалгүй, баараггүй шударга, ёстой ил тод, будлиан гарахгүй, луйвар хийх ямар ч боломж гарахгүй олон сайхан монгол арга хэлж өгч болох л юм.
Үүнийг хамгийн түрүүнд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын болон Засгийн Газрын гишүүд, ялангуяа МАН, АН-ын удирдлагууд албан ёсоор асууна гэж бодож байна. Яагаад гэвэл тэд шударга сонгууль гэж хамгийн их ярьдаг хүмүүс. Надаас асуух ч юу байхав, хорин жилийн судалгаа, шинжилгээний нэгдмэл дүгнэлт, гаргалгаа монголын нам, төрийн аль ч байгууллагад эсвэл архивын мухарт, эсвэл ор тас байхгүй, бараг ганцхан надад байгаа болохоор би ингэж хэлээд байгаа юм. Хэрэв асуухгүй бол ард түмнийхээ өмнө сонгуулийн луйвар хийнэ гэж шууд хэлснээс ямар ялгаа байна. Тэгвэл яахав дээ, наад балиар антисистемийг чинь ор мөргүй эвдэх цаг хугацаа, мэдлэг мэдээллийн хангалттай боломж надад байгаа…
Юун электронсог юм, чадахгүй хэвтэж…
Судлаач Д.Ганхуяг
2011 оны 12 дугаар сарын 24.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

12 Responses to ЮУН ЭЛЕКТРОНСОГ ЮМ….

  1. уулаасаа давраад бүүр нүдэн дээр но хау гаа хийдэг болсон шүү дэ. тэр тойрогт ажиллах мөнө тараадаг бол шал илүү зарлага. том том бензин их иддэг машин нэмэгдэж агаарын бохирдол нэмэгдэхээс өөр юум байхгүй. манайхан их тэвчээртэй бас аймхай юм. ингэж байж нэг иргэний дайн болж гадны олз болох бий дэ!!!

  2. Anonymous says:

    goe heljee haha erdemten sudlaachdiinhaa ugiig sonsoj aliwaa umand shinjleh uhaanii undestei handaj bmaar um teneg gedgee bas jaahan nuuj bail daa erh barigchidaa iim humuusiinhee ugiig sons

  3. Anonymous says:

    Галигаагийн Баярсайхан Ямар сайндаа манай бүлэг мэт хуулийн этгээд өнгөрсөн арваад жил сөрөг хүчний үүрэг гүйцэтгэгч болж явахав дээ gesen yarilclaga baimn saitiin oncloh medee-nd garchee

  4. Цолмон says:

    ТЭР ЧИНЬ ХАРИН ЯГ ҮНЭН ШҮҮ. ЗАСГИЙН ГАЗАР ИХ ХУРАЛ ДЭЭР СӨРӨГ ХҮЧИНГҮЙ БОЛСОН УЛС ЧИНЬ ЦААШИД “СОНГУУЛЬ” ГЭЖ АРД ТҮМНИЙ МӨНГИИГ ҮРЖ, УУРЫГ ХҮРГЭСЭН “АЖИЛ” ЗОХИОХ ХЭРЭГ БАЙНА УУ? БҮГДЭЭРЭЭ “НАЗАРБАЙТАН” БОЛЧИХВОЛ АРАЙ Л ДЭЭР ЮМ БИШ ҮҮ? ГАНХУЯГ УЛСТӨР СУДЛААЧИЙН “ҮНЭН ҮГ-ГАШУУН” -Г ДААН Ч СОНСОХ ХҮН ТӨР ЗАСАГТ АЛГА ДАА. ТЭД БҮГДЭЭРЭЭ “ЧИХГҮЙ ТОЛГОЙ”-УУД. МОНГОЛ УЛСАД “ЖИНХЭНЭ ТӨР” АЛГА. ТИЙМ УЧРААС “ЭЦЭГГҮЙ ХҮҮГИЙН ТОЛГОЙ НЬ ТОМ, ЭХГҮЙ ОХИНЫ БӨГС НЬ ТОМ” ГЭДЭГ МАНАЙ УЛСАД НҮҮРЛЭЭД БАЙНА.

  5. Anonymous says:

    хүн нь луйварчин бол ямар ч сайн техник луйврын хэрэгсэл болох нь гарцаагүй. Yostoi unen ug.

  6. Anonymous says:

    2009 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Элбэгдорж америкийн нэг /нэрийг санахгүй байна. / компанийнхныг урьж авчраад /цаадуул нь энэ тавиулаараа “уриулсан” гэдэг/ электрон сонгуулийн шанг татсан юм. Тэр үед 5-6 тэрбум гэж байсан одоо 2 дахин үнэ нэмэгдж 12 тэрбум орчим болсон шахаа юм даа…. аль эрт мөнгийг нь төлсөн мөнгийг америкчууд бүрэн авч солонгосчууд хямдаа нийлүүлсэн …цааш бас юм юм байгаа “заяын дуганы бузар булайг ухвал далай болно” Нөгөөдүүл нь мөнгийг бас бус юмтай хамт амжуулдаг.

  7. Anonymous says:

    ah huutei sanal neg baina. yer n hamgiin engiin saihan arga bol ner devshigchid oorsdoo sanaliin huudas toologchiin yag derged n hajuud n zogsoj baigaad tooluulahad l hangalttai shuu dee. hajuud n gants 2 tsagdaa hamgaalalt hiine biz. 40, 50iad ond italichuud yag ingej songuuliin sanalaa tooldog baijee. ene tuhai BAARIA gedeg kinonoos todorhoi uzej bolno. ih dajgui kino baidag yumaa.

  8. gankhuyag says:

    Ёстой сайхан арга байна. Манайд яг тохирно гэж бодож байна.

  9. SHUDARGUU says:

    HURELSUHEE CHI SODBAATARAAR HAALGAA MANUULJ BAIGAAD SODTUYA MISSEE SHAA HUURHII MUU BOLOROOGOO YAH GEJ BUDUUN TEVEREHED MUUHAI BAIODAG GEJ YARIDAG YUM BE 2 HUUHDIIN CHINI EH SHDEE SODTUYA CHINI OHINTOI CHI NAS CHATSUU

  10. gankhuyag says:

    Эрхэм SHAUDARGAHUMUUN. Би хүнд хэчнээн дургүй байлаа ч түүний ор хөнжлийн явдал, хүүхэд хөгшдөөр оролддоггүй. Иймээс шударга нэр зүүсэн наад балай хов живийг чинь арилгалаа. Чи дуртайгаараа хүний хөнжил сөхөж яв…

  11. Anonymous says:

    hehe, oilgomjgui ner tom’eo, olon niited oir bish ug useg, er ni songuulia, huulia, systemaa, ardchillaa yu gej oilgoj baigaa ni hed um boldoo hoorhii

  12. Монгол хүү says:

    Шударга сонгууль хийх бол гурав дахь хүчнийхэн, залуус гарч ирээд эрх баригч хоёр нам маань навс унах гээд байна шүү дээ…. ингээд төрийн эрх мэдлийг атгаж байгаа бид хэд харж суусаар сандлаасаа ховхрох гэж үү?
    Луйвараар ч хамаагүй жаал ч гэсэн хугацаа тогтож амьжиргаагаа үргэлжүүлэн дээшлүүлмээр байна шүү дээ… бидний амьдралын үнэнийг яагаад ойлгохгүй байна?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: