ОДОО МЭДДЭГ ХЭЛЭЭР НЬ ЯРИНА

Үндэсний хувьсгалын 100 жилийн ойгоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ланжгар илтгэл тавив. Тэр өөрийгөө Монголын 100 жилийн түүх, өнөөгийн байдал, ирээдүйг бүгдийг нь “онолын” хувьд тодорхойлчихсон гэж бодоод байгаа бололтой. Байн байн гайхуулаад л Монголчуудыг дахиж “хошгируулна” гэж бодож байгаа нь илт. Ёстой яршиг л байна…
Хэлсэн үү хэлсэн, сануулсан уу сануулсан…
“Тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй” гэгчээр би аль эрт 2010 оны 3 сарын 23-нд “Эртхэн шиг хэлж байя” өгүүлэл бичиж, дараа жил болох тэгш ойнуудаа хэрүүл уруул багатай, тэнэгтэлгүй шиг тэмдэглээч гэж онцлон сануулсан билээ. Санаж сэрэхийн оронд олон хүн “онолдох, түүхдэх” гэж тэсч ядаж байгаа нь илт байсийм. Ингээд тэнэглэл шатлан өргөжихөөс сэргийлж 2011 оны 1 сарын 8-нд “Байлдаан түүхээр эхэлнэ” өгүүлэл бичиж ахин сануулав.
Тэгсэн чинь юу вэ, энэ зуны наадмаар ёстой “алаад хаядаг” юм байна. Юу хэмээвээс 90, 100 жил дээрээ 2220 жил нэмж тэмдэглэх болж, үүнийгээ “Монгол туургатны Их наадам” гэж нэрлээд Солонгосын шашны байгууллагын ивээл дор тэмдэглэж солиоров. Илтгэл айлтгал гэж хүн авахын танаг алга. Бүр арга ядаад 2011 оны 10 сарын 31-нд “Хоёр өөр зуун жил” өгүүлэл бичиж, Ц.Элбэгдорж, түүний мал шиг “онолчдод”: “Удахгүй тэмдэглэх ойн өдрүүдээр мэргэн цэцнээ харуулдаггүй юмаа гэхэд тэнэг мулгуугаа дахин нотлох хэрэггүй” гэж дахин сануулав. Дээр нь хэрэг болж магадгүй гэж бодоод “Нийгэм-түүхийн онолууд” гэх энэ үйл явдалд холбогдох цуврал 6 өгүүлэл бичив. Судлаач хүн эртнээс 3 удаа сануулж, онол-түүхийн үндэслэлийг нь хэлж өгөхөөс өөр яахийм…
Гэтэл Монголоос нэг “геббельс” гараад ирэх нь тэр. Хэрэв Цахиагийн хүү албан тушаал ухаан нэмдэг, төрийн тэргүүн монгол судлаачаас илүү нийгэм-түүх, системийн онол мэднэ гэж байгаа бол ёстой дэмий л байна. Заавал миний хэлсэн болгоныг авах албагүй нь мэдээж хэрэг. Огт өөр хувилбар, тавилаар ч хийж болно. Гэхдээ л заавал утга агуулгатай, үлдэцтэй, системтэй байх ёстой. Үүнийг хамтдаа шалгаад үзье л дээ…
Баяр уу, эмгэнэл үү…
Энэ илтгэл 3 том хэсгээс бүрдэнэ. Эхний “онолын” хэсэг нь дэлхийн түүх, монголын түүх гэсэн хоёр “бүлэгтэй”. “Манж-монголын харилцаа түшмэг шинжтэй” (“vassal”, “satelite”) гэсэн дүгнэлтийг манай түүхчид хийгээд 20 шахам жил болж байна. Хэдхэн мөрийн дараа энэ нь “итгэмжит холбоо” болчихож. Аль нь юм ?! Манжийн үед их сайхан байсан, харин сүүл хэрдээ л жаахан муудаад хувьсгал мувьсгал болсон юм байх аа…
Өгүүлэн буй 100 жилийн 10 нь Богд хаант улсад, 70 нь социализмд, 20 нь ардчилалд хамаарна. Аль нь олон байна ?! Социализмын 70 жилийг магтагчид ба шүүмжлэгсэд ганц сэдэв дээр л маргадаггүй. Энэ бол ямар ч эргэлзээгүй НИЙГМИЙН ДЭВШИЛ байсан гэж.
Ц.Элбэгдорж энэхүү 70 жилийг хасаад үлдсэн 10+20 жилийг “шууд холбох” арчаагүй арга хэрэглэж байна. Ингээд тэр Монгол Улс одоо ямар байдалтай байгааг “Баянаараа эхний аравт ордог эх оронтой хүн хөгжлөөрөө, орлогоороо дэлхийд эхний зууд ч орохгүй байна. Энэ бол энэ зууны эмгэнэл юм. Ирэх зуунд энэ эмгэнэлээс монголчууд ангижрах ёстой.” гэж дүгнэж байна.
Ийнхүү Төрийн тэргүүн Тусгаар тогтнолын 100 жилийн үр дүнг ЭМНЭНЭЛ гэж дүгнэлээ. Би үүнийг бараг зөвшөөрч байна. Түүх “хасах арга”, өнөөгийн бодит байдал хоёр түүнийг ийм дүгнэлтэд гарцаагүй хүргэж байна. Хэрэв монголын 100 жилийн түүхийн үр дүн эмгэнэл юм бол хэн ийм байдалд оруулсан гэх асуулт зүй ёсоор үүснэ.
Тэр өөрөө асуугаад өөрөө хариулж байна. “Ямар учраас монголын баян, буян монгол хүнд наалдахгүй байна вэ? Эзэд нь энэ танхимд байгаа Та бид. Өөр хэн ч биш. 100 жилийн өмнө монголчууд ядуу байгаагаа манжуудаас хайж байсан. Одоо хэнээс хайхыгаа манай иргэд сайн мэдэж байгаа.”
Ёстой янзтай, үүнээс илүү үнэн зөв, бодит дүгнэлт гэж хаана байхав. Харин эдгээр “эзэд”-ийн тоонд Элбэгдорж орох эсэх нь “ойлгомжгүй” байна. Миний судалгаагаар Ц.Элбэгдорж бол Монголыг эмгэнэлд оруулсан “эзэд”-ийн нэг том толгойлогч мөнөөс мөн.
Одоо тэр “эмгэнэлийн” үндсэн шалтгааныг хайж байна. “Өнөөдөр монголд ашигтай бизнесийг төр хийж байна, эсвэл гадныхан хийж байна. Нэг бол тэр хоёртой нийлж хуйвалдаж чадсан хэсэг нь хийж байна. Тэд ашигтай бизнес бүрийг хамж байна.” гэж “ёстой сайхан” дүгнэв. Гэхдээ тэр энэхүү эмгэнэлт төрийг 20 шахам жил барилцаж, удирдаж, одоо тэргүүлж байгаагаа “мартчихаж”.
Эмгэнэлээс гарахын тулд “Төр ажил хэрэгч иргэддээ гадныханд өгдөгөөс илүү, дотоодын олигархуудад олгодогоос илүү таатай орчин бүрдүүлэх ёстой.” гээд үүнийгээ “нууц томъёолол” гэж нэрлэжээ. Энд үнэхээр хэд хэдэн “нууц” байгаа юм. Үүнийг “гадаадынхаан, Та нар “аяархан” шулаач, олигархуудаа иргэддээ “жаахан юм” амсуулаач, гэхдээ монголын бүх иргэдэд биш, зөвхөн “ажил хэрэгч” иргэддээ гээд хуурчих.” гэж тайлж болно. Төр нь иргэдээ ажил хэрэгч, ажил хэрэгч бус гэж хуваадаг явдал Монголоос өөр хаана ч байхгүй.
Улмаар “Жижиг дунд бизнес эрхлэгчдийг татвараас чөлөөлөх. Худалдаа, үйлдвэрлэл эрхэлж байгаа бол татвараас 5, 10 жил заагаад нэмж чөлөөлье.” гэнээ. Эндээс “ажил хэрэгч иргэд” нь худалдаа үйлдвэрлэлийн “жижиг, дунд бизнес эрхлэгчид”, харин эмч, багш, соёл урлаг, шинжлэх ухаан, цэрэг, цагдаа зэрэг “материаллаг бус” салбарынхан “ажил хэрэгч бус” иргэд болох нь тодорхой байна. Ийм балай юмыг онол монол гэвэл ч ёстой дэмий л байна. Эхлэлийн лаг сүртэй 100 жил ердөө л татвараас 5-10 жил чөлөөлөх явдал болон хувирч байна. Энэ чинь одоо баяр юм уу, эмгэнэл юм уу…
Системийн ялзрал, сэтгэлгээний өмхийрэл
Одоо 2 дахь буюу улс төрийн хэсгийг авч үзье. Эхлээд тэр сэтгэл зүйн нөлөөлөл сайтайгаар нь 7 сарын 1-ний үйл явдлаар төрийн өмнөөс уучлал гуйжээ. Гэхдээ өөрийнхөө өмнөөс уучлал гуйвал арай илүү ёс суртахуунтай байхсан. Олуулаа нийлж хийчихээд ганцаараа рекламдаж болохгүй л дээ. Энэ асуудлыг Кембрижээс эхлээд дэлхийн нэр хүндтэй их сургууль, байгууллагууд аль хэдийн судлачихсан. Эндээс “оноо авах” гэж анаж буй хувь хүн, намуудад Та нар аятайхан л байж үзээрэй гэж сануулж байна…
Бидний шинжилж буй энэ 2 дахь хэсэг Эрх үүрэг, Төрийн алба, Намууд гэсэн 3 “бүлэгтэй”.
Эрх үүргийн бүлэгт эрх үүргүүдийн “тоолжээ”. Энд 2 утга байдаг. Өнгөц утга нь хуулинд буй “бүх” эрх үүргүүдийг “тоолох”. Ямар ч тэнэг чадах юмыг манай хүн чангаар “тоолж” байна гэж жигтэйхэн. Мөн чанарын утга нь эрх үүргийн бодит биелэлт, үр дүнг мэргэжлийн судалгаагаар гаргах. Миний мэдэхээр ийм судалгаа Монголд байхгүй.
Нэгэнт судалгааны бодит дүгнэлт байхгүй болохоор хоосон лоозогнох л үлддэг юм. Тэгээд тэр мэддэг, чаддаг “ганц ажлаа” хийв. “Төрийн захиргаанаас иргэний удирдлага руу бид шилжих ёстой. Төрийн албаа нийтийн үйлчилгээ болгож солих ёстой. Манжийн ноёнд эрх байхаар дарлал болдог, Монгол даргад эрх өгөхөөр ардчилал болдог юм биш. Бүх албан тушаалтныг үүрэгжүүлье, үүргээ биелүүлээгүй бол хариуцлага тооцъё. “Үүргийн хувьсгалдаа урагшаа…” гэж уриалж байна.
Ганц догол мөрд үргэлжлэн орсон ёстой, үүрэгжүүлье, хариуцлага тооцъё, урагшаа гэхчлэн уриалан дуудах үгсийг 1930-аад оны хэт хувьсгалчид л хэлдэг байсийм. Тэр 2010 оны 4 сарын 5-нд “Монгол Улс хувьсгалаа хийчихсэн” гэж дүгнэж байснаа одоо эдийн засгийн ба үүргийн “хоёр хувьсгал” ярих болов. Элбэгдорж ярихаар хувьсгал “зөв”, бусад хүн ярихаар “төр эргүүлэх” болдог шог юм байхгүй л дээ.
Манай 100 жилийн өмнөх ноёд ба одоогийн дарга нар ямар ч ялгаагүй. Мөн манжууд ба одоогийн транснационал корпорациуд мөн л ялгаагүй дарлагч, шулан мөлжигсөд. Үүнийг неоколоничлол гэдэг. Жишээ нь одоогийн монгол ноён Элбэгдорж ашигт малтмал, газраа өөрөө тэдэнд зардаг. Ийм байж цэцэрхэх хэрэггүй л дээ.
Төрийн албаны бүлэгт ердөө ганц “дүгнэлт” байгаа. “Манай төрийн алба Зөвлөлөөсөө эхлээд болохгүй байгааг би нэг биш удаа ярьсан. Өнөөгийн байдлаар цаашид ажиллуулах боломжгүй.” Ганц муу Зүмбэрэлхамыг “няхахын” тулд онол монол гаргах ч дэмий л ажил. Ийм биш бол өөр том дүгнэлт хийх ёстой л доо…
Удаах бүлэгт намуудыг дүгнэж. “Шинэ нам гэж алга. Манай намуудын хөгжил дэвшил нь (анхаар-Д.Г) ардчилсан хувьсгалын өмнөх МАХН-ын бүтэц зохион байгуулалтыг хуульчлан хуулахаас хэтрээгүй (анхаар-Д.Г). Хуучныг дагасан хуучирсан зохион байгуулалтаас хуучин л юм гарч байна.”
Манай намууд бол үндэстний эсрэг, төр, нийгмийг үймүүлэгч, их гарын панзчингуудын наймааны зах, том гэмт хэрэгтнүүдийн хоргодох газар, авилгын үүр уурхай, худал хуурмагийн тантангууд. Энэ бол хуучин биш, нийгмийн цоо шинэ гаж (девиант) үзэгдэл. Гэтэл Элбэгээ намууд хуучин буюу хуучнаас хэтрэхгүй байхыг хөгжил дэвшил (!!!) гэж дүгнэж байна. Тэр намын дарга мөн ч олон жил хийсэн дээ. Гэтэл хуучин нам байгуулчихаж гэнэ. Хуучин намуудын хийсэн Монголын ардчилал хуучнаа хуулахаас хэтрээгүй юм байна. Ийм ахул ардчиллын 20 жилийн ололт амжилт, хөгжил дэвшил, гавъяа зүтгэл энэ тэр гэж орилохоо больчих л хэрэгтэй ш дээ. Одоо наад ардчиллын партизанууд чинь чамайг “барьж иднэ” ш дээ…
Элбэгээгийн “онолын хийрхэл” ийм онигооноос өөр үр дүнд хүргэхгүй л дээ. Ийм балай “орон гаран” байж хүний үг авнаа нэг байхгүй. Цаашдаа онол монолоос холхон шиг байж хэмжээгээ мэдэж “томорч” бай…
Гандан буурахгүй “шал хуучин” энэ нөхөр ихээхэн ноцтой шинэ арга зааж эхлэв.
“Хуучин хуулийн дагуу байгуулагдсан өнөөгийн бүх намууд татан буугдах ёстой. Шинэ хуулийн дагуу нам бүр шинэчлэн зохион байгуулалтаа хийж, шинээр бүртгүүлэх ёстой…Намжсан нийгмээс иргэншсэн нийгэм руу явах хэрэгтэй.”
Энэ дүгнэлт хоёр намаас залхсан олон хүнд таалагдах нь мэдээж боловч Элбэгдорж “нүх хайсан тарвага” лугаа адил нам хайж байгааг илүүтэй илтгэнэ. Нэг. Өөртэй нь гарцаагүй “байлдах” МАН-ыг сулруулж байна, өөрийг нь “оруулахгүй” байгаа АН-ыг сүрдүүлж байна. Хоёр. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хүчний дахин бүлэглэлт хийж, “шинэ” намын “бэлэн дошин” дээр гараад “хэвтчих” санаагаа цухалзуулж байна. Аль алинд нь улс төрийн систем, улмаар монголын нийгэм аймшигтай донслох нь гарцаагүй. Ихээхэн аюул, үлэмж эрсдэлтэй энэ хувилбарыг нэн явцуу дээд хүрээнд нэгэнт тохирсон байх өндөр магадлалтай. Одоо ойлгомжтой гэж санана. Энэ талаар нэмж тайлбарлах хугацаа, боломж Та бидэнд хангалттай бий.
Ингээд Эрх үүрэг+Төрийн алба+Намууд нийлээд Элбэгдоржийн “улс төрийн систем” болох ба энд үүргийн хувьсгал, нам татан буулгах хоёрхон гарц байгаа юм байх. Энийг л системийн ялзрал, сэтгэлгээний өмхийрэл гэдэг юм.
Монголын “зургаан” зорилго
Одоо сүүлчийн “зорилгын” хэсгийг авч үзье. Энэ нь: 1. Байгалийн баялаг, 2. Орон сууц, 3. Сумын төв. 4. Нийслэл, 5. Шударга ёс, 6. Монголчууд гэсэн зургаан “бүлэгтэй”. Энд дүгнэлт, зорилт, арга зам гэсэн 3-хан шалгуур тавьж үзэхэд эдгээрийг хангах “бүлэг” ганц ч байхгүй. Тэглээ ч гэсэн “дагаад” үзье.
1.Баялгийн бүлэгт лицензын тоо цөөрч байгаагаар “гайхуулжээ”. Хэрэв би эндүүрээгүй бол Элбэгдорж 137 лиценз өөрийн гараар олгосон санагдана. Одоо энэ лиценз чинь уул уурхайн том том төслүүд болчихсон ш дээ. “Монголын тал 34 хувиас дээш байх төсөл байгаа. 51, 34 тоонууд дээд хязгаар байсан бол одоо доод хязгаар болно.” Тэр хоёр тоогоор илбэ үзүүлэхийг оролдсон боловч чадсангүй. Эцэст нь Монголын Ерөнхийлөгч 34 хувийг хүлээн зөвшөөрөв ?! Энэ нь монголчууд цаашдаа ашигт малтмалаасаа 34 хувиас илүү горьдолтгүй гэсэн үг болно.
2. Орон сууцны бүлэгт талбайн хэмжээг “40 кв. метрээр тогтоож онилсон бодлого явуулъя. Гэхдээ 20, 30-ийн хэмжээтэй ч байж болно.” Ядахдаа дундаж нэг тоо хэлж болно доо. “Энэ ажил Н.Батбаярыг сайд байхад их сайн байсан, харин одоо Х.Баттулгын үед “тодорхой нүдэнд үзэгдэж, нийгэмд мэдрэгдэх ажил болж чадаагүй” гэж дүгнэв. Намт нэгтнээ хажуугаас нь “хутгалснаас” өөр юм энд алга.
3. Сумын төвийн бүлэгт тэр нь “ноорхой гэр шиг” болсон ба “засал авахаа больсон” гэжээ. Энийг мэдэхгүй хэн байсийм. “Сум бүхэн сумын төвөө шинэчлэх төлөвлөгөө хийг. Шаардлагатай стандарт, шалгуурыг Засгийн газраас баталчих.” Өөр юу ч алга. Сум хөгжүүлэх төлөвлөгөө хийдэг хүн суманд байтугай аймаг, дүүрэгт ч цөөхөн. Нарийн яривал Монголын төрд нийслэлээ, улмаар улс орноо хөгжүүлэх төлөвлөгөө ч ор тас байхгүй. Чаддаг юм бол үзүүлчих л дээ, еэеэ, бөөвөө…
Эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх “онол” яримаар байгаа бол чухам ямар ямар эрх мэдлийг ямар хүрээнд, ямар хэмжээгээр гэдгээ тодорхой ярих ёстой. Ямар ч судалгаа, тооцоогүй хэвтэж сүржигнэхээ больж үз. Энэ бол төрийн удирдлагын асар аюултай, нэн эмзэг, үлэмж ноцтой асуудал, Элбэгээгийн мэддэг юм огт биш…
ЭНЭ ЧИНЬ НЭГДМЭЛ МОНГОЛ УЛСЫГ “ТУСГААР ТОГТНОСОН” АЙМГУУДЫН ХОЛБОО БОЛГОХ ГЭСЭН ХАМГИЙН АДГИЙН ХОРОН СТРАТЕГИ Л БАЙНА. ТЭГЖ Ч МОНГОЛ УЛСАА ЧАМААР САМРУУЛАХГҮЙ ШҮҮ !!!
4. Нийслэлийн бүлэгт: “нийслэлд хүн амын 40 хувь,…эрх мэдлийн 90 хувь төвлөрчихөөд байна.” Энэ нь үнэнд их ойрхон боловч эрх мэдлийн төвлөрлийг хэрхэн “тоолж”, ямар аргаар “хувиар” гаргасийм гэвэл Элбэгдорж баталгаатай мэдэхгүй. Эрх мэдэл яривал манайх “зэрэгцээ” хоёр Ерөнхий сайдтай болж байгааг л би тод харж байна.
Энд: а. их дээд сургуулиудыг нүүлгэх, б. дагуул хотууд үүсгэх, в. төрийн төв байгууллагуудыг шилжүүлэх, г. шадар сайдын эрх мэдэлтэй нэгж, албан тушаалтан бий болгох гэсэн 4 “том зорилт” тавьжээ.
Ингэхэд Хар хориныг жишиг хот болгоно, Ядууралтай хийх дайн, Авилгатай хийх дайн, Ногоон хэрэм мэт агуу их төлөвлөгөөнүүд чинь яасан ?! Төлөвлөгөө зохиодог өвчин гэж баймааргүй л юм, хэрэв байвал Элбэгээд л байх шиг. Эндээс ганц зорилт л биелэнэ. Энэ бол шадар сайдын шинэ албан тушаал. Бусад нь баталгаатай сөнөнө, ямар мэдэхгүй биш…
5. Шударга ёсны хэсэгт тэр сэтгэл хөдөлгөхийг ихэд хичээжээ. Түүний авилгатай хийсэн “дайныг” мэддэг хүмүүс үхсэн хойноо л гэх байх. Авилгатай тэмцэнэ гээд ганцхан гаалийн Х.Баатарыг “санамсаргүй” шийтгэсэн. Одоо шударга ёс гээд 2-3 хурандааг “шааж унагана” гэж сүрдүүлж байна. Энэ чинь ердийн сүржигнэл л байна. Цагдаагийн системийн ялзралын тухай “Ядарсан хийгээд даварсан цагдаа” анхны аналитик өгүүллийг би аль 2008 оны 9 сарын 22-нд бичиж байсан. “Цагдаа, шүүх, прокурорыг аттестатчилаад, хөрөнгө орлогыг нь бүртгээд, дунджаас давбал төрийн албанаас чөлөөлөөд, шийтгэе.” гэдэг бол зорилго мөн шүү. Гэхдээ тэдний орлого “дунджаас” аль хэдийн давчихсан ш дээ. Үнэхээр зориг нь хүрдэг юм бол амжилт хүсч байна. Гэхдээ хүүхэд нохой шуугилаад өнгөрөхийг чинь мэдэж л байна…
6. Монголчууд бүлэг их ноцтой. Тэр монголчуудыг монголдоо ирэхийг урьжээ. Энэ нь олон салаа утгатай, тэр хэмжээгээрээ ноцтой. 1. Гадаадад байгаа өөрийн иргэдээ урих. Ийм бол наад зах нь мэргэжилтнүүдээ бүртгэж, зөвхөн тэдний саналаар хөрөнгө хайрлалгүй ирээдүйтэй том төслүүд хийж байж урих, мөн гадаадад ажиллах хүч гаргах, шашны байгууллагын шугамаар монгол бүсгүйчүүдийг төрийн ивээлээр “зарахаа” зогсоох ёстой. 2. Монгол угсаат өвөр монгол, буриад, халимаг, тува нараа урих. Энэ нь удаан хугацаанд, алсдаа “онолын” хувьд боломжтой авч бүх ард түмний санал асуулгаар шийдвэрлэж таарна байх. Гэхдээ Шинжаан-Уйгараас нэг ч хүн авчрахгүй байх ёстой. 3. Монголтой эртний холбоотой, эдүгээ нэгэнт тусгай болсон хазаар, манай “ах дүү” солонгос зэргийг урих. Сүүлийн үед ил далд байнга уриалах болсон энэ хийрхлийг шууд таслан зогсоовол зохино. Элбэгээ “солонгос ах”-даа газраа зарсан, одоо болоо…
Энэ илтгэлд ямар ч зорилго байхгүй нь тодорхой байна. Иймээс “Үндэсний зөвшилцөл” хийнэ гэнэ. Энэ үеэр бас нэг “онол зохиох” нь мэдээж ш дээ. Ингээд энэ “онол” нь сөнөв…
Энд утга агуулга алга, шүтэн барилдлага алга, функци алга, систем алга, ганцхан алга ташилт горьдсон хоосон хийрхэл л байна. Системийн аргаар шинжлээд усыг нь шавхахад ийм л хог үлдэж байна. Энэ нь Элбэгдоржийн мэдлэгийн өрөвдөлтэй ядмаг түвшин, сэтгэлгээний тэнүүчлэл, гуйланчлал, заль мэхний сонгодог жишээ болох нь гарцаагүй.
Хүний өмнөөс ичих шиг заваан юм гэж үгүй, тэр тусмаа Ерөнхийлөгчийн өмнөөс бол бүр “нүүр хийх газар” ч олддоггүйм ш дээ. Гэтэл ичдэггүйгээрээ хэвлэл мэдээллийн бараг бүх хэрэгсэл, зарим сэтгүүлч төрийн “хар хайрцаг” гэхчлэн хөөрцөглөж эхлэв. Хэдийдээ сэтгүүлчид “онолын” сайн мууг үнэлдэг болчихсийм. Бид ямар концерт үзэж байгаа биш !!!
Элбэгээ үгээ хэний ч оролцоогүй, зөвхөн өөрөө бичдэг юм. Үүнийг ёстой мундаг гэж бодвол их эндүүрэл, харин ч монгол үндэстний өмнө үйлдэж буй гэмт явдал. Түүнийг толгойдоо орсон болгоноо бурдгийг мэддэг болохоор Хятадын Ху Жин Тао-ын үгийг хүртэл санууллаа ш дээ. Ядахдаа үүний яг эсрэгээр нь туучихад болох л байсан байхгүй юу…
Уг нь би Монгол төрийг эрхэмсэг, эрдэмлэг харагдуулах гэж ихэд хичээсэн юмсан. Гэтэл Тэргүүн нь тэнэгээрээ гайхуулчхийм аа. Алга ташилт горьдсон жүжигчний уянгын халилаас өөр бодож байгаа юм тэрэнд огт алга. Цаашдаа энэ “геббельс” зангаа татахгүй бол сармагчин л болдог юм ш дээ.
Хэрэв төрийн тэргүүн төр улсынхаа түүх, хувь заяа, ирээдүйг үл тоомсорлон, төрд эрхэлсэн ажлаа хувийн реклам-шоу болговол би түүнийг хүндэтгэх албагүй. Мөн онол-түүхийн “рекламын халтуур”-аар монголчуудыг хууран мэхлэх боломжийг би хэнбугайд ч олгохгүй. Цахиагийн хүү, түүнийг дагаж далдагнасан балайнууд, гадаад зөвлөхөөс монгол судлаач дутуу сэтгэнэ гэж л огт байхгүй.
Хэрэв тэр системийн аналитик-судлаачийн санааг урьдын адил үл тоомсорловол би 4 дэх удаагаа сануулахгүй. Ийм утгагүй юм гэж хорвоод байхгүй. Ер нь хэд хэлүүлж байж “ойлгох” ёстойм ?! Ингэж “урьдчилан сануулсаар” байтал миний “сургуулийн” сум дууссан, одоо зөвхөн “байлдааны” болон “тэсрэх” сум л үлдсэн. Ингээд Монголын ард түмнийг хүссэнээрээ “хошгируулна” гэж дахиж басахыг нь харъя л даа. Одоо би түүнтэй зөвхөн “мэддэг хэлээр” нь ярина.
Энэ бол Энхбаярын араас зайлах гэсэн ганцхан төгсгөлтэй “хэл” бөлгөө…
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 1 дүгээр сарын 02.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

47 Responses to ОДОО МЭДДЭГ ХЭЛЭЭР НЬ ЯРИНА

  1. Цолмон says:

    ЭНЭ ЧИНЬ ХАРИН НЭГ БОЛГОЖ ТАВЬСАН БАЙНА. ДААН Ч МАНАЙ ТӨР “ЧИХГҮЙ ТОЛГОЙ” ШҮҮ.
    ” ӨӨРӨӨ БҮҮ МЭД. МЭДСЭН ХҮНИЙ ҮГЭНД БҮҮ ОР” ГЭЖ ТӨВДИЙН ХАРААЛ БАЙДАГ ЮМ ГЭСЭН.

  2. Soogii says:

    Шинэ оныг төрийн тэргүүнийхээ хэлсэн үгэнд судлаач хүний нарийн мэдрэмжээр шинжилгээ хийж гайхалтай үнэлэлт дүгнэлт өгсөн нийтлэлээрээ золгуулсан Танд баярлалаа. Товчоор хэлбэл төр засаг маань “F” дүн авчихлаа,одоо дахин шалгалтандаа ямар үнэлгээ авахыг нь ард түмэн харах л үлдлээ. Илтгэлийг гүйлгээд уншихад үнэхээр л бид чинь ямар мундаг ухаантай ерөнхийлөгчтэй юм бэ,нийгэмд бугшсан муу муухай, шудрага бус,ёс суртахуунгүй,алив бузар булхайтай бүхнйиг мэддэг,түүнд санаа нь зовж явдаг,энэ бүхнийг арилгахын тулд маргаашнаас нь л бүх хүнд сурталтангуудаа жагсааж аваад нөгөө ” Хамцуй шамлаад ажилд гараад хөдөлмөртөө” гэдэг шиг л юм болох нь хэмээн баярлаад бахархаад,уулга алдан уухайлаад ” Ерөнхйилөгчөө,Элбэгээ,та шүү!” гэмээр л болсон байна .Ардчилал ялаад хорь гаруй жил болж байхад энэ бүхнийг шийдэж байхгүй юугаа хийж байсын гэж асуумаар. Цоо шинэ юм үнэндээ алга байхын. Нээрээ л “хошгоруулагч” хэмээн ард түмэн маань цоллосон нь ортой ч юм шигээ. Маш олон хүний итгэл сэтгэлээр энэ суудалдаа заларсансан. За за энэ төр “Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ,ус хийсэн ч сэгсэрнэ” гэдэгтэй агаар нэгээс хойш,ерхийлөгчийн өөрий нь тодорхойлж хэлсэнээр “нөхцөл байдал дараагийн хувьсгал руу л хөтлөх нь” л дээ.
    Судлаач Танд амжилт хүсье!

  3. Ganbayar says:

    Чихгүй толгой ч бишдээ хө. “Муу юм” сонсохдоо тун сайн.

  4. Tsogoo says:

    Zagatnasan gazar maajlaadaa. Orgilmaa, geh met AN-iin hulsnii setguulchid ni huurguud l suid bolj baisan unshaad uzheer shine yum baihgui neg ni negnee uguisgesen yum ihtei iltgel shig sanagdaj bailaa. argagui sudlaach hun aldaa bas ololtoog shuuj ugluuduu. Elbegdorj guai uuruu uuniig unshih boltugai. Yer ni tegeed Baatarhuyag, Ganaa 2-iin niitleld arai l neg uur ungu, untsug zaaval baidag yumshuu. humuusee ene site-iig ali boloh olon hund taniltsuulaarai.

  5. Tsogoo says:

    Sudlaach Ganaa taniig Baatarhuaygiin hutluud baigaa nevtruulegt orj (MN25) yariltsalaga ugch sanaa bodloo uralduulaasai gej husej bn. Niitleliig tani olon unshlaa bas amidaar chin harj, sonsmoor bnshuu.

  6. odko says:

    Ёстой сайхан баримттай нь хэлж өгсөн байна. Харин төрийн өндөрлөгүүдээс хэн ядаж нэг нь уншиж үзээсэй… бодооосой

  7. sak says:

    Шал өөр шүүмж хүлээж байлаа. Мангар болсон байна. Одоо ийм юм сараачиж цагаа барахаа боль. Бид ч уншина гэж цаг барахгүй. Хажуугаар нь өөрийгөө рекламдсан нэг тиймэрхүү л юм болж. сэгээр хооллолдог шувуу шиг байна. уучлаарай

  8. Anonymous says:

    Элбэгээ gej duudaj baigaag tani harahad ta tuund ug n bol taltai gedgiig haruulj baina. gevch uye uye garch irj hudal heldeg setguulch yeronhiilogchoo injener yeronhiilogchoor solij baij uls hogjino.

  9. irgen says:

    Ene niitleluudiig harahad baahan hun doromjilson hugiin setgeliin huurul hiitei hunii utgagui saraachvar yum.Ene President maani buh ard tumneesee songogdson President yum shuu joohon hundetgeltei handmaar yum.

  10. orhon says:

    Манай ерөнхийлөгч одой хүн шиг муухай тагдгар шд. Тэр английн ерөнхий сайдтай байхаа авхуулсан зургийн харахад санаа зовмоор жижхэн юм харагджийнлээ. Уг нь гоё жавхаалаг, хүчирхэг ерөнхийлөгчтэй байсан бол энд тэнд айлчлаад явхад нь бахархаад гоё байхкуу юу.

  11. orhon says:

    САК ЧИ ТИЙМ МУНДАГ ЮМ БОЛ ТЭР ӨӨР ШҮҮМЖЭЭ БИЧЭЭД ХҮМҮҮСТ ХҮРГЭХ НЬ ЯАСАН? ТИЙМ БАЙЖ, СУДЛААД БИДЭНД ИНГЭЭД ГОЁ ХЭЛЭЭД ӨГЧ БАЙГАА ХҮНИЙГ ЭНЭЭ ТЭРЭЭ ГЭЭД ИЧДЭГГҮЙ ЮМУУ? ЧИ ЯГ НӨГӨӨ КОММЕНТ БИЧИЖ ХООЛОО ОЛЖ ИДДЭГ ХҮМҮҮСИЙН НЭГ БАЙХ. ИНГЭЖ АМЬДРАХААС ИЧДЭГГҮЙ ЮМУУУУУУ? ХАРИУ

  12. artga says:

    миалсан л байна даа.

  13. tsogt says:

    даргад хууль үйлчилдэггүй, цэргэд нь яс үйлчилдэг, даргын бөгс долоохгүйгээр, танил талгүйгээр, нутгийн ахгүйгээр амьдрах орон зай байхгүй болсон энэ бузар нийгмээс яаж салах юм болоо? уул нь эх орондоо сайхан амьдармаар байдаг. ерөнхийлөгч авлигатай тэмцэх, шударга ёс шүүхийн шинэчлэл хийх, одон тараахгүй байх амлалтуудаа таг мартсан юм байх даа. уул нь эднийгээ л хийчихэд болох гээд бдаг.

  14. Nam bus hunshuu says:

    Tsogtood helehed. Elbegdorj guai hoshgiruulj chaddag. ard tumen hoshgirson , hoshgirch baigaa , hoshgirsoor ch baih bolno. Chi AN-iin yamar hunii hajuud Ebi-g muulaad uzeldee. ehleed umuurnu, daraa ni heleh uggui factuud yarihaar Yamar ch baisan Enkhbayar, S.Bayar-aas deer gene. Deer gedegiig ni batalj chadahaa baihaar Manai Ebi hesee ch 5 hun buudahgui gedeg yumdaa. Ebi-giin ard buhel buten tom buleglel bnshte. Tiim baij yaj avilgaltai temtseh yum be? Bathuu, Battulga 2-oos todorhoi hemjeend haraat bas deer ni Odjargaliin companii huwitsaa ezemshdeg gej sonsson. (Bat-Uul ch gesen ezemshdeg gej baigaa). Turiin albiig shinetgehiin huwid bol hamaatan sadniihaa baahan chadvargui humuusiig ene tend dargaar tavilaashte. Tursun ah duu nar ni haana haana ajilj baigaag sonirhood uzeldee. shagnal uguhiin huwid bol barag buh naizdaa ugch boloh buh tom shagnaliig ugluu. (Baabar, Batuul, Tsenddoo, tsogtbayar, ….. AN-iin setertei buh hund altangadas, MAHN-iin dargiig hazsan nohoid baildaanii gavyanii ulaan tugiin odon joke), shuuhiig shinetgene gej 3 jil huleelee Bathuu-giin gariin huniig deed shuugcheer tavilaa, songuuli duhuulj zadalahaar heden hergiig daraad baij bn (7sar 1 geh met), MAHN-iig burtgej Enhbayar -iig Man-luu turhirchihaad odoo hamgiin 3-dah huchind oirhon baigaa IZN-nogoon namiig burtgehgui 1 jil garan nowshirj bn. Hudlaa sain hun boloh gej 140 myangan oyutand sar bolgon 70k tugrug uguhuur bolloo henii halaasnaas garah ih mungu be bidnii tatvariin munguur l togloj bnshte.
    Unendee mgl-iin gazar nutgaas Korean ah duu nartaa 300.000 ga gazar beleglelee. daanchdee.

    Gants gyalaih sanaand niitseh yum ni litsence uguhiig boliullaa. (bayarlaad hanamgui sain shiidver) neeree arhigui mgl geed suu uuj baigaan taalagdaj baigaashuu. tegeed l ter

  15. Алаг нүдэн says:

    Шүүмж бичих чадвартай хүн шиг харагдахыг оролдсон ч, тэгтлээ мэдрэгдэхгүй байна. Зөвхөн ерөнхийлөгчийг АЛЬ БОЛОХ буруутгах талаас нь харж бичсэн санагдлаа. Би иргэний хувьд Элбэгдорж гуайг анх ерөнхийлөгч болоход нь ЯРЬДАГ шигээ хийгээсэй гэж горьдож байсан ч бас л АДИЛХАН нэгэн байсан нь үнэн. Дахиад …төлөө санал өгөхгүй нь бас үнэн. Судлаач Ганхуяг гуайд итгэх үү улстөрч Бат-Үүл гуайд итгэх үү эсвэл өөр хэн гуайд … ХАРИУЛТ алга даа одоохондоо.

  16. Snow says:

    sonirholtoi umaa, gehdee unshaad duusahad ta meddegui heleer ni arai l udaan yarij nair tavisan um boluu daa. Uul ni meddeg heleer ni uglej ehleh tsag ni ali ert boltson bsan boluu boluu gej bodoj bna, Suu urguj goshigruulj baih hoiguuraa hangalttai halitartsan um bishuu???

  17. erdene says:

    ЗА БОЛИ ДОО ЛАГ ТОМ СИСЧЭЭМИЙН ШИНЖЭЭЧ СУДЛААЧ ГЭЭД ГУЦААД БАЙСАН АРАЙ Ч ДЭЭ. ИЙМ ЛАЛАР ЮМ БИЧИЖ САХАЛАА БУДАХАА БОЛИО. ХОЛИОН БАНТАН ХУТГУУР ДУГАР ШИГ НАПИ НАПИ ШААГААД. ЭЛБЭГЭЭ ШААРЫГ НИЙГЭМИЙН ТОМ ОНОЛЧ БОЛГООД Л ЭЛЭГ АВЛАА.

  18. Уншигч says:

    Яг л шар сонингийн ховын мэдээнд сэтгэгдэл, саналаа бичиж байгаа юм шиг яасан айхтар бүдүүлэг хэллэгтэй хүн бэ Эрдэнэ гэгч.

  19. SHUDARGUU says:

    Ganhyag chi shizo hudulsun bna. USA-d chinii uvhiniig emchlehed neg alham ldsen. chinii systemiin onolch gej u baisan yum ajil albagui neg l ih uurlaj buhimdsan hun. chamd chadah yum baihgui chinii helseneer yavna gevel yu boloh ve. erguu urgelj soliorch baidag.

  20. Namuujin says:

    Ganhuyag gyad ulam amjilt husie, Ene hun shig tumniihee telee tomchuudtai terseldej baigaa ni hed bilee humuusee, Ene huniig uguisgej baigaa humuus bol eersdee setgetsiin huvid eruul bish unen nuur tsaraigaa nuusan Doldoinuud bainaa, Eersdee ichig, ichig

  21. Bi says:

    Ene lav minii meddeg hel bish bna, denduu systemtei bichtsiimuu esvel minii tarhi dendu systemgui boltsiimu. Systemiin shinjildeg hun ch aihtar l shinjilsen boltoi. Tanii niitleliig hevleed gargachih tiim sonin hevlel alguu? esvel bugd ali neg uls turchiin karmand bnu? yag ene bichseniig chin gehde tsuuhun l hun oilgohor bn.

  22. gankhuyag says:

    Юуг нь мэдэж ядаад байсийм ?! Элбэгээ Монгол орон Манжийн 220 жилийн дарлал эрхшээлд байгаагүй л гэж дүгнэж байна. Тэгвэл Тусгаар Тогтнол энэ тэр гэж донгосох хэрэг байхгүй л дээ…

  23. Anonymous says:

    Temee hariulsan hun buuriinhaa zang andahgui ee gej … Sudlaach hunii l ajil yumaa daa. Yadag ch baisan namaig hoshigruulchihsan l yam daa. Za ter yahav. Hoishid surgaal boloh biz ee !!!

  24. gankhuyag says:

    Бүгдээрээ хошгироод л..,судлаач нь бичээд л..,тэрийгээ хараагаад л.., тэгээд 3-8 жилийн дараа бүгдээрээ “ойлгоод” л.., амаа бариад л…Одоо хошгирч болсон л гэж бодож байна. Тарвагыг хошгируулж байгаад яг хулхинд нь буудчихдаг юм ш дээ. Энэнд чинь “цэцэрхээд” байх юу ч байхгүй. Харин би урьдын адил сануулж хэлсэн шүү. Харж л байгаарай, Та нарыг “бодох” ч зав өгөлгүй шууд л “хулхидана”…Яг “сум” тусахад “ойлгоод” ч нэг их хэрэггүй л болов уу даа…Боодог л болно доо, тэрийг чинь гадаадынхан л иддэг юм, тэднийг монголын “өөх тос”-ыг шингээхгүй гэж бодож байна уу…

  25. erdene says:

    ЭЛБЭГЭЭ ХЭЛЭХ УГЭЭ ЦАГААН ЗОВЛОХДОО УНШУУЛЖ ЗОВЛОГОО АВЧ БАЙВАЛ НЭРЭНД НЬ ОЛЗИЙ.

  26. gankhuyag says:

    Эцэг эх нь “эндүүрээд” цагаан гэсэн болохоос наадах ч чинь цагаан юм юу ч байхгүй. Хэрэв шаардлагатай бол би нотолж чадна…

  27. gankhuu says:

    цэцэн хүн юу ч гүй хоосон байх нь бий, цэцэн билэг үгээ энд тэндгүй урсгаж явдаг гэдэг шүлэг байдаг ч билүү. За тэр ч яахав ямартай ч архигүй Монгол гэсэн уриалга нь болмоор санагдсан шүү. Бусад нь бол шал худлаа. Элбэгээ бол Элбэгээ харин яаж тэр ерөнхийлөгчийн сонгуульд ялсан юм болоо гэж бодохоор Энхбаярааса арай хуруу илүү нь худлаа хуцаж чаддагт байсан байх. хэхэхэхх За уучлаарай ерөнийлөгчидөө хэхээх

  28. mand says:

    Tand bayarlalaa

  29. ганбаа says:

    2 удаа ерөнхий сайдаар суугаад хийж чадалгүй хугацаанаасаа өмнө унасан хүн шүү дээ өөрсдөө сонгоо биз дээ харин авгай нь Фрийдландын тусламжтай 3 сая шахам ам доллар хурааж чадсан их гар үүнийгээ юу гэж тайлагнахийг харах л үлдлээ

  30. Тайванаа says:

    Би уг нь ийм юм сонирхдоггүй хүн л дээ. Гэтэл нүдэнд маань харагдтал сайхан бичсэн байна. Манайхаан нойрноосоо сэрцгээе л дээ. Ард олноороо сэрэх цаг хэзээ ирэх юм. Хэдий болтол 76+Элбэгээгийн дор явах юм. Утгагүй ядуу амьдралаасаа салцгаая. Бид л зориглоод хөдөлж чадвал энэ бузар булайнуудаас салж л таараа! Тиймүү?

  31. Naran says:

    Болгож өгчээ. Ардчилсан хувьсгал хийсэн шигээ ард түмнийг хоосон уриалгаар хуурна гэвэл ч дэмий байхаа. Ерөнхийлөгч минь! Сайхан нийтлэл болж.

  32. Anonymous says:

    Ter bol oo-nn tsaas. TS.Elbegdorj

  33. ганбаа says:

    100 жилийн ойг 2 тэрбум төгрөгөөр тэмдэглэжээ элбэгдоржийн зөвлөхүүдийг шалгах хэрэгтэй даан ч шалгахгүй энэ бол ардчилал гээ биз дээ

  34. maliish says:

    тэр шашны байгууллага гэж хэлдэгч ёстой үнэн байх шүү. Муны ухуулга л яваад байгаа. Мун бол гаж урсгал. Ерөнхийлөгчийн толгой яаж ингэж эргэдэг байна аа..

  35. Ноён ерөнхийлөгч авилгалтай тэмцэж шударга ёсыг тогтооно гэж амлаж гарч ирсэн…Монголын авилгалд идэгдсэн нийгэмд онцгой өөрчлөлт тэрнээс хойш гарсан уу?

  36. 90, 100, 2200 -г чинь Баабар гэж нэг хөлдүү толгойгийн анх нийтлэл нэртэй нэг балайр юмаараа дэвшүүлсэн ш дээ. Та уншаа л биз дээ бодвол. Христийн шашны хувьд бол үнээн миний бодлоор мэдэж байсан хэрнээ мэдэн будилаад л өнгөрөх шиг болсон.

  37. gankhuyag says:

    Таны зөв, яг тэгсэн. Манай 90, 100 жил хүйн холбоотой. Хятад сая болсон 100 жилээ ёстой ланжгар хийсэн, дүгнэлт энэ тэр бол атаархмаар. Хятадууд бараг 3000 жил яривал ярина ш дээ. Тэрийгээ тусдаа хийдэг юм шиг байгаам. Харин манайхан Тусгаар Тогтнолын 100 жилээ Муны шашны ивээл дор тэмдэглэдэг ёстой утгагүй, бас жигшүүртэй…

  38. grandeura says:

    Элбэгдорж хэлэх үгээ бэлдээгүй бол – 2сая 600 мянган Чингис сэрлээ гэж хашгирахаас өөр зүйл толгойд нь буудаггүй нугалам дутуу тархи даа… Тэр үеэс л энэ ч бас явуургүй гар байна даа гэж бодож билээ…
    Ерөнхийлөгч гэж нэг сонгуульт дэмий ажил нэмж байхаар бүр байхгүй байвал яасын бэ?

  39. mongolian patriot says:

    Манай бүх эрх тушаалтнуудыг Америкт Гарвард Стэнфордод Лондонд Импералд сургаад бэлдээд байгааг анзаарахгүй байхын аргагүй Тэнд шинжлэх ухаан заадаггүй Бараг тагнуулын сургуудиуд ш дээ Тэгээд тэднийг засгийн эрхэнд тавьж байгаад мөлждөг Латин Америк Африкийг яг энэ замаар оруулсан бас тэдний мөнгө авгай хүүхдийг нь авчаад барьцаалдаг энэ тухай олон баримт байдаг манайхыг тойроогүй нь бас гарцаагүй Үүнийг засаагүй цагт бүх юм гонжийн жоо доо 3 дахь хөрш мөрш гэж хошгорохоо тэнэгтэхээ больбол таарна даа Эхлээд гаднын суртал ухуулагчдыг зайлуулах хэрэгтэй дараа нь бусдыг алхам алхамаар хийх ёстой доо их олон юм бгаа даа

  40. maliish says:

    comment устгасан байх юм

  41. gankhuyag says:

    Тийм тэгээд юу гэж. Энэ бол миний оюуны өмч, энд юу байлгах, юу байлгахгүйгээ би мэднэ. Миний блогт тухайн сэдвээр нийгмийн дунджаас дээш мэдлэг мэдээлэлтэй хүн бичиж болно…

  42. maliish says:

    Таны юу тухай бодсон минь алдаагүй юм байна. Цаашдын үйлсд тань өндөр амжилт хүсье.

  43. delgermaa says:

    ТУСГААР ТОГТНОСОН” АЙМГУУДЫН ХОЛБОО БОЛГОХ ГЭСЭН ХАМГИЙН АДГИЙН ХОРОН СТРАТЕГИ Л БАЙНА. ТЭГЖ Ч МОНГОЛ УЛСАА ЧАМААР САМРУУЛАХГҮЙ ШҮҮ !!!
    demjij bna hoo, turuunii boos tolgoid garnaa gej

  44. Зочин says:

    Энэ дээр үед Энхбаярыг болгож өгч байсан одоо Элбэгдорж руу … Ер нь төрийн тэргүүнийг нь ард түмэнд нь муухай харагдуулах даалгавартай хүн юм бишүү

  45. gankhuyag says:

    Муухайг нь биш, тэнэгийг нь хэлж байна.

  46. уншигч says:

    Би нэг юм асууя. Бас Э ерөнхийлөгч маань”ухаалаг төр” гэдгийг “smart phone”-“ухаалаг утас” гэдгээс үүдээд “smart government”-гэж яриад байдгынмуу эсвэл өөр юмуу? Гэтэл англичууд нь өөрсдөө “smart phone” гэхээс “smart government” гэж ярьдаггүй биз дээ? Эсвэл ярьдаг юмуу? Ер нь ерөнхийлөгчийн “ухаалаг төр”-ийг манайхан англи руу яаж орчуулдгийн бэ? (Англи хэлний орчуулагчийн хувиар сонирхсийн).

    • Ганаа says:

      Нийгмийн ухаанд тийм ойлголт байдаггүй болохоор би мэдэхгүй. Тэрний толгойд юу хаанаасаа яваад орчихсныг би бас мэдэхгүй…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: