10.000 $ Ч РЕКЛАМ Л БАЙНА ДАА…

Саяхан Баабарын “АЛДАГДАЖ МАГАДГҮЙ АУГАА БОЛОМЖ” өгүүллийг уншаад ихэд баярлав. Хагартлаа баяжвал аштай юу. Гэв гэнэт Баабарт хулхидуулж үзээгүй биш гэж бодогдов. Тэгээд ойр зуурын юм энд тэндээс шалгаж үзэв. Мэргэжлийн биш болохоор сайн хайж чадсангүй ээ. Ингээд олсон хоёрхон мэдээгээ л өгүүлэх гэсэн юм…
Эхний мэдээ
Өнгөрсөн оны 10 дугаар сарын 26-нд Гонконгийн Winsway Coking Coal компани “Монголын алт” буюу бидний сайн мэдэх МАК-тай 10 жилийн хугацаатай стратегийн гэрээ (Strategic Alliance Agreement) хийж жил тутам 3 саяас доошгүй тн сайн чанарын нүүрс нийлүүлэх болсноо зарлажээ. Харин Монголд “уламжлал” ёсоороо мэдээлсэнгүй, таг чиг…
Winsway монголын талын логистикийг хийх бөгөөд Орос, Монгол зэрэг орнуудаас олборлосон нүүрсээ бүгдийг нь Хятадад нийлүүлдэг компани юм байна. Монголын Тавантолгойн орд газарт “жижиг” Тавантолгой, Энержи ресурс, Гурвантэс сумын Нарийн сухайтын нүүрсний орд газарт “Монголын алт (MAK)”, “Чинхуа-МАК-Нарийн сухайт”, “Саусгоби сэндс” гэсэн 5 аж ахуйн нэгж ажилладаг. Энд дурдаж буй Нарийн Сухайтын нүүрсний орд нь Хятадын хилээс дотогш ердөө л 40 километр зайтай оршдог, 2007 оноос хойш 4 дэх жилдээ ашиглаж байна.
Winsway Coking Coal Holdings Limited-ын Захирлуудын зөвлөлийн тушаалаар компанийн нарийн бичгийн дарга Cao Xinyi гарын үсэг зуржээ. Мөн гэрээнд компанийн захиргааны захирал ноён Wang Xingchun, хатагтай Zhu Hongchan, ноён Yasuhisa Yamamoto, ноён Apolonius Struijk болон ноён Cui Yong, Компанийн захиргааны биш захирал ноён Cui Guiyong, ноён Liu Qingchun болон Chuan-ы Лютеций, Wang Wenfu болон Жордж Jay Hambro нар гарын үсэг зуржээ. Нарийн ширийнийг нь мэдэх биш, лав л монгол хүний нэр байх ёстой гэж бодсон чинь алга юм аа…
Удаах мэдээ
Дөнгөж сая энэ оны 1 сарын 20-нд хэдэн хорон санаат “наймаачид” Winsway-г монголоос гаргаж буй нүүрснийхээ хэмжээг багасгаж, оруулж буй материаллаг нөөцөө ихэсгэж мэдээлсэн гэж гүтгэж орхижээ. Үүнээс болоод хувьцааны үнэ 8,6 хувь хөдөлж сүйд болжээ. Санхүүгийн захирал Жерри Xie үүнийг шал худал гэв хэмээн bloomberg мэдээлэв.
Энд Хятадын хэд хэдэн компани актив, бэлэн мөнгөнийхөө хэмжээг ихэсгэсэн хэрэгт хардагдаж байгаа юм байх. Энэ худал мэдээний мөрөөр их ажил болж байгаа аж. Гэлээ ч гэсэн энэ мэдээ гарснаар Winsway-ийн тус бүр нь 500 долларын 1 сая хувьцаа 9,5 центээр унажээ. Хөрөнгө Оруулагчдын Алба цаашид Winsway-ын үнэлгээ унах боломжтой бөгөөд компанийн бизнес, үйлдэл, түүнчлэн санхүүжилтийн зах зээлд хүрэх аргад санаа зовж байна гэжээ. Энэ явдал шүүх мүүхдээ хүрэх бололтой юм билээ.
Эрсдэлтэй буюу тунгалаг бус, чанар муутай гэрээ хийсэн компаниудад анхааруулга болгож улаан дарцаг өгдөг бөгөөд мань Winsway боломжит 20 дарцгаас одоогоор 11-ийг аваад байгаа аж.
Winsway-ийн 2010 онд анх санал болгосон Монгол дахь тээвэрлэгч компани Moveday гэгч нь компанийнхаа хэсэг байж, хууль ёсны байж чадахгүй байгаа аж. Гэхдээ энэ Moveday компани монголын бүх нүүрсний тээврийн тэн хагасыг гүйцэтгэдэг гэж ноён Жерри Xie мэдэгджээ. Би л лав ийм компани огт сонсож байгаагүйдэг.
Winsway нь Монголд 4 нийлүүлэгчтэй байдаг бөгөөд түүний дотор Mongolian Mining Corp. болон SouthGobi Resources Ltd ордог байна. Мөн хятадын Minmetals Co. болон Marubeni түүний захиалагчид юм байна. Winsway 2010 оны 10 сард хувьцаа гаргаж эхэлснээс хойш түүний IPO 470 сая ам. доллар хүрсэн ажээ.
Энэ мэтээр дэлхийн зах зээл дээр Монголтой холбоотой сайн юм гарна гэж бараг байхгүй. Энд өгүүлж буй 2 мэдээ гэхэд л наймаа луйврыг нь гадаадынхан хийдэг, харин манай монголын нэр зүгээр хавчуулагдаж байдаг гэдгийг хангалттай нотолж байна. Манай баячууд эндээ л томроод манийгаа шулаад байхаас цаанаа гадаадад очихоороо үхсэн хойноо мэддэг чаддаг юмгүй өрөвдөлтэй амьтад гэж л ойлгосон шүү.
Шууд хэлэхэд ноён Баабар монголчууд бидний олох мөнгөнд биш, баячуудын олох мөнгөнд баярлаж байна гэж би бодож байна. Нөгөө баячууд нь Баабарын баярлаад байгаа “алдагдаж магадгүй агуу боломж”-ийг ингэж л ашиглаж байна даа.
Баабар дөнгөж саяхан нүүрс үнс болно, “зүгээр” зарчих гэснийгээ бодвол асар их ахисан ч ноён Элбэгдоржийн нүүрс зарах стратегийг 10.000 доллар гэж рекламдах утгагүй ш дээ…
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 1 дүгээр сарын 23.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

10 Responses to 10.000 $ Ч РЕКЛАМ Л БАЙНА ДАА…

  1. me says:

    Бүх ордооо нэгэн зэрэг ухахыг Баабар дэмжиж байна гэхээр итгэмээргүй санагдаж байна. Баабарыг урьд нь бараг л шүтдэг байлаа.

  2. delgermaa says:

    dotoodin neg hund noogdoh buteegdehuun ni ondor bolson kuweit, katar, arabin negdsen emirat shig amidrana geed yarih um, ted chini oorsdoo yuch hiij chadahaa baichihsan saihan parazit, oohondoo boogdson eruul bus nohduud bna lee, 20jiliin daraa ted yah bol? eniig erhem baabar boddog bolov uu

  3. ME says:

    Baabart ter hamaagui l dee. Boon mongo abaad l jargah tuhai l sonin yum yariad baih bolj.

  4. МАХН says:

    Baabar hudlaaduh sh dee. uuriin web-dee Oyu-tolgoin banneriig zoochihson bolhoor bainga l magtahiin.

  5. ЗЭВ says:

    Та яг загатнасан газар маажлаа, таньд баярлалаа.

    Баабарын “АЛДАГДАЖ МАГАДГҮЙ АУГАА БОЛОМЖ” гэсэн шинэ нийтлэлийг уншлаа, үнэхээр дургүй хүрч байна энэ хүнд.
    Би Баабарын айл гэр болж тоглох нь, Алтан гурвалжин, Дори идэр дүүдээ, Нүүдэл суудал гээдл бүх номнууд, түүний нийтлэлүүдийг тасралтгүй 10-аад жил уншиж ирсэн. Түүний тарьсан соён гэгээрүүлэх их үрийг харамгүй хүртсэн олон мянган залуусын нэг нь би. Энэ бол түүний хамгийн том гавъяа.
    Гэвч одоо Баабар хорт тархи угаагч, өрнөдийн үндэстэн дамнасан эдийн засгийн алуурчдын гар хөл, тэжээвэр нохой болжээ. Олон жилийн өмнөөс ч түүнийг ингэж ярьдаг байсан. Одоог хүртэл над шиг олон мянган залуус үүнд итгээгүй, түүний нийтлэл бүрийн дор доромжилсон захиалгат сэтгэгдэлчингүүдийн хоосон яриа гэж үл тоож ирсэн.
    Өнөөдөр манай улсын эдийн засгийн үзүүлэлт 20 хувь өсөж нэг хүнд ногдох ДНБ 4000 долларт хүрсэн. Үнэндээ бодит байдал дээрээ ард түмэнд наалдсан юу ч алга. 2011 онд Монголд 20 тэрбум доллар эргэлдснээс үүний дөнгөж 200 сая нь л Монголд үлдсэн гэж Монголбанк мэдэгдэж байна. Одоо 20 гаруй хувийн инфляц, үний өсөлтөөс болж жирийн иргэн дундаж гэгдэх давхаргын амьдрал доошоо унах аюулд ороод байна.

    Зөвхөн Монголдоо л дундаж давхаргад орно шүүдээ, 500 хүрэхгүй долларын цалин дэлхийн хэмжээнд ямар түвшинд тооцогддог билээдээ. Энэ инфляц, үнийн өсөлт арай дэндүү байна, дундаж давхаргыг тэр чигээр нь доошоо чангаахнээ….Удахгүй энэ ард түмэн нийтээрээ босох болно шүү. Амьжиргааны өртөг үнэндээ жил ирэх бүр дордож байна.
    Зөвхөн шударга үнэнийг хэлэхийг, бүх залуусдаа үнэнийг хэлэхийг хүсч байна. Үнэхээр бухимдаж, бачуурч байна.
    Нэг хүнд ногдох ДНБ Оюутолгойн ачаар 2015 онд 10 мянга хүрнэ гэж Баабар биднийг хоосон ирээдүй амлаж тархи угааж байна. Өнөөдөр уул уурхайгаас олж байгаа орлого хэдхэн хүний халаасанд орж гадагшаа урсаж нийгэмд ямар ч баялаг бүтээхгүй байна. Эдийн засаг өсөж байгаа гэдэг амьдрал дээр огт худлаа мэдээлэл. Ард түмний амьдрал үнэхээр хэцүүдэж байна.
    Баабар та хэзээ үнэнийг хэлэх вэ? Та Монголын тэргүүний сэхээтэн, та үнэхээр шударга үнэний талд зогсвол нийгэмд нөлөөлж чадна, таныг олон мянган залуус дэмжинэ шүүдээ.

  6. gankhuyag says:

    Та баримт нотолгоогоо хэлбэл сайн байна. Хэлэхгүй бол тодорхой хугацааны дараа комментыг чинь арилгана. Ер нь бүгдээрээ баримттай ярьж байвал хэн хэнд маань тустай бус уу.

  7. Ganzorig says:

    Одуудын баах нь хүртэл урлага болчихсон энэ үед. Баабарын хэлсэн бичсэнийг учиргүй тайлбарлаж тэнэгтдэг шүтэгч нар одоо ойлгох цаг нь болсон байх. Тэр хэзээ ч Монголын тухай олигтой юм бичэж байгаагүй.

  8. ubmanadmin says:

    ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧНЫ НАМИНЧЛАЛ+ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧДЫН ЗОЛИОСУУД ГЭЖ НОМУУД ГАРСАН БАЙГАА ШҮҮ. УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСГИЙГ АЛАХ БУЮУ ЭДИЙН ЗАСГИЙГ НЬ КОЛОНИЙН БҮТЭЦТЭЙ БОЛГОЖ ҮНДЭСТНИЙ БҮХ БАЯЛАГИЙГ НЬ ГАДАГШ ХУУ ХАМАХЫН ТУЛД МАШ ТОВЧООР ХЭЛБЭЛ:

    1алхам. НЕОЛИБЕРАЛ ҮЗЭЛ СУРТЛАА ЗӨВШӨӨРҮҮЛДЭГ/барууны протестант ардчилал+”хүний эрх”+”чөлөөт” сонгууль гэх мэт + хүүхэлдэйнүүдээ засгийн эрхэнд нь гаргаж тавьдаг + хэвлэл мэдээллийг нь “баабартангуудын” гарт хийдэг – бичиж аяглаж байдаг бүх зүйл нь бодит амьдрал дээр хулхи заль мэх байдаг.
    2 алхам. ӨНДӨР ДНБ АМАЛСАН МАШ ГОЁ ХУЛХИ ПРОГНОЗ ХИЙЖ ТӨРИЙН “САЙН ДУРЫН МАНГАРУУДЫГ” НЬ ХУДАЛДАН АВЧ НЬ /уучлаарай, энэ дүлзэнгүүдийг “төмсөгддөг” аргууд хэд хэд байдаг/ АРД ТҮМНИЙГ НЬ ХОШГИРУУЛДАГ /ДНБ-ний маш өндөр өсөлтийг амлах, гэхдээ бол “шилний цаадах мөсөн чихэр”/ ард түмэнд энэ өсөлт нь огт пад байхгүй, хоосон амлалтыг мэрээд хошгироод сууж байг удахгүй бүрэн мөхнө гэж тэд үздэг.
    3 алхам. ХУУЛИУДЫГ НЬ ӨӨРТӨӨ ТОХИРУУЛЖ ХИЙЖ АВДАГ ИНГЭХЭД АЛЬ ЭРТ “АРДЧИЛСАН” ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛ МАШ САЙХАН ТОХИРДОГ БАЙНА
    4 алхам. БОЛОВСРОЛ МЭДЭЭЛЛИЙН ОРОН ЗАЙГ “ВИРТУАЛ-ҮЛГЭР”-ИЙН БОЛГОДОГ. МАЛЛУУЛЖ БАЙГААГ Ч МЭДЭХГҮЙ БОЛГОДОГ.
    5 алхам. БҮХ ХҮН ХҮЧНИЙ НӨӨЦ, БАЙГАЛИЙН БАЯЛАГИЙГ НЬ ААЖМААР ХУУ ХАМДАГ. ДОТРОО ХЭМЛЭЛДЭЖ АЛАЛДАЖ УРУУДАХЫГ НЬ БАЙНГА ӨДӨӨДӨГ.
    6 алхам. МӨНХИЙН КОЛОНИЧЛОЛД НЭГ МӨСӨН ОРОХ НЬ ТЭР ЭЭ!!!!! ;-( ;-0
    / энэ бол хэтрүүлэг биш, аймшгийн кино ч бус харин бидний олонхийн олж харахгүй ойлгож ухаарахгүй байгаа олон юмын зөвхөн зах сэжүүр нь юм аа /

  9. Anonymous says:

    Баабар ах маань үзэл суртлын сайн дайчин байсан \публицист\. Одоо бол олны тархийг угаадаг, ухуулга сурталчилгаа, өдөөлт, ятгалга хийдэг архаг ПР-чин \опинион мэйкэр\ болсон. Мэдээж үүнийг зүгээр үнэгүй хийгүй, бичсэн цаас болгоны ард нь тодорхой ашиг сонирхол, баахан мөнгө яваа. Хүнийг эрх мэдэл, нэр алдар, мөнгө хөрөнгө амархан эвдэлдэг хорвоо…

  10. ochki says:

    ok amjilt ganaa ahaa

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: