ТУСГААР ТОГТНОЛЫН ТУНХАГЛАЛ (United States Declaration of Independence)

Хүн төрөлтхний түүхэнд олон л чухал баримт бичиг гарсан биз. Гэхдээ дэлхийг орвонгоор нь эргүүлж, үзэл санааны үсрэнгүй дэвшил гаргасан хэдхэн агуу том баримт бичиг байдаг юм. Юу ч гэсэн тэдгээрээс хэдийг цувруулан нийтлээд үзье. Энэ бол эхнийх нь. Залуус Та нар болж л өгвөл алив “номыг” эх зохиолоос нь уншиж судлахыг хичээх хэрэгтэй л дээ. Энэ орчуулга маань тааруухан болсон байж магадгүй авч наад зах нь оюутан залууст маань хэрэг болно гэж бодож байна.
Бяцхан өмнөтгөл
Манайхан АНУ-ын Үндсэн Хуулийг л голдуу яриад байдаг болохоос биш, түүнээс 11 жилийн өмнө гарч үзэл санааных нь эх болсон энэ Тунхаглалыг бараг мэддэггүй, ярьдаггүй. 1776 оны 7 дугаар сарын 4-нд Хойт Америк дахь британийн колониуд Пенсильвани мужийн Филадельфид болсон Тивийн (Америк) хоёрдугаар конгресс дээр Их Британиас тусгаар тогтнохоо зарласан түүхэн баримт бичиг болно. Америкийн Нэгдсэн Улс гэсэн нэрийг албан ёсоор анх удаа хэрэглэсэн ба энэ өдөр АНУ-ын Тусгаар Тогтнолын өдөр болсон юм. Тунхаглалын төслийг Томас Жефферсон, Жон Адамс, Бенжамин Франклин, Рожер Шерман, Роберт Ливингстон нарын 5 хүнтэй комисст даалгасан боловч Томас Жефферсон голлох бүрэн эрхтэйгээр 17 өдөрт багтаан зохиожээ. Тунхаглалд Конгрессын ерөнхийлөгч Хэнкок, нарийн бичгийн дарга Томас нар гарын үсэг зуран баталгаажуулан нийтдээ 56 хүн гарын үсэг зурсан байдаг. Хамгийн инээдэмтэй нь тэдний нэлээд нь худалдаа болон контрабанд хийдэг гэж анкетаа бөглөсөн байдаг юм байна. Харин Нью-Йоркын төлөөлөгч бүрэн эрхгүйгээсээ хоцорсон бөгөөд хожим нь гарын үсгээ зуржээ.
АМЕРИКИЙН ТУСГААР ТОГТНОЛЫН ТУНХАГЛАЛ
1776 оны 7 дугаар сарын 4.
Америкийн Нэгдсэн арван гурван Штат санал нэгтэй батлав.
Үйл явдлын явцад аль нэгэн ард түмэн бусад ард түмэнтэй холбож буй улс төрийн зангилааг тайлж, дэлхийн бусад улс гүрнүүдийн дунд бие даасан, тэгш эрхтэй байх байр суурь эзлэх байгалийн болон түүнийг Бүтээгчийн хууль ёсны эрхтэй бөгөөд хүн төрөлхтний үзэл бодолд хүндэтгэлтэй хандах явдал ингэж салан тусгаарлахад хүргэж буй шалтгаанаа тайлбарлахыг түүнээс шаардаж байна.
Бид бүх хүмүүс түүнийг Бүтээгчээс заяан өгсөн тодорхой салшгүй тэгш эрх, түүний дотор амьдрал, эрх чөлөө, аз жаргалд тэмүүлэх эрхтэй гэх илт үнэнийг иш үндэс болгож байна. Эдгээр эрхээ хангахын тулд хүмүүс удирдан буй хүмүүсийн зөвшөөрлөөр хууль ёсныхоо бүрэн эрхийг шавхан олдог засгийн газруудыг байгуулдаг билээ. Хэрэв засгийн газрын аль нэгэн хэлбэр эдгээр зорилгод өөрт нь хөнөөлтэй болсон тохиолдолд ард түмэн түүнийг өөрчлөх буюу цуцлан тарааж, хүмүүсийн аюулгүй байдал, аз жаргалыг хамгийн сайн хангаж чадна хэмээн өөрсдөө төсөөлж буй эрх мэдлийн зохион байгуулалтын хэлбэр, ийм зарчмуудад үндэслэсэн шинэ засгийн газар байгуулах эрхтэй.
Хэрсүү ухаанаар бол эртээс чинагш тогтсон засгийн газрыг чухал бус, цаг зуурын нөхцөл байдлын улмаас өөрчлөхгүй байх нь мэдээж, улмаар өнгөрсөн үеийн бүх туршлага хүмүүс дасал болсон засаглалын хэлбэрийг цуцлах эрхээ ашиглах гэхээсээ илүүтэйгээр гэм нүглийг нь тэвчээр алдрах хүртлээ тэсэн өнгөрөөх зуршилтайг нотолж байна. Гэхдээ хэрвээ нэг л зорилгод мөнхөд захируулах гэсэн гэмт хэрэг хүчирхийллийн урт цуваа ард түмнийг хязгааргүй дарангуйлалд (деспотизм-Д.Г) хүчээр захируулах хорт санаатайг нь гэрчилж байвал ийм засгийн газрыг түлхэн унагаж, ирээдүйн аюулгүй байдалдаа шинэ баталгаа бий болгох нь ард түмний эрх бөгөөд үүрэг болно.
Эдгээр колониуд удаан хугацаанд тэвчээр гаргасан, зөвхөн зайлшгүй нөхцөл байдал тэднээс засгийн газрынхаа өмнөх системийг өөрчлөхийг албадаж байна. Одоо хаанчилж буй Их Британийн хааны засаглалын түүх бол хязгааргүй дарангуйлал тогтоох шууд зорилго бүхий тоолж баршгүй шударга бус явдал, хүчирхийллийн цуглуулга мөн. Дээр хэлснээ нотлохын тулд бүх хүн төрөлхтний алагчлалгүй шударга шүүхэд дараах баримтыг дэлгэж байна.
Тэрбээр (Английн хаан болон засгийн газрыг хэлж байна-Д.Г) нийтийн сайн сайханд амин чухал бөгөөд зайлшгүй хуулиудад зөвшөөрөл өгөхөөс удаа дараа татгалзсан.
Тэрбээр губернаторууддаа хойшлуулшгүй, нэн чухал хуулиудыг хэрэгжүүлэхийг (явуулах) хориглож, тэдгээрийн үйлдлийг хааны зөвшөөрөл автал хойш тавихаар үл барам тэдгээрийг ямар аргаар зогсоосноо хүртэл ямар ч анхаарал тавилгүй сүржигнэн орхидог.
Тэрбээр өргөн уудам тойргуудын хүн амын амьдралд чухал бусад хуулиудыг тэр нь легистратур (хууль тогтоох байгууллага-Д.Г) дахь төлөөлллийн эрхээсээ, өөрөөр хэлбэл түүний хувьд үнэ цэнэгүй, зөвхөн дарангуйлагчийн хувьд аюултай эрхээсээ татгалзсан нөхцөлд л хэрэгжүүлэхийг зөвшөөрдөг.
Тэрбээр өөрийнх нь санал болгож буй бодлогыг туйлдуулан ядрааж хүчээр зөвшөөрүүлэх цорын ганц зорилгоор хууль тогтоох байгууллагуудыг албан ёсны баримт бичиг хадгалах газраас хол орших дасаж дадаагүй, тохиромжгүй газар хуралдуулдаг.
Тэрбээр өөрийнх нь ард түмний эрхэд халдсан явдлыг нь эрэлхэг бөгөөд хатуу сөрөн зогсогч төлөөлөгчдийн танхимийг нэг бус удаа тарааж байсан.
Тэрбээр ийнхүү тараасныхаа дараа удаан хугацаагаар өөр депутатуудыг сонгохоос татгалзаж, үүний улмаас мөн чанараараа устгагдашгүй хууль тогтоох бүрэн эрхийн хэрэгжилтийг ард түмэнд бүхэлд нь буцаасан, энэ үед штат гадаад довтолгооноос ч, дотоод эмх замбараагүй байдлаас ч урган гарсан бүхий л аюулд нэрвэгдэж байсан.
Тэрбээр эдгээр штатуудын суурьшилд саад хийхийг оролдож, энэ шалтгааны улмаас гадаад хүнийг өөриймшүүлэх хуулийг үгүйсгэж, цагаачлалыг дэмжихэд чиглэгдсэн бусад хуулиудыг гаргахаас татгалзсан ба түүнчлэн шинэ ногдол газар олгох ажлыг хүндрүүлсэн.
Тэрбээр хууль зүйг хэрэгжүүлэхэд саад хийж, шүүх эрх мэдлийн байгууллагын тухай гаргасан хуулинд зөвшөөрөл өгөхөөс татгалзсан.
Тэрбээр шүүгчдийн албан тушаал хаших хугацаа, түүнчлэн тэдний цалин хөлсний хэмжээг тодорхойлох замаар тэднийг зөвхөн өөрийн хүсэл зоригоос хамааралтай болгосон.
Тэрбээр асар олон шинэ албан тушаал бий болгож, ард түмнийг шахан хавчих, тэднийг оршихуйн хэрэгслээс нь салгахын тулд бидэн рүү тоо томшгүй олон түшмэдүүдийг илгээсэн.
Тэрбээр тайван цагт манай легислатурын зөвшөөрөлгүйгээр манайд байнгын арми байлгадаг.
Тэрбээр цэргийн эрх мэдлийг бие даасан, иргэний эрх мэдэлтэй харьцуулахад хамаагүй илүү болгон хувиргахыг эрмэлздэг.
Тэрбээр манай үндсэн хуульд харш (английн хуулийг хэлж байна-Д.Г.), манай хуулиар хүлээн зөвшөөрөөгүй хууль ёсонд биднийг захируулахын тулд бусад хүмүүстэй нэгдэж, хууль ёс ба биднийг захирахад тэмүүлж буй тэдний хуулийн актуудыг баталж:
– манай зэвсэгт хүчний томоохон нэгтгэлүүдийг задалж байна;
– штатуудын оршин суугчдыг алсан цэргийнхийг чөлөөлөх гэж зөвхөн шийтгэсэн дүр үзүүлэхээс өөр юмгүй шүүх ажиллагаа явуулж байна;
-дэлхийн бусад хэсгүүдтэй хийх манай худалдааг зогсоож байна;
– бидний зөвшөөрөлгүйгээр бидэнд татвар ногдуулж байна;
– шүүхийн олон хэрэгт биднийг тангарагтны шүүхийн давуу талыг ашиглах боломжгүй болгож байна;
– колонийн оршин суугчдын гэмт хэргийг тэнд шүүх зорилгоор далай давуулан дамжуулан илгээж байна;
– хөрш мужуудад английн хуулийн чөлөөт системийг халах замаар тэдгээрт дарангуй засаглал тогтоож, ийм маягаар түүний хил заагийг нэмэх замаар манай мужуудыг ийм харгис засаглал тогтоох нэгэн жишээ, бэлэн хэрэгсэл болгож байна.
– бидний өргөн барьсан хартийг татаж, бидэнд хамгийн ашигтай хууль болон манай засаглалын хэлбэрийн язгуур өөрчлөлтийг таягдан хаяж байна;
-манай легислатурын үйл ажиллагааг зогсоож, бүхий л тохиолдолд бидний хууль тогтоох бүрэн эрхийг өөртөө авч дураар дургиж байна.
Тэрбээр биднийг хамгаалахгүй гэдгээ зарлан, бидний эсрэг дайн эхлэж колонийн удирдлагаас татгалзаж байна.
Тэрбээр биднийг далайд дээрэмдэж, манай эргийг хоосолж, манай хотуудыг шатааж, манай хүмүүсийг алж талж байна.
Тэрбээр эдүгээ биднийг бүр мөсөн хөнөөх, үгүйрүүлэх, дарлал тогтоох гэж гадаадын хөлсний томоохон армийг бидэн рүү илгээж байгаа нь харгислал, итгэл эвдсэн баримтаараа хамгийн бүдүүлэг үед ч байж болохооргүй, соёлжсон үндэстний тэргүүний хувьд огт үл тохирох явдал болохыг харуулж байна.
Тэрбээр задгай далайд манай иргэдийг олзлон авч өөрийн эх орны эсрэг байлдах, өөрийн нөхдийг алж хядах, эсвэл тэдний гарт өөрөө үхэхийг албадаж байна.
Тэрбээр биднийг дотоод үймээнд хатгаж манай хил орчмын газрууд дахь иргэдүүдийг дайн явуулахдаа хүмүүсийн нас, хүйс, гэр бүлийн байдлаас нь үл хамааран алж хядахыг зөвшөөрсөн дүрэмтэй өрөвдөх сэтгэлгүй зэрлэг-индианчуудыг турхирахыг оролдож байна.
Эдгээр хавчлагын хариуд бид эрхээ сэргээлгэх хүсэлтийг хамгийн хүлээцтэй өнгө аястай айлтгал бичгээр (петици) тухай бүр өгч байсан: гэвч бидний айлтгал бичгийг зөвхөн шинэ шударга бус байдал дагалдаж байна.
Дарангуйлагчид (тиран) хэвшмэл бүхий л шинжийг агуулсан араншинтай Хаан чөлөөт ард түмнийг захирагч байж болохгүй.
Үүнтэй нэгэн адил хэмжээгээр бид манай британийн ахан дүүсээ анхааралгүй үлдээгээгүй. Бид цаг үргэлжид тэдний парламентаас манай хууль ёсыг хууль бусаар захирах оролдлогоо орхихыг сануулж ирсэн. Бид дүрвэн гарч, энд суурьших болсон шалтгаанаа тэдэнд сануулсаар ирсэн. Бид тэдний шударга ёс, өгөөмөр сэтгэлийн төрөлх мэдрэмжийг дуудаж, цусан холбооныхоо төлөө бидний энэхүү холбоо, харилцааг гарцаагүй тасрахад хүргэх энэхүү хавчлагыг болиулаач гэж мөргөн гуйсан. Тэд ч гэсэн бидний шударга ёс, цусан холбооны дуу хоолойд дүлий дүмбэ хандсан.
Ийм учраас бид хуваагдал эргэн буцалтгүй гэдгийг арга буюу хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд бид цаашдаа тэднийг хүн төрөлхтний бусад хэсгийн адилаар дайны үед дайсан, энх тайван үед нөхөр гэж үзэх болно.
Ийм учраас нийтийн Конгресст хуран цугларсан Америкийн Нэгдсэн Улсын төлөөлөгчид бид манай шударга Бүхнээс дээд хүсэл эрмэлзлэлийг батлахад уриалж, эдгээр колонийн сайн санаат ард түмний нэрийн өмнөөс болон тэдний олгосон бүрэн эрхийн дагуу эдгээр нэгдсэн колониуд нь эрх чөлөөт, тусгаар тогтносон штатууд байх эрхтэй, тэд британий титмийн аливаа хамаарлаас чөлөөлөгдсөн, түүнтэй болон Британийн улсын хооронд улс төрийн холбоо харилцаагаа бүрэн таслах ёстой, тэд эрх чөлөөт, тусгаар тогтносон улсын (штатын-Д.Г) хувьд дайн зарлах, энхийн гэрээ байгуулах, аливаа холбоонд элсэх, худалдаа эрхлэх зэрэг тусгаар тогтносон эрх бүхий улсын адилаар бусад дурын үйлдэл хийх эрхтэй гэдгийг ёслол төгөлдөр тэмдэглэж зарлан тунхаглаж байна.
Бид энэхүү Тунхаглалыг өөрсдийн амьдрал, өөрсдийн эд хөрөнгө, өөрсдийн бохирдоогүй нэр хүндээрээ дэмжинэ хэмээн Бурхны Гэгээн мэлмийн ивээлд байгаа гэсэн бат итгэлтэйгээр бие биедээ тангараглаж байна.
Орчуулсан: Судлаач Д.Ганхуяг
2012 оны 2 дугаар сарын 16.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

18 Responses to ТУСГААР ТОГТНОЛЫН ТУНХАГЛАЛ (United States Declaration of Independence)

  1. amtatsoosog says:

    Orchuulsand bayrlalaa. Sonirholtoi ym. Yagaad Declaration of Independence orchuulsniig harj baina l daa. Gehdee ene bichig barimt Amerik 13 mujtai baih uyiin Ih britain aas salan tusgaarlasan ih gomorhuu bichig barimt mon o’noo u’yiin Amerikiin hamgiin chuhal bichig barimt n bol Constitution gedgiig durdah estoi baih. Declaration of Independence deer hichneen ih burhniig durdlaach ulsiinhaa constitutiond ogt burhan gej durdaagui baidag geh metchilen …

  2. gankhuyag says:

    Би тэдний Үндсэн Хуулийг гол баримт бичиг биш гэж хэлээгүй. Тунхаглал түүнээс олон жилийн өмнө гарсан үзэл санааны эх нь гэж хэлсэн. Үндсэн Хуулийг нь судалъя гэвэл эндээс эхлэх ёстой. Юу ч мэдэхгүй байж юм сурах гэсэн хүмүүст битгий саад бол. Эхлээд хүмүүст хэрэгтэй юм хийж сурчихаад дараа нь мэдэмхийр. Тийм сүрхий юм бол дараагийн баримтыг нь олоод чи өөрөө орчуулаад тавиарай. Чадахгүй ш дээ, чи…

    • Tsogzolmaa says:

      Erdemtei hun daruu eh moron dulguun gedeg dee ug n….?

    • Ганаа says:

      Тусгаар Тогтнолын тунхаглалыг Монголд анх удаа орчуулсан нь буруу болоо юу. Өөрсдөө ганц ч болов хүнд хэрэгтэй юм хийчихээд дараа нь хүнд сургаж бай…

    • сүхжаргалмаа says:

      Нийтлэлийн, хүний хэлсэн үгийн үндсэн санааг гүйцэд ойлгохгүй хүн маш их бдг. Тэгээд бас юм мэддэгээ харуулах гэж англичуудын хэлдгээр “нүх түүх” утгагүй үйлдэл хийж хадуурдаг. Бүх юм эхлэлтэй. АНУ-ын Үндсэн хуулийн эхлэл бол хүн төрөлхтөний оюун санааны гарамгай том бүтээл болох энэ Тунхаглал. Логикийг үргэлжлүүлвэл Тунхаглал нь Английн 1215 оны Magna Carta-аас бас эхлэлтэй. Платон, түүнээс цааш ч ярьж болно. Эрх чөлөөний тухай үзэл санаа түүхэн цаг хугацааны турш хөгжсөөр ирсэн. Одоо ч хөгжиж бгаа. Төрийн байгуулалтанд шууд хамаарах сайн, чухал нийтлэл бн. Нүүх түүхээ больцгоое. Үр дүнгүй ажил. Харин Ганаа гуай арай өөр өнгө аясаар хариулж болох юм шиг. Эс тэгвээс монголчуудаа лалар гэж хэлдэг улстөрчөөс ялгаагүй болох гээд бн.

  3. patroit says:

    Бид цаг үргэлжид тэдний парламентаас манай хууль ёсыг хууль бусаар захирах оролдлогоо орхихыг сануулж ирсэн. >> Одоо тэд америкыг ер нь бүгдийг шахуу бас монголыг эрхэндээ оруулсан байгааг сануулья Арга нь ардчилал зах зээл хүний эрх сайхан сонсогдож байгаа биз даан ч сайн сайхан нь ингээд л дуус аа 😦

  4. Шүүмж says:

    Шүүмж

    Юуны өмнө чухал бөгөөд орчуулахад амаргүй зүйлийг олон түмэнд хүргэсэн судлаач танд баярлалаа. Өөрт төрсөн саналаа тантай болон нийт уншигчидтай хуваалцмаар байна.

    Бид бүх хүмүүс түүнийг Бүтээгчээс заяан өгсөн тодорхой салшгүй тэгш эрх, түүний дотор амьдрал, эрх чөлөө, аз жаргалд тэмүүлэх эрхтэй гэх илт үнэнийг иш үндэс болгож байна.

    Яг энэ хэсэгт түүний дотор гэсэн хэллэг ориганаль утгыг жаахан алдагдуулсан маягтай байх шиг байна. ХҮН БҮР ТӨРӨЛХИЙН ИЖИЛ ТЭГШ гэсэн нь зарчим нь тусдаан таслалаар эсвэл бөгөөд гэсэн үгийн дараа орох нь дээргүй юу? ” Хүн бүр ав адил” гэсэн нь хамгийн анхдагч суурь зарчим, нөгөөдүүл нь дагалдах зарчмууд болж орсон шиг байна.
    Монгол орчуулж хэвшсэн зарим үгнүүдийг бас нэг эргэж харах цаг болсон байх. Жишээ нь эрх тэгш, эрх чөлөө гэдэг үг. Философийн ойлголт, зарчмууд нь хүнийг нийгмийн харилцаанд ороогүй, цэвэр байдлаар нь авч үздэг. Өөрөөр хэлбэл натурал хүний мөн чанарыг чухалчилдаг гэсэн үг. Тэгэхээр equal гэсэн англи үгийг буулгахдаа эрх гэдэг үгийг оруулалгүй шууд ижил, адил гэсэн үгийг, Liberty гэдэг англи үгийг чөлөөтэй байх гэдэг монгол үгээр орлуулбал дээр байх.
    Энэ мэт зарим хэвшмэл орчуулгаас болж чухал чухал үг ойлголтуудын утга алдагдах явдал их гардаг. Эрх чөлөө, эрх тэгшийг нийгмийн харилцаанд байгаа хүмүүстэй хамаатуулж болох юм. Жишээ нь шоронгоос гарсан хүнийг эрх чөлөөтэй хүн гэж болно, эсвэл иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэж болно.

    Залруулсан нь: Бүх хүмүүс төрөлхийн адил бөгөөд амьдрах, чөлөөтэй байх, аз жаргалд тэмүүлэх гэсэн салшгүй (угаасаа, байгалаасаа) эрхтэй гэсэн үнэнийг иш болгож байна.

  5. УДВАЛ. says:

    Сайн байна уу? Таны нийтлэлүүдийг уншиж их мэдээлэл олж авдагтаа их баярладаг хүний нэг. Таны цаашидын ажилд амжилт хүсэж танд сайн сайханыг хүсэн ерөөе. Таныг маш ихээр хүндэтгэж явдаг уншигч хүн.

  6. delgermaa says:

    tand bayarlalaa, odoo ta IRGENII erh uurgiig ANU-n undsen huul, Germany undsen huuli, Franciin undsen huul bolon MONGOLIN undsen huulid yaj tavisang neg orchuulan haricuulaaval? Bidnii edleed baigaa ERH maani ARD Tumnii erhtei her zohicoj baidag, UUREG her todorhoilogddog, bid yaj orchuulan oilgoson sonin baina?

  7. tsogoo says:

    Эрхэм судлаачид сар шинийн мэнд. Ирж буй луу жилдээ олон сайхан нийтлэлээр уншигч биднийг мялаах болтугай.

  8. Ganchuluun says:

    Ganaa ahdaa sar sar shinedee saihan shinelej eruul enh az jargaliig husie.

  9. shinee says:

    tand sar shiniin mend hurge mongoliin shildeg sor bolsn humuus neg negnee soroh bus neg negnee demjij eruul saruulaar orsoldoosei gej husdeg ta ch bas negdeerei

  10. таалагдав аа доль тавьж байгаа юм биш шүү.

    • Ганаа says:

      Би дэлхийд нөлөө үзүүлсэн агуу их баримт бичгүүдийг орчуулж тавьж байгаа. Чамд бусдыг нь үзэх ухаан байсангүй…

  11. jakal says:

    Энэ бол үнэхээр гайхамшигтай орчуулга болжээ. Ганаа ахад нэг удаа загнуулж байсан юм. Бүтээгч ийм учраас шудрага ёсны төлөөх эрмэлзэл хүсэл байгаа. Баярлалаа Ганаа ах

  12. Чингүүн says:

    Mash ih bayrlalaa

  13. Болор says:

    Уншсан чинь нүдний нулимс гарах нь ээ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: