ХҮНИЙ БОЛОН ИРГЭНИЙ ЭРХИЙН ТУНХАГЛАЛ (Déclaration des Droits de l’Homme et du Citoyen)

Францын Агуу Их Хувьсгалын үзэл санаа болсон энэ баримт бичиг дэлхийг орвонгоор нь өөрчилсөн юм. Энэ Тунхаглалыг “тэнгэрийг анх дайрсан” францын ард түмний Үндэсний Зохион байгуулах Хурал 1789 оны 8 дугаар сарын 26-нд баталжээ. Анхны төслийг Лафайет зохиож, хэд хоногийн дараа Сийес өөр нэг төсөл санаачилжээ. Эдгээр төсөл дээр онцгой комисс ажиллажээ. Ингээд Мирабо-гийн тавьсан илтгэлийн үндсэн дээр баталж, Үндсэн Хуулийн өмнөтгөл болгожээ. Энд хүний төрөхөөс эхлээд заяагдмал тэгш эрх, эрх чөлөөний үзэл санааны эхийг тавьжээ. Энэхүү Тунхаглал нь одоо болтол францын үндсэн хуулийн эрхийн суурь үндэс болдог. Францын 1958, 1971 оны Үндсэн Хуулиудаар энэ Тунхаглалыг хууль зүйн хүчин төгөлдөр баримт бичиг бөгөөд түүнийг зөрчихийг үндсэн хууль зөрчсөнтэй адилтган авч үзсэн. 2003 онд ЮНЕСКО-ын “Дэлхийн ой санамж” жагсаалтад оруулсан байна.
ХҮНИЙ БОЛОН ИРГЭНИЙ ЭРХИЙН ТУНХАГЛАЛ
1789 оны 8 дугаар сарын 26-нд Францын Үндэсний Зохион байгуулах Хурлаар батлав.
Үндэсний Хурлыг байгуулсан Францын ард түмний төлөөлөгчид бид хүний эрхэнд бүдүүлэг хандах буюу түүний үл тоомсорлох явдал нь нийгмийн гай зовлон, засгийн газрын муу муухайн цорын ганц шалтгаан гэж үзэн, хүний жам ёсны, салшгүй, ариун эрхийг баяр жавхлантайгаар Тунхаглан зарлах шийдвэр гаргаж, энэхүү Тунхаглалыг нийгмийн холбооны бүх гишүүдийн хараан дор байнга байлгах, тэдний эрх хийгээд үүргийг байнга санах, ямар ч цаг үед хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын үйлдлийг улс төрийн институт тус бүрийн зорилготой харьцуулан үзэж илүүтэй хүндэтгэн хандаж байх, эдүүгээгээс эхлэн иргэдийн шаардлага Үндсэн Хууль болон нийтийн сайн сайхныг сахин мөрдөхөд тэмүүлсэн энгийн хийгээд маргашгүй зарчимд үндэслэсэн болохыг тунхаглан зарлаж байна. Улмаар Үндэсний Хурал Дээд Бурхны өмнө болон ивээлийн дор хүний болон иргэний эрхийг мөрдөн сахихаа хүлээн зөвшөөрч, тунхаглаж байна.
Зүйл 1. Хүмүүс эрх чөлөөтэй, тэгш эрхтэй төрж, амьдарна. Нийгмийн ялгаа нь зөвхөн нийтлэг ашиг тусад үндэслэгдэнэ.
Зүйл 2. Улс төрийн аливаа холбооны зорилго нь хүний жам ёсны хийгээд салшгүй эрхийг хангах явдал юм. Тэдгээр нь эрх чөлөө, өмч, аюулгүй байдал, дарлалыг эсэргүүцэх явдал болно.
Зүйл 3. Бие даасан засгийн эх булаг нь үндэстэн болно. Ямар ч байгууллага, ганц ч хувь хүн үндэстнээс үүдэн гараагүй эрх мэдлийг эзэмшиж болохгүй.
Зүйл 4. Эрх чөлөө нь бусдад хор хохирол үл учруулах бүхнийг хийх боломжид оршино: ийм маягаар хүн тус бүрийн жам ёсны эрхийг хэрэгжүүлэх явдал нь нийгмийн бусад гишүүдийг мөн адил ийм эрхээр хангах зөвхөн тэр заагаар л хязгаарлагдана. Энэхүү зааг хязгаарыг зөвхөн хуулиар тогтооно.
Зүйл 5. Хууль нь зөвхөн нийгэмд хортой үйлдлийг л хориглох эрхтэй. Хуулиар хориглоогүй бүх зүйлийг хийж болно, харин хэн ч хуулинд заагаагүй зүйлийг албадан хийлгэж болохгүй.
Зүйл 6. Хууль бол нийтийн хүсэл зоригийн илэрхийлэл мөн. Түүнийг бүтээхэд бүх иргэд биечлэн буюу өөрийн төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох эрхтэй. Хууль хүнийг хамгаалах буюу шийтгэсэн алин байлаа ч бүх хүнд адил байх (үйлчлэх-Д.Г) ёстой. Бүх иргэд хуулийн өмнө тэгш эрхтэй, ийм учраас тэд авъяас чадвартаа нийцсэн бүх алба, нийтийн албан тушаал, ажил хөдөлмөр эрхлэх тэгш эрхтэй бөгөөд сайн үйл, авъяас чадвараар нөхцөлдсөнөөс бусад өөр ямар нэг ялгавар гаргах ёсгүй.
Зүйл 7. Хуулинд заасан болон түүнд бичигдсэн хэлбэрээс өөр тохиолдолд хэнийг ч буруушаах, баривчлах буюу цагдан хорих ёсгүй. Дур зоргод үндэслэсэн тушаал хүссэн, өгсөн, биелүүлсэн буюу биелүүлэхийг албадсан тэр хүн ял шийтгэл хүлээх ёстой; гэхдээ хуулийн дагуу дуудагдсан буюу баривчлагдсан иргэн бүр түүнд үг дуугүй захирагдах ёстой: эсэргүүцсэн тохиолдолд тэрбээр хариуцлага хүлээнэ.
Зүйл 8. Хууль нь шийтгэлийг зөвхөн нарийн чанд, маргаангүй зайлшгүй байдлаар тогтоох ёстой; хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн хийгээд түүнийг нь хууль хэрэглэн, тогтоон зарлахаас өөрөөр шийтгэж болохгүй.
Зүйл 9. Гэм буруу нь тогтоогдоогүй байгаа хүн бүрийг гэм буруугүй гэж үзнэ, харин хүнийг баривчлах хэрэгтэй гэж үзсэн үед зайлшгүй биш, илүү хатуу ширүүн ямар ч арга хэмжээг хуулийн дагуу хатуугаар таслан зогсоох ёстой.
Зүйл 10. Нийгмийн дэг журам, тогтоосон хууль зөрчилгүйгээр илэрхийлсэн нөхцөлд хэнийг ч үзэл бодол, тэр ч байтугай шашны үзэл бодлынх нь төлөө хавчин хяхаж болохгүй.
Зүйл 11. Сэтгэл санаа, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь хүний хамгийн үнэ цэнэтэй эрхийн нэг болно; иймээс иргэн бүр үгээ чөлөөтэй хэлж, бичиж, хэвлэж болох ба гагцхүү энэхүү эрх чөлөөгөө хуулинд заасан хортойгоор ашигласан тохиолдлыг л хариуцана.
Зүйл 12. Хүний болон иргэний эрхийг баталгаажуулахад төрийн хүч (өөр нэг хувилбарт зэвсэгт хүчин гэсэн байна-Д.Г) хэрэгтэй; түүнийг удирдлагыг нь итгэж хүлээлгэсэн хүний хувийн ашиг тусад биш, нийтийн ашиг сонирхлын тулд л байгуулна.
Зүйл 13. Зэвсэгт хүчнийг байлгах, удирдлагын зардалд нийтлэг татвар зайлшгүй; тэр нь боломжийг нь харгалзан нийт иргэдийн дунд жигд хуваарилагдсан байх ёстой.
Зүйл 14. Бүх иргэд өөрөө болон төлөөлөгчөөрөө дамжуулан төрийн зайлшгүй татварыг тогтоох, түүнийг хураалтыг сайн дураараа зөвшөөрөх, түүний зарцуулалтыг сонирхон ажиглах, түүний хувь хэмжээ, хураах үндэслэл, дэг журам, үргэлжлэх хугацааг тогтоох эрхтэй.
Зүйл 15. Нийгэм дурын албан тушаалтнаас түүний үйл ажиллагааны тайланг шаардах эрхтэй.
Зүйл 16. Эрхийн баталгааг хангаагүй хийгээд засаглалыг зааглаагүй (хуваагаагүй – Д.Г.) нийгэм Үндсэн Хуульгүй нийгэм болно.
Зүйл 17. Өмч бол халдашгүй дархан, ариун нандин эрх болох учраас хуулиар тогтоосон нийгмийн илт шаардлага, шударга ба урьдчилсан нөхөн олговор олгох нөхцлөөс өөр тохиолдолд хэний ч өмчид халдаж болохгүй.
Орос хэлнээс орчуулсан: Судлаач Д.Ганхуяг
2012 оны 2 дугаар сарын 22.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

9 Responses to ХҮНИЙ БОЛОН ИРГЭНИЙ ЭРХИЙН ТУНХАГЛАЛ (Déclaration des Droits de l’Homme et du Citoyen)

  1. shinee says:

    tand ih bayarlalaa ene jildee ch bas bidniigee giiguuleh nor ih ajilaa tasraltgui hiigeerei gej huse tand sar shiniin mend hurgej hamgiin sain saihan buhniig huse mongol uls mandan badrah boltugai

  2. амин чухал бөгөөд түүхийн сайхан зүйлсийг орчуулж тавьж байгаад баярлалаа,
    Америкийн Bill of Rights би тоймлох маягаар орчуулж байсан, энэ талаар санаа бодол юу вэ? Ялангуяа шүүхийн талаар ?
    http://ninedimensions.wordpress.com/2012/01/18/bill-of-rights/

  3. patriot says:

    МОНГОЛЫГ ЭХЛЭЭД ЛАТИН ҮСЭГТЭЙ ДАРАА НЬ ЛАТИН БИЧИГТЭЙ БОЛГОХ ГЭЖ БАЙНА. ЭНЭ БОЛ ГАДНЫНХНЫ ЗАХИАЛГААР БҮҮБУРЫН ХИЙЖ БАЙГАА МОНГОЛЧУУДЫГ СОЁЛ ИРГЭНШЛЭЭС НЬ САЛГАХ ГЭЖ САНААРХАЖ БАЙГАА ХОРЛОНТОЙ АЖИЛ ШҮҮ. ҮҮНИЙ ҮР ДҮНД МОНГОЛЫН ОДООГИЙН ЭНЭ ТАРХИА УГААЛГАСАН ХАМАР ДОРООСОО ЦААШ ХАРЖ ЧАДАХГҮЙ БОЛСОН ЗАЛУУ ҮЕИЙНХЭН МОНГОЛЫН АРД ТҮМЭН СҮҮЛИЙН 70 ЖИЛ ХҮРСЭН БАЙСАН БҮХ АМЖИЛТУУДЫГ УНШИЖ СУДАЛЖ ЦААШ НЬ АВЧ ЯВЖ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ БОЛГОХ ГЭЖ БАЙНА. ИНГЭЭД ГАДНЫНХНЫ БООЛЧЛОЛД МОНГОЛЫГ МӨНХӨД ХИЙХ ГЭЖ БАЙНА. БҮХНИЙГ ЛАТИН ҮСГЭЭР ЭХЛЭЖ БИЧИХ ХЭРЭГТЭЙ БОЛНО. ЭНЭ НЬ МОНГОЛЫГ ДОР ХАЯХАД 100 ЖИЛЭЭР ХОЙШ НЬ ТАТАХ БОЛНО. ӨНӨӨДРИЙН БАЙДЛААС ХАРАХАД ЭНЭ ХУГАЦААНД ТӨӨРСӨН ХОНЬ ШИГ БОЛСОН МОНГОЛЧУУДЫН ОЮУН САНАА БҮРЭН МӨХСӨН БАЙХ БОЛНО.
    БҮҮБУРТАНГУУД ХУВЬЧЛАЛ НЭРЭЭР МОНГОЛЫН БҮХ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ӨӨРСӨДДӨӨ ХУВЬЧЛАН СҮЙТГЭХЭД ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛ НЭРЭЭР ДАМЫН ПАНЗЧИД АМАНДАА ОРСОН ҮНЭЭР ДАМЛАН ЗАРЖ БАЙХЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХӨД БАС БҮХ БАНКУУЫГ ГАДНЫ МӨНГӨ ХҮҮЛЭГЧДЭД ЗҮГЭЭР ШАХУУ ӨГӨХӨД ОДОО УУЛ УУРХАЙГ ГАДНЫХАНТАЙ НИЙЛЖ ХУЛГАЙЛАХАД МОНГОЛЧУУДЫН ДУНД НЬ СУУЖ БАЙГААД ТАРХИЙГ НЬ УГААХ АЖЛЫГ ҮНЭНДЭЭ БОЛ ОЙЛГОЛТЫГ НЬ СОХЛОХ ТҮМЭН ГЭМТ ХЭРГҮҮД ХОРЛОНТОЙ ЮМЫГ ХИЙЖ ИРСНИЙГ МАРТАЖ ЁСГҮЙ.УРВАГЧДЫГ ТҮҮХ МАРТАХГҮЙ БАС ӨРШӨӨХГҮЙ. ЛАТИН ҮСГЭЭР БИЧИЖ БАЙГАА ХҮМҮҮС ТА НАР АНГЛИ БОЛОН БУСАД ХЭЛЭЭР ЮУ Ч УНШИЖ СУДАЛДАГГҮЙ ЧИНЬ ЭНЭ БИЧСЭН КОММЕНТ НЭРТЭЙ ТЭНЭГЛЭЛҮҮДЭЭС МАШ ТОДОРХОЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ. ЭСВЭЛ ЭНЭ ЧИНЬ МООД ТӨДИЙ ЮМ УУ . ТЭГВЭЛ МООД ГЭЖ ЮУ ВЭ САЙН БОД БОД

  4. 2b4 says:

    Энэ чинь протестант масонуудын хулхи “тунхаглал” шүү дээ. Чухамдаа ердөө л тунхаглал шүү дээ. Үүний далбаан доор геноцид боолын наймаа өчнөөн дайн булаан эзлэлт гэх мэт 15 мянга гаруй том жижиг дайн болсон…………………………………………………………………………………………………………………………………………………………………………………….

  5. Mongolzuu says:

    Энэ заргач хүмүүс анх зохиосон хүмүүстэй нь заргалдвал ямар вэ? Орчуулагч өөрөө зохиогоогүй нь ойлгомжтой байгаа биз дээ? Дэлхийд чухал баримт бичигт тооцогддог юм байна. Тэглээ гээд та нар яахын? Комьютерийнхаа араас худлаа томроод байхаар хамгаалаад байгаа үзэл бодлоо нотолж харуулбал ямар вэ? Дачвал шүү дээ хахахаха

  6. Anonymous says:

    Судлаач Д.Ганхуяг hudlaa orchuuljee rights gedeg nohtsil tei shuu Зүйл 1. Хүмүүс эрх чөлөөтэй, тэгш эрхтэй төрж, амьдарна. Нийгмийн ялгаа нь зөвхөн нийтлэг ашиг тусад үндэслэгдэнэ.

    MEN ARE BORN AND REMAIN FREE AND EQUAL IN THE RIGHTS . ЗӨВҮҮДИЙН ХҮРЭЭНД Л АЛИВАА ХҮН ТӨРӨХӨӨСӨӨ АВААД АМЬДРАЛЫН ТУРШИД ЧӨЛӨӨТЭЙ БӨГӨӨД ТЭНЦҮҮ БАЙНА.

    МЭДДЭГ ЮМАА ХИЙЖ СУРААРАЙ. БИТГИЙ МЭДЭМХИЙРЭЭРЭЙ. ЧИ ЧИНЬ ГАЙТАЙ ОЮУНЫ ТЕРРОРИСТ БАЙНА ШҮҮ ДЭЭ.

  7. gankhuyag says:

    Новш минь чи яагаад “Social distinctions may be founded only upon the general good” гэдгийг нь хаячихаад солиороод байгаам. Чи ганц мөр зөв авчихаж чадахгүй, тэрийгээ ч зөв орчуулж чадахгүй оюуны хомсдолтой байж надтай яриад байх хэрэг байхгүй. Би нүдээ аниад орчуулсан ч чамаас дор орно гэж л лав байхгүй.

  8. grandeura says:

    Судлаач орчуулахдаа ийм энгийн үгээр орчуулаа юу, угаас ийм энгийн ойлгомжтой бичигдсэн байсан уу гэдгийг нь мэдэхгүй ч хууль гэдэг бичиг үсэг тайлагдсан хэнд ч болов илүү зүйл шаардагдахгүйгээр ийм энгийн бөгөөд ойлгомжтой байх ёстой доо…
    Монгол улсын ямар ч хууль хэтэрхий нүсэр хийгддэг, хайсан хэрэгтэй зүйлээ төөрөгдөлгүй олж авах хэрэгтэй биз дээ уг нь…

  9. suuka says:

    Anonymous гэгч нэртэй бичигч гуай та хаа сайгүй л ийт нэртэй олиггүй соммеnt, сайн төлөвшөөгүй гэдгээ батлах шиг. Одоо больж үз. Энэ сэдэв чамд хүндэднэ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: