ДЭЛХИЙ ИЙМ БОЛЦОН Ш ДЭЭ…

Сонгууль ойртсон биш, манайхны онолддог өвчин гаарав. Баруун зүүнээ “нотлох” гэж үйлээ үзэж байна. Ядахдаа хүний хэлсэн санааг “зөв” хулгайлж чадахаа байж. Гэтэл энэ дэлхий тэр чигээрээ өөрчлөгдөж байна. Сонгуулийн хөтөлбөр энэ тэрдээ санаа оноо аваасай гэж үүнийг бичиж байна. Гэхдээ энэ ертөнцийн хамгийн хув хуучин Та нар “ойлгохгүй” л дээ. Харин монголын ард түмэн ойлгодог болцон ш дээ…
“Баруун зүүнгүй” Европ
Манайхан ч Европыг ч дэндүү сайн “мэднэ” дээ. Одоо Европын Холбооны олонхи оронд засгийн эрхийг барууны намууд барьж байна. Гэхдээ тэд сонгодог либерал бодлоготой хавьтахгүй бодлого явуулж байна. Хэрэв 10 жилийн өмнө бол эдгээрийг зүүний нам гэж нэрлэх байсан биз.
Жишээлбэл, А.Меркелийн христианы ардчилсан засгийн газар “цэвэр” социал-демократ эдийн засгийн бодлого явуулж байна. Ийм байдлыг Европын бусад орнуудад ч ажиглаж болно. Өнөөдөр Европоос либерал эдийн засгийн бодлого олох боломжгүй.
Ухаандаа Европын холбооноос Грекэд үзүүлж буй санхүүгийн бодлого бол ямар ч утгаар либерал эдийн засгийн бодлого биш юм. Франц гэхэд л Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирээд байна. Нэр дэвшигч Франсуа Олланд социалист намаас дэмжлэг авахын тулд хөтөлбөртөө илт зүүний бодлого тунхаглаж байна. Санхүүгийн хямралын улмаас бараг бүх засгийн газрууд зүүний эдийн засгийн бодлого явуулаад бараг 2-3 жил болж байна.
Засгийн эрхэнд удаагүй байгаа намууд л либерал бодлого барьж байна. Жишээлбэл, Их Британид Дэвид Кэмероны бодлого. Бас “цэвэр” биш ээ. Испанид анх удаа барууныхан парламентын сонгуульд ялж барууны либерал бодлого тунхагласан. Гэхдээ 2-3 жилийн дараа тэсэхгүй л болов уу. Тавхан жилийн өмнө Францад Саркози Ерөнхийлөгч болоод либерал өөрчлөлт тунхагласан. Гэхдээ францын либерализм удалгүй дууссан.
Европт засгийн эрхэнд хэд хэдэн жил байсан намуудад онолын үзэл баримтлал биш, практик бодлого илүү чухал болдог гэж дүгнэж болно. Ээлжит сонгуульд ялахын тулд ингэдэг ба өнөөдөр энд нь либерализм их саад болдог юм. Одоо Европт баруун зүүний ялгаа байхгүй болсон. Эдийн засаг ч гэсэн 10 жилийн өмнөхөөс тэс өөр болсон.
Түүх нь их сонин. II дайны дараа Германд эдийн засгийн бүхий л том өөрчлөлтийг барууны чиглэлийн намууд, харин нийгмийн өөрчлөлтүүдийг социал-демократууд хийсэн байдаг. Хэрэв хүнд нөхцөл байдал, нийгэм-эдийн засгийн хямрал болбол Германд намын өргөн эвсэл үүсдэг. Гэтэл Францад Ерөнхийлөгчийн засаглалтай учраас намуудын байр суурь харьцангуй сул байдаг ч эдийн засгийн реформыг голдуу барууны намууд явуулж, харин дотоод зөрчлийг ардчилагчид унтрааж байсан.
Сүүлийн 30-40 жилд Европт засгийн эрхэнд барууныхан байсан үед эдийн засгийн хөгжил явагдаж, нийгмийн өөрчлөлтийг социал-демократууд хийж ирсэн байдаг. Социал-демократуудыг ямагт зүүн гэж хэлж болохгүй. Тэднийг олонхи тохиолдолд зүүний нам гэж тооцдог боловч хэрэг дээрээ ийм биш. Учир нь Европт, тухайлбал Германд “зүүний” гэдэг үг нь бараг доромж өнгө аястай байдаг.
Нөгөө талаас одоо Европт зүүний намууд их сул байгаа. Тэд бараг бүх орнуудад эрх мэдлээ алдсан. Зөвхөн Францад зүүний нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд ялах ямар нэг боломж буй. Итали, Их Британид зүүнтнүүд бүр хаягдсан. Испанид парламентын сонгуульд зүүнийхэн дөнгөж ялаад байна. Дайны дараах Европ ийм байсан, одоо ч ажиглагдаж байна.
Хямрал бол юуны өмнө эдийн засгийн асуудал болохоос баруун, зүүний үзэл сурталтай холбоогүй. Гэхдээ хямрал даяаршилтай холбоотойгоороо шинэ юм. Орчин үеийн даяар ертөнцөд эдийн засаг нь улс төрд урд өмнөхөөсөө илүү нөлөөлж байна. Нийгмийн мэдээллийн боломж бас баруун, зүүнтэй холбоогүй. Европт интернет дэх мэдээллийн эрх чөлөөг хязгаарлахын эсрэг залуучуудыг нэгтгэсэн дээрэмчдийн нам хүчтэй болж байна.
Германд социал-демократ болон христианы ардчилал гэсэн хоёр уламжлалт намын бүтэц 60 орчим жил болж байна. Гэхдээ “ногоон”, “дээрэмчид”, либерал зэрэг өрсөлдөгчид олширч байна. 20 жилийн өмнө бол уламжлалт намууд сонгогчдын 40 хувийн санал авдаг байсан бол одоо энэ босго 30 хүртлээ нураад байна. Энэ бол бүх Европын үзэгдэл юм.
Цагаачдын шинэ намуудад эзлэх байр суурь нэмэгдэж байна. Жишээлбэл, “ногоон” намын дарга Жем Оздемир турк гаралтай. Либерал намыг вьетнам гаралт Филипп Реслер төлөөлж байна. Тэр өнчрөөд байтал герман айл өргөж авсан хүү аж. Голланд, Швеци, Данид 1970-1980-аад оноос цагаачдад нээлттэй бодлого явуулснаар тэдний нөлөө ихсэж байна. Эндээс тэдгээр орнуудад барууны үндсэрхэг үзэл газар авч байна. Барууны үндсэрхэг үзэлтнүүд Голланд, Данид 15%, Францын Ле Пен 30% сонгогчдын дэмжлэг авч байна. Өнөөдөр баруун зүүний намыг нээлттэй, консерватив гэж ангилж болно байх. Консерватор нь заавал баруун байх албагүй, зүүний консерватор ч бас бий.
“Бүгдээрээ зүүн” Латин Америк
Сүүлийн 10 жилд Латин Америкт “Зүүн эргэлт” гэж нэрлэх болсон үйл явц явагдаж, ихэнхи оронд үндсэн хуулийн замаар зүүн болон зүүн төвийн нам засгийн эрхэнд гарчээ.
Эднийг хоёр бүлэгт хувааж болно. Хамгийн эрс хэсгийг Венесуэлийн Уго Чавес толгойлж байна. Энэ бүлэгт Кубаас гадна Боливи, Никарагуа, Эквадор зэрэг ордог бөгөөд тэд “Манай Америкийн ард түмнүүдийн төлөө Боливарын Холбоонд” ордог. Латин Америкийг нэгтгэх Симон Боливарын үзэл санааны дагуу нэгдсэн учраас өсөх ирээдүйтэй гэж санана.
Хоёр дахь бүлгийг Бразил (Хөдөлмөрчдийн Нам) албан бусаар тэргүүлж байна. Энэ бүлэгт Аргентин, Уругвай, Парагвай, Сальвадор, Перу багтдаг. Өнөөдөр Латин Америкт эрх барьж буй ганц ч нам өөрийгөө барууны гэж зарлаагүй. 2009 оноос Колумби, Мексик, Панам, Гондурас, 2010 оноос Чили, 2011 оноос Гватемалийн засгийн газрууд баруун төвийн гэж нэрлэх болсон. Доминикан, Коста-Рикийн эрх баригч намууд социнтерний гишүүн, зүүн төвийн гэдэг боловч баруун төвийн чиглэл барьдаг. Энэ нь олон улсын хөдөлмөрийн хуваарьт хэт татагдан орсон хэт жижиг эдийн засагтай нь холбоотой.
Ингээд Латин Америк бол тэр чигээрээ зүүн болон зүүн төвийн засгийн газраас бүрдэж байгаа бөгөөд энэ бүс нутаг “социалист” болж таарч байна. Яагаад ингэв гэвэл 1990-ээд оны эхнээс “Вашингтоны зөвшилцөл” бодлогыг АНУ Латин Америкийн орнуудад тулган хүлээлгэжээ. Үүний үр дүнд төрийн салбарыг эвдэж, түүнийг нийгмийн функцийг сүйрүүлсний улмаас ард түмний ихээхэн хэсэг ядуурчээ. Ингээд барууны засгийн газруудын явуулсан ортодоксал неолиберализм мухардалд орсноор ердөө л сүүлийн 10-12 жилд Латин Америкийг “социалист” болгож орхижээ.
Ерөнхийдөө бол Латин Америкт төрийн нийгэм-эдийн засгийн үүргийг хүчтэй болгож, нийгмийн баялгийн илт дахин хуваарилалт хийж, нийгмийн хөтөлбөрүүдийн системийг хүчтэй болгожээ. Үүний үр дүнд нийтийн ядуурлыг эрс багасгаж, бичиг үсэг тайлагдалт ихээхэн нэмэгдэж, нийт хүн амаа эрүүлийг хамгаалахын үнэ төлбөргүй үйлчилгээгээр хангаж, орон сууцны байгуулалт нэмэгдэж байна. Энэ бүхэн эдийн засгийн хөгжилд ихээхэн түлхэц болсон бөгөөд 2008-2009 оны эдийн засгийн хямралыг хамгийн бага гарзтай даван туулах боломж олгожээ.
Энэ бүс нутагтаа Бразиль эдийн засгийн локомотив болж асар хурдан хөгжиж байна. Гэтэл засгийн эрх мэдэлд барууныхан байгаа Колумбид партизаны дайн, Мексик, Чилид нийгмийн донсолгоо, Мексикт арми, хар тамхины бизнесийн жинхэнэ дайн болж байна.
Венесуэл, Боливи 2 нефть, хийг төрийн бүрэн хяналтад авч, томоохон аж үйлдвэрийн үлэмж хэсгийг төрийн хяналтад оруулав. Угаасаа том байсан төрийн сектор улам өргөжив. Венесуэлд XXI зуунд социализм байгуулах зорилт тавьж, хөгжлийн капиталист хэтийн төлөвийг үгүйсгэх болов. Одоо харьцуулаад үзье.
Венесуэлд бичиг үсэг үл мэдэх явдлыг устгаж, Уго Чавесыг сонгогдох үед хүн амын 50 хувь ядуурлын байдалд байсан бол одоо 25 болжээ. Тэдний өөрсдийн хэмжүүрээр ядуурал 20 хувь, туйлын ядуурал 9 хувь байгаа аж. Одоо үүнийг эрс бууруулах зорилт тавьжээ. Нийгмийн ийм лут хөтөлбөрүүдийг гаднын шууд болон шууд бус дарамтын дор хийж байгаагаас дундаж хэсгийн дургүйцлийг зарим талаар төрүүлөх болжээ. Гэтэл аз болж Уго Чавесын эрх барих үеэр Ориноко голын хөндийгөөс нефтийн дэлхийн хамгийн том орд олжээ. Баттай тооцоогоор нефтийн энэ нөөц нь Саудын Арабаас хол даван гарч байна.
Бразил гэхэд л дэлхийд нийгмийн хамгийн их тэгш бус байдалтай, хамгийн тогтворгүй эдийн засагтай улсыг тогтвортой эдийн засгийн гигант болгосон амжилт үзүүлжээ. Боливи, Эквадорын ДНБ-ийн өсөлтийн хурд жилийн 7 хувь орчим болж байна. Бразилийн Ерөнхийлөгч Лула хоёр дахь удаагаа сонгогдож “Өлсгөлөнг тэглэх” хөтөлбөр хэрэгжүүлж, ядуусыг хөнгөлөлттэй нөхцөлөөр хүнсний сагс авдаг болгож, олон хүн өлсгөлөнд байсныг богино хугацаанд арилгажээ. Дараа нь тэр боолчлолтой тэмцэв. Венесуэл, Эквадор, Никарагуа, Боливид ядуус үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж авдаг болж, үүнийг Кубын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар хийжээ. Боливи, Эквадорт тахир дутуу, ялангуяа тахир дутуу хүүхдийг илрүүлэх ажил хийж, нийгмийн энэ бүлгийн хүмүүст нийгмийн халамж үзүүлж байна. Үүнийг бас л Кубачууд зааж өгчээ.
Бусад бүх улсууд тэтгэврийнхээ насыг нэмж байхад Венесуэл, Боливид ЗХУ-ын жишгээр эмэгтэйчүүд 55, эрэгтэйчүүд 60-тайдаа тэтгэвэрт гардаг болжээ. Онцлог нь тэтгэврийн даатгал төлсөн эсэхээс энэ нь үл хамаардаг байна.
Ашигт малтмалаа зөв ашиглаж, баялгийн хуваарилалтыг хэдхэн хүний мэдэлд биш, төрөөс хянаж нийт үндэстэндээ хүртээдэг болсон нь амжилтын үндэс болжээ.
Латин Америкт Венесуэл, Боливи хоёр бүхнийг нийгэмчилсэн гэж шүүмжилдэг боловч тэнд маш аядуу нөхцөлтэй нөхөн олговор олгосон байна. Латин Америкийн бусад орнууд гадаад дотоодын хувийн капиталын үйл ажиллагааг зохицуулах, экспортын орлогын хэсгийг өмчгүй олонхид дахин хуваарилах ажлыг голдуу хийжээ. Зөвхөн энэ гэхэд л эдийн засгийг бүхэлд нь эрүүлжүүлжээ. Энэ нь нийгмийн дахин хуваарилалтыг хамгийн бага байлгаж, бизнесийн эрх чөлөөг хангавал эдийн засаг хөгжинө, “төр бол хамгийн муу менежер” гэсэн эрс неолиберализмын догмыг бүрэн үгүйсгэж байна.
Латин Америкууд хөгжлийн капиталист хэтийн төлөвийг үгүйсгэсэн боловч нийгэмчлэх зорилго нь дунд ангийн байр суурийг огт хөндөөгүй, харин ч дунд анги үлэмж хожоо олсныг зориуд дурдаж байна. Харин “Вашингтоны консенсус” барууны неолиберал бодлого хэрэгжиж байхад дунд анги ихэд нэрвэгдэж, хэлмэгдсэн байсан. Одоо тэнд дунд анги ёстой “жаргаж” байна. Жилийн өмнө Венесуэлийн засгийн газар орон сууцны хувийн салбарт хөрөнгө оруулагч дунд ангийн олон мянган төлөөлөгчдөд асар их хөнгөлөлт үзүүлэв. Өмнө нь ард түмнээ манайх шиг хулхидаад мөнгө ч байхгүй, орон сууц ч байхгүй болсон иргэдээ төрөөс хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцжуулж байна. Санхүүжилтийг нь дээр дурдсан нефтийн орлогоор хийж байна.
Өмнө нь асар их газрыг хувьчилсан боловч зөвхөн санхүүгийн залиланд ашиглаж байсныг зогсоож, ашиглаагүй газруудыг ахин хуваарилж байна. Зарим газрыг төрөөс хүчээр худалдан хураан авч өмчгүй хүмүүстээ зах зээлийн үнээр зарж байна. Ингэснээр хүнсний асуудлаа бүрэн шийдэж хөдөө аж ахуйгаа өөд татаж чаджээ. Боливид газар эзэмших дээд хэмжээг 5000 га-аар тогтоож, илүүдэл газрыг газаргүй, ялангуяа индиан овгуудад олгож байна.
Латин Америк бүх оронд улс төрийн ардчилсан зарчим үйлчилж, олон намын систем ажиллаж, тогтмол сонгууль явуулж байна. Хамгийн сонин нь Венесуэлд хамгийн олон сонгууль, хамгийн олон ард нийтийн санал асуулга явуулжээ. Латин Америкийн 200 шахам жилийн түүхэнд анх удаа индиан хүн Боливийн ерөнхийлөгч болов. Хэдхэн жилийн өмнө индианы эрлийзтэй гудамжаар цуг явахыг хориглодог байсан газарт тэр шүү дээ.
Дандаа яаж бүгдээрээ сайн байгаад байхав. Чилид байдал жаахан муу байгаа. Энэ нь 1980 оны Пиночетын Үндсэн Хууль үйлчилж, арми олигархи хоёр нь нийлсэн, мөн боловсролыг бүрэн хувьчилж, зах зээлийн болгож хаясны уршиг аж.
Саяхан CELAC буюу Латин Америк, Карибын сав газрын улсуудын Холбоо байгуулж, АНУ, Канад хоёроос бусад бөмбөрцгийн баруун хагасын бүх улсууд оржээ. Ингэснээр саяхан дайсан байсан Венесуэл ба Колумби, Чили ба Боливи эдийн засгийн интеграцийн замыг эрэлхийлэх болов. Энэ нь дэлхийн баруун хагаст АНУ-ын байгуулах гэсэн ALCA буюу Америкийн чөлөөт худалдааны Бүс байгууллагын эсрэг чиглэмжтэй аж.
Социализмын нуралтаас болж бараг ганцаараа үлдсэн Куба улс аливаа бэрхшээлийг үл харгалзан социализмын замаар явж болно, өнөөгийн нөхцөлд ч бууж өгөлгүй, өөрчлөгдөн буй нөхцөлд дасан зохицож нийгмийн үндсэн баталгааг хангаж болно гэдгийг харуулж чадсан байна. Иймээс ч Кубачууд Латин Америкийн ёс суртахуун-сэтгэл зүйн лидерийн үүргийг нэр төртэй гүйцэтгэж байна.
Сүүлийн жилүүдэд Хятадын хөрөнгө оруулалт, эдийн засгийн төслүүд хэрэгжиж, Оросууд ч бас хамтран ажиллах болов. Хамгийн сонин нь Уго Чавесаас эхэлсэн хорт хавдар өвчин Парагвайн Фернандо Луго, Бразилийн Дилма Руссефф, дараа нь Лула, Аргентины Кристина Фернандес нарт “тусаад” байгаа явдал юм.
Ингээд 2010 оны байдлаар Латин Америкийн нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээг ам.доллараар авч үзье. Аргентин 15,603$, Чили 14,982$, Уругвай 14,342$, Мексик 14,266$, Панам 12,397$, Венесуэл 11,889$, Бразил 11,289$, Коста-Рика 10,732$, Колумби 9,445$, Перу 9,281$ болж байна. Манай Монгол бол 2200$ шүү дээ.
Ухаандаа Венесуэлд дайсан олон боловч Монголд хараадаг ганцхан хүн байдаг. Нэрийг нь Баабар гэдэг. Уго Чавес манайхныг ер нь яачихсан юм, ёстой бүү мэд. Бөмбөрцгийн нөгөө талд байгаа хаа хамаагүй мөрөөрөө хөгжиж яваа улсуудыг хараах онцгой шалтгаан монголчуудад байхгүй л баймаар.
Азид зөвхөн “өөрийнх” байдаг
Монголчууд хамгийн их европжсон сэтгэхүйтэй учраас ойрхон байгаа Азиа мэддэггүй ард түмэн. Ингээд Зүүн-Өмнөд Азийг товч авч үзье. Эндэхийн нийгэм европтой адил элитар биш, эголитар буюу тэгшитгэх зарчмаар байгуулагдсан онцлогтой. Энд төр засаг нь ардчилсан байна уу, дарангуй байна уу гэдэг хэлбэрийн тал огт хамаагүй. Учир нь эрх мэдэл хэлбэрээсээ биш, агуулгаасаа хамаардаг. Зүүн Өмнөд Азийн улс төрийн систем газар сайгүй үр дүнтэй ажилладаг. Засгийн эрхэнд коммунист байна уу, ардчилагч байна уу бидэнд л “чухал” болохоос тэдэнд огт падгүй. Үүний нууц нь энэ бүс нутгийн улс төрийн систем нийгмээрээ хүлээн зөвшөөрдөг, уламжлалт элитийн системд үндэслэгдсэн байдаг. Олон нийт нь эрх баригч бүлгүүдийн ашиг сонирхолтой зөвшилцөж, элитдээ итгэж сонгуульд оролцдог.
Эндхийн сонгуулийн механизм, улс төрийн хүчний харьцаа, нэр дэвшигчдийн нэр хүнд бол гадаад үзэмж л төдий. Гэвч энэ бүхэн улс орны байдалд маш бага нөлөөлдөг нь Зүүн-Өмнөд Азийн улс төрийн систем тогтвортой байхын үндэс болдог.
Жишээ нь Малайз, Вьетнам хоёр гаднаасаа газар тэнгэр хоёр шиг. Вьетнам коммунист дэглэмтэй. Бидний “ойлголтоор” бол тэнд үг хэлэх, хурал хийх эрх чөлөө байхгүй учраас ардчилал бол “ноойл”, бараг “үхэх” болсон улсууд. Харин Малайзыг бол ардчилал гэж болно. Тэнд хэд хэдэн том намууд байхаас гадна исламистууд хүчтэй ч сонгууль болоход нэг л нам ялдаг. Гэхдээ энэ нь чухал үзүүлэлт биш. Бодит байдал дээрээ бол улс төрийн элитийн ажиллах механизм нь Вьетнамтай адилхан. Энэ механизм нь нийгмийн бодит эрх ашгаас урган гарсан, түүнд үйлчилдэг болохоор нийгэм нь түүнийг нэн түрүүнд хүлээн зөвшөөрдөг. Эндэхийн бараг бүх орны элитүүд гүн гүнзгий үндэсний шинж чанартай байдагт гол нууц нь байдаг. Иймээс коммунист Вьетнам ч, капиталист Малайз ч ялгаагүй галзуутай хурдан хөгжиж байна. Хэний ч биш, зөвхөн үндэсний эрх ашгийг хамгаалдаг учраас эдгээр орны ард түмэн засагтаа итгэх нь анхдагч суурь үндэслэл (априори) болдог байна. Эндээс нийт үндэстний зөвшилцөл (консенсус) үүсдэг.
Эдгээр улс орны удирдагчид хүртэл өөрийнхөө орны эрх мэдлийн гадаад бүтцийг бага анхаардаг. Хэн нэгнээ дарангуйлагч, эсвэл “баруун зүүний” гэж ялгадаггүй, бас буруутгадаггүй. Манайхан л жигтэйхэн сайн ялгаад, шүүмжлээд байдаг юм, бүгдээрээ хулгайч дээрэмчин болохоороо тэгдэг байх аа. Тэнд төрийн зохион байгуулалтын гадаад бүх хэлбэрүүд хачин сайхан зохицон ажиллаж чаддаг. Хүмүүс нь ардчилсан сонгуулиар хэнийгээ сонгодог юм билээ гэж бараг боддоггүй учраас улс төрийн үл ойлголцол, зөрчил бараг гардаггүй.
Ухаандаа Өмнөд, Хойт Солонгос бол энэ системийн хоёр туйл боловч агуулга төстэй. Хойт Солонгосыг коммунист дэглэмээсээ болж зовж байна гэж дүгнэдэг хүмүүс дэлхийд эдийн засгийн өсөлтөөрөө толгой цохиж яваа Хятад, Вьетнам хоёр яагаад сөнөчихөөгүй юм гэж нэг удаа ч бодож үзсэн үү. Хойт Солонгос бол хэт коммунист байгаа нь үнэн. Үнэн хэрэг дээрээ тэднийг Кимүүдийн клан удирддаг. Энд өөрийнхөө эрх мэдлийг хадгалж, үргэлжлүүлэхийн төлөө бүхнийг хийж байгаа хамгийн хүчтэй ганц кланд хамаарагдах засгийн тухай ярьж болох юм. Өөрөөр хэлбэл үзэл суртал хамгийн гол нь биш юм.
Солонгосын хойг (голдуу Өмнөд), Япон, Оросын Алс Дорнодын зүүн урд хэсэг, Хятадын манжуурын зүүн хойт хэсэг дээр Монголын Зүүн бүсийг (?!) нэмэхээр Зүүн-Хойт Ази гэсэн огт тодорхойгүй, ихээхэн зөрчилтэй, геополитикийн зөрчилдөөний томоохон талбар үүсэх бөгөөд үүнийг одоогоор Зүүн-Хойт Ази гэсэн улс төрийн нэр томъёогоор илэрхийлж буй. Учир нь энд эдийн засгийн харилцаа ихээхэн эрчимжиж буй боловч интеграцийн буюу шууд ойртон нягтрах түвшинд хүрээгүй, улс төрийн нөхцөл бүрдээгүй. Учир нь энд Япон, Өмнөд Солонгос гэсэн хоёрхон “бүтэн” улс байгаа, энэ хоёрыг ч “нэгдмэл бодлоготой” гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй, хоёр Солонгосын асуудал ямраар ч эргэж болно, Орос Алс Дорнодоо хэнд ч “зүгээр өгөхгүй”, Хятад Манжуураа бусдын “нөлөөнд” хэзээ ч оруулахгүй. Бүдүүн тоймоор үзвэл Орос, Хятад хоёрын дундуур АНУ-ын “талын” Солонгос, Япон хоёрыг “оруулах” стратегийн сөргөлдөөн үүсдэг. Ингээд гацчихдаг юм. Шууд хэлэхэд болзошгүй дайны нэгэн том голомт энд л байгаа, байдал их ноцтой шүү дээ…
Монголын Зүүн бүсэд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгууд орох бөгөөд Баабарын засаг захиргааны “шинэ” хуваариар “Сэцэн хан аймаг” нэртэй болж тэр чигээрээ Зүүн-Хойт Азийн “интеграцид” орох юм гэнэлээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ Сэцэн хан аймгийн нутгаас л зараад байгаа юм ш дээ…
Ийм атал хоёр Солонгос ах дүү “биш”, харин Өмнөд Солонгос Монгол хоёр бол жинхнээсээ “ах дүү”, Монголчууд Зүүн-Хойт Азийн интеграцид түрүүлж орно гэж “нотлохыг” нэг их буруутгах аргагүй ч хамгийн их нухацтай бодох асуудал мөн. Харин эхлээд манай Дорнод аймгийг Та нар аваад “хөгжүүлж” бай, Муны шашнаа “чөлөөтэй” нэвтрүүл, бидний сонгуулийн мөнгийг өгөөдөх, дараа нь яахав манай зүүн бүсийг бүгдийг нь авбал аваарай гэх мэтээр алингаа алдахыг яав ч зөвшөөрөхгүй. Шашин гэснээс Муны шашныг Европын Холбоонд аль эрт хориглосон, сар гаруйн өмнө Киргиз хориглочихсон байгаа шүү дээ. Тэдэнтэй үүнээс өөрөөр сайхан харилцах олон боломж байгаа ш дээ…
Ухаандаа Хятад, Вьетнам хоёрыг аваад үзэхэд ихээхэн ялгаатай. Тэнд бие биетэйгээ зөвшилцөлд хүрдэг янз бүрийн бүлгүүдэд эрх мэдэл төвлөрсөн байдаг. Эрх мэдэл нь бүрэлдэн бий болсон бодит байдалд туйлын явц цав тохирдог. Энэ л тэдний амжилтын үндэс болдог.
Иймээс энэ бүсийн орнуудыг коммунист, ардчилснаар нь ялгахад их хэцүү. Энд хамгийн чухал нь элитүүдийн хэлэлцээр. Тэрийгээ зарлаад байдаггүй. Элитүүд нь хоорондоо тэмцэнэ, заримдаа маш ширүүн үзэлцэнэ. Гэхдээ хэмжээ хязгаараа бүх элит, ялангуяа хятад, вьетнам, малай, тай элитүүд их сайн ойлгодог. Учир нь эдгээр орнуудад дотоод үндэсний үзэл нь бүхнийг хамарсан шинжтэй бүх элит “өөрийн хүн” болж байдаг нь төр улсын хөгжлийн найдвартай суурь болдог.
Энэ бүс нутгийн орнууд лабиль буюу хөдлөмхий шинжтэй. Тэд маргааш хэрэгтэй гэж үзвэл улс төрийн ямар ч системийг хялбархан хуулбарлан авч чаддаг. Маргааш дэлхийд улс төрийн байгууламжийн шинэ хэлбэр бий боллоо гэхэд тэд түүнээс хамгийн сайныг нь авч чадах нь гарцаагүй.
Сайныг хуулах чадвар нь харилцаа, холбоо, шатлалд үндэслэсэн дурын засаглалын ямар нэг уламжлалт суурь байж болох юм. Улс төрийн тэмцэл их ширүүн болдог. Жишээ нь Малайзад сөрөг хүчний удирдагч Анвар Ибрагимыг хоёр удаа гомосексуализмаар буруутгасан. Шүүх хоёр удаа хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Энд ямар ч тэмцлийг үр ашигтай үйл явц болгож байна. Хэн ч ялаагүй, мөн хэн ч ялагдаагүй, учир нь улс төрийн энэ үйл явцад оролцогчид ямар нэг суурь хил хязгаарыг даваагүй. Бусад хүмүүс энэ талаар туйлын олон янзийн үзэл бодолтойгоо үлдэнэ. Гэхдээ л үзэл санааны энэ тулалдааны ямар нэг хил зааг гэж байдаг. Улс төрчид нь түүнийг хэзээ давдаггүй. Ухаандаа хэн нэгэн чөлөөт худалдаа, барууны хөрөнгө оруулалтыг дэмжиж, өөр нэгэн нь импортыг хязгаарлахын төлөө байж болно. Энэ санал зөрөлдөөн гол чухал зүйл биш. Улс төрийн харилцааны бодит механизм нь олон талаар ямар ч хуулинд бичиж болохооргүй зөн билгийн зүйлс дээр тогтож байдаг.
Манай бол ялсан нь “ялж” чадахгүй, ялагдсан нь “ялагдаж” чадахгүй, нармайгаа нээлцэх, улс төрийн алалцаан хийж байнга новшрох бол энүүхэнд шүү дээ.
Хятад, Индонези гэхэд л бодлого нь улс орны дотоод тэнцвэрийг хадгалах явдал байдаг. Гэхдээ ганцаараа, ганц гэр бүл буюу кланаараа захирах оролдлого хийгээгүй тохиолдолд бүх зүйл уламжлалын дагуу болдог.
Иймээс ч капиталист АНУ, коммунист Вьетнамын хамтарсан цэргийн сургууль хийж болоод байна. Саяхан болтол капиталист Өмнөд Солонгос 1 мянгаас илүү доллар гадагшаа авч гарахыг хориглосон хуультай байсан нь үүний л тод илрэл. Манайд ийм хууль гаргачихвал сайхан ч бүхэл бүтэн банкаар казиноддог хүмүүс нь боож үхнэ биз дээ.
Дэлхий ийм болцон байхад баруун зүүн гэж солиороод “онолдоод” байх хэрэг огт байхгүй. Тэгээд ч Та нарын дунд “онол хальтлах” хүн байх биш.
Надад бол Монголын буянг яаж хуваарилах, гадаад тэнцвэрийг яаж хангах хоёр л сонин байна. Үүний оронд “онол” ярих юм бол ёстойгоосоо зайлаарай…
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 3 дугаар сарын 1.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

34 Responses to ДЭЛХИЙ ИЙМ БОЛЦОН Ш ДЭЭ…

  1. элит олигархи 2-ын хооронд үндсэн ялгаа байна уу?

  2. Anonymous says:

    COOL DEMJIJ BAINA

  3. Anonymous says:

    Ene chini tun zygeer bolj, Ganaa. Nileen ajil bolson baih daa. Amjilt hysie.

  4. O.Ganzorig says:

    Сайн байна уу Ганаа ахаа. Эд нар баруун зүүн гэж юу байсан юм гэж хэлсэн нэгнээ барьж идчих гээд будилж байгаа нь нийгэмд явж улс төр судлалын хичээлийн сонирхолтой амьд үзүүлэн биш үү.
    Таны
    “Хямрал бол юуны өмнө эдийн засгийн асуудал болохоос баруун, зүүний үзэл сурталтай холбоогүй”, “Хямралын үед намуудад онолын үзэл баримтлал биш, практик бодлого илүү чухал” гэсэн дүгнэлтүүдийг манай хэд ёстой “галт зэвсэг” болгон ашиглах байх даа. Одоо Монгол хямарчихлаа гээд л гүйлдээд унах вий.
    Улс төр нь институт болчихсон соёлт ертөнцөд намууд нь үзэл баримтлалын маневр хийх нь нийгэмдээ аюулгүй аюулгүй гэж бодогдоод

  5. shinee says:

    mash saihan bolj uneheer ih bayarlala muunii shashniig eh orond ni ali ert horiglochihson bga oron zaigui bolood yaduu ulsuud ruu shiljilt hiigeed bgan mongold ch horigloh heregtei yag har tamhishig zaluusiin oun uhaaniig sorj zombi bolgon hussenee guitsetguilj bga mongold yamar tv geer bilee yag ter muunii ursgaliin sumiin tuhai yaduu humuusig ayaga hooloor tataj bui tuhai bagashig nevtruuleg hiiged gargasaniig sumiin paster solongos idvehten itgegch bololtoi mongoltoi 2la tv deer ni hurch irj daramtlasan tuhai neg saitad sayhan da tavigdsan bsaniig unshaad etsiin etsest 1 mongol ni nogoo mongoliigoo ingej bn gedeg ni namaig tsochrold oruulsan shuteh es shuteh ni hunii ooriin erh bolovch ene udaagiin tohioldol bol arail bishe manaid mongolchuudiig jinhnees ni negtgesen unet zuil uneheer heregtei bn

  6. Цолмон says:

    улстөр судлаач Ганхуягт их баярлалаа. Ажлын амжилт хүсье

  7. bat says:

    Энхсайхан аль 6-7 жилийн өмнөөс л үүнийг яриад байгаа шүү дээ, Ер нь Монголд Энхсайханы урд гишгэх ухаантай хүн байхгүй юм байна.

  8. нано says:

    Сайн уу, Ганхуяг гуай. Таны нийтлэлүүдийг урьд нь сонингоос л уншиж байснаас, энэ рүү чинь анх удаа л орж үзлээ. Яагаад бичихээ байчихав гэж бодоод байсан, энд л түжигнээд байж дээ. Одоо байнга үзэж байнаа.

  9. gankhuyag says:

    7-т. М.Энхсайхан ийм юм хэзээ ч ярьж байгаагүй. Ахиж солиорох юм бол М.Энхсайханы чинь юу юу ярьж байсныг сануулаад өгч болно шүү.

  10. bat says:

    Ярьсныг нь та сонсоогүй байх, үндэсний үзэл, байгалын нөөц баялгийг төрийн мэдэлд авах талаар яриад л ардчиллаас урвасан нэр зүүгээд байгаа биздээ.

  11. gankhuyag says:

    Монголын улс төрчдийн амнаас гарсан “хий” болгон, үйлдэл болгон миний бүртгэлд бүрэн байдаг. М.Энхсайхан ийм юм огт яриагүй. Надад түүнээс санаа хулгайлах шаардлага байхгүй. Миний толгой муугүй ажилладаг. Хэнийгээ шүтэх чинь чиний хэрэг. Харин надад гайхуулах хэрэггүй.

  12. BOLD says:

    “Энэ нь нийгмийн дахин хуваарилалтыг хамгийн бага байлгаж, бизнесийн эрх чөлөөг хангавал эдийн засаг хөгжинө, “төр бол хамгийн муу менежер” гэсэн эрс неолиберализмын догмыг бүрэн үгүйсгэж байна.” гэнэ үү. Монголд тэгээд либерализм байгаа эсхүл байсан юм уу. Ард нь байна уу ардчилсан нь байна уу бүгд л хуваарилалтын тухай яриж байна. Та ч гэсэн. Энд нэг зүйл тодруулахад “дахин” гэдэг нь яг юуг хэлээд байна. Урьд нь хуваарилсан юм аа буцаагаад, дахихыг хэлээд байна уу. Ер нь бол хуваарилах гээд байгаа “юм” хэзээ нэгэн цагт дуусаж л таараа. Энэ бол шавхагдах баялаг. Тэр үед энэ “хуваарилагчид юу хуваарилах” бол?

  13. gankhuyag says:

    1. Чи нүүрс идэхгүй. 2. Нүүрсийг компани олборлож зарна. 3.Энэ ашгийг чи бас л авахгүй. 4. Төр татвар болгож авна. 5. Төрөөс иргэддээ хуваана. Ингэж төрөөр дамжихыг дахин хуваарилалт гэнэ. Гэртээ хоолоо хуваадагтай яг адил. Минийхээр бол гэрийн эзэн буюу төр том аяганд идэж болно, харин ганцаараа (76-уулаа) идэж болохгүй. Одоо ойлгов уу, модон толгойт минь. Дараа арай өөр юмаар оролдож үзээрэй.

  14. сонирхолтой жишээ авчээ, тэгвэл хэдэн асуултууд бас гарч ирэх юм…
    айлын хүүхдүүд нь хэзээ яаж тусдаа гарах вэ? хэзээ яаж аавын гарыг хардаггүй болох вэ?
    айлын буурин доорхио бүгдийг нь ухаж дууссаны дараа айлын аав яах вэ?
    айл тэлэхийн тулд яах юм? айлын хүүхдүүд нь бусад айлын хүүхдүүдээс илүү үр бүтээмжтэй ажилладаг, тэгж чаддагууд нь гараад өөл айлд орчихдоггүй болохын тулд яах вэ? тэр бүтээмжтэй ажил нь айлыг тэлүүлэхийн тулд яах вэ?
    зоригтой, ухаантай аав байдаггүй, мулгуу бөгөөд юм үзээгүй шунахай аав нь хүүхдүүдээ өлсгөөд өөрөө идээд байвал яах вэ?

  15. gankhuyag says:

    Өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэлийн онол л уншдаг байх даа. Тэрийгээ манайхан Марксынх гээд хог дээр хаячихсан ш дээ. Ядахдаа Капиталын эхний ботийн I, XXIY бүлгийг унших ёстой л доо. Одоо Баруунд эдийн засгийн онолоор ганцхан энийг л уншиж байна ш дээ. Намайг хэлбэл коммунист энэ тэр гээд хараана, яршиг цаашаа, өөрсдөө унш…

  16. BAADAI says:

    AMJILT HUSE uur heleh ug oldohgui bna:UUCHLAARAI GANAA AHAA bid nar taniig haraahgui,zagnahgui harin bichij baih tusam unshih bolno.BAABAR bol unen heregtei laaz ushiglusun shawj sudlaach shuu de.AMJILT AMJILT AMJILT

  17. mp says:

    baadai yun byalduuch zus ve iimerhuu zusnuud huniig balaldiin gesen

  18. gankhuyag says:

    Бялдуучлах гэдэг монгол үгийг зөвхөн эрхтэн дархтан дарга ноёдод хамаатуулж хэлдэг. Би тэр нь биш. Ер нь надад бялдуучлаад яахийм ?! Чам шиг үгээ ч олж хэлж чадахгүй балай бол гарцаагүй бялдууч новш.

  19. delgermaa says:

    ih bayarlalaa, uneheer bid chini “BARUUN” “ZUUN” “LIBERAL””KONSERVATIV” geed l “ONOLDOOD” baigaa um shuu dee, ganc ih hurlin gishuud, namuud “ONOLDOH” bish buur ARD TUMNEEREE “onoldood” baigaa ni ih sonin, magad ayultai ch baij medeh. “ARDCHILAL” “OLIGARHI” “ELIT” geed bas ih sonin ugnuud bii, hehe, ene talaar neg bicheech, mon tedgeeriin niigemd uureh uurgiin talaar. Ta tencveriin tuhai bichij, ERH UUREG, SHAARDLAGA HARIUCLAGA gedeg zuil tencej baival niigem tencvertei baih bolov uu gej bodogdood baidag.

  20. delgermaa says:

    Benito Garcia Juarez 1858 ond Mexikiin eronhiilogch bolson baidag, cever indian garaltai hun baisan gedeg, mon Mexikiin eronhiilogch asan Lazarao Cardenas del Rio(1934-1940) indian baijee.
    Kubiin Fidel Castro ehleed hort havdraar ovchilson um uu daa…

  21. gankhuyag says:

    Манай монголын “онол”-чид угаасаа дэндүү л дээ. Ахыг нь залуу байхад манай хоёр коллеги “матери, ухамсар хоёрын аль нь анхдагч болох” талаар маргалдаад, сүүлдээ зодолдоод сүйд болсон нь санаанаас ер гардаггүй юм. Тэр хатуу үед ийм байсан юм чинь одоо бол бүгдээрээ “онолч” болж л таараа. Яг цагаа тулахад дийлэнхи олонхи нь маань шиг цээжилсэн хэдэн ишлэл дээрээ толгойдоо орсныг нэмж чимээд “монгол онол” гаргаад ирдэг юм. Амархан ш дээ.

  22. gankhuyag says:

    Өө нэг юм мартчихаж. Хэрэв би эндүүрээгүй бол Мексик Хойт Америкт байдаг. Энэ өгүүлэлд би эдгээр орнуудын удирдагчдын өвчинг тоолох зорилго огт тавиагүй, зүгээр л дашрамд сонирхуулсан юм. Чамайг ганцхан энэ асуудлыг анхаарсанд их харамсаж байна. Учир нь би энэ өгүүлэлд маш их хөдөлмөр зарцулсан юм л даа…

  23. Европын намууд ихэвчлэн практик дээр анхаарал тавьдаг гэж таны бичлэгээс ойлголоо. Харин манай “барууны намын бодлоготой” болж харагдах гэсэн хүмүүсийн зорилго нь бас л практиктай холбоотой биш гэж үү? Эсвэл ингэж харагдах шаардлага нь хүмүүсийн сэтгэхүйд арай өөр харагдах гэсэн бодлого юм болов уу? Монголчууд бүгдээрээ онолыг нь сонирхоод байгаа болохоор л улс төрчид жүжиглэж харагдаад байгаа юм биш үү? Тэд чинь зүүн баруун нь хамаагүй хөнжилдөө ороод тэрхүү европын практикыг өнгөрсөн жилүүдэд сайн харуулсан гэж ойлгох юм. Сонгууль ойртохоор ялгаатай харагдах гэснээс бус улс орныхоо төлөө бодлого ярьж байгаа нь юу л бол гэсэн хардлагатай л байна. Мэдэхгүй ч юмаадаа

  24. grandeura says:

    Хэний ч биш, зөвхөн үндэсний эрх ашгийг хамгаалдаг учраас эдгээр орны ард түмэн засагтаа итгэх нь анхдагч суурь үндэслэл (априори) болдог байна. Эндээс нийт үндэстний зөвшилцөл (консенсус) үүсдэг. —–> Гэхээр манайхан ч нийтээрээ зөвшилцдөг (тохиролцдог) болох ч өдий байна даа. Заавал толгой руугаа хадаас шаалгуулж байж ойлгох түвшинд хүрэх албагүй л юмсан.

  25. delgermaa says:

    tani hodolmoriig unelj baina, latin amerik gej oilgood P.S. bichsen umaa, uuchlaarai.

  26. delgermaa says:

    manaihan um bolov “Afrik” shig gej ireed bichih um, Afrikiin zarim ornudiin hogjliin hurdac, hun amin osolt, ded butciin buteen baiguulalt(HYATADIN tuslamjaar) zergiig unshihaar Afrik tiviig bid muu jishee bolgon yarih undeslel mash muutai sanagdaad baina, Ta ene bus nutgiig sonirhoj sudalj baigaa uu?

  27. gankhuyag says:

    Би дутагдлаа хүлээж байна. Хар багаасаа Африк муу муухай гэсээр байгаад бүр сурчихаж. Сая тоо харсан чинь ёстой ланжгар болж байгаа юм байна. Үүнээс хойш анхаарна аа.

  28. Хөхтөмөр says:

    Таны нийтлэлийг олж уншихыг боддог, миний хувьд манайд болж байгаа үйл явдлуудыг та юу гэж үзэж байгааг сонирхох, зөв чиг баримжааг уншигчид олж авхад ихээхэн тус болж байгаа гэж боддог. Манай улс төрчид гэж өөрсдийгөө нэрлэгчид улстөр эдийн засгийн ухааныг судлах нь байтугай огт уншаагүй байж мэддэг царайлдаг санагддаг. Баярлалаа, түмний төлөө хийж буй нөр их хөдөлмөрт тань амжилт хүсье.

  29. patriot says:

    Монголын эдийн засгийн форум гэдэг сансарын хөлгийн тавцан дээр зогсож байгаад Бүүбур Монголд Ядуурал Байхгүй гэсэн гүн гүнзгий алдарт дүгнэлт хийсэн дойлуурын захиалгат нийтлэлээ уншчихаад зогсоод байж Гэтэл Ганхуяг гэдэг сагсуу мангар Хөгжилд хамтдаа шүү дээ За сайн бариарай Баабар ах аа Та миний дэргэд бас хамт суугаад нисээч гэж долдойджээ Харин Бүүбур Ах нь бүүр сууж чадахгүй болчихоод байгаа гэжээ Нөгөө мангар нь Яагаад вэ Баабар ахаа Хөгжил үрүү Хамтдаа эндээс шууд нисчих л дээ Ганцхан нүдээ аничих Монголын ядуурлыг л харж болохгүй шүү гэж ХАРИН БУУБҮР МИНИЙ ХОШГОНЫГ ФЭНҮҮД МААНЬ ДОЛООСООР БАЙГААД ЦАГААН МАХ ГАРГААД БҮҮР СУУЖ ЧАДАХГҮЙ БОЛЧИХООД БАЙНА АХ Ч ДАНДАА НҮДЭЭ ТАС АНИЖ ЯВДАГ МОНГОЛЫН ЯДУУРЛЫГ ХАРАХ ДУРГҮЙ ТИЙМЭЭС МОНГОЛД ЯДУУРАЛ БАЙХГҮЙ ТИЙМ ЭЭ гэжэээээ

  30. Danzan says:

    goyo bichjee…

    mongold yamar bodlogo heregtei ve?

    ta you gej bodoj bn

  31. TSEG. says:

    manaih uzel barimtlalaa buren utgaar ni aldsan. odoo ene nam ni baruun ene ni hagas baruun geh yu ch alga bugd populist uzel barimtslaliig demjdeg. bid ch ardachlaliin mun chanariig sain oilgohgui uchraas hen yu ch helsen neeree l tiim bh geed l songodog dagahaas uur ch yaahav. umnud solongos sayhniig boltol barag tsergiin shahuu deglemtei bsan lebralchlaliig aajim hiij unuudriin tuvshind tsegtstei zuv hursiim boluu gej haragddag. manaih ch denduu hol yavchlaa da yaaj zasaj yaaj niigmiin zuv chig barimjaagaa oloh yum bol. ene chigeeree udval bolovsrol soyol ediin zasag geed olon yum ulam l unah bh da.

  32. Anonymous says:

    Хүмүүс онол, онол гээд ярьдаг л даа. Яг хэрэг дээрээ аваад үзэхэд бүрэн төгс /100 хувь төгс зүйл гэж байхгүй л дээ/ мэддэг хүн ховор болов уу даа. Ажиглаад байхад ухаантай, цэцэн болж харагдах гээд хэдэн онол уншдаг юм шиг ээ.
    Үүнийг бичсэн тань маш их баярлаж байна.
    Боддогт нь Бодлого
    Сэтгэдэгт нь Ажил хэрэг
    Ухаантайд нь Шийдвэр болог гэж ерөөе.

    Бас нэг зүйл байнаа? Би тийм олон зүйл уншиж судлаад байсан гэж хэлэх нь хаашаа юм. Монголд судалгааны ажлын завхайрал, цэцэрхэл,.. болж дээ. Бүгдийг нь хэлээгүй юм шүү. Зарим хэдэн байгууллагад.

  33. gankhuyag says:

    Монголын судалгааны ажлын завхайрал, цэцэрхэлд би ямар ч хамаагүй. Учир нь би монголын судалгааны ямар ч байгууллагад ажилладаггүй…

  34. Болд says:

    Монголчуудад зүүний барууны гэх хөрөнгөт капиталийн, нийгмийн социал үзэл онолын аль нэгэнд харъяалагдах эсүүл дундажлах гэж ядаад ойлгомжгүй лебирал үзэл бодлогод автах зэргийн аль нь ч хэрэггүй болуу гэж бодох юм. Нэг угсаа төрөл бүхий цөөхүүл улсын нэгдэж нягтрах хувь бие улсын хөгжил бие даасан чадавхийг хөгжүүлэх улс үндэсний ирээдүйд чиглэсэн өөрийн гэсэн онол бодлого барьж болдоггүйн байхдаа хөөрхий.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: